Архангай их хүчтэний өлгий нутаг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Болдгэрэл » Mon Jun 24, 2013 4:28 pm

За нутгийн бөхчүүд минь Батлан хамгаалах яамны харьяа "Найман шарга" гүүн саамны амралтанд бэлтгэлд гарсан.Өсөхбаяр аварга , Рагчаа , Санжаадамба, Мөнгөнцоож , Амарзаяа , Пүрэвдагва бүгд байгаа . Тус амралтанд газар газрын 80 гаруй хүчтэнүүд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд өдөр бүр сумын заануудын барилдаан зохион байгуулахад энэ улирал сумын заануудад сайн үзсэн Архангайн Л.Отгонбаатар Ц.Отгонбат тун өнгөтэй байгаа гэнэ . Хотонтын Л.Жамбал саяханаас нутгийнхантайгаа нэгдсэн . Тун ч эвлэгхэн барилдаантай энэ залуу энэ жил аймгийн наадамд сайн үзэх байхаа . Бат-Отгон , Шинэбаатар хоёр хоёул энэ жил улсын цолон зүтгэнэ.Шинэбаатар бэртэл гайгүй бололтой.....
Нутгийн бөхчүүд минь сайхан барилдаан үзүүлж түмэн олноо баясгах болтугай!
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Aagii_03 » Mon Jun 24, 2013 5:21 pm

Бадарч, Вандка 2 бэлтгэлээ сайн хийж байгаад, аль нэг нь хурцалчихаасай. За тэгээд аймгийнхаа 90 жилд шинэ цолтой очихыг бүгд л мөрөөдөж байгаа байлгүй, шинэ арслантай наадахымсан :)
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6650
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Болдгэрэл » Mon Jun 24, 2013 7:22 pm

Бадарч сайжирах байхаа.Сүүлд хоёр зааныг цувраалаад л тавьж байлээ.Ванданцэрэн зүрх муудаад эмнэлэгт байгаа гэсэн яриа байсан яасан юм бол?
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Болдгэрэл » Mon Aug 26, 2013 2:23 pm

Аймгийн 90 жилийн бөх сайхан боллоо. Ойн барилдаанд Санжаадамба түрүүлсэн бол цол олгох барилдаанд чөлөөтийн ОУХМ Чагнаадоржийн Ганзориг босоо байв. Ганзориг аль дээр л арслан болчихоор байсандаа. Миний мэдэхээр Ганзориг гурван удаа харцага цолоо баталсан нэг удаа тав давсан. Тиймээс арслангууд дунд зогсвол нилээд дээгүүр зогсох байх. Шинэбаатарын дүү Отгонбаатар, Өлзийтийн Отгонбат, Тариатын Цэрэндаваа, сүүлийн үед Хайрханаас тодорч буй цөөхөн залуусын нэг Батмагнайн Мөнхбаяр нар аймгийн начин болсон бол 6 дээр Отгонбаатартай тунаж барилдаад давсан Тариатын Жаргалсайхан харцага боллоо. Хүмүүс Шинэбаатарыг 6 дээр аваад өгчихгүй гэж яриж л байлээ. Хэрэв Отгонбаатар зургаа дээр давсан бол тийм яриа гарахгүй нь ойлгомжтой.......
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Болдгэрэл » Wed Apr 02, 2014 8:39 pm

Бөхбилэгт дэвжээний нэрийг солих гэж байгаа сурагтай .....
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 03, 2014 2:16 pm

Дундговийн араас орохвий дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Nok » Thu Apr 10, 2014 2:51 pm

Бат-эрдэнэ аваргын аав архайнгайн хүн. Баянаа аварга угсаа гарлыг нь хөөвөл архангай гэсэн үү? Хэрвээ 2 дахь нь үнэн бол Архангай аргагуй мундаг нутаг юмаа
Nok
 
Posts: 618
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 10, 2014 2:53 pm

Баянаа бол үгүй блгүй дээ. Ба аваргых бол гарцаагүй. хамаатнууд нь байдаг, очдог л юм гэсэн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Чуугий » Fri Apr 11, 2014 11:34 am

Ба аваргын аавийг Завханы Дөрвөлжиний хүн л байдаг гэж яриад байдаг юмдаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18334
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Takanohana_Nowitzki » Fri Apr 11, 2014 2:20 pm

гү гү, Архангайн Цэнхэрийх. ах дүү нар нь байдаг. өөрөө ч очдог, хамаатны 1 ах ирээд, Ба аваргын жолоочтой хот орж ирлээ гээл ярьж байсныг мэдэх юм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Чуугий » Fri Apr 11, 2014 2:22 pm

Ээж нь Завханы Дөрвөлжинд ажиллаж байгаад жирэмсэн болоод Хэнтий явсан гэж хүмүүс ярьдаг юм даа.
Аав гээд байгаа хүн нь тэндээ их сайн барилддаг хүн байсан гэдэг.Байгаа байдал нь их л адилхан гээд байдаг юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18334
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby meesh » Fri Apr 11, 2014 2:33 pm

Манай эмээгийн ахыг гэртээ урьж байсан хамаатан болоод манай ах Архангайн Цэнхэрийнх. Тэгээд сууж байсан манай хүний хүзүүг харснаа залуудаа барилдаж байсануу гэж асуусан гэсэн. Залуудаа улсын наадамд анх ирж барилдаад 3 даваад 4 дээр нутгийн аварга Чимид-Очирт унаад, зүгээр ч унаагүй далбааг нь ураад их уурлуулсан гэж байгаа тэгээд бай гээд 50 төгрөгөөр шагнуулж байсан гэж өөрөө ярьдаг дараа жил очиж барилдах бодолтой байсан ч мориноос унаж хөлөө хугалаад чадаагүй.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7432
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Tue Aug 05, 2014 10:10 pm

Image

Архангайн 50,60,70,80,90 жилийн ойн түрүү бөхчүүд гэнээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest