Архангай их хүчтэний өлгий нутаг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Toba's » Fri Jul 08, 2011 12:04 pm

Санжаадамба эртхэн дээшээ яваасай. Сайхан залуу эрт цол аваад, нэмээд, түрүүлээд явбал одоо энэ бөхийн шинэ үе ирлээ гэж олон жил ярьсан биелж утгаараа шинэ үеийнхний гарт шилжих гээд байдаг.
User avatar
Toba's
 
Posts: 1356
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Fri Jul 08, 2011 12:28 pm

Хүч бяр нь тэгширсэн хүдэр заанд түрүү ойрхон


1997 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж улмаар 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ой үндэсний их баяр наадмаар барилдсан 1024 хүчтэнээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат МУ-ын арслан Б.Ганбаатараар тав даван МУ-ын начин цол хүртэж, 2005 оны улсын баяр наадмаар Увс аймгийн Сагил сумын харъяат цэргийн арслан А.Бямбажаваар тав, шинээр начны болзол хангаад байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат аймгийн арслан Д.Баасандоржоор зургаа давж МУ-ын харцага, Хойтон жил нь буюу 2006 оны Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат улсын начин Р.Ганхуягаар тав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын начин Ш.Уламбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат улсын начин Ц.Магалжаваар долоо давж МУ-ын заан хэмээх эрхэм цолны эзэн болсон бөх бол Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх өсөх идэр, саруул сайжрах заан Дамбийн РАГЧАА билээ.

Тэрээр Их Шавь дээд сургууль, Цагдаагийн академ зэрэг сургуулийг дүүргэсэн бөгөөд Багш дасгалжуулагч, Эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Заан болсноосоо хойш тогтмол сайн барилдаж, жил бүрийн наадмаар цолоо ахиулах магадлалтай бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд өнгөрсөн жилын АХ-ын 89 жилийн ойгоор долоо даван заан цолоо баталж, гарьдын даваанд нутгийн аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон билээ.

Д.Рагчаа заан 2011 он гарсаар Бизнес барилдаан, МАН-ын 90 жилийн ойн барилдаан, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ой барилдаан зэрэгт түрүүлээд байсан бөгөөд хамгийн сүүлд Чингэлтэй хайрханы хишиг барилдаан, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн наадамд тус тус түрүүлээд байгаа билээ.

2001 оны түүхт ойгоор улсын цолтны эгнээнд багтаж улмаар 2006 оны түүхт ойгоор МУ-ын заан цол хүртсэн хүч бяр нь тэгширсэн хүдэр заан маань энэ жилийн АХ-ын түүхт 90 жилийн ойгоор гарьд, арслан, бүр цаашилбал төрийн есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрч, аваргын хүргэн /МУ-ын дархан аварга Д.Цэрэнтогтохын хүргэн/ аварга болох ч боломжтой...

Жигд сайхан барилдаантай, бяртай сайхан заан маань жил болгон түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор ордог нь жирийн нэг хэрэг биш жинхэнэ сайн бөх гэдгээ барилдаан болгоноороо харуулдаг хүчтэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby jal » Sat Jul 09, 2011 2:49 am

Наран ургах зүгт Пэрэнлэй ахтайгаа хамт очсон Батгэрэл аймгийн арслан боллоо. Энэ нэгийг хэлж байна, шилдэг сумын заанууд маань аймгийн цолны босгийг давна гэдэгт итгэл дүүрэн байна.

Өнөөдөр тэрэлжид нэг хужаа генералыг ирсэн гээд бэсрэг наадам болсон, тэрэн дээр Пүрэвдагва түрүүлж Лха-очир үзүүрлэсэн, ер нь Пүрэвдагва бусдыгаа үзэхгүй байна лээ. Энэ эрчээрэй яваад улсын цолонд хүрэх болтугай.

Бүтэн хэдэн жил бөх сонирхогч бүрийн ярианы сэдэв явсан Санжаа маань цэргийн начин гэж гарж ирсэн шигээ улсын начны босгийг алхчих л юм бол цааш дардан мэт...

Рагчаа заан энэ жил онцгой сайн байгаа гэсэн,, өвөл МАН-ын барилдааны дараа Рагчаа заантай гар барих завшаан тохиож арслан болоорой гээд ерөөгөөд амжсан тэр олон хүний шаваан дундаас миний үг нилээн наалдацтай туссануу яасан ерөөл бат оршиг ээ гэж хариу хэлсэн.. биелэх болтугай..

Нутгаас минь дархан аварга хараахан төрөөгүй. Болох ёстой, эхлүүлэх ёстой хүн нь Буур аваргын зээ хүү Өсөхбаяр байгаа юм. цол, аватар хоёроо хослуулан байж шившсэн гэгээн хүсэл 12нд биелэх болтугай...


Сүлжээгүй, тоггүй газрын мухарлуу явж байгаа учир болоосой гэж бодсон хэдэн зүйлээ зурайлгалаа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Sun Jul 10, 2011 12:09 pm

За Төрж өссөн Арын сайхан хангайн минь наадам эхэлж байгаа да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Chiluun » Mon Jul 18, 2011 8:07 pm

2011 оны Архангай аймгийн наадамд Цэнхэр сумын харьяат аймгийн харцага Э.Ванданцэрэн түрүүлж аймгийн арслан, Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Ж.Дагва-Очир үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн мэдээ байна.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Chiluun » Fri Nov 18, 2011 10:03 am

Мөнх-Эрдэнэ арслангийн тухай нэг ийм нийтлэл оллоо. Нэгэн үе бараг ганцаараа Бат-Эрдэнэ аваргатай тулж, 6 залуу зааныг дарж, Архангайн нэрийг гаргаж байсан Хоёр Эрдэнийн нэг аваргын энтэй эгэлгүй хүчит арслангаа эргээд дурсахад сайхан байна. Юмны учрал тавилан гэдэг сонин хэрэв мань эр Бат-эрдэнэ аваргаас арай өөр цагт төрсөн бол яах ч байсан юм билээ. Одооний энэ аварга арслангуудаас ямар ч бсан хувь илүү байх байсан гэж боддог юм. Тэхдээ түүхэнд Бат-эрдэнэ аваргатай хамт үргэлж нэр нь дурсагдаж явнаа гэдэг хэн хүнд олдохгүй сайхан тавилан шүү....

Оройхон гараад ширүүхэн дайрсан нь

“Хожуу гарч ирсэн бөх ийм сайн барилдаж, том цолд хүрнэ гэдэг аргагүй мундаг бөхийн шинж” гэж дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөртэй нь таван жил дараалан улсын наадмын үзүүр түрүү булаалдсан Д.Мөнх-Эрдэнийн тухай хэлсэн юм. Монгол бөхийн онцлог шинж нь цол. Үеийнхнээсээ эрт цолд хүрсэн бөх дээгүүр ам авч, хэцүү өрсөлдөгчөөсөө тойрох, хөнгөнийг нь шилэх боломжтой болдог. Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд хойд хөршид суралцсанаар үеийнхнээсээ хоцорч үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Анх заалны нэгэн барилдаанд Д.Цэрэнтогтох аваргыг сэвхийтэл л өргөж гаргаж ирснээр бяр тэнхээгээ бүрэн таниулсан юм. Удалгүй Д.Мөнх-Эрдэнэ алдсан жилээ нөхөж, хоцорсон цолоо авахаар тун сайн барилдсан.

Хүчирхэг луутнуудын үе

Нэгэн цагт “Хоёр Мөнх” монгол бөхийн дэвжээг эзэгнэж, хоорондоо яс үзэж байсан шиг “Хоёр Эрдэнэ” төдхөн гарч ирээд зөвхөн хоорондоо л өрсөлддөг болчихсон байлаа. Үүнийг таван жил дараалан улсын их баяр наадамд үзүүрлэсэн амжилт нь нотолдог. 1964 оны луу жилтэй бөхчүүдээс Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Ч.Бямбадорж, Ц.Баярсайхан гээд олон сайн бөх төрөн гарсан билээ. Тэдний толгой нь Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ байсан.
Д.Мөнх-Эрдэнэ гол өрсөлдөгчөө бодвол маш олон мэх хийдэг. Харин Б.Бат-Эрдэнэ аваргад их бяр нь хангалттай байсан тухай дурсах нь бий. Мөнх-Эрдэнэ гуядана, давхар ачна, шуудагнаас шахаж татна, сэнжигнээс зөрүүлж татна, хөл авна, хутгана гээд маш олон талын барилдаантай. Тиймдээ ч дороос гарч ирсэн олон залуусын хэдэн жилийн турш торгоосон юм.

Залуу заануудын занга

Б.Бат-Эрдэнэ аварга шөвгийн дөрөвт амаа авчихаад буцахад арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ид ирэн дээрээ яваа, шинэ цол авсан залуу заанууд таардаг байлаа. Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, А.Сүхбат нарыг тэр л шөвгийн дөрөвт дарсан. Хөлөө алдчихаад сандралгүй хариу мэх хийж өрсөлдөгчөө олон давсан. Д.Сумьяабазар уг нь багаасаа чөлөөтөөр хичээллэж, хэний ч хөлийг авбал цацаад шидчихээр хэмжээнл хүрсэн бөх. Гэтэл 1996 оны наадмаар Ц.Цэрэнпунцаг зааныг халз дараалан хутгаж давсан түүнийг арслан хөлөө бараг өөрөө өгч байгаад л аргалчихсан. А.Сүхбатыг ч бас барьцгүй ганцхан хавирчихаад бөгсөөр нь газар суулгачихсан. Энэ мэтээр арслангийн арга мэх аргагүй элдэвтэй байлаа.

Бөх модны бөх

Архангайн Булган сумд “бөх мод” гэж бий. Баянхонгор, Архангайн зааг дээр шахуу ургасан энэ модыг нутгийн хүмүүс яагаад ч юм “Бөх мод” хэмээн нэрлэжээ. Энэ мод Архангай, Баянхонгорын хаашаа нь харж унана тэр нутгаас сайн бөх төрнө гэж ахмадууд хүүрнэдэг байж. Гэтэл Булган сумын нутаг дахь тэрхүү мод арслангийн ид гялалзаж эхлэхээс дөнгөж өмнө Архангай тийш харж унажээ. Нутгийн өвгөдийн яриа ч үнэний хувьтай байсан нь нотлогдож, удалгүй Архангайн Булган сумаас улсын арслан цолтой төрсөн нь Д.Мөнх-Эрдэнэ байв. Тиймээс ч арсланг “Бөх модны бөх” гэж нэрлэх нь бий. Энэ мод зөвхөн арсланд бус түүний араас залгаж гарсан бөхчүүдэд ч бас хамаардаг. Булган сумаас сайн бөх төрөлгүй хэсэг хугацаа болсны эцэст Д.Мөнх-Эрдэнэ арслангийн араас улсын заан Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан М.Бат-Отгон, аймгийн арслан Н.Гансүх, аймгийн заан Цолмонбаатар, чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ ч.Ганзориг нарын бөхчүүд тэр даруй төрсөн гарсан юм.

Арслан цолыг аргагүй олгосон нь

Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр дараалан үзүүрлээд байлаа. Тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга хөлийн бэртэлтэй бараг хагас жил орчим огт зодоглоогүй юм. Аваргын наадмаар барилдах эсэх нь ч эргэлзээтэй байв. Сураг сонсох нь аварга үзэгчдийн суудлаас бөх үзэх магадлал өндөр гэнэ. Гэвч наадмын өглөө болж, бөхчүүд зүүн барууны магнай дээр гарч ирэхэд Б.Бат-Эрдэнэ аварга зодог шуудгаа өмчихсөн харагдана. Уг нь аварга наадмын өглөө суга таягтай ирсэн юм билээ. Хэдийгээр хөл нь урьдынх нь өвдөж барилдахын аргагүй байгаагүй ч гэсэн хүч тэнцүү бөхчүүдтэй яс үзэх боломжгүй мэт санагдаж. Ингээд Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хамгийн дотны хүний нэг, улсын заан Д.Мягмарт “Би барилдахгүй” гэж хэлжээ. Гэтэл заан “Юу гэсэн үг вэ? Яаж барилдах нь ямар хамаа байна. Ямар ч байсан улсын наадмаар нүцгэлж, ард түмнийхээ нүдийг баясга” гэж ятгасан гэдэг. Ингээд аварга эргэлзэж авчирсан зодгоо өмсжээ. Хөл нь гишгэхэд тун хөндүүрлэж байсан ч тэсээд гарчээ. Ингээд аварга нэгэнтээ зүлэг ногоон дэвжээндээ гармагцаа түрүүлэхийн төлөө шүд зүүн зүтгэсэн юм. О.Балжинням аваргатай их шөвөгт барилдахдаа давхар ачихад нь хариугаа хөл алдчих шахсан ч тэсч үлдээд, хонгодож дайраад давлаа. Гэхдээ аваргын хөл доголж харагдана, бас их ядарсан нь илт. Үүнийг харсан Д.Мөнх-Эрдэнэ арслан өрсөлдөгчөө давах боломж байгааг илт мэдэрч, барууны магнайд гарч ирэхдээ хөлөө тун дээр дээр өргөн засуул дээрээ дэвж, хурдхан шиг давахын хүсэлд автсан нь бөх сонирхогчдын нүдэнд ил байв.
Гэлээ ч хөл нь доголж, гар нь цуцсан аварга арслангийн санаснаар амархан даваа байсангүй. Тэд бүтэн дөрвөн цаг барилдсан юм. Дөрвөн цаг барилдаж, төрийн томчууд наадам уясан хоёр бөхийг харанхуйд харагдахгүй болтлоо ширтээд сүүлдээ залхжээ. Ингээд Бөхийн холбооны даргад хоёр бөхөө хурдан хаялцуулахыг үүрэг болголоо. Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Хоёр Эрдэнэ” хамаг хүчээ шавхахдаа үзэгчдийн тэвчээрийг ч барж орхисныг тайлбарлажээ. Гэхдээ “Унасан ч гэсэн гурвантаа үзүүрлэсэн болохоор арслан цол олгож болох юм” гэх утгатай зүйл хэлсэн гэдэг. Үүнийг дуулсан Д.Мөнх-Эрдэнэ “Үнэхээр арслан цол олгох юм бол би ингэж наадам уяад байх хэрэг алга” гэж хэлжээ. Энэ үгээс хойш төдий л удалгүй аварга монгол бөхөд нэвтрүүлсэн хаялцах барьцнаасаа өрсөлдөгчөө өргөж шидээд давсан юм. Наадмын дараахан Бөхийн холбооныхон “Улсын наадамд үзүүрлэсэн бөхөд арслан цол олгоно” гэсэн хатуу үзлээ зөөлрүүлж, О.Балжиннямд аварга, Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгохоор тогтсон билээ. Дөрвөн цаг ноцолдож, улсын их баяр наадмыг уяж, төрийн тэргүүдийн нурууг чилээсэн их тэвчээрийнхээ үрээр Архангайн Булган сумаас улсын арслан цолтон төрсөн түүхийн товч энэ. Арслан үнэхээр жудаг сайтай бөх гэдгээ энэ барилдаанд бас харуулсан гэж яригддаг. Аваргын доголчихсон хөл рүү өшиглөсөн бол давчих боломж байсан ч гэсэн нэг ч удаа муу хөлд хүрээгүй юм.

Яасан энэрэлгүй хорвоо вэ?

Д.Мөнх-Эрдэнэ арслан энэ үзүүрийн дараа дахин хоёр удаа Б.Бат-Эрдэнэ аваргыг даган есөн хөлт цагаан тугийг тойрсон. Бөхийн холбооныхон гарьд, харцага цол санаачилж, бөхийн ертөнц тэр чигээрээ үймж эхлэх үед арсланд аварга цол олгох тухай яригдаж байлаа. Түүнийг таван удаа үзүүр түрүүнд орхисон Б.Бат-Эрдэнэ аварга энэ ярианы эх үндсийг тавьсан гэхэд хилсдэхгүй. “Их Эе”-ийн үеэр дүйцүүлж цол олгох асуудал хүчтэй яригдахад аварга “Таван удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол дүйцүүлж олгож болох юм бишүү” гэж хэлсэн. Гэлээ ч улсын наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгох боломжгүй гэж “Их Эе”-ийн дийлэнх гишүүд шийдсэн юм. Энэ хурлын шийдийг сонсоод арслангийн гэргий “Яасан энэрэлгүй хорвоо вэ?” гэж уулга алдсан гэдэг.
Арслан ид үедээ Б.Бат-Эрдэнэ аваргыг давсан тохиол бараг үгүй. Харин харьцангуй харьсан хойноо хэд хэд орхичихсон удаатай. Давхар ачих гээд олон удаа шуудагнаасаа татуулж шидүүлж байсан бол хожмоо энэ мэхээ даацтай хийж аваргыг чангахан унагасан. Ер нь арслан үеийнхээ бөхчүүдээс ганцаараа хожуу барилдаж, залуу үеийнхэнтэй гар зөрүүлэхээс эмээгээгүй юм. Цэргийн арслан Ч.Санжаадамбыг гурван ч барилдаанд гурвын даваанд дараалан амлаж барилдан, эр бяр, арга эвийг нь шалгасан. Нутгийн хүүгийн хүчийг үзэж, ирээдүйг нь мэдрэх гэсэн бодол арсланг ийм ам авахад хүргэсэн биз.

Р.Гэгээ / Хийморь сайт-аас/
Last edited by Chiluun on Fri Nov 18, 2011 10:17 am, edited 2 times in total.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Aagii_03 » Fri Nov 18, 2011 10:11 am

Гоё нийтлэл байна. :-D
Аваргын дайтай арсландаа ч хайртай шүү
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6650
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Chiluun » Thu Nov 24, 2011 6:01 pm

Монгол үндэсний бөхийн үе үеийн түүхийг сөхөн харвал Архангай нутгийн бөхчүүд хүндтэй байр эзэлнэ.Уул, ус, тал хээрийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан нутгаас эрт эдүгээгийн алдар цуут аварга, арслан, заан, начингуудын залгамж халаа олон сайхан бөхчүүд ирээдүйд төрөн гарах нь дамжиггүй боловч бөхийн залгамж халааг тасралтгүй бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэж би боддог юм. Хөдөө айлаар буухад амьдралын эрхээр мал дээр эрт гарсан эсвэл бөх болох сонирхол багатай сайхан сайхан хүүхдүүд зөндөө л байдаг. Хэрэв Санжааг Хишигдорж заан олж авчраагүй бол өдийд мал дээр цохиж явах байсан биз. Үүн шиг манай Бөх билэгт дэвжээ, улсын цолтой бөхчүүд, нэр нөлөө бүхий хүмүүс, жирийн хүмүүс хүртэл хүчин зүтгэл гаргавал ирээдүйд үндэсний бөх төдийгүй, тив дэлхийд нэр алдартай бөх болох 15-17 насны жинхэнэ хөдөө нуугдсан эрдэнэ Архангайгаас олдоно доо.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Thu Nov 24, 2011 7:08 pm

Архангайг айхтар хөл бөмбөгийн акидемтэй Арсенал, Барса-тай зүйрлэж болохоор санагдаад байдымдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Rooney » Thu Nov 24, 2011 11:30 pm

Аав маань насаараа Архангай нутгийнхаа бөхчүүдийг дэмжих хүнийг дэмжиж, туслах хүнд нь туслаж зааж сургах хүнийг зааж яваа хүн дээ. Өсөх аварга, Хишгээ заан гээд олон бөхчүүдийг бага залуугаас нь дэмжиж туслаж явсан одоо ч гэсэн Бөхбилэгт дэвжээний зохион байгуулалт, санхүүг бүрдүүлэхэд хандив цуглуулах ...гээд л олог ажлыг нь нугалалцаж яваа. Бөхийн талаар нэлээн хэдэн ном бичсний дотор Архангайн хүчтэнүүдийнхээ талаар Хүчтэний Өлгий Арын хангайн бөхчүүд гэж номыг 2007онд гаргасан. Энэ номонд Вандан аваргаас хойш 2007 хүртэл 116н улсын, 277 аймаг цэргийн цолтой бөхчүүдийг түүхчлэн мөн өөрийнхөө цуглуулсан материалын хүрээнд 500 гаруй сумын цолтой бөхчүүдийн амжилтыг статистик мэдээ баримтын хамт оруулсан. Энэ сэдэвт тэр номноос нутгийнхаа олонд танигдаагүй хүчитнүүдийн тухай оруулж байнаа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Rooney » Thu Nov 24, 2011 11:59 pm

Улсын арслан Баатарын Төрбат.
Олноо Архангайн Эрээн Хавиргат хэмээн алдаршсан Б.Төрбат арслан Архангайн Жаргалант сумын тээлийн голд 1905 онд мэндэлсэн. Бага наснаасаа барилдаж эхэлсэн бөгөөд 18 насандаа Далай Чойнхор вангийн хошууны болон Хан-Өндөрийн наадамд амжилттай барилдаж бөхийн гараагаа эхэлснээс хойш, 1928 онд улсын наадамд анх удаагаа ирж барилдан тавын даваанд Завханы Хөндлөн хэмээх Сандуйжав заанд өвдөг шороодсон боловч дараа жил нь дахин Сандуйцав заантай тавын даваанд барилдаж тав давж улсын начин цол хүртжээ. Б.Төрбат арслан үүнээс хойш төрийнхөө наадамд 10 гаруй жил барилдснаас 1936 онд долоо давж заан цол хүртсэн ба 1938 онд Төв аймгийн Н.Самдан заан, Архангайн Тариатын Жамьяаншарав заан, Ховдын Даривын Хадагт хар хэмээх Рэнцэндорж заан, Дорнодын Гулзгай Дамчаа арслан нарыг орхиж үзүүр түрүүнд үлдээд Арвай хээрийн Банди арсланг орхиж 10 даван түрүүлж арслан цол хүртжээ. Үүнээс хойш тэрээр 1939 онд долоо, 1944, 1945 онд тав, зургаа давжээ.
Суйлах, баруун зүүнгүй сугадаж тонгорох, эргүүлэх, өсгийдөх мэхүүдийг сурмаг хийдэг, учраа бөхийнхээ мэхийг сайн хариулдаг, хурдан шаламгай барилдаантай бөх байсан байна. Төрбат арслангийн өргөж байсан авдрын дайтай чулуу Улиасиайн голын тохойд одоо ч байдаг ажээ.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Chiluun » Fri Nov 25, 2011 9:00 am

2007 онд у.н Рэнцэндорж гуайтай хамт Жаргалант сум орж Төрбат арслангийн өргөсөн чулууг сонирхож байлаа. Сумын төвөөс нь холгүй урсах голын эрэг, модон дунд байдаг юм билээ. Өвдөгнөөс арай дээгүүр өндөртэй босоо хар чулуу байсан санагдана. Төрбат арслан бичиг үсэгтэй, тухайн үедээ боловсролтойд тооцогдож, орон нутагтай засгийн хариуцлагатай алба хашиж явсан гэнэ лээ. Ид барилдах үедээ улсын наадамд ирж барилдалгүй, аймагтай барилдаж Жамьян аварга, Лувсанжамц арслан, Гомбосүрэн заан нартай өрсөлдөж 2-3 түрүүлсэн байдаг. Энд нэг сонин түүх ярихад Төрбат арслан 1934 оны улсын наадмын дор даваанд Өлзийт сумын харьяат Өөлдийн улаан хүзүү Дэлэг арслантай таарч барилджээ. Төрбөт арслан түрүүлж мэх хийгээд Дэлэг арслан хариу мэх хийгээд 2 бөх ойролцоо газардсан гэдэг. Барилдаж байгаа бөхчүүд унасан давсанаа мэднэ. Төрбат арслан арай сүүлд унасан санагдаад яав гэж Дэлэгээс асуужээ. Гэтэл Дэлэг арслан би давсан гэж байна гэнэ. Тэгэхээр нь Төрбөт арслан Та аймагийхаа нэрийг хамгаалаад цааш барилдан түрүүлж чадах уу? гэж асуужээ. Дэлэг арслан ч Би түрүүлнээ л гэж. Үүнийг нь сонссон Төрбат арслан За тэгвэл та дав да гээд тахимаа өгөөд буцахдаа << Тэртэй тэргүй би улсын наадамд түрүүлэх юм чинь>> гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэр наадамд Дэлэг арслан түрүүлж, харин үүнээс хойш 4 жилийн дараа 1938 онд Төрбат арслан ардын төрийн түрүү бөхөөр тодорсон гэнэ лээ.... Эр хүн хэлсэн дэ гэдэг дээ.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:35 pm

Бадруул wrote:Манай форумд ч Архангайнхан их байдийм байна шүү...

Та Архангайх уу
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:37 pm

Chiluun wrote:Монгол үндэсний бөхийн үе үеийн түүхийг сөхөн харвал Архангай нутгийн бөхчүүд хүндтэй байр эзэлнэ.Уул, ус, тал хээрийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан нутгаас эрт эдүгээгийн алдар цуут аварга, арслан, заан, начингуудын залгамж халаа олон сайхан бөхчүүд ирээдүйд төрөн гарах нь дамжиггүй боловч бөхийн залгамж халааг тасралтгүй бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэж би боддог юм. Хөдөө айлаар буухад амьдралын эрхээр мал дээр эрт гарсан эсвэл бөх болох сонирхол багатай сайхан сайхан хүүхдүүд зөндөө л байдаг. Хэрэв Санжааг Хишигдорж заан олж авчраагүй бол өдийд мал дээр цохиж явах байсан биз. Үүн шиг манай Бөх билэгт дэвжээ, улсын цолтой бөхчүүд, нэр нөлөө бүхий хүмүүс, жирийн хүмүүс хүртэл хүчин зүтгэл гаргавал ирээдүйд үндэсний бөх төдийгүй, тив дэлхийд нэр алдартай бөх болох 15-17 насны жинхэнэ хөдөө нуугдсан эрдэнэ Архангайгаас олдоно доо.

Уул ус тэгширсэн нутгаас сайн бөх төрдийн гэсэн, манай нутаг ч сайхан нутаг даа
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Chiluun » Fri Feb 03, 2012 9:43 am

МУБИС-ын Биндэрьяа гээд дуудуулаад байгаа Хотонтын нэг сайхан залуу гарч ирж байна даа. Оны өмнөхөн Дарханд болсон 21 хүртэл насны улсын аваргад шигшээ 20-д шалгарч 14 даваагаар 6-д орсон. дараа Монгол бөхийн өргөөнд болсон бөхийн өвлийн баярын хүрээнд болсон 600 илүү сумын заан, залуу бөхчүүд оролцон барилдаанд 10 давж түрүүлсэн. Саяын болдог аймаг цэрэгт 1 дээр Увсын а.н Хайдавыг давж байна лээ. Ирээдүйд их сайжирж, сайн бөх болох байхаа.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Aagii_03 » Fri Feb 03, 2012 12:51 pm

Rooney wrote:Аав маань насаараа Архангай нутгийнхаа бөхчүүдийг дэмжих хүнийг дэмжиж, туслах хүнд нь туслаж зааж сургах хүнийг зааж яваа хүн дээ. Өсөх аварга, Хишгээ заан гээд олон бөхчүүдийг бага залуугаас нь дэмжиж туслаж явсан одоо ч гэсэн Бөхбилэгт дэвжээний зохион байгуулалт, санхүүг бүрдүүлэхэд хандив цуглуулах ...гээд л олог ажлыг нь нугалалцаж яваа. Бөхийн талаар нэлээн хэдэн ном бичсний дотор Архангайн хүчтэнүүдийнхээ талаар Хүчтэний Өлгий Арын хангайн бөхчүүд гэж номыг 2007онд гаргасан. Энэ номонд Вандан аваргаас хойш 2007 хүртэл 116н улсын, 277 аймаг цэргийн цолтой бөхчүүдийг түүхчлэн мөн өөрийнхөө цуглуулсан материалын хүрээнд 500 гаруй сумын цолтой бөхчүүдийн амжилтыг статистик мэдээ баримтын хамт оруулсан. Энэ сэдэвт тэр номноос нутгийнхаа олонд танигдаагүй хүчитнүүдийн тухай оруулж байнаа.


:-D
Нээрээ хүүхэд байхад Хишгээ зааныг танайд ирэхэд анх хараад л, манай байрныхан тойрч хараад л ямар том юм бэ гээд л кк. 69 дотроо багтахгүй том амьтан байж билээ кк.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6650
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Boldoo_bb » Fri Feb 03, 2012 10:02 pm

Биндэръя чинь 91 оных шдээ, аймар амьтан даа
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Boldoo_bb » Fri Feb 03, 2012 10:06 pm

Нээрэн энэ залуу чинь Бэгзсүрэн начны хүүхэд гэсэн, нутгийн хүмүүс тэгж ярьдаг юм билээ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Rooney » Wed Feb 08, 2012 10:32 pm

Дүйнхэрдоржийн Далантай арслан.
Одоогийн Архангай аймгийн Ихтамир/зарим нэг номонд Өндөр-улаан/ сумын нутагт 1888 онд мэндэлж, арваад настайгаасаа Долоон хошуу Даншигийн арслан Галсандоржоор бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөө мэх заалгаж орон нутгийн наадамд тогтмол амжилттай барилдаж байгаад 34 настайдаа буюу 1922 онд цэргийн наадамд ирэ барилдан Луу Гүний Вандан аврагатай үлдэж үзүүрлэн заан цол шууд хүртсэн бол 1923 онд мөн наадамд босоо Самдан арсланг орхиж түрүүлэн ардын засгийн наадмаас тодорсон анхны арслан болсон юм. Д.Далантай арсланг өндөр, яс томтой, зузаан махлаг тэгш биетэй, цэгц сайхан нуруутай, алаг нүдтэй царайлаг хүн байсан бөгөөд дөрвөлжин барьцнаас баруун хавирах, ачих, тойгдох мэхүүдийг даацтай хийдэг бяртай бөх асан гэж нутгийнхан дурсдаг байжээ. Түүний дүү Д.Цэрэндамба, Д.Махшир нар нь хоёулаа улсын заан хүртсэн хүчтэнүүд байсан.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby MaDeViL » Sun Feb 19, 2012 10:39 am

Архангай бол аргагүй л бөхийн өлгий нутаг... хуучнаар бол Түшээт хан аймгийн Лу гүний хошуу гээд... -бусад хошууг мэддэгүй- тэр хавийн хошуу нутгийн бөхчүүд бол хүчирхэг байсан юм шиг байгаан одоогийн бол Архангай аймгийн зүүн сумууд, Булган аймгийн баруун сумууд, одоо энэ Доржсамбуу гарид, Өсөхбаяр Заан... гэх мэд нөхдүүд бол дан нэг дорын шахуул нөхдүүд дээ....
User avatar
MaDeViL
 
Posts: 192
Joined: Sat Nov 17, 2007 5:31 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Mon Jun 24, 2013 12:44 pm

Галдаа гарчээ.

Image
Image
Image
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Цоомоо » Mon Jun 24, 2013 1:50 pm

Zuitei. Sanjaagaar barits songoonii beltgel l ih hiilgeh heregtei bn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15984
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 24, 2013 2:29 pm

Санжаагаас өшөө өндөр хүнээр дээр биш үү? Амарзаяа л өөрт нь арай дөхөх байх даа тэ?
энэ жил ч шодоод шодоод явчъя л гэж байгаам бна л даа аварга.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Mon Jun 24, 2013 3:20 pm

Takanohana_Nowitzki wrote:Санжаагаас өшөө өндөр хүнээр дээр биш үү? Амарзаяа л өөрт нь арай дөхөх байх даа тэ?
энэ жил ч шодоод шодоод явчъя л гэж байгаам бна л даа аварга.

Санжаад шахааны барьцнаас барилдахад нь Өсөхөө аварга тусалж байгаа байлгүйдээ. Өөрөө хайшдаа нэг их сүртэй дайрахгүй биз.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Цоомоо » Mon Jun 24, 2013 4:04 pm

Sanjaagiin tuhai yarij bnaa ho.
Avarga neeh huchlehgui bizde.
Shuvguruh bh yamar ch bsn.
7 dr tsoloo duuduulval saihan l bn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15984
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests