Архангай их хүчтэний өлгий нутаг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Miro Klose » Thu Jun 30, 2011 4:27 am

uuganaa_2491 wrote:
Lenin wrote:
uuganaa_2491 wrote:Өсөхөөд би дургүй. Манай жижиг аваргаас барилдааны авяасааар дутуу хүн шүү дээ.
Нямдоржийн мэхээр 2 түрүү баараггүй авсан

Хуцхын. Тэгээд байгаа дүрмийг яах байсын гүйэ би ийм дүрмээр барилдахгүй гэх байсымуу. Тэгсэн ч ер нь тэр шодсон дээр чинь бол шодооны барьц тавигдсаны дараа давуулж гуюдсан юм шүүдээ.

Хамгийн гол н тэр дүрмийг н мөөеэ бат-эрдэнэ аваргууд нямдоржийг лоббидсоор байгаад батлуулцан юм штээ. Тэр н хэнд ашигтай дүрэм байсан бэ гэвэл Өсөхөөд. 2 аврага яс юман дээр өсөхөөгийн төлөө л лоббидсон байхгуй юу.


одоо энэ бичлэгээс харахад хэн гэдгээ хэлээд өгөх юм даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Thu Jun 30, 2011 9:12 am

uuganaa_2491 wrote:
Lenin wrote:
uuganaa_2491 wrote:Өсөхөөд би дургүй. Манай жижиг аваргаас барилдааны авяасааар дутуу хүн шүү дээ.
Нямдоржийн мэхээр 2 түрүү баараггүй авсан

Хуцхын. Тэгээд байгаа дүрмийг яах байсын гүйэ би ийм дүрмээр барилдахгүй гэх байсымуу. Тэгсэн ч ер нь тэр шодсон дээр чинь бол шодооны барьц тавигдсаны дараа давуулж гуюдсан юм шүүдээ.

Хамгийн гол н тэр дүрмийг н мөөеэ бат-эрдэнэ аваргууд нямдоржийг лоббидсоор байгаад батлуулцан юм штээ. Тэр н хэнд ашигтай дүрэм байсан бэ гэвэл Өсөхөөд. 2 аврага яс юман дээр өсөхөөгийн төлөө л лоббидсон байхгуй юу.

хаха чи чин бүр бүгдийнэ мэддийм байшдээ :-o :-o :-o :-D
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby asa » Thu Jun 30, 2011 10:44 am

Уул нь ийм нутгийнхаа дэвжээний сэдэв дээр хэрүүл энэ тэр... Спорт гэдэг, фанат гэдэг чинь сэтгэлийн л юм шдээ. Ядаж байхад наадам ч ойртож байна. дэмий юм бол дэмий шдээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1959
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby jal » Thu Jun 30, 2011 11:06 am

Хаа газар нэг иймэрхүү ичиж санаа зовохгүй нөхдүүд дэмийрч л байх юмдаа. өөрт нь сайхан байвч өөр бусдад инээдтэй харагдаж байгаа гэдгийг хожим ойлгоод санаа зовнин сандарч тэвдэх биз.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Munguu » Thu Jun 30, 2011 2:05 pm

Энэ жил нутгийн бєхчїїдээ дэмжээд суучихна даа. Дархан аварга, аварга, арслан, гарьд, начин гээд цолнуудыг авах шанстай бєхчїїд ч байгаа даа. Санжаагаа л харна даа. Єсєхєє аварга уул нь нэгийг бодсон л байгаа даа.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Thu Jun 30, 2011 2:23 pm

Наадам яг 10-11 нд гэж байна. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Налайхан Найман шарга гэдэг газар гарч байгаа. Нийт 50 залуу бэлтгэлд гарсанаас өчигдрийн оройн тоонд 43 бөх зогсож байна лээ. Залуучууд 7,1-ээс нь сум багийн наадамд барилдахаар бууж байгаа аймаг улсын наадамд барилдах бөхчүүд л үлдэнэ гэнэ. Мэдээж ДАРХАН АВАРГА болохын төлөө өндөр аварга маань барилдах бол АРСЛАН, ГАРЬД цолны төлөө Рагчаа заан маань үзэлцэнэ. Харцага Мөнгөнцоожын бэлтгэл тунчиг сайн байгаа юм байна. Тэгэхээр ЗААН цолруу дайрах нээ. Пүрэвдагва, Санжаадамба, Бат-Отгон, Түвшинбаатар, Мэндбаяр, Амарзаяа, Шинэбаатар, Адъяабат гарын шижигнэсэн арслангууд УЛСЫН цолонд хүрэхийн тулд бэлтгэлээ тунчиг чамбай базааж байгаам байна да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Thu Jun 30, 2011 2:51 pm

Raldii wrote:Наадам яг 10-11 нд гэж байна. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Налайхан Найман шарга гэдэг газар гарч байгаа. Нийт 50 залуу бэлтгэлд гарсанаас өчигдрийн оройн тоонд 43 бөх зогсож байна лээ. Залуучууд 7,1-ээс нь сум багийн наадамд барилдахаар бууж байгаа аймаг улсын наадамд барилдах бөхчүүд л үлдэнэ гэнэ. Мэдээж ДАРХАН АВАРГА болохын төлөө өндөр аварга маань барилдах бол АРСЛАН, ГАРЬД цолны төлөө Рагчаа заан маань үзэлцэнэ. Харцага Мөнгөнцоожын бэлтгэл тунчиг сайн байгаа юм байна. Тэгэхээр ЗААН цолруу дайрах нээ. Пүрэвдагва, Санжаадамба, Бат-Отгон, Түвшинбаатар, Мэндбаяр, Амарзаяа, Шинэбаатар, Адъяабат гарын шижигнэсэн арслангууд УЛСЫН цолонд хүрэхийн тулд бэлтгэлээ тунчиг чамбай базааж байгаам байна да

Энэ жил манайхан сайхан нааднаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Thu Jun 30, 2011 3:02 pm

Арын хангайн торгон зодогтнууд


Цэнхэр номин хангайн домог болсон бяртнуудын тухай зөвхөн бөхийн талаас нь биш, байгаль ээжтэйгээ хүйн холбоотой болохыг нутгийн номтой буурал, бөх судлаач Б.Базаррагчаа гуай сэтгэлд бууж нүдэнд харагдтал бичсэн байдаг юм. Торго шиг нөмрөгтэй мөнх ногоон хангайгаас торгон зодог өмссөн хүчтэн эрс төрснийг би ч бас бахдаж баярлаж мэддэг болохоор үзэг цаас чилээн улсдаа хүчит бөхөөрөө түрүү магнайд явдаг арын хангайчуудынхаа суу алдрыг магтая.

Цэцэг жимс нь алаглаж, хөвчийн их ой нь дүнсийн хөглөрч ян их сарьдагууд хөхрөн цэнхэртэж агсран сүүмийгээд хоёр Тэрхийн гол угалзран урсана. Тэрхийн цагаан нуур эрт цагийнхаа алдарт домгийг хүүрнэх мэт намуухан долгиотно. Хоргын үзэсгэлэнт ганган байгаль гоо сайхнаа гайхуулан ихэмсгээр орших энэ нутаг нь эртний домогт жаахан Дамбий аварга, “Буур” хэмээх Нацагийн Жамьян аварга, гарамгай хүчтэн Ш.Төмөрбаатар арслан, “пампаан” Жамьяншарав заан, Л.Банзрагч заан, Дандарын Санжмятав заан, Сундуйн Дамдинбазар начин, Жамьянгаравын Ядмаа начин зэрэг алдар нэрээ дуурсгасан улсын цолтон бөхчүүдийг төрүүлсэн байна.

Байгалийн буян хишиг цогцолсон энэ нутгийн сарьдаг гэх ууланд нь янгир, аргаль, ирвэс дүүлж, сарлагийн бухнууд тошиж, тал хөндийд нь таван хошуу мал багширч хүн ард нь уужуу тайван сэтгэлтэйгээр амьдардаг нь их хүчтэнүүдийг төрүүлж өсгөх үржил шим нь болжээ.

Өндөр их хавцал дундуур хүч түрэн урсдаг үзэсгэлэнт сайхан Чулуутын гол эхэн үедээ усаар бага ч голын сүр хүч хүн ардаа тэжээн тэтгэж уусан биежсэн их увдис болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно. Ийм нутагт хүч ихтнүүд төрөлгүй яах вэ. Ширээтийн шавийн Лундаа арслан, “Даранцагаан” хэмээх Дарьзавын Ванчинсүрэн заан (энэ хүн их ой сайтай, эмх цэгцтэй, цэвэр нямбай, хууч яриа сайхан ярьдаг хүн байсныг хүү Чулуунбат нь гэрчлэн ярьдаг.

Бас хуучны их сайхан зургийг цуглуулдаг байсныг би мэдэх юм), “Жонго” хэмээх Дэндэвийн Даваасүрэн заан, Нянтавын Минтэг заан, Түзэлийн Зундуй заан (энэ хүн манай чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчин, спортын мастер. Биеэр бага ч олон төрлийн сайхан мэх хийж барилддаг. Одоо улсын наадам, цагаан сар, ойн томхон барилдаануудыг хүрэлцэн ирж үзэж суудаг, алиа хошин, наргиа яриа хөөртэй нэгэн билээ), Ванчигжав заан, Батсуурь начин, Рэнцэндашийн Цоггэрэл начин (Түүнтэй би олон жил нөхөрлөсөн, нэг нийгэмлэгт цуг байсан. Их хөдөлмөрч. Аж ахуй амьдралын ухаан сайн, нөхдөдөө чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг бөх. Одоо төрсөн дүү аймгийн арслан Р.Түвшинбаатар нь улсын начны тааварт орж, бөх сонирхогчдын анхааралд байгаа ирээдүйтэй бөх дөө) нарын ард олны бахдал болсон бөхчүүд олноор төржээ.

Архангай нутгийн баруунаас зүүн хилийг гатлан урсдаг намуухан урсгалт Хануйн гол, түүний нэгэн цутгал Хүнүйн голын өргөн урт, уужим цэлгэр, үржил шимтэй хөндий, түүнийг хүрээлсэн өндөр нам үзэсгэлэнт сайхан уул нурууд нь хүний сэтгэлийг цаг үргэлж уужуу тайван, тух тохитой байлгаж, эх нутагтаа эргэж хоргодох сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Их номч Зая Бандид гэгээн Лувсанпэрэнлэйн төрсөн газар Цэцэрлэг Жаргалантын сүрлэг өндөр уулууд, тэндхийн ажилч хичээнгүй, найр наадамч хүн олны дундаас улс даяар алдаршсан бөхчүүд олон төржээ.

Даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очир (энэ аваргыг 1970 оны дундуур харж байлаа. Охин нь манай ангид сурдаг, аварга эцэг, эхийн хуралд ирнэ. Өндөр биетэй, өргөн шанаа, түүшинтэй, пинтүү халимагтай, инээд алдсан, гарын бугуй бугалга нь том булцуутай юм шиг мариалаг цагаан царайтай хүн байлаа), эрээн хавиргат хэмээх Б.Төрбат арслан (Ц.Баярсайхан зааны гэргий Оюундэлгэр бол энэ хүчит арслангийн удмын хүн юм), аат хэмээх Довчингийн Лувсанжамц арслан, түүний дүү Довчингийн Тавинтай начин, “суудаг” хэмээх Цэнджавын Содов арслан (одооны Ч.Даваадорж начин шиг жижиг биетэй, гялалзуур бөх байсан гэдэг) Пүрэвийн Онхоон заан, “хэрээ” хэмээх Дэмбээ начин, Бямбын Балдир начин (морин заводын), Лувсангийн Банзар начин, Гаваабалжирын Халзан начин, Буянхишигийн Түдэв начин, Магсарын Даш начин, Жамбалжавын Хөхөө начин, Арцын Гончиг начин, Очирын Лувсандондов начин (насаараа сум, аймагт, хотын биеийн тамирын хороонд хариуцлагатай даргын ажил хийж байсан), Готовын Баасан начин, Лувсаншаравын Рэнчиндорж начин (Монголын анхны самбочдын нэг), Батаахүүгийн Ганбаатар, Пэрэнлэйдорж нарын улсын цолтнууд энэ өргөн уудам нутагт мэндэлжээ.

Орон даяар алдартай гурван Тамирын гол нь хосгүй үзэсгэлэнт уул ус, ой модоор тэгшхэн жигдэрсэн өгөөмөр сайхан нутаг билээ. Хөгжмийн алдарт зохиолч Төрийн соёрхолт Ардын жүжигчин Лувсаншарав хөгжмийг нь бичсэн “Усны тунгалаг Тамирын гол” гэдэг дууны эх нутаг. Луу гүний хошууны Галсанхүүгийн Вандан аварга гурван Тамирын бэлчээрт ажил амьдралаа залгуулж, эр бяр нь чангарсан байж таарна.

(Энэхүү алдарт бөх бол авьяас, хөдөлмөр хоёрыг хослуулсан, асар их тэнхээтэй, орсон буурыг номхруулдаг, Тамирын голын модон гүүрийг барьж байсан хүн юм) Монгол улсын идэр залуу аварга Г.Өсөхбаяр (Даян аварга Н.Жамьян гуайн зээ хүү, ёстой ид хаваа гайхуулж яваа, аварга өвөөгийн аварга зээ), Дүйнхорын Далантай арслан, түүний төрсөн дүү Дүйнхорын Цэрэндамба, Дүйнхорын Махшир заанууд, Өлзийтийн гурван арслан “Босоо” хэмээх Баясахын Банзар, “Улаан хүзүү” хэмээгч Хүрлийн Дэлэг арслан (энэ хүчит арслангийн дүү Хадаас төрсөн Пүрэвбадам бол манай манлай заан Д.Долгорсүрэн гуайн гэр бүл бөгөөд улсын гарьд Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ, Японы сүмогийн их аварга Д.Дагвадорж нарын ээж юм. Пүрэвбадам гуайн ах Х.Пүрэв Монгол үндэсний бөхийн улсын засуул, хүндэт цоллооч, Эр бор харцага, Эрдэнэ засгийн унага, Өвгөн шувуу гэдэг дуунуудыг гарамгай дуулдаг, Өлзийтийн бөхчүүд ном туурвисан бүтээлч нэгэн билээ), Жалбуугийн Чойжилсүрэн арслан (хавсрах мэхийг гаргууд хийдэг), Далайн Жамц арслан (Монголын ахмад боксчдын нэг байсан),

Уламбаярын Мижиддорж арслан, Д.Мөнх-Эрдэнэ (хүчит арслан маань энэ цагийн их аваргатай таван удаа үзүүрт үлдсэн. Нэлээд ширүүн барилдаантай, Үндэсний спортын гавьяат тамирчин цолтой. Бид хоёр Пионерийн ордонд Алдарт Түвдэн аваргын секцэнд цуг явдаг байсан. Их хөдөлмөрч бөх дөө) Дэмидийн Гарамбазар заан, Цагдаа хэмээх Долгорын Содном заан, Шаравын Гомбосүрэн заан, Лувсанмөрийн Ёндон заан, Дашийн Лувсан заан (анхны нисэгч бөх), “аранзал” хэмээх Цэндийн Гомбодорж заан, Борхүүгийн Чойндонсүрэн заан, Чойдонгийн Адъяа заан, Чимэдийн Гочоосүрэн заан, Д.Хишигдорж заан, Д.Рагчаа заан, улсын харцага Б.Жавхлантөгс, Т.Мөнгөнцоож, Н.Алтансүх, Г.Батбаяр, М.Батжаргал, улсын начин Нанзадын Дэндэв, Төрмөнхийн Содномжамц, Сүрэнжав, Жүрмэдийн Жамсранжав, “галзуу” хэмээгч Цэвээний Лхагваа, Жанчивын Найдандорж заан, Дашванчигийн Пүрэв начин,

Моломжамц начин, Лхүмбийн Маналжав начин, Майдарын Гомбосүрэн начин (Монгол улсын өмгөөлөгч байсан), ах дүү Гүсэмийн Дамдиндорж, Гүсэмийн Жалаа начингууд, ах дүү гурван бөх харцага Цэвээнжавын Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, манлай уяач, начин Ц.Дуламсүрэн (Монголын бөхчүүдээс аймгийн арслан Д.Даваахүү уяачийн дараагаар манлай уяач болсон бөх), Биндэрьяагийн Батхуяг начин, Сэрээнэнгийн Жамц начин, Лувсандоржийн Дашчийрав начин, Дамбын Шижээ начин, Бат-Очирын Хүрэлбаатар начин (өмсөх мэхийг гаргууд хийдэг), Пунцагийн Эрдэнэбаяр начин, Чимэдийн Батбаатар начин, С.Эрдэнэбат начин (Монгол улсын гавьяат дасгалжуулагч), Т.Өлзийсайхан начин, Г.Батбаатар начин, Д.Дашцэрэн начин зэрэг бөхчүүд төрөн гарч нутаг нэгтэн биднийгээ магнай тэнийлгэж баярлуулсаар байдаг билээ.

Хүчит олон бөхөөрөө алдартай нутгийнхаа бөхчүүдийг чансаалж судалбал аварга дөрөв, арслан 13, заан 31, харцага тав, начин 55, бүгд 107 цолтой бөх төрөн гарсан нь Архангайчуудын баяр бахдал, ааг омог, бардамнал яах аргагүй мөн. Цаана нь үлдсэн аймгийн хүчит арслан заан начингуудыг оруулах юм бол энэ тоо 1000 хол давж бөхөөрөө алдартай Монголын ганц аймаг гэдгээ батлах нь дамжиггүй.

А.ТЭГШЭЭ (2007-03-15)
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby meesh » Thu Jun 30, 2011 3:23 pm

Бага байхад Цэнхэрийн Цэцэрлэгийн гол Түвшрүүлэх сумын Ар хүйтэн хавиар нутагладаг заан Пүрэв гээд сайхан том биетэй хүн байдаг байж билээ...Гэснээс манай эмээгийн ах Бор гээд сайхан буурал бий Ба аваргатай сайн яривал хамаатан гэж байгаа анх Ба аваргынд очоод сууж байтал аварга манай хүний хүзүүг нтр хараад та зодоглодог байсан уу гэж асуусан гэсэн залуудаа мань цэргээс ирээд хот орж барилдсан гэж байгаа 3 даваад гараад ирсэн Чимид-Очир аварга нутгийн залуу бөх гээд авчихсан гэжуугаа тэгээд л үзэж дээ өөрийнх нь санаанд бол багтаад байсан гэсэн гулжиганасан шар юм байсан гэсэн баригдахгүй бариад авлаа гэсэн далбааг нь урчихсан гэсэн тэгтэл аймар уурлаж далбаагаа сольж ирээд аргагүй аранга зааж унагсан гэдэг...Тэгээд ах маань 3 давсан 50 төгрөг байнд аваад нутаг буцжээ дараа жил ирэх санаа байвч хөлөө хугалаад ахиж барилдахаа болисон гэж хуучилдаг юм... Зун амралтаар очоод л хамт модонд явдаг байлаа аль хэдийн 70 гарч ная дөхөж байгаа гэхэд мань мэтийн хажууд бол сэв сэв хийтэл өргөнө шүү дээ түлээнүүдийг бол сэнгэнэтэл сайхан өглөө эрт гараад үд гэхэд хоёулаа 2 тэрэг хийчээд хүрээд ирдэг байв шт хэхэ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7478
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Thu Jun 30, 2011 3:44 pm

Ийм нийтлэл байна. Тэр дээр харлуулсан хүний нэр бол миний өвөө. Өвөө аавын маань бичсэн "Архангай их хүчтэний өлгий нутаг" нэртэй Архангай аймаг 100 дахь улсын цолтой бөхөө өлгийдэн авсаны баяр болгож бичсэн бөхчүүдийн барилдааны түүх, намтар хуучаас бүрдсэн номоор энэ сэдвийг нэрэлсэн минь ийм учиртай. Өвөөгөө дагаж бөхөд хорхойссон болохоор Арын хангайн бөхчүүдээ дэмжиж өдий хүртэл өмгөөлөхийг нь өмгөөлж бахархахаар нь бахархаж явна. Өвөөгийн энэ номноос хойш Архангай аймаг 7-н улсын цолтон нэмэгдсэн. Цаашаагаа ч энэ тоо байнга өсч байх нь тодорхой. Энэ жил ч нэмэгдэх болно. Манай аймагтай хамгийн ойр улсын цолтой бөхтэй нь Булган байгаа байх. Ойролцоогоор 60-н улсын цолтой бөхтэй гэжугаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby meesh » Thu Jun 30, 2011 4:18 pm

:eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7478
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby mugi19 » Fri Jul 01, 2011 7:50 am

Пүрэвдагва начин бол хийх байх, тэрнээс цаашаа яаж явахын байганн, бас сайхан барилддаг залуу шүү, энэ жилдээ харцага хийсэн байхад хойтон заан руу зүтгэнэ гээл зогсож байх боловуу, жилээс жилд барилдаан нь улам л сайжраад байгаа залуу..,
Одоогийн барилдаж байгаа бөхчүүдээс түрүү, үзүүрийн хамгийн өндөр магадлалтай гурван бөх Архангайд байна. Өндөр аварга Дархан болоосой.., Рагчаа, Санжаа хоёрын хэн одтой нь дээшээ гарч ирэх байх даа.., Хэнийг нь ч гэж хэлэхэд хэцүү,
Рагчаагийн сүүлийн боломж ч байж мэдэх юмдаа, нас нь ч бас л явж байна даа.., 1976 оных байхаа..,
Санжаа угаасаа залуу үеийн өндөр цолонд хүрч барилдах бөхчүүдийн нэг, эртхэн шиг хүрэх юмандаа хүрээд явбал Ба аваргын дайнд биш юм гэхэд Цэрэнтогтох аваргын амжилттай ойртож барилдах боломжтой хүндээ.., Зоригтой сайхан үзчихэд боломж нь байгаадаа.., Наадмаар жаахан биеэ бариад юм шиг л харагддаг..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 8:23 pm

Төрийн өмчийн хороо байгуулагдсаны ойн барилдаан болох өглөө буюу 24-нд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээг зорèâ. Èíãýýä сурвалжлагаа уншигчдадаа хүргье.
Налайх дүүргийн хойхно талд байрлах “Найман шарга” хэмээх амралтанд даян аварга Г.Өсөхбаярын удирдлага дор бэлтгэлээ базааж буй уг гал дээр очиход дэвжээний томчууд биеэ борлуулахаар нүцгэлчихсэн гэрийнхээ гадаа бужигнацгааж байв. Хэдийгээр ойрын өдрүүдэд хур бороо элбэг, нар төдийлөн их гараагүй ч бөхчүүд нэлээд ч борлож ёстой л хүдэр хүрэн эрчүүд болжээ. Ялангуяа аварга их сайхан харагдаж байна лээ. Хамгийн захад байрлах аваргын гэрээр зочиллоо. Аварга, улсын заан Ч.Гочоосүрэнгийн хамт нэг гэрт байрлажээ. Гочоосүрэн заан энэ жил галын багш дасгалжуулагчаар гарсан аж. Архангай нутгийн алдартай брэнд болох уруул чимчигнүүлсэн сайхан айраг, цагаан идээгээр зочлуулах зуураа сонсвол урьд өдөр нь дэвжээний тэргүүн Д.Болор болон аймгийн засаг дарга, нутгийн зөвлөлийнхөн нь бөхчүүдээ эргэж ирээд явсан гэнэ. Уг галд энэ жил улс, аймгийн алдар цолтой болон залуу 60-аад бөх наадмынхаа бэлтгэлд гарчээ. Бөхбилэгтийнхэн энэ газар ноднин жил бэлтгэлээ базаасан агаад дэргэдээ гол устай, байгаль нь үнэхээр сайхан газар аж. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд бөхчүүд маань дуугүй дээрээ бүр дуугүй болчихдог улс. Тэдний тархинд түмэн бодол холилдовч гагцхүү “наадам” гэсэн бодол сэтгэлийг нь соронзон мэт татаж, тэр өдрийг тэсэн ядан хүлээж буй. Тэр хүлээлт, барилдааны өмнөх ёс журмыг нь бага сага гадарлахын хувьд аваргаас элдвийг асууж, хоргоож төвдсөнгүй. Харин галын багш Гочоосүрэн заанаас яриа авахаар болов. Өсөхөө аварга “Манай багш өдөрт бараг 4 удаа ярилцлага өгч байгаа…” гэж багшийгаа цаашлуулсаар, залуусаа дагуулан өдрийн бэлтгэлдээ гарав. Улсын харцага Г.Батбаяр, М.Батжаргал, а.а Р.Пүрэвдагва нарын бөхчүүд уг өдрийн барилдаанд оролцохоор өглөө эрт хот руу явсан байлаа. Рагчаа заан мөн тэр барилдаанд явах тул бэлтгэл хийлгүй бусдынхаа бэлтгэлийг харж суув. Зодгондоо багтаж ядсан шагай шиг биетэй заан маань тун өнгөтэй харагдсан.
Улсын заан Ч.Гочоосүрэнг шавь нар нь “Го багш, Го багш” гэлцэхэд заан “Энэ хүүхдүүд үү? Одоо бүр бүтэн нэрээр дууддаг хүнгүй боллоо. Удахгүй Сүрэн, энэ тэр гэж дуудаж ч магадгүй нь…” гэж тоглоом шоглоомоор гомдоллосоор голын эрэг дээр тухлав.

-Энэ газрыг цэргийн амралт, саамын амралт гээд л янз бүрээр нэрлэж дуулдах юм. Аль нь жинхэнэ нэр нь юм бол оо?
-Энэ чинь БХЯ-ны 318-р ангийн харъяа, “Найман шарга” гэдэг нэртэй гүүний саамны сувилалын газар байгаа юм. Манай дэвжээнийхэн 2 дахь удаагаа энд бэлтгэлээ базааж байна. Гол устай, байгаль сайхантай, бэлтгэл сургууль хийхэд их сайхан газар юм. Ерөнхийдөө “Бөхбилэгт” дэвжээ маань энэ өвөл удирдлага, бүтэц нь өөрчлөгдсөн. Мөн нутаг орны маань том, жижиг компани, хувь хүмүүс тусламж, дэмжлэг их үзүүлж байна. Энэ жилийн наадам маань 4 том ой давхцсан, их онцгой наадам болно. Манайхан 6 сарын 12-нд бэлтгэлдээ гарсан. Гараад 12-13 хоночихлоо. Бэлтгэл ерөнхийдөө их сайхан байна аа. Намар, өвөл, хавар суурь бэлтгэлээ ч тогтмол тун чамбай базаасан байгаа. Бөхчүүд маань сэтгэл их өндөр байна даа.
-Энэ жил газрын гарц, зуншлага хэр байна?
-Өө их сайхан байна. Сая хэд хоногийн өмнө жаахан хатмаар болж ирснээ сүүлийн 2-3 өдөр бороо ороод илт сэргэж байгаа нь бэлтгэл хийж байх явцад мэдрэгдэж байна.
-Бөхчүүдийн тань өнгө хэр байна вэ?
-Өнгө үү? Эд чинь гэнэт л наадмын бэлтгэлд гарч ирээд “лухайчихдаг” юм биш шүү дээ. Нэгэнт өөрийн гэсэн дэвжээтэй болж, байнгын бэлтгэл сургууль хийх нөхцөл боломж нь нээгдсэн болохоор хүн болгонд бүтэн жилийн турш наадамдаа бэлдэх, амжилтын төлөө хөдөлмөрлөх боломж бүрэн нээлттэй болсон. Тийм болохоор бөхчүүд маань дор бүрнээ хичээж бэлтгэл сургуулиа сайн базаасан гэж дүгнэж байгаа. Ямар ч байсан дэвжээнээс минь улсын цолтон шинээр төрж, аварга тэргүүтэй улсын цолтнууд маань амжилттай барилдан цолоо ахиулна гэдэгт итгэлтэй байна аа.
-Та өөрөө олон жил наадмын бэлтгэлд гарсан хүн. Одоо залуучууддаа зааж сургаад сууж байхад бэлтгэл сургуулийн хувьд ялгаатай зүйл хэр их мэдрэгдэж байх юм бэ?
-Байлгүй яахав. Бидний үед бэлтгэлийн хэрэглэл материал, тоног төхөөрөмж гээд бүх юм нь хязгаарлагдмал байлаа шүү дээ. усны урсгал сөргүүлээд л мод хөвүүлж түлхдэг, бүдүүн модны тайрдас өргөөд хоорондоо дамжуулж шиддэг, гүйж харайдаг тийм л бэлтгэл голлож хийдэг байлаа. Одоо бол резин, гир, гантел, штанг гээд бүх хэрэглэл өөрчлөгдсөн. Бүх юм нь хөгжихийн хэрээр бөх ч их хөгжиж байна. Өөрийнхөө үетэй харьцуулаад бодоход их сайхан болж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
-Гэхдээ та нарын бэлтгэл сургууль хийдэг горим, журамд давуу тал бас байсан байлгүй?
-Давуу тал байсаан, байсан. Одооны бөхчүүдийг нэлээд шахалт өгч бэлтгэл хийлгэхгүй бол зарим залуучууд хөдөлмөр бага хийгээд, биеэ нэг их зовоолгүй улсын цолонд хүрэх бодолтой болчихож. Бидний үед жинхэнэ хөдөлмөрлөж байж л цолонд хүрнэ гэсэн хатуу бодолтой, тэрэндээ бүх зүйлээ зориулах чин сэтгэлтэй байсан. Бэлтгэл сургуулиа таслахгүй, чанарын хувьд дээд зэргээр бэлддэг байв. Одоо бөхийн тоо олширсон нь сайн хэрэг. Гэхдээ бие бялдар, арал чац сайхантай хэрнээ хөдөлмөрлөхдөө хойрго нөхдүүд харагдаж л байх юм. Тэгэхээр хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрдэг гэдгийг залуучууд сайн ойлгох хэрэгтэй санагддаг.
-Зарим бөхчүүд гол өрсөлдөгч нараасаа нууж бэлтгэл хийдэг байсан гэлцэх юм?
-Тэр бол үндсэндээ ганц нэг ахмаддуу бөхчүүд залуу бөхчүүдтэй ч юм уу, эсвэл тогтмол сайхан амжилттай байгаа улсууд ч юм уу нийгэмлэг, хамт олноороо гаралгүй хэсэгчлээд гарах нь байдаг байсан. Заал танхимд тэр болгон хийгээгүй мэхээ хүнд мэдэгдүүлэхгүй нууж бэлдэх жишээтэй. Энэ хүн юу хийдэг билээ, яадаг билээ гэж өрсөлдөгч бөхчүүддээ судлуулахгүйн тулд нууна шүү дээ. Тэгээд л тооцоонд ороогүй мэхээр гэв гэнэт “бэлэг барьдаг” бөхчүүд зөндөө л байсан даа. Бас тэр үед бөхчүүд маань их спортоор монголын нэрийг дэлхийд гаргах гол үүрэгтэй. Үндэсний бөх бол туслах чанартай, хоёрдугаарт тавигддаг байлаа. Одоо бол их сайхан болжээ. Байгууллага нь үг дуугүй чөлөөлөөд зогсохгүй хангамж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Төр засаг хүртэл харж ханддаг болсон байна.
-Энэ жил тэгш ойн жил, бас 4 том ой давхцаж 1024 бөх барилдах болохоор ахмад бөхчүүд маань ч төрийн наадамдаа зодоглох болов уу гэлцэж байна. Таны хувьд…?
-Уг нь санаа бол байх л юм. Гэхдээ гараад барилдлаа гэхэд шавь нартаа амлуулах болчихоод байна шүү дээ /инээв/.
-Амжилтаар эрэмбэлсэн болохоор уу?
-Харин тийм. Хэдийгээр амжилтаар эрэмбэлж, оноолтоор барилдуулах нь элдэв найрааны асуудлыг тасалсан сайн талтай ч тийм ч айхтар хөширчихөөгүй, төрийнхөө наадамд хийморио сэргээгээд ганц нэг гарчихúя гэсэн бодолтой ахмад бөхчүүдийн хувьд хэцүү болчихсон л доо. Миний шавь заан байлаа гэхэд намайг амлах жишээтэй. Уг нь 1990 оноос өмнө цол авсан бөхчүүдээ хуучнаар нь орхиод тэрнээс хойшихыг амжилтаар нь эрэмбэлсэн бол… гэж бодогддог л юм.
-Энэ жилийн наадмын таавар таны бодлоор ямархуу байх бол….?
-Ээ, тэр таахад хэцүү. Олон жилийн наадам үзлээ. Хэн ч тэрийг тааж байхыг харсангүй. Нэг томхон цолтон дор даваанд унахад л бүх таавар будилна шүү дээ. Барилддаг хүмүүс хүртэл өөрсдөө хоорондоо ярилцаж байгаад таах гэхээр болдоггүй байхгүй юу? Яахав, түрүү, үзүүр, их шөвөг зэргийг бол ганц нэг таах нь байдаг л байх. Тэгээд ч өөрөө барилдаж явсан хүний хувьд тэр сайн барилдана, тэр түрүүлнэ гэж элдвийг яриад яахав. Хэн биеэ сайн бэлдсэн байна, тэр хүн л түрүүлнэ, залуучуудаас хэн ч цол авч мэднэ.

Ийнхүү хэсэг хөөрөлдсөний дараа Гочоосүрэн заан “Өглөө эрт эднийг босгох гэж хашгичихаас эхлээд л миний ажил мундахгүй ээ. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхсөн гэж хичээж явна” гэсээр бэлтгэл хийж буй залуус руугаа яарлаа. Энэ галд З.Дүвчин зааны бага хүү Чимэд, Сүхбаатар аймгийн арслан Ба.Батжаргал нарын өөр аймгийн залуус ч байна лээ. Мөн улсын начин Ш.Зоригтоор ахлуулсан “Алдар” спорт хорооны гал энд айлсан буужээ. Зоригт начны гэрт у.н Н.Баттулга, а.а Ч.Эрдэнэчулуун нар хамт байрласан байв. Уг галд 20 гаруй залуучууд гарсан агаад ихэнх нь аймаг, сумын наадамд зодоглох бол улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдах хөвгүүд ч энд байгаа аж. Тэд энэ сарын 17-нд бэлтгэлдээ гарсан гэнэ. Ноднин жил О.Балжинням аварга өөрөө ахалж гарсан бол энэ жил у.н Ш.Зоригт ахалжээ. Мөн Өвөрхангай аймгийн гаралтай 7-8 залуу энд гал болон гарсан байна. Тэд мөн л хот руу барилдахаар явцгаасан тул эзгүй байв.
Дараа нь Д.Пэрэнлэйдорж начны байрлаж буй гэрээр орлоо. Начин дусал хийлгэж байна. Эрдэнэчулуун арслан ямар тариа хийлгэж буйг сонирхоход “Бяр нэмдэг дусал…” гэж начин наргив. Арслан ч мөчөөгөө өгөлгүй “Та ч дусал хийсэн хийгээгүй бяртай хүн дээ” гэсэн хариу барьж байна. Яалт ч үгүй бөхчүүдийн шогч зан мөн дөө. Бөхийн өргөөнд тэр болгон үзэгдээд байдаггүй Пээгий начинтай уулзсаных ярилцлага авъя гэхэд минь жаахан цааргалж байснаа зөвшөөрсөн юм. /Уг ярилцлагыг наадмын дараа уншигчдадаа хүргэх болно/. Пэрэнлэйдорж начинг улсын наадмын хоёр, дөрвийн давааны оноолтыг цээжээрээ хийчихдэг, тэр нь яг таардаг гэлцэх нь бий. Тэр талаар нэлээд шимтэнгүй сонирхоход минь начин “Миний тэгж сүрхий оноолт хийх гэж юу байхав. Гэхдээ өмнөх наадмууд бол тэр тэрэнтэй, энэ тэрэнтэй таарах нь гээд тооцоход таардаг байсан. Харин сүүлийн үеийн наадмууд таахад бэрх болсон шүү дээ. Гэхдээ энэ жил дөрвийн давааны төгсгөлд хоёр начин хоорондоо барилдах болов уу гэсэн таамагтай сууна даа” гэсэн юм.
С.Бадамгарав. WWW.UNDESNIIBUKH.MN
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16827
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Цоомоо » Mon Jul 04, 2011 5:57 pm

Image
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16004
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Mon Jul 04, 2011 6:01 pm

Энэ чинь сайхан зураг байна да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Aagii_03 » Mon Jul 04, 2011 6:38 pm

meesh wrote:Нөгөө Буян багшийн хүү гээд Мөнх хэн билээ дээ аймгийн начин бил үү? барилдаж байгаа биз дээ...

Төрмөнх гэдэг билүү. Би бол нөгөө нэрийг нь л мэднэ кк. Манай хүн аймагтаа нэг ноцолдуул ноцолдох л байх даа. Аймгийн заан цол ханасан байх оо.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6658
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Tue Jul 05, 2011 9:09 am

Aagii_03 wrote:
meesh wrote:Нөгөө Буян багшийн хүү гээд Мөнх хэн билээ дээ аймгийн начин бил үү? барилдаж байгаа биз дээ...

Төрмөнх гэдэг билүү. Би бол нөгөө нэрийг нь л мэднэ кк. Манай хүн аймагтаа нэг ноцолдуул ноцолдох л байх даа. Аймгийн заан цол ханасан байх оо.

Дархан яваад сураг алдарсаан. Сүүлийн 2-3 жил л лав Архангайд барилдсангүй
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Thu Jul 07, 2011 6:22 pm

За Сүхбаатар аймгийн наадамд Архангайнхан ЗААН цолтонгоо нэгээр нэмлээ. Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Сумын заан У.Батгэрэл үзүүрлэн АЙМГИЙН ЗААН цолны болзол хангажээ. Архангайнхан 2 хуваагдан наадаж байгаа ба 2-р хэсгийн бөхчүүд Орхон аймгийн баяр наадамд барилдахаар хөлгийн жолоо залсан байна. Тэд одоогоор Сэлэнгэ аймгийн Баруунхараа орж байгаа юм. Энэ мэдээг дуулгахад ихэд сайхан хүлээж авч байна. АРСЛАНТАЙ ЗААНТАЙ ХАРЦАГАТАЙ НАЧИНТАЙ сайхан наадаад ирээрээ анд нар минь
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby jugder_08 » Thu Jul 07, 2011 6:46 pm

Raldii wrote:За Сүхбаатар аймгийн наадамд Архангайнхан ЗААН цолтонгоо нэгээр нэмлээ. Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Сумын заан У.Батгэрэл үзүүрлэн АЙМГИЙН ЗААН цолны болзол хангажээ. Архангайнхан 2 хуваагдан наадаж байгаа ба 2-р хэсгийн бөхчүүд Орхон аймгийн баяр наадамд барилдахаар хөлгийн жолоо залсан байна. Тэд одоогоор Сэлэнгэ аймгийн Баруунхараа орж байгаа юм. Энэ мэдээг дуулгахад ихэд сайхан хүлээж авч байна. АРСЛАНТАЙ ЗААНТАЙ ХАРЦАГАТАЙ НАЧИНТАЙ сайхан наадаад ирээрээ анд нар минь


Сүхбаатар - с.з У.Батгэрэл түрүүлж аймгийн арслан болчихжээ :-D
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby jugder_08 » Thu Jul 07, 2011 6:53 pm

Юм ер нь зөнгөөрөө холбоотой байдаг даа. Энэ жилийн наадам ч гоё болох нь ээ.

Форумын наадамд Архангайн залуу бөхийн шинэ дэвжээ буюу БӨХ БИЛЭГТ түрүүлэх юм шиг байна.
Сүхбаатар Аймгийн наадамд Архангайн аймгийн цолгүй бөх Батгэрэл түрүүлж байна
Улсын наадамд Архангайн улсын цолгүй Санжаадамба .............. гэж байна.

хурай_ хурай_хурай
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Fri Jul 08, 2011 10:55 am

jugder_08 wrote:Юм ер нь зөнгөөрөө холбоотой байдаг даа. Энэ жилийн наадам ч гоё болох нь ээ.

Форумын наадамд Архангайн залуу бөхийн шинэ дэвжээ буюу БӨХ БИЛЭГТ түрүүлэх юм шиг байна.
Сүхбаатар Аймгийн наадамд Архангайн аймгийн цолгүй бөх Батгэрэл түрүүлж байна
Улсын наадамд Архангайн улсын цолгүй Санжаадамба .............. гэж байна.

хурай_ хурай_хурай

Хурай хурай хурай. Ерөөл бат оршиг
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Toba's » Fri Jul 08, 2011 12:04 pm

Санжаадамба эртхэн дээшээ яваасай. Сайхан залуу эрт цол аваад, нэмээд, түрүүлээд явбал одоо энэ бөхийн шинэ үе ирлээ гэж олон жил ярьсан биелж утгаараа шинэ үеийнхний гарт шилжих гээд байдаг.
User avatar
Toba's
 
Posts: 1356
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Lenin » Fri Jul 08, 2011 12:28 pm

Хүч бяр нь тэгширсэн хүдэр заанд түрүү ойрхон


1997 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж улмаар 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ой үндэсний их баяр наадмаар барилдсан 1024 хүчтэнээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат МУ-ын арслан Б.Ганбаатараар тав даван МУ-ын начин цол хүртэж, 2005 оны улсын баяр наадмаар Увс аймгийн Сагил сумын харъяат цэргийн арслан А.Бямбажаваар тав, шинээр начны болзол хангаад байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат аймгийн арслан Д.Баасандоржоор зургаа давж МУ-ын харцага, Хойтон жил нь буюу 2006 оны Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат улсын начин Р.Ганхуягаар тав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын начин Ш.Уламбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат улсын начин Ц.Магалжаваар долоо давж МУ-ын заан хэмээх эрхэм цолны эзэн болсон бөх бол Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх өсөх идэр, саруул сайжрах заан Дамбийн РАГЧАА билээ.

Тэрээр Их Шавь дээд сургууль, Цагдаагийн академ зэрэг сургуулийг дүүргэсэн бөгөөд Багш дасгалжуулагч, Эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Заан болсноосоо хойш тогтмол сайн барилдаж, жил бүрийн наадмаар цолоо ахиулах магадлалтай бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд өнгөрсөн жилын АХ-ын 89 жилийн ойгоор долоо даван заан цолоо баталж, гарьдын даваанд нутгийн аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон билээ.

Д.Рагчаа заан 2011 он гарсаар Бизнес барилдаан, МАН-ын 90 жилийн ойн барилдаан, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ой барилдаан зэрэгт түрүүлээд байсан бөгөөд хамгийн сүүлд Чингэлтэй хайрханы хишиг барилдаан, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн наадамд тус тус түрүүлээд байгаа билээ.

2001 оны түүхт ойгоор улсын цолтны эгнээнд багтаж улмаар 2006 оны түүхт ойгоор МУ-ын заан цол хүртсэн хүч бяр нь тэгширсэн хүдэр заан маань энэ жилийн АХ-ын түүхт 90 жилийн ойгоор гарьд, арслан, бүр цаашилбал төрийн есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрч, аваргын хүргэн /МУ-ын дархан аварга Д.Цэрэнтогтохын хүргэн/ аварга болох ч боломжтой...

Жигд сайхан барилдаантай, бяртай сайхан заан маань жил болгон түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор ордог нь жирийн нэг хэрэг биш жинхэнэ сайн бөх гэдгээ барилдаан болгоноороо харуулдаг хүчтэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby jal » Sat Jul 09, 2011 2:49 am

Наран ургах зүгт Пэрэнлэй ахтайгаа хамт очсон Батгэрэл аймгийн арслан боллоо. Энэ нэгийг хэлж байна, шилдэг сумын заанууд маань аймгийн цолны босгийг давна гэдэгт итгэл дүүрэн байна.

Өнөөдөр тэрэлжид нэг хужаа генералыг ирсэн гээд бэсрэг наадам болсон, тэрэн дээр Пүрэвдагва түрүүлж Лха-очир үзүүрлэсэн, ер нь Пүрэвдагва бусдыгаа үзэхгүй байна лээ. Энэ эрчээрэй яваад улсын цолонд хүрэх болтугай.

Бүтэн хэдэн жил бөх сонирхогч бүрийн ярианы сэдэв явсан Санжаа маань цэргийн начин гэж гарж ирсэн шигээ улсын начны босгийг алхчих л юм бол цааш дардан мэт...

Рагчаа заан энэ жил онцгой сайн байгаа гэсэн,, өвөл МАН-ын барилдааны дараа Рагчаа заантай гар барих завшаан тохиож арслан болоорой гээд ерөөгөөд амжсан тэр олон хүний шаваан дундаас миний үг нилээн наалдацтай туссануу яасан ерөөл бат оршиг ээ гэж хариу хэлсэн.. биелэх болтугай..

Нутгаас минь дархан аварга хараахан төрөөгүй. Болох ёстой, эхлүүлэх ёстой хүн нь Буур аваргын зээ хүү Өсөхбаяр байгаа юм. цол, аватар хоёроо хослуулан байж шившсэн гэгээн хүсэл 12нд биелэх болтугай...


Сүлжээгүй, тоггүй газрын мухарлуу явж байгаа учир болоосой гэж бодсон хэдэн зүйлээ зурайлгалаа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Архангай их хүчтэний өлгий нутаг

Postby Raldii » Sun Jul 10, 2011 12:09 pm

За Төрж өссөн Арын сайхан хангайн минь наадам эхэлж байгаа да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests