Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Тошилоо » Tue Jun 28, 2011 11:01 am

“Увс нуур” бөхийн гал хэмээх ТББ 1998 онд анх байгуулагдсан. Бөхийн галуудын дотроос хамгийн анхны гал гэж хэлж болно. Байгуулагдаад 12 жил болж байна. Анхных нь гүйцэтгэх захирлаар манай дархан аварга Х.Баянмөнх, ТУЗ-ийн даргаар хуучин Сангийн яамны сайд байсан Э.Бямбажав гуай ажилладаг байв. Өнгөрсөн баяр наадмаас өмнөхөн “Увс нуур” дэвжээ маань шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод галын тэргүүнээр Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сонгогдон ажиллаж байна. “Увс нуур” бөхийн галын менежер буюу нарийн бичгийн даргаар у.н Д.Жанчивдорж ажиллаж байгаа. Дэвжээний гол зорилго гэвэл монгол үндэсний бөх болон бөхийн бусад төрлөөр барилдах авъяастай, удамтай, сонирхолтой хүүхдүүдийг шилж сонгон авч, бэлтгэх, бие бялдрыг хөгжүүлэх, дасгалжуулах, санхүүгийн байдлаар дэмжих туслах гээд олон талын үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.
Last edited by Тошилоо on Sat Jul 02, 2011 1:57 am, edited 1 time in total.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 712
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby uuganaa_2491 » Tue Jun 28, 2011 11:37 am

Увсынхаан Ганаа гаридын сэдэв нээгээчээ. 6 заанаас ганцаараа сэдэвгүй бншт
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Тошилоо » Sat Jul 02, 2011 1:58 am

Увс аймгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүд

Д.д Овог нэр Үндсэн захиргаа Төрсөн он Цол Авсан он
1. Х.Баянмөнх Хяргас 1944 Дархан аварга 1971
2. О.Балжинням Наранбулаг 1960 Улсын аварга 1995
3. Б.Ганбат Баруунтуруун 1976 Улсын арслан 2010
4. Ж.Хайдав Зүүнговь 1942 Улсын арслан 1971
5. М.Мөнгөн Давст 1951 Улсын арслан 1981
6. Б.Гантогтох Хяргас 1972 Улсын гарьд 2004
7. М.Ерэнпил Өндөрхангай 1905 Улсын заан
8. Ө.Тулгаа Малчин 1956 Улсын заан 1988
9. Ж.Ганболд Өндөрхангай 1958 Улсын заан 1990
10. С.Сүхбаатар Наранбулаг 1958 Улсын заан 1990
11. Д.Бумбаяр Тэс 1968 Улсын заан 2001
12. О.Одгэрэл Хяргас 1972 Улсын заан 2001
13. Э.Батбаатар Тэс 1978 Улсын харцага 2003
14. Г.Намсрайжав Ховд 1958 Улсын харцага 1988 /2004/
15 .Ч.Чулуунбаатар Тэс 1974 Улсын харцага 1997 /2004/
16. Ө.Бат-Орших Улаангом 1984 Улсын харцага 2009
17. С.Мөнхбат Баруунтуруун 1984 Улсын харцага 2010
18. А.Бямбажав Сагил 1982 Улсын харцага 2010
19. Л.Хаймчиг Хяргас 1905 Улсын начин 1931
20. П.Цэдэнбалжир Өндөрхангай 1914 Улсын начин 1940
21. Л.Маля Өндөрхангай 1910 Улсын начин 1943
22. Ж.Гэлэг Ховд 1921 Улсын начин 1950
23. Д.Даваасамбуу Өндөрхангай 1915 Улсын начин 1957
24. Д.Солоон Зүүнговь 1938 Улсын начин 1965
25. М.Цэрэндорж Тэс 1936 Улсын начин 1961
26. Ц.Лхамаа 1944 Улсын начин 1971
27. Т.Артаг 1942 Улсын начин 1972
28. Д.Баатаржав 1942 Улсын начин 1972
29. Д.Нэгдэл 1954 Улсын начин 1979
30. Г.Даваасамбуу Ховд 1951 Улсын начин 1982
31. Д.Жанчивдорж Зүүнхангай 1957 Улсын начин 1985
32. Д.Төрмөнх Зүүнговь 1957 Улсын начин 1987
33. Л.Цэвээн Тэс 1955 Улсын начин 1987
34. Л.Энхбаяр Сагил 1960 Улсын начин 1990
35. Н.Мөнхжаргал Тэс 1965 Улсын начин 1990
36. Ө.Сумъяа Малчин 1968 Улсын начин 1990
37. Д.Жавзанжамъян Тэс 1969 Улсын начин 1992
38. С.Дангаасүрэн Өндөрхангай 1965 Улсын начин 1994
39. Б.Эрдэнэбилэг Хяргас 1966 Улсын начин 1995
40. Ц.Баянмөнх Хяргас 1972 Улсын начин 1995
41. С.Нямжав Сагил 1967 Улсын начин 1996
42. Л.Өзийбаяр Сагил 1962 Улсын начин 1996
43. А.Эрхэмбаяр Түргэн 1976 Улсын начин 2001
44. Ц.Цэрэнхүү Хяргас 1973 Улсын начин 2001
45. Ю.Батаа Наранбулаг 1970 Улсын начин 2002
46. С.Даваасамбуу Сагил 1975 Улсын начин 2003
47. Ж.Алтансүх Зүүнговь 1976 Улсын начин 2004
48. Б.Насандэлгэр Сагил 1978 Улсын начин 2005
49. Ч.Баянмөнх Хяргас 1985 Улсын начин 2010
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 712
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby uuganaa_2491 » Sat Jul 02, 2011 11:02 am

Энэ жил 50 дах улсын цолтоноо хүлээж авах болтугай
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Тошилоо » Wed Jul 13, 2011 2:07 am

За энэ жилийн хувьд манай гал ургац арвинтай сайхан жил дахиад тохиолоо.
Нодлин жил Ганбат заан маань түрүүлж АРСЛАН цол хүртсэн.
Мөн Мөнхбат, Бямбажав 2 маань харцага цол хүртэж байсан билээ.

Харин энэ жилийн хувьд "Увс нуур" галаас маань 2 цолтон бөх төрлөө.
1. Монгол улсын начин цолны болзлыг аймгийн арслан Батсуурь Балжинням аваргаар тав даван хангалаа.
2. Монгол улсын харцага Сүхбаатрын Мөнхбат маань Наадмын түрүүг авч АВАРГА хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Мөнхбат аваргадаа цаашдынх нь спортын их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.
АВАРГА цолыг дааж яваарай.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 712
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Nyamba » Mon Jul 25, 2011 5:37 pm

Нутгийн маань энэ жил сайхан наадлаа. цааш даа ч улсын цол хүртэх бөхчүүд олон байгаа. түрүүлсэн шинэ аваргадаа бөхөө шимтэн үздэг үзэгчиддээ сайхан сайхан барилдаанаараа бэлэг барин байх гэж бодож байна. Шинэ аварга маань булган сүүлтэй байж шинэ аваргууд төрөн гарах болтугай.
User avatar
Nyamba
 
Posts: 713
Joined: Thu Jun 09, 2011 12:53 pm
Location: UB

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Bulga » Fri Aug 12, 2011 2:07 am

УВСЫН ХАЛХ УЛААН МИЖЭЭ НАЧИНГ МӨЕӨ ДӨРВӨД БАЯНАА ХАЛХ ГЭЭД ОЛОН АМАЛЖ ХАЯСАНД ”БИ ЯМАР ГАЗАР ТӨРСӨН ХҮН БЭ?” ГЭЭД УЙЛЖ БАЙЖ 40ГАРЧ НАЧИН БОЛСОН
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby MyLoVe » Fri Aug 12, 2011 11:36 am

:-o :-o :-o :-o :-o
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1237
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby John Jackson » Mon Aug 15, 2011 10:15 am

I like your forum, I think it says something that is very reasonable. I will always look to this forum, hoping each time to see some different things.

cheap polo shirt
Men's Ralph Lauren Shorts
Women's RL Polo Shirts
John Jackson
 
Posts: 3
Joined: Mon Aug 15, 2011 10:13 am

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 16, 2011 1:29 pm

А.Бямбажав Тувад 1 наадамд түрүүлж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby mugi19 » Tue Aug 16, 2011 1:37 pm

Takanohana_Nowitzki wrote:А.Бямбажав Тувад 1 наадамд түрүүлж.


Тувагийн Бүгд найрамдах улс байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Дэлхийн нүүдэлчин ард түмний бөхийн тэмцээн" энэ сарын 12-14-нд ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыль хотноо болж өнгөрлөө. Манай улсаас дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй 36 бөх тус наадамд оролцсон. Дөрөв дэх удаагаа болж байгаа энэ наадамд Монгол, Тува, Өвөрмонгол, Казахстан, Буриад, Халимаг, Хакас, Якутын бөхчүүд оролцсоноос 85 кг хүртэлх жинд Тувагийн Андрей Монгуш түрүүлсэн бол 85 кг-аас дээш жинд улсын харцага А.Бямбажав түрүүлж Монгол туургатны аварга болжээ. Түрүү бөхөд 100 мянган рублийн шагнал гардуулсан байна.
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Тошилоо » Sat Apr 13, 2013 9:10 pm

Мөнхбат аварга барилддаггүй ээ
муу байна шүү

нодлингийн наадмаар түрүүлэх бөхөд уналаа гээд өнгөрсөн.
энэ жилийн наадмаар сайн барилдахгүй бол ч ..
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 712
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Брон » Wed Aug 06, 2014 5:28 pm

Энэ ёстой буцалж баймаар сэдэв байна даа. Сүүлийн 5 наадмын 4д нь түрүүлчээд байхад.
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby mn_rocisky » Wed Aug 06, 2014 8:07 pm

Ядаргаа зүгээр. Бөөн хэрүүл болно. Ингэсгээд чимээгүй байж байсан дээр биз.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5242
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby mn_rocisky » Wed Aug 06, 2014 8:11 pm

Сумын ой болоод Мөнхбат аварга түрүүлж. Баасанхүү үзүүрлэсэн гэнэ. Тэс. Тэгсэн аваргад шанаа өгсөн сураг байна. Ширүүн гарууд шүү. Гэхдээ 100% бодитой мэдээ биш шүү. Хүмүүс дэгсдүүлсэн ч байж магад.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5242
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby champion » Thu Oct 02, 2014 3:57 pm

баасанхүүгийн аав нь аваргыг алгадаад авч. наадмаар чамд нэг даваа өгч байсын сумын ойд нь өгчихгүй гэсэн гэнэ. тэр ч ширүүн хөгшин л дөө.
User avatar
champion
 
Posts: 2182
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby orgil_ezo » Fri Oct 17, 2014 8:59 am

Монгол улсын аварга сумын ойд очсон нь их юм. Сонин сонин юм сонсогдох л юм. Манай Тэс сумынхан уул нь зочломтгүй хүмүүс дээ. Аваргыг уул нь хүндэлж л хүлээж авмаар юм.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby mn_rocisky » Fri Oct 17, 2014 9:28 am

кк ширүүн бөгөөд тэнэгдүү хүмүүс дээ. хүндэлж мүндлэхгүй байхоо. 2008 оны сонгуулиар Баянмөнх начин тэргүүтэй хэдэн бөхчүүд Дорлигжавыг дагаж ирэхэд нь арван жилийн хүүхдүүд жийпнүүдийнх нь хаалгыг цөм цөм цохиод нөгөөдүүл нь зугаатаад араас нь мотоциклтой хөөж мөөгөөд арай шүү. Яах гэж тэгдэг юм кк.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5242
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby orgil_ezo » Wed Aug 19, 2015 2:47 pm

Увс нуур дэвжээ ч явуургүй болох гэж байх шиг байна даа. Галын тэргүүн Ганбат арслан болчихлоо.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Увс аймгийн бөхийн дэвжээ "Увс нуур"

Postby Наагий » Wed Aug 19, 2015 2:59 pm

orgil_ezo wrote:Увс нуур дэвжээ ч явуургүй болох гэж байх шиг байна даа. Галын тэргүүн Ганбат арслан болчихлоо.

Гантогтох гарьд юунд болив? Яагаад арслан болохоор явуургүй гэж харин ч булган сүүлтэй санагддаг шд балж аварга ганболд заан эд нар гал ахалдаг байхад явдаггүй байсан Ганбат Гантогтохоор толгойлуулдаг болоод Увс нуур галыхан хэд түрүүлж үзүүрлэв...
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2143
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests