"Хантайшир" дэвжээ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Хантайшир" дэвжээ

Postby asa » Thu Jun 30, 2011 10:58 am

Нэг ийм юм оллоо.

Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө

Огноо: 2011-05-06 09:04:06

Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.

- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.

Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:

- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:

-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:

- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.

Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.

"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.

"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.

"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1953
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Nok » Thu Jun 30, 2011 12:31 pm

Аса мэдээлэд баярлалаа. Мөнх гуайг 80-аад онд цагаан сараар зодог тайлах барилдаанаа хийхэд нь Сэлэнгийн гэлүүдээ нэг залуу дүүгүүрдээд айхтар хүчтэй хаясан гэсэн яриа сонсож байсан юм байна. Мөнхтогтох начин биш байгаадаа?
Nok
 
Posts: 618
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Thu Jun 30, 2011 4:21 pm

А.Х-н 1 аварга, 1 гарьд, 5заан, 1 харцага 20начин зэрэг нийт 28 улсын цолтонтой юм байна.
Улаанбаатартай ойр байдаг байсан бол энэ тоо улам илүү болох байсан биз. Энэ жил 30 болчихвол ч..
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Thu Jun 30, 2011 4:35 pm

Бямбажавын ярилцлага :eek:

- Та шууд зургаа давж начин цолыг алгасан харцага цолонд хүрсэн. Гэсэн ч үзэгчдийн сонирхолыг татаж даваа бол яахын аргагүй тавын даваа. Б.Соронзонболд заантай хийсэн барилдааныхаа тухай та юу хэлэх вэ?
2008 оны наадмаар бид хоёр тавын тунаж барилдаад найз маань давж, цааш барилдсаар заан цолонд хүрсэн. Тэгэхэд би цэргийн хурц арслан, Б.Соронзонболд аймгийн хурц арслан цолтой байлаа. Харин энэ жил Б.Соронзонболд заан тавын даваанд намайг амласан. Би ч найзынхаа итгэлийг алдалгүй барилдаж, харцага цолонд хүрлээ. Үүнийг хүмүүс мөнгө төгрөгтэй холбоод янз бүрээр ярьсан. Харин энэ бол найз нөхдийн нэг нэгэндээ итгэх итгэлийг харуулсан үйл явдал болсон юм. Үзэгчид бидний барилдаанаас гадна нөхөрлөлийг маань олж харсан байх аа.

- Тавын давааны ам авахын өмнө Б.Соронзонболд заан таныг амлана гэдгийг мэдэж байсан уу?
Б.Соронзонболд заан цолонд хүрсэнийхээ дараа сонинд өгсөн ярилцлагадаа "Дараачийн наадмаар найзтайгаа хамт тавын даваа хүртэл барилдах юм бол найзыгаа заавал амлана" гэсэн байсан. Би тэр ярилцлагыг уншсан болохоор амлана гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ тайлбарлагч зарлах хүртэл яах бол гээд эргэлзээд, гэгэлзээд л байлаа.

- Тайлбарлагч "Улсын заан Б.Соронзонболд цэргийн хурц арслан А.Бямбажавыг амлалаа" гэхийг сонсоход ямар байсан бэ?
Ам авсан байдлыг сонсоод огшоод л явчихсан. Хамгийн гол нь найзаараа бахархах сэтгэл төрсөн. Миний ойр хавьд байсан хүмүүс "Чи ямар сайхан найзтай юм бэ. Ийм хүн ховорхон шүү" гэж байлаа. Бид хоёр үүгээрээ Монгол Үндэсний бөхөд найз нөхөрлөлийн агуу итгэлцэлийг оруулж ирсэн болов уу гэж боддог. Монголчууд эвтэй байхдаа гэдэг. Магадгүй бид хоёр шиг нөхөрлөсөн аймгийн арслангуудын эхэлж улсын цолонд хүрсэн нь дараа нь найзыгаа цолонд хүргэдэг сайхан нөхөрлөлийн жишиг тогтох байх. Монгол бөхийн түүхэнд найзыгаа авч гарсан түүх ховорхон байдаг юм билээ.

- Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ?
2003 оноос, хотод ирээд үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн үеэс л бидний нөхөрлөл эхэлсэн юм. Хоёулаа нэг зорилготой нутаг нутгаасаа гараад хотод ирээд, нэг дор бэлтгэл хийж, танилцсан. Бидний зорилго эхнээсээ биелж байна. Том цолтой бөхчүүд болно гээд хоорондоо ярилцдаг байлаа. Бид хоёртой хамт улсын заан М.Өсөхбаяр бэлтгэл хийдэг байсан.


Говийн хүмүүс сайхан сэтгэлтэй гэдэг :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 8:25 pm

Начнаар тогтохгүй эрэмбэтэй атлаа наадмаар нэг л одгүй барилддаг тэр бөх хэний хэн бэ...? Эрхэм уншигч та бүхэн энэ хүнийг төвөггүйхэн нэрлэх байх. Энэхүү начин бол 2003 оны АХ-ын 82 жилийн ойгоор аймгийн заан цолтойдоо Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат улсын начин Ц.Магалжав /улсын харцага/-аар тав давж, МУ-ын начин хэмээх эрхэм цолыг хүртэн улсын цолтнуудын өнөр бүлд багтсан Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, "Сүү" хувьцаат компаний бөх Монгол улсын начин Дугардоржийн БАТБАЯР билээ.

Ду.Батбаяр начин заал танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг бөгөөд 2008 онд сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан ба 2010 онд "Баянзүрх хайрханы хишиг барилдаан"-д түрүүлж, өнөө жил Улсын арслан, гарьд цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, Монгол улсад өмч хувьчлал эхэлсний 20 жил, төрийн өмчийн хороо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд тус тус түрүүлээд байна.

Өнгөрсөн жил наадмын сорилго барилдаанд түрүүлсэн түүнийг олон хүн цолоо ахиулна хэмээн хүлээж суусан ч хоёрын даваанд аймгийн начин Э.Элбэгбаярт элэг бүсээ тайлсан. Тэрээр начин болсноосоо хойш олон жил цолоо ахиулах магадлалтай бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг хэдий ч наадмаар ийнхүү тааруухан барилддаг нь азгүй ч гэмээр, одгүй ч гэмээр.... Уг нь цолоо ахиулах "дугараа" нь таарвал ч зааны эрэмбэтэй начин даа.

Түүхт ойн жилээр цолоо ахиулахын ерөөл өргөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөнд өөдөө байг...
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Sun Jul 03, 2011 10:35 pm

Сайхан мэдээллүүд оржээ...


Агапмиму аав чинь хэн гэдэг хүн бэ :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jul 04, 2011 5:52 pm

“Хантайшир” дэвжээнд тогтмол бэлтгэл хийдэг бөхчүүд

Д.д Овог нэр Цол, он Аймаг, сум Спорт хороо Компани
1 Н. Ганбаатар У.г 2008 Чандмань Хүч Туушин ХХК
2 Б.Соронзонболд У.з 2008 Эрдэнэ Хилчин Газар холдинг ХХК
3 Д.Батбаяр У.н 2003 Бугат Хүч Сүү ХХК
4 Д.Лхагвадорж У.н 2004 Чандмань Хүч Эйр транс ХХК
5 Н.Баярмагнай У.н 2006 Бигэр Хилчин
6 Л.Гантулга У.н 2007 Цээл Хилчин Монгол тамхи Со
7 Ж.Бат-Эрдэнэ У.н 2007 Цээл Хилчин Алтай констракшн
8 Ш.Тогтохбаяр У.н 2008 Жаргалан Хилчин Монгол тамхи Со
9 С.Багахүү А.а 2007 Бигэр Хилчин Алтай эрин сан
10 Ж.Амартүвшин А.а 2005 Бигэр Хүч Цагдаа авто бааз
11 Д.Цэрэндаваа А.а 2005 Хөх морьт
12 Ц.Үржинбаатар А.а 2002 Шарга Говь ноос
13 Б.Суманчулуун А.а 2006 Тонхил Хилчин ХААН зам
14 Л.Цэрэнтогтох А.а 2007 Цогт Газар холдинг
15 Л.Алтанхуяг А.а 2007 Төгрөг
16 Д.Тангад А.а 2008 Цээл Монгол тамхи Со
17 Д.Алтаншагай А.а 2009 Бигэр Хилчин
18 Д.Пүрэвжав А.з 2006 Бигэр
19 А.Алтанбагана А.з 2005 Бугат Гуулин тал ХХК
20 Ч.Энхбат А.з 2006 Шарга
21 П.Амарсанаа А.з 2008 Шарга
22 Ч.Дагвадорж А.х 2006 Төгрөг
23 В.Туяазаяа А.н 2004 Төгрөг
24 Ё.Баасандорж А.н 2004 Шарга
25 Б.Дашдаваа А.н 2006 Хөх морьт Монгол тамхи Со
26 Б.Батжаргал А.н 2006 Дэлгэр Гуулин тал ХХК
27 Б. Отгонбаатар А.н 2008 Халиун
28 Д.Бүрэнтогтох А.н 2008 Цогт
29 М.Чулуунбат А.н 2008 Халиун
30 Г.Гантулга А.н 2008 Шарга Хилчин Гуулин тал ХХК
31 Х.Дамдин А.н 2009 Бугат Гуулин тал ХХК
32 Ш.Шинэбаяр А.н 2009 Жаргалан Олимп
33 Ц.Бямба-Очир А.н 2009 Бугат Хүч ЦЕГ
34 Б.Хишигбаатар С.з 2005 Чандмань Заг
35 А.Хосбаяр С.з 2007 Эрдэнэ ХУҮИС
Last edited by Адмирал on Mon Jul 04, 2011 5:57 pm, edited 1 time in total.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Raldii » Mon Jul 04, 2011 5:55 pm

Дээр үеийн мэдээлэл байна
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jul 04, 2011 5:58 pm

Шинэчилсэн юм олдвол хийяаа...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Mon Jul 04, 2011 6:13 pm

Энэ хэдээс лав Хосбаяр нь цолоо ахиулсан. Шинийг нь удахгүй олоод оруулна аа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Wed Jul 06, 2011 11:17 am

Image
Хантайшир дэвжээний бөхчүүд Гео Мандал компаний Мандал амралтын газарт бэлтгэлд гарчээ. Манайханд ээлтэй сайхан байдаг газраа сүүлийн хэдэн жил тасралтгүй гарч бэлтгэлд гарч байна. Галыг Бадрах начин Дамдиншарав гуай нар ахлаж улсын гарьд Ганбаатар, заан Соронзонболд тэргүүтэй 40 гаруй бөхчүүд бэлтгэлд гарсан юм байна. Дамдиншарав гуайг Макс Ганбаатар цалинжуулж байгаа. Сард 1000 долларын цалин өгч байгаа гэсэн.
Архаг дасгалжуулагч маань бэлтгэл хийж чадахгүй нь зайл гээд л манай хэдийг сайн чангалж байгаа гэсэн сураг байсан.

Улсын цолтонуудаас залуу гарьд заан 2 маань цолоо ахиулахгүй гэх зүйлгүй. Ду.Батбаяр маань цолоо ахиулаасай гэж хүсч байна. Даанч наадмын од муутай л даа. За тэгээд Лхагвадорж, Тогтохбаяр, Бат-Эрдэнэ нарыг харцага түүнээс дээш цолонд хүрнэ гэж хараад л байгаа. Дээрх начингууд сүүлийн үед сайн барилдаад байгаа. Харин Гантулга, Баярмагнай нар тэр бүр барилдахгүй юм. Амьдралаа хөөгөөд явдаг юм байлгүй дээ. Алтай конштракшины Бат-Эрдэнэ захирал Бат-Эрдэнэ начинд 2 өрөө байр өгсөн гэж дуулдсан.

Энэ жил манай нутгаас улсын цолонд ойрхон бөхөд нэрлэгдэж байсан а.а Л.Цэрэнтогтох бэртэлийн улмаас улсын наадамд барилдаж чадахгүй болсон нь үнэн юм шиг байна даа. Азгүй л байна даа. Хөлийнхөө шөрмөсийг сунгасан гэнэ.
Энэ жил а.а Амартүвшин, Суманчулуун, Багахүү начины даваанд ойртож магадгүй.Үржинбаатар, Цэрэндаваа, Тангад, Алтаншагай, Отгонбаатар нар арай чадахгүй л болов уу? Харин хэдэн сайхан аймгийн начингууд байгаа тэд нар маань арслан заанууд болж цолоо ахиулаасай. Шинэбаяр, Гантулга, Бямба-Очир, Нарангарав, Хосбаяр, Ганцоож гээд аймгийн начингууд Буянт, Сайханжаргал, Хишигбаатар нарын сумын заанууд сайн байгаа даа.

Дашрамд хэлэхэд УИХ-н гишүүн Ж.Энхбаяртаа бөх сонирхогчид маань талархах хэрэгтэй байх. Хантайшир Дэвжээнд тогтмол бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн түүний ачаар сүүлийн хэдэн жил манай нутаг бөхтэй болж байна. Өмнө нь барилддаг байсан хэдхэн бөхчүүд маань энд тэндэхийн галд гараад олигтой ч бэлтгэл хийж чаддаггүй байсан юм шиг байна лээ. Одоо бол Говь-Алтайн гал гэж томоохон галуудын нэг болоод байна.
Зарим Хүмүүс Батсуурь аваргынхаа хөшөөг залсанаас хойш бөхтэй болсон ч гэдэг.
Ямартай ч нутгийнхаа хэдийг тултал дэмжинэ дээ.

Манайхан энд тэндэхийн наадамд Алтайн бөхчүүд маань хэрхэн барилдсан мэдээлэлүүдийг хуваалцаарай
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Thu Jul 07, 2011 1:00 pm

1 Н. Ганбаатар У.г 2008 Чандмань Хүч Туушин ХХК
Манай аймгийн тэргүүн бөх дөө. Бие хаа бол цаанаасаа төрсөн Батсуурь аваргын халааг авч нутгийнхныхаа магнайг тэнийлгэх бөх юм байгаам даа. Харцага цол авснаасаа хойш наадам бүрт шөвгөрч сайн барилдаж байгаам дээр нь наадмын одтой бөх. Бие хаа барилдааныхаа арга барилаар хэнээс ч дутахгүй, илүү л гарна. Гэм нь жаахан хайнга талдаа. 1 2 даваанд ч уначиж мэдэх гэмтэй :ногоон: . Гарьд цол гэдэг томдоо орно. Дээр байгаа хэд нь 4 5н даваанд л унаад эхэлнэ. Зөв л ам авах хэрэгтэй. Үзүүр түрүүнд үлдсэн байхад хэн ч гайхахгүй. Би бол түрүүлэх боломжтой л гэж үзэж байгаа
2 Б.Соронзонболд У.з 2008 Эрдэнэ Хилчин Газар холдинг ХХК
а.а байхаасаа л уран барилдаанаараа Бямбажавтай хамт шуугиулж олон ч наадмаар 4 5н даваанд унасан даа. 5н даваанд Ендонсамбуугийн ам мэхэнд унахад нь хичнээн их харамсаж байв. Гэхдээ начин биш заан болох хүн байсан байж. Бямбажав, Мөнхбаатар, Өсөхөө аваргыг хаяж Ганбаа гарьдтай хамт 1н наадмаар шуугиулж бид бүгдийн магнайг тэнийлгэсэн. Уг нь бол Ганхуягийг давсан юм шдээ. Гэхдээ энэ яахав заан цол гэдэг хэр баргийн аавын хүүд олддог боорцог биш.
Астмтай болохоор барилдаан удах тусам өөрт нь хүндрэлтэй. Бусад бөхчүүд мэдчихээд цаг бариад уяад зогсчихдог болсон. Хурдан дуусгах гээд түрүүлж мэх хийж хичнээн ч унав. Нэг хэсэг зодог тайлах тухай ч яриа гарч байсан ч тэсээд барилдаа л байна. Заан болсноос хойш шөвгөрч чадаагүй л байна. 2009онд авсан чимгийг нь допинг гээд хураасан. Ноднин юу болсныг бүгд мэднэ. Эр хүний мөс, найз нөхрийн холбоог харуулсан даа, үнэхээр сайхан :eek: . Миний хувьд сайхан шөвгөрөөсэй тэгээд цаашлаад цолоо батлаасай гэж хүсэж байна. Астм л энэ хүний амжилтаас чангаагаад байна даа :sad:
3 Д.Батбаяр У.н 2003 Бугат Хүч Сүү ХХК
Жил болгоноор л заан болно доо гэж итгэл хүлээлгэдэг начин даа. Даанч наадмын одгүй. Ер нь задгай талбай, цэнгэлдэхэд барилдахаар муу барилддаг гэдэг онош сүүлийн ед тодроод байгаа. Заал тэнхимийн барилдаанд олон ч түрүүлсэн. Цагаан сар, наадмын сорилго, хишиг барилдаан, МОННИСийн том шагналтай зэрэг томоохон барилдаанд амжилттай барилддаг ч наадмаар л нэг болж өгөхгүй дээр нь 3 н даваанд амаа буруу авна. Энэ жил тийм ч сайнгүй байгаа. Гэхдээ ямар ч цол авчич мэдэх хүн. Дайралт хийх жилүүдийн тоо нь багасаад л байгаагаа өөрөө ч мэдэж л байгаа. Энэ жил л боломж нь юм байгаам даа
4 Д.Лхагвадорж У.н 2004 Чандмань Хүч Эйр транс ХХК
Начин болсноос хойш төдийлөн сайнгүй байж байгаад уржнангаас илт сайжраад байгаа дээр нь Санжаатай ривал болж өөрийгөө хангалттай харуулаад амжсан. Ноднин аймгийнхаа 70 жилээр бүгдийг нь хаяад л түрүүлсэн. Сүүлийн үед форм бас тийм ч сайнгүй байгаа ч. Заан аав, арслан дүүтэй хүн начинаар тогтохгүй гэдэг нь ойлгомжтой. Биеэ ашиглаад зөв барилдаад явбал ямар ч цол хусчиж мэднэ.
5 Н.Баярмагнай У.н 2006 Бигэр Хилчин
3 юмуу 4 дээр хэдэн цаас хийгээд наадмаа дуусгах байх даа :ногоон:
6 Л.Гантулга У.н 2007 Цээл Хилчин Монгол тамхи Со
Уг нь бас л уран барилдаантай начин даа. Даанч гэмтэж бэртэсээнээсээ болсонуу төдийлөн сайн барилдаж чадахгүй л байгаа. Сайн барилдаасай билээ
7 Ж.Бат-Эрдэнэ У.н 2007 Цээл Хилчин Алтай констракшн
За энэ хүнд бол аймар итгэдэг юм шдээ уг нь. Начин, харцага, заанаар тогтохгүй бөх гэж боддог. нас бол хангалттай бий. Уран хурц барилдаан, зөв бие хаа дээр нь муусайн а.а-гуудаас бол шилж байгаад л амладаг гээд олон юм нь таалагддаг. Зарим хүмүүс аварга болно ч гэж ярьдаг. Энэ жил бол дор хаяж л 5 давна л гэж бодож байгаа. Хичээх л хэрэгтэй.
8 Ш.Тогтохбаяр У.н 2008 Жаргалан Хилчин Монгол тамхи Со
Начин болсноосоо хойш бас тийм ч санасан хэмжээнд барилдахгүй л байгаа. Заал танхимын барилдаанд хааяадаа цахиур хагалаад амждаг начин даа. Аавынхаа цолыг ахиулчихая гэсэн бодол байгаа л байлгүй.
9 С.Багахүү А.а 2007 Бигэр Хилчин Алтай эрин сан
Цэрэнтогтох гэмтэж наадамд барилдахгүй гэсэн харамсалтай мэдээг сонсоод шууд л Багахүү санаанд орсон. Наадмын тугийг 2 ч удаа 4 тойрсон ч нэг л бөхийг барахгүй уначаад байгаа. Энэ жил ч гэсэн нахисан дуэль болж магадгүй. Мөнхбаатарт зориулаад мэх бэлдсэн байхад гэмгүй л байх. Начин авах бөхчүүдийн тааварт бол дээгүүр л жагсаж байгаа.
10 Ж.Амартүвшин А.а 2005 Бигэр Хүч Цагдаа авто бааз
Начны даваанд 3н ч удаа очоод нулимстай буцсан залуу даа. Нас нь ч яваад байдаг. Энэ жил ойгоор л зүтгэх хэрэгтэй дээ. а.а-гууд дундаа бол бараг хамгийн дээр нь байх шүү. 4 бол даваа л гараад ирнэ. 5н даваанд үхсэн яадын мөнгө төлчих хэрэгтэй. Уг нь аав нь сумдаа алдартай баян хүн байдын гэсэн :ногоон: . Дээр нь Энхбаяр гишүүн ч гэсэн дэмжие л гэх биз. Тэртэй тэргүй 5н даваанд 3 удаа унасан хүнийг ард түмэн муулахгүй харин ч дэмжинэ.
11 Л.Цэрэнтогтох А.а 2007 Цогт Газар холдинг
За ёстой харамсмаар юмаа. Энэ жил зоолттой начин болно доо гэж хүн болгон л найдаж байсан юмсан. :sad:

Онцлох энэ хэдэн бөхчүүдээс гадна Суманчулуун, Цэрэндаваа 2 байна. Начин авчихад байг гэхээргүй л арслангууд. Суманчулууныг Санжааг 2н даваанд хаяж байсныг хүмүүс мартаагүй биз. Цэрэндаваагийн хувьд биеэ ашиглаад 4 5н даваанд шодно гээд зүтгэчихэд буруудах газаргүй дээ.

Үржинбаатар ч одоо тэгээд худлаа болоо биз дээ. Аль дээр үеийн л Үржинбаатар. Алтанхуяг, Алтаншагай, Тангад, Отгонбаатар нар тэгээд наадмын хатуу ширүүнийг мэдрээд туршлага хуримтлуулаад явж байхад удахгүй цол авчих бололцоотой л бөхчүүд. Аз байвал цол хусч мэдэх л а.а-гууд.

За тэгээд бүгд л хичээгээд их ой тохиож 1024 барилдаж байгаа үед бүгд л цолоо ахиулах батлаарай гэж ерөөе. Бас залуучуудад а.а болоод ирээрэй гэж ерөөе.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby mugi19 » Thu Jul 07, 2011 7:07 pm

Бат-Эрдэнэ начинг сумын заануудын барилдаанд барилдаж байхаас нь л харж байна даа. Мэдрэмжтэй, уран, ухаалаг барилдаантай бөх. Ам авч байгаа нь бас л гоё шүү.
Цэрэнтогтох аваргаар начин аваад аз нь харичихвуу гэж бодогддог шүү. Наадмаар нэг л явахгүй. Дээхнэ Бумбаярыг Баянаа аваргаар начин аваад муу барилдсан гэдэг шиг л санагдаад байдгийн..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Sun Jul 10, 2011 10:18 am

Энэ жил Алтайн залуучуудаас харж байсан 4 залуу маань цолоо ахиуллаа.

а.н Шинэбаяр Говь-Алтай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан / Жаргалан /
а.н Бямба-Очир Сүхбаатар аймгийн наадамд шөвгөрч аймгийн харцага / Бугат /
с.з Буянт Говь-Алтай аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан / Халиун /
с.з Сайханжаргал Говь-Алтай аймгийн наадамд их шөвөгт үлдэж аймгийн начин / Дэлгэр / цол тус тус хүртлээ.
Тооцоонд ороогүй байсан
с.з Эрдэнэсайхан / Дэлгэр /
с.з Амартүвшин / Тонхил / нар 5 давж аймгийн начин цолны болзол хангалаа.

Гантулга, Ганцоож, Нарангарав, Хосбаяр нарын өсч яваа залуу а.начингууд маань цолоо ахиулж чадсангүй. Гэхдээ наадам нэг биш нас залуу байхад болох байлгүй дээ.

Эдгээр сайхан залуучууддаа спортын өндөр их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Говь-Алтайн наадмын сонингоос гэвэл шөвгийн наймд у.н Тогтохбаяр, а.а Суманчулуун а.з Туяазаяа а.н Шинэбаяр болон 4 с.з үлдсэн байна.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Tue Jul 12, 2011 11:01 pm

J@x wrote: Ж.Бат-Эрдэнэ У.н 2007 Цээл Хилчин Алтай констракшн
За энэ хүнд бол аймар итгэдэг юм шдээ уг нь. Начин, харцага, заанаар тогтохгүй бөх гэж боддог. нас бол хангалттай бий. Уран хурц барилдаан, зөв бие хаа дээр нь муусайн а.а-гуудаас бол шилж байгаад л амладаг гээд олон юм нь таалагддаг. Зарим хүмүүс аварга болно ч гэж ярьдаг. Энэ жил бол дор хаяж л 5 давна л гэж бодож байгаа. Хичээх л хэрэгтэй.


Гээл бичиж байж. Мэдээд байсан юмаа.




9 С.Багахүү А.а 2007 Бигэр Хилчин Алтай эрин сан
Цэрэнтогтох гэмтэж наадамд барилдахгүй гэсэн харамсалтай мэдээг сонсоод шууд л Багахүү санаанд орсон. Наадмын тугийг 2 ч удаа 4 тойрсон ч нэг л бөхийг барахгүй уначаад байгаа. Энэ жил ч гэсэн нахисан дуэль болж магадгүй. Мөнхбаатарт зориулаад мэх бэлдсэн байхад гэмгүй л байх. Начин авах бөхчүүдийн тааварт бол дээгүүр л жагсаж байгаа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Wed Jul 13, 2011 11:00 am

Бадруул wrote:Дарваан чинь бичихдээ начин, харцага, заан, гарьдаар тогтохгүй бөх гэж бичихгүй яасан юм...

Харин тэгдэг л байж. Гэхдээ нас хангалттай байгаа. Ахиж юм дуулгаж л таараа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Wed Jul 13, 2011 11:08 am

Суманчулуун бас азгүй юмаа. Цацавшир яг Тогтохбаярын урд нь мань хүнийг амлаад хаясан. Тогтох ч гэсэн унасан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bulga » Thu Jul 14, 2011 3:46 am

Ээжээсээ уйлж төрсөн эгэлгүй босоо заяа
Энгэрийн сүүнд нь цадсан эр бор харцага
Сүү нэхсэн үрдээ өлгий оёсон
Сүүдрээ харсан үрдээ баривч оёсон
Эрийн цээнд хүрэхэд нь ухаан оёсон
Эр Бяр гүйцэхэд нь зориг ухаан шалгасан
Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай
Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай
Бөх хүний ээжийн үг нь хүртэл хүчтэй
Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй
Улсынхаа наадамд хүүгээ зодоглоход
Унахад нь цуг унаж давахад нь цуг давдаг
Ногоон дэвжээн дээр ноцолдож байхад
Нойтон болтлоо хөлөрч суудаг
Бэртэх вий дээ гэж дотроо бодсон ч
Битгий барилд гэж хорьж чадаагүй
Эрийн гурван наадмын сүүн тэнгэр
Эр бор харцагын ээж тэнгэр
Бөх хүүгийнхээ зодог шуудганд ээж мөргөнө
Бөх хүү нь зодог шуудагтайгаа ээждээ мөргөнө
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Mon Jul 25, 2011 11:45 am

J@x wrote:Суманчулуун бас азгүй юмаа. Цацавшир яг Тогтохбаярын урд нь мань хүнийг амлаад хаясан. Тогтох ч гэсэн унасан.


Тогтох ч найраанд ороод яваад өгсөн ш дээ. Цаадах чинь энэ жил овоо мөнгө цохиж байна даа. Сэлэнгэд бас начин төрүүлж байсан. Манай улсын цолтой хэдэн юмнуудаас Бат-Эрдэнэ, Ганбаатар 2 л үнэн барилдах юм даа. Батбаяр, Лхагвадорж 2 гэж наадмын одгүй начингууд байна. Тэд үнэнээсээ үзье гээд ч од ивээдэггүй бололтой. Гантулга, Баярмагнай гээд мөнгө хөөхөөс өөр юм мэддэггүй хогнууд байна. Уг нь үзвэл Гантулгад потенциаль бий л дээ. Тогтох начингаар зогсох хүн ч биш л дээ. Мөнгөнд хэвтээд байхаар нь дургүй хүрээд байна. Одоо Шинэбаярыг дагуулаад л наадам хэсдэг болж залуу хүүхдэд багаас нь муу юм зааж өгөөд. Шинэбаярт найдлага тавиад л байгаа. Суманчулуун азгүй л байна. Алтайн наадамд Буянтад яг тэгж шахаж татуулсан ш дээ. 2011 оны 2 чухал наадмаар шахуулж татуулваа хөөрхий. Уг нь хуссан бол чадлаараа начин хийх байлаа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Mon Jul 25, 2011 12:55 pm

Харин Шинээг Тогтох дагуулаад яваад байна. Юм юм зааж байгаа л даа кк. Гэснээс Шоовдойхүү начинд ч гэсэн ам муутай байдаг юм байна лээ.

@Гүртэнгийн хар
Алтайн наадам үзсиймүү хө. Тэр Буянт гээд нөхөр их сайн гэлцээд байх юм. Хэр юм байна.
Тогтохбаяр, Гантулга нараас нэг их юм хүлээхээ байсан шдээ. Гантулга гэхдээ сая Өмнөговьд Ганхуяг, Баяржавхлан, Цацавшир нарыг унагаагаад үзүүрт үлдсэн л байна лээ.
Ду начингаас энэ жилээс эхлээд найдлага тавихаа болино оо гэж. Уг нь энэ жил наадмаас наадмын хооронд 2 барилдаанд түрүүлсэн. Бас ч гэж итгэж байсан юмсан. Одоо ч тэгээд худлаа боллоо л доо
Лхагвадорж л харин азгүй юмаа. Энэ жил бол заан авчих байсан байх шүү. Хавар 6начин 6харцагын барилдаанд оролцсон 6 начингаас 1 арслан, 1 гарьд, 3 харцага төрлөө шдээ. Манай хүн халтирч унаагүй бол ч.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Mon Jul 25, 2011 2:49 pm

J@x wrote:Харин Шинээг Тогтох дагуулаад яваад байна. Юм юм зааж байгаа л даа кк. Гэснээс Шоовдойхүү начинд ч гэсэн ам муутай байдаг юм байна лээ.

@Гүртэнгийн хар
Алтайн наадам үзсиймүү хө. Тэр Буянт гээд нөхөр их сайн гэлцээд байх юм. Хэр юм байна.
Тогтохбаяр, Гантулга нараас нэг их юм хүлээхээ байсан шдээ. Гантулга гэхдээ сая Өмнөговьд Ганхуяг, Баяржавхлан, Цацавшир нарыг унагаагаад үзүүрт үлдсэн л байна лээ.
Ду начингаас энэ жилээс эхлээд найдлага тавихаа болино оо гэж. Уг нь энэ жил наадмаас наадмын хооронд 2 барилдаанд түрүүлсэн. Бас ч гэж итгэж байсан юмсан. Одоо ч тэгээд худлаа боллоо л доо
Лхагвадорж л харин азгүй юмаа. Энэ жил бол заан авчих байсан байх шүү. Хавар 6начин 6харцагын барилдаанд оролцсон 6 начингаас 1 арслан, 1 гарьд, 3 харцага төрлөө шдээ. Манай хүн халтирч унаагүй бол ч.


Би Алтайн наадам үзсэн. Буянт жудаг сайтай, сайн барилдаантай бага хүүхэд байгаа юм. Сумын заан байхаас нь хойш харж байна. ирээдүйтэй залуу. чадлаараа 4 давж нутгийн ах а.а Б.Отгонбаатар начин болгосон. Тэгээд тэрнээс хойш бас л чадлаараа үзэж байж заан болсон. Суманчулууныг бас сайхан татаж байна лээ. Ер нь зоригтой, иртэй сайхан барилддаг залуу. Би бол фен болоод жил гаран болж байна. Манайхан ч гэсэн харж дэмжиж байгаарай. Барилдаан нь арай болоогүй байгаа. Туршлага сайн сураад эхэлвэл бяр хүч,зориг ухаан, чац дутна гэхгүй. Манай нутгийн ирээдүйтэй залуусын нэг дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Tue Jul 26, 2011 6:51 pm

Нээрээ сэдвээс жаахан хазайчихая. Харумафүжи сумод түрүүлсэн чинь огшиж байна лээ шүү. Дагваа аварга барилдахаа байснаас хойш үзэхээ байсан юм. Гэтэл энэ сар Харумафүжи унаагүй явж байна гээд байхаар үзэхээс өөр аргагүй болж байна лээ ш дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:04 pm

asa wrote:Нэг ийм юм оллоо.

Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө

Огноо: 2011-05-06 09:04:06

Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.

- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.

Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:

- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:

-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:

- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.

Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.

"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.

"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.

"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан



Барилдаж байхыг нь харсан. 90-ээд оны эхээрх байх 1цагаан сараар барилдаж байсан 93 94 оны хавьд. арай 25оныха биш байхаа. арай наашаа байх ёстой. настай хүн гэхэд хөдөлгөөнтэй хүн байсан.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Хантайшир" дэвжээ

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:08 pm

my.agapimu wrote:Гоё сэдэв байна :eek:
Өнөө цагийн Монгол бөхийн том гал шүү..,

Адмирал wrote:Ундрахын улаан Пүрэвээ гээд яг манай нутгийн хүн дээ...Би чинь Хөхморьт сумд төрсөн хүн байгаам.. Маш сайн улсын заан байсан гэсэн... Улсын наадамд түрүүлэх боломж байхад Жамц арсланг хаясан мөртлөө нөгөөтөх нь чи залуу хүн дараа жилээс хүчрэгдэхгүй би энэ жил явчий гэсээр байгаад давж байсын гэсэн... тэгээл дараа жилээс нь 2 Мөнх гэж айхтар хүмүүс гараад ирсэн гээд байдым..


Ундрахын Пүрэв гэдэг нь Хөхморьтын хүн мөн л дөө. Ундрахын улаан суунаг гэж хочилдог байсан гэсэн. Манай аав Хөхмоьтын хүн, бага сургуульд нэг ангид байсан гэсэн. Нэг үе морьт Пүрэв гээд сайн байсан гэсэн. Тэр Жамц арслан тэгж хэлсэн гэж сонсож байсан, өөрөө ч бас сайн байсан болохоор тэгж бодож байсан байх..,

Цагааны ярьж байгаа нь бол улсын начин Пүрэвээ. Бараг л харьж явахдаа начин болсон, одоогоор бол Амартүвшин шиг болчоод начин болсон. 1997 оны наадмаар хажууд нь сууж бөх үзэж байсан юм. Их яриа, алиа марзан хүн байна лээ, усан буугаар ойр орчмынхоо хүмүүсийг шүршчихээд өөр тийшээ харж суугаад, нөгөөдүүл нь начныг биш над руу муухай хараад :ногоон:

Батсуурь аваргыг Завханыхан булаацалдаад байсан ч юм байхгүй байсан байхаа, 1954 онд Завханаас Жаргалан, Хөхморьт, Баянуул, Хасагжаргалан гээд дөрвөн сумыг Говь-Алтайд шилжүүлж өгсөн, тэрнээс өмнө Батсуурь аварга улсын аварга цолоо авчихсан байсан. Тэр утгаар нь ярьж болох ч, тэр үеэс хойш өнгөртлөө Говь-Алтайгаар овоглосон хүн.
Баянхонгорын П.Аюуш арслан чинь аваргын хүргэн ах нь байхаа. Тэгээд хүргэн ахдаа бууж өгсөн гэж ид барилдах үедээ 4 жил улсын наадам эрхээ хасуулж байсан гэсэн. Аюуш арсланд цолыг нь 1956 онд нэхэн олгосон байдаг байхаа..,



Гоё л хууч байх шиг байна. тэгэхдээ Морьт Пүрэв гэдэг хүн чинь 6давж байсан. Өмнөговь аймгийн хүн байсан. Цээжин дээрээ морь шивүүлсэн хүн байсан юм гэсэн.Аюуш арсланд нэхэн биш нөхөж өгсөн.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Хантайшир" дэвжээ

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:09 pm

erka2 wrote:
asa wrote:Нэг ийм юм оллоо.

Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө

Огноо: 2011-05-06 09:04:06

Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.

- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.

Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:

- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:

-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:

- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.

Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.

"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.

"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.

"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан



Барилдаж байхыг нь харсан. 90-ээд оны эхээрх байх 1цагаан сараар барилдаж байсан 93 94 оны хавьд. арай 25оныха биш байхаа. арай наашаа байх ёстой. настай хүн гэхэд хөдөлгөөнтэй хүн байсан.

-
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Toogy and 3 guests