"Хантайшир" дэвжээ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bakhdal » Tue Oct 08, 2013 2:46 pm

Өчигдөр Говь-Алтай аймгийн бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаан Чандмань сумын нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд барилдааныг Чандмань сумын уугуул улсын гарьд Н.Ганбаатар ивээн тэтгэж явуулсан юм.

Өмнөх барилдаануудад зөвхөн тус аймгийн бөхчүүд барилддаг байсан бол өчигдөр нээлттэй байдлаар явагдаж улсын заан Б.Соронзонболд, улсын начин Л.Гантулга, Ш.Тогтохбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзсэнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Халиун сумын харьяат аймгийн заан Д.Буянт нар шалгарч үлдлээ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bakhdal » Tue Oct 08, 2013 3:03 pm

Энэ мэдээ http://www.undesniibukh.mn дээр гарсан байна. Миний ажиглаж байгаагаар шүүмжлүүштэй хэд хэдэн зүйлс байна, Хантайшир Дэвжээтэй холбоотой. Дандаа сайн зүйлс бичиж, магтахаас илүүтэйгээр заримдаа болохгүй байгаа, муу зүйслийг хэлбэл тохирно.

Алтайн залуучуудын өрсөлдөх чадвар сүүлийн жилүүдэд буурсаар байна. Энэ юутай холбоотой вэ? Үүнийг бодох цаг болсон. Мэдээж гялалзаж байгаа том цолтонгууд байгаа 2 гарьд, 1 заан, харцага, начингууд гээд. Гэсэн ч бага цолтой залуус нэг л явахгүй байна. Цэрэнтогтох, Суманчулуун, Шинэбаяр нар жаахан нүүр тахалж байна. Бусад залуус хаана, юу хийж явна вэ? Шинэбаяр хурц арслангийнхаа хэмжээнд барилдахгүй байгааг энд бичихэд илүүдэхгүй биз. За бусад залуусын тухайд ёстой хэлэх ч үг алга. Бүгд зааланд 1,2,3 дээр өнхөрөөд өгөх юм.

Энэ асуудлыг би ҮНДСЭН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ нь холбон тайлбарламаар байна. Барилдааны бэлтгэлийг маш муу хийлгээд байх шиг санагдаж байна. Барилдааны нарийн техник, тактик залуучуудад нь дутмаг байна.

За би өөрийн ажигласан зүйлээ л бичлээ шүү :smile:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Dec 23, 2013 9:25 am

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат аймгийн хурц арслан, төрийн их баяр наадамд начны даваанд гарч явсан Дүнтээгийн Даваанасан бурхны орон руу одлоо. Алтайн хүчит арслан 1976 оны хоёрдугаар сарын 2-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд Дүнтээгийн хүү болон мэндэлжээ.

1990-ээд оны дундуур Алтай нутгийн дэвжээнд тодорсон шилдэг хүчитнүүдийн нэгэн болох энэ бөх 1997 онд аймгийнхаа баяр наадамд Эрдэнэ сумын харьяат "Хүч" нийгэмлэгийн сайчуудын нэг Д.Пүрэвжав арсланг орхин түрүүлж аймгийн арслан цол, дараа жил нь Шарга сумын харьяат хожмын улсын начин Г.Гансүхийг тэргүүн байрын төлөө орхиж дахин түрүүлжээ. 1999 онд аймагтаа үзүүрлэж, 2002 онд их шөвөгт шалгарсан хүчтэн юм. Улмаар 2003 онд төрийн наадмын дэвжээнд зодоглон барилдаж начны даваанд босон гараад дархан аварга Б.Бат-Эрдэнэд тахим буулгасан алдарт бөх байлаа. 2001-2002 оны аймаг цэргийн цолтнуудын улирлын барилдааны нээлтэн дээр түрүүлээд дараа хаврын хаалт буюу зургадугаар сарын 10-нд цэргийн арслан Д.Цогзолдоржийг орхин түрүүлж, өөрийн үеийн сайчууд дунд шилдэг өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж явлаа.

Хурц арслангийн эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч зан чанар нь хүчит бөхийн дүрээрээ монгол түмнийхээ сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Ум сайн амгалан болтугай.

МҮБХ, Хантайшир дэвжээ, Соёмбо спорт хороо
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby ЦАГААН » Mon Dec 23, 2013 9:48 am

Харамсалтай юм болжээ :)
Ганбат арслан энэ тэртэй ижил луу жилтэй байж, дөнгөж 36 настай цэл залууханаар ...

2000 -аад оны үед бол ёстой Алтайн нүүрийг тахалсан ганц нь байсан гэж ойлгооод байдаг ш дээ.
2001 онд ч билүү манай аймагт бүсийн тэмцээн болоод Говь-Алтайн багийн хамгийн лаг нь талийгч арслан байсан, гарч ирэх нь их сүртэй сайхан эрчтэй арслан байсан /галзаа харцагархуу гарч ирнэ дээ/. Сүүлд БӨ-д Мөнх-Эрдэнэ арсланг хүртэл туулуу яалаа ... 5 жилийн дараа төрөөд Говь-Алтайн сэргэн мандалтын үед таарсансан бол дээшээ үзэх байсан байлгүй. Амгалан нойрсог дээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Mon Dec 23, 2013 9:54 am

Харин харамсалтай юм болсон байна лээ. Ёстой л нэг хэсэгнүүр тахалж байсан.
Бие хаа томтой сүрдмээр сайхан хүн шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bakhdal » Tue Jan 14, 2014 3:33 pm

Цэл залуугаараа нас барчихлаа, харамсалтай байна :)
Архинд ороогүй бол их л зүйлийг дуулгах байсан да. Ганзориг харцага шиг, бас Сумбазар аварга шиг иртэй барилддаг, гоё бөх байсан шүү. Ум сайн амгалан болтугай.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Болдгэрэл » Sat Feb 22, 2014 11:43 pm

Даваанасан арсланг архи уусан гэж бөхийн хүрээнийхэн ярих юм билээ. Нээрээ Говь-Алтайн бөхчүүд 3,4 хэсэг салж бэлтгэл хийж байгаа гэсэн ....... Яагаад салсан юм бол ....
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Болдгэрэл » Fri Mar 21, 2014 11:09 pm

Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн заан Пүрэвжав: Даваанасан Алтайд олон түрүүлэх боломжтой байсан. Даан ч 2 түрүүлчихээд дараагийн жилээс нь найз нартаа өгөөд явчихсан ..........
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bakhdal » Thu May 07, 2015 12:01 pm

Зэ өчигдөр Хантайшир бөхийн дэмжээний хурал болж өндөрлөсөн байна. Удирдлагын бүтэцдээ цус сэлбэж байгаан байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Wed Jun 10, 2015 4:22 pm

Өнөөдөр эхнээсээ бэлтгэлдээ гарч бгаам бна ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bayara » Wed Jun 10, 2015 11:41 pm

Ganbaa garidiig uuliin uruu guilgeed, Baterdene, Soronzonbold 2-g holiin zain cross-nd sungaad, eronhiidoo buhchuudiin hurdiig nemj, jing bagasgah arga hemjee avmaar sanagdah yum. Baterdene garid bol 100kg-s hetreh hereggui l bgaam, Ganbaatar huliinhuu hurdiig nemchvel neg turuu bhaar.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1483
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Тошилоо and 1 guest