Эргэн дурсаxуй...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Эргэн дурсаxуй...

Postby robinhood » Wed Jun 22, 2011 8:34 pm

Xүчит сайxан бөxчүүдийxээ сайxан барилдаан,сайxан сайxан бүxнийг дурсаж ярилцъя...
Манай аав бөx иx сонирxоно,өөрөө ч бас барилдчиxна,суманд дарааллаад 2 түрүүлсэн сумын заан лдаа...
тэгээд барилдаан болгоны дүйз xөтлөөд л радио сонсоод л суучиxна шүү дээ...
Би жааxан байxдаа аавтайгаа xамт явж байгаад вагонд Мөнx-Эрдэнэ арслан,Адъяаxүү начин бас нэг нь xэн байсныг санадаггүй юм ийм 3 бөxтэй xамт явж таарсийн...
тэгээд аав тэд нар танилцаад л xүмүүс ч нэмэгдээд шөнөжин бөx ярьж xоносон...
би 8тай л байсан байxаа...
тэгээд шөнөжин яриаг нь сонсож биширч билээ...
одоо болтол санаанаас гардаггүй нэг яриа нь аав арслангаас одоо барилдаж байгаа бөxчүүдээс xамгийн бяртай нь xэн бэ гэж асууxад МөнxЭрдэнэ арслан Аварга ч(БатЭрдэнэ аварга) бяртай xувьд мундаг бяртай тэxдээ Баяраа гарьдыг согтчиxоор 2 гарыг нь нэг нэг xүн барьж дийлдэггүй юм шдээ гэж xэлж байсан шүү...
Баяраа гарьдын xувьд мундаг байсан ч чөлөөтөөр яваад л болоxоо байчиxсан гэсэн...
Дамдин аварга нэг удаа *Миний xүү ч уул нь арслангын энтэй бөx юм шдээ...Энэ чөлөөтөөр жин xассаар байгаад биеийx нь xор нь гараад xатчиxсан юм* гэж xэлсэн гэдэг...
тийм болоод л таргалдаггүй жин нэмдэггүй байсан бололтой...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Эргэн дурсаxуй...

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 8:34 pm

Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Өнөөх л Баянаагийн өмнө гишгэсэн залуу

Өвөө маань намайг балчир байхад “Хмм, аль хэдийний л Баянмөнх. Одоо хүртэл барилдаж л байх юм” гэж нэг л тээршаасан янзтай ярьж байсан нь сэтгэлд тод үлджээ. Баянаа аварга дотроо олон завсартай арав түрүүлсэн нь үргэлж шинэ, залууг дэмжих хүмүүний сэтгэл зүйд залхсан мэт сэтгэгдэл төрүүлж байсан хэрэг. Тэгээд л Бат-Эрдэнэ аварга гарч ирсэн. Гэхдээ Баянаа аваргын тэрхүү давтагдашгүй, эвдэгдэшгүй гэгдэж байсан гайхамшигт амжилтыг ахиулж чадсан нь бүр содон.

Ер нь монголчуудын хувьд спорт нь ганц бөх л байсан цаг саяхан шүү дээ. Түвдэндорж аваргыг мөрийтэй тоглоомд хэт автаагүй бол, Баянаа аваргыг зарим нэг жилээ хасагдаж, заримд нь Найрамдал гэх мэт тэмцээнд ороогүй бол түрүүлэх л байсан гэж ярьдаг. Гэвч Түвдэндорж аварга 7, Баянмөнх аварга 10 түрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Харин тэдний дээр, ёстой эрэмбэлдэг юм бол энэ хоёр алдарт аваргын өмнө босох бөх бол Бат-Эрдэнэ. Яагаад ч юм бүү мэд, магадгүй дархан гэдэг нэртэй болохоор нь аваргуудыг эрэмбэлдэггүй биз. Тэрнээс биш Ардын хувьсгалын ой эхэлснээс хойш онцолж эхэнд нь дурсагдах нэг л бөх бий нь тэр.

“Үеийнхнээсээ эхэлж цол авах чухал” гэж тэр амжилтынхаа эхлэлийг тун даруухан тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Бат-Эрдэнэ аварга үеийнхнээсээ арай өмнө улсын заан цолд хүрсэн хэрэг.


Цэрэнтогтох аваргатай их шөвөгт бус үзүүр түрүүнд үлдсэн нь

Улсын заан цол гэдэг шөвгийн дөрөвт үлдэж, шүүгдэж, шалгагдаж байж хүртдэг цол. Аваргуудыг айлгаж, арслангуудыг давж байж энэ цолд хүрдэг. Амлахаасаа жийрхэж, золгохоосоо зориг нь мохсон аваргууд Хэнтийн нэгэн хүүг шөвгийн дөрөвт шүүгдэж үлдэхэд нь аргагүй учраа таарсан.

Гэвч адтай, хурдтайгаараа зартай Цэрэнтогтох аварга айлгах, шалгах зүйл арвин байгаагаа шинэ заан Бат-Эрдэнэд хоёр жил дараалан харуулсан байдаг. Бат-Эрдэнэ ч бага зэрэг тогтож, Өвөрхангайн хар аваргыг өмнөө хэрхэн өвдөг шороодуулахыг тооцох болж. Нас ахиж, хурд саарч байгаа ч гэсэн Цэрэнтогтох аварга түүнийг өнөө маргаашдаа аргалчихаад байсан цаг. Уг нь шөвгийн дөрөвт бус үзүүр түрүүнд үлдээд Өвөрхангайн аваргатай барилдвал давчихаж болмоор санагдаад байж. Ингээд тэр жил Баянмөнх аварга шөвгийн дөрөвт түүнийг амлалаа. Өөрөөр хэлбэл, өнөөх гайхал Цэрэнтогтохтой үзүүр түрүүнд үлдэж барилдах боломж олгосон хэрэг. Ингэж давахгүй гэсэн даваагаар Бат-Эрдэнэ анх удаа давж, Монгол Улсын арслан цолыг хүртсэн билээ. Ийнхүү арав түрүүлсэн аварга өөрийнхөө амжилтыг эвдэх залууд анх түрүүлэх замыг нь засч өгсөн байдаг.


Монголчууд түрүү бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг

Энэ наадмаас хойш Бат-Эрдэнэ гурван жил дараалан улсын наадамд түрүүллээ. Түүнийг унагах байтугай, тэвдүүлэх бөх цөөн болов. Өмнөөс нь барилдах байтугай үгнээс нь зөрөх ч хүн үгүй болсон мэт санагдаж байлаа. Буруу ярихгүй, зөрүү гишгэхгүй аваргыг өвдөг шороодно гэж үнэндээ хэн ч хэлж зүрхлэхгүй болсон байв. “Монголчууд түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” хэмээх Цэнддоо гуайн оносон ёгт үг яг ид хэрэгжиж байсан цаг. Гэтэл тэр жилээ дэлхийн шилдэг бөхийн шагнал хүртсэн “Том” хэмээх Сүхбат 70 жилийн ойн их баяр наадмын шөвгийн дөрөвт этэх мэхээр энгүй гэгдэж байсан аваргыг өвдөг шороодууллаа. Давсандаа итгэж ядсан “Том” нүүрээ байн байн алгадаж, олны сэтгэлийг эзэмдсэн инээмсэглэлээ цацсаар дэвж дэлж байсан нь тодхон. Үүнээс хойш Хэнтийн Өмнөдэлгэрийн аварга найман жилийн турш улсын наадмаар унаж үзээгүй юм даа. Бяр хүч, оюун ухаан нь ид тэгширсэн аварга заримдаа хөлсөө гаргаж, биеэ хүндрүүлэхийн тулд аль хэдийнэ давчих байсан бөхөө түшээд зогсоод байх шиг санагддаг байж. Улсын их баяр наадмыг удирдан зохион байгуулж асан, Ж.Наранцацралт агсан нэг удаа “Бат-Эрдэнэ аварга айхавтар шүү. Би тэр жил наадмын комиссын дарга хийж байсан юм. Наадам оройтлоо гэж их шуугиан, дуулиан болдог үе байлаа. “Хоёр Эрдэнэ” удчихна. Ингээд би наадмын өмнөхөн аваргын галаар орохдоо “Энэ жил яг 19 цагаас наадмаа хаах юм гэнэ. Хэрвээ цагтаа амжихгүй бол төрийн өндөрлөгүүд наадмыг орхиод гарах юм шиг билээ” гэж хэлсэн юм. Гэтэл аварга над руу айхавтар тогтож харснаа “Тийм үү” гэж нэг л үг дуугарсан. Тэгээд наадам боллоо. Үзүүр түрүүний бөх барилдахад Бат-Эрдэнэ аварга яагаад ч юм бэ төрийн өндөрлөгүүдийн зүг байн байн хараад байгаа юм шиг сэтгэгдэл надад төрж байсан. Тэгээд их аварга 19 цагаас яг 10 минутын өмнө өрсөлдөгчөө давж түрүүлж байсан юм даа” гэж Ж.Наранцацралт гуай өгүүлж байж билээ. Өөрөөр хэлбэл, тэр үед өрсөлдөгчөө хэзээ давах нь Бат-Эрдэнэ аваргын хүсэл зоригоос л шалтгаалж байсан хэрэг. Их аварга үнэхээр их тасарсан нь л тийм байж.

Бат-Эрдэнийг давсан бөхийг Сүхбат гэдэг

Түрүү бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг бол өнөөх Бат-Эрдэнийг давсан бөхийг Сүхбат гэж нэрлэдэг гэж хэлж болохоор. 70 жилийн ойгоор “Том” нь давсан бол 80 жилийн ойгоор “Жижиг” нь их аваргыг өвдөглүүлсэн түүхэн содон баримт бий.

Хэнтийн Өмнөдэлгэрээр овоглогч аварга утсаар ярихдаа “Аан, би Бат-Эрдэнэ аварга байна аа” гэж хэлдэг гэдэг. Аварга гэдэг үг түүний нэрийн нэг хэсэг болчихсон хэрэг. Монгол түмэн хэзээ ч нэрийг нь аварга хэмээх үгээс салгаж хэлж бас сураагүй. Одоо Их Хурлын гишүүн болчихсон байхад нь С.Дэмбэрэл даргаас бусад нь “Бат-Эрдэнэ аварга аа” гэж дууддаг. Яг л Сүхбаатар жанжны нэр баатар цолтой нь мөнх хадагдчихсан шиг.

Их аваргыг ам алдуулах гэж олон сэтгүүлчид түмэн цагаа барсан биз. Одоогоос арван жилийн өмнө юм даа. “Хүмүүс” сониныг үндэслэн байгуулагч, сэтгүүлч Р.Даваажав аваргаас анхны том ярилцлагыг авсан юм. Ямар дуу дуулдаг, халаасандаа хэдэн төгрөгтэй яваа тухай нь тэр ярилцлагад дэлгэн тавьсан нь жинхэнэ сенсаци болж байж билээ. Ам нээдэггүй, унаж өгдөггүй аваргын тухай яриа яг л үлгэр домгийн баатар мэт өрнөчихсөн байсан үе л дээ.


Мөнхийн дээд амжилтын эзэн

Улсын наадамд 11 удаа түрүүлж, Хэнтийн их даншигт магнайлсан аварга цагаан сарын барилдаанд 12 жил дараалан түрүүлсэн нь мөнхийн дээд амжилт гэхээс өөр арга үгүй. Хэн нэгэн гайхамшигтай бөх гарч ирлээ гэхэд 13 жил дараалан Цагаан сараар түрүүлнэ гэж үнэмшихийн арга үнэхээр алга.

Түүнтэй Мөнх-Эрдэнэ арслан таван жил үзүүр түрүүнд үлдсэн. Хожуу гарч ирсэн ч гэсэн хүчтэй, мэхтэй Архангайн арслан аваргад багагүй өрсөлдөөн бэлэглэсэн. Гэлээ ч ид үед нь томоохон барилдаанд хазайлгаж чадаагүй юм.

Хожим Мөнх-Эрдэнэ арсланд аварга цол олгох боломж байгаа эсэх тухай яриа Их Эе-ээр ил, далд яригдсан удаатай. Бат-Эрдэнэ аварга үеийнхээ хүчит бөхийн хүртэж болох байсан аварга хэмээх цолыг хожим өгүүлчих санаа агуулж байсан нь нууц биш. Гэлээ ч аварга хэмээх цолыг улсын наадамд түрүүлсэн бөх л хүртэх учиртай гэсэн хатуухан босгыг Их Эе-ийн гишүүд эргэлзээгүй тогтоосон. Энэ хурлын дараа их аварга хүчит арслангийн дэргэд очоод удтал ярилцан суусныг тод санаж байна. Хэн хэн нь ид сайхан барилдаж байхдаа давна л гэж зүтгэж явснаас биш дараа нь цол гуншин гэж бодож, санаагаа чилээж байгаагүй нь тэр. Ийм л шударга өрсөлдөөн, тийм л жудаг ёс 64 оны луу жилтэй хоёр хүчитний дунд оршиж байж.


12 жилийн дараахь ам

2000 оны наадмын их шөвөгт их аварга хэмээх цолыг ард түмнээсээ хүртсэн Бат-Эрдэнэ Х.Баянмөнх аваргын төрсөн хүү Б.Гантогтохыг амлалаа.

“Авах л ёстой ам” гэж бөх үзэгчид үнэлж байв. Гэтэл залуу заан хөлд нь нэг дохиод буцахад Хэнтийн аварга элэг бүсээ өөрөө тайлаад, гараа өргөн тахимаа өгчихлөө. Тэр хэдэн минутад тэнд юу болоод байгааг мэдсэн, ойлгосон хүн тун цөөн байсан биз. Дахиад л аваргыг түрүүлнэ гэж хүлээж суусан хүмүүс дийлэнх. Гэтэл их аварга ийнхүү их алмайралд олныг орууллаа. Барилдсан ч үгүй, өвдөглөсөн ч үгүй. Зүгээр л тахимаа өгчихсөн. Өвөрмонгол барилдааныг хааяа харж суухад тэгж найр тавьж харагддагсан. Хожим Баянмөнх аварга энэ ам, тэр тахимын тухай ийн дурссан “Бат-Эрдэнэ шөвгийн дөрөвт ам авахаар ирсэн. Тэгээд өөрөө түрүүлэх, цааш барилдах хүсэлгүй байгаагаа хэлсэн. Тэгэхээр нь би шууд хэлсэн. Тэгвэл чи миний хүүг авах ёстой гэж”. Ингээд Бат-Эрдэнэ Гантогтохыг амлажээ. Харин яагаад заавал Гантогтох зааныг шөвгийн дөрөвт үлдсэн гурван залуугаас амлах ёстой байсныг 12 жилийн өмнөх нэгэн явдлаар тайлбарлаж болно. Үүнээс яг 12 жилийн өмнө буюу 1988 оны улсын их баяр наадамд Бат-Эрдэнэ анх түрүүлж байжээ. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн их шөвөгт үлдээд Цэрэнтогтох аваргатай дахин таарахгүй байхыг ихэд хүсч байж. Яг энэ үед ямар нэгэн байдлаар Баянмөнх аварга түүнийг амласан байдаг. Ингээд монгол тооллоор яг нэг үе мултрахад буюу 12 жилийн дараа өнөөх тус болсон Х.Баянмөнх аваргын хүү их шөвөгт үлдэж, харин тусыг нь авсан Бат-Эрдэнэ ам авч таарч. Бас л гайхалтай тохиол, зайлшгүй шийдвэр гарсан нь энэ. Бат-Эрдэнэ аварга яагаад тийнхүү тахимаа өгсөн тухайгаа үндэсний телевизээр наадмын тэр орой шууд ний нуугүй хэлсэн. “12 жилийн өмнө би яг ингээд энэ залуус шиг шөвгийн дөрөвт үлдээд байлаа…” гэж.

Наадмын заяа, төрийн жолоо

Гантогтоход тийнхүү өвдөг шороодолгүй тахимаа өгсний дараа, цагаан дээлтэй их аварга төрийн их ёсөн хөлт цагаан тугаас адис авлаа. Нулимс унагаж байгаа нь ил харагдана. “Бат-Эрдэнэ аварга дахиж төрийн наадмын түрүүгийн төлөө барилдахгүй юм байна” гэж тэгэхэд ойлгож үлдсэн. Гэлээ ч хойтон жил нь их аварга А.Сүхбат арслантай үзүүр түрүүнд тамираа шавхан барилдсан нь түүхт 80 жилийн ой билээ. Сүхбат тэгэхэд хаялцах барьцаар түүнийг давж, Монгол Улсын аваргууд бүлээ нэмсэн.

Их аваргын хувьд зөвхөн бөхийн амжилтын хувьд бус биеэ авч яваа байдал, хувцас хэрэглэл, нийгмийн асуудалд идэвхтэй оролцож байгаа зэргээрээ бөхчүүдээ манлайлсаар ирсэн нь үнэн. Өө хайсан хүнд жаахан үг дуу цөөтэй аварга хожмоо Их Хурлын гишүүнээр сонгогдож, эдүгээ ч энэ ажлаа гүйцэтгэсээр явна. Анх Их Хуралд Хэнтийгээсээ нэр дэвших нь тодорхой бус байхад түүний гол өрсөлдөгч Да.Ганболд сурталчилгааны сэтгүүлийнхээ голын хуудсанд аваргын зургийг томоор тавиад, өөрийнхөө хөргийг жижгээр байрлуулсан нь хожмоо сонгуулийн сурталчилгааны хамгийн оновчгүй бас онигоотой шийдэл гэгдэж билээ. Учир нь их аваргын том зурагтай Да.Ганболдын жижиг зурагтай тэр плакатыг Хэнтийгээр тараасны дараа Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгч намаас нь нэр дэвшихээр болсон байдаг.

Ийнхүү бөхийн хувиар түмэнд танигдаж, хүний хувиар олонд хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ Монгол наадмын хувь заяаг атгаж байсан бол хожмоо Монгол төрийн жолоог залах болсон билээ.

Р.Гэгээ
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эргэн дурсаxуй...

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 8:38 pm

1971 оны АХ-ын 50 жилийн ойн баяр наадмаар барилдсан 512 хүчтэнээс Увс аймгийн Хяргас сумын харъяат Хорлоогийн Баянмөнх аварга ес даван түрүүлж, дархан аварга болов. 10 жилийн өмнө буюу АХ-ын 40 жилээр Д.Дамдин аваргаар ес даван түрүүлж аварга цол хүртэж байсан Булган аймгийн Сайхан сумын харъяат С.Цэрэн аварга 10 жилийн дараах тэгш ойн наадамд үзүүрлэж даян аварга болсон юм. Түүхт ойн наадамд одтой л бөх юм.

Энэ жилийн баяр наадмын их шөвөгт шалгаран үлдсэн Увс аймгийн Зүүнговь сумын харъяат улсын начин Жамбалын Хайдав, Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат улсын заан Пүрэвийн Дагвасүрэн нар улсын арслан цол хүртжээ.

Дунд шөвөгт шалгаран үлдсэн Булган аймгийн Могод сумын харъяат залуу бөх Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнд заан цол олгосон бол тав даван шөвгөрсөн Архангай аймгийн Хотонт сумын харъяат Биндэръяагийн Батхуяг, Увс аймгийн Тэс сумын харъяат Цэрэнгомбын Лхамаа, Ховд аймгийн Буянт сумын харъяат Дасрангийн Мягмар нарт тус тус МУ-ын начин цолыг олгосон байна.

ТАВЫН ДАВАА

д.а Д.Дамдин ( ХӨ.Цагаан - Үүр сум ) у.н Ш.Ванчин ( ХӨ.Цагааннуур сум )

д.а Ж.Мөнхбат ( ТӨ.Эрдэнэсант сум ) у.з Т.Зундуй ( АР.Чулуут сум )

дая.а Ц.Чимэд-Очир ( АР.Хайрхан сум ) Б.Батхуяг ( АР.Хотонт сум )

у.а С.Цэрэн ( БУ.Сайхан сум ) Ц.Болоож ( . )

у.а Х.Баянмөнх ( УВ.Хяргас сум ) у.н Л.Дашдаваа ( СҮ.Сүхбаатар сум )

у.а Ч.Бээжин ( ХӨ.Цагаан - Үүр сум ) Ж.Чагнаадорж ( .Архангай аймаг )

у.арс Ж.Чойжилсүрэн ( АР.Өлзийт сум ) Д.Мягмар ( ХО.Буянт сум )

у.арс Д.Жамц ( АР.Хотонт сум ) у.н С.Лхагва ( ЗА.Их - Уул сум )

у.арс У.Мижиддорж ( АР.Хашаат сум ) у.з Ц.Дамдиндорж ( ХӨ.Тариалан сум )

у.арс Л.Сосорбарам ( ТӨ.Баян -Өнжүүл сум ) О.Пүрэв ( ӨМ.Хүрмэн сум )

у.арс Г.Дэмүүл ( ӨМ.Манлай сум ) Н.Дашзэвэг ( БУ.Хишиг - Өндөр сум )

у.з Ө.Эрдэнэ-Очир ( ТӨ.Сэргэлэн сум ) Д.Лхагвасүрэн ( БУ.Могод сум )

у.з У.Пүрэв ( ГА.Хөхморьт сум ) Д.Баатаржав ( УВ.Тэс сум )

у.з П.Дагвасүрэн ( ТӨ.Батсүмбэр сум ) у.н Д.Одсүрэн ( .Сүхбаатар аймаг )

у.н Ж.Хайдав ( УВ.Зүүнговь сум ) у.н Д.Галдандагва ( БУ.Дашинчилэн сум )

Т.Артаг ( УВ.Тэс сум ) Ц.Лхамаа ( УВ.Тэс сум )




ЗУРГААГИЙН ДАВАА

д.а Д.Дамдин ( ХӨ.Цагаан - Үүр сум ) у.арс Д.Жамц ( АР.Хотонт сум )

д.а Ж.Мөнхбат ( ТӨ.Эрдэнэсант сум ) у.з Ц.Дамдиндорж ( ХӨ.Тариалан сум )

у.а С.Цэрэн ( БУ.Сайхан сум ) Б.Батхуяг ( АР.Хотонт сум )

у.а Х.Баянмөнх ( УВ.Хяргас сум ) Ц.Лхамаа ( УВ.Тэс сум )

у.а Ч.Бээжин ( ХӨ.Цагаан - Үүр сум ) Д.Лхагвасүрэн ( БУ.Могод сум )

у.арс Л.Сосорбарам ( ТӨ.Баян -Өнжүүл сум ) Д.Мягмар ( ХО.Буянт сум )

у.арс Г.Дэмүүл ( ӨМ.Манлай сум ) у.н Ж.Хайдав ( УВ.Зүүнговь сум )

у.з У.Пүрэв ( ГА.Хөхморьт сум ) у.з П.Дагвасүрэн ( ТӨ.Батсүмбэр сум )




ДОЛООГИЙН ДАВАА

д.а Д.Дамдин ( ХӨ.Цагаан - Үүр сум ) у.з П.Дагвасүрэн ( ТӨ.Батсүмбэр сум )

д.а Ж.Мөнхбат ( ТӨ.Эрдэнэсант сум ) у.а С.Цэрэн ( БУ.Сайхан сум )

у.а Х.Баянмөнх ( УВ.Хяргас сум ) Д.Лхагвасүрэн ( БУ.Могод сум )

у.арс Л.Сосорбарам ( ТӨ.Баян -Өнжүүл сум ) у.н Ж.Хайдав ( УВ.Зүүнговь сум )




НАЙМЫН ДАВАА

у.а С.Цэрэн ( БУ.Сайхан сум ) у.н Ж.Хайдав ( УВ.Зүүнговь сум )

у.а Х.Баянмөнх ( УВ.Хяргас сум ) у.з П.Дагвасүрэн ( ТӨ.Батсүмбэр сум )




ЕСИЙН ДАВАА

у.а Х.Баянмөнх ( УВ.Хяргас сум ) у.а С.Цэрэн ( БУ.Сайхан сум )
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эргэн дурсаxуй...

Postby Тошилоо » Sat Jul 02, 2011 11:21 pm

Би бүр багаасаа л бөхөд хайртай, дуртай болж билээ. Нэг зун өвөөгийндөө зуныхаа амралтыг өнгөрөөхөөр ирсэн байсан. Гэтэл зуны нэг орой 69 машинтай баахан хүмүүс өвөөгийнд минь ирсэн нь Баянмөнх аварга, Сүхбат, Гантогтох нар бас бөөн хүмүүс байсансан.
Миний муу өвөө бүр сэтгэл нь хөөрөөд, догдолчихсон Баянмөнх аваргатай оройжин яриа өрнүүлж байсан юм. Тэгээд орой болчихсон байсан болохоор хонь гаргаж шинэ шөл уулгаж чадсангүй гээд л харин тэгтэл Баянмөнх аварга Сүхбат 2 том аягаар нэлээд их айраг ууж байсан юм.
Маргааш нь өдөржингөө өвөөгийнд байсан тэд нарыг би дагуулж нуурт (увс) оруулж байсан. Манай сумынхан бараг тэр чигээрээ өвөөгийнд цуглаж билээ.
Би хэтэрхий жаахан байсан болохоор даанч олон юм санахгүй юм. гэхдээ л сайхан дурсамж
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Эргэн дурсаxуй...

Postby uuganaa_2491 » Sun Jul 03, 2011 12:49 am

1999 оны наадмын дараахан Ганаа гаридтай Ховдын онгоцонд суудал зэрэгцэн сууж билээ. Гарди наадамд 6 даваанд уначихсан байсан. Наадмын дараа байсан болхоор онгоцонд тарааж өгсөн сонин бүр дээр наадмын сурвалжлага ярилцлага байсан. наадам бурийн 6 даваа надад хэцүү байдаг гэсэн гарчигтай ганаа гардийн, миний гол өрсөлдөгч бол бат-эрдэнэ аврага гэсэн сүхбат аваргын ярилцлагатай сонинг уншаад сууж байтал гарди алив ахдаа хавсралтыг н өгчих өөрийнхөө ярилцлагыг унший гээд авч билээ. Их л даруухан үг дуу цөөтэй хүн байсан. Би гөлөрөд л яваад байж билээ. Их аваргыын хүү атлаа онгироо сагсуу зангүй эгэл даруухан сайхан залуу шүү.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Эргэн дурсаxуй...

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 03, 2011 3:03 pm

Даруухны хувьд бол ёстой сайхан даруухан хүн блээ :eek:
Гоё ч нээлттэй ярьчихдаг юм блээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Эргэн дурсаxуй...

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 04, 2011 11:19 am

Энэ дээр үеийн наадмын дүйз харж бхад 5ын даваанд аварга арсланг, арслан арслангаа, 6-ийн даваанд аварга аваргаа нтр гээл амлаад. Одоогийх шиг залуу бөхчүүдийг сайн танихгүй болохоор мэддэг гэдгээрээ л тэгээд авчдаг байсан бхдаа, хэхэхэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эргэн дурсаxуй...

Postby robinhood » Mon Jul 04, 2011 12:39 pm

Xэдэ н оны наадмыг сугалаагаар явуулсан гэдэг билээ...
бүx давааг нь...
энэ талаар бичээрэй
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Эргэн дурсаxуй...

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 04, 2011 12:54 pm

1955
Оргодол арслан түрүүлээд, Булганы Бадам заан үзүүрлэсэн/2 үзүүрлэсэн заан даа/.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эргэн дурсаxуй...

Postby uuganaa_2491 » Mon Jul 04, 2011 2:14 pm

Бадам заан 2 үзүүрлээгүй ээ. Сүүлд харин заанаа баталсан. 1955 оны наадамд сугалаагаар 256 бөх барилдаж байсан.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Эргэн дурсаxуй...

Postby Nok » Mon Jul 04, 2011 5:19 pm

1993 онд цэргээр тоглосон дэлчгэр бацаан Москвагаас Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд 5 хоног циркийн хамт олонтой ирж билээ. Тэдний дунд хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг гэх 2 ах байх. Нэг нь Тамираа гээд / нэр буруу санаж байж магадгүй/ ах, нөгөө нь одооны Одгэрэл заан. 10 гаруйхан настай туранхай бандид тэр 2 бол чухамдаа аварга хүмүүс мэт санагдах. Хоорондоо их төстэй, анхандаа ялгадаггүй байлаа. Тухайн цагийн түгээмэл зорчигчид болох уух дуртай, бас дараа нь далчигнах дуртай наймаачид, согтоод зохих ёстой үнэлэмжээ авахгуй байгаа бухимдалаа түмэнд зарладаг монголын архитай найзласан сэхээтнүүд (аспирантууд бас их явж байсан) тэр 2-ыг хараад л томоотой төрхөндөө орно. :ногоон: Уг нь тэр 2 хэнтэй ч муудалцаагүй, томоотой явцгаасан юм. Тамираа ах манай вагоноор үе үе ирнэ, заан нэг их ирэхгүй. Тиймээс Тамираатай нь арай илүү нүүр хагарч хэд гурван саваагүй асуулт асууж зүрхлэх болсон юм. Тэр хүнээс Одгэрэл зааныг бас барилддаг, аймгийн цолтой болохыг нь мэдэж авсан юм. Та 2 барилдвал хэн чинь хаядаг вэ гэж асуухад, бөх хүн гэдэг чинь цаанаасаа өөр шүү дээ би юм болохгуй гэж билээ. Тэрнээс хойш тиви-гээр бөх гаргахаар Одгэрэл зааныг гарахнуу гээд л сууна. Ерөөсөө гарахгуй. Харин 2 жилийн дараанаас үзэгдэх болж, нэг удаа Мөнх-эрдэнэ арслантай шөвгийн дөрөвт тэнцүүхнээр тун удаан үзсэнийг санаж байна. Бие биеэсээ бусдыг юм болгодоггүй тасарчихсан байсан 2 Эрдэнийн нэгтэй тэгэж барилдсанд нь бахархаж эмээдээ энэ хүнтэй цуг ирснээ, ойроос харснаа баахан сайрхаж ярьж билээ. Төөрсөөр төрөлдээ гэгчээр тэгтэл аавын доор цэргийн алба хаасан/эсвэл дор нь ажиллаж байсан болох нь тогтоогдож хоёулаа балиашиглаж суудаг болсон. Түүнээс хойш Одгэрэл заан маань барилдахдаа тогтмол шөвөгт шалгардаг сайн бөхчүүдийн нэг болов. Доржсамбуу, Батзориг тэр 3-ыг 6 залуу заанд даруулаад начин цолтойгоороо үлдэх нь дээ хэмээн харуусаж байтал 2001 оны наадамд 7 давж заан болход нь их баярлаж билээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Эргэн дурсаxуй...

Postby Цогоо » Tue Jul 05, 2011 4:04 am

Харин тэр үеийнх нь цолоор тогтоочихоод байдгиймаа. Том Сүхбатыг бол заан, Одгэрэл, Батзориг хоёрыг начнаар нь, нөгөө 6 зааныгаа бол заанаар нь дуудчих гээд байдгийн.

Баярсайхан заан нэг газар агсан тавиад болохгүй болохоор нь барны хамгаалагч нар дийлэхгүй цагдаа дуудаад, нөгөөдүүл нь бас дийлэхгүй тусгай дуудсан чинь нөгөөдүүл нь орж ирснээ амрыг эрье, дарга аа гээд ёсолсон гэдгийн. Би сонсчоод ёстой үхтлээ инээж билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests