Мартаxын аргагүй сумын наадам...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 2:53 pm

одоо сумын наадам үзэxэд бас урамтай болчиxсон байна лээ...
бөxчүүд нь өмсгөлтэй гардаг болоод илүү сүртэй байна лээ шүү...
наадмын өмнө чи бидээ тулаад явдаг найзууд нэг нь заан цолтой байxад тэгээд наадмаар бол шууд л xүндлээд заанаа гэж л дуудаж нэг л сүрлэг xарагдаад эxлэнэ..
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Tue Jun 21, 2011 2:58 pm

Бадруул wrote:Муу Жаксаар л харин ТА гэж дуудуулмаар байгаам даа, нтр...

:RD . Бараг чацуу юм байж кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Цогоо » Tue Jun 21, 2011 5:51 pm

Би 1990-ээд оны үед Баян-Өлгийн Цагааннуур суманд байсан өвөөгийндөө зочилж байсан юм. Миний үеийн тэрсхэн өссөн 5 эрэгтэй хүүхэд байсан нь бүгд яг тэр үед байж таарч билээ. Наадмын өмнөх долоо хоногоос эхлээд л догдлоод эхэлчихсэн. Өвөө маань тэр тэр морийг унана гэхчлэн морьдыг оноож өгөөд л. Би нэг цавьдар морь унах болж байсан юмдаг. Нөгөөх нь ядаж байхад ойрд бариагүй бараг эмнэгших шахчихсан юм. Тарган гэж жигтэйхэн.

Наадмаас хоёр гурван өдрийн өмнө морьдоо барьж сойж эхэлсэн. Манай нөгөө хэдийн морь сайхан гэдсээ татаад л сойлго нь таарч байна аа. Миний цавьдар байдаггүй ээ. Пиндийчихээд байж л байна. Яг наадмын өглөө боллоо. Өвөө маань сайхан дээлээ өмсөөд нэг сайхан хээр азарга байсныгаа унаад, бид 5 өөр өөрсдийнхөө морьдыг унаад наадмын талбай руу явлаа. Өглөө үүр цайхаас өмнө гараад хоорондоо уралдаж давхисаар нар нэлээн дээр гарахад наадмын талбай руу очсон. Бараг 20 гаран километр байсан юм шиг байгаа юм. Гараад уралдаж эхлэхэд ойлгомжтой миний морь сүүлдэж эхлэв. Нөгөө тавын морьдын туурайнаас үсэрсэн чулуунууд нүүр лүү үсрээд хамгийн сүүлд явах шиг хогийн юм алга аа. Тэр үед бодож байлаа морь унадаг хүүхдүүд юу бодож явдаг бол доо гэж.

Арай гэж наадмын талбай дээр очтол бөөн казакууд. Мар мар гэлдээд сонсохоор дургүй хүрэх шиг. Том цагаан сахалтай, бүдүүн бүдүүн ахсахалууд. Тас хар хувцсаа, нарийнхан мөнгөн бүс, тоноглолоор чимсэн. Нарийхан дэгжин ташуураа бугуйнаасаа өлгөчихсөн. Би тэр хасаг ахсахалуудыг яасан сүртэй байна аа гэж харж байлаа. Угаасаа ах захтай казахууд хичнээн согтуу галзуу, омголон дүвчин байгаад тэр хэдэн буурлынхаа байгаа газрын ойролцоо явахдаа ***өг шиг жижгэрч асар их хүндэтгэл үзүүлнэ. Ялангуяа тэд нар олуулаа байгаа үед бол холуур тойрч гарна шүү дээ.

Насаараа сумын дарга, намын дарга энэ тэр гээд сэтэртэй явсан өвөөг маань казах ахсахалууд "Дарга аа" хэмээн хүндэлж өөрсдөө хүрч ирж мэндэлнэ. Тэднийг харж сүрдээд явж байсан би өвөөгөө хараад мундаг том болов оо. Өвөөд маань ч сайхан байгаа бололтой. Аргагүй дээ ач нар нь гээд 5 тэрсхэн хүү дагуулчихсан яваа хүн. Би ч бөхийг нь нэг их сонирхсонгүй. Угаасаа таньдаг хүн байхгүй. Тэгээд ч баахан казах гарууд барилдаж харагдахаар юун монгол бөх гэж бодогдоод. Морь харин харлаа. Өвөө маань мэлмэрүүлээд эхэлж байгаа юм. Багадаа өвөөтэйгээ морь уяж, унадаг байсан болохоороо тэр үеэ боддог юм болов уу гэж би боддог. Угаасаа морь барианд орж ирэхэд өөрийн эрхгүй догдлоод уухайлдаг л юм байна лээ.

Өдөржингөө тэрүүгээр хуушуур, бууз эргүүлээд нар нэлээн гудайхын алдад бид харих боллоо. Манай тэр зүгийн хэдэн залуу нийлж бөөнөөр харьцгаав. Өвөө биднийг аажуухан хатируулаад яв гэсэн боловч нэг нэгнийхээ урд гарах гэж зүтгэсээр яваад нэг мэдсэн чинь уралдаан болчихов. Би өглөө их уурласан учраас өдөр наадмын талбай дээр аль болох морио ядраахгүйг хичээж явж байсныхаа хэргийг гаргаж толгойн хэдэн морьд дунд давхиж өглөө дөө. Өвөөгийн унаж явсан хээр азарганы дүү хээр морийг унаж явсан манай нэг дүү түрүүлсэн. Би хоёрт орж ирсэн. Нөгөөх нь аргагүй хурдан сайхан амьтан байсан тулдаа шандас заасан байх гэж би тэр үедээ бодож байсан. Манай хэд намайг хоёрт орсонтой ердөө эвлэрч чадаагүй. хаха. Би ч тэр хэдэд байнга сануулж байсан л даа. Сүүлд хэд хэд уралдсан ч амжилтаа ахиулах биш бүүр дордуулсан л даа.

Миний анхны бөгөөд сүүлийн сумын наадмын дурсамж нэг иймэрхүү. Мэдээж дахиад үзэх л байх. Тэгэхдээ тэр үеийнх шиг гоё санагдах нь юу л бол.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17381
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Raldii » Tue Jun 21, 2011 6:04 pm

Одоо ч сумын наадам утгаа алдаж байгаа да. Бага байхад сайхан морь унаал хуушуур ундаа үргэлжлүүлэх цөөн хэдэн төгрөгтэй ах нараа дагаад л явдаг байхад сайхан байж билээ. Одоо юун морь унах хүн болгон л хятад мотоциклтой дайрчих гээд л... Тэгээд миний бодлоор дээлтэй барилдах чинь сайхан ш дэ. Хүнээс айхгүй дээлээ шууж гарч ирээл зодог шуудагтай бааварийг тонгороол доороо хийж байгаа ах нар сайхан харагддаг байж билээ. Хижээл насны ах нар наадмын орой жаахан халамцаж байгаал уртын дуу аялаал уяан дээр давхиж ирэх бас л сайхан. Хамаатаны 1 ах маань суманд 4 үзүүрлэсэн сумын начин. 13-ны өглөө үзүүрлэчихээл халамцуухан эмээдээ үнээ ивэлгэж өгч байхад ирээл би ч азгүй хүн юмаа гээл үнсүүлж байхад нь их өрөвдөж билээ. Анх хурдан морь унаж байхад архаг болчихоол наадам будилаантуулж байхад ч бас л............ САЙХАН ДА
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Tue Jun 21, 2011 6:06 pm

Өсөхөө, Сүхбат 2 үзүүр түрүүнд үлдчихээд аль өдрөөс хойш шөнө болтол барилддаг тэр наадам юм даа. Айл саахалтын ах нарын уясан морьдууд дээр нь унаач хүүхдүүдийг нь аваад харих болоод. Лав 10аад км уулархаг нилээн бартаатай газар. Гэгээтэй дээр явчихмаар байдаг. 2 даян аварга зууралдаад зогсчихдог. Явахад бэлэн болчоод үзээд байдаг дуусахгүй зовоосон доо. Тэгж тэгээд жижиг аварга маань унаж бөөн хямарсан амьтан баахан бацаануудаа аваад урамгүйхэн явж билээ. Унахыг нь мэдсэн бол аль эрт гэгээтэй дээр явчих байсан юм кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Наагий » Tue Jun 21, 2011 8:49 pm

Увсийн Өндөрхангай сумын наадмыг уxаан орсон цагаасаа үзсэн дээ.. хамгийн сүүлд Xанxөxий уулийн таxилгад (3жилийн өмнө) очиxдоо үзсэн. энэний өмнөx жил нь (10р ангиа төгссөн жил) xүүxдийн барилдаанд ороод эxний тойрогтоо үзүүрлэсэн гарт баруун xөлөө алдаад нээx өндөр гаргуулж ирээд тавиулсанаа мартдаггүй юм хэхэ,,,

унасан бөxөд шалтаг мундаxгүй гэж нээх олон юм яриад яаxав.. гэxдээ л тэрийг давуул давxал байсан кккк...
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2143
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Penny_deegii » Tue Jun 21, 2011 10:58 pm

J@x wrote:Өсөхөө, Сүхбат 2 үзүүр түрүүнд үлдчихээд аль өдрөөс хойш шөнө болтол барилддаг тэр наадам юм даа.


Чи ер нь үе үе гамгүй авах юм аа :ногоон: :-o
Аль дээр "Голио" Мийгааг заанаа баталсан гээд байсан. Бас Баяржавхлантай зааны даваан дээр таарсан маарсан гээд. :ногоон: :ногоон:
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Wed Jun 22, 2011 9:19 am

Penny_deegii wrote:
J@x wrote:Өсөхөө, Сүхбат 2 үзүүр түрүүнд үлдчихээд аль өдрөөс хойш шөнө болтол барилддаг тэр наадам юм даа.


Чи ер нь үе үе гамгүй авах юм аа :ногоон: :-o
Аль дээр "Голио" Мийгааг заанаа баталсан гээд байсан. Бас Баяржавхлантай зааны даваан дээр таарсан маарсан гээд. :ногоон: :ногоон:

Тэгээд яачаав. Наад 2н чинь ажил уяад оройжин барилдсан юм даг. Ээлжилж шуудагдалцаад л
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Penny_deegii » Wed Jun 22, 2011 3:34 pm

Тэр хоёрыг үзүүр түрүүнд барилдаж байсныг мэдэхгүйл юм байна шүү.
2003 оны шөвгийн 4-т таарсныг яриад байх шиг...
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Wed Jun 22, 2011 4:05 pm

Аан тийн шдээ 2003 оных юм байна. :redface: :redface:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 22, 2011 7:33 pm

За яахав дээ хөөрхий сэтгэл нь хөдлөөл ганц нэг даваа нтр андуураал биз :ногоон:
Хөдөө явж үзээгүй балай гар даа би чинь. энд бичих юм даанч алга, хүмүүсийн бичсэнийг сайхан уншаал төсөөлөөл, тэгэнгүүт кино үзсэн мэт :D Төмөр замын баярт л их очдог байсын бага даа. тэнд ч том бөхчүүд их л ирдэг блаа, морины цол дуудаал, хаанаа хэзээ ч уралдуулсым бүү мэд. аав, ээж 2-оо дагаал байгууллага байгууллагын гэр, майхан хэсээл гоё гоё хоол хусаал. аав гайгүй дарга бсым болохоор бөхийг асарт үзээл, явъя гэхээр бөхөө дуусгана гэж уурлаал :D бүүр багад Мөнгөн арслан Баяраа гарьд 2 үзүүр түрүүнд үлдсэнийг мангар сайн санадын, би бүр асар жоохон байсан даа, миний бөхийн хамгийн анхны дурсамж тэр. Заримдаа их багын юм их тод санагдаад томоо болсон хойнох юмаа санадаггүйн, балай. Сүүлд Жижиг аварга, Сумъяа аварга 2 заан цолтой ирж барилдаж байсан, амьдаар нь ойроос харах ч янзтай байсан даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Wed Jun 22, 2011 7:42 pm

сумын наадам яг xөлбөмбөг шиг...xүмүүсээ бүгдийг нь таньдаг болоxоор явагдаж байгаа арга xэмжээ болгон нь сонирxолтой гэxиймүү үзэxэд лав уйдаxгүй...Асарт нь нутгийн томцуул суучиxна...нээрээ тэгээд л морь ирлээ гэнгүүт л бүгд морь барианы газарлуу яваад талбай дээр xүн бараг үлдэxгүй...орой болдог үдэшлэг бол тэгээд л тэр чигтээ сайxан гэгээлэг...дуулж байгаа дуу нь xүртэл улам гоё...нэг таньдаг аx юмуу эгч тайзан дээр гарч ирээд л:Элстэй буттай xаргуйдаа
Эмнэгxэн борыгоо гамнаарай...гээд л xятад кайсай билүү бидний xэлдгээр ямаxа xөгжим дээр дуулж өгийшүүдээ...тэгээд л танц эргээд л...нэг xэсэг нь бүжиглэxгүй суугаад л шивэр авир гээд л...нутгийн индиан аx нар жааxан xаламцуу ккк...дээр энд тэндээс оxид бүсгүйчүүд ирсэн байx юм бол тэгээд бүр ч xаламцуу шүү дээ...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Wed Jun 22, 2011 9:57 pm

Takanohana_Nowitzki wrote:За яахав дээ хөөрхий сэтгэл нь хөдлөөл ганц нэг даваа нтр андуураал биз

Харин тэх :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jul 12, 2012 8:31 pm

Сумынxаа наадмийг үзэxсэн...Ядаж xуушуур нь маxтай бас xямдxан байгаа даа...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Dj Tuvshin » Thu Jul 12, 2012 8:38 pm

Дорноговийн Мандах суманд Цогтбаяр гээд миний муу найз байдаг юм.Аав нь сумын засаг дарга байгаад хорвоогийн мөнх бусыг үзсэн хөөрхий...Найз минь нэг хэсэг сумын клубын эрхлэгч байж байгаад одоо хувиараа юм хийдэг сурагтай.Нутагтаа уриад л байдаг юм.Даанч гэртээ ч харьж чаддаггүй хүн чинь амжихгүй юм байна доо...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3728
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jul 12, 2012 10:38 pm

xoxo Tsogtoo gej taninaa...Ax n XAshbat geed xongor mori n urjnan ulsad turuulsen...ta nadtai xamt yavaach kkk
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby hosko » Fri Jul 13, 2012 3:16 pm

Ай даа 20 жил л сумынхаа наадмыг үзсэн хүн дээ би... Сайхан дурсамж их дээ, их... Тэгж байгаад нээх сайхан бичихийг бодомз... Сумын наадмын хамгийн сайхан дурсамж маань 10 төгсдөг жилээ ш дээ... 4-ийн даваанд нэг ахимаг начинтай туначихсан... Тэгээд л ангийнхан бүгд шахуу балиалаад л... Тэр дунд нь сэтгэл юугаа өгсөн охин минь байсан болохоор бүр ч омголон гэж... Сайхан харцагадаж дайрч яваад л, дуугүй болтлоо хавируулсан даа... Тэрнээс хойш оюутан болоод наадамд дахиж гараагүй дээ... кк

Ээжийнхээ үгэнд ордог сайн хүүхэд байсан болохоор бөхийг хаясан гэж үү... Уг нь тэр үед бараг л гарын үзүүрээр шахуу хаячихдаг байсан гарууд одоо а.а, а.з энэ тэр болчихсон л байх юм ... Сүүлд тэр хэдтэйгээ зүгээр нэг барилдаж үзсэн алуулж байна лээ... :RD
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Могжоохон » Fri Jul 13, 2012 3:22 pm

Улбаанбаатарын бацаан би сумын наадам үзчихээд үхэх юмсан :ногоон: Ирэх жилээс сумынхаа наадмыг үзэх ах нар байвуул муу дүүгээ дагуулаад яваарай хэхэ
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7886
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Fri Jul 13, 2012 3:51 pm

Сумын наадам ч үнэхээр гоё шүү.

10тай байхдаа сумын ой болоод хурдан морь унаж анх сумын наадам үзэж байсан. Дараа жилээ нь томдоод унахаа больсон. Тэр жилээ 1 том бүдүүн аймгийн арслангийн аманд гарах хүн олдохгүй намайг гаргаад тавьсан. Хүмүүс инээлдээд намайг нэг өргөөд үнэрлээд тавьсан хэхэ.

Дараа нь 15 байхдаа эмээ дээрээ амарч байхдаа үзэж байсан. Наадмын өмнөх өдөр морио барьчихаад шөнө уяж хоноод 10ний өглөө голын 3-4 үеийн банди нартай 20-оод км газраас сумын төв орж билээ. Тэр наадам л хамгийн сайхан наадам байсан.
Үзэх морь дэмжих бөх олонтой болохоор цаанаа л гоё. Ирсэн морьдуудыг бүгдийг нь тэрний морь нтр гээд нэрлэчихнэ, хөлсийг нь хүртэл дараа бүгдийг нь авчихна.
Бөх барилдаж байхад морь ирвэл бөхчүүдтэйгээ хамт очоод үзчихнэ. Морь ирсний дараа бөхчүүдтэйгээ эргээд хамт стадион ороод бөхөө үзнэ.
Галуудын уяагаар орж айраг уугаа л...
2-3 хоног өөд уруугүй уралдацгаагаад сайхан байсан. Тэгж байхдаа анхны сархадаа хүртсэн дээ хэхэ

10 11ндээ шавайгаа ханатал наадамлаад. 12 ндээ сумын төвөөр явах нэг ч хүн байхгүй бүгд бөхөө үзээд. Тэгээд дуусгаж аваад буцаад эмээгийнх рүүгээ харьсан даа.
Ядаж байхад тэр жил Өсөхөө, Сухбат 2н олон цаг барилддаг наадам байсан. Сүхбат унаад жаахан настр унагаасан даа. Яг явахад бэлэн болчихоод хувцасаа өмсчихөөд байдаг давалцахгүй бас л зовоосон шүү хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby angdrema » Wed Jul 30, 2014 1:57 pm

....
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby surveyor » Wed Jul 30, 2014 3:06 pm

Нутхаргаагүй шүү...
Ховдын Эрдэнэбүрэний ах байна уу ? ккк
Дараа жил намайг аваад яваач... Өвөө аав маань Ховдын Эрдэнэбүрэний Бургастай бригадынх.. Аав Ховдод би хотод төрсөн....
Амьд явсаных Сумынхаа наадмыг нэг үзчихмээр байдаг... Та хэдийг ярьсан чинь бүр сэтгэл хөдөлчихлөө ккк
нум хэдий чинээ чанга байна
сум төдий чинээ хол тусна.
User avatar
surveyor
 
Posts: 537
Joined: Sun Feb 06, 2011 8:18 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Yago » Wed Jul 30, 2014 3:09 pm

Гоё гоё дурсамжууд хараад, бодоод сэтгэл хөдөлчлөө.
Олон сумын наадам үзээгүй ч эхнийх, сүүлийнх 2-оо, бас нэг овооны наадмын дурсамжаа бичье.
Эхний наадам жоохон онцгүй дурсамжтай. Мэдээ орсон үе л байх, жоохон байсан. Сүхбаатарын Мөнххаанд ээж наадмын нь үеэр томилогдож эмчээр ажилласан. Эмнэлгийн пургонтой морь дагаад, унасан бэртсэн хүүхэд цуглуулаад, бусад үед нь эмнэлэг дээр наадамласан. Цагдаа, эмч гээд ямар хэцүү ажил байдгийг ойлгосон. Хөл гараа хугалсан, моринд дайруулсан, толгойгоо моринд өшиглүүлсэн гээд эвгүй эвгүй бэртлүүд хараад... Аав ч тэрүүгээр сумын ганц нэг найзуудтай балга тагш юм эргүүлсэн байх. Их л тавгүй наадам болсым даг.

Харин 2003 онд Асгат-д наадсан. Асгатын нэг найз Заан болно гээд, аймгийн төвийн 2 найз бас хэдэн цаастай, сумын цол горилоод очды. Төвийн 2 найзыг 3-ын даваанд хооронд нь тааруулаад, давсныг нь дараагийн даваанд үзүүрлэсэн залуутай үзүүлээд үгүй хийчиж байгаам. Асгатын найз, үзүүрлэдэг залуу 2-ыг сумынхан үзүүр түрүүнд үлдэнэ гэж бүгд мэдэж байна, тэгээд ёсоор болсон. Тэгээд шинэ Заан, Начин-аа тэмдэглээд, сумын залуус тэр чигтээ найрлав.
Морь ч янзтай болжгаам. Найзууд бүгд уяна, мундаг мундаг яриатай. УБ-с адуу авахаар хүмүүс их очсон байсан... Адууны талаар яриа хаа сайгүй, үнэ мөнгө, үр удам, гэмтэл... Ганц нэг халамцуу найзуудаас "Морь хурдан уу" гэхээр "Урд шөнө эзэн нь гам алдлаа, тэрийг дагаад морь гам алдлаа. Гүйж ядаад байхаар нь татуулчихлаа, цүндийсэн юмыг" гэхчлэн гоё гоё хариулт хэлнэ. Ер нь Асгатынхан их шооч, гоё хүмүүс. Тэдний дунд цэгнэхгүй бол онигооны баатар болно. Сайхан наадсан даа.

99 он байх, Алтан овооны наадмын үеэр Дарьгангын хүүхдийн зусланд "урлагийн" гэх ээлжинд амарч байсан. Сүхбат аварга /тухайн үед Заан байлуу/, Магалжав /Аймгийн арслан байсан/ 2 тэнд байрлаж бэлтгэл хийж байсы. Тэгснээ баахан хүүхдүүд тойроод бэлтгэлийг нь хараад байж байтал түр амсхийх болж Сүхбат "За, нутгийн хүүхдүүд үү. Нэг сайхан дуу дуулж өгөх үү" гэтэл хүүхдүүд над руу заачды, тэр дуулна гээд. Би ч гэж эргүү гар ганц дуу эхэлчихгүй, ичээд. Тэгсэн чинь Сүхбат дөхөж ирснээ "Дуулахгүй юмуу, барилддаг уу" гэснээ өхөөрдөөд нэг тахимдах маягийн юм хийдий. Би ч хойшоо сууж унаснаа босож зугтаагаад... тэгсэн араас "За, Магалаа ах чинь 10 тоолоод араас чинь гүйлээ шүү, баригдав аа" гээд тоолж эхэлдий. Би ч гүйгээл. Нэг мэдсэн Магалжав намайг бариад авч байсым даг... Тэр наадамд Сүхбат түрүүлж, Магалжав үзүүрлэсэн. Магалжавыг ямар гоё ах вэ, иймэрхүү залуу болно доо гэж бодож байсан байх шүү. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby mn_rocisky » Wed Jul 30, 2014 5:04 pm

Нагац аавынхаа буянд 5-р ангиасаа эхлээд л сумандаа байхгүй ганган морь унаж, хамгийн ганган эмээл тохсондоо. Дэлэм урт тэнзэн ташууртай. Одоо бодоход сайхан байдаг юм. Юу нь ч онгироо байсын кк. Мотоцикл машинтай хүмүүсийг дайрчих гээл давхиал, морь нь ч яасан зоригтой байсын. Орой нь зүлэгний бүжгэн дээр бужигнуулаал кк. хамгийн гоё нь гэвэл 8 р ангидаа 100 дааганы уралдаанд даага унаж түрүүлж байлаа. Гонжоосон урт юм 2 хөл нь бараг газар шүргэх шахам урт хөлтэй. Яагаад даага унах болов гэсэн чин унаач хүүхдээ мордуулангуут булгиж хаячаад байсан юм. Уурандаа өөрөө унасандаа. Тэгээл тасархай түрүүлж орж ирж билээ. Манай сум нийт 12 овоотой. Хавар 5 сараас эхлээл хэсэж өгнө дөө. Увс Тэс.
Last edited by mn_rocisky on Wed Jul 30, 2014 5:44 pm, edited 2 times in total.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5242
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby hosko » Wed Jul 30, 2014 5:33 pm

Yago wrote:Магалжавыг ямар гоё ах вэ, иймэрхүү залуу болно доо гэж бодож байсан байх шүү. :ногоон:


Эхлээд жаахан эмэгтэйлэг уншигдав... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: meesh and 2 guests