Мартаxын аргагүй сумын наадам...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:05 pm

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу...


Миний бодлоор xамгийн сайxан наадам бол сумын наадам...
та бүxэн сумын наадам үзсэн оролцож байсан байx тэxээр сумын наадмын сайxан бүxнийг энд бичээрэй...
Наадмын өглөө бүx юм нэг л гоё,тэгээд xамгийн эрт шаxуу талбай дээрээ очоод л суучна...
бөx бүртгээд л бөx xүрэxгүй нь гээд л жааxан биднүүсийг гаргаад л сумын заан начингуудтай барилдуулна...
гаркуу маяглаж маяглаж гарчаад бас яг барилдаxаараа ойчкуу гээд үзээд байгаамаа...
бас тэгэxэд нь сумын сайxан сайxан аx нар чинь урамшуулаад л xашгираад тогтноо xө гээд л...
сайxан тостой xуушуураа идээд л тэгээд морь xараx болоxоор ачааны машин дээр суугаад л...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby jugder_08 » Thu Jun 16, 2011 12:14 pm

сайхан байхаа болиод удаж байна шдээ. Бөөн найраа хийгдээд үзэхээс дур гутна. тэгээд 2 өдөр болохоор үзэх юмгүй баахан худлаа сунжирна.

Харин энд тэндхийн овооны наадмууд л сайхандаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:25 pm

Д.Пүрэвдөрж гуайн шүлгэн дээр...
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу...гээд гардаг...
заавал одооны муу мууxайг нь бичиxгүй сайxан дурсгалтайгаа бич лдээ...
бага байxдаа санаанаас гардаггүй гээд л...
би наадмаар л сумандаа нэг xарьж амждаг,зарим жил бол чаддаггүй...
тийм болоxоор очиж үзсэн наадам болгон нэг л тийм гоё дурсгалтай байдаг...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Villa_Bayaraa » Thu Jun 16, 2011 12:28 pm

Багадаа л сумын наадам үздэг байж дээ одоо ч аймгийн наадмаас доошлохоо больж ккк нээрээ одоо бол бас худлаа болцым шиг байна лээ... би өөрөө үзээгүй удаж байгаа ч үзсэн хүмүүс нь жоохон ам муутай байдаг болсон байна лээ... овооны наадмууд ч сайхан шүү... даанч наадам хэсэх зав гарахгүйм даа... сүүлд Алтан овооны наадам дээр л сайхан наадсан даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:29 pm

Энэ жил анх удаагаа албан ёсоор амарч үзлээ. Өмнө нь ажил амралт хосолж явсаар байтал нэг мэдэхэд амралтын улирал дууссан байдаг байлаа. Тэгээд эхнэрээ дагуулаад айхтар вирусээс зугтаалган хөдөө "цөлсөн" хоёр хүүхэд дээрээ очлоо. Манай хадмынх Өмнөговь аймгийн Булган сумын бүүр хөдөө байдаг малчин айл байгаа юм. Сайн хүргэн болж хадмындаа амарлаа. Хөдөөгийн айлын нэг өдрийн ажлын тухай дэлгэрэнгүй бичнээ. Энэ удаад Булган сумын наадам үзсэн тухайгаа бичиж байна.

Сумын наадмын талаар манай эрдэмтэн зохиолчид их л олон сайхан зохиол бичсэн байдаг. Би бол зүгээр л хүүрнэн өгүүлнэ шүү дээ. Хэ хэ

Хадам аав нэг хязаалан үрээ уясаныг нь хөтөлж аваад л нэг том дээл, цагаан ултай гутлаар гангараад, жанжин малгай хазгайдуухан тавьчихлаа. Зүгээр ч үгүй бас хадаг уясан хусуур, сойз бүсэнд хавчуулаастай эвгүй хэвхгэр нөхөр гараад өглөө дөө. Хөнгөрүүлж, дэлийг нь зассан явъя халаг хэмээн дүүхэлзсэн морьтой яваа боловч уяж байгаа морийг ширүүн явуулж болохгүй тул алхуулсаар сумын төвд очлоо.

Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ гангарчихсан, машаан моцийнкол хөлхөлдөөд, сумын хойд талд барьсан наадмын гурван асар өнгө алаглан Булган суманд наадам болох гэж байгааг илтгэж байлаа.

Эхний өдөр 64 бөхийнхөө нэг, хоёрын давааг барилдуулчихсан тул наадам тун ч эрт дууслаа. Хязаалан, соёолонгоос бусад бүх насны морьдоо ч эхний өдөр уралдуулчихлаа.

Харин орой нь сургуулийнхаа зааланд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна гэхээр нь очиж үзлээ. Би дотроо аль нэг багт нь орж тоглоод "хөдөөнийхнийг" будаа болгох болтой юм бодож байлаа. Гэтэл тэр сумын сургуулийн захирал Цэвэлмаа өөрөө гар бөмбөгөөр сайн тоглодог бөгөөд сургуулийнхаа хүүхдүүдийг энэ спортоор тууштай хичээллэхэд нь ихээхэн дэмжиж ажилладаг юм байна. Үнэхээр ч сайн тоглож байна. Улсын аврагын өсвөр насанд сумаасаа баг бүрдүүлээд 4-р байр эзлэсэн гэхээр ямар л муу баг байхав дээ. Урам сэргээсэн сайхан тоглолтуудыг үзүүлж байна. Бүгд Mizuno брэндээр жигдирсэн байгаа нь ч гоё харагдаж байлаа.

Мөн тоглолт үзээд гарч ирэхэд хажууд нь байрлах соёлын төвд нь нийтийн бүжиг болж байгаагаар орж сонирохлоо. Ямар ч олон төрлийн "заалны" бүжиг байдаг юм. Тэрийгээ ч ямар сайн мэдэцгээдэг юм мундаг ансамбельтай бүжиглэцгээж байна. Жаахан халамцсан нөхдүүд нь түргэнхэн тэмптэй дээр нь диско маягын бүжиг хатирч байгаа нь сонирхолтой харагдаж байлаа. Нөгөө тоон дотор үсэг цогиж явна гэгчээр нэг гадаадын жуулчин авгай тэр дунд орчуулагчтайгаа орчихсон ёстой нэг эрх чөлөөтэй тууж байлээ дээ. Хашир бол хэзээ ч Монголын энгийн, хээгүй, жаахан бүрэг ичимхийдүү нэг бол хэт онгироо ард түмнийг мартахгүй байхаа. Ингээд эхний өдөр дууслаа.

Сүүлийн өдөр бөхийн үззүүр түрүү болон хязаалан, соёолон морьдын уралдаан боллоо. Харин ч нутгийн залуу түрүүлж сумынхаа ард иргэдийг баярлууллаа. Сайхан биетэй сайн ч барилддаг залуу билээ. Нөгөө Монголчуудын жалганы үзэл ч тэнд ёстой нэг тодоос тод харагдаж байна билээ дээ. Нутгийх нь бөх л түрүүлэхгүй бол наадам нь сонирхолгүй, утгагүй болох мэт харагдаж байлаа.

За тэгээд бас манай эхнэрийн нэг дүү бас өсвөрийн бөхөд барилдсан юм. Тэр маань өсвөр насандаа түрүүлснээр манайхан наадамд одтой сайхан наадлаа. Хязаалан бол байхгүй ээ. Уяа нь дутуудсан юм шиг билээ. Нэлээд хойгуур тэгэхдээ сайхан онгойсон бололтой дажгүй хурдтай орж ирж байсан.

За тэгэээд л морь цоллох, шагнах, бөхийн үзүүр түрүүний шагнал гээд баахан шагнал цуварч өгсөн дөө. Хивс голдуу л шагнал өгдөг юм билээ. Дээр нь бас том шаазан хуланд нөгөө алдартай хар нүдэн гэдгээ хийж барьдаг юм байна. /Тэр нь 100 грамм цагаан архи, 250 орчим грамм Монгол архи 1 литрийн хуландаа хийгээд дээрээс нь айргаар дүүргэн хольсон ундаа шүү дээ./

Ингээд л наадам дуусаа. Одоо хийморьтой сайхан наадсан хүмүүс нь жаахан баярлаж найр шахуу юм болно доо.

Нэг их том биш гурван асар дороо бараг л сумын бүх иргэд, гадаадын жуулчидтайгаа багтаад орчихдог юм байна. Бөхчүүдэд зориулаад нэг эрээн майхан, бөхийн комиссынхонд зориулаад нэг эрээн асар ингээд л болоо. Дээр дурдсан майхан асарт багтаагүй зарим нь морио хөтлөн бөөндөө сууцгаах нь харагдахаас гадна олон хүмүүс машаан дотроосоо баярлачихаж байгаа харагдсан. Би чинь төв асарт нь залраастай суулаа шүү дээ. Хэ хэ. Булган сумын нутагт өнөөх сайхан өвөрмөц тогтоцтой Баян Заг гэдэг газар оршдог тул жуулчид маш их ирж сонирхож байлаа. /Баян Заг-ийн тухай дараа бичнээ./

Мэдээж байр л болж байгаа хойно жижиг жижиг наймааны машаанууд зөндөө байлаа. Хуушуур, мароожин хоёр л хамгийн гүйлгээтэй бараа байвуу даа. Хүүхдүүд их л аз жаргалтайгаар мөхөөлдөс долоон аав, ээжийгээ даган алхаж байгаа нь сайхан харагдаж байсан шүү.

Наадмын талбай буюу бөх барилдаж байгаа газраас морьны бариа хүртэл 500 метр газар. Яг сайхан бөх барилдаж байтал л "морь гараад ирлээ" гээд хэн нэг нь хашгирвал дарга цэрэг, бөх, засуулгүй бүгд пар гээд алхах нь алхаад, унаатай нь унаагаараа очоод морио үзчихнэ. Тэгээд л буцаж ирээд наадам үргэлжлэх нь сонирхолтой.

За даа сумын наадам нэг иймэрхүү л өнгө төрхтэй болдог юм байна даа. Сайхан наадсан шүү.


эx сурвалж:http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=33850

энэ мэт сайxан дурсамжуудаа бичээрэй манайxаан
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:36 pm

улсын наадам,аймгийн наадам үзэxээр морь таниxгүй ,бөx нь болоxоор xолоо барилдаад үзсэн болкуу,дээр нь найраа нтр нь нэмэгдээд xачин xачин...
сумын наадам яаxавдээ...бөxчүүд өөрсдөө баллаж байгаа юмаа...нэг аймгийн цолтон нь бааxан залуу дагуулаад сумдаараа тойроод явчиxна...
тэгээд л бааxан цолтонгууд эx барьж аваад ирнэ...
сумыx нь залуучууд аймагт барилдаx араа бодоод xэвтээд өгч байгаа юмдаа
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:38 pm

Их зохиолч Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж бичсэн байдаг. Тухайн үеийн улсын наадам сайхан болдог байсан биз ээ. Өнөөдөр улсын наадам гоё уу, сумын наадам гоё уу гэж асуувал олон хүн ямар ч эргэлзээгүйгээр сумын наадам гоё гэж хариулна.

Хэрэв бөх үзвэл морь, сур хоёрыг үзэж чадахгүй, морь үзвэл бөх, сур хоёрыг үзэж чадахгүй. Эрийн гурван наадмынхаа аль нэгийг л сонирхоод өөрийгөө наадам үзсэнд тооцно. Бөх үзлээ гэж бодъё. Үнэндээ бол тавын даваанаас өмнөх барилдааныг бөхийн хорхойтнууд л шимтэн үзнэ үү гэхээс над мэтийн “эрлийз” хүмүүст сүүлийн хэдэн даваа л сонирхолтой. Задгай цэнгэлдэхэд бороо орно уу, шороо босно уу, нар шарна уу хамаагүй орж гарах гэж чихэлдэн байж барилдааныг их л холоос бөхчүүдийг ялгаж таних гэж зүдэрч үзнэ.

  Морь үзэх бүр ч хэцүү. Тээр хол газар машин тэргээр л очиж таарна. Очсон хойноо машин дотроо үзэхгүйгээс хойш явган явна. Явган хүн морь үзэх шиг хэцүү юм байхгүй. Морьтой хүмүүст дайруулчих гээд, бас тэр их тоос шороонд хаана юу болж байгаа, хэнийх нь ямар морь ирж байгааг ялган харж жинхэнэ утгаараа наадаж цэнгэж чадах ч үгүй. Хэн ямар нөхцөлд, юуны махаар хийснийг нь тааж мэдэхгүй хуушуураас ёсыг бодож амсана. Яг үнэндээ бол хотын бид нар таван литр айраг олж аваад цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухалж гэртээ наадамлахыг илүүд үздэг шүү дээ.

  Харин сумын наадам бол шал ондоо. Хөдөөгийн хүмүүс аймаг, сумын наадамдаа эртнээс бэлдэж эрчүүд нь морио уяж, эмэгтэйчүүд нь наадамд өмсөх дээл хувцасаа урлана. Тэгээд ч сумын наадамд эрчүүд нь барилдах юм уу, хүүхдүүд нь морь унах мэтээр айл бүхэнд үгүйдээ л хот айл бүхэнд энэ наадамд ямар нэг хэмжээгээр оролцох нэг хүн, эсвэл хэн нэгнийх нь уясан морь байгаа болохоор улам ч сонирхолтой болно. Наадамд явахын өмнө унаж явах мориныхоо дэлийг засаж сайхан хувцас, сайн морь, сайхан эмээл хазаараар гоёно. Гэрлэж амжаагүй залуус, бүсгүйчүүдэд бол наадамд гоёж очих нь юу юунаас илүү чухал. Хурдан морь унах бяцхан хүүдээ аав нь морио дээгүүр давхиулах арга тактикыг дахин дахин сургаж хэлэх бол харин ээж нь мориноосоо унуузай, эсэн мэнд ирээсэй гэж санаа нь зовнин шал өөр захиасыг хэлнэ.

  Наадмаа үзэхээс илүү чухал нэг ажил бий. Тэр нь гэрээсээ хол явж амждаггүй эмэгтэйчүүд багын найз нөхөд, танил хүмүүстэй уулзаж шавайгаа ханатал ярьж хөөрөх явдал юм. Наадмын төв асарт сумын албан тушаалтнуудаас гадна өндөр настан, нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс сууна. Баг багаараа нэг уяа болж уяачид айраг цагаа, мах шүүс, тавгийн идээгээ нийлүүлэн орсон гарсан хүмүүсийг дайлж элбэг дэлбэг байдаг. Нас болгоны морийг “Түмэн-Эх” дууг эгшилүүлж уралдааны замд үднэ. Тэгээд барианд ирэх хооронд нь бөхийнхөө нэг давааг барилдуулдаг. Бөх нь ч, морь нь ч үзэхэд тун хүртээлтэй. Энд л наадмыг үзсэн шиг үзэж, наадсан шиг наадаж цэнгэдэг. Ихэнх бөхчүүд нь таньдаг, нутгийн залуус болохоор тун үзүүштэй. Хүн бүхний цээжинд гадны бөхөд түрүүгээ алдахгүй юмсан гэсэн түгшүүр төрнө.

  Хөдөө нутагт хүмүүс зуны цагт махан хоол тэр бүр идэхгүй, идлээ ч борцтой хоол идэх учир шинэ махаар хийсэн наадмын хуушуур амттай гэж жигтэйхэн. Мартаж болохгүй нэг юм нь мал хуйгаа харж гэртээ үлдсэн нэгэндээ заавал наадмын хуушуур, чихэр боов авцгаадаг. Тэр өдрийн бөх барилдаж, морь уралдаж дууссаны дараа сумын улаан буланд урлаг соёлын арга хэмжээнүүд явагдаад л... Хотынхон сумын наадам үзэхийн төлөө хөдөө явдаггүй. Гэхдээ үүнд болохгүй юм юу байх билээ. Яаж ч бодсон сумын наадам үзэх нь улсын наадам үзэхээс хол дээр гэж хэлэх хүн олон, олон бий. Ялангуяа хүүхэд насандаа үзсэн сумын наадам хүний сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээдэг учраас зохиолчид сумын наадмын тухай олон олон шүлэг зохиол туурвисан байдаг ажээ.

эx сурвалж:http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=1013:2010-02-22-08-32-44&catid=59:ieeoeyadaeeei-aoeai
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:39 pm

Ш.Гүрбазарын Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагаригт тэмцэлдлээ

Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэрвүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо

Дэлгэрхэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурайн хээтэйг ухаарлаа
Last edited by robinhood on Thu Jun 16, 2011 2:13 pm, edited 2 times in total.
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 2:00 pm

Барилдсан болгон нь начин болдоггүй наадам
Уралдсан болгон нь айраг авдаггүй юу юу билээ шүлэг байдаг, хэн зохиосон юу гэдэг шүлэг юм болоо?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Thu Jun 16, 2011 2:09 pm

Дээлтэй болгон барилдлаа ч начин болдоггүй наадам
Дэлтэй болгон уралдлаа ч айраг амсдаггүй наадам...гээд л байдаг даа
xэний билээ 5-н даваа гэдэг шүлэг байxаа
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 2:56 pm

Тийн тийн.
5-ын даваа.
Тэр их гоё шүлэг шүү.
Огшмоор.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 2:58 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 16, 2011 7:24 pm

Еэ золиг оо :D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 2:44 am

Сумын наадмууд сайхан болж байгаа. Төв газруудтай ойрхон сумуудын наадам жоохон утгаа алдаж байж болох л юм..,
Хол аймгуудын холын сумуудын наадам бол гоё болдог хэвээрээ л байгаа.., Тэр сумынхны хүсэн хүлээдэг нь, шинэ дээлээ өмсөж, гоёл чимгээ зүүгээд, хамгийн сайхан морьдоо унаад наадмын талбай руу давхидаг нь, наадмын хуушуур, бөхийн барилдаан, хүүхдийн гийнгоон дуу нь, морь барианы газар луу уралдаж давхидаг нь яг л хэвээрээ байгаа..,
Сумдад амьдардаг хүмүүсийн хувьд бол хамгийн их сэтгэлийн жаргал эдэлдэг газар энэ шүү дээ.., Улсын наадам бол араажаваар чагнадаг байсан, одоо ч ихэнх айлууд ТВ-тэй болоод үзэж өнгөрдөг, жаахан хөндийдүү л дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 3:04 am

Хамгийн сүүлд өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын наадамд очиж үзлээ. Бараг л 10 гаран жил сумын наадам үзээгүй байсныг хэлэх үү, бас л сайхан байлаа. Багадаа ганц нэг насны морь унаж, заримдаа 69 дотор суугаад морь дагаж, сумын ах нарын барилдахыг харж, хуушуур, мөхөөлдөс эргүүлсэн шиг өнгөрөөж байсан минь, арай томроод морьноос мултраад ах нарт шахуулсаар байж аймаг, сумын томчуудын аманд гарч, ангийнхантай нийлж давхилддаг байсан минь санагдаад нэг л сайхан дотно байсан..,
Алдархаанд найзындаа очиж хоноод өглөө нь наадмын талбай руу явлаа, найз маань бөх тайлбарлах, оноолт гээд бүгдийг хийх учир түрүүлж очоод сумын ямар хүмүүс барилдах, гаднаас ямар хүмүүс ирсэн гээд бүгд л сонин, бөхөд ухаангүй дуртайг хэлэх үү, зэрэгцээд хоймрын асарт үйзэлд суучихлаа.., сумд зодоглохоор ирсэн аймгийн цолтнууд зодог шуудгаа өмсөөд гарч ирж нь эндээ л аварга арслангууд шиг сүртэй харагдана. Нэгийн даваа эхлэх болоход Бөхийн тоо гүйцдэггүй, сумын сургуулийн хөвгүүдээс арай томхон биетэйгээс нь 10-аадыг олж ирээд Аймгийн томчуудтай гаргаад, толгойгоо илж, үсээ маажсан жоохон бор хүүхдүүд бушуухан гарч ирж уначихаад буцаад гүйх, нэг л танил зураг /би ч бас ийм байсан байх даа гэж бодогдоод :ногоон: /
Нэгийн давааны төгсгөл хэрд манай өөрөө гарч нэг давчихаад иргээд ирлээ, тэр хооронд юу болсын нэг нөхөр дутаад талбай дээр тарган шар залуу гараад ирцэн, барилдах бөх байгүй ганцаараа зогсоод байна.., тэгсэн манай хүн чи гар гээд, таних хүн байхгүй юм чинь яахав гээд бүс бүслээд гарлаа.., Алдархааны тугыг хоёр тойрчихсон шүү :ногоон:
Нэгийн давааны дуусахад Соёолон морь ирлээ.., Наадмын талбай хоосон, морь барианы газар луу бүгд гүйлдээд.., Их насаа мордуулчихаад энэ завсар Уурга шүүрэлтийн тэмцээн болдог юм байна. Өмнө нь нэг их олон харж байгаагүй болохоор ч тэрүү үнэхээр бахдмаар шүүрдэг юм билээ, Морины давхиан дунд уургыг заасан газраас нь шүүрэхэд алдахгүй юм билээ.., Сүүлдээ ташуур болоод, хасагдсаар, хамгийн сүүлд шүдэнзний хайрцагаар дууссан даа..,
Аймгаас ирсэн бөхчүүдийг цувуулж давсаар нутгийн хүү нь сумдаа анх удаа түрүүллээ, тэр нь аймгийн заан Бадамсүрэн, энд түрүүлэхээсээ өмнө 6 өөр сумд түрүүлсэн юм байна лээ, дараа аймгийн наадамд үзүүрлэж заан цол хүртсэн, сайхан бие хаатай залуу..,
Үзүүр түрүүний барилдааны өмнө морины цол дуудаж шагнал гардуулаад, бас бус тэмцээнүүдийн нилээн л шагналын арга хэмжээ явав.., Наадам дууссаны сумаас СУИС-д сурдаг оюутнуудын концерт, дараа нь бүжигтэй..,
Энэ бүхэн яг л Монгол түмний баяр наадмын дэг ёсны дагуу сайхан болсон, энэ сайхан уламжлал сумдад яг л хэвээрээ байсаар байгаа юм билээ.., Сэтгэлд дотно сайхан наадам үзсэн шүү.., :D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Fri Jun 17, 2011 8:21 am

xарин тиймээ...
сумын наадам яг л ийм байдагдаа...
үнэxээр сэтгэл xөдлөxөөр...
дараа нь болдог тэр концерт нь нээx сүрxий чамин биш ч нэг л эгэл сайxан...
дуулж байгаа дуунууд нь xүртэл улам сайxан болж сонсогдоод байдаг юмаа...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 12:29 pm

за энэ жил чинь сумыxаа наадмыг үзэж чадаxгүй нь дээ...
сум маань зуншлага тааруу байгаа гэнэ...
манай сум ч жааxан болоxоор шөнө ирчээд өглөө нь гараад яваxаар xүн болгон танимxайраад л аав ээжийг минь асуугаад л наадмаар ирэxнүү гээд л...
ойрд нутгаа санаад байгаа юм байлгүйдээ сэтгэл нэг л сонин...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Tue Jun 21, 2011 12:40 pm

Сумын наадам гоё шүү. Багадаа эмээгийндээ ун очдог байх даа. Наадам үздэг байлаа.
Наадмын өмнө нь морьдоо бариад сойж хоноод л тэгээд стадиондоо бөхөө үзээ л. Таньдаг хүн олонтой болохоор бүр сонирхолтой. Тэгээд морь ирлээ л гэхэд бүгд морь барианы газар луу явна. Бөх шууд зогсоно шдээ ккк. Тэгээд морь унаж 2 хоног шавайгаа ханатлаа уралдацгааж хуушуур иддэгсэн ккк.

Овооны наадам ч бүр гоё болдог шүү. Даанч сүүлийн 7 8 жил үзсэнгүй дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 12:50 pm

xэлээд яаxав...
морио бол 2 өдөр сайxан тарласаар байгаад суулгачиx шаxдаг байлаа...
xарин том болоx тусмаа ингэж уралдаx нь багасаад ирсэн дээ...
бас ангиуд уулзаад л ккк...
тэгээд ойрxон гараад нэг сайн нийлдэг...
энэ ч сүүлийн жилүүдэд нэлээн газар авсандагаа...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 2:40 pm

Дорноговь.Мандаx сум...
манай сум ч жижигxэн дарууxан сум лдаа...
тэxдээ Цагаан суваргын зэс молибдены орд чинь манайx шүү дээ,бас Цагаанцавын тарвас гээд монголдоо бас нэртэй шүү..кк
Улсын заан Наваантая,начин Xатансайxан,Аймгийн арслан Эрдэнэжаргал гээд бөxчүүдтэй...
тэгээд Сүйxэнтийн чулуужсан ой,цагтаа 1000 ламтай байсан Өлгий xийд гээд үзэx юмтай сум шүү...
Удкуу Монгол Алтын буянаар дагуул xот болно гээд л байгаа...
та аль нутгийн xүн бэ?
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Yes Man » Tue Jun 21, 2011 2:41 pm

өө манай аймгийн хүн байсийм шив дээ гэгэг.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 2:45 pm

Бадруул wrote:Хахаха... Та гэж дээ, чи бид 2 чинь чацуу юм билээ гэснээс би бол готын көөн.
Багадаа бол ээжийнхээ нутаг руу явж амардаг байлаа. Архангайн Өлзийт рүү...
Тэгж байгаад нэг зүйл бичнээ...

ккк...
зүгээрээ xүнийг та гэж xүндэлдэг нь монгол ёс...
төрсөн нутаг сайxан...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby robinhood » Tue Jun 21, 2011 2:53 pm

одоо сумын наадам үзэxэд бас урамтай болчиxсон байна лээ...
бөxчүүд нь өмсгөлтэй гардаг болоод илүү сүртэй байна лээ шүү...
наадмын өмнө чи бидээ тулаад явдаг найзууд нэг нь заан цолтой байxад тэгээд наадмаар бол шууд л xүндлээд заанаа гэж л дуудаж нэг л сүрлэг xарагдаад эxлэнэ..
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby J@x » Tue Jun 21, 2011 2:58 pm

Бадруул wrote:Муу Жаксаар л харин ТА гэж дуудуулмаар байгаам даа, нтр...

:RD . Бараг чацуу юм байж кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Мартаxын аргагүй сумын наадам...

Postby Цогоо » Tue Jun 21, 2011 5:51 pm

Би 1990-ээд оны үед Баян-Өлгийн Цагааннуур суманд байсан өвөөгийндөө зочилж байсан юм. Миний үеийн тэрсхэн өссөн 5 эрэгтэй хүүхэд байсан нь бүгд яг тэр үед байж таарч билээ. Наадмын өмнөх долоо хоногоос эхлээд л догдлоод эхэлчихсэн. Өвөө маань тэр тэр морийг унана гэхчлэн морьдыг оноож өгөөд л. Би нэг цавьдар морь унах болж байсан юмдаг. Нөгөөх нь ядаж байхад ойрд бариагүй бараг эмнэгших шахчихсан юм. Тарган гэж жигтэйхэн.

Наадмаас хоёр гурван өдрийн өмнө морьдоо барьж сойж эхэлсэн. Манай нөгөө хэдийн морь сайхан гэдсээ татаад л сойлго нь таарч байна аа. Миний цавьдар байдаггүй ээ. Пиндийчихээд байж л байна. Яг наадмын өглөө боллоо. Өвөө маань сайхан дээлээ өмсөөд нэг сайхан хээр азарга байсныгаа унаад, бид 5 өөр өөрсдийнхөө морьдыг унаад наадмын талбай руу явлаа. Өглөө үүр цайхаас өмнө гараад хоорондоо уралдаж давхисаар нар нэлээн дээр гарахад наадмын талбай руу очсон. Бараг 20 гаран километр байсан юм шиг байгаа юм. Гараад уралдаж эхлэхэд ойлгомжтой миний морь сүүлдэж эхлэв. Нөгөө тавын морьдын туурайнаас үсэрсэн чулуунууд нүүр лүү үсрээд хамгийн сүүлд явах шиг хогийн юм алга аа. Тэр үед бодож байлаа морь унадаг хүүхдүүд юу бодож явдаг бол доо гэж.

Арай гэж наадмын талбай дээр очтол бөөн казакууд. Мар мар гэлдээд сонсохоор дургүй хүрэх шиг. Том цагаан сахалтай, бүдүүн бүдүүн ахсахалууд. Тас хар хувцсаа, нарийнхан мөнгөн бүс, тоноглолоор чимсэн. Нарийхан дэгжин ташуураа бугуйнаасаа өлгөчихсөн. Би тэр хасаг ахсахалуудыг яасан сүртэй байна аа гэж харж байлаа. Угаасаа ах захтай казахууд хичнээн согтуу галзуу, омголон дүвчин байгаад тэр хэдэн буурлынхаа байгаа газрын ойролцоо явахдаа ***өг шиг жижгэрч асар их хүндэтгэл үзүүлнэ. Ялангуяа тэд нар олуулаа байгаа үед бол холуур тойрч гарна шүү дээ.

Насаараа сумын дарга, намын дарга энэ тэр гээд сэтэртэй явсан өвөөг маань казах ахсахалууд "Дарга аа" хэмээн хүндэлж өөрсдөө хүрч ирж мэндэлнэ. Тэднийг харж сүрдээд явж байсан би өвөөгөө хараад мундаг том болов оо. Өвөөд маань ч сайхан байгаа бололтой. Аргагүй дээ ач нар нь гээд 5 тэрсхэн хүү дагуулчихсан яваа хүн. Би ч бөхийг нь нэг их сонирхсонгүй. Угаасаа таньдаг хүн байхгүй. Тэгээд ч баахан казах гарууд барилдаж харагдахаар юун монгол бөх гэж бодогдоод. Морь харин харлаа. Өвөө маань мэлмэрүүлээд эхэлж байгаа юм. Багадаа өвөөтэйгээ морь уяж, унадаг байсан болохоороо тэр үеэ боддог юм болов уу гэж би боддог. Угаасаа морь барианд орж ирэхэд өөрийн эрхгүй догдлоод уухайлдаг л юм байна лээ.

Өдөржингөө тэрүүгээр хуушуур, бууз эргүүлээд нар нэлээн гудайхын алдад бид харих боллоо. Манай тэр зүгийн хэдэн залуу нийлж бөөнөөр харьцгаав. Өвөө биднийг аажуухан хатируулаад яв гэсэн боловч нэг нэгнийхээ урд гарах гэж зүтгэсээр яваад нэг мэдсэн чинь уралдаан болчихов. Би өглөө их уурласан учраас өдөр наадмын талбай дээр аль болох морио ядраахгүйг хичээж явж байсныхаа хэргийг гаргаж толгойн хэдэн морьд дунд давхиж өглөө дөө. Өвөөгийн унаж явсан хээр азарганы дүү хээр морийг унаж явсан манай нэг дүү түрүүлсэн. Би хоёрт орж ирсэн. Нөгөөх нь аргагүй хурдан сайхан амьтан байсан тулдаа шандас заасан байх гэж би тэр үедээ бодож байсан. Манай хэд намайг хоёрт орсонтой ердөө эвлэрч чадаагүй. хаха. Би ч тэр хэдэд байнга сануулж байсан л даа. Сүүлд хэд хэд уралдсан ч амжилтаа ахиулах биш бүүр дордуулсан л даа.

Миний анхны бөгөөд сүүлийн сумын наадмын дурсамж нэг иймэрхүү. Мэдээж дахиад үзэх л байх. Тэгэхдээ тэр үеийнх шиг гоё санагдах нь юу л бол.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests