Аймгийн хүчит арслангууд

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аймгийн хүчит арслангууд

Postby 1220 » Fri May 13, 2011 8:57 pm

Энд бүгдээрээ аймгийн хүчит арслангуудын тухай бичье. 10 түрүүлсэн Ичинхорлоо арслангаас эхлээд бүхий л аймгийн арслангуудын тухай мэддэг ээ ярья
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby 1220 » Fri May 13, 2011 10:48 pm


За өөрийн Сүхбаатар аймгийн арслангуудаас өөрийнхөө мэдэхийг тоймлоё.
1. Аймгийн арслан Одсүрэнгийн Баярхүү. Манай нутгийн хамгийн сүүлийн арслан цол хүртсэн бөх одоогийн байдлаар. Онгон сумын улсын харцага Дахийн Одсүрэнгийн хүү. Яг Сүхбаатарын шороон дээр тоглож өсөөгүй ч аавынхаа нутгаар овоглон барилддаг. Нас нь одоо нилээн явсан болов ч удмаа дагаж улсын цолд хүрч магадгүй. Гэвч бараг үгүй биз дээ. 2009 онд аймгийн баяр наадамд а/з Чогсомын Батхуягийг даван түрүүлж арслан цол хүртсэн. 2010 оны улсын наадамд 4-ын даваанд Пүрэвжав харцагад унасан. Нийтдээ аймгийн наадамд 1 түрүүлж 1 үзүүрлэж 3 шөвгөрсөн амжилтаараа 32-т эрэмбэлэгдэж байгаа.
2. Аймгийн арслан Болдбаатарын Батжаргал. 1987-08-17-нд төрсөн. 2007 оноос а/а Батдэлгэрийн удирдлага дор бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Мөнххаан сумаас тодорсон 3 залуу арслангийн сүүлийнх нь. 2008 оны аймгийн наадамд а/з Сэнгэдоржийг даван түрүүлж арслан цол хүртсэн. Нас залуу төдийлөн уран барилддаггүй ч даваал байдаг. Нунжгай уян барилдаантай мэхэнд үлдэцтэй, ямар ч гэсэн улсын цолонд хүрнэ гэж боддог. Олимп сургуулиар овоглож барилддаг түүнийг А.Сүхбат аварга нилээн үнэлдэг гэсэн шүү. Арслангуудын эрэмбэнд 77-д багтдаг.
3. Аймгийн арслан Ба.Батжаргал. 2006 онд Төв аймгийн арслан Ч.Батчулууныг асуудалтай давж түрүүлж арслан болсон. Асгат сумын харьяат. Хөлд л нэг явдаг өөрөөр ч барилдаан тааруу юм шиг байгаан. Тэгээд ч хамгийн оргил амжилтандаа хүрсэн юм чинь нээх барилдая гэж боддоггүй байх. Эрэмбээрээ 98-т явдаг. /Энэ эрэмбэнд 130 арслан эрэмбэлэгдсэн байдаг/
4. Аймгийн арслан П.Ганхуяг. Мөнххааны гурван залуу арслангийн дундах нь. 2005 онд аймгийн наадамд з/б байхдаа С.Мөнхбатыг давж түрүүлсэн. Мөн л а/а Батдэлгэрийн гаргаж ирсэн залуучуудын нэг. Ид барилдах үедээ гэмтэл аваад барилдахаа больсон. Барилдааныг нь ёстой харж байгаагүй. Эрэмбээрээ 114-т байдгын байна.
5. Аймгийн арслан Ц.Энхбат. Мөнөөх Мөнххааны гурван залуу арслангийн эхнийх нь. Аймгийн спорт хороонд ажилладаг. 2004 онд 24 насандаа з/б Батлутыг даван түрүүлж арслан болсон. Бие жижиг болохоос биш мундаг барилддаг байсан одоо ч төдийлөн зүтгэж барилдахаа больсон гэсэн. Найраанд ороол дээгүүр барилдая гэж боддог бололтой. 1998 онд аймгийн өсвөрөөр түрүүлж байхыг нь харсан. Тэгэхэд маш дайчин нөхдүүдийг бараг л гарын үзүүрээр давж байсан. Ер нь бол тасарчихсан байсан. Эрэмбэ нь П.Ганхуягынхаа дээд талд.
6. Аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар.
Image
За Онгон сумын энэ залуу арсланг бүгд л мэдэх байх. 2003,2010 онд аймагт түрүүлсэн нийтдээ аймгийн баяр наадмуудаар 4 шөвгөрсөн. Улсын цолонд хамгийн ойрхон байгаа бөхчүүдийн нэг. Зогсолт сайтай, хөмрөө, ташаалдаж тонгорох мэхийг сайн хийдэг. Эрэмбэ нь 4-т

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Chiluun » Sat May 14, 2011 8:27 am

Сайхан сэдэв байна.Ч.Мягмарсүрэнгийн Сумын заан шүлгэнд гардаг шиг аймгийн орныхоо наадамд эр бяр, уран мэхээрээ алдаршиж, эрийн золбоо идэрийн жавхааг гайхуулж явсан нутаг нутгийн энгүй хүчит арслангууд тухай оруулаарай найзуудаа
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 15, 2011 1:50 pm

Идэрийн Жаргалсайхан асрын өмнө гарлаа

Их өнгөтэй харагдана гэж наадамч олон шагшина

Энэ жил гарцаагүй начин болно оо гэлцэнэ

Ээ, аягүй бол цаадах чинь начнаар тогтохгүй л болцгооно

Учраа бөхөө тосоод Жагаа минь золгоно

Ухасхийн буцахынх нь тоолонд олны сэтгэл буцална

Тунарсан, манарсан тоос замхарч амжаагүй байхад

Тунасан хоёрын нэг нь тугаа тойрч харагдана

Аймгийн арслан Жаргалсайхан буцаад алхаж үзэгдэнэ

Арай жаахан яарчихлаа гэж хэн нэгэн халаглана

Аз баахан дутлаа гэж энд тэндгүй ярилцана

Зүлэг ногоон дэвжээнээ тавын давааг ханаруулах нь байтугай

Зүүдэн дундаа барилдаад тав давсан нь хэд байдаг юм

Зүүж л амжаагүй болохоос начны энтэй арслангаас

Зүүний магнай жийрхээд амлаагүйг хараагүй нь хэн байгаа юм

Цолны үзүүрээс атгаж үзсэн

Цолтны даваанд дэвж үзсэн

Аймгийн наадмын зүүний магнай

Алсдаа цолоо зүүх манлай

Завханы Жагаа залуухан байна аа

Замын хүзүү урт хорвоо

Наадам дахиад болно оо, Жаргалсайхаан...

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Чулуунбатын Алтантүлхүүр
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby robinhood » Thu Jun 16, 2011 12:41 pm

АЙМГИЙН АРСЛАН

  Ноднин зун төрж өссөн нутагтаа очиж агаар ус, айраг цагаан дээр сайхан амарч, сэтгэлээ сэргээгээд ирсэн билээ. Хотод суурьшаад нэлээд олон жил болсон боловч ажлын далим, амралт л олдвол нутгаа зорино. Адуу малтай ноцол­дохоос ихэд төсөөрсөн ч аав, ээжийнхээ ажилд бага боловч туслаад, амьтан ах дүүгийнхээрээ орж гарч, нутгийнхаа уул усаар морьтой зугаалах шиг сайхан амралт гэж хаа байхав.

  Нэгэн удаа аавынд маань надтай сумын найман жилийн сургуульд нэг ангид байсан, аймгийн арслан Дамиран ирлээ. Багын­хаа найзыг хараад сэтгэл хөөрөн шил юм задалж бид хоёр бүтэн өдөр ярьж хөөрөлдсөн юм. Бид түүнийг багын л “Гүргэр хар” гэж хочилдог байсан нь одоо түүний жинхэнэ нэр шиг манай нутгийнхан бүгдээрээ ийнхүү дуудах болжээ. Дамиран үнэхээр хар ч царайтай, гүргэр ч зантай хүн билээ. Миний л бодоход түүн шиг тэнхээтэй хүн тун ховор. Тэр аймагтаа хоёр ч удаа түрүүлсэн бөгөөд би түүнийг түүнээс олон түрүүлэх боломжтой, бас яагаад улсын наадамд зодог­лодоггүй юм бол гэж дотроо их л гайхдаг байлаа. Би ямар бөх сайн мэдэх биш, гэхдээ л Дамиранг улсын наадамд барилдвал юм дуулгаж мэдэх эр гэж бодно. Тэгээд яриагаа алсаас дөхүүлж байгаад ийн асуулаа:

  - Дамиран минь бид хоёр одоо нас гуч гарчихлаа. Одоо чиний бяр чадал, арга мэх чинь ид жагссан байна. Чи одоо дахиад арваас илүү жил сайн барилдахгүй. Найз минь чи улсын наадамд хүч үзэж, нутаг усныхандаа хэн болохоо харуулаач гэлээ. Гэтэл Дамиран хэсэг зуур газар ширтэн дуугүй сууснаа үгээ зөөн байж:

  - Өвгөн чинь хотод очоод улсын наадамд барилдлаа гэж бодъё. Алдар цолтой том бөхчүүдийг сайн танихгүй намайг нэг хоёрын даваанд хэн нэгэн аварга, арслан нь аваад л унагачихна. Хот руу явах, наадамд барилдах, буцаж ирэх гэсээр байтал хайран долоо хоног өнгөрнө. Тэр нь дор бол сурсан зангаараа аймгийн наадамд овоо юм амалсан нэгнийх нь давааг ахиулж өгчихөөд, ойр орчмын сумын наадмын байг авч адуундаа нийлүүлж байсан нь дээр. Угаасаа л би амьдрал ахуйгаа ингэж залгуулж, авгай хүүхдээ тэжээж яваа хүн гэж хэнэггүй өгүүллээ. Арай л улсын наадамд барилдах гэж хөөрцөглөөд амжиргаагаа тасалчихна гэж хэлээгүй билээ.

  Үүнийг нь сонсоод надад хэлэх ч үг олдсонгүй. Би л лав найзыгаа буруутгаж ер чадахгүй. Гэхдээ л ийм сайхан бөх улсын наадамд барилдаж өөрийнхөө эр бярыг таньж наадамчин олноо баясгаж явахын оронд дов тойрсон юм бодож байгаа нь харамсалтай ч юм шиг. Ай хөөрхий, цагийн эрх ээ гэж.

эx сурвалж:http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=1013:2010-02-22-08-32-44&catid=59:ieeoeyadaeeei-aoeai
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby emilysoft11 » Tue Jun 21, 2011 5:40 pm

Аймгийн арслан Болдбаатарын Батжаргал. 1987-08-17-нд төрсөн. 2007 оноос а/а Батдэлгэрийн удирдлага дор бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
______________
Buy WOW ItemsRS GoldRift Gold
emilysoft11
 
Posts: 5
Joined: Tue Jun 21, 2011 11:25 am

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby 1220 » Wed Jun 22, 2011 8:04 pm



Image

Чимэдрэгзэнгийн Санжаадамба

Тэрбээр өнөө жил Монгол бөхийн өргөөнд болсон улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр түрүүлжээ. Харин өнгөрсөн онд Үндсэн хууль батлагдсан өдөр, сар шинийн барилдаан зэрэг найман барилдаанд зодоглохдоо зургаан удаа түрүү авч, шинэ цолтны тааврыг тэргүүлж байсан хэдий ч дөрвийн даваанд бүтэлгүйтсэн удаатай.
Чимэдрэгзэнгийн Санжаадамба энэ жилийн наадмаар цол нэмэх, тэр ч бүү хэл түрүүлэх бөхийн тааврыг мөн л тэргүүлж буй. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, гурвын даваанд улсын начин Ж.Бадамдоржид, 2007 онд дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд, 2008 онд мөн даваанд арслан Б.Ганбатад, 2009 онд хоёрын даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодсон бол өнгөрсөн жил дөрвийн даваанд Д.Лхагвадоржид элэг бүсээ тайлсан билээ. Залуу арслан энэ жилийн наадмын бэлтгэлээ “Бөх билэгт” дэвжээнийхээ бөхчүүдтэй Саамын амралтад базааж байгаа юм.
Үүнтэй холбоглуулан нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд Бүх цэргийн баяр наадмыг 1992 оноос эхлэн зохион байгуулжээ. Энэ барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс Ч.Санжаадамбаас бусад нь үзүүрлэсэн бөхчүүдээс Ч.Ганбаатар, Б.Батмөнх, Д.Энхтөр нараас бусад нь улсын ямар нэгэн цол чимэгтэй болсон байна.

Image

Шарын Мөнгөнбаатар

Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд 2003 онд шууд арсан цол хүртэж, үүнээсээ долоон жилийн дараа хурцалсан уяач Шарын хүү сар шинийн барилдаанд урамтай сайхан барилдаж, түрүүлсэн нь энэ тааварт багтах гол үндэс болсон гэдэгт хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр 2004 оноос улсын баяр наадамд зодоглож, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Г.Эрхэмбаяр нарт жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодсон. Тэгвэл сүүлийн хэдэн жил дөрвийн давааны нугалаа гэдэг түүний хувьд гэтэлж “барашгүй” гай мэт байж, улсын заан Ч.Батзориг, харцага Г.Элбэг, нутгийн ах Ц.Магалжав нарт тахим буулгасан бол өнгөрсөн жил хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Дэлгэрсайханд хайхрамжгүй байдлаасаа болон “цэвэр бусаар” /ам мэхэнд ч гэж хэлж болохоор/ өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжсэн удаатай.

Image

Алтангэрэлийн Отгонбаатар

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар улсын наадамд дөрөв дахь удаагаа зодоглохоор аймгийнхаа Хутаг-Өндөр суманд бэлтгэлдээ гарчээ. 2008 оны улсын наадамд анх удаа зодоглож, начин цолны босгон дээр даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон бол дараа жил нь гурвын даваанд залуу начин Ж.Бат-Эрдэнэ түүнийг есөн бөхөөс сонгон авч өвдөг шороодуулсан нь учиртай. Харин өнгөрсөн жил нутгийн ах Ц.Цогтжаргалаар гурав давсан хэдий ч нугалаагаар улсын залуу харцага Ө.Бат-Оршихтой таарч өрсөж тонгоруулан наадмаа дуусгаж байсан билээ. Мөн аймгийн цолтон тэр бүр түрүүлээд байдаггүй улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг нэг удаа “өнгөлсөн” нь улсын цол хүртэх итгэлийг бөх сонирхогчдод төрүүлсэн гэдэг. Мэргэжилтнүүд түүнийг “Үндэсний бөхийн хийц, галбир сайтай. Өндөр цолонд хүрэх бололцоотой” хэмээн дүгнэдэг билээ.

Image

Батмөнхийн Сангисүрэн
Сүүлийн үед барилдааны ур чадвар өсч яваа хэмээн үзэгч, мэргэжилтнүүдээс таашаал хүртээд буй Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн арслан Батмөнхийн Сангисүрэн цол хүртэх бөхийн тааварт нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа. Он гарсаар танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдсаны зэрэгцээ өнгөрсөн жил унах тун “дургүй” байгаа цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг “Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаанд өвдөг шороодуулсан нь түүний чансааг багагүй өсгөсөн гэхэд болно. Б.Сангисүрэнгийн хувьд өнгөрсөн жил аймгийн арслан П.Бүрэнтөгстэй гурвын даваанд учраа таарч, улмаар дараагийн даваанд харцага Д.Баасандоржийн “эвгүй” мэхэнд тун эвгүй байдлаар унаж байсныг бөхийн хорхойтнууд санаж буй биз. Тэрээр “Их монголын хүчтэн” дэвжээний галтай Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж буй. Энэ дэвжээнээс аймгийн арслан Б.Батдорж, аймгийн начин Ц.Чимэддорж нарыг ч улсын цолтны эгнээнд багтахад толгой дохин хүлээж авахаас гарцгүйд хүрэх нь мэдээж.

Image

Рэнчинбямбаагийн Пүрэвдагва
Бөхийнхөө гарааг спортын мастер С.Буян багшийнхаа дугуйлангаас эхэлж, чөлөөт, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бөхийн спортыг амьдралын минь зам гэдэгт итгэсээр ирсэн аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва өнөө жил “юм” дуулгах аавын хүүгийн нэг болон тааварт дэвшиж байна. Тэрбээр 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд залуу бөх байхдаа түрүүлж, аймгийн арслан цол хүртэн дараа жил нь аймгийн арслан Л.Шинэбаатартай үлдэн үзүүрлэсэн бол өнгөрсөн жил Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн даншиг наадамд түрүүлж, хурц арслан цол хүртээд байгаа. Түүний хувьд өнгөрсөн жил улсын баяр наадамд анх удаа зодоглохдоо хоёрын даваанд Ж.Чулуунбатыг, гурвын даваанд аймгийн арслан Л.Цэрэнтогтохыг давж, дөрвийн давааны оноолтоор улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодсон юм. Тэрбээр “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүдтэй Саамын амралтад бэлтгэлээ базааж байгаа. Мөн энэ галд түүний ойрын хамаатан Д.Рагчаа, М.Батжаргал, улсын наадамд хоёр удаа дөрөв давсан М.Бат-Отгон нар зодгондоо чангарч байгаа.

Image

Алтангэрэлийн Алтанхуяг

Орон даяараа “Молиго бүргэд” хэмээн алдаршиж, 1932 оны улсын баяр наадамд түрүүлсэн хүчит арслан П.Бат-Очир агсны удмын хүү Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн арслан А.Алтанхуягийг бөх сонирхогчид энэ жагсаалтад багтаажээ. Тэрбээр 2008 оны наадамд улсын заан Ц.Мягмарсүрэнгээр дөрөв давж, начин цолны амаргүй даваанд улсын арслан Х.Мөнхбаатарын хутгах мэхэнд “даруулсан” бол өнгөрсөн жил начин цолны хариуцлагатай даваанд саруул сайжрах заан М.Баяржавхлангийн өөдөөс “юу” ч хийж чадалгүй өвдөглөсөн удаатай. Мөн 2009 онд дөрвийн даваанд улсын заан Б.Сайнбаяртай учраа таарч өвдөг шороодсон юм. Арслангийн удамт арслан энэ наадмын бэлтгэлээ Бугын сангийн аж ахуйд базааж байгаа юм.
Image

Батзоригийн Батмөнх

Төв аймгийн Баянхангай сумын уугуул, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Батзоригийн Батмөнх өнөө жил цол хүртэх бөхийн тааварт цөөнгүй санал авчээ. “Их шавь”-ийн дээд сургуулийн оюутан байхаасаа танхимын барилдаанд хүч үзэж, хий нь багассан залуу арсланг үеийнхэн нь “онгоц” хэмээн ёжлох. “Онгоц” арслан сүүлийн гурван жил улсын наадамд хүч үзэхдээ А.Цацабшир, Б.Сангисүрэн нарт гурвын даваанд, өнгөрсөн жил хоёрын даваанд Суманчулуунд /Суманчулууны хувьд өмнөх жил нь мөн даваанд Ч.Санжаадамбыг гайтуулсан/ элэг бүсээ тайлаад байгаа юм. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнд Б.Батмөнхөөс гадна аймгийн арслан Ж.Мөнгөн, аймгийн наадамд гурван удаа үзүүрлэж, нэгэнтээ түрүү хүртсэн Б.Батчулуун нарын улсын цолонд ойрхон бөх Сэргэлэн суманд бэлтгэлээ базааж байна.
Image

Ширбазарын Жаргалсайхан

Завхан аймгийн Идэр сумаас улсын арслан М.Лхагваа, заан М.Намбар тэргүүтэй цөөнгүй улсын цолтон Ардын хувьсгалын ойн жилүүдээс төрөн гарсан билээ. Энэ цувааг үргэлжлүүлэх магадлалыг Жагаа арслан сүүлийн жилүүдэд тээж яваа хэдий ч цол авах тухай мөрөөдлөө өнөө жил хүртэл хойшлуулахаас аргагүйд хүрсэнийг санаж буй байх. Тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд “мөрөөдлийнхөө” даваанд улсын арслан Д.Ганхуягт өвдөг шороодсон бол 2009 онд дөрвийн даваанд харцага Т.Мөнгөнцоожийг бараагүй юм. Жагаа арслан энэ наадмын бэлтгэлээ Сүүжийн амралтад Завхан дэвжээний бөхчүүдтэйгээ базааж байна.

Image

Даш-Очирын Энхбат

Монгол эрсийн дунд аав, хүү, ах, дүү, түүний дараа дараагийн үеийнхэн бөх байх нь цөөнгүй. Энэ буухиаг үргэлжлүүлэх өндөр магадлалтай нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Д.Батболд, аймгийн арслан Д.Энхбат нар билээ. Аймгийн арслан Д.Энхбатын хувьд начин цолны тааварт цөөнгүй жил багтаж буй. Тэрээр 2006 онд улсын наадамд анх удаа зодоглож, хоёрын даваанд улсын начин Л.Нямсүрэнд өвдөг шороодсон бол дараагийн хоёр жил дөрвийн давааны нугалаанд тахимаа өгсөн юм. Харин 2009 онд жил гурвын даваанд шинэ начин С.Мөнхбатад унасан бол өнгөрсөн жил хоёрын даваанд өвдөг шороодоод байгаа. Тэрээр энэ наадмын бэлтгэлээ Бугийн сангийн аж ахуйд базааж байгаа аж. Мөн энэ нутгаас улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан “Хангарьд”-ын хэнээм алдаршсан Болд арслангийн хүү Б.Эрдэнэхүү, улсын баяр наадамд таван удаа гурав дарсан аймгийн начин Жаргалсайханы хүү, аймгийн арслан Ж.Чулуунбат нар “юм” дуулгах магдлалтай юм.



Жаргалсайханы Амартүвшин

Улсын цол горилж яваа өнөө цагийн шилдэг аймаг, цэргийн арслангуудаас начин цолны даваанд гурвантаа гарч үзсэн гэдгээрээ оргил амжилт үзүүлээд байгаа /өнөө цагийн гэж тодотгосоныг анхаарна уу/ Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул аймгийн арслан Ж.Амартүвшинг улсын цолтны тааварт багтаах учиртай тул ёсоор болж. Тэрбээр 2006 онд тавын даваанд Х.Мөнхбаатарт , 2007 онд дөрвийн даваанд Ц.Мягмарсүрэнд, 2008 онд улсын харцага Ч.Чулуунбаатараар дөрөв давж, М.Баяржавхланд, 2009 онд мөн даваанд Л.Пүрэвжавт, өнгөрсөн жил дөрвийн даваанд Д.Ганхуяг арсланд, тус тус өвдөг шороодоод буй. Тэрбээр түүхт ойн наадмын бэлтгэлээ “Гео Мандал” жуулчны баазад “Хантайшир”-ынхаа бөхчүүдтэй бэлтгэлээ базааж буй. Ардын хувьсгалын ойн жилүүдээс улсын арслан цолтон төрөн гараагүй байгаа /Ш.Батсуурь аваргыг улсын арслан цолыг дамжсан гэдгийг эс тооцвол/ энэ хүчирхэг галд улсын наадмын тавын даваанд хоёр удаа Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон С.Багахүү, мөн аймгийн арслан Б.Суманчулуун, Л.Цэрэнтогтох нар бэлтгэлээ базааж байна.

Бат-Очирын Одгэрэл

Дархан-Уул аймгийн баяр наадамд 2007 онд залуу бөх байхдаа Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн арслан Б.Батдоржтой үлдэж, 2009 онд улсын начин Б.Батмөнхийн хүү аймгийн арслан Б.Сүхбаатартай үлдэн түрүүлж, хурц арслан болсон Б.Одгэрэлийг улсын цол хүртэх магадлалтай бөхийн тааварт оруулжээ. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уугуул тэрбээр улсын баяр наадамд 2006 онд залуу бөх байхдаа улсын начин Д.Наранбаатарт, 2008 онд улсын начин Н.Батзаяад тус бүр гурвын даваанд өвдөг шороодож, өнгөрсөн жил улсын харцага С.Мөнхбатад өвдөг шороодоод буй. Хурц арслангийн хувьд наадмын бэлтгэлээ “Таван хан”-ынхантайгаа Сэлэнгэ нутагтаа хийж буй. Сонирхуулахад, хожуу байгуулагдсан Жавхлант сумаас улсын цолтой бөх төрөн гараагүй бөгөөд түүний болоод түмний таавар биелвэл анхдагч болон түүхэнд үлдэх билээ.









Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby 1220 » Wed Jun 22, 2011 8:06 pm

асуньюсээс кописон шүү :RD
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Ганзо » Wed Jun 22, 2011 9:24 pm

Мөнгөнбаатарыгаа энэ жил Сүхбаатарын бизнесмэн, улстөрчид овоо дэмжих байлгүй дээ, энэ чинь
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 23, 2011 1:01 pm

Ерөнхий сайд оролцохын гэсэн, нутгийн зөвлөл маркийн уулзалт дээрээс нь ирсэн хүнээс сонссон. Монголбанкны тэргүүн дэд, Моннис Чука эд нар бсым шиг бгаам. сангийн яамны төрийн нарийн бас.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Ганзо » Thu Jun 23, 2011 1:33 pm

Takanohana_Nowitzki wrote:Ерөнхий сайд оролцохын гэсэн, нутгийн зөвлөл маркийн уулзалт дээрээс нь ирсэн хүнээс сонссон. Монголбанкны тэргүүн дэд, Моннис Чука эд нар бсым шиг бгаам. сангийн яамны төрийн нарийн бас.

Сангийн яамны төрийн нарийн Баттөр Сүхбаатарынх гэжүү?
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby mugi19 » Fri Jun 24, 2011 1:20 am

Энэ дээр бичсэн 11 задуу бүгдээрээ улсын цол аваасай. Начинаар тогтохгүй цаашаа явах хүмүүс ч байгаа..,
Аймаг аймаг нь дэмжээд юманд хүргэсэн байхад цолны нэр гутаахгүй л сайн залуучууд шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby Chiluun » Fri Jun 24, 2011 11:20 am

1220-доо баярлалаа. Монгол бөхийн энэ цагын өнгө төрх болсон сайхан залуучууд. Бүгдээрээ цол аваасай
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Аймгийн хүчит арслангууд

Postby crusader » Wed Jun 29, 2011 9:16 pm

Амартүвшин, Жаргалсайхан хоёр цугтаа 10 хорооллын Голден Жим-д бэлтгэл хийдэг. Штангны бэлтгэлээр лав Амартүвшин Жаргалсайхнаас илүү юм байна лээ, идэвх нтр нь ч гэсэн Амартүвшин илүү харагдаж байна лээ....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests