Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby 1220 » Thu Mar 31, 2011 12:54 pm

barsa68a wrote:Маргаангүй үнэн гэвэл Баянаа аварга дэлхийн бөх.Баагий Өсөхөө энэ тэр бол монголдоо л бөх юм даа

Баянмөнх аварга бол ойлгомжтой. Баагий аварга ч үгүй байхаа. Бас ч үгүй Самбогоор дэлхийд бараг 3 түрүүлсэн байх шүү. Сумогоор их сайн барилдсан. Жүдогоор бол азиас медальгүй ирж байгаагүй байх. Харин Өсөхбаярт бол Ираны Алирезай Реза, Оросын Дэвид Мусульбес 2-ыг ялснаас өөр олигтой юм байхгүй байхаа


Code: Select all
1220 гишүүн чанартай бичлэг хийсэн тул Нийтлэл, Ярилцлага сэдвээс салгалаа. Тусад нь бичвэл өөр ч гоё бичлэгүүд хийгдэх байх гэж бодоод, кк. 21Грамм
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jal » Thu Mar 31, 2011 2:10 pm

Өсөхөө яахуу аваргуудын дэргэд тийм байж болно, гэхдээ үеийн хэддээ /6/ их спортоор /Жүдо, Чөлөөт/ хамгийн өндөр амжилт гаргасан нь юм бишүү, Азийн аварга болсон хүн лав байхгүй биздээ, гүй юмуу,,
Та нар одоо болимоор юм хаа л явсан газраа наад нэг атаач зангаа гайхуулж байх юмдаа,,
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Thu Mar 31, 2011 2:20 pm

1220 wrote:Мөөеө аварга бас шалдар булдар юм ярьдаг. Бас овоо атаархуу гар юмшиг байгаан


тхх... надад бас ерөөсөө таалагддагүй юм...

Олимп-д Германы бөх, Оросын бөх, Монголын Баянмөнх 3 хамгийн сүүлд үлдээд биенээ тойрч ялаад байсан юм гэсэн... тэгсэн Германы бөх нь Оросын муу бэлтгэлийн бөхийг ялж бол болж байнаа, харин энэ Монголын байгалиас заяасан Баянмөнх-г л ялж чадахгүйм байна гэж байсийм гэсэн... Тэгээд тойрсоор байгаад Оросын бөх нь 2ууланг нь ялж аварга авж..
Тэгээд би боддийн... манай улс аль эрт л Олимпийн аваргаа авах байсан байх гэж... Баянмөнх-р... тухайн үед Орос-н талаас Баянмөнх-д ч юмуу манайханд дарамт, шахалт, эсвэл хахууль ч юмуу хийсэн байх гэж... Баянаа аварга чинь ЗХУ-н гавьяат тамирчин гэж байгаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby uuganaa_2491 » Thu Mar 31, 2011 2:21 pm

barsa68a wrote:Маргаангүй үнэн гэвэл Баянаа аварга дэлхийн бөх.Баагий Өсөхөө энэ тэр бол монголдоо л бөх юм даа

Яг сайхан үнэн хэлсэн байна даа
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Fri Apr 01, 2011 2:44 pm

jal wrote:Өсөхөө яахуу аваргуудын дэргэд тийм байж болно, гэхдээ үеийн хэддээ /6/ их спортоор /Жүдо, Чөлөөт/ хамгийн өндөр амжилт гаргасан нь юм бишүү, Азийн аварга болсон хүн лав байхгүй биздээ, гүй юмуу,,


За бөхийн чимэг 6-с чөлөөтөөр бол Гантогтох дэлхийд чичрүүлж явсан гэдэг юм билээ. Бэртэл гэмтэл, спонсор гээд томоохон амжилт үзүүлж чадаагүй нь харамсалтай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Наагий » Fri Apr 01, 2011 2:49 pm

21Grams wrote:
jal wrote:Өсөхөө яахуу аваргуудын дэргэд тийм байж болно, гэхдээ үеийн хэддээ /6/ их спортоор /Жүдо, Чөлөөт/ хамгийн өндөр амжилт гаргасан нь юм бишүү, Азийн аварга болсон хүн лав байхгүй биздээ, гүй юмуу,,


За бөхийн чимэг 6-с чөлөөтөөр бол Гантогтох дэлхийд чичрүүлж явсан гэдэг юм билээ. Бэртэл гэмтэл, спонсор гээд томоохон амжилт үзүүлж чадаагүй нь харамсалтай.


Oросын хэн гэлээ нэг бөx (Гантогтоxын жингийн бөx) нэг тэмцээнээр МОНГОЛЫН Гантогтоx ирээгүй юм уу?? Тэгвэл би ТҮРҮҮЛНЭ гэж хэлээд түрүүлж байсан юм гэсэн. би муу шүтдэг xүндэлдэг бөxөө ( Гантогтоx) эд 6-гаа бодвол дэлxийд данстай гэж боддог шд
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Apr 01, 2011 2:53 pm

Гантогтохыг ч чөлөөтөөр мундаг байсан гэдэг юм билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Khosoo » Fri Apr 01, 2011 3:10 pm

http://sportnews.mn/sn-uploads/damdin-moscow.mp4

Энд манай хүн аварга болчихсон юм биш үү?
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Fri Apr 01, 2011 4:05 pm

Гантогтохыг их спортоос хөндийрсөнд олон хүн харамсдаг юм байна лээ... үндэсний бөх гэхээсээ илүү бараг чөлөөтийн хүн байсийм шиг байгаам... ур чадвар нь гайхамшигтай байсан гэлцдэг... даанч нөгөө л нийгмийн байдал, спонсор гээ л харамсалтай шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Fri Apr 01, 2011 5:50 pm

Сайн байсан Ираны ах дүү хоёр мундагтай тэнцүү үзэлцдэг байсан биз дээ.

Гэхдээ тэр үед хөлийн бэртэл гэмтэл муугаар нөлөөлсөн л дөө.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Fri Apr 01, 2011 6:06 pm

Барнаба wrote:Гантогтохыг их спортоос хөндийрсөнд олон хүн харамсдаг юм байна лээ... үндэсний бөх гэхээсээ илүү бараг чөлөөтийн хүн байсийм шиг байгаам... ур чадвар нь гайхамшигтай байсан гэлцдэг... даанч нөгөө л нийгмийн байдал, спонсор гээ л харамсалтай шүү...

Үндэс дээр чөлөөтийн техникүүдээ л хийгээд байдагшд, сүүлд жин нэмсэн хойноо ч Мягмарсүрэнг ямар гоё маанагтууллаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Fri Apr 01, 2011 10:46 pm

jal wrote:Өсөхөө яахуу аваргуудын дэргэд тийм байж болно, гэхдээ үеийн хэддээ /6/ их спортоор /Жүдо, Чөлөөт/ хамгийн өндөр амжилт гаргасан нь юм бишүү, Азийн аварга болсон хүн лав байхгүй биздээ, гүй юмуу,,
Та нар одоо болимоор юм хаа л явсан газраа наад нэг атаач зангаа гайхуулж байх юмдаа,,

Би атаархсандаа тэгж яриагүй шүү. Хэн нэгнийг гүтгээгүй шүү. Өөрийнхөө мэдэхээс 6 зааны спортын амжилтаас бичье.

А.Сүхбат: Бөхийн чөлөөт, сонгомол, самбо, сумогоор барилдаж байсан. Чөлөөт бөхийн дэлхийн аваргийн шагналт байр, азийн аваргын мөнгө, хүрэл, Сонгомол бөхийн азийн тоглолтын мөнгө, Сумо бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга, самбо бөхийн улсын аваргын хүрэл медальтай. Бөхийн төрөлхийн их авьяастай болохоор нь Дамдиншарав багш чөлөөтөөр тууштай яваач гэж их гуйдаг байсан гэсэн. Дамийл багш нэгэнтээ ярилцлага өгөхдөө дурдсан байдгын. Даанч Дамийл, Баянаа хоёрын зөрчлөөс болж чөлөөтөө хаяаад, Баагий аваргатай таарамж муугаасаа болж сумогийн дэлхийн 3 удаагийн аварга болох болжоо алдсан хүн дээ. Миний бодлоор чөлөөтөөс илүү самбогоор барилдсан бол илүү амжилт үзүүлэх байсан байх. Самбоор нэг УАШТ-нд орсон тэгсэн дараад хүрэл дээр буусан гэж өөр ярьсан байдаг. Ямар ч байсан Өсөхбаяраас илүү амжилт үзүүлсэн. Үзүүлэх ч боломжтой байсан.

Г.Өсөхбаяр: Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ. Чөлөөт бөхөөр азийн аварга болсон, олимпод орсон, Цэргийн дэлхийн аваргаас мөнгө авсан санагдаж байна. Ираны бөх азийн аварга олимп дэлхийн аварга Али Резатай 3-4 таарсан болов ч зөвхөн нутгийн дэвжээндээ ялж байсан. Олимп дэлхийн аварга Давид Мусульбесыг цэргийн дэлхийн аваргаар ялж байсан гэсэн. Гантогтохыг ялж үзээгүй байх, харин Сумьяатай бол өгөө аваатай барилддаг байсан. Чөлөөтөөр их идэвхгүй барилддаг урагшаа явдаггүй зориг муутай байсан гэж боддогын.

Д.Сумьяабазар: Олимп, дэлхийн дэвжээнд зодоглож байсан. Чөлөөтийн азийн аваргаас медаль авч байсан. 1996, 2000 оны олимпод медальд хүрэх бололцоотой байсан. 1996 онд эхлээд олимп, дэлхийн аварга Курт Энгли ялагдаад, 4-р тойрогтоо ялах хүндээ гэндээд 10-р байранд орсон, 2000 онд Кубын алдар бөх Алексис Родригестэй барилдаж азгүй байдлаар хожигдож зооноосоо гарч чадаагүй. Ер нь л жаахан азгүйтээд байдаг. Өсөхбаяраас илүү дайчин чанараараа илт ялгардаг, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй бөх хүнд жинд бие хаа арай багаддаг байсан гэж боддогын. Дэлхийн томчуултай маш сайн барилддаг байсан.

Б.Ганбат: Их спортоор хичээллэж байгаагүй. Анх гарч ирэхдээ жүдогоор хальт барилдаж байсан, сумогоор дэлхийн аваргаас медаль авч байсан. Самбо, жүдогоороо явсан бол хүнд жинд боломжийн барилдах байсан.

Б.Гантогтох: 6-н заан дотроо их спортын амжилт, авьяасаар яалт ч үгүй тодорсон. Сумо бөхийн дэлхийн анхны аварга. Чөлөөт бөхөөр азийн аваргын мөнгө, хүрэл, дэлхийн аваргийн шагналт байр эзэлж олимпод барилдаж байсан. Анх дэлхийн залуучуудын аваргаас хүрэл медаль авч анх тодорсон. Мөн л Баянаа, Дамийл 2-ын сөргөлдөөний золиос болсон. Адуучийн Баатархүүгээс хойш тодрон гарсан хүнд жингийн супер од, хэвтээ барилдаан сайтай босоогоос ч сайн. Өөрийн жингийн дэлхийн супер одод болох Расул Хадем, Амири Хадеми, Махарбек Хадерцев, Курамогамед Курамагомодов нартай энэ тэнцүү өрсөлдөж ялж ялагдаж байсан. Дэлхийн аврага Курамагомедов 1997 онд түрүүлчихээд 1998 оны дэлхийн аваргаар Гантогтохоос бусдыг ялна гэж ам гарч байсан гэдэг. 1996 оны олимпод барилдахдаа гэмтэлтэй байж байгаад дэндүү форм муутай оролцоод Гүржийн алдарт бөх Эльдар Куртинадзед ялагдаад мултарч байсан. Азгүй гэхэд дэндүү азгүй гардаа.

Цэрэнпунцаг: Бөхийн жүдо барилдаанаар барилддаг байсан. азийн аваргаас медаль авч байсан. Жинд нь Одгэрэл, Батэрдэнэ 2 дархан байсан болоод нээх олон улсд барилдаагүй байх. Тэгээд ч хүнд жиндээ намдаад байдаг байсан гэж боддогдоо.

Ер нь манай зургаан заан үндэсний бөхөө анхаараад бусад бөхөө тэгэс гээд л хаясан даа. Гантогтох, Сүхбат, Сумьяа, Өсөхөө 4, Пунцаг Ганбат Одгэрэл эд нар хэд биенээ хурцлаад тууштай явсан бол олимп дэлхийн медаль ч ойрхон байсан даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Fri Apr 01, 2011 11:18 pm

Лайк шүү 1220-оо....

Яг сайхан бичиж... Өсөхөө яахав өөрийн хэмжээнд амжилт гаргасан ч үнэндээ чөлөөтийн хүн бол биш ээ... Сумьяа ч бас азгүй шүү... тэр Родригэз-д азгүй л ялагдсан даа....

Ганбат гэснээс Ба аварга, Оргилболд, Ганбат 3 нэг хэсэг улсын аваргад үзээл Ба аварга түрүүлдэг, Оргилболд мөнгө авдаг Ганбат хүрэл дээр буудаг байсан шт... хэхэхэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Wed Apr 06, 2011 12:43 pm

Барнаба wrote:Лайк шүү 1220-оо....

Яг сайхан бичиж... Өсөхөө яахав өөрийн хэмжээнд амжилт гаргасан ч үнэндээ чөлөөтийн хүн бол биш ээ...

Наад хүн чинь чөлөөт бөхөөр барилдаад дэлхийн аваргад 8-д орсон Ази тивийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгө, Багийн дэлхийн аваргын хүрэл медальтай шү дэ. Ер нь 130 кг-ийн жинг 120 болгосон нь Өсөхөөтэй л холбоотой гэж Дамдиншарав гэдэг хүн ярьж байхыг нь сонсож байсан юм байна
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby Цоомоо » Wed Apr 06, 2011 2:32 pm

Дэлхийн цомоос хүрэл авч байлаа, Өсөхөө аварга.
Бас ч гэж яахав ээ, тэр нэг хэсэг циклд нэлээн гайгүй барилдсан. 2002-2003 оны үед юм уу даа.
Европ явахдаа медаль зулгаачих гээд л, юу юугүй гялалзуулаад ялчихгүй ч баргийн хүнд амархан ялагчдихгүй.
Тэгээд 2004 оны олимпоос хойш болих шив...
2004 оны олимпийн төлөө их бэлтгэл хийсэн гэж ярьдаг, тэгээд бэлтгэлийн үеэр сарвуундаа гэмтэл аваад...
2005 оны наадамд түрүүлэхэд гол нөлөө нь өмнөх олимпт зориулж хийж байсан чөлөөтийн их бэлтгэл байсан гэж өөрөө ярьж байсан.

Удамтай, биетэй хаатай бөхчүүд олон л байна. Бүгдээрээ амжилтанд хүрчхээгүй. Бөхөд өөрийгөө зориулж, асар их хөдөлмөрлөж явсан хэд нь амжилтанд хүрцгээсэн. Гантогтох, Пунцаг нтр азгүй, авах ёстой цолондоо хүрээгүй гэдэг нь үнэн ч хэр баргийн нөхдүүд Гарьд, улсын наадмын үзүүр түрүүнд гардаггүй л байх...Тэр нөхдүүдийн хажууд бол энэ 6-ын хамгийн бага цолтой нь ч гэсэн үнэхээр том цолтой, том л бөхчүүд...Яг тэр нөгөө 4-тэй нь харьцуулахаар л азгүй гээд байгаа болохоос...Ганцхан хүнд унадаг, бусдыг нь давдаг гээд Мөнх-Эрдэнэ гэдэг хүн Арслан цолтой л хоцорсон...Одоо тэгэхэд 5 давж чадахгүй хэдэн ч арслан байна. Ингээд бодоход Мөнх-Эрдэнэ бол Пунцаг, Гантогтох нтрээс ч азгүй л хүн санагддаг...

90-ээд оны эхэн үед Гантогтох, Сүхбат эднүүс Шонхор дээр, Өсөхөө, Сумъяа Ганбаа багш дээрээ мундаг л бэлтгэл хийдэг байсан гэдгийн байна лээ. Тэгээд бүгдээрээ чөлөөт...Нэгнийгээ хурцалж, өрсөлдөж, бусдаасаа цойлж гарч ирсэн сайхан бөхчүүд.

Гантогтохын хувьд 97 онд К.Курамагемодов гэж бичдэг байх, тэрэнд 0:1-ээр ялагдаж байсан. К.К нь тэр жил ДА.
Дараа жил нь Сумъяа очоод тэрэнд 0:3-аар ялагдаж байсан...К.К нь тэр жил лав аварга болоогүй.
Чөлөөтийн техник, чадварын хувьд Гантогтох энэ хэдээсээ толгой илүү байсан гэдэгт нь эргэлздэггүй.

Баянмөнх аваргаас болоод олон удаа улсаа төлөөлж явж чадаагүй гэдэгтэй нь ч санал нийлдэг, бас харамсдаг.

Сүхбат бол тэгж мундаг хөл авдаг, барилдааны уртай хүн байж чөлөөт дээр харин нээх сайн явж чадаагүй санагддаг.
97-98 оны үед 85 кг-д нь уг нь нээх шавар болоод байх хүн байгаагүй байлгүй дээ.
Ганхуяг харцага яваад байдаг байл уу даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Wed Apr 06, 2011 6:53 pm

Raldii wrote:
Барнаба wrote:
Өсөхөө яахав өөрийн хэмжээнд амжилт гаргасан ч үнэндээ чөлөөтийн хүн бол биш ээ...

Наад хүн чинь чөлөөт бөхөөр барилдаад дэлхийн аваргад 8-д орсон Ази тивийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгө, Багийн дэлхийн аваргын хүрэл медальтай шүү дэ. Ер нь 130 кг-ийн жинг 120 болгосон нь Өсөхөөтэй л холбоотой гэж Дамдиншарав гэдэг хүн ярьж байхыг нь сонсож байсан юм байна


Яахав мэдээж юм болгонд боломж байлгүй яахав. Өсөхбаярт том амжилт үзүүлэх боломж байсан. Сайн өрсөлдөгч, байгалиас заяасан бие хаа, ялангуяа Дамийл багшийн 1 номерийн сонголт гээд ашиглаж л чадаагүй болохоос. Угаасаа л мэх хийхгүй хараал зогсоод л түшээд зогсчихдог нөгөө нөхөр нь хөл энэ тэрд орвол харин овоо хамгаалдаг байх, тэгээд хэвтээд 0 болохоор яаж ч амжилтанд хүрэх вэ дэ. Өндөр бие , Монгол бөхийн зогсолт, тэнцвэрээр л дээрхи амжилтанд хүрсэн дээ. Жин энэ тэрийг өөрчилсөн энэ тэр нь би сонсохдоо Карелинтай холбоотой гэж сонсож байсан. Дэлхийн 8 бол яахав хүн жинд хэдий хэр бөх барилддаг билээ, тэднээс хэд нь чанартай билээ гэсэн бас сонин. Дэлхийн цомын хүрэл бол яахав хүнд жин муутай БНСУ, Канадыг ялсан байх. Харин олон жил барилдсан Свен Тиле гэдэг германыг ялсан нь овоо доо. Гэхдээ цаадах ч дээ орон тоо бөглөсөн гардаа. Хятад Солонгос Энэтхэг Герман Грек Канад зэрэг улсын бөхчүүдийг бол гаргадаг байсан байх шүү
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby 1220 » Wed Apr 06, 2011 7:01 pm

Цоомоо wrote:
Гантогтохын хувьд 97 онд К.Курамагемодов гэж бичдэг байх, тэрэнд 0:1-ээр ялагдаж байсан. К.К нь тэр жил ДА.
Дараа жил нь Сумъяа очоод тэрэнд 0:3-аар ялагдаж байсан...К.К нь тэр жил лав аварга болоогүй.
Чөлөөтийн техник, чадварын хувьд Гантогтох энэ хэдээсээ толгой илүү байсан гэдэгт нь эргэлздэггүй.


1997 онд Гантогтох Курад яахав ялагдсан ч Ислам Байрамуковд ялагдах ёсгүй л байсан. Ислам бас хоншоортой гардаа манай хүнээс бүх талаараа дутуу байсан атлаа азийн алт, олимпийн мөнгө авсан даа. Байрамуковыг манайхан мэдэх нэг нь мэдэх байх, 1993 оны Монголд болсон азийн аваргаар П.Сүхбатыг гайтуулсан нөхөр дөө.

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Thu Apr 07, 2011 7:09 pm

Raldii wrote:Наад хүн чинь чөлөөт бөхөөр барилдаад дэлхийн аваргад 8-д орсон Ази тивийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгө, Багийн дэлхийн аваргын хүрэл медальтай шү дэ. Ер нь 130 кг-ийн жинг 120 болгосон нь Өсөхөөтэй л холбоотой гэж Дамдиншарав гэдэг хүн ярьж байхыг нь сонсож байсан юм байна


Энэ үгүй байхаа...Өсөхөө ч Азийн аварга болоход ч яалт ч үгүй нутгийн дэвжээ түшсэн дээ... Өмнөөс ни ч их баярласан... Харин Афинд бол одоо юу ч гэмээр юм дээ л байсан...

Өсөхөөгөөс болж Монгол бөхийн холбоо л дүрмээ өөрчлөх байх... Тэрнээс ФИЛА бол худлаа л даа... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Fri Apr 08, 2011 8:51 am

hosko wrote:
Raldii wrote:Наад хүн чинь чөлөөт бөхөөр барилдаад дэлхийн аваргад 8-д орсон Ази тивийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгө, Багийн дэлхийн аваргын хүрэл медальтай шү дэ. Ер нь 130 кг-ийн жинг 120 болгосон нь Өсөхөөтэй л холбоотой гэж Дамдиншарав гэдэг хүн ярьж байхыг нь сонсож байсан юм байна


Энэ үгүй байхаа...Өсөхөө ч Азийн аварга болоход ч яалт ч үгүй нутгийн дэвжээ түшсэн дээ... Өмнөөс ни ч их баярласан... Харин Афинд бол одоо юу ч гэмээр юм дээ л байсан...

Өсөхөөгөөс болж Монгол бөхийн холбоо л дүрмээ өөрчлөх байх... Тэрнээс ФИЛА бол худлаа л даа... :ногоон:


Ираны чөлөөт бөхийнхөн ингэж ярьдаг гэж сонсож байсан юм.
Өсөхөө, Сумъяа, Пүрэвбаатар нарыг Иранд төрсөн бол олимпийн аварга найдвартай болох байсан бөхчүүдээ гэж шагшдаг гэж, Тухайн үеийн Монголын чөлөөт бөхийн холбооны ажиллагаа, хангамж бэлтгэл бүх юм нь хэцүү байсан үе таарсан.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby Raldii » Fri Apr 08, 2011 10:22 am

Карелин чинь сонгомол бөхөөр барилддаг ш дэ. Ер нь 2000 оноос 2004 оны хооронд Өсөхөө бол сайн л барилдаж байсан ш дэ. Олимпоор бол 2 хуруу нь хугарчихсан байсан. Сүүлд олимпоос ирсний дараа харж байсан бөөн боолт л байсан. Би бодохдоо бэлтгэлээ цөмөлчихсөн юм шиг санагдаж байсан. Тэр ираний биед нь ч хүрээгүй үдээс өмнөх барилдаанд нь Энэтхэгийг сайхан л хусч байсан хүн 1 л идэвхигүй унхиагүй болчихсон. Тэрнээс азийн аваргаар бол үнэн алсан л да. Биедээ хүргээгүй л ялсан. Энэ үед Родригез Мусулбес Таймазов 3 л дэлхийд сайн байсан. Ингээд харахаас дэлхийгээс бас медаль авчихаж болмоор л байсан үе. 2001 оны дэлхийн аваргаар 1 жижигхэн Америк-д сайхан даруулж байсан накат эргэх гэж байгаад лор нь орчихсон. 2000 оны олимпоор Сумъяа ялах л байсан газар Мөн ч гоё алдалж хөл авч байсан. Сумъяа Нарка 2 2 олимпод дүрэмдүүлсэн л дэ. Сүхбат олимпоос өмнө азийн аваргаас хүрэл медаль авсан. Тэгээд дараагийн эрх олгох тэмцээнүүдэд яваагүй наадамдаа анхаарсан тэгээд ч үр дүн нь гарч түрүүлсэн байдаг. Дараахан нь Дамиал багш би Сүхбатыг дахиад барилдаач гэж гуйсан миний нас явчихлаа гэж байна лээ гэж байсан. Энэ үед барилдсан бол бас ч хоосонгүй л байх байсан да.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Бөхийн чимэг 6 - ИХ СПОРТООР

Postby Takanohana_Nowitzki » Fri Apr 08, 2011 2:22 pm

Сүхбат 105кг орчим болцон чинь хоёрын хооронд болцон л доо. 97-д зөндөө хасаад, 120-д бас нилээн дутаад.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron