Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby erka2 » Mon Mar 21, 2011 10:42 pm

Цоомоо wrote:
uuganaa_2491 wrote:
Цоомоо wrote:Нөгөөдүүл нь давж чадахгүй цуг зогссоор байгаад л барьц сонголтонд хүрдэг, тэд нарынх нь талаар бууж л байсан, даваагүйшд.
Тухайн тамирчин амжилтаа бодож, дүрмэндээ тааруулж барилдааны тактикаа сонгохоор яахаараа ч болдоггүйн байгаан... :smile:

өсөхөө илуу л юм бол тэд нарыг ундсэн цагт давах л ёстой шт. сайхан хуч бяраа уздэг спортыг ганц муу азын шооны нухээр шийднэ гэдэг бас л шудрага биш шт. Гантогтох Сумьяа 2-оос лав өсөхөө эхэлж барьц сонгоод хаяж байсан хэрэв ногоо 2 нь эхэлсэн бол яах ч байсан юм билээ

Тэд нар нь илүү юм бол тэгээд барьц сонгохоос нь өмнө давчих хэрэгтэйшд.
Наадуулыг чинь барьц сонгоогүй ч хаяж л байлаа.
Сумъяаг заан болохдоо, 97 онд, 2001 онд мордож түрээд, 2003 онд шуудагдаж татаад, 2005 онд давуулж гуядаад дандаа л арал бяр зааж давж л байлаа.
Гантогтохыг заан болохдоо, 99 онд бас л барьц сонгохгүй л давж байлаа.
Сүүлийн жилүүдэд наадмаар бол барьц сонгоод л байгаа, яах аргагүй нас нь явсан, ид үе нь уже өнгөрцөн хүн шүү дээ...2009 онд 36-тай түрүүллээ, 2010 онд 37-той үзүүрлэлээ...
Цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнэ хамгийн сүүлд 35-тай түрүүлж, 37-той үзүүрлэж байсан.
Бэлтгэл сургуулиа хийгээд, хөдөлмөрлөөд, наадамд түрүүлэх хамгийн магадлалтай хүн нь хэвээрээ одоо ч гэсэн барилдаж байгаад нь баяртай л байдаг, Өсөхөө аваргыг залуугаас нь дэмжсэний хувьд...Улсын наадмын зүүний магнайд аварга хүн зогсохгүй байвал бас онцгүй л байх....
Үеийн хэд нь одоо барилдахгүй л байна, барилдаад явах боломж бүгдэд нь байж л байсан...

Та нар арал бяртай, тэгээд хамаагүй залуу гээд Ганбаатар гарьд яаж барилдаж байна харж л байгаа биз дээ.



Энийг унш за. Ганбаатартай жишсэн байна. насийг нь хар. 2м өндөр хүн хулгана шиг барилдах уу. барилдааны л онцлог

Дэмүүл гуайн сайхан үг байдаг шд. Чамд энэ гэдэс байсан бол барилдах битгий хэл бааж ч чадахгүй байсан гэж. хүн юу илүү байна түүнийгээ л ашиглана. Энэ 6 бүгд л өөр өөрийн онцлогтой ийм л байна. би бүгдэд нь хайртай. увс төв байна уу хамаагуй Монгол бөхөд л хайртай.



Нээх 1 бацаан орж ирчихээд л өөрийнхөөрөө зүтгээд байх юм. би тэр Сүхбатад чинь хайртай сайхан бөх байсанг нь мэднэ. Бусдыгаа бодбол итгэмээргүй амжилт гаргасан хөдөлмөр ч занг нь байнга хүндэлдэг. Чамайг ингэж чичирүүлэхгүйгээр тэр сайн бөхийг нь ард түмэн мэднэ за
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Mon Mar 21, 2011 11:10 pm

Өсөхөөг барилдаангүй, Өсөхөөг муу гэж байгаа хүнтэй бөхийн талаар юу ч ярихав, :grin: :grin:.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby 1220 » Mon Mar 21, 2011 11:38 pm

uuganaa_2491 wrote:ккк. бөх хун уг нь ард тумэн узэгч олноо баясгасан тийм сайхан барилдах ёстой гэж би боддог. захын хунээс асуу өсөхөө уран барилддаг уу гэж. өөдөөс чинь гайхах байхдаа

янзтай хэлжээ :eek: :RD
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Mon Mar 21, 2011 11:51 pm

Адилхан л сайхан аваргууд
Гэхдээ хэн нь илүү гэдгийг, хэн нь ард түмний зүрхэнд хадгалагддагийг бүгд мэдэхээс хойш
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13083
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Mon Mar 21, 2011 11:53 pm

Яахав шодох дүрэм юу нь буруу бэ? шодооны барьцаар барьсан Өсөхөө юундаа муухай харагдаад байна гэхээр...

Миний бодож олоод байгаагаар бол Өсөхөөд буруу алга дүрмэнд л буруу байна, Өсөхөө гүйцэтгээд байгаа болохоор л буруутан болж харагдаад байна хөөрхий, угаасаа нэр сайтай биш дээ (дийлэнх олонх дэмжигч Сүхбат аваргыг дэмждэг гэвэл Өсөхөөд дургүй хүн нэлээд олон гэдэг гаргалаа шууд гаргачлаа)

Уг нь дүрмийн санаа бол барилдааныг хурдан шуурхай болгох, удаад байвал хэн нэгэнд нь илүү боломж олгож түүнийг давуулснаар барилдааныг дуусгахад оршино.

Гэтэл энэ дүрэм маань 2м хүн бол өгсөн ч унадаггүй авсан ч унадаггүй тийм нэг сонин дүрэм болчоод байгаа юм. Өөрөөр хэлбэл өндөр хүн ерөөсөө л унадаггүй дүрэм. Тэгэхээр өндөр хүмүүст бол санаа зовох хэрэг алга, халалцаж сайхан хамгаалж байгаад шодъё, нөгөө талаар буусан ч унахгүй дараагийн ээлжинд нь би өөрийнхөө талаар давчина гэсэн байдлаар хандаад байгаа юм шиг санагддаг болчлоо.

Тэрнээс дүрмэнд нийцээд л, байгаа дүрмээрээ түрүүлж байгаад нь хараах ч юу байхав, ерөөсөө л өндөр хүн огт унадаггүй дүрэм зохиочоод Өсөхбаяр Баяржавхлан Ганбаатар энэ тэр наадаад байгаа юм бишүү... тэрнээс талаараа таарсан нь ихэвчлэн давдаг дүрэмтэй бол Өсөхөө нь ч байсан хэн нь ч байсан зүтгээд л азанд найдалгүй эртхэн дуусгахыг бодно, огт бодохгүй байсаар байгаад шодно гэдэг бол яах аргагүй дүрмэнд буруу байна гэж би хардмаар байна.

Харин нэг гоё санаа олж харсан. Хэдүүн БӨ-д шодохоороо хөл авхуулж байгаа харагдсан. Тэгвэл Жишээ нь өндөр хүнээс барьц сонгохдоо хөлийг нь авчихвал нөгөө дүрмийн өндөр бөхөд зориулагдсан дарахлаанаас зайлчихаж болох бишүү???
До арслан Өсөхөө авргын хөлийг авсан байхад ч нэг хаяна даа зайлуул... тэрнээс одоогийн дүрмээр бол Өсөхөө аваргаар халсаар байгаад шодно, хэний талаар ч буусан Өсөхөө аварга давна гэсэн байдалтай л байна даа...
Ер нь бол хөл авахдаа толгойны байрлалаас авхуулаад хэрүүл уруул мэдээж их болно л доо, одоо зарим барилдаанд шодооны барьцаа авах гэж барилдахаасаа арай уддаггийг бид мэднэ.

Одооны дүрэм бол тээ өсөх идэр начин Отгонбаяр Өсөхөө аваргаас шодож барьц авна гээд төсөөлдөө... :-o

Ганбаатар Сумъяа аваргыг 2008 оны 7 дээр давахдаа шодож давсан, харин эхлээд Сумъяа аварга талаараа барьчаад хаяж чадалгүй хэлээ гаргаад, толгойгоо сэгсрээд, ташаагаа тулаад зогсож байдаг санагдана. Би эсвэл уянгын халил оруулж төсөөлөн бодоод байна уу?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby 1220 » Mon Mar 21, 2011 11:58 pm

Түмний цэнгэл наадам дээр адилхан бөхөө бөлдөгддөг, шанааддаг гар Өсөхөөс өөр байхгүй л байх. Юун ч үхэн хатан өмөөрөхийн. Хэдий шүтдэг ч бас сохороо шүтээд байгаа санагдахгүй байна уу. Өндөр болохоороо л уран барилддаггүй юм уу. Хэзээ ч хэн ч / чамаас бусад нь шүү/ Өсөхөөг уран барилдаанч гэж хэлэхгүй. :grin:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 12:15 am

Чи админ нь юм байгаа биздээ, яахаараа Өсөхөөг өмөөрсөн хүн хүнд хэрэггүй юм бичдэг юм, харин ч миний бичсэн зүйлтэй маргах хүн ёстой байхгүй байх шүү, эсэргээрээ чи ёстой хэнд ч хэрэггүй хог шиг юм бичсэн байна цэвэр хүнийг өндөр нуруутай, сайхан биетэй болж төрсөнд нь атаархасан сэдэлтэй,
Дээр хэлээд л байна шүү дээ, Яагаад тэр бөхчүүд Өсөхөө аваргатай барьц сонгох хүртлээ яваад байгаа юм бол энийг бөх судлаач Цагаан та тайлбарлаж өгнө үү. ,
сэрвүү барилдаан гэж юм байна, элэг бүс сэнжиг гэж юм байна, дан шуудаг гэж юм байна, бүр давхар ч гэж байна, энэ хугацаанд яагаад даваж чадахгүй, барьц сонгоонд унана гэдгээ мэдсээр байж яагаад ийм байдлыг өөрсөд дээрээ авчраад байгаа юм бол,, энэ бол цэвэр чадал чансаа нь хүрэхгүйтэй л холбоотой, тэрнээс хоншоортой сайхан Батсуурь шиг, барилдвал болж л байгаа биздээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Mar 22, 2011 12:22 am

Тэгвэл Өсөхөө тэд нартай яагаад барьц сонгохоо хүлээгээд байгаан.
Төгс юм бол хаях л ёстой биздээ,
Бар;ц сонгоно гэдэг чадал чансаа ойролцоо байна л гэж боддог.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13083
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 12:27 am

J@x wrote:Тэгвэл Өсөхөө тэд нартай яагаад барьц сонгохоо хүлээгээд байгаан.
Төгс юм бол хаях л ёстой биздээ,
Бар;ц сонгоно гэдэг чадал чансаа ойролцоо байна л гэж боддог.


төгс төгсгүй дээ ч биш, ойрхон холдоо ч биш шодохын төлөө барилдах юм бол а.н Батсуурь л гэхэд Өсөхөөтэй ноднигийн зэвсэгт хүчин энэ жилийн Нийслэл өдөр 2 дээр хамгаалсаар байгаад л болж байна лээ... тэгэхээр хамгаалаад халаад байвал шодолтонд хүрэх ч Өсөхөө аваргад хүнд зүйл биш... гэхдээ би Өсөхөөгийн буруу биш дүрмийн буруу л гэсэн санаа хэлсэн эхнээсээ л ойлгохгүй хүмүүс гараад ирчихсэн л байна...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 12:32 am

Харин тэгээл давж чадаж байгаа бол барьц сонгоо энэ тэрээ шодоо энээ тэрээ гэж хорсохоо л болиоч дээ,
Ер нь барьц сонгоо гэдэг бол үндэсний бөхийн нэг төрлийн хэв маяг болчихоод байна, Энэнд зориулж бүх бөхчүүд л үндсэн бэлтгэлээсэй илүү цаг хугацааг зарцуулж байна, энэ дундаас чадал чансаа, хүч бяр сайтайгаараа Өсөхбаяр аварга, Цэрэнтогтох арслан гэх мэт мундаг бөхчүүд гойд ихээр сайн барилдаж байна даа,
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Olzii » Tue Mar 22, 2011 12:46 am

Хэрэлдэхгүйгээр ярьж болж л бна шд, гэхдээ энэ маргаанаа эцэслэе ээ, би ч гэсэн Өсөхөөд дургүй, Сүхбатын фэн. Гэхдээ яг энэ маргаан бол хэзээ ч дуусахгүй маргаан, хэдэн зуун хуудас явсан ч бүгд нэг ойлголттой болж хүлээн зөвшөөрцгөөж чадахгүй. Тэгэхээр энэ сэдвийг нээсэн утга санаа алдагдаад хогийн тантан болно, тиймээс зогсоцгооё :eek:

Баримт түүх, статистик, зураг, дурсамжаар цааш үргэлжлүүлбэл зүгээр байх, яалт ч үгүй Монгол бөхийг сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөнтэй, фанатуудтай болгож байсан залуу заанууд шүү дээ.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 12:53 am

Хамгийн өндөр амжилт хамгийн их үзэн ядалтын эзэн нь Өсөхбаяр
Ард түмэнд хамгийн их хайрлагдсан нь Сүхбат
Хамгийн харамсамаар нь Ганбат
Хамгийн азгүй нь Гантогтох
Хамгийн чамалмаар нь Сумъяабазар /илүү их байж болох байсан/
Цэрэнпунцаг ч одоо хамгийн юу нь ч юм бэ дээ, баян нь ч юмуу. :smile:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Mar 22, 2011 12:59 am

jal wrote:Хамгийн өндөр амжилт хамгийн их үзэн ядалтын эзэн нь Өсөхбаяр
Ард түмэнд хамгийн их хайрлагдсан нь Сүхбат
Хамгийн харамсамаар нь Ганбат
Хамгийн азгүй нь Гантогтох
Хамгийн чамалмаар нь Сумъяабазар /илүү их байж болох байсан/
Цэрэнпунцаг ч одоо хамгийн юу нь ч юм бэ дээ, баян нь ч юмуу. :smile:

Цэрэнпүнцаг хамгийн гүндүүгүй нь.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13083
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Olzii » Tue Mar 22, 2011 1:00 am

Өсөхөөгийн фанатууд бас л Сүхбатыг үзэн яддаг биз дээ :ногоон:

Хамгийн их амжилт нь ч бас биш юмаа, хамгийн азын тэнгэртэй нь Өсөхөө гэвэл л яг таарна, шоддог :ногоон:

Сайн талаас нь харцгаая :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Mar 22, 2011 1:02 am

Ер нь тэгээд хамгийн хамгийн нь ойлгомжтой биз дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13083
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby TraP » Tue Mar 22, 2011 1:12 am

J@x wrote:Ер нь тэгээд хамгийн хамгийн нь ойлгомжтой биз дээ.


Тэхх бид 2 аймар санаа нийлдийшүү... :ногоон:

Дээрх гаргалгаануудыг харахад манай Сумьяа болж байх шиг байна...

Дээрх хоёр хэрэгийн эзний учигыг манай хүн тайлах байсым шүү.
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4146
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby TraP » Tue Mar 22, 2011 1:21 am

Гээл туйлшварвал ингээл явнашд...

Сэдэв нээсэн утга учираар байяаа нөхөдөө
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4146
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Mar 22, 2011 1:22 am

Дориун явж байснаа Сумьяа болоод өгөхиймаа.
Сүхбат аварга шүү дээ.
За за энэ сэдэв спам болох нь ккк
больцгооё бадруул, трап 2оо
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13083
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Tue Mar 22, 2011 9:12 am

Фантази дээрээ 2 жигүүрт хуваагдаад нэг сайхан үзчихье. Өсөхбаярыг дэмжигчид Сүхбатыг дэмжигчид гээд тэгээд энэ **н** маргаанаа дуусгая
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue Mar 22, 2011 9:53 am

Өсөхөөг бол шодолгүй Ганбат давсан Батсуурь давсан Санжаадамба хэд хэд давсан, Мөнхбаатар давах гэж байхад Ганбаатар арслан барьсан... болоо юу?
Барьц сонгосон хүний алсын сүвээний барьц задарвал дараагийн хүн сонгоно. Энэ бас дүрэм
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Mar 22, 2011 10:10 am

Тэр Мөнхбаатар арслантай барилдсан барилдаан дүрмийн дагуу л даа уг нь.
Бас л нөгөө туйлшрагчид Өсөхөөг унах гэж байхад нь болиуллаа гэдгийн.
Унахаар ч сүртэй юм байгаагүй, хэд хутгасан л байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby asa » Tue Mar 22, 2011 10:16 am

Цоомоо wrote:Тэр Мөнхбаатар арслантай барилдсан барилдаан дүрмийн дагуу л даа уг нь.
Бас л нөгөө туйлшрагчид Өсөхөөг унах гэж байхад нь болиуллаа гэдгийн.
Унахаар ч сүртэй юм байгаагүй, хэд хутгасан л байх.


би лав Өсөхөөгөөс өөр хүнийг тэгж түшүүлж байж барилдаж байсан өөр бөхийг хэзээ ч харж байгаагүй.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1963
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Jersey » Tue Mar 22, 2011 10:54 am

uuganaa_2491 wrote:
Jersey wrote:
uuganaa_2491 wrote:
Jersey wrote:Мягмарсүрэнд наадмаар унасаныг нь найраа л гэж бодсон.
Сүхбат тэр үедээ 100 саяыг авсан гээл цуурч бсан,
өөрөө цаашаа явсан бол түрүүлэх л бсын

Энэ бас л худал мэдээлэл. Тэр даваанд хэрэв Мягмарсурэнг давсан бол дараа даваанд Осохоо Сумьяг тунагаад дараа нь узуур туруунд аль нэгэнтэй барилдаад туруулэх боломж байсан. Тийм туруулэх боломжтой уед найраа хийнэ гэж ямар юм байдаг юм. Сухбатых хувьд Дархан аврага болохын толоо л барилдаж байсан шуу дээ. Тийм уед худлаа барилдана гэж байхгуй. Яахав Мягмарсурэн эмөцгүй хун болхоор тэгж найраа мэтээр харагдаж байгаа байх. Угаасаа Мягаа тийм хун. багад нь ховдийнхон энэ жаахан дуйнгэдүү гэмээр байдалаас нь болоод ч тэр юмуу голио Мягаа гэж хочилдог байсан юм


Сүхбат ид үедээ одоо тгд голио мийгаад чинь унах уу? үгүй.
гантогтоход унасан нь бол өр, голиод унасан нь бол найраа

Ид уедээ унаж болохгуй гэсэн зуйл хаана
. Ямар аврага байлаа ч унаж л байдаг давж л байдаг. Ид уедээ хэнд ч унахгуй гэсэн ойлголт байдаггуй юм. Яхав туруулэх бололцоотой нэг наадамдаа тооцоолгуй хунд унаа л биз. тэр болгонийг найраа гэх юм бол энэ бөх юу болох вэ. Тэгвэл Өсөхөө дөрөвийн даваанд Пурэвжавт тавын даваанд Бадамдоржид унасан нь найраа болж таарах нь. Ид уедээ унаддаггуй гэх юм бол Өсөхөө тэр уед ид л байсан шуу дээ. Арай Өсөхөө өрсөлдөгчийнхөө шавьд найрцын биш биздээ

чи болио хөө, эрүүл үү? Өсөхөө бол доогуур унах нь тодорхой шдээ
тэр үед сүхбат пунцаг юмуу сумяад л унаж магадгүй юм
бусад нь бол цаашаа бсан бхгүй юу.
яахав аваргыг найраа хийсэн гэж ИТГЭХИЙГ хүсэхгүй ч..
за чи сонсдоо, аварга мягмармарсүрэнг барсангүй уначлаа
ЭСВЭЛ цаагуураа тохироод унасан, энэ 2-н аль үнэмшилтэй бна.
2дахь нь.
чи бол бодох л хэрэгтэй
User avatar
Jersey
 
Posts: 951
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Mar 22, 2011 11:06 am

Raldii wrote:Өсөхөөг бол шодолгүй Ганбат давсан Батсуурь давсан Санжаадамба хэд хэд давсан, Мөнхбаатар давах гэж байхад Ганбаатар арслан барьсан... болоо юу?
Барьц сонгосон хүний алсын сүвээний барьц задарвал дараагийн хүн сонгоно. Энэ бас дүрэм


Үнэн үнэн.... энэн дээр бол Мөнхбаатарын буруу байсан... Өсөхөөгийн зөв байсан... барьц задарцан хойно нь хутгаад дайраад байсан... яах аргагүй нөгөө дүрмийн зөв болж таарч байгаам...

Яахав Өсөхөө шиг биетэй хүн 180см өндөртэй хүмүүстэй уран барилдахгүй нь тодорхой л доо... Гэхдээ Өсөхөөгийн залуугийн барилдаануудыг үзвэл бас гоё барилдаанууд өчнөөн л байдаг... Сумьяа, Гантогтох 2-г бол утгаар нь хашраадаг байсан.... сайхан сайхан шахаж татаад л, мордоод л, тахимдаж хөөгөөд л, давуулж гуядаад л....

Одоо яахав хөгшрөөд ирэхээр хөдөлгөөн, бяр хүч, гээд хамаагүй муудсан шүү дээ... өөртөө тааруулаад л барилдаж байна... Ийм хөгшин болчихоод байхад нь одоогийн залуус хаяж чадахгүй бол хохино л байхгүй юу....
Барнаба
Legend
 
Posts: 13486
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Mar 22, 2011 11:10 am

Ер нь яаж ч бодсон үеийн үед Аваргын амбиц, нөлөө бөхийн талбайд байх л хэрэгтэй... Өсөхөө ингээд барилдаж байгаа нь бас ч гэж зөв юм шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13486
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest