Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Ганзо » Mon May 16, 2011 10:43 pm

Сүүеэ аварга арай 184 хүрэхгүй байхаа, 182?
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Odgerel » Tue May 24, 2011 9:12 am

2002 онд билүү дээ, Боохой Данзангийн 100 жилийн ой, Сэлэнгэ аймгаас зохион байгуулсан өндөр шагналын сантай барилдаан болсоныг бөхийн өргөөнд очиж үзсэн юм. Шөвгийн 4-т Ба аварга, Сүхбат, Өсөхөө, Сумъяа 4 үлдсэн, барилдааныг сонирхолтой болгохын үүднээс шөвгийн 4-ийг тойргоор барилдуулсан. Эхлээд Ба аварга Сумъяатай, Өсөхөө Сүхбаттай барилдахаар болов, Ба аварга угаасаа хүч гаргалгүй 3-ууланд нь унасан. Өсөхөө Сүхбат 2 нэлээн хүч үзэж байгаад нэг барьц тавилцаад эргээд харахын хооронд Сүхбат Өсөхөөг хутгаад хаясан, гэтэл Өсөхөө уурлаад тэрүүгээр нэг юм болсон, барьц түр тавилцъя гэж байгаад л хутгасан юм шиг байгаан. Сүхбатыг тэгэхэд нэлээн ойворгон гар байна даа гэж бодож билээ, тэр олон үзэгчид үзэж байхад Өсөхөөг далбаанаас нь чирээд гараад сайхан үзчихье гээд л (бөхийн өргөөнөөс гараад зодолдъё гээ л) .... аархаад л ... үзэгчид шуугилдаад юм шидээд л.... Тэгэж тэгэж Өсөхөө нэг юм тахимаа өгсөн,
Дараа нь Сүхбат Ба аваргаар гар амар давсан, Өсөхөө ч нэгэнт түрүүлэхээсээ өнгөрсөн гэж бодсон уу яасан Сумъяад унаад өгөв.

Жинхэнэ тулаан Сүхбат Сумъяа 2 дээр болсон, Сумъяа бярдаж шуудагдаад давж түрүүлж 7сая төгрөг авсан санагдаж байна.

Уг нь Сүхбатын гоё барилдааныг үзэх дуртай байсан боловч тэр барилдаанаас хойш нэг л сүжиггүй санагддаг болсон, Өсөхөө ч угаасаа барилдаан ч чанар нь муу санагддаг, Сумъяа харин зассан шагай биетэй, тэсэрсэн бяртай санагддаг.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Tue May 24, 2011 9:31 am

2004 он байх аа. Түрүүлсэн бөх нь 5 саяыг авсан санагдаж байна. Ямар ч байсан хавьд болоогүй том байтай барилдаан болсон. Том цолтонгууд ч их барилдсан даа...
Өсөхөө яагаад Сумьяад унаж өгсөн гэж? Сумьяаг даваад, Сумьяа нь Сүхбатыг давбал гурван биеэ давсан болоод тэнцэж, дахиж барилдах боломж байсан юм биш үү? Тэгэхээр зориуд унаагүй болов уу...
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Odgerel » Tue May 24, 2011 10:05 am

2004 он бишээ, 2002 эсвэл 2003 он санагдаж байна, Өсөхөө Сүхбаттай барилдаад нэлээн ядарч, будилж, нэрвтсэн болхоор Сумъяад амархан унасан, Сумъяаг гар амар Сүхбаттай тул гэж бодсон байх. би бол өгчихлөө л гэж харсан даа.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue May 24, 2011 10:30 am

Тэр ч угийн өгсөн л дөө.
Ер нь наадамнаас өөр барилдаанд Өсөхөө Сумъяатай нээх хамаг юмаа гаргадаггүй санагддаг.

Би нэг Бөхийн өргөөнд үзэж байхад Бат-Эрдэнэ аварга Сүхбат 2 барилдсын. Тэр ямар ч байсан тойргийн барилдаан байсан санагдаад байна. Нөгөө зөрчил тэмцэл нэлээн ид байх үед.
Тэгэхэд Сүхбат Бат-Эрдэнэ аваргатай барилдаж байхдаа ерөөсөө зориуд нэг айхтар мөргөж билээ. Хүмүүс шуугилдаад л явцан, нэг үзээд сууж байсан ах "Сүхбатаа, би чамайг ална шүү" гээд босож зогсож байгаад нээх чангаар хашхирч байв.
Тэр үед тэр ахын өөдөөс хуцаад бай ч юм уу, Сүхбатыг өмөөрсөн үг хэн ч хэлээгүй. Би бодохдоо Бөхийн өргөөнд байсан хүмүүс бүгдээрээ л Сүхбатын тэр үйлдэлд дургүйцэж л байсан байх.

Тэгээд боддог л юм. Сүхбат зодог тайлаад нэр хүнд нь масст өссөн л байх.
Нээх бөх шимтэн үздэггүй олон хүн ганц хайртай жижиг аварга маань болчихлоо гээд л энд тэндгүй л яриад, бичээд яваад байдаг санагддаг. Тэгээд дуу ч гарлаа, Сүхбат өөрөө ч би тэмцэж байна нтр гээд нэг жоохон шоу маягийн юм болгоод тэр нь хүмүүст их хүрдэг байх.
Дээрээс нь одоогийн бөхийн дүрэм, барьц сонгох нтр бөхийг уран сайхан барилдаан, үзүүштэй зүйлгүй болгоцон.
Энийг хүмүүс Сүхбат больсноос болоод л бөх миа болсон гэж бас өрөөсгөл дүгнэдэг.
Бас 6 зааны ид өрсөлдөөний үед бөх үзнэ гэдэг үнэхээр дээд зэргийн баясал бахдал байсан. Цагийн эрхээр энэ хэдийн үе дуусаад сонирхогчдод бөхийн барилдаан давсгүй хоол мэт санагдах болсон. Энэ үетэй зэрэгцээд Сүхбат больсон. Тэгээд бас л Сүхбат больсноос болоод бөхийн сайхан үе байхгүй болчлоо гэдэг...

Яг барилдацгааж байх үед нь бол Өсөхөө, Сумъяагийн фракцийн дэмжигчид, Сүхбат Гантогтохын дэмжигчдээс их байсан л санагддаг. Одоо бол хүн бүр л Сүхбатыг насаараа дэмжсэн л гэцгээх юм.
Гэхдээ Цагаанд бол энэ хамаагүй л дээ, Цагаан шиг жинхэнэ улаан фэнүүд байлгүй яахав.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue May 24, 2011 10:35 am

Цоомоо wrote:Яг барилдацгааж байх үед нь бол Өсөхөө, Сумъяагийн фракцийн дэмжигчид, Сүхбат Гантогтохын дэмжигчдээс их байсан л санагддаг. Одоо бол хүн бүр л Сүхбатыг насаараа дэмжсэн л гэцгээх юм.

Өсөхөө, Сумьяа вс Сүхбат, Гантогтох гэвэл ойролцоо л доо. Яг нэг нэгээрээ гэвэл өсөхөөгийн фенүүд бол хэнд нь ч хол дутна л даа. Өсөхөө угаасаа л алдарт буурын тийрэлтээ хийгээд ард түмнээ өөрөөсөө түлхсэн хүн.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby 1220 » Tue May 24, 2011 10:37 am

Цоомоо жижиг аваргийн фенүүдийг өдөөн хатгалаа (турхирч байна) :-o :-o :-o
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Tue May 24, 2011 10:39 am

Odgerel wrote:2004 он бишээ, 2002 эсвэл 2003 он санагдаж байна.

2002, 2003 яагаад ч биш ээ. Тэр барилдаан болдог жил манайх хөдөө байсан юм. Тэгэхээр яалт ч үгүй 2004 он. :eek:

Цоомоо wrote:Яг барилдацгааж байх үед нь бол Өсөхөө, Сумъяагийн фракцийн дэмжигчид, Сүхбат Гантогтохын дэмжигчдээс их байсан л санагддаг. Одоо бол хүн бүр л Сүхбатыг насаараа дэмжсэн л гэцгээх юм.

Хүн өнгөрсний дараа гүй ээ мөн сайн хүн байсан юм шүү гэдэг шиг л хэхэ. Зодог тайлцан болохоор хүн бүр саймширдаг биз.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue May 24, 2011 10:44 am

J@x wrote:Өсөхөө, Сумьяа вс Сүхбат, Гантогтох гэвэл ойролцоо л доо. Яг нэг нэгээрээ гэвэл өсөхөөгийн фенүүд бол хэнд нь ч хол дутна л даа. Өсөхөө угаасаа л алдарт буурын тийрэлтээ хийгээд ард түмнээ өөрөөсөө түлхсэн хүн.

Лол. Хол дутна ч гэх шиг. Арай үгүй байх аа. Чи бас жоохон бодитоор харах хэрэгтэй л дээ.
Дэмжигчдийн тоогоороо
1. Сүхбат
2. Өсөхөө
3. Сумъяа гэж л явна. Энэ шиг тодорхой үнэн байхгүй.
Гантогтох, Пунцаг, Ганбат нтрийх бол ойролцоо л байх.

Тэр 2001 оны явдлаас чинь болоод Өсөхөөг хүн үзэж чадахаа байцан бол, тэрнээс хамаагүй дараа нь Сүхбаттай халз барилдаан хийхэд Бөхийн өргөөний талд нь Өсөхөөг дэмжихээр хүн цуглах уу?
Тэгж цуглуулж чадах нь Сүхбат, Өсөх 2 л байсан. Өөрөөр хэлбэл тэр үедээ л хамгийн олон фэнтэй нь гэсэн үг.
Одоо том цолтой Мөнхбаатар арслан - Ганбат арслан халз барилдвал хэд цуглах бол.
Даваабаатар - Санжаадамба 2 барилдвал хэд цуглах бол...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue May 24, 2011 10:48 am

За. тэр Өсөхөө Сүхбат-д унаад дараа нь бас Ба аварга Сүхбат-д зүгээр өгсөн нтр гэж худлаа шаагаад яахав... тэр үед зөрчил ид халуун дээрээ байсан үе...
Өсөхөө юу юугүй унацан чинь Ба аварга Сумьяа-д бараг л барилдалгүй унаад /анх удалгүй Сүхбат Өсөхөөг давсны дараа/... дараагаар нь Ба аварга Сүхбат-тай чадлаараа л үзсэн, дийлэхээсээ өнгөрсөн байсан үе..... Өсөхөө ч тэр үед Сумьяа-тай барилдсан бол давах л байсан... уулаасаа давдаг байсан... Сумьяа огт ядралгүй Сүхбат-тай барилдсан юмдаг...
Үнэндээ бол Өсөхөө, Ба аварга, Сумьяа вс Сүхбат... гэсэн шөвгийн 4-н барилдаан болсон шт... Тэгээд эцэст нь Сумьяа хамгаалж явсаар байгаад л шуудаганд хүрч тэрнээсээ хонгодоод давлуу, түрж хөөгөөд давлуу... ямар ч байсан жижигхэн модон ширээг хэмхэртэл дээрээс нь тэр 2 унаж байсан юмдаг.
Дараа нь Сүхбат-с нэг ярилцлага аваад -Та Сумьяа-д унахад юу бодогдож байв гэсэн чинь хариуд нь - хайран 2 сая гэж л бодогдсон доо гээд инээсэн гэж байсан...

Аааа... дэмжигчдийн тухайд бол Өсөхөөгийн фэнүүд олоон олон... гэхдээ Сүхбат-н фэнүүд арай их байх... хамгийн гол нь тэднийг онцгойлон дэмждэггүй ч барилдааныг нь үзэх дуртай хүмүүс бүүр ч их байсан... Сумьяа ч бас их фэн-тэй... Ер нь энэ 3 нилээн ойролцоо байх...
Last edited by Барнаба on Tue May 24, 2011 10:54 am, edited 2 times in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue May 24, 2011 10:53 am

Байгаагаа үгүйсгэж байхгүйдээ саймширдаг нь Монголчуудийн зан юм да. Хэрэвээ Өсөхөө зодог тайлчихсан байсан бол хичнээн олон Фэнтэй байх байсанийг би таашгүй
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue May 24, 2011 10:58 am

Сайхан биетэй аварга байж билээ л гэх байсан байх даа... Түүнээс биш байгаа дээр нь баяр цэнгэлийг дээд зэргээр нь мэдэрч байхдаа муулж байгаад байхгүй болцон чинь үзэх юмгүй болоод эргээд санадаг шиг юм болохгүй л байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue May 24, 2011 11:02 am

Угийн энэ жил барилдаад болих байх оо.
Одоо тэгээд байнга л бэлтгэл хийхгүй бол залны барилдааны 1,2-ын даваа ч хэцүү болчоод байгаа.
Тэгэхээр том цолтой хүн 1,2-ын даваанд унаад байлтай нь ч биш.
Тэгээд ч Өсөхөө аварга одоо энэ жил нэг сайн үзчээд л, дахиж юуны ч төлөө барилдаад байхав. Бэлтгэл нтр хийгээд байх цаг зав, бие махбодийн бололцоо нь ч бага байлгүй.
Яахав наадмаар л гарвал гарах байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue May 24, 2011 11:04 am

Цоомоо wrote:J@x wrote:
Өсөхөө, Сумьяа вс Сүхбат, Гантогтох гэвэл ойролцоо л доо. Яг нэг нэгээрээ гэвэл өсөхөөгийн фенүүд бол хэнд нь ч хол дутна л даа. Өсөхөө угаасаа л алдарт буурын тийрэлтээ хийгээд ард түмнээ өөрөөсөө түлхсэн хүн.

Лол. Хол дутна ч гэх шиг. Арай үгүй байх аа. Чи бас жоохон бодитоор харах хэрэгтэй л дээ.
Дэмжигчдийн тоогоороо
1. Сүхбат
2. Өсөхөө
3. Сумъяа гэж л явна. Энэ шиг тодорхой үнэн байхгүй.
Гантогтох, Пунцаг, Ганбат нтрийх бол ойролцоо л байх.

Өсөхөөгийнх Сумьяагийнхаас олон байх учиргүй ээ.
Цоомоо wrote:Тэр 2001 оны явдлаас чинь болоод Өсөхөөг хүн үзэж чадахаа байцан бол, тэрнээс хамаагүй дараа нь Сүхбаттай халз барилдаан хийхэд Бөхийн өргөөний талд нь Өсөхөөг дэмжихээр хүн цуглах уу?
Тэгж цуглуулж чадах нь Сүхбат, Өсөх 2 л байсан. Өөрөөр хэлбэл тэр үедээ л хамгийн олон фэнтэй нь гэсэн үг.
Одоо том цолтой Мөнхбаатар арслан - Ганбат арслан халз барилдвал хэд цуглах бол.
Даваабаатар - Санжаадамба 2 барилдвал хэд цуглах бол...

6гаасаа амжилтаараа тасарчихсан байсан тэгээд хоорондоо ривал маркын болсон байсан. Мэдээж энэ 6н хэн нь ч бөхийн өргөөг талыг нь дүүргэчих чадал байлгүй яахав дээ. Бөхийн өргөөний талыг дүүргэлээ гээд Өсөхбаярыг бусад 4өөсөө илүү фентэй гэвэл өрөөсгөл ойлголт болно.

Сүхбат, Сумьяа нарын барилдаанд нь хүмүүс дуртай. аварга болоогүй байхад нь ч хүртэл хайрладаг, хүндэлдэг байсан.
Өсөхөө бол тэгээд яалтачгүй аварга юм болохоороо фентэй болно л доо.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue May 24, 2011 11:06 am

Цоомоо wrote:Дээрээс нь одоогийн бөхийн дүрэм, барьц сонгох нтр бөхийг уран сайхан барилдаан, үзүүштэй зүйлгүй болгоцон.
Энийг хүмүүс Сүхбат больсноос болоод л бөх миа болсон гэж бас өрөөсгөл дүгнэдэг.
Бас 6 зааны ид өрсөлдөөний үед бөх үзнэ гэдэг үнэхээр дээд зэргийн баясал бахдал байсан. .


Бас чиний энэ ойлголт өрөөсгөл байна... Наад 6-г чинь ид барилдаж байхад барьц сонгох дүрэм гарч байсан... Гэхдээ л гоё барилдаан гардаг л байсан...

Тэхээр ерөөсөө Сүхбат-с дангаар нь хамаарахгүй ч энэ хэдээс бол хамаарсан байх гэж боддог. Яг дүгнэвэл энэ 6-н нас яваад өмнөх өрсөлдөөн нь байхгүй болоод ирсэн.... мэдээж гэхдээ байнга залгаад дахиад 6 залуу гараад ирэхгүй л дээ, учир нь энэ хэд чинь бас ховорхон төрсөн бөхчүүд...

Хүмүүс өндөрт гарчихаад дахиад тэр өндөртөө байнга байх гээд үзээд байдаг шиг Монгол бөхөд сүүлийн магадгүй 20-30 жилд хамгийн гоё, үзүүштэй, дээд зэргийн өрсөлдөөнтэй үеийг нь үзчихээд, үргэлж тийм үеийг хүсээд байх шиг...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Odgerel » Tue May 24, 2011 11:13 am

Барнаба чинь харин барбан шиг нөхөр үү үгүй юу ... юу юу үгүй л шаана барина гээд л явчих юмаа, энд хүмүүс өөрсдийнхөө үзсэн харсан юмыг л өөрийнхөөрөө дүгнэж бичдэг газар бус уу. Залуучуудаа бичиж байгаа зүйлдээ анхаарал хандуулж байвал зүгээр байна, үүгээр миний мэдэхийн насанд хүрээгүй болон шилжилтийн насан дээрээ явдаг маш олон хүүхдүүд ордог тэд нарт буруу л үлгэр дууриал болно шүү ....
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue May 24, 2011 11:19 am

Барнаба wrote:
Цоомоо wrote:Дээрээс нь одоогийн бөхийн дүрэм, барьц сонгох нтр бөхийг уран сайхан барилдаан, үзүүштэй зүйлгүй болгоцон.
Энийг хүмүүс Сүхбат больсноос болоод л бөх миа болсон гэж бас өрөөсгөл дүгнэдэг.
Бас 6 зааны ид өрсөлдөөний үед бөх үзнэ гэдэг үнэхээр дээд зэргийн баясал бахдал байсан. .


Бас чиний энэ ойлголт өрөөсгөл байна... Наад 6-г чинь ид барилдаж байхад барьц сонгох дүрэм гарч байсан... Гэхдээ л гоё барилдаан гардаг л байсан...

Тэхээр ерөөсөө Сүхбат-с дангаар нь хамаарахгүй ч энэ хэдээс бол хамаарсан байх гэж боддог. Яг дүгнэвэл энэ 6-н нас яваад өмнөх өрсөлдөөн нь байхгүй болоод ирсэн.... мэдээж гэхдээ байнга залгаад дахиад 6 залуу гараад ирэхгүй л дээ, учир нь энэ хэд чинь бас ховорхон төрсөн бөхчүүд...

Хүмүүс өндөрт гарчихаад дахиад тэр өндөртөө байнга байх гээд үзээд байдаг шиг Монгол бөхөд сүүлийн магадгүй 20-30 жилд хамгийн гоё, үзүүштэй, дээд зэргийн өрсөлдөөнтэй үеийг нь үзчихээд, үргэлж тийм үеийг хүсээд байх шиг...

Барьц сонгодог дүрэм гараад маргааш нь бөх сонирхолгүй болоод миарахгүй, миараагүй.
Бөхчүүд чинь тэрэндээ тохируулж бэлтгэл хийгээд, жингээ нэмээд, барилдааны тактикаа өөрчлөөд гээд өөрчлөлт хувиралтад бас хугацаа хэрэгтэй...
Тэр дагуу л болсон.

Энэ хэдийн үе дууссанаар сайхан өрсөлдөөнөөс гадна, энэ хэдтэй зэрэгцээд шахуу бөхийн уран сайхан барилдаан бас алга болчихоод байгаа юм л даа.
Одоо энэ маягаараа байвал чөлөөтийн 85 кг-д барилддаг Сүхбат шиг залуу начин ч болж чадахгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue May 24, 2011 11:23 am

Чиний хэлэх гээд байгаа санаа нь энэ 6-н гоё өрсөлдөөний үе дуусахтай зэрэгцээд Монгол бөхийн дүрмийн өөрчлөлт бий болсон болохоор давхар давхар уналт бий болчихлоо гэж хэлээд байнаа даа... чиний зөв байж болох юмаа...
Гэхдээ барьц сонгох дүрэм гарахгүй байсан ч энэ 6-н үе шиг өрсөлдөөн дахиад шил дараад гараад ирэх байх гэдэг нь юу л бол... Ер нь тэгээд аль аль л нөлөөлсөн байх өө...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue May 24, 2011 11:38 am

доо энэ маягаараа байвал чөлөөтийн 85 кг-д барилддаг Сүхбат шиг залуу начин ч болж чадахгүй.[/quote]
юун начин аймгийн начин болход ч хүндрэлтэй. Энэ дүрэм олон залуучуудийн амьдралаар тоглож байгаа дүрэм дэ. Насний бөгсөнд бүгд л үвчний үүр болно
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Tue May 24, 2011 4:06 pm

Боохой Данзангийн 110 жилийн ойн барилдаан бол 2004 оны барилдаан. Тэгээд Бат-Эрдэнэ аврага Сүхбат аврагад зүгээр унаад өгнө ч гэж юу байхав. Чадлаараа барилдаад л унасан. Харин Өсөхөө бол Сумьяад өгсөн. Сумьяа 2 гар амар даваад ирж байхад, Сүхбат аварга 2 яс үзээд гарч ирж байсан юм. Тэгээд Сумьяа хамгаалсан шуудагдсан тэгээд хаясан. Өсөхөөг барьц тавилцая гэж байгаад Жижиг аврага хаясан юм биш. Энэ тухай Бөх сонин дээр дэлгэрэнгүй байгаа. Өсөхөө гарын боолт суларчихлаа элэг бүснээс бариад барилдаан зогсоогооч гэж засуулдаа хэлсэн. Харин засуул нь сонсоогүй. Тэгээд барилдаан үргэлжлээд Сүхбат аврага давсан юм.
Фэнүүдийн хувьд Сумьяа Өсөхөөгөөс олон фэнтэй байх.
Сумьяагийн фэнүүд бараг Жижигийн фэнүүдэд дөхөж очино шүү. Өсөхөөг хол хаяна фэнээрээ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Miro Klose » Thu May 26, 2011 2:36 am

Сумъяабазар 800 жилийн ойгоор аварга авдаг наадмыг үнэхээр мартаж чаддаггүй юм Стадионд цугласан бүх хүн аварга аварга гэж орилоол үнэхээр бахархалтай байж билээ. Монголчууд бөхдөө үнэхээр хайртай юм дээрээс нь Сумъяаг аварга болоосой гэж Монгол даяараа хүсэж байсаны илэрэл. Сүүлд аварга өглөө гэхэд Стадионд бсан бүх хүн уухайлах нь уухалж баярын нулимс дуслуулж байсан даа. Би лав Сумъяаг худлаа барилдаж байсаныг хараагүй түүнд тэгэх ч шаардлага байгаагүй хүчээ үзээл унавал унаал давуул даваал явсан. Сүхбатад хутгуулаад хэдэн жил ч Өсөхөөд унасан билээ. Найраа ч хэзээ ч хийгээгүйг ард түмэн мэднэ тэрийгээ ч дагаад маш олон фентэй хүн шүү дээ. Өсөхөөг бол Архангайхан л дэмждэг байх тэрнээс нээх фентэй гэж бодохгүй л байна бас л Сумъяа шиг цэвэр барилдаантай хүн даан ч заримдаа томоохон алдаа хийж шатаж бгаа харагддаг. Сүхбатыг хөшиглөдөг дээр лав мань хүний томоохон буруу хүний ам мэхэнд орж л бдаг гэхдээ л үнэхээр л аваргын буйртай жинхэнэ аварга даа.
Сүхбат бол мэхэндээ даацтай уран гарамгай барилддаг, спортын шартай хүн гэхдээ тухайн үед лав нэр хүнд нь нээх өсөөгүй бсан. Анх 6 аан заан гарч ирэхэд Сумъяа илүү алдартай байсан санагдаж бна түрүүлээд 2 удаа үзүүр түрүү булаалдчихсан Бат-Эрдэнэ аваргыг залгамжлах байх гэсэн хүлээлт байлаа дараахан нь Сүхбат үнэхээр тэсэрчихсэн л дээ илүү тактикийн тал дээр сайжирсан амаа зөв авч сурсан энэ Баянмөнх аваргатай холбоотой болов уу гэж боддог. Сүхбат нэг том дутагдалтай хүн Монгол бөхөд аваргыг хүндэтгэх ёс гэж нэг айхтар юм бий Бат-Эрдэнэ аваргыг хориотой мэхээр унагааж гэмтээгээд бөхчүүдийн дунд нэр хүндээ алдсан л даа дараа нь хэвлэлээр том том юм ярьж хүмүүсийн дургүйг хүргэсэн болов уу. Аваргын намба гэж айхтар юм л Сүхбатад байгаагүй. Дээрээс нь хадам аав нь Мөнхбат аваргыг хүүгүй гэж хэлээд халхын бөхчүүдээсээ хөндийрсөн. Энэ мэтчилэн хэл аманд их өртсөн дөө. Зодог тайлсан нь допингоос шууд болсон зүйл шүү дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Thu May 26, 2011 2:36 am

(Бадруулыг гайхах)
Их өрөөсгөл ойлголт байна даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Thu May 26, 2011 4:42 pm

Аваргын намба гэж айхтар юм л Сүхбатад байгаагүй. Дээрээс нь хадам аав нь Мөнхбат аваргыг хүүгүй гэж хэлээд халхын бөхчүүдээсээ хөндийрсөн. Энэ мэтчилэн хэл аманд их өртсөн дөө..[/quote]
Энэ яриа бол Мөөеэ аваргаас эхлэлтэй юм. Мөөеэ аврага Энэ Сүхбат үнэхээр азгүй юм. Дөрвөдийн хүргэн болж байдаг. Хэрвээ халхын хүргэн болсон бол халх түмэн өргөөд л аврага болгох байсандаа гэж хэлсэн. Хариуд нь Баянаа аврага дээрх үгийг хэлсэн.
Last edited by uuganaa_2491 on Thu May 26, 2011 5:33 pm, edited 1 time in total.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Thu May 26, 2011 5:10 pm

uuganaa_2491 wrote:Аваргын намба гэж айхтар юм л Сүхбатад байгаагүй. Дээрээс нь хадам аав нь Мөнхбат аваргыг хүүгүй гэж хэлээд халхын бөхчүүдээсээ хөндийрсөн. Энэ мэтчилэн хэл аманд их өртсөн дөө. Зодог тайлсан нь допингоос шууд болсон зүйл шүү дээ.


Сүхбат аварга өөрийн амжилтын төлөө юу ч хийхээс буцахгүй хүн юм уу л гэж боддог. Зорилго нь арга хэрэгслээ буруутгадаггүй гэсэн зарчмаар

Ам мэх, допинг, өндөр цолтныг хүндлэх суртахуун зэрэг хамаагүй ямар нэгэн аргаар өрсөлдөгчөө ялах гэсэн зорилготой.

Өсөхөө бөхөөрөө бол илүү лдээ яалтачгүй үнэн. Сүхбат аварга бол сүүлийн үедээ буюу 2005 оноос барахаа байж эхэлсэн, шарандаа ч зодог тайлахад нь нөлөөлсөн. Тэгээд допинг хэрэглэдэг байсан нь ч нөлөөлсөн байх

Яг тухайн үед бол хүмүүс ихэнхи нь Өсөхбаярыг дэмждэг байсан түрүүлээсэй гэж ерөөдөг байсан. тэр үед сонинуудаар явж байсан санал асуулгаар тэр нь мэдэгддэг байсан. /2001-2004 он/ Сүүлрүүгээ Өсөхбаяр цөөхөн барилдаад, шодолт олшроод ирэхээр дургүй болж эхэлсэн байх.

2005 оноос хүмүүс илүү Сүхбат тал руугаа болсон сайн хүнийг өнгөрсөн хойно мэддэг гэдэг шиг үнэхээр уран гоё барилдаан үзүүлдэг байсан бөхөө санаж эхэлсэн байх. Одоо бол Сүхбат бол бусдаасаа илүү олон дэмжигчтэй байх. Мэх, хурд, тэмцэх чадвар, хөдөлмөрөөрөө гайхамшиг л даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Thu May 26, 2011 5:31 pm

jugder_08 wrote:
uuganaa_2491 wrote:Аваргын намба гэж айхтар юм л Сүхбатад байгаагүй. Дээрээс нь хадам аав нь Мөнхбат аваргыг хүүгүй гэж хэлээд халхын бөхчүүдээсээ хөндийрсөн. Энэ мэтчилэн хэл аманд их өртсөн дөө. Зодог тайлсан нь допингоос шууд болсон зүйл шүү дээ.

Энэ одоо юу вэ. Би аваргийгаа Зодог тайлсан нь допингоос шууд болсон зүйл шүү дээ гэж хэлсэн юм шиг харагдаад байна
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests
cron