Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Mon Mar 28, 2011 1:40 pm

my.agapimu wrote:Яг одоо байгаа тоглочидоор бол:
Ла лигт:

Сүхбат - Мэсси
Өсөхбаяр - К.Роналдо
Сумъяабазар - Вилла
Гантогтох - Кака
Цэрэнпунцаг - Форлан
Ганбат - Озил

Өсөхөө роналдо шиг уран байж чадах уу. Зүгээр л Видич эсвэл Матерацци юм биш үү
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Mon Mar 28, 2011 4:07 pm

Өсөхөө роналдо шиг уран байж чадах уу. Зүгээр л Видич эсвэл Матерацци юм биш үү[/quote]
Өсөхөө чинь юун К.Роналдо бүдүүн Роналдо ш дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Mon Mar 28, 2011 6:19 pm

Ганбат чинь Кристиан Вьери байхгүй юу.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby 21Grams » Mon Mar 28, 2011 9:49 pm

Сайхан бичижгээжээ. Надад бичих юм үлдээгээгүй байна шүү. Аргагүй л Монгол бөхийн чимэг 6н зааны минь сэдэв юм даа.

10 минь ойрд овоо форумаа эргэж тойрдог болоо юу даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Mon Mar 28, 2011 10:52 pm

Залуу Өсөхөө бол Криштиана, Хөгширч буй Өсөхөө бол Тэрритэй харьцуулахад буруудах юм байхгүй л дээ. :ногоон:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Jersey » Wed Mar 30, 2011 10:01 am

Одоо яагаад жигдхэн бөхчүүд байгаад байна гэхээр бөхчүүдэд нэг үе байдаг. Түвдэндоржийн үе гэж нэг байсан, Дамдингийн үе гэж нэг байсан, Мөнхбат, Баянмөнхийн үе гэж байсан. Тэгээд Бат-Эрдэнийн үе, Бат-Эрдэнийн үе дуусахаар завсарт нь Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар нар гарч ирээд одоо бас дуусах гэж байна. Үүний дараагийн үе арав, арван таван жилээр гарч ирээд байгаа юм. Миний судалж ажигласнаар бол.

-Сүхбатыг би өөрөө гайхдаг. Барилдаж байсан бол дархан аварга болчихсон. Тийм шийд гаргасан явдлыг өөрөөс нь асуухгүй бол бид хэлж мэдэхгүй. Сүхбат бол сайн бөх, сайхан барилддаг шуурхай хөдөлгөөнтэй, мэхээ урьдаас боловсруулдаг, ямар ч хүний байдлыг судалж барилдаж чаддаг. Задгай ч барилдана дөрвөлжин ч барилдана. Янз янзын барилдааныг бүрэн хийж чаддаг бөх юм. Сүүлийн үеийн бөхчүүдээс хамгийн сайхан барилдаантай бөх гэвэл Сүхбат л байна даа.

хиймори.мн-с

Энэ хүн нас өндөр гарсан ч ухаан санаа бол тунгалаг, сайн илтгэдэг хүн бна.
Бөхөд хийж байгаа анализ, дүгнэлт нь ёстой анги.
Аргагүй өөрийх нь хэлснээр бөхийн 5-6 үеийг туулсан хүннээс илүү олон зүйл мэдхийг хүсч бна.
Хэрвээ америктай харицуулах юм бол нэг том телевизийн сайн алалистчин бхаар бжээ.

Одоо ер нь монголын спортод сайн сэтгэлзүйч, аналист , спортын сэтгүүлчид яах аргагүй дутагдаж бна.
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Takanohana_Nowitzki » Wed Mar 30, 2011 11:54 am

Миний хөгшин хэний ярилцлагын тавьчихваа? эсвэл өөрийх чинь юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Jersey » Wed Mar 30, 2011 12:09 pm

Takanohana_Nowitzki wrote:Миний хөгшин хэний ярилцлагын тавьчихваа? эсвэл өөрийх чинь юм уу?


Монгол улсын хүндэт засуул О.Гомбосүрэн: "Одоо сайхан шавдаг, дэвдэг бөх алга болж"
ийм хүний ийм гарчигтай нийтлэл гарсныг олж уншсан бөлгөө
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Fri Apr 01, 2011 9:04 pm

:D
Last edited by mugi19 on Sun Apr 03, 2011 12:00 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Fri Apr 01, 2011 9:08 pm

Ер нь юутай ч зүйрлэсэн хамгийн оргилтой нь л энэ хэдийг зүйрлэх юм даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 01, 2011 9:09 pm

my.agapimu wrote:Одоо тэгвэл:

Өсөхөө - Бенз
Сүхбат - БМВ
Сумъяа - Хонда
Цэрэнпунцаг - Форд
Гантогтох - Ниссан
Ганбат - Тоёота

гэдэг ч юмуу.., :D

Сумъяа Хонда байхдаа яадийн? Тоёота Гантогтох Хонда :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Fri Apr 01, 2011 10:09 pm

my.agapimu wrote:
Бадруул wrote:
ЦАГААН wrote:харин Санжаадамба бол яах аргагүй Ман Сити... :-o

:-o :-o :-o
За яг татаж уналаа.....

:eek: :eek: :eek:

:-o
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Fri Apr 01, 2011 10:33 pm

:D
Last edited by mugi19 on Sun Apr 03, 2011 12:01 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Jersey » Sat Apr 02, 2011 10:19 am

Хэрвээ сумьяаг чи огцом хурдттай гээд Хонда гэж бгаа бол
тэр бэнз беэмер чинь юу болж бна?

өөрийнхөө мэддэг юмаар харицуул, наадах чин април фүүл юмуу хаашайн лол
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bulga » Wed Apr 20, 2011 10:19 pm

АВАРГА АВАРГААРАА Л ТӨРДӨГ
2010-08-21 07:55:57
Хүмүүс: Сүхбат.А | Өсөхбаяр.Г | Бат-эрдэнэ. |
Үйл явдал:
Сэдэв: Өөр мэдээ |

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, улсын залуу гарьд Долгорсүрэнгийн Сумъяабазар 100 жилд ганц тохиох Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ой давхацсан ардын хувьс галын 85 жилийн ойн баяр наадмаар арав давж түрүүлж аварга цол хүртсэнээр ардын хувьсгалын жилүүдэд найман аймгийн 19 хүчтэн “Монгол улсын аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн билээ.

Анх зодоглосон наадамдаа улсын цолд хүрсэн аваргууд

Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга Н.Жамъян, С.Цэрэн, аварга Ж.Цэвээнравдан, Д.Хадбаатар, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх зодоглосон жилийнхээ баяр наадмаар шууд улсын цол хүр тэж, улсын цолтнуудын их гэр бүлд хөл тавьсан байдаг. Даян аварга Н.Жамъян шууд улсын арслан, аварга Ж.Цэвээнравдан заан, дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга С.Цэрэн гурав зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин, даян аварга Ц.Чимэд-Очир, хүчит аварга Д.Хадбаатар, залуу аварга Д.Сумъяабазар нар тав давж улсын начин цол хүртэж байжээ.

Шууд арслан, заан цол хүртсэн аваргууд

Ардын төрийнхөө баяр наадамд анх цолгүй залуу бөхчүүд хүрэлцэн ирж барилдаад шууд улсын арслан, заан цол хүртсэн зургаан аварга байдаг. Дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамьян гурав начин, заан цолыг алгасаж шууд улсын арслан, дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Ж.Цэвээнравдан гурав начинг алгасаж шууд улсын заан цол хүртсэн хүчтэнүүд юм. Дархан аварга Б.Түвдэндорж Ш.Батсуурь хоёр ардын хувьсгалын 18, 46 жилийн ойн баяр наадмуудаар ес давж түрүүлэн, даян аварга Н.Жамъян ардын хувьсгалын 4 жилийн ойн баяр наадмаар ес давж үзүүрлэж улсын арслан цол тус тус хүртэцгээсэн билээ.

Чимэгтэй начин цол хүртсэн аваргууд

Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, С.Цэ рэн, А.Сүхбат нарын дархан, даян аваргууд улсын наадамд анх шөвгөрөхдөө зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин цол хүртсэн хүчтэнүүд юм. Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяр наадмаар ганцхан бөх улсын начин цол хүртсэн нь ирээдүйн алдарт аварга Д.Дамдин байсан юм. Тэрбээр тав, зур гаагийн даваанд сүүлийн гурван жил дараалан начин цолоо баталсан Архангайн “галзуу” хэмээх Ц.Лхагваа, өөртэй нь хожим баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан Өвөрхангайн “дэрэн бор” хэмээх С.Самданжигмид нарын начин, арслан цолтой, эртэй аатай барилдаж явсан бөхчүүдийг орхиж байв. Булган Сайханы С.Цэрэн аварга ардын хувьсгалын 39 жилийн ойн баяр наадмаар зургаагийн даваанд Л.Сосорбарам арсланг Ж.Мөнхбат аваргын өвдгийг чичрүүлж явсан ид үед нь орхин чимэгтэй начин болсон бол Өвөрхангайн Д.Цэрэнтогтох авар га ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Булганы зааны энтэй начин Ч.Лундаагаар дөрөв давж, угсраа олон мэхээрээ алдартай Ч.Бээжин аваргаар начны босгыг алхан, улсын залуу арслан хэмээн анх удаа цоллуулан барилдсан П.Дагвасүрэнгээр зургаалж байлаа. Агваансамдангийн Сүхбат аварга ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадмаар тав, зургаагийн даваанд Өвөрхангайн Ш.Батхуяг начин, Хөвсгөлийн Д.Баяраа заан хоёрыг МНТны 750 жилийн ой, Есөнзүйлийн даншиг наадмуудаар үзүүр түрүүг булаалдаж, их шөвөгт шалгарч дээд цолд тэмүүлж явсан үед нь орхиж өсөх идэр чимэгтэй начин цол хүртэж байлаа.

Начин цолтойдоо түрүүлсэн аваргууд

Хаяа хаяагаа дэрлэсэн Хөвсгөл, Архангай, Булган аймгийн Д.Дамдин, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн гурван хүчтэн Яармагийн дэнж, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд “улсын начин” хэмээн цоллуулан барилдсаар ардын төрийнхөө их баяр наадмыг манлайлж “Монгол улсын арслан, аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж, наадамчин түмнээ баясгаж явсан аваргууд юм. Ц.Чимэд-Очир, С.Цэрэн хоёр нь улсын залуу начин хэмээн цоллуулан барилдсан анхныхаа жилийн баяр наадмаар их аварга Б.Түвдэндорж, таван жил дараалан түрүүлж, тахим өгнө гэдгийг мартаж явсан алдарт Д.Дамдин аварга хоёрын тахимыг өгүүлж түрүүлсэн байдаг. Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа алдарт аваргуудын нутгийн хүү С.Цэрэн начингаас аварга хэмээх эрхэм цолыг шууд хүртэж, цол гуншингаа ийн ахиулсан цорын ганц бөх болсон билээ.

Шаггүй бөх болохоо анхнаасаа харуулсан аваргууд

Төв аймгийн Угтаалцайдам сумын Д.Хадбаатар аварга ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар хөнгөн атлетикийн тэмцээний талбараас гүйж ирж, Төв цэнгэлдэхийнхээ зүлэг ногоон дэвжээнд анх зодоглож улсын начин цол аваад хойтон жил нь начин цолоо баталж, дараа жилийнх нь баяр наадмаар улсын начин Д.Цэрэндаш, Д.Долгорсүрэн, М.Мөн гөн нарын ирээдүйн заан, арслан цолтой залуу хүчтэнүүдийг орхисоор улсын заан цол хүртсэн, ид барилдаж явсан он жилүүддээ барилдаандаа завсар оруулаагүйсэн бол цол гуншингаа ахиулах, арвижуулах хүчтэн байлаа. Хан Хэнтий нутгийн хүчит аварга Б.Бат-Эрдэнэ аварга ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн улсын начин, заан, аварга цолтнууд (Д.Бадрах, Ө.Тулгаа, О.Балжинням)-ыг аймгийн арслан, улсын начин цолтой, дээд цолд тэмүүлж явсан ид үед нь шороодуулсаар улсын начин, дараа жилийнх нь наадмаар ирээдүйн заан, аварга хоёр (улсын начин Д.Давааням, О.Балжинням)-ыг орхин, өмнөх жилийн баяр наадмын манлай, залуу арслан Б.Ганбаатараар заан цолны босгыг алхаж, Өвөрхангайн ахмад арслан Гялдангийн Цоодол гуайн хэлснээр анхнаасаа “шаггүй” улс болохоо харуусан юм.

Аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол...

Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтог тох хоёр зургаа давж, аварга Ч.Бээжин, Д.Хадбаатар хоёр тав давж улсын цолтны их гэр бүлд хөл тавиад, дараагийн даваанд Д.Дамдин нь Ц.Чимэд-Очир аваргад, Д.Цэрэнтогтох нь Ж.Мөнхбат аваргад, Ч.Бээжин нь Д.Дамдин аваргад, Д.Хадбаатар нь С.Цэрэн аваргад тус тус өвдөг шороодож, аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол даваагаа ч, цол гуншингаа ч ахиулах хүчтэнүүд байжээ гэдгээ харуулсан.

Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолыг...

Ардын хувьсгалын жилүүдэд найман аймгийн 19-хөн хүчтэн үндэсний бөхийн “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртсэн байдаг. Харин үүнд баяр наадмын дэвжээнээ үзүүлсэн харилцан адилгүй амжилтаараа хүрчээ. Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат хоёр гурван жил дараалан түрүүлж байж, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын зургаан аварга хоёр дахь удаагаа тү- рүүлээд, Г.Самдан, Н.Жамъян, Ж.Цэ вээнравдан, С.Цэрэн, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх удаагаа түрүүлээд аварга цолыг хүртсэн байхад Д.Цэрэнтогтох аварга МБАТ-ний VI спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 30 давж түрүүлээд, Ц.Чимэд- Очир аварга ардын хувьсгалын түүхт 25 жилийн ойн баяр наадмаар 9 давж үзүүрлээд, О.Балжинням аварга ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр наадмаар долоо давж их шөвөгт шалгараад аварга цолыг хүртсэн байна. С.Цэрэн аварга начин цолтойдоо түүхт их ойн жилийн баяр наадмаар тү- рүүлж шууд аварга цол хүртснийг бид мэд нэ. Харин Д.Цэрэнтогтох аварга 1978 оны баяр наадмаар түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жилийнх нь хавар болсон МБАТ-ний спартакиадаар түрүүлэхэд аварга цол олгосон болохоор ардын төрийнхөө их баяр наадмаар улсын арслан хэмээн цоллуулан барилдаж үзээгүй бөх. Залуу аварга Д.Сумъяабазар ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аварга цол хүртэ хийнхээ өмнөхөн олон жил сэтгэл зүр хэндээ тээж явсан “улсын арслан” цолныхоо тэмдгийг хэдхэн хором зүүж үзсэн билээ.

Монгол Улсын дархан аварга хэмээх эрхэм цолыг...

Монгол улсын 19 аваргын долоо нь “Дархан аварга” хэмээх эрхэм дээд цолд хүрсэн хүчтэнүүд бөгөөд энэ цолыг Д.Дамдин аварга таван жил дараалан, Ж.Мөнхбат аварга дөрвөн жил дараалан түрүүлж байж хүртсэн байхад Б.БатЭрдэнэ аварга гурван жил дараалан тү- рүүлснийхээ дараа МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмаар 10 давж түрүүлээд, Б.Түвдэндорж аварга дөрөв дэх удаагаа, Х.Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлээд, Д.Цэрэнтогтох аварга хоёр түрүүлсэнийхээ дараа ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн баяр наадмаар 8 давж үзүүрлээд энэ эрхэм цолыг хүртжээ. Харин Ш.Батсуурь аваргад “даян, дархан” чимэг хэмээн нэрлээд олгосон байдаг. Зургаан дархан аварга нь ардын хувьсгалын 43 удаагийн баяр наадмыг ээлж лэн хаанчилж, дөрөв ба түүнээс дээш жил түрүүлсэн үнэхээр дархлагдсан авар гууд билээ. Б.Бат-Эрдэнэ аварга 12 түрүүлж, нэг үзүүрлэсний дотор ар дын төрийнхөө баяр наадмыг 8 жил да раалан (1992-1999 он) манлайлж, да хин тохиоход бэрх дээд амжилтыг тог тоосон бол Х.Баянмөнх аварга 10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Б.Түвдэндорж аварга 7 түрүүлж, 2 удаа үзүрлэж, Ж.Мөнхбат аварга 6 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Д.Дамдин аварга 5 түрүүлж, 5 удаа үзүүрлэж, Д.Цэрэнтогтох аварга 4 түрүүлж, 5 удаа үзүүрлэж баяр наадмын дэвжээнээ гайхамшигт амжилтыг үзүүлцгээсэн билээ.

Хамгийн олон жил...

Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын гурван дархан аварга ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хамгийн олон жил зодоглож, наадамчин түмнээ баясгаж явсан хүчтэн үүд бөгөөд Д.Дамдин аварга 39, Ж.Мөнхбат аварга 39, Х.Баянмөнх аварга 36 жил зодогложээ. Ардын төрийнхөө их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон 12 жил түрүүлж, хамгийн олон завсаргүй 19 жил дараалан их шөвөгт шалгарч байсан бол Х.Баянмөнх аварга хамгийн олон 27 жил (10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 9 удаа долоо, 3 удаа зургаа, нэг удаа тав давсан) шөвгөрч, хамгийн олон 23 жил их шөвөгт шалгарч үлдэж хүч үзэж явжээ (МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын амжилтыг оруулав). Х.Баянмөнх аварга баяр наадмын дэвжээнд Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нарын “өнгөрсөн, одоо, ирээдүй” цагийг эзэлсэн алдарт аваргуудтай хамгийн олон 29 удаа таарч, гар зөрүүлж явсан бөгөөд 27-д нь их шөвөг, үзүүр түрүүнд хүч үзжээ.

Хамгийн залуудаа...

Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянм өнх, залуу аварга Д.Сумъяабазар гурав хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүд бөгөөд Ж.Мөнхбат аварга МБАТ-ний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд түрүүлж улсын заан, Х.Баянмөнх аварга ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин, хориодхон хоногийн дараа болсон МБАТний II спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанд 27 даваагаар хоёрдугаар байрт шалгарч улсын заан, Д.Сумъяабазар аварга ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртэж, хорьхон насандаа улсын цол хүртэж байв. Тайлбар: Х.Баянмөнх аварга төрсөн оноо 1943 оны хоёрдугаар сарын 2-нд билгийн тооллын хонь гарахын өмнө морин жил төрсөн гэж залруулсан байдаг. Дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга С.Цэрэн хоёр хамгийн залуудаа ардын төрийнхөө их баяр наадмаар түрүүлсэн аваргууд юм. Цэл залуу 22 насандаа С.Цэрэн аварга ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, Ж.Мөнхбат аварга ардын хувьсгалын 42 жмлийн ойн баяр наадмаар түрүүлж наадамчин түмнээ баясгаж явжээ. С.Цэрэн аварга 22 насандаа “Монгол улсын аварга”, Ж.Мөнхбат аварга 25 насандаа “дархан аварга” хэмээх эрхэм цолыг тус тус хүртсэн нь хамгийн залуугаар тэмдэглэгддэг.

Хамгийн өндөр насандаа...

Алс баруун хязгаар нутгийн алдарт хүчтэн Х.Баянмөнх аварга хамгийн ахмад настайдаа баяр наадмаар түрүүлж, үзүүрлэж явсан бөх. Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадмаар 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын үзүүр түрүүг 47 настайдаа булаалдаж үзүүрлэж үнэнхүү ясны сайн болохоо харуулж байв. Ч.Бээжин аварга 36, Д.Хадбаатар аварга 35 настайдаа “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж байв. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин нар 51 настайдаа тав, дархан аварга Ж.Мөнхбат 53 настайдаа зургаа давж наадамчин олноо баясгаж явжээ. Сэлэнгийн “боохой” хэмээх алдарт арслан Д.Данзан 57 настайдаа тав давж шөвгөрсөн гэдэг.

Сонин гэмээр ижил төстэй амжилтууд

Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нарын дархан аваргууд ардын хувьсгалын 47, 57, 67 жилийн ойн баяр наадмуудын найм, есийн даваанд дархан аварга цолтой хүчтэнүүдийг цувруулан орхиж, ижил амжилтуудыг үзүүлэн ардын төрийнхөө их баяр наадмаар анх түрүүлж байв. Х.Баянмөнх аварга 1968 онд Д.Дамдин, Ж.Мөнхбат дархан аваргуудыг, Д.Цэрэнтогтох аварга 1978 онд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарыг, Б.Бат-Эрдэнэ аварга 1988 оны наадмаар Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлж байжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нар ирээдүйн аварга, арслан, заан, тэр үеийн шилдэг начингуудаар даваагаа ахиулсаар, урьд жилийнх нь баяр наадмын манлай, арслан цолтой бөхийг зааны даваанд орхиж улсын заан цол хүртэж байжээ. Д.Цэрэнтогтох аварга 1977 онд улсын начин М.Мөнгөн (улсын арслан), улсын начин Д.Мягмар (улсын заан) болон урьд жилийнх нь баяр наадмаар түрүүлсэн Д.Хадбаатар арслангаар, Б.Бат-Эрдэнэ аварга 1986 онд улсын начин Р.Давааням (улсын заан), улсын начин О.Балжинням (улсын аварга) болон өмнөх оны түрүү бөх Б.Ганбаатар арслангаар долоо давж, зааны босгыг алхаж байв. Ж.Цэвээнравдан аварга 1947, 1948, 1949 оны баяр наадмаар гурван жил дараалан Ш.Батсуурь аваргад, Ц.ЧимэдОчир аварга 1951, 1952, 1953 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Түвдэндорж аваргад, Х.Баянмөнх аварга 1965, 1966, 1967 оны баяр наадмаар гурван жил дараалан Ж.Мөнхбат аваргад, Д.Цэрэнтогтох аварга 1988, 1989, 1990 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Бат-Эрдэнэ аваргад тахимаа өгч явсан нь аваргуудад тохиосон ижил төстэй гэмээр өвдөг шороодолтууд юм.

Нас чацуу үе тэнгийн аваргууд

Даян аварга Н.Жамъян, улсын авар га Г.Самдан хоёр билгийн тооллын ХV жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жил, дархан аварга Б.Түвдэндорж даян аварга Ц.Чимэд-Очир хоёр ХV жарны “гал” хэмээх улаан луу жил, даян аварга Г.Өсөхбаяр залуу аварга Д.Сумъяабазар хоёр ХVI жарны “сэрэмжгүй” хэмээх усан үхэр жил төрсөн нас чацуу аваргууд билээ. Н.Жамъян, Г.Самдан аваргууд 1925 оны баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан бол дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир нар баяр наадмын дэвжээнд зургаан удаа таарахдаа гурван удаа үзүүр түрүүнд, даян аварга Г.Өсөхбаяр, отгон аварга Д.Сумъяабазар нар баяр наадмын дэвжээнд найман удаа таарч хүч үзэхдээ их шөвөгт хоёр удаа, үзүүр түрүүг хоёр удаа булаалдаж, наадамчин түмнээ баясгасан үе тэнгийн хүчтэнгүүд юм.

Нэг нутаг усны аваргууд

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум бол Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин на рын гурван аваргатай Монгол улсын цорын ганц сум бол Г.Өсөхбаяр ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, улсын аварга цол хүртсэнээр Архангайн Батцэнгэл хоёр аваргатай сум болсон юм. Хоёр төрийн наадамд барилдан, арван засгийн наадмыг олонтаа манлайлж, ардын засгийн анхны жилийн баяр наадмаар түрүүлж явсан алдарт Лу гүний Г.Вандан аварга Архангайн Батцэнгэлийнх билээ. Монгол улсын аварга хэмээх эрхэм дээд цол хүртсэн алдарт хүчтэнүүд маань ардын хувьсгалын 89 удаагийн баяр наадмын 65-д нь түрүүлж, 41 удаа үзүүрлэж, түүхт ойн хэмээн нэрлэдэг 20, 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн баяр наадмуудад манлайлан, гайхамшигт амжилтаараа ард түмнээ баясгасаар ирсэн. Ард түмэн нь ч аварга цолтой бөхөө хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнуудаас ч илүү хүндэтгэл үзүүлж гэр бүл үр хүүхэдтэй нь хамт хайрлан хүндэлсээр байдаг. Ж.Мөнхбат аварга “Аварга аваргаараа л төрдөг”, Х.Баянмөнх аварга “Хэн дуртай хүн аварга болчихдоггүй”, Б.Бат-Эрдэнэ аварга “Амны хишиг, хувь зохиол гэж айхтар юм бий” гэж дурсан ярьцгаасан нь юутай үнэн үг вэ. Тиймээ аварга аваргаараа л төрдөг. Аварга гэдэг ард түмнийхээ буян заяаг өөртөө шингээсэн үнэнхүү нэр хүндтэй алдар юм даа.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bulga » Wed Apr 20, 2011 10:21 pm

Бөх судлаач Н.Зоригтбаатар: Хэрвээ Сүхбат дахин барилдвал түрүүлэх л хэрэгтэй
2010-08-12 09:23:33
Хүмүүс: Сүхбат.А |
Үйл явдал:
Сэдэв: Дүрэмгүй яриа |

Бөх судлаач Н.Зоригтбаатартай ярилцлаа. Уншигч та энэ хүнийг Монголын Байгалийн түүхийн музейн захирал гэдгээр нь илүүтэй мэдэх байх. Тэрбээр Намхай аваргын талаар 20 гаруй жил судалсан нэгэн. Мөн далай аварга А. Сүхбатын авга ах нь. Өөрөөр хэлбэл төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Тиймдээ ч олон жилийн хөдөлмөрөө шингээн байж хийсэн “Эгнэшгүй хүчит Намхай аварга” хэмээх ном, ард түмний хайртай бөх болох А. Сүхбат, Монгол бөхийн хөгжил, Байгалийн түүхийн музейн талаар гээд түүнтэй ярилцах сэдэв өргөн байлаа.
-Залуучууд, хүүхдүүд музейд орохгүй байгаа нэг шалтгаан нь үзмэрүүдээ олон нийтэд хүргэж чаддаггүй, сонирхолгүй бас орчны тохижилт тааруу байгаагаас болсон юм болов уу гэж боддог?
-Энэ бол шууд мөнгөтэй холбоотой асуудал л даа. БНСУ-ын Шинжлэх ухааны музей манайхтай таван жилийн хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг юм. Энэ музей жил болгон маш том хэмжээний үзэсгэлэн гаргадаг. Нэг гаргахдаа ойролцоогоор 500 сая тегрөгийг зөвхөн энэ үзэсгэлэндээ зориулдаг. Харин бидэнд юун үзэсгэлэн. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн хоёр жил хямрал гээд зөвхөн цалингаа л тавилаа. Уншигчдад би үнэнийг л хэлнэ. Зөвхөн манайх гэлтгүй соёл урлагийн байгууллага тэр чигтээ сүүлийн жилд зөвхөн цалингаа л тавьж байна. Юун шинэчлэл, юун хегжил дэвшил. Яахав, 2011, 2012 оноос арай дээр болох юм болов уу гэж би ажиглаад байгаа. Оюу толгой, Таван толгойгоосоо ашиг ороод ирвэл соёл урлаг руугаа мөнгө хаях байлгүй дээ. Алийн болгон үлдэгдлийг нь царайчлах вэ? Манай улс нэгдсэн төсвөө эхлээд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжинд өгсний дараа аяганы ёроолд нь үлдсэн хэдхэн төгрөгийг нь соёл урлагийнханд хувааж өгдег. Ийм байхад яаж шинэ, сонин юм хийх вэ. Нөгөө талаар манай барилга бол зориулалтынх биш. Дээр нь хуучин болохоор их хэмжээний хөрөнгө оруулапт хийгээд засвар хийгээд ч нэмэргүй байвал манайд ч, улсад ч гарзтай. Бас улсынхаа мөнгийг бодох хэрэгтэй. Гэхдээ бид өөрийнхөө хэмжээнд тохижилт хийж байна. Үзэсгэлэн гаргаж байна. Сая гэхэд Солонгосын ШУ-ы музей бүх зардлаа өөрөө гаргаад маш сонирхолтой гэрэл зургийн ургамлын үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд тэднийх Монгол мөнгөөр зургаан сая төгрөг зарцуулсан байх жишээтэй.
-Байгалийн түүхийн музейн нэг гол үзмэр нь динозавр. Сүүлийн үед шинээр тавьсан динозавр байна уу?
-Зарим хүмүүс Байгалийн түүхийн музей олдвороо өөрсдөө хайгаад танхимдаа тавьдаг гэж ойлгодог. Манай улсын систем нь бусад орнуудаас арай өөр. Манайхтай хамтран ажилладаг гээд байгаа Солонгосын музей бол 200 ажилчинтай. Эдгээр ажилчны 20 орчим нь зөвхөн папентологийн судалгаа хийдэг, олдвороо олдог. Гэтэл манайх тэс өөр. ШУА-д Палентологийн төв гэж байдаг. Энэ төв нь палентологийн олдвор олдог бие даасан төв. Тэд шаардлагатай үзмэрүүдээ манайд өгдөг. Уг нь би үүнийг нэг тийш нь болгох хэрэгтэй гэдэг саналыг байнга л тавьдаг. Ер нь манайх аль хэзээний 20,30 жилийн өмнөх энэ системээсээ гарч чадахгүй л явна. Амьтдын тухай гэвэл баавгайн чихмэл ойролцоогоор 40 жил болдог. Энэ жил манайх хоёр баавгай солино. Нэгийг нь олоод бэлдчихсэн. Гэвч баавгай дэлхийд их ховордож байгаа амьтдын нэг. Яагаад энэ амьтдаа солихгүй байгаа юм бэ гэж байнга асуудаг. Гадаадынхан үүний эсрэг байдаг. Манайх удахгүй чононын чихмэлийг солих гэж байгаа гэхээр хөөрхий амьтан. Та нар битгий алаарай. Үхчихсэн байгааг нь аваарай гэдэг. Ийм энэрэнгүй. Харин Монголчууд эсрэг. Чоно, үнэг харагдвал шууд л буугаа шүүрдэг, араас нь хөөдөг. Гайхуулж байгаа юм шиг нэг чоно алчихаад машин дээрээ үзмэр болгон өлгөдөг. Ер нь цаашдаа хүүхдүүдэд үнэг бол гоё арьстай, бэлчээрийн дайсан хулганыг иддэг ашигтай амьтан гэж сургамаар юм билээ.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та “Эгнэшгүй хүчит Намхай аварга” гэж ном гаргасан байсан. Яагаад энэ хүний талаар бичих болов?
-Намхай аваргын тухай баримтыг 27 жил цуглуулсан. Олдсон юмаа цуглуулаад байсан чинь сүүлдээ бараг донтсон. Нэлээн их баримт цуглуулсан даа. Төрсөн едрөөс нь эхлээд бурхны оронд заларсан тэр мөчийг нь хүртэл 42 жилийн амьдралыг нь судалсан. Яагаад судалсан юм бэ гэхээр Намхай аварга Монгол бөхийн түүхэнд наадам хийж эхэлснээс хойш дөрвөн рекорд тогтоосон байдаг. Бараг давтагдахгүй гэж хэлж болохоор. Нэгдүгээрт, Намхай аварга Монгол наадамд нийт 19 түрүүлсэн. Түүний дараа Б.Бат-Эрдэнэ аварга 11 удаа, Х.Баянмөнх аварга 10 удаа түрүүлсэн байдаг. Ийм амжилт Монгол бөхийн түүхэнд ердөө байдаггүй. Цаашдаа ч давтагдахгүй болов уу. Хоёрдугаарт, 19 удаа түрүүлснээс гадна долоон удаа үзүүрлэж байсан. Өөрөөр хэлбэл 26 удаа үзүүр түрүүнд үлдэх буюу тэргүүн байрны төлөө шалгарч үлдсэн. Энэ бас түүхэнд огт байхгүй. Үзье ч гэсэн байхгүй. Гуравдугаарт, энэ хүн ганцаараа бөхийн дөрвөн үетэй эн тэнцүүхэн барилдаж байсан бөх. Анх 25 настайдаа наадамд түрүүлэхдээ ахмад үеийнхнийгээ бүгдийг нь давдаг байсан. Дараа нь өөрийнх нь үеийн 14 бөхтэй арав гаруй жил ноцолдоход тэд нар нь бүгд харьчихсан. Хэн ч өрселдегч нь биш болсон. Гурав дахь үед нь өөрөөсөө арав гаруй дүү цоо шинэ залуу бехчүүдтэй бас л арав гаруй жил барилдахад бас давж гарсан. Хамгийн сүүлд 41, 42 настайдаа өөрөөсөө 15,16 дүү аваргуудыг давсаар байгаад өнгөрсен. Жинхэнэ босоо хийморьтой төрсен аварга гэж л түүнийг хэлэх байх. Үнэхээр гайхамшигтай. Дөрөв дөх амжилт нь улсын баяр наадамд засваргүй 11 түрүүлсэн. Анх 1895 онд түрүүлсэн юм билээ. Гэхдээ яг нарийн яривал төрсөн ахаа аварга болгохын тулд дервен удаа бууж өгсен байдаг юм. Ахынхаа бүх өрсөлдөгчийг даваа болгонд түүж хаясаар байгаа ахыгаа аварга болгож байсан түүхтэй. Ингээд бодохоор 16 удаа засваргүй түрүүлсэн гайхамшигт амжилтын эзэн Намхай аварга юм. Тиймээс би энэ хүнийг ихээхэн сонирхож судалсан. Үр хүүхэд нь үлдсэн болов уу гэж их горьдсон. Даанч гарч ирээгүй. Лам хүн байсан л даа. Гэхдээ одоогийн хийдэд суудаг лам биш. Сардаа нэг ном уншчихдаг тийм л лам байсан. Нутаг усаар нь яривал одоогийн Булган аймгийн Сайхан сумын хүн. Магадгүй Олимпийн анхны аварга тэндээс төрсен нь санаандгүй тохиолдол биш гэж би боддог юм. Тэр их аваргын буян нелөө, энерги хуримтлагдахдаа Н.Түвшинбаяр дээр тусгал нь очсон болоод олимпийн их наадамд түрүүлсэн байх. Би ийм холбоотой гэж үздэг хүн.
-Ер нь бөхчүүд чинь уул устайгаа ойр байж, түүнийгээ шүтэж байж л хийморьтой сайхан явдаг гэж ярьдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Одоогийн бөхчүүд ч гэсэн тийм л байх ёстой. Намхай аварга барилдахынхаа өмнө заавал юм тарина хэлдэг байсан гэдэг. Бурхны шашны үүднээс үүнийг тайлбарлаж чадахгүй ч миний ойлгож байгаагаар бол тэр тарни нь оюун ухааныг нь төвлерүүлж өгдөг байсан болов уу. Би энэ хүнийг хаяна, энэ хүн намайг хэзээ ч дийлэхгүй гэж өөртөө шивнэдэг. Ингэхээр хүний ухаан нэг газраа дээд цэгтээ төвлөрч хийх зүйлээ даацтай хийдэг.
-Аваргын тухайд амжилттай барилдахын нэг нууц нь тарни байж болох ч бас тухайн бөхийн биеийн галбир хүч чадалд их нөлөөлдөг гэдэг. Ер нь аварга ямар бие галбиртай хүн байсан юм бэ?
-Тэр хүн амьд ахуй үедээ 8,9 зодог шуудаг хийлгэсэн байдаг. Түүнээс дөрвийнх нь сургийг гаргасан. Хоёрынх нь зодог шуудгийг нь өөрөө очиж үзсэн. Духандаа хүргэж адис авсан цөөхөн Монгол хүний нэг нь би. Зодог шуудгийг нь хараад байхад дараа үеийн бөхчүүд нь маш их хасч өмссөн байдаг юм билээ. Гэхдээ л маш том. Бас Намхай аваргын эдэлж хэрэглэж байсан аяга тавга нь байдаг юм. Тэдгээрээс нь харахад ч хамаатан садан ах дүү нарын хувцас хунараас нь хэмжээ авахад ч хамгийн багаар бодоход метр 96, хамгийн ихдээ хоёр метр таван смийн ендөртэй хүн байсан болов уу. Жингийн хувьд 120 кг жинтэй. Биеийн шинжийг нь тэр үеийн өвегчүүл ам дамжин ярьдаг байсан байгаа юм. Толгой, их бие, гарын шуу, хөлийн булчингийнх талаар номондоо их дэлгэрэнгүй бичсэн л дээ. Товчоор хэлбэл Монгол бөхөд байж болох Таван шинжийг бүгдийг өөртөө шингээсэн бөх. Үс нь гэхэд л маш бүдүүн буржгар, богинохон. Хошигнож хэлбэл Монгол хүрэн бух шиг.
-Дээр үеийн бөхчүүдийн талаар сайхан домог ярианууд байдаг. Жамьяан аварга гэхэд л буур өргеж байсан ч гэх юм уу?
-Би номондоо өөрийнхөө сонссон домгоо бараг бүгдийг нь бичсэн. Янз бүрийн домог их байдаг. Аварга маань тийм их жинтэй бөх байж ямар ч гэдэсгүй. Дээр үед Тулгаа заан гэж бех байсан. Заан залуудаа Монголд байхгүй сайхан биетэй бех байсан. Түүний дараа заантай адилхан бие хаатай бөх бол А.Сүхбат аварга. Тийм болохоор би аваргыг төсөөлөхдөө Тулгаа заан, А.Сүхбат аваргын биеийн булчинлаг байдлыг хоёр метр орчим сунгаад татахаар ямар байх уу, яг л ийм биетэй гэж байгаа юм. Аварга тийм том биетэй бөх байсан болохоор барагтай морь эцчихдэг. Гэхдээ наадамд явахдаа ганцхан хүрэн морь унадаг. Тэр морь нь их хашин бас их том биетэй, аваргаас өөр хун унах гэхээр хазаад хавьтуулдаггүй. Нуруун дээр нь мордлоо гэхэд булгиад заавал унагаж байж санаа нь амардаг. Түүнийг сүүлдээ аваргын хүрэн гээд хэн ч унадаггүй. Баригдана ч гэж байхгүй. Намхай аварга тэр морио яаж барьдаг байсан гэхээр наадамд явахын урд өдөр адуу нэг нэгээрээ цувж гардаг хоёр хадны завсраараа адуучид нь бүх адуугаа шахчихдаг. Аварга цаахна талд нь нуугдаад зогсчихно. За, хүрэн чинь гарлаа шүү гэнгүүт хүрэн морь ч мэдсэн юм шиг хамаг хурдаараа зүтгэнэ. Аварга ч өөдөөс гарч нь тэврээд авна. Их ааштай морь байсан болохоор аварга өөрөө хазаарлана, эмээлнэ. Хэрвээ мордонгуут нь тонгочоод эхэлбэл сэрвээн дээр нь инээгээд ганцхан дарахад л нам болоод хамаг бие нь чичрээд, хөлс нь асгараад шээс алддаг байсан гэдэг. Гэвч нүдэн дээр дарж байгаа юм шиг харагддаг ч цаана нь сэрвээнээс нь арьсыг нь умартал баздаг байсан гэдэг. Аваргын гар одоогийнхоор бол сантехникийн паранцос гэдэг багаж шиг л байсан юм шиг байгаа юм/инээв/ . Аваргын гурав дах үеийн өрсөлдөгч өөрөөс нь 15 дүү Буянтоо гэж аварга байсан. Тухайн үед Буянтоо залуу аварга аархаад би Намхай аваргыг унагаана гэж ам гарч байж. Нэг наадам дээр үзүүр түрүүнд үлдэж л дээ тэр хоёр. Тэгсэн Буянтоо нэг л мэдэхэд гэдэргээ хараад ойччихсон байсан гэсэн.
Яаж ойчсоноо ч санадаггүй. Буянтоо аварга одоогийн Сүхбаатар аймгийнх л даа. 1930-аад он хүртэл амьд байсан аварга. Улсын начин Магалжав энэ хүний удмынх. Тэр хүнийг амьд байхад маршал Х.Чойбалсан “Та Намхай аваргыг унагаж болоогүй юмуу” гэж асуухад “Пээ маршал минь. Юун хаях. Би нэг удаа тас татуулах шахсан. Амьд үлдсэндээ баярладаг юм. Би өөрийгөө дөрвөн мөчиндөө дөрвөн бодын хүчтэй гэж боддог байлаа. Харин Намхай аварга дервөн мөчиндөө дервен барын хүчтэй байсан юм билээ” гэж хэлсэн бавдаг.
-Амьдрал нь ямар байсан бол. Ийм хүчтэй аваргууд чинь их том удамтай байдаг гэдэг юм билээ?
-Аавыг нь Шагдаржав гэж хүн байсан. Тэднийх дөрвен хүүхэдтэй. Амьдралын түвшин нь дундаж. Өөрийн гэсэн цөөн малтай. Чиний хэлдгээр бехийн их сайн удамтай хүн шүү. Аав нь барилддаг, Шонхор цолтой. Нэг наадамд тав давж байсан юм билээ. Одоогоор бол начин. Ээжийнх нь ах бас барилддаг, начин цолтой. Гэхдээ ээж нь их хүчтэй, бяртай хүн байсан гэдэг. Ааваас нь илүү хүчтэй. Тийм болохоор хоёр талын удамтай. Ер нь том, том бөхчүүд данцаа бөхийн удамтай айлын хүүхдүүд. Тухайлбал даян аварга А.Сүхбатын удмыг хүмүүс сайн мэддэггүй. Тэдний өвег дээдэс нэг сайн арслан байсан гэдэг. 1830 онд 1032 бөхөөс арван нэг давж түрүүлсэн Хундага арслан гэж бий. Тев аймгийн Сэргэлэн сумаар нутаглаж байсан хүн. Энэ хүний түрүүлсний 170 жилийн ойгоор Сүхбат аварга анх түрүүлж байлаа. Тийм болохоор би их бэлгэшээдэг юм. Ер нь Сүхбат аваргын удамд улсын цолтой, аймгийн арслан нэлээд хэдэн бөх байсан юм билээ. Миний евөө эрт нас барсан болохоор тэднийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ өвөө маань манай удмаас их сайн бөх гарна гэж хэлж байсан гэдэг.
-Та бол Сүхбат аваргын авга ах. Дүүтэйгээ хэр гар нийлдэг вэ?
-Нийлэлгүй яахав, Сүхбат аваргын шүтээн нь бас Намхай аварга шүү дээ. Ер нь над шиг Намхай аваргыг хүндэлж шүтэж явдаг зендөө байдаг. Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Намхай аварга” гэж дуу хүртэл зохиосон. Дүүтэйгээ бол сэтгэл санаа их нийлдэг л дээ. Хүмүүс энэ талаар байнга л асуудаг юм. Аваргыг зодог тайлахыг мэдэж байсан гурван хүний нэг нь би. Долдугаар сарын наймны орой аваргыг би эргэж очсон юм. Нар шаргахын үед арав гаруй кг үхрийн мах чанаад очсон чинь томоо банхар нохойтойгоо салхилж явна. Жаахан ярьж байгаад явах гэтэл нэг юм хэлэх гээд байх шиг байна. Тэгээд би зодог тайлахаар болсон гэж байна. Би тухай үед их айсан л даа. Хүү минь бие хаа чинь гайгүй юу гэсэн чинь тэр талаар санаа зовох юм байхгүй. Дан бехөөр амьдралаа авч явна гэдэг хэцүү юм байна. Би бизнесээ хийе. Барилдангаа бизнес хийнэ гэвэл бүтэхгүй юм байна гэдэг юм байна. Тэгэхээр за тэгвэл энэ жил сайн барилд гэж захисан. Нэг ёсондоо түрүүл гэсэн. Ингэж хэлчихээд л яваад өгсен дөө. Тэгээд 11-нд сэмхэн радио чагнаад л байлаа. Тэр үед Солонгосоос хэдэн хүмүүс ирчихсэн гадуур явж байсан юм. Тэгээд ч би ийм үед нь дэргэд нь байж чадахгүй шүү дээ.
-Дэргэд байхаар огшоод байхуу?
-Харин тийм. Их хэцүү. Би ер нь аваргыг барилдаж байх үед дэргэд нь байж чаддаггүй юм. Хамаг биений хөлс гараад, өөрөө барилдаж байгаагаас дор байгаа юм чинь. Яг өөрийн хүн барилдана гэдэг чинь их хүнд. Гэхдээ нэг удаа байсан. Яагаав, тээр жил Өсехбаяр аварга Сүхбатыг есгийдсөн дөө, тэр үед. Цүнхийг нь бариад дээлний захыг мушгиад сууж байлаа. Түргэний тэрэг ирэхэд Баянменх аварга бид гурав суугаад явсан юм. Үзүүлчихээд ирэхэд би Төв цэнгэлдэхэд түрүүлээд чинь өмнөөс Доржсамбуу гарьд яаж байна, Зоригоо ахаа зүгээр үү, барилдах нь уу гэж байна. Барилдана л гэлээ. Баянменх аварга болохоор дотуур цус алдсан байж магадгүй гэж айгаад “миний хүү хэрэггүй байх” гээд байсан юм. Гэхдээ азаар гайгүй өнгөрсөн дөө. Аваргыг зодог тайлснаас наадам очиж үзэхээ байсан. Тев цэнгэлдэх рүү очилгүй хэчнээн ч жил болсон юм бэ дээ.
-Сүхбат аваргыг дахин барилдаасай гэсэн хүмүүс маш их байгаа. Ер нь санаа нь эргэх шинжтэй юу?
-Манай дүү чинь их ухаантай. Шатар их сайн тоглоно. Бид хоёр чинь ана мана үзэлцэнэ шүү дээ. Гэхдээ дүү маань нэг сайхан үг хэлсэн байдаг. “Ард түмэн минь уучлаарай. Би та нарынхаа дунд далай аварга хэмээх цолтойгоо үүрд мөнх үлдье” гэж. Хүмүүс эргэж барилдуулах гэж их хүсдэг л дээ. Уржинан хүртэл бид хоёр энэ талаар ярилцаж байлаа. Нэг өдөр аварга ирээд хүмүүс намайг барьж идэх нь. Мөнхбат аварга ч загнаад, Баянаа аварга, Гантогтох гээд бүх найз нехөд барилд гээд байх юм. Одоо би яах вэ гэдэг юм байна. Тэгэхээр би өөрөө шийд л гэсэн. Гэхдээ чи барилдвал түрүүлэх хэмжээнд л барилдах хэрэгтэй.
Барилд гэхээсээ илүү түрүүл гээд байгаа юм. Тэгэхгүй дөрөв, тавын даваанд начин нэг төрүүлэх хэмжээнд барилдвал хэрэг байхгүй гэсэн. Намайг ингэж зөвлөсний дараа нэгэн ярилцлагадаа ингэж хэлсэн байна лээ.
-Аваргын талаар таатай, таагүй олон л мэдээлэл гарах юм. Энэ бүхэнд ахын хувьд сэтгэл эмзэглэдэг үү?
-Эмзэглэдэггүй гэх ч хаашаа юм. Гэхдээ би зөвлөдөг. Тэг ингэ гээд л. Манай хүн үг их авна. Ер нь бөх хүнд дөрвөн гол зүйл байх хэрэгтэй. Бие бялдрын хувьд өв тэгш байх, чадалтай тэнхээтэй байх, ухаантай байх, мэхэндээ их хурдтай байх ёстой. Энэ дөрвөн шинжийг агуулсан хүн аварга болдог юм. Манай аварга чинь энэ бүх шинжийг бүгдийг нь өөртөө агуулж чаддаг. Зөвхөн манай аварга ч гэлтгүй Өсөхөө, Баянаа, Мөөөө аваргууд ч мөн адил энэ шинжийг өөртөө багтааж чадсан байдаг. Хэл амны тухайд гэвэл манай дүү чинь бөхөөс гадна их царайлаг запуу. Монголын хамгмйн сайхан царайлаг залуугийн нэг гэж би боддог шүү. Яахав дэлхийн ямар ч улс оронд алдартай хүмүүсийг ийм хэл ам дагадаг. Гэхдээ жирийн хүн яагаад таалагдсан бүсгүйтэйгээ уулзаж болдог. Олны танил хүн яагаад ингэж болохгүй гэж. Адилхан л хүн шүү дээ. Тэдэнд бусдаас онцгойрох зүйл байхгүй шүү дээ.[imghttp://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSf7ZsCuIFq9EExKP6bMTJ3GwO_2eM1Xfxq1ZUMgE2sZ5ijz4ZT][/img]
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Tsagaan-Uvgun » Thu Apr 21, 2011 1:02 pm

Орчин цагийн Монгол бөхийн түүхийг энэ 6-гүйгээр төсөөлөшгүй билээ. Тэр нь сайн энэ муу гэх нь харьцангүй юм. Бүгд өөр өөрийн гэсэн бие бялдарын, барилдааны, сэтгэл зүйн онцлогтой бөхчүүд. Миний хувьд энэ 6-ын барилдааныг үзэх гэж л ТВ-ын өмнө суудаг байлаа. 2 Эрдэнийг бол тодорхой үзэлгүй орхидог байсан. Одоо энэ бөхийн дүрмээ шинэчлэхгүй бол энэ 6 шиг шижигнэсэн аваа өгөөтөй, жинхэнэ уран мэхийг уралдуулсан барилдаантай хэсэг бөх төрнө гэдэг худлаа зүйл.
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jalkhanz » Tue Apr 26, 2011 10:28 am

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол бөхийг шимтэн үзэгч, бөхийг сонирхон судлагч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн та бүхэн viewtopic.php?f=15&t=4599
http://jalkhanz.blogspot.com/2011/04/blog-post_25.html
эдгээр холбоосонд орж “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА... гэсэн нийтлэлийг уншаад өөрсдийн санаа бодлоо үлдээнэ үү. Таны санаа, бодол хамгаас чухал болно. Танд баярлалаа.
ХҮНДЭТГЭСЭН: Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч Г.Мягмарсүрэн
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nok » Mon May 09, 2011 10:22 am

Энэ хэдийн ид үеийн биеийн өндөр жин хэд байсан бэ? Надад харин өндөрийн хувьд гэвэл:
Гантогтох гарьдын талаар өгсөн хэд хэдэн ярилцлагадаа Баянаа аврага 185 см буюу надаас яг 5 см өндөр гэсэн байдаг. Уг нь цуг авхуулсан зурагнуудыг нь хархаар 5 см-ын зөрүү нээх ажиглагддагүй шд.
Сумьяабазар аврагын талаар Сиднейн олимп-т явхаас өмнө хийсэн танилцуулган дээрээ 181 см гэж бичсэн байлуудаа. 184-185 см өндөртэй Дагваа аврагатай авхуулсан зургуудыг хархаар харин үнэн байж болох талтай юм шиг.
Өсөхбаяр аврагын талаар 1997 онд байнуу наадамын өмнөх бөхчүүдийн галаар хийсэн сурвалжлагад өөрөөс нь асуухад 196 см гэж байсан. Сүүлд 2004 оны Афины олимпын вэбсайтруу орход 197 см гэж бичиж байсан. Энэ ч үнэн бизээ.
Харин үлдэж байгаа 3-ын хувьд өндөрийн ямар ч өгөгдөл алга.
Жингийн тухайд бол Сүхбат аврага өөрөө байнуу эсвэл гэрийнхэн нь байнуу олигтой санадаггүй, 1998-1999 оны үед зузаараад, Бат-эрдэнэ аврагыг хаях болсон үед лавдаг 74 кг-тай байсан хүн 105 кг болж нэмхээр амжилт өөрчлөгдөх нь аргагүй гэсэн ярилцлага өгсөн байсан.
Өсөхбаяр аврага 98 байнуу 99 байнуу аль жилийн наадмын өмнө герман явсан юм бэ? Тэрнээс ирсэний дараа бас л нэг сонины галын бичлэг дээр жин нэлээн нэмж өөрөөс нь асуутал 120 болсон гэж бичиж байсан.
Ямартай ч нуруугаар нь жагсаавал, миний таамгаар лавдаг

Өсөхбаяр 197 см 120 + кг
Ганбат - ? см ? кг
Гантогтох - 185 см
Сүхбат -? см 105+кг
Сумьяабазар -181 см ? кг
Цэрэнпунцаг - ?см ? кг
Хэмээн гарч байх шиг байна. Хамгийн их эргэлзээтэй зүйл бол Сүхбат, Сумьяабазар аврага 2-ын өндөрийг зөв жагсаанснуу гэдэгт байна. Минийхээр Сүхбат аврага ялимгүй өндөр юм шиг.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Mon May 09, 2011 10:23 am

Сүхбат өндөр өндөр.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Mon May 09, 2011 2:35 pm

Сүхбат 1.84
Сумъяа 1.81
Цэрэнпунцаг 1.78
гэж ид үед нь ярьдаг байсан.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby 1220 » Mon May 09, 2011 8:08 pm

Ганбат 189 гэдэг байхаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Saiza » Mon May 09, 2011 11:27 pm

Өсөхөө аварга 198см шт.. Коби энэ 2 яг ижил
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nok » Wed May 11, 2011 3:45 pm

Saiza wrote:Өсөхөө аварга 198см шт.. Коби энэ 2 яг ижил


http://www.celebheights.com/s/LeBron-James-3984.html
http://www.celebheights.com/s/Michael-Jordan-1482.html

Энэ 2 дээрээс унших юм бол Кобе 198 яг хүрдэггүй 197 орчим юмуу даа. НБА-ийнхан фүт инчээр өндрөө тэмдэглэдэг. Гэхдээ энэ систем нь учир дутагдалтай. 1 инч = 2.52 см, гэхээр 6 фут 1 инчтэй Стоктон 185.5 см, 6 фут 2 инчтэй Марбэрри 188 см гэж гарч байгаа биз? Тэгвэл 186 см 187 см 187.5 см өндөр хүмүүсийг хэд гэх вэ? НБА-д бол аль ойрхон хэмжилтээр нь авдгийм шиг байгаан. Жишээ нь 186-тай хүнийг 6 ф 1 инч гэх бол 187-тойг нь 6 Ф 2 инч гэх жишээтэй. Кобегийн өндөр ч бас тэрний жишгээр юмуу даа.
Яг зэрэгцүүлэх юм бол Кобе Өсөхөө аврагаас намхан ч байж магад.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Fri May 13, 2011 12:35 am

Таван цагаригт өгч байсан Сумъяабазар аваргын сайхан ярилцлага олж уншлаа, тэнд нэг ийм асуулт байна, үнэхээр сонирхолтой.


Нэгэн үеийн зургаан залуу зааны барилдааныг бөхийн хорхойтнууд үгүйлдэг нь нууц биш. Тэднээс гурав нь аварга, хоёр нь гарьд цол авчээ. Та үеийн хүчтэнүүдийнхээ онцлогийг дурдвал манай уншигчдад сонин байх болов уу? Нөгөө таван зааны хэнийг нь аргалахад хамгийн хэцүү байсан бэ?

-Цэрэнпунцаг гарьдыг давах ганц л арга бий. Дан шуудагтай байхад Пунцаг ахыг аргалах боломж арай их. Хэрэв давхар шуудагдчихвал давах тухай саналтгүй. Хамгийн хэцүү нь Өсөхөө. Харин аварга болсон жил маань Баянаа аварга Өсөхөөг давах аргыг зааж билээ. Үүнийг тэр болгон хүмүүс мэдэхгүй болов уу. 2006 оны тавдугаар сард “Irish Pub”-д хооллож суутал Баянаа аварга ороод ирсэн. Тэгээд бид ойр зуурын юм ярилцаж байтал “Чи яагаад Өсөхөөг барахгүй байна? Уг нь чамд боломж байгаа шүү дээ” гэсэн. Өсөхөөтэй Сүхбат, Цэрэнпунцаг, Ганбаттай барилддаг шигээ нягт үзэх хэрэггүй, харин Сүхбат шиг л унахаас айлгүй задгай барилд гэж зөвлөсөн. Үнэхээр ч аваргын зөвлөгөөгөөр би Өсөхөөг давсан даа. Тэр барилдааны бичлэгийг эргээд харвал би дандаа баруун хутгах, хавсрах мэх хийсэн байгаа. Харин унасан барилдаанууд маань яг өөрийнхөөрөө солгой золгож, хүлээгээд баглуулсан байдаг. Сүхбаттай бол эсрэгээр, барилдааны хэмнэл, хөдөлгөөнд нь орж болохгүй. Хий гаргалгүй нягт барилдахгүй бол ямар ч үед юу ч ирж мэднэ. Гантогтохтой шигшээ багт чөлөөт бөхөөр олон жил хүч үзсэн болохоор бие биенийхээ юу хийдэг, яадгийг маш сайн мэддэг. Тиймээс барилдахад арай дөхөм. Гантогтохтой дээгүүр гарын барьц булаацалдсан барилдаан хийхэд хөл нь эзэнгүй явдаг дутагдал бий. Үүнийг анзаарч сүүлийн давсан барилдаанууддаа дандаа хавираа, хутгаа хийсэн байдаг. Ганбаттай босоо золговол өнгөрөө. Түүнтэй цээж хөндий, тааз доошоо барилдвал тогтож болно.

Бас нэг ийм юм байна, Аса - ч гайхалтай амьтан юм даа,

-Долгорсүрэн зааны хөвгүүд бүгд бөхөөр барилдаж, тодорхой амжилтад хүрсэн. Үүнээс хоёр нь бөхийн өөр төрөлд аваргууд болжээ. Та нар хоорондоо үндэсний бөхөөр барилддаг уу? Тийм бол хэн нь түлхүү давамгайлдаг вэ?

-Би аварга дүүтэй өнгөрсөн жил үндэсний бөхөөр барилдсан. Тэгэхэд тав барилдаад нэг л давж байлаа. Нэг давсан маань бараг хайн шахуу. Мэдрэмж сайн, мэх огт хийлгэхгүй шүү.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron