Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 11:40 am

Дүрэм дүрэм, дүрмийн дагуу гээд байгаа... одоо тэгээд давхар шуудагнаас түрж хөөгөөд хаядагийн даваан дээр нэг шуудагаа алдаад дээр нь тусаж байгаа хүнийг өө чи давхар шуудгаа алдсан давсныг чинь тооцохгүй гэх ухааны юм болж байгаа юм :smile:

Мөнхбаатар бол давхар шуудагтай байснаа нэг гараа тавьж сугадаа болгож цээжийг нь жаахан өндийлгөөд хутгасан... тэгэнгүүт л барьцаа алдсан гээд хүн түшээд авч байгаа юм...

Уг нь мэх үргэлжилж байвал цаашаа барилдуулна энэ тэр гэж гэдэг юмуу нэг тийм нэмэлт байхгүй бол наадамчин олонд бол "яг давах гэж байхад л бариад авлаа" гэсэн сэтгэгдэл төрөхөөс өөр аргагүй л дээ...

Одооны муу шоодооны барьц ч гэсэн хүн дамжаад ард нь гараад сүвээний барьцаа тавьчихбал яах бэ? гэсэн асуулт гарна...

Нэг барилдаан дээр шодож араар нь мордсон хүн бие нь дээрээ мөртлөө нэг хөл эсрэг бөхийн доор орчихоод будилаан болсон чинь
Цогтбаатар гуай: "Давуулж хутгасан хүнийн тохой заавал эхэлж хүрдэг, тэгсэн ч түүний давсанд тооцдог биздээ тэгэхээр саяын барилдаан тиймэрхүү л юм боллоо унасан хүн тахимаа хурдан өг..." гэж авдаг юм даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Tue Mar 22, 2011 12:27 pm

J@x wrote:Тэгвэл Өсөхөө тэд нартай яагаад барьц сонгохоо хүлээгээд байгаан.
Төгс юм бол хаях л ёстой биздээ,
Бар;ц сонгоно гэдэг чадал чансаа ойролцоо байна л гэж боддог.

Сайхан хэлжээ. би уунийг л хэлээд байгаан
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 12:29 pm

Яах аргагүй дээр нь тусахын алдад барьц нь задарвал тэр барилдааныг тооцно шүү дээ,
Мөнхбаатарын тэр бол барьцаа алдсаны дараа санаачлага гаргасан болохоор дүрмийн бус болчихоод байгаа юм.
Алсын сүвээний барьц бол үнэнхүү давуу барьц,, энийг ашиглаж чадахгүй бол яахав дээ, Алсын сүвээнээс дамжаад явбал ёстой хэн хэнийг ч яаж ч хаяж болно шүү дээ, тийм болохоор тэр барьцаа алдсан л бол тэр даруй нь шилжүүлэх хэрэгтэй, тэгэхгүй бол хэт шударга бус.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby madrid@spurs » Tue Mar 22, 2011 12:33 pm

Мэтгэлцэхгүй л бол форум гэж нэрлээд яахавдээ Цагаанаа...Хүн ер нь таалагдсан <үнэндээл> итгэдэг гэдэг гаргалгаа бдаг байхаа...Хүмүүсийн итгэл үнэмшлийг хүндлэх хэрэгтэй найзаа тэр итгэл үнэмшил нь чамд таалагдахгүй бсанч гэсэн тэд ийм эрхтэй...бас өөрийгөө Админ гэдгээ багач атугай саналдаа...Монгол бөх ,наадмын хувьд СПОРТ гэдэг талаас нь харвал тэнд уран барилдаан энэ тэр хамаарал тун багатай гэж ойлгоод бгаашд..амжилт ялалт л хамгийн чухал биздээ бөхчүүдийн хувьд...энэ талаас нь хараад спорт гээд ойлгохын бол Өсөхөөд уран барилдах ямар шаардлага бнаа өөрт юу ямар боломж илүү бна түүнийгээ ашиглаад л үзнэ биздээ. Харин Наадам баяр цэнгэл гэсэн ойлголтын үүднээс бол өөр байхөө
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Mar 22, 2011 12:52 pm

jal wrote:Яах аргагүй дээр нь тусахын алдад барьц нь задарвал тэр барилдааныг тооцно шүү дээ,
Мөнхбаатарын тэр бол барьцаа алдсаны дараа санаачлага гаргасан болохоор дүрмийн бус болчихоод байгаа юм.
Алсын сүвээний барьц бол үнэнхүү давуу барьц,, энийг ашиглаж чадахгүй бол яахав дээ, Алсын сүвээнээс дамжаад явбал ёстой хэн хэнийг ч яаж ч хаяж болно шүү дээ, тийм болохоор тэр барьцаа алдсан л бол тэр даруй нь шилжүүлэх хэрэгтэй, тэгэхгүй бол хэт шударга бус.


Үнэн үнэн... яг хэлэх гэж байлаа.... Хэт давуу барьцнаас хаяж чадахгүй барьцаа алдаж байвал барилдааныг зогсоох ёстой... Уулаасаа энэ дүрэм чинь "Онцгойлон дүрэмжсэн барьц авхуулдаг дүрэм" болсон байгаам... Ийм илт давуу барьцнаасаа бүр 3 минутын турш хаяж чадаагүй хэрнээ барьцаа алдаагүй байсан ч барилдааныг зогсоох дүрэмтэй....

ааа давхар шуудагны барьц болон бусад барьцууд бол өөр нэгдсэн дүрэмтэй... Ердөө л адил тэнцүү барьц авалцаж, барилдаанд түлхүү оролцуулах гэсэн...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby AG » Tue Mar 22, 2011 3:00 pm

ЦАГААН wrote:Форумд нээх их нээсэн ажилгүй байж төрийн наадамд 2000-2005 оны хооронд 6 жил худлаа барилдаж наадам "гутаасан" нэг юмаа цээжээрээ өмөөрөөд хамаа замбараагүй хүн хараадаг юмаа,


Цагаан бол энэн дээр дэндүү шаажээ, хагас мэдрэл юм шиг байна
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Mar 22, 2011 3:11 pm

ЦАГААН wrote:Тэгээд нөгөө молго Очир хэлдэг дээ Жигмэдийн тухай "Бөхчүүдийн дунд хааяа нэг ийм хүний сүг тааралддаг юм, та нар шиг залуучуудад их хортойдоо ..." гэж тэрэн шиг форумдаж явахад нэг ийм амьдат хааяа тааралдана. Тэвчээр зааж өнгөрөөх хэрэгтэй. Хэрүүл болгож дэвэргэж болохгүй. Форумд нээх их нээсэн ажилгүй байж төрийн наадамд 2000-2005 оны хооронд 6 жил худлаа барилдаж наадам "гутаасан" нэг юмаа цээжээрээ өмөөрөөд хамаа замбараагүй хүн хараадаг юмаа, түүнийг бол бацаан гэнүү юу гэнүү хамаа байхгүй Ууганаа бол дуугүй өнгөрөөх хэрэгтэй. Би бол яахав хэрэлдээд уралцаад сурчихсан...

Тэр одоо хэнийг хэлсийн?Төрийн наадамд 2000-2005 онд 6 жил худлаа барилдсан, наадам гутаасан гэж.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Tue Mar 22, 2011 3:14 pm

AG wrote:
ЦАГААН wrote:Форумд нээх их нээсэн ажилгүй байж төрийн наадамд 2000-2005 оны хооронд 6 жил худлаа барилдаж наадам "гутаасан" нэг юмаа цээжээрээ өмөөрөөд хамаа замбараагүй хүн хараадаг юмаа,


Цагаан бол энэн дээр дэндүү шаажээ, хагас мэдрэл юм шиг байна

Ийм бичлэг бичээд байдлыг намжаана гэж байхуу... харин ч хүний дургүй хүргэнэ шт...
Ганцхан өөрийх нь нь үзэл бодол зөв бусдых нь буруу юм шиг бичсэн харагдахын... Цагаанаа, Барнаба нтр
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bayara » Tue Mar 22, 2011 3:17 pm

За ингээд л маргаан дэгддэг юм даа, 2 даян аваргыг ярихаар. Аргагүй бүх юмаараа эсрэг тэсрэг бөхчүүд л дээ. Сүхбатыг 50%, Өсөхбаярыг 25% дэмждэг байх, нийт хүмүүсийн. Тэр 6 жил худлаа барилдсан хүн хэн бэ? Цэрэнтoгтох аварга уу, аягүй бол Ганбат, Доржсамбуу, Бумбаяр, Одгэрэл, Батзориг уу? Өсөхөө аварга лав бишээ. Би Өсөхөө аваргыг дэмждэг, хүмүүстэй ч их маргаж, бухимддаг байлаа. Өсөхөө аваргыг дэмжхээр мэдрэл болоод явчихгуй лдээ. Одоо бодоход аль аль нь давуу сайхан чанартай, дутагталтай муу талуудтай л юм билээ. Тийм болохоор эсрэг нүдээр харахаар тиймэрхүү харагддаг биз. 2 аваргын сайн талуудыг бүгд мэднэ дээ. Том дутагдал нь гэвэл 2 аваргын хувьд, за бас бөөн маргаан болдог юм болуу, больё доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Mar 22, 2011 3:18 pm

Tа нар болил доо.
Ийм явган хэрүүлээ Өсөхөө, Сүхбат 2н сэдэв дээр бич л дээ.
Энэ сэдвийн зорилго нь 6 зааныгаа сайхан дурсах шүү дээ.
Тэгээд хэзээ байтлаа бөхийн хорхойтнууд нэгнийгээ ална тална гэж хараадаг байлаа.
Ядаж соёлтой бич л дээ.
Сүүлдээ аль аль талынханд дургүй болж байна шүү
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby AG » Tue Mar 22, 2011 3:21 pm

за одоо хэрүүлээ больцгоо, мэтгэлцэцгээе
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Mar 22, 2011 3:36 pm

Daramaa wrote:Тэгэхэд дээр үед 40 55 бөхчүүд шөвгөрөөл үзэжил байдаг байсан.Одоо цагт ясны жинхэнэ монгол гэнийн бөx байхаа байсан.20-Р зууны бөхийн од дархан аварга X.Баянмөнх хэдтэйдээ 10түрүүлээд явж байсаныг хэдтэйдээ их шөвөг бага шөвөгт үлдээд явж байсаныг хүмүүс мэднэ.Бас 20-р зууны хосгүй дахин давтагдахгүй хэдэн зуун жилд нэг төрөx их дарxан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн алба хашиж бэлтгэл сургуулилтаа 50 60% багасгасан ч 2006оны их баяр цэнгэлээр өөрт нь дургүй аварга Сүxбатын шавь амгаланбаатараар 8давж их шөвгөт үлдээл явж байсан.


Би Дарамаагийн энэ хэсгийг л буруу ярьж байна гэсэн... Уулаасаа ч одоогийн бөхийн хөгжил асар өндөр болчихсон байна, яг л бусад их спортууд шиг....

Хүний биеийн оргил насанд, Монгол бөхөд бол 20-35 насандаа л амжилт үзүүлэх боломжтой болсон байгаа.... 2 Мөнх-н үеэс хойш Монгол бөх маш өндөр хөгжилд хүрсэн... харьцуулашгүй...

Баянаа болон Ба аваргатай юу ярихав, хосгүй хүчтэнүүд... дахин ийм цагийг эзэлсэн аваргууд төрөх гэж удна биз... энэ 6-тай болон бусад бөхчүүдтэй харьцуулашгүй, одоо нөгөө "эгнэшгүй" гэмээр бөхчүүд...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Tue Mar 22, 2011 3:37 pm

Барнаба wrote:
Би Дарамаагийн энэ хэсгийг л буруу ярьж байна гэсэн... Уулаасаа ч одоогийн бөхийн хөгжил асар өндөр болчихсон байна, яг л бусад их спортууд шиг....

Хүний биеийн оргил насанд, Монгол бөхөд бол 20-35 насандаа л амжилт үзүүлэх боломжтой болсон байгаа.... 2 Мөнх-н үеэс хойш Монгол бөх маш өндөр хөгжилд хүрсэн... харьцуулашгүй...

Баянаа болон Ба аваргатай юу ярихав, хосгүй хүчтэнүүд... дахин ийм цагийг эзэлсэн аваргууд төрөх гэж удна биз... энэ 6-тай болон бусад бөхчүүдтэй харьцуулашгүй, одоо нөгөө "эгнэшгүй" гэмээр бөхчүүд...

:eek:
Last edited by jugder_08 on Tue Mar 22, 2011 5:41 pm, edited 1 time in total.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Tue Mar 22, 2011 3:49 pm

За би Монгол улсын иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэе.......

Гэснээс эрка 2 гишүүн энүүгээр л дүүрэн бацаан гэж дуудчихсан том ах явж байх юм..... Тэгээд ах юм бол ах шиг намбатай элдэв хүний үгийг тэвчээд өнгөрөөчихөж чадахгүй юм бол хөгшин настай ах гэдгээ заавал нийтэд дэлгэх ямар хэрэг байна?....

Цагаанаа, эрка2 гишүүн хоёууллаа их зөрүүд хүмүүс л дээ..... Эсрэг тэсрэг болоод ирвэл жинхэнэ аймаар дайн гарна шдээ.....

Хоёр бөхийн хувьд хоёууллаа л Монгол бөхийн түүхэнд нэрээ үлдээсэн аваргууд..... Уучлаарай Сүхбат аварга гудамжинд эхнэрээ шанаадсан, эсвэл допинг хэрэглэсэн, Баянаа аваргатай муудалцсан, хүн залилаад шүүхэд дуудагдсан гэх мэт байж болох ч Монгол төрийнхөө наадамд гурван удаа түрүүлсэн сайн бөх..... Бусдаасаа анх гарч ирэхдээ их муу, жижигхэн биетэй, бяр багатай байсан ч энэ дутагдалаа засаж гайхамшигтай цаг үеийн аварга болон мэндэлсэн бөх.......

Өсөхөө ч бас олны нүдэн дээр хүн бүлдэгдсэн, бүүр хэдэн наадамын давааг шодож авсан энээ тэрээ байж болно л доо..... Гэхдээ л Монгол бөхийн түүхэнд нэрээ үлдээсэн аварга хүн..... Өндөр төрөөд барилдсан хүн болгоно аварга болдоггүй....

Үнэн гэвэл ердөө л энэ шүү дээ..... Хүн хүн аль талаас нь яаж харахаас л шалтгаална л даа..... Хоёууллаа л Монгол бөхийн нэгэн арван жилийн түүхэнд нэрээ мөнхөлсөн аваргууд......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue Mar 22, 2011 3:50 pm

Бөх хөгжихийн хэрээр саар зүйлүүд бас дагалдаад байгаамаа. Тэрийг хүн болгон ойлгож байгаа байх. Одоо ингээд хэрүүлээ зогсооцнооё. ЗААН гэдэг цолыг ингэж тодорхойлбол................
СУМЫН ЗААН
Хол явж барилдаагүй сумын заан
Хот орж зодоглоогүй
сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
Аз дутаж
"Алдарт"-т ороогүй
Сумын заан
Ардын хувьсгалын их баяр наадамд
Аваргуудыг
Араажваар цоллоход
Өөрийгөө цоллосон шиг баярладаг
Гуяан алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн шиг
Эрэлд явж
"Эр бор харцагыг"
Тэрлэгээ гандтал хээр дуулж
Морь шинжиж өссөн бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо сурсан
Ганц мэхээ
Хориогүй ч хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс залууг
Зартайгаас зааныг ч давдаг
Заан
Ганц тэр мэх нь гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
"Манаатай хө" гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Наадмаа чимсэн заан
Настнаа баясуулсан заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
Адуу дэллэж
Сумандаа л барилдаж
Дандаа биш гэлээ ч түрүүлж
Даага хөтөлсөн сумын заан
Дээс алхаж барилдахаар
Одвол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөд арсаж зодоглохоор
Одвол
Өвгөд нь уйдах сумын заан.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Tue Mar 22, 2011 4:47 pm

Yes Man wrote:Бусдаасаа анх гарч ирэхдээ их муу, жижигхэн биетэй, бяр багатай байсан ч энэ дутагдалаа засаж гайхамшигтай цаг үеийн аварга болон мэндэлсэн бөх.......

Гэхдээ л Монгол бөхийн түүхэнд нэрээ үлдээсэн аварга хүн..... Өндөр төрөөд барилдсан хүн болгоно аварга болдоггүй....

Үнэн гэвэл ердөө л энэ шүү дээ..... Хүн хүн аль талаас нь яаж харахаас л шалтгаална л даа..... Хоёууллаа л Монгол бөхийн нэгэн арван жилийн түүхэнд нэрээ мөнхөлсөн аваргууд......

:eek:

бүгдээрээ сайхан бөх сонирхогчид байж эвтэй байцгаая залуусаа..,
Монгол бөхийн нэг хэсэг нь наадамчин олон /үзэгчид/, бөхийг шимтэн үзэгчид өөрсдөө хараал хэрүүлгүй сайхан байх хэрэгтэй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 7:09 pm

Хүүшээ би 2000-2005 оны хооронд 6 жил худлаа барилдасан гэж Ба аваргыг хэлсэн ш дээ... Эрка-гаас бусад нь Өсөхөө гэж ойлгосон бололтой надруу дайрсан байна уу даа...

2000 онд Гантогтохтой
2001 онд Пунацагаатай
2002 онд Өсөхөөтэй
2003 онд Сумъяатай
2004 онд Пунцагтай
2005 онд Мөнхбаатартай гээл...

:smile: би тийм тодорхой биш юм бичээд хаясан юм байхдаа, яаж ч бодсон Өсөхөөг тэр 6 жил худлаа барилдсан гэж хэлэх үү???
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby meesh » Tue Mar 22, 2011 7:18 pm

Харин тийм шиг байна...Ба аварга ч дээ жинхэнэ эр хүн гэж боддог л байлаа одоо ч хэцүү болж дээ тэр цагаан сарын барилдаан урам хугалсан шүү бас тэр улстөрч болж ямар ч боловсролгүй шахуу байж тоглоом болж яваад байхаар нь дургүй л болчихоод байгаан.. Тэр Хэрлэн голын төсөл дээр их эргүүтсэн шүү учир мэдэх хүмүүс үгүй мөн толгой сэгсэрсэн дээ тэр үед хэрэгжүүлээд эхлэсэн бол яагаа ч билээ үр дагавар нь олон жил алдахад хүргэж байх юм даа... Энэ хүний ярилцалагийг уншаад үзээрэй..

http://gangaa.niitlelch.mn/content/2969.shtml
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 7:23 pm

erka2 wrote:Уучлаарай бацаан энэ тэр гэсэнд асуудал босгоод байгаа бол.

Тэгэхдээ ингэж болохгүй ш дээ. Ихэнх хүмүүс ойлгож байгаа байлгүй дээ. Тэгэхдээ Цагаанаа энэ тэр бол намайг өөрт нь хандаж үг хэлээгүй байхад ийм юм ярьж болохгүй шдээ. Бөх сайн мэддэг хичээнгүй залуу гэдгийг нь бүгд мэднэ шдээ. тэгэхдээ намайг хийх гэж хэлэхдээ Өсөхөөг давхар тэгж муулаад дэмий биш үү. Зүгээр намайг л хэлчих тиймээ.


өө энд бас буруу ойлгосон явж байна. Бүх хүн буруу ойлгосон гэхээр миний алдаа болжээ... уучилж ажаамуу... нэг нь дэвэргээд нөгөө нь учрыг нь сайн ололгүй бие бие дэврэгсээр байгаад өдөржин хэрүүл хийцэн бусуу...

за Эрка2 намайг бас уучил... хоюулаа нээх эвдэрч газар авахгүй тэгсгээд эвлэрчихдэг болохоор би Ууганаад зориулаад бичлэг үйлдсэн юм, Ууганаа даан ч тэссэнгүй ээ... зүгээрээ зүгээр би сайхан цэвэрлэгээ хийчих үү? тэгээд л сайхан бүхнээ үргэлжлүүлье
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 7:27 pm

ЦАГААН wrote:Одооны муу шоодооны барьц ч гэсэн хүн дамжаад ард нь гараад сүвээний барьцаа тавьчихбал яах бэ? гэсэн асуулт гарна...



jal wrote:Алсын сүвээний барьц бол үнэнхүү давуу барьц,, энийг ашиглаж чадахгүй бол яахав дээ, Алсын сүвээнээс дамжаад явбал ёстой хэн хэнийг ч яаж ч хаяж болно шүү дээ, тийм болохоор тэр барьцаа алдсан л бол тэр даруй нь шилжүүлэх хэрэгтэй, тэгэхгүй бол хэт шударга бус.


бас яачив... барьцаа тавиад ард нь гараад давчихвал яах бэ? гэсэн болохоос шодооны барьцаа алдаж балрах тухай яриагүй л дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 7:37 pm

1рт чи битгий бант- Өсөхбаярын тухай ярьж байхад, Өсөхбаярыг бид нар өмөөрч байхад чи тэр бичлэгээ хийгээ биздээ, Ууганаа гишүүнтэй хэн ч Ба аваргын тухай яриагүй байна,, өөрөө эр хүн шиг бодсон санасандаа байж сур.
2рт Харин хэлээд байна шүү дээ, тэр алсын сүвээг тавих л юм бол барилдааныг зогсоох.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 7:37 pm

Алсын сүвээтэй явсаар байгаад ард нь гараад давбал дүрмийн гэсэн үг.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Daramaa » Tue Mar 22, 2011 7:43 pm

Манай монголын давтагдашгүй дархан аваргыг минь ягаад худлаа барилддаг ус газар нутагаа хамгаалдаггүй гэж бэ.Тэгэж болохгүй шүү алдас болно.Жинхэн монгол эр хүний номер нэг үлгэр жишээ шүү.Ийм хүн чанар жудаг бие хаа,хүч чадал,ухаан төгс бүрдсэн хүн шүүдээ.Барилдсан барилдаан болгондоо түрүүлсэн.Унасаныг нь тоолбол хэдхэн хуруу гойзолгоно тэгэхээс бөх үүсэж архив д орсоноос хойш энэ хүншиг босоо байсан хүн байхгүй.Бид бол зүгээр түүх сонсож байгаа биш бүр нүдээрээ үзсэншүү нөхдөө.Одооны аварга арслан заан шиг 2 3 4 даваанд хэзээ ч унаж байгаагүйшүү.Барилдсан барилдаан болгондоо тасархай түрүүлдэг.Эд сайн байхдаа ч гол өрсөлдөгчүүдээ 5 6 ийн даваа гэлтгүй амлаж барилддаг босоо бөх.Энэ 5 шиг лав хаа саагүй шийдүүлж хэнд ч унаж ямар ч ёс бус юм хэрэглээгүй жинхэнэ унгана төрчихсөн хүн шүү.Энэ монголыг минь дуусгаж байгаа алт хөтөлбөр болоод уул усаа хамгаалах урт нэртэй хуулыг гар биечлэн гардаж батлуулж чадсан дээрнь хан хэнтийгээ өдий хүртэл сэнтийлээгүй үлдсэн хүншүү.Та нар энэ 5 6гаагаал муулж сай л энэ хүн ямар ч өөгүй нэр цэвэр байгаа ганц дархан аварга шүү.Энэ 6 байтугай монгол бөхийн түүхэнд бүх талаар үлгэр жишээ нэг номер шүү нөхдөө.Энэ их аваргийг өөлж муулбал тэр ямар ч бөх мэдэхгүй юугч ялгаж чадахгүй хүүхэн шиг хэрүүл их дуртай нэг л тэгнэ тэгэхээс ямар ч эрүүл ухаантай хүн мэднэ.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby meesh » Tue Mar 22, 2011 7:48 pm

Бөхийн хувьд сайхан Монголын их аварга хэн ч маргаагүй ээ хөө гэхдээ ингэж улстөрийн тоглоом болж явсанд нь л зүгээр харамссан ухаантай...Өөрөө ч гэсэн одоо тэр дээр ойлгосон гэдгийг тэр мэргэжлийн хүн хэлсэн байгааз дээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Tue Mar 22, 2011 7:57 pm

jal wrote:Алсын сүвээтэй явсаар байгаад ард нь гараад давбал дүрмийн гэсэн үг.


тавьчаад бэлхүүсээр нь тэвэрч аваад шидчихвэл яах бэ???
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests