Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nomer 10 » Sat Mar 19, 2011 10:38 pm

За нөхөд өө. Энэ сэдвийг албан ёсоор нээлээ шүү :D
Тэгээд байнга наалтанд хадах болно. Нэг дүрмийг бүгд дагаж мөрдсүгэй. Чат маазралууд бичихийг хатуу хориглоно. Бас хэн нэгийг нь илт дэмждэг бол түүгээрээ далимдуулаад бусдыг нь доош хийхгүй байвал тун зохистой. Манай форумчдын дийлэнх нь энэ 6 сайхан бөхийнхөө хоорондоо барилдаж байсан үеийн барилдаанаар бөхийг мэдэрч өссөн гэхэд болно. Дахин хэзээ ч давтагдахгүй агуу, тасархай, тансаг үе байсан бөлгөө :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Нэгэн үеийн наадмын чимэг болсон 6 заан

Postby 13 » Sat Mar 19, 2011 10:45 pm

нэг горимын санал байнаа... наадмын биш Монгол бөхийн чимэг гэвэл зүгээр бишүү...
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: Нэгэн үеийн наадмын чимэг болсон 6 заан

Postby Nomer 10 » Sat Mar 19, 2011 10:50 pm

за тэгий, зөв байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Нэгэн үеийн наадмын чимэг болсон 6 заан

Postby jal » Sat Mar 19, 2011 10:50 pm

Хэлээд юу гэхэв, Би хувьдаа Өндөр аваргын улаан ногоон ягаан юу гэдэг билээ дээ тэгэж л дэмждэг хүн. Бас Сумъяа аваргыг ч дутхааргүй хайрлаж дэмжиж явдаг,, бусдыг нь ч дэмждэг,, гэхдээ Сүхбатад дургүй,, дургүй шалтгаан бол ердөө л Өндөр аваргатай л холбоотой,, за тэгээд бичээд байна биз..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nomer 10 » Sat Mar 19, 2011 10:52 pm

За тэр ингээд л эхлэх гээд байдаг шүү. Гэхдээ дургүйгээ хэлж болох юм хэхэ. Гэхдээ цааш бүү гүн ороорой, залуус аа. Сайхан барилдааныг нь ярилцаад л өнгөрснөө дурсаад, хойч үедээ яриад явцгаая.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Идэрээ » Sat Mar 19, 2011 10:59 pm

Аав маань Сумъяабазарын фэн байсан болохоор Сумъяаг аварга авахад нь үнэхээр их баярлаж байлаа. Бүгд л сайхан бөхчүүд. :eek: Гэхдээ Өсөхөө аваргад л ер нь сүжиггүй дээ :ногоон: :mongol:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Sat Mar 19, 2011 11:17 pm

За би Сүхбат аваргын фен билээ. Ганбат Гантогтох нарыг мөн дэмждэг. 6 зааны үеийнхний бол бүгдийнх нь барилдааныг үзэх дуртай байсан. Одоо ч тэдний сайхан барилдаанууд бичлэг зэрэг бол амьдралын маань хамгийн л амттай зүйлүүдийн нэг нь дээ...

Сүхбат аваргын тухай бол бичдэгээ биччихсэн, хүсч явснхы 99% бараг бичсэн байх, дэндүү урт 10 бүлэгтэй бичлэг өөрийнх нь сэдэвт байгаа. Дахиж юу ч бичих билээ. Өөрийнх нь сэдэвт шавь нарынх нь тухай (Даваабаатарыг өөрийн сэдэвтэй) бичиж байя гэж ойрд боддог болсон.

Энэ сайханд сэдэвт миний хийх ажил бол Гантогтох гарьд, Ганбат арслан нарын тухай нэг нэг бичлэг л (Сүхбат аварга шиг 10 бүтэгтэй л бол чадахгүй байхаа) үйлдэнэ дээ. Админы хэлсний дагуу цэвэрлэгээг бол сайн хийнээ гэдгээ хэлье...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Sat Mar 19, 2011 11:19 pm

Одоо бидний тодруулах ажил бол эднийг хоорондын барилдааны түүх гэж бодож байна. Аан тэгээд хүн бүхэн хамж шимээд тус бүрийн хувийн амжилтбн тухай бол биччих байх... Тэгээд энэ 6-гийн тухай өмнө нь бичиж тэмдгэлж байсан зүйлүүдээ авчирч наанаа. Гэхдээ эхлээд бөх тус бүрийн үүх түүхийн тухай бичнэ гэсэн байхаа... Пунцагаагаас эхлэнэ гэж ярилцсан. Жалханз ах тэргүүтэн л бичиж эхэлнэ дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Sat Mar 19, 2011 11:37 pm

Зөвхөн улсын наадам л гэхэд Сумъяа анх үзүүрлэдэг жил /1998/ за тэгээд хамгийн сүүлд Ганбат Түрүүлдэг жил гэхээр, /2010/ нийт 13 жил, за дундуур нь хоёр үзүүр түрүүний барилдаанд өөр хүмүүс орж ирсэн гэхээр бүхэл бүтэн 11 жилийн үзүүр түрүүнд энэ зургаа ээлжилж гарч ирсэн,, гэхээр бас л ярих ч юм их байгаан байна даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Daramaa » Sat Mar 19, 2011 11:46 pm

За бордож тэтгүүлж дэмжүүлсэн,таримал гэсэн 5 хүч чадал оюун ухаанаар гарч ирсэн нэг.Тэр нэг нь бол завхан аймгийн цагаан чулуут сумын харьяат гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.Бараг жилдээ нэгхэн барилддаг,ёс жудаг,хүч чадал,оюун ухаан,эрдэм мэдлэг,төгс бүрдсэн тоотой хэдэн эрчүүдийн нэг.Үлгэр жишээ жинэхэн монгол гэнь.Барилдаанууд нь өөлхийн аргагүй төгс уран сайхан жинхэнэ хүчийг үзсэн барилдаантай хийгүй сайн бөх.Дээр нь бордуулж тэтгүүлж дэмжүүлж туслуулж гарч ирээгүй өөрийнхөө хүч чадалаараа гарч ирсэн.Төрчихсөн гэж байдаг бол энэ хүн.Барилдаануудаас нь гэвэл цөөхөнч чанартай хэдэн барилдаантай.Тухайлбал гарьд болохдоо олон сайхан бөхчүүдийг давж аархаж 8давсандаа 1994 он шиг санаж байна.Балжин ням аваргад дэндүү аархаж байгаад унасандаа ягаад би төрчихсөн гээд байна бэ гэвэл 1994 он 23насандаа үеийн бордож тэтгүүлсэн таримал бөхчүүд болох Сүхбатаар тав,Сумъяабазараар зургаа,Мөнх-Эрдэнээр долоо Гансүхээр найм давж заан авж байсан.Энэ үед тэр бие хаа хүч чадал нь яая хэлэх юм биш,тэр үеийн Сумъяабазар,нас чацуу Сүхбат эд нарийг хараxаар (хэлээд яахуу).........тэр наадмийн бичлэгийг хараад ойлгох байх.Мөнх-Эрдэнэ хурц арслангийн 2 эрлэгийн нэг нь байсан миний үзсэн бүх барилдаанд илуурхэж давж байсан.Таардаггүй барилдаантай бөхчүүд нь мэдээж энгүй их цагийг эзэлсэн босоо дархан аварга Бат-Эрдэнэ аварга Сумъяабазар 2 ёстой таардаггүй энэ 2т ол унадаг байсандаа.Хагасыг нь бол ихэндээ л давсандаа тэр Сүхбатыг нэг амаарна шороо өмхүүлдэг яая хэлэх юм биш зүгээр л сэгсэрчихсэн.Эцэст нь дахин давтагдахгүй монгол эрийн үлгэр жишээ гэньтэй хүндээ.
Daramaa
 
Posts: 317
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Jersey » Sun Mar 20, 2011 6:42 am

Сүхбат таримал бөх биш шдээ, угын байгалаасаа авьяастай бхгүй юу
чи хүн магтахдаа бусдыг нь доош нь хийж тэр нь дээр магтах хэрэггүй шд
чи доромжиллоор үнэнийг үгүйсгэхгүй шдээ.
Сүхбат 5/6
Пунцаг 5/5
Сумьяа 5/5
Ганаа 5/3
Өсөхөө, Ганбат 5/1
User avatar
Jersey
 
Posts: 937
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jalkhanz » Sun Mar 20, 2011 10:23 am

ЦАГААН wrote:Одоо бидний тодруулах ажил бол эднийг хоорондын барилдааны түүх гэж бодож байна. Аан тэгээд хүн бүхэн хамж шимээд тус бүрийн хувийн амжилтбн тухай бол биччих байх... Тэгээд энэ 6-гийн тухай өмнө нь бичиж тэмдгэлж байсан зүйлүүдээ авчирч наанаа. Гэхдээ эхлээд бөх тус бүрийн үүх түүхийн тухай бичнэ гэсэн байхаа... Пунцагаагаас эхлэнэ гэж ярилцсан. Жалханз ах тэргүүтэн л бичиж эхэлнэ дээ...


Ойрд сонирхол нэгтний талбартаа зочилж чадсангүй удлаа...
Ярьж үл дуусах сэдэв нээсэн байна. Сайхан сэдэв шүү.
Нэгэн үеийн шилдэг хүчтэнүүд.

Пунцагаа гарьдын тухай бичихүл олон л зүйл байна.
Доорхи холбоос руу ороод үзээрэй: http://jalkhanz.blogspot.com/2010/11/blog-post.html
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Daramaa » Sun Mar 20, 2011 12:06 pm

Jersey wrote:Сүхбат таримал бөх биш шдээ, угын байгалаасаа авьяастай бхгүй юу
чи хүн магтахдаа бусдыг нь доош нь хийж тэр нь дээр магтах хэрэггүй шд
чи доромжиллоор үнэнийг үгүйсгэхгүй шдээ.
Сүхбат 5/6
Пунцаг 5/5
Сумьяа 5/5
Ганаа 5/3
Өсөхөө, Ганбат 5/1


бордож тэтгүүлж дэмжүүлсэн,таримал гэсэн 5гэсэн чи ойлгоод уншаач.А.Сүxбат аварга бордож тэтгүүлж дэмжүүлсэн бөx.Увсынхнаар татуулаагүй бол одоо ийм яваа ч үү үгүй юу.20Р зууны бөхийн од их дархан аварга Х.Баянмөнx багаас нь бордож тэтгэж дэмжиж өдий хүргэсэн.Тийм ч утгаараа энэ 5 бол бүгд дээрээ том татаастай харж хандах дэмжиж тэтгэгүүлж гарч ирсэн.Тэгэхэд гарьд татуулаагүй хүчээрээ гарч ирсэн нэг ч давааг сул даваагүй яриж хөөрөөгүй энэ 6 дотроо ганц хүчээрээ гарч ирсэн бөх.
даян аврага Сүxбат увсын 20Р зууны бөхийн од их дархан аварга Х.Баянмөнxөөр бордуулж тэтгүүлж дэмжүүлж гарч ирсэн.
даян аврага Өсөxбаяр Аархуу хүчит дарxан аварга Ж.Мөнхбатаар бордуулж дэмжүүлж тэтгүүлж гарч ирсэн таримал бөх.
аварга Сумьяабазар бол ойлгомжтой бордож тэтгүүлж дэмжүүлсэн,таримал бөх.(Улцын манлай нэр хүндтэй зааны хүү)
арслан Ганбат 20Р зууны бөхийн од их дархан аварга Х.Баянмөнxөөр бордуулж тэтгүүлж дэмжүүлж гарч ирсэн.
гарьд Гантогтоx бол ойлгомжтой бордож тэтгүүлж дэмжүүлсэн,таримал бөх.(их аваргагийн хүү)
энэ 5аас 3ийг нь 20Р зууны бөхийн од их дархан аварга Х.Баянмөнx хар багаас нь дордож тэтгэж дэмжиж өдий хүргэсэн.Би энд хэнийг ч муулаагүй зүгээр эр хүн шиг жинхэнэ үлгэр жишээ өөрийн хүчээр гарч ирсэн бүх юм нь жигд бүрдсэн гарьдыг бичсэн.Энэ мэдээж бусдаас өөр хичнээн бордож дэмжиж тусласан ч гавихгүй хүмүүс их л байна.
Daramaa
 
Posts: 317
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Sun Mar 20, 2011 12:17 pm

Дарамаа бас буруу ярьж байна шүү....

Зүгээр л бордоод тэтгээд байвал энэ хэд шиг болохгүй л дээ.... байгалиас заяасан авьяас билэг, хүч чадал дээр нь тулгуурлаж дэмжиж өгсөн гэвэл зохино...

Пунцагаа гарьд яахав биеийн онцлогоороо ч гэдиймуу, насаараа ч гэдиймуу энэ 5-аасаа арай эрт мандсан нь үнэн... Бас эсрэгээрээ эрт харьсан нь ч үнэн...
Барнаба
Legend
 
Posts: 13468
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Мөөжө » Sun Mar 20, 2011 12:22 pm

Хэхэ энэ одоо юу яриад байгаа нь? Бордуулж тэтгүүлхээрэ тийм гое уран хурц барилддаг юм уу? Миний бодлоор хүмүүс энэ 6 заанг зүгээр нэг том цолонд хүрсэн гэxээсээ илүү гое барилддаг шазруун, тэр үедээ л жинхэнэ өрсөлдөх гэж юу байдагийг олон түмэнд харуулж баясгаж байсан болхоор их дуртай байдаг гэж боддог.. Сүxбат аваргын хувьд бол харин ч хавчуулдаг байсан гэж олон бөx мэддэг хүнээс сонсож байсан юм байна. Тэгэхдээ бас энд нэг зүйлийг хэлэх естой болов уу Сүxбат аварга бол бөхийг үзүүштэй болгосон бөх гэж боддог.. Эд үед нь бүх хүн л бөх үздэг байсан үзэдгүй юмаа гэхэд нөгөө Сүxбат Өсөхбаяр яасан хэн түрүүлсэн гээд л асуудаг байсаншд харин одоо бол эмэгтэйчүүд бас жоохон хүүхэд нтрын амнаас бөх гэж лав ховор сонсогдох болсон гэж боддог... Үндэсний спорт уулна бүх хүн л шимтэж үздэг байх естой тэр хэмжээгээрэ үзүүштэй байх естой юм болов уу гэж бодож байна...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Daramaa » Sun Mar 20, 2011 12:36 pm

Барнаба wrote:Дарамаа бас буруу ярьж байна шүү....

Зүгээр л бордоод тэтгээд байвал энэ хэд шиг болохгүй л дээ.... байгалиас заяасан авьяас билэг, хүч чадал дээр нь тулгуурлаж дэмжиж өгсөн гэвэл зохино...

Пунцагаа гарьд яахав биеийн онцлогоороо ч гэдиймуу, насаараа ч гэдиймуу энэ 5-аасаа арай эрт мандсан нь үнэн... Бас эсрэгээрээ эрт харьсан нь ч үнэн...


Мэдээж байгаас нь ялгаж авчираад бэлдэнэ гэдэг мэдээж авяас болон үеийнхнээсээ өөр учраас л багаас нь бэлдсэн.Пунцагаа гарьд даян аварга Сүxбат 2 чацуу шдээ.Гарид хариагүй мэдээж өөрийнхөө амжилтыг үзүүлсэн тэрнээс илүү улс эх орноо хөгжүүлэх гэж бизнэс хөөсөн.Бордож тэтгүүлж дэмжүүлсэн гээд байна гэхээр.Жаахнаасна өөрдээрээ аваад хоолож ундалж бэлдэж бэлтгэсэн учраас бордсон гэж хэлсэн юм.Дээр нь улсын цолонд хүрэхдэнэ өөрөөрөө болон өөрийн шави нараараа(илэрхий) дэмжиж цолонд хүргэсэн болохоор нь дэмжиж тэтгүүлж татуулсан гэж хэлсий юмаа.Мэдээж эд бусдаас өөр байсан учраасал тэгсэн байх.Энэ 6 ийн тухай л ярисан тэгэхэс өөр бөхчүүд яриагүй.Сонирхуулахад ноднин Рагчаа заантай 10барилдахад 6давсан угна бие хаа болоод фром хэвээрээ сайн байгаа даан ч барилдахгүй байна гэж бөхчүүд яриж байсаныг сонсож байлаа.Би энд хэнийг ч муулаагүй нэг хүнийг тодотгож хэлсэн юм.Тэгэхээс энэ 6 г хоорондоо тунаж барилдахийг их үздэг дэмждэг байсан.1994оны наадамын бичлэгийг одод студи ээс авч үзвэл ямар байсаныг нь харнаа.Гарьдыг нэгч тунаанаас гаргаж нэг даваа ч гар амар дэмжээд туслачих хүнгүй өөрөө гарч ирсэн бөх шүүдээ.Барнаба хөгшиө дараа тоглолт үзэхээр уулзахаар би ялгаа болоод яриж өгч болноо.Дээр нь надад эдний эд үеийн ихэнх бичлэг байдаг.Энэ 6 ийн барилдааныг нь байнга харж даган дурайдаг хүний нэг .
Daramaa
 
Posts: 317
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Мөөжө » Sun Mar 20, 2011 12:58 pm

Аан ойлгосон тэгэхдээ бордуулж тэтгүүлсэн гэхлээр их сонин сонсогдож байна шдээ..
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sun Mar 20, 2011 1:14 pm

Энэ 6 өөр өөрийн гэсэн онцлогтой л доо. Ямар нэгэн хэмжээгээр ногоо 5-аасаа бага зэрэг дутуу эсвэл илүү шинж чанар ажиглагддаг. Гэхдээ миний хувийн бодолоор Цэрэнпүнцаг арай л бусдаасаа дутуу юм шиг санагддаг. Яахав эхэн үэдээ нөгөө хэдээсээ жин барилдааны ураар илүү байсан болхоор ихэвчлэн давдаг байсан болов уу. Харин нөгөө хэд нь бяд суугаад зузаараад ирсэнээс хойш хаях нь эрс цөөрсөн юм шиг санагддаг. Нэг жишээ нь Сумяабазар Цэрэнпүнцаг 2-ийн барилдаан байна. Энэ 2 төрийн наадмийн дэвжээнд 5 удаа таарахад Пунцаг ганц л хаясан. Тэр нь 1994 онд. Түүнээс хойш Сумяаг нагадгүй ганц л хаясан байх Эрэлийн ойн барилдаанаар. Энэ Пунцаг харьсантай холбоотой биш Сумяа зузаарч бяд суусантай холбоотой байх. энэ зөвхөн миний бодол шүү. Пунцагийн фэнүүд сорри
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sun Mar 20, 2011 1:48 pm

Сүхбат Өсөхөө Ганааг, Өсөхөө Сумьяа Ганаа Ганбатыг, Сумьяа Пунцагийг, Пунцаг Өсөхөөг ихэвчлэн хаядаг байсан. Харин Сухбат Пунцаг Сумьяа Ганбаттай, Сумьяа Ганаа Ганбаттай, Пунцаг Ганаа Ганбаттай, Ганаа Ганбаттай өгөө аваатай л уздэг байсан болов уу
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Sun Mar 20, 2011 2:50 pm

Энэ хэд угаасаа нэгнийгээ тойроо л хаяад байсан. Наадамд яаж таарахаас шалтгаалж ихэвчлэн хаядаг хүнтэйгээ таарвал дээшээ явдаг, унадагтайгаа таарвал унадаг л байсан.
Эхэндээ Цэрэнпунцаг, Сумъяабазар 2 ихэвчлэн бусдыгаа хаяж байсан. Яг улсын наадмын үзүүр түрүүнд гарч ирэх хэмжээнд хүрсэн үед Сүхбат, Өсөхбаяр хоёр арай илүү болсон доо.
Цэрэнпунцагийн хувьд бусдаасаа арай түрүүлж гарч ирсэн ч Бат-Эрдэнэ аваргад олон унасан, Сумъяабазар ч мөн адил. Энэ хоёр Мөнх-Эрдэнэ арслан шиг биш ч гэсэн Бат-Эрдэнэ аваргад бас л дарагдсан даа. Цэрэнпунцаг Бат-Эрдэнэ аваргыг хүчрэхгүйдээ унаад байдаггүй байсан гэж бөхчүүд ярьдаг байсан тэр үед..,
Сүүлрүүгээ, Сүхбат-Гантогтох, Өсөхбаяр-Сумъяабазар гэсэн дуэл их гарсан даа..,
Энэ зургаагийн өрсөлдөөний хамгийн оргил хэсэг бол Сүхбат-Өсөхбаярын хооронд өрнөж байсан. 2000 оны наадмын 8-ийн даваа магадгүй хамгийн оргил хэсэг, Гантогтох нөгөө талд сул даваа авчихсан хүлээж байсан үе. 6-н зааны анхны түрүү, Сүхбат-Өсөхбаяр хоёрын хэн давсан нь түрүүлэх магадлал өндөр байсан. Гантогтохыг хоёулаа хаядаг байсан болохоор бараг л үзүүр түрүүний барилдаан даа..,
Өсөхбаяр бусдаасаа чацаар илүү, Сүхбат барилдааны ураар илүү, энэ давуу талуудаа ашиглаад бусдаасаа илүү барилдаж, илүү том цолд хүрсэн.
Ганбат хамгийн сүүлд улсад түрүүллээ. Ганбат арслан байх ёстой хүн дээ. Цол нь зохиж байгаа.
Цэрэнпунцаг, Гантогтох хоёрын хувьд харамсалтай шүү. Ёстой хувь тавилан л байхдаа. Нааадамд нэг л болж өгөхгүй байсаар заан/одоогоор гарьд/ цолтойгоо дууслаа даа.
Гарьд цол гарахаас өмнө Монгол бөхийн хамгийн сайхан цол заан цол байсан, одоо ч тэр үеийнх шиг биш л санагдаад байгаан. Барилдаан болохоор заанууд нь унаад дуусчихаад байгаа юм даа..,
Энэ 6 шиг ийм сайхан үе удахгйү гарч ирэх болтугай..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sun Mar 20, 2011 5:37 pm

Авгаансамдангийн Сүхбат 1971 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Даян аврага
1992 он - А/а Ж.Ганзоригоор 3 давж 4 даваанд У/н Д.Мөнх-Эрдэнэд унасан
1993 он - У/н Д.Сэрээтэрээр 3
Ц/а П.Ганбаяраар / т / 4
У/з Д.Баяраагаар 5
У/н ш.Батхуягаар 6 давж 7 даваанд У/з Д.Мөнх-Эрдэнэд унасан
1994 он - З/б Д.Сэржбүдээгээр 3
У/н Б.Баянбаатараар 4 давж 5 даваанд У/н Ц.Цэрэнпүнцагт / т / унасан
1995 он - З/б Д.Намдагаар 3 давж 4 даваанд А/а М.Жамьянпүрэвт унасан
1996 он - Барилдаагүй
1997 он - А/а Д.Пүрэвсүрэнгээр 3
У/н М.Жамьянпүрэвээр 4
У/з Б.Гантогтохоор 5
У/з Г.Өсөхбаяраар / т / 6
У/ав О.Балжиннямаар 7 давж 8 даваанд У/ар Д.Мөнх-Эрдэнэд унасан
1998 он - У/н Д.Лхагва-Очироор 3
А/а Г.Батбаатараар 4
У/н Ч.Батзоригоор / т / 5
А/а Б.Ганбатаар 6 давж 7 даваанд У/з Ц,Цэрэнпунцагт / т / унасан
1999 он - У/н Ж.Даваажаваар 3
А/а Г.Ганхуягаар 4
У/н ч.Батзоригоор 5 давж 6 даваанд У/з д.Сумьяабазарт унасан
2000 он - А/а Д.Болдоор 3
А/а Д.Азжаргалаар 4
У/н ч.Батзоригоор 5
А/а Ц.Сумьяабэйсээр 6
У/з Д.Сумьяабазараар / т / 7
У/з Г.Өсөхбаяраар / т / 8
У/з Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2001 он - З/б Д.Сэргэлэнгээр 3
У/н Д.Жавзанжамьянаар 4
У/н П.Моломжамцаар 5
А/а ш.Зоригтоор 6
А/а Г.Ганхуягаар 7
У/н Д.Одгэрэлээр 8
У/з Г.Өсөхбаяраар / т / 9
Д/а Б.Бат-Эрдэнээр 10 давж түрүүлсэн
2002 он - Ц/з Д.чулуундаваагаар 3
А/н Д.Баасандоржоор 4
У/з Д.Хишигдоржоор 5
А/з Д.Пэрэнлэйдоржоор 6
У/з Д.Бумбаяраар 7 давж 8 даваанд У/з Б.Гантогтоход / т / унасан
2003 он - У/н Б.Пүрэвээр 3
А/н Т.Санчираар 4
У/н Ц.Цэрэнхүүгээр 5
А/а Г.Олзгэрэлээр 6
А/а Э.Батбаатараар 7 давж 8 даваанд У/ар Г.Өсөхбаярт / т / унасан
2004 он - У/н Р.Цоггэрэлээр 3
А/н Б.Очгэрэлээр 4
А/з И.Батсайханаар 5
А/а Ж.Алтансүхээр 6
А/н Л.Пүрэвжаваар 7
У/г Ц.Цэрэнпүнцагаар 8
У/г Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2005 он - У/н С.Дэлгэрбатаар 3
А/н Н.Түвшинбаяраар 4
А/а Р.Дамдингаар 5
А/н Б.Насандэлгэрээр 6 давж 7 даваанд У/х Ц.Мягмарсүрэнд унасан
2006 он - З/б Р.Баяржаргалаар 3
А/н Б.Баянмөнхөөр 4
У/х Ц.Цулуунбаатараар 5
А/а Б.Сэр-Одоор 6 давж 7 даваанд У/н Д.Амгаланбаатарт унасан

Сонирхогчийн сумогын дэлхийн хошой аврага / 1995, 1997 / хошой хүрэл / 1996, 2005 /
чөлөөт бөхийн ази тивийн аврагийн мөнгө / 1995 / хүрэл / 1993 /
ОУХМ, МУГТ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Sun Mar 20, 2011 6:06 pm

За би бөх үздэг хөөн......

Агваансамдангын Сүхбат гэдэг нэрийг 1996 оноос тогтоож аваад 1997 онд заан цолтой болсоноос нь хойш ерөнхийдөө дэмжиж байх шив дээ...... Ямарч байсан аварга цолд хүрэхийг нь нүдээр харж чихээр баясаж л байсан.....

Залуу заан цолтой байхадаа заалны барилдаанд унана гэдэг цөөхөн болчихсон үед гурвын даваанд байна уу? дөрөвт билүү? улсын ахмад начин Чулууныг амлан аваад унадаг барилдаан байдаг..... ТВзээр гарч байсаныг бодоход том барилдаан л байх..... Тэр барилдааныг үзээд түрүүлнэ гэж бодож байтал уначихаар ""Би одоо хэнийг дэмжихэв?" хэмээн нулимс дуслуулж байсаныг гэрийнхэн маань ярьдагсан....... Сүхбат бяраар тийм ч сайн байгаагүй.... Барилдааны ураар сайн, гэхдээ зөвхөн уран барилдаан ч байлаа гээд одооны Жамьянпүрэв, Бүрэнбаатар начингууд ягаад том цолонд хүрэхгүй байна вэ?...... Тэдэнд Сүхбат шиг толгой л байгаагүй юм даа...... Хэдийгээр Пунцагаа шиг бяртай, Өсөхөө шиг өндөр нуруутай байгаагүй ч тэднээс түрүүлж арслан, аварга болж чадсан нь барилдааны ур чадвар, гоёсмог мэхийн чадвартай байсанаас нь илүүтэйгээр барилдааны ухаан зүйрлэшгүй байсаныг хэлж чадна.....

Мөн ч гоёо барилдаантай бөх л дөө......

Өсөхөө аварга тун чиг сайхан нуруутай бөх..... Мэдээж эр бяр, арга ухаан байлгүй л яахав..... Гэхдээ л түүний гол мэх нь өндөр нуруу...... Энэ байгалиас харамгүй заяасан өндөр нуруун дээрээ өөртөө бяр бас удамтай өвөөгийнхөө хүчийг залгуулаад ард олныхоо хайр сэтгэлийн дэмээр өдий хүртэл явсан их хүчтэн.....

Сумяьа аварга бол бяртай бөх, ялангуяа огцом хурд гаргаж барилддаг бөх..... Сүхбатын хамгийн хэцүү өрсөлдөгч байсан..... Түүнийг их бяд гаргаж барилддаг болохоор Сүхбатад хэцүү байсан болов уу? гэж би боддог юм.....

Арслан Ганбат залуу бөх байхадаа хамгийн их амжилтаа үзүүлж байсан л даа..... Яг одооны Санжаадамба шиг..... Гэм нь увсын хор найруулалт энэ хүн дээр хэтэрчихсэн..... Дээр нь хамгийн гол нь гэмтээд сайн барилдахаа больчихсон..... Яг ид үедээ буюу туршлага, эр бяр хоёр нь зэрэгцэх үед л гэмтсэн, тэгээд л увсынхан найрааны гол хөзрөө болгож байлаа..... Тэгээгүйсэн бол зургаан залуу заанаасаа хамгийн залуу нь хамгийн сүүлд цолоо ахиулахгүй байх байсан болов уу?.......

Гарьд цолондоо багадсан Цэрэнпунцаг гарьд гэж сайхан амьтан байна аа..... Жинхэнэ Монгол эр хүн л дээ...... Шудрага эр...... Гэм нь анх залуудаа гарч ирсэн шигээ бас ах нь гэмт хэрэгт холбогдоогүйсэн бол өнөөдөр арслан, аварга явж байхыг үгүйсгэхгүй..... Нас чацуу Сүхбат нь 2004 онд түрүүлж болсон байхад хамгийн түрүүнд л барилдаанаараа харьчихсан л даа...... Түүний төрсөн ах алуурчин байсантай холбоотой..... Олны хэл ам дагаад бэлтгэл ч хийх хэцүү байсан биз.... Мөн мэдээж алуурчин ахныхаа гэр бүлийг тэжээх гэж давхар үүрэг хүлээгээд барилдаан гэхээсээ илүү бизнес хөөх болсон болов уу?........

Гарьд Гантогтох бол яаалтчгүй хүчтэй бөх.... Гэхдээ түүнд түрүүлэх зориг байгаагүй..... Авьяс чадвар, хүч бяр, ухаанаараа байгаа таваасаа хэзээ ч дутахгүй..... Харин зориг л байгаагүй.... Хэтэрхий хашир эр, түүнд Сүхбат шиг даваа өгсөх тутам биеээ суллаж сайн барилдах чадвар л байсангүй..... Түүнд барилдааныг гартаа атгаж барилдах санаачлага, зориг байгаагүй.....

За тэгээд тухайн үед шилдэг начин гэж алалцдаг байсан одооны гарьд Доржсамбуу, заан Рагчаа, Одгэрэл, Батзориг, начин Жамьянпүрэв, Пүрэвсүрэн, Түмэннаст энэ тэр гээд тэр үе ч одооныхтой харьцуулшгүй сайхан байж билээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5224
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sun Mar 20, 2011 6:17 pm

Улсын наадмын дэвжээнд 14 жил нийт 99 барилдаан хийж 88 барилдаанд давж 11 барилдаанд өвдөг шороодсон. Хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд 3 удаа, өөрийн үеийн хүчит гарди Ц.Цэрэнпунцагт 2, аврага Өсөхбаяр, Сумьяабазар гарди Гантогтох заан Мягмарсүрэн начин Жамьяанпүрэв нарт тус бур нэг удаа шавь Амгаланбаатарт мөн нэг удаа өвдөг шороодсон. Мөн 88 барилдаанд давахдаа Дая/а Өсөхбаяр У/г Гантогтох У/з Батзориг нарийг 3 удаа У/ав Сумьяабазар У/ар Ганбат У/г Цэрэнпунцагийг мөн 1 удаа давж байсан. Зургаан залуу заанаас улсийн наадмийн дэвжээнд бусад 5 өрсөлдөгчөө давсан нь Сүхбат болоод Сумьяабазар аваргууд л байдаг.Улсийн наадмын дэвжээнд дундажаар 6.3 давж байсан нь барилдсан наадам бүрдээ харцага цол хүртэх хэмжээнд барилдаж байсан байна.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Sun Mar 20, 2011 6:22 pm

Бусад 5 залуу зааныг одоогын цолных нь эрэмбээр жагсаан улсын наадмийн дэвжээнд үзүүлсэн барилдааны товчооныг хүргэх болно.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Sun Mar 20, 2011 6:32 pm

Сумьяабазар
Цэрэнпунцаг 2т нь илүү дуртай даа...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest