Бүх чансааг тэргүүлэгч, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ирээдүй начин Ирээдүйд ямар цолонд хүрэх бол...

1. Бүх чансааг АВАРГА хүн л тэргүүлэх ёстой.
3
12%
2. Арслан цолыг түрүүлээд эсвэл 90 жилээр үзүүрлээд авах хэмжээний бөх.
4
16%
3. Хэзээ нэг өдөр дэвжээ нь түшиж гарьд болно.
5
20%
4. Одоо ч зааны энтэй барилдаж байна, дүүрэн сайхан заан л байх бөх.
10
40%
5. Харцага цол бол цаг хугацааны л зүйл, өрсөлдөгч олон тул түүнээс цааш ахихгүй.
2
8%
6. Анти бол танд цолоо ахиулахгүй гэдэг сонголт үлдээе
1
4%
 
Total votes : 25

Бүх чансааг тэргүүлэгч, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 11:08 am

Бүхий л чансааг тэргүүлэгч, үнэхээр шаргуу хөдөлмөрч, идэвхи зүтгэлтэй, нягт нямбай барилдаантай, тооцоотой... амжилт гаргах олон шинж чанар бүрдэн төрсөн, төлөв даруу, нас бие нь ид жагсаж яваа хүчит ӨСӨХ ИДЭР НАЧИН Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйн талаар энд илүү дэлгэрэнгүй хөөрөлдөцгөөж байя...

90 жилээр тэр хаа хүртэл явах бэ?
БӨ-д барилддаг барилдаан, бусад өрсөлдөгчтэйгөө одоогийн байдлаар өрсөлдөж байгаа зэргийг нь харахад бол тэрээр мөн ч хол явна даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, "шаргуу" начин Т.Өсөх-Ирээдүй

Postby Takanohana_Nowitzki » Thu Mar 17, 2011 11:17 am

90 жилээр шууд том цол гэхгүй яваандаа нилээн ахина даа. би ч аварга дээр л дарчлаа хэхэхэ. энэ жил заанаас дээш ахичвал 2 түрүү ч бий л гэж бодохым.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бүх чансааг тэргүүлэгч, "шаргуу" начин Т.Өсөх-Ирээдүй

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 11:18 am

Image

цолоо ахиулчаад л ингээд л гүйх ёстой хүн шүү дээ...

өчигдрийн барилдааны мэдээлэл:
http://www.undesniibukh.mn/
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, "шаргуу" начин Т.Өсөх-Ирээдүй

Postby Барнаба » Thu Mar 17, 2011 11:22 am

Өсөх-Ирээдүй бол сайн бөх, гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг барилдаантай, суурь сайтай, 4 мөчөндөө жигд бяртай гээд яах аргагүй сайхан бөх.... Гэхдээ аварга, арслангийн хэмжээний бөх арай л биш гэж боддог...
Сайн заан байвал зохих юмуу даа... миний үзлээр бол...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby Takanohana_Nowitzki » Thu Mar 17, 2011 11:40 am

Азжаргалаас хол илүү л арслан байна. Хуяг-с дутахгүй/илүү ч байж мэднэ/ дээ. Балжаа аварга маркийн жигд сайн нөхөр дөө. начин болчоод 3 жил 5-д унахад л их харамссан, 1-д даваад дээшээ явсан бол өдийд...
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 12:01 pm

Хэдэн онд төрснийг нь сайн мэдэхгүй юмаа. Ямар ч байсан 2003 юмуу 2002 онд аймгийн арслан болсон гэж бодохоор 1982 он орчимд юм болов уу даа...

Улсын наадмын дэвжээнээ:

2004 онд 4 давж улсын гарьд Ц.Цэрэнпунцагт унасан.
2005 онд яаж барилдсаныг нь мэдэхгүй юм. Лав л 3 давсан бөхчүүдийн дунд нэр нь алга.

2006 онд нутгийн ах дүүгүүр Мөнхтогтох начнаар 3, улсын уран барилдаант начин Наранбаатараар 4, урд жил нь начин болсон байсан Батбодоор 5 давж Монгол улсын начин хэмээх эрхэм цолонд хүрээд 6-гийн даваанд хүчит заан Мягмарсүрэнд унажээ.

2007 онд а.а Соронзонболдоор (заан болохын урд жил нь) гурав, хүчит начин До.Ганхяг (арслан болохын урд жил нь) дөрөв давж 5-ын даваанд хүчит заан Баяржавхлант амлуулан тун ч сайн барилдсан боловч шодоонд хүрч, дахин барилдаж байж өвдөг шороодсон.

2008 онд 4 давж 5-ын даваанд а.а Даваабатарт өвдөг шороодон түүний харцага болох замыг нь засаж өгсөн. (хэн хэнээр 3, 4 давав ???)
2009 онд а.а Батхуягаар 3, у.н Лхагвадоржоор 4 даваад 5-ын даваанд а.а Содномдоржтой тунан барилдаж өвдөг шороодсон.

2004, 2006-2009 гээд нийт 5 наадамд шөвгийн 32-д шалгаран үлдэж 16- үлдэхийн төлөөх барилдаанд зарим жилүүдэд харамсалтайгаар унаж байв. Түүний давсан бөхчүүд тун сайн бөхчүүдийн байгаагийн дээр унасан бөхчүүд нь мөн тухайн наадамдаа одтой сайн барилдсан бөхчүүд (у.з Мягмарсүрэнгээс бусад 4 бөх нь хувийн дээд амжилтандаа хүрцгээсэн байна) байгаа юм.

2010 онд у.н Н.Баярмагнайгаар 3, у.н Э.Энхбатаар 4 давж 5 дээр урд жил тунасан Содномдорж начинтайгаа дахин тунаж түүнийг давснаар анх удаа шөвгийн 16-д үлдсэн буюу 2 дахиа 5 давж, начин цолоо баталснаар өсөх идэр чимэг хүртээд байна. 6-гийн даваанд Рагчаа заанаас харин барьц шодож яваад унасан, Рагчаа заан өнгөрсөн жил хамгийн дээд амжилтандаа хүрч шөдгийн 4-д үлдсэн.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby slo mo jones » Thu Mar 17, 2011 12:04 pm

2005 онд 2-ийн даваанд аймгийн заан хэнд ч билээ унаж байсан шиг санаж байна.

Их нягт нямбай барилдаантай бөхдөө. Нилээн дээшээ явах боловуу гэж бодож байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 12:11 pm

Takanohana_Nowitzki wrote:Азжаргалаас хол илүү л арслан байна. Хуяг-с дутахгүй/илүү ч байж мэднэ/ дээ. Балжаа аварга маркийн жигд сайн нөхөр дөө. начин болчоод 3 жил 5-д унахад л их харамссан, 1-д даваад дээшээ явсан бол өдийд...


Азаа Хуягаа 2 шиг аз од, хий зай таарах уу? л гэдэг нь асуудал болж байна л даа. Энэ жил хэт сайжирсан нь мэдэгдээд байгаа, урд жил бол Баасандоржтой л дандаа таараад ээлжилж шодолцоод үзээд байдаг байсан. Энэ жил бол ер нь том том хүмүүсийг нураах ёстой юм шиг нураагаад байгаа шүү... бие бялдар, нас, туршлага, арга техник гээд ёстой бүх юм нь л жигдрээд байх шиг байна. Ихэнхдээ тооцоотой суурьтай барилддаг ч зарим барилдаанд зорьсноо хийж шийдмэг барилдддаг. Намар Санжааг яг өчигдөр Ганбат хаясан мэхээ хийгээд хаячихаж байсан. Дээр Өсөхөө аваргыг сайн л байхад нь нэг дотуур өхийлдөөд их гоё хаяж билээ.
Ер нь л суурь сайтай, зууралдаж барилддаг, хөл мэх сайтай (өчигдөр Даваабаатарыг хутгачих шиг болсон, Рагчаа Энхбат энэ тэрийг бол мордоод дайрсан)... ерөөсөө л нас намба суугаад улам л сайжраад байна. Дорж гарьд энэ тэр шиг нэлээд ахисан хойноо ч сайн барилдсаар л байж магадгүй ээ, жигдхсэн сайхан барилдаж байна.

Өнөө жил л сайн байгаа дээрээ огцом зүтгэж томоохон цолонд хүрэх хэрэгтэй. Дараа жилээс бол дүү хүчитнүүд чангараад ирэхийг цагт мэдээж зовлон үүснэ...
1024-д бол сайн байгаа өсөх идэр начин 6 давах ч зовлогүй л байх даа. 6-гийн даваанд гэхэд л 16 бөх давах тул хэд хэдэн бөхчүүдээс ам авна, багачуудыг бол цаадах чинь улсад аргалахаар туршлага, зангарагатай болсон байна лээ.
Зааны төлөө л тунаж энэ тэр үзэх байх, Санжаа энэ тэр хэт сайн байвал 3 бөхөөс амлагдаж ч юмуу... тэгээд л цаашаа бол тэр өдрийн тэнгэр, синсацны байдал зэргээс л хамаарах болно ш дээ... сая цагаан сарыг харж байхад бол барилдаан хаашаа ч эргэж мэдэхээр л юм байна ш дээ... одоо бол Өсөх-Ирээдүйн улсын наадмынх нь хий зай нь дууссан байлгүй дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby Барнаба » Thu Mar 17, 2011 12:13 pm

Takanohana_Nowitzki wrote:Азжаргалаас хол илүү л арслан байна. Хуяг-с дутахгүй/илүү ч байж мэднэ/ дээ.......

1-д даваад дээшээ явсан бол өдийд...


Азжаргалаас сайн болгон нь арслан болоод байвал замаа алдана л даа... энэ наадам чинь...
Тэгээд бөх сонирхогчид чинь ер нь цолоор нь биш барилдаанаар нь л дурсаж ярьдаг шүү дээ... хүмүүс хэзээ ч Азжаргалыг Гантогтох, Пунцаг 2-с илүү ярихгүй л байхгүй юу... шударга үнэн нь энэ дээр л бий дээ...

2-т тэр дээшээ явсан бол гэсэн байна... Өсөх-Ирээдүй-г Даваабаатар, Содном 2 дээр найраа хийж өгсөн гэлцдэг юм билээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 12:18 pm

Даваабаатарт бол өгсөн нь ойлгомжтой байхаа. Ирээдүй чинь Сүхбат аваргыг нэлээд дагасан хүн, бас цуг дагалцаж байсан Батболд нь түүнийг начин болгож өгсөн ... тэр жил даваагаа бодсон бол Бямбажав Соронзон 2ыг нэгийг аваад л үзнэ ш дээ. Урд жил нв 3 дээр Соронзонг

у.н М.Өсөхбаяр а.а Ж.Чулуунбат
а.а Н.Ганбаатар (гарьд) а.а Б.Золбаяр (өөрийнх нь хуурай дүү)
а.а Э.Энхбат а.а Н.Түвшинбаяр (олимпын аварга)

гэсэн 6 хүн үлдээгээд авсан байна. Даваабатар тэр 2 нээх сонин хурдан барилдаад хурдан шодолцоод Даваабаатар гялс давчаад нээх баярлахгүй алхаж багш дээр оччоод тугаа тойрдог...
Содномтой ч хальтраад л явчихсан, нэлээд цааргалж байж тахимаа өгсөн гэхээр найрсан гэж бодогдохгүй л байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby slo mo jones » Thu Mar 17, 2011 12:29 pm

Би бол Өсөх-Ирээдүйг найраа хийгээгүй байх гэж бодож байна. Содномоог начин авдаг жил бол нилээн сунаж мордоод тэрэндээр нь мушгиа орж л унадаг шдээ. Тэр барилдааны явцаас харахад бол найраа гэж харагдахгүйл байналээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby ЦАГААН » Thu Mar 17, 2011 12:31 pm

2009 оны намраас хойших БӨ-д үзүүлсэн амжилтыг нь сийрүүлбэл:

1. 2009.9.20-нд Улаанбаатар Аудит корпорацийн 10 жилийн ойд
а.з Гантогоо, а.а Ганзориг нараар 2, 3 давж 4-ийн даваанд у.х Даваабаатарт унасан байна.

2. 2009-9сард. хөдөлмөр нийгэмлэгийн (хуучнаар) 60 жилийн ой дархан аварга Цэрэнтогтохийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд
а.з Б.Ганзоригоор (Тэс) 2 давж а.а Мөнгөнбтарт унасан.

3. 4н уулын хишиг Баянзүрх хайрханы барилдаан 2009-10-11 нд болж
а.н Дагва-Очироор 2, у.н Цолгзолдоржоор 3, у.н Наранбаатараар 4 давж 5-д Өсөхбаяр заанд амлуулаад унажээ.

4. Авто замын салбар үүсэж, хөгжисний 80 жилийн ойн нэрэмжит барилдаан. 2009-12-03 (өвчин гарч хорио цээр тогтоогоод хэд хэдэн уламжлалт томоохон барилдаан болоогүй)
а.а Батжаргалаар (Олимп, шодсон) 2, а.а Санчираар 3 даваад 4-ийн даваан у.х Баасандоржид шодуулаад унасан.

5. Монголд Ардчилсан хөдөлгөөн үүч, хөгжисний 20 жилийн ойн барилдаан. 2009-12-10
а.а Дэлгэрсайхнаар 2, а.а Пүрэвдагваар 3, у.х Баасандоржоор 4 (шодож), у.х Даваабаатараар 5, у.ар Азжаргалаар 6 давж у.г Ганбаатарт унан үзүүрлэсэн байна.


Сэлэнгэ аймгийн Бангол суманд 2009-12-12-нд хүчит бөхийн барилдаанд болж өнгөрчээ. Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат МУ-ын начин Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй тэргүүтэй хүчит 32 бөх зодоглон барилдсанаас МУ-ын начин Өсөх-Ирээдүй түрүүлж энэ жилийн ээлжит нэгэн түрүүгээ хүртлээ. Өсөх-Ирээдүй начины хувьд энэ жилийн Үндэсний их баяр наадмаас хойш заал танхимын барилдаануудад тогтмол дээгүүр амжилт үзүүлж байгаа манай улсын шилдэг начингуудын нэг билээ. Энэ барилдааны үзүүр бөхөөр аймгийн арслан Шинэбаатар шалгаржээ.

6. Богд Хан уулын хишиг 256 бөхийн барилдаан. 2009-12-19.
у.н Бадамдоржоор 3, а.а Түвшинбаатараар 4 давж улсын харцага Г.Элбэгт унажээ.

7. 2010 оны 1 сарын 16 нд болсон Хэнтий аймгийн бөхийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн барилдаан.
а.з Баттүвшингээр 2, а.а О.Баяхүүгээр 3, у.х Мөнгөнцоожоор 4 давж у.з Рагчаад унасан.

8. Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан. 2010 оны 1-р сарын 24.
а.а Батдоржоор 2, а.а Цэрэнтогтохоор 3 (шодож) давж у.х Мөнгөнцоожид унажээ.

9. Цагаан сараар 3 дээр а.а Цэрэнтогтоход шолуулаад унажээ. Ингээд л том барилдаанд л саатчихдаг юм шүү.

10. МАХН-ын 89 жилийн ой, Эх-Орончдын баярын өдөрт зориулсан барилдаан. 2010-03-01.
а.а Ариунбилэгээр 2, у.н Цацабширээр (шодож) 3, у.н Цолгтжаргалаар 4 давж у.з Соронзонболдод унасан.

11. Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан. 2010-03-12.
нөгөө л а.а Цэрэнтогтохдоо 2-ын даваанд бүдэрчээ.

12. Шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжисний 89 жилийн ойд зориулсан барилдаан. 2010-03-16.
у.н Өсөх-Ирээдүй а.а Батдоржоор 2 (дархан зүүн хутгаагаараа мөн ч олон бөх давах юмдаа), а.а Заяамандахаар 3 давж у.х Баасанлоржид шодуулаад унажээ.

13. Наурызын баярт зориулсан барилдаан. 2010-03-20.
а.з Амаржаргалаар 2 давж а.а Цогбаярт унажээ.

14. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан. 2010-04-10.
з.б Дарханбаатараар 2, а.а Ч.Баянмөнхөөр 3, у.н С.Мөнхбатаар 4 давж 5 дээр нөгөө л у.н Содномдоржтойгоо тунаад унасан байна.

15. Нийслэлийн МАХН-ын хорооны 85 жилийн ойн барилдаан. 2010-04-27.
а.з Баасанхүүгээр 2, а.з Батчулуунаар 3, у.н Чинзоригоор 4, а.а Энхбаттай тунаж 5, у.н Насандэлгэрээр 6, а.н Ванданцэрэнгээр 7 давж түрүүлсэн байна. Энэ барилдаан олон том бөхчүүд оролцсон ч Ванданцэрэн нураажээ


16. Монгол улсын арслан гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан. 2010-05-08
а.з Буянмөнхөөр 2, а.а Мөнгөнбаатараар 3 давж 4-ийн даваанд у.х Бат-Оршиход унажээ.

17. Монгол улсын Аваргуудад хүндэтгэл үзүүлэх, Нисэх хүчний 85 жилийн ойн нэрэмжит барилдаан 5 сарын 28.
а.н Ж.Алтангэрэлээр 2, а.а Б.Батхуягаар 3, а.а Цогбаяраар 4, а.а Мөнгөнөөр 5 давж ц.а Санжаадамбад унасан.

18. Чингэлтэй уулын хишиг барилдаан. 2010.06.06
а.н М.Батсайханаар 2 даваад у.н Баянжаргалд унажээ. Энэ 4-уулын хишигт ёстой явахгүй юмаа...

19. Наадмын сорилго барилдаан 2010.06.27.
а.з Занданбатад 2ын даваанд унажээ.

За тэгээд улсын баяр наадамд Энхбат начнаар 4, Содномдорж начнаар 5 давж начин цолоо батлаад Рагчаа заанд унасан.

Монгол туургатны наадамд Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын харцага Д.Батболд, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нар үлдсэн байна.


Наадмын дараа:

Их Монгол Улсаа байгуулсны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойд зориулсан баяр наадмын барилдаан. 2010.07.11-12
СПОРТ ЦОНХЫН ОНЛАЙН ЧАНСАА. 2009-өөс 2010 ОНЫ УЛИРАЛЫН ЭЦСИЙН ДҮН:
\Энэ бөхийн улиралд болсон 24 томоохон барилдаанд бөхчүүдийн оролцсон байдлаар...\


1. у.н Содномдорж 3539.013 [1] (466.613 )
2. у.н Өсөх-Ирээдүй 3422.758 [3] (658.197 )
3. у.з Соронзонболд 3414.287 [2] (419.639 )

байрлалтай бүтэн жилийг үдсэн байна.

20. Улс хоорондын тээвэр зууч “Туушин” ХК үүсч байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаан. 2010-08-28.
а.а Даваанямд 3-ын даваанд бүдэрчээ.

За тэгээд 2010/2011 оны улирал эхэлж чансааны хувьд бол түүний ХААНЧЛАЛ явагдаад байна.



21. Барилгачдын баярт зориулсан намрын улирлын нээлтийн барилдаан. 2010.09.04
а.н Зоригтбаатараар 2, у.н Оргилоор 3, у.н Ганхүүгээр 4 давж 5 дээр Санжаадамбатай тунан унасан.

22. Ванчинхүү арслангийн нэрэмжит барилдаан барилдаан. 2010.09.15
а.н Чимэддоржоор 2, а.а Б.Батхуягаар 3, у.н Лхагвадоржоор 4, у.н Уламбаяраар 5 давж у.х Батболдод унасан байна.

дунд нь 2 барилдаанд барилдаагүй байна. ХХБ 20 жил, Увс аймгийн нэрэмжит барилдаан хоёрт.

23. Богд Хайрханы хишиг 256 бөхийн барилдаан. 2010-10-23.
Нөгөөл болдоггүй 4-ыылын хишигт з.б У.Батгэрэлээр 2, а.н Баасандоржоор 3 давж а.а Б.Батмөнхөд унажээ.

24. Нийслэлийн 371 жилийн ойд зориулсан барилдаан. 2010-10-29.


25. Төв аймагт ашиглалтанд орсон Спорт цогцолборын нээлт болон ургацын баярт зориулсан барилдаан. 2010-11-08.
у.н Гансүхээр 3, а.а Шинэбаатараар 4 давж у.н Ж.Отгонбаярт унажээ.

26. МАХН-ын 26 дугаар Их хурлын зочид төлөөлөлгчдөд зориулсан барилдаан. 2010-11-06.
а.з Мөнхбатаар 2, а.а Сүхбатаар 3, а.а Гончигдамбаар 4, у.х Мөнхбатаар 5 давж у.з Өсөхбаяртаа унажээ...

үргэлжлэл бий...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby Chiluun » Fri Mar 18, 2011 10:05 am

ЦАГААН wrote:Хэдэн онд төрснийг нь сайн мэдэхгүй юмаа. Ямар ч байсан 2003 юмуу 2002 онд аймгийн арслан болсон гэж бодохоор 1982 он орчимд юм болов уу даа...

Улсын наадмын дэвжээнээ:

2004 онд 4 давж улсын гарьд Ц.Цэрэнпунцагт унасан.
2005 онд яаж барилдсаныг нь мэдэхгүй юм. Лав л 3 давсан бөхчүүдийн дунд нэр нь алга.

2006 онд нутгийн ах дүүгүүр Мөнхтогтох начнаар 3, улсын уран барилдаант начин Наранбаатараар 4, урд жил нь начин болсон байсан Батбодоор 5 давж Монгол улсын начин хэмээх эрхэм цолонд хүрээд 6-гийн даваанд хүчит заан Мягмарсүрэнд унажээ.

2007 онд а.а Соронзонболдоор (заан болохын урд жил нь) гурав, хүчит начин До.Ганхяг (арслан болохын урд жил нь) дөрөв давж 5-ын даваанд хүчит заан Баяржавхлант амлуулан тун ч сайн барилдсан боловч шодоонд хүрч, дахин барилдаж байж өвдөг шороодсон.

2008 онд 4 давж 5-ын даваанд а.а Даваабатарт өвдөг шороодон түүний харцага болох замыг нь засаж өгсөн. (хэн хэнээр 3, 4 давав ???)
2009 онд а.а Батхуягаар 3, у.н Лхагвадоржоор 4 даваад 5-ын даваанд а.а Содномдоржтой тунан барилдаж өвдөг шороодсон.

2004, 2006-2009 гээд нийт 5 наадамд шөвгийн 32-д шалгаран үлдэж 16- үлдэхийн төлөөх барилдаанд зарим жилүүдэд харамсалтайгаар унаж байв. Түүний давсан бөхчүүд тун сайн бөхчүүдийн байгаагийн дээр унасан бөхчүүд нь мөн тухайн наадамдаа одтой сайн барилдсан бөхчүүд (у.з Мягмарсүрэнгээс бусад 4 бөх нь хувийн дээд амжилтандаа хүрцгээсэн байна) байгаа юм.

2010 онд у.н Н.Баярмагнайгаар 3, у.н Э.Энхбатаар 4 давж 5 дээр урд жил тунасан Содномдорж начинтайгаа дахин тунаж түүнийг давснаар анх удаа шөвгийн 16-д үлдсэн буюу 2 дахиа 5 давж, начин цолоо баталснаар өсөх идэр чимэг хүртээд байна. 6-гийн даваанд Рагчаа заанаас харин барьц шодож яваад унасан, Рагчаа заан өнгөрсөн жил хамгийн дээд амжилтандаа хүрч шөдгийн 4-д үлдсэн.

Т.Өсөх-Ирээдүй үнэхээр сайн бөх. 2002 оны аймгийн арслан, 1981 онд төрсөн. Нягт тооцоотой барилддаг. Урлаг уран сайханы авьяастай, шүлэг бичнэ. нийгмийн идэвхи сайтай. Бэлтгэлийг жинхэнэ зөв хийдэг бөх гэж бөхчүүдийг ярилцаж байхыг нь сонссон юм байна. 2005 онд улсын наадмын 3-н даваанд тэр үед а.н байсан одоогийн олимпын аварга Н.Түвшинбаярт унасан. Ер нь М.Мөнгөн арслангийн стильтэй бөх шүү дээ. Заримдаа бас нохой барилдаан үзүүлж өрсөлдөгч бөхөө барьцанд хүрэхээс өмнө хаячаад дэвээд явчнаа бас....
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Бүх чансааг тэргүүлэгч, усын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээд

Postby Фүүтгоол » Fri Mar 18, 2011 10:11 am

Усын биш Сэлэнгийн начин
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby jugder_08 » Fri Mar 18, 2011 11:42 am

Улсын сайхан заан л байх бөхдөө. Барилдааны ирц, тогтвортой жигд барилдаантай тул чансаа сайн байна.

Өсөх-Ирээдүй хөл бол хамгийн аюултай ажиллагаатай л даа. Хутгана, мордоно, этнэ гээд хөл мэхийг маш сайн хийнэ.
Суурь, зогсолт сайтай.

Сүүлийн үед илүү зузаарад улам бяртай сайн болоод байх шиг байна. Жинхэнэ бөхийн төлөө зүтгэж өөрийгөө зориулж яваа залуудаа амжилт хүсье.

Тэр найрааг бол хийгээгүй байх л гэж боддог.

90 жилээр 1 харцага юм уу, заан болоосой.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby Адмирал » Fri Mar 18, 2011 4:21 pm

Санамсаргүй байхад нь янз янзын мэх их хийх юм..
Дээр Санжааг нэг тэгж байгаа харагдсан.. сая бас Рагчааг гэнэт мордоо л хаячихсан..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby uuganaa_2491 » Sat Mar 19, 2011 2:30 pm

Ер нь бол сайхан зааны л хэмжээний бөх дөө. Магадгуй хамгийн дээд цол нь заан болно байх. Гэхдээ эр хуний аз хийморь лундаа ямарч цолонд хургэж болно. цолондоо эзэн болж дааж явах л чухал шүү дээ. Арслан аврага цолыг дааж явна гэдэг тийм ч амар биш байх аа
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby 1220 » Sat Mar 19, 2011 4:23 pm

Өсөх-Ирээдүй сайн бөх гэхдээ Монгол наадмын түрүү лав биш ээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby jal » Sat Mar 19, 2011 9:50 pm

1220 wrote:Өсөх-Ирээдүй сайн бөх гэхдээ Монгол наадмын түрүү лав биш ээ
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby Чуугий » Thu Mar 24, 2011 6:04 pm

1024 бөх барилдахад 6 даваад харцага бол болчих байх.Тэрнээс цаашахыг хэлж мэдэхгүй юм.
Би лав заан дээр л өгчихлөө.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby meesh » Fri Mar 25, 2011 11:28 am

Цэрэнтогтох аварга анх начин болж байхад сайхан арслангийн энтэй хүүхэд байгаа юм гэж хэлсэн гэдээг...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby Yes Man » Mon Mar 28, 2011 4:30 am

Одоо тэгэхдээ 81 оных гэдэг чинь нас 30 хүрсэн юм шив дээ..... 90 жилээр нэг том цолд хүрэхгүй бол ч хэцүүдэх нь дээ....... Тэр өдрийн аз од гэж нэг том юм байна......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby MANDAKHT » Sun Apr 03, 2011 2:35 pm

сайн хэлж мэдэхгүй юм. тэхдээ азаа арслан, амгаланбаатар заан болчоод байхад болохгуй нь юу байна гэж боджийноо.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Бүх чансааг тэргүүлэгч, улсын начин "шаргуу" Т.Өсөх-Ирээ

Postby Чуугий » Sat Jun 25, 2011 10:00 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бүх чансааг тэргүүлэгч, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээ

Postby hosko » Fri Jul 29, 2011 12:28 am

Баасандоржид мөнгөөр хэвтчихсэн гэдэг нь үнэн юм болов уу? Уг нь энэ жил их дээшээ явж болохоор л байсан даа... Бараг Эрхэмбаярынхаа оронд ч байсан бол гэмгүй ш дээ... Хайран юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests