Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Tue Aug 23, 2011 9:15 am

Шинэ харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо

Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Төмөр замын Цагдаагийн хэлтэс, “Гарьд зам” компанийн бөх, Монгол Улсын харцага Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Монгол Улсын начин Ч.Цогбаяр нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Солонгосоос ирсэн шинжилгээний А сорьцын хариуг ихэд нууцалж буй нь хууль дүрмээ дагаж байна гэх боловч ийнхүү нуусаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй, тухайн бөхчүүд ердөө л нэг багахан хэмжээний эмчилгээ хийлгэсэн болж хувирдаг билээ. Энэ удаа допингийн шинжилгээний хариу нь эерэг гарсан харцага Г.Алтангэрэл Улсын баяр наадамд аймгийн арслан цолтой зодоглож, улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж начин, Д.Ганхуяг арслангаар зургаа давж харцага цол хүртэн, долоогийн даваанд Даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон юм. Түүнтэй холбогдон допингийн хариуны талаар тодруулахад, “Би огт сонсоогүй юм байна. Допингийн талаар юу ч мэдээгүй. Гурав, дөрөвдүгээр сард нуруундаа эмчилгээ хийлгэсэн. Шарлага энэ тэр гээд физик эмчилгээ байсан. Плакат тавьж, нуруунд тариа хийх гэдэг билүү дээ, тийм л юм болсон. Арай ч допинг болохоор зүйл байгаагүй байх аа. Надтай бөхийн салбар комиссоос ярьж, холбоо бариагүй л байна” гэсэн хариулт өгсөн. Харин Ч.Цогбаяр начинтай холбогдоход мөн л “Шинжилгээний хариу ирсэн тухай сонсоогүй. Ховддоо амарч байна. Мэдэх зүйл алга” гэсэн юм. Тэрбээр Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд нутгийн ах, улсын заан Ч.Батзоригоор тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн. Зургаагийн даваанд шинэ, залуу аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. Юутай ч бидэнд олдсон мэдээллээр бол энэ жилийн допинг хэрэглэсэн гэгдэж буй хоёр бөх нэг аймгийнх байгаа нь тун ч хачирхалтай санагдсаныг нуух юун. Ховдынхон хоёр шинэ цолтондоо хүндэтгэл үзүүлж харцагатаа хоёр өрөө, начиндаа нэг өрөө орон сууцны түлхүүрийг нэг, нэг сая төгрөгтэй гардуулж байсан нь саяхан. Тэр бүү хэл, Ч.Цогбаярт дэслэгч цол ч олгож байсан. Өгсөн бэлэг сэлт нь ч өнгөрч, хамгийн гол нь төрийнхөө их баяр наадамд түмэн олныхоо өмнө уран мэхийг уралдуулан барилдсаны эцэст Монгол Улсын хэмээх эрхэм цолонд хүрлээ гэсэн нь яасан юм бол оо.

Нэгэнт ийм зүйл болчихоод байхад Баяр наадмыг зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооныхон хурлаа ч хийхгүй нэг л учир битүүлэг байгаа нь улам бүр олны анхаарлыг татах боллоо. Уг нь бол наадмын дараа долоо хоногтоо багтаж салбар хороо Бөхийн холбоотой хамтран наадмын барилдааны талаарх хурлаа хийх ёстой. Гэтэл энэ жил наадам дуусаад даруй сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад ийн өнөө хэр хуралдах байтугай, товоо ч гаргаагүй байгаа нь чухам юуны учир юм бол. Эсвэл допинг илрэхээр сүр дуулианыг нь намжааж байгаад сэм дардаг урьдын туршлагаа хэрэгжүүлэх гэж байв уу. Ямартай ч Солонгосоос ирсэн хариуг нууцалж буй нь тухайн бөхийг хаацайлж буй хэрэг гэлтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 23, 2011 1:27 pm

8 бөх гээд байсан, энэ 2 л болж бна уу? одоо тэгээд энэ шагнал урамшлыг нь яаанаа? эд нарт унасан нөхдүүд ч гэсэн, тухайлбал Хуягаа арслан нтрд харамсалтай л байх даа. Бас яг ОУ-ын допингийн жагсаалтаар шүүх нь бас учир дутагдалтай ч юм шиг. Ооска фуросемид уугаад эрхээ хасуулж байсан, тэр нь бөөрний шээс хөөх л эм шүү дээ, допингийхоо заалтад жин хасах зориулалттай гэж ордог гэсэн, үндэсний бөхөд тухайлбал эм ууж жингээ хасах хэрэг байхгүй, үндэсний бөхдөө зориулж тэр жагсаалтаа өөрснөө хийгээд, тэгээд шинжилгээний лаб-тай болоод эндээ тэрийгээ хийгээд хариу нтр нь дор нь гардаг л юм бвал зүгээр байх, тэгээд үнэхээр хүч тамир оруулдаг юм хум хэрэглэсэн бол авах арга хэмжээгээ чанга авах хэрэгтэй шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Tue Aug 23, 2011 2:13 pm

Takanohana_Nowitzki wrote:8 бөх гээд байсан, энэ 2 л болж бна уу? одоо тэгээд энэ шагнал урамшлыг нь яаанаа? эд нарт унасан нөхдүүд ч гэсэн, тухайлбал Хуягаа арслан нтрд харамсалтай л байх даа. Бас яг ОУ-ын допингийн жагсаалтаар шүүх нь бас учир дутагдалтай ч юм шиг. Ооска фуросемид уугаад эрхээ хасуулж байсан, тэр нь бөөрний шээс хөөх л эм шүү дээ, допингийхоо заалтад жин хасах зориулалттай гэж ордог гэсэн, үндэсний бөхөд тухайлбал эм ууж жингээ хасах хэрэг байхгүй, үндэсний бөхдөө зориулж тэр жагсаалтаа өөрснөө хийгээд, тэгээд шинжилгээний лаб-тай болоод эндээ тэрийгээ хийгээд хариу нтр нь дор нь гардаг л юм бвал зүгээр байх, тэгээд үнэхээр хүч тамир оруулдаг юм хум хэрэглэсэн бол авах арга хэмжээгээ чанга авах хэрэгтэй шд.

шинэчилсэн жагсаалт гаргах гэдэг дэмий л дэ 1л өдөр бух эмийг ууж болох болчихсон бхад гайхаад бх юмгуй болно.
тэгэхээр ОУ-д ямар ямар эм тариа хоридог юм түүнийгээ хориод гол нь хуулиа сайн сахих хэрэгтэй дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Tue Aug 23, 2011 9:08 pm

Ховдын 2 "алдарт ээж" аргагүй л сайн бөхчүүд шүү... шөвгөө нэмлээ дээ...

нөгөө даравч далдайна гэгчээр унаад байхад л шөвгөрөөд байх юмаа...
Батзориг заан ч мөн ч олон удаа 4 давсан даа, ид байхдаа ч тэр ээж болоод ч тэр...
начин болохынхоо урд жил Ц.Баянмөнх начинд 5 дээр тунаад унасан, Сүхбат аваргад 3 удаа дараалж 5 дээр заларсан.
2002-онд Азаагаас хойш 10 жил л найрлаа, дунд нь 2006 онд ганц шатсан, өөр ч яалаа даа... нийт 13 орчим 4 давжээ... бараг л дээд амжилт маягийн юм болох гээд байна уу?

харин До арслангийн дуртай 5-ын даваа эвдэгдэх болохнээ. 6 удаа 5 давчаад байсан.
Арслан одоо 6 дээр л их эвгүй байдаг юм шиг билээ, нэг л биеэ бариал энэ дээр унадаг юм шүү гэдэг бодолтой байдаг бололтой...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Wed Aug 24, 2011 9:19 am

ЦАГААН wrote:Ховдын 2 "алдарт ээж" аргагүй л сайн бөхчүүд шүү... шөвгөө нэмлээ дээ...

нөгөө даравч далдайна гэгчээр унаад байхад л шөвгөрөөд байх юмаа...
Батзориг заан ч мөн ч олон удаа 4 давсан даа, ид байхдаа ч тэр ээж болоод ч тэр...

хэхэхэ гоё хэллээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nomer 10 » Mon Aug 29, 2011 6:38 pm

Нутгийн нэр баасдсан 2 золиг вэ. Гэхдээ тэгээд допинг биш байж гээд тэгсгээд өнгөрөх биз. Энэ муу 2 хөгшин заан нээрээ хэрэг алгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Nomer 10 » Mon Aug 29, 2011 6:48 pm

Энэ жилийн наадам ч анхнаасаа буруу ам авсаар байгаад дууссан наадам болсон доо. Гэхдээ миний бодлоор сүүлийн жилүүдийн хамгийн гоё наадам.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Mon Aug 29, 2011 10:38 pm

Nomer 10 wrote:Энэ жилийн наадам ч анхнаасаа буруу ам авсаар байгаад дууссан наадам болсон доо. Гэхдээ миний бодлоор сүүлийн жилүүдийн хамгийн гоё наадам.



Түүхэн наадам түүхэн сайхан болсоон...
Сэргээш хэрэглэсэн гээд байгаа хоёр залууг би хувьдаа буруутгахгүй байгаа. Ер нь бол сэргээшийн асуудлыг жаахан цэгцтэй болгох хэрэгтэй. Хэрэглэж болох, болохгүй тариаг зааглаж нийтэд зарлах учиртай. Ганц үнэн зүйл бол, бүх бөхчүүд л ямар нэгэн байдлаар нэмэгдэл хэрэглэж байгаа. Тэр нь илэрдэг, эс илэрдгээрээ л ялгарч байгаа...
Хоёр сайхан залуу... Багагүй дэмжлэг татаасаар цолонд хүрсэн ч хэн хэн нь цолоо хамгаалж чадах залуус...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Mon Aug 29, 2011 10:52 pm

Би хувьдаа ийм наадамыг сайхан гэж хэлж чадахгүй....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 10:18 am

jalkhanz wrote:
Nomer 10 wrote:Энэ жилийн наадам ч анхнаасаа буруу ам авсаар байгаад дууссан наадам болсон доо. Гэхдээ миний бодлоор сүүлийн жилүүдийн хамгийн гоё наадам.



Түүхэн наадам түүхэн сайхан болсоон...
Сэргээш хэрэглэсэн гээд байгаа хоёр залууг би хувьдаа буруутгахгүй байгаа. Ер нь бол сэргээшийн асуудлыг жаахан цэгцтэй болгох хэрэгтэй. Хэрэглэж болох, болохгүй тариаг зааглаж нийтэд зарлах учиртай. Ганц үнэн зүйл бол, бүх бөхчүүд л ямар нэгэн байдлаар нэмэгдэл хэрэглэж байгаа. Тэр нь илэрдэг, эс илэрдгээрээ л ялгарч байгаа...
Хоёр сайхан залуу... Багагүй дэмжлэг татаасаар цолонд хүрсэн ч хэн хэн нь цолоо хамгаалж чадах залуус...

Ийм өөгшүүлсэн хандлага хэрэггүй л санагддаг.
Найрааг за яахав гээд өнгөрлөө гэхэд тэр сэргээш дээр бол бас арай л болохгүй.
Зарим хүмүүс сэргээш гэхээр нэг бэртлээ эдгээх гээд ууцан эм, хийлгэсэн тариа, эсвэл бэлтгэлийн ядралтаа багасгахын тулд уусан витамин гээд ойлгоод байх шиг. Энэ бол мэдээж байх асуудал.
Харамсалтай нь одоо бол энэнээс хальсан, жинхэнэ утгаараа хүч оруулах тариа, ядраадаггүй тариа шахаж байгаа шүү. Энийг бөхчүүд бүгд мэдэж байгаа, хэн хэн шахдгийг ч мэдэж байгаа.
Энэ гэнэт аймаар зузаараад, аймаар бяр суугаад ирсэн олон нөхдүүд байгаа.
Зарим нь тэгээд ядаж л хойшдын эрүүл мэндээ бодоод шахахгүй байхад хажууд нь нэг гар шахаад л өөрийг нь даваад л, хүмүүсийн хайртай бөх болоод л явж байна.
Энэ шахаад байгаа гарууд гялс хүүхэд нтрээ хийж аваад л тэгээд энэ замд ороод байдаг сураг байдаг. Дараа нь нөгөөх нь ажиллахгүй болдог нтр гэсэн. Тэгээд болихоороо, нас нь явахаараа хатчихдаг, жингээ алдчихдаг гэдгийн байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 10:20 am

Даанч манайд амьсгаа шал худлаа л шалгалт авна, тэгээд ямар ч үр дүн байхгүй.
Чимэг л хураасан болохын.
Одоо энэ нөхдүүдийн цолыг хурааж мураагаад нөгөө хэддээ цочроо өгөх хэрэгтэйшд.
Даанч энэ өгөршсөн Нямдорж нтр одоо өөрсдөө бараг хүлээн зөвшөөрчихсөн юм шиг байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Аагий » Tue Aug 30, 2011 10:22 am

Цолоо хамгаалж чадахгүй гаруудын цолыг нь хураадаг болохгүй л бол найраа бол хэзээд орших болой кк.

Гэснээс ядаж 4-н даваа 5-н давааны хоорондох "найраанд зориулагдсан" урт удаан завсарлагыг байхгүй болгох хэрэгтэй байна. Тэгвэл бараг найраа 50% буурна даа.

Бас 5-н даваа оноолтоор бол ёстой зүгээр юм биш үү.. Томчууд улсын цолгүй бөхчүүдтэй барилдаад л....
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 10:50 am

2006 онд 1024 барилдахад цөөн начин төрсөн.
Бөхчүүд бараг 10 жил найраа хийгээд тэгээд том ойн жил бүгдээрээ ер нь нэг дээшээ яваад үзье гэж барилдацгаасан гэж би хувьдаа хардаг.
Тэгээд дараагийн жилүүдэд үе ч солигдоод, бас яг тасарсан бөхгүй болсон тул ихэнх нь л ядаж харцага цол авъя гээд л 5 дээр нээх нураад байхгүй, бас залуучууд ч гэсэн бэлтгэл сайн, айгаад байх юмгүй, үзээд авъя гэсэн сэтгэлгээгээр юу юугүй найрахгүй байх шиг байсан. 2007, 2008, 2009, 2010 гэсэн 4 жилд. Харьцангуй цөөн бөх начин болсон. Найрааны тоо нь цөөн байсан...
Нөгөө олон юм нөлөөлөөд л найрааны начин бага байсан.
Энийг наад МҮБХ мангарууд чинь манай үйл ажиллагааны сайнаас, 4-ын оноолт бий болсноос, 6 даваа цолтой болсноос, бид нарын хийсэн ажлын үр дүн гээд л рекламдаад байдаг байлаа.
Тэгээд энэ жил бүгд найрах шив. 3 тэрбум төгрөг эргэлдсэн гэж байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Tue Aug 30, 2011 11:18 am

Санжаадамба, Содномдорж 2 спортын төв ордоны ард зодолдсон байна.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby deegii_man » Tue Aug 30, 2011 11:19 am

Наадмын маргаанаасаа болоод уу? Ямар эх сурвалж?
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Tue Aug 30, 2011 11:25 am

deegii_man wrote:Наадмын маргаанаасаа болоод уу? Ямар эх сурвалж?


Нүдээрээ харсан хүнээс сонслоо. Бэлтгэл хийж байх үедээ муудалцсан юм шиг байна. ТВ-нхэн очсон ч бүгд буцаад СТО-нд ороод тийм юм болоогүй гээд олигтой мэдээлэл өгөөгүй гэнэ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Tue Aug 30, 2011 11:29 am

Санжаа цагаан сараар өсөхөөг хаяхад Батбаяр зодсон гэсэн. Одоо ч эргээд Батбаяраа зодохоор том цолтой болчлоо л доо
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 11:46 am

Эргүү дух.
Одоо Бат-Эрдэнийг зодохын байгааз.
Бат-Эрдэнийг Ганхуяг харцага бас зодох байх даа лол.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Tue Aug 30, 2011 12:01 pm

Цоомоо wrote:Эргүү дух.
Одоо Бат-Эрдэнийг зодохын байгааз.
Бат-Эрдэнийг Ганхуяг харцага бас зодох байх даа лол.


Батбаяр арай зодохгүй байлгүй дээ. Цолны эрэмбээ бодвол гар далайх ч эрхгүй байх ёстой. Бөхчүүд жудаг муутай болсон цагт магадгүй л юм. Гэснээс Бат-Эрдэнэд Алтай конштракшн 3 өрөө байр өгсөн байна. Ж.Энхбаяр 50 сая төгрөг өгсөн гэнээ.
Last edited by Гүртэн on Tue Aug 30, 2011 12:04 pm, edited 1 time in total.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 12:02 pm

Наадмын өмнө 200 өгсөн гээд хэн тэгчвээ.
Баталгаатай бус эх сурвалж.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Tue Aug 30, 2011 12:05 pm

Цоомоо wrote:Наадмын өмнө 200 өгсөн гээд хэн тэгчвээ.
Баталгаатай бус эх сурвалж.


хэнийг нь мэдэхгүй байж бас баталгаатай гэнэ шүү :ногоон:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Tue Aug 30, 2011 12:06 pm

jugder_08 wrote:
Цоомоо wrote:Наадмын өмнө 200 өгсөн гээд хэн тэгчвээ.
Баталгаатай бус эх сурвалж.


хэнийг нь мэдэхгүй байж бас баталгаатай гэнэ шүү :ногоон:


:grin: :grin: :grin:
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Tue Aug 30, 2011 12:07 pm

Гүртэнгийн хар wrote:
jugder_08 wrote:
Цоомоо wrote:Наадмын өмнө 200 өгсөн гээд хэн тэгчвээ.
Баталгаатай бус эх сурвалж.


хэнийг нь мэдэхгүй байж бас баталгаатай гэнэ шүү :ногоон:


:grin: :grin: :grin:

:sad:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Tue Aug 30, 2011 3:00 pm

дээр бөxийн xолбооны нарийн бичигтэй нэг ТВ-нxэн утсаар xолбоо бариxад тэр нөxөр ёстой мангар юм яриж байна лээ дээ...
Допинг илэрсэн гээд байгаа талаар асууxад би тийм юм сонсоогүй xариу ирсэн бол би мэдэx ёстой нтр гээд л сонин юм яриад дээр нь xариугаа xэзээ ирэxээ мэдкүү тэгээд сэтгүүлч нь солонгсоосоо нягтлаад асуучиж болкуумуу гэсэн чинь ойлгоxгүй байгаамуу жүжиглээд байгаамуу бүү мэд орон гаран юм яриад л...
Сүxбат аваргын нөгөө үндэсний тв-н xариулаxгүй ч байж болно-р ороод яридаг бол үнэxээр дэндүү бодит зүйл болчоод байгаа юм билээдээ....
энэ жилийн манай аймгийн(Дорноговь) наадам бол үзсэн xүн ой гутаxаар юм болсон....
Xатнаа начин гэж нутгийн нэр,Xутагтын нэрийг доромжилсон xүн байнаа...
төрсөн xүүгээ аймгийн начин болгоод...
тэр нь барилдаx байтугай олигтой дэвж чадкуу,гүйж чадкуу xүүxэд байгаа шдээ...
тэгэxэд Заамарын Отгонбаяр начинг xүртэл даваад юу вээ...
1,2-н даваанд залуу бөx гээд барилдаад байснаа 3-с эxлээд сумын заан гээд гараад ирxиймаа нээрээ...
аймгийн xарцага болж байгаа залуу нь 13 саяар xийсэн гэж өөрөө яриад л, дээр нь Оргил начин xүртэл манай сумын нэг залуутай 4-н даваанд барилдаxдаа 3 сая-г нэxээд 2-г өгий гэxэд нь нэм гээд тэгээд нөгөөдөx нь одоо 3-г өгчөөд 5 дээр угаасаа өгөx мөнгө xүркүү гээд xүчээрээ барилдсан чинь Оргил начин уурлаад дайрч байгаад мэxэндээ унаад доор нь орчиxсон тэгээд босч ирчээд уурлаад п... нааxуугаар нь дуудаад бөөн юм болсон тэгээд 5-н даваанд нөгөө залуугаа Гончигдамбаар дарамтлуулаад Оргил начинд 2 сая-г өгөxгүй бол чамайг авлаа гээд дарамтлаад тэгсэн манай аймгийн арслан Эрдэнэжаргал уурлаад чи угаасаа өөр залууг аваx гээд тоxирчоод байгаа биздээ тэрийгээ аваач гэжийж нэг юм манай сумын залуу начин болжийгаамдаа...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Tue Aug 30, 2011 3:14 pm

robinhood wrote:дээр бөxийн xолбооны нарийн бичигтэй нэг ТВ-нxэн утсаар xолбоо бариxад тэр нөxөр ёстой мангар юм яриж байна лээ дээ...
Допинг илэрсэн гээд байгаа талаар асууxад би тийм юм сонсоогүй xариу ирсэн бол би мэдэx ёстой нтр гээд л сонин юм яриад дээр нь xариугаа xэзээ ирэxээ мэдкүү тэгээд сэтгүүлч нь солонгсоосоо нягтлаад асуучиж болкуумуу гэсэн чинь ойлгоxгүй байгаамуу жүжиглээд байгаамуу бүү мэд орон гаран юм яриад л...
Сүxбат аваргын нөгөө үндэсний тв-н xариулаxгүй ч байж болно-р ороод яридаг бол үнэxээр дэндүү бодит зүйл болчоод байгаа юм билээдээ....
энэ жилийн манай аймгийн(Дорноговь) наадам бол үзсэн xүн ой гутаxаар юм болсон....
Xатнаа начин гэж нутгийн нэр,Xутагтын нэрийг доромжилсон xүн байнаа...
төрсөн xүүгээ аймгийн начин болгоод...
тэр нь барилдаx байтугай олигтой дэвж чадкуу,гүйж чадкуу xүүxэд байгаа шдээ...
тэгэxэд Заамарын Отгонбаяр начинг xүртэл даваад юу вээ...
1,2-н даваанд залуу бөx гээд барилдаад байснаа 3-с эxлээд сумын заан гээд гараад ирxиймаа нээрээ...
аймгийн xарцага болж байгаа залуу нь 13 саяар xийсэн гэж өөрөө яриад л, дээр нь Оргил начин xүртэл манай сумын нэг залуутай 4-н даваанд барилдаxдаа 3 сая-г нэxээд 2-г өгий гэxэд нь нэм гээд тэгээд нөгөөдөx нь одоо 3-г өгчөөд 5 дээр угаасаа өгөx мөнгө xүркүү гээд xүчээрээ барилдсан чинь Оргил начин уурлаад дайрч байгаад мэxэндээ унаад доор нь орчиxсон тэгээд босч ирчээд уурлаад п... нааxуугаар нь дуудаад бөөн юм болсон тэгээд 5-н даваанд нөгөө залуугаа Гончигдамбаар дарамтлуулаад Оргил начинд 2 сая-г өгөxгүй бол чамайг авлаа гээд дарамтлаад тэгсэн манай аймгийн арслан Эрдэнэжаргал уурлаад чи угаасаа өөр залууг аваx гээд тоxирчоод байгаа биздээ тэрийгээ аваач гэжийж нэг юм манай сумын залуу начин болжийгаамдаа...

Хаана ч тм дээ. Бүх аймаг тм болсон.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests