“ИХ БӨХ” Цэргийн Шагж

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

“ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Thu Feb 17, 2011 1:42 am

1927 онд анх 24 настайдаа улсын наадамд зодоглон хүчит 960 бөхөөс 8 даван дөрөвт үлдэн заан цолонд шууд хүрсэн байна.
1928 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход 9 даван Мээтэн Аюур арслантай тэргүүн байрын төлөө барилдан үзүүрлэж арслан цолны болзлыг анх хангажээ...
1929 оны улсын наадамд 1000 бөх зодоглоход Хан Тайширын Шагж хэмээн дуудуулсаар Луу гүний алдарт Вандан аваргаар 9 даван Босоо Банзар арсланд өвдөг шороодон дахин үзүүрлэж, арслан цолны болзлыг хоёр дахь удаагаа биелүүлжээ...
1930 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход түрүү жилийн наадмын үзүүр, түрүүний хоёр бөх учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсаар тэргүүн байрын төлөө барилдахаар зүүн, баруун талын засуулуудаа ханаруулсаар гарч ирэв... Босоо Банзарыг суйлахад зөруулж халз хутгаад, мэх дутуудахад нь тонгороод давжээ... Ийнхүү ардын төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж аварга цолны болзлыг биелүүлэв...
Ийнхүү улсынхаа наадамд дөрөвхөн удаа барилдахдаа 1 удаа 10 даван түрүүлсэн, 2 удаа 9 даван үзүүрлэсэн, 1 удаа 8 даван их шөвөгт шалгарсан гэсэн гайхамшигт амжилтыг тогтоосон тэрвээр ахин улсын наадамд зодоглоогүй байна...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby ТӨӨГӨӨ » Thu Feb 17, 2011 1:44 am

:eek:
Ямар билээ Радиогоор яг ингэж бөхчүүдийн талаар яриад бдаг сонирхолтой юм блээ.
960 бөх яаж барилддаг бсан юм бол
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9761
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Thu Feb 17, 2011 1:47 am

Шагж арслан 1925 оны Завхан аймгийн баяр наадамд шөвгөрч, 1927 онд түрүүлсэн байдаг. Мөн 1929 оны Хэнтий аймгийн баяр наадмад түрүүлсэн билээ...
Дэлгэрэнгүйг доорхи холбоос руу орж үзнэ үү... http://jalkhanz.blogspot.com/2010/12/blog-post_06.html
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Thu Feb 17, 2011 1:51 am

1-960, 2-480, 3-240, 4-120, 5-60, 6-30, 7-15 нэг гоц мөргөнө. 8-8, 9-4, 10-2 гэж таарч байсан байлгүй дээ гэж...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 6:15 am

Тухайн үеийн цагийн байдлаас болоод хэлмэгдсэн нь дэндүү харамсалтай, сайхан бөх дөө. Тариатын хүрээний лам нарыг хэлмэгдүүлж хомроголон устгах үеэр тухайн үеийн Ардын намийнханы өөдөөс шургааг барин тэмцэж байсан гэдэг. С.Шагж арсланг алах хүн олддоггүй байсан гэсэн. Ийм сайхан хүнийг яаж алах вэ дээ гэж олон хүн татгалзаж байсан гэнэ лээ. Тэгээд нэг цэргийн дарга өөрөө алах гээд буудаж зүрхлэхгүй машинаар дайрах гэхэд нь тухайн үеийн Зис-5 гэх модон машинийг өргөж тавиад дайруулаагүй гэсэн яриа байдаг. Ахин улсын наадамд барилдаагүй шалтгаан нь хэлмэгдүүлэлтэй холбоотой. С.Шагжийг цэргийн дарга нар Улаанбаатарт суурьшуулах гээд чадаагүй юм гэнэ лээ..,
Last edited by mugi19 on Thu Feb 17, 2011 6:00 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 6:25 am

Бас нэг дурсамж хэлэхэд: 1990-ээд оны эхээр хөгшин айлуудын гэрээр 1930-1940-өөд онд Орост үйлдвэрлэгдсэн Бөхт гэдэг нэртэй тамхины хайрцаг байдаг байсан юм. Магадгүй энэ хайрцагийг олон хүн мэдэх байх. Тэр хайрцаган дээрх хоёр бөх бол Цэргийн хэмээх Санжмятавын Шагж нөгөө нь Босоо хэмээх Баясахын Банзар арслангууд юм. 1930 оны наадмын үзүүр түрүүний барилдааны зураг гэнэ лээ.
Ямартаа ч Монгол бөхийн түүхэнд ховорхон тохиох хүчтэнүүд нэгэн үед төрж ээлж дарааллан түрүүлж үзүүрлэж байсан тухайн үеийн хүчтэнүүд бол Цэргийн хэмээх С.Шагж, Босоо хэмээх Б.Банзар, Мээтэн хэмээх О.Аюур нар юм. Эд бол аваргын даатай арслангууд даа. Мөн Урт гарт хэмээх М.Лхагва, Мөнгөнморьтын хэмээх Л.Чимэд гэсэн арслагууд аварга байж болох л хүмүүс дээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby erka2 » Thu Feb 17, 2011 9:49 am

my.agapimu wrote:Тухайн үеийн цагийн байдлаас болоод хэлмэгдсэн нь дэндүү харамсалтай, сайхан бөх дөө. Тариатын хүрээний лам нарыг хэлмэгдүүлж хомроголон устгах үеэр тухайн үеийн Ардын намийнханы өөдөөс шургааг барин тэмцэж байсан гэдэг. С.Шагж арсланг алах хүн олддоггүй байсан гэсэн. Ийм сайхан хүнийг яаж алах вэ дээ гэж олон хүн татгалзаж байсан гэнэ лээ. Тэгээд нэг цэргийн дарга өөрөө алах гээд буудаж зүрхлэхгүй машинаар дайрах гэхэд нь тухайн үеийн Зис-5 гэх модон машинийг өргөж төвийд дайруулаагүй гэсэн яриа байдаг. Ахин улсын наадамд барилдаагүй шалтгаан нь хэлмэгдүүлэлтэй холбоотой. С.Шагжийг цэргийн дарга нар Улаанбаатарт суурьшуулах гээд чадаагүй юм гэнэ лээ..,

хэлмэгдсэн гэдэг нь батлагдсан уу. Хүн бүр л янз бүрийн санаа хэлэх байх. Яалт ч үгүй төр улсынхаа эсрэг тэмцэж хүний зүрх хүртэл сугалаж байсан хүмүүс гэдэг биздээ. Тэр хүмүүсийн хомрогонд ороод л яваад буруудсан юм шиг байгаа юм.тэгэхээс АВАРГА бөх байсан юм шиг байгаа юм.

Тэр цагт байсан төр нь л тэр юм чинь эсрэг байсан л бол буруудах нь зүйн хэрэг байсан биздээ.

Улсын наадамын түрүү бөх гэсэн СД нь дээр Хүмүүн бус явсан тул гэдэг намтар энэ тэрийг нь хэлдэггүй тээ

Буруу цагт буруу газар буруу хүмүүстэй байж дээ хөөрхий
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby Kaka_CR » Thu Feb 17, 2011 10:00 am

Залуу арай өөрөөр яриад бн даа
шагж арсланг бослого дарах үеээр алсан юм шүү дээ, энэ талаар олон номонд бгаа даа.
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby Kaka_CR » Thu Feb 17, 2011 10:04 am

my.agapimu wrote:
Ямартаа ч Монгол бөхийн түүхэнд ховорхон тохиох хүчтэнүүд нэгэн үед төрж ээлж дарааллан түрүүлж үзүүрлэж байсан тухайн үеийн хүчтэнүүд бол Цэргийн хэмээх С.Шагж, Босоо хэмээх Б.Банзар, Мээтэн хэмээх О.Аюур нар юм. Эд бол аваргын даатай арслангууд даа. Мөн Урт гарт хэмээх М.Лхагва, Мөнгөнморьтын хэмээх Л.Чимэд гэсэн арслагууд аварга байж болох л хүмүүс дээ.

Банзар, Аюур арслан 2 яах аргагүй мундаг арслангууд, гэхдээ аварга болох амжилт арай гаргаагүй
Харин С.Шагж, М.Лхагва, Л.Чимэд 3 бол аварг-н болзл-г хангасан хүмүүс, минийхээр нэхээд ч болов цол-г ни өгөх ёстой.
М.Лхагва, Л.Чимэд 2 лам бсн хүмүүс, С.Шагж болох-р лам бсн, бас хамаатан дунд ни том лам нар бсн болох-р цол-г ни өгөөгүй
М.Лхагва бол хамг-н харамсалтай, тэр үедээ дийлдэхээргүй бсн, одоо ч хүмүүс ХАЙРАН САЙХАН АВАРГА мин гэж ярицгаадаг.
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jugder_08 » Thu Feb 17, 2011 12:22 pm

jalkhanz wrote:Шагж арслан 1925 оны Завхан аймгийн баяр наадамд шөвгөрч, 1927 онд түрүүлсэн байдаг. Мөн 1929 оны Хэнтий аймгийн баяр наадмад түрүүлсэн билээ...
Дэлгэрэнгүйг доорхи холбоос руу орж үзнэ үү... http://jalkhanz.blogspot.com/2010/12/blog-post_06.html

Тавтай морил.

Таны блог-оор их ордог шүү. :eek:

Энэ рүү орж санал бодолоо бичээрэй. фантазид идэвхитэй оролцоорой

viewtopic.php?f=103&p=643577#p643577
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby 1220 » Thu Feb 17, 2011 1:20 pm

Яахав Тариатын хүрээний бослого гаргасан лам нар Шагжийг танийг улаантаны сум даахгүй гэж онгироож байгаад ардын армийнханд алуулсан гэдгийн билээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 5:58 pm

erka2 wrote:
my.agapimu wrote:Тухайн үеийн цагийн байдлаас болоод хэлмэгдсэн нь дэндүү харамсалтай, сайхан бөх дөө. Тариатын хүрээний лам нарыг хэлмэгдүүлж хомроголон устгах үеэр тухайн үеийн Ардын намийнханы өөдөөс шургааг барин тэмцэж байсан гэдэг. С.Шагж арсланг алах хүн олддоггүй байсан гэсэн. Ийм сайхан хүнийг яаж алах вэ дээ гэж олон хүн татгалзаж байсан гэнэ лээ. Тэгээд нэг цэргийн дарга өөрөө алах гээд буудаж зүрхлэхгүй машинаар дайрах гэхэд нь тухайн үеийн Зис-5 гэх модон машинийг өргөж төвийд дайруулаагүй гэсэн яриа байдаг. Ахин улсын наадамд барилдаагүй шалтгаан нь хэлмэгдүүлэлтэй холбоотой. С.Шагжийг цэргийн дарга нар Улаанбаатарт суурьшуулах гээд чадаагүй юм гэнэ лээ..,

хэлмэгдсэн гэдэг нь батлагдсан уу. Хүн бүр л янз бүрийн санаа хэлэх байх. Яалт ч үгүй төр улсынхаа эсрэг тэмцэж хүний зүрх хүртэл сугалаж байсан хүмүүс гэдэг биздээ. Тэр хүмүүсийн хомрогонд ороод л яваад буруудсан юм шиг байгаа юм.тэгэхээс АВАРГА бөх байсан юм шиг байгаа юм.

Тэр цагт байсан төр нь л тэр юм чинь эсрэг байсан л бол буруудах нь зүйн хэрэг байсан биздээ.

Улсын наадамын түрүү бөх гэсэн СД нь дээр Хүмүүн бус явсан тул гэдэг намтар энэ тэрийг нь хэлдэггүй тээ

Буруу цагт буруу газар буруу хүмүүстэй байж дээ хөөрхий

Угаасаа тэр үеийн Монголчууд үндсэндээ хоёр хуваагдаж л байсан, төрсөн ах дүү хоёр хүртэл бие биерүүгээ буу шагайж байсан түүх байдаг. Түүх ихэвчлэн яласан талд нь үйлчилж бичигддэг учраас тэр үед тэдгээр хүмүүсийг эсэргүү гэдэг нэр зүүж байсан. Түүнээс бус Эх орныхоо эсрэг яваад байсна явдал бараг үгүй биз. Бүгд л Эхорныхоо төлөө, харин явж байсан зам нт өөр байсан байх. Өнөөдөр тэр үед амь алуулсан хүмүүсийг ихэнхийг нь хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тэрний нэг нь С.Шагж арслан. Адилхан нэгнээ харгис хэрцгийгээр алж байсан тэр үед. Түүхийг тухайн цаг үеэр нь л сэтгэж дүгнэлт хийх хэрэгтэй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 6:06 pm

Kaka_CR wrote:
my.agapimu wrote:Тухайн үеийн цагийн байдлаас болоод хэлмэгдсэн нь дэндүү харамсалтай, сайхан бөх дөө. Тариатын хүрээний лам нарыг хэлмэгдүүлж хомроголон устгах үеэр тухайн үеийн Ардын намийнханы өөдөөс шургааг барин тэмцэж байсан гэдэг. С.Шагж арсланг алах хүн олддоггүй байсан гэсэн. Ийм сайхан хүнийг яаж алах вэ дээ гэж олон хүн татгалзаж байсан гэнэ лээ. Тэгээд нэг цэргийн дарга өөрөө алах гээд буудаж зүрхлэхгүй машинаар дайрах гэхэд нь тухайн үеийн Зис-5 гэх модон машинийг өргөж төвийд дайруулаагүй гэсэн яриа байдаг. Ахин улсын наадамд барилдаагүй шалтгаан нь хэлмэгдүүлэлтэй холбоотой. С.Шагжийг цэргийн дарга нар Улаанбаатарт суурьшуулах гээд чадаагүй юм гэнэ лээ..,

Залуу арай өөрөөр яриад бн даа
шагж арсланг бослого дарах үеээр алсан юм шүү дээ, энэ талаар олон номонд бгаа даа.

Яг юуг нь буруу яриад байна гэж..? Ойлгосонгүй. 32 онд бослогын үеэр алуулсан гэсэн яриа байгаа. Ямарч байсан тэр үед л амь үрэгдсэн байх. Гэхдээ яг тэгсэн ингэсэн гэсэн баримт байхгүй.
Би дээр бусад хүмүүс түүнийг ингэж хүндэлж байсан гэдэг талаас нь бичсэн..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Thu Feb 17, 2011 6:42 pm

Шагж арсланг хүмүүн бус явдалтай гэж хэлээгүй ээ.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby erka2 » Thu Feb 17, 2011 8:33 pm

my.agapimu wrote:
erka2 wrote:
my.agapimu wrote:Тухайн үеийн цагийн байдлаас болоод хэлмэгдсэн нь дэндүү харамсалтай, сайхан бөх дөө. Тариатын хүрээний лам нарыг хэлмэгдүүлж хомроголон устгах үеэр тухайн үеийн Ардын намийнханы өөдөөс шургааг барин тэмцэж байсан гэдэг. С.Шагж арсланг алах хүн олддоггүй байсан гэсэн. Ийм сайхан хүнийг яаж алах вэ дээ гэж олон хүн татгалзаж байсан гэнэ лээ. Тэгээд нэг цэргийн дарга өөрөө алах гээд буудаж зүрхлэхгүй машинаар дайрах гэхэд нь тухайн үеийн Зис-5 гэх модон машинийг өргөж төвийд дайруулаагүй гэсэн яриа байдаг. Ахин улсын наадамд барилдаагүй шалтгаан нь хэлмэгдүүлэлтэй холбоотой. С.Шагжийг цэргийн дарга нар Улаанбаатарт суурьшуулах гээд чадаагүй юм гэнэ лээ..,

хэлмэгдсэн гэдэг нь батлагдсан уу. Хүн бүр л янз бүрийн санаа хэлэх байх. Яалт ч үгүй төр улсынхаа эсрэг тэмцэж хүний зүрх хүртэл сугалаж байсан хүмүүс гэдэг биздээ. Тэр хүмүүсийн хомрогонд ороод л яваад буруудсан юм шиг байгаа юм.тэгэхээс АВАРГА бөх байсан юм шиг байгаа юм.

Тэр цагт байсан төр нь л тэр юм чинь эсрэг байсан л бол буруудах нь зүйн хэрэг байсан биздээ.

Улсын наадамын түрүү бөх гэсэн СД нь дээр Хүмүүн бус явсан тул гэдэг намтар энэ тэрийг нь хэлдэггүй тээ

Буруу цагт буруу газар буруу хүмүүстэй байж дээ хөөрхий

Угаасаа тэр үеийн Монголчууд үндсэндээ хоёр хуваагдаж л байсан, төрсөн ах дүү хоёр хүртэл бие биерүүгээ буу шагайж байсан түүх байдаг. Түүх ихэвчлэн яласан талд нь үйлчилж бичигддэг учраас тэр үед тэдгээр хүмүүсийг эсэргүү гэдэг нэр зүүж байсан. Түүнээс бус Эх орныхоо эсрэг яваад байсна явдал бараг үгүй биз. Бүгд л Эхорныхоо төлөө, харин явж байсан зам нт өөр байсан байх. Өнөөдөр тэр үед амь алуулсан хүмүүсийг ихэнхийг нь хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тэрний нэг нь С.Шагж арслан. Адилхан нэгнээ харгис хэрцгийгээр алж байсан тэр үед. Түүхийг тухайн цаг үеэр нь л сэтгэж дүгнэлт хийх хэрэгтэй..,

би харин өөрийн тань бичсэнтэй л адил шахуу юм бичсэн гэж бодоод байх юм.

Тэр цагт байсан төр нь л тэр юм чинь эсрэг байсан л бол буруудах нь зүйн хэрэг байсан биздээ.

тэгээд ч тэр цагаар нь бодож бичлээ шд
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby erka2 » Thu Feb 17, 2011 8:42 pm

jalkhanz wrote:Шагж арсланг хүмүүн бус явдалтай гэж хэлээгүй ээ.

1 СД нь дээр бол тэгж хэлсэн л байдаг даа. тэрэнд бол асуудал болгоод байх хэрэггүй.би тэрийг зөв гэж үзээгүй л дээ. тэгэхдээ л яагаад зааавал хүнийг тэгж хэлж байгаа юм болдоо л гэж бодож байсан. хөөрхий нийгэмийн золиос л болсон болов уу. Сонсоод бүүр гайхаж л байсан.
Манай найз намайг бөх сонирходог болохоор бүүр хэрэг болгож надаас асууж л байсан юм. би наргиад мэдэхгүй ээ.чөтгөр эсвэл алмас байсан юм байлгүй л гэж хэлж байж билээ. Бараг л тэгж ойлгохоор хэлсэн байсан, хэлсэн хүний буруу л гэж бодож байна.

Тэгэхдээ хүмүүн бус явдалтай биш хүмүүн бус явсан гэсэн байсан битгий мушгаарай
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

erka2-д хариулах өгүүлэх нь:

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 12:10 am

Адилхан Монгол бөхийг сонирхдог юм байна. Сайхан шүү, Энэ Бөхчүүдэд чинь Монгол эр хүний хамаг л нандин бүхэн...
Дээрхи бичлэгийг чинь мушгин гуйвуулсан хэрэг огтоос бус бөлгөө...
Монгол бөхийн түүхэнд тийн нэрлэгддэг бөх бол бий... Харин Шагж арсланг тийн нэрлэдэггүй л гэсэн хэрэг билээ.
1935 оны улсын наадмын 720 бөхийн барилдаанд Мөнгөнморьтын Чимэд арслантай тэргүүн байрын төлөө барилдаж үзүүрлэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Шаравын Гомбосүрэн зааныг Монгол бөхийн түүхнээ тийн нэрлэдэг билээ...
Түүхэнд түүхэн зүхлийн үүднээс бус түүхэн ухаарлын үүднээс хандах учиртай гэсэн тулгуур зарчмыг баримтлах нь зөв гэж бодож байна.
/Түүхийг тухайн цаг үеэр нь л сэтгэж дүгнэлт хийх хэрэгтэй.., хэмээсэн my.agapimu-гийн дүгнэлттэй санал яг цав нийлж байна/
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Sat Mar 26, 2011 9:04 pm

my.agapimu wrote:Бас нэг дурсамж хэлэхэд: 1990-ээд оны эхээр хөгшин айлуудын гэрээр 1930-1940-өөд онд Орост үйлдвэрлэгдсэн Бөхт гэдэг нэртэй тамхины хайрцаг байдаг байсан юм. Магадгүй энэ хайрцагийг олон хүн мэдэх байх. Тэр хайрцаган дээрх хоёр бөх бол Цэргийн хэмээх Санжмятавын Шагж нөгөө нь Босоо хэмээх Баясахын Банзар арслангууд юм. 1930 оны наадмын үзүүр түрүүний барилдааны зураг гэнэ лээ.

ЭНЭХҮҮ БӨХТ ХЭМЭЭХ НЭРТЭЙ ТАМХИНЫ ХАЙРЦАГИЙГ ОЛЖ АВАХАД ТУСЛАХЫГ ХҮСЧ БАЙНА.
ШАГЖ АРСЛАНГИЙН ЗУРАГ НЬ ЭДҮГЭЭ ЯГ БОДИТООР ОЛДООГҮЙ БОЛОЙ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby Shaggy » Sun Mar 27, 2011 5:50 am

Жалханз Агапуми Эрка бас СлоМо Ленин нар мэддэг уншсан дуулсанаа байнга бичээд байгаарай... Хятадад байгаа болхоор блогспот орох жоохон хүндрэлтэй болвол бичсэн юмнуудаа ийшээ хуулаарай
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9681
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby jalkhanz » Tue Apr 26, 2011 10:19 am

jalkhanz wrote:1927 онд анх 24 настайдаа улсын наадамд зодоглон хүчит 960 бөхөөс 8 даван дөрөвт үлдэн заан цолонд шууд хүрсэн байна.

“Цэргийн” хэмээх Шагж Аварга...

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг ахар богино хугацаанд эзэгнэн барилдаж явсан эгэлгүй их хүчтэн...

Түүнийг монгол бөхийн түүхнээ: 1927 онд 8 даван их шөвөгт, 1928, 1929 онд 9 даван үзүүрлэсэн, харин 1930 онд 10 даван түрүүлсэн хэмээдэг. Хоёр жил дараалан үзүүрлээд байхад арслан цол олгоогүй, түрүүлэхэд нь сая арслан цол олгосон гэх нь ч бий.

Бөх судлаач Б.Цогтбаатар “Буур Н.Жамъян аварга завсаргүй 3 жил түрүүлээгүй” хэмээх өгүүлэлдээ: С.Шагж 1927, 1929 онд үзүүрлэж, 1928 онд их шєвєгт үлдсэн /энэ бєх 1930 онд арслан цолтой барилдаж түрүүлсэн болохоор арслан уу, аварга уу гэдэг эргэлзээтэй/ хэмээжээ. Үүнийг тодруулахул:

1927 он: Энэ наадамд улсын заан Мээтэн Аюур 10 давж түрүүлэн арслан, мөн Цэргийн Шагж 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн байна. Үүнийг нотлох баримт нь 1928 оны улсын наадмын 3,4,5-ын давааны дүйзээс үзэхэд харагдана. Тухайлбал: “Бага хурлын дарга таны Шагж арслан, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Аюур арслан” гэж наадмын бөхийн оноо дансанд бичигдэн ам авч барилдсан байна. /Ардын цэрэг сонин. 1928 оны 8-р сарын 24. №20/ Ингэхээр 1927 онд улсын арслан цолонд хүрсэн байна.

1928 он: Энэ жилийн Улсын ба Цэргийн их наадмыг 7-р сарын 30-аас эхлэн 6 өдөр үйлдэж тараасан... Есийг давж түрүүлсэн бөх Цэцэрлэгмандал аймгийн Чандмань-Өлзийтийн хошууны бөх буур Жамьян. Жич: Наймыг давсан бөх Аюур, долоог давсан бөх Шагж, Банзар нар болой. /Үнэн сонин. 1928 оны 8-р сарын 13. №32/

1929 он: Бөх зургаан зуугаас түрүүлсэн бөх Цэргийн 2-р хорооны Банзар заан /Үнэн сонин. 1929 оны 8-р сар. №41/. Банзар арслан: 1929 оны улсын наадамд Архангай аймгийн Ихтамир сумын Лундаажанцан арсланг есийн даваанд, Завханы Шагжийг арвын даваанд хаяад түрүүлж байхад Вандан аварга дөрөвт үлдээд нутгаас сайн бөх төрлөө гээд улаан торгон шуудгаа баярласандаа надад өгсөн юм. /Спортын мэдээ. 1977 он. №51/

1930 он: Сүүлийн 4 бөх нь: Цэргийн Банзар арслан, мөн Шагж арслан, мөн Дэндэв, Богд ханы Чимэд нар үлдсэн бөгөөд Шагж Чимэдийг, Банзар Дэндэвийг унагаад хоёулаа үлдсэнд Шагж түрүүлж, Банзар үзүүрт оржээ. /Залуучуудын үнэн. 1930 оны 9-р сарын 6. №15/ Ингэхээр 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж Аварга цолонд хүрсэн байна.

Ер нь арслан цолтой бөх түрүүлэх аваас Аварга цолонд хүрдэг Монгол бөхийн ёсон /дүрэм/ буй. Жишээлэн өгүүлэхүл:

Ардын засгийн анхны наадамд буюу 1925 онд Босоо Самдан арслан цолтой барилдан 10 давж улсад анх удаа түрүүлэн аварга болсон бол энэ наадмаар 9 давж үзүүрлэн арслан цол хүртсэн Буур Жамьян хойтон жил нь буюу 1926 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга болж байжээ. Түүнчлэн Б.Түвдэндорж арслан цолтойгоор 1941 онд 9 давж түрүүлэн аварга, Ц.Чимэд-Очир арслан цолтойгоор 1946 онд 9 давж үзүүрлэн аварга, Ж.Цэвээнравдан арслан цолтойгоор 1951 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн аварга, Д.Сумъяабазар гарьд цолгойгоор 2006 онд 10 давж улсад анх удаагаа түрүүлэн арслан, аварга цолонд хүрсэн... (Тод: “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан /7.1.5/, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга /7.1.6/, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно /7.2/)

Шагж бээр 1931 оны улсын наадамд барилдсан бол улсын Аварга цолтой барилдах байсан нь дээрхи баримтаас тодорхой харагдаж байна. Харин Шагж бээр 1930 оноос хойш улсын наадамд барилдаагүй байна (барилдсан гэх мэдээ алга). Улсын наадамд дөрөвхөн удаа барилдахдаа ийнхүү гайхамшигт гэмээр амжилтыг үзүүлсэн эгэлгүй их хүчтэн бөлгөө.

Энэ цагт их бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагжийн Аварга цолыг нөхөн олгох бус, угаас авсан Аварга цолыг тодотгон сэргээж, хойшид Монгол бөхийн түүхнээ “Шагж Аварга” хэмээн албан ёсоор нэрлэн явах нь зүйд нийцэх болой.

ТОДРУУЛГА: Тэгэхээр өмнө “ИХ БӨХ” Цэргийн Шагж http://jalkhanz.blogspot.com/2010/12/blog-post_06.html хэмээх нийтлэлд бичсэн мэдээлэл маань агуулгын болоод түүхийн баримтын хувьд алдаатай буюу ташаарсан болж байна.

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол бөхийг шимтэн үзэгч, бөхийг сонирхон судлагч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн та бүхэн өөрсдийн санаа бодлоо үлдээнэ үү. Таны санаа, бодол хамгаас чухал болно. Танд баярлалаа.
Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч Г.Мягмарсүрэн
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Tue Apr 26, 2011 1:14 pm

1930 он: Сүүлийн 4 бөх нь: Цэргийн Банзар арслан, мөн Шагж арслан, мөн Дэндэв, Богд ханы Чимэд нар үлдсэн бөгөөд Шагж Чимэдийг, Банзар Дэндэвийг унагаад хоёулаа үлдсэнд Шагж түрүүлж, Банзар үзүүрт оржээ. /Залуучуудын үнэн. 1930 оны 9-р сарын 6. №15/ Ингэхээр 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж Аварга цолонд хүрсэн байна.

Ер нь арслан цолтой бөх түрүүлэх аваас Аварга цолонд хүрдэг Монгол бөхийн ёсон /дүрэм/ буй.

Нэгэн зүйл: Монгол бөхийн түүхэнд ийм байдлаар цолоо аваагүй бөх өөр байхгүй л дээ.., Түрүүлсэн хэрнээ Арслан эсвэл Аварга /9 болон 10 давсан эсэхээс үл хамааран/, 7 давсан хэрнээ заан, 5 давсан хэрнээ начин цол аваагүй бөх нэгээхэн ч үгүй. Нөгөөтэйгүүр цолныхоо даваанд хүрээгүй хэрнээ дээдэх цолоо хүртсэн тохиолдол олон байдаг. Энэ нь тухайн жилийн өндөр ой давхцсан, эсвэл олон бөх барилдсан гэх мэт олон янзын хүчин зүйлээс шалтгаалж байсан. С.Шагж арслангийн амжилтыг эдгээртэй хольж хутгаж ойлгож болохгүй юм.
М.Лхагва, М.Чимид арслан нарын хувьд амжилт ижил боловч, хоёул түрүүлэхдээ заан цолтой байсан. Шагжийн хувьд өмнө 9 давж үзүүрлэхэд нь арслан цолыг өгсөн байсан бөгөөд Арслан цолтойгоор түрүүлсэн гэдэг нь асар том ялгаа.
Нэгэн зүйл:Ц.Дамдин, Ж.Мөнхбат аваргуудыг тус бүр 2 түрүүлэхэд нь Аварга цол өгөлгүй чимэг өгч, 3 дахиа түрүүлэхэд нь Аварга цолыг нь олгож байсан гэдэг. Хэрэв эдгээр хүчтэнүүд улсын наадамд дахиж түрүүлээгүй бол өдгөө Аварга цолыг нь тодотгон сэргээж өгөх байсан нь лавтай.

С.Шагж арсланд Аварга цол олгох бус цолыг нь сэргээж, баталгаажуулж зарлах л асуудал байна. Үүнд хууль зүйн болон ёс заншлын талаас харшлах зүйл нэгээхэн ч үгүй. Гагцхүү Баяр наадамын бөхийн барилдааны хэв ёс хуульчлагдсан учир Ерөнхийлөгчийн мэдлийн басхүү Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн саналын хүрээнд шийдэгдэх асуудал бизээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 26, 2011 6:17 pm

Хуульд нь нэхэж олгохгүй гэж бдаг бхаадаа. тэхээр өмнө нь 8, 6 давсан хүмүүсийн үр хүүхэд гарьд, харцага болгуулна гээл баахан юм болох байхдаа. гэхдээ энэ хүн үнэхээр түүхэн амжилт гаргасым чинь өгчих л хэрэгтэй, үндсэн хуулиа хүртэл засдаг улсад тэр зэргийн хууль засахад юу бхав дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17060
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby mugi19 » Tue Apr 26, 2011 7:58 pm

Takanohana_Nowitzki wrote:Хуульд нь нэхэж олгохгүй гэж бдаг бхаадаа. тэхээр өмнө нь 8, 6 давсан хүмүүсийн үр хүүхэд гарьд, харцага болгуулна гээл баахан юм болох байхдаа. гэхдээ энэ хүн үнэхээр түүхэн амжилт гаргасым чинь өгчих л хэрэгтэй, үндсэн хуулиа хүртэл засдаг улсад тэр зэргийн хууль засахад юу бхав дээ.

Яг өгөх үндэслэл нь л энд байгаа юм. Тэр хүмүүс барьцах ёсгүй. Энэ хууль эргэж үйлчилэхгүй гэж заасан байдаг болохоор.
Арслан цолтой хүн түрүүлсэнд л учир байгаа юм. Тухайн үед хэрэв 10 давсан бөх түрүүлсэн тохиолдолд Аварга цол өгдөггүй байж байгаад сүүлд өгч эхэлсэн бас нэг хэрэг. Гэтэл Монгол бөхийн аль ч үеийн түүхэнд аварга цолыг өгсөөр л ирсэн. Магалгүй энэ хүнд өгсөн ч юм билүү. Тухайн үед тэр нь замхраад өнгөрсөн ч юмуу, яг баттай баримт үгүй тул, байгаа баримтандаа үндэслээд Арслан цолтой хүн түрүүлсэн учир энэ хүнийг үүнээс хойш Арслангийн тооноос хасч Аваргын тоонд оруулъя аа... гээд л эрх бүхий хүмүүс нь шийдчихвэл болно доо.
Энэ бол ямар нэг хуулинд захирагдаж өгөх өгөхгүй тухай ярих бус зөвхөн өгөх эрхтэй субъектий нь хуулиар заасан болохоор түүгээр нь л өгүүлчихмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл угаасаа Аварга хүнийг үнэмлэх бичүүлээд зарлиг гаргуулчихвал болох гээд байна л даа..,
Жаахан марзан маягаар хэлэхэд, Тухайн үед албан ёсны бичиг баримт тэр бүр хүнд өгч байсан ч юмуу үгүй ч юмуу, Энэ жил түрүүлсэн нөхөр хойтон нь ирвэл энэ жил авсан цолоороо барилддаг, ирэхгүй бол тэр чигээр нь мартдаг тийм л үе байсан даа. Харамсалтай нь С.Шагж яг түрүүлсэн жилээсээ хойш улсад барилдаагүй. Угаас Аварга цолыг нь өгчихөд бусад хүмүүс барьцаад байх үнэдсгүй л дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: “ИХ БӨХ” Цэргийн Шагж

Postby Chaquan » Wed May 11, 2011 8:56 am

Tariatyn hүreeny лам naryg helmegdүүlzh homrogolon ustgah үeer tuhayn үeiyn Ardyn namiynhany өөdөөs shurgaag мастер temtsezh Байсал gedeg. С. Shagzh arslang Алаха hүn olddoggүy Байсал gesen.
Chaquan
 
Posts: 2
Joined: Wed May 11, 2011 7:55 am

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest