Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby jalkhanz » Tue Feb 15, 2011 7:48 pm

Би: Монгол бөхийг шимтэн үзэгч нэгэн билээ. Энд Монгол бөхийн тухай өөрийн санаа бодол, ер нь Монгол бөхтэй холбоотой бүхнийг бичих болно. Санаа бодлоо солилцоцгооё. Эрхэм бөхийн хорхойтнуудаа? Мөн өөрийн блогоороо дамжуулан Монгол бөхийн тухай бичдэг билээ. Блог хаяг: http://jalkhanz.blogspot.com/. Санал, бодлоо: jalkhanz@yahoo.com руу... Танд баярлалаа.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby Барнаба » Tue Feb 15, 2011 8:10 pm

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Бас нэг мундаг хөдөлмөрч бөхийн хорхойтонтой боллоо... форум маань....

Тавтай морил Жалханз аа....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby mugi19 » Tue Feb 15, 2011 9:01 pm

Саяхан улсын заан М.Өсөхбаярын ярилцлагыг уншиж байхад, заан их гоё үг хэлсэн байна лээ. Одоо бөхийн эрдэмээс илүү бөхийн жудагт суралцаж байгаа гэж. Манай бөхчүүд бүгд ийм бодолтой байгаасай, жудаг эрдэм хоёрыг хоёуланг нь орхилгүй сураасай. Бид бөхөө хайрласаар л байна даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby ЦАГААН » Tue Feb 15, 2011 11:21 pm

jalkhanz wrote:Би: Монгол бөхийг шимтэн үзэгч нэгэн билээ. Энд Монгол бөхийн тухай өөрийн санаа бодол, ер нь Монгол бөхтэй холбоотой бүхнийг бичих болно. Санаа бодлоо солилцоцгооё. Эрхэм бөхийн хорхойтнуудаа? Мөн өөрийн блогоороо дамжуулан Монгол бөхийн тухай бичдэг билээ. Блог хаяг: http://jalkhanz.blogspot.com/. Санал, бодлоо: jalkhanz@yahoo.com руу... Танд баярлалаа.


би түрүү жил таны блогт орж үзчээд танд энд ийм форум байдаг, бөхийн сэдэвт нь зочилж байгаарай гэж урилга үлдээсэн л юм... жилийн дараа л орж ирж байна... :sup:

наддаа ижилхэн багш хүн байгаа юм, бас жижиг аваргын том фен...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby ЦАГААН » Tue Feb 15, 2011 11:23 pm

ойрд манайхан ёстой олноороо бүл нэмж байна даа... би цол энэ тэрээ тавиулцан гоё байгаа биздээ, нөгөө ранк зурга хэзээ хийж өгөх юм болдоо л гэж бодох юм :ногоон:

за нэмж хэлэхэд тээр доор үндэсний бөхийн фантази гээд сэдэв байгаа тэрүүгээр нэг тухтай зочлоорой...
http://www.sportnews.mn/forum/viewforum.php?f=103
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby jalkhanz » Tue Feb 15, 2011 11:50 pm

сайхан Монгол бөхийнхөө тухай санал солилцож байна аа. Цагаанд: Харин тиймээ их удлаа. Сайн учрыг нь ойлгохгүй л байсан юм аа. Их дажгүй юм байна. Баярлалаа.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby jalkhanz » Wed Feb 16, 2011 12:24 am

Энэ цагт Монгол бөхийн спортоор амжилттай барилдаж буй залуу бөхөд олгодог хамгийн үнэ цэнэтэй шагнал бол: Даян аваргын хишиг “Ирээдүйн бөхийн аварга” шагнал... Дэлгэрэнгүйг: http://jalkhanz.blogspot.com/search?upd ... -results=5
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby jalkhanz » Sat Feb 19, 2011 9:53 pm

Маргаашийн бөх ч сайхан болох байх даа. Туулай жилийн анхны албан ёсны барилдаан.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby Raldii » Sat Feb 19, 2011 10:31 pm

тавтай морил Сайхан монгол эрчүүдийн хууч хөөрөх газар болох болтугай
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby mugi19 » Thu Mar 03, 2011 11:30 pm

Бөхийн талаар ярилцахаар нэг жижигхэн юм бичлээ. Та бүхнийг санал бодлоо солилцохыг хүсье. Зөвхөн үзэгч бус бас шүүмжлэгч /буруу талаас бус шүүмж гэдэг утгаар/-ийн байр сууринаас хэдүүлээ санал солилцоё гэж бодоод. Монгол бөхийг хамгийн ихээр үзэж ойлгодог хүмүүсийн хувьд энэ талаар ярилцах л ёстой мэт санагдлаа.
Монгол бөхийн зүлэг дэвжээ ариун байг..,

Монгол бөхийн түүхэн хөгжлийг:
1. Үүслийн үе
2. Хэлбэршин тогтсон үе
3. Нийгмийн шинжтэй болсон үе гэж ангилж болох юм.

Үүсэл, хөгжлийн талаар товчхон:

Улс үндэстэн бүр оршин буй газар оронтойгоо зохицсон соёл, зан зашилыг үеэс үе дамжуулан хөгжүүлж, төгөлдөржүүлсээр ирсэн байдаг. Монголчуудын хувьд байгал цаг агаарын эрс тэс нөхцөл, түүнд зохицсон нүүдлийн соёл-ахуйд зохицсон олон гайхамшигт соёлыг бидний үед өртөөлөн авч ирсэн. Түүний нэг нь Монгол үндэсний бөх билээ. Монгол бөх бол Монголчуудын эдийн болон оюуны соёл, урлаг спортыг цогцоор нь агуулсан үнэт өв юм.
Монгол үндэсний бөхийг үүссэн цаг хугацааг судлаачид янз бүрээр таамагласан байх бөгөөд бөхтэй холбоотой хамгийн эртний дурсгал Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл хөнжлийн уулан дахь хадны зураг юм. Энэ дурсгал Хүрлийн үе /Одоогоос 7-оос 10 мянган жил/-д холбогдох болохыг судлаачид тогтоосон байдаг. Энэ үед холбогдох Сэлэнгийн хэмээх зосон зураг, мөн Дөрвөлжин булшны хашлага чулуун дахь дүрслэлүүдэд үүнтэй адитгаж болох дүрслэлүүд байдаг нь Монгол бөх Хүрлийн үед лавтай байсан гэдгийг гэрчилнэ.
Мөн Хүннү, Сяньбигийн булшнаас Монгол бөхөд холбож ойлгож болохуйц эдлэл хэрэглэлүүд олддог. Эдгээр түүхэн үеүүдийн мэдээг бичмэл сурвалжаас олж харах боломж хомс. Учир нь Монголчуудын өөрсдийн бичсэн сурвалж үгүй, мөн бидний гол баримт болгон түшиглэдэг Хятад болон бусад орнуудын бичгийн дурсгалд Монгол бөхийн тухай дэлгэрэнгүй бус цухас дурдсан байдагт оршино.
Харин Их Монгол улсын үе болон түүнээс хойших үеүүдийн Монголын түүхийн тулгар бичгүүдэд бөх, бөхтэй холбогдох ёслол зэргийн тухай бичиж үлдээсэн байдаг билээ. Монголчууд эртнээс тэнгэр газар, уул усаа шүтэж, тахиж ирсэн уламжлалтай. Энэ үеэр олуул цуглаж байсан тахилгын гол ёслол нь Эрийн гурван наадам байжээ. Эрийн гурван наадам нь эхэндээ шашны шинжтэй байгаад хөгжлийн явцад Монголын төрт ёсны шинжтэй болжээ. Эрийн гурван наадам нь одоогийн ойлголтоор урлаг, спортын цогц арга хэмжээ бөгөөд өдийг хүртэл хөгжсөөр Монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн чухал үйл явдал болсон билээ.
Монголчууд сэргэн мандсан болон бууран доройтсон аль ч үед эрийн гурван наадмаа хийсээр ирсэн. Ахуйгаас урган гарсан, сэтгэлгээ болон бие бялдарт хамгийн тохирсон спортын төрлүүд учир үл тасалдах шинжтэйгээр үеийн үед хөгжсөөр байна.
Дундад зууны үед Түшээт хан аймагт анхлан, улмаар бусад аймгуудад бөхийн галууд нээгдэж байсан нь бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болж байжээ. Энэ үед Уул тайлгын, Даншиг наадам гэсэн нэртэй үргэлжилсээр Ардын хувьсгал ялснаас хойш Үндэсний баяр болж ирсэн. Тэмдэглэлт ой бүрээр энэхүү баяраа гол болгон авч үздэг боловч байгал цаг уурын нөхцөлөөс шалтгаалж Бөхийн барилдаан илүүтэй зохиогдох болжээ.
Дээрхийг бөхөд хайртай Монголчууд илт мэдэх тул олныг үл нуршин өгүүлэх нь:

Өнөөгийн байдал:

Монгол бөх нийгмийн хөгжлийн явцад үндсэн зарчимдаа тулгуурлан ёс заншилаас спорт руу буюу байгалын шинжээс илүүтэй нийгмийн шинжтэй болж буй билээ. Энэ хувьсал Монголд их спортууд нэвтэрч эхэлсэн буюу 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд бөхийн мэргэжлийн анхны сургуулиуд үүссэн үе /1990-ээд он/-ээс эрчимжиж ирсэн. Монгол бөхийг мэргэжлийн түвшний байнгын бэлтгэлтэй, зөвхөн бөхөд бүх л амьдралаа зориулж болохуйц орчин нөхцлийг бүрдүүлж өгч буй нь тэдгээр сургуулиуд мөн бөхөд хайртай ард түмний дэмжлэг тун чухал тулгуур болж өгсөн гэлтэй.
Монгол бөх цэвэр байгалиас заяасан бие бялдар, авъяаст тулгуурлан, удам дамжсан шинжтэйгээр хөгжиж байсан бол өдгөө багш дасгалжуулагчийн гар дээр их спортын зарчимд тулгуурлан, шинжлэх ухааны үндэстэйгээр тогтмол бэтгэл хийж өрсөлдөх болсон нь нийгмийн шинжийг олж буйн үндсэн хэлбэр билээ. Бөхөд дур сонирхолтой залуус дээрх сургуулиудад суралцаснаар зөвхөн барилдах төдийгүй бөхийн судлал, залгамж үеийг бэлдэхэд нэмэр хандив болсноор бөхийн хүрээнийхнийг жинхэнэ утгаар нь өргөжүүлэн тэлж байгаа билээ.
Мөн Бөхийн холбоо үүссэн , бөхийн өргөөтэй болсон зэрэг нь хууль зүйн талаасаа, орчины талаасаа ч ихээхэн түлхэц болсон.
Монгол бөхийн судал нь зөвхөн түүхийн түвшинд бус биологийн, газарзүйн, анагаах ухааны талаас судлагдаж эхэлж буй нь цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох бизээ.

Цаашдын хандлага:

Монгол бөх өдгөө өөрийн онцлог шинжүүд болох цаг хугацаа, орон зай, жингийн хязгаарлалтгүйгээр хөгжиж буй. Магад энэ нь цаашид хөгжих бус зогсонги байдалд оруулж болох хүчин зүйлс мэт. Үзэгчидийн хүсэн хүлээдэг уран хурц барилдаан бага гарах, зөвхөн Монгол бөхөд л байх уран мэхүүд мартагдан үдлэхэд ч хүргэж болзошгүй билээ.
Нэгэнт нийгмийн хөгжлийн хэрээр хувьсан өөрчлөгдөж яваа учир Монгол бөхийг Их спортын шинжтэй болгож Дэлхий дахинаа хөгжүүлэх боломжийг багш судлаачид хайх хэрэгтэй мэт. Гэхдээ бөхөд холбогдох ёс заншлийг орхигдуулалгүйгээр зөвхөн өөрчилж болох зүйлсийг нь уламжлалд нь тулгуурлан шинэчлэхийг хэлж буй юм. Тэгж гэмээнэ бидний энэхүү үнэт өв маань шинэ үетэйгээ зэрэгцэн алхах бизээ. Угаас хэт уламжлалыг баримталсан бүхий л зүйлс зөвхөн түүх төдий болон үлддэг нь түүхийн үнэн.
Миний бодоход, өнөөгийн энэ барилдаанаа энэ хэлбэрээр хадгалж үлдээд түүнийгээ мэргэжлийн гээд, жин болон цаг хугацаа заасан бас нэг төрлийг үүсгээд бөхийн спорт өндөр хөгжсөн улс орнуудын дунд барилдаан зохион байгуулж эхэлвэл яваандаа Дэлхий нийтийн шинжтэй болж болох юм. Ийм жишээ олон бий. Жүдо, Сүмо, Кураш гээд. Тэднээс ялгарах гол онцлог нь талбайн хязгаар байж болох, мөн Монгол бөхийн мэх, нэг л удаагийн боломж /үүнд: Өвдөг, тохой, толгой аль нэг хэсэг түрүүлж газар хүрсэн үед унасан тооцдог/, өмсгөл зэргээр онцгойрох боломжтой.
Нийгмийн хөгжил зөвхөн урагш чиглэлд бус урагш хэрнээ дээшээ явдаг гэдгийг хэлэх юун.
Ингээд нээлттэй орхиж байна. Та бүхэн санал бодлоо хуваалцах бизээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby jalkhanz » Sun Mar 06, 2011 12:55 am

my.agapimu wrote:
Өнөөгийн байдал:

Цаашдын хандлага:

Ингээд нээлттэй орхиж байна. Та бүхэн санал бодлоо хуваалцах бизээ..,



Монгол бөхийн өнөөгийн байдал бол Монгол бөхийн хөгжлийн оргил үе.
Олон талаас нь хэлж болно. Үүний ганцхан жишээ нь олон дэвжээд байна. Одоо бөхчүүд маань дэвжээ тойрч бэлтгэл хийдэг болсон байна. Бөхийг олон олон хувь хүмүүс, байгууллагууд дэмждэг болж. Цагаан сарын барилдаанд 3алуу бөх багтахгүй байна, сумын заануудын барилдаанд 400 гаруй залуучууд барилдаж байна гээд л..............
Харин нэг зүйлийг онцлоход, дүрэмтэйгээ холбогдоод ч тэрүү, бэлтгэл сургуулилалтаас үүдээд ч тэрүү, бөхчүүд их жин нэмсэн нь Монгол бөхийн тэрхүү мэхний гайхамшиг, сэтгэл ханамжийг л гаргах нь ихээр багасаж байна. Үндсэндээ Монгол бөх нэгнийгээ дарж унадаг л зүйл болох гээд байна гэхэд бас л хэлсдэхгүй, бодох л зүйл болсон байна.


Цаашдын хандлагын тухайд болбоос:
Нийгмийн буюу нийтийн гэх шинжээ улам өргөтгөж Монгол бөх Монгол үндэстнээс хальж хавтгай болох хэрэгтэй. Үүний эхлэл нь Монгол туургатны үндэсний бөхийн наадам гэж ойлгож байна.
Угаас хэт уламжлалыг баримталсан бүхий л зүйлс зөвхөн түүх төдий болон үлддэг нь түүхийн үнэн. гэж оновчтой хэлсэн байна. Шинэчлэлд уламжлал хэрэгтэй, шинэчлэлд уламжлалыг эс тооцвол шинэчлэл бус сүйтгэл болно. Тиймээс дэвшилтэд уламжлалыг хадгалсан Монгол бөхийн шинэчэл хэрэгтэй. Нээлттэй олон талаас нь авч үзэх хэрэгтэй.
Монгол бөхийг хавтгай болгож чадаж гэмээнэ Монгол зон олны энэ цагт дэлхийн түүхэнд гүйцэтгэж байгаа томоохон хувь нэмрийн нэгэн болох буй заа.
Нөгөөнтэйгүүр их спортын суурь, МОНГОЛ БӨХ. Үүнийг улам илүүгээр нотлон гаргах хэрэгтэй.
МҮБХ Монгол бөхийн олон сайхан барилдааныг хийж байгаа нь сайшаалтай ч, энэ тал дээр бол тун муу ажиллаж байгаа.
2010-01-03-нд НАЧИН цолтой бөхчүүдийн хүндэтгэлийн барилдаан болсон юм. Барилдааны дараачаар бөх үзэгчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм. Тэр ярилцлаганд оролцсон хүмүүсээс 10 хүнийг дааачийн бөх үзэх эрхийн бичгээр шалгаруулна гэж билээ. Тэгсэн 50-60-аад хүн үлдсэн юм даг. Тэнд бөхийг байнга үздэг, миний эчнээ танилууд л байсан. Тэгэхэд МҮБХ-ны нөхдүүд дараагийн бөхийн билет өгнө гэхээр үлдэв үү гэж байсан юм даг. Уг нь тэнд Монгол бөхийг байнга үзэж түүнээс тайшаал, их цэнгэлийг авдаг, бөхийн үнэнч үзэгчид байсан даа... Тэгэхээр үзэгчээ тийн ойлгож байгаа нь хөгжил хаана байгааг нэг талаар илэрхийлж байгаа юм даа...
Нөгөөнтэйгүүр, Энэ мэт олон олон хүмүүсийн санаа бодлыг анханд авах хэрэгтэй. Дараа нь шат дараатайгаар хэлэлцүүлэх хэрэгтэй.
Монгол бөх МОНГОЛ түмний ӨМЧ. Тиймээс тэдний ОРОЛЦОО чухал. Оролцохгүй байх гэж бодох хэрэггүй. Тэд оролцоно...... За үүнийг өгүүлэх бус, цөөн өгүүлэх нь:
Монгол туургатны Үндэсний бөхийн ДАШТ-ээс л эхэлнэ ш дээ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун байг...

Postby robinhood » Tue Aug 30, 2011 3:35 pm

зүлэг ногоон дэвжээгээ арай л дэндүү гутаагаад байгаа xүмүүс өөрсдөөсөө ичдэг болоосой...
энэ талаар ямар нэгэн зүйл xийе лдээ залуусаа
эвлэвэл болийшдээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests