Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby El Payaso » Wed Jul 14, 2010 3:46 pm

одоо тэгээд хөлбөмбөгт бол үндсэн цагт ялахгүй бол цаг сунгана тэгээд цаг сунгасаны дараа торгуулийн цохилт цохино... тэгээд ялагч болсон багийг шүүмжлээд байдаггүй биз дээ... Өсөхөө яах аргагүй сайхан аварга... үеийнх нь хэд нь бүгд л зодог тайлчихсан байхад ганцаараа л яс үзэж байна... өөр ях юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 3:46 pm

БИ зүгээр өсөхөөг үзүүр түрүүнд 4 удаа гарч ирчээд 2г нь барьц шодож хаясан. Даян аварга гэдэг цолныхоо хувьд арай л чансаа муутай гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл боломжуудаа МАксимумаар нь ашигласан гэж хэлж байна. Энэнээс илүү байх боломж байгаагүй гэж хэлж байна.4 удаа үзүүр түрүүнд үлдчээд бүгдэд нь түрүүлсэн байхад \ Цэрэнпүнцаг Гантогтох Сумьяа нар мөн тооны үрүүр түрүүнд үлдсэн гагчүү тэдэнд барьц сонголт нь таарсан бол Өсөгөөгөөс илүү цолтой байх боломж байсан. Өсөхөө бол тэд нартай адилхан мөртлөө азаараа илүү байсан. Бусад нь одоо хаана байна гэх байх. Тэд нар бөхийн холбоо энэ тэрд гомдоод тэгэээд барилдахаа больсон бэлтгэлээ хийгээд барилдуул бүгд одоо ч сайн барилдана
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 3:51 pm

Амжилтыг аз дагадаг юм шүү дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby chukcha2002 » Wed Jul 14, 2010 3:52 pm

Сүхбат Гантогтохоос өөр хүнийг үзүүр түрүүнд ганц хаяхдаа Баагий аваргаас барьц сонгож давсан ш дээ. Тэглээ гээд Сүхбатын эхний түрүүг үгүйсгэдэггүй л биз дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 3:54 pm

Сүхбат хэзээ ч барьц сонгох гэж хүлээх биш. Санаачлагыг авч барилддаг байсан. Ураб гоё барилдаанаараа. Харин Өсөхөө бол гол зорилго нь эхний ээлжинд давхар шуудагзалцах, дараа нь барьц сонгох
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 3:55 pm

J@x wrote:БТэд нар бөхийн холбоо энэ тэрд гомдоод тэгэээд барилдахаа больсон бэлтгэлээ хийгээд барилдуул бүгд одоо ч сайн барилдана

Одоо тэгээд Бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдаж байгаа биш дээ.Тэрэнд гомдоод байх ч юу байхав.
Нөгөө баахан хурлууд болоод байсан, тэгэхэд энэ хэдэд чинь арслан өгсөн юм гэсэншд.
Тэгээд эрэмбэлэх болоход Арслангийн болзол хангаснаар нь дарааллаар нь буюу Сумъяабазар, тэгээд Гантогтох гэж шийдсэн чинь Баянаа аварга үгүй, хуучин цолны эрэмбээр нь байлгана гээд 2 тал болоод тохиролцож чадаагүй гэж байсан. Учир мэдэх хүмүүсээс энэ тухай асуувал хэлэх байх.
Тэгээд Гантогтох гарьдаараа барилдаад 2004 онд үзүүрлэж байгаан. Хэрэв Арслангаар барилдсан бол үзүүр түрүүнд Сүхбат өгөх ч байсан юм бил үү, тэгвэл тэгээд л аварга...
Аа одоо эсвэл 2001 онд 10 давж түрүүлэхэд нь Сүхбатад далай аварга, эсвэл одоо даян аваргыг нь өгцөн бол Сүхбат бас 2004 онд Гантогтоход яах ч байсын...Гантогтохыг 2004 онд түрүүлчихгүй гэж харамсдгийн бас...Гэхдээ тэгээд л өөрөө давж чадаагүйгээс хойш яая гэхэв...Аав нь 10 түрүүлж, тэр гэр бүлийн түрүүг гүйцээчихсэн ч юм бил үү ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 3:55 pm

J@x wrote:Сүхбат хэзээ ч барьц сонгох гэж хүлээх биш. Санаачлагыг авч барилддаг байсан. Ураб гоё барилдаанаараа. Харин Өсөхөө бол гол зорилго нь эхний ээлжинд давхар шуудагзалцах, дараа нь барьц сонгох

Өсөхөө тэгээд олийчоод хөлд нь гүйгээд, гар ачаад, өмсөөд давхиад байх уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Wed Jul 14, 2010 3:57 pm

chukcha2002 wrote:Сүхбат Гантогтохоос өөр хүнийг үзүүр түрүүнд ганц хаяхдаа Баагий аваргаас барьц сонгож давсан ш дээ. Тэглээ гээд Сүхбатын эхний түрүүг үгүйсгэдэггүй л биз дээ.


хэн ч үгүйсгэхгүй л дээ.. чучка минь . яагаад гэвэл Азжаргал, Сумьяа, Өсөхбаяр, Гантогтох өөр хэн хэн ч билээ ингэж хаяж түрүүлсэн юм анхных нь.


Өсөхөөгийн талаар бол
Barnaba wrote:6-н залуу заан гэж байсан. тэрнээс үлдсэн 2 нь сая үзүүр түрүүнд үлдлээ.
Үнэндээ энэ 2 чинь нөгөө 4-өөсөө байгалиас заяасан бие махбодиороо илүүгээс илүү төрчихсөн хүмүүс л дээ. энэ нь ч энэ 2-г ингэж олон жил тогтвортой сайн барилдахын эх үндэс болж байгаам.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby chukcha2002 » Wed Jul 14, 2010 4:04 pm

сониноос Мөнхбат аварга нөгөө Гольф энд кофе гээд нэг нэвтрүүлгээр сайхан задгай яриваа. Тэрэн дээрээ үндэсний бөхөд допинг гэдэг зүйлийг Сүхбат л авчирсан гэж авсан шдээ. Тэрнээс өмнө тийм мэддэг ч үгүй байлаа эдэр гээд...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 4:08 pm

Гах гах тэгж авч байна уу хэхэхэ.Нүнжиггүй загнаж дээ.За тэр яахав шинэ цолтонгуудын ярилцлага хэлсэн үг олж оруулцгаая хүмүүсээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 4:08 pm

Одоо 7 сарын сүүлээр Говь-алтайн 70 жил гэж том баяр болно доо.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Батгэрэл » Wed Jul 14, 2010 4:09 pm

Жил болгон л ингэж балайрцгайх юм. Чадлаараа барилдаад л 4 түрүүллээ болоон бишүү. Сүхбат ч гэсэн тэр эм тариагаа хэрэглэхээ болиод ямар байдалтай болсон байгааг хараа биз дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Eternity » Wed Jul 14, 2010 4:11 pm

Сүхбат ямар болсын,,,
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 4:14 pm

За тэгээд хэрэглээд 3 түрүүлжүү хэрэглэхгүй 4 түрүүлжүү ямар хамаа байнаа тэртээ тэргүй л бүгд цолоо авцгаалаа.Сайн яваа нэгнээ битгий ингэцгээж байл даа.Хэн хэн нь тухайн үедээ л та бүгдийн нүдийг баясгаж л барилдаж байсан даг.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 4:17 pm

Цоомоо wrote:
J@x wrote:БТэд нар бөхийн холбоо энэ тэрд гомдоод тэгэээд барилдахаа больсон бэлтгэлээ хийгээд барилдуул бүгд одоо ч сайн барилдана

Одоо тэгээд Бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдаж байгаа биш дээ.Тэрэнд гомдоод байх ч юу байхав.
Нөгөө баахан хурлууд болоод байсан, тэгэхэд энэ хэдэд чинь арслан өгсөн юм гэсэншд.
Тэгээд эрэмбэлэх болоход Арслангийн болзол хангаснаар нь дарааллаар нь буюу Сумъяабазар, тэгээд Гантогтох гэж шийдсэн чинь Баянаа аварга үгүй, хуучин цолны эрэмбээр нь байлгана гээд 2 тал болоод тохиролцож чадаагүй гэж байсан. Учир мэдэх хүмүүсээс энэ тухай асуувал хэлэх байх.
Тэгээд Гантогтох гарьдаараа барилдаад 2004 онд үзүүрлэж байгаан. Хэрэв Арслангаар барилдсан бол үзүүр түрүүнд Сүхбат өгөх ч байсан юм бил үү, тэгвэл тэгээд л аварга...
Аа одоо эсвэл 2001 онд 10 давж түрүүлэхэд нь Сүхбатад далай аварга, эсвэл одоо даян аваргыг нь өгцөн бол Сүхбат бас 2004 онд Гантогтоход яах ч байсын...Гантогтохыг 2004 онд түрүүлчихгүй гэж харамсдгийн бас...Гэхдээ тэгээд л өөрөө давж чадаагүйгээс хойш яая гэхэв...Аав нь 10 түрүүлж, тэр гэр бүлийн түрүүг гүйцээчихсэн ч юм бил үү ккэ.

2 удаа 8давж үзүүрлээд арслан авсан ч хүн байгаа шдээ. Тэрийг бодохоор сэтгэлд нь юм бодогддог байх л даа. Тэгээд л барилдахаа больцсоосон. Чиний наад яриад байгааг чинь ажиглахад энэ хэдэн нэг үеийн бөхчүүдэд яг адилхан боломж байснуу байсан. Аз гээч юм л зааглаж байна
Barnaba wrote:
chukcha2002 wrote:Сүхбат Гантогтохоос өөр хүнийг үзүүр түрүүнд ганц хаяхдаа Баагий аваргаас барьц сонгож давсан ш дээ. Тэглээ гээд Сүхбатын эхний түрүүг үгүйсгэдэггүй л биз дээ.


хэн ч үгүйсгэхгүй л дээ.. чучка минь . яагаад гэвэл Азжаргал, Сумьяа, Өсөхбаяр, Гантогтох өөр хэн хэн ч билээ ингэж хаяж түрүүлсэн юм анхных нь.


Өсөхөөгийн талаар бол
Barnaba wrote:6-н залуу заан гэж байсан. тэрнээс үлдсэн 2 нь сая үзүүр түрүүнд үлдлээ.
Үнэндээ энэ 2 чинь нөгөө 4-өөсөө байгалиас заяасан бие махбодиороо илүүгээс илүү төрчихсөн хүмүүс л дээ. энэ нь ч энэ 2-г ингэж олон жил тогтвортой сайн барилдахын эх үндэс болж байгаам.
Үзүүр түрүүнд үлдсэнээрээ бүгд адил гагчүү аз дутсан дутаагүй гэж ангилагдаж буйг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо.
Цэрэнпүнцаг Бэгзсүрэнгээс болж бөхөөс хөндийрсөн
Гантогтох 3 удаа үзүүр түрүүнд үлдээд арслан ч авч чадаагүйдээ. Тэглээ ч Нямдорж вс Баянмөнх 2н маргаанаас болж хэлмэгдсэн
Сүхбат бас л хадмынхаа үзэл бодол, мөн аварга хүний нэр хүнд гээ ч юмыг хүндлэх бас шавьдаа шаралхсан сэтгэлээсээ болж зодог тайллаа.
Сумьяа хүсж байсан аваргаа авсан. Өөрөө ханасан. Мөнгө байна. Аварга байна. Бие зовоохыг хүссэнгүй.
Ганбат бол 6 залуу заанаас ганцаараа заан тэглээ ч бусдаасаа арай залуу байсан учраас одоо хүртэл хор шараараа барилдаж байна.
Өсөхбаярын хувьд Дархан аваргын төлөө барилдаж байгаа. Дархан болчуул зодог тайлах бизээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 4:18 pm

За за тэгээд Өсөхөөг муулах гэсэнгүй бусдыг нь Өсөхөөтэй адилхан л барилдаж байсан гэдгийг хэлэх гэсийм. Пийс
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 4:30 pm

би наадмын талбайн зүлэг ногоон дэвжээн дээрээс бөх үзлээ ш дээ.үнэн кайфтай.тэхгүй бол холоос хэцүү юм байна лээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 4:32 pm

Хойтон л цэнгэлдэхээс үзий. Одоо аймгийн 70 жилийн ой болно. Баруун бүсийн даншигтай цуг болно. Бөх морь ч гоё юм болно доо. Бөх морио алдана гэх биш. Томчуудыг ирээсэй л гэж залбирая даа. Гоё юм болно доо
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Wed Jul 14, 2010 5:09 pm

slo mo jones wrote:. Ганбат зааныг 7 дээр Өсөхбаяр зааныг амлахгүй байх. Харин Рагчаа заан юмуу Начин Мөнхбат 2-н нэгийг амлах боловуу гэж бодсон шүү


Ганбат заан бол Рагчаа заантай барилдаан таардаггуй юм шиг, Рагчаа заан давчаад байдаг.
Рагчаа зааныг Ганбат заан угаасаа амлахгуй байсан.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 5:15 pm

Гүйээ энэ Лхагвасүрэн начин 3 дээр Батзаяаг яагаал амалчваа.Би учрын олсонгүй.арай өгөх гэж байгам боловуу гэсэн чинь яс үзээд хаячдаг наасан.Начны дургүйг Батзаяа хүргэж дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jul 14, 2010 5:18 pm

munkhbayar_AC wrote:Гүйээ энэ Лхагвасүрэн начин 3 дээр Батзаяаг яагаал амалчваа.Би учрын олсонгүй.арай өгөх гэж байгам боловуу гэсэн чинь яс үзээд хаячдаг наасан.Начны дургүйг Батзаяа хүргэж дээ.


гарьд магнай дээр молиго Очир заан зөвхөн хэн начинтай билээ барилдах гэдэг шиг үү. бас хэлтгий заяа нь дээр охин нь шөрмөс начинтай барилдах гэж ирдэг шиг. Тэр ч бас гайхсан шүү. яс үзээд давчдаг сайн л байналээ. Батзаяа начин жаахан шаралхуу ах захгүймүү хаашаа юм. өмнө нь бас хүмүүсээс хальт мульт юм сонсож байсан болохоор ч тэрүү тэгж санагдаад байдаг
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Оргил » Wed Jul 14, 2010 5:24 pm

батзаяа начин жоохон гэмтэлтай байна гэж дуулсан. бүр барилдахгүй байж магад гэж байсан барилдаад гурав дээр унацымуу эсүүл өөр батзаяа ярьж байна уу
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 5:25 pm

!Оргил! wrote:батзаяа начин жоохон гэмтэлтай байна гэж дуулсан. бүр барилдахгүй байж магад гэж байсан барилдаад гурав дээр унацымуу эсүүл өөр батзаяа ярьж байна уу

Начин Батзаяаг ярьж байнаа.3 дээр нутгийн ах Лхагвасүрэн авцан
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Miro Klose » Wed Jul 14, 2010 5:27 pm

Манайхан чинь хөлбөмбөг ярихлаар нэг нэгнийхээ нармайг нээчих гээд байдаг улсууд Үндэснийхээ бөхөө ярихаар сайхан зөв мэтгэлцээд сайхан сайхан мэдээлэл солилцоод гоё байна шүү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Wed Jul 14, 2010 5:28 pm

Ийм шүү дээ... Сүхбатыг допинг хэрэглээд одоо шамчийчихаад байгаа гэх бол худлаа...
Уулаасаа Сүхбат гэж хүний биемахбод нь тийм аварга биетэй хүн биш л дээ, яг үнэндээ бол яс жижигтэй, нарийхан хүн шүү дээ, өвдөгний яс нтр нь уулаасаа их жижигхэн...ид байх үедээ ханатлаа зузаарцан нь л тийм байдаг байсан...
тэгээд хар залуугаасаа асар өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг байсан, налайхаас гүйж ирж бэлтгэлээ хийчихээд буцаад гүйгээд явдаг байсан гэж байгаа.. одоогийн бөхчүүдээс хэн ч тэгэж чадахгүй дээ...
ерөөсөө хүний биемахбодь чинь яг залуу насны тодорхой хугацаанд / хүний хамгийн их ачаалал авч чаддаг үе 18-21 нас байдийм шиг байгаам / асар өндөр ачаалал дунд бэлтгэл даадаг л байхгүй юу... Сүхбат гэж хүний хувьд Өсөхөө, Ганбат байтугай Сумьяа, Гантогтох, Пунцаг нараасаа ч байгалиас заяасан бие махбодиороо дутуу хүн... тийм биеэн дээр олон жил өндөр темпэнд бусдаасаа илүү гартлаа бэлтгэл хийгээд мөн олон гэмтэл аваад ерөнхийдөө спортын насны хувьд хөгширөөд ирэхээр хүний бие чинь өөрөө дийлэхээ болиод ирнэ л дээ... ганц л гэмтэлтэй холбоотой жишээ авахад талийгаач болцон Эрдэнэбат заан Сүхбатыг ид байхад нь хааг нь ханз татаж байсан, хөгшин хүн шүү дээ...айхтар гэмтэж байв.

Гантогтох, Сумьяа, Пунцаг нар өдийд бэлтгэлээ хийж байсан ч Өсөхөө, Ганбат 2-н дайтай барилдахгүй л дээ... энэ 2 чинь нөгөө 4-сөө илүү илүү байгалиасаа заяасан бие хаатай хүмүүс. бусдаасаа илүү ачаалал авахаар, бусдаасаа илүү нөөцтэй гэмээр хүмүүс...

бусад аваргуудтай харьцуулахад Сүхбат гэж хүн хамаагүй дутуу бие хаатай хүн л дээ... зүгээр л энэ хүнд барилдах арга ухаан гээч зүйл нь төгс заяачихсан байсан байхгүй юу... дээр нь өөрөө бусдаасаа илүүгээс илүү хөдөлмөрч байсан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests