Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Адмирал » Wed Jul 14, 2010 5:30 pm

Лхагвадорж начин энэ жил их сайн байсан.. Аргагүй л түрүүлэх хүнд унаж дээ...

Уул нь сайхан л хонгодсын кк..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 5:31 pm

Харин тэх. Ду, бат-Эрдэнэ нараас илүү найдаж байсымсан. Ама, Ганбаатар 2нь лаагаад байхад яагаад блохгүй гэж гээд хараад байсан. Сайхан барилдсан
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Адмирал » Wed Jul 14, 2010 5:33 pm

Сүхбат аваргын допингноос болоод тэгж жижгэрсэн эсэхийг нь сайн мэдкүм..

Гэхдээ бүр нэг нүднээс гарцан байна лээ дээ... жижиг дээрээ бүр жижгэрцэн..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Miro Klose » Wed Jul 14, 2010 5:36 pm

Тэр Допингтой холбогдсон нөхдүүд тэгээд ерөөсөө олигтой амжилт гаргасангүй шүү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 6:19 pm

munkhbayar_AC wrote:За аймгуудын баярын мэдээ

Хөвсгөл хотгойдын хурдтай, Говь-алтай 70 жилийн ойтой гээд наадмаа хийгээгүй.
Сэлэнгэд Боом, Дорнодод шүлхий гарсан, Хэнтий сарын сүүлээр наадмаа хийнэ гэнэ.
Архангайд а/з Адьяабат түрүүлсэн байна.
Баянхонгорт а/н Эрдэнэхүү үзүүрт з/б Баасанбат үлджээ.Их шөвөгт аварга дээд сургуулийн бөх Батцэнгэл, Богд сумын залуу бөх Мөнхбаатар үлдсэн байна
Булганд Хөвсгөл аймгийн галт сумын залуу бөх Давааням түрүүлж а/а болсон бол а/а Батмөнх үзүүрлэсэн байна.Бүрэгхангай сумын харьяат з/б Тамир, Сэлэнгэ сумын харьяат Амарсайхан нар шөвгөрчээ.
Өвөрхангайд Сант сумын харьяат з/б Наранбаатар түрүүлж а/а болсон бол Өлзийт сумын харьяат а/з Батзориг үзүүрэлжээ.шөвгийн 4-т у/н Ширнэнгийн Батхуяг а/з Гантогоо нар үлдсэн байна.
Өмнөговьд Дарханбат түрүүлэн а/а болсон бол а/а идэрсүрэн үзүүрэлжээ.3-т у/н Энхтуяа үлдсэн байна.
Завханд а/з Батжаргал түрүүлэн а/а болсон бол а/н Баярсайхан /у.з Баяржавхлангийн дүү гэхийн /үзүүрлэж а/з болжээ.
Төв аймагт а/з Батчулуун түрүүлж а/а болсон бол Ган-идэр үзүүрлэж а/з болжээ.
Говьсүмбэрт Завханы а/х Батмөнх түрүүлсэн бол Дундговьт з/б Дэлгэрбат а/а болсон бол у/з Соронзонболд үзүүрлэсэн байна.4-т а/з Занданбат з/б Бат-эрдэнэ нар үлджээ.
Сүхбаатарт а/а Мөнгөнбаатар түрүүлж хурц арслан болсон бол з/б Сэнгэдорж а/з болжээ.Дархан-уул аймагт Говь-алтай аймгийн харьяат а/н Отгонбаатар түрүүлсэн бол Ховд аймагт а/з Пүрэвсайхан түрүүлжээ.
Орхон аймагт а/з Амарзаяа түрүүлсэн бол а/а Нямбаяр үзүүрэлжээ.Увс аймагт с/з Энхбаяр түрүүлж а/а болсон бол а/н Жамсран үзүүрэлжээ.4-т а/з Бадарч а/н О.Гантулга үлдэж а/х болсон байна

Энийгээ энчээ бичиж бай. http://sportnews.mn/forum/viewtopic.php ... 5&start=50
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby kayo » Wed Jul 14, 2010 8:23 pm

Сүхбат цагаан холтон болсон гээ биздээ, ер нь их биеэ боддог хүн гэсэн, барилддаг байхдаа ч "Хоол хоёр олдоно, ходоод нэг олдоно" гээд удаанаар бага иддэг байсан гэсэн.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Nok » Wed Jul 14, 2010 9:40 pm

Barnaba wrote:бусад аваргуудтай харьцуулахад Сүхбат гэж хүн хамаагүй дутуу бие хаатай хүн л дээ... зүгээр л энэ хүнд барилдах арга ухаан гээч зүйл нь төгс заяачихсан байсан байхгүй юу... дээр нь өөрөө бусдаасаа илүүгээс илүү хөдөлмөрч байсан...


Арлаар бол хэнээс нь дутахгуйдээ. Дамдин, Мөнхбат, Цэрэн, Балжинням, Сумьябазар 4-өөс лав илүү, Баянаа, Бат-эрдэнэ аврагуудтай ойртож очих байх. Ясаар харин аврагууд болон үе тэнгийнхээ бөхчүүд дотроос нэлээд жижигт орж магад шүү.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby El Payaso » Sun Jul 18, 2010 1:04 am

Barnaba wrote:Ийм шүү дээ... Сүхбатыг допинг хэрэглээд одоо шамчийчихаад байгаа гэх бол худлаа...
Уулаасаа Сүхбат гэж хүний биемахбод нь тийм аварга биетэй хүн биш л дээ, яг үнэндээ бол яс жижигтэй, нарийхан хүн шүү дээ, өвдөгний яс нтр нь уулаасаа их жижигхэн...ид байх үедээ ханатлаа зузаарцан нь л тийм байдаг байсан...
тэгээд хар залуугаасаа асар өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг байсан, налайхаас гүйж ирж бэлтгэлээ хийчихээд буцаад гүйгээд явдаг байсан гэж байгаа.. одоогийн бөхчүүдээс хэн ч тэгэж чадахгүй дээ...
ерөөсөө хүний биемахбодь чинь яг залуу насны тодорхой хугацаанд / хүний хамгийн их ачаалал авч чаддаг үе 18-21 нас байдийм шиг байгаам / асар өндөр ачаалал дунд бэлтгэл даадаг л байхгүй юу... Сүхбат гэж хүний хувьд Өсөхөө, Ганбат байтугай Сумьяа, Гантогтох, Пунцаг нараасаа ч байгалиас заяасан бие махбодиороо дутуу хүн... тийм биеэн дээр олон жил өндөр темпэнд бусдаасаа илүү гартлаа бэлтгэл хийгээд мөн олон гэмтэл аваад ерөнхийдөө спортын насны хувьд хөгширөөд ирэхээр хүний бие чинь өөрөө дийлэхээ болиод ирнэ л дээ... ганц л гэмтэлтэй холбоотой жишээ авахад талийгаач болцон Эрдэнэбат заан Сүхбатыг ид байхад нь хааг нь ханз татаж байсан, хөгшин хүн шүү дээ...айхтар гэмтэж байв.

Гантогтох, Сумьяа, Пунцаг нар өдийд бэлтгэлээ хийж байсан ч Өсөхөө, Ганбат 2-н дайтай барилдахгүй л дээ... энэ 2 чинь нөгөө 4-сөө илүү илүү байгалиасаа заяасан бие хаатай хүмүүс. бусдаасаа илүү ачаалал авахаар, бусдаасаа илүү нөөцтэй гэмээр хүмүүс...

бусад аваргуудтай харьцуулахад Сүхбат гэж хүн хамаагүй дутуу бие хаатай хүн л дээ... зүгээр л энэ хүнд барилдах арга ухаан гээч зүйл нь төгс заяачихсан байсан байхгүй юу... дээр нь өөрөө бусдаасаа илүүгээс илүү хөдөлмөрч байсан...

Пунцаг Сумьяа хоёроос хамаагүй том ш дээ жижиг чинь... өндөр... гол нь тэр туранхай байж байгаад нэг жил огцом зузаардаг бол ноотой... явч зүгээр бэлтгэлээр тийм болохгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Sun Jul 18, 2010 12:21 pm

бие хаа гэхээр ганцхан өндөр биш л дээ хө.
Сүхбат Сумьяагаас нэг үсрээд л 3 см орчим л өндөр байх, Пунцагаас бол 5 см ч юм уу... нэг тиймэрхүү л зөрүү байгаа байх.
гэхдээ Сумьяа, Пунцаг 2 бол яс бүдүүн, дээр нь замбараагүй их бяр, тэнхээтэй хүмүүс шт. Сүхбат бол тийм биш.

тэгээд тэр огцом зузаарсан гэдэг бол ёстой худлаа. заалны барилдаан, наадмын барилдаан гээд үзээд байвал огцом зузаараагүй нь аяндаа мэдэгдэнэ. 8-)
1996 оны үер Сүхбат гадуур явж байхдаа хүртэл цүнхнээсээ зуурж базсан арвайн гурил гаргаад иддэг байсан гэсэн. яагаад гэсэн чинь бөх хүн өлсөж болохгүй гэдэг утгаар.
бусад нь тэр үед гэвэл Өсөхөө, Гантогтох нтр Монголоор нэг яваад бөхөн, янгирын цус уугаад л...бас Баянаа аварга Сүхбат, Гантогтох 2-г хөдөө бэлтгэл дээр уруухан газарлуу араар нь буулгаж өгсүүлдэг байсан гээд... Сумьяа улам л хүчтэй болоод л...

тэр үед нээрээ Сумьяа бусдаасаа тасарсан шүү. тэр чигтээ аварга болцон бол магадгүй дархан аварга болох байсан байх гэж боддий. даанч Сүхбат шиг ямар ч хүнтэй барилдах арга ухаан нь дутмаг байснаас Баагий аваргатай буруу барилдаад 2 жил дараалаад унасан даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby jtrex » Sun Jul 18, 2010 1:45 pm

Бат-эрдэнэ аваргад уул нь иx дуртай бж билээ. Тэгсэн xэзээ билээ 2008 онд бил үү ноёны бөx болж тцагаан сарын барилдаанд түрүүлдэг чинь, тэрнээс xойш дургүй болсоон.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Sun Jul 18, 2010 2:02 pm

Ганбат одоо дахиж түрүүлж аварга болох хэрэгтэй дээ......

Сүхбат сайхан турсан гэсэн гайгүй л харагдаж байсан шд...... тэр наадмаар уяч болчихсон морь дуудуулаад явж байсан.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Jul 18, 2010 2:05 pm

Өөрийх нь азарга,даага 2 айрагдсан юм чинь аргагүй шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Olzii » Sun Jul 18, 2010 2:10 pm

Соёолон нь айрагдсан чинь Дагваа уйлаад л сүйд болоод байсан, Сүхбат харин уйлаагүй шүү
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby zigo » Sun Jul 18, 2010 2:14 pm

Olzii wrote:Соёолон нь айрагдсан чинь Дагваа уйлаад л сүйд болоод байсан, Сүхбат харин уйлаагүй шүү

Дагваа бол аргагүй шдээ. Өчнөөн жил наадамлаагүйн дээр их уяхан хүн.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Sun Jul 18, 2010 4:01 pm

Чуугий wrote:Өөрийх нь азарга,даага 2 айрагдсан юм чинь аргагүй шдээ.

Ах Батсүх уясан гэдэг нь тодорхой л доо.....
Тэр Сүхбат бас цол дуудаж байгаа хүүхдийг шоолж инээгээд байналээ...
хэзээ билээ таван цагираг дээр бөхчүүдийн инээж байгаа зургыг гаргасан чинь Сүхбат аварга ёстой "Муухай" инээдэг юм билээ дээ.... вахахаха......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Tue Jul 20, 2010 8:11 am

Би бол жижгийг допинг хэрэглэдэг л байсан гэж бодоод байгаа шдээ.
Бөхийн холбоо түрүүлсэн бөхөө допинг хэрэглэсэн нтр гэж мэдэгдвэл үзэгчдээ алдах байсан биз.
Тэгээд л сануулаад яваад байсан байх.Сүүлдээ яах аргагүй байдалд хүрээд л зодог тайлуулчвуу л гэж ойгоод байгаа шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Olzii » Tue Jul 20, 2010 10:28 am

Гарууд нээрээ допинг гэдгээ мэдэх үү ? Анальгин, аспирин уухад ч допинг илэрдэг юм шдээ, тэгээд бэртэл гэмтэл ихтэй бөхчүүд эм бол зөндөө л ууна шд, ууж байгаа эмнээс нь болоод допинг илэрнэ гэж мэдэх ч үгүй, за бөх байтугай эмч нь ч мэдэхгүй дээ монголд бол. Тэгээд л санаатай хүч тамир оруулдаг юм хэрэглэсэн болгоод сенсаац дэгдээгээд наачихна.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Батгэрэл » Tue Jul 20, 2010 10:30 am

Анельгин, Аспирин нь ч бас юу юум бээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Tue Jul 20, 2010 10:30 am

Olzii wrote:Гарууд нээрээ допинг гэдгээ мэдэх үү ? Анальгин, аспирин уухад ч допинг илэрдэг юм шдээ, тэгээд бэртэл гэмтэл ихтэй бөхчүүд эм бол зөндөө л ууна шд, ууж байгаа эмнээс нь болоод допинг илэрнэ гэж мэдэх ч үгүй, за бөх байтугай эмч нь ч мэдэхгүй дээ монголд бол. Тэгээд л санаатай хүч тамир оруулдаг юм хэрэглэсэн болгоод сенсаац дэгдээгээд наачихна.


ккк. тасарсан мэдлэгтэй хун байна шд
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Tue Jul 20, 2010 10:32 am

Яалтчгүй тариагаар шахаад байнашд.
Тэр нь тэгээд доодох нтрд нь хүртэл нөлөөлөөл ажиллагаагүй болсон бөхчүүд ч бас байна.
Ер нь энэ допинг, тариа нтр аймаар байгаа гэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Olzii » Tue Jul 20, 2010 10:37 am

Сүхбат бол мэхээр барилддаг хүн, Сумьяа мэтийн бяр зааж барилддаг хүмүүст нь л допинг хэрэгтэй байдаг байх
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Бамбууш » Tue Jul 20, 2010 11:07 am

За энэ одоо бас л улиг болсон яриа явагдаж байна.. Жижиг аварга ганц л заяах бөх.. тэгээд л болоо... Бүх биендээ жигд бяртай хүнд бярдуулдаггүй байсан гэж ярилцдаг юм билээ.. Яах аргагүй өөрийнх нь хөдөлмөр л дөө.. Кажууд нь тариад сууж байхыг маниус үзсэн биш ингэж мултарж бас болохгүй л дээ..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Аагий » Tue Jul 20, 2010 12:40 pm

Бамбууш wrote:Жижиг аварга ганц л заяах бөх.. тэгээд л болоо...



үнэн үнэн :eek:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jul 22, 2010 5:35 pm

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, АХ-ын 89 жилийн ой, Аймгуудын баяр наадам 07 дугаар сарын 09 - 11 - ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрцгөөжээ. Одоогоор 21 аймгийн 16 аймаг нь баяр наадмаа хийгээд байгаа бөгөөд нэгээс бусдад нь шинэ арслан цолтон мэндэлжээ. Ганц Сүхбаатар аймагт аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн хурц арслан болсон байна.

Архангай /256/

Тариат сумын харъяат аймгийн заан Н.Адъяабат түрүүлэн аймгийн арслан болж, Батцэнгэл сумын харъяат аймгийн арслан Л.Шинэбаатар үзүүрлэжээ. Аймгийн харцага Ч.Ганзориг дөрөвт үлдэн, харцага цолоо баталсан бол залуу бөх С.Золбаяр шинээр харцага болсон юм. Залуу бөх А.Өгийдалай, Ю.Пүрэвжаргал, Х.Дарханбаатар, Ц.Ганбат нар тав давж аймгийн начин боллоо.

Баянхонгор /256/

Аймгийн начин Б.Эрдэнэхүү шинээр арслан болж, аймгийн начин Ч.Баасанбат аймгийн заан болжээ. Залуу бөх М.Батцэнгэл, аймгийн начин Б.Бат-Орших нар аймгийн харцага, залуу бөх С.Батболд, С.Бат-Ирээдүй, Т.Мөнхтөр, Ж.Баярдамба нар аймгийн начин цол хүртжээ. Эрдэнэхүүгийн хувьд аймгийн наадамд хоёр түрүүлж байж аймгийн арслан болсон нь сонин тохиолдол юм. Баянхонгорчууд өнгөрсөн жил Ламын гэгээний ойн даншиг наадам хийнэ гээд аймгийнхаа наадмыг зургаадугаар сард эрт хийсэн боловч МҮБХ хугацаанаасаа өмнө хийсэн гээд бөхчүүдийн авсан цолыг хүчингүй болгосон юм. Ийн хэлмэгдсэн Эрдэнэхүү өнөө жил ахин түрүүлсэн юм.

Булган /128/


Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат залуу бөх А.Давааням түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол түүний нутаг нэгт аймгийн арслан А.Батмөнх үзүүрлэв. Залуу бөх Д.Амарсайхан, Д.Тамир нар аймгийн начины болзол хангалаа.

Говьсүмбэр /128/

Завхан аймгийн харъяат аймгийн харцага П.Батмөнх түрүүлэн аймгийн арслан болж, Говь-Алтай аймгийн арслан О.Цэрэндаваа үзүүрлэжээ. Залуу бөх Б.Үүрцайх, Г.Энхсүх нар аймгийн начин цолтны тоог нэмсэн байна.

Дархан-Уул /128/

Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат аймгийн начин Б.Отгонбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол залуу бөх Н.Пүрэвсайхан үзүүрлэж аймгийн заан болжээ. Залуу бөх Э.Батмөнх, Г.Баасансүрэн нар шөвгийн дөрөвт шалгаран үлдэж аймгийн начин цол хүртэв.

Дорноговь /256/

Хэнтий аймгийн заан Б.Хадбаатар түрүүлж цолоо ахиулсан бол Өргөн сумын харъяат аймгийн арслан Т.Буянжаргал үзүүрлэсэн байна. Аймгийн начин Э.Ванданцэрэн, залуу бөх Ж.Баясгалан нар аймгийн харцага, залуу бөх Ш.Дэмбэрэл, Б.Баттулга, Б.Батзориг нар аймгийн начин болов. Мөн аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал наймд үлджээ.

Дундговь /256/

Эрдэнэдалай сумын харъяат залуу бөх Д.Дэлгэрбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж МУ-ын заан Б.Соронзонболд үзүүрлэжээ. Залуу бөх Б.Бат-Эрдэнэ аймгийн харцага, залуу бөх С.Батсайхан, Ш.Мянганбаяр, Ж.Баянмөнх нар шинээр аймгийн начин боллоо. Цолоо ахиулахаар зодоглосон аймгийн харцага Э.Баасандорж зургаагийн даваанд унасан байна.

Завхан /256/

Идэр сумын заан Д.Батжаргал нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж, залуу бөх Б.Бадамсүрэн үзүүрлэж аймгийн заан боллоо. Залуу бөх Б.Ганбаатар, аймгийн начин М.Баярсайхан нар зургаа даван дөрөвт үлдэж аймгийн харцага боллоо. Мөн залуу бөх Т.Түвшинтулга, Г.Баасандорж нар тав давж аймгийн начин цол хүртэв. Аймгийн начин Г.Гантулга, Р.Батсүх нар зургаагийн даваанд өвдөг шороодож цолоо ахиулж чадсангүй.

Орхон /128/

Архангай аймгийн харъяат аймгийн заан Б.Амарзаяа түрүүлж арслан болж, аймгийн арслан Л.Нямбаяр үзүүрлэсэн байна. Залуу бөх С.Ням-Очир, Б.Энхболд нар аймгийн начин цол хүртэв.

Өвөрхангай /128/

Сант сумын залуу бөх Ж.Наранбаатар түрүүлж аймгийн арслан цолд хүрж, аймгийн заан Л.Батзориг үзүүрлэн цолоо баталсан байна. Улсын начин Ш.Батхуяг, аймгийн заан Д.Гантогоо нар дөрөвт үлдэв.

Өмнөговь /128/

Хүрмэн сумын харъяат залуу бөх Ш.Дарханбат аймгийн арслан болж, аймгийн арслан С.Идэрсүрэн үзүүрлэсэн байна. Сумын заан Т.Далайням дөрөвт үлдэн аймгийн начин болсон бол МУ-ын начин Т.Энхтуяа зургаагийн даваанд учраа бөхөө барсангүй.

Сүхбаатар /256/

Онгон сумын аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж аймгийн хурц арслан боллоо. Аймгийн заан Б.Сэнгэдорж үзүүрлэн цолоо баталсан байна. Аймгийн арслан Ч.Булганхүү, О.Баярхүү нар дөрөвт үлдсэн бол залуу бөх А.Өсөхбаяр, Э.Баярбаатар, М.Гансүх нар аймгийн начин цол хүртэв.

Сэлэнгэ /128/

Орхонтуул сумын начин Ж.Галбадрах түрүүлж аймгийн арслан, Баянгол сумын залуу бөх М.Баярмандах үзүүрлэн аймгийн заан цол тус тус хүртэв. Залуу бөх Б.Дашдондог, Б.Эрдэнэбаяр нар дөрөвт үлдэж аймгийн начин болжээ.

Төв /128/

Баяндэлгэр сумын харъяат аймгийн заан Ч.Батчулуун түрүүлж цолоо ахиулсан бол С.Ган-Идэр сумын заан цолоо аймгийн заан цол болгосон байна. Залуу бөх Б.Отгонбаяр, Б.Энхбат нар дөрөвт үлдэж аймгийн начин болжээ.

Увс /256/

Залуу бөх Д.Энхбаяр түрүүлж арслан, Тэс сумын залуу бөх Л.Жамсран үзүүрлэж заан цол тус тус хүртжээ. Малчин сумын харъяат аймгийн начин О.Гантулга дөрөвт үлдэн харцага цол хүртжээ. Мөн аймгийн заан Б.Бадарч дөрөвт үлдсэн байна. Залуу бөх Б.Ганбаатар, Ууганбаяр нар наймд үлдэж начин цол хүртсэн байна. Мөн аймгийн арслан Б.Нармандах, аймгийн начин Т.Хайдав нар шөвгөрсөн байна.

Ховд /128/

Чандмань сумын харъяат аймгийн заан Б.Пүрэвсайхан түрүүлж аймгийн арслан, Говь-Алтай аймгийн начин В.Туяазаяа үзүүрлэж аймгийн заан болжээ. Дөрөвт үлдсэн залуу бөх Б.Ганцоож, Л.Ариунболд нар аймгийн начин болжээ.

Баян-Өлгий аймаг 22 - 23 - нд түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэх бол Говь-Алтай аймаг 28 - 29 - нд түүхт 70 жилийн ойгоо баруун бүсийн даншиг наадамтай хамт, Хөвсгөл аймаг 28 - 29 - нд Хотгойдын хурд хангайн бүсийн наадам, Хэнтий аймаг 28 - 29 - нд Хардэлжанжинбэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн даншиг наадам хийх бол Дорнод аймаг 29 - 30 - нд аймгийн наадмаа хийх сурагтай байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 28, 2010 1:15 pm

Өнөө жил бөхчүүдээс ямар нэгэн допингийн хэрэг гарсангүй гэнэ дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests