Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jun 30, 2010 10:42 pm

Үндэсний өв уламжлал мартаж болохгүй бидний соёлын үнэт зүйл болсон эрийн 3-н наадам хаяанд ирлээ,

Энгүй хүчит бөхчүүд ид хаваа гайхуулж ирмэг хурдан хүлгүүд шандас шөрмөсөө сорьсон
Эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ шалгасан
эх дэлхий тэр чигээрээ наадмын хөлд дарагдсан эрийн 3-н наадам хаяанд тулж ирлээ,

Энэ дундаасаа наадмын хүчит бөхийн барилдаан болон бөхчүүдийн бэлтгэл , хэр байна, хаана ямар галд бэлтгэлээ базааж байна гээд наадмын барилдаан шинэ цолны таавар магадлал, наадмын түрүү бөх хэн байхыг өөр өөрсдийнхөөрөө бичие залуусаа

Image

шинэ залуу үеүү?

Image

залуу цолтонгууд уу?

Image


буурь заахуу?
Image

өсөхбаяр заан , харцага бат-орших харцага Пүрэвжав арслан ганхуяг мөнхбаатар заан рагчаа соронзонболд гээд хэн наадмаар цолоо ахиулж хэн наадмаар өнгөлөх вэ?
Last edited by slo mo jones on Wed Jun 30, 2010 10:48 pm, edited 1 time in total.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jun 30, 2010 10:47 pm

Наадам айсуй. Монгол хүн бүрийн сэтгэлд ер бусын баяр хөөр, догдлол, хүлээлт үүсчихсэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Баяр баярын дотроос хамгийн их цэнгэлийг төрүүлдэг үндэсний их баяр наадам дөхөх тусам бөхдөө хайртай монголчууд минь бөхчүүдээ шинжин “Хэний хүү түрүүлж, хэн хэн улсын цол хүртэх бол…” гээд л таавар дэвшүүлэн ярилцаж суугаа.

Улсын гарьд И.Доржсамбуугаар ахлуулсан “Булганхангай” дэвжээний бөхчүүд 6-р сарын 2-нд Дуган хад руу гарсан бол Сэлэнгэ аймгийн “Таван Хан” дэвжээнийхэн өөрийн аймгийн Мандал суманд бэлтгэлээ базааж буй гэнэ. Харин Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнийхэн хотоос зүүн тийшээгээ Мандал хэмээх амралтын газарт гарсан бол даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн энэ жил цэргийн амралтанд биш Налайх руу бэлтгэлдээ гарлаа.

Өнгөрсөн жил их засвар хийж өнгө зүсээ зассан “Сүүж” уулын амралтанд Ховд, Хөвсгөл, Завхан аймгийн болон Хүч спорт хороо гээд нэлээд хэдэн гал гарах гэж байгаа сурагтай. Харин алдарт Бугын САА-д Хилчин спорт хороо, Өверхангай болон говийн аймгуудын дэвжээд бэлтгэлээ базаахаар түрүүч нь гарсан гэнэ.

Image
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Thu Jul 01, 2010 11:02 am

Хөгшөөн наадам - 2010 гээд бас сэдэв нээцэн байна.Сэдэв давхцаад байхын.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 12:00 pm

зөвхөн бөхөө илүү нарийвчилмаар санагдлаа,

наадам 2010 сэдэв дээр ерөнхий зүйлүүд болон хурдан морь, сур харваа шагай харваагаа түлхүү бичээд явбал ямар вэ хө,
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Сэнгүүмбилэг » Thu Jul 01, 2010 12:32 pm

Сумьяабазар барилдах уу
Сэнгүүмбилэг
 
Posts: 348
Joined: Tue Apr 13, 2010 5:42 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 12:51 pm

Сэнгүүмбилэг wrote:Сумьяабазар барилдах уу


М/ав Д.Сумъяабазар барилдахгүй. бэртэл гэмтлээс болж барилдаануудыг өнжиж, улмаар бизнес ажил хэргийн салбартаа хүчээ үзэх болсон аварга маань 2 жил огт барилдалгүй нас нь ч нэлээн явсан одоо 37той, цааш цаашдаа барилдахгүй болж байгаа байхаа,
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 1:33 pm

бар жилийн тэргүүн дэвжээ болох Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд

Image

1, Монгол улсын гарьд Нямдоржийн ГанбаатарImage Image түрүү бөхийн тааварт нэр нь цохиж яваа юм. Ид яваа насан дээрээ байгаа гарьд маань бие хүч ааг омог нь жигдэрсэн насан дээр явж байгаа бөгөөд баргийн бөхчүүдийг гарынхаа үзүүрээр хөнгөхөн давж байгаа харагдаад байгаа.
Гэвч бага сага хий харагдаад байгаа бөгөөд бэлтгэл сургуулалтан дээрээ анхаарч байгаа гэж найдаж байна. Сугандаа сэжиүлэх, хөл алдах, шуудагнаас хөөж түрж байгаад сунаж унах гэх мэт мэхэнд өвдөг шороодож байгаа харагддаг.
Гэвч түүний бие хаа, хүч тэнхээ нөөц бололцоогоор эдүгээгийн даян аварга Өсөхбаярын амжилтыг давтахыг үгүйсгэхгүй.

2, Улсын заан Б.Соронзонболд Image уран гоёмсог баридаан, хурдан тэсэрсэн хөдөлгөөн гээд энэ соронзонболд зааны барилдааны онцлог, аймгийн арслан байхаасаа л үзэгчдийн анхаарлын төвд орж заал тэнхимийн барилдаануудад ид шуугиулж явсан хүчтэн маань эдүгээ улсыг заан цолонд хүрч заан цолтойгоор 2 дахь жилийн наадамдаа хүч үзэх гэж байна.
Зааны хувьд бэлтгэл маш сайтай байгаа бөгөөд цолоо баталж ахиулах боломж тун өндөр. Шөвгөрөх бөхчүүдийн дунд нэр нь байнгын явдаг тэрбээр гагцхүү их шөвөг дунд шөвөг бага шөвөг магадгүй үзүүр түрүүнд алинд нь хүрэхийг тэр өдрийн тэнгэр мэд гэлтэй. ямарч бөх эмээмээр дайчин барилдаантай тэрбээр наадмыг чимэх бөхчүүдийн томоохон төлөөлөл юм.

3, Улсын начин Ду.Батбаяр
Наадмаар хэр өнгөтэй зодоглох нь наадмын өмнөх сорилго барилдаанаас харагддаг. Энэ жилийн наадмын сорилго барилдаан 27-ны өдөр болж өндөрлөсөн. Барилдаанд Сүү компаний бөх, улсын начин Ду.Батбаяр түрүүлж, АПУ компаний бөх улсын арслан До.Ганхуяг үзүүрлэсэн. Анхны барилдаанд улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, арслан Д.Ганхуяг үзүүрлэн одоогийн цолондоо хүрсэн бол түрүү жил М.Өсөхбаяр начин цолтой түрүүлж, тэр жилийнхээ наадамд заан цол хүртэж байсан байна. Энэ жишиг үргэлжилвэл Ду.Батбаяр цол ахих боломжтой юм.

нэгэн ярилцлагын үеэр
- Та Бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудад тогтмол зодоглож ихэвчлэн түрүү, үзүүрт шалгарч байгаа. Харин наадмаар нэг л болж өгөхгүй байх шиг?

- Харин тийм ээ. Битүү газар (Бөхийн өргөөг хэлэв бололтой.сурв) санасандаа хүртэл барилдаад, цэлгэр дэнж, задгай талбайд болохоор барилдаан гарахгүй тал илт мэдрэгдээд байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна уу гэж бодогддог.

- Ямар?

- Төв цэнгэлдэхэд зодоглоход зай талбайгаас гадна цаг хугацаа их нөлөөлөх юм. Даваануудын хоорондох хугацаа маш урт. Учраа болон ам бөхөө орхин жаахан хөлс гараад бие тавираад барилдмаар болоод иртэл дараагийн даваа эхлэх гэсээр бараг бүтэн өдөржингийн юм болно. Тэгэхээр биеийн эрчим хүч алдагдан биш болоод явчихаж байгаа юм. Энэ нь барилдаанд нөлөөлөөд байна уу даа. Харин бусад бөхчүүдэд надад тохиолдоод байгаа "өвчин" гайгүй юм шиг байна лээ.

үнэхээр л наадмаар одгүй байдаг ч зааны эрэмбэтэй сайн бөх энэ жилийн наадмаар цолоо ахиулж дээшээ мацана гэдэгт их итгэж байна.

4, улсын начин Д.Лхагвадорж ама бямбадоржийн ах гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй мэдэх биз , нэгэн үе чөлөөт бөхийн шигшээ багийн 120кг улсынхаа нэрийн өмнөөс тив дэлхийн олон тэмцээн уралдаануудад амжиллтай оролцсон тэрбээр харамсалтай нь бэртэл авч нэг хэсэг чимээ тасарсанч сүүлийн жил гаруй нь өмнөөс буцаж үндэсний бөхөөрөө амжиллттай сайн барилдаж эргэж анхаарлын төвд орж ирсэн сурцтай гэгчийн тахимдах мэх, чацаа ашиглан шахаж татах гээд их хашир барилдаантай начин маань цолоо батлах ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна. томоохон цолонд хүрэхэд гайхах юмгүй бөх юм.

5. Бусад, Улсын начин тогтохбаяр , бат-Эрдэнэ гээд залуу сайн бөхчүүд наадмын 4,5-ын давааг нэлээн чимэх буй заа. бэлтгэл сургуулилтан чухам хэр юм, ямарч байсан их л унаа холтой бөхчүүд, тэгээд улсын цолруу тэмүүлж буй аймаг цэргийн олон цолтонгуудтай /суманчулуун, цэрэнтогтох/ Говь-алтай нутгийн Хантайшир дэвжээ наадмын өнгийг тодорхойлох буй заа
Last edited by slo mo jones on Thu Jul 01, 2010 5:22 pm, edited 2 times in total.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 2:00 pm

Булган аймгийн булганхангай дэвжээний бөхчүүд, Бар жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд 2-р байранд орсон

Image

1, Улсын гарьд И.Доржсамбуу , эдүгээ 39 насыг насалж бяртай хүчтэй гарьд маань харих хаач байсын болоогүйээ гээд л сэнжигдээд л тахимдаад хонгодоод л дайрчих сайн бөх юм.
Image

Гарьд маань өмнөх жилийн наадамд нутгийн дүү эдүгээгийн улсын начин энхбатыг 5-ын даваанд амлаж өвдөг шороодож байсныг хараад гайхах хүндлэх сэтгэл төрж байсныг нуух юун.

Монгол бөхчүүдийн маань дунд залуу бөхчүүдийг дэмжих тэр сайхан уламжлалаар галаа ахлаж гарсан гарьд маань өөрийн амжилтыг огоорон ийм шийдвэр гаргалаа гэж бодож байсан цаг саяхан. Гарьд маань буурь зааж 5-ын даваанд үлдэх болвуу? тэгээд яахыг чухам хэлж мэдэхгүй юм. магадгүй Отгонбаатарыг ч амлах ч юм билүү. мэдээж гарьд маань өөрөө зүтгэвэл харьж яваа насандаа хараахан итгэхгүйл болвуу.

2, Улсын заан Өсөхбаяр, Тэсэрсэн хүч огцом хөдөлгөөн, урамтай барилдаан, Залуу заан маань заан цолон дээрээ удаан тогтохгүй урагшилж мэдэх бөх, арслан цолны төлөө арсалдах бөхчүүдийн нэг.
Заан цол авсан учраас 5-6н даваа хүртэл тун чиг гайгүй яваад ирэх боловуу. магадгүй 4-н давааны оноолт ямар эвгүйч аавын хүүтэй оноолоо билээ. залуу заан маань их шөвөгт очих улмаар цолоо ахиулж мэдэх хамгийн боломжит бөх юм.

3, улсын харцага баасандорж, Эвсэлгүй ч гэмээр юмуу? гэтэл их эвгүй барилдаантай. аз юмуу гэхээр байнгын өндөр амжилттай . сайн бөх гэж үнэлэгдээд байгаа. харцага. үнэндээ бол нээх хараад дэмжээд байдаг бөх биш ч гэсэн улсад 2таа шөвгөрцөн залуу хүчтэн, заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдах задгай барилдаантай эр болохоор цолоо батлах ахиулахыг үгүйсгэхгүйээ

4, бусад, улсын начин ёндонсамбуу, энхбат цогтжаргал 4-ын даваа хүртэл л явах биздээ
аймгийн арслан отгонбаатарт их эвгүй барилдаантай залуу бөх улсын начны тааварт зүй ёсоор орж байгаа бөх дөө, булган нутгаас шинэ цолтон нэмэгдэх буй заа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 2:52 pm

Сэлэнгэ аймгийн таван хаан дэвжээний бөхчүүд бар жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд 3-р байранд орсон
Image

1, Улсын өсөх идэр начин Эрхэмбаяр лагс том цээж тааз, олон жилийн барилдааны туршлага.
эрхэмбаяр начинд жил болгоны наадмаар л их итгэл найдвар хүлээлгэдэг бөх хүн бүдүүн өвснд гэгчээр л яг наадмаар явахгүй. ам авах их ухаанд суралцахаар ч юмуу, буруу амнаас болж унаж байгаа харагддаг, одоо эрхэмбаяр начины нягт барилдаанаас эмээсэн том цолтонгууд түүнийг 5-н даваа хүртэл амлахгүй бөгөөд цолоо батлах ахиулах нь гагцхүү түүний аз одоос л хамаарна.
магадгүй 5-ын даваанд 3-н даваанд амаа авахдаа их зөв авч гарвал түүнд боломж өндөр бий ядаад заан цолонд болтугай хүрчихээсэй хангалттай нөөц бололцоо байсан хирнээ огтхон ч ашиглаж барилдахгүй юмаа яг наадмаар, 4,-н давааны оноолотон дээр аймгийн хурцуудтай таарах магадлал тун чиг өндөр бөгөөд санжаагаас бусдын бол аргалчих байх гэж бодож байна.
за амжилт хүсэедаа олон ч жил барилдаж байна ИМУ байгуулагдсны 800 жилээр начнаа батлаад гүйж байхад нь их юм дуулгах байх гэтэл элбэгийн доор шургаад унасан их ч жаахан юм гэн алдсандаа хөөрхий бас биеээ барьдаг л байх

2, Улсын начин өсөх-ирээдүй Бас нэг бөөн туршлага , яагачгүй хашир бөхийн зан суусан бөх начин авснаасаа хойш 2ч жил дараалаад яг 5-ын даваанд 2 хүчтэнд унасан , унах унахдаа тунаж барилдсан сайн бөх. Даваабаатар содномдорж

сүүлийн үед барилдаан нь жаахан суухвий дээ гэж ажиглагдах ч сайн бөхийн зангарга гаргаж цолоо батлах хэмжээн д очих боловуу гэж найдна.

3, у/начин бүрэнбаатар элдэвтэй бөх, аргагүй л чөлөөт бөхийн ОУХМ-ын зан гаргаж хөлөнд орсон бол даацтай унагхд сайн бөх, нас нь ч нэлээн явлаадаа, ойрын ганц 2 жилдээ үзээд дийлэхгүй бол худлаа болох биз, энэ жил харин сүүлийн үеэ бодвол их л формтой байгаа ялангуяа нутгаа дуурсах шилдэг дэвжээ тодруулах барилдббнд их л өнгөтэй харагдсан

4 бусад, Аймгийн арслан Сүхбаатар Баянмөнх зиа баянмөнх гээд их араамлаг сайн барилдаж байгаа залуу байхын яг найдлага тавихаар бас явахгүймаа гэхдээ хараахан болоогүйч юм билүү, ойрын жилүүдэд сэлэнгээс төрөх улсын цолтны тоог нэгээр нэмэх материал бололцоотой бөхдөө
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Thu Jul 01, 2010 3:04 pm

Сло мо жонес чи нээрээ овоо дооо... :eek: үргэлжлүүлээд байгаарай..
Цагаанааг наадмын бөхийн талаар бас юм хум бичнэ гэж найдаад байгаа шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 3:12 pm

Barnaba wrote:Сло мо жонес чи нээрээ овоо дооо... :eek: үргэлжлүүлээд байгаарай..
Цагаанааг наадмын бөхийн талаар бас юм хум бичнэ гэж найдаад байгаа шүү...


баярлалаа хө та хэд минь ч гэсэн санал бодлоо оруулаад байгаарай. 7 сар гарчлаа одоо юу юугүйл наадам болоод ирнэшүү. Хөлбөмбөгийг ДАШТ-ын чимээнд нам гүм байж байгаад л гэнэт тэсэрсэн юм шиг эхэлчих болохоор эртнээс л бага багаар явуулж байя
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 3:50 pm

Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд 5-р байранд орсон

Image

1,Монгол улсын арслан Б.Мөнхбаатар Image

Тэг дөрвөлжин гэмээр биетэй хүчтэй арслан Мөнхбаатар, 20хон насандаа улсын начин цолыг аван бэртэл гэмтлээс болж олон жилийг алдсан ч тэр бүхэн нь ирээдүйн арсланд нөр их сэтгэлийн тэнхээ болж 4 жилийн дараа улсын заан цол 2 жилийн дараа нь улсын арслан цолыг аван тогмол 7 буюу түүнээс давж байгаа энгүй хүчтэй арслан билээ.
Хөвсгөл аймгаасаа 39-жилийн дараа арслан хэмээх цолыг уул усандаа авчирсан Хөвсгөл нутгийн унаган унаган хөвүүн маань Хөвсгөлийн хүчтэн дэвжээ дагуулсаар наадмын бэлтгэлээ базааж байна.
Арслан маань жудо бөхийн ОУХМ болохоороо ч тэрүү жудо бөхийн үндсэн мэхийг /ачих, тонгорох хутгах/ мэхүүдийг их л чадмаг хийж байгаа харагддаг. их лагс биетэй арслан маань зовлогүй шөвгөрөх боловуу, Мэдээж дараа дараачийн даваанууд бол ам авах их ухааны талбар болно. зааны даваанд тулж ирэх ч хэрхэийг хэлж мэдэхгүй юм. наадамд түрүүлэх ёстой өнгөлөх ёстой цолыг авсан гэдгээрээ мэдээж түрүүлэх өрсөлдөөнд толгой цохиж яваа ямартаа ч хөвсгөл нутгийнх нь уул ус арсланг түшин айлчилан ирэхэд 10 хоног л үлдээд байнадаа

2. Залуу хүчтэн Улсын начин Содномдорж Image

Цол авахаасаа өмнө ч сайн байсан аваад бүүр сайжирсан. үнэхээрийн даацтай барилдаан итгэл даах тамирчин, магадгүй ирээдүйн аварга. улсын наадамд 2 дахь жилдээ барилдахдаа л улсын цолонд хүрсэн тэрбээр улсын наадамд 3 дахь жилдээ зодоглохдоо их бодлыг эрийн цээжиндээ хуран ирэх нь тодорхой.

Мэдээж бодит байдал санаснаас хамаагүй хүнд. Тэр 4-ийн давааны оноолтон дээр улсын цолтон тэр тусмаа залуу улсын начинтай таарах боловуу харин 5-ийн даваанд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь гэх санжаадамбатай тунаж үлдэх магадлал хамгийн өндөр,, хэн ч энэ 2 бөхтэй барилдахыг хүсэхгүй, энэ 2 том даваанд очсон бага цолтон нь л байх боловуу тэгэхээр бөхийн уламжлал юмдаа 6 залуу зааны үед олон л тэд хоорондоо тунаж олон л нэгнийхээ боломжийг үгүйсгэж нэг нь нүдэндээ нулимстай нэг нь нүүрэндээ жавхаатай салцгааж байсан. Хэн нэг нь тунааны байдлаас гарах хэмжээний цолонд хүрэхгүйл бол тэд дараа жилч тунах магадлалтай. магадгүй Санжааг нутгийнх нь томчууд дэмжиж цолонд хүргэхгүйл бол за даа хзргэлээч 6-н даваанд тунана. хэн давсан нь дээшээ явнааа харцага авна заанаа авна тэгээд яахыг хэлж мэдэхгүй шууд түрүүлэх ч боломж хамгийн өндөр байгаа за аавын хөвүүдийн аз мэдэж дээ

3, Улсын харцага Элбэг , улсад түүн шиг 3 удаа 6 давсан харцага цолтон нэг бий одоо үед бол тэр ганцаараа энэ цолтонгуудын манлайлана. үнэхээр л сүүлийн удаа 6 давчаад 7-гийн даваанд ямарч бяргүй болтлоо барилдаад барьц шодоод хэн хэнийгээ хаяж чадахгүй Баяржавхлан заантай хөлсөө дуслуулаад байж байсан үе нь нүдэнд харагдаж байна. давчаасай харцагаа гэж хашгирч байсан миний дүр ч санаанд орж байна. дахиж чамд ийм боломж олдохгүйшүү энэ чиний сүүлийн жил гэж би мянга хашгиравч харцагат бяр орохгүйгээс хойш, хэн давсан нь дараагийн даваанд хялбар өгөөш болох нь тодорхой гэж бодохоор л заан заанаараа л үлдэнэ харцага заан болох хэрэгтэй байна гэж бодооод бодоод дийлээгүйдээ,, үнэхээрийн сайн бөх,
харцага маань 4-ийн давааны оноолтонд явчихгүй бол 5-ийн даваанд амлуулчихгүй бол содномоог тулгаанаас гаргаж мэдэх юмдаа

4, Бусад Харцага Ганхуяг маань зодооноор нэг хэсэг оролдож байхдаа монгол бөхийн босоо цагаан хийморь маань доройтчино гээд больж байсан хэсэг ч сайн үзсэн харамсалтай нь түүнд маань залуу насны бяр нь барагдаждээ хийморио сэргээж барилдана. гэхдээ л хийморио сэргээгээд л дуусах боловуудаа Начин Баянмөнх за даа 3-4 хүрвэл их юм байх
Last edited by slo mo jones on Thu Jul 01, 2010 5:52 pm, edited 3 times in total.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Сэнгүүмбилэг » Thu Jul 01, 2010 4:38 pm

slo mo jones wrote:
Barnaba wrote:Сло мо жонес чи нээрээ овоо дооо... :eek: үргэлжлүүлээд байгаарай..
Цагаанааг наадмын бөхийн талаар бас юм хум бичнэ гэж найдаад байгаа шүү...


баярлалаа хө та хэд минь ч гэсэн санал бодлоо оруулаад байгаарай. 7 сар гарчлаа одоо юу юугүйл наадам болоод ирнэшүү. Хөлбөмбөгийг ДАШТ-ын чимээнд нам гүм байж байгаад л гэнэт тэсэрсэн юм шиг эхэлчих болохоор эртнээс л бага багаар явуулж байя

харин тийм
би бас наадам болох гэж байгааг сая л саналаа хэхэ
ДАШТ-ын сүрэнд дарагдаад байгаа бололтой

Сло Жо Монес :eek:
Сэнгүүмбилэг
 
Posts: 348
Joined: Tue Apr 13, 2010 5:42 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 5:15 pm

Өмнөговь,Дорноговь, Говьсүмбэр Говийн хүчтэн дэвжээ
Хэдийгээр эдгээр 3-н аймаг нь тус тусдаа хутагтын хүчтэн, говь гэх мэт дэвжээдтэй боловч нийт бөхчүүдийн масс болон бар жилийн шилдэг дэвжээнд оролцсон байдлыг нь харгалзаад хамтад нь бичив.

1, Улсын арслан Азжаргал
Image

Хатуухан хэлэхэд цол нь хүндэтсэн арслан, улсад ердөө 2 хон шөвгөрсөн арслан маань эдүгээ 32 настай, Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын харъяа аймгийн арслан Азжаргал улсын начин Азжаргал гэж дуудуулж гардаг байх үедээ л ид сайн байждээ гэж бодогдохч шиг.

Учир нь тэрбээр улсын арслан цол хүртснээсээ хойш күээ чи чинь одоо яачваа гэмээр барилдааныг үзүүлж эхэлсэн эхэндээ яахав шинэ цолтон цолондоо хүрч барилдах гээд хаширлаад мэх хийхгүй байгаан боловуу гэж хангалттай л хүлээлээ, начин цолтой байхдаа үнэхээр сайн байсан бөхчүүдийн бооцоот барилдаанд нэгдүгээр байранд хүртэл орж улсын наадам болгоноор заан авна гэж ярьж байсан цаг саяхан. Одоо арслан маань хэр баргийн мэх хийхээ больж байж байж барьц сонгоход азаа үзэж хаялцдаг болж эхэндээ ч яахав барьц алдахдаа уналгүйгээр тавиулж сөрж барьц авахдаа хаяад яваад байдаг байсан одоо болч тийм ч юмгүй болсон арслан минь хичээгээрэй, нас байна хүч бяр бол хангалттай байгаа. за тэгээд одоо байгаа байдлаар нь дүгнэвэл 5 давбал их юм болнодоо бараг л чадахгүй боловуу давлаач 6-н даваанд унах биз,, ингэж дүгнэгдэх бөх уг нь биш юм сан санаа зовон зовон л бичлээ гэхдээ үнэн үг,

2, Улсын начин Цацабшир
Image

Хатансайхан начинаас хойш Дорноговь аймгийн нэрийг ганц тахалж байгаа бөх, сайн ч бөх, бие байна уу байна нас байна өдгөө 26тай. одоо хашир суух хэрэгтэй. уг нь тогтмол 4-5ын даваа хүргэдэг зааланд сайн бариллдаг бөх цолоо ахиулахад гайхах юмгүй начин цолоо хүртэл бяртай зааны замыг хааж Ганбат заанаар авч байсан харцага ч юмуу авах л хэрэгтэй бэлтгэлээ сайн хийвэл сайн бөх,

3, Улсын начин Т.Энхтуяа

Нэг хэсэг 96кг-д Монгол улсын нэрийг тив дэлхий болон олимпод хүртэл тахалж явсан чөлөөт бөхийн ОУХМ , харамсалтай нь сүүлийн жилүүдэд амжилт нь эрс буурч байна одооч найдлага тавихад хэцүүдээ

4, Бусад /Аймгийн арслан Идэрсүрэн, Сумъяа, Энхтайван, Одбаяр, Энхжаргал

Энэ хэд дундаас Идэрсүрэнг арсланг хэзээний ч билээ цагаан сарын барилдаанд аймаг цэргийн цолтой бөхчүүд дундаа түрүүлэхэд нь их бяртай их сайн бөх гарч ирж байна гэсэн байдаггүй ээ, аа харин саяны бар жилийн барилдаанаас хойш огцом сайжирсан одоо 21-тэй аймгийн арслан Одбаяр гээд залуу байна энэ залуу энэ жилдээ чададгүймаа гэхэд дараа жилүүдэд улсын начин авахааар бөх байналээ саяны наадмын сорилго барилдаанд шөвгийн 8-д үлдсэн, гэхдээ юмыг яаж мэдэхэв үзээд байждээ залууу минь
Last edited by slo mo jones on Thu Jul 01, 2010 5:48 pm, edited 2 times in total.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby meesh » Thu Jul 01, 2010 5:27 pm

Сайхан л бичиж байна, энэ бичлэгэн дээрээ жохон анхаарчвал өгүүлбэр эхлэх хүний нэрийг томоор нтр гээд.......
Бичээд байгаарай...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Thu Jul 01, 2010 6:17 pm

Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ.

Бөх----Баянхонгор гэхэд л том хэмээгдэх Пунцагийн Сүхбат гарьд маань нүдэнд буудаг цаг саяхан. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн тэрбээр одоо галынхаа бөхчүүдийг ахалж наадмын бэлтгэлдээ гарсан буй заа.
Ард түмнийхээ дунд арслан аварга мэт хайрлагддаг унасан ч давсан ч инээдээр цалгин зүлгэн ногоон дэвжээгээ , зуун зуун жилийн түүхэн уламжлалаа хүндлэн байдаг Монгол эрсийн бахарлын нэг Пунцагын Сүхбат гарьдын маань дэвжээгээр сонин дуулая.

Image

1, П.Сүхбат Олон жил уясан морь наадмаар уяан дээрээ тогтож чаддагүй шиг олон жил барилдсан монгол эр наадмаар тогтож чаддагүй хөөрөн догдлох энэ буй за. Та бүгд эргээд нэг санадаа гарьдын Америкт байх хугацааг наадмын төв стидионы тайлбарлагч маань Америкийн нэгдсэн улсаас гарьд Пунцагийн Сухбатаас наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлж байна гэсэн хэллэг наадмын өдрийн заавал сонсох ёстой мэндчилгээ мэт хүлээгдэх нь сайхан.
Тэгвэл хэдийнээ гарьд маань эх нутагтаа ирээд 2-таа жилийг өнгөрөөж их хүлээсэн хүслээр хоёрнтаа наадамдаа зодогложээ, Аль алинд нь гарьд маань 2 давж 3-ын даваанд галнаасаа залуу бөхийг амлаж унаад инээх нь залуу гарьдынхаа царайг тэр л агшинд тольдох шиг.
Энэ л жаягаараа гарьд маань 3таа даван гарч ирээд хонгор дэвжээний нэг хөвүүний хонго нь дээр нь нэг алгадаад инээгээд буцах дүрийг нэг харах бөхийн хорхойтон миний хүсэл төрөх бөлгөө

2,Улсын харцага Батболд Image эдүгээ 31 настай харцага маань бяр хүч нь яг л тэгшхэн яваа насандаа яваа.
Өмнөх жилийн наадмаар харцага Даваабаатар заан Соронзонболд нарыг 5,6-ын даваанд шуудагны барьцнаас шахаж татан түрж гишгэдэл алдахад нь мордож бяралхаж давсан даваа нь нүднээ илхэн санагдана. П.Сүхбат багш нь Америк явахаасаа өмнө энэ Батболд гээд залуу л юм дуулгаж магад хэмээн ярьсанчлан харцага цолонд хүрч багш болоод монгол түмнийхээ баярын буухиаг үргэлжлүүлсэн.
Харцагыг энэ жилийн наадмаар шөвгөрөх боловуу хэмээн нэлээн горьдлого тавьж байна. Сүүлийн үеийн заалны барилдаануудад амжилт муухан барилдаж, барилдахаас барилдахгүй нь олширсон харцага маань аархаж бяралхаж шуудагдаж түрэх нь ч мөн аатайдаа.
4-ын давааны оноолт харцагад эвгүй аймгийн арслан учруулах байх. харцага маань ч бэлтгэлээ хийж нэлээн сайн барилдах боловуу гэсэн битүүхэн горьдлого байна.

3, бусад /Улсын начин Сэр-Од , аймгийн арслан энхбат, Багахүү, Чулуунбаатар/ Хонгор нутгаас улсын цолонд хүрч болох хэдэн сайхан аймгийн арслангууд байгаа бөгөөд тэдний дотроос бөхийн чөлөөт бөхийн ОУХМ аймгийн арслан Чулуунбаатарыг энэ жил овоо үзчих боловуу гэж найдаж байна. за тэгээд тэр өдрийн тэнгэр Хонгор нутгийнхныг ивээх болтугай.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Bayara » Fri Jul 02, 2010 9:14 am

:eek: Сайхан бичиж, үргэлжлүүлээд байгаарай.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Fri Jul 02, 2010 5:17 pm

Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Үндсэн хууль батлагдсан өдөр, сар шинийн барилдаан зэрэг хагас жилийн дотор найман барилдаанд зодоглохдоо зургаан удаа түрүү аваад буй цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба энэ жилийн наадмаар цол нэмэх, түрүүлэх бөхийн тааврыг тэргүүлж буй. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, гурвын даваанд улсын начин Ж.Бадамдоржид, 2007 онд дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд, 2008 онд мөн даваанд заан Б.Ганбатад, өнгөрсөн жил хоёрын даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодсон. Харин өнгөрсөн жил болсон Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд хоёронтаа түрүүлсэн амжилт нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Залуу арслан энэ наадмын бэлтгэлээ “Бөх билэгт” дэвжээнийхээ бөхчүүдтэй Бага баянгийн амралтад базааж буй юм.

Арслангийн Бямбажав
Бүх цэргийн баяр наадамд хоёр удаа түрүүлж, улсын наадамд гурван удаа начин цолны даваанд тулж “бүдэрсэн” ч амжилтаараа өнөө цагийн аймаг цэргийн цолтнуудыг тэргүүлж буй цэргийн хурц арслан Арслангийн Бямбажав шинэ цол хүртэх бөхийн жагсаалтыг аман хүзүүджээ. Тэрээр 2005 онд начны даваанд Д.Рагчаад, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дөрөв давж, заан Д.Амгаланбаатарт, 2008 онд үеийн найз Б.Соронзонболдтойгоо начны даваанд тунаж, түүнийг цолны босго алхуулсан билээ.
А.Бямбажав арслан өнөө жил Тэрэлжийн ойролцоо наадмынхаа бэлтгэлийг базааж буй. Үүнтэй холбогдуулан нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд Бүх цэргийн баяр наадмыг 1992 оноос эхлэн зохион байгуулжээ. Энэ барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс Ч.Санжаадамба, А.Бямбажав нараас, үзүүрлэсэн бөхчүүдээс Т.Санчир, Ч.Ганбаатар, Б.Батмөнх, Д.Энхтөр нараас бусад нь улсын ямар нэгэн цол чимэгтэй болсон байна.

Даш-Очирын Энхбат
Монгол эрсийн дунд аав, хүү, ах, дүү, түүний дараа дараагийн үеийнхэн улсын цолтой бөх байх нь цөөнгүй. Энэ буухиаг үргэлжлүүлэх өндөр магадлалтай нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Д.Батболд, аймгийн арслан Д.Энхбат нар билээ. Аймгийн арслан Д.Энхбатын хувьд начин цолны тааварт цөөнгүй жил багтаж буй. Тэрээр 2006 онд улсын наадамд анх удаа зодоглож, хоёрын даваанд улсын начин Л.Нямсүрэнд өвдөг шороодсон бол дараагийн хоёр жил дөрвийн давааны нугалаанд тахимаа өгсөн юм. Харин өнгөрсөн жил гурвын даваанд шинэ начин С.Мөнхбатад унасан билээ. Тэрээр энэ наадмын бэлтгэлээ Бугын сангийн аж ахуйд базааж байгаа аж.

Чотонгийн Баянмөнх
Ардын хувьсгалын 87 жилийн ойгоор начны даваанд улсын заан Б.Ганбаттай тэнцүүхэн хүч үзэн өвдөг шороодсоноос хойш Сэлэнгийн өндөр арсланд бөх сонирхогчид нэлээд итгэл хүлээлгээд байгаа юм. Тэрээр саяхан болсон шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд аймаг, цэргийн цолтнуудаас хамгийн олон даваа авсан үзүүлэлтээрээ энэ жагсаалтын тэргүүн хэсэгт багтжээ. Баянаа арслан 2005 онд төрийн наадмын 512 бөхийн тоонд багтаж, дөрвийн даваанд Г.Чулуунбаатар харцагад өвдөг шороодсоноос хойш энэ амжилтаасаа буураагүй билээ. Харин өнгөрсөн жилийн баяр наадмын дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболдтой хүч үзсэн барилдаан нь будилаантай болсон хэдий ч зааны талд шийдэгдсэн нь наадамчдыг багагүй бухимдуулсан юм. Тэрээр “Таван хан” дэвжээний бөхчүүдтэйгээ өөрийн аймгийн Мандал сумын орчимд бэлтгэлээ базааж байгаа юм.

Алтангэрэлийн Отгонбаатар
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар улсын наадамд гурав дахь удаагаа зодоглохоор Дуган хадны ойролцоо нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлдээ гарчээ. 2008 оны улсын наадамд анх удаа зодоглож, начин цолны босгон дээр даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон бол өнгөрсөн жил залуу начин Ж.Бат-Эрдэнэ түүнийг найман бөхөөс сонгон авч өвдөг шороодуулсан юм. Мөн аймгийн цолтон тэр бүр түрүүлээд байдаггүй улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг нэг удаа “өнгөлсөн” нь улсын цол хүртэх итгэлийг бөх сонирхогчдод төрүүлсэн гэдэг. Мэргэжилтнүүд түүнийг “үндэсний бөхийн хувьд хийц, галбир сайтай. Өндөр цолонд хүрэх бололцоотой” хэмээн дүгнээд байгаа юм.

Алтангэрэлийн Алтанхуяг
Орон даяараа “Молиго бүргэд” хэмээн алдаршиж, 1932 оны улсын баяр наадамд түрүүлсэн хүчит арслан Пилжидийн Бат-Очир агсны удмын хүү Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн арслан А.Алтанхуя-гийг бөх сонирхогчид энэ жагсаалтад багтаажээ. Тэрээр 2008 оны наадамд улсын заан Ц.Мягмарсүрэнгээр дөрөв давж, начин цолны амаргүй даваанд улсын арслан Х.Мөнхбаатарын хутгах мэхэнд “даруулсан” билээ. Харин өнгөрсөн жил дөрвийн даваанд улсын заан Б.Сайнбаяртай учраа таарч өвдөг шороодсон юм. Арслангийн удамт арслан энэ наадмын бэлтгэлээ Бугын сангийн аж ахуйд базааж байгаа юм.

Батмөнхийн Сангисүрэн
Сүүлийн үед барилдааны ур чадвар өсч яваа хэмээн үзэгч, мэргэжилтнүүдээр үнэлүүлээд буй Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн арслан Батмөнхийн Сангисүрэн цол хүртэх бөхийн тааварт нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа. Он гарсаар танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдсаны зэрэгцээ унах тун “дургүй” байгаа цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг “Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаанд өвдөг шороодуулсан нь түүний чансааг багагүй өсгөсөн бололтой.
Тэрээр “Их Монголын хүчтэн” дэвжээний галтай Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж буй. Энэ галд аймгийн арслан Т.Санчир, Б.Батдорж, аймгийн начин Ц.Чимэддорж нарын улсын цолонд ойрхон бөх багтаж байгаа юм.

Батзоригийн Батмөнх
Төв аймгийн Баянхангай сумын уугуул, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Батзоригийн Батмөнх өнөө жил цол хүртэх бөхийн тааварт цөөнгүй санал авчээ. “Их шавь”-ийн дээд сургуулийн оюутан байхаасаа танхимын барилдаанд хүч үзэж, хий нь гарч байгаа залуу арсланг үеийнхэн нь “онгоц” хэмээн ёжлох. “Онгоц” арслан сүүлийн хоёр жил улсын наадамд хүч үзэхдээ А.Цацабшир, Б.Сангисүрэн нарт гурвын даваанд элэг бүсээ тайлаад байгаа юм. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнд Б.Батмөнхөөс гадна аймгийн арслан Ж.Мөнгөн, аймгийн наадамд гурван удаа үзүүрлэсэн Б.Батчулуун нарын улсын цолонд ойрхон бөх бэлтгэлээ базааж байна.

Ширбазарын Жаргалсайхан
Завхан аймгийн Идэр сумаас улсын арслан М.Лхагваа, заан М.Намбар тэргүүтэй цөөнгүй улсын цолтон Ардын хувьсгалын анхны жилүүдээс төрөн гарсан билээ. Энэ цувааг урт хугацааны дараа үргэлжлүүлэх магадлалыг Жагаа арслан цөөнгүй наадамд тээж яваа хэдий ч цол авах тухай бодлоо өнөө жил хүртэл хойшлуулахаас аргагүйд хүрсэн юм.

Тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд начны даваанд улсын арслан Д.Ганхуягт өвдөг шороодсон бол өнгөрсөн жил дөрвийн даваанд харцага Т.Мөнгөнцоожийг бараагүй билээ. Жагаа арслан энэ наадмын бэлтгэлээ Сүүжийн амралтад Завхан дэвжээний бөхчүүдтэйгээ базааж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jul 03, 2010 12:04 pm

За их сайхан зүйлүүд бичсэн байна :eek: ... Энэ бэлэн бичлэгүүдийг ишлээд би бас саналаа дэвшүүлчье...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jul 03, 2010 12:38 pm

slo mo jones wrote:бар жилийн тэргүүн дэвжээ болох Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд

1, Монгол улсын гарьд Нямдоржийн Ганбаатар. Түрүү бөхийн тааварт нэр нь цохиж яваа юм. Ид яваа насан дээрээ байгаа гарьд маань бие хүч ааг омог нь жигдэрсэн насан дээр явж байгаа бөгөөд баргийн бөхчүүдийг гарынхаа үзүүрээр хөнгөхөн давж байгаа харагдаад байгаа.
Гэвч бага сага хий харагдаад байгаа бөгөөд бэлтгэл сургуулалтан дээрээ анхаарч байгаа гэж найдаж байна. Сугандаа сэжиүлэх, хөл алдах, шуудагнаас хөөж түрж байгаад сунаж унах гэх мэт мэхэнд өвдөг шороодож байгаа харагддаг.
Гэвч түүний бие хаа, хүч тэнхээ нөөц бололцоогоор эдүгээгийн даян аварга Өсөхбаярын амжилтыг давтахыг үгүйсгэхгүй.


82 оных билүү? минийхээр бол бага сага биш арай дэндүү их хий харагдаад байгаа... Өсөхөө аварга яаж ч том том унаж байсан ч БӨ-д ингэтлээ барилдаан бүрт унадаг байгаагүй дээ... Энэ жил миний санаж байгаагаар а.з Мягмарсүрэн, а.з Цэвэлсодном, а.н Гантулга, а.з Батчулуун, а.а Энхбаатар... гээд арай дэндүү олон чанаргүй унасан. 2010 онд нэгч түрүү аваагүй... Содном начинд олон унасан, Санжаадамбад бас унасан. За нөгөө шилдэг дэвжээний барилдаанд бол ёстой маш олон унасан юм шиг билээ... намайг хааяа үзэхэд л аймгийн цолтой бөхчүүд арай ч дээ гэмээр л унаад унаад байсан...
4-ийн давааг л аргалаад давчвал 5 дээр начин болох гэж шийргэнэж байгаа нэг нөхрийг, 6 дээр начин болоод ханасан нэг нөхрийг даваап амархаан дунд шөвөгт хүрчих хүн дээ... түүнээс хойш шодоод байвал амжилт гаргах боломж тийм ч хол бишээ... гэхдээ 4 дээр л уначаасай гэж хүсч байна. Нөгөө Өсөхөө аваргын 3 дахиа түрүүлэхдээ хийсэн шахаж татаж, давуулж гуядах мэхийг заримдаа дажгүй хийгээд байгаа... саяхан у.х Баасандоржийг тэгэх гээд хөлийг нь газарт хүргэснээс болж аймаар унасан...


slo mo jones wrote:2, Улсын заан Б.Соронзонболд уран гоёмсог баридаан, хурдан тэсэрсэн хөдөлгөөн гээд энэ соронзонболд зааны барилдааны онцлог... ямарч бөх эмээмээр дайчин барилдаантай тэрбээр наадмыг чимэх бөхчүүдийн томоохон төлөөлөл юм.


Ноднин намар хэсэг форм сайтай байснаа өвлөөс хойш нээх гавихгүй байнаа... түүнийг хамгийн сүүлд хэзээ БӨ-д шөвгийн 4-д үлдсэнийг нь санаж байгаа хүн байна уу? муу барилдаж байгаа гэдэг нь миний фантазигийн оноогоос тод харагдаж байнаа... Түүн шиг өөрөө шийдэж, зүтгэж, гоё барилдаан үзүүлдэг бөх цөөхөн шүү... Бямбажав 4 давчвал яах бэ? эр хүний хэлсэн үг ...

slo mo jones wrote:4, улсын начин Д.Лхагвадорж ...буцаж үндэсний бөхөөрөө амжиллттай сайн барилдаж эргэж анхаарлын төвд орж ирсэн сурцтай гэгчийн тахимдах мэх, чацаа ашиглан шахаж татах гээд их хашир барилдаантай начин маань цолоо батлах ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна. томоохон цолонд хүрэхэд гайхах юмгүй бөх юм.


Энэ жил үнэхээр сайн байгаа бөх бол Лхавгадорж начин... угаасаа ч улсад олон удаа 4 давсан, Мөнхбаатар арсланг түрүүлэх жил нь 5 дээр унасан гэх мэтээр... Доржсамбуу гарьд хэрийн хүнийг дайраад л өнгөрч байгаа, Лхагвадорж л түүнийг бат барьж зогсоож чадаж байна лээ, их л сайн байгаа гэсэн үг.
Найраагүйгээр начин болсон маш цөөхөн бөхийн нэг гэдгийг бид мэднэ. Яг дархалсан айхтар мэхгүй ч олон талын барилдаантай, арал чяц ихтэй бөх... энэ жил цолоо ахиулах нь ойлгомжтой биш гэж үү?



slo mo jones wrote:5. Бусад. Бат-Эрдэнэ... гээд залуу сайн бөхчүүд наадмын 4,5-ын давааг нэлээн чимэх буй заа.


Тэсрэлт хийнэ гэж найдаад байгаа... Түүний ухаалаг, тооцоотой барилддаг нь залуу хүчтэнгүүдээс давж гарсан үзүүлэлт нь гэж боддог. Солномдорж начингаас юугаараа дутах билээ дээ? Заалны барилдаануудад сайн байгаагүй ч шилдэг дэвжээнд багаа тэргүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж сайн барилдаж байсаан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sat Jul 03, 2010 12:48 pm

ЦАГААН wrote:
slo mo jones wrote:
slo mo jones wrote:2, Улсын заан Б.Соронзонболд уран гоёмсог баридаан, хурдан тэсэрсэн хөдөлгөөн гээд энэ соронзонболд зааны барилдааны онцлог... ямарч бөх эмээмээр дайчин барилдаантай тэрбээр наадмыг чимэх бөхчүүдийн томоохон төлөөлөл юм.


Ноднин намар хэсэг форм сайтай байснаа өвлөөс хойш нээх гавихгүй байнаа... түүнийг хамгийн сүүлд хэзээ БӨ-д шөвгийн 4-д үлдсэнийг нь санаж байгаа хүн байна уу? муу барилдаж байгаа гэдэг нь миний фантазигийн оноогоос тод харагдаж байнаа... Түүн шиг өөрөө шийдэж, зүтгэж, гоё барилдаан үзүүлдэг бөх цөөхөн шүү... Бямбажав 4 давчвал яах бэ? эр хүний хэлсэн үг ...


3 сарын 14нд болсон заан цолны хүндэтгэлийн барилдаан дээр үзүүрлэсэн юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Miro Klose » Sat Jul 03, 2010 12:52 pm

аймгийн заан Батчулуун л нэг юм дуулгаж мэднэ шүү энэ аймгын арслан Отгонбаатар энэ Өсөхөөрхүү барилдаантай тэ нэг л нохой мордсон. аймгын заан Чимэддорж нь болхоор Сумъярхуу даан ч бие жижигтэй хог юм.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sat Jul 03, 2010 5:48 pm

өнөөдрийн тоглолтыг үзчээд энэ цувралаа үргэлжлүүлнэ хэхэ. та бүгд маань өөрсдийн санал бодол оруулж байгаарай,
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 04, 2010 9:50 am

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн ХУР ХАРЦАГА бөхийн дэвжээ,

Нэгэн цагт Улаанхүү начинаар л бөхчүүд нь хэмжигдэж байсан гэх Дундговь нутаг ардын хувьсгын 80 жилийн ойгоос хойш улсад үзэх бөхчүүдийн тоо олширч говийн аймгууд дундаа л бие дааж дэвжээнийхээ нэрээр , дан аймгийнхаа бөхчүүдээр Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах тэмцээнд оролцсон Дундговь нутгийн бөхчүүдээр сонин дуулая.

1. Улсын харцага Л.Пүрэвжав.
Image

Аймгийн начин цолтой байхдаа ардын хувьсгалын 83 жилийн ойн 4-н давааны оноолтонд тухайн жилдээ олимпод орохоор давхар бэлтгэлтэй байсан эдүгээгийн улсын даян аварга Г.Өсөхбаяртай оноолт таарч залуу хүний шийдсэн мэх дайчин чанараа гаргаж аваргыг 4-н даваанд бүдрүүлсэн, Улмаар улсын харцага Батбаатар харцага Г.Ганхуяг нараар 5,6-н даваанд давж улсын харцага цолны босго алхаж байсан улсад 3таа шөвгөрсөн хүчит харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав.

Аварга хэнд уначваа гэж хэнийгч халаглуулахааргүй сайхан барилдаантай энэ залуу дундговь нутгийнхаа бөхчүүдийн манлай нь болж жил жилийн наадмаар заан цол хүрэх боломжит бөхчүүдийг ч манлайлсаар яваа. Шуудагны барьцнаас даацтай гэгчийн шахаж татдаг , сэрүү барьцнаас хавирчдаг, тун боломжийн нягт найдвартай баридааныг үзүүлдэг харцага маань энэ жилийн наадмаар ч заан цол авч магайдгүй бөхчүүдийн тоонд орж яваа юм. өнгөрсөн жил улсын арслан мөнхбаатартай зааны даваанд таарч мөн л барьц сонгож сонгуулж явсан үе,, нүдэндээ нулимстай улдсэн харцага маань дараа жилийн наадам хол байнадаа хол байна гэж тунин гунирхсаар арслангийн инээдтэй ч гэмээр сонирхлтой ч гэмээр дэвэлтийг араас нь харж зогсож байснаас хойш бүтэн жил тойрчээ, Энэ үедээ говь нутгаас /Говь-Алтайг баруун 5-н аймагт оруулан тооцоогүй/ улсын арслан Азжаргалын дараа орохуйц том цолтон маань цолоо ахиулах эсэхийн зааг дээр тулсан 10 хүрэхгүй хоногийг хүлээн суугаа нь лавтай.

эрэмбээрээ харцагууд дундаа одоо цагт 2-т гарах боловуу /2 удаа 6 нэг удаа 5/ тиймд 4-н давааны оноолт аймгийн арслантай таарна. хурцуудтай ч таарч магадгүй. харцагыг ямартаа ч оноолтоос бол гараад ирэх байх гэж бодож байна. сүүлийн үед заалны барилдаанд нээх гавихгүй харагдана. бэртэл ч байгаамуу. Лав л Сүхбат аваргын маань харах нэг томоохон бөхчүүдийн нэгдээ. за тэгээд хэрхэхийг хэлж мэдэхгүй юмдаа.

2. Улсын начин будын Чинзориг Image

2007 онд анх улсын заан Батзоригоор 5 даван улсын начин цол авч байсан бол 2 жилийн дараа буюу нодлин жлийн наадмаар улсын заан сайнбаяраар 5 даван улсын начин цолоо баталсан өсөхидэр начин юм. Дундговь аймгийн мөн л итгэл хүлээлгэж байгаа бөхчүүдийн нэг бөгөөд заалны барилдаануудад ч мөн дундаж амжилтыг үзүүлдэг. Энэ жилийн наадмаар хэрхэхийг шууд хэлж мэдэхгүйч аавын хүүгийн од гийгээд хэр цаашаач явж магадгүй. 4,5-н даваанд уначиж магадгүй гэж бодож байна. 4-н давааны оноолтыг давбал 5-н даваанд цолтонгуудад амлуулах байх. Тэд ч шинэ цол авахаар шийдцэн барилдаантай бөхчүүдээс илүү улсын цолтой бөхчүүдээ амлаж барилдах нь энэ даваанд олонтаа байдаг.

3, Улсын начин гарваагийн Олзгэрэл Image
Мөн л Дундговь нутгийн бөхчүүд хүч түрэн орж ирж байх үеийн эхлэлийг тавьж /2003 он/ улсын цолонд хүрсэн бөх. Улсын начин цолонд хүрснээс хойш хараахан начны даваанд дахин ирээгүй байгаа. Үүгээрээч гэсэн миний бодолд үнэлэгдэж наадмаар 3-4н даваанаас хэтрэхгүй л боловуу гэж бодож байна.

4, Бусад, аймгийн арслан А.Алтанхуяг аймгийн заан Занданбат г.м Image энэ дундаас аймгийн арслан Алтанхуягийн барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг татсаар хэдийнээ удсан байна.
Энэ наадмаар ч мөн адил улсын цолонд хүрэх бөхчүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа байна. Ерөнхий барилдааны арга барилыг сайн эзэмшсэн арслан маань удмын шийр зааж улсын цолонд хүрч магадгүй, начны даваанд нэг тулаад үзчихсэн бөх учраас бас ч гэж алдаатай ү?е нь байсан бол оноотой үеээ өөрөө бүтээждээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Jul 04, 2010 9:58 am

Би энэ Олзгэрэлийг уул нь овоо сайн барилдах болов уу гэж боддог байсан чинь нь начин авснаасаа хойш ахихаа больж дээ хөөрхий.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests