Бар жилийн шилдэг дэвжээ.

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon May 03, 2010 4:16 pm

а/з Ганзориг үнэн лайтай барилдаж байнаа.Булгантай барилдахад 6-0 дсон гэж сонсогдхын.Өчигдөр Өвөрхангайд 4-2 дсон.архангай Говьалтайд 4-2 дсон төв аймагт 5-1дсэн.Говийн бөхөд 3-3 дсан.нийт даваа унаа 26-10 гашрааж байна лээ дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby nadmid » Tue May 11, 2010 11:58 am

J@x wrote:
barsa68a wrote:Хан Тайшир 21 Булган Хангай 15
Увс Нуур 18 Их Монголын Хүчтэн 18
Хөвсгөлийн Хүчтэн 18 Таван Хан 18


Шигшээ барилдаанд
Хан Тайшир 6
Булган Хангай 3
Их Монголын Хүчтэн 2
Хөвсгөлийн Хүчтэн 2
Увс Нуур 1
Таван Хан 1 байна
:sup:

Энэ оноон дээрээ Хан Тайшир Булган Хангай Их Монголын Хүчтэн 3 хэсэгтээ таарч давсан оноогоо авахгүй юмуу.
Хан Тайшир 9
Булган Хангай 6
Их Монголын Хүчтэн 5
Хөвсгөлийн Хүчтэн 2
Увс Нуур 1
Таван Хан 1

Онооны байдлыг харахад Хантайширт түрүүлэх боломж байна. Хөвсгөл, Өвөрхангайтай барилдана. Гэхдээ энэ 2 т хоюуланд нь ялагдаж магадгүй санагдахын. Их монголын хүчтэнд 2 хүнд даваа үлдсэн Булган, хантайшир 2. Гээд үлдсэн барилдааныг харахад бас 18 дах барилдаанууд харагдаад байгааа юмпаа. таван хан-Увс гэх мэтээр
nadmid
 
Posts: 41
Joined: Thu Jan 14, 2010 8:06 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Fri May 14, 2010 9:34 am

Хэсэгтээ таарсан 2 багийн хожсонд нь автоматаар 3 оноо дахин өгч байгаа нь жаахан утгагүй юм.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Sat May 15, 2010 3:23 pm

Хотод явж байгаад БӨХ сонин авав... 500төг л гэж байна... Гэтэл доторх хуудас нь дутуу байхаар нь (өмнө нь дандаа 8 нүүрээр гардаг байсан юм даа)
-хөөе доторх хуудасыг нь авая гэтэл
-угаасаа л ийм байдаг болсон ш дээ гэж байна...

Эргүүлж тойруулаад сайн хартал үнэхээр сүүлийн нүүрэн дээрээ 4-р нүүр гэсэн байна, тэгэхээр угаасаа л 4 нүүрээр гардаг болсон юм байна аа гэж ойлгохоос өөр арга байсангүй... мөн ч олон БӨХ сонин надад байдаг даа (бүгд 8 нүүртэй)...

БӨХ сонин дотороос нэг мэдээ уншаад инээд маш их хүрэв...

... Шигшээ барилдааны эхний өдөр 7-оос 9-р байрны төлөө Бөхбилэгт Жавхлант (Сүхбаатар аймаг) дэвжээнүүд барилдах байсан боловч Архангайн бөхчүүдээс а.а Х.Мэндбаяраас бусад нь эмчийн магадалгаагаар ирж барилдаагүй тул Жавхлант дэвжээ ялалт авлаа...
... 2 дахь өдөр Бөхбилэгтийн бүх бөх ИРЭЭГҮЙ тул Завханы дэвжээ 36:0- ээр ялалт авлаа ... гэнээ

энийг одоо юу гэж ойлговол зохих бэ?

Одоогийн байдлаар бөхчүүд 36 хүртэл барилдаан хийснээс:
у.ар Мөнхбаатар 32
у.х Баасандорж 32
у.н Эрхэмбаяр 30
гэсэн даваатай амжилттай барилдаж байгаа юм байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby barsa68a » Sat May 15, 2010 10:32 pm

Өнөөдөр
Таван Хан 22 Булган Хангай 14
Их Монголын Хүчтэн 14 Хан Тайшир 22
Хөвсгөлийн Хүчтэн 20 Увс Нуур 16



Хан Тайшир 12
Булган Хангай 6
Их Монголын Хүчтэн 5
Хөвсгөлийн Хүчтэн 5
Таван Хан 4
Увс Нуур 1
байна
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Адмирал » Sun May 16, 2010 12:59 am

Нэг юм гуйх гэсэн юмаа... Энэ дэвжээнүүдээ ард нь аймагтаа нь бичжийж болохуу? тэгэхгүй бол аль аймгийн дэвжээ нь мэдэгдэхгүйм... осолдохгүй л Хантайшираа л мэдээд байгаамаа кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Miro Klose » Sun May 16, 2010 2:21 am

Их Монголын Хүчтэн нь Өвөрхангайнх Их Монгол аваргаар нэрлэсэн
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Sun May 16, 2010 9:11 am

Их Монголын хүчтэн - Өвөрхангай
Булган хангай - Булган
Хантайшир - Говь-Алтай
Хөвсгөлийн хүчтэн - Хөвсгөл
Таван хан - Сэлэнгэ
Увс нуур - Увс
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Sun May 16, 2010 2:00 pm

Өнөөдрийн барилдааныг тв9-р шууд дамжуулна гэнээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Sun May 16, 2010 10:48 pm

тэгээд гарсан уу? би мэдсэнгүй ээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Bayara » Sun May 16, 2010 11:00 pm

Өнөөдрийн барилдааныг очиж үзлээ. Хантайшир Хөвсгөлийг, Сэлэнгэ Увсыг, Булган Өвөрхангайг тус тус давсан. Говь-Алтайн Хантайшир дэвжээ маань тасархай түрүүллээ дээ.
1. Хантайшир
2. Булган хангай
3. Таван хан
4. Их Монголын хүчтэн
5. Хөвсгөлийн хүчтэн
6. Увс нуур
7. Завхан
8. Жавхлант
9. Бөхбилэгт
15 дэвжээнээс эхний 9 байр.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Sun May 16, 2010 11:39 pm

Булган - Өвөрхангайн барилдаан их сонирхолтой болж байсан.
Хөвсгөлөөс Мөнхбаатар,Содномдорж 2 л хэдэн даваа авна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby slo mo jones » Sun May 16, 2010 11:45 pm

уг нь архангайн бөхбилэгт дэвжээг тэмцээн эхэлхээс өмнө түрүүлэх байх гэж бодож байж билээ
тэгсэн юу вэ
юун баахан эмчийн магадлагаа бэ ингэж энэ тэмцээнд хүндэтгэлгүй хандаж болохгүйшдээ
санжаадамба пүрэвдаваг мэт аймгийн цолтнууд нь бүх давааг нь түүгээд байхын болвуу бусад улсын цолтонгууд нь 3/ байхад болно гэж бодсон байдаггүйээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Tue May 18, 2010 8:31 am

Үндэсний бөхийн холбооноос анх удаа нутгаа дуурсаж “Шилдэг дэвжээ” шалгаруулах тойргийн барилдаан зохион байгуулаа. Нийт есөн хоног үргэлжилсэн тус барилдаанд улс аймгийн алдар цолтой, шилдэг бөхчүүд зодоглосон. Дэвжээ тус бүрээс нийт зургаа, зургаан бөх өрсөлдлөө. Харин “Шилдэг Зургаан” дэвжээнд Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймгийн шилдэг бөхчүүд хүч үзсэн. Бар жилийн тэргүүн дэвжээг шалгаруулах анхдугаар тэмцээнд Говь- Алтай аймгийн “Хан-Тайшир” дэвжээний Монгол Улсын Гарьд Н. Ганбаатараар ахлуулсан бөхчүүд манлайллаа. Харин удаах байранд Булган аймгийн “Булган Хангай” дэвжээ, гуравдугаар байранд Сэлэнгэ аймгийн “Таван хаан” дэвжээний бөхчүүд, дөрөвдүгээр байранд Өвөр-Хангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ, тавдугаар байранд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд тус тус шалгарлаа. Шилдэг дэвжээгээр шалгарсан “Хан-Тайшир” дэвжээний бөхчүүдэд найман сая төгрөг гардуулж, УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр Хайнанд долоо хоног амрах эрхийн бичиг гардууллаа. Туушин ХХК 20 жилийнхээ ойн хүрээнд "Хантайшир" дэвжээг ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж бөхчүүддээ тогтмол бэлтгэлийг хангаж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Арслан Х. Мөнхбаатарт “Монголын Цахилгаан Холбоо”-ноос жийп машинаар шагнав.

inet.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Tue May 18, 2010 8:36 am

Image

Image

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Thu Jun 10, 2010 7:52 pm

ТВ9-өөр спортын цагаар нь өдөр 3 цагаас гараад байгаа юм байна лээ... өчигдөр би хальт үзсэн, өнөөдөр үзсэн... маргааш нөгөөдөр 2 гарах юм байна лээ... шийдвэрлэх шигшээ барилдаанууд нь болж байна лээ... манайхан завтай нь үзээрэй... гоё гоё юм ч их болж байна лээ дээ... :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Thu Jun 10, 2010 8:35 pm

Өнөөдөр миний үздэг дээр:

1. Хантайшир ... Булганхангай 2 үзэжлцэж байнаа...

у.н Бат-Эрдэнийгээ олигтой барилдахгүй байхаар нь фантазигаасаа хүртэл хасаад... ойрд нээх барилдахгүй байсан чинь өнөөдөр бол лааж байна лээ. 1 дээр у.з Өсөхбаярыг хавираад нэмж нидрээд гоё хуссан. 2 дээр Доржсамбуу гарьдад тахимдуулж хөөгдөөд унаж яваад зайндаа сунгаж татаад давсан. 3 дээр дийлдэггүй Баасандорж харцагад хусуулсан. Давуулахад нь уг сэжээд зүтгэх гэж оролдоод дийлэлгүй гуядуулсан. Энхбат начинтай нэлээд ширүүхэн барилдаж унаа холтой болоохоороо дээр нь туссан. Харгалдаад байдаг а.а Отгонбаатартайгаа үзсэн чинь өөрийнх барьцыг хангалттай өгч байгаад дархан тонгороогоо хийхэд нь суллаж ард нь үлдээд аймаар өндөр гаргаж ирээд заналтай савна лээ. Отгонбаатар дахиж үзвэл уурандаа шатаад байна байхдаа... ноднин улсад аймаар хусуулсан... Ёндонсамбуу начинг мөн давсан ингээд сайхан 5 давж багтаа ялалт авчирхад хамгйин том нөлөө үзүүлсэн.

Хантхайширээс Ганбаатар гарьд багаа алж байна лээ... Ёндонсамбуу начин элэг бүс сэнжигнээс дунгуйлдаад (тээр жил Өсөхөө аваргыг нь аймаар хуссан шигээ) нээх хол шиднэ лээ, дараа нь Өсөхбаяр заан ганцхан сэнжигнээс дунгуйлдаад ёстой арай ч дээ л гэмээр шидсэн (чихрийн цаас шиг хаясан гэхүү хэ хэ хэ)... Баасандоржид унасан, Дорж гарьдад бас араараа мордуулаад унасан... у.н Энхбатыг л эхний тойрогт шахаж татаад сайхан давсан тэрнээс хойш бол будаа...будаа...

Лхагвадорж начин бараг 5 уу 6 юу давсан. Үнэхээр сайн байна лээ... Дорж гарьд шодооны барьц олж авцан явж байгаад хөмрүүлээд унасан, Өсөхбаяр зааны ард гарч чөлөөтөөр 1 оноо авдаг техникээ хэрэглээд хэвтүүлнэ лээ...

Багахүү арслан хөөрхөн барилдаад байна лээ... угаасаа уяа, голдуу шоддог... эсрэг багт хөнөөлтэй хүн л дээ. Өсөхбаяр зааныг дотуур тойгдоод хэвтүүлцэн (өвөл бас нэг давсан ш дээ)... а.а Цэрэнтогтох Дорж гарьдыг давчина лээ...

Хантайшир 21:15-аар илүүрэхсэн.

2. Увс нуур ... Өвөрхангайн Их Монголын хүчтэн 2 үзсэн.
Увсын залуучууд эрчтэй эхэлж 4 тойрог тэргүүлж явсан... 5 дээр а.а Батдорж а.з Ганзориг 2-ын барилдаан үр дүнг оронгоор нь эргүүлж, бөхийн өргөөний уур амьсгалыг ч их өөрчилж байна лээ...

а.з Ганзориг үнэхээр сайн барилдсан гээд дээр яригдаад байсан... үнэхээр сайн байна лээ. Урд өдөр нь Булганы 6-г бүгдийг нь давахдаа 5-ынх нт хөлийг нь авч хаясан юм гэнэ. Энэ өдөр эхний тойрогт До арслангийн зүүн хөлийг нь их хурдтай авч дайрчаад л яваад өгсөн... их л гоё барилдаад байсан. 4 дараалж давсан байх (а.н Чимэддорж, а.з Мягмарсүрэн, а.а Санчир) 5 дээр Батдоржтой таараад барьц тавилцсан үед хөлийг нь аваад хаясан... үзэгчид ундааны саваар БӨ-г дүүргээд дахиж барилдуулдаад их ойрхон газардсан... цэцүүд зөвлөөд а.а Батдоржийг давуултал БӨ дахиад л ундааны саваар дүүрсэн ... энэ удаа эсрэг талынхан нь дүүргэсэн биз. Тэгээл 2 багийн өрсөлдөөн нэлээд хурцдаад эхэлсэн, 6-р тойрогт Бүрэнтөгс Батдоржтой их ширүүн үзээд хөнтөрч суйлаад давсан... а.а Санчир а.а Батсуурь 2 үлдсэн үед 17:18-аар Их Монгол тэргүүлж байна гэдгийг зарласан. 2 бөх бас л их ойрхон газардсан, цэцүүд тэнцүүлэх гэсэн үү яасан энэ удаа Увсын талд шүүж 2 баг тэнцсэн тул бөөн л үүмээн эсэргүүцэл болоод байх шиг байсан. До арслан сайнгүй байна лээ... эхний 2 тойрогт Ганзориг Бүрэнтөгс 2-д унаад, дахиад л лав нэг унасан. Бүрэнтөгс хутгаж зүтгэж байгаад гэнэт буцаагаад зайлсан чинь арслан толгойгоороо дэвжээ мөргөөд л унасан, нэлээд манарч хэвтэнэ лээ... Санчир Сангисүрэн арслан нар харин 4, 5 давсан байх...

Тэгээд эцэст нь 18:18 -аар тэнцээд салсан даа...

3. Сэлэнгийн Таван хан ... Хөвсгөлийн хүчтэнгүүдтэй үзсэн.
Мөнхбаатар арслан бас л унаад байна лээ... Эрхэмбаяр начинд шодуулаад унасан, өндөр Баянмөнхөд мөн унасан... Өсөх-Ирээдүй начинг шодож давсан. Бүрэнбаатар начин, а.а Дэлгэрсайхан 2 даваа аваагүй байхаа... Хөвсгөлөөс Эрдэнэбат арслан нь дажгүй барилдаад байсан... сүүлд а.н Галбадрахад хавируулаад муухай чанга унасныг эс тооцвол. Өсөх-Ирээдүй начин, Эрхэмбаяр начин 2 үүргээ биелүүлээд даваад л байсан. Өсөх-Ирээдүй Содномтой таараад хутгах гэж хөлөө ойртуулж хуурч байгаад буцааж мушгиад гоё ч давсан, гоё ч нидэрсэн... Содном муу шаар хүмүүсийг их нидрээд байгаагийн дээр ноднин наадмаар Өсөх-Ирээдүй давж яваад хальтарч унасан л даа (маш их бороотой байсан, начин болоод бороонд гүйж байгаа гоё зураг форумд байдаг даа)...

Ойролцоо түвшний хүмүүс нэг доор олон барилдаан хийж байгаа болохоор их сонирхолтой гоё юм байна лээ. Өнөөдөр бол том цолтонгууд маш муу барилдсан. 2 арслан, 2 гарьд, нэмээд Өсөхөө заан.

Говь-Алтайхан их олуулаа дэмжиж байна лээ... дуу нийлүүлж Хантайшир гэж орилоод л ... Сэлэнгийнхэн Содбаатар гуай, Буяндорж, аймгийн засаг дарга энэ тэр нь өөрсдийн биеэр ирж дэмжиж байгаа гэсэн. Тэд энэ жил 3-р байранд орсон.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby magicman » Mon Nov 01, 2010 12:23 pm

Сэлэнгэ 3-т орсон юм уу
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby jalkhanz » Tue Apr 26, 2011 11:16 am

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол бөхийг шимтэн үзэгч, бөхийг сонирхон судлагч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн та бүхэн viewtopic.php?f=15&t=4599
http://jalkhanz.blogspot.com/2011/04/blog-post_25.html
эдгээр холбоосонд орж “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА... гэсэн нийтлэлийг уншаад өөрсдийн санаа бодлоо үлдээнэ үү. Таны санаа, бодол хамгаас чухал болно. Танд баярлалаа.
ХҮНДЭТГЭСЭН: Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч Г.Мягмарсүрэн
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 27 guests