Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:49 pm

1-р заалт. Чансааг хэдийн даваанаас эхлэн тооцох тухай. Энэ заалт батлагдаагүй байгаа.


1. Ямар ч барилдаанд 2 давсан бөхчүүдийн хувьд л энэ чансаа бодогдохоор төлөвлөгдсөн байгаа. 1 давсан бөхчүүдийн хувьд чансаа бодож болох болов ч энэ нь цаг хугацаа, баримт материалын хувьд жаахан хүндрэлтэй юм. Та хэдийн даваанаас эхлэн чансааг тогтоохыг дэмжиж байна бэ?

За Баяраа 3-ын даваанаас эхлэе гэсан Чуугий түүнийг 100% дэмжсэн байгаа, Би өөрөө бол мөн 3-ын даваанаас эхлье гэсэн санал анхнаасаа явж байгаа, гэхдээ 2-ын даваанаас эхэлсэн ч яахав гэж бодоод байгаа. Би тэгээд 2-ын даваанаас эхлэн чансаа тооцъё гэдэг дээр санал өгөхөөр боллоо. Жүгдэр бол 2-ын даваанаас эхлье гэсэн Аагий мөн 2-ын даваанаас эхлье бүүр 1-ийн даваанаас ч эхэлсэн яахав гээд байгаа. За ингээд үндсэндээ санал хуваагдаад байна. Товлосон хугацаандаа хүмүүс нэмэлт санал өгөөд шийдье.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:55 pm

2-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулсан үнэлгээ тогтоох. Энэ заалт батлагдаагүй байгаа.

5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?

За үүн дээр Bayara-гийн гаргасан маш зөв санаа байгаа, далай аварга даян аварга 2-ын зөрүүнээс, улсын начин а.а 2ын зөрүү ялгаатай байж таарна. Дараах саналыг гаргасан хүмүүс өөрчлье гэсэн санал гаргаагүй билээ.

дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10, а.з=9, а.х=8, а.н=7 з.б=5

Би бол ялгаатай цол бүр ялгаатай үнэлгээтэй байх ёстой, харин цолны чанараас хамааран хэр хол байх нь л хэлэлцэх асуудал гэж бодоод байна. Танд өөр санал байгаа бол тоогоор, тодорхой гаргана уу
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 10:59 pm

3-р заалт. Барилдааны суурь оноо болон даваануудын үнэлгээ. Энэ заалт батлагдаагүй байгаа.

2. Суурь оноо 30 байгаа. 2 давсан хүн бүр 30 оноог өөрийн өмнөх чансаа дээрээ нэмж авч байгаа, хэрэв 1-ийн даваанаас чансаа бодвол би энэ суурь оноог 10 байхаар тооцлоо. Таны хувилбар юу бэ? угаасаа 30 гэсэн суурь оноо хэд байвал зүгээр бэ?
3. Даваа бүрд өгөх оноог гаргасан байгаа, таныхаар хэдийн даваа ямар үнэлгээтэй байвал зүгээр бэ?

Жүгдэр л 50-аас эхлээд 20, 20-оор өсгөнө гэсэн санал гаргасан бусад хүмүүсийн хувьд өмнөх саналыг зөвшөөрч байгаа л гэж ойлгогдоод байна. 2-р заалтаар бөхчүүдийн цолны үнэлгээ шийдэгдвэл Жүгдэрийн энэ санал бараг хамгийн боломжийн санал болж таарч байна. Та бүхэн саналаа хэлнэ үү... тэгэхдээ 1-р заалт буюу 2 даваанаас чансаа тооцох уу 3-ын даваанаас чансаа тооцох уу гэдгийг анхаараарай. Мөн 2-р заалтыг ч гэсэн зайлшгүй анхаар ч байж энэ заалтанд саналаа өгөх хэрэгтэй.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:04 pm

4-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай. Энэ заалтны зарим хэсэг батлагдсан.

4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?

10 гэсэн коэ хэн ч өөрчилье гэсэн санал гаргаагүй тул томъёог энэ хэвээр нь баталъя.

а. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.

б. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*2/Б оноо хасуулна гэсэн томъёоны 2 гэсэн тоог нэмэгдүүлье гэдэг дээр бол санал нэгдсэн. Яг хэд байх бэ? Би 5 гэсэн санал оруулъя.

в. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*9/A оноо нэмж авна

г. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*???/Б оноо хасуулна гэсэн томъёоны ??? гэсэн тоог хэд болгох бэ?

д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:22 pm

5-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.

7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.

8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?

Бараг бүх хүмүүс нэг барилдаанд тогтмол нэг чансаатай байна гэсэн саналыг гаргасан байгаа. Үүнийг батлагдсан тооцъё

Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд дүйцүүлсэн онооны дээд хязгаар болох ??? гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансааг А*???/M гэсэн томьёогоор бодно. Тус барилдаанд бүх даваанд бөхчүүд урьдын чансаагаар оролцоно.

За бөхчүүдийн цолны үнэлгээ өөрчлөгдвөл мөн М=15 гэсэн дээд хязгаар өөрчлөгдөнө. Би 25 болгоё гэсэн санал гаргаж байна. Таныхаар хэд бэ?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:34 pm

6-р заалт. Давсан болон унасан бөхийн чансаанаас хамааран бөхчүүдийн чансаа нэмэгдэх ба хасагдах тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.

9. 3-р дүрмийн унасан бөхөд хэрэглэж байгаа томъёоны 4 гэсэн коэффициент ямар байвал зүгээр бэ?

А гэсэн хэмжээст чансаатай бөх Б хэмжээст чансаатай бөхийг давбал (???+Б-А) нэмж авна, эсэргээрээ унавал (???+А-Б)/4 оноо чансаанааса хасуулна.

??? бол өмнөх заалтаар шийдэгдэнэ. Энэ 4 гэсэн тоог өөрчлөх санал яригдаад байгаа. Яг хэд болгох бэ?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 08, 2009 11:53 pm

7-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансааг тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.

14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?

Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд анх оролцсон тэр үеэс эхлэн уг суурь чансааг зөвхөн ерөнхий чансаанд тооцно.

Би бөхчүүдийн цолонд харгалзан:

дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд өгье гэсэн саналтай байна. а.н хүн яаж ч сайн барилдаад барилдахгүй байгаа дар.ав-ыг гүйцэхгүй бол хэцүү биздээ.

Мөн нэгэн санал нэмэхэд цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмээд шагнал болгон өгч байя. Нэг а.а 20 гэсэн чансаатай байснаа у.н болчвол тэр чансаанаас эхлэнэ гэхээр тиймхэн юмаа, начин болоод анх чансаа тооцогдож байгаа бөх шууд 45-аас эхэлж байхад. Харин хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэээд өгөөд байя. :eek:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Wed Sep 09, 2009 12:04 am

8-р заалт. Бөхчүүдийн чансааг хөтлөх тухай. Энэ заалт батлагдсан.

15. Ерөнхий чансааг байнга хөтөлж байх ба сар бүрийн чансаа (сарын эхэнд бүх хүний оноог тэг болгоно), улирал бүрийн чансаа , жил бүрийн чансаа гэсэн чансаанууд дээрээс нь нэмж гаргаж байя. Үүн дээр өөр ямар санаа оноо байна?

МҮБХ-оос зохион байгуулж буй спорт цонхын форумын чансаанд тооцогдо барилдаануудыг тооцон бүх бөхчүүдийн хувьд:

а. Ерөнхий чансаа. Бүх бөхчүүдийн бүх барилдааны амжилтыг тооцно.
б. Жил бүрийн чансаа. Улсын баяр наадмын дараа бөхчүүдийн чансааг тэг болгоод дараа жилийн наадмыг дуустал үргэлжлүүлэнэ.
в. Улирал тутмын чансаа. Улирал бүр буюу 4 уулын хишиг барилдаан дуусах бүрт бүх бөхчүүдийн чансааг тэг болгоод дараагийн 4 уулын хишиг барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
г. Дээрх чансаануудыг цол тус бүрийн хувьд тухайн хугацаанд нь мөн гаргана.


За тэгээд аймгуудаар нь энээ тэрээ гээд хажуугаар жижиг сажиг статистикуудыг бол байнга хөтлөөд явнаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Wed Sep 09, 2009 12:20 am

за тэгээд улсын цолгүй бөхчүүдийн барилдааныг тооцох тухай 9-р заалт. Бусад том барилдаануудын тухай 10-р заалт, мөн дүрмийг шинэчлэх энээ тэрээг агуулсан 11-р заалт гэж байгаа эдгээрийг дараа танилцуулъя. Мөн үндэсний бөхийн фантази гэсэн дүрэм хэлэлцнээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby jugder_08 » Wed Sep 09, 2009 9:36 am

ЦАГААН wrote:5-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.

7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.

8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?

Бараг бүх хүмүүс нэг барилдаанд тогтмол нэг чансаатай байна гэсэн саналыг гаргасан байгаа. Үүнийг батлагдсан тооцъё

Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд дүйцүүлсэн онооны дээд хязгаар болох ??? гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансааг А*???/M гэсэн томьёогоор бодно. Тус барилдаанд бүх даваанд бөхчүүд урьдын чансаагаар оролцоно.

За бөхчүүдийн цолны үнэлгээ өөрчлөгдвөл мөн М=15 гэсэн дээд хязгаар өөрчлөгдөнө. Би 25 болгоё гэсэн санал гаргаж байна. Таныхаар хэд бэ?


15-аар байлгая өсгөвөл 20 л болгоё.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby jugder_08 » Wed Sep 09, 2009 9:40 am

ЦАГААН wrote:7-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансааг тогтоох тухай. Энэ заалтын зарим хэсэг батлагдсан.

14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?

Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд анх оролцсон тэр үеэс эхлэн уг суурь чансааг зөвхөн ерөнхий чансаанд тооцно.

Би бөхчүүдийн цолонд харгалзан:

дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд өгье гэсэн саналтай байна. а.н хүн яаж ч сайн барилдаад барилдахгүй байгаа дар.ав-ыг гүйцэхгүй бол хэцүү биздээ.

Мөн нэгэн санал нэмэхэд цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмээд шагнал болгон өгч байя. Нэг а.а 20 гэсэн чансаатай байснаа у.н болчвол тэр чансаанаас эхлэнэ гэхээр тиймхэн юмаа, начин болоод анх чансаа тооцогдож байгаа бөх шууд 45-аас эхэлж байхад. Харин хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэээд өгөөд байя. :eek:


ok
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby jugder_08 » Wed Sep 09, 2009 9:41 am

ЦАГААН wrote:2-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулсан үнэлгээ тогтоох. Энэ заалт батлагдаагүй байгаа.

5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?

За үүн дээр Bayara-гийн гаргасан маш зөв санаа байгаа, далай аварга даян аварга 2-ын зөрүүнээс, улсын начин а.а 2ын зөрүү ялгаатай байж таарна. Дараах саналыг гаргасан хүмүүс өөрчлье гэсэн санал гаргаагүй билээ.

дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10, а.з=9, а.х=8, а.н=7 з.б=5

Би бол ялгаатай цол бүр ялгаатай үнэлгээтэй байх ёстой, харин цолны чанараас хамааран хэр хол байх нь л хэлэлцэх асуудал гэж бодоод байна. Танд өөр санал байгаа бол тоогоор, тодорхой гаргана уу


ok.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby jugder_08 » Wed Sep 09, 2009 9:47 am

ЦАГААН wrote:4-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай. Энэ заалтны зарим хэсэг батлагдсан.

4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?

10 гэсэн коэ хэн ч өөрчилье гэсэн санал гаргаагүй тул томъёог энэ хэвээр нь баталъя.

а. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.

б. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*2/Б оноо хасуулна гэсэн томъёоны 2 гэсэн тоог нэмэгдүүлье гэдэг дээр бол санал нэгдсэн. Яг хэд байх бэ? Би 5 гэсэн санал оруулъя.

в. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*9/A оноо нэмж авна

г. А гэсэн цолны үнэлгээтэй бөх Б гэсэн цолны үнэлгээтэй бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*???/Б оноо хасуулна гэсэн томъёоны ??? гэсэн тоог хэд болгох бэ?

д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.


Санал:

Б. 2
В. 9 гэсэн тоог 6 болгох
Г. Бариулаад унасан. 2 болгох
Д. Бариулаад давбал 10, Бариад унавал 5
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Fri Sep 18, 2009 2:02 pm

СПОРТ ЦОНХЫН ОНЛАЙН ЧАНСААНЫ ДҮРЭМ

1-р заалт. Давсан унаснаас шалтгаалан оноо өгөх тухай.

Хоёр бөхийн давсан унаснаас шалтгаалан дараах томъёогоор оноо нь бодогдоно.

Давсан бөхийн хувьд :
үндсэн чансаа+давааны оноо+цолны оноо+чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Унасан бөхийн хувьд:
үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Үүнд:
-"Үдсэн чансаа" гэдэг нь тухайн бөхийн тус барилдааны өмнө цуглуулсан ерөнхий чансааг хэлнэ. (ерөнхий чансаа бодох бол нийт чансааг, жилийн чансааг бодох бол тухайн жил цуглуулсан чансааг, улирлын чансааг бодох бол тус улиралд цуглуулсан чансааг гэж ойлгоно)
-"Давааны оноо" даваа бүрт харгалзуулан тогтоосон тогмол оноог хэлнэ. (3-р заалт)
-"Цолны оноо" гэдэг нь тухайн цолонд харгалзуулан тогтоосон тогтмол оноог ашиглан томъёоны дагуу бодож гаргасан оноог хэлнэ. (4-р заалт ба 5-р заалт)
-"Чансааны оноо" тухайн бөхийн чансаанаас харгалзан томъёоны дагуу тогтоох оноог хэлнэ. (6-р заалт ба 7-р заалт)


2-р заалт. Чансааг хэдийн даваанаас эхлэн тооцох тухай.

МҮБХ-ны жилийн төлвөлгөөнд багтсан барилдаануудад 2 давсан бөхчүүдийн барилдаанаас хойш энэхүү чансааныг тооцно. Форумын гишүүдийн олонхын саналаар бусад барилдаануудыг чансаанд тооцож болно.


3-р заалт. Давааны оноог тогтмолоор тогтоох тухай.

2 давж чансаа тооцуулах эрхтэй болсон бөх суурь 50 оноо нэмж авна. Үүнээс цааш даваа давах бүрт дараах 20 оноо нэмж давааны шагнал болгож нэмнэ. Өөрөөр хэлбэл
3 давбал 70 оноо
4 давбал 90 оноо
5 давбал 110 оноо
6 давбал 130 оноо
7 давбал 150 оноо
8 давбал 170 оноо
9 давбал 190 оноо
10 давбал 210 оноо


4-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулан тогтмол үнэлгээ тогтоох.

Бөхчүүдийн цолонд харгалзуулан:
дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10 (ц.а), а.з=9 (ц.з), а.х=8, а.н=7 (ц.ан), з.б=5 гэсэн оноог тус бүр харгалзуулах ба үүнийг "цолны оноо" гэнэ.

5-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

а. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.

б. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*5/Б оноо хасуулна.

в. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*6/A оноо нэмж авна

г. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*3/Б оноо хасуулна.

д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.


6-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай.

Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд "хэмжээст онооны дээд" хязгаар болох 20 гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн "хэмжээст чансааг" А*20/M гэсэн томьёогоор бодож тогтооно. Тус барилдааны бүх даваанд бөхчүүд урьдын "үндсэн чансаагаараа" оролцоно.


7-р заалт. Давсан болон унасан бөхийн чансаанаас хамааран бөхчүүдийн чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

А гэсэн хэмжээст чансаатай бөх Б хэмжээст чансаатай бөхийг давбал (20+Б-А) оноо нэмж авна, эсэргээрээ унавал (20+А-Б)/4 оноог хасуулна.


8-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансаа болон цол ахисаны шагналыг тогтоох тухай.

Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд "анх оролцсон" тэр үеэс эхлэн уг суурь чансааг "зөвхөн ерөнхий" чансаанд тооцно.

Бөхчүүдийн цолонд харгалзан:

дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд суурь болгож өгнө.

Цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмж өгөх ба хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэмж өгнө.


9-р заалт. Бөхчүүдийн чансааг хөтлөх тухай.

МҮБХ-оос зохион байгуулж буй "спорт цонхын онлайн чансаан"-д тооцогдох барилдаануудыг тооцон бүх бөхчүүдийн хувьд:

а. Ерөнхий чансаа. (Бүх бөхчүүдийн бүх барилдааны амжилтыг тооцно.)
б. Жил бүрийн чансаа. Улсын баяр наадмын дараа бөхчүүдийн чансааг тэг болгоод дараа жилийн наадмыг дуустал үргэлжлүүлэнэ.
в. Улирал тутмын чансаа. Улирал бүр буюу 4 уулын хишиг барилдаан дуусах бүрт бүх бөхчүүдийн чансааг тэг болгоод дараагийн 4 уулын хишиг барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
г. Дээрх чансаануудыг цол тус бүрийн хувьд тухайн хугацаанд нь мөн гаргана.

10-р заалт. Улсын баяр наадам болон цагаан сарын барилдааны тухай.

Монгол түмний хамгийн том тэмдэглэлт баярууд болох цагаан сарын барилдааны хувьд бөхчүүдийн тухайн барилдаанд авсан оноог нь 2-оор үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ, Ардын Хувьсгалын Их Баяр Наадмын хувьд тухайн бөхчүүдийн тухайн наадамд авсан оноог 4-өөр үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ.

11-р заалт Улсын цолгүй бөхчүүдийн барилдаан.

МҮБХ-оос төлвөлгөөний дагуу зохион байгуулдаг "аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн" барилдаануудын амжилтыг тусад нь тооцож чансааг гаргах ба энэ дүрмийн эхний 8 заалтнаас 4-р заалтнаас бусад бүх заалтыг ижлээр тооцох ба 4-р заалтанд:

а.а=30
а.з=20
а.х=15
а.н=10
з.б=5 гэсэн үнэлгээтэй байна гэсэн өөрчлөлт оруулан ойлгоно.

12-р заалт. Дүрмэнд өөрчлөлт хийх тухай.
"Спорт цонх форум"-ын гишүүдийн "бөхийн сэдэвт" идэвхитэй бичлэг хийдэг гишүүдээс энэ дүрмэнд өөрчлөлт оруулах тухай гаргсан хүсэлтийн дагуу санал хураалгаж 60% доошгүй хэсэг нь зөвшөөрвөл тухайн хүсэлтийн дагуу уг залтыг өөрчлөх хэлэлцүүлэг хийнэ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Fri Sep 18, 2009 2:07 pm

За хэлэлцүүлэгийн үр дүн гарч, бид бүхэн чансаа бодох дүрэмтэй болох дөхөж байна. 20-д болох нээлтийн барилдаанаас өмнө, яг таг дүрэмтэй болъё. Ингээд дээрх дүрмэнд санал хүсэлтээ илэрхийлээрэй. 20-ны 14 цагт яг эцсийн байдлаар баталъя.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby RoMeRo » Sat Sep 19, 2009 12:37 pm

За энэ их сайхан сэдэв байна. Санал асуулга бараг дуусч байхад нь орж харлаа. Одоо тэгээд саналаа бичвэл баахан толгой эргүүлсэн юм болдын болуу яадын бол?
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby RoMeRo » Sat Sep 19, 2009 1:04 pm

ЦАГААН wrote:Хэлэлцүүлэг.

Та дээрх төслийг анхааралтай уншин, өөрийн гэсэн тооцоо дүгнэлтийг хийсний дараа дараах асуултуудад хариулж өгнө үү. Асуултанд хариулахдаа бусдад ойлгомжтой байх үүднээс асуултын дугаарыг тодорхой тавиарай.
1. Ямар ч барилдаанд 2 давсан бөхчүүдийн хувьд л энэ чансаа бодогдохоор төлөвлөгдсөн байгаа. 1 давсан бөхчүүдийн хувьд чансаа бодож болох болов ч энэ нь цаг хугацаа, баримт материалын хувьд жаахан хүндрэлтэй юм. Та хэдийн даваанаас эхлэн чансааг тогтоохыг дэмжиж байна бэ?
2. Суурь оноо 30 байгаа. 2 давсан хүн бүр 30 оноог өөрийн өмнөх чансаа дээрээ нэмж авч байгаа, хэрэв 1-ийн даваанаас чансаа бодвол би энэ суурь оноог 10 байхаар тооцлоо. Таны хувилбар юу бэ? угаасаа 30 гэсэн суурь оноо хэд байвал зүгээр бэ?
3. Даваа бүрд өгөх оноог гаргасан байгаа, таныхаар хэдийн даваа ямар үнэлгээтэй байвал зүгээр бэ?
4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?
5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?
6. Унасан бөхийн томъёонд байгаа тэр 2 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ? БАТ том цолтой бөхөд унавал бага оноо, бага цолтой бөхөд унавал их оноо хасуулах зарчим барьсан.
7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.
8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?
9. 3-р дүрмийн унасан бөхөд хэрэглэж байгаа томъёоны 4 гэсэн коэффициент ямар байвал зүгээр бэ?
10. 3 барилдаан тус бүрээр үр дүнг гаргасан байгаа, хэр бодитой дүн гарсан гэж үзэж байна бэ?
11. Олон даваатай (4 уулын хишиг зэрэг) барилдааны хувьд давааны оноогоо улам нэмж аваад явна. Харин цагаан сар, улсын наадам 2-ын хувьд ямар нэмэлт шагнал байж болох бэ?
12. Цагаан сард бүх даваа бүрийн дараа авч буй оноог 2-оор үржүүлье, эсвэл бүх даваан дээр тусгайлан оноо нэмж өгье? Та ямар саналтай байна бэ? тодорхой бич
13. Улсын наадамд даваа бүрийн оноог 4-өөр үржүүлье... таны санал?
14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?
15. Ерөнхий чансааг байнга хөтөлж байх ба сар бүрийн чансаа (сарын эхэнд бүх хүний оноог тэг болгоно), улирал бүрийн чансаа , жил бүрийн чансаа гэсэн чансаанууд дээрээс нь нэмж гаргаж байя. Үүн дээр өөр ямар санаа оноо байна?
16. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны чансааг мөн тусдаа бодож байя, улсын цолгүй бөхчүүд бол 2 фронтод зэрэг тулалдана гэсэн үг. Харин тус чансааг мэдээж улсын цолтой бөхчүүдтэй барилдсан чансаанд холихгүй, түүнд нөлөөлөхгүй. Танд өөр ямар санал байна?
17. Бөхийн өргөөнд ямар нэг барилдаан болсны дараа хэн нэгэн нь оноолтыг энд оруулж, би түүнийг нь програмынхаа тусламжтайгаар чансааг нь шинэчлээд явъя. Ийм оноолтоор програм ажиллаад ийм дүн гарлаа гээд шинэчилсэн чансаагаа тайлагнаад байя... зөв үү? өөр арга зам юу байна?
18. Энэ сэдвийн нэрийг юу гэж өгвөл зохилтой талаар... Бүгдээрээ нийлж сайхан хэлэлцэж байгаад хөтөлбөрөө боловсруулаад Үндэсний бөхийн Спорт цонхы чансаа гэж нэрлье гэсэн саналтай байна. Таны санал юу бэ?
19. Мөн бөхчүүдийн хоорондын барилдааны харьцааг тооцож явж байя. Энэ ажлыг яаж хийх бэ? хэн хариуцах боломжтой байна бэ?
20. За тэгээд бүгдээрээ дүрмээ хэлэлцэж байгаад сайхан боловсруулсаны дараа Хосоо ч юмуу, 10 ах ч юумуу хэн нэгэн админаар гарын үсэг зуруулж аваад (аль нэг дүрмийн хэсэгт бат цоожлоод) яг тэр дүрмийнхээ дагуу л асуудлуудаа шийдээд явъя... энэ талаар танд ямар санал байна бэ?
21. Фантази тоглоомууд их хөгжиж, хүчээ авч байна. Бид бүгд бас өөрийн гэсэн гал байгуулаад үзэлцэж яагаад болохгүй гэж? Та дэмжиж байвал би нэг төсөл бэлдье, тэгээд бүгдээрээ дахиад л хэлэлцээд л шийдье. Монгол бөхийн фантази гэж байх хэрэгтэй юу?
Бөхийн өргөөнд болсон барилдаануудын оноолтыг ямар нэгэн байдлаар үнэн зөвөөр олж авч хэрэглэж байна, энэ ажилд манай эрхэм хүндэт форумчид маань идэвхитэй ажиллаарай. Програмыг бичээд бэлдсэн байгаа, дээрх томъёогоороо бол найдвартай сайн ажиллаж байгаа. Та бүхнийг саналыг тусгаад програмаа дахин шинэчлье.
За тэгээд миний эрхэм дотны андууд минь санаа оноогоо харамгүй хэлж, хэлэлцэж үзэлцээд дүрмээ хурдхан, сайхан боловсруулж баталгаажуулъя. Та бүхэнд нэмж хэлэх, засварлах бүхий л төрлийн зүйлээ чөлөөтэй илэрхийлж, миний эхлүүлсэн энэ ажилд идэвхийлэн ороцохыг уриалж байна. Шинэ улирлын эхний барилдаан 9 сарын 13-д гэсэн шүү.
Надтай нухацтай ярилцаж, санал онолоо хэлэх, асуултууд асуух хүмүүс stsagaan гэсэн yahoo хаягаар маань холбогдоорой гэж хүсье.
“Бөхийн хаан” төрлийг зохиож өдийг хүртэл хөгжүүлж ирсэн Монголын ард түмний минь аз хийморь нь бөхчүүд шигээ өөдрөг байг.


1. Нэг давсан давааг үнэлэх нь зүйтэй болов уу. Хэцүү байсан ч
2. Нэгийн даваанаас тооцоод суурь оноог 20-с эхлэе
5.
Дархан аварга-50
Даян аварга-40
Далай аварга-30
Улсын аварга-20
Улсын арслан-18
Улсын гарьд-16
Улсын заан-14
Улсын харцага-12
Улсын начин-10
Аймаг /цэргийн арслан/-8
Аймаг /цэргийн заан/-6
Аймгийн харцага-5
Аймгийн /цэргийн начин/-4
Залуу бөх-3
12,13
Шууд 2,4-р үржүүлснээс тодорхой оноо өгсөн нь дээр байхаа.
Жишээ: Улсын наадам/Цагаан сар
3 давбал +30/+
4 давбал +40/+
5 давбал +60/+30
6 давбал +80/+50
7 давбал +100/+80
8 давбал +150/+120
9 давбал +300
10 давбал +500/Онцгой ойгоор 1024 бөх барилдахад хэрэгжинэ/
14. Цолонд нь таарсан суурь оноог нь өгье
15. Тэглэхгүйгээр цааш нь нэмээд явъя... Гэхдээ тухайн сарын статистикийг нь харж байгаад шилдэг бөхийг тодруулж болох байх...
18. дэмжиж байна
22. 500% дэмжиж байна
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby jugder_08 » Mon Sep 21, 2009 6:00 pm

ЦАГААН wrote:За хэлэлцүүлэгийн үр дүн гарч, бид бүхэн чансаа бодох дүрэмтэй болох дөхөж байна. 20-д болох нээлтийн барилдаанаас өмнө, яг таг дүрэмтэй болъё. Ингээд дээрх дүрмэнд санал хүсэлтээ илэрхийлээрэй. 20-ны 14 цагт яг эцсийн байдлаар баталъя.


Дүрэмээ батлаад эртхэн ашиглаад эхлэе. 09/20-нд болсон барилдааны дүйз оруулсан байгаа хө.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Mon Sep 21, 2009 9:36 pm

1. у.з Соронзонболд 304.211
2. а.н Бүрэнтөгс 272.301
3. у.х Амартүвшин 257.664
4. у.х Даваабаатар 206.875
5. у.н Цацавшир 167.861
6. у.н ду.Батбаяр 165.553
7. у.н Лхагвасүрэн 165.425
8. у.з Батзориг 145.639
9. а.а Сангисүрэн 125.368
10. у.н Э.Энхбат 118.630
11. у.н Батзаяа 116.964
12. у.н Өсөх-Ирээдүй 115.553
13. у.н Насандэлгэр 114.615
14. у.н Уламбаяр 110.769
15. у.х Батжаргал 108.846
16. у.з Рагчаа 104.226
17. а.н Наранбаатар 90.301
18. а.з Пүрэвсайхан 77.076
19. а.з Мягмарсүрэн 76.632
20. а.а Батсуурь 72.692
21. а.а Тангад 72.368
22. а.а Бямбаа 71.875
22. а.а Цэдэндамбаа 71.875
24. а.а Д.Батбаяр 71.154
24. а.а Мөнгөн 71.154
24. а.а Ганзориг /увс/ 71.154
27. а.а Мөнгөнбаатар 69.615
27. а.а Батмөнх 69.615
27. а.а Батдорж 69.615
30. у.н Цогтжаргал 66.923
31. у.н Содномдорж 66.192
32. у.н Гантулга 62.637
33. а.н Т.Хайдав 23.158
33. а.н Батсүх 23.158
33. а.н Чимиддорж 23.158
36. а.н Батсуурь 22.813
36. а.н Баасандорж 22.813
36. а.н Элбэгбаяр 22.813
39. а.х Баасандорж 21.923
39. а.х Зоригтбаатар 21.923
41. а.з Мөнхбат 21.538
41. а.з Баатархүү 21.538
41. а.з Гантогоо 21.538
41. а.з Батчулуун 21.538
41. а.з Энхзаяа 21.538
41. а.з Занданбат 21.538
47. а.а Буянжаргал 21.154
47. а.а Батхуяг /хөвсгөл/ 21.154
47. а.а Ариунбилэг /хэнтий/ 21.154
50. а.а Энхамгалан /дундговь/ 20.000
50. а.а Ассейн 20.000
50. а.а Батжаргал /сүхбаатар мөнххаан/ 20.000
50. а.а Цогбаяр 20.000
50. а.а Лха-очир 20.000
50. a.а Энхбаатар /төв/ 20.000
50. а.а Гантөгс 20.000
50. а.а Суманчулуун 20.000
50. а.а Отгонбаатар /өвөрхангай/ 20.000
50. а.а Гончигдамба 20.000
60. а.а Ё.Эрдэнэжаргал 20.000
61. у.н Олзгэрэл 17.778
61. у.н Лхагвадорж 17.778
63. у.з Бумбаяр 11.429
63. у.з Сайнбаяр 11.429
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Mon Sep 21, 2009 9:45 pm

За Жүгдэрдэээ маш их баярлалаа. Ёстой сайхан дүйз бичиж өгсөн байна :eek: Суурь оноо нь 30 байхаар 2-ын даваанаас энэ чансааг гаргачихлаа.
Аан тийм улаанаар тэмдгэлсэнг ч барьц сонгоод өөрөө унасан гэж ойлголоо, хараар бичиснийг нь сонгоод давсан гэж ойлголоо зөв үү хөө
Аа бас сонгоод унасан хүн чинь шууд унаснаас илүү хохирол амсах ёстой юм байна тэгэхээр нь хасах томъёогоо 7*Б/А болголоо, мөн шодуулаад давсан нь удаан барилдсан гэдэг утгаараа шууд давснаас бага шодож давснаас их гэж бодоод нэмэх томъёогоо 8*А/Б болголоо. Болж л байх шиг байна.
За тэгээд санал хүсэлтээ хэлээд байгаарай... Бүрэнтөгс бага цолтой байж том том цолтой бөхчүүдийг давсан гэдэг утгаараа сайн оноо авлаа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Khosoo » Mon Sep 21, 2009 9:55 pm

Сайхан болжээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby avarga » Mon Sep 21, 2009 10:15 pm

:eek:
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby RoMeRo » Mon Sep 21, 2009 10:57 pm

За за сайхан болжээ. Энэ мэтээр цаашаа яваад байна шүү... :eek: :mongol:
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Tue Sep 22, 2009 11:31 am

Энэ сэдвийн наалтыг нь авах гээд чадахгүй юм, модуудаа туслаач :help: эсвэл заавал админуудын л хийдэг ажил юмуу
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Mr.Sex » Tue Sep 22, 2009 6:02 pm

эхний хуудасны хамгийн эхний бичлэгийг засах руу ороод сайн хар....... наах зарлах, энгийн болгох гэсэн юмнуудаас сонгоод зас.......
Mr.Sex
 

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests