Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 1:44 am

Миний Монголын бөхөд хайртай, босоо заяатай ард түмэн минь ээ!
Бид бүгд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв их соёл Монгол үдэсний бөхөө хайрлан хамгаалж, хөгжүүлэн авч явж түүнээс сэтгэлийн цэнгэл эдлэх, нөгөө талаар хойч үедээ үнэн зөв баримт мэдээлэл өвлүүлэн үлдээх, одоо болж буй дахиж хэзээ ч давтагдахгүй энэ торгон агшин, олон сайхан өрсөлдөөнүүдийг хойч үедээ баримтжуулан үлдээх шаардлагатай билээ. Орчин үеийн дэлхий дахины спорт өндөр хөгжилд хүрч, статистик мэдээ, тамирчид болон баг улс орны чансаа гэж хүртэл гаргадаг байхад “бөхийн хаан” гэгдэх манай Монгол бөх олигтой сайхан чансаа тогтоох систем, статистик баримт хөтлөх технологигүй явж ирсэн нь харамсалтай зүйл бөгөөд үүнийг яг өнөөдрөөс таслан зогсоох шаардлага гарч байна. Монголын хамгийн том спорт форумын гишүүд бид бүхэн хүртэл мэдээллийн зөрүү, баримтын дутуугаас болж талцан маргалдаж байхад бидний хойч үе бүүр их “эргүүтэх” нь ойлгомжтой бизээ.
Ингээд та бүхэндээ “Монгол бөхийн чансааг тогтоох нь” хэмээх төслөө өргөн барьж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Монголын спортын тэргүүний форумын гишүүд анд нөхөд бид бүгд нийлж тал бүрээс нь хэлэлцэн Монгол бөхчүүдийнхээ чансааг тогтоох нэгэн сайхан системийг боловсруулъя хэмээн би бээр энэ ажлыг зориглон эхэлүүллээ. Та бүхэн идэвхи санаачлагатай оролцон хувь нэмэр, санал онолоо харамгүй хайрлана гэдэгт гүнээ итгэж байна.
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 2:28 am, edited 3 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 1:47 am

Монгол үндсэний бөхийн чансааг тогтоох төсөл.

A. Төслийн зорилго

1. Монгол бөхчүүдийг яг өнөөдөр барилдаж буй барилдааны идэвхи, амжилтаар нь оновчтой чансааг тогтоон эрэмбэлэх
2. Болж буй бүх барилдаануудын дүн мэдээ, бөхчүүдийн хоорондын барилдааны харьцааг үнэн зөвөөр баримтжуулан үлдээх

B. Төслийн хэрэгжилт

B.1 Хамрагдах хүрээ: Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаанууд болон, Ардын хувьсгалын их баяр наадмуудын барилдааны үр дүнг энэ чансаанд хамруулна. Өөр газар болж буй барилдаануудад бүх бөхчүүд оролцон барилдах боломжгүй тул чансаанд хамруулах нь өрөөсгөл юм. Гэвч “онцгой” тохиодолт форумын гишүүдийн олонхын саналаар зарим барилдаануудыг чансаанд хамруулж болно.
B.2 Хугацаа: Барилдааны шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан ...????... өдрөөс эхлэн энэхүү чансаа бодох системийг даган мөрдөх ба Ерөнхий (глобал) чансаа нь байнга мөрдөгдөж хэзээ ч шинэчлэгдэхгүй үргэлжлэх ба мөн нэмээд сар бүрээр, улирал бүрээр, жил бүрээр чансааг шинэчлэн гаргаж байна.
B.3 Чансааг хамрагдах хүрээнд (B.1-д заасан) харьяалагдах барилдаан явагдаж барилдааны үр дүн гарах бүрд “тусгай програмын” дагуу шинэчлэн тогтооно.
(чансаа бодох дүрмийг доор дэлгэрэнгүй тайлбарласан байгаа)


3. Чансаа бодох дүрэм

Манай энэ дүрэм нь Монгол бөхчүүдээс өөр хаана ч байхгүй эрхэм зүйл цол болон яг өнөөдөр барилдаж буй амжилт буюу чансаанаас хамаарна.

1. Ямар бөх хэдийн даваанд ямар цолтой, ямар чансаатай бөхийг давав
2. Ямар бөх хэдийн даваанд ямар цолтой, ямар чансаатай бөхөд унав


гэсэн үзүүлэлтүүдийг гол болгоно.
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 2:14 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 1:53 am

ЧАНСААГ БОДОХ ДҮРЭМ


Давсан бөхийн хувьд :
үндсэн чансаа+давааны оноо+цолны оноо+чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Унасан бөхийн хувьд:
үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Чансаанд тооцогдох 1-р дүрэм. Даваа бүрээс шалтгаалан дараах оноог авна.

2 давбал 30 оноо, суурь оноо 30
3 давбал +30 оноо, нийт 60 оноо
4 давбал +40 оноо, нийт 100 оноо
5 давбал +50 оноо, нийт 150 оноо
6 давбал +60 оноо, нийт 210 оноо
7 давбал +70 оноо, нийт 280 оноо
8 давбал +80 оноо, нийт 360 оноо
9 давбал +90 оноо, нийт 450 оноо
10 давбал +100 оноо, нийт 550 оноо

Тус бүр авна. Жишээ нь Чуугий 5 давбал ямарчил байсан даваа бүрийн оноо болох 150 оноог эхний ээлжинд цуглуулна.

Чансаанд тооцогдох 2-р дүрэм. Ямар цолтой бөх ямар цолтой бөхийг давснаас шатгаалан дараах байдлаар оноо өгнө.

Дархан аварга 20 оноо
Даян аварга 19 оноо
Далай аварга 18 оноо
Улсын аварга 17 оноо
Улсын арслан 16 оноо
Улсын гарьд 15 оноо
Улсын заан 14 оноо
Улсын харцага 13 оноо
Улсын начин 12 оноо
Аймгийн (цэргийн) арслан 11 оноо
Аймгийн (цэргийн) заан 10 оноо
Аймгийн харцага 9 оноо
Аймгийн (цэргийн) начин 8 оноо
Залуу бөх 7 оноо гэсэн тогтмол оноог тухайн бөх өөрийн цолноосоо хамааран эзэмших ба үүнийг тухайн бөхийн цолны оноо гэж нэрлье.

А цолны оноотой (цолонд харгалзах оноотой) бөх Б цолны оноотой бөхийг давбал Б*10/A оноо нэмж авна.
Харин А цолны оноотой (цолонд харгалзах оноотой) бөх Б цолны оноотой бөхөд унавал A*2/Б оноо хасуулна. (давснаасаа 5 дахин бага оноо хасуулна)

Жишээ нь:
Дархан аварга Бат-Эрдэнэ залуу бөх Чуугийг давбал 7*10/20=3.5 оноо авна.
Залуу бөх Чуугий дархан аварга Бат-Эрдэнийг давбал 20*10/7=28.571 оноо авна.
Улсын аварга Сумъяабазар цэргийн арслан Санжаадамбыг давбал 11*10/17=6.470 оноо авна.
Цэргийн арслан Санжаадамба улсын аварга Сумъяабазарыг давбал 17*10/11=15.454 оноо авна.
Улсын харцага Пүрэвжав улсын начин Ду.Батбаярыг давбал 12*10/13=9.230 оноо авна.
Улсын начин Ду.Батбаяр улсын харцага Пүрэвжавыг давбал 13*10/12=10.833 оноо авна.
Ижил даваатай 2 бөхийн хувьд давсан нь 10 оноо авна.

Харин үүний ижлээр унасан тохиолдолд. (давснаас 5 дахин бага оноо хасуулна)
Дархан аварга Бат-Эрдэнэ залуу бөх Чуугийд унавал 20*2/7=5.714 оноо хасуулна. Эсэргээрээ Чуугий унавал 0.7 оноо хасуулна.
Улсын начин Ду.Батбаяр улсын харцага Пүрэвжавд унавал 12*2/13=1.846 оноо хасуулна, эсэргээрээ Пүрэвжав унавал 13*2/12=2.166 оноо хасуулна.
Ижил цолтой 2 бөхийн хувьд унасан нь 2 оноог нийт өөрийн чансаанаасаа хасуулна.

Чансаанд тооцогдох 3-р дүрэм. Бөхчүүдийн чансаанаас шалтгаалан дараах байдлаар оноо өгнө.

Эхлээд хамгийн өндөр чансаатай бөхийн чансааг М гэе. Үүний дараа бүх бөхчүүдийн хэмжээст чансааг тогтооно. Ингэхдээ хамгийн их буюу М гэсэн чансаатай бөхөд 15 гэсэн оноог өгч, харин А гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансааг А*15/M гэсэн томьёогоор бодно. Өөрөөр хэлбэл хамгийн их чансаатай бөх 1000 гэсэн чансаатай бол М=1000 болох ба түүний хэмжээст чансаа 15 болно.
Харин 650 гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансаа 650*15/1000=9.750 болно.
Мөн 500 часаатай бөхийн хэмжээст чансаа 7.5 болно.
Мөн 155 гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансаа 155*15/1000=2.325 болно.
Мөн 842 гэсэн чансаатай бөхийн хэмжээст чансаа 842*15/1000=12.630 болно.


Үүний дараа А хэмжээст чансаатай бөх Б хэмжээст чансаатай бөхийг давбал (15+Б-А) оноо нэмж авна, эсэргээрээ унавал (15+А-Б)/4 оноо алдана (өндөр чансаатай бөхөд унавал бага чансаа алдана).

Жишээ нь:
Санжаадамба 13 хэмжээст оноотой бөгөөд 8 хэмжээст оноотой бөхийг давбал 15+8-13=10 оноо нэмж авнаа, харин 14 хэмжээст оноотой бөхийг давбал 15+14-13=16 оноо авна.
Харин Санжаадамба 13 хэмжээст оноотой бөгөөд 8 хэмжээст оноотой бөхөд унавал (15+13-8)/4=5 оноо хасуулна, харин 14 хэмжээст оноотой бөхөд унавал (15+13-14)/4=3.5 оноо хасуулна.
Ижил хэмжээст оноотой (ойролцоо чансаатай) бөхчүүд барилдавл давсан нь 15 оноо нэмүүлж, унсан нь 15/4=3.75 оноо хасуулна.
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 11:44 am, edited 5 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 1:55 am

Үнэхээр гоё. Миний ганц хүсч явдаг зүйл. Энэхүү ажлыг ҮБХ-г хүлээлгүйгээр өөрсдөө эхлүүлээд явъя гэж бодож байна.

Статистикаа л зөв хөтөлбөл чансааг дараа нь өөрчилсөн ч суурь мэдээллүүд байгаа болохоор болох байх. Яваандаа статистикний категори ч олон болно.

Эхний ээлжинд энэ бүгдийг софт хэлбэрээр хадгалан, баримтжуулж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Янзын гоё EXCEL -ийн sheet бэлдчихэд болоод явчихна. Яваандаа программ бичээд болох биз. Тэрийг бүгдээрээ бөхийн холбоондоо бэлэглэсэн ч болох л зүйл. Шинэ улирал эхлээд эхний барилдаанаас статистикийг яг хөтлөөд, чансаа бодох аргаа хэрэглээд явбал болох байх.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 1:57 am

За ингээд бүх чансаа бодох дурэм тодорхой боллоо. Одоо энэ бүгдээ нэгтгээд нэг барилдааны үр дүнгээр бөхчүүдийн чансаа яаж бодогдохыг тооцъё. Ямар нэгэн барилдааны 6-ын даваанд улсын харцага Даваабаатар (урд давааны байдлаар 670 гэсэн үндсэн чансаатай) улсын арслан Ганхуягийг (920 чансаатай) давбал давсан бөх Даваабаатарын чансаа:
(энэ үед хамгийн өндөр чансаатай бөх 950 чансаатай байсан гэе. Тэгвэл Даваабаатар 670*15/950=10.578 гэсэн хэмжээст чансаатай, мөн Ганхуяг арслан 920*15/950=14.526 гэсэн хэмжээст чансаатай болно)

үндсэн чансаа+давааны оноо+ цолны оноо+чансааны оноо=670+60+16*10/13+(15+14.526-10.578)=730+12.307+18.948=761.255 чансаатай болно.

Харин унасан бөх Ганхуягийн чансаа:
Үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо=920-16*2/13 –(15+14.526-10.578)/4=920-2.461-4.737=912.802 чансаатай болно.

Яг энэ даваанд Ганхуяг арслангийн оронд улсын начин Содномдорж (510 чансаатай) Даваабаатар харцагад унасан гэвэл: (Содномдоржийн хэмжээст оноо 15*510/950=8.052 болно)
Давсан Даваабаатарын чансаа:
үндсэн чансаа+давааны оноо+ цолны оноо+чансааны оноо=670+60+12*10/13+(15+8.052-10.578)=730+9.230+12.474=751.704 чансаатай болно.

Харин унасан бөх Содномдоржийн чансаа:
Үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо=510-12*2/13-(15+8.052-10.578)/4=510-1.846-3.118=505.036 чансаатай болно.

Даваабаатар харцага ийнхүү Содномдоржийг 6-гийн даваанд давсныхаа дараа улсын гарьд Доржсамбуутай (740 чансаатай) 7-гийн даваанд барилдаад давсан гэвэл:
Доржсамбуугийн хэмжээст оноо 740*15/950=11.684 болох ба Даваабаатарын хэмжээст оноо нэмэгдэн 751.704*15/950=11.869 болсон байна, 950 чансаатай бөх энэ барилдаанд оролцоогүй гэе)
Давсан Даваабаатарын чансаа:
үндсэн чансаа+давааны оноо+ цолны оноо+чансааны оноо=751.704+70+15*10/13+(15+11.684-11.869)=821.704+11.538+14.815=848.057 чансаатай болно.

Харин унасан бөх Доржсамбуугийн чансаа:
Үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо=740-15*2/13-(15+11.684-11.869)/4=740-2.307-3.703=733.399 чансаатай болно.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 1:59 am

Цагаанаагийн бичсэн арга Масуми Абэгийн аргатай илүү төстэй харагдаж байна. Хэд хэдэн хувилбарыг судалж үзье. Миний мэдэхээр Абэгийн арга хамгийн боломжийн гэж боддог. Гэхдээ Монгол бөхийн цолны систем сумогийнхоос өөр тул бас бодож үзэх хэрэгтэй байх.
Одоо Олон улсын жүдогийн хэрэглэж байгаа арга бий. Тэмцээн болгонд (барилдаан болгонд) чансаа тогтоогоод, ямар чансаатай барилдаанд хэрхэн барилдсанаар нь боддог. Гэх мэтчилэн олон аргыг харьцуулж үзсэн нь л дээр болов уудаа.
Энэ жишээ нь 8 сарын 13-ны дэлхийн жүдогийн чансаа байна. http://www.intjudo.eu/pictures/document ... _08_07.pdf
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг болосруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 2:06 am

За одоо хэдэн барилдаан дээр туршилт хийж үзье.

64 бөх барилдсан тамирчдын баярт зориулсан барилдаан 2007 оны 7 сарын 1.

3-ын даваа
1. у.ав Сумъяабазар а.а Бадамдорж
2. у.з Доржсамбуу у.н Лхагвасүрэн
3. у.з Баяржавхлан а.а Чинзориг
4. у.з Мөнхбаатар a.a Цацавшир
5. у.х Элбэг a.a Отгонбаяр
6. у.н Сайнбаяр a.a Гантулга
7. у.н Баасандорж a.a Бат-Эрдэнэ
8. a.a Ганбаатар a.a Нямсүрэн

4-ын даваа
1. у.ав Сумъяабазар у.н Сайнбаяр
2. у.з Доржсамбуу у.н Баасандорж
3. у.з Баяржавхлан у.х Элбэг
4. у.з Мөнхбаатар a.a Ганбаатар

5-ын даваа
1. у.з Доржсамбуу у.з Баяржавхлан
2. у.з Мөнхбаатар у.н Сайнбаяр

6-ын даваа
1. у.з Доржсамбуу у.з Мөнхбаатар

Бүх бөхчүүдийн чансаа тэгээс эхэлсэн ба барилдааны дараагаар бөхчүүдийн чансаа:

1. Мөнхбаатар 305.442
2. Доржсамбуу 215.465
3. Сайнбаяр 146.055
4. Баяржавхлан 141.499
5. Баасандорж 78.676
6. Ганбаатар 78.584
7. Элбэг 77.828
8. Сумъяабазар 74.050
9. Баасандорж 24.956
10. Чинзориг 24.679
11. Цацавшир 24.679
12. Отгонбаяр 24.558
13. Лхагвасүрэн 24.536
14. Бат-Эрдэнэ 24.417
15. Гантулга 24.417
16. Нямсүрэн 24.250

Дараагийн барилдаан 2008 оны 7 сарын 1. Мөн 64 бөхийн барилдаан. Энэ барилдаанд түрүүчийн чансааг ашиглана.

3-ын даваа
1. дал.ав Өсөхбаяр a.a Тогтохбаяр
2. у.ав Сумъябазар a.a Оргил
3. у.ар Мөнхбаатар а.а Соронзонболд
4. у.г Доржсамбуу у.н Ганхуяг
5. у.з Ганбат у.н Сумъяабэйс
6. у.з Баяржавхлан у.н Амартүвшин
7. у.з Рагчаа а.а Даваабаатар
8. у.х Мөнгөнцоож у.х Ганбаатар

4-ийн даваа
1. дал.ав Өсөхбаяр а.а Соронзонболд
2. у.ав Сумъябазар у.х Ганбаатар
3. у.з Ганбат у.н Амартүвшин
4. у.н Ганхуяг а.а Даваабаатар

5-ын даваа
1. у.з Ганбат у.х Ганбаатар
2. у.н Ганхуяг а.а Соронзонболд

6-гийн даваа
1. у.х Ганбаатар у.н Ганхуяг

Энэ барилдааны дараа чансаа шинэчлэгдэн

1. Мөнхбаатар 325.368
2. Ганхуяг 324.414
3. Ганбаатар 293.199
4. Доржсамбуу 236.806
5. Соронзонболд 167.820
6. Баяржавхлан 163.834
7. Сайнбаяр 146.055
8. Сумъябазар 145.934
9. Ганбат 142.598
10. Амартүвшин 87.421
11. Даваабаатар 82.252
12. Баасандорж 78.676
13. Элбэг 77.828
14. Өсөхбаяр 74.343
15. Оргил 25.784
16. Мөнгөнцоож 25.129
17. Тогтохбаяр 25.028
18. Бадамдорж 24.956
19. Цацавшир 24.679
20. Чинзориг 24.679
21. Отгонбаяр 24.558
22. Лхагвасүрэн 24.536
23. Сумъяабэйс 24.536
24. Бат-Эрдэнэ 24.417
25. Гантулга 24.417
26. Нямсүрэн 24.250
27. Рагчаа 23.705

Болж өөрчлөгдсөн байна.

Сүүлийн барилдаан мөн л 2009 оны 7-р сарын 1-д болсон 64 бөхийн барилдааныг авч үзье.

3-ын даваа
1. дал.ав Өсөхбаяр а.а Батзаяа
2. у.ар Ганхуяг у.н Чинзориг
3. у.ар Мөнхбаатар у.н Сумъяабэйс
4. у.г Ганбаатар у.н Отгонбаяр
5. у.з Соронзонболд у.н Батболд
6. у.х Пүрэвжав ц.а Мөнхбат
7. у.н М.Өсөхбаяр а.а Энхбат
8. a.а Содномдорж а.а Бат-Орших

4-ийн даваа
1. дал.ав Өсөхбаяр у.н Батболд
2. у.ар Ганхуяг а.а Бат-Орших
3. у.ар Мөнхбаатар у.х Пүрэвжав
4. у.г Ганбаатар у.н М.Өсөхбаяр

5-ын даваа
1. дал.ав Өсөхбаяр у.ар Мөнхбаатар
2. у.ар Ганхуяг у.н М.Өсөхбаяр

6-гийн даваа
1. дал.ав Өсөхбаяр у.ар Ганхуяг

Энэ барилдааны дараа:
1. у.ар Ганхуяг 500.313
2. у.ар Мөнхбаатар 438.964
3. дая.ав Өсөхбаяр 383.746
4. у.г Ганбаатар 355.946
5. у.г Доржсамбуу 236.806
6. у.з Соронзонболд 189.966
7. у.з Баяржавхлан 163.834
8. у.з М.Өсөхбаяр 159.441
9. у.з Сайнбаяр 146.055
10. у.ав Сумъяабазар 145.934
11. у.з Ганбат 142.598
12. у.х Батболд 89.223
13. у.х Амартүвшин 87.421
14. у.х Бат-Орших 82.810
15. у.х Даваабаатар 82.252
16. у.х Пүрэвжав 81.045
17. у.х Баасандорж 78.676
18. у.х Элбэг 77.828
19. у.н Чинзориг 52.592
20. у.н Сумъяабэйс 52.461
21. у.н Отгонбаяр 52.043
22. у.н Батзаяа 25.812
23. у.н Оргил 25.784
24. у.х Мөнгөнцоож 25.129
25. у.н Тогтохбаяр 25.028
26. у.н Бадамдорж 24.956
27. у.н Цацавшир 24.679
28. у.н Мөнхбат 24.558
29. у.н Лхагвасүрэн 24.536
30. у.н Бат-Эрдэнэ 24.417
31. у.н Гантулга 24.417
32. у.н Энхбат 24.417
33. у.н Нямсүрэн 24.250
34. у.н Содномдорж 24.250
35. у.з Рагчаа 23.705
гэсэн чансаа гарч байна.
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 12:04 pm, edited 2 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 2:08 am

Ер нь энэ барилдааны чансаанаас хамаардгийг Цагаанаагийн аргатай хослуулвал сайхан арга гарах юм шиг байна шүү.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 2:08 am

Хэлэлцүүлэг.

Та дээрх төслийг анхааралтай уншин, өөрийн гэсэн тооцоо дүгнэлтийг хийсний дараа дараах асуултуудад хариулж өгнө үү. Асуултанд хариулахдаа бусдад ойлгомжтой байх үүднээс асуултын дугаарыг тодорхой тавиарай.
1. Ямар ч барилдаанд 2 давсан бөхчүүдийн хувьд л энэ чансаа бодогдохоор төлөвлөгдсөн байгаа. 1 давсан бөхчүүдийн хувьд чансаа бодож болох болов ч энэ нь цаг хугацаа, баримт материалын хувьд жаахан хүндрэлтэй юм. Та хэдийн даваанаас эхлэн чансааг тогтоохыг дэмжиж байна бэ?
2. Суурь оноо 30 байгаа. 2 давсан хүн бүр 30 оноог өөрийн өмнөх чансаа дээрээ нэмж авч байгаа, хэрэв 1-ийн даваанаас чансаа бодвол би энэ суурь оноог 10 байхаар тооцлоо. Таны хувилбар юу бэ? угаасаа 30 гэсэн суурь оноо хэд байвал зүгээр бэ?
3. Даваа бүрд өгөх оноог гаргасан байгаа, таныхаар хэдийн даваа ямар үнэлгээтэй байвал зүгээр бэ?
4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?
5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?
6. Унасан бөхийн томъёонд байгаа тэр 2 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ? БАТ том цолтой бөхөд унавал бага оноо, бага цолтой бөхөд унавал их оноо хасуулах зарчим барьсан.
7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.
8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?
9. 3-р дүрмийн унасан бөхөд хэрэглэж байгаа томъёоны 4 гэсэн коэффициент ямар байвал зүгээр бэ?
10. 3 барилдаан тус бүрээр үр дүнг гаргасан байгаа, хэр бодитой дүн гарсан гэж үзэж байна бэ?
11. Олон даваатай (4 уулын хишиг зэрэг) барилдааны хувьд давааны оноогоо улам нэмж аваад явна. Харин цагаан сар, улсын наадам 2-ын хувьд ямар нэмэлт шагнал байж болох бэ?
12. Цагаан сард бүх даваа бүрийн дараа авч буй оноог 2-оор үржүүлье, эсвэл бүх даваан дээр тусгайлан оноо нэмж өгье? Та ямар саналтай байна бэ? тодорхой бич
13. Улсын наадамд даваа бүрийн оноог 4-өөр үржүүлье... таны санал?
14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?
15. Ерөнхий чансааг байнга хөтөлж байх ба сар бүрийн чансаа (сарын эхэнд бүх хүний оноог тэг болгоно), улирал бүрийн чансаа , жил бүрийн чансаа гэсэн чансаанууд дээрээс нь нэмж гаргаж байя. Үүн дээр өөр ямар санаа оноо байна?
16. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны чансааг мөн тусдаа бодож байя, улсын цолгүй бөхчүүд бол 2 фронтод зэрэг тулалдана гэсэн үг. Харин тус чансааг мэдээж улсын цолтой бөхчүүдтэй барилдсан чансаанд холихгүй, түүнд нөлөөлөхгүй. Танд өөр ямар санал байна?
17. Бөхийн өргөөнд ямар нэг барилдаан болсны дараа хэн нэгэн нь оноолтыг энд оруулж, би түүнийг нь програмынхаа тусламжтайгаар чансааг нь шинэчлээд явъя. Ийм оноолтоор програм ажиллаад ийм дүн гарлаа гээд шинэчилсэн чансаагаа тайлагнаад байя... зөв үү? өөр арга зам юу байна?
18. Энэ сэдвийн нэрийг юу гэж өгвөл зохилтой талаар... Бүгдээрээ нийлж сайхан хэлэлцэж байгаад хөтөлбөрөө боловсруулаад Үндэсний бөхийн Спорт цонхы чансаа гэж нэрлье гэсэн саналтай байна. Таны санал юу бэ?
19. Мөн бөхчүүдийн хоорондын барилдааны харьцааг тооцож явж байя. Энэ ажлыг яаж хийх бэ? хэн хариуцах боломжтой байна бэ?
20. За тэгээд бүгдээрээ дүрмээ хэлэлцэж байгаад сайхан боловсруулсаны дараа Хосоо ч юмуу, 10 ах ч юумуу хэн нэгэн админаар гарын үсэг зуруулж аваад (аль нэг дүрмийн хэсэгт бат цоожлоод) яг тэр дүрмийнхээ дагуу л асуудлуудаа шийдээд явъя... энэ талаар танд ямар санал байна бэ?
21. Фантази тоглоомууд их хөгжиж, хүчээ авч байна. Бид бүгд бас өөрийн гэсэн гал байгуулаад үзэлцэж яагаад болохгүй гэж? Та дэмжиж байвал би нэг төсөл бэлдье, тэгээд бүгдээрээ дахиад л хэлэлцээд л шийдье. Монгол бөхийн фантази гэж байх хэрэгтэй юу?
Бөхийн өргөөнд болсон барилдаануудын оноолтыг ямар нэгэн байдлаар үнэн зөвөөр олж авч хэрэглэж байна, энэ ажилд манай эрхэм хүндэт форумчид маань идэвхитэй ажиллаарай. Програмыг бичээд бэлдсэн байгаа, дээрх томъёогоороо бол найдвартай сайн ажиллаж байгаа. Та бүхнийг саналыг тусгаад програмаа дахин шинэчлье.
За тэгээд миний эрхэм дотны андууд минь санаа оноогоо харамгүй хэлж, хэлэлцэж үзэлцээд дүрмээ хурдхан, сайхан боловсруулж баталгаажуулъя. Та бүхэнд нэмж хэлэх, засварлах бүхий л төрлийн зүйлээ чөлөөтэй илэрхийлж, миний эхлүүлсэн энэ ажилд идэвхийлэн ороцохыг уриалж байна. Шинэ улирлын эхний барилдаан 9 сарын 13-д гэсэн шүү.
Надтай нухацтай ярилцаж, санал онолоо хэлэх, асуултууд асуух хүмүүс stsagaan гэсэн yahoo хаягаар маань холбогдоорой гэж хүсье.
“Бөхийн хаан” төрлийг зохиож өдийг хүртэл хөгжүүлж ирсэн Монголын ард түмний минь аз хийморь нь бөхчүүд шигээ өөдрөг байг.
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 2:30 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 2:11 am

Khosoo wrote:Ер нь энэ барилдааны чансаанаас хамаардгийг Цагаанаагийн аргатай хослуулвал сайхан арга гарах юм шиг байна шүү.


Их орой болсон байна шүү... чи шөнө тэгээд форумаа манайд байж байдаг юм уу :mrgreen:
За би унтлаа тэгээд маргааш наас сайхан хэлэлцэж байгаад нэг юманд хүрнэ байх.
Би бүх хүн унтсан хойно оруулъя гэсэн чинь Хосоо маасайгаал сууж байдаг юм байна шүү :D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 2:16 am

Нэгдэхээс ид хэлэлцэх асуудал үүсэх юм байна даа.

Миний хувьд чиний энэ сайхан арга дээр тэр цагаан сарын барилдааныг шийдэх арга бол барилдаануудаа эрэмбэлэх.
Жишээ нь: Зүгээр нэг нэрэмжит барилдаанд тийм коэффициэнтээр үржүүлнэ, дөрвөн уулын хишиг барилдаанд тийм коэффициэнтээр үржүүлнэ, цагаан сараар тийм, наадмаар тийм гэх мэтчилэн. Тэгж явбал илүү шударга бай х болов уу.

Тэгээд хамгийн чухал нь статистикийг л яг яс хөтөлбөл бүх юм сайхан болно оо. Судалгаа хийх, чансаа бодох зэрэг бол тэгээд болчихно. Нэг форматад ороод явчихна. Хамгийн чухал юм дата л маш сайхан дэлгэрэнгүй, цэгцтэй, хэрэгтэй мэдээллүүд агуулагддаг байх ёстой. Барилдааны дүйз дээр тэр тийм мэхээр давсан, болж өгвөл тэдэн минут барилдсан гээд. Яваандаа категорио нэмээд байж болно.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby Адмирал » Sat Aug 29, 2009 2:20 am

Цагаан :eek:

Үндэсний бөхийн холбооныхон орж ирж хэлэлцээсэй...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby Mr.Sex » Sat Aug 29, 2009 2:21 am

Би огт ойлгохгүй байна......
Mr.Sex
 

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 2:24 am

Нийт гурван янзын онооны нийлбэрээр нэмэгдэх чансаа тодорхой болно гэж ойлгоход болно. Тэр гурвыг дээр маш дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Eternity » Sat Aug 29, 2009 6:53 am

Их гоё сэдэв байна.Сумод хэрэглэдэг Масуми Абегийн аргачлал гэгчтэй төстэй юм шиг байна.Гэхдээ их хүнд (нарийвчилсан ч гэхиймуу) боловсруулсан дүрэм юм шиг санагдлаа.Дээрх асуултуудад сайн уншиж байгаад хариулт бичнээ.Үүнийг сайн хэлэлцэж боловсруулаад албан ёсоор бөхийн холбоо бөхчүүдийн чансааг тогтоодог болвол бөхчүүдэд ч бас тустай байж мэдэхийн.

Чансаа бодох хоёрдугаар дүрмэнд "Зөвхөн ямар цолтой бөхийг давснаас шалтгаалан оноо өгнө" гээгүйн ач холбогдол нь юу юм бол? Заавал яагаад тухайн бөхийн өөрийх нь цолыг оролцуулж чансааг нь бодож байгаан бол гэдэг дээр тархи хүрдэггүй ээ....
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby suldees » Sat Aug 29, 2009 7:12 am

сайхан санаа байна хялбарч гаргасан байна . тэгээд нөгөө холбоо нь яах юм болдоо
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 9:00 am

Eternity wrote:Их гоё сэдэв байна.Сумод хэрэглэдэг Масуми Абегийн аргачлал гэгчтэй төстэй юм шиг байна.Гэхдээ их хүнд (нарийвчилсан ч гэхиймуу) боловсруулсан дүрэм юм шиг санагдлаа.Дээрх асуултуудад сайн уншиж байгаад хариулт бичнээ.Үүнийг сайн хэлэлцэж боловсруулаад албан ёсоор бөхийн холбоо бөхчүүдийн чансааг тогтоодог болвол бөхчүүдэд ч бас тустай байж мэдэхийн.

Чансаа бодох хоёрдугаар дүрмэнд "Зөвхөн ямар цолтой бөхийг давснаас шалтгаалан оноо өгнө" гээгүйн ач холбогдол нь юу юм бол? Заавал яагаад тухайн бөхийн өөрийх нь цолыг оролцуулж чансааг нь бодож байгаан бол гэдэг дээр тархи хүрдэггүй ээ....


1. 10 гаруй хоног байна, сайхан танилцаж, бас тооцоо энээ тэрээ хийж байгаад саналаа өгөөрэй :eek:

2. Аймгийн арслан бөхийн хувьд улсын начинг давах (элбэг дохиолдоно), Даян аваргыг давах (бараг тохиолдохгүй) 2 чинь их өөр шүү дээ. Тэгэхээр начинг давбал 12*10/11=10.909 оноо авна, даян аваргыг давбал 19*10/11=17.272 оноо авах юм

Харин даян аварга Өсөхбаярын хувьд улсын гарьд Доржсамбууд унах, аймгийн арсланд унах 2 чинь яах аргагүй ялгаатай зүйл шүү дээ. Тийм болохоор гарьдад унавал 19*2/16=2.875, а.а-д унавал 19*2/11=3.454 гэсэн оноог чансаанаасаа хасуулж байгаа юм.

аан харин энэ 2 гэдэг коэффициентийг бол яах аргагүй хэлэлцэж байж шийдэх зүйл. Түрүүлсэн бөхөөс бусад нь заавал унахдаа ямар нэг хэмжээгээр торгууль хүлээж байгаа юм, чухам 2 - уу үүнээс арай том тоо байх уу гэдгийг дээд томъёоны 10 гэсэн коэффициенттэй хэр нийцэх бэ гэдэгтэй харьцуулж нухацтай шийдэх шаардлагатай.

"Зөвхөн ямар цолтой бөхийг давснаас хамаардаг болчвол" Даян аварга хүн улсын начинг давах (99%), аймгийн начин хүн улсын начинг давах (ховор үзэгдэл) 2 яг ижил зүйл болж хувирна. Уг нь бол амьдрал дээр маш их зөрүүтэй зүйл шүү дээ. :eek:
Last edited by ЦАГААН on Sat Aug 29, 2009 11:28 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 9:13 am

suldees wrote:сайхан санаа байна хялбарч гаргасан байна . тэгээд нөгөө холбоо нь яах юм болдоо


тэр холбоо бол ямар хамаа байхав дээ...
бид чинь эндээ томоохон хүрээлэлтэй, биднийг уншдаг хүн ч олон байгаа... тэгэхээр миний зорилго бол ямар ч байсан өөрийнхөө форумдаа л чансаагаа тогтоогод явж байя гэж анхнаасаа тооцсон юм...

Нөхдүүд хэлэлцээд цаашид яаж хөгжин дэвшихийг шийдэх хэрэг. Бид бүхэн олуулаа тул эндээ барилдаан бүрийг алгасалгүй статистик мэдээг нь хөтлөөд, өөрийн гэсэн чансаа гаргаад явахад бусад зүйл нь аяандаа шийдэгдэх байх...
Тэр Хосоо хэлээд байгаа, дата-гаа л сайн бэлдье гэж :eek:
одоо бүгдэрээ хэлэлцэж дүрэм гаргаад түүндээ яаж завсар хийж байх талаар мөн заалт оруулна, тэгээд л дараа дүрэм журам энээ тэрээ юмаа улам боловсронгуй болгоод сайжруулаад явъя. :eek:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааны дүрмийг боловсруулах хэлэлцүүлэг

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 9:23 am

Khosoo wrote:
Миний хувьд чиний энэ сайхан арга дээр тэр цагаан сарын барилдааныг шийдэх арга бол барилдаануудаа эрэмбэлэх.
Жишээ нь: Зүгээр нэг нэрэмжит барилдаанд тийм коэффициэнтээр үржүүлнэ, дөрвөн уулын хишиг барилдаанд тийм коэффициэнтээр үржүүлнэ, цагаан сараар тийм, наадмаар тийм гэх мэтчилэн. Тэгж явбал илүү шударга бай х болов уу.



:eek: тийм. хэлэлцүүлгийн 11, 12, 13-р бүлэгт энэ тухай дурссан байгаа... яах аргагүй өөр байх зүйл... коэффициентээр нь тааруулах уу? эсвэл даваа бүрт тогтмол оноо бэлэглэж байх уу? үүнийг л нухацтай хэлэлцэх бас нэгэн асуудал

нэгэнт улсын наадмаар цол ахиж байгаа бөхийн хувьд дараа даваанд тэр шинэ цолоор нь тооцоод чансаагаа бодоод явахаар тооцож байгаа...
Ямар ч барилдаанд даваа бүрийн дараа чансаа шинчлэгдэж (хэмжээст чансаа мөн шинэчлэгдэнэ)... үүнийг дагаад нөгөө хамгийн өдөр чансаатай бөхийн нэр хүртэл барилдааны дунд өөрчлөгдөж болж байгаа, хэмжээст чансаанууд нь бас байнга өөрчлөгдөнө.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby ЦАГААН » Sat Aug 29, 2009 11:53 am

Аан тэр жишээ болгож татсан 3 барилдаан нь сүүлийн 3 жилийн улсын наадмын 5-аас дээших даваанууд шүү. Яг наадам гэхээр цол ахиснаас болоод чансаа өөр гарах гээд, мөн олон даваатай байдаг нь садаа болоод байхаар нь наадмын өмнөхөн болсон гээд жишээ татсан юм. 3 өөр жил сонгосон нь өөр цолтой болчвол чансаанд яаж нөлөөлж байгааг харуулсан хэрэг. Яг энэ жил болсон 3 барилдааны оноолт байвал (128 барилдсан) сайн байна, түүн дээр бодитоор програмаа ажиллуулаад үзье :help:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Чуугий » Sat Aug 29, 2009 11:59 am

Сайхан санаа байна. :eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby [AMATORY] » Sat Aug 29, 2009 12:11 pm

Лайтай гэхээс өөр үг алга :eek: :-D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby munkhbayar_AC » Sat Aug 29, 2009 2:24 pm

Надад тэр үндэсний бөхийн фантази их таалагдаж байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Khosoo » Sat Aug 29, 2009 7:36 pm

Бас нэг асуудал байна л даа. Жишээ нь хамгийн эхний барилдаан Хадаа аваргын нэрэмжит барилдаан байсан. Энэ нь аймаг, цэргийн цолтой, залуу бөхчүүдийн барилдаан. Ийм барилдаан маш их болно. Тэгэхээр аймаг цэргийн уолтой бөхчүүд давуу байдал олж авах болж байна. Үүнийг яаж зохицуулах вэ гэдгийг ярилцъя.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Үндэсний Бөхийн Чансааг тогтоох дүрмийг боловсруулъя...

Postby Eternity » Sat Aug 29, 2009 8:11 pm

Гэснээс ҮБХ-c улиралд ч юмуу сард зохион байгуулдаг албан ёсны барилдаанууд манайд болдым уу? Нэрэмжит юмуу, ойн арга хэмжээнд болж байгаа бүх барилдаанаас чансаа тогтооно гэвэл хэцүү юм биш үү...
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests