Говь-Алтайн 2 дахь гарьд Ж.Бат-Эрдэнэ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Говь-Алтайн 2 дахь гарьд Ж.Бат-Эрдэнэ

Postby Bayara » Sun Aug 23, 2009 9:56 pm

За энэ залууг сүүлийн жилүүдэд их дэмжиж явдаг боллоо. Сайхан барилддаг, ирээдүйтэй залуу байгаа юм. Сэдвийг нь нээчихье гэж бодлоо.
Монгол улсын начин Ж.Бат-Эрдэнэ. 1986 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат. 2 жилийн өмнө буюу 2007 онд начин болсон. Заалны барилдаануудад сайн барилдаад л харагдах юм. Улсын наадамд 2008 онд 5н даваанд түрүү бөх Ганхуяг арсланд унасан. Энэ жил 2009 онд 4н даваанд өсөх идэр начин Лхагвасүрэнд барьц сонгуулж унаж намайг бухимдуулсан. Бухимдсандаа суудал дээрээ босч доороо баахан дэвхцсэн дээ би, кэкэ. Жин багатай учраас жин ихтэй бөхчүүдэд уначаад байдаг талтай. Гэхдээ гол нь авъяастай, бярдуулдаггүй явах л залуу даа. Бэлтгэлээ сайн хийгээд яваад байхад цолоо ахиулах өдөр ирнээ. Энд түүний яаж барилдсаныг бичиж байнаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1483
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jugder_08 » Mon Aug 24, 2009 12:54 pm

1986 онд төрсөн нь яг үнэн болов уу? тамирчдын дарсан нас болов уу?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Gooner » Mon Aug 24, 2009 2:38 pm

Chi odoo Japan sumochingiin zurag tavichaad betii Mongol bohiin talaar yariad bay. Chamd tiim erh baihguy
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22107
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby munkhbayar_AC » Mon Aug 24, 2009 6:01 pm

Бадруул wrote:Миний сүүлийн үед дэмжиж яваа цөөн хэдэн залуусын маань нэг байгаа юм..
Сайхан барилддаг залуу даа. Цэрэнтогтох аваргаар начин хийлүү яалаа? Хүмүүнлэгт сурдаг байсан, одоо сурч байгаа үгүйг нь мэдэхгүй
байна. Энэ жилийн наадмаар 3-ын даваанд Булганы Отгонбаярыг сайхан хаясан даа.. Наадмаар л жаахан хайнга үзээд байдын, түүнээс
бол унаа хол, уран барилдаантай, ирээдүйд том цол авах л бөх байгаа юм..
Сүүлд нээрээ Уяачдын наадамд түрүүлж байгаа харагдана лээ...


Отгонбаатар ш дээ найзаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby munkhbayar_AC » Mon Aug 24, 2009 6:03 pm

Тх миний хамгийн их барилдааныг нь харах дуртай хүн бол Бат-эрдэнэ болоод байгаа.Жаахан бяр дутаад байгаа санагдаж байгаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby ЦАГААН » Tue Aug 25, 2009 5:52 pm

Бас л сайн залуу шүү... МҮБХ 15 жилийн ойд (2005 оны намар) зориулсан сумын заануудын чуулга барилдаанаар үзүүрлэх үеэс нь таньдаг болж дэмжиж ирсэн. TV9-ийн Батнасангийн ярьснаар бол Бат-Эрдэнэ, Даваабаатар, Золбаяр агсан гурав бүүр хүүхэд байхаасаа улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд л хоорондоо өрсөлдсөн хүнд гарууд гэсэн. Золбаяр гэж ямар сайхан амьтан байлаа даа зайлуул гэж, цэл залуугаараа жүдогийн насанд хүрэгчдийн (олипмын аваргын жинд) улсын аварга болосн шигээ л цэл залуугаараа бурхан болсон доо. Даваабаатар бол сайхан үзэж байна. Бат-Эрдэнэ түүнээс ч өмнө улсын цолд хүрчихсэн.

Ноднин улсын наадамд өсөх идэр начин Лхагвасүрэнг сугадаж алхаж байгаад өсгий нь дээр нь цохиод яг сээрээр нь буулгасан :-D өнөө жил дахин Лхагвасүрэн начинтайгаа 4 дээр таараад унахдаа их л харамсах шиг болсон... би ч бас "залуу хүн байж ноднин давж байсан хүндээ энэ жил унах ч гэж дээ"... гэж халгалсан. 3-ын даваанд сайхан барилдсаныг дээр өгүүлсэн байна лээ. Ноднийн жил До-той 5 дээр барилдахад нь найдвартай давна л гэж бодож байсан шүү... яагаад уначихсан юм болдоо, азгүй юм.

Бөх хүний хувьд бол үнэн баавартай бөх болж магадгүй... одоо л бааварлах янз ороод байгаа... Жаргалсайхан энэ тэр гэсэн өөрөөс нь бага цолтой байж урдаас нь ширүүн үзсэн гаруудыг бол давчаад заавал нидэрч байгаа харагддаг юм. Улсын цолгүй байхдаа л Рагчаа заан... бүүр Өсөхбаяр аваргыг хүртэл хаясан хүн шүү дээ...

2006 онд бүх цэргийн наадамд а.а Ганбаатартай (у.г) үзүүрт үлдэн үзүүрлэж цэргийн заан болсон бол хэдхэн хоногийн дараа төрөлх аймаг Говь-Алтайхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж ирээд 800 жилийн ойгоор 3-ын давааны төгсгөлд оноолтоор а.а Алтанхуягтай таараад аймаар өмсүүлсэн дээ :mrgreen:

2007 онд начин болохдоо Хишигдорж заан (Баярсайхан заан ч билүү :smile: ), Мөнх-Эрдэнэ арслан, Цэрэнтогтох аварга нараар 5 давахад нь "хамгийн үнэтэй" начин хэмээн цоллож байсан бол начин болсон намраа бөх сонинд "Цэрэнтогтох аварга ам авахдаа бодож бодож байгаад зааланд сайн барилддаг тул энэ хүүг дэмжие" :-o гэж хэлээд намайг авсан юм билээ гэсэн ярилцлага өгч "элэг барсан"... 6-гийн даваанд Баасандоржтой үзэхэд бол даваад харцага болчих сайхан боломж байсан юмсан... даанч аймаар ширвүүлээд...

Говь-Алтайханы шинэ үе лаг энээ тэрээ гээл байгаа... би бол хувьдаа Ганбаатар, Соронзонбод 2 бол түрүүлэх бөх биш харин жижиг Баагий бол айн... гэж боддог. Улсын наадмын тавын даваанд Баяржавхлан заанд амлуулчаад л барилдахыг нь нэг харах юмсан гэж мөрөөддөг... яагад гэхээр Сүхбат аварга, Өсөхбаяр аварга 2-ын барилдааныг санагдуулам барилдаан энэ 2-ын хооронд өрнөх болов уу л гэж горьддог юм... :D Жанцангийн Бат-Эрдэнэ хэмээх энэ залуухан начинд ирээдүй их байна даа, төрсөн ах нь сумын заан ч билүү цолтой, Балжинням ч билүү нэг нөхөр байдаг санагдана...

Би энэ улсын заан жижиг Өсөхбаярыг байгалиас заяасан их авъяастай бөх юмаа л гэж боддог, унаж явж байгаад л маш уран хариу мэх хийдэг... хурдтай хариулт хийдэг... Сүхбат аваргатай маань их адилхан... харин Бат-Эрдэнэ начинг зөвхөн л өөрийнхөө ухаанаар барилддаг бөх юмаа гэж боддог мөн л Сүхбат аваргад байдаг зан. Бүх барилдаанд тооцоотой, хийгүй, нямбай барилддаг... одоогийн бөхчүүдээс хамгийн их судалгаа хийдэг залуу юмдаа, хэнтэй яаж барилдахаа их сайн төлөвлөх юм...тэгээд өөрийн жижиг (нарийхан) биендээ баймааргүй хөөрхөн бяртай... хамгийн гол нь ухаалаг... биеэ зөв сулалж, их тооцоо зарж барилддаг болохоор хүнд амар бярдуулдаггүй байх...ер нь хүнд дээрэлхүүлж байхыг нь хараагүй... харин уурлуулж байгаад доороо хийчээд л нидрээд болсдог хүнд гардаа... Жижиг байж хүнд бярдуулдаггүй гэхээр гол ясандаа нэлээд тэнхээтэй байх, бас бяртай хүнтэй их удаан барилдаж (олон барилдаан дараалж) чаддаг гэхээр цуцаа багатай бөх болж таархана. :-D

За тэгээд хамгийн гол нь үнэхээнр тооцоотой, ухаалаг барилдаан... жаахан жин нэмбэл дагаад бяр нэмэгдэх байх... өөрөө олон талын барилдаантай (шуудагнаас ч сайн) тул нээх хурд хэрэглэгдэхгүй болохоор жаахан л жин нэмчмээр байгаа юм. Бэлтгэлээ сайн хийгээд, тооцоогоо сайн хийгээд байхад нэг л өдөр юм дуулгана даа... Санжаадамбатай улсын наадмын үзүүрт үлдчээд бяр чадал, хурц ухаан 2-ын аль нь дийлэх бэ? гээд зогсож байх ч юм билүү... эр хүний замын хүзүү урт даа... Нас байна, наадам байна... хэн нэгэн хүн улсад түрүүлэх л ёстой шүү дээ... тэр нь бэлтгэлээ сайн хийж, ухаанаа бүрэн дайчилсан нь л байж таарна. Амжилт хүсье :eek:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Bayara » Wed Aug 26, 2009 7:03 pm

Үнэхээр сайхан бичжээ. Яг голлор нь бичсэн байна. Бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй дээ. Аа бас тэр нидэрдэг энэ тэрээ болих хэрэгтэй. Хааяаа бас нидэрч харагдах гээд байдаг тал бий шүү. Аархдаг бол байх нь зүйтэй. Гоё шдээ. Ууганааднаа л гээд байгаа хэрэг кк. Би Бат-Эрдэнэ, Даваабаатар, Содномдорж эд нарыг битгий жин нэмээсэй гэж боддогийм. Яг эд нарын хоорондын барилдаан ч үнэхээр гоё шүү. Хурдаа улам нэмээд Сүхбат аварга шиг гялтгануулаад барилдахад одооны бөхчүүдийг аргалаад байж болно л гэж боддог. Гэтэл одооны бөхчүүдийн барилдаанд хурд гэдэг зүйл улам алга болсоор байна. Хөл авдаг хүн үзэгдэхээ ч байх нь. Үгүй тэгээд тэр хүнд жинтэй, биеэ зөв сулалдаг бөхчүүдийн хөл рүү зүтгэнэ гэдэг ч ууц руугаа юм оруулах цаашгүй болцон байхоо доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1483
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Адмирал » Wed Aug 26, 2009 7:46 pm

Миний ч гэсэн дэмждэг бөхийн нэг байгаам... Залуу хүн байж ам авахдаа дандаа шилж авдаг сайхан залуу даа.. Одоо харин нэх зузаарсны хэрэггүйм байгаан..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Чуугий » Wed Aug 26, 2009 8:08 pm

Завханы даншиг дээр Ганбаатарыг ч лайтай тонгорсон шүү..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18350
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby ЦАГААН » Wed Aug 26, 2009 10:06 pm

Чуугий wrote:Завханы даншиг дээр Ганбаатарыг ч лайтай тонгорсон шүү..........


Өө нээрэн тийм байна лээ... жижиг Өсөхбаяр жижиг Бат-Эрдэнэ 2 бол энэ жижиг Ганбаатарыг (нөгөө арслан Ганбаатар том болог :mrgreen: ) бол их олон хаясан даа... харин Баагий Жаргалсайханг бас нэлээд хаяад байдаг санагдана, Жагай болохоор Өсөхөөг уурлуулаад л хаяад байдаг :-o бөхчүүд бүр өөрийн гэсэн онцлогтой болохоор тэгээд хэцүү юмаа даа бие биенээ л тойроод нухаад байх юм... ийм үед түрүүлж том цолонд хүрсэн нь ашигтай байна байхдаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Аагий » Wed Aug 26, 2009 11:40 pm

Image
Last edited by Аагий on Fri Oct 07, 2011 3:17 pm, edited 1 time in total.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15510
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jal » Sun Sep 13, 2009 7:26 pm

Гоё барилддаг дажгүй залуу..
Хэзээ ч билээ хэнээс ч билээ энэ батэрдэнэ хогийн онгироо гар даа гэж сонссын..
Дараа нь ажиглаад байсан чинь нилээн онцгүй зантай нөхөр шиг харагдсан.. гаднаас нь дүгнэхэд..
Давсан бөхтэйгөө хэрхэн харьцаж байгаагаас л харагдаж байналээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Адмирал » Sun Sep 13, 2009 7:28 pm

jal wrote:Гоё барилддаг дажгүй залуу..
Хэзээ ч билээ хэнээс ч билээ энэ батэрдэнэ хогийн онгироо гар даа гэж сонссын..
Дараа нь ажиглаад байсан чинь нилээн онцгүй зантай нөхөр шиг харагдсан.. гаднаас нь дүгнэхэд..
Давсан бөхтэйгөө хэрхэн харьцаж байгаагаас л харагдаж байналээ.

Амьдрал дээр бол уул нь давгүй л ааштай залуу даа...
Спортын хүн талбай дээр тиймэрхүү зан авир гаргах бол байх зүйл...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jal » Sun Sep 13, 2009 7:38 pm

Яахуу би харьцаж энэ тэр үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна уучилна биз..
Нээх онгироо гэхдээ онгироо онгироодоо дээрэлхэхүү онгироо.. авир гаргадаг... Тасарцан аварга байсан бол хамаа алга.. Юу юунд ч хүрээгүй шахуу байж л гэж бодогдоод байгаа
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jugder_08 » Mon Sep 14, 2009 5:01 pm

Хүнд бярдуулдаггүй, мэхэнд маш үлдэцтэй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby barsa68a » Tue Sep 15, 2009 7:09 pm

Uneheer goyo uran mehtei, medremjtei zaluu daa. er ni ulsad turuulehiig baig geh gazargvi, daruuhan saihan buh, ih demjdeg shuu
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Mr.Sex » Sat Sep 19, 2009 8:49 am

jal wrote:Яахуу би харьцаж энэ тэр үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна уучилна биз..
Нээх онгироо гэхдээ онгироо онгироодоо дээрэлхэхүү онгироо.. авир гаргадаг... Тасарцан аварга байсан бол хамаа алга.. Юу юунд ч хүрээгүй шахуу байж л гэж бодогдоод байгаа

заавал тасарцана аварга онгирох шаардлагагүй шдээ, үнэхээр гоёо мэх хийгээд бярдаад даваадахсан бол залуу бөх ч байсан улсын аваргад онгирсон ч болно шдээ кэкэк...... ер нь сайн зүйл шд, өөрийгөө хурцалж барилдана гэдэг чинэ......
Mr.Sex
 

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jal » Mon Sep 21, 2009 1:27 am

. Зүгээр л тиймэрхүү авир гаргахыг нь харахаар уур хүрээд байдым...Батэрдэнэ л тэгдэг....
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby enhsaihan » Wed Nov 04, 2009 12:11 pm

Bat-Erdene sain zaluu shuu.Zaluu nasaaraa ooorigoo chimj yavaa shan boh shuu.amjilt husy
enhsaihan
 
Posts: 6
Joined: Thu Oct 15, 2009 10:00 am

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby Чуугий » Sat Jan 22, 2011 2:11 pm

Төрсөн өдөр нь гэнээ.
:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18350
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 6:58 am

Яммарч байсан заан цол бол байгаа. Соронзонг бодвол олон талын барилдаантай бөхдөө. Заанаас цааш харин од, бэлтгэл л мэдэх байхдаа. Энэ жил юм дуулгах вий. Ам авахдаа ч М.Өсөхбаяр Бат-Эрдэнэ хоёр шилээд л байдаг юм даа. Улсын наадмаар 3-ын даваанд амаа зөв л авах хэрэгтэй. 4-т гайгүй таарах биз. Тэгээд 5-д залуу начингуудын нэгэнтэй таарна биз, давах юм бол ч цаашаа ч гүйнэ дээ гүйнэ..,
1999 оны наадмын 3-ын даваанд А.Сүхбат заан цолтой байсан үедээ Булганы Даваажав начинг амлахад Дүвчин заан Саранцогт харцага хоёр: Энэ хүүхэд амаа л зөв авахгүй байгаамдаа гэж ярилцаж байсныг санаж байна. Аархуу бас нэрэлхүү зантай хүн ам авах их хэцүү байдаг гэж тэр хоёр ярьж билээ.
Өөртөө эвтэйхэн хүнээ амлаад зөв барилдчихвал ч Бат-Эрдэнэд ч их ирээдүй бий дээ..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Сайхан барилдаж буй залуу

Postby jalkhanz » Thu Feb 17, 2011 9:04 am

Энэ залуугаас их зүйлийг хүлээж явдаг юм. НАЧИН цолонд хүрснээсээ хойш улсын наадамд амжилт нь буураад байгаа бөх дөө... my.agapimu-ийн хэлснээр энэ жил сайхан барилдах биз дээ...
2007 онд дар.а Д.Цэрэнтогтохоор 5 давж, у.н Д.Баасандорж /у.х/-д өвдөг шороодсон бол...
2008 4 давж у.н До.Ганхуяг /у.ар/-т,
2009 3 давж у.н Ц.Лхагвасүрэнд,
2010 онд 2 давж а.а Д.Болдбаатар нарт тус тус тахим буулгасан бөх дөө...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby J@x » Thu Feb 17, 2011 6:10 pm

Нэг л болж өгөхгүй байгаам даа. Үе үе тэсэрчихээд тэгээд таг.
Цагаан сараар батсуурийг амлаад. Угаасаа чанга ам авдаг даа. Хэдэн аймгийн арслангуудаас шилээд л амладаг.
Нас байна. Цолоо ахиулчих хангалттай боломжтой
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13068
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 2:42 am

Сая цагаан сараар Ганбаатраас болоод Батсуурийг авсан байхаа. Жоохон нутгархуу үзэл гаргасан байх. Барилдааны үеэр Ганбаатрын үйлдэлүүд тийм л харагдаж байсан.
Ер нь Бат-Эрдэнэ ч шилээд л байх шиг байдгийн. Бас л иртэй бөхдөө. Наадмаас бусад үед гайгүй барилдаж байгаа хэдтэй барилдаж үзээд байх ч гэмгүй л дээ. Дараа нь тооцоолж байхад.., Наадмаар хэнтэй нь ч тунаж болно ш дээ. 5, 6-ийн даваанд..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 3:45 am

my.agapimu wrote:Сая цагаан сараар Ганбаатраас болоод Батсуурийг авсан байхаа. Жоохон нутгархуу үзэл гаргасан байх. Барилдааны үеэр Ганбаатрын үйлдэлүүд тийм л харагдаж байсан.
Ер нь Бат-Эрдэнэ ч шилээд л байх шиг байдгийн. Бас л иртэй бөхдөө. Наадмаас бусад үед гайгүй барилдаж байгаа хэдтэй барилдаж үзээд байх ч гэмгүй л дээ. Дараа нь тооцоолж байхад.., Наадмаар хэнтэй нь ч тунаж болно ш дээ. 5, 6-ийн даваанд..,

Тэрийг бол яг тэгсэн гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ үгүйсгэж бас болохгүй. Соронзон тэр 2 их сонин ам авсан ш дээ. Нөгөө талаар бол зөв, ямар наадам биш...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests