ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ө.Даваабаатар цаашид үндэсний бөхөөр ямар амжилт гаргах вэ?

1. Улсын аварга
21
45%
2. Улсын арслан
8
17%
3. Улсын гарьд
4
9%
4. Улсын заан
11
23%
5. Цолоо ахиулахгүй
3
6%
 
Total votes : 47

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby eba7 » Sat Sep 19, 2009 11:59 am

Даваабаатар сайн бөхөө ганц харж явдаг бөх маань манай жижиг аварга ч зодог тайлсан ч өөрийнхөө орны хүнийг үнхээр сайн олж бэлтгэж гаргаж ирсэндээ. Одоо тэгээд бэлтгэлээ сайн хийгээд бэртэл гэмтэлээс холуур байвал ч удах гараад ирэх байлгүйдээ одоо ч Монгол бөхөд шинэ үе түрж гарч ирж байндаа ойрын 2,3 жилийн наадамаас залуучууд шинэээр аварга арслан цол аваад гараад ирэх байхдаа манай хүн тэдний нэг нь байх байхаа гэж бодож байна шүү. Энэ жилийн наадамаар жаахан тааруу барилдсан бэртэлээс болсонуу яасан жаахан өнгө муутай байсан Батболдыг баралгүй унсан. Даваабаатар чинь 2003 онд байхаа хүүхдийн наадамаар чөлөөтөөр манай дээд жинд барилдаж түрүүлэж байсан санагдаж байна. Дархан аймгаас Насаа багш Баярсайхан багш 2 авчирч байсан. Ордоны үүдэнд Дүвчин заан Даваабаатарыг бариж үзээл баахан юм асуугаад их л сонирхоод байгаа бололтой байсан бодвол гайгүй бөх болох юм байна гэж таниж байсан юм байгаа биз.
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Mon Sep 21, 2009 6:07 pm

Улаанбаатар аудит ХХК-ий 10 жилийн ойн нэрэмжит барилдаанд.

3-н даваанд а.а Бямбааг мушгиж тонгороод сайхан давсан.
4-н даваанд у.н Өсөх-Ирээдүйтэй маргаантай барилдаад
5-н даваанд у.н Ду.Батбаярын баруун хөлд гүйгээд давсан.

Уран хурц барилдааныг үзүүлж байна даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цоомоо » Mon Sep 21, 2009 6:08 pm

Өсөх-Ирээдүй начинг булхайцаж хаясан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16153
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby erka2 » Tue Sep 22, 2009 6:47 am

suhbatiin muu zuiluudiig duuriasan daljignaad l bulhaig ch mon ch hiideg nohor bn le.unasan ch hayasan ch er hun shig baij chaddaggui het daljigar
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby LeMoN » Wed Sep 23, 2009 7:50 am

Энэ залуу чинь тэгээд нас нь явцын биш үү 29 -тэй гэж дуулдана лээшд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5960
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Wed Sep 23, 2009 9:58 am

LeMoN wrote:Энэ залуу чинь тэгээд нас нь явцын биш үү 29 -тэй гэж дуулдана лээшд


1984 онд төрсөн.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Mr.Sex » Wed Sep 23, 2009 10:22 am

Даваабаатар энэ тэр чөлөөт жудогоор барилдадгүй юм байх даа?...... Уг нь барилдвал сайн л барилдахаар бөх юмсан........
84 оных гэдэг чинь болоогүй ээ....... Багш энэ тэр ер нь сүүлийн үеийн аваргуудын жамыг бодвол 29, 30 хүрч байж наадамд түрүүлээд байгаа шиг...... Нас мас бол байгаа байгаа....... Сүхбат аварга 71 оных анх 2000 онд наадамд түрүүлж байсан, Өсөхөө 73 оных анх 2002 оны наадамд манлайлж байв, Сумья одоо 74 оных байлуу даа? 2006 оны наадамд анхныхаа түрүүг авч байх жишээний...... Ганхуяг бол бүр ч ярилтгүй биз дээ......
Mr.Sex
 

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт уран барилдаант харцаг Ө.Даваабаатар

Postby chegevara » Wed Sep 23, 2009 2:35 pm

ALKAHOLIK wrote:
Eternity wrote:Харцаг биш харцага гэж бичдийн биш үү,,


Гэхдээ ёстой мээдкүү бөх байна,зураг хөрөг нь байна уу..

Чи шүтнэ дээ...

удахгЮй мэдрЮЮлнээ цаадах чинь
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Thu Sep 24, 2009 9:29 am

Mr.Sex wrote:Даваабаатар энэ тэр чөлөөт жудогоор барилдадгүй юм байх даа?...... Уг нь барилдвал сайн л барилдахаар бөх юмсан........
84 оных гэдэг чинь болоогүй ээ....... Багш энэ тэр ер нь сүүлийн үеийн аваргуудын жамыг бодвол 29, 30 хүрч байж наадамд түрүүлээд байгаа шиг...... Нас мас бол байгаа байгаа....... Сүхбат аварга 71 оных анх 2000 онд наадамд түрүүлж байсан, Өсөхөө 73 оных анх 2002 оны наадамд манлайлж байв, Сумья одоо 74 оных байлуу даа? 2006 оны наадамд анхныхаа түрүүг авч байх жишээний...... Ганхуяг бол бүр ч ярилтгүй биз дээ......


Чөлөөт, жудо 2-оор өсвөрт улсын аварга болж байсан байх шүү. Одоо тэгээд үндэсээрээ дагнаад байгаа биз.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Thu Sep 24, 2009 9:47 am

jugder_08 wrote:Чөлөөт, жудо 2-оор өсвөрт улсын аварга болж байсан байх шүү. Одоо тэгээд үндэсээрээ дагнаад байгаа биз.


Ноднин манай цонхын сайт дээр гарсан нэг ярилцлагыг нь уншиж байхад чөлөөтөөр бэлдэж байгаа гэсэн байсан тэгээд Рагчаа заанд хусуулаад аймаар гэмтээд нээх их бэлтгэл хийгэгүй байх. Угаасаа чөлөөтөд бол орооцолдож байгаад тэр мултардаг тохой нь амархан мултраад байна байх гэж би айгаад байгаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Thu Sep 24, 2009 11:01 am

2007 оны 2 сард өгч байсан ярилцлага байна оруулчъя

Бөхийн бүх төрөлд авьяастай хүү

Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Итгэлт орших” группийн бөх аймгийн арслан Өлзийбатын Даваабаатар. Үндэсний бөхийн өсвөр залуучуудын УАШТ-д амжилттай оролцон чөлөөт, жүдогоор ч шаггүй хүч үзчихдэг түүний уран хурц, дайчин барилдааныг бөх сонирхогчид шимтэн хардаг билээ. Түүнийг “Улсын цолд ойрхон бөх” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр 22 настай бөгөөд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан юм.

-Ө.Даваабаатар ам бүл хэд вэ? Бөхийн удам судартай юу?
-Манайх ам бүл долуулаа, би таван хүүхэдтэй айлын дундах нь. Өвөөг маань Сампил гэдэг, аймгийн арслан цолтой, 80 гарсан хөгшин бий. Ах нар аймаг сумандаа ноцолдчихдог, бөхөд дур сонирхолтой хүмүүс.

-Хэзээнээс бөхөөр дагнан хичээллэх болов?
-Багадаа бөх сонирхдог, ноцолдох дуртай хүүхэд байлаа. Харин 1999 оноос бөхөөр тууштай хичээллэсэн. Манайхан Төв аймгийн Баянцогт сумаас гараад Сэлэнгийн Ерөө суманд суурьшсан юм. Тэнд анх бөхийн секцэнд орж 2000 он хүртэл Сэргэлэн багшаар бөхийн цагаан толгойг заалгасан. Дараа нь Дарханд Ц.Баярсайхан багшийн удирдлагад хоёр жил хичээллэсэн.

-Энэ хугацаанд ямар амжилт үзүүлэв?
-Чөлөөт бөхөөр өсвөр үеийн УАШТ-ээс нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн хүүхдийн спортын наадамд түрүүлсэн.

-2005 онд “JUDO GRAND” залуучуудын багийн тэмцээнд оролцож шилдэг жүдоч шагнал хүртсэн байх аа?
-Тийм ээ. “Шонхор” БТДС-иасаа “JUDO GRAND”-д оролцож, Сонгинохайрхан дүүргийн багтай барилдахад тав дараалан ялсан юм. Тэгээд шилдэг жүдоч болсон байх.

-Тэгэхээр жүдо, чөлөөт бөхөөр аль алинд хүч үздэг байх нээ?
-Жүдогоор ганцхан удаа “JUDO GRAND” тэмцээнд оролцсон юм. Түүнээс хойш дахин барилдаагүй. Үндэсний бөхдөө л гол анхаарлаа хандуулан бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Үндэсний бөхөөр өсвөр насандаа хэр амжилт үзүүлсэн бэ?
-2003 онд 15-16 насны ангилалдаа түрүүлсэн. 2004 онд 17-18 насанд IV байрт орсон. Харин 2005 онд III байрт ороод нас маань хэтэрсэн.

-”Шонхор” БТДС-ийн оюутан болохоор Ц.Цэрэнхүү начны удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг биз?
-Би “Шонхор” БТДС-ийн үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн гуравдугаар курсийн оюутан. Улсын начин Ц.Цэрэнхүү, аймгийн арслан Р.Дамдин нарын шавь юм. “Шонхор” БТДС дээрээ болон далай аварга А.Сүхбатын удирдлагад бөхийн “Ээлт хан” галд долоо хоногийн таван өдөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор аймгийн арслан цол хүртсэн. Танай аймагт 256 хүчтэн зодоглосон. Хэрхэн түрүүлж арслан болсноо сонирхуулаач?
-Нутгийн маань наадам улсын наадмаас өмнө болсон тул улсын цолтнууд цөөнгүй ирсэн. Дөрвийн даваанд улсын харцага Ж.Намжилдоржтой оноолтоор таарч давсан. Тавын даваанд аймгийн арслан Б.Дамбатай, зургаад улсын начин Д.Баасандоржтой, долоод залуу бөх П.Энхмөнхтэй тунан давж, улсын заан Ц.Баярсайханы хүү Төгөлдөртэй түрүү булаацалдаад хөлийг нь авч хаян түрүүлсэн.

-Танай “Шонхор” БТДС сар бүр барилдаан зохион явуулдаг уламжлалтай. Үүнд хэрхэн хүч үзэж байна?
-Сургуулийнхаа барилдаанд 6-7 түрүүлсэн байх. Би сургуулийнхаа ганц аймгийн арслан цолтой бөх. Манай сургуульд хоёр аймгийн заан бий. Тэд маань тойргийн барилдаанд түрүүлж байсан шаггүй бөхчүүд.

-Өөрөө тойргийн барилдаанд барилдаж үзэв үү?
-Өнгөрсөн намар Увс аймагт очин тойргийн барилдаанд түрүүлсэн.

-Хэзээнээс заалны барилдаанд гарч эхлэв? Анх хэн гэдэг улсын цолтныг өвдөг шороодуулж байв?
-2004 оноос аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд барилдаж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдаанд анх улсын начин “дүүгүүр” Ч.Мөнхтогтохыг давж байлаа.

-Танай сумаас төрөн гарсан улсын цолтнууд бий юу?
-Манай суманд улсын цолтон байхгүй. Харин аймгийн арслан цолтой бөх бий. Б.Шаравдорж арслан манай сумынх шүү дээ.

-Дархан мэх чинь юу вэ?
-Давхар хамах мэх юм даа. Тэгэхдээ одоохондоо тийм ч сайн хийхгүй байгаа. Уг нь миний унаган мэх юм.

-Аймгийн арслан болоод анх удаа улсын наадамд зодоглосон уу?
-Тийм ээ. Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт очиж барилдаад дөрвийн даваанд Сэлэнгийн Б.Сүхбаатар арсланд унасан. Харин энэ жил аймгийн арслан болчихоод улсад ирж барилдлаа. Харамсалтай нь Увсын Ө.Бат-Орших арсланд хоёрын даваанд уначихсан. Энэ жилийн наадмын хоёрын даваанд шинэ аймгийн арслангууд хоорондоо таарсан юм.

-Цаашдын зорилт юу вэ?
-Одоо 94 кг-ийн жинтэй байгаа. Чөлөөтөөр 96 кг-д жин хасахгүй оролцоно. Мөн улсын наадамд дээд цолондоо хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ.

-Сүүлчийн асуултаа танд үлдээе.
-Би саяхнаас “Итгэлт орших” группийн нэр дээрээс барилдах болсон. Энэ завшааныг ашиглаад “Итгэлт орших” группийн захирал Б.Билэндэмбэрэл ахдаа болон бүх багш нартаа тусалж дэмждэгт нь талархал илэрхийлье.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Tue Oct 13, 2009 10:24 am

Намрын улирал эхэлж бөхийн өргөөний нээлтийн барилдаан болсноос хойш 3 барилдаан болоход Даваабаатар маань 2 удаа их шөвөгт, нэг удаа үзүүрлэлээ.
9/20-ны барилдаанд 4-т үлдээд Амартүвшин харцагат гишгэгдэл алдаад. Давсан бол Соронзонболдыг бол даваад түрүүлэх их өндөр байлаа.
9/27-нд барилдаанд үзүүрт үлдээд Рагчаа зааныг эхлээд давсан боловч ахиж барилдаад барьц сонгоод бас л гишгэгдэл алдаад унасан.
10/11-ны барилдаанд 4-т үлдээд Лхагвадорж начинг унагааж байгаад бас л хальтраад тэнцвэр алдаад тахимдуулчих юм даа. Давсан бол Соронзонболдыг мөн давах магадлал өндөр байсан. Түрүүлэх азгүй байна уудаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цоомоо » Tue Oct 13, 2009 4:38 pm

Наад ярилцлага дээр чинь нэг аймаар том худлаа аашсан байгаамдаа, Даваабаатар. Бас тэгж ярьж болохгүйшд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16153
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Fri Oct 16, 2009 12:49 pm

Өөрийнхөөрөө л барилдаж байвал түрүүлэх өдөр ирнэ. Азгүй л унаад байгаа юм шиг байна. Зун ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр Бүрэнтөгсөд барьц шодуулаад унасан. Цуг бэлтгэл хийдэг юм чинь Бүрэнтөгсөөс илүү юм бол дорно хаях байх гэсэн чинь Бүрэнтөгс үзсээр байгаад л шодож байна лээ. Тэгэхэд нь л энэ Бүрэнтөгс чинь мундаг амьтан юм даа гэж бодсон чинь мундагаа намаржин баталлаа ш дээ. Даваабаатарыг одоо яг дархан хаячихаар хүн гэвэл их хэцүү юм даа. Мөнхбаатар арслан, Өсөхбаяр аварга 2 шодвол яадаг юм бол доо, бусдыг нь бол ихэнхдээ л хаяад байдаг болжээ дээ. Доржсамбууг нэг сайн сургаад өгөөсэй. Рагчааг бол Баянхонгорт даншгаар эдлээд хаясан ш дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цэнгүүн » Fri Oct 30, 2009 9:30 pm

ЦАГААН wrote:Өөрийнхөөрөө л барилдаж байвал түрүүлэх өдөр ирнэ. Азгүй л унаад байгаа юм шиг байна. Зун ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр Бүрэнтөгсөд барьц шодуулаад унасан. Цуг бэлтгэл хийдэг юм чинь Бүрэнтөгсөөс илүү юм бол дорно хаях байх гэсэн чинь Бүрэнтөгс үзсээр байгаад л шодож байна лээ. Тэгэхэд нь л энэ Бүрэнтөгс чинь мундаг амьтан юм даа гэж бодсон чинь мундагаа намаржин баталлаа ш дээ. Даваабаатарыг одоо яг дархан хаячихаар хүн гэвэл их хэцүү юм даа. Мөнхбаатар арслан, Өсөхбаяр аварга 2 шодвол яадаг юм бол доо, бусдыг нь бол ихэнхдээ л хаяад байдаг болжээ дээ. Доржсамбууг нэг сайн сургаад өгөөсэй. Рагчааг бол Баянхонгорт даншгаар эдлээд хаясан ш дээ.


Сүүлд юуны нэрэмжит барилдаан байлаа даа.. Рагчаад манай хүн өвдөг шороодож байгаа харагдсан.. уулна бариц сонгосон, даасангүй юу яасан доор нь орчихон лээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цоомоо » Fri Oct 30, 2009 10:57 pm

ЦАГААН wrote: Мөнхбаатар арслан, Өсөхбаяр аварга 2 шодвол яадаг юм бол доо, бусдыг нь бол ихэнхдээ л хаяад байдаг болжээ дээ. Доржсамбууг нэг сайн сургаад өгөөсэй. Рагчааг бол Баянхонгорт даншгаар эдлээд хаясан ш дээ.

Соронзонд шодуулаад л нам шидүүлж байнашдээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16153
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Sat Oct 31, 2009 12:11 am

Даваабаатар маань хүсэн хүлээж байснаар "Спорт цонхын онлайн чансааг" тэргүүлээд эхэллээ. Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдаанд энэ намрын хамгийн муу амжилт буюу ердөө 4 давж шөвгийн 8-д шалгарсан ч Соронзонболд заан 2-ын даваанаас эхлэн барилдахаа болисноор манай хүнд чансааг тэргүүлэх боломж гарлаа.
Тус барилдаанд Бадамдорж начиг сугадаж мушгиад, 4 хөллүүлж ард нь гараад 3 давсан бол шинэ залуу начин С.Мөнхбаттай 4-ийн даваанд оноолтоор таарч барилдан уран гоё дүүгүүрдэх мэхээр гайхалтай давлаа :-D
5-ийн даваанд мөн энэ жилийн шинэ начин Содномдоржтой тунан барилдав. Содномдорж золгохыг хүлээн хамгаалсаар золгосон бол золгооноос мөн л юм хийлгүй жийж тавиулсаар шодов. "Золговол харцага болно" гэдэг цээжиндээ их бяртай Содном начингийн хувьд золгооноос арай илүү санаачлагатай барилдах болов уу гэтэл юм хийсэнгүй ээ. Хэр сайн хариулах бол хэр хамгаалах бол гэтэл сайн хамгаалсандаа юу эсвэл Содном шодолт хүлээв үү 2 бөх юу ч хийлгүй байсаар шодож шодолтоор хожсон нь мэдээж давах энэ 2 бөхийн хувьд Содномыг энэ удаа аз түшлээ.
Барилдааны явцад яг өөрийн дархан сугадаандаа ороод 2 гараараа лав сугадаад нэг мушгиад 2 бөх хашлага тулаад голлох болоход Содном 2 биш 1 талаараа сугадуулна гэж гүрийхэд манай хүн шууд л "нэг ч сугадалтгүй" барилдъя гэдэг шийдвэр гаргаж байна лээ :eek: . Дараа харин ийм шийдвэр гаргах зүйл дахиж битгий тохиолдоосой.
Харин саяхан Төв аймагт нэг гэгээнтэн тодроод түүнийг ширээнд нь залах ёслолд зориулсан барилдаанд сүүлийн 3-д Соронзонболд заан, а.а Мөнгөнбаатар 2-той үлдээд 3-д орсон байна лээ. Шодож модоснуу яасан яг ямархуу барилдаан болсныг нь мэдсэнгүй ээ.
Ямар ч байсан манай хүнийг дархан аваад шидчих бөх Монголд алга уу даа гэж би хэлээд байгаа, барилдахын төлөө биш шодохын төлөө ноцолддог зарим томчууд арал, жин зааж хамгаалсаар байгаад шодвол давж магадгүй бусдаар бол манай хүнийг бярдаад илүүрхээд хаяна гэдэг хэцүү болж байна даа. Санжаадамба Содномдаржаа... энэ тэр гэсэн үеийн сайн залуучууд бол заримдаа үзсээр байгаад шодох тохиолдолд хүрч л байна, ямар ч барилдаан шодолгүйгээр дуусвал бөх сонирхогч бидэнд сайхан шүү дээ. Давсан болон шодуулж унасан, хальтарч унасан барилдаан бүртээ л дүгнэлт хийж цаашид улам чамбайрах хэрэгтэй. Дан золгооноос бол хөдөлгөөтэй, хувилбартай сайхан барилдаан үзүүлээд байгаа давхар золгооноос л улам сайжрах хэрэгтэй мэт санагдаад байх юм. Сүхбат аварга маань саажирж чадсан юм хойно Даваабаатарт ч боломжтой л зүйл бизээ. Улсын наадам болоход 250 хоног үлдлээ. Ямар ч байсан энэ намрын хамгийн шилдэг бөх болчихлоо шүү :-D :eek:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цэнгүүн » Sat Oct 31, 2009 2:37 am

ЦАГААНАА нүдэнд харагдтал бичих юмаа :eek: Үзэж чадсангүй золиг.. сайхан барилдаан болжээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Чуугий » Sat Oct 31, 2009 9:11 am

Даваабаатар,Содномдорж 2 хэн хэн нь биенээсээ бэргээд мэх хийж чадахгүй байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18497
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby munkhbayar_AC » Sat Oct 31, 2009 10:58 am

Даваабаатартай золгоод барилдчихад хаяж яадаад байх юмгүйээ.Бөхчүүд барьж авч чадахгүй л байгаа болохоос.Гэхдээ энд том биетэй бөхчүүдийн хувьд шүү дээ.Гэхдээ биенийхээ хэрд бол мундаг л барилдаж байгаа л даа.Доржсамбууг л би гайхаад байхын.ясны бөх юмаа. үеийнхээ бөхчүүдээс байнга барилдаж байгаа нь Өсөхөө Ганхуяг Доржсамбуу 3 л байна.Гэтэл би бөх үзэх хугацаандаа Доржсамбууг золгож барилдаж байгааг тун ч цөөхөн үзлээ.Бас л их бяртай юм шиг байгаан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Bayara » Sat Oct 31, 2009 6:45 pm

Доржсамбуу үнэхээр ясны мундаг бөх. Уржнан жил л түрүүлэх ёстой байсымдаа. Тэгсэн бол дахиад нэг түрүүлээл аварга болчихгүй юу. Сэрвүүгээс бол бүгдийг нь бярдана.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1487
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby barsa68a » Sun Nov 01, 2009 12:25 pm

nachin munhbatiig unen goyo uran duuguurdsen. Hamarnaas ni tsus gartal ni goyo goyo
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Fri Dec 11, 2009 10:57 am

За манай хүн 12-03-д болсон барилдаанд оролцсонгүй яасан юм бол гэж санаа зовж байтал 12-10-д болсон Ардчилсан хөдөлгөөний ойд оролцов. Тэгэхдээ бэлтгэлийн хэмнэлд жаахан өөрчлөлт орсон болов уу гэж бодож байна. Амархан ядарч байна лээ, 7 хоногийн өмнө барилдаагүй нь иймэрхүү шалтгаанаас болсон биз.

2-ын даваанд Төв аймгийн заан өндөр Батчулуунтай үзэв. Нэлээн эвгүүтсэн ч эцсийн мөчид суганд эргэж гарч ирээд дээр нь үлдэж алга ташилтаар шагнуулав.
3-ын даваанд а.а Санчирыг шилж байгаад л амлав. 2008 оны хавар өдийгөөс жил 6 сарын өмнө нэг удаа барьц шодуулаад унаж байсан. Манай хүн БӨ-д том биетэй, бяртайгаас түүгээд л амалдаг л даа. Өөрийгөө сорьж үзсэн биз. Харин нэлээд хангалтгүй барилдав. Барилдаан эхлэнгүүт л давшсаар яг барьц шодоо шиг алсын сүвээнээс атгаад авсан даанч юм болгож чадсангүй. Сүүлд нь баруун хөлийг толгой дотуур аваад гараа холбож аваад яг давах ёстой байрлалд ирсэн ч бяр жингээр ааглуулсаар хаяж чадалгүй барьц салав. Хүний хөлийг аваад алдатлаа нухлуулсан гэхээр хангалттай их ядарсан байж таараа, бэлтгэл жаахан саарсан байх гэж энэ барилдаан дээрээс нь бодов. Сүүлчийн давхар шуудагнаас Санчир арслан нэг түрж элдээд яаж ч чадсангүй барьц шодов. Манай хүнийг энэ удаа аз эвээлээ... их цуцсан байх гэтэл аргагүй л залуу, бяртай хүн шиг сайхан гаргаж ирээд даацтайхан тавилаа.
4-ийн даваанд Намар нэг удаа унасан Лхагвадорж начинтай оноолтоор таарав. Начин цуцааг нь ашиглах санаатай байсан байх нэлээд давшингуй барилдсан ч эцсийн мөчид ганган гар ачаанд нь ороод 2 далаараа нисэлттэй цэвэр унав :eek: Аварга багшийнхаа тохуутайхан хийдэг энэ сайхан мэхийг дархлаад авбал бас л нэг томоохон зэвсэг болно доо. Манай хүн шиг хурдтай, авъяастай хүнд их сайхан зохино шүү. :eek:
5-ын даваанд нөгөө улиг Өсөх-Ирээдүй начинтайгаа тунав. Ноднин жил начингуудын нэрэмжит барилдаанд Ирээдүй начны хөлд гүйгээд их хурдан давсан, Өсөх-Ирээдүй начнаар улсын цолны өндөр босго давж байсан хүн шүү дээ... намар нэг давсан ... бариа зөрөөн дээр тосгуулаад хавируулчвуу эсвэл этүүлчивүү лав л амархан унасан (сайн харж чадаагүй)...
Түрүүчийн барилдаанд оролцоогүйгээс болоод чансааны тэргүүлэлээ алдаад байгаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby erka2 » Fri Dec 11, 2009 1:42 pm

3-ын даваанд а.а Санчирыг шилж байгаад л амлав




чи битгий туйлшир
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Fri Dec 11, 2009 2:35 pm

чи Санчирыг таньдаггүй юм байна тээ??? :-o

185см -аас илүү өндөртэй байх, 120 кг-аас илүү жинтэй байх... мөн ч олон жил сайн барилдлаа даа, улсад 5 6 удаа 3 давсан хүн шүү дээ.

10. у.х Бат-Орших у.н Бүрэнбаатар
11. у.н Эрхэмбаяр у.н Отгонбаяр
12. у.н Лхагвадорж а.а Мөнгөн
13. у.н Өсөх-Ирээдүй а.а Пүрэвдагва
14. у.н Бат-Эрдэнэ а.а Батсуурь
15. у.н Цацабшир у.н Мөнхбат
16. у.н Содномдорж ц.а Санжаадамба

Мөнгөн, Пүрэвдагва, Батсуурь, Мөнхбат, Бүрэнбаатар... гарын үзүүрээрээ дүгүүрдчих хүмүүс бол байгаад л байна даа :smile:
За чи туйлширхаас цааш юу гэж байдаг юм бол доо зайлуул тэрэнд хүрсэн амьтан юмаа даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest