ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ө.Даваабаатар цаашид үндэсний бөхөөр ямар амжилт гаргах вэ?

1. Улсын аварга
21
45%
2. Улсын арслан
8
17%
3. Улсын гарьд
4
9%
4. Улсын заан
11
23%
5. Цолоо ахиулахгүй
3
6%
 
Total votes : 47

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цоомоо » Wed May 26, 2010 3:17 pm

Гэмтлийн хувьд бол айхтар гэмтэл гэсэн.
Өвдөг нь мултарсан гэж сонссон.
Энэ наадмаар барилдсан ч хол явахгүй байх, форм, бэлтгэл муутай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Чуугий » Thu May 27, 2010 2:05 pm

Ямар ч байсан бэртэл нь гайгүй болсон.
Саяхан нэг явж харагдана лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Чуугий » Sun Jun 27, 2010 8:43 pm

Бөх сонирхогчдын итгэл найдвар хүлээлгэдэг улсын харцага Ө.Даваабаатар энэ жилийн эхээр болсон чөлөөт бөхийн сорилго тэмцээний үеэр бэртсэнээсээ хойш дэвжээнд гараагүй удаж байгаа билээ. БНСУ-д хөлөндөө эмчилгээ хийлгээд ирсэн гэх Ө.Даваабаатар харцагыг өнөө жилийн баяр наадамд барилдах болов уу гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд байгаа ч түүнийг бэлтгэл хийж байгаа талаар ямар ч мэдээлэл сонин, хэвлэлд гараагүй юм. Тэгвэл даян аварга А.Сүхбатын гарын шавь нарын нэг Ө.Даваабаатар харцагын багшийгаа өвчсөн мэт хуулсан уран барилдааныг бид энэ жилийн наадмаар үзэхгүй байх магадлал өндөр байна. Учир нь бөхчүүд наадмын бэлтгэлээ жигдэлж, тус тусын галд гараад байгаа энэ өдрүүдэд харцага Ө.Даваабаатар хүргэн ахынхаа уяа сойлгын ажилд туслан, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хоолтын даваанд зуншиж байна. Даян аварга багшийндаа хүргэн орж, эгчийнх нь охинтой гэр бүл болсон харцага маань энэ зун бөхийн галд биш уяачдын галд гараад байгаа нь хүргэн ах, манлай уяач А.Батсүхийн хамт улсын наадамд хурдан хүлгүүдээ сойж байгаатай холбоотой юм. Өдийд бөхийн галдаа очоогүйг бодоход энэ жил харцага барилдахгүй нь бололтой гэж тэнд зусаж буй олон таамаглах юм билээ.

Б.Энх



Хоолтын даваа. 2010.06.27.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby slo mo jones » Sun Jun 27, 2010 9:02 pm

өө золиг ямар харамсалтай мэдээ вэ наадмыг чимэх сайн бөхчүүдийн нэг шүүдээ

угаасаа харагдахгүй удаад ирэхээр хэцүүлдэээ

бэртэл гэмтэлтэй байгаа бол барилдлаач шалихгүй биз бэртлээ сэдрээх гэж том аюул байна

зиа амжили хүсэе заалны барилдаанууддаа хурдан ирж дараа дараа жилийн наадмуудаар ид хаваа гайхуулаарай залуу хүчтэн минь


бас нэлээн махалжээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Wed Jun 30, 2010 9:19 am

Чуугий wrote:

Хоолтын даваа. 2010.06.27.
Image


Энэ бас л овоо жин нэмжээ хурдаар барилддаг хунд сөрөг. 1 нэмэгдсэн жинг хасна гэдэг ч хэцүү.
Уран барилдаан ч бага болох нь дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Wed Jun 30, 2010 9:20 am

аймгийн заан Ганзориг ч сайхан уран барилдаж байналээ. Сангисурэнгийн хөлд ороод даруулчихсан болохоос.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цэнгүүн » Wed Jun 30, 2010 9:13 pm

Ээдээ харамсалтай байна даа.. Уран сайхан барилдааныг нь наадмаар харахыг их хүсэж байсан сан... Эргээд хурдан барилдаасай..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Miro Klose » Wed Jun 30, 2010 9:42 pm

Сүхбатын шавь гэснээс энэ Дөвчин зааны шавь нар ч цахиур хагалаж байна аа сүүлийн үед бэлдсэн гарын шавь нь энэ Санжаадамба юмаа даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Mon Aug 09, 2010 4:36 pm

Баянхонгорын Өндөр гэгээний наадам нэг л онцгуй юм шиг л санагдаад байхын 11 жилийн өмнө Ганбат туруулээд баларсан, Даваабаатар ноднин туруулсэн их удаан бэртлээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цоомоо » Mon Aug 09, 2010 4:45 pm

Даваабаатар тэгээд 2020 онд Арслан болох байлгүй дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby galaa039 » Mon Nov 08, 2010 1:48 pm

Улс тунхагласны ойн барилдаанд барилдах сурагтай.

Барилдвал сайн л байна
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Цэнгүүн » Wed Nov 10, 2010 11:27 pm

Харин удахгүй барилдана гэж дуулаад баярлаж сууна.. Сайхан барилдааныг нь санасан байна...
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Mon Nov 15, 2010 12:48 pm

Пүрэвжав сайхан форм үзүүлж байна, тэгэхээр нь Даваабаатар боломжийн сайхан эргэн эрэлт үзүүлэх болов уу л гэж найдаад байна. Мэдээж муу барилдахаар байгаа үедээ эргэж ирхэгүй, нэлээд сайн барилдааны бэлтгэл хийж байж их сайхан барилдахаар формтой болсон үедээ эргэж ирэх байлгүй дээ. Ямар ганцаараа хэвтэж байгаа биш, Пүрэвжав Бүрэнтөгс Батжаргал... гээд олон шижгэнэсэн хүмүүстэй сайн үзэхээр болохоороо л сайхан гараад ирэх байх... санаж байна шүү
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Mon Nov 15, 2010 1:19 pm

барилдана гэнэ үү. Овоодоо :-D
Жин хэр байгаагаас хамаарна даа. Хэт жин нэмчээгүй бол бужигнуулна даа.
Содном, Санжаа, Өсөхөө энэ хэд л бие биенээ хурцалж улам сайжрах ёстой юм байгаа юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Thu Nov 25, 2010 11:06 am

Ө.Даваабаатар цагаан сараар барилдана

Image
Бэртлийн улмаас арав гаруй сарын хугацаанд нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа Далай аварга А.Сүхбатын гарын шавь, улсын харцага Ө.Даваабаатарын гэмтэл илааршиж байгаа бололтой. Багшийгаа өвчсөн мэт дуурайсан уран барилдаантай энэ залуугийн барилдааныг үзэж сонирхохыг хүсэн хүлээж байгаа хүмүүст дуулгах таатай мэдээ байна. Харцага Ө.Даваабаатар ойрноос үндэсний бөхийн бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сард тохиох Үндсэн хуулийн барилдаанд зодоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Удлаа гэхэд сар шинийн барилдаанд заавал хүч үзэхээр яарч байгаа уран барилдаант харцага Ардын багш Д.Сэрээтэр болон далай аварга А.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийж байна.

Энэ оны эхээр болсон чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах сорил тэмцээнд оролцож байгаад хөлөндөө хүнд бэртэл авсан Ө.Даваабаатар харцага БНСУ-д нэлээд өндөр өртөгтэй хагалгаанд орсон юм.

news.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby barsa68a » Thu Nov 25, 2010 12:28 pm

сайхан мэдээ байна
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Mon Dec 27, 2010 12:56 pm

[b]Ч.Батзориг, Ө.Даваабаатар нартаа......[/b]


Өдгөөгөөс 38 жилийн өмнө буюу 1972 оны 12-р сарын 27-ны энэ өдөр Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Чогсомын БАТЗОРИГ мэндэлсэн бол, 26 жилийн өмнө буюу 1984 оны 12-р сарын 27-ны энэ өдөр Төв аймгийн Баянцогт сумын харъяат Монгол улсын харцага Өлзийбатын ДАВААБААВР мэндэлжээ.

Дашрамд сонирхуулахад Ч.Батзориг заан 1996 оны АХ-ын 75 жилийн ой Үндэсний их баяр наадамд барилдсан 512

бөхөөс нутгийн ах МУ-ын заан Ч.Бямбадоржоод тав даван 24 насандаа МУ-ын начин хэмээх эрхэм цолыг хүртэж улсын цолтны их бүлд багтаж байсан бол түүнээс хойш 5 жилийн дараа буюу 2001 оны АХ-ын түүхэн яруу алдарт 80 жилийн ойгоор барилдсан 1024 бөхөөс МУ-ын заан Ч.Бямбадоржоор тав, МУ-ын заан П.Сүхбатаар зургаа, МУ-ын арслан Д.Мөнх-Эрдэнэрээр долоо даван заан цолыг хүртсэн билээ.....

Ө.Даваабаатарын хувьд 2008 оны АХ-ын 87 жилийн ойгоор МУ-ын начин Т.Өсөх-Ирээдүйгээр тав, МУ-ын заан Д.Рагчаагаар зургаа даван улмаар начин цолыг алгасч МУ-ын харцага цол хүртсэн манай улсын уран барилдаантай шилдэг харцагуудын нэг билээ. Харцага маань одоогоор бэртэл гэмтлийн улмаас түр хугацаанд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ гарахгүй байгаа бөгөөд удахгүй дэвжээндээ эргэн ирж уран хурц, дайчин шаламгай барилдаанаараа үзэгч олноо баясгах биз ээ.....

МУ-ын заан Ч.Батзриг, МУ-ын харцага Ө.Даваабаатар нартаа үндэсний спортын портал ХИЙМОРЬ.мн сайтын хамт олныхоо нэрийн өмнөөс болоод нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж цаашдынх нь ажил амьдралд аз жаргал эрүүл энхийг хүсч спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе...

үндэсний спортын портал ХИЙМОРЬ.мн сайт
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jugder_08 » Mon Dec 27, 2010 12:57 pm

26 нас хүрчээ. баяр хүргэе. :birthday

УДАХГҮЙ БАРИЛДАЖ эхлэх байхаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 1:13 am

Энэ цагт барилаж буй бөхчүүдээс хамгийн уран барилдаантай бөхийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ гэж дархан аварга Д.Цэрэнтогтохоос асуухад Даваабаатар гэж хариулсан юм...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 2:51 am

Даваабаатар, Золбаяр агсан хоёрын нэг сайхан барилдааныг санаж байгаа биздээ. Даваабаатар босоо өмсөөд, тэгсэн Золбаяр хөл дээрээ буугаад, тэгээд Даваабаатар гүйгээд дайрахад нь Золбаяр давхар тохоод давдаг..,
Хоёулангийнх хөл ч гэж хөл.., бас сайхан барилддаг бөхчүүд шүү..,
Даваабаатар одоо удахгүй барилдах байгаа.., Уран, иртэй барилдааныг нь санаж байна шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 2:55 am

Харцага болдог жилийнхээ 7-ийн даваанд жаахан туршлага дутаа л унасан даа. Тэрний өмнө Ганхуяг арсланг Сорилго барилдаанаар хаяцан байсан. Тэгээд 7-д тунахаар нь заан болчлоо л гэж бодсон шүү. Аргагүй түрүүлэх хүний од нь гүйсэн байсан байх л даа. Ганхуяг тэр жил туршлага мэдрэмжээр л залуучуудыг хаясан даа..,
Наадмаар Даваабаатар энэ жил ядаж заан болох байхаа.., Амжилт хүсье дээ аваргын шавьд..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 3:55 am

my.agapimu wrote:Даваабаатар, Золбаяр агсан хоёрын нэг сайхан барилдааныг санаж байгаа биздээ. Даваабаатар босоо өмсөөд, тэгсэн Золбаяр хөл дээрээ буугаад, тэгээд Даваабаатар гүйгээд дайрахад нь Золбаяр давхар тохоод давдаг..,
Хоёулангийнх хөл ч гэж хөл.., бас сайхан барилддаг бөхчүүд шүү..,
Даваабаатар одоо удахгүй барилдах байгаа.., Уран, иртэй барилдааныг нь санаж байна шүү..,

Тэр бол үнэхээр гайхалтай барилдаан болсон юм. Гарын даа нарын урд буюу барилдааны талбайн урд захад...
Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат а/а Батжаргалын Золбаяр гэж сайхан залуу байсан даа...
2007 оны Самбын ДАШТ-ний -100-д Аварга болж байсан юм.
Начин, харцагаар тогтохгүй л барилдах байсан даа...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby ЦАГААН » Fri Feb 18, 2011 4:04 pm

Бадруул wrote:За Даваабаатар харцага эргэн иржээ. Өчигдөр циркт болсон зөвхөн Төв аймгийнхны барилдаанд 4т үлдээд а/а Батчулуунд унасан гэнэ....
Ямартай ч бэртэл нь гайгүй болж байгаа бололтой......



Ёооё чи чинь ёстой лайтай сайхан мэдээ дуулгадаг хүүхэд вээ :eek: ... алив энэ хүүд нэг боорцог өг... :ногоон:

Батчулуунтай угаасаа их олон барилдсан, цаадах нь бие томтой эвгүй л дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Аагий » Fri Feb 18, 2011 7:28 pm

Сайхан мэдээ байна шд. Одоо бизнес барилдаанд яах юм бол... бас л уран барилдаантай гоё бөх шүү.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ИРЭЭДҮЙН АВАРГА шагналт улсын харцага Ө.Даваабаатap

Postby Yes Man » Fri Feb 18, 2011 7:30 pm

Өө тэгээ юу? за одоо Даваабаатар минь үзүүлээд өгнө байгаа....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests