Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

МУ-н начин Ц.Содномдорж үндэсний бөхөөр цаашид ямар амжилт гаргах вэ?

1. Улсын аварга
14
24%
2. Улсын арслан
9
15%
3. Улсын гарьд
6
10%
4. Улсын заан
13
22%
5. Улсын харцага
3
5%
6. Улсын начинтайгаа үлдэнэ.
3
5%
7.Одоохондоо хэлж мэдэхгүй юм байна.
11
19%
 
Total votes : 59

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Sat Jul 25, 2009 10:08 am

1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Цэдвийн гэр бүлд 8 дахь хөвүүн болон төрсөн.
Биеийн өндөр 184 см
Биеийн жин 110 кг

2006, 2007 онууд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлсэн.
2009 онд Улсын харцага, Т.Амартүвшин, Улсын начин Т.Өсөх-ирээдүй нараар 4,5 даван улсын начин цолны болзол хангасан.

Таван цагираг сониноос гаргадаг бөхчүүдийн чансааг анх удаа аймаг, цэргийн цолтойгоор тэргүүлж байсан.

2009 оны "Ирээдүйн бөхийн аварга" шагналт
Last edited by jugder_08 on Tue Jul 28, 2009 9:59 am, edited 1 time in total.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдвийн Содномдорж

Postby RBK » Sat Jul 25, 2009 8:06 pm

:mongol:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдвийн Содномдорж

Postby munkhbayar_AC » Mon Jul 27, 2009 2:28 pm

Содном ч сайн шүү :mongol:
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдвийн Содномдорж

Postby Цэнгүүн » Tue Jul 28, 2009 12:24 am

Үнэхээр сайхан бөх.бас харж байдаг юм.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10249
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby barsa68a » Tue Sep 15, 2009 7:06 pm

Avarga boloh ni todorhoi
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Mon Sep 21, 2009 6:03 pm

09/20-ны барилдаанд а.а Сангисүрэнг тахимдаж хөөж байгаад дагуулаад тонгоруулчихсан.
Цаашидаа заалны барилдаанд түрүүлээд, үзүүрлээд байх юм байгаа биз дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby barsa68a » Mon Dec 07, 2009 10:50 am

Ene jiliin niisleliin uduriin barildaand ih shuvugt uldjee. Munhbaatar arsland unajee
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Чуугий » Thu Dec 17, 2009 4:56 pm

Чуугий wrote:Монгол улсын начин Цэдэвийн Содномдорж: Төрийн наадмын цолны босго давна гэдэг тийм ч амар зүйл биш ээ
Image

-Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил шинэ цол авсандаа сэтгэл маш өндөр байна аа.

-Улсын наадамд барилдсан хоёр дахь жилдээ л начин цолонд хүрсэн байх аа?
-Тийм ээ. Өнгөрсөн жил хоёрын даваанд өвдөг шороодсон. Энэ жил харин цол авлаа.

-Энэ жилийн хувьд бэлтгэл хэр байв, оноолт, учраанууд хэрхэн таарав?
-Ерөнхийдөө оноолт зөөлөн байсан гэж хэлэхгүй ээ. Улсын арслан Мөнхбаатар ахыгаа дагаад Сүүж уулын амралтанд бэлтгэлээ базаасан. Бэлтгэл бол сайн байсан.

-Тавын даваанд гарахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тухайн хүнтэйгээ яаж барилдах вэ гээд анхаарлаа нэлээд төвлөрүүлсэн байсан.

-Тунана гэж бодсон уу?
-Тэгж ерөөсөө бодоогүй шүү. Барилдах нь л үнэнээс хойш хэнтэй ч хамаагүй сайн барилдана л гэж бодож байсан. Тавын даваанд ид сайн барилдаж байгаа у.н Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдсан. Өсөх-Ирээдүй начин бол зааны хэмжээнд барилддаг сайн бөх гэдгийг монголын ард түмэн, бөх сонирхогч бүгд мэдэж байгаа. Бэлтгэл нь ч сайн хангагдсан байсан. Ер нь мундаг бөх шүү.

-Таныг бараг ганцаараа хүчээрээ начин цолонд хүрлээ гэж сонингууд бичсэн харагдсан?
-Найрааны талаар би мэдэхгүй байна. Улсын харцага Бат-Орших, начин Батзаяа гээд шинээр цолонд хүрсэн залуус бүгд л бэлтгэл сайтай байсан, сайн ч барилддаг бөхчүүд. Бэлтгэл нь жигд сайн байж л улсад дөрөв, тав давж цол авна шүү дээ. Түүнээс тэр найрааны талаар би сайн мэдэхгүй ээ.

-Зургаагийн даваанд хоёр шинэ начин тунасан байсан. Давбал харцага цол гээд л…?
-Зургаад шинээр начин болсон Бат-Оршихтой тунаж барилдсан.

-Халтиргаа нөлөөлсөн тал бий юу?
-Халтиргаа ороогүй ээ. Тухайн өдрийн аз, од гэж байна. Нэг нь унаж нэг нь давдаг л юм чинь. Бат-Орших надаас илүү одтой ч юм уу, илүү байсан болоод л харцага цолонд хүрсэн болов уу.

-Бат-Оршихтой барилдсаны дараа алдаа гаргалаа хэмээн ярьж байсан, ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа вэ?
-Тухайн цаг мөчид хэн бодож санаснаа хийсэн нь давдаг болохоор Бат-Орших санаснаа хийгээд давсан байх. Харин миний хувьд яахав золгож барилдана гэж хүлээсэн нь гол алдаа болсон. Тэрнээс биш гараад яг тэгнэ ингэнэ гэж төлөвлөсөн зүйл байгаагүй ээ. Шинэ харцага энэ жил бэлтгэл сайн байна лээ.

-Энэ жил ер нь санасандаа хүртэл барилдаж чадсан уу?
-За яах вэ, бөхийн цол гэдэг мундаг том юм шүү дээ. Тэр тусмаа төрийн наадмын цолны босго алхана гэдэг тийм ч амар зүйл биш. Миний хувьд болно оо, болно. Энэ жил улсын сайхан цол авлаа. Ирэх жил бэлтгэлээ сайн хийж байгаад сайн барилдана аа.

-Та энэ жилийн хамгийн залуу начнаар тодорч хурдан даагаар мялаалгасан. Тэр тухайгаа?
-Тийм ээ, хамгийн залуу начинаар тодорсон. Хурдан удмын даагаар шагнуулсандаа баяртай байгаа. Ирэх жилээс уралдуулах байх аа.

-Танай гэрийнхнээс цэнгэлдэхэд хэн нь ирж дээлийн чинь захыг мушгисан бэ?
-Аав ээж хоёр маань хөдөө нутагтаа наадам үзсэн. Харин манай ах хөдөөнөөс ирж миний дээлийн захыг мушгисан.

-Дээл гэснээс наадмаар өмссөн дээл тань их гоё өнгөтэй байсан?
-Дээлний хувьд гэвэл өнгөрсөн жил өөр дээл өмссөн. Энэ жил цэнхэрдүү өнгөтэй дээл хийлгэж өмсмөөр санагдаад…

-Наадмын дараа шинэ цолоороо дуудуулж барилдав уу?
-7-р сарын 19-нд Хөвсгөл аймгийн Галт сумын наадам, Хүрэлбаатар зааны гавъяат цолны наадмууд давхцаж болсон юм, тэнд барилдаад түрүүлсэн. Дараа нь 25, 26-нд Зүүн бүсийн наадамд Дорнодод очиж барилдан шөвгийн дөрөвт үлдсэн. Тэрнээс хойш зодоглоогүй байна. Одоо амжвал Халхголын наадамд очиж барилдах санаатай.

-Нутагтаа цолны наадам хийсэн сураг байсан?
-8-р сарын 8-нд манай Тосонцэнгэл сум сайхан хүлээн авч бэсрэг наадам хийсэн. 128 бөх барилдаж, их насны морь уралдсан сайхан наадам болсон. Наадамд маань у.н Н.Бүрэнбаатар түрүүлж, у.н Б.Баянмөнх үзүүрлэсэн.

-Тэр үеэр Монгол туургатны наадам давхцсан байсан. Тийшээ явж барилдах бодол байв уу?
-Сум хүлээж аван бэсрэг наадам хийнэ гээд тогтчихсон байсан болохоор нутаг руугаа явсан. Яг тэр үед монгол туургатны наадам давхцаад явж чадаагүй ээ. Уг нь явах санаа бол байсан.

-Одоо хаагуур амарч байна, бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Сум орон хүлээж авах үеэр нутагтаа очиж хэд хоног амраад ирсэн. Одоогоор хотод гэртээ л амарч байна. 9 сарын 1-тэй уралдаад л бэлтгэлдээ орно доо.

-Ер нь нутаг руугаа хэр их гүйдэг вэ?
-Одоо ч гайгүй болж байна аа. Нэг хэсэг нэлээд гүйдэг байсан шүү. Сард бараг хоёр, гурав явчих гээд байдаг байсан. Одоо ерөнхийдөө гайгүй болж байна. Манай Хөвсгөл чинь их гоё нутаг. Монголын Швейцарь гэдэг шүү дээ.

-Гэр бүлтэй юу?
-Одоохондоо албан ёсоор гэр бүлтэй болж амжаагүй байгаа. Гэхдээ найз бүсгүйтэй.

-Бөх, морь хоёр удам дагадаг гэдэг?
-Нэг их мундаг бөхийн удам байхгүй ээ. Манай аав Цэдэв барилддаг, сумын заан цолтой. Ах Нацагдорж маань бас сумын заан цолтой. Манай гэр бүл ер нь спортоор амьсгалсан айл байдаг даа.

-Таны бага насны тухай асуулгүй өнгөрч боломгүй нь?
-Бага насаа хөдөө л өнгөрүүлсэн дээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа дунд сургуулиа төгссөн. Тэгээд хотод орж ирсэн.

-Сурдаг уу, ямар чиглэлээр?
-Хувийн сургуульд хуулийн чиглэлээр сурч байгаа. Ер нь үеийнхнээсээ бол жаахан хоцорчихсон яваа.

-Анх хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-2002 оноос эхэлж чөлөөт бөхөөр барилдан сууриа тавьсан. Гэхдээ чөлөөтөөр нэг их медаль авах хэмжээний барилдаагүй ээ. Ерөнхийдөө үндэсний бөхтэйгээ холбогдуулж зүгээр бэлтгэл хийдэг байсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяат аймгийн арслан С.Мөнхсүх багшийнхаа удирдлага дор барилдаж эхэлсэн. Мөнхсүх багш маань миний анхны багш.

-Та “Монголбуйдан” компаний бөх гэж явдаг байх аа?
-Тийм ээ. 2002 оноос 2007 он хүртэл Монгол газрын дэвжээнд харъяалагдан явж байгаад, 2007 оноос Монгол буйдан компаны бөх болсон. Нутаг орны ах нар маш их тусалж дэмждэг. Монгол буйдангийн захирал Ганбат ах маань их дажгүй хүн байдаг юм.

-Ярилцсан танд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье?
-За баярлалаа. “Бөх” сонины хамт олондоо бас амжилт хүсье. Энэ дашрамд төрүүлж өсгөсөн аав ээж, нутгийн уул, ус, намайг дэмждэг монголын нийт ард түмэн болон намайг бөхийн гараанд хөтөлсөн а.а С.Мөнхсүх багшдаа, хамтдаа бэлтгэл сургууль хийдэг тамирчиддаа “Та бүгдийн хүчээр ийм сайхан амжилтанд хүрсэн. Та бүхэндээ маш их баярлалаа” гэж дамжуулъя. Мөн Монгол газар компаны захирал Мянганбаяр, Монгол буйдан компаны захирал Ганбат ах нартаа, ХЦ-ийн 0108-р ангийн хамт олондоо баярласан талархсанаа уламжилж байна.

Эх сурвалж:Бөх сонин Б.Цолмонтуяа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18351
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby zak » Sat Jan 02, 2010 5:19 pm

Terminator-ч юу юум бэ? гэхдээ сайхан бөх шүү!!!
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:29 pm

Гайгүй сайн бөх, харж явдаг хэдийн маань нэг дээ. Нэг хэсэг сэргээшний асуудалд холбогдоод байсан юу болсон юм бол.
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Mon Mar 22, 2010 4:16 pm

ene jiliinhee anhnii turuug avlaa. Ene ercheeree barildsaar tsol nemne dee gej
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby goalman » Mon Mar 22, 2010 4:40 pm

Manai So nachin ch sain ch saihan ch zaluu shuu!odoo joohon servuugees barildaad surchihval ch...hol yvna shuu!
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby goalman » Mon Mar 22, 2010 4:46 pm

Sodnom nachindaa amjilt!Ene jil tsoloo ahiulah boltugai.....
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby zak » Sat Mar 27, 2010 9:39 pm

Содном маань сайхан түрүүллээ дээ.....Одоо нутаг усныхаа төлөө саухан барилдаарай
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Rooney » Fri Apr 02, 2010 11:20 pm

zak wrote:Одоо нутаг усныхаа төлөө саухан барилдаарай

Нутаг усныхаа төлөө барилдана гэж юу байхав. Нутаг усныхаа нэрийг сайн гаргаад гэвэл...

Сайхан начин шүү. Энэ жил харцага цол авчих байсан да.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:06 pm

Тийш дээ сайхан л барилдаж байгаа...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby barsa68a » Tue Apr 13, 2010 3:07 pm

Сүүлийн 2 барилдаанд дараалан түрүүллээ. Наурызын баярын 128, Сонгинохайрханы хишиг барилдааны 256 (2 жил дараалан)
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Cornerback » Tue Apr 13, 2010 8:56 pm

Сүүлийн 2 бишээ дунд ни заан цолтнуудийн барилдаанд Азжаргалд унасан
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby barsa68a » Wed Apr 14, 2010 7:03 am

Та андуураад байна
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Чуугий » Wed Apr 14, 2010 8:47 am

Сүүлийн 2 барилдаанд түрүүлсэн заан цолтны барилдаан чинь өмнөх барилдаан нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18351
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Чуугий » Wed Apr 21, 2010 11:39 pm

Классик жем хамтлагийн экс гишүүн Уянгатай болзож байгаа гэнэ шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18351
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby munkhbayar_AC » Fri Apr 23, 2010 3:46 pm

Хөгшин авгай нялх ногоо зулгаагаал ай хэхэ.тм яриа бсн шүү
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby zak » Sat Apr 24, 2010 3:41 am

Чуугий wrote:Классик жем хамтлагийн экс гишүүн Уянгатай болзож байгаа гэнэ шүү.

наадах чинэ худлаа .Содном тийм хүн биш ээ....
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby barsa68a » Sat May 08, 2010 7:53 pm

Сүүлийн 4 барилдаанд 3-т нь түрүүллээ. Сайн байна залуу минь. Бэлтгэлээ сайн хийгээрэй :-D
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Чуугий » Sat May 08, 2010 8:03 pm

Өндөр Ганбааг бүүр гаргаахаа больжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18351
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest