Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Aaron » Fri Feb 19, 2010 5:10 pm

jugder_08 wrote:Ч.Санжаадамба үндэсний бөхөд шинэ түүх нэмлээ

Цол авсан тухай: 2006 онд Дорноговь аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2008, 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлсэн.

http://www.news.mn


2009 онд у/н С.Мөнхбат аймгийн заан цолтой байхдаа Бүх Цэргийн наадамд түрүүлсэн шүү дээ. ц/а Ч.Санжаадамба 4ийн даваанд а/а Б.Сангисүрэнд унасан.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 24, 2010 12:41 pm

Цэргийн арслан Ч.Санжаадамба: Би мөнгөний төлөө улайрч барилддагүй, Бөхийн буян хишиг гэж залбирч явдаг

Монголчууд улсын баярын барилдаан, цагаан сарын барилдааныг хоног тоолон хүлээдэг. Энэ жилийн cap шинийн барилдаанд анх удаа улсын цолгүй аймгиин цолтой бөх түрүүлсэн нь урьд үзэгдээгүй тохиолдол болж бөхийн xopxoйтнуудыг гайхшруулсан билээ. Өмнө нь улсын заан Б.Ганбат, Улсын харцага Ц.Магалжав нар аймгийн арслан цолтой байхдаа Cap шинийн барилдаанд үзүүр түрүүнд шалгарч үлдээд үзүүрлэж байсан юм. Харин энэ жил бөхөөрөө алдартай Архангай аймгиин Хашаат сумын уугуул цэргийн арслан Ч.Санжаадамба түрүү бөхийн тааварт яригдаж байсан улсын заан Б.Ганбат, улсын арслан Д.Ганхуяг, даян аварга Г.Өсөхбаяр нарыг төвөггүй давж түрүүлэн бөх сонирхогчдыг шуугиулсан юм. Даян аварга А.Сүхбатаас "Ирээдүйн аварга" өргөмжлөл хүртсэн цэргийн арслан Ч.Самжаадамбатай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Он гарсаар та зодоглосон барилдаан болгондоо түрүүлсэн. Cap шинийн барилдаанд түрүүлнэ гэдэгтээ хэр иттэлтэй байсан бэ?
-Бөх хүн унах гэж биш давах гэж барилддаг болохоор даваа болгондоо мэрийж хянамгай барилддаг. Cap шинийн барилдаанд яг ч түрүүлнэ гэж зорилго тавиагүй л дээ. Гэхдээ барилдах болгондоо л сайн барилдана гэж зорилго тавьдаг. Энэ жилийн хувьд санасандаа хүртэл барилдаж анх удаа cap шинийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байгаа. Тумэн олныхоо итгэлийг дааж улам сайн барилдана гэж бодож байна.

-Хамгийн хэцүү барилдааныг хэнтэй хийсэн вэ?
-Учраа бүхэн маань унана гэж барилддаггүй болохоор бүгд л хүчтэй өрсөлдөгчид байсан. Гэхдээ Ганбат зааныг даваад өөртөө нилээд итгэлтэй болж зоригжсон. Өмнө нь би Ганбат заанд унаж байсан юм.

-Танай удамд бөхчүүд олон бий юу?
-Манай ээжийн талд сумандаа сайн барилддаг бөхчүүд байсан. Аавын талд бол улсын хурц арслан У.Мижиддорж гэж сайн бөх бий. Аавын маань ээж Мижиддорж арслан хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм.

-Өөрийн чинь бөхийн багш З.Дүвчин заан гэсэн. Хэзээнээс багш дээрээ хичээллэж эхэлсэн бэ?
-Улсын заан З.Дүвчин багштай минь Улсын заан Д. Хишигдорж ах холбож өгч бөхийн спортод хөтөлж оруулсан юм. Хотод анх ирчихээд эгчтэйгээ хамт байдаг байсан. Намайг өдий дайтай явахад олон хүн тус дэм болсон. Өдийг хүртэл заан багшийнхаа удирдлага дор хичээллэж амжилттай барилдаж байгаадаа сүсэглэж явдаг. Багшийнхаа "Хасар" бөхийн дэвжээнд бэлтгэлээ хийж дархан мэхнүүдээс нь суралцаж явна даа.

-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг. Анх ямар цол авч байсан вэ?
-Би анх Булган аймгийн Гурванбулаг сумын маадамд зодоглож түрүүлээд сумын заан цол авч байлаа. Дараа нь 2006 онд Дорноговь аймгийн наадамд их шөвөгт үлдэж аймгийн начин цол авсан. 2008 онд бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн. Сая Даян аварга А.Сүхбатаас "Ирээдүйн аварга" гэсэн мялаалга өргөмжлөл хүртээд аваргынхаа их хайр хүндэтгэлийг алдахгүй хичээж явъя гэж бодож байна.

-Та А.Сүхбат аваргатай барилдаж байсан уу? Ер аваргуудаас хэнтэй нь учраа таарч явсан бэ?
-Би А.Сүхбат аваргатай хэдэн жилийн өмнө нэг удаа л таарч барилдсан. Үнэхээр хурдтай аатай юм билээ. Яахын зуургүй өнхрөөд өгсөн. Өсөхөө аваргатай өмнө нь хэд хэдэн удаа барилдсан. Давахдаа давж. унахдаа унаж явсан. Бид хоёр нэг нутгийн бөхчүүд болохоор аваргаа их хүндэлж явдаг. Манай Архангай аймгийн "Бөх билэгт' дэвжээний бөхчүүд нэг гал болж бэлтгэл сургуулилтаа хийснээр тодорхой хэмжээний ахиц гарч байгаа.Энэ тал дээр гапынхан ч их анхаардаг.

-Сүүлийн жилүүдэд та улсын цол авах бөхчуүдийн тааварт ордог ч голдуу хоёрын даваанд өвдөг сөхөрсөн. Улсын цол авч чадсангүй гэж хор шар чинь хөдөлдөг үү?
-Ер нь би чадлынхаа хэрээр л бэлтгэл сургуулилтаа хийгээд улсынхаа наадамд зодоглодог ч үнэхээр хоёр гурвын даваанаас дээш гарч чадаагүй л дээ. Анх 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор нэг даваад хоёрын даваанд Бадам-Очир начинд, 2007 оны наадмаар хоёрын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унасан. Харин 2008 онд гурав даваад Б.Ганбат заанд. 2009 онд аймгийн арслан Суманчулуунд өвдөг шороодсон. Гэвч би улсын цолонд хүрч чадахгүй яваадаа гонсойж уйлж дуулаад байдаггүй ээ. Миний өмнө олон наадам хүлээж байна шүү дээ. Зарим бөх улсын цол авахын төлөө амь тэмцэж явдаг гэдэг. Миний хувьд заавал цол авах ёстой гэж улайрдаггүй. Унавал унана л биз гэж боддог. Хөлс хүчээ шавхаж яваагийнх цаг нь болохоор авна биз дээ. Зүлэг ногоон дэвжээ минь нэг л өдөр ивээлээ хайрлах байхаа. Дүвчин багш маань ч энэ тал дээр өөрийн бодлоо хэлж ухааруулдаг юм.

-Сүүлийн үед зарим нэг бөхийг жудаг ёсоо гээж байна гэж бөх сонирхогчид ярилцдаг. Энэ тал дээр таны бодол...
-Үнэнийг хэлэхэд жудаг муутай бөхчүүд мэр сэр байдгийг нуугаад яахав. Дээд цолтой бөхчүүдээ хүндэтгэж. үеийнхээ бөхчүүдтэй зөв сайхан харьцаж ахас ихсээ хайрлаж хундэтгэх нь бидний уламжлал шүү дээ.

-Өөрийг чинь задгай барилдаантай бөх гэдэг Хамгийн анх улсын цолтой бөхчүүдээс хэнтэй таарч барилдаж байв?
-Анх залуу бөх байхдаа Улсын заан Б.Ганбатыг санамсаргүй унагачихаад хөл газар хүрэхг үй баярлаж байлаа. Тэр үед өндөр цолтой бөхийг давсан гээд уран барилдааны шагнал аваад их урам орж билээ. Тэр үеэс том цолтой бөхтэй барилдахдаа айж бэргэлгүй тайван барилдвал болдог юм байна гэдгийг мэдсэн. Арслан цолтнуудын нэрэмжит барилдаанд од гийж Х.Мөнхбаатар. Д.Азжаргал арспангуудыг унагасан. Ямар ч бөх унахаа хүрвэл унаж давахдаа давдаг шүү дээ.

-Та Монгол туургатны хоёр ч барилдаанд түрүүлж тус бүрт нь 20 сая төгрөг авсан. Хүмүүс азтайг чинь гайхаж байсан?
-Би мөнгөний төлөө улайрч барилдаагүй. Давахын төлөө зүтгэснээс унана гэж зодоглодоггүй болохоор түрүүлэх болоод л түрүүлсэн байх. Бас өөрийгөө азтай ч гэж бодож байгаагүй . Бөхийн буян хишиг хүртэх хувьтай л юм байна гэж бодож залбирдаг Хөлс хүчээ урсган байж олсон мөнгө амттай байдаг юм билээ. Цаашид улам л сайн барилдахын төлөө бэлггэлээ хийж байна даа.

-Ярилцсанд баярлалаа

www.hiimori.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Thu Feb 25, 2010 9:57 am

Ulsiin naadamd 4 udaa 4 davj baisan ZADGAI SHAR hemeeh aimgiin arslan lkhagvadorj manai hunii talaar ingej avch

Аймгийн арслан Н.Лхагвадорж:

-Одоо барилдаж байгаа залуусаас хэн анхаарлыг тань татаж байгаа бол…?

-Саяны барилдаануудад турүүлсэн Санжаадамба хүү байна. Сайхан ч хүү, сайн ч барилдаж байна. Нэлээд бяртай бололтой харагдаад байгаа юм. Гэм нь хөдөлгөөн удаан байна, мэхийг олон хувилбараар угсарч хийхгүй байна. Бас хийж байгаа мэхэндээ хүч өгөхгүй байна. Хүч өгнө гэдэг нь татаж ирээд суйллаа гэхэд суйлж байгаа гартаа хүчээ төвлөрүүлээд нөгөө гараа түлхэх жишээтэй. Дээхнэ үед Бээжин аваргыг гүйлгээ мэхэндээ хүчтэй гэдэг байсан. Хийж байгаа мэхээ хүчтэй, итгэлтэй хийсэн байхад ямар ч бөхийг унагах боломжтой.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Rooney » Fri Mar 05, 2010 11:05 am

Хүмүүс сонин 2010.02.25

Бөхөө дээдэлдэг монгол түмний хайрлаж хүндэлдэг залуу бөхчүүдийн нэг бол цэргийн арслан Ч.Санжаадамба билээ. XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр бар жилийн Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүлж, монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нэмсэн залуу хүчтэн хэмээн олны дунд ам сайтай яваа. Хүмүүс сонины энэ удаагийн дугаарт ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж яваа идэр залуухан монгол бөхийн тухай өгүүлэх болсондоо баяртай байна. Хөх Монголын тэнгэр дор зүлэг ногоон дэвжээнд ид хаваа гайхуулж яваа залуухан хүчтэний тухай та бүхэнтэйгээ хуваалцъя.

ӨСВӨРИЙН БАРИЛДААНД ӨВДӨГ ШОРООДЧИХООД ДАХИН БАРИЛДАХГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ АМ ӨГЧ БАЙЛАА
Архангай аймгийн Хашаат сумын эгэл ард Чимэдрэгзэнгийн гэрт нуган хөвүүн мэндлэх үед түүнийг ирээдүйн хүчтэн болно гэдгийг хэн ч тааварлаагүй биз ээ. Социалист нийгмийн үе буюу 1985 онд төрсөн тэрээр тухайн үеийн хөдөөгийн хүүхдүүдийн жишгээр адуу малтай ноцолдож өссөн аж. Эцэг Чимэдрэгзэн нь морь уядаг болохоор адууны тоосонд дарагдаж өссөнөө тэрээр хуучилсан. Гэвч үеийнхээ хүүхдүүдээс том биетэй болохоор хурдан морь унаж үзээгүй, харин ах нартайгаа барилдаж өссөн байна.
Тэрээр “Бөхөд дургүй монгол хүн гэж байдаггүй шүү дээ. Тиймээс өөрийн хүсэл сонирхлоор бөхийн спортод эргэлт буцалтгүй орж, найз нөхөд, олон сайхан багш нарынхаа тус дэмээр өдий зэрэгт хүрсэн” хэмээн ярих дуртай. Үнэхээр ч “Хүү төрвөл бөх, хүүхэн төрвөл хатан болно” хэмээн билэгшээж ирсэн монгол түмний амны билэг гэлтэй. Монгол үндэсний бөхөөр барилдах болсон тухайгаа тэрээр “Манайхан ер нь их том биетэй хүмүүс. Том ахыг маань бөх болно гэж нутгийн зон олон их ярьдаг байлаа. Ингээд “Бөх билэгт” дэвжээний багш Улсын заан Хишигдорж ах авч явах гэсэн боловч өөрөө сонирхоогүй юм. Харин би бөх болох сонирхолтой байсан учраас Хишигдорж зааныг дагаж явсан. Тухайн үед З.Дүвчин багш, Хишигдорж багш хоёр намайг маш сайхан хүлээж авсан юм. Ингээд л бөх болох их замд эргэлт буцалтгүй орсон түүхтэй.
Бага насандаа үеийнхээ хөвгүүдээс арай том биетэй байсан болоод ч тэр үү, ах нартайгаа их барилдана. Ингэж яваад 2001 онд Улаанбаатар хотод болсон хүүхдийн барилдаанд ирж барилдлаа. Гэтэл гавьтай барилдаж чадалгүй гурвын даваанд өвдөг шороодчихоод “Дахин барилдахгүй дээ” хэмээн урамгүйхэн нутаг буцаж байсан. Өөрөө барилдах сонирхолтой болохоор дараа жил нь сумынхаа бэсрэг наадамд түрүүлэхэд манайхан намайг барилддаг гэж бодоогүй ихэд гайхаж байлаа. Тэр жилдээ Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол аваад их урам орж билээ. Энэ миний анхны шагнал байсан даа” хэмээн дурссан юм.

БИ ӨӨРИЙГӨӨ БӨХИЙН УДАМТАЙ ХҮН ШҮҮ ХЭМЭЭН УРАМШУУЛДАГ
Манай нутгаас олон ч хүчтэнүүд мэндэлж монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ үеийн үед ид хаваа гайхуулж явсныг түүх гэрчилнэ. Буур Жамъян, Вандан аварга, Чимэд-Очир, Өсөхбаяр зэрэг аваргууд болон Далантай, Төмөрбаатар, Базар, Дэлэг гээд түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн арслангуудаараа бахархахгүй байхын аргагүй сайхан санагддаг юм. Өвгөд шигээ нутаг хошууныхаа нэрээр Хөх Монголын тэнгэр дор цоллуулах шиг сайхан зүйл байхгүй биз. Ер нь би өөрийгөө аав ээж хоёрынхоо талаас бөхийн удамтай хүү шүү хэмээн наадмын торгон дэвжээнд урамшуулдаг юм. Манай аав надаас том биетэй чацархуу хүн байдаг. Гэхдээ барилддаггүй. Танихгүй хүмүүс аавыг хараад та чинь ямар цолтой бөх билээ гэж асуудаг юм. Миний авга ах Мижиддорж арслан байна. Мөн ээжийн минь талд сайн барилддаг хүмүүс олон бий. Тиймээс би ч гэсэн сайхан барилдах учиртай. Нутгийнхаа бөхчүүдээс үлгэр дуурайл авч ахмад бөхчүүд болон том цолтой бөхчүүдээ хайрлаж хүндэлж явдаг. “Бөх билэгт” дэвжээгээрээ дуудуулан гарах нь миний хувьд маш их хүндлэл санагддаг. Нутгийн ах нартайгаа цаг үргэлж бэлтгэл хийж ойр дотно байдаг болоод ч тэр үү, тэд маань надад алтан сургаалиа хайрлаж, алдаа дутагдлыг минь байнга хэлж өгдөг. Миний хамгийн ойр байдаг хүмүүс гэвэл багш нар минь юм даа. Дүвчин багшийн удирдлага дор чөлөөт болон үндэсний бөхийн талаар заавар зөвлөгөө авдаг. “Бөх билэгт” дэвжээний хувьд Хишигдорж багш, Гочоосүрэн заан гээд нутгийн ах нартайгаа ойр дотно байдаг. Энэ дашрамд багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Нялх балчраасаа л энэ замыг сонгож, сонирхон орсон болохоор бөхөөрөө дагнаж эцсийг нь үзэхийг хүсдэг. Тиймээс Санжаадамба гэдэг хүн цаашид бөхийн спортдоо үнэнч явна.

АМЖИЛТ БҮХНИЙ МИНЬ АРД ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮС МИНЬ БАЙДАГ БОЛОХООР УЛАМ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛДОГ
Тамирчин хүн өндөр амжилт гаргахад ар гэрийнхэн нь маш их нөлөөлдөг гэдэг үнэн шүү. Миний ханийг Солонго гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй. Хүү маань одоо хоёр ой хүрч байна. Хань минь миний ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж явдаг болохоор тэмцээн уралдаан, бэлтгэлд явахдаа сэтгэл амар байдаг юм. Үерхэж нөхөрлөөд, биенээ мэддэг болсноос хойш дөрвөн жил болсон. Насны хань гэдэг цаанаа л өөр байдаг юм шиг санагдсан шүү. Гэргий маань Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул. Намайг барилдаж эхлэх үед надад маш их урам хайрладаг байсан хүмүүсийн нэг шүү дээ. Надад сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа баярлаж явдаг. Монгол хүн хүү төрвөл бөх, хүлэг төрвөл хурдан гэж билэгшээдэг. Түүн шиг хүүгээ том болоод сайхан барилдаасай гэж боддог. Одоохондоо хүү маань балчир байна. Том болоод өөрийнхөө зам мөрийг сонгох байх аа. Миний хувьд тэмцээн уралдаан, барилдаан гээд л гэртээ бараг тогтдоггүй. Заримдаа гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чадахгүй болохоор санаа зовдог л юм. Ер нь зөвхөн бөхчүүд гэлтгүй тамирчин хүн хэцүү л дээ. Хаана барилдаан тэмцээнтэй байна, тийшээ л явна. Гэхдээ аль болох л гэртээ цаг зав гаргахыг хичээдэг. Завтай үедээ эхнэр, хүүхэдтэйгээ хамт хоол хийж, тэднийгээ халамжлахыг хүсдэг. Сайн хань, сайн эцэг байхыг хичээж явна даа.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМААР НАМАЙГ УЛСЫН ЦОЛОНД ХҮРНЭ ГЭЖ ОЛОН ХҮН НАЙДАЖ БАЙСАН Ч БИ АЛДАА ГАРГАСАН
Өнгөрсөн жилийн улсын наадмаар олон хүн надад итгэл хүлээлгэж байсан боловч би цол авч чадаагүй. Бэлтгэл сайн байсан ч хоёрын даваанд өвдөг шороодсон. Яагаад унаснаа ч сайн мэдэхгүй л байна. Өөрөө алдаа гаргаад, түүнээсээ л болж унасан байх. Энэ жил ямар ч байсан улсын цолонд хүрнэ, сайн барилдана гэж бодож байсан ч бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг л боллоо. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг болохоор одоо алдаагаа засахыг хичээж л явна. Миний хувьд улсын цол хүртэхээс илүүтэй бөх сонирхогч, үзэгч түмэндээ уран хурц барилдаан үзүүлэх нь сайхан санагддаг. Ирэх жилийн наадмаар улсын цолонд хүрэхийн төлөө мэрийж, намайг дэмжиж явдаг бөхөд элэгтэй ард түмнийхээ итгэлийг алдалгүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. Бөх хүн унана гэж барилддаггүй болохоор ирэх жилийн улсын наадмаар дахин алдаа гаргахгүй юмсан гэсэн бодолтой бэлтгэлээ хийж явна. Барилдаж байхдаа хурц ширүүн зантай гэх шүүмжлэл ирдэг л юм. Уг нь би амьдрал дээр уяхан сэтгэлтэй, зөөлөн зантай хүн шүү дээ. Хамгийн гол нь ямар ч хүнтэй гэмгүй сайхан явахсан гэж боддог. Ер нь шударга байхыг хичээдэг. Бөхийн дэвжээ, бодит амьдрал хоёрыг зүйрлэх аргагүй юм. Хүмүүс намайг хурц ширүүн зантай гэж ярьдаг л даа. Барилдана гэдэг чинь хүнтэй тэмцэлдэхийг хэлнэ биз дээ. Тиймээс хүнтэй тэмцэлдэж байхдаа инээгээд байна гэж байхгүй байх. Тэр хүнийг давахын тулд өөрийгөө зоригжуулж, үнэн сэтгэлээсээ тэмцдэг болохоор хурц, ширүүн зантай харагддаг байж магадгүй.

ДАЯН АВАРГААС ЭМЭЭЖ БАЙСАН Ч ХУРДАН БАРИЛДАХЫГ Л ХҮССЭН
XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр бар жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нэмлээ хэмээн олон хүн ам булаалдан ярьж байна. Цагаан сарын барилдааны бөхийн тааварт мань эрийн нэр дээгүүр цохиж явсан болоод ч тэр үү, даян аваргыг өвдөг шороодуулан түрүүлсэн залуухан арслангаар хүмүүс их л бахархаж байсан. Энэ жилийн Сар шинийн барилдаан Архангайчуудынх болсон. Түүнийг түрүүлэхэд олон хүн омогшсон. Учир нь Сар шинийн барилдаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүлж, даян аваргыг өвдөг шороодуулсан нь олны нүдийг орой дээр нь гаргасан гэхэд болно. Ийнхүү онцгой барилдаан үзүүлсэн түүнд шагналын хур ч тасарсангүй. “Улаанбаатар хивс” компани “Цахиур хагалах бөх”-ийн уламжлалт шагналаа түүнд олгосон бол залгуулан УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Улсын цолонд ойрхон бөх”-ийн өргөмжлөлөө гардуулсан юм. Түүнчлэн даян аварга А.Сүхбат “Ирээдүйн аврга” шагналаа Ч.Санжаадамбад хүртээхэд энэ олон шагналыг нэгэн зэрэг хүртэж байна хэмээн олон хүн уухайлан дэмжиж байсан. Олон шагнал гардсан залуу хүчтэн энэ бүхнээс урам зориг авсан уу, улам ч эрч хүчтэй барилдсаар түрүүлж үзэгч түмнээ баясгалаа. Үнэндээ аливаа барилдаанд цэргийн цолтой бөхийг томчууд аль хэдийн амлаад л хаячихдаг. Гэтэл Ч.Санжаадамбыг амлах зүрхтэй хүн үнэхээр ховор байлаа. Тэрээр барилдааны түрүүг хүртчихээд сэтгэгдлээ хуваалцахдаа: “Аваргаас жаахан эмээж л байлаа. Гэхдээ хурдхан шиг л барилдахыг бодож байсан. Өсөхөө ах өвдөг шороодоод тахимаа өгөхдөө миний духан дээр үнсэхэд нүдэнд нулимс тороод ирсэн. Ер нь бөх хүнд одтой өдөр гэж байдаг. Энэ өдөр миний од гийсэн байх. Ерөнхийдөө энэ жилийн Цагаан сарын барилдаанд санасандаа хүртэл барилдсан. Өсөхөө аваргатай өмнө нь хэд хэдэн удаа барилдаж байлаа. Давж ч байсан, унаж ч явлаа. Манай “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд сайхан барилдсан шүү. Хамгийн гол нь энэ барилдаануудад өөрийнхөөрөө сайхан барилдъя гэж бодсон, үзэгч олон ч намайг сайхан барилдлаа хэмээн маш их урам хайрласан” гэсэн юм. Үнэхээр энэ жил Ч.Санжаадамбын од нь гийгээд байгаа. Цагаан сарын өмнө болдог аймаг, цэргийн цолтой 256 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэнд нь төмөр барс жил түүнд ивээлээ хайрлаж, улсын цол хүртээх болтугай хэмээн хүсэх хүмүүс олон байсан.

ӨӨРИЙН ХӨЛС ХҮЧЭЭР ОЛСОН БҮХЭН АМТТАЙ САЙХАН САНАГДДАГ
Олон ч тэмцээн уралдаанд орж бай шагнал харамгүй авдаг. Хөлсөө дуслуулан байж олсон бүхэн амттай байдгийг би бага насандаа ойлгосон. Монгол туургатны барилдаанд түрүүлээд хорин саяар шагнуулахад хүмүүс намайг их баян болсон гэж бодсон байх. Эд хөрөнгөний хувьд би ядуу хүн биш ээ. Монгол туургатны өмнөх барилдаанд түрүүлээд бас 18 сая төгрөг авсан. Өсч дэвжиж яваа залуу хүн болохоор байр, орон сууцнаас эхлээд хэрэгцээт зүйл гараад л ирдэг. Өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлдээ зарцуулж явна. Түүнээс наргиж цэнгээд явдаг хүн биш ээ. Олон хүмүүс намайг наргиж цэнгээд олсон юмаа үрэн таран хийж явна гэсэн таагүй ойлголттой явдаг юм шиг байна лээ. Тэгвэл намайг битгий буруугаар ойлгоосой гэж хүсмээр байна. Өвөрмонголд болсон хоёр дахь их наадмын шагналын сан 100 мянган юань байсан. Энэ шагналыг “Хөх сүлд” групп ивээн тэтгэж олгосон. Залуу гэр бүлд бүх л зүйл хэрэгтэй болдог учраас бай шагналаа хэрэгцээт зүйлдээ зарцуулаад л таардаг. Бусдын адил юмаар дутахгүй сайхан л амьдарч байна. Мөн намайг байнга дэмжиж тусалдаг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч н.Ганбаатар, “Хатант интернэшнл” компанийн захирал Ням-Осор, Баярмаа гээд олон хүнд баярлаж явдгаа хэлмээр байна. Эдгээр сайхан сэтгэлтэй хамт олон болон надад урам хайрладаг найз нөхдөдөө баярлаж явдаг шүү. Зуун төгрөгтөй явснаас зуун найзтай яв гэдэг. Надад олон сайхан нөхөд бий. Ядарч явах үед тус болж, баярлаж явахад хамт байж чаддаг хүнийг л жинхэнэ найз гэх байх. Жаргал зовлонгоо хуваалцаж явдаг хүнийг жинхэнэ найз гэхээс өнгө, мөнгөний найзуудыг жинхэнэ найз гэхгүй байх. Тиймээс намайг түшиж, дэмжиж явдаг бүх найз нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

ДУУНД МУУ Ч БУСАД ЗҮЙЛЭЭРЭЭ МОНГОЛЫН САЙХАН ЭР ХҮН БАЙХЫГ ХҮСДЭГ
Монгол эр хүнийг уртын дуу аялсан, шандаст хүлэг сойсон, эр бяртай бүдүүн хадуун хүнээр төлөөлдөг нь буруу юм шиг санагддаг шүү. Монголын эрчүүд бүхэн л сайхан шүү гэж хэлэх дуртай байдаг юм. Харин би өөрийгөө төгс сайхан эр хүн гэж хэлэхгүй ч тийм байхыг хичээж л явна. Өөрийгөө би Монголын сайхан залуусын нэг гээд яриад байх нь утгагүй. Харин хүмүүс л миний сайхан, муухайг хэлэх биз. Ер нь сайхан эр хүн гэж л эр бяртай байх албагүй санагддаг л даа. Хамгийн гол нь хань ижил, үр хүүхэд, ахмад настнууддаа хайртай, тэднийг хүндэлдэг, эр хүний ноён нуруутай л бол сайхан монгол эр гэж тодорхойлох байх. Би дуунд ер нь муу, харин моринд их дуртай. Бага байхдаа хурдан морь унаж байгаагүй ч наадам үздэг, хүлэг шинждэг. Одоо ч наадмын морьдод бооцоо тавьдаг. Миний хэлсэн морьд айргийн тавд орохгүй ч эхний аравт багтдаг юм. Одоогоор өөрөө сонирхоод морь уяна гэвэл худлаа болно. Харин найз нөхөд, ах нар морь уядаг. Тэдэндээ хурдан удмын, угшил сайтай хүлэг аваачиж өгч байна. Одооноос хурдан угшилтай адуу цуглуулж байгаа. Гэхээ одоо өөрийгөө сойж наадамд барилдаж байгаа хүн хажуугаар нь морь уяна гэвэл худлаа болох биз. Хурдан моринд дуртай болохоор ах дүү нараараа уяулаад ирээдүйд өөрөө уядаг болохыг үгүйсгэхгүй.

ТЭР ХЭДИЙГЭЭР ЦЭРГИЙН АРСЛАН ЦОЛТОЙ Ч МОНГОЛ ТУУРГАТНЫ ДУНД ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН БОСОО АВАРГА НЬ БОЛЖ ЧАДСАН
Ч.Санжаадамбыг ирээдүйтэй сайн бөх болно хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн. Өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын цолонд хүрнэ гэх горьдлого ард түмний дунд байсан ч олны цагаан хэл амнаас ч болсон уу, хоёрын даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд “нураад өгөх нь” тэр. Гэвч түүнийг хэн ч зэмлээгүй, харин ч түүний өмнөөс харамсч байсан биз. Учир нь Чимэдрэгзэнгийн хүү улсын цолтой ч, цолгүй ч монгол туургатны босоо аварга болж чадсан юм. Тиймдээ ч Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриадын хүчтэнүүд түүний эр баяр, эвлэгхэн барилдааныг харж хүндэлж явдаг. Ингээд залуу арслангийнхаа барилдааны амжилтуудаас та бүхэнд товчхон дурдъя.
Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд түрүүлж бөх сонирхогчдын нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Үүний дараа Булган аймгийн Могод суманд болсон улсын начин Э.Энхбатын цолны мялаалгын наадамд мөн түрүүлжээ. Дараа нь энэ эрчээрээ Булган аймгийн Сайхан суманд болсон Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цолны мялаалгын барилдаанд учраа бүрээ ааглан, аархан орхиж түрүүлсэн нь олон хүний бахархлыг төрүүлж чадсан билээ. Ингээд Монгол Улсад зохион байгуулагдсан Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд мөн л бүх өрсөлдөгчдөө илүүрхэн түрүүлж байсан нь харь нутгаас ирсэн элэг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоож, томоохон хүндлэлийг өөртөө авч ирсэн. Тэрээр улсын баяр наадамд дөрвөн жил хүч сорьсон ч хангалттай амжилт гаргаагүй нь нууц биш. Харин наадмын дараа зохион байгуулагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Төрийн тахилгат Суварга хайрхан уулыг тайх ёслолд зориулсан барилдаанд олон хүчтэнүүдийг өвдөг шороодуулан түрүүлсэн. Мөн Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний наадам, Жамъян аваргын наадам зэрэг олон наадамд амжилттай сайн барилджээ. Ер нь өнгөрсөн жилийн улсын баяр наадмыг эс тооцвол олон тахилга, бэсрэг наадам цэргийн арслан Ч.Санжаадамбынх болсон. Хаана ямар л наадам барилдаан болно, тэнд Ч.Санжаадамба очсон л бол ойлгомжтой гэх яриа бөхийн хорхойтнуудын дунд хөврөх болжээ. Гэвч тэрээр аливаа зүйлд амлалт өгөх тун дургүй. Ирээдүйн аварга та мөн үү гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Одоо тэр тухай ярих цаг биш. Аварга хүн аваргаараа л төрдөг. Энэ талаар хэлж мэдэхгүй. Ямар ч байсан бэлтгэл сургуулилтаа цаг тутам хийгээд явж байхад болох байлгүй дээ” хэмээн даруухан хариулт өгч байсан. Ийнхүү залуу хүчтэндээ энэ жилийн наадмаар юм дуулгана гэх томхон итгэл хүлээлгэсэн ард түмэн нь наадмын сураг тавин сууна.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Fri Mar 05, 2010 3:07 pm

:eek:
Санжаадамба wrote: Өсөхөө ах өвдөг шороодоод тахимаа өгөхдөө миний духан дээр үнсэхэд нүдэнд нулимс тороод ирсэн.

:eek:
Санжаадамба wrote:Надад олон сайхан нөхөд бий. Ядарч явах үед тус болж, баярлаж явахад хамт байж чаддаг хүнийг л жинхэнэ найз гэх байх. Жаргал зовлонгоо хуваалцаж явдаг хүнийг жинхэнэ найз гэхээс өнгө, мөнгөний найзуудыг жинхэнэ найз гэхгүй байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Аагий » Fri Mar 05, 2010 4:09 pm

Санжаадамба сайхан ярьдаг залуу байна шт.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Fri Mar 05, 2010 4:51 pm

Гүй ээ яахав, сэтгүүлч нь найруулж бичсэн байх л даа, гэхдээ бас хоосонгүй бололтой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:10 pm

Ай хөөрхий хэн одтой хяамартай нь л түрүүлдэгээс хойш. Ямартаа ч наадмаар харах бөхийн тоо нэгээр нэмэгдлээ. Харж л сууя даа
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby barsa68a » Mon Mar 08, 2010 7:30 am

чи ч дээ, арчаагүй хар өт байгаа даа, битгий сэдэв бузарлаад бай, зайлаа
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Sun-sun » Mon Mar 08, 2010 5:51 pm

Угаасаа тасархай байгаа хүнийг түрүүлж чадахгүй дараагийн түрүү бол тэр энэ гэж ярих бас л сонин санагдаад байна. Ямар тааж мэддэг таван хаан биш тамшаалж мэддэг тарлан бух биш. Өнөөдөр улсад хэн түрүүлхээр байна гэж бөх сонирхогчидоос асуувал ам нэгтээ хэлэх байлгүйдээ.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby sound of CFC » Tue Mar 09, 2010 6:57 pm

Бадруул wrote:
sound of CFC wrote:Ай хөөрхий хэн одтой хяамартай нь л түрүүлдэгээс хойш. Ямартаа ч наадмаар харах бөхийн тоо нэгээр нэмэгдлээ. Харж л сууя даа

Энэ одоо хяамар гэж ямар юмыг хэлээд байнаа???
Бөх хүнд бас тийм юм байдаг билүү???

Чи мэдкүү бол жинхэнэ монгол эр биш байна даа. Бөх гэлтгүй монгол эр хүн бүрт байдаг юм мэдэж ав
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:10 pm

Аварга болоогүй байхад чинь юун босоо аварга, аварга болооч уу үгүй ч уу мэдэхгүй л юм байна...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby jugder_08 » Mon Apr 05, 2010 12:45 pm

chelseafc.mn wrote:Аварга болоогүй байхад чинь юун босоо аварга, аварга болооч уу үгүй ч уу мэдэхгүй л юм байна...


Монгол улсын гээгүй Монгол туурагтны наадмын гэж байгаа юм.

Он гараад жоохон цагаан хэл ам аваад бэртчих шиг боллоо гайгуй л байгаасаа билээ. Барцад ни гараад наадмынх зам шулуудаж байгаа бололтой
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby sound of CFC » Wed Apr 14, 2010 4:19 pm

Монгол туургатан монгол улс гэж 2өөр юмуу
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby poseidon » Wed Apr 14, 2010 8:18 pm

харин?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby poseidon » Wed Apr 14, 2010 8:18 pm

Нээрээ их сонин ойлголт байна шүү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby ABC » Wed Apr 14, 2010 8:34 pm

монгол туургатан гэж монгол үндэстнээ бүхэлд нь хэлж байгаа юм бишүү.
монгол улс гэж монгол улс л байхгүй юу...
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Чуугий » Wed Apr 14, 2010 8:48 pm

ABC wrote:монгол туургатан гэж монгол үндэстнээ бүхэлд нь хэлж байгаа юм бишүү.
монгол улс гэж монгол улс л байхгүй юу...


Тэхх.Монгол туургатан гэж бүх Монгол үндэстэнгүүд хамарч байгаа Өвөрмонгол,Буриад,Халимаг г.м
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby sound of CFC » Sat Apr 17, 2010 10:19 pm

Ай бас л ээдрээтэй асуудал байна даа. Та нар яг баталгаатай мэдэж байна уу
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Rooney » Sun Apr 18, 2010 6:06 pm

Чи туурга гэж ямар утгатай үг байдгийг мэдэх үү. Тэрийг мэдчих тэгээд монгол туургатай хэдэн үндэстэн хэдэн улсад хуваагдаж амьдардгийг мэдэж ав. Дараа нь чи монгол улс монгол туургатан 2-н ялгааг олж харна. Бүх сэдэвт **н** **н** юм асуугаад спамдаад яваад байх юм.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby sound of CFC » Sun May 23, 2010 11:26 am

Аа би ч нэлээн юм олж уншлаа л даа. Тэгсэн нэг утга авцалдахгүй зүйл байнаа. Яагаад Монгол туургатны аварга гэж нэрлээд байна. Энэ чинь буруу ойлголт шүү дээ. Миний хувьд Монгол улсын ирээдүйн аварга эсвэл аварга цолонд ойрхон хүн гэвэл зохилтой санагднам. :mongol: :mongol: :mongol:
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Чуугий » Sun May 23, 2010 10:53 pm

Жил бүрийн улсын баяр наадмын өмнө зохион байгуулдаг Бүх цэргийн наадам өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болж, өндөрлөлөө. Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зодоглосон уг наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн хурц арслан чимэг хүртлээ. Наадамд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан Э.Тулга үзүүрлэж, цэргийн заан цол хүртжээ. Барилдааны их шөвөгт аймгийн арслан С.Батсуурь, Б.Сангисүрэн нар үлдсэн байна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby Miro Klose » Mon May 24, 2010 12:32 am

Цэргийн Арслан Цэрэнчимэд шиг санагдаад байдын шд
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby jugder_08 » Tue May 25, 2010 9:33 am

2-ын даваанд аймгийн заантай,
4-ийн даваанд залуу харцага /Даваабаатар, Бат-Орших/ юмуу өсөх идэр начингуудын нэгтэй таарахаар боллоо.

туруулэх замаа засчихлаадаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаада

Postby barsa68a » Wed May 26, 2010 9:45 pm

надад санжаа таалагддаггүй юмаа. яг баагий шиг
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests