Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Mon Jan 11, 2010 2:21 pm

энэ жилийн нэжгээд турууний эхнийх ни боллоо.

Хадаа аварга цагаан сарын барилдаанд туруулэхэдээ 7 давах нь төвөг биш 7 удаа гарч дэвээ шаваа хийж, туг тойрох нь төвөг байсан гэдэг шиг л юм боллоо. :RD
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Wed Jan 13, 2010 6:54 pm

Санжаадамба ч бөөн бяр юм аа. Бүгдийг нь бярдаал бярдаал даваад байна. Азжаргалыг бол элэглэлээ. Даанч мэх, хийц байхгүйн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Bayara » Wed Jan 13, 2010 10:54 pm

Үгүй харин ч их ухаалаг барилдаантай гээч. Барилдсан хүн бүртэйгээ тохируулан барилдаад даваад байгаа харагдсан. Бяр, бие бялдрын хувьд өөлөх юмгүй. Улсын арслан цолтой бөх шиг л байлаа өнөөдрийн барилдаанд.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Sun-sun » Thu Jan 14, 2010 12:45 am

Санжаадамба ч угаасаа л төрцөн амьиан юмаа. Сүүлийн 2 барилдааныг 2 ууланг нь авчлаа. Өмнөх аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ерөөсөө ч барилдахгүй байна лээ. Зүгээр унагааж бйана лээ. Яаая дийлцэн амьтан шүү чи.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Thu Jan 14, 2010 9:11 am

Цоомоо wrote:Санжаадамба ч бөөн бяр юм аа. Бүгдийг нь бярдаал бярдаал даваад байна. Азжаргалыг бол элэглэлээ. Даанч мэх, хийц байхгүйн.


их гоё мэх хийгээд байхгуй ч хөөрхөн хөөрхөн аргалаад байгаа юм. Хамгийн гол нь ямар ч хунтэй давшиж, дайрч барилдана бодсоноо хийгээ л давдаг нь сайхан
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Аагий » Thu Jan 14, 2010 11:38 am

Өчигдөр ч Санжаадамба илүүрхээд, гоё байна лээ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Aagii_03 » Thu Jan 14, 2010 11:50 am

Бүтэн үзэж чадаагүй өчигдөр шөвгийн 4-г л харлаа. Энэ Санжаа зүгээр сумын наадамд барилдаж байгаа юм шиг л бааварлаад хаяад байхымаа. :mrgreen:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby erka2 » Thu Jan 14, 2010 1:50 pm

Aagii_03 wrote:Бүтэн үзэж чадаагүй өчигдөр шөвгийн 4-г л харлаа. Энэ Санжаа зүгээр сумын наадамд барилдаж байгаа юм шиг л бааварлаад хаяад байхымаа. :mrgreen:



Сайн үнэхээр хэлэх юмгүй.Бас Сүхбат анх хэрэглэж тэгээд одоо бөхчүүдийн хэрэглэх болсон өмсгөлийг халах цаг болж гэнэ.
(Маш өргөн шуудаг, бариц барих боломжгүй суга руугаа орсон зодог, бүр төмөр утсаар имждэг гэж яридаг байсан.тэр ч арай худал биздээ)
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Thu Jan 14, 2010 4:42 pm

Тийн, энэ зодог шуудагны стандартийг өөрчлөхгүй бол арай л болохоо байж.
Доржсамбуу гарьдаас өөр сэнжигний барьц авч барилддаг бөх байхгүй байна.
Одоо ерөөсөө л өндөр, том биетэй, жин ихтэй бөхчүүд амжилт гаргаад байгаа нь энэ зодог шуудагтай л холбоотой.
Содном одоо хүн амьтан унагачаад нидэрч барихаа болимоор юм. Адилхан л залуучууд байж юундаа бааварладаг байна аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Фүүтгоол » Sat Jan 16, 2010 11:30 am

Сайхан барилдаж байна аа. Илүү, хааш хаашаагаа элбэгдүү хүний хөдөлгөөн бүхэн нь мэх, хүрсэн болгон ньхалгаатай болох юмаа...
Би нэг ийм юм боддогийм... Ид залуу аархаж дээлэндээ багтахгүй явсан үед нь Мөө аваргыг нэгэн хүн -Энэ ч үнэхээр сайн бөх юмаа. Ганц гэм нь засуул дээрээ гарч ирээд хамраа зангидан их муухай зогзох юм. Ард түмнээ хүндлэхгүй байгаа ч юм шиг. Бусдаар их олон түрүүлэх байхаа... гэж байжээ. Мөөеө аварга хожим гэмтэж олон жил амжилттай барилдах боломжоо алдан эртдүү харьсан гэдэг. Дээрх үгстэй холбоотой эсэхийг хэн мэдэх...
Ирлэсэн тонгорог шиг гялалзаж, ид гарч ирж яваа Мөөеөгөө ч чичрүүлж явсан Сосорбарам арсланг хужаа Чүлтэм хэмээх арслан хараад -Ээ мөн сайхан хүү еэ, унаган шаргал сэвлэгтэй юм. Хусуулчаад барилдвал торохгүй дээ гэж байж. Хүний толгой дээр байгаа үс наадамд түрүүлэхтэй ямар холбоотой байсныг хэн мэдэх. Ямар ч байсан Со арслан наадамд түрүүлж үзээгүй арслан...
Монгол бөх бол жирийн спорт биш. Ард түмнийхээ сэтгэл санаа хүсэл мөрөөдөлтэй их нарийн олон нүдэнд үл үзэгдэх сэжмүүдээр холбогдсон агуу өв билээ...
Санжаадамба гол наадамдаа өмгүй байсаар хэдэн он үдэв. Аархаж байгаад, наадмын одгүй, сэтгэл зүйн бэлтгэл дутуу гэх мэтээр олон янзаар л бөх сонирхогчид үзнэ...
Харин миний хувьд дээрх өгүүлсэнтэй төстэй нэг өө байна уу гэж хардаг. Санжаадамба бол ханагар сайхан эр. Гэтэл явдал нь... гараад гүйхдээ даваад туг тойроод буцахдаа ч тэр нээх сонин хийморьгүй гилжигнэн алхана, гүйнэ. Дээх нь Түвшинсанаа гэж барилдадгүй зугтаа л байдаг начин байсан тэр л нэг иймэрхүү гилжгэнэсэн хүүхэн явдалтай байсан. Тэхээр миний хувьд бол энэ өөгөө засчвал торохгүй гэж мунхаглана...
Надтай хавирхааргүй олон сайн, нүдтэй багштай биз, хэлээ байх, сүүлийн үед энэ өө нь засраад байгаа.
Ийм сайхан эр чинь дэлхий цөмөртөл эрэмгий алхаж гүйж явах хэрэгтэй.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Sat Jan 16, 2010 12:27 pm

footgoool wrote:Сайхан барилдаж байна аа. Илүү, хааш хаа*a*гаа элбэгдүү хүний хөдөлгөөн бүхэн нь мэх, хүрсэн болгон ньхалгаатай болох юмаа...

Гэтэл явдал нь... гараад гүйхдээ даваад туг тойроод буцахдаа ч тэр нээх сонин хийморьгүй гилжигнэн алхана, гүйнэ. Дээх нь Түвшинсанаа гэж барилдадгүй зугтаа л байдаг начин байсан тэр л нэг иймэрхүү гилжгэнэсэн хүүхэн явдалтай байсан. Тэхээр миний хувьд бол энэ өөгөө засчвал торохгүй гэж мунхаглана...



Ямар оновчтой зүйрэлвээ... Түвшинсанаа начинтай ёстой адилхан алхаж, гүйдэг шүү... :-o

Сая барилдааныг үзчихээд манай аав толгой сэгсрээд хэлж байна "чиний хэлдэг үнэн юм байна..." Бодвол бүүр 2008 оны наадмын өмнө "энэ жил Санжаадамба түрүүлчвэл би лав гайхахгүй..." гэснийг хэлсэн болов уу!

Миний харж байгаагаар бол зөвхөн нэг чигийн барилдаантай байна. Суганых нь хонхороос атгаад л мөргөөд дайрна... тэгээл нэг нааж хавирна, этнэ... Өрсөлдөгч нь бодно биз дээ... Санжаа ямар ухарч байгаад л тонгорох биш, дайрч байгаад л этнэ өөр юу ч ирэхгүй... тэрийг нь аргалж байгаад алдаа гаргавал хариу хийгээд давчия. Тэгээд чадахгүй бол унахаас даа гэж.

Санжаадамбыг ноднин л гэхэд би ТВ9-д улсад түрүүлнэ гэсэн таавар нэг хувилбартаа бичээд л явуулсан :D Нэг л өдөр улсад түрүүлнэ гэж бодож байна, чухам тэгэхэд нь хэн үзүүрлэх юм болдоо? :smile:

Тэгээд давхар шуудагдаад шахаж татах энээ тэр гэсэн мэх хийхгүй юм :smile: Давхар золговол бярдаж барьц задлаад л нөгөө л дайрдаг аа хийнэ... Нөгөө наадмаар Мөнхбаатар арслан давхар золгож байгаад л нэг гараа сугадаа болгоод хутгахад юу гээд байлаа даа :grin: Одоо ч тэр өмнө ч тэр барилдаан давхар золгоод дан болоод хаялцдаг тохиолдол дэхдүү их... ганцхан тэр наадмын өдөр ганцхан тэр 2 бөхийн барилдаанд л хэрэгждэг дүрэмж гэж байх уу :smile: нөгөө Өсөхөө аварга нь ч хутгуулангуутаа Ганбаатар арслангийн араар "ахаа намайг бодоорой... " гэсэн шиг гүйж ороод л ... :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Барнаба » Sat Jan 16, 2010 5:13 pm

Энэ залуу ч үнэхээрийн тасарч байна даа...... аймаар аймаар зүгээр л ТАНК шиг байна ... хүн болгон магтсаар байгаад цагаан хэл ам хүрэх вий дээ... энэ сайхан хүчтэнд....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Miro Klose » Sat Jan 16, 2010 5:28 pm

Дэвээ шаваагаа олигтой хийдэггүй бөх амжилтанд хүрдэггүй нэг айхтар юм байна. Фоотгүүл их зөв сайхан юм бичжээ Монгол бөх бол Монгол түмний хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэл бадралыг өгдөг билээ. Гол нь энэ Монгол үндэсний бөх маань ёс жаягаа сайхан зөв авч явж байх нь хамгийн чухал зүйл юм шүү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Miro Klose » Sat Jan 16, 2010 5:33 pm

Санжаадамба маань ирээдүйд бөхийн оргилд хүрэх нь гарцаагүй л гэж бодоод байна гол нь бие, сэтгэлээ зөв авч явж бэлтгэлээ сайн хийгээсэй л гэж найдаж байна даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby TraP » Sat Jan 16, 2010 5:41 pm

Барж идэхээргүй амьтан шивдээ,Тэр арслан заанууд байнга унаастай :-o
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Sat Jan 16, 2010 7:47 pm

22 дараалж давлаа. Улсын цолгүй бөх гэхэд бас л дэндүү том амжилт шүү... Одоо 24-д харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан болох байхаа, тэгээд цагаан сар...

Сүүлийн 2 барилдаанд:

улсын арслан 1 (Азжаргал)
улсын гарьд 2 (Доржсамбуу, Ганбаатар)
улсын заан 1 (Рагчаа)
улсын харцага 2 (Баасандорж, Батболд)
улсын начин 4 (Ду.Батбаяр, Мөнхбат, Содномдоржийг 2 удаа)

гэсэн улсын цолтой хүмүүс давждээ. Дандаа л манай мундагчууд байх юм...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby TraP » Sat Jan 16, 2010 7:54 pm

Хөлбөмбөгөөр бол 2-р дивизоны баг дээд лиг-д түрүүлээд байна гэх юмуу хаашаа юмдээ :smile:
Гадны нөхдүүд гайхдаг байхдаа.
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jal » Sat Jan 16, 2010 8:10 pm

Сайхан бөх.. ийм л баймаар байгаа юм даа..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Sun-sun » Sun Jan 17, 2010 4:40 pm

Trapper wrote:Хөлбөмбөгөөр бол 2-р дивизоны баг дээд лиг-д түрүүлээд байна гэх юмуу хаа*a* юмдээ :smile:
Гадны нөхдүүд гайхдаг байхдаа.

Ер нь өнөө үед аймгий нарслангууд хамаагүй илүү болсон. Бэлтгэлч сайн хийж байгаа. Тэрийгээч Санжаадамба харуулчлаа.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jal » Sun Jan 17, 2010 11:11 pm

Аймгийн арслан гэлтгүй сайн сайн залуучууд зөндөө байна. Гэхдээ яг Санжаадамба шиг улсын цолтой бөхчүүлтэй ингэж сайн барилдсан нь байхгүй л байна даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Mon Jan 18, 2010 12:15 pm

Deegii88 wrote:Санжаадамба 1984 оных юм уу? Хурдхан шиг улсын цол авахгүй бол хөгшрөх нь дээ.


энэ онд 1 юм дуулгах байx найдаад байнашд. шууд улсын арслан болох ч юм бил уу. :gold
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Tue Jan 19, 2010 12:08 pm

Deegii88 wrote:Санжаадамба 1984 оных юм уу? Хурдхан шиг улсын цол авахгүй бол хөгшрөх нь дээ.


Хийморь.мн дээр бол 1985 оны 12 сарын 30 гэсэн бна лээ. улсын начин Мөнхбатын ярилцлага дээр бол Санжаадамба, Өсөхбаяр бид 3 нэг оных 1984 оных гээд байга юм бараг 1984 он гэдэг нь унэн байхаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Fri Feb 12, 2010 5:27 pm

Ene jil manai hun "Buhiin ireeduin avarga" gedeg shagnaliin ezen boloh baihaa. Dayan avarga maani Burentogs-d ogchihgui bol ch...
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Sat Feb 13, 2010 1:38 pm

Харин Бүрэнтөгстэй 3 дээр тунаад давсан нь авах байх л гэж таагаад байна.

Шинэ он гарсаар 5 барилдаж 4 түрүүллээ. Нийт 32 давж 1 унасан гэж байгаа. Сүүлийн үеийн барилдаануудад 2 удаа өмсөх мэх хийж харагдсан. Суйлж энэ тэр үзэж байна лээ... Тэгээд аварга болох эсэхээс өнөөдөр л харуулах байхдаа... Ийм сайн формтой байхдаа өнөөдөр л сайн барилдаж зарим хүмүүсийн "эрэгэлзээг" тайлж өгөх хэрэгтэй... :D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Ганзо » Mon Feb 15, 2010 4:40 pm

Цагаан сараар Санжаадамба гаатай барилдаж түрүүлсэн шүү. Хүмүүс их дэмжиж, өөрөө нэлээн зоригтой, итгэлтэй барилдаж байгаа харагдсан. Юм дуулгах нь ч дуулгах байхаа
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron