Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby sound of CFC » Sun May 30, 2010 12:56 pm

Миний бодлоор энэ жилдээ ариа түрүүлж чадахгүй юм шиг санагдаад байгаам даа. Энэ жилдээ ямар ч гэсэн улсын цолонд хүрэх нь лавтай байх. Ингэснээр дараа жилийн наадамд харин томоохон цолонд хүрэх шаанс гарч ирэх байх. Гэхдээ юмыг яаж мэдхэв. Харж л суухаас, энэ жилийн наадам ч сонирхолтой болно доо. Бас Содном начин ч яаж ч мэднэ. За тэгээд бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр бас наадмаар тэр жилдээ аль азтай одтой нь сайн барилддаг...
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Bayara » Sun May 30, 2010 1:49 pm

Санжаадамба, Содномдорж 2 энэ жилийн наадамд найдвартай аль нэг даваанд тунана. Давсан нь бол заанаас доошгүй, аягүйдвэл түрүүлнэ. Үзүүр түрүүнд энэ 2 үлдээсэй. Залуу үеээс түрүүлэх цаг болсон.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Shaggy » Sun May 30, 2010 2:36 pm

Үзүүр түрүү бол энэ жилдээ худлаа байхаа харин цолондоо хүрээсэй... Олон жил ч мань хэдийгээ баярлуулна даа(киноноос ишлэв)...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Чуугий » Mon May 31, 2010 10:39 am

Санжаадамбын он гарсаар барилдсан барилдааны амжилт.
1. “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр”-т зориулсан АЦЦБЗБ-ийн 256 /2010.01.10/ Түрүүлсэн

2. Шинэ үндсэн хууль батлагдсаны 18 жилийн ойд зориулсан улс, аймгийн 128 /2010.01.13/ Түрүүлсэн

3. Хэнтий аймгийн ҮБХ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн 128 /Хэнтий аймаг: 2010.01.16/ Түрүүлсэн

4. Монгол улсын Харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2010.01.24/-д 2 давж 3-ын даваанд а.а Б.Сангисүрэнд унасан.

5. Зүүн хүрээ Дашчойлин хийдээс зохион байгуулдаг “Майдар бурхны авшиг түгээх баяр” буюу Билгийн улирлын тооллын XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 /2010.02.12/ Түрүүлсэн

6. Билгийн улирлын тооллын XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 /2010.02.13/ Түрүүлсэн

7. “Тавантолгой транс” компанийн нэрэмжит Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн дурсгалд зориулсан АЦЦБЗБ-ийн 256 /2010.02.22/ Түрүүлсэн

8. “Бүх цэргийн наадам”-д зориулсан АЦЦБЗБ-ийн 256 /2010.05.23/ Түрүүлсэн

9. “Монгол Улсын нисэх хүчний өдөр”, Монгол улсын аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн 128 /2010.05.28/ Түрүүлсэн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby J@x » Mon May 31, 2010 10:44 am

Санжаадамба энэ жилдээ барахгүй дээ. Ер нь тэгээд 4 5 6даваанд таарах магадлал өндөр Өсөх-Ирээдүй, Даваабаатар,Бат-Орших, Содном гээд цолтонгууд бүгд нэг нэг төлөвлөгөө мэх боловсруулж л таараа хэцүү дээ. Мөн 2 арслан, Ганбаатар, Өсөхбаяр, Соронзон гээд бүгд л Санжаадамбатай барилдана л гэж тооцсон байгаадаа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Цоомоо » Mon May 31, 2010 11:07 am

За наадмаар:
1. Өсөхөө аварга
2. До арслан
3. Мөнхбаатар арслан
4. Азаа арслан
5. Доржсамбуу гарьд
6. Ганбаатар гарьд
7. Ганбат заан
8. Мягмарсүрэн, Батзориг, за бүр Гантогтох гарьд нтр гээд энэ хэдээс нэг нь 4 давчихыг үгүйсгэхгүй, ялангуяа Батзориг заан...
9. Рагчаа заан
10. Өсөхбаяр заан
11. Соронзонболд заан
12. Пүрэвжав харцага
13. Батболд харцага, Бат-Орших харцага!
14. Эрхэмбаяр начин!Ду начин аль нэг нь
15. Өсөх-Ирээдүй начин
16.
Наадмаар 5 дээр энэ хэд л амлах байх даа.
Баяржавхлан, Сайнбаяр заанууд, Баасандорж, Мөнгөнцоож, Батжаргал харцагууд 4-өөс хэтрэхгүй байх л гэж бодож байна. Хэтэрлээ гэхэд Бат-Орших, Ду начин нтрээс унаж таарах биз.
5-ын давааны сүүлд Өсөх-Ирээдүй начин, Содном начин, Санжаадамба 3 үлдээд Өсөх-Ирээдүй начин амлах юм уу амлуулаад нөгөө 2 нь тунах л байх даа.
За гэхдээ наадамд юу ч болж мэднэ дээ.
Ямар ч байсан Содном, Санжаа аль аль нь 4 давбал 5 дээр баараггүй тунана.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Miro Klose » Mon May 31, 2010 12:03 pm

Одоо энэ аймгийн арслангуудын хэн түрүүлж цолонд хүрсэн нь тунаанаас гарах боломжтой доо хурдан л начин тэгээд харцага гээд явахгүй бол нэг тунаанд ороод ирэхлээр Сумъяабазар шиг болох магадлал өндөр.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Оргил » Mon May 31, 2010 12:04 pm

сумъяа яасын.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Miro Klose » Mon May 31, 2010 12:09 pm

!Оргил! wrote:сумъяа яасын.


Өсөхөөтэй хэд туналаа даа Сүхбат түрүүлж арслан болоол тунанаас гараал зам нь шулуудсан ш д.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Fri Jul 02, 2010 9:21 am

Ч.САНЖААДАМБА ДҮҮ МИНЬ ТАСАРХАЙ ЧИГЭЭРЭЭ БАРИЛДААРАЙ

Image

Төмөр барс жилийн цагаан сарын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан урьд жилүүдийнхээс сонин содон болсон билээ. Бяр хүч тэгширсэн шилдэг 256 бөхийн дундаас босоо түрүүлсэн цэргийн арслан Ч.Санжаадамба даваа бүхэнд тунан барилдаж, даваагаа ахиулсаар улсын өндөр цолтой бөхчүүдийг ч илүүрхэн энэ жилийн түрүүг авсан.

Ч.Санжаадамба оны өмнө болсон гурван том барилдаанд түрүүлснээс гадна цагаан сарын сорилго аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлж улсын цолонд ойрхон, ирээдүйтэй сайн бөх болохоо харуулсан юм. Цагаан сараас хойш мөн л "Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан", "Аваргуудын нэрэмжит барилдаан", "Бүх цэргийн наадам" зэрэгт гурвантаа түрүүлж улмаар цэргийн хурц арслан болоод байна.

2008 онд Монгол Улсад анх удаа болсон Монгол туургатан бөхийн наадмын барилдаанд түрүүлж 20 сая төгрөгийн шагнал хүртсэн. Монгол Улс, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 256 бөхөөс босоо түрүүлсэн залуу бөх Ч.Санжаадамба бөхийн хорхойтнуудын талархлыг хүлээж, улсын цолтой бөхчүүдийг айлгаж эхэлсэн билээ.

2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон Монгол туургатны хоёр дахь наадамд тэрбээр босоо түрүүлсэн нь өсөх ирээдүйтэй, сайн бөх болохоо нотлон харуулсан юм. Тийнхүү Монгол туургатан бөхчүүдийн барилдаанд хоёр дахиа түрүүлсэн түүнд дотоод гадаадын бөхчүүд болоод үзэгчид илүү их өндөр итгэл хүлээлгэж, улсын цол авч, монгол туургатнуудын манлай бөх болох ерөөл тавьж байсан юм.

Туурга нэгтэй олон орны бөхчүүдийн дунд танил болж, онцгой барилдаанаараа ялгарч байгаа аймгийн арслан маань өдөр өдрөөр бяр тэнхээ нь нэмж, мэх, чадвар нь өсөөр байна. Тэрхүү чансаагаа ахиулж, монгол наадмын түрүү бөх болох ирээдүй ч түүний өмнө нээлттэй байна.

Цагаан сарын барилдаанд Ч.Санжаадамба үндэсний бөхийн шинэ гарааг эхлүүлсэн онцлогтой, олон шагналыг нэгэн дор хүртсэн рекорд тогтоолоо. Анх удаа аймгийн арслан цолтой бөх цагаан сарын барилдаанд түрүүлсэн нь бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн бол, Улаанбаатар хивс ХК-ны нэрэмжит “Цахиур хагалах бөх”, Даян аварга А.Сүхбатын “Ирээдүйн аварга”, УИХ-ын гишүүн Л.Гүндалайн “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналын эзэн болж түүхэнд тэмдэглэгдэх амжилтын гараа болсон юм.

Ийнхүү Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаа­дамба аймаг, улсын цолтой бөхчүүдээсээ болон энэ цаг үеэсээ илт тасархай бөх гэдгээ харууллаа. Бөх сонирхогчид, шинжээчид түүнийг эр бяр тэгшхэн, мэх ур чадвараа тэнцүүхэн хадгалж бэлтгэлээ зөв сайхан хангаж барилдвал шинэ аваргын чансаатай бөх болох нь хэмээн үнэлэв. Мөн Ч.Санжаадамба монгол бөхийн шинэ үеийнхэн хүч түрэн гарч ирж байгааг ч харуулж байна гэж улсын алдар цолтой бөхчүүд ярив. Ч.Санжаадамбад одоо улсын цол ойрхон байна. Тэгэхдээ өмнөх жилийн улсын баяр наадмаар хоёрын даваанд өвдөг шороодсон нь түүнд тун том сургамж болсон. Улсын наадмын таавар будилж, гартаа орж ирэхээр байсан улсын цолоо алдсанд бөхийн хорхойтнууд, дэмжигчид нь ч сэтгэл гонсгор байсан.

Ч.Санжаадамба цаашид барил­даанаа байнга хянаж, ахмад бөхчүүдийн сургамж, зөвлөгөөг чихэндээ нааж, алдаандаа санамж, сэрэмж авч байх нь чухал байна. Архангайн “Бөх билэгт” дэвжээг тэргүүлэн барилдаж буй Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаярын залгамж халааг авч, улсдаа цолтой бөхөөр тэргүүлдэг нутгийнхаа тэргүүлэх чанарыг бататгаж, монгол бөхийн түүхийн хуудсыг ч шинэ амжилтаар эвдэх боломж Ч.Санжаадамбад байна. Наанадаж, аймгийн арслан цолоос шууд улсын олон цолыг алгасах амжилт түүнд бэлээхэн байх шиг. Улсын баяр наадмаар эхний даваанаас түрүү автлаа босоо байж чадаж гэмээнэ Улсын арслан Азжаргалын амжилтыг ч эвдэж болно. Улсын начин, харцага, заан, гарьд цолыг алгасаж Улсын арслан болох боломж байна шүү дээ. Түүнтэй эн зэрэгцэхээр аймгийн цолтон одоогоор алга. Улсын цолтнууд бүгдээрээ айж бэргэж байна. Монгол туургатан бөхчүүдийн наадамд хоёр дахиа үзүүр түрүү булаалдсан Улсын арслан Д.Ганхуяг энэ жилийн цагаан сараар их шөвгийн дөрөвт үлдэж, гурав дахиа өвдөг шороодсон нь Ч.Санжаадамбын гарт орсон нь нэгэнт тодорхой болов.

Улсын арслан Х.Мөнхбаатар, Азжаргал нар ч нэг бус удаа Ч.Санжаадамбад өвдөг шороодсон нь түүнийг хорьж барьж тогтооход бэрх болсон гэлтэй. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Рагчаа, Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Мөнгөнцоож, Даваабаатар нар л түүнийг торгоохгүй бол урдуураа өөр “Улаан хөлтнийг” цэргийн арслан залуу маань гаргахгүй нь бололтой. Ер нь, аварга болох хүн тасархай бөгөөд илт ялгаатай харагддаг. Тйимээс манай ахмад бөхчүүд “Аварга аваргаараа төрдөг” хэмээсэн нь олон жилийн ажиглалт, туршлагаас харагдана. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ анх гарч ирэхдээ нэг иймэрхүү байж билээ. Үеийнхнээсээ илт тасарсан. Яг л үүн шиг Ч.Санжаадамба үеийнхнээсээ тасархай байгаа нь тодхон. Тиймээс нутгийн эрхэм дүүдээ “Тасархай” шүлгийнхээ хийморийн бадгийг ч өргөн барьсу.

...Хөөрхөн бүсгүйчүүл нь эрчүүдээсээ тасархай

Хүчирхэг бөхчүүл нь зүлэгт дэвжээнээсээ үл тасархай

Хөөргөн залуус нь эцэг эхээсээ тасархай

Хөрст газар минь үлэг гүрвэлийн яснаас үл тасархай

Тасархай, тасархай

Тасархай хол тасархай Монгол минь гэвч

Тасарсан хойноо ч дуу нь тасархай биш ээ

Таван тивдээ цуу нь тасрахгүй Монгол оо...

хэмээн монгол туургатан бөхчүүд дундаа ч босоо яваарай, таван тивдээ ч босоо яваарай, Санжаадамба минь.

Басхүү эрхэм дүүгээ аархаж яваарай гэж хэлье. Аархахын учрыг ч ах нь аминчилж ухааруулья. Аядуухан хэвлэгдэх гэж буй “Аархуу шүлэг”-ийн номондоо аваргын дайтай барилдаж Арын хангайнхаа бөхийн босоо удмыг алдахгүй байх шүлэг тэрлэж оруулахаа амлан, аархуу ерөөлийг ч өргөе. Ай, дүү минь тэгээд ч улсын наадмын торгон дэвжээ урд чинь чулуугаа хөндөхийг хүлээн, дөрвөн уулын нуруу хотолзон байхыг анзаарна уу?

Омог хүчтэний домогтой

Босоо Тайхар дүнхийнэ

Олон үеийн бөхчүүдийн

Зодгыг чангалж ханхайна

Даяар олноо ундаалсан

Гурван Тамир мяралзана

Дархан цолоо дуудуулсан

Наадмын манлай тэвхэлзэнэ

Луу гүний Вандан аварга шигээ

Хайрхан уулын Чимэддорж аварга шигээ

Далай вангийн Жамьян аварга шигээ

Хамгийн залуу Өсөхөө аварга шигээ

Өлзийт дэнжийн Дэлэг арслан шигээ

Өргөн Хашаатын Мижиддорж арслан шигээ

Хурдан шаламгай Чойжилсүрэн арслан шигээ

Хурц эрэмгий Мөнх-эрдэнэ арслан шигээ

Дэнжийн ногоон зүлэг байтугай

Дэлхийн дэвжээ ч багадсан

Дэлэг арслангийн удам Асашёорьюү шигээ

Мөнхбат аваргын удам Хакуко шигээ

Аавын удам нь Архангайн

Агуу их аварга Бат-Эрдэнэ шигээ

Тасархай, тасархай

Тасархай хол тасарч барилдаарай

Тасархай,тасархай

Тасархай цол хүртэж барилдаарай

Санжаадамба дүү минь

Санахын түрүүнд аварга л болоорой.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby El Payaso » Wed Jul 14, 2010 12:41 am

наадмын одгүй хог юмдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Wed Jul 14, 2010 9:40 am

Хойтон шууд аварга болно оо.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Батгэрэл » Wed Jul 14, 2010 9:45 am

Одоо нөгөө Монгол туурагтаны барилдаанруугаа явж байна уу?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Olzii » Wed Jul 14, 2010 9:49 am

Намайг наадам үзүүлчихээр овоо хүү байсан юмсан, жаахан бааварлаад унаж дээ
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Wed Jul 14, 2010 9:50 am

Монгол туурагтны наадам нь хэзээ вэ?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Чуугий » Mon Jul 19, 2010 2:54 pm

Ч.Санжаадамба Монгол туургатны наадамд түрүүллээ

Дэлхийн монголчуудын IV чуулган долдугаар сарын 15-17-нд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон билээ. Энэ өдрүүдэд мөн Монгол туургатны үндэсний бөхийн III наадмыг хамтатган зохион байгуулсан тул манай бөхчүүдээс нэлээд нь очиж зодоглоод иржээ.

Монгол туургатны үндэсний бөхийн барилдааны анхныхыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол хоёр дахийг нь Өвөрмонголд явуулж, уг хоёр наадамд хоёуланд нь цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлсэн байгаа. Тэгвэл Монгол туургатны наадмын хошой аварга болоод буй цэргийн арслан Ч.Санжаадамба Улаан-Үдийн наадамд мөн түрүүлжээ.

Энэ удаагийн наадмыг зохион байгуулагчдын санал нэгдсэний дагуу бөхчүүдийг -75 кг, +75 кг хэмээн хоёр ангилж барилдуулсан байна. Ингээд -75 кг-ын жинд Тувагийн бөх Сэлдыс Монгуш түрүүлж, манай бөх Х.Мөнхбаяр үзүүрлэжээ. Харин +75 кг-ын жинд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, харцага Т.Мөнгөнцоож, Д.Батболд, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Ч.Баянмөнх нарын манай шилдэг бөхчүүд зодоглосноос цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын харцага Д.Батболд, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нар үлдсэн байна.

Б.Энх

news.mn

Монгол туургатандаа ч босоо юмаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby slo mo jones » Mon Jul 19, 2010 2:57 pm

энэ наадамдаа бол үнэн босоо юм байналдаа. азгүй ч юмаадаа. үндэсний баяр наадмын босго өндөр гэдгийг мэдрээд авсандаа. Заза тэгээд туургатны далай аваргаын болзол юм биздээ. Залуу хүн , дараа дараа жилийн наадмуудад амжилт үзүүлнэ биздээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Saiza » Mon Jul 19, 2010 2:59 pm

алиа гар вэ яадаг.. Уг нь гадаа барилдахдаа сайн л юм бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby J@x » Mon Jul 19, 2010 3:05 pm

Өвөр Монгол, Тувачууд манай бөхийг аварга гэж боддог байхдаа. Нөгөөх улсын ч цолгүй. :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Jul 19, 2010 3:26 pm

J@x wrote:Өвөр Монгол, Тувачууд манай бөхийг аварга гэж боддог байхдаа. Нөгөөх улсын ч цолгүй. :ногоон:


Баяр хургий :-D :-D :-D

Монголын эрийн гурван наадам ч унэхээр өндөр босготой юмдаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Чуугий » Mon Jul 26, 2010 11:05 am

Булган аймгийн Сайхан сумын 80 жилд түрүүлсэн сурагтай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Shaggy » Wed Jul 28, 2010 4:08 pm

Энэ залууг өнөөх допинг гэдэг эдийг хэрэглэдэг гэхийн бас унэний ортой байж магадгуйшуу улсийн наадамд 5д улдсэн бохчүүлээс шинжилгээ авдийн гээ биддээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby ЦАГААН » Wed Aug 04, 2010 12:39 pm

Орхоны даншигт шинэ харцага Мөнхбатыг нааж этээд, үзүүрт До.Ганхуяг арсланг сугадаж ганцхан шигшиж хавираад давчихлаа. Тэр барилдааныг харсан чинь аварга арслан 2 барилдаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Арслангаар бол зүгээр л наадсан ш дээ, даан ч нөгөө аварга шиг барилдаад байгаа бөх нь цэргийн арслан л байдаг...

хамгийн гоё нь түрүүлснийх нь дараа сурвалчлагч наадмын дараа хэдэн барилдаанд оролцож, хэд түрүүлчихвээ? гэхэд

-4 барилдаад 4 түрүүллээ, унаагүй л байна ... гэсэн.
Наадмаас хойш ч унаагүй, наадмаас өмнө ч унаагүй ганцхан наадмаар л унасан кккк...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Цоомоо » Wed Aug 04, 2010 12:42 pm

Сая Хонхорт Төмөр замын баяраар бас түрүүлсэн л гэжийнлээ.
Эрдэнэтийн даншигт түрүүлээд 470 авсиймуу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Барнаба » Wed Aug 04, 2010 12:45 pm

наадмын түрүү бөхийн бай шагналаар Ланд өгнө гэвэл түрүүлэхнээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest