Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 15, 2011 1:05 pm

jal wrote:Яг ч өөрөө би зүтгэнэ гэсэн юм хэлээгүй.
иймэрхүү л юм хэлэх шиг болсон нутгийн хүүхэд сайн барилдвал өөрөө баясч явдаг юм байна. Манай аймаг , дархан аврагагүй.
Дархан аваргын төлөө зүтгэх хэрэгтэй. тэр цолыг авах тийм найдварыг Санжаадамбад хүлээлгэж байна. тэрийгээ аваарай гэж хүсч байна. Чадах хүн учираас л би хэлж байна иймэрхүү л юм хэлсэн.
Би энэ үед нулимс өөрийн эрхгүй цээлэгнэсэн. Би хувьдаа Санжаагаа дэмжьеээ л гэж ойлгосон....


Мөөеө аварга тэгсийм гэсэн, Өсөхөө аварга ах барахгүй нь гээгүй ч надад тэгж санагдсан. миний дүү биелүүлээрэй л гэж байгаа санагдсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Tue Nov 15, 2011 1:18 pm

Penny_deegii wrote:
Нээрэн Ганбаатар арслан хэдэн оных юм бэ?


1958 он
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby mugi19 » Tue Nov 15, 2011 2:12 pm

85 онд од нь гийгээл түрүүлсэндээ. Хадаа аваргаар 9 даваад..,
Баянаа аваргыг 8-ийн даваанд нь хаяад, сайн байсан юм шиг байгаан..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Tue Nov 15, 2011 4:41 pm

Raldii wrote:
Цоомоо wrote:
Raldii wrote:Юу гэхэв дэ. 2 лаа ДАРХАН АВАРГА болохын төлөө л гэсэн юм ярьсан. Ерөнхийдөө бол ах нь бас зүтгэнээ л гэж байсан ш дэ

Би ч өмнө нь за энэ 1024-тэй жил л сүүлийнх гэж бодоод байсын.
Гэхдээ л бас горьдлого байдаг л юм байна.
10 жилийн өмнө анх удаа түрүүлж байсан, 10 жилийн дараа 5 дахиа түрүүлэхийг хэн байг гэхэв дээ...
Өөрөө тиймэрхүү утгатай үг хэлэхийг бодоход бас болоогүй ээ, үзнэ ээ гэж бодож л байгаан байна.
Мөнхбаатар, Азжаргал, До, Ганбат, Эрхэмбаяр гээд том цолтнуудыг бол хаячихна л даа.
Нээрээ яасан олон арслантай болчихсон юм бэ, Ганбаатар, Мөнх-Эрдэнэ гэдэг 2-хон л арслан байсан, нэг нь угийн барилддаг ч үгүй, арслан мангар том, авахад хол цол санагддаг байсансан, уг нь.

Гол нь мань хүн амаа зөв авах хэрэгтэй л дэ. Энэ жил л гэхэд Эрхэмбаярыг авахад дараад л унах газар. Гэтэл өөртөө хамгийн эвгүй Бат-Эрдэнийн аваад уначихаж байгаам. 4-т үлдээд Баяржавхланг авахад тэр хүсээд хүлээгээд байсан Дархан аварга цол бол өөрөө л ороод ирэх байсан юм л да

Гүй ээ, зүгээр Баасандоржийг л авах байсын.
Баасандорж Өсөхөө аваргатай барилдахдаа бараг мэх ч хийдэггүй л унадаг.
Би бүүр аваасай, битгий л Бат-Эрдэнийг аваасай гэж бодож байтал ам зарласан.
.... Хилчин спорт хорооны бөх гэхээр нь ашгүй Баасандоржийг авлаа, за яамай даа гэсэн чинь Бат-Эрдэнэ чинь бас Хилчин юм байна л даа. Бат-Эрдэнийг авлаа гэж наасан... Золгочиход хөнгөхөн, гуядчихна л даа л гэж тооцсын байлгүй. Тэгээд ч хөлдөө алдаж унаагүй удаж байгаа хүн, хөл рүү явсан ч унахгүй л гэж тооцсон байх...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Tue Nov 15, 2011 5:40 pm

У.з Ч.Санжаадамба: Миний зорилгодоо хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх
2011 оны 11 сарын 15 өдөр 10:06:50

Image

-Саяхан болсон “Монгол бөх Гиннест” 6016 бөхийн барилдаанд түрүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье. Энэ барилдааны талаар хоёулаа ярилцлагаа эхлэе?
-Баярлалаа. Энэхүү 6016 бөхийн барилдаан өмнө болж байгаагүй, дахин хэзээ болох нь тодорхойгүй, газар газрын олон сайхан хүчтэнийг нэг дор цуглуулсан сайхан барилдаан боллоо. Тэр олон бөхийн түрүү магнай болсондоо их баяртай байна.
-Нээлтээсээ эхлээд л үнэхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, монгол бөхөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Бөх хүний хувьд ямархуу сэтгэгдэл төрснөө хуваалцвал…?
-Үнэхээр сайхан байсан. Яг тэр үед бөх болж төрсөндөө бахархаж байсан шүү. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талыг нь дүүргээд зодог шуудагтай бөхчүүд суучихсан. 4096 тугны ард бөхчүүд зогсоод, араар нь үлдсэн 2000 бөх нь бас цуваанд орж зогсоод л, тэр үед өөрийн эрхгүй омогшил төрж, сэтгэл хөдөлж байсан.Барилдааны тухайд бол даваа болгон хариуцлагатай, учраа болгон хатуу байлаа. Ёстой л нөгөө хорьтойдоо сурсан мэхээ хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг сумын заанууд 21 аймаг, 330 сумаас шигшигдээд, шалгараад ирчихсэн. Барилдааныг нь мэдэхгүй олон бөх ирсэн болохоор нэгийн даваанаас эхлээд л хянуур, болгоомжтой барилдахгүй бол болохгүй байлаа.
-Түрүү булаалдах барилдаанд Мөнхбат аварга танд хутгах мэхээ хийсэн. Зун наадмаар та энэ мэхэнд унасан санагдана?
-Ерөнхийдөө наймын даваанаас эхлээд л барилдаан болгон чанга байлаа. Зун наадмаар аваргатай барилдахдаа би арай л барьц муутай явж байгаад бас өрсөлдөгч бөхөө юу хийх гэж байгааг нь мэдрэлгүй хутгуулж унасан. Магадгүй миний бэлтгэл муу байсан ч байж болох юм. Сая тэр барилдаан ч нэлээд бодогдож байсан. Дахиад тийм байдлаар унахгүй юмсан гэж бодсон. Ямар ч бөх унана гэж барилдаггүй, давна л гэж гардаг шүү дээ. Энэ удаа Мөнхбат аваргыг хутгангуут нь би хөлөө өргөөд дагаад эргэчихсэн. Аварга чац арай богино учраас унасан, бас барьц жаахан дутуу байсан ч байж магадгүй.
-Монгол бөхийн түүхэнд хамгийн олон буюу 13 давж түрүүлсэн анхны бөх та боллоо. Түрүүлэх хоромд сэтгэл тань их хөдөлсөн харагдсан?
-Давчихаад л өөртөө итгэсэн. Өмнөх даваанууддаа давчихаад би нэг их баярлаагүй. Дараагийн даваагаа л бодож байсан. Харин Мөнхбат аваргыг давчихаад үнэхээр их баярласан. Даваагаар нь жиших юм бол улсын наадмаас том энэ барилдаанд түрүүлэхийн төлөө бүх л болоцоогоо дайчилж барилдсан болохоор 13 давахад өөрийн эрхгүй баярлаж, бөхөөр хичээллэснийхээ үр шимийг тодорхой хэмжээгээр хүртэж байна гэж бодогдсон. Энэ том барилдаанд түрүүлсний минь гэрч болон үлдэх суваргаа гэртээ, хоймортоо залчихсан. Хүмүүс үзье, харъя гээд л их сонирхож байгаа.
-Та өмнө бас цөөнгүй шинэ амжилтын анхдагч болж байлаа. Олон сайхан шинэ амжилт таны нэртэй хамт бөхийн түүхэнд бичигдсэн?
-Ийм олон даваатай барилдаанд түрүүлсэн минь бас нэг шинэ амжилт болсон. Өмнө нь олон сайхан шинэ амжилтын эзэн болж байлаа. Анх аймгийн начин цолтой байхдаа улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, дараа нь үндсэн хуулийн, улс тунхагласны гээд том барилдаануудад, мөн аймгийн цолтой бөх цагаан сарын барилдаанд анх түрүүлсэн, МБӨ-нд анх 512 бөх барилдахад түрүүлсэн, Монгол туургатны барилдаанд 3 дараалж түрүүлсэн гээд олон сайхан амжилт байгаа л даа. Тэр дундаас 6016 бөхийн барилдаанд түрүүлсэн минь илүү содон амжилт боллоо.

-Одоо хоёулаа энэ жилийн наадмын тухай ярилцъя. Та нэлээд хэдэн жил барилдаж байж улсын том цолонд хүрлээ. Энэ жил таны хувьд онцлохоор сайхан жил болж байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. 2011 он миний хувьд их сайхан өгөөжөө өгсөн жил болж байна. Улсын цолонд хүрлээ, бас ийм том барилдаанд түрүүллээ. Бөх хүн болгонд сайхан цол авъя гэсэн бодол төрдөг, тэрнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, тэмүүлдэг шүү дээ. Тэр хүмүүсийнхээ нэгэн адил би улсын сайхан цол авъя гэж бодож зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Ингэж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, Монгол улсын заан хэмээх эрхэм хүндтэй, том цолны эзэн болсон. Одоо энэ сайхан цолныхоо эзэн болж, улам сайн барилдана гэдгээ л уншигчдадаа юун түрүүнд амлая даа.
-Бат-Орших, Сангисүрэн, Содномдорж гээд л үе тэнгийнхээ шилдэг бөхчүүдтэй хүч үзэн хоёр ч цолыг алгасан заан цолонд хүрлээ?
-Улсын баяр наадам бол нэгийн даваанаас эхлээд л хариуцлагатай барилдаан байдаг шүү дээ. Цол авах гэж байгаа сайхан, сайхан залуучууд ч нэг, хоёрын даваанд унаж л байдаг. Улсын наадмын дэвжээ үнэхээр хатуу. Миний хувьд 2006 онд аймгийн начин цол аваад анх удаа улсын наадамд ирж барилдаад Бадам-Очир начинд, 2007 онд Бат-Эрдэнэ аваргад, 2008 онд Ганбат арсланд, 2009 онд Б.Суманчулуунд, 2010 онд Д.Лхагвадорж начинд гээд олон бүдэрсэн шүү дээ. Тэр барилдаан болгонд монгол бөхийн дэвжээ хатуу гэдгийг, хүний хөлс хүчийг шавхдаг гэдгийг мэдэрсэн, ойлгосон. Тэр хэрээр энэ жил нутгийнхантайгаа хамт бэлтгэлээ үнэхээр чармайж хийсэн. “Бөхбилэгт” дэвжээний удирдлагууд маань бөхчүүдээ заал танхимаас эхлээд бүхий л боломж бололцоогоороо дэмжиж байсан. Тэр бүхний хариуг бөхчүүд маань амжилтаараа хариулж яваа гэж бодож байна. Хэн нь ч ямар ч цол авах хэмжээний сайхан барилддаг залуучуудаар тав, зургаа, долоо давж заан цолонд хүрлээ. Дараа дараагийн наадмуудад энэ залуучууд маань сайхан барилдацгаах байлгүй, тийм ээ.
-Өмнөх наадмуудын барилдаан бүр чинь шуугиан дагуулдаг байсан. Учир нь ард түмэн таныг цол авна гэж итгэж, хүлээдэг байсан болохоор тэр байх л даа?
-Энэ бол хувь хүний бэлтгэл, хариуцлагатай холбоотой л доо. Бэлтгэл сайн байсан бол хэн ч унахгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө дутуу л бэлдэж байсан юм байна гэж дүгнэдэг. Хувь хүний бэлтгэл ямар хэмжээнд байна сэтгэл зүйн нь ч адилхан байдаг юм билээ. Мэдээж бэлтгэл сайн бол тэрийгээ дагаад сэтгэл зүй ч өндөр байдаг. Бэлтгэл муу бол адилхан л сул байна гэсэн үг л дээ. Надаас л бүх зүйл шалтгаалж байгаа болохоор би одоо тэгж унасан, тэгж барилдах байсан гээд яриад яахав дээ.
Image
-Долоогийн даваанд Содномдоржтой барилдсан барилдаан тань энэ жилийн наадмын гол дуулиан байлаа л даа. Таны хувьд тэр барилдааныхаа талаар ямар бодолтой яваа вэ?
-Том даваанд цолны төлөө барилдаж байгаа бөхчүүд хэн ч байсан чи, би гээд л тэмцэлдэнэ шүү дээ. Тэрийг хардаг, хянадаг хүн байна, баяр наадмын комисс гээд төрөөс томилсон хүмүүс байна, хөлийн цэц, засуулууд байна. Тэр хүмүүсийн шийдвэрээр барилдаан шийдэгдсэн. Тэгсэн, ингэсэн гэж одоо яриад яахав. Тэр маргаан, олон түмний жаахан буруу ойлголтыг өөрийнхөө барилдаанаар харуулъя гэж бодож байгаа. Цаашдаа бид хоёр олон таарч барилдах байлгүй дээ.
-Наймын даваанд гараад их хурдан уначихсан. Тэр маргаан, шуугиан танд нөлөөлсөн тал бий юу?
-Би үнэхээр зовж, зовж давсан. Тэрэндээ их баярласан. Уг нь би наадмын өмнө ямар ч даваанд гарсан хэтэрхий хөөрч, баярлахгүй, сэтгэлээ барина гэж бодсон. Баярлана гэдэг бол нэг ёсондоо ханана гэсэн үг гэж ойлгодог.Тав, зургаагийн даваанд давчихаад би хөөрч гүйгээгүй. Харин долоогийн даваанд тэр их удаан хэн нь давах нь мэдэгдэхгүй барилдаж, барилдчихаад намайг давлаа гэж шийдвэр гарахад их баярласан. Хэтэрхий баярлахаар хүний сэтгэл санаанд яалт ч үгүй нөлөөлдөг юм билээ.
-Улсын цолныхоо хариуцлагыг хэр мэдэрч байна даа?
-Хамгийн хэцүү нь ам авах л байлаа. Өмнө ихэвчлэн тунаад барилдчихдаг болохоор ам авах их хэцүү санагдсан /инээв/. Тунаад барилдчихвал амар байдаг юм, бодож санах зүйлгүй.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Манай хүнийг Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Бид нэг хүүтэй. Эхнэр маань одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй, гэртээ хүүгээ хараад, миний ар талыг бат хариуцаад л сууж байгаа. Бөх хүний амжилтыг ар гэрийн хүнтэй нь холбож дүгнэдэг гэлцдэг. Ар гэр тогтворгүй байх юм бол сэтгэл санаа, бэлтгэл сургууль тогтворгүй байдаг ж таарна. Гэргий маань ар гэрээ үнэхээр сайн авч явдаг. Халамжтай, ухаантай жирийн нэг сайхан бүсгүй бий. Тийм болохоор би гэр орондоо санаа зовох зүйлгүйгээр зөвхөн бэлтгэл сургууль, барилдаандаа хамаг анхаарлаа хандуулж чаддаг.
-Гэргий тань бөхийн удамтай юу?
- Бөхийн удамтай. Манай хүний эмээ, өвөө нь Булганы Сайханы гаралтай хүмүүс. Дээхэн үед Намхай аварга, Лувсанжамбаа аварга гэж хоёр мундаг бөх байсан. Намхай аваргын хүү нь Дорж гэж хөгшин байсан юм билээ. Тэр Аваргын Дорж гэдэг хүний охин нь манай хүний эмээ юм гэнэ лээ.
-Анх танилцахдаа эхнэрээ тийм мундаг удамтай гэдгийг нь мэдэж байсан уу?
-Үгүй, үгүй. Би ямар удам судрыг нь судлаад явсан биш. Танилцах үедээ би сумын заан цолтой, манай хүн оюутан байлаа. Найз нөхөдтэйгээ хамт явж байгаад л, танилцаад тэгээд үерхэж байгаад гэр бүл болсон. Айлын өрөө хөлслөөд л, ер нь бүх юмыг тэгээс эхэлсэн хоёр доо. Гэхдээ тийм сайхан том аваргын үр удамтай гэр бүл болно гэдэг бөх хүний хувьд бас их сайхан аз завшаан гэж боддог.
-Гэргий тань бөх их үздэг бололтой юм билээ?
-Манай хүн бөх сайн мэднэ шүү. Зав л болвол бөхийн өргөөнд очоод үзээд сууж байдаг. Анх танилцсаны дараахан ирээд бөх үзэхээр нь их эвгүй байдаг байлаа. Залуу хүмүүс танилцаад удаагүй болохоор, би биеэ бариад “сайн барилдчих юмсан” гээд хичээгээд л … /инээв/. Заримдаа “чамайг ирэхээр би уначих юм” гээд л тоглоом шоглоом хийнэ. Сүүлдээ гайгүй болсоон. Одоо манай найз нартай бөөнөөрөө хамт суугаад л намайг “балиашиглана” шүү дээ.

-Ноднин билүү, Сайхан сумын ой болоод, тэр наадам дээр Цэрэн аваргын хүүхдүүд танд өмсгөл гардуулж байсан?
-Тийм ээ. Сайхан сумын ой болоод би очиж барилдаад түрүүлэхэд Цэрэн аваргын хүүхдүүд өөрсдийнхөө урласан зодог шуудаг, малгайг бэлэглэсэн. Халхын сайхан аваргын үр удам бэлэглэсэн болохоор гэртээ дээш нь залчихсан. Сайхан суманд миний нэг лам багш байдаг. Тэр багш маань надад Намхай аваргын багадаа өмсөж байсан гээд нэлээд хуучин зодог шуудаг өгсөн. Би бас бэлэгшээгээд, гэртээ хадгалж байдаг юм.
-Нээрээ мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж танд нэг хөөрөг бэлэглэсэн гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Их аварга маань надад “Ахын дүү түрүүлээд аварга болоорой. Ах нь хэл ам хаагаад үүнийг өгч байна. Аварга болоод шүншиглээд аваарай” гээд өгсөн. Харин би тэр болзлыг нь хангаж чадаагүй. Эр хүний тохиролцол гэж мундаг зүйл байдаг. Би одоо нэг сайн өдөр хөөргийг нь аваад хадаг бариад их аварга дээрээ очъё гэж бодож байна. Хэрэв би түрүүлсэн бол энэ хөөргийг авах байсан. Нэгэнт түрүүлж чадаагүй юм чинь….
-Заавал энэ жил түрүүлээрэй гэсэн юм уу, уг нь танд дахиад наадам олон байгаа шүү дээ?
-Яахав дээ. Би түрүүлэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Нэгэнт энэ жил түрүүлж чадаагүй юм чинь өдрийн сайныг харж байгаад алд цагаан хадагтай буцаагаад баръя гэж бодож байгаа.
-Би таныг хэзээ нэг цагт аварга болох уу гэж тулгаж асуух хэцүү. Гэхдээ таны хамгийн том зорилго тэр байх гэж бодож байна?
-Бөх хүн болгон өмнөө зорилго тавиад л барилддаг шүү дээ. Миний хувьд бас л өмнөө том зорилго тавиад л хөдөлмөрлөж яваа. Тэр зорилгоо биелүүлэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Ямар ч байсан би хөлс хүчээ, амьдралаа энэ спортод л зориулж яваа жирийн л нэг бөх хүн. Энэ амьдрал зөвхөн надаар дуусчихгүй. Миний үр хүүхэд, удам угсаа минь үлдэнэ. Тэдэндээ цэвэр сайхан нэр хүнд үлдээх юмсан гэж боддог. Бас монгол эр хүн монгол бөхөөрөө барилдаад ямар сайхан амжилт гаргаж, ямар сайхан амьдарч чаддагийг харуулна л гэж бодож явдаг даа. Намайг зарим нэг сонин хэвлэлээр янз бүрээр бичсэн л байдаг юм.
-Бөхчүүд их иддэг гээд л ярьцгаадаг. Хараад байхад тийм их идээд байгаа хүн харагдахгүй л юм. Зааны хувьд хэр их иддэг бол, бас ямар хоол илүү таалдаг вэ?
-Нэг их иддэггүй шүү дээ. Жирийн үед 1 аяга л хоол иднэ. Харин бэлтгэл хийсний дараа бол 2 аяга хоол идчихнэ ээ. Хүмүүс бөхчүүд гэхээр л их иддэг, хөлс ханхлуулсан энээ тэрээ гэдэг. Одоо чинь цаг үетэйгээ хөл нийлүүлээд биеэ сайхан аваад явчихдаг болсон цаг. Хоолны тухайд би монгол хоолондоо л дуртай. Ихэвчлэн бүхэл мах, гурилтай шөлөө л иднэ. Манай хүн хааяа ногоотой хоол хийчихвэл би бөөн юм болно шүү дээ. Бараг тусдаа хоол хийж идэх нь холгүй юм болно /инээв/. Монгол ахуй, монгол хоол гэдэг маань цаг агаар, байгаль дэлхийтэйгээ зохицоод хүнд хүч чадал, бяр тэнхээ нэмэхээр байдаг гэж ойлгодог.
Image
-Өндөр, жин хэд байгаа вэ?
-Жин 133-134 орчим байна, өндөр 185 см.
-Нас хэдтай билээ?
-Одоо 25-тай, удахгүй 26 хүрэх нь ээ.
-Та хэр ор шартай вэ?
-Тодорхой хэмжээгээр байна аа. Гэхдээ их зөв хор шар байх ёстой л доо. Бөх хүн унасан ч давсан ч бас жудагтай ёстой. Хамгийн наад зах нь тахимаа зөв авч, өгч сурах хэрэгтэй гэж боддог. Одоо зөндөө л олон бөхийн дэвжээ, клуб байгуулагдсан батэй ханддаг. Эхлээд гарах, дэвэх, шавах, тахим авах, өгөх гээд барилдааныхаа зан үйлийг зөв сайхан сурчих хэрэгтэй юм болов уу л гэж боддог юм шүү дээ.
-Манай бөхийн холбооны удирдлага таныг тахимаа маш зөв, сайхан авдаг, гараа дэвээ нь өөрт нь таарсан гээд магтацгаадаг юм. Танд ямар нэг барилдаанд харамсаад ч юмуу дэвжээн дээрээ нулимс унагасан тохиол байдаг уу?
-Баярлалаа. Би дэвжээн дээрээ нулимс гаргаж байгаагүй ээ. Би монгол бөхийнхөө дэвжээг хүндэлж явдаг. Энэ сайхан ариун дэвжээн дээр хэн нь илүү хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэх гээд өрсөлдөж байгаа болохоос заавал би дэвжээгээ цохиод, нүдээд, нулимс гаргах гэж барилдаагүй шүү дээ. Хичнээн хор шар хөдөлж байлаа ч тэрийгээ үнэн хүчээрээ хөдөлмөрлөж байж хүмүүст үзүүлэх ёстой байхгүй юу. Би улсын наадамд 4 жил унахдаа уйлаагүй. Эцсийн эцэст би өөртөө л ганцхан дүгнэлт хийсэн. Би бэлтгэл муу хийсэн учраас л унасан байгаа шүү дээ. Болох болохгүй юм гарвал би Дүвчин багш дээрээ л очдог. Багш маань яг голыг нь олоод л хэлээд өгдөг юм.
-Манай бөхчүүд өдөрт 2-3 бэлтгэл хийдэг болохоор цаг зав нэлээд хомс байдаг юм билээ. Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна?
-За даа, байнгын л бэлтгэл сургууль гээд гэр бүлдээ цаг зав гаргах нь ховор доо. Гэхдээ хааяа хагас бүтнээр зав гарвал салхинд гарах, кино, тоглолт, хошин шог үзэх, найз нөхөдтэйгээ уулзах үе байлгүй яахав. Боломж гарвал нутаг руугаа явна. Манай нутаг сайхан шүү. Хангай, говийн зааг газар. 6016 бөхийн барилдааны дараа аав дээрээ очоод намрын сайхан уураг ууж хэд хонолоо. Хөдөө очихоороо хэдэн адуугаа л хөөцөлдөнө. Адуунд их дуртай.
-Бөх бол залуу насны л ажил гэлцдэг. Барилдахаа болихоороо юу хийнэ гэж боддог вэ?
-Барилдахаа болихоороо мал дээр л гарна даа. Хэдэн сайхан малаа маллаад, адуугаа бөөгнүүлээд, гүүгээ бариад, айргаа исгээд л сайхан шүү дээ. Би нэг их мундаг хүн биш. Худлаа үнэн ярьж, диплом өвөртлөөд яахав. Хүн чаддаг зүйлээ л хийх ёстой.
-Ан авд дуртай юу?
-Бага байхдаа тарвага агнадаг байлаа /инээв/. 12 настайгаасаа эхлээд тарвага буудаж сурсан. Бөх барилдаж эхэлснээсээ хойш больсон. Бөх хүн чинь хамаагүй юм хийх дэмий гэдэг шүү дээ. Өөрөөр ан гөрөөнд явж байсангүй.
-Бөхөөс өөр спорт сонирхож байна уу?
-Гар шагай, сур сонирхдог доо. Ялангуяа гар шагайнд нэлээд дурладаг. Боломж таарвал харвана. Гэхдээ байнга биш. Харваад байхад болмоор юм билээ. Нэг харваад эхэлчихээр шар гозойгоод харваад салахгүй шинжтэй /инээв/.
-Бөхийн буян далай шиг их гэж манай нэг бөх хэлж байсан. Энэ сайхан буянг дааж явна гэдэг өөрөө их хариуцлага юм болов уу гэж боддог юм?
-Тэгэлгүй яахав. Тэр олны дэмжиж байгаа сэтгэл надад бяр хүч болж шингэдэг гэж ойлгодог. Хүмүүс “балиашиг”-лаад л, хашгираад л дэмжиж байгааг мэдрэхэд өөрийн эрхгүй цээж рүү бяр ороод байгаа ч юм шиг санагддаг. Энэ сайхан бөхийн буян хишгийг бид зөв эдлэх ёстой гэж боддог юм. Тийм болохоор аль болох хүнд тус болох юмсан, ахмад настан, хүүхэд залуусдаа чадах чинээгээрээ дэм болж, тус хүргэхсэн, жаахан ч гэсэн баярлуулахсан гэж явдаг. “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэж ардын минь үг бий. Олондоо тустай явах шиг сайхан зүйл хаана байхав, тийм ээ?
-Таны яриан дотор шударгаар ,үнэн хүчээрээ өрсөлдье гэсэн санаа их гарах юм?
-Би допингийн эсрэг хатуу бодолтой явдаг. Би өөрөө яс юман дээрээ витамин ч хэрэглэдэггүй. Энэ хүмүүс зөвхөн өнөөдрийг л хараад байна л даа. Маргаашийг бас харах ёстой. Яагаад дэлхий нийтээрээ үүнийг хориод, эсэргүүцээд байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь монгол бөхийнхөө энэ сайхан генийг устгуулчихалгүй явч үлдэх нь бөх барилдаж буй бүх хүний үүрэг, хариуцлага байх ёстой. Бид дараа үедээ монгол бөхөө цэвэр ариунаар нь өвлүүлж үлээх үүрэгтэй гэж ойлгодог. Зөвхөн биднээр дуусах гэж байгаа юм шиг хандаж болохгүй л дээ.

Хүн чаддаг юмандаа аагтай, омогтой байхад гэмгүй гэж боддог

-Таны барилдааныг харж байхад нэг тийм өвөрмөц зүйл мэдрэгдээд байдаг. Дотор чинь нэг их хүч багтаж ядаад байгаа ч юм шиг. Цаанаа нэг омголон…?
-Хүн чаддаг юман дээрээ тодорхой хэмжээний аагтай, омогтой байхад гэмгүй гэж боддог юм. Би чаддаг юмаа л хийж байгаа болохоор тэгж омголон барилддаг байх. Ард түмэн биднийг үзэж баясах гэж, кайф авах гэж ирж байгаа болохоос биднийг зууралдаад зогсохыг бас муудалцахыг харах гэж ирээгүй шүү дээ. Тийм болохоор хурдан шуурхай, шударга үнэн барилдааныг үзүүлэх юмсан л гэж хичээдэг. Миний хувьд заалны барилдаанд барьц сонголцож барилдсан нь цөөхөн дөө, гарын таван хуруунд бараг багтах байх. Ямар ч барилдаанд эрэмгий сайхан барилдаж, давбал давсан шиг даваад, унавал унасан шиг унах сайхан. Тэр омогтой, эрэмгий барилдаанаараа би өөрийгөө ирлэж, хурцалж байдаг байж болно шүү дээ, тийм ээ? Үүнийг зарим хүмүүс буруугаар йлгодог тал ч бий байх. Барилдана гэдэг маань өөрөө хэн нь илүү хүч чадалтай гэдгээ үзэх гэж, харуулах гэж зохиогдсон эд биз дээ?
-Танай хүү одоогоор нас нь бага юм. Харин ах нарынд тань барилдахаар хүүхэд байна уу?
-Би гурван ахтай. Нэг нь хотод хоёр нь хөдөө амьдардаг. Хөдөө байдаг хоёр ах маань л адуу мал, ажил албыг минь нугалж байна даа. Хоёр том ахын минь 2 сайхан хүү бий. Магадгүй 10 жилийн дараа сайхан барилдах болов уу гэж бодож байгаа. Ялангуяа нэгийг нь их сайн барилдана гэж бодож байгаа.
-За баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсч дараа шинэ цолтойгоор уншигчидтай минь дахин уулзахын ерөөл дэвшүүлье.
-Ерөөл бат оршиг. “Бөх” сонинынхоо хамт олон болон уншигчдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Бөх" сонин С.Бадамгарав
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 15, 2011 7:41 pm

jugder_08 wrote:
Penny_deegii wrote:
Нээрэн Ганбаатар арслан хэдэн оных юм бэ?


1958 он

Уг нь анхандаа их салхитай хурдтай барилдаантай байсым гэсэн, түрүүлснийх нь дараа хүмүүс арслан хүнд тохирохгүй, өөрчил гээд удаан барилдаантай болсон, тэр нь муугаар нөлөөлсийм гэж сонссийм бна. Гэхдээ Азаа нтрийг бодвол бөхөө бөх, спартакиад нтрээр сайн л үздэг байсан гэсэн. унахгүй түрүүлвэл аварга болгоно нтр гэсэн болзол сонсож байсан гэсэн, үнэн үү худлаа юу.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby erka2 » Tue Nov 15, 2011 9:39 pm

Takanohana_Nowitzki wrote:
jugder_08 wrote:
Penny_deegii wrote:
Нээрэн Ганбаатар арслан хэдэн оных юм бэ?


1958 он

Уг нь анхандаа их салхитай хурдтай барилдаантай байсым гэсэн, түрүүлснийх нь дараа хүмүүс арслан хүнд тохирохгүй, өөрчил гээд удаан барилдаантай болсон, тэр нь муугаар нөлөөлсийм гэж сонссийм бна. Гэхдээ Азаа нтрийг бодвол бөхөө бөх, спартакиад нтрээр сайн л үздэг байсан гэсэн. унахгүй түрүүлвэл аварга болгоно нтр гэсэн болзол сонсож байсан гэсэн, үнэн үү худлаа юу.


үнэн. тэгээд 1 унаж түрүүлсэн. тэр нь Дорнодын хар Чимэддорж гэж начин байсан.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby 1220 » Tue Nov 15, 2011 9:46 pm


Image

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Монгол Улсын арслан Б.Ганбаатартай ярилцлаа


-Таныг багадаа М.Мөнгөн арслангийн цүнхийг үүрсэн хүүхэд байсан гэдэг юм билээ?

-Би 1975 онд наймдугаар анги төгсөөд Улаанбаатар хотод ирж, 17 дугаар сургуульд суралцсан. Манай сургуулийн бөхийн секц “Барилгачин” нийгэмлэгийн харьяа байлаа. Тус нийгэмлэгт улсын арслан Ж.Хайдав, М.Мөнгөн, улсын заан Т.Зундуй, улсын начин Г.Даваасамбуу нарын цолтой бөхчүүд байсан. Тухайн үед Спортын төв ордонд болох барилдаанд бүртгүүлээд, М.Мөнгөн арслангийн цүнхийг үүрээд орно. Тасалбарын гурван төгрөг хэмнэж байгаа нь тэр. Гэхдээ барилдахгүй. Тайлбарлагч “17 дугаар сур­гуулийн Ганбаатар гараа­рай” гээд зарлахад дуугүй суугаад байна. Хажууд суусан хүмүүс “Ямар нь барилдахгүй байгаа юм бэ. Гурван төгрөгөө төлж чадахгүй орж ирчихээд суугаад байгаа юм байхдаа” гэж ярилцахаар нь ичдэг байсан.

-Хэдэн онд цэрэгт явсан юм бэ. Салаан дарга Ш.Батсуурь аварга зааж зөвөлдөг байв уу?

-Би 1977 оны цэрэг л дээ. Улиастайд 1000 цэргийн карантин гэж байдаг байсан юм. Тэнд хагас, бүтэн сайн өдөр болгон барилдаан болдог. Долоон удаа барилдахдаа зургаа түрүүлж, нэг үзүүрлэсэн. Тэгээд Ч.Өвгөнхүү багшийн хараанд өртөж, тэр жилийнхээ арванхоёрдугаар сард “Алдар” нийгэмлэгийн бөхийн салаанд орсон. Нийгэмлэгийн спортын тусгай рот дотор бөхийн салаа байлаа. Дархан аварга Ш.Батсуурь ахмад цолтой, бөхийн салаан дарга байсан. Аваргаар барилдааны түүхийг нь яриулж, мэх заалгаж бөхийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.

-Төрийн наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?

-1978 онд барилдаад гурав давсан. дөрвийн даваанд Ө.Тулгаа зааныг цэрэг байхад нь тунаад унаж байлаа. Дараа жил нь гурвын даваанд Д.Мягмар заанд өвдөг шороодсон. Тэгээд 1980 онд Ч.Өвгөнхүү багшаараа тав давж, улсын начин цол хүртсэн.

-Та 1980 онд төрсөн найман начны нэг. Тэгэхэд хүмүүс юу гэж ярьж байв?

-Сонин хэвлэл дээр “Олон начин төрлөө” гэж байсан. Тэр наймаас хожим би улсын арслан, Р.Давааням, Ө.Тулгаа улсын заан болсон.

-Начин болсноосоо хойш түрүүлэх хүртлээ яагаад шөв­гөрч чадахгүй байсан юм бэ?

-1981 онд дөрвийн даваанд Завханы Д.Батбаяр начинд, 1982 онд гурвын даваанд Хөвсгөл аймгийн арслан Отгонбаярт унасан юм. 1983, 1984 онд тавын даваанд Р.Давааням заан, О.Бахыт начинтай тунаад өвдөг шороодсон. Ингээд 1985 онд түрүүлсэн дээ.

-Хэнтэй их тунадаг байв?

-Р.Давааням, Ө.Тулгаа, Ж.Бор, Д.Баяраа, З.Дүвчинтэй. дээш­лэхээрээ Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар аварга, М.Мөнгөн арслантай тунана. Тухайн үед Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аварга барилдаж байсан болохоор тэр. Тунана гэдэг шалгуур юм. “Яагаад бид хоёрыг авсангүй вэ. Бэлтгэл гайгүй байгаа юм байна” гэж боддог байсан.

-1985 оны наадмын тав, зургаагийн даваа хамгийн хүнд байсан гэдэг. Тэр даваануудаа дурсахгүй юу?

-Өмнөх хоёр жил нь тавын даваанд тунаад унасан, басхүү зааны тааварт орж байлаа. Тиймээс начнаа баталж, цолоо ахиулах зорилготой барилдсан. Ер нь жилийн бэлтгэл сайн байлаа. Заалны барилдаанд дөрөвт үлдээд, түрүү үзүүрт хүрчихдэг байсан. Наадмын дөрвийн даваанд Увсын Д.Төрмөнхийг амалж давсан. Та­вын давааны төгсгөлд Р.Давааням Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням бид гурваас намайг амлахад нь давсан. Зургаагийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнийг начин цолны болзол хангаад байхад нь тунаж, долоогийн даваанд дархан аварга Ж.Мөнхбат багшийгаа, наймд дархан Х.Баянмөнхийг өвдөг шороодуулснаар тэргүүн байр булаалдахаар шалгарч үлдсэн.

-Та “Д.Хадбаатартай долоо­гийн даваанд таарч магадгүй” гэж бодоод барилдаанаа бэлтгэсэн гэдэг?

-Бид хоёул “Алдар” нийгэмлэгт харьяалагдаж барилддаг, өдөр болгон шахуу хамт бэлтгэл хийдэг байсан болохоор барилдааныг нь сайн мэднэ. Д.Хадбаатар аваргатай хөдөлгөөнөөр, хурдаар барилдана уу гэхээс барилцаад авбал тэр их туршлага, бие, бярыг давна гэдэг хэцүү. Тэгээд л давж, улсын наадамд түрүүлсэн дээ. Тэр үед Ж.Бор харцага бид хоёр Д.Хадбаатарыг хаяад эхэлчихсэн байсан.

-1985 он бол таны амьдралын мартагдашгүй жил. Тэр жилийн наадмаар охинтой болсон бил үү?

-Долдугаар сарын 9-нд манай авгай төрж, охинтой болсон. Наадмын бэлтгэл гээд очиж чадаагүй. Түрүүлснийхээ дараа л очиж байлаа. 1985 он бол сайхан жил. Самбо, жүдо бөхөөр ОУХМ цол хүртэж байлаа.

-Тэр жилийн наадмаа хойш бөхийн хорхойтнууд танд их итгэл хүлээлгэж, аварга цол хүртэнэ гэдэг байсан?

-Юу ч гэмээр юм бэ дээ. Аварга аваргаараа л төрдөг юм билээ. Би өөрөө арслангийн хэмжээний хүн юм болов уу. Би 1988-1998 онд “Алдар” нийгэмлэгт үндэсний бөхийн дасгалжуулагч хийсэн. Энэ үед шавь нар маань сайхан барилдаж эхэлсэн. Тэднийгээ улсын цолны босго алхуулсан. Би 12 удаа дөрөв давсан байдаг. Шавь нарынхаа төлөө өөрийнхөө амжилтыг огоорсон. Гэхдээ ямар ч багш ингэх л байх.

-Та МБАТС, УАШТ-д хоёр удаа түрүүлсэн ч улсын аварга цол хүртэж чадаагүй. Уналгүй түрүүлэх ёстой байсан юм болов уу?

-Хүний хувь заяа байдаг юм уу. 1987 онд МБАТС-д 31 давж, хоёр унаж түрүүлэхэд цол олгоогүй. Тэгэхэд Р.Давааням улсын заан цол хүртсэн. Дараа жилийнх нь УАШТ-д нэг унаатай түрүүлээд аварга болж чадаагүй. Дорнодын М.Чимиддорж начинд унасан юм. Ө.Тулгаа хоёрдугаар байрт орж улсын заан цол хүртэж, Б.Бат-Эрдэнэ аварга гуравдугаар байр эзэлсэн юм. 1989 онд Б.Бат-Эрдэнэ түрүүлж, хоёр, гуравдугаар байр эзэлсэн О.Балжинням заан, Ц.Баярсайхан начин цол хүртэж, Ч.Бямбадорж дөрөв, би тавдугаар байрт орсон.

-Таныг Д.Хадбаатар аваргын бие хамгаалагчаар томилсон гэдэг ямар учиртай юм бэ?

-Аваргыг янз бүрийн хүн уруу татаж, бэлтгэл сургуулилалтыг нь таслуулчих гэнэ. Хүний үгэнд оромтгой, цагаан цайлган зантай хүн. Тэгээд 1977-1980 онд “Алдар” нийгэмлэг надаар Хадааг харгалзуулсан. Ингэж л дотноссон доо. Өөрийнхөө төлөө бус дандаа хүний төлөө явдаг хүн байсан. Олон өнчин дүүтэй, айлын том хүүхэд. Их олонтой хүн байсан даа. Шоронд ороход нь ч гэсэн хүмүүс “Хөөрхий минь” гэж ярьдаг байсан. Үзэгчдийг өөртэй татсан, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байлаа.

-Д.Хадбаатар аварга алдаж, онож яваагүй бол улсын наа­дамд хэд түрүүлэх байсан бол?

-Би биш, тухайн үеийн Монголын бөхчүүд хэлнэ. Хоёр түрүү, гурван үзүүр нь нэмэгдэх байсан байх. Гэхдээ яг тэд гэж хэлэлтэй нь биш.

-Таныг их салхитай бөх гэдэг. Энэ ямар учиртай үг юм бол?

-Би их хурдтай барилддаг л даа. Давсан ч, унасан ч тэр. Хөдөлгөөн дундаа жаахан хий гаргадаг байсан. Тэгээд л тэгж хэлсэн болов уу.

-Д.Сумъябазар аварга дахин барилдах уу?

-Сайн мэдэхгүй байна. Барилдахгүй байж магадгүй. Аварга их ачаалалтай бэлтгэл хийж байгаад хүнд бэртсэн. Жаахан бэлтгэл хийх гэхээр тэр нь сэдэрчих гээд байгаа юм.
Д.Нанжид өдрийн шуудан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Raldii » Tue Nov 15, 2011 10:16 pm

Санжаадамба дээр юун Ганбаатар вэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Voyage » Wed Nov 16, 2011 12:24 am

Сайхан яриа өгсөн байна.
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Penny_deegii » Wed Nov 16, 2011 12:47 am

my.agapimu wrote:85 онд од нь гийгээл түрүүлсэндээ. Хадаа аваргаар 9 даваад..,
Баянаа аваргыг 8-ийн даваанд нь хаяад, сайн байсан юм шиг байгаан..,

Угаасаа л түрүүлэх зорилготой барилддаг байсан юм биш үү. Начин байхдаа лав нэг найзтайгаа /хэн билээ дээ нэг начин/ овоон дээр гараад өөрөө 9 чулуу найз нь 5 чулуу өргөдөг байсан гэсэн. 9 чулуу гэдэг нь мань хүн түрүүлэх зорилготой харин найз нь начин болох санаатай......... Тэгээд аль аль нь хүссэндээ хүрсэн гэж байгаа. :mongol:
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Nova » Wed Nov 16, 2011 12:51 am

Энэ өнгөрсөн наадмаар Санжаадамбыг 200саяар 5давсан гэлцэх юм хэр үнэний ортой вэ??
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Nov 16, 2011 9:34 am

Penny_deegii wrote:
my.agapimu wrote:85 онд од нь гийгээл түрүүлсэндээ. Хадаа аваргаар 9 даваад..,
Баянаа аваргыг 8-ийн даваанд нь хаяад, сайн байсан юм шиг байгаан..,

Угаасаа л түрүүлэх зорилготой барилддаг байсан юм биш үү. Начин байхдаа лав нэг найзтайгаа /хэн билээ дээ нэг начин/ овоон дээр гараад өөрөө 9 чулуу найз нь 5 чулуу өргөдөг байсан гэсэн. 9 чулуу гэдэг нь мань хүн түрүүлэх зорилготой харин найз нь начин болох санаатай......... Тэгээд аль аль нь хүссэндээ хүрсэн гэж байгаа. :mongol:


Хэн гэлээ сонсож байсан юм
Урд нь Цэрэнтогтохтой аваргатай бэлтгэлд гараад начин болсон дараа нь Ганбаатар арслантай бэлтгэл гарч начинаа баталж байсан жил нь гэсэн байхаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Lenin » Wed Nov 16, 2011 10:45 am

Nova wrote:Энэ өнгөрсөн наадмаар Санжаадамбыг 200саяар 5давсан гэлцэх юм хэр үнэний ортой вэ??

Худал үг бол яавч бишээ. Мөнгөн дүн нь л юу юм гэхээс Бат Оршихд бол юм өгч байж л амлуулсан байж таарна.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby 1220 » Wed Nov 16, 2011 11:32 am

Пүрэвжав, Даваабаатар, Баторших гэсэн 3 харцага мөнгөнд унасан нь 200 хувь
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Тошилоо » Wed Nov 16, 2011 12:34 pm

Санжааг жаахан дээрэлхүү хүн юм байх гэж боддог байлаа..
сайхан ярилцлага өгсөн байна ..
Санжаагийн талаар буруугаар бодож явсан бололтой..

Ер нь манайхны нэг зан байдагдаа өөдлөн дэвжиж байгаа нэгнийгээ доош нь татдаг.. энийгээ хаямаар байгаам даа

Бат-Оршихыг 160-д унасан гэдэгт бат итгэлтэй байгаа
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby erka2 » Wed Nov 16, 2011 1:08 pm

jugder_08 wrote:
Penny_deegii wrote:
my.agapimu wrote:85 онд од нь гийгээл түрүүлсэндээ. Хадаа аваргаар 9 даваад..,
Баянаа аваргыг 8-ийн даваанд нь хаяад, сайн байсан юм шиг байгаан..,

Угаасаа л түрүүлэх зорилготой барилддаг байсан юм биш үү. Начин байхдаа лав нэг найзтайгаа /хэн билээ дээ нэг начин/ овоон дээр гараад өөрөө 9 чулуу найз нь 5 чулуу өргөдөг байсан гэсэн. 9 чулуу гэдэг нь мань хүн түрүүлэх зорилготой харин найз нь начин болох санаатай......... Тэгээд аль аль нь хүссэндээ хүрсэн гэж байгаа. :mongol:


Хэн гэлээ сонсож байсан юм
Урд нь Цэрэнтогтохтой аваргатай бэлтгэлд гараад начин болсон дараа нь Ганбаатар арслантай бэлтгэл гарч начинаа баталж байсан жил нь гэсэн байхаа



Улаанхүү начин. тэр хүн яавч гэмт хэрэг хийх хүн бишдээ. буруу хүмүүстэйд л орооцолдож дээ.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Takanohana_Nowitzki » Wed Nov 16, 2011 1:10 pm

1220 wrote:Пүрэвжав, Даваабаатар, Баторших гэсэн 3 харцага мөнгөнд унасан нь 200 хувь

Пүрэвжав мөнгөө голж байгаад хоосон хоцорсон л гээд бгаам даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Yes Man » Wed Nov 16, 2011 1:17 pm

Цоомоо wrote:
Raldii wrote:
Цоомоо wrote:
Raldii wrote:Юу гэхэв дэ. 2 лаа ДАРХАН АВАРГА болохын төлөө л гэсэн юм ярьсан. Ерөнхийдөө бол ах нь бас зүтгэнээ л гэж байсан ш дэ

Би ч өмнө нь за энэ 1024-тэй жил л сүүлийнх гэж бодоод байсын.
Гэхдээ л бас горьдлого байдаг л юм байна.
10 жилийн өмнө анх удаа түрүүлж байсан, 10 жилийн дараа 5 дахиа түрүүлэхийг хэн байг гэхэв дээ...
Өөрөө тиймэрхүү утгатай үг хэлэхийг бодоход бас болоогүй ээ, үзнэ ээ гэж бодож л байгаан байна.
Мөнхбаатар, Азжаргал, До, Ганбат, Эрхэмбаяр гээд том цолтнуудыг бол хаячихна л даа.
Нээрээ яасан олон арслантай болчихсон юм бэ, Ганбаатар, Мөнх-Эрдэнэ гэдэг 2-хон л арслан байсан, нэг нь угийн барилддаг ч үгүй, арслан мангар том, авахад хол цол санагддаг байсансан, уг нь.

Гол нь мань хүн амаа зөв авах хэрэгтэй л дэ. Энэ жил л гэхэд Эрхэмбаярыг авахад дараад л унах газар. Гэтэл өөртөө хамгийн эвгүй Бат-Эрдэнийн аваад уначихаж байгаам. 4-т үлдээд Баяржавхланг авахад тэр хүсээд хүлээгээд байсан Дархан аварга цол бол өөрөө л ороод ирэх байсан юм л да

Гүй ээ, зүгээр Баасандоржийг л авах байсын.
Баасандорж Өсөхөө аваргатай барилдахдаа бараг мэх ч хийдэггүй л унадаг.
Би бүүр аваасай, битгий л Бат-Эрдэнийг аваасай гэж бодож байтал ам зарласан.
.... Хилчин спорт хорооны бөх гэхээр нь ашгүй Баасандоржийг авлаа, за яамай даа гэсэн чинь Бат-Эрдэнэ чинь бас Хилчин юм байна л даа. Бат-Эрдэнийг авлаа гэж наасан... Золгочиход хөнгөхөн, гуядчихна л даа л гэж тооцсын байлгүй. Тэгээд ч хөлдөө алдаж унаагүй удаж байгаа хүн, хөл рүү явсан ч унахгүй л гэж тооцсон байх...

Энэ бол тэгээд л Өсөхөөгийн хэр тэнэгийг л харуулсан хэрэг л дээ..... Гол нь цаадахь чинь гар амар давчих гээд яриа хөөрөө нь бүтэлгүйтээд л бүдэрчихсэн юм шиг байна лээ шдээ гэгэг.......

Тэгээд өнгөрсөн наадам бол Өсөхөөгийн хувьд сүүлийн боломж байсан даа...... Дахиад 1024 бөхтөй наадам таван жилийн дараа л болж магадгүй.... Тэр үед одоо ийм байгаа Өсөхөө бол бүр хачин юм болно биз..... Ирэх жил нэг үзье гэтэл одоо нэг аварга, нилээн хэдэн арслан, тэгээд Санжаа, жижиг Өсөхөө гээд бүр том цол руу явчих хүмүүс нилээн хэд болчлоо..... Тэгээд Өсөхөө ч өөрөө жил ирэх тусам л муудаж унаа нь ихсэнэ..... Хүч нь муудна..... Харин энэ хэдийн хүч чадал бол нэмэгдээд л улам л хүчтэй, унаа холтой болно..... Адаглаад таван зуун арван хоёр бөхтөй наадмын дөрвийн даваа хүртэл арай л чанартай юм болно шүү дээ гэгэг.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby jal » Wed Nov 16, 2011 3:40 pm

Өсөхөөгийн **н** нь ч юу юм,, зүгээр л болдгүй юм болдгүй л юм байгаа биз. Тэгсэн ч Батэрэдэнэ Өсөхөөг өмнө даваагүй санагдаж байна, Тэргүүн дэвжээ шалгаруулах дээр ч гэсэн ганцхан Батэрдэнийг л давсан.. Аятайхан зогсож байгаал Цоомоогийн хэлдгээр давуулаад шидчий гэж бодсон байх.. Аа бас тэрнээс гадна тэр бичлэгийг үзээрэй хоёр удаа айхтар хальтарсан байгаа тэрнээс бол явуулчих л байсан шүү.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Lenin » Wed Nov 16, 2011 3:46 pm

Өндөр аварга минь амтай болгоны зугаа, хүүхэд нохойн доог болох гэж. Хүн тийрдэг л гэнэ, шахааны аварга л гэнэ. Хүн тийрдэг дээр жижиг өөрөө зүгээр байгаагүйг хүн болгон л харсан. Шахааны хувьд өндөр хүний хувьд ашигтай барьц л байгаа биздээ. Тэгээд ч байгаа юмыг яах ч юм.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Wed Nov 16, 2011 3:47 pm

jal wrote:Өсөхөөгийн **н** нь ч юу юм,, зүгээр л болдгүй юм болдгүй л юм байгаа биз. Тэгсэн ч Батэрэдэнэ Өсөхөөг өмнө даваагүй санагдаж байна, Тэргүүн дэвжээ шалгаруулах дээр ч гэсэн ганцхан Батэрдэнийг л давсан.. Аятайхан зогсож байгаал Цоомоогийн хэлдгээр давуулаад шидчий гэж бодсон байх.. Аа бас тэрнээс гадна тэр бичлэгийг үзээрэй хоёр удаа айхтар хальтарсан байгаа тэрнээс бол явуулчих л байсан шүү.

Тэрэн дээр тогтохыг л бодох хэрэгтэй байсын, тэгээд тавиулчхаар л байсан.
Шууд залгуулж гуядах гэж баруун хөлөө ойртуулснаас л хутгуулсан л даа.

Уг нь дан золгоход 2-хон минут.

Би 2010 онд 7 дээр Сайнбаярыг авахад нь за энэ ч буруудлаа л гэж бодож байсан. Сайнбаяр чинь жинхэнэ барилдаанч, Өсөхөөд хамгийн эвгүй л байх гэж бодсон ч тэгсгээд гуядчихаж байсан. Тэрэн шигээ л тэгсгээд гуядна л гэж бодсон байх.

За яахав тэгээд болдоггүй юм болдоггүй ээ гэж л үнэн дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Raldii » Wed Nov 16, 2011 3:57 pm

а/а байхдаа зааланд нэг удаа хаяж байсан юмаа. Бас л ө хөлдөө алдаад унаж баЙСАН
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Raldii » Wed Nov 16, 2011 4:05 pm

Толгойны урдуур гараа аваад салчихсан бол ДАРХАН АВАРГА болчихгүй юу
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Postby Чуугий » Wed Nov 16, 2011 5:12 pm

Raldii wrote:а/а байхдаа зааланд нэг удаа хаяж байсан юмаа. Бас л ө хөлдөө алдаад унаж баЙСАН

Өсөхөө аварга өөрөө нэг давж явж байгаад унаж билэ.
Юуны барилдаан байлаадаа ямар ч байсан хавар 4 сард болсон нэг барилдаан байсан.
Ард нь гарчаад барьж авах гээд Бат-Эрдэнэ зугтаад Өсөхөө суначихдаг ч билүү нэг тиймэрхүү барилдааныг бол хальт санаад байгаа юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests