Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 3:38 pm

arai zaluugaaraa ih jin nemziimsheg sanagdsan ternees saihan amitan bna lee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby 21Grams » Tue Feb 16, 2010 4:18 pm

Баавартай барилддаг залуу байна лээ. Өрсөлдөгч нараасаа барьц яасан ч амархан авдаг юм. Тэрийгээ яасан ч их сольдог юм. Нээх задгай харагдах мөртлөө нягт сайхан барилдах нь таалагдав. Наадмаар харна даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Tue Feb 16, 2010 4:20 pm

За тэр бяр чадлаас гадна хэнтэй ч барилдсан давна, би илүү гэсэн тийм сэтгэхүй байгаа нь их чухал юм даа. Сүхбатаас өөр тийм сэтгэхүйтэй барилддаг бөх сүүлийн үед ховор шүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby meesh » Tue Feb 16, 2010 7:09 pm

Наадмаар л үнэхээр цоорсон эсэх харагдах байхдаа...Хамгийн залуудаа наадамд түрүүлсэн чинь Мөөеө аварга бил үү 22тойдоо түрүүлсэн гэдэг бил үү...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 10:44 am

Gol orsoldogchid bol
1. Ulsiin zaan M.Osohbayar
2. Ulsiin khartsaga Davaabaatar
3. Ulsiin zaan B.Soronzonbold
4. Ulsiin nachin Sodnomdorj
5. Ulsiin khartsaga Bat-Orshih
6. Aimgiin nachin Burentogs

Daraagiin oroldohchid bol

1. Tsergiin arslan byambajav
2. Ulsiin nachin Bat-erdene
3. Aimgiin arslan Sangisuren
4. Ulsiin nachin Munkhbat
5.Aimgiin nachin O.Gantulga
6. Aimgiin arslan A.Altankhuyag nar baih bolov uu?

2000 onii uyed Osohbayar, Suhbat, Sumiyabazar, Gantogtokh, Tserenpuntsag, Ganbat ed naraas arai dooguur Batzorig, Dorjsambuu, Gankhuyag, Odgerel, Myagmarsuren, Bumbayar, Jaminpurev geed orsoldoon shiruun baisan shig yue irj bainadaa gej.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby erka2 » Wed Feb 17, 2010 11:07 am

jugder_08 wrote:Gol orsoldogchid bol

yug Ganhuyag orsoldoond ordog baisan sh dee
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Norman_Whiteside » Wed Feb 17, 2010 11:24 am

Тасархай байнаа энэ залуу сүүлийн хэдэн жил ийм айхтар формтой бөх хараагүй юм байна. Зун наадмаар түрүүлэх байхаа бямбажав бат-орших бүрэн төгс эд нартайгаа таарчихгүй бол
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 12:28 pm

jugder_08 wrote:Gol orsoldogchid bol
1. Ulsiin zaan M.Osohbayar
2. Ulsiin khartsaga Davaabaatar
3. Ulsiin zaan B.Soronzonbold
4. Ulsiin nachin Sodnomdorj
5. Ulsiin khartsaga Bat-Orshih
6. Aimgiin nachin Burentogs

Daraagiin oroldohchid bol

1. Tsergiin arslan byambajav
2. Ulsiin nachin Bat-erdene
3. Aimgiin arslan Sangisuren
4. Ulsiin nachin Munkhbat
5.Aimgiin nachin O.Gantulga
6. Aimgiin arslan A.Altankhuyag nar baih bolov uu?

2000 onii uyed Osohbayar, Suhbat, Sumiyabazar, Gantogtokh, Tserenpuntsag, Ganbat ed naraas arai dooguur Batzorig, Dorjsambuu, Gankhuyag, Odgerel, Myagmarsuren, Bumbayar, Jaminpurev geed orsoldoon shiruun baisan shig yue irj bainadaa gej.

Соронзон, Содном, Бат-Орших нтр нээх сүртэй дээшлэхгүй ээ.
Дараагийн өрсөлдөгчид орсон хэд бүгдээрээ тийм хол явж бас л чадахгүй. Бямбажав, Алтанхуяг 2 цол авахыг л мөрөөдөж байгаагаас юун наадмын түрүү нтр. 2-уулангийнх нь нас нь явчиж байна, ер нь...
Бат-Эрдэнэ, Мөнхбат нтр гээд арал чац багатай бөхчүүд бас л хэцүүшд. Элдэвтэй барилддаг хүн бүр Сүхбат шиг лаг байна гэж юу байхав. Ялангуяа одоогийн энэ барьц сонгодог дүрэм нтрд арал, чацтай, бяртай, унаа холтой бөхчүүд л сайн үзнэ шүү дээ...
Санжаадамба, Бүрэнтөгс, Отгонбаатар, Баянмөнх гэсэн залуучууд л дээшээ явах байх гэж бодож байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 12:53 pm

Цоомоо wrote:Соронзон, Содном, Бат-Орших нтр нээх сүртэй дээшлэхгүй ээ.
Дараагийн өрсөлдөгчид орсон хэд бүгдээрээ тийм хол явж бас л чадахгүй. Бямбажав, Алтанхуяг 2 цол авахыг л мөрөөдөж байгаагаас юун наадмын түрүү нтр. 2-уулангийнх нь нас нь явчиж байна, ер нь...
Бат-Эрдэнэ, Мөнхбат нтр гээд арал чац багатай бөхчүүд бас л хэцүүшд. Элдэвтэй барилддаг хүн бүр Сүхбат шиг лаг байна гэж юу байхав. Ялангуяа одоогийн энэ барьц сонгодог дүрэм нтрд арал, чацтай, бяртай, унаа холтой бөхчүүд л сайн үзнэ шүү дээ...
Санжаадамба, Бүрэнтөгс, Отгонбаатар, Баянмөнх гэсэн залуучууд л дээшээ явах байх гэж бодож байгаа.

Minii gol orsoldogch gedegt orson bohchuud naadmiin ongiig todorhoilno. Soronzonbold bol tekhnik saitai heniig ch hayj medeheer boh. Sodnomdorj Batorshih 2-iig bol bi ih ireeduitei gej itgedeg.

Daraagiin orsoldogch gedegt naadmiin turuu bohiin toloo orsoldoond orj chadahgui ch ireeduid sain barildaj Sanjaadamba-tai ih uzne dee.

Harin Otgonbaatar, Bayanmunkh 2 bol Sanjaadambatai barildaan taarahgui baihaa. Ondor humuustei sain uzdegiig heleh uu
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 1:00 pm

Отгонбаатар тэгэж их дээшлэж чадахгүй байхаа ... одоо ч гайгүй л барилдаж байна... гэхдээ ер нь бяд муутай, намхан биш ч яс жижигтэй хүн...гэхдээ улсын цолонд бол хүрэх байх аа... Бямбажав бол тэгээд 82 оны хүн одоо 28 хүрч байгаа биз...
Энэ Санжаадамба оройхон гараад ширүүхэн дайраад байгаа хүн л дээ... Соронзон, Өсөхөө нар чинь Санжааг сураггүй байхад л А.Арслан гээд бужигнуулж байсан... нас бол чацуухан 3 байна лээ...
Санжаа гэхдээ бас энэ 2 шиг Улсын Заан болно гэдэг ч бас чанга шүү чанга .... улсын наадмын даваа ч бас чанга шүү дээ... Санжааг лав би ирэх зун улсад шууд түрүүлнэ гэдэгт бол итгэхгүй л байгаа...
Бүрэнтөгс ч сайн л юм байна лээ.. гэхдээ бас их хар залуугаараа жин нэмсэн, гэдэстэй болцон юм байна лээ... Санжаагаас илүү гэдэстэй харагдана лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 1:23 pm

Norman_Whiteside wrote:Тасархай байнаа энэ залуу сүүлийн хэдэн жил ийм айхтар формтой бөх хараагүй юм байна. Зун наадмаар түрүүлэх байхаа бямбажав бат-орших бүрэн төгс эд нартайгаа таарчихгүй бол

Naadmiin davaa ch hatuu shuudee. Ter odriin tunaa, onoolt her taarahaas ih zuil hamaanradaa. az joohon iveesen baihad bol manai hun :gold
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 1:24 pm

Бат-Орших бол дээшээ явах байхаа. Арал чяц сайтайн дээр, мэх сайтай нас залуу ... яав ч дээшээ явж барилдах байх. Мөнхбаатараас дутах юу байхав, эв нь таарвал түрүүлчих биз.

Ганбаатар гарьд, Соронзонболд заан, Батболд харцага, Мөнхбат начин, магадгүй ц.а Бямбажав... нар бол зүгээр дээд цолондоо хүрсэн хүмүүс л гэж би боддог. Зарим нь хэмжээнээс ч дээш цолонд хүрсэн байх Азаа шиг.

Содном жаахан ч болтугай цол нэмэх байхаа Өсөх-Ирээдүй шиг 5 дээр гацаад байхгүй бол.

Отгонбаатар нас тийм ч залуу биш гэж сонссон санагдана, энэ нөхөр энэ чигээрээ ингээд сайхан хувираад байвал бас л нэг Доржсамбуу шиг тонгороод л тонгороод л явчдаг зэвүүн гар болох вий дээ. Хөшүүн, хатуу хүн дээ... Бат-Эрдэнэ начин бол эрлэг нь болж байна ш дээ...
Би уг нь Бат-Эрдэнэ ухаалаг юм өсөх байх гэж найдаад байдаг юм, тэгээд цоороод явчихсан юм алга л байна. Адъяахүү начин шиг л хэмжээний бөх болж балрахвий дээ...
Баянмөнх арслан яаж өсөхийг би таашгүй ээ, маш их нөөц л харагдаад байгаа даа...

Сангисүрэн улсын цол л авах байхдаа (Санчир л аваагүй байна шүү дээ)... за тэгээд нөгөө Жаргалсайхан, Мөнгөнбаатар энэ тэр бол мартагдаад удахгүй Сүмбээ, Түвшинбаатар энэ тэрийн араас орохнуу дээ... хайран залуус.

а.а Батмөнх, у.н Мөнхбат энэ тэр шиг дэндүү ход муутай хүн бол начин л болох байх л даа... Бүрэнбаатар энэ тэр шиг л.

Даваабаатарыг залуу бөх байхад нь нээх хол явахгүй байх гэж боддог байлаа. Намхан хүн шүү дээ. Сүхбат аварга бол намхан хүн биш жин багатай л хүн. Тэр 93 оны Мөнх-Эрдэнэ арслантай 7 дээр үздэг бичлэг дээр гулжганасан л хүн байгаа биз дээ. Пунцагаа, Сумъяа 2-оос лав өндөр, Ганаатай л ойролцоо байхдаа. Тэгээд Даваабаатарын хэд хэдэн чанар бол сайн бөх гэдгийг нь харуулаад байгаа юм л даа. Тэр дүүгүүрдэж байгаа нь, гар ачиж барьцгүй хавирах зэрэг олон төрлийн угсраа мэх хийж байгаа нь... өөрийн гэсэн дархан барьцтай байгаа нь, зоримог шийдмэг барилдаж байгаа нь, хурдтай мэдрэмжтэй... шодоод Азааг савж байгаа энэ тэр нь их л бяртай хүн гэдгийг нь харуулна. Ноднин Рагчаад унаад гэмтдэг барилдаан дээрээ байхаа Санжаадамбатай үзээд барьц шодоод давж байсан. Тэрнээс хойш таараагүй, энэ жил улсад 5 дээр юмуу 6 дээр тунаж таарах байхдаа :-D :)

Санжааг жин их байна гээд байсан, тэр харин үнэн юм байна шүү... Хишигдорж заан, Бямбадорж заан, Баярсайхан заан энэ тэр шиг мах боогоод явчвал нөгөө хурдтай хүмүүсийг тойрч ардаа алдаад Ганбаатар гарьд шиг л унаад унаад унаад байна байх даа...

Өсөхбаяр заанд бол хамгийн дургүй ээ... :mrgreen: Тэгэхдээ түүний бурханаас заяасан их авъяасыг яалтай нь билээ. Зүгээр ингээд унаалаа даа гэж бодтол дээр нь л хэвтэж байдаг, тэгээд нэг онгод нь ороод онголзоод явахаараа бас л аймаар шүү дээ. Сүхбат аварга бол авъяастайн дээр ухаантай хүн, Сумъяаг гар ачих гэж ямар их сургуулилсан гэдэг билээ дээ. Ийм их авъяас дээрээ ухаан зараад явбал жижиг Өсөхөө ч баллах байхдаа... (битгий л тэгээсэй :mrgreen: )

Бүрэнтөгс, Гантулга, Амарзаяа энэ тэр л арай л балчир байх шиг байнаа, эхлээд ядаж а.а эсвэл түүнтэй дүйцэх амжилт улсад үзүүлэх хэрэгтэй байх тэгж байж л Бямбажав болох уу? Ганбаатар шиг том цолонд хүрэх үү? гэдэг тухай бодоё доо.

Хэдий хүртэл Өсөхөө аварга, Ганхуяг арслан 2 зүүн баруунаа тэргүүлж, хэдэн жил түрүүж үзүүрлэх билээ... насны хувьд ч тэр. Тэгэхээр хэн нэгэн залуу түрүүлэх л ёстой. Чухам хэн бэ? хэзээ бэ? Нэгэн үе солигдохоор л дараагийн үеэс хэн эхэлж түрүүлэх болоо... энэ тэр гэсэн асуултууд Монгол бөхийг эргээд их үзэгчтэй, сонирхолтой болгодог юм шив дээ. Нөгөө түрүү үеийн фенүүд дэмжигчдээ солих үйл явц энээ тэрээ гээл ... дэмждэг хүмүүс нь залуугийнх шигээ барилдаж чадахгүй харьж урам хугалах энээ тэрээ гээл ... шилжилтийн үе байдаг бололтой юмаа :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 1:33 pm

Нээрээ Увсын Малчин сумын гэсэн байх, а.н хэн билээ нэг гар дээр шуугиулаад байсан. Нэг эртний бөхийн биетэй, царайтай.
Гэснээс Ганбаатар гарьд чинь наадмын одтой хүн дээ. Түрүүлэхгүй гэх газаргүй. Ер нь наадмын од гэж чухал юм байна шүү дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 1:45 pm

Цоомоо wrote:Нээрээ Увсын Малчин сумын гэсэн байх, а.н хэн билээ нэг гар дээр шуугиулаад байсан. Нэг эртний бөхийн биетэй, царайтай.
Гэснээс Ганбаатар гарьд чинь наадмын одтой хүн дээ. Түрүүлэхгүй гэх газаргүй. Ер нь наадмын од гэж чухал юм байна шүү дээ.

О.Гантулга гэдэг нь. Нээрэн эртний хүний дүртэй шүү :mrgreen: 4 мөч нь их урт, тэр урт мөчөөрөө хариулт мэх бас хийнээ... тэгээд бузар бяртай... төрх нь хөгшин байж мэдэхээр. Би л лав 2006 онд барилдаж байхыг нь харсан...

Ганбаатар гарьдын "аз" дууссан байхаа... Батчулууныг гар таллуулж ардаа алдаж унаад байхаар яаж улсад түрүүлэх билээ дээ гэсэн сэтгэгдэл төрүүлээд байгаа юм даа... би өндөр хүнд дургүй, Цоомоо өндөр хүнд маш их дуртай... тэгсэн мөртлөө хүмүүсийн "атигар" гээд хочлооп байдаг багийн фен :mrgreen: :eek:
Өндөр хүн гоё унануу л гэхээс гоё давдаггүй л юм даа :RD Тэр ТВ9-ийн шилдэг 100-гийн эхнийх дээр бол Өсөхөө аваргын унасан барилдаан үнэн олон байдаг наасан, намхан бөхчүүдийн давсан барилдаан бас олон байгаа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 1:57 pm

ЦАГААН wrote: Ноднин Рагчаад унаад гэмтдэг барилдаан дээрээ байхаа Санжаадамбатай үзээд барьц шодоод давж байсан. Тэрнээс хойш таараагүй, энэ жил улсад 5 дээр юмуу 6 дээр тунаж таарах байхдаа :-D :)

8 sard bolson Mongol tuuragtnaar neg taaraagui bil uu.

Sanjaa odoo jingee nemmeergui baigaa yum daa. Yag ingeed barichihdag bol tegeed sungalt sain hiih heregtei. Jin ch neg nemegdeed ireheeree zogsoohod hetsuu yum shig baigaa yum aa.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby csc » Wed Feb 17, 2010 2:06 pm

Sodnomdorj ch nileen yavna baih Sanjaadambaas iluu yavah baih gej haraad baigaa
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Цоомоо » Wed Feb 17, 2010 2:10 pm

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Нээрээ Увсын Малчин сумын гэсэн байх, а.н хэн билээ нэг гар дээр шуугиулаад байсан. Нэг эртний бөхийн биетэй, царайтай.
Гэснээс Ганбаатар гарьд чинь наадмын одтой хүн дээ. Түрүүлэхгүй гэх газаргүй. Ер нь наадмын од гэж чухал юм байна шүү дээ.

О.Гантулга гэдэг нь. Нээрэн эртний хүний дүртэй шүү :mrgreen: 4 мөч нь их урт, тэр урт мөчөөрөө хариулт мэх бас хийнээ... тэгээд бузар бяртай... төрх нь хөгшин байж мэдэхээр. Би л лав 2006 онд барилдаж байхыг нь харсан...

би өндөр хүнд дургүй, Цоомоо өндөр хүнд маш их дуртай... тэгсэн мөртлөө хүмүүсийн "атигар" гээд хочлооп байдаг багийн фен :mrgreen: :eek:

За тэр өндөр нам ч хамаагүй л дээ. Ганбаатар гарьдыг лав дэмжээд сүйд болдоггүй. Гэхдээ л наадамд нээрээ одтой хүн. Та нар боддоо, бусад барилдаануудад дандаа доор унана. Гэтэл наадамд эхлээд 6 даваад харцага, тэгээд үзүүрлээд гарьд, энэ жил 8-д үлдлээ. Ер нь л одтой нөхөр...Аавынхаа гаргаж ирсэн 2 цолыг 2-ууланг нь л авцан нөхөр дөө...
Өсөхөө аварга ч яахав, унахаараа угаасаа дандаа иппон. Хамгийн аймаар унасан нь Магалжавын үзүүрлэдэг Цагаан сараар Сүхбат Өсөхөөг давхар хамаад тэр чигт дайраад хөлөөрөө ард нь мордоод ёстой аймаар хаяж байж билээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Wed Feb 17, 2010 2:13 pm

ЦАГААН wrote:О.Гантулга гэдэг нь. Нээрэн эртний хүний дүртэй шүү :mrgreen: 4 мөч нь их урт, тэр урт мөчөөрөө хариулт мэх бас хийнээ... тэгээд бузар бяртай... төрх нь хөгшин байж мэдэхээр. Би л лав 2006 онд барилдаж байхыг нь харсан...

Ene heden ond torson yum bol oo. Joohon jijighen bolohoos bayanmunk avarga shig biyiin hogjiltei yum shig sanagdaad baigaa yum daa. Ireedui bol ih bii dee.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 2:21 pm

харин Цоомоогийн хэлээд байгаа чинь ортой шүү... Ганбаатар гарьд наадмаар яс үздэг хүн... маш зөв хийгүй барилдана... сэтгэлзүй сайтай үздэг юм шиг байгаан... түрүүлчихэд бол гайхахааргүй л хүн... бяртай, арал чацтай...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 4:43 pm

сүүлийн 3 жилийн хамгийн тогтмол амжилт гарагсан бөх 6, 8, 6. Гурвууланд нь шөвгөрсөн бөх Мөнхбаатар 9, 5,7 байх шиг байна бусад нь тэгээд 3 шөвгөрөөгүй л байна. 4 дээр л унах боломж ихтэй дээ... оноолтоор. Ам авахаараа 5 дээр начин болох гэж шийргэнэж байгаа нэг амьтан, 6 дээр начин болоод баярлаж байгаа нэг амьтан гэх мэтээр яваад байх юм
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby El Payaso » Wed Feb 17, 2010 9:00 pm

Би бол одоо энэ Санжаадамба энэ тэр түрүүлнэ гэдэг хэцүү л санагдаад байгаа ш дээ... яхав үсрээд л Заан хавьцаа л буух болов уу? наадам бол чанга чанга... ядаж л энэ хэдэн эвгүй залуучуудтайгаа тунаж байж гарч ирнэ тэгээд тэр өдрийн аз од гээд нэг л эвгүй гишгэхэд өнхрөөд өгнө... надад бол Өсөхөө Ганхуяг 2ын дараа түрүүлэх магадлалтай хүн гэвэл энэГарьд Ганбаатар л гэж харагдаад байгаа... яхав нэг их сайн барилдахгүй байгаа ч гэсэн гол нь том цолтой ам авна... зөөлөн юм сугалж байгаад дээшээ гараад ирнэ... нэгэнт гараад ирцэн хойноо бол Өсөхөө Хуягаа энэ тэртэй бол сайн барилдаад байж чадна...Бас арслан Мөнхбаатар нэлээн том нэр дэвшигч санагддаг... ер нь ам авах гэдэг л их чухал шүү дээ... түрүүлж ам аваад байхад бол амархан 7 ын даваанд хүрээд ирнэ... тэгээд 2-3 удаа л нягт барилдахад хангалттай...

аа харин дараагийн үеийнхэнээс бол би энэ заан өсөхбаярт их итгэдэг... хаа байсан өсвөрт барилдаж байх үед нь л барилдаан нь их таалагддаг байсан гоёо барилддаг... сүүлийн үед бас арай л их жин нэмсэн санагдаад байга... надад бол энэ гурав л түрүүнд илүү ойр санагдаад байна... араас нь бол мэдээж энэ Санжаа орж ирж байх шиг байна... тэр бямбажав энэ тэр бол начин болуул их юмдаа... Содном Батэрдэнэ 2-ын барилдаан бол их таалагддаг... гэхдээ арай л арал жин бага түрүүлэх хэмжээнд бол худлаа байх... яхав заанд үзэж болохоор санагдаад байна... тэр Даваабаатарыг бол нэг их олон харж байгаагүй барилдааныг нь сайн мэдэхгүй болохоор ёстой хэлж мэдэхгүйм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby erka2 » Wed Feb 17, 2010 9:47 pm

El Payaso wrote:Би бол одоо энэ Санжаадамба энэ тэр түрүүлнэ гэдэг хэцүү л санагдаад байгаа ш дээ... яхав үсрээд л Заан хавьцаа л буух болов уу? наадам бол чанга чанга... ядаж л энэ хэдэн эвгүй залуучуудтайгаа тунаж байж гарч ирнэ тэгээд тэр өдрийн аз од гээд нэг л эвгүй гишгэхэд өнхрөөд өгнө... надад бол Өсөхөө Ганхуяг 2ын дараа түрүүлэх магадлалтай хүн гэвэл энэГарьд Ганбаатар л гэж харагдаад байгаа... яхав нэг их сайн барилдахгүй байгаа ч гэсэн гол нь том цолтой ам авна... зөөлөн юм сугалж байгаад дээшээ гараад ирнэ... нэгэнт гараад ирцэн хойноо бол Өсөхөө Хуягаа энэ тэртэй бол сайн барилдаад байж чадна...Бас арслан Мөнхбаатар нэлээн том нэр дэвшигч санагддаг... ер нь ам авах гэдэг л их чухал шүү дээ... түрүүлж ам аваад байхад бол амархан 7 ын даваанд хүрээд ирнэ... тэгээд 2-3 удаа л нягт барилдахад хангалттай...

аа харин дараагийн үеийнхэнээс бол би энэ заан өсөхбаярт их итгэдэг... хаа байсан өсвөрт барилдаж байх үед нь л барилдаан нь их таалагддаг байсан гоёо барилддаг... сүүлийн үед бас арай л их жин нэмсэн санагдаад байга... надад бол энэ гурав л түрүүнд илүү ойр санагдаад байна... араас нь бол мэдээж энэ Санжаа орж ирж байх шиг байна... тэр бямбажав энэ тэр бол начин болуул их юмдаа... Содном Батэрдэнэ 2-ын барилдаан бол их таалагддаг... гэхдээ арай л арал жин бага түрүүлэх хэмжээнд бол худлаа байх... яхав заанд үзэж болохоор санагдаад байна... тэр Даваабаатарыг бол нэг их олон харж байгаагүй барилдааныг нь сайн мэдэхгүй болохоор ёстой хэлж мэдэхгүйм...

гоё дүгнэлт. бүх үг үсэггүй зөвшөөрж байна
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Thu Feb 18, 2010 9:23 am

El Payaso wrote:Би бол одоо энэ Санжаадамба энэ тэр түрүүлнэ гэдэг хэцүү л санагдаад байгаа ш дээ... яхав үсрээд л Заан хавьцаа л буух болов уу? наадам бол чанга чанга... ядаж л энэ хэдэн эвгүй залуучуудтайгаа тунаж байж гарч ирнэ тэгээд тэр өдрийн аз од гээд нэг л эвгүй гишгэхэд өнхрөөд өгнө... надад бол Өсөхөө Ганхуяг 2ын дараа түрүүлэх магадлалтай хүн гэвэл энэГарьд Ганбаатар л гэж харагдаад байгаа... яхав нэг их сайн барилдахгүй байгаа ч гэсэн гол нь том цолтой ам авна... зөөлөн юм сугалж байгаад дээшээ гараад ирнэ... нэгэнт гараад ирцэн хойноо бол Өсөхөө Хуягаа энэ тэртэй бол сайн барилдаад байж чадна...Бас арслан Мөнхбаатар нэлээн том нэр дэвшигч санагддаг... ер нь ам авах гэдэг л их чухал шүү дээ... түрүүлж ам аваад байхад бол амархан 7 ын даваанд хүрээд ирнэ... тэгээд 2-3 удаа л нягт барилдахад хангалттай...

аа харин дараагийн үеийнхэнээс бол би энэ заан өсөхбаярт их итгэдэг... хаа байсан өсвөрт барилдаж байх үед нь л барилдаан нь их таалагддаг байсан гоёо барилддаг... сүүлийн үед бас арай л их жин нэмсэн санагдаад байга... надад бол энэ гурав л түрүүнд илүү ойр санагдаад байна... араас нь бол мэдээж энэ Санжаа орж ирж байх шиг байна... тэр бямбажав энэ тэр бол начин болуул их юмдаа... Содном Батэрдэнэ 2-ын барилдаан бол их таалагддаг... гэхдээ арай л арал жин бага түрүүлэх хэмжээнд бол худлаа байх... яхав заанд үзэж болохоор санагдаад байна... тэр Даваабаатарыг бол нэг их олон харж байгаагүй барилдааныг нь сайн мэдэхгүй болохоор ёстой хэлж мэдэхгүйм...

Yor ni bol boh neh ih uzdeggui bololtoi

Daraagiin turuu bol Davaabaatar, Osohbayar, Sodnomdorj, Sanjaadamba 4-iin 1 ni baih bolno gedegt bat itgedeg.

Garid Ganbaatar, Munkhbaatar arslan 2 bol tsoloo ahiulj chadahgui ee. Unendee tsolniihoo hemjeend ch barildaj chadahgui baigaa shuudee. Ganbaatariig Soronzon, Osohbayar, Davaabaatar, Sanjaadamba 4 bol deehsee yavahad ni nileen ih shavar haanadaa. Ene uyiin zaluuchuudaas hen hamgiin turuulj Garid, Arslan tsol avahaas mash ih zuil hamaarna.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Thu Feb 18, 2010 11:47 am

Хашаатын арсланг “хаших” хүчтэн бар жилд олдох уу

Цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын алдар цолтой, аварга арслангуудыг дараалан удаж төдөлгүй хаясаар төмөр бар жилийн цагаан сард зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Ухрах араагүй юм шиг урагш зүтгэж барилддаг энэ залуу түмний сонирхлыг тэгтлээ татахаа больсон үндэсний бөхийн нэр төрийг эрэмгий дайчин бас задгай барилдаанаараа сэргээв.

Засуул дээрээ дэвэн гарч ирэхэд нь үзэгчид уулга алдан алга ташиж, давах унахын зааг дээр зөвхөн түүнийг дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг болжээ.

2010 оны эхний гурван барилдаанд дараалан түрүүлсэн тэрбээр Цагаан сарын аймаг, цэргийн болон улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд өдрийн зөрөөтэй хоёр түрүү авлаа.

Цагаан сарын барилдаан 1963 оноос анхлан зохиогдсоноос хойш улсын цолгүй бөх түрүүлж байсан түүх үгүй, Увсын Баруунтурууны “улаан хүү” Б.Ганбат анх аймгийн арслан цолтойдоо энэ барилдаанд үзүүрлэсэн нь бөөн шуугиан тарьсан. Дараа нь Сүхбаатарын Мөнххааны Ц.Магалжав аварга А.Сүхбатыг мөн Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдсэн. Гэлээ ч тэд Ч.Санжаадамбын энд хүрч, түрүүлж чадаагүй. Цагаан сарын барилдааныг өнгө шинжсэн барилдаан гэж ярилцдаг. Энэ барилдаанд сайн барилдсан бөх улсын наадмын цахиур хагалан, цол авах магадлал маш өндөр ч гэдэг.

Ийм гайхалтай амжилт гаргаж, бахдам сайхан барилдаан үзүүлж буй Ч.Санжаадамбыг цагаан хэл ам дайрахгүй бол ирэх наадмаар харцага, начнаар тогтохгүй нь тодорхой.

Tэp Архангайн Хашаатын алдарт арслан Уламбаярын Мижиддорж гуайн ойрын хамаатан. 1985 онд мэндэлсэн түүнийг ахмад арслан Улаанбаатарт хөтлөн ирж, бөх болгохыг хүссэнээс хойш бас ч үгүй хэдэн жил өнгөрсөн юм.

Хөдөөний хүү бөх болохоор анхлан ирээд тийм ч их сэтгэгдэл төрүүлээгүй.

Сайхан удам дээр сайн багш таарлаа. Хэчнээн чөргөр туранхай ч уран, элдэвтэй барилдаанаараа шидтэй бөх болчихсон улсын заам З.Дүвчин түүнийг "уяж" эхэлсэн. Залуугийн бие ч удаж төдөлгүй задарч, яг л багш шигээ алхаж, барилдаад сурчихжээ. Ер нь З.Дүвчин зааны шавь нар багштайгаа адилхан болчихсон нь ажиглагддаг.

Зогсохгүй үргэлж хөдөлж, дайчин эрэмгий барилдаан үзүүлдэг нь бусад бөхийн хувьд Санжаадамбаас цэрвэх сэтгэлийг эрхгүй төрүүлж байна.

Тэр жин арлаараа Монголдоо л толгой цохьдог Г.Элбэгийг даган удаж зогссонгүй, мөн барагтай эрийг бараа сүрээрээ айлгачихдаг даян анарга Г.Өсөхбаяраас эмээсэнгүй. Улсын наадмаар хоёр жил дараалан үзүүр түрүүлд хүрсэн До.Ганхуяг арсланг ч юм болгосонгүй.

Бөхийн нэгэн үе солигдож, шинэ эзэд ирж буй энэ цагт Архангайн Хашаатын залуу байр сууриа өрсөж хүртэхээр ширүүхэн дайрч орж ирсэн нь энэ.

Монгол туургатны барилдаанд дараалан түрүүлж аль хэдийн өвөрлөгчдийн танил болсон Ч.Санжаадамбыг энэ янзаараа барилдвал улсын наадмын үзүүр түрүүнд хүрэхэд гайхах зүйл алга. Ийнхүү хүчирхэг барс жилийн Цагаан сараар цэргийн арслан цолтон үндэсний бөхийн түүхэнд цоо шинэ хуудас нээн, нэрээ мөнхөлж амжлаа.

Шинэ жилд шинэ хүчтэн ирснийг тодоос тод харууллаа.

Р.Гэгээ

http://www.gogo.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны босоо аварга, Цэргийн арслан Ч.Санжаадамба

Postby jugder_08 » Thu Feb 18, 2010 2:31 pm

Ч.Санжаадамба үндэсний бөхөд шинэ түүх нэмлээ
Өчигдөр 19 цаг 21 минут

XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд ард олон ам сайтай байна. А.Сүхбат аварга албан ёсоор, Д.Сумъяабазар аварга албан бусаар зодог тайлснаас хойш Монгол бөхийн ертөнц эдүгээ барилдаж, ноцолдох насны ганцхан аваргаар нүүр тахалж байгаа. Өнөө жилийн цагаан сараар ч мөн даян аварга Г.Өсөхбаяр зүүний магнайг тэргүүлж, түүний араас До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал нарын арслангууд сар шинийн барилдаанд ирсэн бөхчүүдийг цолныхоо эрэмбээр өнгөлөн зодоглов.

Цагаан сарын барилдааныг “бөхчүүд бараг бүгдээрээ ирж оролцдог, наадмаас дутахгүй чансаатай” гэж тодотгодог. Харамсалтай нь, цагаан сар, наадам хоёрт л ард олондоо харагддаг “танхил аварга, арслан”-гууд олшрохын хэрээр монгол бөх цаанаа л нэг сүр бараагүй болж байгаа нь үнэн. Гэлээ гээд аваргагүй, арслангүй, заримдаа заан ч ноцолддоггүй заалны барилдаанд монголчууд хэдийнэ дасч, тэднийг орлох залуу эрсийн хар хоргүй барилдаан ард түмнийг үндэсний бөхөө сонирхож харах үндсэн шалтгаан болж эхэлжээ. Үүнийг энэ жилийн сар шинийн барилдаан, түүнд үзэгчдийг дуу алдуулан наадсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уран, уралдаанч, шударга өрсөлдөөн хийгээд цэргийн хурц арслан Ч.Санжаадамбын түрүү харууллаа.

Монголчууд хаврын тэргүүн сарыг угтан, сар шинийн битүүний өдөр бөх барилдуулдаг болсон1963 оноос хойших 46 жилийн түүхэнд улсын цолгүй бөх түрүүлж байсан түүх үгүй. Аварга О.Балжинням, улсын харцага Ч.Өвгөнхүү нар начин цолтойдоо битүүний барилдаанд түрүүлж байсан бол улсын заан Б.Ганбат, харцага Ц.Магалжав нар улсын цол хүртэхээсээ өмнө сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан нь бөхийн “залуу” цолтнуудын дээд амжилт байсан юм. Тиймээс Цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд /Хоёрдугаар сарын 12-нд болсон/ болон улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд дараалан түрүүлснээрээ Монгол бөхийн хөгжилд шинэ түүх эхлүүлж байна. Төмөр бар жилийн хаврын тэргүүн сарын наадам маргахын аргагүй цэргийн хурц арслан Ч.Санжаадамбынх боллоо. Нэгийн даваанаас эхлэн олныг шуугиулан хүч үзсэн Ч.Санжаадамба бага наадамд түрүүлээд зогсохгүй “Улаанбаатар хивс” компаниас олгодог “Цахиур хагалах бөх”, даян аварга А.Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга”, УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачилсан “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг нэгэн зэрэг хүртэж, эдгээр шагналыг олгогчид тавын давааны дараагаар түүнийг дуу нэгтэй сонгон, урамшуулсан юм.

ЧИМЭДРЭГЗЭНГИЙН САНЖААДАМБА:

Төрсөн он: 1985 он

Харьяалал: Архангай аймгийн Хашаат сум.

Харьяа байгууллага: “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310-р анги.

Ивээн тэтгэгч: “Хатант интернешнл” ХХК

Барилдаж эхэлсэн он: 2006

Дархан мэх: Нааж хавирах

Анхны цол: Сумын заан. /2002 онд-Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлсэн/.

Цол авсан тухай: 2006 онд Дорноговь аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2008, 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлсэн.

www.news.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests