Бөхчүүдийн тухай онигоо

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby mugi19 » Tue Feb 15, 2011 2:13 pm

1970-аад онд Налайхад нэгэн томоохон наадам болж. Улсаас олон цолтой бөхчүүд өмнөх өдөр очоод шөнөжин муушиг тоглоод өглөө бүртгүүлэхээр наадмын талбай дээр ирсэн гэнэ. Бөхчүүд ч бүртгүүлээд дуусч гэнэ. Гэтэл том Санжаа хөлийн цэцийн урдуур нуруугаа үүрээд, ямар нэг юм хайсан болтой газар шагайн 30-аад минут холхиж гэнэ.
Хөлийн цэц: Хүүе Санжаа та ямар нэг юмаа гээгээ юү? гэтэл,
Санжаа: Өө, нээрээ Санжаа л даа.., гэсэн гэдэг.
Мань бүртгүүлэх гээд нэрээ мартчихаад холхиод байсан гэнэ лээ..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2529
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby barsa68a » Fri Mar 25, 2011 12:02 pm

Дагвасүрэн арслангийн ярьсан онигоо
-Баянаа бид хоёр үдэшлэгт орох юм болов. Бэлтгэлд хамт гарсан байсан юм. Би түрүүлээд оччихсон зогсож байтал нэг юм араас түлхээд байх юм. Эргээд харсан Баянаа цагаан цамц өмсөж, зангиа зүүчихсэн хачин ганган амьтан “Холдооч” гэж байна. Би чихэнд нь ойртож “Цамцны захан дээр чинь бөөс байна” гэчихлээ. Баянаа сандарч над руу хүзүүгээ дөхүүлж “Аваач, аваач” гэж байна. “Би юу гэж авах юм” гээд жоохон зайлаад зогсчихлоо. Урагшаа зүтгэж байсан амьтан арагшаа ухарч ум хумгүй гарч одов. Дахиж ирээгүй.
-Үнэхээр бөөс байсан юм уу?
-Юу гэж. Нэг шумуул л сууж байхаар нь тэгээд хэлчихсэн юм. Дараа нь Баянаа “Гилгэр уутнаас нь гаргаж өмссөн юм. Хаанаас орчихдог байна аа” гэж билээ. :D
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby MANDAKHT » Sat Apr 02, 2011 10:12 pm

Хөдөөнөөс шинэ оюутан ирж гэнэ. Тэгтэл нэг нөхөр хооө чамайг хэн гэдэг юм. Нөгөөх нь Бөөмбаяр. за танилций Бөөнбаяраа?!

Бас л бумбаяр заан явж байтал газраас мөнгө олжээ. тэгээд цуг явж байсан хүнээсээ энэ китдийн мөнгө вэ? гэжээ. Нөгөөх нь хятадийн мөнгө ийм байдаггүй юм гэж гэнэ. гэтэл уурлах янзтай бишээ китдийн мөнгө вэ гэж байна? гэжээ...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby esunge » Mon Jan 02, 2012 8:54 pm

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.
It's NON Classic-o
User avatar
esunge
 
Posts: 272
Joined: Wed Oct 03, 2007 5:07 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby esunge » Mon Jan 02, 2012 8:55 pm

МУ-ын начин А.Хатансайхан: Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг заан очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.
It's NON Classic-o
User avatar
esunge
 
Posts: 272
Joined: Wed Oct 03, 2007 5:07 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby esunge » Mon Jan 02, 2012 9:00 pm

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгор явж байгаад нэг айлд ороод гарч. Уг айлын баруун орон дээр тухлан сууж айраг уух арслангийн дэргэд нь нутгийн нэгэн бvсгvй сууж таарч. Арсланг явсны дараа айлын хvн орон дээрээ хэвтэх гэтэл 200-гийн цагаан орны пvрш нь гулзайсан байжээ. Нутгийн шооч залуус арслангийн хажууд сууж байсан бvсгvйг тэр цагаас хойш “Арслантай ор гулзайлгадаг хvvхэн гуай” хэмээн хаа явсан газар нь ичээх болсон гэнэ.
It's NON Classic-o
User avatar
esunge
 
Posts: 272
Joined: Wed Oct 03, 2007 5:07 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Гүртэн » Mon Jan 02, 2012 9:49 pm

Хэдэн бөхчүүд хөзөр тоглож байна гэнэ. Тэгсэн аймгийн арслан ............ нь би 5-тай. Чи бас 5-тай юм байна. Би массаа хаяад чи дарвал чи хож чадахгүй бол би хожъё гээд массаа шидчихэж гэнэ. Харин нөгөө аймгийн арслан ............. 1,2,3,4 гээд тоолж байснаа надад яаж 4 дөрвөлжин байдаг юм авлаа гэжээ.
/Нэрийг нь бичвэл сүүлд үг хаяад салахгүй юм болно гээд орхив./
Last edited by Гүртэн on Mon Jan 02, 2012 10:03 pm, edited 2 times in total.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby the kop__b_none » Mon Jan 02, 2012 9:55 pm

хаха
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1271
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby hosko » Tue Jan 03, 2012 1:28 am

Гүртэнгийн хар wrote:Хэдэн бөхчүүд хөзөр тоглож байна гэнэ. Тэгсэн аймгийн арслан ............ нь би 5-тай. Чи бас 5-тай юм байна. Би массаа хаяад чи дарвал чи хож чадахгүй бол би хожъё гээд массаа шидчихэж гэнэ. Харин нөгөө аймгийн арслан ............. 1,2,3,4 гээд тоолж байснаа надад яаж 4 дөрвөлжин байдаг юм авлаа гэжээ.
/Нэрийг нь бичвэл сүүлд үг хаяад салахгүй юм болно гээд орхив./


За нэрийг нь хэлчих...хаха
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby jugder_08 » Tue Jan 03, 2012 9:05 am

Хэхэ 4 хөзөрөөр дарахаар масс байсан байна лдаа. Дөрвөлжин хөзөр байж :ногоон:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Гүртэн » Tue Jan 03, 2012 10:12 am

Бат-Эрдэнэ аварга Балжаа аваргатай хээр өвөртлөж хонож байжээ. Салхин дээр нь хэвтэж байсан Бат-Эрдэнэ аварга шүлсээ хаясан чинь Балжаа аваргын нүүрэн дээр унахад Балжаа аварга та ядаж анхааруулж байж шүлсээ хаяаач гэж уцаарлажээ. Хэсэг хэвтэж байснаа Бат-Эрдэнэ аварга анхаар гэхэд Балжаа аварга хөнжилдөө шургажээ. Тэгсэн харин Бат-Эрдэнэ аварга өмнөөс нь унгасан гэнэ дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby champion » Wed Dec 12, 2012 8:37 am

jugder_08 wrote:Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьд-аа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа гэжээ. :-o :-o :-o

хахах энэ нэлээн олон бєхчїїдэд тохиолдсон байх аа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby zak » Wed Feb 27, 2013 2:22 pm

Улсын начин Алтансүх бөхийн өргөөнд эцэг гаагаа өмсцөн тууж явна гэнэ. Хүүе бандааштай юу хийж яваа юм бээ гэсэн чинь, шорт биш юм уу, бандааш дотор нь байгаа шдээ
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby ХАЛИУН » Thu Feb 28, 2013 8:25 am

Гантогтох гарьд барилдахаа болиод нэг хоёр жил болж байх даа нэг амралтанд наадмаар байж таарч. амрагчид бараг байхгүй шахам энэ үед Гарьд гарч ирээд Гурван бүдүүн хамтлагийн нэг гишүүнийг узарч татаад л газар хүрэхээс нь өмнө босгож ирээд хавираад л олон төрлийн мэх хийгээд байж гэхдээ ерөөсөө газар хүргээгүй банйа. тэгж тэгж Гарьд яваад өгч 3 бүдүүний гишүүн аахилсаар амралтын хашааны тэнд ирэхэд түрүүнээс хойш харж байсан хамгаалагч залуу
- Гарьд таныг ёстой барахгүй байнаа тээ гэсэн гэдэг
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Брон » Fri Mar 01, 2013 5:42 pm

Д.Баяраа Гарьд нэг хэсэг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан үе юмсанж. Монголын уран сайхны “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн, гавъяат жүжигчин Ж.Сүххуяг тэргүүтэй хэсэг жүжигчид Цагаан-Үүр суманд очжээ. Тэгэхэд Д.Дамдин аваргын зурагтай архи Хөвсгөл даяар брэнд бүтээгдэхүүн шахуу юм болж байж. Д.Баяраа гарьд Засаг ноёны хувиар ч, найзынхаа хувьд ч Ж.Сүххуяг гуайг хүндлэн дайлж, цайлахаар болжээ. Тэгээд гарьд “Сүхээ нааш ир” гээд дагуулан нэг дэлгүүрт орж. Тэр дэлгүүрын лангуун дээр Д.Дамдин аваргын зурагтай мөнөөх сархад байна гэнэ. Гарьд худалдагчид хандаж “Ааваас хоёрыг өгчих” гэжээ. Авчираад өгөв гэнэ. Тооцоогоо ч хийж. Ж.Сүххуяг гавъяат “Би нэгийг авъя” гэсэн чинь “Хэрэггүй” гэж байна гэнэ. Мань хоёр нөгөө хоёр “Аавыгаа” өвөртлөж аваад 69 машинд суугаад л байр руугаа манаргажээ. За тэгээд гарьд маань “Ааваараа” зочидоо дайлж, хундага тулгаж гарчээ. Тийн тулгаж байгаад амсангуутаа гэнэт ярвайгаад “Аав сүүлийн үед жаахан хулхи болчихоо юу даа “ гэсэн гэдэг ээ.
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1672
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby champion » Mon Mar 11, 2013 5:48 pm

Баянаа аварга хожигдож яваад Мөөеө аварга руу хартал нөгөөх нь салаавч гаргадаг онигоо чинь ориг нь биш юм байна.
Ориг нь энэ:
80 оны олимпийн сорилго цуврал тэмцээнд хойно болж чөлөөтийнхөн явж. Бүргэдаа гуай дөнгөж шигшээд ороод байж. тэгээд амьтан ах дүүс нь юм захиад 1500 төгрөг өгснийг нь 500 рубль болгоод тэгээд тэрийгээ Омскын шалган дээр баригдаад нөгөөхөө хураалгачиж. тэгээд тэмцээн эхэлтэл Мөөеө аварга чамтай барилдах нөхөр чинь чиний 500г хураадаг нөхөртэй нэг овогтойн байна. би энгэр дээрх нэрийг нь яг харсан яг мөн байна гэж. Мань хүн дэвжээн дээр гартал нөгөөх нь нээрээ ч адилхан харагдахаар уур нь хүрээд элдэж өгч. тэгээд Мөөеө аварга руу мэх хэлэх бол уу гээд хартал урдаас нь 500 рубль 500 рубль 5 хуруугаа үзүүлээд байж. уур нь хүрээд бүр цус нөжийг нь гоожтол мөргөөд ялтал мөөеө аварга "би андуурчиж өөр нөхөр байна" гэсэн гэнэ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby champion » Mon Mar 11, 2013 5:52 pm

Ооска гавьяатыг дэлхийн аваргаас мөнгө аваад иртэл
Ойдов гуай: жингийн чинь хойд солонгос нөхөр ирэв үү?
Ооска: ирээгүй
Ойдов гуай: өө тэгвэл чи 3т л орсын байшд
Ооска: таныг олимп, дэлхийн аваргад орж байхад Зөвлөлт задарсан байсан уу
Ойдов гуай: задраагүй байсан
Ооска: өө тэгвэл та 17д орсын байшд...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby horidol » Tue Mar 12, 2013 7:12 am

#6 Bron wrote: Д.Баяраа Гарьд нэг хэсэг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан үе юмсанж. Монголын уран сайхны “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн, гавъяат жүжигчин Ж.Сүххуяг тэргүүтэй хэсэг жүжигчид Цагаан-Үүр суманд очжээ. Тэгэхэд Д.Дамдин аваргын зурагтай архи Хөвсгөл даяар брэнд бүтээгдэхүүн шахуу юм болж байж. Д.Баяраа гарьд Засаг ноёны хувиар ч, найзынхаа хувьд ч Ж.Сүххуяг гуайг хүндлэн дайлж, цайлахаар болжээ. Тэгээд гарьд “Сүхээ нааш ир” гээд дагуулан нэг дэлгүүрт орж. Тэр дэлгүүрын лангуун дээр Д.Дамдин аваргын зурагтай мөнөөх сархад байна гэнэ. Гарьд худалдагчид хандаж “Ааваас хоёрыг өгчих” гэжээ. Авчираад өгөв гэнэ. Тооцоогоо ч хийж. Ж.Сүххуяг гавъяат “Би нэгийг авъя” гэсэн чинь “Хэрэггүй” гэж байна гэнэ. Мань хоёр нөгөө хоёр “Аавыгаа” өвөртлөж аваад 69 машинд суугаад л байр руугаа манаргажээ. За тэгээд гарьд маань “Ааваараа” зочидоо дайлж, хундага тулгаж гарчээ. Тийн тулгаж байгаад амсангуутаа гэнэт ярвайгаад “Аав сүүлийн үед жаахан хулхи болчихоо юу даа “ гэсэн гэдэг ээ.

Цагааннуурын засаг дарга байсан байх шүү нэг хэсэг
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby ЦАГААН » Mon Apr 01, 2013 5:35 pm

Галзуу харцага ойрд хэр онигоо ярьж байгаа юм болдоо ...
Хэдүүн лав нэг хэсэг түйвээж байсан даг ...

Харцага ярьсан юм.

Чөлөөтийн дэлхийн аваргын бэлтгэлд гарчаад байсан чинь Мөөеө аварга тэдэн дээр амархаар ирж.
Хагас сайн өдөр л аварга тарваганд явж. Чулуу төмөр утасаа бэлдээд байж байгаараа ... гэчээд явж явж орой ирээд байрныхаа доогуур нэг юм шидчээд шууд орчиж гэнэ. Гүйж очоод харсан чинь нэг мөндөл байв.
Маргааш нь бүтэн сайнд аварга бас л юмаа бэлдэж байгаарай гэчээл явсан гэж байгаа юм.
Орой хүрээд ирэхээр нь харцага урдаас нь гүйж очоод "тарвага яасан аваргаа?" гэсэн чинь нэг муухай харснаа:
Тарвага муу пязду чинь хагас сайнд хагас ажиллачаад, бүтэн сайнд бүтэн амарчихдаг юм байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby El Payaso » Tue Apr 02, 2013 2:34 pm

:-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38823
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby champion » Mon May 06, 2013 2:16 pm

Галзуу харцагын онигооноос:
Өчигдөр Хонгконг руу нисэх гээд онгоцны буудал дээр WorldBank-нд ажилладаг ах хүүтэй сууж байтал арслан Бүрэнтөгс, харцага Бат-Орших 2 дүү ирж мэндэллээ. Энэ ах хүүтэй танилц, банкир хүн байгаа юм гэсэн чинь Бүрэнтөгс: аан Монгол хүн гэж бодлоо шүү андуурах гэж байна ш дээ гэдгийн. Одоо энэ ахыгаа 1 хүн амтай Банкир улсын иргэн гээл шоолоод явж байна хахаха...
Last edited by champion on Mon May 06, 2013 3:43 pm, edited 1 time in total.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby J@x » Mon May 06, 2013 3:17 pm

xaxaxaxa
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13081
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Цогоо » Sat May 11, 2013 12:19 pm

champion wrote:Галзуу харцагын онигооноос:
Өчигдөр Хонгконг руу нисэх гээд онгоцны буудал дээр WorldBank-нд ажилладаг ах хүүтэй сууж байтал арслан Бүрэнтөгс, харцага Бат-Орших 2 дүү ирж мэндэллээ. Энэ ах хүүтэй танилц, банкир хүн байгаа юм гэсэн чинь Бүрэнтөгс: аан Монгол хүн гэж бодлоо шүү андуурах гэж байна ш дээ гэдгийн. Одоо энэ ахыгаа 1 хүн амтай Банкир улсын иргэн гээл шоолоод явж байна хахаха...
Энийг би хэдхэн хоногийн өмнө сонссон шт. Нөгөө Хонгконгоос ирж байсан онгоцноос үсэрч амиа хорлох гэж байсан хүнийг барьж баатар болсон залуутай танилцсан юм. Тэгсэн тэр танилцдагийн урд орой нь тэд нар гөрөөсөнд явахад Мөнхбаатар арслан, энэ Бүрэнтөгс тэгээд тэр Дэлхийн банкинд ажилладаг хүн энэ тэр явсан гэсэн. "Бүрэнтөгс ёстой гоё онигоонд орсон" гээд нөгөө Буяа гээд залуу татаж унаад байсан. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17464
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby champion » Tue Aug 06, 2013 11:50 pm

аймгийн арслан Сүрэнжав сургуулиа төгсөж ирээд манай сургуульд хэсэг багшлав аа. тэгсэн башш нарын дунд нэг хөгжөөнт тэмцээн болж л дээ. манай хүнээс Ө үсгээр эхэлсэн хүнсний ногоо гээд асуутал мань хүн: Өгөрций...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby crusader » Wed Aug 07, 2013 12:06 am

дээр нэг форумын хэн билээ дээ нэг гишүүн нь бичсэн байсан даа болсон явдал гээд.
Санжаадамба коллектив бааранд савхин курткыг нь яасан гэлээ дээ....тэр нээрээ миний уншсан бөхчуудийн тухай хамгийн инээдтэй явдал байсан...одоо яг сайн санадаггүй ээ. юу гэцэн байлаа даа :-o
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6699
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest