Бөхчүүдийн тухай онигоо

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 2:52 pm

За энд бөхчүүдэд тохиолдсон хөгжилтэй явдал, онигоонуудыг бичиж байх юм...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 3:02 pm

Бөхчvvдийн хөгжөөнт явдал

Дундговь аймгийн харъяат улсын начин Улаанхvv улсын цол аваад удаагvй байх vедээ хадмындаа хоноод өглөө яаруухан тэргээ асаан хөдөлжээ.

Фэнvvд

Талбай дээр Сvхбат аваргын фэнvvд болон Өсөхбаяр аваргын фэнvvдийн хооронд зодоон болж, хоёр талаас хvч тэнцvv байсан ч эцэст нь гуравдугаар тусгай тасгийн фэнvvдийн ялалтаар дуусчээ.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 3:03 pm

Хуучин гутал ба улсын

Арслан Л.Сосорбарам, Ж.Чойжилсvрэн хоёр ХААДС- , д сурч байсан цаг. Бас Д.Гомбосvрэн сурч байж. Тэд 1963 оны наадмын бэлтгэлд хамтдаа гарчээ.Д.Гомбосvрэн наадуулынхаа vгэнд их сайн орно.

Нөгөөдvvл нь vйлийг нь vзэж хэтэрхий зарна. "Алчуур норгоод толгой дээр тавь, массаж хий, гутал аваад ир, зодог хатаа"гээд юм бvрээ хийлгэнэ. Заримдаа залуу бөх "Дандаа надаар..." гээд жаахан дургvйцэхэд нь "Юу гэнэ ээ, улсын цолтонг хvндлэхгvй бол цол горьдолтгуй шvv" гэхэд "За, за" гээд л гуйнэ. Залуу бөх маань нэг муу хуучин бакиал гуталтай, тvvнийгээ хаяхгvй тордоод өмсөөд байх. "Энэ муухай юмаа хая" гэхээр "Хаяна, хаяна. Эндээс явахдаа хог дээр хаячихна" гэх. Явах болтол нээрээ хог дээр хаясан байж. Сосорбарам арслан тvvнийг нь аваад цаасанд сайн боогоод өөрт нь мэдэгдэлгvй чемоданы нь ёроолд хийчихэв гэнэ. Бэлтгэлээс ирээд гэр гэртээ буухад "Майжиг гутап чемодандаа Манай Гомбосvрэн гэртээ" гэж дооглотол учрыг ололгvй "Баяртай" гээд л явж дээ. Маргааш нь наадам дээр уулзтал бөөн уур "Та намайг хорлох гэж хог дээр хаясан гутал чемоданд хийсэн байна, энэ, тэр" болжээ. Тэгэхэд нь "Өөрийн өмсөж явсан гутлаа өөрөө хог дээр хаяна гэж юу гэсэн vг вэ. Муу ёр. Чи маргааш начин болно" гэжээ. "Нээрээ, тийм vv" гээд л тэр дороо баярлаад явчихаж. Тэгээд нээрээ л начин болж дээ. Их ч баярлаж. "Би нээрээ гутлаа хаясан бол цол авахгvй байсан байх шvv" гэж ирээд л баярлаад байсан гэнэ.

"Манай "Дvvгvvр" их цайлган, хvнд итгэмтгий сайхан бөх деө" гэж Co арслан дахин дахин хэлэх нь ахмад vеийнхний нэг их сайхан чанар юм даа...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 3:05 pm

Морь хийгээд тоосго буюу хариугаа авсан шоглоом

1976 оны наадамд хэсэг бөхчvvд Харзтайд бэлтгэлд гарав гэнэ. Арслан У.Мижиддорж өөрийн зураг сайн зурдаг хvvгээрээ цээж том, бөгс шувтан, шодон сvvлтэй, хамрын нvх том бор морийг бvдэрч байгаа, сvvл нь гозойж байгаа янз бvрээр зуруулж авч. Хvv нь тэр зургаа зурахдаа инээд алдаад байсан гэнэ.

Арслан, Л.Сосорбарам арсланд "Би нэг морь алдчихаад олдоггvй, иймэрхvv л морь" гээд нөгөө зургаа vзvvлжээ. Тэр зургийг Co арсланийн жижигхэн охин ааваасаа авч харчихаад аав руугаа сvрхий харсан гэнэ. Адилхан байж л дээ. Vvний хариуг Co арслан Дагвасvрэн арслантайгаа нийлэн хөөрхөн авчээ.

Бэлтгэлээс буухдаа У.Мижиддорж арслан чөмоданаа , барьчихаад "Энэ жил би тун сайн байгаа юмсан. Бэлтгэл ! ч сайн хийлээ. Гэтэл чемоданаа даахгvй шахам болчих юм, хаашаа юм бэ" гээд байж. Учир нь хоёр арслан ах арслангийнхаа чемоданд хэдэн тоосго даавуунд нандигнан боогоод хийчихсэн юмсанж. Арслан гэртээ I ирээд чемоданаа задалтал боодолтой хvндхэн юм байсанд авгай нь ихэд баярлан цагаан идээ байх нь гээд задалтал тоосго байжээ...

Энэ тухай Мижигээ арслан нөгөө хоөртоо "Та хоёр хөгшний горьдоо гаргаарай" гэж сууна.

Д.Гомбосvрэн начингийн өргөдөл

Улсын начин Д.Гомбосvрэн арслан П.Дагвасvрэнтэй тамхилжээ. Арслан хөергийг нь өвөртөлж охиж. Хэсэг байж байгаад гуйхааар нь өгчихөж. Гэтэл начин "Чи өгөхгvй байх чинь яагаа вэ" гэжээ.

Арслан МVБХ-ны дэд тэргvvн асан П.Даваасамбуу гуайд сэмхэн "Та цаадахьтайгаа дахин тамхилаадхаач" гэж. Тамхилж. Начин гараа явуултал Даваасамбуу гуай хөөргийг нь арсданд өгчихөж. Өвөртөлжээ. Өгсөнгvй. Хэд хонож. "Явах боллоо, цаадахь чинь хөөрөг өгдөггvй" гэж начин арслан У.Мижиддоржид ярьж арслангаар авахуулах арга боджээ. Хоёр арслан хуйвалдан начингаар өргөдөл бичvvлжээ. "Улсын арслан П.Дагвасvрэнд, Би таны шvрэн толгойтой, алтан нуухтай, их гарын хаш цагаан хөөргийг гурав хоног бариад өгье. Улсын начин Д.Гомбосvрэн ...он...сар...өдөр" гэсэн өргөдөл бичvvлж аваад хөөргийг нь өгсөн байна.

Одоо энэ тухай хоёр арслан наргиа болгон ярьж "Манай Гомбосvрэн хvнд итгэмтгий, их сайхан хvн шvv" хэмээн нөхрөө магтах зуур "Хоёул шvvхэд хандан тэр хөөргийг нь авч амьдралдаа хэрэглэе. 10 гаруй сэя төгрөгийн vнэтэй хөөрөг гэж цаадахь чинь ярьж байсан" хэмээцгээнэ Нэг л өдөр улсын начин "Дvvгvvр" хэмээх Д.Гомбосvрэн гуай "шvvхэд дуудагдаж" мэдэх бололтой.

Бөхчvvдийн наргиа

Хvнсний манлай vйлдвэр "Спирт бал бурам" ХК-ны нэрэмжит бөхийн барилдааны өмнө улсын арслан У.Мижиддорж, улсын арслан П.Дагвасvрэн, улсын харцага Д.Одсvрэн, улсын начин Ц.Дамдин, чөлөөт бөхийн олон улсын шvvгч Дvгэрсvрэн нар манай өрөөнд хэсэгхэн хуучлав.

Хуучлах ч гэж бие биенээ хэрхэн дамшиглаж явснаа ярьсан юм. Дvгэрсvрэн гуай бид хоёр яриаг өдөөсхийн ганц хоёр асуулт хавчуулж суулаа. Ихэнх яриа улсын арслан П.Дагвасvрэнгийн нөхдөв "явуулж", тоглоом хипдэг байсан тухай голлож байв.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 3:07 pm

Бөхийн тайлбарлагч

Бөхийн тайлбарлагч: За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа гэжээ.


НУРУУН ДЭЭРЭЭ АЛГАДУУЛААД…

Жараад оны эхээр тодорсон у/з Ц.Санжаа бяр, жингээр vеийнхнээ аагладаг гэлцдэг сэн. Өмнөговь аймгийн уугуул, ц/з Баяцоо: Өмнөговь аймагт (1962) “Алдар” нийгэмлэгийн бөх, у/а Ч.Бээжин тэргvvтэй заан Ц.Санжаа, Ө.Эрдэнэ-Очир, Т.Зундуй нар очлоо. Ханхар том Санжаа зааны аманд очоод өрөхдөө болж өгвөл эзгvй майхан шиг цээжин доогуур нь гvйгээд хаячих юм бодлоо.

Гараа савлаад барихыг завдахад нь хоёр хөлд нь зөрж гvйгээд гутлын улаар шахам тэврээд өндийх гэтэл нуруун дээр өрөөсөн гараар алгадаад харуулдуулдаг байгаа… гэж хуучилжээ.


ДЭВСГЭР ГАРСНЫГ МЭДСЭНГVЙ…

…Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа а/з Л.Дашдаваа (у/н)-г шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав даншгийн начин, жvрвий хэмээх Лувсандорж гуай “Нvцгэн шалан дээр хvvхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хvvдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.


ЗУУТЫН ДЭВСГЭРТ РVV…

Санжаа заан жолооч болоод төрөлх Өвөрхангай аймагтаа суурьшсанаас хотод тэр бvр барилдаж амжихгvй. Наяад оны эхээр СТО-ны хажуугийн гэр хорооллын гудамжинд алхаж явав. Хуучивтар хөх дээл хэлхийтэл шууж бvсэлсэн нь хөдөөгийн малчны төрхтэй.

Халамцуу хоёр залуу дуудаж зэрэгцэн ирээд “Аминдаа хайртай бол мөнгөө гарга…” хэмээн сvрдvvлэхээр ихэд айсан дvр vзvvлж өврөөсөө тvрvvвчээ гарган нээвэл 5, 10, 50 зуутаар дэвсгэрлэсэн төгрөг харагдахад шунагийн сэтгэл сэргээ биз. Зуутын дэвсгэртvvдийг сугалахаар гараа явуулахад нь тvрvvвчтэй гараа дагуулан хусаад орхитол налмагсхийн vсрээд өгөв.

Нөгөөх нь “Амь авар…” гэж хашгираад гудамж тойрон арилжээ. Танилындаа зочлуулаад оройхон буцвал мань дээрэмч салгалан босонгуутаа зааныг хальт хараад байдгаараа зугатаан холдсон гэдэг. Дээрэмчдийг хvн бvр ийн хашраадаг бол тоо алдатлаа яалаа гэж олшрох вэ дээ.


БАРЬСАН ГУРИЛАА ШИДЧИХЭЭД…

Өвөрхангай аймгийн бараа баазын хашаанд гурил ачиж байх vеэр нь дvрсгvй нэгэн “Заан минь, цаана чинь аймгийн дарга нар ирэх гэнэ. Одоо, та тvргэлээрэй” гэж шавдуултал хоёр гартах гурилаа “Зил-130” тэргэний тэвш өөд зэрэг шахам шидчихээд кабин руугаа ганцхан vсрээд орчихсон юм гэнэ лээ. Бяртайгаа батлахын зэрэгцээ хөнгөн жингийн бөх шиг хөдөлгөөнтэй байсны бас нэг гэрэг энэ ээ.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby avarga » Tue Jul 07, 2009 3:19 pm

За энд нэг жаахан дэмий онигоонууд байна кэкэ.

Хэсэг залуу бөхчүүд бэлтгэлийн дараа порно кино үзээд сууж байж. Нэг харсан арслан Бадамсэрээжид гуай ороод ирчихсэн зогсож байна гэнэ. Сандараад зурагтаа унтраатал арслан "алив саяны хоёрыг дахиул" гэжээ.

**********************************************************************************************

Мөн л хэсэг бөхчүүд цуглаад суучихсан порно үзэж байжээ. Кино дуусахад начин Намдаг "за даа бид нар ч хийх гэж зүгээр гурилддаг юм байна даа" гэв.

********************************************************************************************

хэдэн бөх найзууд маань суугаал урд шөнийн үзсэн порно канугаа ярьжийсан 1 нь Монгол хэлдээр юмуу гээл асууж..
тэгсэн 1 нь - өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй ийн.. гэжийнэ шүү хэххэхэ...

********************************************************************************************

Бөхийн тайлбарлагч: За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа гэжээ.

********************************************************************************************

Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүл ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул:
-Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул:
-Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

***************************************************************************************

-за манай балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөө л тавиулчиж байгаа харагдна.
-за манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад байх юм.
-манай заан бэлтгэл сайтай байна. хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй байна шүү.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby jugder_08 » Tue Jul 07, 2009 3:32 pm

Даян аварга А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гараад хоёулаа нэг амралтын газар байрлаад нилээд хэд хонож гэнэ. Гэтэл нэг өглөө Гантогтох гарьд босч ирээд энэ нэг "Бундан хамартай, бухан царай" таас өөр хүн харахгүй ямар уйтгартай байнаа гэж гэнэ.
Тэгэхээр нь Сүхбат аварга яасан их доромжилдог нөхөр вэ, чамаас хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой бэлтгэл хийж байгаад Сүхбат аварга оллоо оллоо гээд сунаж унаад байна гэнэ тэгээд "Цэцгэн хамартай, Цэрмаа царай"-т гэж гэнэ. хэхэ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby jugder_08 » Tue Jul 07, 2009 3:42 pm

Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, 3 бүдүүн хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд байж гарч яваад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээ л унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээ л, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ. Учка-д
- Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэж ээ.

:-o :-o хэхэ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby jugder_08 » Tue Jul 07, 2009 3:49 pm

Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьд-аа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа гэжээ. :-o :-o :-o
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Г.Баяраа » Tue Jul 07, 2009 9:06 pm

[quote="avarga"]Бөхчvvдийн хөгжөөнт явдал

Дундговь аймгийн харъяат улсын начин Улаанхvv улсын цол аваад удаагvй байх vедээ хадмындаа хоноод өглөө яаруухан тэргээ асаан хөдөлжээ.

энийг яаж ч хичээгээд ойлгосонгүй :help:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby jugder_08 » Wed Jul 08, 2009 9:23 am

Бадруул wrote:
Г.Баяраа wrote:
avarga wrote:Бөхчvvдийн хөгжөөнт явдал

Дундговь аймгийн харъяат улсын начин Улаанхvv улсын цол аваад удаагvй байх vедээ хадмындаа хоноод өглөө яаруухан тэргээ асаан хөдөлжээ.

энийг яаж ч хичээгээд ойлгосонгүй :help:

Ойлгож ядаад байх юу байсын? Хадмындаа хонолоо л гэжийшд..
Улаанхүү начин хадмындаа хоноод байхдаа яахав дээ..
Хахахахахаха... :-o :-o :-o


:smile:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Miro Klose » Wed Nov 18, 2009 8:28 pm

Онигооны наадамд найман удаа түрүүлж, дөрөв үзүүрлэсэн
Р.МАНЛАЙ (2009-03-30)


Нэрийн хуудас:
Бөх овогт Агвааны Тэгшээ. 1962 оны есдүгээр сарын 4-д төрсөн. Бар жилтэй. Самбо, жүдо бөхийн спортын мастер. Улс, хотын АШТ-ий 30 гаруй медальтай. Мөн биеийн тамирын болон соёлын тэргүүний ажилтан цолтой, 2008 онд Ард түмний гавьяат цолоор шагнагдсан.



Инээдмийн баяр болж байгааг тохиолдуулан Зууны манлай онигооч, цэргийн начин А.Тэгшээтэй уулзаж ярилцсан юм.



-Та багадаа ямархуу хүүхэд байв. Удам сударт тань барилддаг хүнээс гадна алиа наргианч хүмүүс байсан уу?
-Ах нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, айлын зургаан хүүхдийн дөрөв дэх нь. Хэдийгээр хөдөө төрсөн боловч бага нас маань Ганданд өнгөрсөн. Өвөө, эмээгийн гар дээр өссөн болохоор хөгшин хүн шиг яриатай, амархан гомддог, цайнд дуртай даа. Угийн мариалаг хүүхэд байсан учраас “Гандангийн гахай Тэгшээ” хочтой явлаа. Мөн “франц Тэгшээ” ч гэлцэнэ.

Учир нь гэвэл манай аав, ээж Францад гурван жил амьдарсан юм. Тэндээс надад гоё гоё тоглоом явуулна, түүгээр би хүүхдүүдэд гайхуулдаг байлаа. Хичээл сурлагын хувьд гэвэл нэгдүгээр ангийн эхний хоёр улиралд сайн дүн аваад түүнээс хойш төгсөн төгсөтлөө “Эх орны алтан гурав” гарсан даа. Тооны хичээлдээ дургүй. Ямартаа л багшийнхаа шохойны саванд үхсэн хулгана хийж айлгаж байхав.

Удам судрын тухайд гэвэл ээжийн талынхан алиа марзан талдаа хүмүүс байх. Ээж Д.Ичинхорлоо маань ч насаараа найруулагч хийсэн, урлагийн хүн.

-Хэзээнээс онигоо ярьж эхэлсэн бэ?
-Багын л худлаа ярьж, хүн инээлгэсэн хүүхэд байлаа. Богд ууланд гарч баавгай буудсан... энэ тэр гээд л залж өгнө шүү дээ. Тийм учраас зургадугаар ангиасаа хойш сургуулийнхаа ёолконд алиалагч хийсэн. Алиалагч болохоор муу гарсан хүүхдүүдийг дурандаж, нэрийг нь зарлана. Нэг ёолкоор “6а ангийн Ганбаа муу сурлагатан” гэж зарлаж байгаад орой нь нөгөөх Ганбаадаа зодуулсан удаатай. Түүнээс хойш сурлага тааруу хүүхдүүдийн нэрийг зарлахдаа айдаг болсон. Харин цаанаас зарлахыг шаардаад л хэцүү шүү.

1979 онд цэрэгт татагдаад, тэндээсээ “Хүч” нийгэмлэгт шилжсэн. Улмаар 1980-1983 оны хооронд Цэргийн дунд сургуулийн улс төр, хилийн цэргийн ангийг төгссөн юм. 10 жилдээ алиалагч хийдэг байсан бол ЦДС-ийг төгстлөө өвлийн өвгөн болсон. Нэг удаа халамцуухан өвгөн болж, пакталж байлаа. Офицер болоод 14 жил салаа, салбарын дарга хийсэн.

Миний онигооны багш бол Монгол Улсын соёлын гавьяат И.Цэрэнжамц, “Хилчин”-ий Д.Дашжамц начин нар. Нэг удаа наадамд барилдах гээд ангиас чөлөө өгөхгүй болохоор нь утсаар Х.Баянмөнх аварга болж яриад өөрөө өөртөө чөлөө олгож байлаа.

-Та хэдийгээр цэргийн начин цолтой ч онигоондоо дархан аварга нь. Хичнээн удаа онигооны наадмын түрүүг авч байв?
-Нийтдээ 12 удаа оролцсоноос наймд нь түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн. Гэхдээ тэр дөрөв нь ч бас л түрүү байсан даа. Нэг хүнийг дандаа түрүүлүүлээд байхаас залхсан уу яасан шүүгчид зарим жил нь намайг албаар доош дарсан. Яг л Б.Бат-Эрдэнэ аваргыг дандаа түрүүлээд байхаар хүмүүс уйдсан шиг явдал болсон доо.

-Цээжиндээ хэдэн онигоотой вэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. Жишээ хэлье л дээ. Нэг удаа “Драгон” төвийн хажуугаар явж байтал Өвөрхангай руу явах микроны жолооч залуу намайг харангуутаа “Тэгшээ ах аа, манай микронд суугаач. Таныг Өвөрхангай үнэгүй аваад явъя. Очоод айраг, цагаан идээн дээр хэд хоног сайхан байхгүй юу” гэлээ. Намайг суумагц тэдний микро дорхноо дүүрсэн л ээ. Өглөө 9.00-өөс орой 19.00 цаг хүртэл явахдаа машины хөгжим асаалгалгүйгээр тасралтгүй онигоо ярьсан, нэг ч онигоо давтаагүй юм даг.


Source: Таван Цагариг
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby ЦАГААН » Tue Dec 01, 2009 12:18 pm

АИУ-ын депатууд шинэ ерөнхийлөгчөө сонгоод, түүгээр өршөөл гаргуулах тухай хэлэлцэж байна гэнэ.
Хадбаатар аваргыг ааваас гаргаж авахаар санал гаргахад хэн нэгэн нь (Одончимэд гуай шиг санагдана)

"Манай энэ Хад аваргын хийсэн хэрэг чинь нээх сүртэй эд биш шүү дээ... дээр үеийн хүмүүс бол өдөр бүр л хонины бэлчээрт үйлддэг байсан хэрэг..." :-o гэж аваад эмэгтэйчүүдийн зүгээс бөөн шүүмжлэлд өртөж байсан гэнэ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby ЦАГААН » Tue Dec 01, 2009 12:37 pm

6 зааны гэгдэхээ больж Сүхбат аварга арслан болоод байсан үе юм гэнэ. (2001 оны өвөл байх)
Сагсан бөмбөгийн дээд лигийн бүх оддын тоглолтын үеэр болдог холимог оддын баг тоглох болж "заануудын" баг бусад одуудын багтай тоглох болж. Сүхбат арслан ганцаараа эсрэг багт тогложээ.

Тоглолтын явцад Пунцагаа:
"Сүхбат суучлаа, За би айлын 3 хүнийг тас тэврээд байж байя, Сумъяа үлдсэн 2-ыг нь аргалж байна байх... тэр хооронд Ганаа Өсөхөө Баавгай ах (том Сүхбат) та 3 яаж ийж байгаад нэг бөмбөг хий..."

Сумъяа бодол болон зогсоно:
"сая энэ муу нөхрийг шүүгчийг цааш харангуут шахаж татаад тавих гэтэл шортных нь резин тасраад... болсонгүй, шүүгчийн нүд хариулж байгаад нэг хонгодоод үзнэ дээ..."

Ганаа:
"Баавгай ахаа баавгай ахаа таны түрүүний тавхайдаад унагачдаг нөхөр босоод ирчихсэн Өсөхөөгийн суган доогуур бөмбөг бултуулаад л гүйгээд байна, та тэгж байгаад нэг хонгодоно байгаа... Амараа начинтай барилддаг шигээ юм болов оо (1995 оны 5-ын даваа)... намайг заан болоход бас яаалаа даа!!!..."

Дасгалжуулагч Мягмар заан болохоо байсан шинжтэй:
"За Баярсайхан минь чи арай олон оймс илээснээрээ сэлгээнд сууж байхдаа цаад шүүгчийнхээ урдуур хойгуур сайн гүйж, халхал... тэр хооронд нь... ийм комбинаци явъя (Пунцгаагийн техникийг хэрэглэх биз :-o )... чи тэгээд түрүүнийх шиг шүүгчийг аваад гараад явчихваа..."

Баярсайхан заан:
"Дасгалжуулагчаа наад айлын дасгалжуулагч чинь багтаа их хэрэгтэй зөвлөгөө өгөөд байна, та гар ачина шүү гээд дарамтлаад дуугүй суулгаж бай..."

Өсөхөө тоглолт дууссаны дараа баргил хоологоор ярилцлага өгч байна:
"За сая манай баг сайхан тоглолоо... түрүүн тэр Пунцагаа Сумъяа 2 айлын бүх тоглогчпыг хамгаалж байх хооронд (хаамгаалсан гэнээ :-o ) би цагирагт 13 удаа довтолж 13 дахиараа гоол хийж ард түмнээ баярлууллаа. Намайг хүмүүс Шак шиг биш юмаа гэхэд сагсны лигт тоглож байсан До-гоос дутах юм огт алга гэж байна..." хэмээн хэнэгчгүй авч байна.

Тэмцээн дуусахын үед талбай дээр эсрэг багаас ганцхан тоглогч үлдэж бусад нь гэмтлийн эмнэлэг явав, залуу арслан Сүхбат:
"Та нар шоудана шоудана гэж орж ирчээд, талбай дээр гарангуутаа яг үндсэн аргаараа яс үзээд байхдаа яадаг юм!!...(больё больё би гомдлоо ч гэх шиг)"
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby RBK » Wed Dec 02, 2009 4:53 pm

Бадруул wrote:
Г.Баяраа wrote:
avarga wrote:Бөхчvvдийн хөгжөөнт явдал

Дундговь аймгийн харъяат улсын начин Улаанхvv улсын цол аваад удаагvй байх vедээ хадмындаа хоноод өглөө яаруухан тэргээ асаан хөдөлжээ.

энийг яаж ч хичээгээд ойлгосонгүй :help:

Ойлгож ядаад байх юу байсын? Хадмындаа хонолоо л гэжийшд..
Улаанхүү начин хадмындаа хоноод байхдаа яахав дээ..
Хахахахахаха... :-o :-o :-o

Өглөө нь тэргээ асаадаг нь ч юучив дээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby sound of CFC » Sat Apr 17, 2010 10:20 pm

ALKAHOLIK wrote:
Бадруул wrote:
Г.Баяраа wrote:
avarga wrote:Бөхчvvдийн хөгжөөнт явдал

Дундговь аймгийн харъяат улсын начин Улаанхvv улсын цол аваад удаагvй байх vедээ хадмындаа хоноод өглөө яаруухан тэргээ асаан хөдөлжээ.

энийг яаж ч хичээгээд ойлгосонгүй :help:

Ойлгож ядаад байх юу байсын? Хадмындаа хонолоо л гэжийшд..
Улаанхүү начин хадмындаа хоноод байхдаа яахав дээ..
Хахахахахаха... :-o :-o :-o

Өглөө нь тэргээ асаадаг нь ч юучив дээ...

:-o :-o :-o
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Bibby » Sat Apr 17, 2010 10:32 pm

шал инээдгүй болгодог бна шт хаха
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Цоомоо » Sat Apr 17, 2010 10:33 pm

Bibby wrote:шал инээдгүй болгодог бна шт хаха

Чи өөрөө шал инээдгүй болгоод хаячиждээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby chelsea_richie » Thu Jun 17, 2010 11:05 am

монгол бөхчүүд хээгүй гүндүүгүй сайхан залуучууд шүү.
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby munkhbayar_AC » Tue Jun 29, 2010 3:49 pm

аймгийн арслан сүрэнжаваас багш Ө-гөөр эхэлсэн хүнсний ногооны нэр хэл.Сүрэнжав бодож байснаа өгөрций гэсэн гэдэг
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby Bayara » Tue Jun 29, 2010 3:53 pm

Зөв л хэлсэн байна шдээ. кк.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby munkhbayar_AC » Wed Jul 07, 2010 12:05 pm

Огурцы гэж орос үг биз дээ. Эсвэл өргөст хэмх гэж хэлсэн бол болохын.Өгөрций гэж үг харин байхгүй ш дээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby chelsea_richie » Thu Jul 08, 2010 11:12 am

Монгол Улсын аварга Д.Хадбаатарт тохиолдсон хөгжөөнтэй адал явдлууд

Нутаг: Төв аймаг
Хадаа багадаа их нойртой хvvхэд байж. "Хараагийн харзнаас ус бариад ир" гэж ээж нь явуулах. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хvрэхvйд мөс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. "Гэдэс гvзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггvй хvvхэд байсан. Хадаагаас өөр хvvхэд мөсөн дээр унтах байтугай малгайгаа авах нь vгvй хvйтэнд шvv дээ" гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

Архи уухгvй гэж амласан нь
Хадаа Баруун хараад ирээд гадуур нөхөдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь, "Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хvн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл..." гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бvдvvвтэр иштэй хvрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хvрзний иш хуга vсрээд явчихаж. Аварга юу ч болоогvй мэт эргэж харснаа "Ээжээ, би архи уухаа больё..." гэсэн гэдэг юм.

Аваргын унтсан ор
Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь vргэлжилж дуусчээ. Тэр vед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.

Тэр vед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хvндлэн тvvн дээрээ унтуулахаар ор засч өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогvй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пvрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргvй болсон гэдэг.

Хадаагийн ёс
Хадаа аварга ёс журам их баримталдаг бөх байсан аж. Хариад ээждээ золгочихоод тэр хавийн таньдаг хөгшчvvлийнхээр орж золгох гэж бараг л гvйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгvй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хөндөлдөж орж гарна. Хөгшчvvлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илvv ч уухгvй цагаан сараар хvчит аваргыг орж ирэхэд дэндvv их баярладаг байсан. Аав маань Хадааг хvлээгээд суучихдагсан гэж сэтгvvлч Ж.Лхагвасvрэн дурсдаг юм.

Ер бусын золголт
Хадаа аварга өөд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангvй ярьж хөөрч байснаа тайзан дээрээс гэнэт босч vзэгчдийн суудал руу ухасхийв. Vзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.

Тэгэхдээ мань хvн орон шоронгоор 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх "Шөрмөс" хэмээн алдаршсан Нямхvv гэгчтэй золгохоор боссон юм байж.

Тийнхvv тэр чигээрээ Нямхvvгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гvндvvгvй ч эр бол доо... Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мөртлөө тэр шvv дээ.

Ээждээ мах авч очсон нь
Хадаа аварга Яармагт "Тарваган" Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь өдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночихоод маргааш нь "Уяачдын баяр"-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рvv хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгvvр оржээ. Тэгсэн картны мах гараад эх захаа алдсан бөөн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Тvvнийг харсан Хадаа: "Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай..." гэчихээд хvvхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа өргөн тэвэрчихээд дугаарлагсдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мөн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь өгсөн гэдэг юм.

Ухаарлын хожуу он жилүүд
Хамгийн сvvлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, өмнө өмнөхөөсөө илvv ухаарсан шинжтэй "Эндээс гараад хичээнэ ээ. Ард тvмэн төр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа" хэмээн байн байн ярьж бvр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мөн аваргыг хугацаанаас нь өмнө суллуулах талаар Төв аймгийнхан нь ихэд гvйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

Хад ахынд зочлуулсан минь
Нэгэн удаа би аваргынд очлоо. Хөдөө яваад иржээ. Өвөл 12-р сард байсан. "Дvvдээ сайхан мах чанаж өгнө өө" гэж байна. Тэс хөлдvv хавсраад хөлдөөсөн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом төмрөөр хөших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. "Дvv өнөөдөр ажил vгvй амарч байна уу?" гэлээ. Би "Тийм ээ" гэсэн чинь "За тэгвэл хоёулаа амралтын өдрөөрөө жаахан алжаалаа тайлъя" гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад "Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь "Зvгээр зvгээр" гээд аягалж билээ. Мөн ч хээгvй гvдэсхэн сайхан ёстой л хvний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бөхийг аварга цолтой бөх хvндлэхгvй тоохгvй байж болно шvv дээ.

Аваргын хадсан хашаа
Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сvйд. Бужгар гуай хvvдээ хашааны банзнууд муудчихаж тvvнийг сэлбэ гэж алх хадаас өгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ.

"Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгvй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа" гэхэд Хадаа

"Би уг нь зөөлөн цохисон шvv дээ. Энэ банзнууд чинь хагарчихаад болдоггvй" хэмээн толгойгоо маажин зогсчээ.

Аваргатай архидсан нь
Эдvгээ Сэлэнгэ аймгийн "Хангай" хэвлэх vйлдвэрийн дарга, сэтгvvлч, зохиолч Ж.Лхагвасvрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасvрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лvг лvг шогшин ирж дээлээ өмсөөд цааш харан ямар нэг юм өвөртөлснөө Ж.Лхагвасvрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд

"Ярьж хөөрөх цаг зав гарахгvй юм. Чамд зориулсан юм" гээд хоёр шил архи гаргаж бөглөөг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасvрэнд өгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасvрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусч байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгvй буцаан өгөхөд ганцхан залгичихаад дөрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дvv нь ахыгаа загнаж

"Та барилдаж байгаа хvнд архи өгч уруу татлаа" гэжээ. Хадаа ч наадамдаа тvрvvлж, харин Лхагвасvрэн шал согтуу гэрийн зvг загнуулан явжээ.

Аварга Алтайд барилдсан нь
Говь-Алтай аймагт "Спортын мэдээ" сонины өдрvvд болж. Аварга хvрэлцэн очжээ. Барилдааны өмнө Хадаа ирэхгvй алга болчихлоо. Бvгд л сандран яав ийв гэж шуугиж байв. 11-р сар гарсан хvйтэн vед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гvйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бөх эхлэх тул тvр амсхийж... Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерөөд байсан хоёр нөхөр нь ирж дөрвөн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд "Зvгээр зvгээр, би ажил цалгардуулахгvй аяга хоол идчихээд очьё" гэж хэлсэндээ хvрч тийнхvv уур савсуулан гvйж очоод тэр барилдаандаа тvрvvлж байсан билээ.

эх сурвалж: hiimori.mn
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby chelsea_richie » Thu Jul 08, 2010 11:19 am

Болд арсланг надтай биччих

Нутаг: Дархан-Уул аймаг Завхан аймаг
Наадам дууссаны дараа сум сумаас ирсэн бөхчүүд нийлэн шимийн архи балгацгаан наргив гэнэ. Болд арслан жаахан халамцаад "Танай энд сумын заанаар аймгийн арсланг амлуулдаг мөн сонин газар аа" гэж тагнай шогширч суухад үүдэнд суусан хэн нэгэн "Сумын заан дийлдэггүй аймгийн залуу арслан байдаг бас сонин оо" гэж амыг тагалжээ. Тэр нутгийн аймаг сумын хоёр заан архи, айраг гүзээлэх зуураа зэргэлдээ сумын заан Жүрмэдийг чи л нэг дайрдгаараа дайраад барахгүй бол бид хоёр шиг барьц хүлээсэн болхи хөдөлгөөнтэй бух шиг амьтад барахгүй бололтой гэхэд угийн бусдад тусархаг зантай Жүрмэд барилдахаар гарахын өмнө үхрийн охь шилний нь амаар залгичихаад "Болд арсланг надтай биччих" гээд зодогложээ.

Занг нь мэдэхгүй аймгийн бүү хэл улсын цолтонг ч газардуулж мэдэх Жүрмэд нүд ирмэх зуургүй гүйж ороод тэр чигт нь дайраад шидчихдэг мэхтэй бөх байсныг овжин ашигласан хэрэг байсан аж. Энэ наадамд Жүрмэд дал гаруй км зам туулж гадна аймаг, сумаас ирээд өөрийн аймгийн Алдархаан сумын бөх Дархан хотын арслан гэх Болдыг амлаад хаясан нь гарцаагүй үнэн. Бөх хүн тэр тусмаа хөдөөгийхөн гэж сонин улс даа.

эх сурвалж: hiimori.mn
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Бөхчүүдийн тухай онигоо

Postby chelsea_richie » Thu Jul 08, 2010 11:20 am

өөр нэг хубилбар

БИ АМАЛЧИХААД БАЙНА

Нутаг: Дархан-Уул аймаг Завхан аймаг
Жараад оны эхээр хөдөөгийн нэгэн сумын бригадын өдөрлөгт олон газрын морь бөх цугларжээ. Нэгийн даваа дуусах дөхөж байтал өөрийгөө Дархан хотын арслан Болд гэж танилцуулсан хүдэр бор залуу түүртэлгүй хоёр давчихаад их насны морь хараад ирэх хооронд гурвын даваа эхэлж бөхчүүд талбайд барилдаж байхаар нь ам авах юм бодон морио бөхлөөд эргэтэл ширвээ хар сахалтай засуулч "Хүүе Дарханы Болд арслан түргэлээрэй. Сумын зааны нуруу чилчихлээ" хэмээн хүнгэнэсэн дуугаар хашгирчээ. Болд арслан гайхасхийн "Би хэнийг ч амлаагүй, танай нутгийн Гомбо начинтай ...." гэж хэтэл талбайд гарч өөрийг нь хүлээж наранд удтал шарагдсандаа ундууцсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын заан Жүрмэд "Чиний хэнийг амлах ямар хамаа байна. Би чамайг амлаад даваа дуустал хүлээлээ. Алив түргэл" гээд тосон ирэхэд сумын заанд амлагдан хор хөдөлсөн аймгийн арслан ч шурдхийн өрлөө гэнэ. Өрөөд удаан зогссонгүй. Хэрсэн бухны хоорондуур шидмэс хаянгуут ганцхан ухасхийгээд тоос манарган мөргөлддөг шиг өнөө хоёр ч тоос манан татуулаад явчихаж. Хар эрчээрээ харван дайрсан Жүрмэд нь Болдыгоо татаж босгон үнсчихээд бяслагаа авахаар дэвжээ. Жүрмэд одоо насны эрэмбээр өвгөрсөн ч хөдөлмөрөөрөө шалгарч БНМАУ-ын аварга малчин цолтой нутаг нугадаа төдийгүй Завхан аймагтаа алдартай нэгэн болоод амьдарч байгаа гэнэ лээ.

эх сурвалж: hiimori.mn
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron