Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цогоо » Mon Jan 23, 2023 10:14 pm

эднүүс харин фэйсбүүк дээрээ биччихээд байх юм л даа. Би нээх сонирхдоггүй ч гэсэн хааяа орж ирж уншмаар л байдаг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby meesh » Tue Jan 24, 2023 4:09 pm

Харин одоо нэвт, шувт мэдкү мань мэтэд хэрэгтэй л...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Wed Jan 25, 2023 12:40 am

харин чатаар бол бөхөө яриал байды штэ кк
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Thu Jan 26, 2023 10:51 am

Чат байдаг юм уу, нэмчих
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mugi19 » Sat Jan 28, 2023 7:53 pm

Архангайнхан шударга сайхан үзэж байна шүү.
Зоригтбаатар үнэхээр сайжирчээ, базарваань.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby gremlin » Sun Jan 29, 2023 7:13 pm

Цахилгаан Зоригоо энэ улиралд 3 удаа улс, аймагт түрүүлсэн гэнэ.
Өнөөдөр Бадарч ёстой сайхан үзэж түрүүллээ. Өчигдөр Зоригтбаатартай үзээд үзүүрлэсэн бол өнөөдөр түрүүлж байна. Хүдэрбулгатай удаан үзээд бие нь гоё тавирчих шиг боллоо. Орхонбаяр гар амар давсаар байгаад барилдаан үзэлгүй ирсэний гор л байх даа. Энэ Золбоо ёстой сайн бөх юмаа ер нь хараад байхад.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Sun Jan 29, 2023 7:54 pm

meesh wrote:Ганц бөхөө энд бичиж бай л даа, манай томчууд. Чат дээр уншиж ч амжихгүй юм, жирэлзээд өнгөрөөд байх юм.

Начин цолны барилдаан гоё боллоо, Б.Өсөхбаяр гэдэг залуу ч сайраад байна шүү, Обо-г арагш нь нураалаа, Хангайн хөлийг аваад бас дэвдүүллээ.
Зоригоо ч салхилаад тэсгээхгүй түрүүллээ.

Өнөөдөр топ оноо авсан бшд, фантазид. Гоё эхлээд дунд яагаад саарчихав? Хаалтаа гоё хийгээрэй, чатаа эргээд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby meesh » Mon Jan 30, 2023 10:25 am

Гүй зайлуул байгаа нь л тэр шт, ганц нэг сэлгээгээ хийж чадаагүй тойргууд байгаа байгаа. Харин саяных дээр аз хийжээ, сонгосон хэд сайн үзэж.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Mon Jan 30, 2023 3:51 pm

фантази энэ удаад нилээн өрсөлдөөнтэй болж бна уу даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby kayo » Tue Jan 31, 2023 9:08 am

Ойрд бөх үзээгүй өнгөрсөн 7 хоногт бөхийн өргөө зорин байж үзлээ, энэ шахааны барьцийг больсон чинь харин овоо дэвшил болоод байгаамуу даа, нэг хэсэг дан жин ихтэй нөхдүүд нь барьц шодоод даваад байдаг байсан, одоо илүү хурдтай залуучууд нь уран, шуурхай барилдаад хусаад байдаг болж. Зоригтбаатар ямар гоё юм бэ, хурдтай, дайчин, хөлийг бол баараггүй авдгийн байна. Өөр олон ч гоё залуу начин гарч ирж байгаан байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby meesh » Tue Jan 31, 2023 10:08 am

Батзул, Батмагнай гээд хөл найдвартай явдаг начингууд байна. Булганы залуу начингууд өнгө нэмж байна, зарим сайхан уран барилдаантай а.н, заанууд ч зөндөө байгаа. Ер нь үзмээр болоод байгаа шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Reda » Wed Jun 28, 2023 10:43 am

Ирэх наадмаар хамгийн сайн барилдаж мэдэх 4 бөхийн нэр юу байж болох уу ?
Лагаас нь эхлээд сул руу нь бичвэл.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby J@x » Wed Jun 28, 2023 1:21 pm

Хангай
Бат-Өлзий
Мөнх-Эрдэнэ
Батсуурь
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Wed Jun 28, 2023 3:09 pm

Мөнх-Эрдэнийг нэлээн үзэх болов уу л гэж хараад байна. Сая цомын барилдаанд бол гоё л байлаа. Гэхдээ бөхчүүдтэй ярихаар Мөнх-Эрдэнийг харектер дутуу алаад өгнө эдр гээд гардаг бөхчүүд шиг биш гэж ярих юм.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Reda » Thu Jun 29, 2023 8:00 am

J@x wrote:Хангай
Бат-Өлзий
Мөнх-Эрдэнэ
Батсуурь

:eek:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Thu Jun 29, 2023 9:39 am

1. Батсуурь
2. Бүрэнтөгс
3. Хангай
4. Орхонбаяр
5. Бадарч
6. Бат-Өлзий
7. Лхагвагэрэл
8. Зоригтбаатар
9. Мөнх-Эрдэнэ
10. Бямба-Отгон

За энэ хэд л шөвгөрөх магадлал өндөр нөхөд дөө.
Тэгээд цаашдаа юу болох юм байгаан.
Түрүүлэх магадлал ярьвал Хангай, Бат-Өлзий 2 л хамгийн өндөр нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 29, 2023 9:52 am

Энэ жил 512той, чанга наадам болноо, ерөнхийдөө нөгөө алдарт эхүүдийн нас яваад, үе солигдоод, алдарт эхүүд залуужих л наадам болох байх, начин цөөхөн ч төрөх байх. 2, 3ын давааны сүүлийн хагас, 4ийн даваа тэр чигээрээ алаан болохоор л харагдаж байгаа. Томчууд тэнд хэр нурахаас цаашдын өнгө зурагдах биз. Нураан болж мэдэхээр л формтой байгаа даа томчууд.

Хаврын форм их юм хэлдэг. Мөнх-Эрдэнэ жил болгон намар, өвөл шал арчаад, хавар сайжраад наадмаар гоё орж ирдэг, ноднин Хангайг хамгийн хазайлгасан нь нөхөр шд. Өөр хүнтэй таарсан бол яах ч байсан юм. Энэ жил ч адилхан, хавраас хойш гоё болоод ирлээ. Зоригоо харин намар өвөл янзын байсан, нуруугаа гэмтээчих шиг болсноос хойш тааруу байгаа, цөөхөн ч барилдсан, хүлээлт буурсан энэ жилдээ. Бадарч, Мөнхжаргал орон гаран байгаа, гал дээрээ формоо олж авбал эвгүй. Архангайгаас бараг хамгийн аймаар байгаа нь Пүрэвдагва болчихоод бна, сүүлийн сумаа тавьж допингийн хэл амаа цайруулах бодол бий л байх, гэхдээ 4 давбал дүү нараас гараад ирэхэд начин төрүүлэх биз дээ. Жүдо Отгоо бэртэл нь овоо илааршиж байх шиг байсан, начин цолонд бас л сүүлийн сум тавих байх даа. А.а Сүхбат цолонд зүтгэх байх. Санжаа аварга бараг зодог тайлж байгаа юм бишүү?

БӨ Серик бэртэлд ороогдоод сүүлд нь хутга шөвөгний асуудалд ороод бараг барилдаагүй, 4ийн нугарааг гэтлэхгүй л болов уу даа энэ жил. Өөр цол авах, шөвгөрөх найдлага энэ жилдээ худлаа биз, Мустафа 4 дээр яаж нугарах бол гэдгээс бас хамаарах байх, 4өө гэтэлсэн ч 5 дээр амлуулж таарна.

БХ Золбоо 4 давбал начин төрүүлэх талдаа л байх даа, өмнөх жилүүдийн хэмжээнд хүрэхгүй л байгаа. Цэрэнтогтох начин орон гарангийн алин дээрээ тавьж орж ирэх нь вэ. Батмагнай ноднин шиг шуугиулж болно, гэхдээ бөхчүүд барилдааныг нь мэддэг болсон, золгоод авбал явцгүй.

Булган Алтан цомын хэдэн начингуудаас цоорч цолоо батлах, харцага болох хүн байж болно. Гэхдээ их л хүнд даваа туулна даа, 3 дээр хоорондоо үзэх нигууртай, 4 дээр харцагуудтай таарах байх. Түмэндэмбэрэл, Сумъяабат, Түвшинтөгс 3 илүү найдлагатай, Амарсайхан ноднин сайхан боломжоо хийсгэсэн, одоо ч хэцүүдсэн дээ.

ГА нэг хэсэг Хантайшир дэвжээ шуугиулж байлаа, одоо тэр гээд цохчих нэргүй болтлоо доройтжээ. Бумбаяр нь цагаан сар шиг цойлвол цойлох л юм, өөр ч дээ.

ДуГ Даш жилийн турш тун давгүй байгаа, 3 дээр зөв ам аваад, 4 дээр үеийн начингаа гөвөөд 5 дээр 1 аварга, арслан, гарди гайтуулаад цолоо баталж магад, цаашаа хэцүү байхаа.

Дорнодоос Анар бараг бүтэн жил барилдаагүй, сая хавар ганц гарсан, найдахгүй л байна шүү. 4ийн оноолт л шийднэ дээ. Төрмөнх гэж а.а нь боломжийн байгаа, 2уулаа 4 давбал үнсчиж мэдэх л байх.

Завханаас залуу гавъяат заанаа л сойж байгаа байх даа. Гончиг 4 давдаг юм бол начин хийнэ биз, хадам дүү жүдо Отгоогоо ч үнсэж магад. Нутгаас нь баараггүй 4 давчих а.а бас хэцүү, Батбаатар, Нармандах гэсхийгээд зогсох нь. Чимэдвандан цолоо батлах гэж хичээх юм уу яах юм, орон гаран даа. Пүрэвгарди, Лха-Очир алдарт эх болох байхөө, магадгүй 3 дээр үнсэх биз.

Орхон ноднин ганц начинтай болсон, энэ жилдээ шөвөг худ байхөө.

Өв за эднийхээс Бямба-Отгон дээгүүр яригданаа, зааланд тогтмол сайн үзсэн, тэр өдрийн тэнгэр л мэдэх байх, хэнтэй ч яавал ч яахаар байгаа. Цэдэнсодном гэж бүтэлгүй нөхөр ямар дээрээ тавьж орж ирэх юм, шөвгийн боломж уг нь бий. Наранбаатар, Довчинсэмбээ гэж баараггүй начин хийхээр формтой 2 а.а бна.

Сэлэнгийн шинэ арслан хавар эвгүй гэмтээд дахиж барилдаагүй, хэр илааршиж байгаа юм бол доо. Гайгүй бол фаворитуудын нэг дээ.

Сүхбаатараас Өсөхбаяр, Бадамдорж гэсэн 2 залуу цолонд боломж бий, дэмжлэг л байхгүй дээ, мөнчгөрөөрөө л зүтгэх байх.

Төвөөс Хүдэрбулга начин гойд байгаа, хаана ч хүрж мэдэхээр. Эрэмбэ, цол бага болохоор их л хүнд зам туулна даа. 4 дээр сайн харцагатай таарна, 5 дээр тунах л байх. Ууганбаяр хурц хүнд бэртлээс дөнгөж ирж байгаа, бүрэн эдгээгүй л санагдсан даа. Ганжад 4-ийн оноолт аятайхан таарч мэдэх ч 5 дээр амлуулаад дуусах байх.

Увс 2 аваргынх нь дээшээ үзэх сүүлийн жил л байх, хавар хүртэл дажгүй формтой байсан, ялангуяа Суурь, тэрнээс хойш цөөн ч барилдлаа, форм алдчих шиг харагдсан. Гэхдээ л наадмаар балиар орж ирдэг дээ, янзын бэлддэг хүмүүс. Допинг, элдэв асуудлаар 4-5 бөх нь эрхээ хасуулаад хэл амтай л байгаа даа. Шинээр цолонд явах залуус ч тааруу байна. Ноднингийн Архангай шиг начингүй наадаж мэдэхээр л байна. Бор аварга, Орших гарди нар 4 давбал начин төрүүлэх байх.

Хэнтий Обо нь бөхөөс бүр мөсөн арчигдаж байх шиг бна. Бадрах, Алтанцоож 2 нь жоохон найдлагатай юм уу даа, шөвгөнд.

Ховдоос мэдээж шинэ аварга фаворит байлгүй л яахав, дор хаяж шөвгийн 4т л гэж харж байна. 33тай, 3хан шөвөгтэй аварга, шөвгөө нэмэхгүй бол түүхэнд тааруу л гэж үлдэх нь. Зааланд ямар байсныг түүх дурсахгүй шд. Бат-Өлзий заан дутахгүй гол фаворит. Гэхдээ хаврын форм сайн гэхээргүй байгаа, гал дээрээ засал авчих байлгүй дээ. 4, 5ын даваанаас л чанга замруу орно доо. Дээшлэвэл Хангайтайгаа ч таарах магадлал бий. Пүрэвсайхан зааны форм тун боломжийн байгаа. Дээшээ үзэх бас л сүүлийн жил шахуу л болчихсон доо. Төмөрцоож, Дармаажанцан гэсэн залуус цол горьдох байх. Мягмарсүрэн зааны ахын хүү Баяржавхлан гэж нэг аюул томчуудын шүдний өвчин болоод байгаа, аймаг явахгүй улсад үзвэл ч гай болно доо.

Хөвсгөл Со арслан 4 давбал начин л төрүүлэх байх дөө. Цагаан сараас өөрөөр барилдаагүй, дээшээ хэцүү дээ. Цол авна гэж нэрлэх хүн даанч алга. Даваа-Очир начин гоё дээрээ тавьж орж ирвэл шөвөг байж болно. Батчулуун уг нь шөвгөрч чадна, бас л орон гаран хүн дээ, ноднин сайхан боломжоо найраанд ороод хийсгэсэн.

За бусад аймгаас ярья гээд ч хүн алга даа.
Last edited by Takanohana_Nowitzki on Thu Jun 29, 2023 7:51 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Reda » Thu Jun 29, 2023 12:08 pm

Цоомоо, Така :eek: :eek:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby meesh » Mon Jan 08, 2024 9:28 am

Аймаг цэрэгт азарга түрүүлэв ээ. Гончиг хүү, гэхдээ сүүлийн барилдааны дахиулчихгүй, тийм сайхан барилдаж байгаа 2 залууг, маш ойрхон газардсан даа.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Жигүүр » Tue Jan 09, 2024 10:19 am

Энэ зүүн талын бөх ARTGER - Boodog Boys дээр гардаг залуу байх шиг байна шд. Хаанахын ямар цолтой бөх юм бол?
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby meesh » Tue Jan 09, 2024 10:35 am

Тэр биш байхаа. Энэ Баянхонгорын Жамбалдорж, өнгөрсөн наадмаар Содномдоржид унахад нь хүү нь уйлаад байдаг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Tue Jan 09, 2024 6:41 pm

одоо бөхчүүдийн бие галбир, хурд гоё болоод бна шүү. дүрмэндээ байсан байв уу?
хав бариц байгаа ч хэт хүнд жин тийм ч чухал биш болчихоор сэрвүүгээс гоё барилдаанууд их гардаг болж. гарч ирж байгаа залуучууд ч жин гоё л байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Reda » Tue Feb 06, 2024 2:16 pm

Ирэх цагаан сараар хамгийн сайн барилдаж мэдэх 3 бөхийн нэр юу байж болох уу ?
Лагаас нь эхлээд сул руу нь бичвэл.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Wed Feb 07, 2024 11:14 am

Хангай
Бат-Өлзий
Бямба-Отгон
Лхагвагэрэл л гэж бичнэ дээ.
Цагаан сараар гэхдээ бага цолтой бөх цойлдог уламжлалтай шүү ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Reda » Thu Feb 15, 2024 8:12 am

[quote="Цоомоо"][/quote]
:eek:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron