Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Барнаба » Sun Aug 02, 2009 1:49 pm

csc минь ээ ... наад CD-гээ шээрлчихээч дээ.... :) гуиж байна аа... :help:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Sun Aug 02, 2009 2:02 pm

эндээс Мэндээ ер нь дандаа буруушааж явдийм байна даа гэж ойлгов.......
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 3:26 pm

Энэ Мэндээ сэдэв тойроол яваад байхаа юмаа. Уншчаад нүүр бөгс 2 нь зэрэг улайгаад яваад байна уу тээ??? :-o
манай csc бас л ганган бичих юм аа айн :eek: . Тэр дээр 6 зааны тухай бол бас л лайтай сайхан бичсэн шүү :eek: (нэлээд хэд хоногийн өмнө уншсан 11 эсвэл 12 хуудсанд л байгаа)
Ер нь бол тэгээд Сүхбат аварга маань Сумъяагаас бараг л олон давсан юм байна тээ, тэр csc-ийн ярьснаас урд жилүүдэд бол тэгээд аварга олон давсан нь илт шүү дээ. Тэгэхэд Өсөхөө Сумъяа 2 гэж нарийхан юмнууд бас насаар ч арай залуу байсан. Өсөхөө Сумъяаг хаяал... Сүхбат аварга болохоор Өсөхөөр зүгээр "цэнгэн хөгжилдөөл" явчдаг байсан гэхээр Сумъяаг бол хэд хэд тоношсон байхаа... 10 нэлээд гаран жилийн өмнөх зүйл болохоор мартаж дээ гэж...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Mon Aug 03, 2009 3:31 pm

ЦАГААН wrote: Яагаад Ганааг түрүүлгэх ёстой байсан гэхээр Ганаа арслан болчвол Баагийн аварга, Сүхбат аварга 2ын ард 3 дээр ам авна (Пунцагийн дээр гарна, Сумъяа шинэчлэлээр том цол авах гээд сандаргаж байсан үе), тэгээд л шөвгийн наймд Өсөхөө Сумъяа 2 байнга тунана гэж тооцсоныг чи бид 7 жилийн дараа энд хэрэлдэж байхад Сүхбат аварга аль хэдийн тооцоолчоод зогсож байсан биз. Тэгэхэд шоо өөр нүдээр буусан бол одоо бүх зүйл өөр байх байсан... шоо өөр нүдээр буусан бол шүү дээ :sad:
"

Яг үнэн.яг л тэгж тооцосноор өгсөн юм.Тэгээд ч урьд жил нь өшиглүүлцэн болохоор барилдахаас бас халгайсан байх талтай.Ганаа Өсөхөө 2 ын барилдааныг шоо л шийдсэн л дээ.Сүхбат аваргын маш нарийн тооцоо байсан шүү.Санаснаар нь болсон бол Өсөхөө тийм ч олон түрүүлээгүй л байгаа.Сүхбат өөрөө бол Дархан аварга болцон байж ч мэдэх
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Tue Aug 04, 2009 10:50 am

тэр үед Батэрдэнэ аварга Гантогтох Сумьяа Өсөхөө бүгдэд нь нэг нэг өгсөн... энэ жаахан дэмий юм болж будилуулсан нь үнэн...

гэхдээ тэр жил бол Гантогтох Сүхбат 2 жинхэнээсээ алалцсан ч тэгтэлээ мах болоод байх юмгүй Сүхбат даваад Дараа нь Өсөхөөтэй үзэх байсан... Өсөхөөг ч давах магадлал нэлээн өндөр байсан... тэр үед бол Өсөхөөг давдаг байсан үе нь... анх түрүүлдэг жилдээ чинь Өсөхөөг давчихаад хөл дээрээ тогтож чадахгүй шахуу амьтан үзүүрт үлдээд Гантогтохыг давж л байсан... Гантогтох чинь бол нөгөө хэддээ бол голцуу унадаг тааруухан нь байсан... тэр барьц Ганаагийн талаар сонгоод ч Ганаа барахгүй л байсан... Ганаа бол угаасаа түрүүлэх хэмжээний бөх биш...

харин ганаагаас болж Сүхбат нэг түрүүгээ алдаж дээр нь Өсөхбөярыг Арслан болгосон... хэрвээ өсөхөө тэр жил Арслан болж чадаагүй байсан бол хойшдын барилдааны амжилтанд нь ч муугаар нөлөөлж 4 түрүүлж чадах уу үгүй юу гэдэг асуудал гарах л байсан... тэхээр энэ бол сүхбатын хамгийн муу шийдвэр...

тэрнээс **н** хүн байгаа биш өсөхөөг Сумьяатай тунуулахын тулд Ганааг түрүүлүүлнэ энэ тэр гээд үлгэр шиг юм яриад байх юм... Ганаа өсөхөөг барах магадлал гэдгийг бол Сүхбат ч чи бид 2-оосоо илүү мэдэжгаа ш дээ... ях аргагүй өөрөө 2 дараалаад түрүүлчихсэн тэгээд хадам дүү хадам аав эхнэр энэ тэр гээд л ялт ч үгүй өгсөн байх...

Монгол бөхийн яг статистик хардаг юм байхгүй болохоор тэр Сумтяа Сүхбатын даваа унааг шууд хэлж мэдэхгүй байна... гэхдээ миний үзсэн барилдаануудаар бол Сумьяа л олон давсан байх ёстой... тэр сумьяагийн ч юм уу? ДВД энэ тэрийг олж авч үзэж байж л Си Эс Си-д хариулт хэлий эдэр ккк...

ямар ч байсан тэрнээс хойш хамгийн том гэсэн барилдаан болох наадмаар 2 таарсан... нэг нэг давсан... цагаан сараар гурав таарсан... 1-2 оор Сумьяа илүү байгаа... Эрэлээр Сумьяа давсан... Нийслэлийн ой байна уу? үндсэн хууль байна уу? нэг барилдаанд бас Сумьяа давж байсан гээд сумьяагийнх олон гэж бодож байна...

аан тийн тэр цагаанаа одоо надтай танил билүү? нэг их танимхайраад нэр мэрээр дуудаад байхын ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Tue Aug 04, 2009 1:50 pm

El Payaso wrote:1. тэр үед Батэрдэнэ аварга Гантогтох Сумьяа Өсөхөө бүгдэд нь нэг нэг өгсөн... энэ жаахан дэмий юм болж будилуулсан нь үнэн...

2. гэхдээ тэр жил бол Гантогтох Сүхбат 2 жинхэнээсээ алалцсан ч тэгтэлээ мах болоод байх юмгүй Сүхбат даваад Дараа нь Өсөхөөтэй үзэх байсан... Өсөхөөг ч давах магадлал нэлээн өндөр байсан... тэр үед бол Өсөхөөг давдаг байсан үе нь...

3. ... Гантогтох чинь бол нөгөө хэддээ бол голцуу унадаг тааруухан нь байсан...

4. тэр барьц Ганаагийн талаар сонгоод ч Ганаа барахгүй л байсан...

5. Ганаа бол угаасаа түрүүлэх хэмжээний бөх биш...

6. харин ганаагаас болж Сүхбат нэг түрүүгээ алдаж дээр нь Өсөхбөярыг Арслан болгосон... хэрвээ өсөхөө тэр жил Арслан болж чадаагүй байсан бол хойшдын барилдааны амжилтанд нь ч муугаар нөлөөлж 4 түрүүлж чадах уу үгүй юу гэдэг асуудал гарах л байсан... тэхээр энэ бол сүхбатын хамгийн муу шийдвэр...

7. тэрнээс **н** хүн байгаа биш өсөхөөг Сумьяатай тунуулахын тулд Ганааг түрүүлүүлнэ энэ тэр гээд үлгэр шиг юм яриад байх юм... Ганаа өсөхөөг барах магадлал гэдгийг бол Сүхбат ч чи бид 2-оосоо илүү мэдэжгаа ш дээ... ях аргагүй өөрөө 2 дараалаад түрүүлчихсэн тэгээд хадам дүү хадам аав эхнэр энэ тэр гээд л ялт ч үгүй өгсөн байх...

8. Монгол бөхийн яг статистик хардаг юм байхгүй болохоор тэр Сумтяа Сүхбатын даваа унааг шууд хэлж мэдэхгүй байна... гэхдээ миний үзсэн барилдаануудаар бол Сумьяа л олон давсан байх ёстой... тэр сумьяагийн ч юм уу? ДВД энэ тэрийг олж авч үзэж байж л Си Эс Си-д хариулт хэлий эдэр ккк...

9. ямар ч байсан тэрнээс хойш хамгийн том гэсэн барилдаан болох наадмаар 2 таарсан... нэг нэг давсан... цагаан сараар гурав таарсан... 1-2 оор Сумьяа илүү байгаа... Эрэлээр Сумьяа давсан... Нийслэлийн ой байна уу? үндсэн хууль байна уу? нэг барилдаанд бас Сумьяа давж байсан гээд сумьяагийнх олон гэж бодож байна...

10. аан тийн тэр цагаанаа одоо надтай танил билүү? нэг их танимхайраад нэр мэрээр дуудаад байхын ккк...


1. :eek: Хэлээд юу гэхэв, ганцхан зорилго нь Сүхбат аваргыг түрүүлгэхгүй байх... Даанч чадаагүй л дээ :mrgreen: Нэг нь гар амар нөгөө цуцаад барилдвал ямар олиг байхав. Хоюулаа яг 8 8-н удаа барилдачаад л хоорондоо алалцвал наадамчин бидэн ч тэр, түрүүлсэн хүнд ч тэр сайхан шүү дээ...

2. Ганааг аргалчвал ч Өсөхөөг бол давна байх л даа, тэгэхдээ Ганаа давахгүй юмаа гэхэд унахгүй гээд гүрийвэл ямар ч бөхийг тогтоох бөх гэж би боддог. Тогтоосоор ч ирсэн... (Сумъяад нэг Ууганаадуулсан даа 2005 онд :mrgreen: )

3. Улсын наадамд Пунцагийг 1:0-ээр, Ганбатыг 1:0-ээр, Сумъяатай 1:1 илүүрхэж тэнцсэн хүн нөгөө хэддээ голцуу унадаг муу бөх юм уу тээ :-o бас нэгэн илжигдэлт... гүтгэлэг

4. Тэр үед (2002 он шүү дээ) бөхчүүд одоогийнх шиг сайн хамгаалдаггүй байсан, ямар сайндаа л "үхлийн барьц" гэж нэрлэж байхав. Барьц авсаны хэт олонх нь давдаг байсан. Ганаа хаях байсан гэж би хэлье, тэгээд чамайг ээлжит нэгэн удаагаа илжигдлээ гэж бас нэрлье. Сүхбат аварга л лав 2005 оны ерөнхийлөгчийн тангараг дээр Өсөхөөг шодоод давжил байсан.

5. Тэгээд хэн түрүүлэх хэмжээний бөх бэ? До.Ганхуягыг бол Ганаа ид үедээ олон хаясан байх (бас л нөгөө стат байдаггүйн гай), чөлөөтөөр ч нэг жинд олон үзэлцсэн байх. Мөнхбаатараас бол илүү бөх гэдгийг нь олон бөх сохирхогч хэлэх байх гэж би бодож байна. Чи ч гэсэн илжигдэхгүй бол мэджил байгаа, Тэр 2 бөх улсад түрүүлчээд л байна... үзүүрлэхийн тулд 8 давах хэрэг гардаг... тэрээр үзүүрлэх замдаа 7-гийн даваанд Цэрэнпунцаг, Ганбат, Мягмарсүрэн нарыг давж байсан :comfortafriend:

6. Шоо нөгөө талаараа буусан бол чиний ярьж байгаагаас ч илүүгээр Сүхбат аваргад сайнаар нөлөөлөх байсан юм. Тэр шооноос болсон... :RD Баагий аварга яс үзвэл тэр 2 яс үзэх байсан юм билүү. Нэг нь гар амар давж байхад нөгөөдөх нь :smile:

7. "Алтыг нь аваад авдрыг нь хаяж болдоггүй юм" гээд нэг бөх тэр тухай бөх сонинд бичсэн байсан :mrgreen: Баянаа аварга "нэг тогооноос хоол иддэг 2 хүүгийн маань хэн нь ч түрүүлсэн яахав" гэж хэлж байсан нь санаанд орж байх юм. Өсөхөө Ганааг "барьц сонгохгүй л" бол давж чадахгүй гэдгийг харин аварга маань тооцсон байх, тэгээд л шодоонд найдаад үзсэн байж болох. Өөхөө бол Сумъяагаас өөр хүнийг бол Ууганаадаж чадахгүй юм байна лээ дээ гэж :-o (Ганбатыг нэг амархан хаясан шүү 2000 онд, Ганбат урд намар нь гэмтээд муу байсан үе

8. Нэмээд миний санаж байгаагаар 1999 онд улсад унаад, Эрэлд унасныхаа дараа нийслэлийн өдрийн барилдаанаар ард нь гараад 4 хөллүүлж байгаад давтал Сумъяа тахимаа өгөглгүй нэлээн Мэндээдсэн шүү...

9. Цагаан сард 2:2 байдаг юм илжиг ээ, Одоо яанаа :mrgreen: бас л нэгэн гүтгэлэг болчлоо ш дээ :-o

10. Танил бишээ, би чамайг SBN-ээр хөлбөмбөг тайлбарладаг байхыг чинь мэддэг, харин чамд баярлаж явдан шүү. Энэ удаа л талархлаа илэрхийлэх боломж гарлаа :-D харин бөхийн сэдэвт ороод ирэхээрээ л илжиг болчих юмаа :-o Нэрээр чинь дуудаж болохгүй юм бол ИЛЖИГ гэж байя доо :-o (шалтгаан нь хангалттай олон гэдгийг уншигчид маань ойлгоно буйзаа, бас намайг дуурайж тэгж нэрлэж болохгүй нь хэнд ч ойлгомжтой хэрэг мөн... :-o )
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Хулганаа » Tue Aug 04, 2009 3:17 pm

:devil
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Wed Aug 05, 2009 10:48 am

хэхэхэ... номер дугаарлаж байгаад сайхан авчээ...

1. Хэрвээ батэрдэнэ аварга сүхбатыг түрүүлүүлэхгүйн тулд тэгсэн бол Гантогтоход юу гэж өгөхөв дээ? Гантогтоход өгөөгүйсэн бол сүхбат харин түрүүлэх эсэх эсвэл түрүүний тоо хэд байх нь асар эргэлзээтэй байх байсан... Тэр жил Өсөхөөг авч өсөхөөд өгөөд... Гантогтох Сүхбат 2-ыг тунааж болох л байсан... тэгсэн бол одоо чиний хэлээд байгаа шиг Гантогтохтой мах болоод дараа нь Өсөхөөд сөгдөх байсан байх хахаха... чи өөрөө л нэг иймэрхүү онол яриад байгаа... Гантогтоход өгүүлэхийг бол өгөр Баянаа хийсэн ажил...

2. Ганааг чинь 2 удаа наадмын үзүүр түрүүнд төвөггүй давсан шүү дээ... Эхнийхэд Өсөхөөтэй барилдаж гуйвсан юм очоод давсан... дараа нь таны хэлээд байгаа нөгөө хөлс гаргахгүй түрүүлэхдээ... хөлс гаргахгүй л Ганааг давж байгаа хүн чинь тэхэд бол юухан байхав дээ... :mrgreen:

3. Ганаа анх заан болоод тэрнээс хойш хэдэн жил бол сайн байсан... тэгээд л гэнэтхэн уруудсан даа... Сумьяа бол зааланд хамаагүй олон давсан.. Өсөхөө ч Ганааг олон давсан... Ганаа улсад гурав үзүүрэлсэн мөртлөө 2т нь сайхан тахим аваад л үзүүрэлчихсэн... одоо аавын буян юм уу? даа...

4. Ганаа өсөхөө 2 барилдааны талаар яриж байхад шууд Сүхбат 2005 онд Өсөхөөг давсаныг ярих юм... хахаха... энэ чинь жинхинэ илжигдэлт байхдаа эсвэл сүхбатдалдт юм уу? лол...

5. Сумьяа Сүхбат Өсөхөө энэ хэдийн хэмжээнд хүрэхгүй бөх Мөнхбаатар энэ тэр гэсэн энэ үеийн хэдтэй бол харьцуулаад хэрэггүй угаасаа... хүрэхгүй болоод ч түрүүлж чадаагүй... угаасаа чи бод Ба аварга сайхан тахим өгөөд үзүүрт үлдээлээ... дараа нь хадам ах нь тахимаа өгөөд ахиад үзүүрлүүллээ... ингээд байхад түрүүлчихэж чадахгүй байгаа хүн шүү дээ... 2 удаа хүнээс тахим авч гар цуцалгүй сайхан үзүүрт үлдээд түрүүлж чадахгүй байгаа хүн... До Мөнхбаатар 2 бол харин ч хүн амьтанаас тахим авахгүй давах даваагаа аваад түрүүлсэн ш дээ...

6. Шоо нөгөө талдаа буусан бол гэхийн... чи өөрөө боддоо хаашайн сүхбат өөрөө хоюуланг нь хаяад түрүүлэх боломжтой гэдгээ мэдэж байгаа тэр тохиолдолд өөрт нь түрүү нэмэгдэж өөрөө цол нэмэх боломжтой байхад ирээдүйд шодоонд найдаанд наана нь тахимаа өгнө гэж бол байхгүй ш дээ... мань хүн бол ялт ч үгүй дүүгээ л бодсон...

7. Баянаа аварга наанаа мэдээж тэгэж шаах нь тодорхой л доо... увс хүний санаа ш дээ хахаха... цаанаа бол Ганаагаа л гэх нь мэдээж... хахаха... Батэрдэнэ аварга анх наададмд тахимаа өгөхдөө Гантогтоход өгсөнөөс нь үзэхэд Баянаа Ганааг түрүүлүүлэх гэж яж их хор хутгасан нь тодорхой...

8. Тахим өгдөг өгдгүй тал дээр бол Сүхбаттай зүйрлэх хүн байхгүй шүү... хэдэн оны цагаан сараар байна вэ? дээ Пунцагт хавируулж уначихаад хэрэлдээд салахгүй болохоор нь Пунцаг зайлуул тахимаа өгчихөөд яваад өгч билээ... за тэгээд допингдоно хүний гар хөл хугална энэ тэрийг нь ч яриад яхав тиймээ цагаанаа...

9. тэр миний бичсэн бол тэрнээс хойш буюу СиЭсСи-н хэлдэгээр сүхбатыг зузаарсанаас хойших барилдааныг хэлж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Бамбууш » Wed Aug 05, 2009 11:19 am

Салбадай Салбадай Салбадай...
1988 онд Батэрдэнийг тунаанаас хэн гаргасан бэ? Баянмөнх аварга гаргасан.
Сайхан тахимаа өгөөд л салсан. Сүүлд Ба аварга өөрөө тэр ачыг нь бодож Гантогтохыг амлаж аваад тунаанаас гаргасан гэж хэлсэн.. Энэнд хэзээ ч хор байгаагүй.
Гантогтох заан болдог жилээ шууд начныг алгасаж заан болсон. Тэр наадмаар Баянмөнх аварга хүүдээ
- Миний хүү сайн барилд гэхдээ би чиний төлөө хэн нэгэнтээ ярихгүй гэж хэлсэнийг хажууд байсан амьд гэрчүүд одоо хүүрнэдэг. Чамд баримт хэрэгтэй бол Увс нутгаас төрөн гарсан Балжинням аварга тэгж хэлсэн байдаг юм.
Чи Гантогтохыг дэлхийд ямар бөх байсныг мэдэхгүй байх шиг байна.
Жиндээ тэрээр Кубын Родригесыг айлгаж явсан бөх байсан юм шүү. Атлантын Олимпд Гантогтох бэлтгэл үнэндээ тун сайн хангасан байсанч Сумъябазар түүний өмнө гишгэж энэ Олимпд орсон байдаг юм.
Гантогтох юугаар азгүй бэ? өөртөө нь ид үед барилдаж байсан шижгэнэсэн 6 зааны үед барилдаж байснаараа азгүй байсан. Мэдээж өөрийн аз эз тэдэнтээ барилдахад нөлөөлж тэрээр улсад 2 үзүүрлэсэн . Гэхдээ Гантогтох чиний яриад байгаа шиг чадварлаг бус бөх биш. Ясны бөх хүн шүү. Энийг бөх үздэг бүгд мэднэ. Баянмөнх аваргын хүүхэд болон төрсөн нь түүнийг үгүйсгэгчдэд түүнийг адлах шалтаг болдог байсан юм.
Сүхбатын хувьд би чамаас дахин асууя.
Чи хажууд нь Допин хэрэглээд зогсож байхыг нь харсан уу?
Чи баталгаатай эх сурвалжаас энийг сонссон уу?
Ай мэдэхгүй дээ. Чамайг спортын талаар бас бусад олон зүйлсийн талаар мэдлэгтэй гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ дээр чи арай дэндүү шалбарч үгүйсгэж байна.
Сумъябазарын Допинг хэрэглэсэнийг албан ёсоор олон улсын олимпын хороо батлан гаргасан байдаг.
Харин Сүхбатын хувьд монгол гэсэн хавгтай дээр байдаг амиа бодож довоо шарлуулсан хэсэг шар сонингын сэтгүүлчид л нэмж хачирлан бичсэн юм.
Угаасаа түүний биенээс илэрсэн тэр Допинг гэх зүйл давсаг болон бөөрөнд зориулан ууж байсан эмний үлдэгдэл.
Аалз царайтай Өсөхбаяр түүнийг тэмээн тавхайгаар өшиглөсөний дараагаар тэр энэ эмийг ууж эхлэсэн. Ямарч хүн тэр хүчтэй хүнд эмзэг газраа өшиглүүлээд зүгээр байхгүй нь ойлгомжтой. Эм тан ууж л таараа. Пүрэвбаатар бөөрний эм ууж байгаад Сидней Олимпод оролцсоны дараагаар түүний биенээс Допингын төрлийн бодис илэрсэн юм.
Би чиний бодлыг хүндэтгэнэ. Чи Сүхбатад , Гантогтоход дургүй байхыг би өөрчлөж чадахгүй. Учир нь чи өөрийн үзэл бодолтой хүн. Би энийг үгүйсгэхгүй. Гэхдээ чи энэ үгүйсгэлээ өчүүхэн баримт дам яриан дээр тулгуурлан энд Сүхбатыг дэмждэг олон хүмүүсийн сэтгэлрүү ус цацаж байгаа чинь аалз шиг зан гаргаж байгаатай агаар нэгэн буй. Эцэст нь чи ч бай хэн ч бай Сүхбат болон Гантогтохын амжилтыг үгүйсгэж чадахгүй. Чадал чинь дэндүү дутна. Миний хэлэх үг ийм л байна.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Wed Aug 05, 2009 11:50 am

Допингийн тухайд бол наадмын төв комисс энэ тэрээс л тийм мэдэгдэл хийсэн биз дээ... тэрнээс арай ч бас ам дамжсан яриа биш...

гэхдээ би бол Сүхбатыг бол сайн бөх гэдгийг бол хүлээн зөвшөөрөөд байгаа ш дээ... 3 түрүүлсэн... уран барилдаантай... яхав зүгээр зан харектарын хувьд бол жаахан жудаггүй санагддаг... тэгээд л дургүй... тэрнээс би хүний амжилтыг бол хүлээн зөвшөөрнө... угаасаа гаргасан амжилтаар нь л хүнийг үнэлнэ шүү дээ... би хэлээл байгаа ш дээ... ялт ч үгүй энэ зургаа дотроо бол Өсөхөө Сүхбат 2 бол илүү нь байсан тиймдээ нэг биш түрүү авлаа... араас нь 4 үзүүрэлж нэг түрүүлсэн Сумьяаг мундаг нь гэж боддог... ийм л байна...

Гантогтохын хувьд бол би хэлсэн ш дээ тэр заан авдаг жил энэ тэрээ бол мундаг байсан... тэр 96 оноос хойш л жаахан муудаж эхэлсэн байх гэж боддым... тэр жил наадмаар Баянаа аварга барилдуулаагүй... Олимпт бэлдүүлээд гэж би сонссон... тэгсэн тэр жил нь Сумьяа заан аваад олимпт явчихсан... чухам Сумьяаг ягаад явуулсан талаар би бол мэдэхгүй...

сумьяагийн тэр допингийн асуудлыг бол би үгүйсгээгүй ш дээ... сумьяа хэргэлсэн тэгээд тэр нь илэрсэн... тэгээ шийтгэлээ хүлээсэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Wed Aug 05, 2009 10:00 pm

Хүмүүсээ монгол бөхчүүдээ ингэж талцаж хувааж юухэв.Би бол олон жил бөх үзсэний хувьд 6 залуу зааны хэнийг нь ч мундаг гэж хэлнэ.тэд өөрсдийгөө л хурцалж ирлэж ирсэн.тэдний хэн нэг нь байхгүй бол тэдний амжилтыг төсөөлөхөд бэрх.Өсөхөө Сүхбат Сумьяа Ганаа Пунцаг Ганбаа бүгдээрээ л лут гэж хэлнэ.Гэхдээ аварга болох л хувьтай нь аварга болдог байх л даа.Тиймээс ч аварга болох нь боллоо.Би энэ 6 зааны ид үед л бөхийн гайхамшигт уран хурц барилдааныг үзсэн гэж хэлнэ.Тэдний монгол бөхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг ингэж үгүйсгэж болохгүй мэт санагдана.Өсөхөө Сүхбат Сумьяа илүү байлаа гээд бидний амьдралд ямар хэрэгтэй юм.ямар ч хэрэггүй.хэхэхэ. :-o Бидэнд гайхалтай барилдааныг нь үзэж сэтгэлийн цэнгэл эдлэх л чухал.6 залуу заан бол бүгд мундаг гэдгийг бөх сонирхогчид бүгд хэлнэ.Энэ бол миний л бодол
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Wed Aug 05, 2009 10:11 pm

Улсын наадмаар 5 аас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний A савнаас урьдчилсан байдлаар 4 хүнээс допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хариу иржээ.1.Даян аварга Өсөхбаяр 2. Улсын заан Соронзонболд 3. Улсын харцага Бат-орших 4.Улсын начин Содномдорж гэжээ.Одоо B савны сорьцноос дахин илэрвэл хэрэглэсэн гэж албан ёсоор үзэж цолын хураах юм байна. Албан ёсны мэдээллийн эх сурвалж:TV9 телевиз спортын мэдээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Wed Aug 05, 2009 11:00 pm

munkhbayar_AC wrote:Улсын наадмаар 5 аас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний A савнаас урьдчилсан байдлаар 4 хүнээс допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хариу иржээ.1.Даян аварга Өсөхбаяр 2. Улсын заан Соронзонболд 3. Улсын харцага Бат-орших 4.Улсын начин Содномдорж гэжээ.Одоо B савны сорьцноос дахин илэрвэл хэрэглэсэн гэж албан ёсоор үзэж цолын хураах юм байна. Албан ёсны мэдээллийн эх сурвалж:TV9 телевиз спортын мэдээ


Ха ха :-o баярлах нь хаашаа юм ямар би Мэндээ биш (Ганаагаас илэрсэн бол Мэндээ баярлах байсан биз). Үүний дараа үр дүн юу болохыг л бичье.

Даян аваргаас буцаж буй "тийрдэг"-ийн хувьд бол: (Сүхбат аваргын доор орно)
1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн хурц арслан Түвшинтөрийн Энхтайван (Энхтуяа начны дүү) улсын начин болно.
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын залуу начин Нямаагийн Батзаяа (Ховдынхон энэ жил үнэхээр хийморьтой байнаа :-D ) улсын харцага болно.
3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын залуу харцага Даш-Очирын Батболд Монгол улсын заан болно.
4. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Доржпаламын Ганхуяг Монгол Улсын Аварга болно. (Мөнхбаатарын амжилт ахих боловч эрэмбэ, чансаанд нөлөөлөхгүй)
Соронзонболдын "өсөх идэр" чимэг хураагдаж: (М.Өсөхбаяр зааны доор орно)
5. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын харцага Баасандорж З дахиа шөвгөрч Магалжав харцагын дээр гарна.

6. Бат-Орших 6 дээр Содномдаржааг даваад Содном мөн баларч байгаа тул Содномд 5 дээр унасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын начин Өсөх-Ирээдүй начин цолоо батлана, улмаар дэвшиж 6 давсанд тооцогдох боломж харагдаж байна. Нөгөө алдарт МҮБХ-ны цоорхой дүрэм чухам юу гэж шийдэх юм бол :-o Харцага болох боломж байна даа :-D . Тэгвэл Батжаргал, Даваабаатар харцага нарын дээр гарна.
Last edited by ЦАГААН on Thu Aug 06, 2009 12:12 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Wed Aug 05, 2009 11:34 pm

munkhbayar_AC wrote:...Тиймээс ч аварга болох нь боллоо.Би энэ 6 зааны ид үед л бөхийн гайхамшигт уран хурц барилдааныг үзсэн гэж хэлнэ.Тэдний монгол бөхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг ингэж үгүйсгэж болохгүй мэт санагдана... Бидэнд гайхалтай барилдааныг нь үзэж сэтгэлийн цэнгэл эдлэх л чухал.6 залуу заан бол бүгд мундаг гэдгийг бөх сонирхогчид бүгд хэлнэ.Энэ бол миний л бодол


Сайхан хэлжээ, би санал нэг байна :eek: харин ИЛЖИГ огт санал нийлэхгүй Ганааг хасах гээд байгаа юм, Ганбааг бас Увсын болохоор нь хасаж магадгүй :grin:

Тэгээд Монгол улсын 20-р зууны манлай бөх Орос, Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт самбо барилдааны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, 20-р зууны дэлхийн шилдэг 50 бөхийн нэг "бөхийн од" шагналт Хорлоогийн Баянмөнх аваргын хэлсэн ганц үгийг бичье.

"Дэлхийн дэвжээн дээр Монголын нэрийг мандуулж явахдаа Монголын Баянмөнх гэж цоллууж байснаас Дүрвэдийн Баянмөнх гэж цоллуулж байгаагүй..."
Би лав Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд тахалж, дархалсан Баянмөнх гэдэг Их Монгол Улсын бага ястан Монгол агуу хүнийг үнэхээр шүтэж хүндэлж амьдардаг. Монгол улсын төлөө хийсэн бүхэнд нь баярладаг.

Бидний адил 500 халахын эсрэг бараг л ганцаараа тэмцээд төрийнхөө наадамд, өөрийн эх орон Монголынхоо наадамд 10 түрүүлсэн...44 настайдаа хүртэл түрүүлсэн... түүнийг дарах гэж манай халахууд ямар их тэмцсэн болоо... гэвч бидний төлөөлөл болж түүнд хамгийн ойрхон өрсөлдөж байсан Мөнхбат аваргаас маань "бүх үзүүлэлтээрээ" давж гарсан... түүний ач нар бүгд Монгол хүмүүс... харин халх аваргын маань ач нар... :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Khosoo » Wed Aug 05, 2009 11:43 pm

ЦАГААН wrote:
munkhbayar_AC wrote:Улсын наадмаар 5 аас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний A савнаас урьдчилсан байдлаар 4 хүнээс допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хариу иржээ.1.Даян аварга Өсөхбаяр 2. Улсын заан Соронзонболд 3. Улсын харцага Бат-орших 4.Улсын начин Содномдорж гэжээ.Одоо B савны сорьцноос дахин илэрвэл хэрэглэсэн гэж албан ёсоор үзэж цолын хураах юм байна. Албан ёсны мэдээллийн эх сурвалж:TV9 телевиз спортын мэдээ


Ха ха :-o баярлах нь хаа*a* юм ямар би Мэндээ биш (Ганаагаас илэрсэн бол Мэндээ баярлах байсан биз). Үүний дараа үр дүн юу болохыг л бичье.

Даян аваргаас буцаж буй "тийрдэг"-ийн хувьд бол: (Сүхбат аваргын доор орно)
1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн хурц арслан Түвшинтөрийн Энхтайван (Энхтуяа начны дүү) улсын начин болно.
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын залуу начин Нямаагийн Батзаяа (Ховдынхон энэ жил үнэхээр хийморьтой байнаа :-D ) улсын харцага болно.
3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын залуу харцага Даш-Очирын Батболд Монгол улсын заан болно.

Соронзонболдын "өсөх идэр" чимэг хураагдаж: (М.Өсөхбаяр зааны доор орно)
4. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын харцага Баасандорж З дахиа шөвгөрч Магалжав харцагын дээр гарна.

5. Бат-Орших 6 дээр Содномдаржааг даваад Содном мөн баларч байгаа тул Содномд 5 дээр унасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын начин Өсөх-Ирээдүй начин цолоо батлана, улмаар дэвшиж 6 давсанд тооцогдох боломж харагдаж байна. Нөгөө алдарт МҮБХ-ны цоорхой дүрэм чухам юу гэж шийдэх юм бол :-o Харцага болох боломж байна даа :-D . Тэгвэл Батжаргал, Даваабаатар харцага нарын дээр гарна.


Энэ зүгээр шуугиан төдий асуудал бололтой. Олимпийн хорооны допинг хариуцсан хүнд Солонгосоос ямар нэгэн бичиг ирээгүй албан ёсоор тэгж эхний шинжилгээгээр илэрсэн энтэр гэсэн юм байхгүй гэж байна. Захиа ирсэн цагт л тодорхой болно.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Wed Aug 05, 2009 11:46 pm

El Payaso wrote:хэхэхэ... номер дугаарлаж байгаад сайхан авчээ...

1. Хэрвээ батэрдэнэ аварга сүхбатыг түрүүлүүлэхгүйн тулд тэгсэн бол Гантогтоход юу гэж өгөхөв дээ? Гантогтоход өгөөгүйсэн бол сүхбат харин түрүүлэх эсэх эсвэл түрүүний тоо хэд байх нь асар эргэлзээтэй байх байсан... Тэр жил Өсөхөөг авч өсөхөөд өгөөд... Гантогтох Сүхбат 2-ыг тунааж болох л байсан... тэгсэн бол одоо чиний хэлээд байгаа шиг Гантогтохтой мах болоод дараа нь Өсөхөөд сөгдөх байсан байх хахаха... чи өөрөө л нэг иймэрхүү онол яриад байгаа... Гантогтоход өгүүлэхийг бол өгөр Баянаа хийсэн ажил...

2. Ганааг чинь 2 удаа наадмын үзүүр түрүүнд төвөггүй давсан шүү дээ... Эхнийхэд Өсөхөөтэй барилдаж гуйвсан юм очоод давсан... дараа нь таны хэлээд байгаа нөгөө хөлс гаргахгүй түрүүлэхдээ... хөлс гаргахгүй л Ганааг давж байгаа хүн чинь тэхэд бол юухан байхав дээ... :mrgreen:



Ээ ИЛЖИГ :-o Гантогтохыг гар амар давуулаад Сүхбатыг нухуулъя гэж тооцсон, Өсөхөө бол гуйваад ирхэд нь ч чичирч зогсож байгаад л унана. Тэгээд хамгийн гол нь би "Ба үнэн барилдсан бол тэр 2 үнэн барилдах байсан байж магадгүй" гээд байгаа "үнэн барилдсан" бол шүү дээ. Чинийхээр бол Ба Өсөхөөд өчвөл нөгөө 2 бас л нэг юм бодно шүү дээ :comfortafriend: , ямар чи байгаа биш. Аварга Өсөхөөг олон давдаг тул түүнд Ганаа шууд өгчих байсан байх. Ба аварга үүнийг бас тооцсон, тэгэхээр Ба-гийн хувьд хамгийн сайн хувилбар тэр байсан юм. Ойлгож чадахнуу :comfortafriend:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Барнаба » Wed Aug 05, 2009 11:47 pm

Содномдорж допинг хэрэглэсэн нь тогтоогдвол одоо цолыг нь хураагаад Өсөх-Ирээдүйд чимэг олгоно гэсэн заалттай л юм байна.....
НЭГ ИЙМ ЮМ БАЙНА....
Содномдорж допинг хэрэглэсэн байж болно, цолоо хураалгаж болно, ААА харин Өсөх-Ирээдүйд чимэг өгөх асуудал ярвигтай шүү... Өсөх-Ирээдүйг допинг хэрэглэсэн байхыг байг гэхгүй л байх... шинжилгээ аваагүй ядаж байхад.... тэгээд чимэгийг нь өгчихдөг цаадах нь допинг хэрэглэсэн хүн байвал бас хэцүү яаа.... мэдэж чадахгүй нь байна штээ....

Зарим нэг бөхчүүд допинг хэрэглэж барилддаг, наадмаар болохоор яг 5-н даваанд начны найраанд явчихдаг гэж хальт мульт сонсож байсийм байна....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Wed Aug 05, 2009 11:52 pm

Khosoo wrote:Энэ зүгээр шуугиан төдий асуудал бололтой. Олимпийн хорооны допинг хариуцсан хүнд Солонгосоос ямар нэгэн бичиг ирээгүй албан ёсоор тэгж эхний шинжилгээгээр илэрсэн энтэр гэсэн юм байхгүй гэж байна. Захиа ирсэн цагт л тодорхой болно.


Харин тиймээ, би сая MNB үзэхэд тэгж ярьж байсан. Энд ороод иртэл Мөнхбаяр TV9 албан ёсоор тэгж мэдээлсэн гэж уншаад энэ тохиолдолд үр дүн ямар байх тухай л бичлээ. Надаас хэд хоногийн өмнө хүн "Батболд сайн л бөх юм бишүү, заан болж чадахаар" гэж асуухад нь би ойрд түүнд харшилтай байгаа тул "тэр яаж чаддаг юм, заан болох цор ганц боломж нь Өсөхөө л допинг хусвал..." гэж хариулсан юм :mrgreen: . Тэгээд нэлээн олон газраар энэ тухай цуурч байгаа гэсэн, олны үг ортой л гэдэг. Харин батлагдсан тохиолдолд цаашид барилдах эрхийн тухай ямархуу заалт байдаг юм бол андуудаа???
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Wed Aug 05, 2009 11:59 pm

Barnaba wrote:Содномдорж допинг хэрэглэсэн нь тогтоогдвол одоо цолыг нь хураагаад Өсөх-Ирээдүйд чимэг олгоно гэсэн заалттай л юм байна.....
НЭГ ИЙМ ЮМ БАЙНА....
Содномдорж допинг хэрэглэсэн байж болно, цолоо хураалгаж болно, ААА харин Өсөх-Ирээдүйд чимэг өгөх асуудал ярвигтай шүү... Өсөх-Ирээдүйг допинг хэрэглэсэн байхыг байг гэхгүй л байх... шинжилгээ аваагүй ядаж байхад.... тэгээд чимэгийг нь өгчихдөг цаадах нь допинг хэрэглэсэн хүн байвал бас хэцүү яаа.... мэдэж чадахгүй нь байна штээ....

Зарим нэг бөхчүүд допинг хэрэглэж барилддаг, наадмаар болохоор яг 5-н даваанд начны найраанд явчихдаг гэж хальт мульт сонсож байсийм байна....


Тийм л дээ. Гэтэл нэг ийм "но" байна.Оршихоо цолоо хураалгаад түүнд унасан бөх бас цол ахих ёстой гэтэл нөгөөдөх нь Сондом болж таараад байгаа юм. Гэтэл Содном маань баларчаад байдаг, Содномын оронд Өсөх-Ирээдүй дэвших болохоор мөн Бат-Оршихыг нөхөх хүн Ирээдүй байх нь шударга хэрэг гэж би бодож байна. Гэтэл ийм заалт тэр хууль дүрмэнд маань байдаг юм болов уу :smile: Бас л бөөн асуудал байгаа биздээ.

Харин чиний яриад байгааг уг нь цаадуул чинь тооцсон баймаар юм Ирээдүйг яаж шинжлэх бэ? итгэх бэ? гэдгийг... За тэгээд А нь ирсэн ч юумуу??? эхлээд ирээдхэг, дараа нь гомдлын мөр Б нь ирээдхэг... тэгээд л цол авах тухай яригдана. а.а Энхтайван мөн адил байгаа юм байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Aug 06, 2009 12:34 am

El Payaso wrote:3. Ганаа анх заан болоод тэрнээс хойш хэдэн жил бол сайн байсан... тэгээд л гэнэтхэн уруудсан даа... Сумьяа бол зааланд хамаагүй олон давсан.. Өсөхөө ч Ганааг олон давсан... Ганаа улсад гурав үзүүрэлсэн мөртлөө 2т нь сайхан тахим аваад л үзүүрэлчихсэн... одоо аавын буян юм уу? даа...

4. Ганаа өсөхөө 2 барилдааны талаар яриж байхад шууд Сүхбат 2005 онд Өсөхөөг давсаныг ярих юм... хахаха... энэ чинь жинхинэ илжигдэлт байхдаа эсвэл сүхбатдалдт юм уу? лол...

5. Сумьяа Сүхбат Өсөхөө энэ хэдийн хэмжээнд хүрэхгүй бөх Мөнхбаатар энэ тэр гэсэн энэ үеийн хэдтэй бол харьцуулаад хэрэггүй угаасаа... хүрэхгүй болоод ч түрүүлж чадаагүй... угаасаа чи бод Ба аварга сайхан тахим өгөөд үзүүрт үлдээлээ... дараа нь хадам ах нь тахимаа өгөөд ахиад үзүүрлүүллээ... ингээд байхад түрүүлчихэж чадахгүй байгаа хүн шүү дээ... 2 удаа хүнээс тахим авч гар цуцалгүй сайхан үзүүрт үлдээд түрүүлж чадахгүй байгаа хүн... До Мөнхбаатар 2 бол харин ч хүн амьтанаас тахим авахгүй давах даваагаа аваад түрүүлсэн ш дээ...



За ид сайхан Гүтгэгчийн эсрэг дайралтаа хийж байтал допинг энэ тэр гэсэн яаралтай мэдээ орж ирээд :mrgreen: За үргэлжлүүлье. Би хэзээ ч цуцахгүй шүү гэдгээ нэмээд хэлье.

Хүн үзүүрлэхийн тулд 8 давдаг гэж би хэлсэн, Өсөхөө ч дэмжүүлсэн, Сумъяа ч дэмжүүлсэн нэмээд допингдсон... Би болохоор Ганаа Сумъяаг олон давсан гэж бодож байна... наадамд бол 1:1, цагаан сард бол Сумъяа илүү (нэг удаа Ганаа яаааг давах гэж байтал элэг бүс нь тасраад... :sad: ) Тэгэд энэ тухай ярих гэхээр баримтгүйгээс болоод бөөн маргаан л болдог шүү дээ, сөхөхгүй байвал таарна. Гүтгэгч л дандаа ийм нотолгоогүй, гүтгэлэгийн шинж чанартай зүйл сөхөх юм, арай л Өсөхөө Жижиг аварыг олон давсан гэж илжигдэхгүй юм :-o удахгүй тэгж илжигдэж МЭДНЭЭ МЭНДЭЭ...

Чамаас би түрүүлэх хэмжээний бөх гэж хэн бэ? л гэж асуусан. Тэгээд Ганаа бол лаг гэдгийг нэмж өгүүлсэн... "түрүүлсэн бөх" гэж чи ч яриагүй, би ч яриагүй "түрүүлэх хэмжээний" бөх гэж ярьж байна. Чиний өгсөн, гүтгэсэн нэр томъёоны тухай...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Makaveli » Thu Aug 06, 2009 12:40 am

za bohchuud gej muusain horchdiig uzeed odoo yadgiin, tsergiin naadmaar hurtel hor nairuulaad, ovgorch 2ch davj chadahgui hun sayiin bayanhongoriin naadmaar yav, shovgiin 4t ch baih shig, batbold ahdaa tus hurgehgui dulii tsarailaad davsan ni harin ch zov bolson shuu. ih nutag usarhagdagaa odoo boliosoi. nutgiin arduud ni ch ter oor nutgiin hun turuuleheer orliloldood l, mongol gesen neg l tsustai baij arai denduu
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Aug 06, 2009 12:54 am

El Payaso wrote:6. Шоо нөгөө талдаа буусан бол гэхийн... чи өөрөө боддоо хаашайн сүхбат өөрөө хоюуланг нь хаяад түрүүлэх боломжтой гэдгээ мэдэж байгаа тэр тохиолдолд өөрт нь түрүү нэмэгдэж өөрөө цол нэмэх боломжтой байхад ирээдүйд шодоонд найдаанд наана нь тахимаа өгнө гэж бол байхгүй ш дээ... мань хүн бол ялт ч үгүй дүүгээ л бодсон...

7. Баянаа аварга наанаа мэдээж тэгэж *a*х нь тодорхой л доо... увс хүний санаа ш дээ хахаха... цаанаа бол Ганаагаа л гэх нь мэдээж... хахаха... Батэрдэнэ аварга анх наададмд тахимаа өгөхдөө Гантогтоход өгсөнөөс нь үзэхэд Баянаа Ганааг түрүүлүүлэх гэж яж их хор хутгасан нь тодорхой...


Ээ муу ИЛЖИГ, ёстой юм ойлгохгүй юмаа. Хэрэв Ганаа арслан болчвол Өсөхөө Сумъяа 2 шөвгийн 8д тунана (Өсөхөө давахаар нь Сүхбат аварга аргалчина), тэгэхгүй Сүхбат аварга өөрөө түрүүлсэн ч Өсөхөө Сумъяа 2 тунахгүй яг 2003 оны наадам л давтагдана. Ба аварга тэр 2ын аль нэгийг авч амраагаал, нөгөөдөх нь аваргыг давах гэж биш цуцаах гэж барилдаал...аварга үзүүрлэнэ. Хүнийг давах гэж барилдах, хүнд унахгүй гэж барилдах 2 маш өөр шүү :grin: чи ч ойлгохгүй л дээ илжиг... Хөл бөмбөгт гоол хийх гэж тоглох, гоол алдахгүй гэж хамаалж (чиний мэдэхээр Челси шиг) тоглох 2 өөр гэдгийг чи ИЛЖИГДЭХГҮЙ бол мэдмээр дээ

Дарьганга хүний санаа "бага ястнаа" нүд үзүүрлэх юмуу тээ :grin: (ноднин ч билүү уржнан ч билүү манай Сүхбаатар бөхгүй гэж бичиснийг уншсан юм шүү, хэлэхгүй бол ойлгохгүй эээ энэ гүтгэгч) Ба өөрөө хэлсэн ш дээ, чи зүгээр 1988 оны бичлэгийг харчих (үзүүр түрүүний CD-нээс тасалсан ганцхан тэр бичлэг хаа сайгүй байдаг юм, хайвал дороо олдоно)... дараа нь илжигд
Last edited by ЦАГААН on Thu Aug 06, 2009 9:37 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Aug 06, 2009 1:06 am

El Payaso wrote:8. Тахим өгдөг өгдгүй тал дээр бол Сүхбаттай зүйрлэх хүн байхгүй шүү... хэдэн оны цагаан сараар байна вэ? дээ Пунцагт хавируулж уначихаад хэрэлдээд салахгүй болохоор нь Пунцаг зайлуул тахимаа өгчихөөд яваад өгч билээ... за тэгээд допингдоно хүний гар хөл хугална энэ тэрийг нь ч яриад яхав тиймээ цагаанаа...

9. тэр миний бичсэн бол тэрнээс хойш буюу СиЭсСи-н хэлдэгээр сүхбатыг зузаарсанаас хойших барилдааныг хэлж байна...


Харин Пунцагаа булхайцсан шүү уначаад... бас бичлэг үзчээд наадхаа ярь...гүтгэгчээ дахиад л гүтгэлэг болчлоо... Хүнд өшиглүүлээд унаж байхыг нь чи ч харсан би ч харсан... өөр юм бол чи ч хараагүй, би ч хараагүй... Сэрээтэр гайд: "ахаа би унасан ч АВАРГА болох уу?" гэж хэлээд л гарч барилдаад... далай аварга болохын төлөө барилдсан юм шүү... Ба аварга яагаад ч хаяж чадаагүй шүү дээ... тийм муу биетэй ядарч яваа хүнийг хаяж чадаагүйг чи харсан... харин унасан ч авах байсан цолоор нь түүнийг "хэлмэгдүүлсэн"...

тийн ш дээ би бас мэдэж байна, зузаарснаас нь хойш Даян аварга олон давсаан гэж csc нотолсон, чамд ямар ч баримт байхгүй чи зүгээр л гүтгэсэн... Би нэмээд түүнээс урагш бол аварга бүүр олон давсан гэж хэлсэн ИЛЖИГЭЭ... :comfortafriend: :comfortafriend: :comfortafriend:

Улаан нэрнээс цаашгүй муу арчаагүй гүтгэгч, худалч. Буруу хийсэн юмаа булзайруулах гэж оролдоод улам л шахарт суугаад байна даа :-o хэзээ нэг юм ухаан орох юм байгаа юм бүү мэдэээ... дахиад л гүтгэх байх, өөр юм чадах биш мэдэх биш... :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby CAHAKA » Thu Aug 06, 2009 3:12 am

Паяасо одоо болиоч дээ. Нутаг нутгийн үзэл байла гэхэд бас арай ч ингэж туйлширч болохгүй ш дээ (цагаанаа ч гэсэн. гэхдээ Паясо-н худал хуурмаг үгний эсрэг тэмцэж буйн хувьд би цагаан залууг буруутгамааргүй байна ). Монгол үндэсний бөхийн нэгэн үеийн 6 залуу заан бол дахиж энэ бөхийн ертөнцөд давтагдахааргүй улсууд юм шүү !!! Энэ л 6 залууг наадам бүр дэмжиж, хоорондоо тулж барилдахад нь хэнийг нь дэмжихээ мэдэхгүй мангартаж байсан үе бий. Таминь ээ хэрүүл маргаан хийлгүй шиг хэн хэнийг нь муулаад яах вэ. Зүгээр л хүлээн зөвшөөр. Өсөхбаяр хэдийгээр миний ахын ширээний анд Цэцэрлэг хотын Бор толгойтын шороон дээр ахтай минь ноцолдож өссөн ч гэсэн би жижиг аваргаа бас орхигдуулж чадахгүй нь ээ. Тэр энэ нь илүү гэж мэтгэлцэж байхаар МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛД ХУВь НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ БӨХИЙН ХОРХОЙТНУУД МИНь ЭЭ ! ! !
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Thu Aug 06, 2009 11:04 am

тх.маргалдхаа больцгооё.Бусдыгаа ядаж хүндэлье.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests
cron