Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby chukcha2002 » Wed Jul 22, 2009 12:04 pm

Сүхбат ер нь маш олон хүнд унахаар болж ирсэн. Допингдоод бие нь дийлэхээ болиод ирж байгаа юм чинь.

Үндэсний бөхөөр Б.Бат-Эрдэнэ аваргатай муудалцаад эхэлснээс хойш ямар ч аргаар хамаагүй давах сонирхолттой болоод, тэгээд допинг уруу эргэлт буцалтгүй явсан байх гэж бодож байна.

Үндэсний бөхөөр тэгж зүтгэж байсан үедээ их спортоор ерөөсөө хөөцөлдөөгүй. Олон улсын тавцанд бол допингийн хяналт мундаг шүү дээ. Наадмаар бол нэг удаа улайм цайм илрээд, хэл ам хийгээд өнгөрсөн. Дахиад нэг удаа шинжилгээ өгөлгүй бултсан эдэр гээд монголдоо бол аргалчаад, болгоод байсан гар доо,.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Барнаба » Wed Jul 22, 2009 11:43 pm

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jul 23, 2009 12:09 pm

Бадруул wrote:
Barnaba wrote:Image

Ирээдүйн Хөвсгөлийн шинэ АВАРГА болох залуу байгаамдаа...


Хөвсгөлийн аварга биш Улсын аварга болох байхаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:25 pm

Найраагүй цол авна гэдэг ер нь хэцүү.Ядаж нэг даваа нутгийн ах нь өгч л байгаа ш дээ.Хүн л юм чинь нутгаасаа нэг цолтон төрөөсэй гэж бодож таараа.Тэхээр найраагүй цол авсан хүн энэ наадамд Өсөхбаяр заан Батболд харцага 2 л боловуу даа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:26 pm

Энэ жилийн наадам миний бодлоор бөхийн барилдааны хувьд үнэхээр муу боллоо.5-ын даваанаас хойш нэл барьц сонголт.Өсөхбаяр аварга Ганхуяг арслан Мөнхбаатар гээд бүгдээрээ л барьц сонгож давцгаалаа.Хойшид ийм байвал үнэхээр бүтэхгүй ээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:32 pm

Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Цэнгүүн » Tue Jul 28, 2009 12:13 am

munkhbayar_AC wrote:Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна


Арай хүрээгүйээ хө.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Tue Jul 28, 2009 9:44 am

tsenguun wrote:
munkhbayar_AC wrote:Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна


Арай хүрээгүйээ хө.


Тэр үед Мөнхбат дээрээс нь толгойг нь уургалаад дараад авах байсан юм тэгсэн бол харцага болох ойрхон байлаа гэж.
Барилдааны санаачлагыг Мөнхбат авч барилдаж байсан.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby CAHAKA » Tue Jul 28, 2009 6:08 pm

Ингэхэд энэ жилийн бөх 7-10 , 7-11 аль өдөр эхэлсэн юм бэ ?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby CAHAKA » Tue Jul 28, 2009 9:02 pm

Бадруул wrote:
KRH wrote:Ингэхэд энэ жилийн бөх 7-10 , 7-11 аль өдөр эхэлсэн юм бэ ?

Урьд нь хэзээ эхэлдэг байсын?
Тэр өдөртөө л эхлэхгүй юу?

Урьд нь хэзээ эхэлдэг байсийн? бас мэддэггүй ээ
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Цэнгүүн » Tue Jul 28, 2009 9:40 pm

jugder_08 wrote:
tsenguun wrote:
munkhbayar_AC wrote:Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна


Арай хүрээгүйээ хө.


Тэр үед Мөнхбат дээрээс нь толгойг нь уургалаад дараад авах байсан юм тэгсэн бол харцага болох ойрхон байлаа гэж.
Барилдааны санаачлагыг Мөнхбат авч барилдаж байсан.


Тиймээ,Санаачлагтай байсан.Давах боломжтой ч байсан л даа..аа гэхдээ өвдөг хүрсэн нь юу л бол :smile:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Fri Jul 31, 2009 3:28 pm

csc wrote:Сумъяа Сүхбат 2 ын хүвьд Сумъяа хамаагүй олон давсан гэхгүйлдээ яг 99 өөс 2002 оны хооронд бол Сүхбат олон давсан 2002 оноос хойш 4 жил бол Сумъяа олон давсан байх, яг 2002 он хүртэл бол Сүхбат арай л илүү байсан яг ид үе нь байсан

Би харин нэг юманд мангар гайхдын зөндөө ч хүнээс сонсож байсан 98 онд Сүхбат Пунцагт хавируулж унаад 12 сар хүртэл нь барилдаагүй тэгээд Монголросын барилдаан Бөхийн өргөөний барилдаанд гарсан гэж тэгээд харахад илт зузаарсан шууд золголцоод шуудагдалцаад барилддаг болсон байсан, тэрнээс өмнө бол дандаа сэрвүүгээр барилддаг бариулчих л юм бол уначихдаг байсан гэж

гэнэт ингэж бяр сууж хав барилдаж сурсан нь дэр жилийн Сумъяагийн гэнэт үзүүлсэн барилдаан өөрийх нь Пунцагт унасан зэргээс болсон байх нээрээ тэхэд Пунцагт унаал тэрнээс хойш ердөө ганцхан удаа Пунцагт унасан гэж өөрө ярьж байсан

энэ хэдээс Пунцаг ч угийн бяртай, хав барьцнаас барилддаг байсан, харин Сумъяа анх үзүүрлэдэг жилдээ аймаар бяртай болцон байсан 5 ын даваанд Бэгзсүрэнг зүгээр хүүхэд дээр мэх туршиж байгаа юм шиг тахимдаад , тэгээд 7 д Мөнхэрдэнэ ийг татдаг барилдаан

Өсөхөө ч яахав угийн арал сайтай хүн биендээ тохирсон бяр суусаар л байсан жилээс жилд жигд сайжирсан.

Гантогтох ч гэсэн 99 оны наадмаар л аймаар зузаарцан, нэг л мангар хар юм харагдаад байсан

Энэ хэд бие биенээ л хурцлаад хоорондоо өрсөлдөх гэж л бэлтгэлээ хийж өөрийгөө хөгжүүлж байсаар бусдаасаа хол тасарцан байх ,

тэр Пунцагаагийн хавирсан хавраа бол арай л аймаар... яг хавирхыг нь сүхбат мэдээд хамгаалчихсан байхад нь хүчиндэж гаргаж ирээд хавирдаг... би лав тэрнээс хойш өөртэйгээ ойролцоо түвшиний хүнийг тэгэж аймаар бярдаж хавирч байхыг хараагүй... сүүлд Пунцаг нэг Бадамсамбууг бас аймаар шахаж татсан... гэхдээ харьцангуй хариж байх үедээ л дээ... эхлээд баруун татаж гаргаж ирээд тавихдаа нөгөө талаар нь тавиж билээ...

харин сүхбат эхлээд барицнаас чададгүй байсанаа гэнэтхэн зузаараад эвгүй болчихсон байсан... гэхдээ яг тэгэж зузаарч барьцнаас барилддаг болсоноосоо хойш бол Сумьяаг бараг нэг л гар ачиж давсан байх тэрнээс өөрөөр бол даваагүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Fri Jul 31, 2009 3:33 pm

chukcha2002 wrote:Сүхбат ер нь маш олон хүнд унахаар болж ирсэн. Допингдоод бие нь дийлэхээ болиод ирж байгаа юм чинь.

Үндэсний бөхөөр Б.Бат-Эрдэнэ аваргатай муудалцаад эхэлснээс хойш ямар ч аргаар хамаагүй давах сонирхолттой болоод, тэгээд допинг уруу эргэлт буцалтгүй явсан байх гэж бодож байна.

Үндэсний бөхөөр тэгж зүтгэж байсан үедээ их спортоор ерөөсөө хөөцөлдөөгүй. Олон улсын тавцанд бол допингийн хяналт мундаг шүү дээ. Наадмаар бол нэг удаа улайм цайм илрээд, хэл ам хийгээд өнгөрсөн. Дахиад нэг удаа шинжилгээ өгөлгүй бултсан эдэр гээд монголдоо бол аргалчаад, болгоод байсан гар доо,.

сүхбат яхав нөгөө хэдээсээ арай сэргэлэн болохоор муудхаасаа өмнө болий гээд болчихсон л доо... угаасаа тэр зодог тайлах жилээ бол заалны барилдаануудад аймгийн арслангуудад нухуулаад байсан ш дээ... одоо энэ Баасандорж энэ тэр чинь л нухчаад байсан... тэгээд Амгаланбаатрыгаа нэг заан болгож өгөөд болисон... допинг энэ тэрийн нөлөө байсан л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Gooner » Fri Jul 31, 2009 3:44 pm

jugder_08 wrote:
tsenguun wrote:
munkhbayar_AC wrote:Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна


Арай хүрээгүйээ хө.


Тэр үед Мөнхбат дээрээс нь толгойг нь уургалаад дараад авах байсан юм тэгсэн бол харцага болох ойрхон байлаа гэж.
Барилдааны санаачлагыг Мөнхбат авч барилдаж байсан.

Толгойноос нь уургалаад ард нь гараад л мордох хэрэгтэй л дээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Ali » Fri Jul 31, 2009 3:49 pm

хөөөх энэ дээр байгаа залуу яасан айхтар биетэйн бээ
Ali
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby CAHAKA » Sat Aug 01, 2009 6:17 am

KRH wrote:
Бадруул wrote:
KRH wrote:Ингэхэд энэ жилийн бөх 7-10 , 7-11 аль өдөр эхэлсэн юм бэ ?

Урьд нь хэзээ эхэлдэг байсын?
Тэр өдөртөө л эхлэхгүй юу?

Урьд нь хэзээ эхэлдэг байсийн? бас мэддэггүй ээ


:help:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Sat Aug 01, 2009 10:26 pm

El Payaso wrote:
сүүлд Пунцаг нэг Бадамсамбууг бас аймаар шахаж татсан... гэхдээ харьцангуй хариж байх үедээ л дээ... эхлээд баруун татаж гаргаж ирээд тавихдаа нөгөө талаар нь тавиж билээ...


Бадамдорж шдээ..............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 9:36 am

Чуугий wrote:
El Payaso wrote:
сүүлд Пунцаг нэг Бадамсамбууг бас аймаар шахаж татсан... гэхдээ харьцангуй хариж байх үедээ л дээ... эхлээд баруун татаж гаргаж ирээд тавихдаа нөгөө талаар нь тавиж билээ...


Бадамдорж шдээ..............


:-o у.н Бадам-Очир шүү дээ, Payaso ч яахав уугаас мэдэхгүй юм чинь, харин Чуугий нутагруугаа андуураад хазайчлаа. 2005 оны байхаа цагаан сарын барилдаан дээр 3-ын даваанд байх шүү. Тэгэхэд Чанарав гуай "үгүй мөн сонин юмаа, бяртай бяртай гэхэд ингэж давах гэж... өргүүлэхгүй гээд хамгаалахаар нь хүчнийх нь эсрэг өргөж гаргаж ирээд тавихдаа бүүр нөгөө талд нь тавилаа..." гээл шогширч байж билээ. Сүүлд нь хүмүүс Пунцагааг хөлөндөө гэмтэлтэй байсан болохоороо дандаа тэгж гарынхаа бяраар барилдаад байсан гэж ярихыг нь сонссон.

Хүний тэвчээр бас барагддаг л юм байна, би өнөөдөр энэ муу Мэндээтэй дайн зарлалаа... 8+) Жижигхэн толгойтой, жижиг муу гүтгэгчийг... улаан өнгийн нэртэй тэрүүгээрээ ингэж сагсуурч болно гэж боддог юм байх даа юм "нусаар галалдаг АК" :comfortafriend:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 10:15 am

El Payaso wrote:сүхбат яхав нөгөө хэдээсээ арай сэргэлэн болохоор муудхаасаа өмнө болий гээд болчихсон л доо... угаасаа тэр зодог тайлах жилээ бол заалны барилдаануудад аймгийн арслангуудад нухуулаад байсан ш дээ... одоо энэ Баасандорж энэ тэр чинь л нухчаад байсан... тэгээд Амгаланбаатрыгаа нэг заан болгож өгөөд болисон... допинг энэ тэрийн нөлөө байсан л даа...


-За тэр зодог тайлах жилээ муу бөхөд унаагүй ээ илжиг минь.
2005 оны наадмаар борооноор Мягаад унаснаас хойш намар УБ хотын бараг бүх дүүргүүдийн 40 жилийн ойн барилдаан болсон юм. Сүхбат аварга 4-өөс 5 удаа дараалан түрүүлчээд нэг ч удаа унаагүй байхдаа сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргад яваад тэндээс хүрэл медаль авч, мөрөндөө гэмтэл аваад ирсэн. Ингээд барилдалгүй байж байгаад 2006 оны эхээр 2 далай аваргын халз барилдаанд урьдчлан зохион байгуулалттайгаар 2 аварга нэг нэг давж 3 дахь барилдаанд яс үзсэн, нөгөө 2003 оны 3.30 барилддаг барилдаан мэт барилдаан болж 2 бөх бүх юмаа дуусаад өндөр аварга нь намхан аваргаа даран унасан. Дахиад л бэртлээ сэдрээсэн байх барилдалгүй байж байгаад мэргэжлийн бөхийн холбооны анхны барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд болж тэнд Баянмөнх аварга зохион байгуулж байгаа анхны нээлт тул Сүхбат аварга Гантогтох 2 Доржсамбууд цувран унацгаасан. (Тэр өдөр самурайн хүргэн Хакүхо анхны түрүүгээ авч байлаа...) Түүний дараа СТО-д болсон мэргэжлийн бөхийн холбооны 2 дахь барилдаанд (5 сарын сүүлээр эсвэл 6 сарын эхээр) Сүхбат аварга маань шөвгийн 4д Уламбаярыг барьцгүй хавирахад 2 хөл нь гозойж ирээд л унаж байж билээ, үзүүрт Доржсамбууг давж гарч ирсэн Рагчааг ганцхан гар зөрүүлж татаж ард нь гараад л давсан. Энэ барилдаан наадмаас 40 орчим хоногийн өмнө болсон. Наадмаар Рагчаа 7, Уламбаяр 5 давсан юм шүү илжиг ээ. Сүхбат аварга түрүүлчээд UBS-д өгсөн ярилцлагандаа "наадмын бэлтгэлдээ гараад аль нэг уулын аманд очоод хэвтсэн юм алга... энэ барилдаан их сайхан болж байна... үндсэн цаг 6 минут гэдгийг бүүр багасгасан ч болж байна (өөрөө бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь хэт өмнө давсан), одоо дэлхий дээр 6 минут үндсэн цаг нь үргэлжилдэг олимпын төрлийн ч барилдаан алга..." гэж өгүүлсэн нь тод санагдаж байна. Сүүлд нь бас жижиг барилдаанд түрүүлсэн гэсэн би үзээгүй. Харин наадын өмнө барилддаг найз маань: "за аварга маань гэмтчихлээ, чи шөвгийн 4 энэ тэрд тааварт оруулсны хэрэггүй шүү...", наадмын сүүлийн өдөр 7-гийн даваан дээр мөн залгаад "аварга түрүү Сэр-Одыгоо хэвтүүлчээд одоо Амагааг... ингэж зовж байхаар унаад өгөөсөй..." гэж хэлсэн, даан ч цаашаа бүх зүйл хэний ч таагаагүйгээр үргэлжилсэн... "хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм...аяар аяаархан амьдрал минь дэнслэх юм даа..." гэж...

-Юун яасан ийсэн Баасандорж, 2001 оны намар шинэ аварга байхдаа а.н Баасандорж гэдэг залууд аварга унаад онигоо боллоо гэж найз маань ярьж билээ. Одоогийн энэ харцага мөн юмуу биш юмуу :smile: Үүнээс хойш аймгийн цолтой бөхөд нэг ч унаагүй илжиг Мэндээ. Худалч Мэндээ ганц баримт сөхөхийг шаардаж байна??? Чадахгүй бол худлаа хэлсэндээ ямар нэг хариуцлага хүлээ 8+) гүтгэгч илжиг ээ

-Монголд допинг хэрэглэж шийтгүүлсэн 2 бөх байдаг юм илжигээ. 1998 онд Долгорсүрэнгийн Сумъяабазар "зүүн өмнөд азийн тоглолтоос" авчирсан алтан медалиа хураалгасан. Үүнээс хэдхэн хоногийн өмнө болсон улсын наадмаар наадмаар гэв гэнэт үнээ шиг мөөмтэй болж гарч ирээд үзүүрэлсэнийг та бүхэн санаж байгаа болов уу???? Хэн нь та бүхнийг тэр яриад байгаа допингийг хэрэглэж амжилт гаргаад байгааг ойлгохгүй байна уу???? үхэр Мэндээ ... хойтон жил нь дахин үзүүрэлсэн...
2 дахь нь Оюунбилэгийн Пүрэвбаатар "Седнейн олимпын шагналт 5 дугаар байраа" хураалгасан, 2001 онд Монголчуудын азаар гэчихүүдээ... 2 өндөр нурж, Америкт болох байсан ДАШТ Болгарын Софируу шилжиснээр Монголчуудын 20 шахуу жил хүлээсэн дэлхийн аваргын мөнгөн медаль ирж билээ.
Last edited by ЦАГААН on Tue Aug 04, 2009 1:05 pm, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Sun Aug 02, 2009 10:37 am

Спортоо гэж.....
Ер нь бол Монгол бөхөд юмыг яг таг хийгээд шийтгээд цолыг нь хураагаад аваад явж чадахгүй байж тэгж зарлаад байх шаардлага байхгүй байсан юм..... ТВзээр хүртэл зарлаж энэ тэр...

Сүхбат бол яаачиж муулчилж байсан ч Монгол бөхөд шинэчлэл хийж байсан аугаа бөх... Юун Өсөхбаяр...
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 10:47 am

El Payaso wrote:Сүхбат өмнөх жил нь Гантогтоход өгсөн нөгөөх нь бүтэлгүйтсэн болохоор тэр жил яс үзээд *a*чихсан л даа хахаха... Хэрвээ Гантогтох өмнөх жил нь сүхбатаас гуйгаагүй байсан бол энэ жил нэг түрүүлж болох байсын...

тэр жил ууг нь Пунцагт их *a*нс байсан л даа... Пунцаг сэтгэл хөдлөлөө жаахан дараад үзсэн бол Сүхбатыг *a*х л байсым...


Урд жил нь бол өгөхөөс өөр арга байгаагүй. Баагийн аварга Өсөхдөө өгөх нь болсон. Өсөхөө гар амар давчаад амраад сууж байхад тэр 2 яс үзээд нэг нь мах болтлоо цуцаад Өсөхөөтэй үзье гэж хэн ч бодохгүй биз дээ илжиг ээ. Наадмын дараа Цогзол засуул бөх сонинд өгсөн ярилцалганд:
...Сүхбат Гантогтох 2 нөгөө 2ыг хараад зогсоод байсан... би Өсөхөө давах нь ойлгомтой ш дээ, та 2ын хэн нь түүнтэй үзэх юм гэхэд миний засаж байсан Сүхбат аварга шууд очиж унаж өгчөөд л ирсэн. Над дээр буцаж ирээд "за яадаг юм, намайг заан болоход тусалж байсан..." гэж хэлэхэд би "таны зөвөө" л гэж хариулсан... гэж өгүүлснийг олон хүн санаж байгаа байх. Баянаа аварга хор найруулаад байх юу байхав дээ. Аварга, заан болчихсон гуч хүрсэн эр улс өөрсдөө шийдвэр гаргаж чадна, чи муу илжиг л дандаа хүний тушаалаар амьдардаг биз!!! Яагаад Ганааг түрүүлгэх ёстой байсан гэхээр Ганаа арслан болчвол Баагийн аварга, Сүхбат аварга 2ын ард 3 дээр ам авна (Пунцагийн дээр гарна, Сумъяа шинэчлэлээр том цол авах гээд сандаргаж байсан үе), тэгээд л шөвгийн наймд Өсөхөө Сумъяа 2 байнга тунана гэж тооцсоныг чи бид 7 жилийн дараа энд хэрэлдэж байхад Сүхбат аварга аль хэдийн тооцоолчоод зогсож байсан биз. Даанч урьд жил наадмын талбай дээр дийлээгүй хүнээ өшиглөж "Өвөөгийнхөө барилдаж явсан, үе үеийн хүчитнүүд барилдаж явсан Монгол наадмын торгон ногоон дэвжээг гутааж Өвөөгөө доромжилсон" Өсөхөөг "нэрээ бага ч гэсэн цэвэрлэж, илжиг мэтийн жижиг толгойтой юмнууд мартагнаг" гэж бурхан бодсон мэт азын шооны нүх буруу харан бууж Өсөхөө түрүүлсэн. Тэгэхэд шоо өөр нүдээр буусан бол одоо бүх зүйл өөр байх байсан... шоо өөр нүдээр буусан бол шүү дээ :sad:

Пунцагаа бол тэр жил аваргыг яагаад ч дийлэхгүй байсан гэдгийг бөхийн хорхойтнуудын 90 гаруй хувь нь хэлнэ бизээ. Илжиг мэтийн гүтгэгчид л гүтгэх байх... хавируулснаасаа хойш Пунцагт ганцхан унасан гэж дээр нэг ярилцлаганд өгүүлсэн байсан. Хав золгоод хутгаад л, мордоод л давчдаг шүү дээ тэгэхээр Пунцаг үндсэн барьцнаасаа хаяхгүй болчихсон юм чинь яаж дийлэх билээ. Зүгээр л сүрийг бадраан зодох шахаж баахан элдэнийг нь л санаж байна... тэгээл аварга хүрээд л хаясан :-D Хариулахгүй байсан ч болно нэвтрүүлэгт орж байхдаа "тэр жил би хөлс гаргалгүй түрүүлсэн гэж хэлсэн... мөн нэмээд одоо үзүүр түрүү, их шөвгийн барилдаан ч үнэн үү худлаа юу гэдэг дээрээ болсон (Баагий аваргын олон буулт, Сумъяагийн 2006 онд Өсөхөө, Азаа 2той барилдсан барилдааны хэлсэн болов уу гэж би тааж байна...)"
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Барнаба » Sun Aug 02, 2009 10:59 am

Цагаанаа.... :eek:
Миний хэлэх гэж байсан бүхий л зүйлийг хэлж байна даа.. :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 11:27 am

Муу худалч, гүтгэгч Payaso дээр нэг удаа (хэд хэд давтан өгүүлсөн ч байж мэднэ) "Пунцагаа ДАНДАА Баагий аваргын бүх эвгүй өрсөлдөгч нарыг давж өгөөд, өөрөө түүнд унаж өгдөг байсан" гэж ээлжит гүтгэлгээ хийсэн. Хүнээрээ бол Пунцагаа Сүхбат аваргын дээр байх байсан юм, даан ч Баагийгаас болоод... гэж хэлэх гээд байгаа юм болов уу гэж би ойлгосон.
Тэгвэл үнэн байдлыг өгүүлье.
1996 он. 7 дээр Сумъяатай тунасан Пунцаг: "чи юундаа зугтаад байгаа юм, мэхээ зоригтой хийгээд цолоо аваач" гэхэд би "энэ ах гуай чинь харин юу гэнээ" гэж бодоод дайраад... давсан гэж Сумъяа MNB-гээр дурсав.
1997 он. Пунцаг залуу бөх Элбэгтэй 7 дээр тунан барилдаж даваад 8 дээр Бат-Эрдэнэ аваргад унасан. Баагий аваргаас өөр хүнд бараг унадаггүй Мөнх-Эрдэнэ арслан (нэг өвөл Ш.Батхуяг начин их олон дараалж унаж билээ), зааны болзол хангасан Сүхбат 2ыг бол авахгүй нь ойлгомжтой. з.б Элбэг Баагий аваргын дайсан биш билээ.
1998 он. Мөнх-Эрдэнэ Сумъяаг авснаар Пунцаг Сүхбат 2 тунасан. Пунцаг Баагийн аваргыг арангыг амлаагүй байгаа биздээ бөхийн ёсоор л тунасан, 8 дээр Сумъяаг ухарч алхаж байгаад хавирах гэтэл тахимдаа таараад Сумъяад унасан.
1999 он. 6 дээр Сэржбүдээг байхаа давсан Пунцаг 7 дээр Сумъяатай тунаад л унасан.
2000 он. 7 дээр Гантогтоход 2 удаа унаад л барилдаанаа дуусгасан. 6 дээр шинэ начин Цэрэнчимэдийг давсан, тэр мэдээж Баагийн аваргын дайсан биш.
2001 онд шинээр найрч заан болсон Батзоригийг 8 дээр даваад 9 дээр Баагий аваргад хэвтэж өгсөн. За нөгөө яриад байгаа ДАНДАА нь шүү дээ. Нэг удаа, үргэлж 2ын хооронд ямар зай байдаг юм бол доо илжиг ээ. Пунцгаад Баагий аварга дараа чамайг дэмжнээ гэж гуйж байж хэвтүүлснээс, Пунцагаа: "ганц түрүүлэх боломж маань энэ Сүхбат өшиглүүлж унаад дараагийн даваанд барилдах эсэх нь эргэлзээтэй байна, ерөөсөө л унаад өгчие" гэж бодоогүй нь ойлгомжтой буйзаа.
2002 онд барилдаагүй.
2003 онд Сумъяатай 7 дээр тунаад унасан.
2004 онд Баагий аваргаар 7 даваад, Сүхбат аваргад унасан.
2005 онд залуу бөх Элбэгбаярт 3 дээр унаад тахимаа ч өгөлгүй явсан.

"Үлэмж бадрах заан" гэж ард түнэмдээ хүндлэгдэж байсан, одоогийн гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг бол үнэхээр сайн бөх, сайхан ч эр. Харин дандаа Баагийн аваргын урдаас гүйж, түүнд үйлчилж амьдраагүй болно. Дагваа аваргыг гар барилдаанаар хусдаг, өөр олон сайхан үлгэр домог мэт бяраараа гайхуулсан түүхтэй Пунцаг гарьдыг энэ муу жижиг толгойтой Мэндээ маш муухайгаар гүтгэж мэдлэг мохос гэдгээ олон түмэнд таниулав. Үүний цаадах ганц зорилго Сүхбат аваргыг л муу хэлэхэд орших мэт. Хажууд нь байгаа энэ сайхан бөхийн хавсраганд нь юу болгох гээд байнаа.

МАНАЙ МОНГОЛ ТҮМНИЙ ХАЙРТАЙ ХҮҮ, УРАН БАРИЛДААНТ АЛДАРТ АВАРГА АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТЫГ УДАА ДАРАА ХУДЛАА ГҮЖИРДЭН МУУ ХЭЛЖ, МИНИЙ МЭТ ОЛОН ДЭМЖИГЧДИЙГ НЬ ГОМДООЖ БУЙ УЛААН ӨНГИЙН НЭРТЭЙ EL PAYASO ГЭГЧ ТА СҮХБАТ АВАРГЫН ДЭМЖИГЧДЭЭС АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙХЫГ БИ БЭЭР ШААРДАЖ БАЙНА.

эс бөгөөс дахиад л чиний худлаа чалчисныг тоочих болно. Одоо хайж байнаа... чиний улаан нэртэйгээс би лав айхгүй шүү илжиг ээ, худалчаа... чи намайг бандах зүйл ангиа хайж бай за. Чи маш олон бичлэгтэй боловч сүүлд энэ сэдэвт бичсэн хэдхэн бичлэгийг чинь уншихад л ийм байна... цаашид ямар ямар худал зүйл олдох юм байгаа юм бүү мэдээ :grin:
Last edited by ЦАГААН on Tue Aug 04, 2009 1:11 pm, edited 2 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 11:52 am

....
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby csc » Sun Aug 02, 2009 1:44 pm

El Payaso wrote:харин сүхбат эхлээд барицнаас чададгүй байсанаа гэнэтхэн зузаараад эвгүй болчихсон байсан... гэхдээ яг тэгэж зузаарч барьцнаас барилддаг болсоноосоо хойш бол Сумьяаг бараг нэг л гар ачиж давсан байх тэрнээс өөрөөр бол даваагүй...


Мэндээ худалаа ярихгүй шүү За тэр Сүхбат аваргын ДВД нээс нь харж 5 барилдааныг л бичлээ


1999 оны 10-р сард Эрдэнэт хотод болсон барилдаанд 2уул заан цолтой Сүхбат тонгороод давав. /Сүхбат 4т Цэрэнпунцагийг шахаж татаад, Сумъяа Баагий аваргыг ард нь гараад давсан 8-т Сүхбат Өсөхбаярыг, Сумъяа Ганбатыг хаяв/ тухайн үеийн бүх томчууд барилдсан том шагналтай барилдаан болсон

2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав

2000 оны 4-р сард болсон миний нутаг сайхан нэртэй барилдааны үзүүр түрүүнд 2 уулаа заан цолтой барилдаад Сүхбат золгооноос шахаж татаад давсан. Сумъяа давсан бол Өвөрхангай аймгаараа шууд түрүүлэх байв


2001 оны цагаан сараар Сүхбат арслан цолтой, Сумъяа заан байхад энэ 2 үзүүр түрүүнд үлдээд Сүхбат хонгодоод хаяж байсан

/энэ цагаан сараар бүгд их сайн байсан бололтой Сумъяа 16-д Ганбатыг 8-д Гантогтохыг 4-т Баагий аваргыг , Сүхбат 16-д Батзоригийг 8-д Өсөхөөг 4-т Пунцагийг даваад гарч ирсэн

2001 оны Улс тунхагласны ойн баярт үзүүр түрүүнд Сүхбат аварга цолтой, Сумъяа заан цолтой үлдээд Сүхбат хөлийг нь аваад хаясан байна

/4-т Сүхбат Гантогтохыг, Сумъяа Баагий аваргыг хаяв/

2002 оны үндсэн хуулийн өдрийн барилдаанд их шөвөгт Сүхбат аварга цолтой Сумъяа заан цолтой үлдээд Сүхбат хавираад давсан байна.

4-т Сүхбат Ганбатыг Сумъяа Өсөхөөг хаяв


үүнээс гадна хэд хэдэн барилдаан байна яг Сүхбат зузаараад хав барилддаг болсоноос аварга болтлоо бол Сумъяа д бол Эрэлийн барилдаанд хөлийг нь аваад хөөж яваад суначихдагаас өөрөөр бараг унаагүйм бишүү

Сүүлд 03 04 оны цагаан сараар дараалж унасан байх





Тэр Пунцагт хавируулдаг барилдаанд бол Сүхбат бол хамаагүй жижигхэн туранхай байсан бараг 85-90 кг л байсан байх зүгээр нээх илүүрхээд байсан юмгүй барилдааныхаа онцлогыг л гаргасан байна, 2001 оны наадмаар Өсөхөө ч гэсэн Сумъяатай золгоол бараг шууд шуудагдаж татаад давхар мордоод давсан тэрүүнтэй л төстэй зүгээр л яг барилддаг барьцаа авсан л байна

тэхэд Сүхбат ернь хав барьцнаас огт барилддаггүй дандаа зайнаас хөл авдаг л байсан тэр барилдаанд Сүхбат 2-3 удаа эхлээд хөлд нь алдалж дутуу суугаад тэгээд 3дахь дээрээ Пунцагт бариулчихаж тэгэнгүүт Пунцаг элэг бүс бариал 30 секунд ч бололгүй шууд хавирчихсан юм байна
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests