Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jun 11, 2009 7:20 pm

Наадмын тухайн санал бодолоо солилцъё.
Хэн түрүүлэх вэ?
Хэн цолоо ахиулах вэ?
Хэн хаана, ямар бэлтгэл хийж байна?
Улсын цолон шинээр хүрэх бөхчүүдийн таамаглал.
Хэн яаж хэрхэн барилдав гэх мэт
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jun 11, 2009 7:29 pm

Улсын цолонд хүрэх магадлалаар жагсаан бичив.

№ Цол, нэр Аймаг Төрсөн огноо өндөр жин
1 Цэргийн арслан А.Бямбажав Увс 1982
2 Аймгийн арслан Ц.Содномдорж Хөвсгөл 1986
3 Цэргийн арслан Ч.Санжаадамба Архангай 1984
4 Аймгийн арслан Ш.Жаргалсайхан Завхан 1983
5 Аймгийн арслан А.Алтанхуяг Дундговь
6 Аймгийн арслан Т.Санчир Өвөрхангай 1980 189 112
7 Аймгийн арслан Ч.Баянмөнх Сэлэнгэ 1984
8 Аймгийн асрлан Н.Батзаяа Ховд
9 Аймгийн заан С.Мөнхбат Увс 84.08.24 178 96
10 Аймгийн арслан Ө.Бат-Орших Увс 1985
11 Аймгийн арслан А.Отгонбаатар Булган 1984
12 Аймгийн арслан Д.Энхбат Баянхонгор
13 Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Сүхбаатар 1982
14 Аймгийн арслан Б.Сангисүрэн Өвөрхангай
15 Аймгийн асрлан Ж.Чулуунбат Баянхонгор
16 Аймгийн арслан Э.Энхбат Булган
17 Аймгийн арслан Б.Батмөнх Төв
18 Аймгийн заан С.Батсуурь Увс
19 Аймгийн начин П.Бүрэнтөгс Увс
21 Аймгийн арслан А.Сүмбээ Булган 1979
20 Аймгийн арслан М.Бат-Отгон Архангай
22 Аймгийн арслан Ж.Амартүвшин Говь-Алтай
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Sat Jun 13, 2009 5:10 pm

Сэлэнгэ аймгийн бөхчүүд Баруун бүрэн суман дахь “Моностой” амралтад энэ сарын 10-аас эхлэн нэгдсэн бэлтгэлдээ гарсан бол Говь-Алтайнхан уламжлалаа даган Төв аймгийн Эрдэнэ суман дахь “Зуухт гацаа” хэмээх аманд гарцгаажээ. Сэлэнгийн бөхчүүдийг улсын харцага Н.Саранцогт ахалж, улсын начин Т.Өсөх-Ирээдүй нарын улсын цолд ойрхон 25 залуу бөх дагалдсан аж. Тэгвэл алтайн бөхчүүдийг улсын начин Д.Бадрах ахалж байгаа юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Sun Jun 14, 2009 6:15 pm

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Бөхчүүд хэдийнэ бэлтгэлдээ гарчээ.
Улсын гарьд И.Доржсамбуугаар ахлуулсан Булганы бөхчүүд Дуган хадыг зорьжээ. Булган аймаг бөхийн удамтай нутаг. Ийм ч учраас улсын цолтой бөхчүүдийн тоогоор улсдаа эхний гуравт ордог. Улсын гарьд И.Доржсамбуугийн дүү улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал тэргүүтэй бөхчүүд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяртай хамт бэлтгэлээ базааж байгаа аж.
Дархан аварга Ж.Мөнхбатаар ахлуулсан Төв аймгийн бөхчүүд жил бүр гардаг Сонгины амралтад бэлтгэл хийж байна.
Завхан нутаг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, улсын заан М.Баяржавхлан, улсын начин Д.Бадамдорж, Л.Нямсүрэн нарын олон бөхчүүдтэй. Эл нутгийн бөхчүүд Сүүж уулын амралтад хэдийнэ гарчээ. 2006 оноос эхэлж Алтай нутгийн бөхчүүд нэгдсэн зохион байгуулалттайгаар гал болж наадмын бэлтгэлээ “Мандал” амралтын газар базааж ирсэн. Энэ заншлаараа тэд галдаа гарчээ. Сүүлийн жилүүдэд жил дараалан тус нутгийн бөхчүүд нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн, бөхийн торгон ногоон дэвжээнээ сүр хүч, ид хавыг гайхуулан барилдаж буй. Үүнийг сар бүр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулж ирсэнтэй холбон тайлбарлж болно. “Хантайшир” галынхан наадмын өмнө нутгийнхаа уул ус, шүтээнд залбирч, даатгадаг уламжлалтай гэсэн.
Увс нутаг наадамчин олны бахархал болсон хүчтэнүүдтэй. Даяар дуурсагдах дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнгөн, улсын заан Д.Бумбаяр, Б.Ганбат гээд нэрлэвэл олон. Тус нутгийнхан бэлтгэлээ базаахаар Гачууртын ойролцоохь амралтыг сонгожээ.

CONIN.MN
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby 1220 » Mon Jun 15, 2009 9:12 am

Мөнгөнбаатар бараг 77 оных байхаа лав л 82 биш
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Mon Jun 15, 2009 9:28 am

79 оных шдээ..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aaron » Mon Jun 15, 2009 10:41 am

1220 wrote:Мөнгөнбаатар бараг 77 оных байхаа лав л 82 биш


1982 оны 12 сарын 17 нд төрсөн
Бараг 83
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Tue Jun 16, 2009 9:51 am

Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн долоо хоногт баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, наадмын бэлтгэл ажлаа эхлүүлсэн бол ойрноос бөхчүүд тус тусын галд гарч, наадмын бэлтгэлдээ оржээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн бөхчүүдийг нэгтгэсэн “Сэлэнгэ” галынхан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Халхын богд Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан босгосон үзэсгэлэнт Амарбаясгалант хийдийн ойролцоо “Моностой”-н амралтад бэлтгэлд гараад байна. Энэ жил дөрөв дэх удаагаа өөрсдийн гал болж, бэлтгэлээ базааж буй Сэлэнгэ нутгийн бөхчүүдийн галыг Баруунбүрэн сумын харъяат, улсын харцага Н.Саранцогт, Орхонтуул сумын харъяат, улсын начин Т.Өсөх-Ирээдүй нар ахалж байгаа бөгөөд нийт 25 бөх хамрагджээ. Эдгээр бөхчүүдийн дунд аймгийн арслан Ж.Баянмөнх, Б.Сүхбаатар, Б.Амараа нарын улсын цолонд ойрхон бөхчүүд багтаж байгаа юм.

Түүнчлэн улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ш.Тогтохбаяр, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй Говь-Алтай аймгийн хүчтэнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдогт наадмын бэлтгэлдээ гараад байна.

Харин “Ирээдүйд өөрийн шавь нараа өндөр амжилтад хүргэхийн төлөө хөдөлмөрлөнө” хэмээн зодог тайлахдаа амлаж байсан далай аварга А.Сүхбат өөрийн шавь нарын хамт удахгүй наадмын бэлтгэлдээ гарахад бэлэн болоод байгаа аж. Далай аваргын галд улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Ө.Даваабаатар нарын зэрэг түүний шилдэг шавь нар багтаж байгаа юм.

Өнгөрсөн жилийн түрүү бөх До.Ганхуяг тэргүүтэй Өвөрхангай аймгийн бөхчүүд уламжлал ёсоор Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарах бөгөөд өврийн хангайн бөхчүүдийг аварга Д.Сумъяабазар ахлах ажээ. Төв аймгийн бөхчүүд өнөөдөр хуралдаж, наадмын бэлтгэл хийх газраа сонгох бол Ховд, Архангай аймгийн бөхчүүд “Сүүж уул” амралтад өмнөх жилүүдийн адил бэлтгэл, сургуулилтаа базааж эхлээд байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Wed Jun 17, 2009 9:58 pm

Далай аваргад маань сайн барилдвал уг нь ганц энэ жил л үлдсэн байх даа. Дархан аварга төрөөсэй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Wed Jun 17, 2009 11:02 pm

Далай хүн чинь нэг түрүүлвэл даян болноо.... дархан болохгүй.....
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby avarga » Wed Jun 17, 2009 11:54 pm

Өсөхөөг түрүүлэхгүй ээ...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Sat Jun 20, 2009 1:50 am

avarga wrote:Өсөхөөг түрүүлэхгүй ээ...


Хамгийн их магадлалтай байгаа, 2 жил будэрлээ энэ жил ,,,
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Sat Jun 20, 2009 6:41 am

Ө. Даваабаатарыгаа харнаа л даа......... Түрүүлнээ энэ жил...... Ямартай ч заан бол болчих байх......
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Sun Jun 21, 2009 10:26 pm

Увс аймгийн Баруун туруун сумын харъяат аймгийн заан С.Мөнхбат Цэргийн арслан болж цол эрэмбэ ихээр өсөж улсын цолтон болоход 1 алхмаар ойртлоо. Сайн залуу шүү.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Sun Jun 21, 2009 10:27 pm

Увс аймгийн Баруун туруун сумын харъяат аймгийн заан С.Мөнхбат Цэргийн арслан болж цол эрэмбэ ихээр өсөж улсын цолтон болоход 1 алхмаар ойртлоо. Сайн залуу шүү.

Аймгийн арслан Ө.Бат-орших ч үзүүрлэсэн тул эрэмбэ нилээн их дээшлэх байх
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Mon Jun 22, 2009 12:03 pm

Наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оржээ

Баяр наадмын хуулийн, үндэсний бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оржээ. Ямар өөрчлөлт орсон талаар Үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодруулсан юм.

-Үндэсний бөхийн барилдааны дүрэмд ямар нэмэлт өөрчлөлт оруулсан бэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо нийлж үндэсний их баяр наадмын тухай хууль, үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн юм. Энэ саналыг УИХ авч хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд гурван өөрчлөлт оруулсан. Барилдааны дүрмийн 3.1-д бөхчүүдийг баяр наадам болохоос долоо хоногийн өмнө бүртгэж дуусгана гэсэн заалт байсан юм. Үүнийг наадам болохоос хоёр хоногийн өмнө бүртгэлийг эхэлж баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана гэж өөрчилж найруулсан байгаа. Мөн дүрмийн 7-гийн 4.2-т сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож шинээр олгосон цолыг хурааж, цол чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давсанаар тооцоно. Зохих цол чимгийг олгуулах асуудлыг холбогдох удирдамжийн дагуу шийдвэрлэнэ гэсэн өөрчлөлтийг оруулсан.

-Хэд давсан бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгөх вэ?

-Улсын баяр наадамд таваас дээш давсан, мөн шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгнө. Шинжилгээ олон улсын итгэмжилсэн лабораторт явуулах юм. Өмнө нь бол сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цол чимгийг хураах асуудлыг Ерөнхийлөгчид тавина гэж байснаас биш, цаад бөхийн давсан давааг нь ахиулна гэсэн асуудал байгаагүй. Энэ асуудлыг дэлхийн нийтийн жишигтэй ойртуулж байгаа юм.

-Шөвгийн дөрвөн бөхийн барилдах хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Шөвгийн дөрвөн бөхөд цаг хугацаа тогтоохгүйгээр шахааны барьц хаялцах барьцыг сонгож барилдуулахгүй гэсэн заалт байсан.

Хоёр Эрдэнэ дөрвөн цаг, хоёр Мөнх хоёр цаг гаран барилдсан тохиолдол бий. Цаг хугацаа үнэтэй болсон өнөө үед үзэгчдийг залхаасан барилдаан гаргах нь учир дутагдалтай гэж үзсэн. Сүүлийн дөрвөн бөх барилдааны үндсэн хугацаанд хаялцахгүй бол эхлээд шахааны барьц, хаялцахгүй бол барьц сонгож барилдуулна гэсэн өөрчлөлт орсон байгаа.

-Энэ жилийн наадамд хэдэн аварга бөх барилдах вэ?

-Өнгөрсөн жил Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёр аварга зүүн, барууныг магнайлж гарсан. Мэдээж Цэрэнтогтох аварга барилдахгүй байх. Б.Бат-Эрдэнэ аварга өмнөх жилд сонгууль гээд ажилтай байсан болоод барилдаагүй. Харин энэ жил харьцангуй гайгүй бэлтгэл хийж байгаа. Яг одоогоор барилдана, барилдахгүй гэж мэдэгдээгүй. Барилдаж магадгүй л юм.

Н.Отгонбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby haka » Mon Jun 22, 2009 12:06 pm

Yes Man wrote:Ө. Даваабаатарыгаа харнаа л даа......... Түрүүлнээ энэ жил...... Ямартай ч заан бол болчих байх......

:eek:
Бас энэ жил шинэ арслан төрөх байх.
Арслангуудаас аварга болох хүн харагдахгүй л байна.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Tue Jun 23, 2009 10:24 am

Өнгөрсөн сарын сүүлээр үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан учир энэ жилийн баяр наадмаар бөхчүүд шинэчлэгдсэн дүрмийн дагуу барилдахаар боллоо. Тодруулбал, саяхан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн үндэсний бөхийн барилдааны дүрмын гурван заалтад /Үндэсний их баяр наадмын барилдааны дүрмийн 3.1, 5.5, 7.4.2 дахь заалт/ нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Засгийн газрын тогтоолд үндэсний баяр наадамд зодоглох бөхчүүдийг долоо хоногийн өмнө бүртгэнэ гэсэн хоёр жилийн өмнө баталсан заалтыг өөрчилж, Улсын их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг хоёр хоногийн өмнө эхлүүлж, наадмын өмнөх өдөр буюу 10-ны өдрийн 18.00 цагт бүртгэлийг дуусгахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг барьц сонгохгүй гэсэн заалт сүүлийн жилүүдэд хэрэгжиж байсан бөгөөд энэ нь бөхчүүдэд ялгавартай хандахгүй байх гэсэн заалтыг зөрчиж байгааг харгалзаж үзээд, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн барилдааныг дүрэмд заасны дагуу 30 минут барилдаад хаялцахгүй бол барьц сонгуулдаг болохоор шинэчилжээ.

Мөн сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол авах даваанд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцон харгалзах цолыг олгуулах тухай заалтыг нэмж оруулсан аж. Өмнөх заалтаар бол сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Зохион байгуулах хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэх, сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах гэсэн заалттай байсан юм. Үндэсний их баяр наадмын сэргээшийн шинжилгээ хийх журмын дагуу үндэсний бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж, шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөхчүүд барилдаан дууссанаас 30 минутын дотор сорьц авах байранд ирж, сэргээшийн шинжилгээнд хамрагдах журамтай байдаг ажээ.

Бөхийн барилдааны дүрэмтэй холбоотой өөр нэг шинэчлэгдсэн заалт нь хориотой мэхний тоо нэмэгдсэн явдал бөгөөд өмнө нь барилдааны үед хашлага тулаад өрсөлдөгчөө хаясан тохиолдолд мөн гутлын боолт, түрийнээс барьц авч хаясан тохиолдолд дахин барилдуулах гэсэн заалт байсан бол саяхнаас өрсөлдөгч бөхийнхөө хөл дээр гишгэхийг хориглосон журмыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас гаргасан байна. Ямартай ч хориотой мэхээр өрсөлдөгчөө давдаг нэр бүхий бөхчүүд болоод сэргээш хэрэглэсэн хэмээн олны дунд хар төрүүлж байдаг зарим хүмүүст энэ удаагийн наадмын дүрэм, журам хатуухан тусах бололтой.


Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby 1220 » Tue Jun 23, 2009 1:46 pm

Aaron wrote:
1220 wrote:Мөнгөнбаатар бараг 77 оных байхаа лав л 82 биш


1982 оны 12 сарын 17 нд төрсөн
Бараг 83

наад асуудал чинь мангар маргаантай байдгын штээ. Мөнгөнбаатарын хувьд өсвөрийн аймгийн аваргад орох гээд Онгоноос ирэхдээ насаа дарж байсан байх тэгээд,тэрнээс хойш хулхи насаараа явж байгаа байхаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Tue Jun 23, 2009 5:42 pm

Бид наадамд бэлэн үү?

Бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүд хэдийнэ тус тусын галд гарч, бэлтгэл сургуулилтаа жигдэлжээ. Даян аварга А.Сүхбат өөрийн шавь нарын бэлтгэлийг хангахаар уламжлал ёсоор Төв аймгийн нутаг дахь Хустайн нуруунд төвхнөсөн бол улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ш.Тогтохбаяр, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй Говь-Алтай аймгийн хүчтэнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдогт наадмын бэлтгэлдээ гараад байна. Харин Сэлэнгэ аймгийн бөхчүүдийг нэгтгэсэн “Сэлэнгэ” галынхан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд гарсан бол өнгөрсөн жилийн түрүү бөх До.Ганхуяг тэргүүтэй Өвөрхангай аймгийн бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж байна. Бугын сангийн аж ахуйд өчигдрөөс эхлэн Баянхонгор аймгийн бөхчүүд нэгдсэн бөгөөд “Хилчин” спорт хорооны бөхчүүд мөн тэнд наадмын бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Түүнчлэн Ховд, Архангай аймгийн бөхчүүд “Сүүж уул” амралтад өмнөх жилүүдийн адил бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Уяачид Хүй долоон худагт буудаллав

Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадамд хурдан хүлгээ сойх уяачид Хүй долоон худаг орчимд буудаллажээ. Хүй долоон худгийн Цагаан хөтөл хэмээх газарт энэ жил улсын манлай уяач цол хүртсэн Ц.Батсайхан, Манлай уяач Б.Мөнхбат, манлай уяач Д.Одгэрэл, “Макс групп”-ын захирал, тод манлай уяач Д.Ганбаатар, Завхан аймгийн харьяат, энэ жил алдарт уяач цол хүртсэн Д.Содномцог, Архангай аймгийн Хотонт сумын харъяат, алдарт уяач Ц.Аюуш нарын гал гараад байна. Харин Дорнод аймгийн харьяат, тод манлай уяач Ц.Ононгийн галынхан Төв аймгийн Сэргэлэн сумын Эргэнэ ус гэдэг газарт хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж байгаа аж. Дашрамд дуулгахад, уяачдын магнай тэнийж, уясан хүлгийнхээ шандсыг сорин нааддаг үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны дүрэмд энэ сарын эхээр өөрчлөлт оруулж, хүүхэдгүй ирсэн морийг нэг байр ухраан барьдаг байсныг таван байр ухраахаар тогтоол гаргасан билээ. Түүнчлэн, сэргээш авах дүрмийн дагуу морь барианд орсны дараа түрүүлж, айрагдсан морьдоос шинжилгээ авах ажээ.

Авто машины зөвшөөрлийг НЗДТГ-т олгоно

Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орох болон бусад онцгой арга хэмжээнд авто машины А, Б, В, Г, Ү гэсэн таван ангилал бүхий зөвшөөрлөөр зорчдог. Тэгвэл энэхүү зөвшөөрлийг тун удахгүй нийслэлийн Засаг даргын Тамгын газарт худалдаалж эхлэх юм байна. Одоогоор ямар ангилалыг хэдэн төгрөгөөр тараах нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ худалдаалж эхлэх үеэр ямар нэгэн банкинд мөнгөө тушааж цаг заваа барах шаардлагагүй бөгөөд бэлнээр нь мөнгөө тушаахад болох гэнэ. Албаны хүмүүсийн хэлснээр бол иргэдэд энгийн буюу В, Г гэсэн ангилалыг олгох бөгөөд үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд Ү зөвшөөрөл өгөх аж. Харин дипломат төлөөлөгчид болон төрийн өндөр албан тушаалтнуудад А ангиллын тусгай зөвшөөрөл олгох юм байна. Зөвшөөрлийг хэзээнээс олгож эхлэх тухайгаа удахгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлнэ хэмээн албаны хүмүүс хэллээ.

Үйлчилгээ эрхлэх хүсэлтийг долдугаар сарын 8-ныг хүртэл хүлээж авна

Жил бүр наадмаар хуушуур идэх гэсэн наадамчид уртаас урт дараалал үүсгэн юугаар хийсэн эсэхийг ч мэдэхгүй хуушуураар ходоодоо баясгадаг байсныг эрүүл ахуйн шаардлага хангуулах үүднээс өнгөрсөн жилүүдээс эхлэн аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог болсон билээ. Энэ жилийн хувьд Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилгээ эрхлэхээр төлөвлөж буй иргэдийн хүсэлтийг дүүргүүдийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсүүдэд авч эхэлсэн байна. Наадмын үеэр Цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуй нэгжүүдээс эрүүл ахуйн шаардлага хангасан 450 байгууллага, хувь хүнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох юм байна. Харин Хүй долоон худагт 220 аж ахуй нэгжид зөвшөөрөл өгөх гэнэ. Үйлчилгээ эрхлэхийг хүссэн өргөдлийг долдугаар сарын 8-нийг дуустал хүлээж авах ажээ.

Н.Жанцанноров наадмын нээлтийн тоглолтыг найруулна

Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярын нээлтийг өвөрмөцөөр тэмдэглэхээр уран бүтээлийн багийнхан бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Уг тоглолтын найруулагчаар Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд Монгол үндэсний өв соёл, үндэсний бүтээлийг орчин үeийн урлагтай холбосон тоглолтоор наадамчдад бэлэг барих ажээ. Түүнчлэн наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд урлаг, соёлын нэгдсэн арга хэмжээ болох юм байна. Уг арга хэмжээг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа найруулж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид долдугаар сарын 13-нд “Дээлтэй Монгол” арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна.

Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Энэ сарын сүүлээр нийт нутгийн ихэнх хэсгээр дулаахан байх боловч зургадугаар сарын 27-нд ихэнх нутгаар бороо орж, салхи баруунаас секундэд 18-20 метр хүрч ширүүсэх аж. Зун үзэхгүй нь хэмээн халаглах нь холгүй байгаа ч наадмын өдрүүдэд нар, хур тэгширсэн байх төлөвтэйг Ус цаг уурын орчны хүрээлэнгийн сайтад мэдээлжээ. Хэдийгээр тус газраас долоо болон арав хоногийн мэдээ гаргах нь илүү бодитой байдаг ч наадмын үеийн цаг агаарын төлөвийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Үүнээс үзэхэд, ирэх сарын эхний 10 хоногт зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, хур тунадастай байх бол баруун аймгийн нутгаар цаг агаар тогтуун байх бөгөөд хоёр дахь 10 хоногт нь хүйтрэх төлөвтэй байгаа аж. Харин төвийн бүсийн аймгуудад хур тунадастай ч тогтуун, дулаан байх бололтой.

Амьд хонь 40-60 мянган төгрөгийн үнэтэй байна

Наадам дөхсөн энэ өдрүүдэд амьд хонины үнэ ханшийг сонирхсон хүн олон байна. Шинэ шөл ууж, шинэ махаар хийсэн хуушуур зооглох гэсэн, гэр бүл найз нөхдөөрөө “боодог” идэх гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээнээс үүдэн амьд хонины үнэ нэлээд өсчээ. Хэдийгээр энэ жилийн хувьд махны үнэ төдийлөн хөөрөгдөхгүй тогтвортой байгаа ч наадмаар амьд хонины үнэ багагүй өсөх бололтой. Гэхдээ хүмүүсийн эдийн засгийн чадавхи буурсан тул наадмын зоогны үнэ төдийлөн өөрчлөгдөхгүй байх гэж ярих хүмүүс ч байна. Юутай ч өнөөдрийн байдлаар амьд хонь нас хүйс, тарган туранхайгаасаа хамаараад 40-60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Цэнгэлдэхийн ойролцоох авто зогсоолыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 180 мянган авто тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаад байгаа билээ. Тэгвэл эдгээр тээврийн хэрэгслийн тун цөөн хэсгийг нь ч байрлуулах зогсоол “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоо байхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс иргэдийг ая тухтай, санаа зовох зүйлгүй наадах нөхцөл бололцоог хангах үүднээс цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоолыг нэмэгдүүлэхэд харъяа байгууллагууд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлийн газрын албанаас Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд автомашины зогсоол нэмэгдүүлэх ажлыг хийж эхэлсэн байна. Тэд одоогоор “Суруга Монгол”, “Оюунтүлхүүр сан”, “Хаус Монгол” зэрэг таван компанийн хашааг татаж, зогсоол гаргахаар тухайн байгууллагуудтай тохиролцоод байгаа бололтой. Тиймээс Цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоол хангалттай хэмжээнд биш ч гэсэн өмнөх жилүүдийнхээс нэмэгдэх аж.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Wed Jun 24, 2009 7:06 pm

6,28-нд наадмын сорилго барилдаантай. Сорилго барилдаанд сайн барилдсан бөх наадмаар сайн барилддаг. Ноднин харцага ө.Даваабаатар түрүүлж, Улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж байсан.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Цоомоо » Thu Jun 25, 2009 2:05 am

jugder_08 wrote:Увс аймгийн Баруун туруун сумын харъяат аймгийн заан С.Мөнхбат Цэргийн арслан болж цол эрэмбэ ихээр өсөж улсын цолтон болоход 1 алхмаар ойртлоо. Сайн залуу шүү.

Аймгийн арслан Ө.Бат-орших ч үзүүрлэсэн тул эрэмбэ нилээн их дээшлэх байх

Мөнхбат хуучин цолоороо 4 дээр 2 аваргын нэгтэй л таарах байсан даа. За яахав, доошиллоо гэхэд Мөнхбаатар, До, Азжаргалын нэгтэй. Одоо харин заантай таарна, Ганбатыг ч өнгөрөх байх. Мийгаа, Баяржавхлан, Рагчаа хавьцаа.
Гэснээс өчигдрийн "Өдрийн сонин" дээр Мягмар заан хэнэггүй сайхан ярилцлага өгсөн байна лээ. Олж уншицгаагаарай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Nomer 10 » Thu Jun 25, 2009 6:40 am

Тэр дээр жагсаалтад Отгонбаатар Сангисүрэн 2-ыг арай доогуур оруулчиж. Бусад нь ч үнэхээр сайхан залуус даа. Би тэр цолтонгууд биш энэ хэдийн барилдааныг үзэх гэж эргээд бөхөд орж байгаа. Цолтонгуудаас Даваабаатрыгаа л харна даа. Жижгийн фэнүүд автоматаар тэрний фэн болсон байх оо :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Uuganbayar » Thu Jun 25, 2009 10:27 am

jugder_08 wrote:Улсын цолонд хүрэх магадлалаар жагсаан бичив.

№ Цол, нэр Аймаг Төрсөн огноо өндөр жин
2 Аймгийн арслан Ц.Содномдорж Хөвсгөл 1986

Содномдорж энэ жил юм дуулганаа.
Миний ганц дэмждэг бөх. :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Redbull » Thu Jun 25, 2009 2:06 pm

Чуугий wrote:Түүнчлэн шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг барьц сонгохгүй гэсэн заалт сүүлийн жилүүдэд хэрэгжиж байсан бөгөөд энэ нь бөхчүүдэд ялгавартай хандахгүй байх гэсэн заалтыг зөрчиж байгааг харгалзаж үзээд, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн барилдааныг дүрэмд заасны дагуу 30 минут барилдаад хаялцахгүй бол барьц сонгуулдаг болохоор шинэчилжээ.

Пидду энэ л утгагүй санагдаад байдаг юм. Сайхан барилдуулахгүй. Тэгээд сурцан гарууд нь харж зогссоор байгаад /азаа үзэх гээд/ дуусна.
Steven Gerrard. His personal number is 8, but he is the number one. Pip33Ger8
User avatar
Redbull
Pip33Ger8
Pip33Ger8
 
Posts: 411
Joined: Fri Feb 06, 2009 12:36 pm
Location: Asia

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron