Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Thu Aug 06, 2009 11:35 am

6 залуу зааны тухай заанууд өөрсдөө юу гэж бодож явдагаа хэлснийг бичье.
Монгол улсын даян аварга Өсөхбаяр (Би нэвтрүүлэг):Үнэхээр сайхан шижигнэсэн 6 залуу гарч ирсэн.Бид бие биенээ л хурцалж, ёстой харгүй сайхан өрсөлдөж ирсэн.Бидний хэн нэг нь байхгүй бол бидний амжилтыг төсөөлөхөд бэрх.Одоо бүгдээрээ шахуу л цолоо ахиулж 3 нь аварга, 2 нь гарьд боллоо.Тэр үеэ би одоо бодоход үнэхээр бахдууштай, сайхан залуустай хамт нэг үед барилдаж яваадаа бахархдаг
Монгол улсын аварга Сумьяабазар(Хүмүүс сонин): Нэгэн үеийн зургаан залуу зааны барилдааныг бөхийн хорхойтнууд үгүйлдэг нь нууц биш. Тэднээс гурав нь аварга, хоёр нь гарьд цол авчээ. Та үеийн хүчтэнүүдийнхээ онцлогийг дурдвал манай уншигчдад сонин байх болов уу? Нөгөө таван зааны хэнийг нь аргалахад хамгийн хэцүү байсан бэ?
-Цэрэнпунцаг гарьдыг давах ганц л арга бий. Дан шуудагтай байхад Пунцаг ахыг аргалах боломж арай их. Хэрэв давхар шуудагдчихвал давах тухай саналтгүй. Хамгийн хэцүү нь Өсөхөө. Харин аварга болсон жил маань Баянаа аварга Өсөхөөг давах аргыг зааж билээ. Үүнийг тэр болгон хүмүүс мэдэхгүй болов уу. 2006 оны тавдугаар сард “Irish Pub”-д хооллож суутал Баянаа аварга ороод ирсэн. Тэгээд бид ойр зуурын юм ярилцаж байтал “Чи яагаад Өсөхөөг барахгүй байна? Уг нь чамд боломж байгаа шүү дээ” гэсэн. Өсөхөөтэй Сүхбат, Гантогтох, Ганбаттай барилддаг шигээ нягт үзэх хэрэггүй, харин Сүхбат шиг л унахаас айлгүй задгай барилд гэж зөвлөсөн.

Үнэхээр ч аваргын зөвлөгөөгөөр би Өсөхөөг давсан даа. Тэр барилдааны бичлэгийг эргээд харвал би дандаа баруун хутгах, хавсрах мэх хийсэн байгаа. Харин унасан барилдаанууд маань яг өөрийнхөөрөө солгой золгож, хүлээгээд баглуулсан байдаг. Сүхбаттай бол эсрэгээр, барилдааны хэмнэл, хөдөлгөөнд нь орж болохгүй. Хий гаргалгүй нягт барилдахгүй бол ямар ч үед юу ч ирж мэднэ. Гантогтохтой шигшээ багт чөлөөт бөхөөр олон жил хүч үзсэн болохоор бие биенийхээ юу хийдэг, яадгийг маш сайн мэддэг. Тиймээс барилдахад арай дөхөм. Гантогтохтой дээгүүр гарын барьц булаацалдсан барилдаан хийхэд хөл нь эзэнгүй явдаг дутагдал бий.Дан золгох хэрэгтэй.Ганбаттай босоо золговол өнгөрөө. Түүнтэй цээж хөндий, тааз доошоо барилдвал тогтож болно.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby 100TUGRUG » Mon Aug 10, 2009 6:11 pm

Gooner wrote:
jugder_08 wrote:
tsenguun wrote:
munkhbayar_AC wrote:Бас нэг барилдаан дээр надад маргаантай санагдсан.Пүрэвжав харцага Мөнхбат начинтай барилдахдаа өвдөг нь газар хүрсэн харагдсан.sportnews дээр тэр зураг хүрцэн харагдаж байна лээ.юу гэж бодоцгоож байна


Арай хүрээгүйээ хө.


Тэр үед Мөнхбат дээрээс нь толгойг нь уургалаад дараад авах байсан юм тэгсэн бол харцага болох ойрхон байлаа гэж.
Барилдааны санаачлагыг Мөнхбат авч барилдаж байсан.

Толгойноос нь уургалаад ард нь гараад л мордох хэрэгтэй л дээ...

hezee tiim mehiin huvilbar baisiin? tolgoinoos ni uurgalchaad mordono gevel ooroo hoish ni suuchina harin tolgoig ni uurgalchaad ard ni garaad mordono geheer yag yu yariad baigaag chin oilgoxgui bn
heh
100TUGRUG
 
Posts: 13
Joined: Mon Aug 21, 2006 9:35 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby 100TUGRUG » Mon Aug 10, 2009 6:12 pm

ЦАГААН wrote:
Aaron wrote:
Чуугий wrote:нээрээ Өсөх-Ирээдүй чинь 3 удаа 4 давлуу........
Нямдоржоос л асуухаас......кккккк


Нямдоржоос юугий нь асуудаг юм. Би байхад. :D


Наадхын чинь тухай бүгдийг нь дээр бичцэн байна :-o харин Чуугий бол Нямдоромжлогчоос Сумъяабэйс яагаад Ёндонсамбуу энэ тэрээс сүүлд начнаа баталчаад түүнээс дээр ам аваад байгаа тухай л асуулга тавих гээд байгаа юм. уншиж чаддагүй юм болов уу ун*a*д ойлгоогүй юм болов уу :smile: Харин үүнд хариулаад өгөөч та? Одоо бол 3 удаа 5 давсан болохоор дээр нь зүй ёсоор гарч байгаа, ноднингийн тухай ярьж байгаа шүү Aaron-оо!


nachingaa suuld batalsan ch nachingaa turuulj avaad adilxan 2 udaa 5 tavsan boloxoor sumyabeis l turuulj am avna daa
heh
100TUGRUG
 
Posts: 13
Joined: Mon Aug 21, 2006 9:35 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby 100TUGRUG » Mon Aug 10, 2009 6:18 pm

Чуугий wrote:Ганбаатар арслан дараа нь хэдэн цагдаа нартай л кэрэлдээд л байсан..........
Ганбаатар,Өсөхөө 2 чинь Алдар нийгэмлэгийх шдээ...........
Сүүлд тавиулдаг дээр бол Мөнхбаатар яг гоё хутгаад бөгсөөр нь суулгадагийн даваан дээр тавиулчихсан тавиулаагүй байсан бол Өсөхөө тэнгэр харахгүй юу хэхэхэ........
Батзориг 80 жилээр заан авахдаа нэлээн хэдэн төгрөг зарцуулсан тэр шархаа нөхсөн л байгаа даа 4н жил начин төрүүллээ......кккккккк
Сүхбат найрааг байхгүй болгоно гээд л байдаг тэгтэл хүрэг ах нь найраагаар начин төрүүлээд л явж байдаг
Уул нь манай нутгаас сүүлийн 3н жил начин төрсөн болохоор энэ жил Жаргалсайханг үргэлжлүүлэх болов уу гэсэн байдаггүй шүү..........

Gantogtoh gej neg huvi hun, Suhbat gej neg huvi hun shuu dee! nutgiin duudee ogoo l biz shodoo baij baihad nairaa n ch gsen baij l baig
heh
100TUGRUG
 
Posts: 13
Joined: Mon Aug 21, 2006 9:35 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Tue Aug 11, 2009 11:21 am

Үндэсний баяр наадмаар дөрвөн бөх сэргээш хэрэглэсэн тухай дуулиан дэгдээд байгааг албаны хүмүүс үгүйсгэлээ.

Шинжилгээний албан ёсны дүн ирээгүй байхад ийм мэдээлэл гарах нь бөхчүүдийн нэр төрд халдсан хэрэг гэдгийг ч бас давхар сануулж байна. "Энэ сарын 10-наас хойш хариу ирнэ, тэр үед тодорхой болно" гэсэн хариултыг албаныхан өгч байна.

Дашрамд дурдахад, Солонгос дахь лаборатори руу илгээсэн шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гардаг ажээ.

Олон улсын шинжилгээний хариутай заргалдан дүүргийн шүүхээс "Сэргээш хэрэглээгүй нь үнэн байна" гэсэн шийдвэр гаргуулж, нэр төрөө "сэргээлгэж" байсан бөх ч бий билээ.

Ямартай ч энэ долоо долоо хоногт бөхчүүд сэргээш хэрэглэсэн эсэх нь албан ёсоор тогтоогдох юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Wed Aug 12, 2009 6:04 pm

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын залуу заан М.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга, наадам энэ сарын 9-нд буюу өнгөрсөн ням гаригт боллоо. Түүний төрсөн нутаг Бүрэгхангай сумынхан энэхүү мялаалга наадмыг зохион байгуулсан бөгөөд наадмын хүндэт зочноор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, М.Өсөхбаяр зааны багын найз, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Б.Энхбат нарын хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Шинэ зааны мялаалга наадамд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид болон “Гранд” хамтлагийн дуучид хүндэтгэл үзүүлэн, Бүрэгхангай сумын иргэдэд уран бүтээлээсээ толилуулсан юм. Энэ удаагийн наадамд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Р.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Амраа нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Т.Мягмарсүрэн түрүүлж, аймгийн арслан Н.Амраа үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Энхбаатар, аймгийн начин Б.Сугаржаргал нар үлдлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Sun Aug 16, 2009 11:24 am

Булган аймгийн Могод сумын харьяат, улсын шинэ начин Э.Энхбатын цолны мялаалга наадмыг нутгийн ард түмэн нь өчигдөр түүний төрсөн нутаг болох Булган аймгийн Могод суманд тэмдэглэлээ. Улсын начин И.Ёндонсамбуу тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон уг барилдаанд хэдхэн хоногийн өмнө Өвөрмонголын Шилийн аймагт болсон Монгол туургатны хоёрдугаар наадамд түрүүлсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин И.Ёндонсамбуу үзүүрлэсэн байна.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын залуу начин Э.Энхбатын цолны мялаалга наадамд Бээжингийн олимпийн аварга, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монгол улсын залуу заан М.Өсөхбаяр нарын түүний багын найз нөхөд, нутаг усныхан оролцсон аж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 10:50 am

Ардын хувьсгалын 88 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдээс /дөрвөн бөхөөс/ сэргээш илэрсэн байж болзошгүй тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайн үед /VIII.04/ энэ асуудалд бодитой хариулт өгөх албаны хүмүүс гадаадад ажилтай байсан бөгөөд бидний холбогдсон зарим эх сурвалжууд “БНСУ-д хийлгэсэн бөхчүүдийн шинжилгээний А сорьцын хариу Монголд ирээгүй байгаа” гэсэн тайлбар өгч байсан юм.

Харин шинэ мэдээлэл хүргэхэд, тус шинжилгээний албан ёсны хариу энэ сарын 11-нд МҮОХ-нд ирсэн байна. МҮОХ-ны холбогдох ажилтнууд сэргээшийн А сорьцын талаарх мэдээллийг шинжилгээний хариу ирснээс хойш тав хоногт багтаан Баяр, наадмын зохион байгуулах хороо, МҮБХ зэрэг байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Энэ дагуу тус байгууллагуудад эхний мэдээллийг явуулаад байгаа бөгөөд БНСУ-ын Шинжлэх ухааны технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төвөөс ирүүлсэн хариунд Ардын хувьсгалын 88 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглож, таваас дээш давсан 16 бөхийн хоёрынх нь “А” сорьцоос сэргээшийн шинжилгээ илэрсэн болохыг мэдэгдсэн байна.

Бид энэ тухай МҮОХ-ны “Допингийн эсрэг төв”-ийн Допингийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цогтсайханаас албан ёсны хариулт авч тодруулахад, “Эхний шинжилгээний хариугаар хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь үнэн. А сорьцын хариу энэ сарын 11-нд ирсэн. Бид энэ талаар МҮБХ-нд албан ёсоор мэдэгдсэн байгаа. МҮБХ үүнийг сэргээш илэрсэн хоёр бөхөд мэдэгдэж, хэрвээ тухайн бөхчүүд гомдолтой гэж үзвэл “B” саван дахь сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргана. Ингээд хуулийн дагуу 14 хоногийн дараа сэргээш хэрэглэсэн нь "В" сорьцоор баталгаажвал бөхчүүдийг албан ёсоор нэр устай нь зарлах болно” гэсэн хариулт өглөө.

Б.Бадмаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Mon Aug 24, 2009 12:26 pm

Заан Соронзонболд, Начин Сумъяабэйс 2 -оос илэрсэн гэх шиг боллоо. news.mn дээр байсан устгачиж
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Mon Aug 24, 2009 12:28 pm

jugder_08 wrote:Заан Соронзонболд, Начин Сумъяабэйс 2 -оос илэрсэн гэх шиг боллоо. news.mn дээр байсан устгачиж


тэхх тэр 2с илэрсэн гэсээн..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby RBK » Tue Aug 25, 2009 11:58 am

Соронзон атаман ямар ч гэлээ эм уусан эдэр гэсэн гэв үү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Tue Aug 25, 2009 5:00 pm

Одоо тэгээд яахав дээ залуу заан Өсөхбаярын доор л ам авдаг болно доо Соронзон. Ядаж байхад нөгөө жижиг Өсөхөө нь аймаар дуртай Соронзонг амалж аваад нухаж өгнө дөө :mrgreen: Харин у.х Баасандорж шөвгөрсөнд тооцогдосноор эрэмбэ 1-ээр дээшилж Магалжав харцагын дээр гарна. Энэ ах дүү 2 бөхөд л Соронзонгоос болж ашиг гарч шөвгөрсөн тоо, эрэмбэ энэ тэр нэмэгдлээ. Ганбат яахав дээ зайлуул тэгээд нэг шөвөг нэмэгдэнэ бараг нөлөөтэй эд биш дээ, 8 байна уу 9 байна уу бараг адил биз. Тэрэнтэй тэрэнгүй л Монгол улсын хамгийн шилдэг заан хэмээх алдрыг ганцаараа эзэмшдэг хүн.

За бөх сонирхогчиддоо нэг бэлэг барих гээд бэлдэж байгаа, маргааш гэж нэг сайхан өдөр байна... энэ жилээс бөхчүүдийнхээ чансаа болон барилдаанд барилдсан баримт энэ тэрийг нийлээд сайхан хөтөлж байя. Сүүлд нь маргалдахгүй амар, "май үүнийг үз, манай бөх танай бөхөөс илүү" гээл дуусаа :mrgreen:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Bayara » Wed Aug 26, 2009 7:18 pm

Соронзон тэр 4н даваандаа л унаж байхгүй дээ. Атмаандаад, ахмад бөх шиг хөдөлж цөхөөд ер нь л таалагдахгүй авир гаргаад байдаг юм. Жингээ хасаад а.а байх үеийнх шигээ гялалзтал барилдаад, залуу хүн шиг гүйж харайгаад явахгүй. 4н даваанд бол уначаад засуулаа загнаж байгаад малгайгаа авч өмсөөд тугаа тойрчихсон. :grin: Ганбатын тухайд харамсалтай байна. Улсын наадмын түрүү авах ёстой л бөх дөө. Заан цолоос ахихгүй шинжтэй болоод явчлаа. Нэг л болж өгөхгүй юм. Үгүй тэгээд өөрөөс нь болсон дөө. Ид үедээ найраа хийгээд гүйгээд байсан юм. Амжилтын төлөө зүтгэсэнгүй дээ. Нэг жил Мягмарсүрэнг 6н даваанд амалж авч аймаар рекет хийсэн дээ. Заанд санаатай хүнийг 6н даваанд өөр залуу бөхчүүд зөндөө байхад сугалж амлаад хэтэрхий ил тод юм болсон. Наадмын өмнө хэд хэд хаяж намайг барахгүй шүү нөхөөр гэж харуулчаад. :D
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Fri Sep 25, 2009 9:39 am

Улсын начин Ц.Сумъяабэйсийн B сорьцын шинжилгээний хариуг ирүүлжээ


-Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо удахгүй бөхчүүдэд хариуцлага тооцох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж-

Бөхчүүд сэргээш хэрэглэсэн мэдээлэл энэ зуны наадмын дараа сөхөгдөж, улмаар наймдугаар сарын 11-нд МҮОХ Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд зодоглож, шөвгөрсөн 16 бөхийн хоёроос сэргээшийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор зарласнаар баталгаажсан билээ.

Наадамд зодоглосон бөхчүүдийн шинжилгээг сүүлийн хэдэн жилийн турш тогтмол хариуцан ажиллаж байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээс ирүүлсэн бичигт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын А сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн тухай танилцуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд сэргээшийн шинжилгээний А сорьцын дүнг холбогдох байгууллага болон бөхчүүдэд хуулийн дагуу хүргүүлсэн бөгөөд улсын заан Б.Соронзонболд БНСУ-д дахин B шинжилгээ хийлгэх бодолгүй байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэлж, өөрийгөө эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эм хэрэглэж байсныг тайлбарласнаар байдал намжсан. Харин сэргээшийн А сорьцын дүнд эргэлзсэн улсын начин Ц.Сумъяабэйс МҮОХ-нд хандан B саван дахь сорьцоо дахин шинжилгээнд оруулах хүсэлтэй байгаагаа уламжилсны дагуу МҮОХ-ны Допингийн эсрэг төвийнхөн хуулийн хугацаанд БНСУ-ын холбогдох байгууллагад хандан улсын начин Ц.Сумъяабэйсийн B сорьцын шинжилгэг тус улс ру явуулсан билээ.

Тэгвэл БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээс хэд хоногийн өмнө манай бөхийн B сорьцын хариуг ирүүлсэн бөгөөд хоёр дахь сорьцын шинжилгээгээр улсын начин Ц.Сумъяабэйсийн А сорьцоос илэрсэн “Endogen” бодис дахин илэрсэн болохыг мэдэгджээ. МҮОХ энэхүү B шинжилгээний дүнг үүргийн дагуу Ц.Сумъяабэйс начинд танилцуулсан байна. Тиймээс одоо МҮОХ энэ жилийн Баяр наадмыг зохион байгуулах салбар хороонд хоёр бөхийн сэргээшийн дүнг танилцуулах үлдээд байгаа бөгөөд Баяр наадмын салбар хороо сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарт ямар хариуцлага тооцохыг шийдэх юм. Хууль ёсоор бол ийм тохиолдолд Салбар хорооноос тухайн бөхийн сэргээш хэрэглэсэн нь лаборатарийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цол, чимгийг хураах, уг бөхөд цол, чимэг авах даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой юм. Хуульд заасны дагуу сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн заалт ч мөн бий.

Эргэн сануулахад, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төвөөс ирүүлсэн анхны хариугаар бол “2360915 бүртгэлийн дугаартай улсын заан Б.Соронзонболдоос Дэлхийн допингийн эсрэг хорооноос 2009 онд баталсан “Deksometazon” хэмээх бодис 30 нано гр/мм хэмжээгээр илэрсэн” гэсэн байсан бол “2660840 бүртгэлийн дугаартай улсын начин Ц.Сумъяабэйсээс сэргээшийн төрлийн бодист багтдаг “Endogen” хэмээх бодис 2.5 нано гр/мм хэмжээтэй илэрсэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан юм.

www.news.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Oct 22, 2009 5:29 pm

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хурал өнөөдөр болж, энэ жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд тав давсан давааг хүчингүй болгож, тэдний өнгөрсөн наадамд шинээр хүртсэн чимгийг хураах тухай шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга н.Болдсайхан Төрийн ордны “Е” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуульд заасны дагуу үндэсний их баяр наадамд тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлдэг юм. Анхны буюу “А” сорьцын шинжилгээгээр дээрх хоёр бөхөөс допинг илэрсэн бөгөөд хоёр дахь шинжилгээ буюу “Б” сорьцын баталгаажуулах шинжилгээг улсын заан Б.Соронзонболд өгөөгүй бол начин Ц.Сумъяабэйс уг шинжилгээг дахин өгөхөд сэргээш хэрэглэсэн нь батлагдсан юм. Тиймээс холбогдох газраас дээрх шийдвэр гаргасан байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby munkhbayar_AC » Thu Oct 22, 2009 5:36 pm

Шударга сайхан шийдвэр гарчээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby avarga » Fri Oct 23, 2009 12:08 pm

Аль ч юман дээр шударга л байх хэрэгтэй. Хэрэгжээгүй тохиолдол байгаа ч одооноос эхлээд мөрдөж болно шүү дээ. Тухайн бөхөд өөрт нь л хэрэгтэй.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby goalman » Mon Mar 22, 2010 4:50 pm

saihan shuu manai buh....
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:08 pm

jugder_08 wrote:Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хурал өнөөдөр болж, энэ жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд тав давсан давааг хүчингүй болгож, тэдний өнгөрсөн наадамд шинээр хүртсэн чимгийг хураах тухай шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга н.Болдсайхан Төрийн ордны “Е” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуульд заасны дагуу үндэсний их баяр наадамд тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлдэг юм. Анхны буюу “А” сорьцын шинжилгээгээр дээрх хоёр бөхөөс допинг илэрсэн бөгөөд хоёр дахь шинжилгээ буюу “Б” сорьцын баталгаажуулах шинжилгээг улсын заан Б.Соронзонболд өгөөгүй бол начин Ц.Сумъяабэйс уг шинжилгээг дахин өгөхөд сэргээш хэрэглэсэн нь батлагдсан юм. Тиймээс холбогдох газраас дээрх шийдвэр гаргасан байна.

Болж болж зөв шдээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby irgen_toroo » Sat Jun 05, 2010 10:16 pm

2009 оны наадмын бөхийн барилдааны бичлэг олж өгөөч.
User avatar
irgen_toroo
 
Posts: 250
Joined: Fri Jul 17, 2009 2:36 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron