Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:25 am

үүнээс гадна 3-ын даваанд бөхчүүд нутаг нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж амлаж байсан юм.а/а Батдорж а/н Чимэддоржийг, а/а Цогбаяр а/з Пүрэвсайхныг, а/а Цэдэндамба а/н Бүрэнтөгсийг гэх мэтээр амлан дэмжиж байлаа.үүнээс гадна 4-ын давааны оноолтоор сонирхолтой барилдаанууд болж байлаа.а/а Батсуурь-а/н О.Гантулга, а/а Баянмөнх- а/н Бүрэнтөгс, 2-ын даваанд а/а Чулуунбат-а/н Батсуурь, а/а А.Батмөнх-а/з Б.Ганзориг зэрэг сонирхолтой барилдаан болж байлаа.а/н Батсуурь Чулуунбатын хөлд ороод даасангүй.а/а Батмөнх а/з Ганзоригийг таллаж ард нь гараад давсан юм.Харин миний нүдээр Баянмөнх Бүрэнтөгсөд өгч байгаа шиг санагдсан.Бүрэнтөгсийг унаж явахад нь татаад босгочих шиг болсон.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby chukcha2002 » Tue May 25, 2010 10:28 am

Сониноос шилдэг дэвжээ шалгаруулах барилдааны тойм үзэж байхад Сангисүрэн гэж эвгүй нөхөр харагдах шиг болсон.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:36 am

5-ын даваанд ам авахад а/а Сүмбээ гоц мөргөж а/а Батсуурь ам авсан юм. Тэрээр Говь-алтай амгийн Эрдэнэ сумын харьяат с/з Хосбаярыг амлаж давсан.Харин өнөөх с/з Энхбаярыг хэн ч амлалгүй явсаар Ц/а Санжаадамба дээр ирлээ.Санжаадамба а/а Бо.Батжаргал а/а А.Батмөнх а/з Пүрэвсайхан а/н Бүрэнтөгс с/з Энхбаяр нараас Энхбаярыг амалсан юм.Ингээд 5-ын даваанд Пүрэвсайхан Бүрэнтөгс нар тунаж барилдсан бөгөөд Бүрэнтөгс 90 хувь хаяж яваад өөрөө түрүүлээд тохойлдчихсон.Дэндүү хайнга бас азгүй залуу юм.Харин Санжаадамбад амлуулсан Энхбаяр бас ч гүй сайн барилдаж түүний нааж хавирах мордох сугадаж дайрах мөчид үлдэж байсныг онцлууштай.Гэсэн ч хүчтэй арсланг яаж ч чадсангүй дахин хавируулаад уналаа.Энэхүүй барилдааны шөвгийн 4-т А/а Батсуурь а/а Сангисүрэн ц/а Санжаадамба з/б Тулга нар үлдсэн.Босоо яваа санжаадамбыг сангисүрэн давуулж гуядаад даасангүй.харин а/а Батсуурь Тулгыг шахаж түрж хөөж яваад хөмрүүлээд уначихсан.Ингээд ц/а Санжаадамба хурц чимэгтэй арслан боллоо.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:38 am

chukcha2002 wrote:Сониноос шилдэг дэвжээ шалгаруулах барилдааны тойм үзэж байхад Сангисүрэн гэж эвгүй нөхөр харагдах шиг болсон.

Сангисүрэн угаасаа сайн ш дээ.Нас ч залуу. Ер нь бол том бөх болно доо.Суурьтай сайн арслан байгаа.Гэхдээ шилдэг дэвжээний барилдаанд тийм ч сайн барилдаагүй
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:47 am

За ингээд би хэд хэдэн сумын заануудыг онцолмоор байна.Энэ жилийн наадмаар ядаж а/н цол авах залуучууд байна.Зарим нь ч бөхгүй гаүар очвол а/а болчихоор залуус.
Сэлэнгэ аймгийн мандал сумын харьяат сумын заан Эрдэнэбаяр
Говьалтай аймгийн эрдэнэ сумын харьяат сумын заан Хосбаяр
Увс аймгийн түргэн сумын харьяат сумын заан Энхбаяр
Архангай аймгийн эрдэнэмандал сумын харьяат сумын заан Батгэрэл
(нэрийн андуурсан байж магадгүй) гэсэн хэдэн сайхан залуучууд байна.
Энхбаярын хувьд товч мэдээлэл өгөхөд 1991 онд Увс аймгийн улаангом хотод төрсөн.Өсвөр залуучуудын үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медалтай залуу байна.Шонхорт сурч байсан одоо Олимп дээд сургуульд Сүхбатаар бөхийн эрдэм заалгаж байгаан байна.2009 онд Увс аймгийн баяр наадамд 4 давж 5-ын даваанд а/н Хайдавтай тунаж унаж байсан байна.

Батгэрлийн хувьд хэнтийд болсон сумын заануудын барилдаанд түрүүлсэн гэжуга
Эрдэнэбаяр хосбаяр 2 бөхийн өргөөнд болсон сумын заануудын барилдаанд түрүүлж үзүүрлэж байсан залуу байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:58 am

Ингээд цэргийн хурц арслан Санжаадамба эрэмбээрээ бараг л цэргийн хурц арслан Бямбажавын дараа эрэмбэлэгдхээр болж байна.Гэхдээ Санжаадамбад одоо ч эрэмбэ нээх хэрэггүй дээ хэхэ.Харин үнэхээр их бяр амтагдаад байна уу эсвэл бие жаахан тоогоод байна уу баавгай шиг л бааварлаад л алхаж ядаад л жаахан хэв гаргаад байна лээ.Батсуурь Сангисүрэн 2 харин эхний 5-6 д бараг очиж эрэмбэлэгдэх байх шүү.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Цоомоо » Tue May 25, 2010 11:26 am

Санжаадамба цагаан сараас хойш лав жин нэмсэн харагдана лээ.
Гэдэс гүзээ нь арай ихэдсэн байх шиг.
Цагаан сарын форм, жингээ л хадгалчихвал зүгээр байгаам.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Tue May 25, 2010 12:06 pm

Хэдэн сар бэртэлтэй байсан бэлтгэл хийгээгүй юм шиы гэдэс гузээ томроод Цагаан сараар барилдаж байсанаас хамаагуй суларсан харагдсан.

Гэхдээ Баагий аваргархуу бярдаа л мэх хийлгэхгүй маягийн барилдаантай болсон бна лээ. Баагий аварга баглаж аваад цуцаадаг байсан бол Санжаа дайраал турээл даваад байх юм.
Нөгөөдүүл нь мэх хийгээд ч олигтой хөдөлгөж дийлэхгүй юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed May 26, 2010 1:12 pm

Цоомоо wrote:Дашдондог гэж жудо барилддаг мөн үү?

Говь-алтай аймгийн харьяат улсын начин Баатарын хүү гэнэ лээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Wed May 26, 2010 2:46 pm

munkhbayar_AC wrote:Архангай аймгийн эрдэнэмандал сумын харьяат сумын заан Батгэрэл[/b](нэрийн андуурсан байж магадгүй) гэсэн
байна


Их тамир сумынх гэсэн Амарын Батгэрэл ноднин чөрийсөн залуу цэргийн наадмаар 1-ийн даваанд А.а Амартувшинг шахаж татаад давж байсан энэ жил гайгуй задарсан бна лээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Цоомоо » Wed May 26, 2010 3:26 pm

Тэр хасдаг бол бас л инээдтэй л юм.
Одоо тэгээд худлаа барилдсан бүгдийг хасах хэрэгтэйшд.
Тэгвэл ч 5-ын даваанд тал нь хасагдана даа.
Тэгээд одоо худлаа барилдлаа, бууж өглөө гэдгийг үнэнээсээ барилдсанаас яаж ялгах уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Батгэрэл » Wed May 26, 2010 3:38 pm

Цэргийн наадам нээрээ алиа юм болжээ. Бямбажав чинь өөрөө би барилдаад унасаан гээд байгаа биз дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Wed May 26, 2010 3:52 pm

Цоомоо wrote:Тэр хасдаг бол бас л инээдтэй л юм.
Одоо тэгээд худлаа барилдсан бүгдийг хасах хэрэгтэйшд.
Тэгвэл ч 5-ын даваанд тал нь хасагдана даа.
Тэгээд одоо худлаа барилдлаа, бууж өглөө гэдгийг үнэнээсээ барилдсанаас яаж ялгах уу?


худлаа унасан нөхдүүд 1.2 даваанаас эхлээд зөндөө л байсан. Бямбажав тэгээд хурдан унахгуй удаад хамаг анхаарлыг өөр дээрээ татаад

2ын даваа найраа 250.000 хийгдэж байсан бодвол 4-ийн даваанд 1.0 саы-ыг аваа биз.

Гэхдээ тэр банди л шатаа л дууссан шд. Бямбажавыг угаасаа унасан хунийг хасаад ч яахав дээ.

хэдэн барилдаан өнжүүлэхээр шийтгэсэн бол өөр.

гэхдээ тэрнээс болоод 5-ын даваанд харицангуй найраа багатай болсон ганцхан нямдорж унаж өгсөн тэгээгүй байсан бол завааран юм болох байлаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Thu May 27, 2010 2:07 pm

Батгэрэл гэж Дэмүүл арсланы барилдаан дээр 6н даваанд Санжаадамбын хөлийг нь аваад гуядуулдаг мөн үү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Хашка » Thu May 27, 2010 2:12 pm

Сэлэнгийн Мандал сумын Энхжаргал гэж залуу байгаа. Гайгүй явах байх гэж боддын
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Thu May 27, 2010 3:25 pm

Тийн тийн Энхжаргал гэж бас сайн залуу байгаа.Тэр Батгэрэл мөнөө мөн.Сайхан залуус байна байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby ЦАГААН » Thu May 27, 2010 4:21 pm

Сайн залуу гэвэл Говь-Алтайн Чандманы Хишигбаатар бас сайн ш дээ... тэр Олимп сургуудийн Энхбаяр гэдэг залууг сая л харсан, сайхан барилдаж байна лээ... их залуу байна даа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Munguu » Thu May 27, 2010 5:08 pm

Дэмүүл арслангын нэрэмжит барилдаанаар Архангайн 4 бөх шөвөгийн 8д үлдэхэд их баярлалаа шүү тэгсэн муу Санжаа л 4т үлдэж байна лээ. Шинэбаатар ч болоогүй байна лээ дээ, сонин дэвдэг нөхөр шүү :D
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sat Jun 05, 2010 9:26 pm

Өнөөдөр зуны бөхийн баярын аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Хэнтий аймгаас төрж гарсан аваргуудын нэрэмжит болж явагдлаа.
Энэ барилдаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан Багахүү түрүүлж Өвөрхангай аймгийн арслан Болдбаатар үзүүрлэж шөвгийн 4т Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат аймгийн арслан Мөнгөн Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн арслан Цогбаяр нар үлдлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sat Jun 05, 2010 9:27 pm

Өнөөдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат залуу бөх Оюунболд их сайн барилдана лээ.
3н даваанд Сангисүрэнг давсан.Энэ жил 16тай гэж байгаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jun 06, 2010 10:52 am

Бие хаа сайтай сайхан нөхөр байна лээ шүү... барилдаан нээх үзэж чадаагүй, Бүрэнтөгс 3 дээр нөгөө Архангайн Батгэрэл гэдэг залуутай тунасан бололтой хамгийн сүүлд шахуу давхар шуудганд хүрч байж давалцаж байна лээ. 4 дээр оноолтоор хурц арслан Энхтайван тэр Оюунболд гэдэг 16-т чинь мордоод дайрцан ш дээ... Пүрэвдагва Бүрэнтөгстэй таараад нэлээд хөдөлгөж барилдах гэж үзсэн боловч тэгээд ганцхан шахаж татаалууд сарвайсан даа... 5 дээр а.х Батсайхан Бүрэнтөгс 2 бас тунасан Бүрэнтөгс суганд нь сэжээд давхар хамаад дайрчихсан, сайхан л давна лээ. 6 дээр Өвөрхангайн Болдбаатарыг бярдаж явж байгаад хөмрүүлээд яг далаараа буусан, чанга ч буусан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Барнаба » Sun Jun 06, 2010 10:55 am

эхэхэхэ...наад Оюунболд гэж хүү чинь Ба аваргын нуудгай нь юм биш үү? кккк....тэгээд Ба аваргатай адил төстэй зүйл байна уу..кк
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Jun 07, 2010 1:42 pm

Бүрэнтөгс 8-д үлдээ юу болдбаатрын эвийг олохгүй байгаамаа бярдаж бярдаж л уначаад байдын
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Jun 07, 2010 1:43 pm

Barnaba wrote:эхэхэхэ...наад Оюунболд гэж хүү чинь Ба аваргын нуудгай нь юм биш үү? кккк....тэгээд Ба аваргатай адил төстэй зүйл байна уу..кк

хаха юмыг яаж мэдэхэв
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby ЦАГААН » Mon Sep 20, 2010 12:04 pm

За өчигдөр энэ улирлын намрын нээлтийн барилдаан нь болсон. Уг нь Дорнод аймгийн нэрэмжит болох байсан чинь тэнд шүлхий гараад Дорнодынхон өөрсдийн барилдаанаа бол хойшлуулсан гэсэн.

Төв аймгийн Батмөнх түрүүлсэн. Гоё барилдаж байна лээ, энэ жил наадмаас бусад үед угаасаа их сайн байсан л даа. Наадмаар нөгөө гайтай Суманчулуунд 2 дээр заларчихсан. Үзүүрт а.а Сангисүрэнг давуулахад нь зөрж өхийлдөөд давчихсан. Шөвгийн 4-д хурц арслан Пүрэвдагвыг давсан.

Сангисүрэн бас сайхан бярдаад л сайхан үзэж байна лээ... Шөвгийн 4-д а.а Шинэбаатартай тунаж үзээд давчихсан. Шинэбаатар бол үнэхээр сайжирсан юм билээ. Зүгээр дайраад л ... хонгодоод л... цацаад л ... гүйгээд байна лээ. 4 дээр а.з Бадамсүрэнг, 6 дээр а.а Суманчулууныг давсан. 5 дээр хэнийг хуслаа даа...

Шөвгийн 4-д үлдээд Пүрэвдагва Шинэбаатарыг авалгүй Батмөнхийг авч Сангиа Шинэбаатар 2 тунасан. Энэ 2 Архангайн арслангууд их найз байх л даа...

Архангайд чинь 2007 онд Батмөнх нь түрүүлээд, 2008 онд Пүрэвдагва түрүүлээд, 2009 онд Шинэбаатар түрүүлж Пүрэвдагва үзүүрлээд, 2010 онд Шинэбаатар үзүүрлэсэн гэж байгаа... сүүлийн хэдэн жилийн Архангайн түрүү үзүүрүүд сайн барилдлаа. Их ч сайн болсон залуучууд юм билээ...

Дараагийн барилдаан 10 сарын 03-д Увс аймгийн нэрэмжит барилдаан гэж болох юм гэсэн...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests