Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Aug 21, 2009 1:24 pm

Наадам гарсаар бөхийн өргөөнд барилдаан болохгүй бөхчүүд бүгд хөдөө гадаа найр наадам, айраг цагаа эргүүлэн төрсөн нутагтаа алжаалаа тайлж буй цаг.Тэгвэл үндэсний бөхийн энэ улирлын нээлтийн барилдаан Хадбаатар сангийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх гэж байна.тус барилдаан 9.13 нд болох юм байна. Энэхүү барилдааныг уламжлал ёсоор Аймаг цэргийн хурц арслангууд магнайлан барилдана.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby barsa68a » Tue Sep 15, 2009 7:04 pm

Suhbaatar aimgiin arslan Mungunbaatar turuulj Tuv aimgiin arslan Mungun uzuurlesen baina. Uvsiin aimgiin nachin Burentugs 4t uldsen
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Fri Sep 25, 2009 9:34 am

barsa68a wrote:Suhbaatar aimgiin arslan Mungunbaatar turuulj Tuv aimgiin arslan Mungun uzuurlesen baina. Uvsiin aimgiin nachin Burentugs 4t uldsen


Шөвгийн дөрөвт:

а.а Мөнгөнбаатар - а.н Бүрэнтөгс /Бүрэнтөгс тохой алгадаж алсын далбаанаас атгаад унагааж яваад барьцандаа татагдаж хөшигдөөд өөрөө дор нь орчих шиг болсон. /
а.а Мөнгөн - а.а Батмөнх

Үзүүр түрүү:

а.а Мөнгөнбаатар - а.а Мөнгөн
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sun Oct 25, 2009 10:43 am

Өчигдөр Завхан аймгийн нэрэмжит барилдаан болж Сүхбаатар өимгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Мөнгөнбаатар түрүүлж аймгийн заан Баттүвшин үзүүрлэлээ.Шөвгийн 4т аймгийн арслан Нямдорж аймгийн начин Бүрэнтөгс нар үлдлээ.
Мөнгөнбаатар арслан намрын барилдаануудад тун сайн барилдаж 3н барилдаанд түрүүлээд байна.
Бас улсын цолтой бөхчүүдийн барилдаанд ч нэг удаа шөвгийн 4т үлдээд байгаа билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Uuganbayar » Sun Oct 25, 2009 11:51 am

TV - гээр үзсэн гоё болж байна лээ. Дажгүй зохион байгуулсан байна лээ. :eek:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Sun Oct 25, 2009 2:45 pm

Нямдорж биш Булган аймгийн арслан Бат-эрдэнэ 4-т үлдсэн
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sun Jan 31, 2010 9:41 am

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд ОБ Капитал группын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Сангисүрэн түрүүлж Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Отгонбаатар үзүүрлэлээ.Шөвгийн 4т Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Жаргалсайхан Ховд аймгийн Мянгад сумын харъяат аймгийн харцага Батсайхан нар үлдлээ.

2-н даваа явж байхад Карлсбэрг ах ярилцлага өгч байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Tue Feb 02, 2010 6:17 pm

Тавын даваа:

1. а.а Б.Одгэрэл а.а А.Сүмбээ
2. а.а Ш.Жаргалсайхан а.а Ё.Эрдэнэжаргал
3. а.а А.Отгонбаатар а.а Ц.Нямдорж
4. а.а Ч.Баянмөнх а.н Г.Гантулга /ГА/
5. а.а Ж.Мөнгөн а.з Н.Адъяабат
6. а.а Т.Санчир а.а Г.Отгонбаатар
7. а.а С.Батсуурь а.х Н.Батсайхан
8. а.а Б.Сангисүрэн а.а Р.Пүрэвдагва

Зургаагийн даваа:
1. а.а Б.Одгэрэл а.х Н.Батсайхан
2. а.а Ш.Жаргалсайхан а.а Ж.Мөнгөн
3. а.а А.Отгонбаатар а.а Ч.Баянмөнх
4. а.а Т.Санчир а.а Б.Сангисүрэн

Долоогийн даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан а.а А.Отгонбаатар
2. а.а Б.Сангисүрэн а.х Н.Батсайхан

Наймын даваа:
1. а.а А.Отгонбаатар а.а Б.Сангисүрэн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Rooney » Fri Feb 05, 2010 12:46 am

А/а Жаргалсайхан уул нь их сайн байсан барилдахгүй байж байгаад сая нэг гарсан чинь их муудсан байна лэ. Түрүүлж ам авч байгаа тулдаа л нэг юм 4-т үлдсэн. Хайран бөх энэ жил улсын цол авч чадахгүй бол харих нь ээ.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Fri Feb 05, 2010 9:18 am

Rooney wrote:А/а Жаргалсайхан уул нь их сайн байсан барилдахгүй байж байгаад сая нэг гарсан чинь их муудсан байна лэ. Түрүүлж ам авч байгаа тулдаа л нэг юм 4-т үлдсэн. Хайран бөх энэ жил улсын цол авч чадахгүй бол харих нь ээ.


1973 оны Доржсамбуу гарид харих тухай яриагуй байхад 1983 оны Жаргалсайхан ч болоогуй л дээ. Бэлтгэл тааруу харагдаж бна лээ бэлтгэлээ сайн хийвэл багаар бодоход ахиад 5 жил өөрийнхөө топ тувшиндээ барилдана аа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby ЦАГААН » Fri Feb 12, 2010 5:57 pm

Бар жилийн цагаан сард зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан. 2010 оны 2-р сарын 12.

3-ын даваа.

1. ц.а Бямбажав з.б Ж.Баясгалан
2. а.а Одгэрэл а.н Отгонбаатар
3. а.а Багахүү а.х Мөнхболд
4. а.а Түвшинбаатар а.з Энхбат
5. а.а Эрдэнэбат з.б Доржсүрэн
6. а.а Баянмөнх а.з Бямба-Очир
7. а.а Отгонбаатар а.з Мөнхбат (Ар)
8. а.а Алтанхуяг а.а Батбилэг
9. а.а Эрдэнэжаргал а.з Энхзаяа
10. а.а Асейн а.з Амарзаяа
11. а.а Сангисүрэн а.х Ганхуяг (барьц сонгож)
12. а.а Б.Батмөнх а.з Пүрэвсайхан
13. а.а Батсуурь
14. а.а Баатарзол а.н Н.Батсуурь
15. а.а Пүрэвдагва а.а Батхуяг (Хө)
16. а.а Санчир а.а Айдос
17. а.а Мөнгөн а.з Баянмөнх (Ар)
18. а.а Ганзориг (Увс) а.н Ерөөлт
19. а.а Мөнгөнбаатар а.а Заяамандах
20. а.а Батхуяг а.з Баттүвшин
21. а.а Бат-Эрдэнэ (Бу) а.з Занданбат
22. а.а Батдорж а.а Цэрэндаваа
23. а.а Дж.Батбаяр а.з Адъяабат
24. а.а Цогбаяр а.з Мягмарсүрэн
25. ц.а Санжаадамба а.а Идэрсүрэн
26. а.а Мэндбаяр а.н О.Гантулга
27. а.а Гончигдамба а.а Батмөнх (Хө)
28. а.а Суманчулуун а.а Алтангэрэл
29. а.а Батжаргал (олимп) а.з Амаржаргал
30. а.а Цэрэнтогтох а.а Батжаргал (Асгат)
31. а.а Болдбаатар (Өв) а.а Сүрэнжав
32. а.х Э.Баасандорж а.н Чимэддорж

4-ийн даваа.

1. ц.а Бямбажав а.н О.Гантулга (барьц сонгож)
2. а.а Одгэрэл а.н Н.Батсуурь (барьц сонгож)
3. а.а Багахүү а.н Чимэддорж (барьц сонгож)
4. а.а Эрдэнэбат а.з Амарзаяа
5. а.а Отгонбаатар а.з Баттүвшин
6. а.а Түвшинбаатар а.а Батмөнх (Хө)
7. а.а Баянмөнх а.а Цэрэнтогтох
8. а.а Алтанхуяг а.а Батжаргал (олимп)
9. а.а Эрдэнэжаргал а.а Дж.Батбаяр
10. а.а Мөнгөн а.а Болдбаатар (Өв)
11. а.а Сангисүрэн а.а Цэрэндаваа
12. а.а Батсуурь ц.а Санжаадамба
13. а.а Бат-Эрдэнэ (Бу) а.а Пүрэвдагва
14. а.а Санчир а.а Суманчулуун
15. а.а Ганзориг (Увс) а.а Цогбаяр
16. а.а Мөнгөнбаатар а.а Б.Батмөнх (барьц сонгож)

5-ын даваа.

1. ц.а Бямбажав а.з Баттүвшин
2. а.а Одгэрэл а.а Түвшинбаатар
3. а.а Багахүү а.а Цогбаяр
4. а.а Баянмөнх а.а Суманчулуун
5. а.а Б.Батмөнх а.а Дж.Батбаяр
6. а.а Сангисүрэн а.а Батжаргал (олимп)
7. а.а Пүрэвдагва а.а Болдбаатар (Өв)
8. ц.а Санжаадамба а.з Амарзаяа

6-гийн даваа.

1. ц.а Бямбажав а.а Цогбаяр
2. а.а Одгэрэл а.а Болдбаатар (Өв) (барьц шодож)
3. а.а Баянмөнх а.а Батжаргал (олимп)
4. а.а Б.Батмөнх ц.а Санжаадамба

7-гийн даваа.

1. ц.а Бямбажав а.а Одгэрэл
2. а.а Баянмөнх ц.а Санжаадамба

Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх цэргийн арслан Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Сагил сумын харьяат бөх цэргийн хурц арслан Бямбажав үзүүрлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Fri Feb 12, 2010 5:59 pm

ЦАГААН wrote:Бар жилийн цагаан сард зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан. 2010 оны 2-р сарын 12.

2-ын даваа.

1. ц.а Бямбажав з.б Б.Баясгалан
2. а.а Одгэрэл а.н Отгонбаатар
3. а.а Багахүү а.х Мөнхболд
4. а.а Түвшинбаатар а.з Энхбат
5. а.а Эрдэнэбат з.б Доржсүрэн
6. а.а Баянмөнх а.з Бямба-Очир
7. а.а Отгонбаатар а.з Мөнхбат (Ар)
8. а.а Алтанхуяг а.а Батбилэг
9. а.а Эрдэнэжаргал а.з Энхзаяа
10. а.а Асейн а.з Амарзаяа
11. а.а Сангисүрэн а.х Ганхуяг (барьц сонгож)
12. а.а Б.Батмөнх а.з Пүрэвсайхан
13. а.а Батсуурь
14. а.а Баатарзол а.н Н.Батсуурь
15. а.а Пүрэвдагва а.а Батхуяг (Хө)
16. а.а Санчир а.а Айдос
17. а.а Мөнгөн а.з Баянмөнх (Ар)
18. а.а Ганзориг (Увс) а.н Ерөөлт
19. а.а Мөнгөнбаатар а.а Заяамандах
20. а.а Батхуяг а.з Баттүвшин
21. а.а Бат-Эрдэнэ (Бу) а.з Занданбат
22. а.а Батдорж а.а Цэрэндаваа
23. а.а Дж.Батбаяр а.з Заяабат
24. а.а Цогбаяр а.з Мягмарсүрэн
25. ц.а Санжаадамба а.а Идэрсүрэн
26. а.а Мэндбаяр а.н О.Гантулга
27. а.а Гончигдамба а.а Батмөнх (Хө)
28. а.а Суманчулуун а.а Алтангэрэл
29. а.а Батжаргал (олимп) а.з Амаржаргал
30. а.а Цэрэнтогтох а.а Батжаргал (Асгат)
31. а.а Болдбаатар (Өв) а.а Сүрэнжав
32. а.х Э.Баасандорж а.н Чимэддорж


za thanks ajil tarchlaa ochij uzne ee
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Mar 27, 2010 7:16 pm

Сүхбаатар аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж шижгэнэтэл барилдаад дууслаа...

Увс аймгийн арслан Батсуурь 6-гийн даваанд а.а Алтанхуягийг давж, 7-гийн даваанд а.а Баянмөнхийг араар нь сүлжиж мордоод уран сайхан давж үзүүрт хүрлээ...

Архангай аймгийн арслан Пүрэвдагва 5-ын даваанд аймгийн арслан Мөнгөнбаатарыг амалж барилдан барьц шодож давсан бол 6-гийн даваанд а.з Пүрэвсайхантай тунан барилдаж дүүгүүрдэж даваад, 7-гийн даваанд а.а Отгонбаатарын (Булган) хөлийг нь тахимаар нь авч цацаад сайхан даваад үзүүрт хүрлээ...

Үзүүр түрүүний барилдаан уран сайхан боллоо... а.а Батсуурь а.а Пүрэвдагвын хөлийг нь авч дайраад хаяж чадалгүй талбайн захад барьц салж... дахин өрөв. Батсуурь арслан дан золгооноос хөл авч дамжиж алсын шуудаг авсан ч хаяж чадалгүй барилдаан их сонирхолтой өрнөв... эцэст нь араар дэрлэж дараад а.а Батсуурь давж түрүүллээ...

2-ын даваанд а.н О.Гантулгыг а.з Амарзаяа мордоод давж байгаа харагдсан...
3-ын даваанд а.з Пүрэвсайхан а.н Бүрэнтөгс 2 тунан барилдаж барьц шодож Пүрэвсайхан заан давсан... жижиг биетэй ч сайхан барилдах юмаа Пүрэвсайхан... 4 дээр а.а Түвшинбаатарыг давж, 5 дээр Лха-Очир арслантай тунан барилдаж давсан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sat Mar 27, 2010 7:28 pm

Өнөөдрийн барилдаан дээр их л олон маргаантай барилдаан гарч байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:07 pm

jugder_08 wrote:Анод дээр дадлага хийж байсан. эдийн засгийн чиглэлийн сургууль төгссөн байхаа

Зоос дээр дадлага хийж байсан билүү дээ бас...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby 1220 » Tue Apr 06, 2010 2:43 pm

chelseafc.mn wrote:
jugder_08 wrote:Анод дээр дадлага хийж байсан. эдийн засгийн чиглэлийн сургууль төгссөн байхаа

Зоос дээр дадлага хийж байсан билүү дээ бас...

Зоос Анод гээд эвгүй эвгүй газар дадлага хийсэн нөхөр байна даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Wed Apr 07, 2010 10:08 am

1220 wrote:Зоос Анод гээд эвгүй эвгүй газар дадлага хийсэн нөхөр байна даа


хэхэ. Бөxчүүдийг хамаагуй их дадлага хийлгэхээр тэгж байгаашд :mrgreen:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Mon Apr 19, 2010 10:32 am

2010/04/18-нд аймаг цэрэгийн үөлтөи болон залуу бөхчүүдийн 480 бөхийн барилдаан МБӨ-нд боллоо.

6 даваанд
а.а Одгэрэл- гоц мөргөөд
а.а Сумбээ - а.а Алтаншагай /Говь-Алтай/ Зуун талдаа нааж хавираад
а.а Багахуу - а.а Тувшинбаатар /багахууг тахимдахад нь нөгө талдаа бусгаж зайлаад сунгачлаа/
а.а Алтанхуяаг - а.н Н.Батсуурь /Тохой алгадаж ард нь гараад турж хөөгөөд/
а.а Дэлгэрдалай - а.а Мэндбаяр
а.а Отгобаатар - Лxа очир
а.а Д.Энхбат- а.а Гончигдамба.
а.а батсуурь - ?


7 даваа
а.а Одгэрэл - а.а Дэлгэрдалай
а.а отгонбаатар- а.а Д.Энхбат барилдааны дунд далбааны алсаас барьж хөмрөөд
а.а Сумбээ - а.а Тувшибаатар /барьц сонгоод/
а.а батсуурь- а.н Батсуурь /Шаxаж татаад буцааж тавингуутаа дотуур өсгийлдөөд/

8 даваа

Сумбээ
- Дэлгэрдалай /Барьц сонгоод/
а.а Батсуурь - Д.Энхбат хөмрөөд

9 даваа

Сумбээ - а.а Батсуурь /барьц сонгоод/

Аймгийн арслан Батсуурь суулийн хэдэн барилдаанд тун өнгөлөг бэлтгэл сайтай байгаагаа эхний удааны шодолтонд Батсуурийн талаар таарсан боловч Сумбээ арслан хунд жингээрээ тавиулж чадлаа /өмнө нь Д.Энхбаттай барилдаан цуцсан байсан/

Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатад бяр гэж байна аа байна одоо барилдаааний бэлтгэл сайн хийх хэрэгтэй байхаа.

аймгийн начин Бурэнтөгс 2 даваанд 1 залууг суульж хөлийг нь нилээн дээр гаргаж ирсэн боловч тавихдаа алдаа гаргаж өөрөө дагаад суначих юм. Уг нь зөөлхөн тавих гэж хун хайрлаж байгаад уначих юмдаа зугээр л шидчихгуй. Одоо Жижиг аваргад алуулна аа гээ л толгой элээ л гарж явсан.

Аймгийн начин Оюуны Гантулгыг дэмжээд байсан боловч 5 даваанд а.а Гончигдамбад нуруугаараа тэврүүлээд шидуулчихлээ

Аймгийн арслан Баянмөнх барилдсан боловч 5-ын даваанд өвдөг шороодлоо.

Санжаадамба, Бямбажав /Узсэн сууж бна лээ/, Сангисурэн, Санчир гэх мэт сайн арслангууд байрлдсангуй ээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Mon Apr 19, 2010 1:42 pm

Сүмбээ дан барьц сонгосоор байгаад л түрүүлсийм шив.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Thu Apr 22, 2010 9:42 am

2 Батсуурь сайн байнаа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby jugder_08 » Thu Apr 22, 2010 11:36 am

munkhbayar_AC wrote:2 Батсуурь сайн байнаа.


а.н Н.Батсуурь, жижиг биетэй, хийц загвар муутай биетэй ч барилдаан ч сайн залуу томчуудыг эвгүйтүүлээ л байгаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Чуугий » Sat May 22, 2010 6:15 pm

Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн арслан Санжаадамба түрүүлж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан Амартүвшин үзүүрлэлээ.
Шөвгийн 4т Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Отгонбаатар,Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Мөнгөнбаатар нар үлдлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Санжаадамба хурц чимэг хүртлээ

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:03 am

Бүх цэргийн баяр наадам сайхан болж өнгөрлөө.анх удаагаа 256 бөх зодоглосон уг барилдаанд бүх л аймгийн цолтонгууд оролцон барилдлаа.Гэхдээ энэ барилдаан найрааны гадуур байсангүй.Гэхдээ тийм ч их биш.Хэд хэдэн аймгийн арслангууд хэний ч үл таних залуу бөхчүүдэд унацгаалаа.Тухайлбал а/а Одгэрэл сэлэнгийн з/б Тулгад унасан бол а/а Отгонбаатар Бямбажав нар мөн 4-ийн даваанд унацгаалаа.Харин Олны анхаарлыг Ц/а Бямбажав татлаа.Учир нь тэрээр аймаг цэргийн цолтонгуудаа тэргүүлж барилддаг болохоор анхаарлын төвд байв уу эсвэл түүнтэй барилдсан учраа нь дэндүү бөх шинжгүй үсээ ч засуулаагүй нөхөр байсан болохоор анхаарлын төвд байснуу.Ямартай ч арслангууд дотроос Бямбажавыг унахад хүмүүс бөхийн өргөөний дэвжээг ундааны лаазаар хучиж орхилоо.Түүний өрсөлдөгч Дашдондог гэж залуу 3-ын даваанд а/а Бат-отгоныг мөн давсан билээ.Ингээд цэцдүүдийн шийдвэрээр Дашдондог Бямбажав 2-ыг 2ланг нь барилдаанаас хаслаа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue May 25, 2010 10:13 am

Харин энэ барилдааны бас нэгэн онцлог бол Увс аймгийн түргэн сумын харьяат с/з Д.Энхбаяр гэж 19 настай залуу үнэхээрийн уран сайхан барилдаж 3 - ын даваанд а/х Э.Баасандоржтой тунан барилдаж шахаж татан давсан бол 4-ын даваанд а/а Эрдэнэбатыг хонгодож хөөхөд нь дагуулж гуядаад 4 давлаа.Тэрээр нэг 2ын даваанд ч а/а гуудыг давсан.Харин Энхбаярыг давсны дараа үзэгчид ц/а Бямбажав Дашдондог нарыг барилдаж байхад Бямбажаваа өгөхгүй шүү гэж орилож байсан юм.яагаад тэгж орилсны учир нь хүмүүс с/з Энхбаярыг үнэхээр сайхан барилдаж байсан болохоор түүнийг 5-ын даваанд амлаж барилдуулахын тулд Бямбажавыг найраа хийхгүйгээр 4 давна шүү гэсэн сануулга байснуу эсвэл ямартай ч Энхбаяр 4 давангуут хүмүүс ингэж орилцгоосон юм.Харин Бямбажав унаснаар асуудал дууссан.с/з Энхбаяр Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд ч а/а Батмөнх зэрэг шилдэг бөхчүүдийг давж шөвгийн 8-д үлдсэн билээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Postby Цоомоо » Tue May 25, 2010 10:14 am

Дашдондог гэж жудо барилддаг мөн үү?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron