НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Wed Aug 19, 2015 3:24 pm

orgil_ezo wrote:2 Дархан аварга хамт суугаад нэвтрүүлэг хийжээ. Өсөхөө аварга Сүхбат аваргыг та миний өмнө эрэмблэгдээ гэж байна. Өсөхөө аварга овоодоо


Үнэн үү кк
Овоо шдээ муу өндөр аварга маань аваргын дайтай үйлдэл гаргаж дээ
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6670
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Wed Aug 19, 2015 3:52 pm

orgil_ezo wrote:2 Дархан аварга хамт суугаад нэвтрүүлэг хийжээ. Өсөхөө аварга Сүхбат аваргыг та миний өмнө эрэмблэгдээ гэж байна. Өсөхөө аварга овоодоо


засс наадам өнгөрөнгүүт тэнэгтэж гэнэ шал сонин санагдчихлаа вайна
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 19, 2015 6:07 pm

Хаагуур хэзээ гарав аа? Юу гэдэг нэвтрүүлэг вэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Thu Aug 20, 2015 10:20 am

Takanohana_Nowitzki wrote:Хаагуур хэзээ гарав аа? Юу гэдэг нэвтрүүлэг вэ?
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby eL cuote » Thu Aug 20, 2015 1:13 pm

Dondogoo wrote:
orgil_ezo wrote:2 Дархан аварга хамт суугаад нэвтрүүлэг хийжээ. Өсөхөө аварга Сүхбат аваргыг та миний өмнө эрэмблэгдээ гэж байна. Өсөхөө аварга овоодоо


засс наадам өнгөрөнгүүт тэнэгтэж гэнэ шал сонин санагдчихлаа вайна

Наадмын өмнө зүүнээ өгсөн бол нөгөөх нь амлаж тэнэгтэнэ ш
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 837
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Aug 25, 2015 3:20 pm

тоглосон юм аа та хэд нэг л идэвхгүй байгаад байхаар нь
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Aug 25, 2015 3:47 pm

Хаха тийм байлгүй дээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Thu Dec 24, 2015 1:22 am

О.ХАНГАЙ: УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮ БӨХИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛЛАА ГЭЭД ХҮМҮҮС БАЯР ХҮРГЭЭД БАЙСАН


ДАВААНЯМЫН ДАВААСҮРЭН

Өнгөрсөн ням гаригт “Баянзүрх хайрхны хишиг” барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд өнөө цагийн хүч чадал, уран барилдаантай бөх гэгдэх улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглосон билээ. Харин тус барилдаанд аймгийн арслан О.Хангай учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Тэрээр гурвын даваанд аймгийн заан Т.Бэгзсүрэнг, дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболд, тавын даваанд улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Т.Баасанхүү, гарьд Б.Гончигдамба нарыг давж, үзүүр түрүүнд үлдсэн юм. Улмаар энэ жилийн наадамд түрүүлсэн хамгийн залуу улсын арслан гэгдэж буй Э.Оюунболдтой барилдаж түрүүлсэн билээ. Ингээд Ховд аймгийн Буянт сумын уугуул Дулааны III цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Оргихын Хангайтай ярилцсанаа хүргэе.

-Энэ оны отгон хишиг барилдаанд түрүүлж сайхан амжилт үзүүллээ. Монгол Улсын арслан Э.Оюунболдтой өмнө нь барилдаж байсан уу?

-Баярлалаа. Залуу арслантай өмнө нь хэд хэдэн удаа учраа таарч байлаа.

-Хэн нь илүү даваатай юм бэ?

-Би аймгийн заан цолтой байхдаа хоёр ч удаа таарч барилдаж байсан. Э.Оюунболдод нэг удаа унаж, нэг удаа давж байсан.

-Наадмын өмнө бас учраа таарч байсан санагдаж байна?


-Э.Оюунболдыг арслан болохын өмнө бид хоёр барилдаан таарч би өвдөг шороодож байлаа.

-Тэгэхээр энэ удаа ямар барилдаан гаргахыг нь мэдэж байжээ?

-Ерөнхийдөө хэд хэдэн удаа таарчихсан үе тэнгийн бөхчүүд нэгнийхээ барилдааныг сайн мэднэ. Тэгээд ч бөх хүн унах гэж зүлэг ногоон дэвжээнд гардаггүй болохоор өөрийнхөө чадах бүхнийг л гаргая гэж бодож барилдсан.

-Тухайн үед сандарч байв уу. Хэдий нас чацуу ч Монгол Улсын арслан цолтой бөхтэй барилдана гэдэг сэтгэл зүйн талаасаа амаргүй даваа болов уу. Таны хувьд өрсөлдөгчийнхөө барилдааныг мэдэх учраас хэрхэн барилдахаар төлөвлөж байв?

-Багшийнхаа захисны дагуу өөрийнхөөрөө л барилдъя гэж бодсон. Тэрнээс яг ингэнэ, тэгнэ гэсэн урьдчилсан таамаг байгаагүй ээ. Мэдээж энэ цагийн өсч яваа залуу сайн бөх гэдэгтэй хэн ч маргахгүй. Э.Оюунболд бол сайн бөх.

-Наадмын түрүү бөхийг давсныг хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-“Наадмын түрүү бөхийг өвдөг шороодууллаа шүү дээ, баяр хүргэе” гэж хүмүүс хэлсэн. Барилдааны үеэр арслан мордоод түрэхэд нь би дагуулаад мушгичихсан. Иймэрхүү барилдаан дэвжээнээ байнга харагдаж байдаг шүү дээ.

-Та хоёр дотно нөхөд үү?

-Яахав, мэндийн зөрүүтэй, сайн харилцаатай явдаг нөхөд. Бид хоёр чинь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороонд харьяалагдаж байгаа шүү дээ. Ер нь үе тэнгийхэнтэйгээ дотно ярьж хөөрнө дөө. Улсын харцага Пүрэвсайхан, аймгийн заан Бадамгарав, аймгийн харцага Төмөрбаатар, аймгийн начин Адьяа, сумын заан Баянмөнх гээд хамт бэлтгэл сургуулилт хийдэг бөхчүүдтэйгээ найзална даа.

-Таны хувьд өдгөө зодоглож буй залуу бөхчүүдээс цолонд ойрхон бөхчүүдийн нэг гэгддэг. Үнэндээ сүүлийн үед заал танхимын барилдаанд ч үзүүлэлт өндөртэй яваа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаанд зодоглох уу?

-Зодоглох байх.

-Ойрын зорилгоо тодорхойлохгүй юу?


-Чансаа өндөртэй 128 бөхийн барилдаанд амжилт үзүүлэх. Энэ барилдаанд чансаагаараа дээгүүрт бичигдэж буй шигшмэл 128 бөх барилдана шүү дээ. Тиймээс энд л чамгүй амжилт гаргахыг хүсч байна.

-Энэ удаагийн хишиг барилдаанд улсын заан Б.Соронзонболд, харцага Б.Пүрэвсайхан, гарьд Б.Гончигдамба гээд энэ цагийн хүчтэнүүдийг өвдөг шороодуулсан нь үзэгчдийг нэлээд шуугиуллаа. Өмнө нь тэдэнтэй учраа таарч байсан уу?


-Монгол Улсын гарьд Б.Гончигдамба ахтай анх удаагаа барилдсан. Сайхан барилдааныг нь л харж байснаас тулж зодоглож байсангүй. Харцага Пүрэвсайхантай бол хэд хэдэн удаа таарч өгөө, аваатай явсан. Ер нь Гончигдамба гарьдтай анх удаа барилдсан болохоор жаахан эмээж байлаа.

-Т.Баасанхүү начинтай өмнө нэлээд хэдэн удаа таарч барилдсан санагдаж байна. Барилдаан хэр таардаг бол?

-Т.Баасанхүү начин их элдэвтэй. Уран хурц барилдаантай. Хөлд орчих гээд хурдан хөдөлгөөнтэй. Давахдаа даваад, унахдаа унаад л явж байна.

-Модон морин жилийн cap шинийн баярт зориулсан барилдаанд амжилттай барилдаж үзүүрлэсэн. Улсын аварга Мөнхбат, улсын арслан Мөнхбаатар хоёрыг нэг мэхээр давсан. Энэ мэхээ ер нь төлөвлөж гарсан уу?

-Ер нь явж барилдъя гэж бодсон. Тухайн үед хоёуланг нь давхар ачиж хаясан. Өмнө нь давхар ачих мэхийг хийж байгаагүй давтаж ч байгаагүй, барилдааны явцад л ороод ирсэн. Аварга, арслан цолтой бөхчүүдийг хаясандаа баяртай байдаг.

-Бөхийн дэвжээнд хэзээнээс зодоглох болов. Уг нь ХААИС-ийг дүүргэсэн гэдэг?

-Би Ховд аймгийн Буянт суманд төрж өссөн. Багадаа бөхийн бэлтгэл огт хийж байгаагүй. Би үндэсний бөхөөр барилдаад дөрөв тавхан жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд сумынхаа наадамд барилдаж цолоо ахиулаад дараа жил нь Ховд аймгийн наадамд аймгийн арслан Батсайхантай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болсон. Тэгээд удаагүй аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн дээ.

-Яг ямар мэргэжлийн хүн билээ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инженерийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолдлоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөвгийн дөрөвт үлдсэн тухайгаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүртэй хүлээж авсан. "Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна" гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд "Сайн бөх болоорой" гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигдсан. Аав, ээжийн маань удамд байсан сайхан бөхчүүдийн буян гэж бодож явдаг.

-Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариаланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэргэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Ховдын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа.

-Айлын ганц хүү байх аа?

-Эхээс дөрвүүлээ. Гурван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү.

-Ээжийн тань тал бөхийн удамтай гэж сонссон?

-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэрнээ их уран барилдаантай. Бас аймгийн арслан Магван, аймгийн начин Дамдинсүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сайхан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүүдийн удам гэгдэж яваадаа үнэхээр бахархдаг.

-Та сугадаж тонгорох мэхийг тун гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тонгорох мэхэнд овоо гаршаад байгаа.

-Таныг бөх болоход урамшуулж дэмжсэн хүмүүс гэвэл...?

-Аавын дүү Алтанбагана ах надад зодог шуудаг авч өгч байсан. Тэгээд нэг cap гаруй Б.Адьяахүү багшаар гараа дэвээ, барилдааны анхан шатны мэдэгдэхүүн заалгаад, дараа нь Ховд бөхийн дэвжээнд Мягмарсүрэн зааны удирдлага дор одоог хүртэл бэлтгэл сургуулилт хийж байна.

-Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?

-“Хүч” спорт хороонд долоо хоногт хоёр удаа үндэсний бөхийн бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл хийдэг.

-Таныг волейбол сайн тоглодог гэсэн?

-Арван жилд байхдаа волейболоор аймгаасаа шалгараад өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан. Яахав, өөрийнхөө хэмжээнд тоглочихно оо. (инээв)

-Цаашдаа юу хийх бодолтой байна вэ?

-Одоогоор бөхөөрөө дагнаад хажуугаар нь сурах бодолтой байгаа. Мэдээж төрийнхөө наадмаар барилдаж, сайхан амжилт гаргахыг хүсч байна.

-Тантай жил гаруйн өмнө ярилцаж байхад найз охинтой гэж байсан. Одоо гэр бүлтэй болсон уу?

-Гэр бүл зохиож амжсан. Манай эхнэр маркетингийн менежерээр төгссөн, нутгийн бүсгүй. Бид хоёр хөөрхөн охинтой болсон. Хүүхэд гэдэг үнэхээр аз жаргалыг цацруулагч гэдгийг одоо л ойлгож явна даа.

-Өөрийг тань модон морин жилийн наадмаар сэргээшийн төрлийн эм хэтрүүлэн хэрэглээд нэлээд жин хаяж улмаар амжилтад тань нөлөөлсөн гэдэг. Үнэн үү?

-Хүмүүс сайн муу хэлж л байдаг. Тэглээ гээд би хэлсэн шиг нь болчихгүй хойно нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18351
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Thu Dec 24, 2015 7:21 pm

ОУХМ С.Батчулуун : Манайхан аль болох хүндийг өргөх тусмаа мундаг, сайн гэж ойлгоод байдаг. Тэр буруу юм ш дээ.

Хүч спорт хорооны дасгалжуулагчаар олон жил ажилласан хүндийг өргөлтийн ОУХМ Сүрэнгийн Батчулуунтай хөөрөлдлөө. Хүч спорт хороогоор овоглосон үе үеийн алдарт бөхчүүд энэ хүний удирдлага дор хүчний бэлтгэлээ хангаж ирсэн түүхтэй.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Өөлд хүн. 1963 онд хотод орж ирээд одоо ч Улаанбаатар хотын бараг уугуул иргэн нь болсон доо. Би 1968 онд 8-р анги төгсөөд Орос руу ой модны техникумд явж дөрвөн жил сурсан. Төгсөж ирээд Түнхэлийн модны үйлдвэрт ажиллан ууланд мод хийж байгаад цэрэгт татагдсан. Цэрэгт байхдаа хүндийг өргөлтөөр хичээллэн спортын мастерын болзол хангаад гадаадад хоёр удаа тэмцээнд оролцож байлаа. Миний ах хүндийг өргөлтийн ОУХМ Дашзэвэг гэж хүн байсан.

-Өвгөн багш гэж алдаршсан хүн мөн үү?

-Тийм ээ. Өвгөн багш гэхээр хүмүүс андахгүй мэднэ. Би 10 настайгаасаа ахыгаа даган штанг хөөсөн хүн л дээ.

-Та “Хүч” спорт хороонд хэдийнээс оров?

-Хүчид 1975 оноос 2001 он хүртэл ажилласан. Эхлээд 8 жил тамирчнаар, салаан даргаар 8 жил ажиллаад, дасгалжуулагчаар 14 жил ажилласан. Ингээд 30 жилийн дараа Хүчээс тэтгэвэртээ гараад улсын мөрдөн байцаах газар 10 жил биеийн тамирын арга зүйчээр ажиллаа. Хүчид хүндийг өргөлтийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа завсар зайгаар нь бөхчүүдийг хүчний бэлтгэл хийлгэнэ.

-Тэр үед хүчний бэлтгэл хийдэг бөх цөөхөн байсан байх аа?

-За бараг байгаагүй гэж болно. Мөнх-Эрдэнэ арслан хойно нисэхийн сургуульд байхдаа самбоор хичээллэдэг байсан юм. Тэгээд төгсч ирэхдээ “Тамирчид нь хүчний бэлтгэл их хийдэг юм байна” гэсээр ирсэн юмдаг.

-Нээрээ таныг хоёр “Эрдэнэ-”тэй тулж ажилладаг багш нь байсан гэж дуулсан юм байна?

- Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр чинь миний салааны цэргүүд байсан юм. Хоёулангийнх нь хүчний бэлтгэлийн суурийг би тавьж өгсөн. Тэр хоёр маань барилдана, зав зайгаар нь надтай хүчний бэлтгэл хийнэ. Бат-Эрдэнэ аварга тэр үедээ хамаагүй тасарчихсан. Өрсөлдөгч нараасаа өгч байгаа дасгал хамаагүй илүү ш дээ. Сүүлд аварга болсон хойноо ч надтай хийсээр байсан. Харин би Мөнх-Эрдэнэд “Хөлний чинь хүч муу байна, зууранга, нарийхан байна” гээд тулж ажилласан. Мөнх-Эрдэнэ ч өөрөө аягүй урамтай, хичээллэж эхэлсэн. Том хүн чинь түрээд явахдаа хөл болон өгзөгний булчин хүчтэй байх юм бол урагшаа сайн явж өгдөг байхгүй юу. Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр ээлжлээд надтай тусгайлан хичээллэнэ. Гэхдээ хүчтэй өрсөлдөгч нарыг хамт бэлтгэл хийлгэж болохгүй л дээ. Нэгийг нь өглөө, нөгөөг нь үдээс хойш гэх мэтчилэн хичээллэнэ.

-Хоёр Эрдэнийн бэлтгэлийн онцлог, сонин содноос жаахан дэлгэрүүлээд яривал... Жишээ нь Бат-Эрдэнэ аваргыг бэлтгэлдээ их шамдуу, махруу ер нь их хөдөлмөрч бөх гэдэг шүү дээ?

-Тодорхой шүү дээ. Тийм болохоороо үеийнхнээсээ тасарчихсан. Аваргатай бол ойртох хүн байгаагүй шүү дээ, нэг үе. Хүчний бэлтгэл хийж байгаа нь ч хамаагүй илүү. Сэтгэхүй, ухаан, зан чанараараа ч мундаг. Бэлтгэлийг хийсэн шиг хийнэ. Нүд хуурах, цаг өнгөрөөх гэсэн ойлголт байхгүй. Өөрөө бэлтгэлийнхээ өсөлт, үр дүнг байнга ажиглана. Гурван сар болоход тэгж ахилаа гээд ярианыхаа завсар дурьдаж байх жишээтэй. Бидний гол зорилго булчинг хөгжүүлэхээс илүү тэсвэр өгөх. Аварга бол тэсвэр дээр үнэхээр гайхамшигтай. Тэсвэрийн цэг гэж байдаг байхгүй юу. Тэр дээр ирээд Монголчууд уначихдаг байхгүй юу. Аварга бол тэр тэсвэрийн цэгийг даваад л өргөнө. Тэр бол өөрийн тэсвэрийн чанар ямар мундаг байгааг, зүрхний моторын чадал ямар сайн байгааг харуулж байгаа юм л даа. Тэр тэсвэрийн цэг гэдэг зүгээр нэг хэмжээс биш. Хүн цуцаад яг зогсдог байхгүй юу. Тэнд хүрсэн ч цуцахгүй цааш явж байна гэдэг бол тэр хүний тэсвэрийн гайхамшиг гэхээс өөр юу хэлэх билээ.

-Тэр үед Бат-Эрдэнэ аваргын үзүүлэлтүүд ямархуу байв?

-Одоогоос 20-иод жилийн өмнө гэсэн үг ш дээ. Бат-Эрдэнэ аварга хэвтээгээс шахалт хоёр гарын чадал их сайн. 135 кг-ийг 8-аар 5 чөлөөтэй орчихдог байсан. Цэрэнпунцаг заан ид гоё байсан үе. Бас мундаг хийнэ ээ. Тэгэхэд 3 хөнгөхөн хийгээд дөрөв дээр жаахан хүндрээд тав дахь дээр хагас нь хүрээд больдог байхгүй юу. Тэгэхээр аварга мундаг байгаа биз. Тэр тэсвэртэй чанараар хүмүүсээс тасарчихсан илүү байсан л даа. Одооны тамирчид тэгж өгөхөд эхний 2-3-ийг сэвэлзүүлж байгаа юм. Цаашаа явахаараа 4,5 дахь дээрээ бачуураад зогсчихдог. Гар нь ажиллахаа байгаад таг болдог. Бат-Эрдэнэ аваргын тэр үзүүлэлтийг давтсан хүн миний байхгүй л байна. Сумъяабазар 230-240 шахаж байсан л даа. Нэг удаа Бат-Эрдэнэ надаас “Та намайг яагаад 200-д оруулдаггүй юм бэ” гэж асууж гэж асуухаар нь би “Чи 220-230-д ганц түлхлээ. Ганц хөлс гарлаа. Дараа нь чамд юу ч үлдэхгүй. Чи 135-ийг 8-аар 5 орлоо. Чамд олон янзын хувилбараар үргэлжилсэн хүч чинь хадгалагдсаар л байна. Чи ерөөсөө ядрахгүй” гэх зэргээр тайлбарлаж байлаа. Тэр 230-240-ийг шахах хүч аваргад байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэгж ихээр орох нь биед булчинд асар их ачаалал өгдөг гэмтэй. Манайхан аль болох хүндийг өргөх тусмаа мундаг, сайн гэж ойлгоод байдаг. Тэр буруу юм ш дээ.

-Мөнх-Эрдэнэ арслангийн үзүүлэлтүүд ямар байв?

-Мөнх-Эрдэнэ ид үе дээрээ Хүчээс явчихсан юм шүү дээ. Би бол эхлэл суурийг нь тавьж, дунд үе хүртэл нь хамт явсан. Харин Мөнх-Эрдэнэ хойноос ирэхдээ хөлний бэлтгэл нь хоцрогдчихсон ирсэн гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Өөрөө ч хөлний бэлтгэл хийх дургүй ээ. Би нэлээд ятгасан. Тэгээд шамдуухан хийснийх огцом гараад ирсэн шүү. Намайг багш гээд дотроо бодож явдаг юм билээ. Бүх л дайллага, цайллагадаа урилга өгнө. Бид хоёр нэг удаа гандан дээр таардаг юм. Арслан аав, ээж хоёртоо тусгай гэрт ном уншуулж байсан. Намайг багш гээд дагуулж ороод бас ном уншуулчихна лээ. Энэ чинь бас сэтгэл ш дээ. Сайхан санагдаж байсан. Мөнх-Эрдэнийг Хүчээс гарсны дараа Ч.Батзориг заан, Ц.Мягмарсүрэн заан, сүүлд гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир гээд бөхчүүд үе дамжаад л хичээллэж байсан. Бас Завханы Ц.Сумъяабэйс, Дорнодын Д.Цогзолдорж хоёр штанг ч барьж үзээгүй хүүхдүүд над дээр ирж байлаа. Ерөнхийдөө барилдааныг нь харж байгаад л аль талдаа ажилламаар байна, ямар хүч нь муу байна, тэрэнд нь тохирсон дасгал өгнө дөө. Тэр дасгалуудын ачаар булчин нь чангараад гаргах амжилт нь дээшилдэг. Тэр үед над дээрхүмүүс шавчихна аа. Хүндийг өргөлтөө хичээллүүлнэ, хүчний бэлтгэл хийлгэнэ. Өглөө эрт гараад орой 10 цагт л гэртээ орж ирнэ. Манай гэр бүлийн хүн л хөөрхий, бүх л амьдрал ар гэрээ үүрч явсан даа. Улсын мөрдөн байцаах газар ажиллаж байхад мөрдөн чинь биеийн тамирын газар болчих гээд сандаргадаг байлаа ш дээ. Бөхчүүд бэлтгэл хийх гээд хүрээд ирнэ, бөхчүүдийг харах гээд албаны улсууд ороод ирнэ. За тэгээд өнөө заал чинь пиг дүүрэн л бужигнана шүү дээ.

-Таны шавь нараас хамгийн штангдаа хэн нь хамгийн мундаг вэ?

-Д.Цогзолдорж начин байна. Дэлхийд хоёр удаа түрүүллээ ш дээ. Хүчний гурван төрөлтөөр. Сумъяабэйс бас сайн байсан. Мөрдөн байцаах газар би 10 жил өндөр цалин аваад сайхан ажилласаан. Өглөө 7.30-д мөрдөнгийн албан хаагчдаа төв цэнгэлдэхэд дагуулж очин гимнастик хийлгээд, гүйлгээд 8.45 гэхэд албан дээр нь бэлэн байлгана. Цагдаагийн албанд чинь бие бялдарын өндөр шаардлага тавьдаг юм шүү дээ. Улиралд нэг удаа шалгалтанд оруулна. Иймэрхүү байдлаар 10 жил ажилласан. Ойрд харин бие жаахан тааруу, ойр зуурхан л байна. Энэ намраас хэдэн хүүхэд намайг “Бэлтгэл хийлгүүлж өгөөч, Өөр газар хийхээр сэтгэлд таарахгүй байна” гэхээр нь тэр хэдтэйгээ хичээллэдэг ажилтай болсон.

-Хэн хэнтэй хичээллэж байгаа вэ?

Улсын харцага Т.Амартүвшин, улсын начин Ц.Лхагвасүрэн, энэ жил начин болдог Дундговийн А.Алтанхуяг гээд хэдэн залуу байна. Бас Ховдын Цогбаяр начин, Батсайхан арслан гээд бөхчүүд ирнэ ээ, ирнэ. Ганц хоёрхон дархан мэхтэй хүмүүсийн тэр мэхийг улам хөгжүүлнэ. Тэгээд хоцрогдсон аль нэг дутагдалыг засч өгнө. Тиймэрхүү жишээтэй. Давуулж гуядаад байгаа бөхчүүд бол хоёр шуундаа бяртай байгаа. Төмөр өргөсөн тэр эрчээрээ гараад барилдчих юм бол булчингийн үйл ажиллагаа бас саармагжина. Тэгэхээр бэлтгэлийн дараа амрааж, сэргээж байж барилдах хэрэгтэй. Ачаалал ихдэхээр мэдрэмж муу, сайн тэсэрч өгөхгүй болн гэх мэтчилэн нарийн шийрийн зүйл зөндөө бий. Хэтэрхий уян хатан чанар бас хүчийг бууруулна, сааруулна.

-Тийм үү. Уян хатан чанар бас хэрэгтэй гэдэггүй билүү?

-Хэтэрхий их уян хатан бол гэж байгаа юм. Ер нь зовлонтой л доо. Гэхдээ их хөдөлмөрлөсөн хүн заавал юманд хүрдэг. Бас амралт их чухал. Амьдрал нь тайван бодож санах зүйлгүй тайван амгалан байвал булчин өөрөө тэжээл аваад амраад хэвэндээ байж байдаг. Тал тал руу үсчээд гэгэлзээд байгаа хүнд бэлтгэл хийлгэсний үр дүн байхгүй. Гэвч манайхны амьдрал санаснаар болохгүй л дээ. Монгол хүнд бас нэг онцлог бий. Гурван сар хийх ёстой бэлтгэлийг сарын дотор хийчихнэ. Биднийг энэ цаг агаар, хоол унд, орчин нөхцөл нь ийм спортлог, тэсвэрлэг болгоод хөгжүүлчихэж байгаа юм л даа. Монгол хоол бол гайхамшигтай шүү дээ.

-Таны бодлоор амжилтанд хүрэхэхэд юу хамгийн чухал вэ?

-Хамгийн гол нь хүн том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгж байж олны дундаас ялж гарч ирнэ. Мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг хүн юманд хүрнэ. Энийг би өргөчихнө гээд сэтгэлд нь багтаж байвал учиртай. Тэр өргөнө. Энд хамгийн гол зүйл нь сэтгэл зүй юм.Орчин үед тамирчныхаа сэтгэл зүйтэй их ажилладаг болсон байна.

-Орчин үе гэснээс таны хоёр Эрдэнэд зааж байсан үеэс одооны залуучуудад заахын тулд арга техникээ хэр их өөрчилж байна?

-Өөрчилнө ш дээ. Шал өөр болсон. Одооны залуучуудын юм үзэж нүд тайлсан байдал их өөр болсон. Наад зах нь ямар бэлтгэлийг яаж хийх нь цаг минуттайгаа интертнэтэд бэлэн байж байна. Хүч оруулах тухай хичээлүүд хэдэн арваараа байж байна. Тэрэн дундаас хэрэгтэйг нь олж авах хэрэгтэй ш дээ.

-Нэг шинэ хүн штанг хийхээр тань дээр ирлээ гэж бодоход та хэр хугацаанд үр дүн гаргах вэ?

-Хэцүү ш дээ. Ямар ч байсан үр дүн олж хартал маш их хугацаа хэрэгтэй. Их хөдөлмөр орно. Нэг үгээр хэлбэл хүний унаган мах эвдэрнэ. Судас шөрмөс бүгдийг том болгоод, жижиг хялгасан судсууд бие даасан том судас болно. Уушиг, зүрх бүгдийг нь ачаалал даадаг болгоно. Тэгж байж хүний бие хөгждөг байхгүй юу. Цаг хугацаа их орно. Ер нь хэцүү, хэцүү. Гэхдээ одоо орчин нөхцөл, тоног төхөөрөмж элбэг болсон цаг. Бидний үед бараг гантель ч олддоггүй байлаа ш дээ.

-Гантелийг юугаар орлуулдаг байв?

-Хүндийг өргөлтийн дискээр л орлуулна. Нэг жишээ ярихад Бат-Эрдэнэ аваргын мөрний булчин гадагшаа овойж сайн харагдахгүй байгаа биз? Тэр булчинг хөгжүүлэхэд мөрний комплекс дасгал хийдэг юм. Тэрийг аваргад хийлгэх гэхээр жүдогийн барилдаанд нь нөлөөлчих гээд болохгүй. Бас тэр дасгалыг хийх зориулалтын төхөөрөмж нь байхгүй. Тэгээд дискээр орлуулна. 50 кг-ийн дискийг хоёр гартаа нэг нэгээр нь бариад толгой дээрээ авчирна гээд боддоо, шаггүй байгаа биз. Тэгээд хийж чадлаа гэхэд зориулалтынх биш болохоор мөрний урд талын булчин л томроод байдаг юм. Гантел бол мөрний бүх булчинг хөгжүүлдэг.

-Ер нь штангийн бэлтгэл их хийхээр үндсээр барилдахад хатуу болчихдог, уян хатан чанар алдагддаг гэх зэргээр яригдаад байдаг?

-Би бол тэрэнтэй санаа нийлдэггүй. Энэ чинь өөрөө шинжлэх ухаантай спорт. Штанг хийлээ, дараа нь булчингаа амраах ёстой. Тэгэхэд зарим нь тас няс хийтэл унаад байгаа нь булчингийнх нь ачаалал гараагүй байхад барилдаан хийснийх байхгүй юу. Булчин ачаалалтай үед хүн мэдрэхгүй. Харин дасгал хийгээд хийснийхээ хэрээр булчингаа амраах юм бол уян хатан чанар, мэдрэмж улам нэмэгддэг юм шүү дээ. Ачаалалтай үед хүч гарахгүй. Тэсрэлт гарахгүй, ажиллах чадвар муу. Буруу хичээллэвэл хатуу болно. Тамирчин хүн ядрахаараа хатуурч байгаа юм л даа. Ядраад харшина гэдэг шүү дээ. Тэр л болж байгаа юм.

-Бас дасгал хийж булчингаа хөгжүүлэхээс гадна уураг витамин уугаад булчингаа нэмэх сонирхол байна уу?


-Цаг үеэ дагаад тийм шаардлага бас гарч байна л даа. Амин дэм ууж алдагдсан энергээ нөхнө. Уургийг уух ёстой. Гэхдээ тэр амин дэм нь баталгаатай байх ёстой.

-Уг нь цэвэр монгол хоол тэр дундаа адууны махыг амин дэм ихтэй гэдэг биз дээ?

-Тийм ш дээ. Хуучин бол монгол хоолноосоо л тэр алдагдсан энергиээ нөхдөг байсан. Монгол хоол шиг тэжээллэг хоол хаана ч байхгүй. Монгол мал ямар тэжээллэг өвс ногоо, ургамал иднэ тэрийг бид махнаас нь авч л байгаа.

-Та өөрөө хүндийг өргөлтийн спортод ямархуу амжилт үзүүлж байв?

-Би цэрэгт байхдаа спортын мастерийн болзол хангасан. Улсад гурван удаа түрүүлж байлаа. Гурван удаа 2-р байрт, хоёр удаа 3-р байрт шалгарсан. ОУХМ болсон. Ингээд л миний амжилт дууссан, арван жилийн хугацаанд.

-Та хэдийг өргөдөг байв?

-Би огцом өргөлтөөр 117 кг-ийг өргөж байсан. Түлхэлттэй өргөлт 150 түлхэж байсан. Энэ бас нэлээд том амжилт л даа. Олон ч жил рекорд байсан шүү, миний амжилт. Тэгж байгаад жин өөрчлөгдсөн. 67 байж байгаад 69 болсон. Заримдаа жин хасаад 60-д ч орно. Жард 4-5 кг хасч орохоороо миарчихна. Жаахан тэсвэр муутай.

-Та тэгээд аль жинд нь 3 удаа түрүүлсэн бэ?

-60, 67 аль алинд нь ээлжлээд л гурван удаа түрүүлсэн дээ. Гурван удаа 2-р байрт орсон. Олон улсын тэмцээнээс зургаан алтан медаль, нэг мөнгөн медальтай. Олон ч удаа гадагшаа тэмцээнд явсан. Социалист гэгддэг улсуудаар бараг бүгдэнгээр нь явж үзсэн. Нэг хэсэгтээ л улсынхаа гайгүй тамирчин гэгдэж явлаа. Олон ч сайн өрсөлдөгчтэй байсан. Тэд нартаа их баярлаж явдаг. Тэд л намайг дээшээ гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ тэр үед дэлхийн аваргад оръё гэсэн бодол толгойд орж ирдэггүй л байж. Өрсөлдөгчөөсөө 2 кг, 5 кг илүү гарах юмсан л гэсэн жижиг сэтгэхүйтэй байсан байна.

-Таны дээд хүсэл, мөрөөдөл юу байв?

-Мөрөөдөл байхгүй ш дээ. Улсын аварга болох гээд л жижигхэн юм бодоод байсан байхгүй юу. Гол зорилго нь улсдаа өрсөлддөг хэдийгээ л дарж авах. Дэлхийн юм мөрөөдөх сэтгэхүй байхгүй. Тэгэхэд одооны хүүхдүүд дэлхийн хэмжээний л зүйл мөрөөдөж байна. Гоё болчихсон байна.

-Нийгмийн сэтгэхүй тийм байсан байх л даа?

-Боогдмол байсан. Хааяа гадаад руу тэмцээнд явахаараа бүгдээрээ хар костюм өмсөөд, зангиа зүүчихнэ. Инээдтэй, өрөвдөлтэй байсан шүү. Одоо бол гоё нийгэм ирсэн гэж боддог.

-Ер нь монгол хүнд спортлог чанар бусдаас давамгай юу?

-Илүү ш дээ, хамаагүй илүү. Бид нарын амьсгалж байгаа агаар, өсөж байгаа орчин ахуй, мал ахуйтай ноцолдох гээд амьдралын хэв маяг нь өөрөө спортлог болгодог юм ш дээ. Би тэгж л боддог. Монгол хүнд байнгын довтлох, ялах чанар нь байж байдаг. Тэрийгээ мэргэжлийн болгож хөгжүүлэх тал дээрээ л жаахан хайнга. Бэлтгэл сургуульд тууштай биш.

-Та өвгөн багш гэгддэг ахынхаа тухай хууч дэлгэнэ үү?


-Манай ах агуу ш дээ. 1966 оны Берлинд болсон дэлхийн аваргад 5-р байранд орж байсан юм. Каплонов гэж орос багш 1963 оноос ирж ахыг дасгалжуулж . Тусгайлан бэлдсэн гэдэг юм. Дэлхийн аваргад явахаас нь өмнө сорилт хийхэд ах 115-д огцом сууж, 137 түлхсэн байдаг. Жин нь 61.200-тай, 60 кг-д орох ёстой. 1 кг 200 гр илүү. Тэгээд тэмцээндээ явсан. Орос багш нь гадаадын иргэн учраас явахгүй. Гунгаа гэж монгол багш аваад явсан. 4-5 хүн авч явж. Тэгсэн ах нэлээд сүүлд гарч гэнэ. Эхлээд 102.5-аар захиалга өгсөн байгаа юм. Эндээс явахад орос багш нь 110-аар эхлээрэй гэж захисан юм билээ. Дараа нь 115, 117 –д ороорой гээд бүх жинг нь бичээд явуулж байхад авч очсон монгол багш нь 102.5-аар эхлүүлчихсэн гэсэн. Ингээд эхний өргөлт амжилтгүй болчихгүй юу. Гуравхан удаа өргөх нормтой. 110-таа орсон бол ганцхан хүнтэй алтын төлөө өрсөлдөнө. Ялагдлаа гэхэд мөнгөн медаль баталгаатай. Тэгсэн дахиад л 102-оор захиалчихсан гэсэн. Ингээд хоёр дахь боломж бас байхгүй. Гурав дахь дээр 107 болон 110-ийн нэгд оруулна гээд хоёр хуваагдаад маргалдаж албаныхан. Маргалдаж, маргалдаж 107.5 захиалаад гурав дахь боломж дуусаа. 115-д сууж байсан хүнийг ш дээ. Тэгээд ДАШТ-ний 5-р байрт орсон доо. 110-аа өргөчихсөн бол Мөнхбат гуайгаас түрүүлээд ДАШТ-ний медаль эх орондоо аваад ирэх байхгүй юу. Мундаг хүн байсаан. Би ч ахынхаа нөлөөгөөр л энэ спорт руу гүнзгий орсон хүн.

-Та шавь нарынхаа амжилтаас энэ дашрамд дурдвал. ..?

-Спортын мастер 4, ОУХМ 5, Азийн аварга 1, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай тамирчин нэг, нэг байна.

-Та хэр хатуу багш вэ?

-Би хатуу биш ээ. Харин манай ах өвгөн багш бол чанга шүү. Нэг сур барьчихсан түүгээрээ шавхуурдаад л авна шүү дээ. Батзоригийн хөлийг өвгөн багш л нэлээд ажиллаж байж тийм мундаг болгосон юм шүү дээ. Би хоёр Эрдэнэтэй ажилладаг байх үед араас нь Батзориг орж ирж байгаа юм. Өглөө намайг 6 цагт ирж аваад Хүч дээр ирж 9 болтол ганцаарчилсан бэлтгэл хийдэг байлаа.

-Зөвхөн штангийн бэлтгэлээр барилддаг бөх бий болов уу?

-Ховор ш дээ. Дээхнэ үед Архангайн Цамбахорлоо гэж бөх байсан юм. Штанг хийж байгаад л очоод барилдчихдаг. Жамц арсланг хаяж бариад шуугиулдаг л байсан бөх, цагтаа.

-Та барилдаж байв уу?

-Намайг цэрэгт байхад Дамдиншарав багш штангаа хаяад бөхрүү ор гэж хэлж байсан удаа бий. Би чөлөөт бөхөөр нийгэмлэгийн аваргад ороод гуравт орж байлаа. Зооны аваргын төлөө Даваасүрэн гэж спортын мастер залуутай барилдаж байгаад гараа хөшиж тонгоруулаад тэгээд больсон. Дахиж барилдаагүй.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, 2 хүүхэдтэй. Охин анагаах төгссөн. Эмзүйч мэргэжилтэй. Хүү МУИС төгссөн. Одоо БНХАУ-д магистрт сурч байгаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Наагий » Thu Jan 28, 2016 10:43 am

МОНГОЛ УЛСЫН ЗААН С.ХҮРЭЛБААТАР



Монгол Улсын заан, гавьяат тамирчин Сарангэрэлийн Хүрэлбаатартай ярилцлаа.

-Цагаан сарын баяр хаяанд ирлээ. Хэн хүнгүй сар шинийн бөхийн барилдааны талаар таавар уралдуулж байна. Хоёулаа ч яриагаа эндээс эхэлье. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглож байсан бэ?

-1980 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд унаж байсан санагдана. Одоогоос гучин жилийн тэртээ юм даа. Би чинь сар шинийн барилдаанд хоёр ч удаа их шөвгийн дөрөвт шалгарсан юм шүү.

-Хэд хэдэн онд байх уу?

-1983,1985 онд юм. Наян гурван онд Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, Д.Амгаа заан үзүүрлэн, Х.Баянмөнх аварга бид хоёр их шөвөгт шалгарч байлаа. Наян таван онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, М.Мөнгөн бид дөрөв үлдсэнээс Хад аварга маань түрүүлж байсан юм.

-Өөрийг тань Буур Жамъян аваргын үед ид барилдаж байсан улсын заан Жамьянгийн удмынх гэж дуулсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Аавын маань авга ах улсын заан “Пүг” Жамьян гэж хүн байсан. Манай Хөвсгөлийн Галт сумын уугуул бөх. Та сая хэллээ. Буур Жамъян аваргын үед барилдаж байсан гэж. Үнэхээр тийм юм билээ. Монголын бөхийн түүхэнд Буур аваргын үед ид барилдаж, бага залуудаа хийдэд шавилан сууж байсан хүчит заан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэр лут хүнийг би муухан мэднэ. Аав минь том бөхийн удамтай ч барилдаж байгаагүй.

-Улсын наадамд барилдсан түүхээсээ хуваалцахгүй юу. Заан цолыг шууд хүртсэн байдаг?

-1979 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд улсын начин, бөх тайлбарлагч Ш.Чанрав багшид унаж байсан. Наян онд хоёрын даваанд Увсын Д.Төрмөнх начинд шороодсон юм. Тэр наадмаас хойш дараа жилийн наадам хүртэлх хугацаанд маш сайхан барилдсан байдаг. Ялангуяа заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Ингээд ардын хувьсгалын түүхт жаран жилийн ойн наадамтай золгосон доо.

-Тэр жил өөрийгөө шууд заан болчихно чинээ бодож байв уу?

-Гурвын даваанд улсын начин Р.Даваадалайтай тунаж, дөрвийн даваанд аварга О.Балжиннямыг начин цолтой байхад нь мөн тунаж давсан. Тавын даваанд тухайн үед өндөр цолтой бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Дамдингийн Галдандагва начинг, зургаад Монгол Улсын заан Ёндонгийн Ишгэнийг начин цолтой байхад нь тунаж давж заан цолыг хүртсэн. Ойн жил байсан учир зургаа давсан бөхөд заан, долоо давсан бөхөд арслан цол олгож байв. Цолны давааг нэгээр урагшлуулдаг жишиг бий. Тэрхүү жишгийн дагуу л цол олгож байсан юм.

-Д.Галдандагва начинтай барилдсан барилдааныг тань сонирхож байна?

-Галдандагва гуай “Ах нь өнөө жил заан болох санаатай байгаа. Хэрвээ заан болчих юм бол ирэх жил дүүгээ заан цолонд хүргэнэ” гэсэн утгатай үг хэлж байлаа. Мань хашир намайг давчих юм бол зургаагийн даваанд Дамдин аварга баараггүй авна гэсэн бодолтой байсан болов уу. Дамдин аварга тэр хоёр их дотно байсан юм. Ер тэр жилийн наадамд бөхчүүд бүгд цолны төлөө зүтгэж байв. Улсын начин цолыг хоёрхон бөх авсан байдаг.

Зүүн гараас Б.Ганбаатар арслан, С.Хүрэлбаатар заан, Д.Цэнд-Аюуш заан,Ж.Ганболд заан

Д.Баяраа Өвөрхангайн Д.Дашжамц начинг улсын цолгүй байхад нь тавын даваанд амлаж барилдаад унаж байлаа. Хэрвээ давсан бол ааваараа зургаа даваад заан болох байсан даа. Галдандагва начинтай өмнөх жилийнх нь намар Баянхонгор аймагт болсон нэгэн барилдаанд барилдсан юм. Тэгэхэд би хутгаад давчихсан. Түүнийг санаад, намайг хутгах л байх гэж бодсон уу, хоёр хөлөө ээлжлэн хойш тавиад байсан. Ганц хүчтэй зайлахад их амархан уначихаж билээ.

-Зургаагийн даваанд Ё.Ишгэн зааныг начин цолтой байхад нь давсан. Мань хүн заан цолны төлөө зүтгэж байсан нь мэдээж?

-Өө, тэгэлгүй яахав. Дараа нь бодоод байх нь ээ, Ишгэн надтай туначихаад санаа нь жаахан уужирсан байж магадгүй юм. Давна гэдэгтээ хэт их итгэчихгүй юу. Тэр нь яаж илэрсэн бэ гэхээр намайг шуудагдаж, тэндээсээ өргөж цацаад хаяхдаа дутуудуулчихсан. Тэрхэн зуурт би тахимдаад давчихсан юм. Долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын аваргууд бас амлаагүй юм. М.Мөнгөнтэй туначихсан. М.Мөнгөн заан цолтой байв. Тэр хүнийг би үндэсний бөхийн багшаа гэдэг. Жилийн жилд наадмын бэлтгэлд хамт гардаг байлаа. Долоогийн даваанд гарч ирээд “Багш нь явчих уу” гэдэг юм. “Харгүй сайхан барилдчихъя аа, багш аа” гээд л золгосон. Давуулангуут нь сөргүүлээд цохичихсон чинь агаарт хөөрөөд явчихдаг юм. За ингээд шууд арслан болдог юм байжээ гэсэн бодол төрөөд явчихав. Тэгж бодоод л би Ишгэн шиг буруудсан даа. Дээшээ хөөрсөн хүн чинь нумарч бууж ирэхдээ яг дээр минь унасан. Ингээд Мөнгөн багш минь арслан, би заан болж байгаа юм.

-Аав, ээж тань амьд сэрүүн байв уу. Заан цол хүртэхийг тань мэдсэн үү?

-Ээж минь өнгөрчихсөн байв. Аав бол сэрүүн тунгалаг байсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, бөхчүүдийг нутаг усаар нь дуудахгүй, харьяа байгууллагаар нь дуудах шийдвэр гарсан юм. Хүрэлбаатар гэдэг нэртэй бөх олон. Нэг жилийн цагаан сараар долоон бөх барилдаж олны толгойг эргүүлж байсан талтай. Наян нэгэн оны наадамд Архангайн Хашаатын харьяат, улсын начин Б.Хүрэлбаатар бид хоёр хоёулаа аймгийн заан цолтой, Багшийн дээдээр овоглож зодоглосон юм. Тэгтэл Хашаатынхан радиогоор сонсоод нутгийн хүүгээ заан боллоо гэж баярлалдан, найр наадам болсон гэдэг. Харин “Багшийн дээд сургуулийн бөх, аймгийн заан Хүрэлбаатар улсын заан цолны болзол хангалаа” гэхийг сонсоод аавд нэг совин татсан гэдэг. Миний хүү л заан болчихов уу даа гэж боджээ. Тэгээд наадам шувтрах тал руугаа хандах үед шинэ цолтнуудыг овог нэртэй нь танилцуулахад бүх хүн мэдсэн байгаа юм. Өнөө найрлаж сүйд болсон Хашаатынхан гонсгор үлдсэн нь мэдээж. Заан цолыг хүртсэнээрээ аавынхаа далдын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог доо.

-Хүрэлээ зааны хувьд “ясны бөх” гэдгээ олон зүйлээр баталсан байдаг. 1997 онд дөчин нас шүргэж байхдаа төрийн наадамд зургаа давж дунд шөвөгт шалгарч байсан?

-Тийм ээ, ер нь харих тал руугаа хандчихсан үедээ Монгол Улсын заан Ж.Ганболдоор тав, залуу начин У.Балжиннямаар зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Олон жилийн туршлага, их спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлж байсныхаа үр нөлөөг тэгэхэд гаргасан гэж боддог шүү.

-Та ер нь улсад хэд шөвгөрсөн бэ?

-Долоон удаа шөвгөрснөөс таван удаа зургаа давсан юм. Наян гурван онд Ё.Ишгэн, Д.Долгорсүрэн нарын хүчтэй заануудыг дараалуулж орхиод Х.Баянмөнх аваргад, ерэн онд Жамцын Даваажав начингаар зургаа давж Ж.Ганболд заанд унаж байсан. Тэр жилийн наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд Өлзийн Сумьяа начингаар мөн зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байлаа.

-Их спортод үзүүлсэн амжилтуудаасаа дурдаач?

-1979 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. Цэндийн Дамдин, Жамсран, Ж.Ганболд, З.Дэлгэрдалай бид хэд нэг үеийн тамирчид. Амжилт гэвэл бас бий шүү. Ухаандаа, самбо болон жүдогоор улсын аваргын болзлыг 12 удаа хангасан байдаг. Олон улсын наадмаас алт, мөнгөн медалийн эзэн болж байсан. Харин нэг бахархууштай нь дэлхийн чанартай наадамд миний бие зургаан удаа оролцохдоо зургууланд нь медальтай ирж байсан. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж байлаа. Наян гурван онд Киевт болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, наян дөрвөн онд Испанийн Мадрид хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртээд, наян зургаа, наян долоон оны дэлхийн цомоос хошой мөнгөн медалийн эзэн болж байлаа. Мөн 1987 онд Францад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авч байв. Самбо бөхөөр үзүүлсэн тэрхүү амжилтаа эргээд харахад сайхан л санагддаг. Энд нэг хүнийг онцолж хэлэхийг хүсч байна. УБДС (хуучнаар) – ийн физик, математикийн ангийн оюутан байсан намайг их спортод, бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан С.Хуушаан багшийгаа үргэлж дээдэлж явдаг юм. Багш минь намайг анх бөх болгосон түүхийг яривал барагдахгүй ээ.

-1994 онд Улс тунхагласны 70 жилийн ойн баяраар Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь та алдарт бусгаа мэхээрээ хаяж түрүүлж байсан санагдана. Таны дархан мэх байв уу?

-Уг мэхээр олон хүчтэй бөхийг шороодуулж байсан. Тийм болохоор эвгүй л мэх байж. Том Сүхбатыг хаяж түрүүлж байсан гэснээс би 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны анхны барилдаанд Х.Баянмөнх аваргатай үлдэж түрүүлж байлаа. Улсын баяр болон цагаан сараас гадна болдог томоохон барилдаануудад хэд хэдэн удаа түрүүлсэн юм байна шүү.

-Нэг зүйлийг сонин болгож асуухад, 1998 оны наадмаар Д.Мөнх-Эрдэнэ арслан тавын даваанд таныг амлахад өөрөө ихэд уурлаж, барилдахгүй багагүй хугацаа авч байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яах юу байхав дээ. Мөнх-Эрдэнэ арсланг арай ч намайг амлахгүй байх гэж бодсон юм аа. Учир нь тэр жил (1998 он) – ийн хавар арсланг дагуулан өөрийн танил улсын нэртэй анчныд очиж гөрөөсний цус уун, үрээний засаа идэж хамт явсан юм. Тамир тэнхээ, хүч чадал авах гэж явсан нь мэдээж. Тухайн үед одоогийнх шиг хүч тамир оруулдаг элдэв янзын витамин, уураг зэрэг нь байсан биш. Амьхандаа, Мөнх-Эрдэнэ арсланд илүү хүч тамир оруулчих санаатай их л сэтгэл гаргасан юм. Мань хүн таван удаа үзүүрлээд байсан үе. Түрүүлж ч юу магад гэж дотроо бодож л байлаа. Тэгтэл намайгаа тавын даваанд амлачихдаг байгаа. Хэний ч уур хүрнэ биз дээ, бөх хүний жудаг гэж бас байна даа. Тэр жил нутгийнхаа нэг залууг дэмжих бодолтойг арслан мэдэж л байсан байхгүй юу.

-Та нэг хэсэг “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилласан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хөвсгөл нутаг монгол бөхийн өлгий гэдгийг Уйлган голоос төрсөн гурван аваргаараа батлан ойлгодог юм. Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэж явсан гурван аварга (Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин)-ынхаа хөшөө цогцолборыг уугуул нутагтаа байрлуулж, залгамж халаа үеийг нь бэлдэх зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Аваргуудынхаа хөшөөг бий болгосон тэр жил буюу 2007 онд Х.Мөнхбаатар маань төрийн наадмын түрүү бөхөөр тодорч биднийгээ баярлуулсан. Аваргуудын маань хийморь лундаа ус нутгийн зон олныг ивээлээ хэмээн ихэд сүслэн хүлээж авсан. Тэр цагаас хойш хоймор нутгийнхан маань эвлэлдэн нэгдэж, зөвхөн бөх гэлтгүй бүхий л салбарт манлайлж эхэлсэн. Үүнийг их аваргуудын минь хийморь гэж ойлгохоос өөр яах билээ. Дэвжээ байгуулагдсанаас хойш ус нутгаас минь гарсан эрхэм төрийн түшээд, дарга сайдууд бөхдөө анхаарал хандуулж, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг хангаж, мөн ахмад бөхчүүдийнхээ ахуй амьдралд түшиг тулгуур болж яваад дэвжээний тэргүүний хувьд их баярладаг даа.

-Хөвсгөл нутаг бол яалт ч үгүй бөхийн өлгий. Нэг голоос гурван аварга төрсөн тохиолдол монгол бөхөд дахин давтагдахад бэрх болов уу. Танай сумаас ч гэсэн Д.Цэнд-Аюуш заан, Ганзоригийн Ганхуяг харцага гээд хүчтэй бөхчүүд төрсөн. Харин сүүлийн үед Ц.Содномдорж харцага олны анхаарлыг татаад байгаа даа?

-Манай Содномдорж бөх хүний олон шинжийг хадгалж төрсөн. Барилдаан нь жигдэрчихсэн сайхан бөх. Содномдоржийг юм дуулгана гэж алсдаа боддог.

-Та ингэхэд сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхийг гадарлаж байгаа гэсэн?

-Гадарлах юу байхав. Гэхдээ дээгүүр барилдах бөхчүүдийг мэдэж байна. Мөн надаас бөхийн оноолт асуудаг найзууд бий. Тэдний ихэнх нь Бүрэнтөгсийг түрүүлнэ гэж таамаглаад байгаа. Би ч гэсэн Бүрэнтөгсөд саналаа өгчихөөд сууж байна, залуу арслан манлайлна биз дээ.

Ярилцсан Г.Лхагва, www.dorgio.mn -ээс
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2147
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Fri Mar 25, 2016 1:31 pm

Тэр 6-р ангид орохдоо үеийнхнээсээ тасархай бөх болчихсон байв

Image

М.Жамъянпүрэв начин хийе гэснээ эргэлзэлгүй хийчихдэг, уран гоё барилдаантай бөх. Түүний барилдаан монгол бөхийн түүхэнд нэгэн тод мөр болон мөнхрөх учиртай. Хэдийгээр жижгэвтэр биетэй ч барилдаан нь цаанаа л нэг онцгой. Ямар нэг барилдаанд сайн ч барилдсан, муу ч барилдсан уран барилдаан үзүүлэхгүй өнгөрөх нь нэн ховор. Энэ тухай асуухад “Сайхан мэх хийгээд давахад үзэгчид уулгалаад л, алга нижигнэтэл таших нь миний хувьд юу юунаас илүү том шагнал байдаг. Энэ уухай, алга ташилтыг сонсох гэж ямар ч барилдаан дээр ямар ч байсан нэг сайхан давах юмсан гэж хичээдэг. Уран барилдааны шагнал ч цөөнгүй авч байлаа. Заримдаа гоё барилдах гэж байгаад уначихна аа бас….” гээд инээж суудагсан.

Тэр хамгийн анх уран барилдааны шагналд том хар хөгжим авсан нь одоо ч гэрт нь байдаг гэнэ лээ. Түүнд үеийнхнээсээ давж үзээгүй бөх тун ховор. 1999 онд МҮБХ-ноос зохион байгуулсан “Миний нутаг сайхан” урлаг спортын наадмын аймаг аймгаас шалгарсан шилдэг 32 бөхийн барилдаанд тасархай түрүүлсэн түүхтэй. Тэгэхдээ их аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд “жижиг” Сүхбат, “өндөр” Г.Өсөхбаяр, “шагай” шиг Д.Сумъяабазар, “хавирдаг” Ч.Батзориг гээд монгол бөхийн дэвжээг чимсэн олон сайхан бөхчүүдийг бүгдийг нь орхин түрүүлсэн онцлогтой. Энэ барилдаанд баараггүй түрүүлэх нь гэж яригдаж байсан “адтай заан” А.Сүхбатыг гэхэд начин маань халз хутгадаг дархан мэхээрээ төвөггүйхэн хаячихаж билээ. Энэ бол Өвөрхангай, Төв аймгийн аль нь энэ тоглолтонд түрүүлэхийг шийдвэрлэх маш хариуцлагатай барилдаан байсан юм.

Начинг бүр жаахан хүүхэд байхад нь л нутгийнхан нь бөх болно гэж урам нэмж, итгэл өгч дэмнэсэн гэдэг. Тэр тусмаа сургуулийнх нь захирал өөрөө бөхөд их дуртай болохоороо хаана л бол хаана хамаагүй түүнийг хүүхдүүдтэй барилдуулдаг байж. Тиймдээ ч 6-р ангид орохдоо үеийнхнээсээ тасархай бөх болчихсон байв. Учир нь сургуулийн хэмжээнд болдог том жижиг бүхий л барилдаанд мань хүн түрүүлж 50 мөнгө, 1 төгрөгийн байг нь гаргаахгүй хамчихдаг байсан гэнэ лээ. Цаашлаад бөх гээд тодорчихсон байсан учраас сургуулийн аваргаар оролгүй шууд аймгийн аваргад барилдаад түрүүлж байсан удаатай.

1995 онд улсын их баяр наадмын гурвын даваанд у.н С.Баатарыг, дөрөвт у.н А.Сүхбатыг /д.а/, у.з Д.Эрдэнэбатаар 5 давж улсын начин цол хүртсэн бол 2002 онд а.а Д.Батболдоор /у.х/ 5 давж цолоо баталсан түүнээс бид “заан” цолыг мөн ч их хүлээсэн дээ. Гэхдээ түүний уран гоё барилдаан том цол нэхсэн үзэгчдийн сэтгэлийг бага ч атугай цайруулдаг гэхэд болно. Тиймдээ ч түүнийг барилдахаар гарч ирэх тоолонд үзэгчдийн халуун дулаан сэтгэл, итгэл урам нэмсэн алга ташилт ямагт угтдаг билээ. Бөхчүүд болон бөх судлаачид Жамиа начинг “Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай, маш их дайчин барилдаантай” гэж тодорхойлсон байдаг. Нэг удаа үхрийн бүтэн махыг үүрээд найман давхарт гарсан тухай нь тодруулахад “Нэг тийм юм болсон. Гэхдээ манай бөхчүүдийн хэн нь ч өвлийн идшээ гэртээ оруулчихна шүү дээ ” гэж хариулсан байдаг.

Тэр начин болсноосоо хойш голдуу сайн бөхчүүдийн гол шалгуур болсон тунаанд үлдэж хатуухан учраануудтай тулж ирсэн бөх. Тэрдундаа А.Сүхбатыг нэгэн үе цөөнгүй удаа гайтуулж байсан “аранга”. 2000 оны их сорилгод барилдахдаа нэг л бөхийг даваад дараа нь хэд хэдэн бөхөд унаж, эмчийн магадлагаагаар барилдаанаас чөлөөлөгдсөн. Нөгөө ганц давсан бөх нь А.Сүхбат. Яах аргагүй “жижиг” Сүхбатыг халз хутгаж хаячихаад л барилдааныг орхисон. Мөн дараа нь яасан гээч… Чөлөөт жүдогийн багуудын бооцоот халз барилдаанд мөн л эхний өдөр зодоглоод барилдааныг орхихдоо мөн л А.Сүхбатыг давчихаад л яваад өгсөн гэдэг.

Тэр зав чөлөө гарвал нутгаадаа “гүйх” дуртай. Нутагтаа оччихоод худаг дээр өдрийг өнгөрүүлэх нь түүнд гойдын сайхан аж. Мөн ямар ч айлын адуун дээр очиход хазаартай, хазааргүй бариад өгсөн эмнэг дээр мордчих эр хангал зориг, авьяас түүнд бий. Дашрамд сонирхуулахад нэг удаа хөдөө гэртээ амрах гэж явтал тулгар байсан эхнэр нь замдаа гэнэт өвдөж, хээр охиноо төрүүлчихэж. Начин маань ихэд тэвдсэн ч нутгийн тэнгэр ивээж охиноо эсэн мэнд эх барьж авсанаар “эх баригч” болж амжсан нэгэн. Гэргий Л.Нарантуяа нь волейболын спортоор хичээллэдэг, спортын мастер цолтой агаад Л.Наранбаатар начны төрсөн дүү юм билээ.

Түүний хувьд хамгийн эвгүй барилдаантай бөх нь Ц.Цэрэнпунцаг гарьд. Барилдаан огт таардаггүй Пунцагаа гарьдын хоёр гарыг “мөн ч лут шүү…” гэж начин нэгэнтээ шүүрс алдан үгүүлсэн нь бий. Түүний хамгийн ойр дотны найз нь улсын начин Д.Пүрэвсүрэн. Тэрээр найзынхаа тухай “Цаадах чинь лут бөх шүү дээ. Их ч даруухан хүн. Дэлхийн аварга, тивийн олон удаагийн аварга, ер нь л том бөх дөө” гэж бахархан үгүүлэхийн зэрэгцээ “Пүрэвсүрэн бид хоёр хүчний бэлтгэлээс зугтаадаг байсан. Пүүжээ бол даадаггүй юм, харин би бол сонирхолгүй л дээ ” гээд гэмгүйхэн шоглочихоод инээж суусан. Уран барилдаант начныхаа тухай цухасхан үгүүлэхэд ийм байна.

С.Бадамгарав
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7551
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Fri Apr 08, 2016 10:44 am

"Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна”

Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгуй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд тууний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагуй дээ.
1986.07.23 энэ өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггуй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бүр зүрх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг үгээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгуй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард түмнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хүндтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн ижий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгуй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зүйлээ илэн далангуй, эрээ цээргуй бичиж сууна. Хэрэв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг…! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.
Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ? гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогүй, армийн ногоон погон зуучихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Нямжав, Даваажав, охиноо нийт таван хүүхдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! Үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтэй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хүчтэй бөх болох хүн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд -Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал үзсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! Өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгүй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хүртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггуй билээ. Энэ маань зөвхөн түр зуурынх уу, аль эсвэл архинаас бүр гарчихаад байгаа хэрэг үү? Би уухгүй гарсан шүү, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .
…Алдсан алдаагаа бодохгүй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эрүүл саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагүй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагүй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хүн алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бүтээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт ,үүрэг юм даа! >>

1989 оны 3-р сар
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7551
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Tue Nov 29, 2016 12:55 pm

ХХ зууны Монгол Улсын манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов гуайтай ярьж, сониндоо ярилцлага авах зорилгоо хэлэхэд “Би танай ажил дээр яваад очъё” гэж байна. Өвлийн хүйтэнд, халтиргаатай замд настай хүнийг нааш, цааш нь явуулахыг хүсээгүйдээ “Үгүй ээ, бид таны хаана байгаа газарт очъё” гэтэл тас гүрийсээр байгаад өөрөө манай редакцид яваад ирэв.

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт энэ агуу хүмүүний энгийн, хөгжилтэй ярианд автаад 116 минут хэдийнэ жирэлзээд өнгөрснийг ч анзаарсангүй...

1974 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр толгой уургалсан байдлаас суйлж унагах нэгэн мэх хийсэн нь хожим “Ойдов мэх” хэмээн дэлхийд данслагдаж, 2005 онд Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиогчийн эрхийг нь баталгаажуулан, сертификат олгосон анхны монгол мэх болсон түүхтэй.

Тийм ээ, Зэвэгийн Ойдов, Дүвчин хэмээх ах, дүү хоёр Монголын спортын түүхэнд ямар бахдам гавьяа байгуулсныг монголчууд төдийгүй дэлхий андахгүй.

-“Манай Зэвэгийн хүүхдүүд” гээд Дүвчин гуай та хоёрыг нутгийнхан тань ихэд хүндэтгэдэг байх. Одоогийн хэллэгээр бол та хоёр нутаг усныхаа нэрийн хуудас, од нь байж таарна. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив?

-Өнгөрсөн зун нутагтаа очиж, долдугаар анги төгссөн ангийнхантайгаа 51 жилийн дараа уулзалдлаа. Тэгсэн сонирхолтой нь манай ангийнхан хоёрхон газарт хуваагдчихсан байдаг юм байна. Нэг хэсэг нь хөдөө сумандаа, үлдсэн нь Улаанбаатар хотод аж төрж байх юм.

Манай удмынхан эрт дээр үеэсээ гартаа бүлтэй хүмүүс гэдгийг нутгийнхан маань андахгүй. Миний төрсөн ах, нагац талын өвгөн ах маань их сайн барилддаг. Ээжийн минь ээж мундаг бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Аав минь нутагтаа нэртэй уургач хүн байсан.

Бид эцэг, эхээс долуулаа. Миний төрсөн эгч зургадугаар ангийн хүүхэд байхдаа Монголын хөдөөгийн залуучуудын спартакиадаас мөнгө, хүрэл медаль авахад нутаг усныхан “Эрэгтэйчүүд нь барилдаад дийлдэхгүй, эмэгтэйчүүд нь уралдаад гүйцэгдэхгүй, эднийхэн ер нь ямар учиртай хүмүүс вэ” гэж байсан гэдэг.

Хэрэв эгч маань тамирчин болсон бол бас нэгэн түүх бичих байсан ч юм бил үү гэж боддог. “Алдар” нийгэмлэгийнхэн хөдөөгүүр тамирчид цуглуулж яваад эгчийг авахаар манайд ирэхэд аав хэдийнэ Хархоринд байдаг ахынх руу оргуулчихсан байж л дээ.

Ах, эгч хоёрын маань дунд дөрвөн хүү багадаа эндсэн учраас аав “Үхэж үхэж үлдсэн ганц охиныг минь аваад явчихна” гээд явуулаагүй гэдэг юм. Хожим эгч маань таван аймгийн бүсийн уралдаанд байнга амжилттай оролцсон, жирэмсэн байхдаа хүртэл гүйж түрүүлээд хасагдаж байсан удаатай (инээв).

-Танай эгчийг аав тань тамирчин болох замаас нь “булааж”. Гэтэл араас нь та хоёр спортын замналаар явах тавилантай байжээ дээ.

-Бид долоогоос тав нь улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн ч тамирчин болсон нь Дүвчин бид хоёр. Том ах маань аймаг орж барилдаагүй, зөвхөн сумандаа зодоглож, түрүүлдэг байв. Нэг удаа ах маань Бүх ард түмний спартакиадад урт, өндрийн харайлтаар оролцсон юм.

Ах нутагтаа барилдаад нэг хүнд уначихсан тул нөгөөх нь түүний оронд бөхийн төрлөөр оролцож л дээ. Гэтэл нөгөө бөх нь зургаа барилдаад зургаа уначихаар нь сумын дарга “Наадахаа хас. Оронд нь Содномдоржийг барилдуул” гэж. Тэр үед тамирчдын нэр усыг тэгж амархан өөрчилж болдог л байсан юм байлгүй, ах маань 26 барилдаж, 26 даваад, аймгийн заан болсон түүхтэй.

Нэг хүн 32 барилдах ёстой учраас өмнө нь зургаа унасан гээд аймгийн арслан болох даваа нь хүрээгүй гэдэг. Тэр жил манай нутгийн Дондог гуай гүйлтээр улсын рекорд тогтоосон шүү дээ. Дүвчингийн доод талын эмэгтэй дүү маань сурагч байхдаа тэшүүрийн спортоор улсын аваргаас дөрвөн хүрэл медаль хүртсэн.

Хамгийн бага эмэгтэй дүү маань есдүгээр ангидаа 100, 200 метрт гүйгээд, спортын мастерын болзол хангасныг 55, 56 хүрсэн хойно нь “Дарагдаад үлдчихсэн байжээ” гээд үнэмлэхийг нь авчирч өгсөн гэнэ лээ. Хөгжилтэй юм болно шүү (инээв).

-Сонин юм аа. Ингэхэд та хүний амьдралын зурсан зураг, хувь төөрөг байдаг гэдэгт итгэдэг үү?

-Хүн заяагдсан хувь тавилангаараа л амьдардаг гэдэгт би итгэдэг. Итгэхээс ч аргагүй хэд хэдэн тохиолдол надад тулгарч байв. Гуравдугаар ангиа төгсөөд би сургуулиас гарчихсан юм. Манайх нэгдлийн хоньтой, ах нэгдлийн адуутай, хоёр гэрийнхээ хооронд би морьтой хурдалж явдаг байв. Нэг өдөр Харганат уулын өвөрт Гэндэнжамц гуайн ухаа хонгор унагыг уургалж байгаад, эхэд нь уургаа тас цавчуулаад хугалчихлаа.

Би ч айсандаа уургаа эвлүүлэн боож орхичихоод, малд яваад иртэл аав өнөөхийг чинь анхааралтай үзээд байна шүү. Тэгээд намайг дуудаад “Миний хүү чинь унаа унахгүй хүн юм байна аа” гэснээс өөр юм хэлээгүй. Урьд нь намайг “Миний хүү цох хорхойны толгой алдахгүй уургалдаг хүн болно доо” гэж хүмүүст ярьдаг байсан хүн чинь тэр өдрөөс хойш намайг адуу малд нэг их дагуулж явахаа больж билээ.

“Аав аа, та надад морь мал хатгадаг эрдэм ухаанаа зааж өгөөч” гэхээр “Миний хүү ямар унаа унах биш. Ахад чинь зааж өгсөн нь дээр” гэдэг болсон. Уурганы хугархайгаар миний ирээдүйг шинжсэн аав минь тэр үгэндээ хачин итгэлтэй байсан учраас намар нь намайг дөрөвдүгээр ангид оруулсан даа.

Хархорины долоон жилийн сургууль төгстөл биднээс “Ар гэрийн гачигдалтай 13 хүүхдийг эндхийн гурилын үйлдвэрт ажиллуулна” гэхээр нь би уухайн тас гараа өргөөд, үлдэх юм болов. Аав минь нас барчихсан болохоор ээждээ хань бараа болох санаатай. Гэтэл гурилын үйлдвэр ч биднийг авдаггүй, нэлээд удлаа.

Багш “Та нарыг хаашаа ч хуваарилж магадгүй шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэхээр нь модон хайрцаг дотор хэдэн хувцсаа хийчихээд хүлээж байв. Сураг сонсох нь ээ, Баянхонгорын барилгын ТМС-д биднийг явуулах гээд унаа хүлээж байгаа дуулдав. Долдугаар сард манай хэд ч явж, би “Тэр хол юугаа хийж явах вэ. Ээжтэйгээ байна” гээд үлдсэн юм. Тэгсэн есдүгээр сарын эхээр Баянхонгорын барилгын ТМС-ийн багш Иванов гэдэг хүн Архангайгаар дайраад ирж байгаа тул энэ, энэ хүүхдүүд бэлэн бай гэсэн зар ирдэг юм байна.

Тэгэхээр нь би оргоод, Тогоо гэдэг анчин өвгөнтэй хамт хэд хоног уул хадаар хэсэж яваад бас нэг удаа аргалж өнгөрүүллээ. Гэтэл есдүгээр сарын сүүлчээр манайд Баянхонгорын хаягтай хэдэн машин ирсний дотор нутгийн нэг жолооч ах байж. Тэр хүн ээжийг “Чи танагтай байгаа дээрээ хүүгээ хоёрхон жил тэр сургуульд явуулсан нь дээр шүү” гэж ятгаад, бид ч нээрээ тэгсэн нь дээр юм уу гээд шийдсэн дээ.

-Хоёр жилийн дараа ирчихнэ гээд явсан хүү нь тэр чигтээ улсын шигшээ багийн тамирчин болоод явчихсан...

Гэвч та ээжийгээ мөн ч олон удаа баярлуулсан байлгүй.

-Ямар ч байсан ээжийгээ зовоогоогүй болов уу гэж итгэдэг. Дүвчин бид хоёрын дунд нэг хүү байсан юм. Бид гурав өглөө хичээлдээ явахаасаа өмнө ээлжлэн босоод, ээждээ галыг нь түлээд, цай чанаж өгчихөөд гардаг байв. Шигшээ багт орсныхоо дараа жил би наадмаар Хархорин сумандаа очиж, барилдаад түрүүллээ. Гэтэл тэр жил Дүвчин бас нэг даага уяад, өнөөх нь түрүүлчихэж.

Нэг нь морины уяан дээр, нөгөө нь наадмын асарт байсан болохоор мэдсэн ч үгүй. Орой нь гэртээ очтол нутаг усныхан ээжид “Танай хоёр хүүгийн нэг нь бөхийн барилдаанд түрүүлж, нөгөө нь уясан даагаа түрүүлгэлээ” гэж бахдан ярьсан гэсэн. Тэгэхэд ээж минь баярласан байх аа.

Монголчуудаас чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болоход, олимпоос мөнгөн медаль хүртэхэд баярласан байх л гэж боддог. Дүвчин бид хоёр хоёулаа дэлхийн медальтан болоход ч тэр. Тэглээ гээд ээж минь “Овоо доо, миний хүү. Олонтойгоо яваарай” л гэхээс өөрөөр айхтар магтаж сүйд болоогүй, тийм л хүн.

-Дүвчин гуайг зун олимпоос ирсний дараа та түүнтэй уулзсан уу. Манай чөлөөтийн эмэгтэйчүүд яагаад амжилтгүй барилдсан талаар та хоёрын хооронд ямар яриа өрнөсөн бол гэдгийг л сонирхмоор байна?

-Олимпоос ирснээс нь хойш дүүтэй тухтай уулзаж амжаагүй л явна. Ирснийх нь дараахан “Яасан бэ, миний дүү. Юу болов” гээд утсаар ярихад “Нэг л алдаа гарсан байх даа” гэснээс өөр юу ч хэлээгүй. Угийн дуу цөөнтэй хүн чинь утсаар бол бүр юу ч ярихгүй л дээ.

Зун нойроо хугаслан олимп үзэж байхдаа эрэгтэйчүүдийн барилдаан ойлгомжтой болоод ирэхээр нь эмэгтэйчүүддээ найдлаа. Гэтэл эхлээд Орхон гарч иртэл нүүр нь жигтэйхэн сэлхийчихсэн харагдахаар нь гайхсан. Дараа нь гарч ирсэн Насанбурмаа, Сумъяагийн царай ч тийм байсан. Барилдаан эхлэхээс дөрөв, тав хоногийн өмнө байсан сан бол битүү зузаан хувцастай гүйлгээд хөлс авчихмаар тийм царайтай байна лээ.

-Ах, дүү нараасаа та хоёрыг арай илүү дотно байдаг болов уу гэж бодоод байгаа юм. Спортын хүний туулдаг сайхан, саарыг адилхан мэдэрдэг болохоор ах, дүү хоёрт биенээ ойлгох, дэмжих, урам хайрлах, шүүмжлэх, зөвлөх зүйл их байна биз?

-За даа, бид ч нэгэндээ сүйд болтол урам хайрлаад байдаггүй юм аа. Хоёулаа адилхан хөгшин хүмүүс болохоор “Ай, чи мөн сайн байна шүү” гэж биенээ магтахаасаа өнгөрсөн (инээв). Хааяахан уулзахаараа ярьсан, яриагүй биенийхээ амьдралыг нүднийх нь харцаар ойлгочихно. Тэглээ гээд амьдралд нь оролцоод байхгүй ээ.

Энэ жилийн олимпын тухайд зөвхөн манай дүүд ч биш, нийт тамирчин, дасгалжуулагчид, хажуугаас нь ажиглаж суугаа бидэнд, нийт монголчуудад хүнд байсан нь тодорхой. Тамирчдын тал нь бус, бүгдээрээ шахам амжилтгүй барилдана гэдэг чинь байж боломгүй зүйл. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн. Харин хэзээ, юунаас болоод алдсаныг хөөж олоод, дахин тийм алдаа гаргахгүйн төлөө холбогдох хүмүүс нь ажиллах хэрэгтэй.

-Шүүгчийн буруугаас болж тамирчин хохирдгийн гашуун түүхийг та мэдэрч, өөрөө ч хэлмэгдэж явсан хүн. 1974 оны ДАШТ-д таныг өрсөлдөгчөө 25 секундэд цэвэр дарчихаад байхад 81 секунд хүртэл шүгэл дуугарахгүй байсан тохиолдол ч бий гэдэг.

Мандахнарангаас эхлээд манай бөхчүүд барилдааны төгсгөлөө муу хийж байгааг зөвхөн шүүгчтэй холбох аргагүй юм шиг ээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мандахнарангийн барилдааны хувьд шүүлт эргэлзээтэй болсон л доо. Гэхдээ Басхүү, Төмөрбаатар, Сэрээтэр гээд манай гурван шүүгч энэ талаар нэлээд нухацтай ярилцаж, дүгнэлт хийсэн юм билээ. Манай тамирчин дээр ч асуудал байгааг тэд хэлж байсан. Би ч тэгж бодож байгаа. Зургаан минут илүүрхэж барилдчихаад, зургаахан секунд тэсчихсэн бол гэхээс харамсалтай санагддаг.

Өрсөлдөгчийнхөө цээж рүү тулж зогсоод, цааш наашаа түлхэлцэж байтал тэр хэдэн секунд өнгөрчихнө шүү дээ. Тамирчин хүн барилдаан дуусаагүй байхад баярлаж огт болохгүй. Нөгөө бөхөө толгой дээрээ өргөж гаргаад “Би хаях нь” гээд бодонгуут л паг гээд хөл суучихдаг байхгүй юу.

Өөртэй нь адилхан жинтэй хүн тэнд эсэргүүцээд, хариу үйлдэл хийж байдаг учраас наад тамирчин тархиндаа яаран өөр дохио өгч болохгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тамирчин хүн өөрөө сэтгэл зүйн маш сайн бэлтгэлтэй байх нь чухал. Хоёрдугаарт, тамирчнаа зөв удирдан жолоодож, ирлэж хурцлахад багш нарын үүрэг асар их. Үүний дараа шүүгчдэд буруу өгөх ёстой юм.

Бидний үед барилдаандаа шүүгчдийн луйвар оруулаагүй, тийм азтай тамирчин ер нь ховор доо. Ухаандаа хамгийн гайгүй, боловсон луйвар нь дөрвөн тамирчин үлдлээ гэхэд нэгийг нь шууд гурав торгоод тэмцээнээс хасчихаж байгаа юм. Бас өрсөлдөгчөө цэвэр дарчихаад байхад оноог нь өгөхгүй гүрийх тохиолдол бишгүй.

Саяын Мандахнарангийнх шиг, барилдаан дууссан хойно оноо өгдөг явдал ч байсан. Би хоёр ДАШТ, хоёр олимпын наадмын медалиа иймэрхүү аргаар луйвардуулсан хүн шүү дээ. Одоогийнх шиг барилдаан болгоныг бүх нийтээрээ үзэх, булхайцвал эсэргүүцэх боломж тэр үед байсангүй.

Гомдлын бичиг өгөөд, хүлээж авахгүй. Тиймээс “Дараа таарахаараа чамайг ёстой болгож тавина аа” гээд гараа зангидаад, хоёр гуяа цохихоос өөр гийгүүлэх юм бидэнд байгаагүй. Ирээд дарга нарт дэмий л баахан тайлбарлана. Тэгэхээр тамирчин хүн “Шүүгчид тэртээ тэргүй луйвардана. Тэгүүлэхгүйн тулд яаж барилдах вэ” гэдгээ сайн бодож гарах ёстой юм. Багш дасгалжуулагч нар ч тамирчнаа үүнд бэлтгэх хэрэгтэй.

-Манайханд сэтгэл зүйн бэлтгэл их дутагдаж байна гэж шүүмжилдэг. Та нар сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангадаг байв?

-Сайн сэтгэлзүйчтэй болчихвол тамирчдын сэтгэл сэргэчих юм шиг яриад байгаа. Би үүнийг өрөөсгөл гэж боддог. Дэвжээн дээр гарч барилдаж үзээгүй нэг хүнээр ятгуулж ховсдуулаад, үгэнд нь орно гэж юу байх вэ. Миний бодлоор тамирчин хүн өөрөө сэтгэл зүйгээ хянах ёстой. “Би тэр бөхөөс ийм юмаараа илүү. Тэр надаас үүгээрээ илүү ч арганд нь орохгүй юм шүү” гэдгээ мэдэж байх хэрэгтэй.

Тамирчин хүн тэмцээн дээр өөрийнхөө чаддаг юмаар хүний чадахгүй зүйлтэй тулах ёстой. Харин бэлтгэл дээр бол өөрийнхөө чадахгүй зүйлээр бусдын чаддаг юмтай тулж, туршлага судлах ёстой гэдгийг би байнга хэлдэг.

Хоёрдугаарт, манайхан өөрийн гэсэн мэхээ маш сайн хийж сурах учиртай юм. Жишээ нь, дүүгүүр Гомбосүрэн гуайг хажуугаас нь “Одоо дүүгүүрдлээ, дүүгүүрдлээ” гээд хашгирангуут ямар ч хүнийг дүүгүүрдээд шидчихдэг байлаа.

Өмсдөг Дамдиндорж гуай гэхэд л “Шшшшүүүү, өмслөө” гэнгүүт том, жижиг, өндөр, нам хамаагүй, хэнийг ч өмсөх мэхээрээ хаячихна. Энэ бол сэтгэл зүйн бэлтгэл юм. Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол суурийг нь зөв тавьж өгсөн, зөв хийгдсэн юман дээр өдөөгддөг юм байна гэж би боддог.

-Ойдов мэхийг одоо хүртэл хүмүүс олигтой хийж чадахгүй байна гэдэг. Яагаад тэр юм бол. Та залууст мэхээ зааж өгдөг биз дээ?

-Ойдов мэхийг залуус дутуу хийгээд байх шиг анзаарагддаг. Зөв, гүйцэд хийвэл босоогоос шууд цэвэр дарах хамгийн боломжтой л доо. Гэвч тамирчин, багш болгон өөр өөр арга барилтай байдаг юм билээ. Харахад нэг мэх хийгээд байгаа юм шиг хэрнээ арга барил нь өөр байдаг. Дүвчиндээ би олон мэх зааж өгсөн. Барилдаж байхад нь харахаар миний зааж өгсөн мэхээр хүн унагаад байх шиг.

Сүүлд багш болсных нь дараа харахад шавь нартаа зааж байгаа арга барил нь минийхээс өөр байсан. Гэтэл хүүхдүүд нь тэр мэхээр хүн унагаад байдаг. Намайг дасгалжуулагч байхад ч хүүхдүүд миний заасан мэхийг арай өөрөөр хийдэг байв. Нас явж байгаа ч хэдэн хүүхдэд гайгүй сайхан мэх зөв заагаад өгчих юмсан гэдэг бодол минь хэвээрээ. Гэвч байр савнаас эхлээд, цаг зав ч болохгүй юм.

-Олимп, дэлхийн дэвжээнд ид мандаж явахдаа өрсөлдөгчдөө аргагүй бяр тэнхээ, хурд ч юм уу дутагдаад ялагдсан тохиолдол танд бий юү?

-Яах аргагүй дийлдэх тохиолдол байдаг юм. Ухаандаа миний нас явчихсан, зодог тайлах дөхсөн байхад өрсөлдөгч маань цэл залуухан бөх байвал ялагдах магадлалтай. Залуу хүн тэсвэр, хурд сайтай байдаг учраас тэр. 1974 оны Азийн тоглолтод би Японы залуу бөхөд ингэж нэг ялагдаж байв. Сүүлд би нэлээд харьчихсан, бэлтгэл тааруу байхдаа ЗХУ-ын залуу бөхөд ялагдсан. Хоёулаа л сайн бөхчүүд. Нэг нь Азийн, нөгөө нь дэлхийн аварга.

-Манайхны ярьдаг шиг “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг ойлголт супер тамирчдын хувьд хэзээ ч байдаггүй. Өндөр хэмжээнд бэлтгэгдсэн тамирчид бол ямар ч өдөр, ямар ч нөхцөлд бэлэн байдаг гэдэг. Таны хувьд яах аргагүй ялагдсан хоёр удаагийн тохиолдол байсан гэхээр та Монголын супер тамирчин мөн болж таарах нь. Та үүнийгээ хүлээн зөвшөөрнө биз?

-Өндөр техник, өндөр ур чадвартай, маш сайн бэлтгэлтэй тамирчин хүн барагтай юманд ялагдахгүй шүү. Хорвоогийн жамаар хэзээ нэгэн цагт харин ялагдаж болно л доо. Миний болон надаас дээш, доош үеийнхнийг яагаад алтан үеийнхэн гэж нэрлэдгийг бодоход л бид гайгүй сайн тамирчид байсан гэдэг нь харагдах байх. Чи надаас намайг онцолж асууж байгаа учраас би энд өөрийгөө ярих болж байна.

Миний хувьд олон улсын тэмцээнд гурван жилийн турш барилдахдаа ДАШТ-д хоёр оноо л алдсан болохоор өөрийгөө гайгүй тамирчин гэж хэлж болох байх аа. Жилд олон улсын 7-8 тэмцээн болдог. Нэг тэмцээнд дор хаяж 6-8 барилдаан хийнэ гээд бодохоор 49 барилдахад нэг ч оноо алдаагүй гэсэн үг. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээнд би 30 түрүүлж, найман удаа үзүүрлэж, гурван удаа гуравт орсон байдаг юм.



-Дэлхийн аварга болох, олимпын медаль хүртэхийн үнэ цэнийг монголчууд хэр ойлгодог, мэддэг байсан бол. Анги хамт олон, нутгийн зөвлөлийнхөн тань хүлээж авдаг байв уу?

-Олимпын наадмын талаар бол ард түмэн ер нь мэддэг байсан л даа. “Спортын мэдээ” гэдэг сонин ч гардаг байв. Гэхдээ биеийн тамир, спортоос хол хүмүүс тэр бүр мэдээлэл олж авч чадахгүй ээ. Мэдээж ойр дотнын найз нөхөд, хамаатан садан, манай тамирчид, Биеийн тамир, спортын хорооныхон онгоцны буудал дээр тосож, гар дээрээ өргөөд явах бол байлгүй яах вэ.

Нэгдлийн малтай хөдөөгийнхөн борви бохисхийхгүй ажилтай учраас радиогоор цаг агаарын мэдээгээ л сонсоно уу гэхээс маньд анхаарал тавихтай манатай. Тиймээс олимп, дэлхийн аваргаас медаль аваад ирэхэд одоогийнх шиг анги хамт олон, нийтийг хамарсан айхтар сүртэй хүлээн авалт энэ тэр болдоггүй байлаа. Дараа нь нутагтаа очиход зарим найз нөхөр “Гэр орондоо аваачна” гээд сүйд болох нь байна.

-Таны өгсөн ярилцлагуудаас харахад Хойлогдорж гуайн тухай дурсамж яриа их байдаг. Танай үеийнхэн хэр ойрхон уулзалддаг вэ?

-Манай багийн хамт олон үе үе уулзана шүү. Утсаар бас их ярина аа. Дамдиншарав багш, Нацагдорж гуай, Сэрээтэр гуай, Дүвчин нартайгаа тэмцээн, бэлтгэл дээр хаа нэг тааралдчихна. Бидний урдын урд үеийнхэн гэж Эрдэнэ-Очир гуай, том Санжаа гуай, Хашбат багш гэх мэт хүмүүс байсан. Тэднийг залгаад гарч ирсэн бөхчүүдээс бидний үед ороод, хамт барилдаж байсан нь ч бий.

Тухайлбал, Баянмөнх аварга гэхэд гурван үе дамнан барилдсан агуу хүн байна. Мөнхбат аварга, Мягмар гуай маань байна. Эхэн үедээ бидэнд зааж зааварлах, сургууль соёл төгссөн багш, дасгалжуулагч гэж байгаагүй тул үндэсний бөхийнхөн нэг нэгэндээ үлгэрлэн сургаж, биенээ ирлэн хурцалж байлаа. Баг хамт олны сэтгэл зүй, хамт олонч чанар спортын амжилтад маш чухал.

Багануур орохоороо би Хойлогдоржтойгоо заавал уулзана. Багануурт манай Энхтайван бас байгаа. Гачууртад Баянмөнх гуай, Ганбат хоёр маань байна. Нэгнээ мөрөөдсөн хэдэн хөгшчүүл хааяа уулзахаараа эхлээд залуу цагийн сайхан дурсамж, дуртгалаа ярилцаж, хөөрнө. Жаахан байж байгаад “Ойрд миний энд тэнд өвдөөд байгаа” гэхчлэн өвчин яриад эхэлнэ ээ (инээв).

-Олны нүдийг хужирласан сайхан залуус явсан байх даа. Хүний залуу нас гэдэг сайхан. Тэр тусмаа алдар хүндийн оргилд гарсан, амжилттай яваа залуу хүн бүр ч сайхан. Гэвч энэ ачааг дааж явна гэдэг илүү хариуцлага нэхдэг байх. Та залуудаа омогшиж, онгирч, сагсуурч байв уу?

-Энэ нэр хүндийг дааж явах л хамгийн чухал. Амжилтандаа онгирч, сагсуурмаар үе надад байсан. Гэвч би тэгээгүй. Учир нь барилддаг нагац өвгөн ах маань лам хүн байсан. Тэр хүн намайг дэлхийгээс алтан медаль аваад ирэхэд “За хүү минь, залуу бяртай явахад сайхан л байдаг юм. Аархаж, бяралхаж яваад хүний уур, дургүйцлийг хүргэж болохгүй шүү.

Энэ орчлон ертөнц чинь асар уудам. Хаа нэгэн газарт чамаас бяртай хүн байж л байгаа” гэж захиж билээ. Өвөг дээдсийнхээ тэр үгийг байнга санаж явсан даа. “Бөх хүн хэрүүл тэмцэл хийж болохгүй, ялангуяа хүн рүү гар далайж бүр болохгүй” гээд бидний дээд үеийн бөхчүүд ч их захидаг байсан.

-Та ер нь амьдралдаа хүн рүү гар далайж үзсэн үү?

-Нэг удаа гар далайж үзсэн юм аа. Баянхонгорын Барилгын ТМС-д байхад Лувсанцэрэн гээд найз маань ус сувгийнхан, геологийнхонтой байн байн маргалдаад, зодолдоод болдоггүй. “Чи яах гэж ингэж байдаг юм бэ. Хүнтэй адилхан бяр тэнхээгүй юм байж, шөнө орой явж байгаад цохиулчихвал яана” гэтэл зөрөөд үгэнд орохгүй байхаар нь нэг цохисон чинь гар дагаад уначихдаг юм байна.

Миний бодоход цохисон талын эсрэг унах ёстой баймаар, гэтэл гар дагаад ойчоод ирдэг байгаа. Тэгэхэд л би “За, би ер нь хүн цохиж зодно гэж байхгүй юм байна. Шившиг болох юм биш үү” гэж бодож билээ (инээв).

-Тэгвэл та өөрөө хүнд зодуулж үзсэн үү?

-Үзээгүй гэдэггүй юм гэнэ лээ. Гэвч үзээгүй нь үнэн юм хойно яах вэ. Бас л тэр ТМС-д байхад атаман ах нарт зодуулах дээрээ тултал “Хаанахынх вэ” гэхээр нь аймаг, сумаа хэлтэл нэг нь тэндээс “Наадах чинь манай нутгийн хүүхэд байна. Боль боль” гэснээр аврагдсан даа.

-Та багадаа ямар нэг хочтой байсан уу?

-Багад аав маань намайг “Царцаахайны тал далавч” гэж өхөөрдөн дууддаг байсан. Ядаж хоёр ч биш, тал далавч гэснийг бодоход бие жижигтэй болохоор л тэгдэг байсан юм болов уу (инээв). Ямар сайндаа л би багадаа морь уургалах дуртай, сайн ч уургалдаг байсан хэрнээ бяр тэнхээ муутай болохоор уургаа алдчихаад, араас нь бөөн юм болдог байж билээ.

1977 онд Софид зохиогдсон “Универсиад-77” наадамд ах, дүү хоёр хоёулаа амжилттай оролцож, З.Ойдов гуай 68 кг-д, З.Дүвчин гуай 82 кг-д алтан медаль хүртэж байж. 28-аас дотогш насны залуусын олимп гэгддэг “Универсиад” наадамд амжилттай оролцсон залуусаа шагнуулахаар багш нь МХЗЭ-ийн төв хорооны нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай дээр ороход “Шагнаад байх шаардлагагүй. Залууст баярлалаа гэж хэлээрэй” гээд гаргасан гэдэг.

Түүнээс 35 жилийн дараа энэхүү наадамд Баяраагийн Наранбаатарыг түрүүлэхэд төр засаг, түмэн олон бөөн баяр болж байв. Их спорт гэдэг улс орны нэр нүүрийг дэлхий дахинд сурталчилдаг, энх тайван, эв нэгдлийн томоохон бэлэг тэмдэг гэдгийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээж авдаггүй нийгэмд амьдарч байсандаа З.Ойдов гуай огт харамсдаггүй гэнэ лээ.


Монголын түүхэн дэх хамгийн агуу тамирчин байх аа ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16013
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Raldii » Fri Jan 27, 2017 10:46 am

Д.Дашжамц: Би цэргийн пагон, бөхийн спорт хоёрыг бурханчлан шүтдэг
2016-04-19 09:46:58


Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Довдонгийн Дашжамцтай ярилцлаа.

-“Хүч” спорт хорооны 70 жилийн ой энэ жил тохиож буй болохоор энэ байгууллагаар овоглогсод нэлээн хөл хөөртэй байгаа бололтой?


-70 жилийг хүнээр яривал юм юмыг үзэж туулсан өвгөнтэй зүйрлэнэ. Түүний амьдралыг судалвал юу ч гарч магадгүй. Үүнтэй адил “Хүч” спорт хорооны зузаан түүх шавхагдашгүй.

-Таныг цэрэгт байхдаа л энэ хороонд харьяалагдсан гэж сонссон?

-1972 онд Дорнод аймгийн хилийн цэргийн 032 дүгээр ангид 18 настай байхдаа хуваарилагдаж, Монгол Улсын баатар Пунцагийн Чогдонгийн цэрэг болсон. Түүний цэрэг болно гэдэг хүссэн аавын хүүд олдоод байдаг тавилан биш байлаа. Түүний цэрэг байсандаа одоо ч өөрөөрөө бахархдаг. Тэр баатрын хүчинд би цэргийн эрмийг сайн сурч, бага даргын сургуулийг төгсөөд байхдаа Улаанбаатарт хилийн цэргийн спартикад, бүсчилсэн наадамд отрядаасаа шалгарч, оролцдог байлаа. Тэр үед Завхан аймгийн Отгон сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Гилэг багш намайг тоож, гарынхаа шавь болгосон. Мөн манай хилийн цэргийн хоёрдугаар хэлтсийн дарга Ч.Найдан багшийн удирдлага дор бөхийн эрдмээ сурсан. Ч.Найдан багш Монголын спортын түүхэнд “чемпон” болон “тугч” гэдэг нэрээрээ алдартай. Миний спортын салбарт үзүүлсэн бүх амжилт П.Чогдон баатар болон дээрх хоёр багш, “Хүч” спорт хороотой салшгүй холбоотой.

-Г.Магванноров даргад танай хамт олон нэлээн ам сайтай байдаг юм билээ. Түүний тухай яриач?

-“Хүч” нийгэмлэг 1972 онд дахин байгуулагдахад “Хөдөлмөр” нийгэмлэгээс дараа жил нь ахмад цолтой хүн даргаар ирсэн нь сүүлд хурандаа цол хүртсэн Г.Магванноров дарга байлаа. Тэр үед дарга булчин шөрмөс сайтай байсан болохоор “Булчин Норов” гэж хүртэл хэлэгдэж байв. Манай хороо “Алдар” нийгэмлэгээс дөнгөж өрх тусгаарлаад байсан болохоор тамирчин цөөхөн болж, 1975 онд дээрх дарга маань Хилийн цэрэг, цагдаагийн байгууллага зэргээс тамирчин бэлтгэж, хороондоо элсүүлсэн. Гэвч биеийн тамирын тусгай салбар болохгүй бол горьгүй нь гээд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар гэж нэрлэсэн.

-Анхны тамирчдын нэг нь та. Өөр хэн, хэн байсан бэ?

-Би цэргийн албанаас халагдах дөхөж байсан үе л дээ. Бөхийн спортын төрөлд самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ш.Моононхүү, мөн самбо бөхөөр барилддаг байсан Д.Батбаатар бид гурав. Харин цана, дугуйн төрөлд Л.Бямбадорж. Төд удалгүй манай хороо ам бүл нэмж, цэргийн болон тамирчин, ахлагчийн салаатай, аж ахуйн бие бүрэлдэхүүнтэй байгууллага болсон. Дараа нь биеийн тамирын тугай салаа, “Хүч” нийгэмлэг хоёр нэгдэж, хилийн цэргийн ногоон мөрдэстэй болж байлаа. Гэхдээ 1946 онд манай улсад спортын таван тусгай салбар байгуулагдахад “Хилчин” гэдэг нэр “Хүч” болж салбарлаад олон арван уралдаан, тэмцээнд тамирчдаа оролцуулж байсныг түүхээс уншсан. Харин 1972 оноос би тамирчин нь болж, идэвхтэн дасгалжуулагч, салааны захирагч, Ч.Найдан багшийнхаа ажлыг хүртэл өвлөж үлдсэн. Багш маань надад самбо, жүдо, үндэсний бөхийн салбарыг хариуцуулсан. Гэхдээ дараа нь ОХУ-ын Ленинградын их сургуулийг төгсч ирсэн Батбаатар, УБИС-ийг төгссөн, цэргийн арслан Ж.Санжаасүрэн нарт жүдо бөхийн салбарыг даатгасан. Тэр цагаас хойш олон сайхан дасгалжуулагч төрсөн. Хууль зүйн сайд асан Ж.Тэмүүжингийн татан буулгасан энэ хороог самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл дахин хөл дээр нь босгохоор зүтгэж байгаад нь баярладаг. Түүний аав, аймгийн заан Очир бид хоёр их дотно нөхөрлөдөг байлаа. Найз маань бүтээлч, ажилсаг хүү төрүүлж, байсан зүйлийг хэвээр нь байлгахын төлөө хүчин зүтгэж байгаад нь би бахархдаг. Ер нь би ийм сайхан бүтээлч залуусаар хүрээлүүлсэн болохоор өнөөдөр энэ сайхан зэрэг цол, алдар гавьяаг хүртсэн хүн. Шүтэж болдог бол би цэргийн пагон, бөхийн спорт хоёрыг бурханчилна.

-Та 1975 онд “Хүч” спорт хорооны үндсэн тамирчин болсон. Монгол Улсын начин цол хүртэхэд тус хорооны ач тус хэр дэм болсон бол?

-Цэргийн алба хааж байхдаа ч би энэ хорооны бөхчүүдтэй хамтарч бэлтгэл хийдэг байсан. Миний энэ амжилт “Хүч”-тэй яах аргагүй холбоотой. Би 1981 онд начин цолоо Монгол Улсын гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдины хүү улсын гарьд Баяраа агснаар хүртсэн. Тухайн үед тэр начин цолтой байсан. Тэр жилийн наадмын гурвын даваанд Монгол Улсын начин Д.Загдаа ахыг давсан.

-Д.Загдаа начин мөн л танай хорооных байсан биз дээ?

-Тийм. Д.Загдаа ах миний давааг ахиулах гэж амлаж, өөрөө тахимаа өгсөн байх гэж би боддог юм. Яс үзсэн бол хэн давах нь эргэлзээтэй үе байлаа. Харин дөрвийн даваанд чөлөөт бөхөөр сайн барилддаг байсан А.Баатархүү агсныг өвдөг шороодуулсан. Ингээд начны даваанд Д.Баяраа бид хоёр тунаж, би давсан юм. Тэр жилийн наадмаар Д.Баяраа улсын заан цол хүртэхээр ирж, бүхий л ухаан бодлоо төвлөрүүлж байсныг сүүлд сонссон. Гэхдээ тэр сайн бөх байсан болохоороо дараа нь улсын гарьд цол хүртэл хүртсэн шүү дээ.

-Хүүг нь давчихаар Д.Дамдин аварга танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Бид хоёрыг тавын даваанд гарах гэж байхад тэр “Энэ хоёр хүүгийн аль давсныг зургаагийн даваанд амлаж, заан цолонд хүргэнэ ээ” гэж байсан юм билээ. Тэр жил тэгш ой тохиож байлаа. Тийм жил зургаа давсан бөхөд улсын заан цол хүртээдэг байсан болохоор аварга тэгж хэлсэн хэрэг. Ямартай ч би Д.Баярааг давчихаад туг тойроод ирэхэд Д.Дамдин аварга өөдөөс амдаж ирээд “Хоёр хүү яаж барилдав. Ах нь харж амжсангүй” гэхээр нь би “Хаячихаад л ирлээ. Та харсан биз дээ” гээд залуу байсныг ч хэлэх үү, том хүний өөдөөс жаахан хэтрүүлээд дуугарчихсан. Гэтэл дараагийн даваанд тэр намайг биш өөр бөх амласныг сүүлд мэдсэн.

-Тэгээд таныг хэн амласан бэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхөд амлуулж өвдөг шороодсон. Дараа нь Д.Дамдин аварга надтай таарахдаа дээрх учрыг хэлэхдээ “Чи азгүй хүүхэд шүү” гээд загнаж байсан. Д.Дамдин аварга надад их сайн, бараг аав шиг минь байсан даа. Гэтэл би буруу дуугарч өөрийгөө заан цолноос холдуулчихсан. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, яг үнэндээ Х.Баянмөнх аварга намайг биш улсын заан С.Хүрэлбаатарыг амлах гэж байхад нь би өөрөө дэргэд нь очоод “Та намайг амлачих” гэсээр байгаад амлуулсан. Аваргаас их дутуугаа мэдэхгүй том дуугарсан байгаа биз (инээв).

-Яагаад өөрийгөө амлуулсан юм бэ?

-Залуу ч байж, улсын начин цолны болзол хангачихсан болохоор цагийг эзэлсэн их аваргатай хүч үзмээр санагдаад тэсээгүй юм. Унасан ч би дараа нь “Дархан аварга Х.Баянмөнхтэй барилдаж байлаа” гэж ярих сайхан түүхтэй үлдэх гэж тэр. Түүнээс хойш би хоёр л удаа шөвгөрсөн. Бэртэл гэмтлээс шалтгаалж цаашид барилдах боломжгүй болсон болохоор дасгалжуулагчаар одоог болтол ажиллаж байна. Тэгээд ч би дээр дурдсан хоёр багшаасаа их үлгэр дууриал авдаг байлаа. Тэд маань ч надад итгэж “Миний хүү дасгалжуулагч болох ёстой” гэсэн болохоор тэр итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж явна. Бидний үед байгууллагынхаа хүмүүст үнэлүүлнэ гэдэг асар их нэр хүнд байлаа. Дор бүрнээ л ажлын хариуцлага алдахгүйн төлөө мэрийнэ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдорж багшаас эхлээд улсын заан Р.Давааням, Д.Мягмар нар надад их түшиг тулгуур болсон. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрөх юм. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй “Хүч” спорт хорооныхоо бөхчүүдтэй би Увс аймгийн Баруунтурууны даваагаар 15 удаа давж, даншгийн наадамд нь зодоглосон бол байгууллага салбарласнаас хойш “Хилчин” спорт хорооныхонтойгоо өвөр Зайсангийн аманд 18 жил бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэлээ. Тэгэхээр үндсэндээ би 30 гаруй жил тамирчидтайгаа хамт явсан гэсэн үг юм. Бид хааяа уулзалдахдаа “Хүч” спорт хороо чинь “Хилчин”-гийнхээ охин компани гэсэн үг шүү” гэж инээлддэг. “Хүч” спорт хороо маань одоогоор бүрэн нэгдээгүй байгаа ч “Тун удахгүй хүчирхэг болно” гэдэгт итгэдэг. Энэ хороог улам сайхан байгууллага болгосон хүн бол Г.Магванноров багш. Спортын төлөө 30 орчим жил бие, сэтгэлээ зориулж байна. Гэтэл түүнд төр засаг гавьяат цол хүртээхгүй юм. Энэ цолыг хүртэж буй олон хүний дотор Г.Магванноров гэдэг хүний нэр гарцаагүй байх ёстой. Өөртэй чинь яриад суухад олон сайхан дурсамж тодорч байна. Нэгийг нь ярьж болох уу.

-Бололгүй яах вэ. Дуртайяа сонсъё?

-Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн мөн л манай хорооны тамирчин. Би нэлээн хэдэн жилийн өмнө нутгийнхаа түүхт ойн баяр наадамд “Хүч”-ийнхээ 20-иод бөхийг барилдуулахаар авч явав. Наадам арай эхлэх болоогүй байхад Ц.Дуламсүрэн дэргэд ирээд “Багш аа, хоёулаа морины уяа тойрч, хурдан хүлэг сонирхох уу” гэхээр нь би зүгээр сууж байснаас гэж бодоод зөвшөөрлөө. Тухайн үед тэр морь мал ярьдаггүй байсан болохоор би нэг их юм бодоогүй байтал тэр нэг морь харчихаад “Би энэ адууны эзэн байсан бол хадаг уях байлаа” гэхээр нь би нэг их юм хэлсэнгүй. Цааш алхаж байхдаа мөн л хэдэн адууг хараад адилхан хэлэв. Тэгэхээр нь миний шооч зан хөдлөөд “Чи энд байгаа бүх морийг бараг түрүүлж, айрагдуулах нь ээ” гэчихэв. Ингээд морь барианд ирэхэд түүний хэлсэн адууны ихэнх нь түрүүлж, айрагдахад би дотроо “Базарваань, би ийм хүнтэй тоглож байдаг тоогүй юм боллоо доо. Энэ зүгээр хүн биш юм байна. Морийг айхтар сайн мэддэг байх нь” гэж бодож суусан юм. Биднийг хот руу ЗИЛ-130 машинаар буцах гэж байхад хэсэг уяач хүрч ирээд Ц.Дуламсүрэнд хандаж “Та нар манай уяан дээр саатна уу. Бид морио шинжүүлэх гэсэн юм” гэв. Ингээд бид очиж, сайхан ярьж сууж байгаад мордсон. Өмнөх өдөр нь би нутагтаа хүндлэгдэж байсан бол маргааш нь Ц.Дуламсүрэнгийн ээлж болсон түүх тэр. Түүнийг уяач хүний хүртэж болох хамгийн том цолыг гардахад би гайхаагүй. Тэр угаасаа л уяач болох ёстой, энэ цолыг хүртэх хэмжээний мэдлэгтэй хүн мөн гэдэг нь тэр цагаас мэдрэгдэж байсан.

-Улсын заан Р.Давааням агсныг та “Буцалгасан ээзгий шиг нүүртэй” гэж хэлээд уурыг нь ихэд хүргэсэн түүхтэй. Юунаас үүдэж тэгж хэлсэн юм бэ?

-Бид тухайн өдрийнхөө бэлтгэлийг хийгээд өндөрлөх гэж байтал манайхан “Тарваганы боодог идэх юмсан. Ойрхон явж агнаж ирэх үү” гэхээр нь би зөвшөөрч Р.Даваанямын шар өнгөтэй УАЗ-469 машиныг хөлөглөж, Сүүж уулын хормойд зогсоод Р.Даваанямд дарвинк, цэргийн арслан Отгонд калибрь буу бариулаад тус бүр нэг нүх сахиулав аа. Гэтэл төд удалгүй Отгон буун дуу гаргачихаад өнөө нүх рүүгээ гүйж байна аа. Би ч дэргэд нь очоод учрыг асуутал “Цус нь энд гоожиж, ойрхон байгаа байх аа” гээд нэг гараа нүх рүү хийчихсэн ухаж байдаг байгаа.

-Тэгээд гаргаж ирсэн үү?

-Үгүй. Шархдуулчихсан юм байлгүй, гаргаж ирж чадаагүй. Босч ирээд тэр “Энэ буунаас л боллоо. Р.Давааням зааны бууг авмаар байна. Та хэлээд аваад өг” гэв. Тэгэхээр нь би Р.Даваанямын дэргэд очоод жаахан магтах маягтай “Миний хөгшин сайн бууддаг юм чинь энэ калибрийг авчих. Энэ Отгон үүгээр чадахгүй байна гэнэ ээ. Наадахаа өгчих” гээд хэлчихлээ. Тэгсэн хоёр нүх сахиж байгаад мөн л удалгүй нэг нэгийг сарвайлгаад ирлээ. Тэр хооронд Р.Даваанямын сахисан тарвага ч гарч ирсэнгүй. Тэгэхээр нь бид хоёр машинтайгаа дэргэд нь очоод “Энэ сайхан хангай бидэнд хоёрыг өглөө, одоо болно. Гурвуулаа явъя” гэсэн чинь “Яг гарч ирэх гэж байхад нь машин тэргээр үргээчихлээ. Заавал буудна” гээд болдоггүй. Тэгэхээр нь би уурыг нь хүргэх санаатай “Наад тарвага чинь буцалгасан ээзгий шиг чиний том улаан нүүрийг сэмхэн харчихаад буцаж ороод байгааг чи юугаа хардаг юм” гэсэн чинь “Хүн доромжиллоо” гээд сүйд болж билээ. Гэхдээ миний найз сайхан эр байсан юм шүү. Бид тарвагануудаа аваад буцаж очиж, дархан аварга Б.Бат-Эрдэнээр ёстой сайхан боодог хийлгэсэн. Аварга залуудаа их сайхан боодог хийдэг байсныг олон хүн мэднэ дээ. Тэр үед би “Пиат” гэдэг жижиг машинтай байлаа. ХБНГУ-аас Дамдинбазар гэдэг найз маань надад хоёр ширхэг дугуй авч ирсэн юм. Би өмнө нь солих гэж байсан ч зав гаралгүй нэлээн удчихсан. Гэтэл Отгон хоёр тарвага буудсан болоод ч тэр үү, их санаачилгатайгаар “Багш аа, машины чинь дугуйг солиод өгөх үү, түлхүүрээ өгчих” гэдэг юм байна. Боодог хүлээж байсан бид өөр юу хийхэв гэж бодоод өглөө. Гэтэл өнөөх маань хоёр гараа тос болгочихсон “Дугуйных нь хэмжээ багадаад, миний гар томдоод болдоггүй ээ” гэдэг юм байна. Тэгсэн улсын заан Д.Хишигдорж “Алив, би үзээдхье” гээд авч яваад удалгүй сольчихсон. Тэгэхээр нь бид “Отгоны гар хэтэрхий томдоод, Д.Хишигдоржийнх жижиг болохоор тохирч дээ” гээд бид шоолж билээ. Яг үнэндээ Д.Хишигдоржийнх Отгоныхоос хамаагүй том, хүрз шиг шүү дээ. Д.Хишигдорж тиймэрхүү ажилд эвтэй гэдгээ тэр өдөр мөн л харуулсан.

-Зарим жилийн улсын баяр наадмын их шөвөгт шалгарсан дөрвөн бөхийн гурав нь танай хорооноос шалгарч байсан. Тэр мөн л таны гавьяа шүү дээ?

-1989 он шиг санаж байна. Хотын захиргаанд барилга, орон сууцанд зориулсан хөгжлийн даргаар Гомбосүрэн гэдэг хүн ажиллаж байлаа. Тэр хэдэн хүний хамт манай хорооны бөхийн бэлтгэлийг сонирхохоор “Сүүж”-ийн амралтанд ирэхдээ надад “Чи тийм сайн дасгалжуулагч юм бол энэ жилийн улсын баяр наадамд гурван бөхөө их шөвөгт шалгаруулчих. Тэгвэл би чамд орон сууц өгье” гэдэг юм байна. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч наадам болоход Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёр түрүү, үзүүрт шалгарч, Д.Хишигдорж их шөвөгт үлдсэн. Тийнхүү тэр амласан ёсоороо “Байрныхаа түлхүүрийг аваарай” гэхэд нь би “Байр оронтой би илүү байраар яах вэ дээ” гээд аваагүй. Гэтэл дараа нь “20 орчим жижиг байшинтай зуслангийн газар ав” гэхэд нь мөн л “Зуслангийн газарт тогтдоггүй надад хэрэг байхгүй биз дээ. Аягүй бол байшингийнх нь модыг хүмүүс хуулж авч түлээд дуусна” гээд буцаачихсан. Энэ мэт яриад байвал “Хүч” спорт хороотой холбоотой дурсамж надад олон бий.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby magicman » Wed Jul 19, 2017 11:35 am

Өнөө жил Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, “Сүлд” спорт хорооны бөх Цэдэвийн Содномдоржтой ярилцлаа. Олон жил түрүү бөхийн таамагт багтаж, “Манай Со нэг л өдөр том цол хүртэнэ” хэмээн хүлээсэн бөхийн хорхойтнуудынхаа хүслийг биелүүлсэн тэрбээр энэ жил хоймор нутгаас улсын арслан цол хүртсэн тав, улсын наадамд түрүүлсэн долоо дахь хүчтэн болов. Хөвсгөл аймгийн бөхчүүдээс 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн амжилтын буухиаг нь 10 жилийн дараа үргэлжлүүлсэн шинэ арслан маань наадмаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

-Юуны өмнө Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе. Монгол түмэн таныг хэзээ нэгэн өдөр улсын наадамд түрүүлнэ хэмээн олон жилийн өмнөөс дээлийн тань захыг мушгисан. Танд “Бэлтгэлээ л сайн базааж чадвал том цол хүртэх хэмжээнд хүрлээ” гэх итгэл хэдийнээс төрсөн бэ?

-Баярлалаа. Аваргаас бусад цолтон мэндэлсэн энэ жилийн наадамд түрүүлж, улсын арслан болсондоо баяртай байна. Би 2008 онд улсын наадамд анх зодоглосон. Энэ жил ес дэх удаагаа хүч сорин, ес даван түрүүллээ. Ер нь 2009 оноос бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Харцага цол хүртсэнээсээ хойш цолоо ахиулъя, түрүүлж, үзүүрлэх юмсан хэмээн зорьсон маань энэ жил биеллээ. Улсын наадамд түрүүлж, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахдаа хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэн, багш нарыгаа бодлоо. Урьд нь наадмын өмнө олон хүн “Цолоо ахиулаарай. Хичээгээрэй” гэж хэлдэг байсан. Харин энэ жил таарсан хүн бүхэн “Харцага энэ жил өнгөтэй байна. Наадамд түрүүлнэ ээ. Цаг нь болсон” гэхэд нь их бэлгэшээж байлаа. Монгол түмнийхээ бэлгэтэй сайхан үгийн хүч, олон жил үнэнч, шударга барилдсаныг минь бөхийн босоо цагаан хийморь ивээсний ачаар түрүүллээ. Зарим бөх улсын наадмын өмнө том цол авахаа зөгнөдөг юм билээ. Надад тийм мэдрэмж төрөөгүй ээ. Энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор заанаас том цол хүртчих юмсан гэж бодож байлаа. Гэхдээ түрүүлэх юмсан гэж бодоогүй. Улсын арслан цол хүртээд анхны ярилцлагаа уншигч олны хүндлэлийг хүлээсэн “Өнөөдөр” сонинд өгч байгаадаа олзуурхаж байна. Намайг үргэлж дэмждэг “Монос” групп, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хөвсгөл хөгжил” сан, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны хамт олон, бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.



-Олон жил түрүү бөхийн таамагт багтсан хоёр хүчтэн нь түрүүлж, үзүүрлэлээ хэмээн хүмүүс их баяртай байна...

-Ашгүй дээ. Би ч бас тэгж байгааг нь анзаарсан шүү. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ улсын арслан цол хүртсэнээс дутахгүй баярлаж байна. Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа ч Хөвсгөлд зуншлага сайхан болж байгаа гэнэ лээ. Аливаа юм тэгшрэх сайхан юм аа. Манай хоймор нутгийнхан энэ жил сайхан наадаж, азарганы түрүүг ч бас хүртлээ. Наадмын өглөө барилдахаар очиход яагаад ч юм бэ сэтгэл их түгшсэн. Өмнөх жилүүдэд ер тэгдэггүй байсан юм. Наадмын эхний өдөр Т.Болдбаатар уяачийн халиун азарга түрүүлэхэд нь их бэлгэшээж, сэтгэл санаа ч сайхан тайвширсан. Нутгийн маань хурдан буян булган сүүлтэй байж, Төрийн наадмын түрүүг араасаа дагууллаа. Би морь уядаггүй ч уралдаан үзэх үнэхээр дуртай. Хурдан морь барианы зурхайд орж ирэх мөчид өөрийн эрхгүй нулимс дуслуулж, огшдог юм. Ялангуяа бага насны морь хүүхэдгүй түрүүлж ирэхийг харахаар самсай шархирч, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

-Та өмнө нь улсын наадмын дэвжээнд Ө.Бат-Оршихтой хоёр удаа учраа таарахдаа өвдөг шороодсон. Энэ жил түрүү, үзүүр булаалдахын өмнө давна гэх итгэл хэр их байв?

-“Шинэ гарьдаас даагаа нэхэх юм сан. Заавал давна, түрүүлнэ” гэж бодоогүй. Гарьд голох учиргүй сайхан цол учраас тэр. Үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж бодсон доо.



-Улсын наадамд түрүүлснийхээ дараа гараа өргөн баярлаж явахыг тань хараад надад лав хамгийн түрүүнд улсын начин цол хүртэж байсан мөч чинь санаанд буусан...

-(Инээв). Нэг их бороотой өдөр байсан шүү дээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж барилдаад тав даван, улсын начин цол хүртсэн маань санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд үнэхээр их баярлаж, догдолсон шүү. Энэ жил түрүүлснийхээ дараа баярлаж яваад факталсаан (инээв). Сэтгэл их хөдөлсөн болоод ч тэр үү, эмч залууг санамсаргүй түлхсэнийг маань зарим хүн буруугаар ойлгосон байна лээ. Уг нь “Баяр хүргэе” гээд ирэхэд нь “Баярлалаа, хөгшөөн” гээд халти тэврээд өнгөрсөн юм. Санаатайгаар аархаж, үл тоомсорлосондоо тэгээгүй юм шүү.

-Та улсын харцага цолоо гурван удаа баталж, зааны даваанд төдий удаа бүдэрсэн. Ер нь улсын заан цолны босго их өндөр байлаа. Энэ жил улсын харцага цолоо ахиулахын төлөө шинээр улсын начин цолны болзол хангасан М.Бадарчтай барилдахын өмнө дахиад өвдөг шороодох вий гэх айдас байв уу?

-Ээ дээ, заан цолны босго үнэхээр өндөр байлаа шүү. Өмнө нь заан цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан нарт өвдөг шороодсон хүн дээ, би. Тэгэхдээ ганц ч удаа харамсаж байгаагүй. Бүгдэд нь өвдөг шороодсоныхоо дараа “Сайн барилдаарай. Амжилт хүсье” гээд тахимаа өгөн, “Харцагаас том цол хүртэх цаг хараахан ирээгүй бололтой” гэж бодож байлаа. Харцага цолондоо ч хайртай байлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд энэ жил учраа бөхдөө өвдөг шороодон, харцага цолтойгоо дөрөв дэх удаагаа үлдэх вий гэх айдас байсныг нуугаад яах вэ. Барилдааны эхнээс санасан мэхээ зоригтой хийн, шуурхай барилдъя гэж төлөвлөсөн. М.Бадарчийг өвдөг шороодуулан, заан цолны болзол хангасны дараа сэтгэл уужраад, цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон.





-Наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэнийхээ дараа ээждээ үнсүүлэх хамгийн сайхан байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Түрүүлснийхээ дараа гэртээ хурдхан харьж, ээждээ үнсүүлэх юм сан гэж их яарсан. Ээж минь миний барилдааныг жил бүр зурагтаар үздэг юм. Сүүлийн хэдэн жилийн наадамд харцага цолоо ахиулж чадалгүй гэртээ харихад надаас дутахгүй шаналсан хүн бол миний ээж. “Цаг нь болоогүй юм байлгүй. Битгий шантраарай. Миний хүү өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чадна аа. Ээж нь итгэж байна” гэж урам хайрладаг байлаа. Энэ жил түрүүлж, сэтгэлийг нь тэнийлгэлээ. Ижийгээ баярлуулж, жаргалтай байлгахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Түрүүлсэн амжилтыг маань “Toyota”-гийнхан мялааж, шагнасан машинд ээжийгээ суулган явахад сэтгэл их хөдөлсөн шүү. Аав минь өнгөрсөн жил өвчний улмаас бурхан болсон. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Аавыгаа амьд сэрүүн үед нь Төрийн наадамд түрүүлж чадаагүй ч ээжийгээ баярлуулж чадлаа гэж бодохоор сэтгэл минь жаахан тайтгарч байна.



-Аймгийн хурц арслан О.Гантулга таны хүргэн ах гэдгийг бөхийн хүрээнийхэн андахгүй. Олон жил улсын цолд ойрхон бөхийн тоонд багтаж буй түүнийг хоёр ч удаа Төрийн наадамд оноолтоор таарч, давах амаргүй байсан нь мэдээж.

-(Толгой сэгсрэв). Хамгийн хэцүү зүйл энэ. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Бид хоёрыг өнөө жил дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэнээ дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх. Хэзээ нэгэн цагт монгол бөхийн хийморь, олны буян хишиг ивээж, улсын цолтны эгнээнд багтана гэдэгт итгэдэг.

-Бөхийн хорхойтнууд таныг өнөөгийн амжилтад элдэв буруу аргаар бус, хөдөлмөрийнхөө үр шимээр хүрсэн гэдэг юм билээ. Сүүлийн үед цолны найраа гэж айхтар өвчин гарч ирсэн. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Цолны найраа гэдэг харьцангуй ойлголт. Тухайн хүн аль өнцгөөс харж буйгаас их зүйл шалтгаална. Ирээдүйтэй юм уу, нутгийнхаа бөхийг тунаанаас гаргах, өндөр амжилт гаргах замыг нь засахын тулд өвдөг шороодох бол байх л зүйл. Дээр үеэс ийм зүйл байсаар өдий хүрсэн. Энэ жил л гэхэд улсын аварга С.Мөнхбат Ө.Бат-Орших найздаа, Г.Эрхэмбаяр аварга нутгийн дүү Н.Жаргалбаярыгаа тунаанаас гарган, заан цолны болзол хангуулсныг буруутгаж болохгүй. Нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэл бүхнийг мөнгөөр шийдэн, цол хүртэх гэж явахаас тэс өөр гэдгийг ялгаж ойлгох нь чухал.



-Өдий хүртэл танаас хэн нэгэн бөх даваа гуйж байв уу?

-Ёстой тэгж байгаагүй. Бүр нэг ч удаа “Төдөн төгрөг өгье. Унаад өгчих” гэж хэлж үзээгүй. Хэрвээ тэгвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй, үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж хэлнэ.

-Олон жил хөдөлмөрлөөд цолоо ахиулж чадахгүй, танаас бүр сүүлд гарч ирсэн хүчтэнүүд түрүүлж, үзүүрлэн, том цол хүртээд байхаар юу бодогдох юм бэ?

-Үнэнийг хэлэхэд “Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ” гэж би өөртөө амласан. Би өдий хүртэлх хугацаанд ганц ч удаа худлаа унаж, хэн нэгнийг найраагаар давж ард түмнээ хуураагүйгээрээ бахархдаг. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, тууштай хөдөлмөрлөж чадвал амжилт хүнийг шагнадгийг бүр их мэдэрлээ.

-Сүүлийн жилүүдэд барилдааны үеэр үндэсний бөхийн дүрмийн эргэлзээтэй заалтаас болж маргаан, будлиан нэлээд гарч байна. Та 2011 оны улсын наадмын долоогийн даваанд Ч.Санжаадамба аваргад нэлээд эргэлзээтэй байдлаар унасан. Өнгөрсөн жил П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагва, энэ онд Ч.Санжаадамба Г.Ганжад нарын барилдаан их маргаантай болж, олныг талцуулсаар байна. Барилдааныг нь буруу засаж, бөхчүүдийг хөдөлмөр, амжилтаар нь хохироохгүйн тулд хэрхэх нь хамгийн зөв гаргалгаа бол?



-Нэгэнт өнгөрсөн юмны талаар ярих дэмий. Тухайн үед хөлийн цэц, засуулын л гаргасан шийдвэр. Энэ талаар тодорхой мэдэх, тэгэх, ингэх хэрэгтэй гэж зөвлөх юм алга.

-Барилдааны үеэр улсын гарьд Б.Гончигдамбын гарыг нь хөшсөний улмаас зодоглох эрхээ хэсэг хугацаагаар хасуулсны чинь дараа зарим ивээн тэтгэгч нүүр буруулж, нэлээд хүнд байдалд орсон гэх яриа олны дунд байдаг юм билээ. Үнэн үү?

-Тийм юм болоогүй ээ. Тухайн үед Б.Гончигдамбын гарыг санамсаргүйгээр хөшчихсөн юм.

-Та бөхийн спортод 14 жил зүтгэж байна. Бөх барилдаж эхэлсэн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Өвөө, аав, том ах маань сумын заан цолтой, орон нутагтаа олны хүндлэлийг хүлээсэн сайхан бөхчүүд байсан. Сумын заан цол бидэнд их ээлтэй. Багаасаа тэдэн шигээ бөх болохыг мөрөөдөж, энэ спортод хорхойссон. Тэр мөрөөдөлдөө 17 настайдаа буюу 2003 онд хүрч, бөхийн спорттой амьдралаа холбоход Дундговь аймгийн харьяат, аймгийн заан Мөнхтөр их нөлөөлсөн. Намайг тухайн үеийн “Монгол газар” клубийн дасгалжуулагч Мөнхсүх багштай танилцуулж, шавь оруулж байлаа. Би үндэсний бөхийн хажуугаар Г.Жамсран, Б.Баттулга багш нарын удирдлагад жүдо, чөлөөтөөр давхар хичээллэсэн. 2006, 2007 онд аймгийнхаа наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн. Дараа жил нь улсын наадамд анх зодоглохдоо Төв аймгийн заан Ч.Бямбадоржид өвдөг шороодож байлаа.

-Бөхчүүдээс хэн, хэнтэй дотно нөхөрлөж явдаг вэ?

-Өө, тэгээд бүх л хүчтэнтэй гэмгүй сайхан нөхөрлөж, түшиж явдаг даа. Хамгийн дотнын найз минь улсын харцага А.Цацабшир. Бид хоёр дэвжээн дээр өрсөлдөгч. Харин амьдрал дээр сайхан найзууд. Найз минь энэ жил улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж, шөвгөрлөө.

-Та эхээс 10-уулаа. Өнөр өсөх их сайхан биз.

-Тэгэлгүй яах вэ. Би дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Олуулаа, өнөр өсөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Манайх 1999 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Намайг тавдугаар анги төгсдөг жил л дээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдэд зуныхаа амралтаар ажил олж хийх шиг хэцүү даваа байхгүй. Гэртээ зүгээр сууж байхаар гэрийнхэндээ нэмэр болъё гээд “Нарантуул” захад тэрэг түрэн, хүмүүсийн ачаа зөөдөг байлаа. Овоо хэдэн төгрөг олон, хүнсээ авч дөнгөдөг байсан шүү. Би найм дахь хүүхэд нь болоод ч тэр үү, шинэ хувцас өмсөнө гэдэг нүдний гэм. Ах, эгч нарынхаа хуучин, багадсан хувцсыг л өмсөж өссөн дөө. Манайх төмөр хоёр ортой, гэрт амьдардаг байлаа. 10-уулаа гэрийнхээ хойморт гөөхийлдөөд унтдаг байсан сан. Томчууд нь голоор, багачууд нь захаар унтана. Учир нь томчууд нь захаар унтахаар хөл нь оронд тээглээд байдаг байсан юм.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Эхнэрийг маань Уянгаа гэдэг. Ховд аймгийн харьяат, санхүү, эдийн засагч мэргэжилтэй бүсгүй бий. Олон жил ар талыг минь найдвартай дааж, бэлтгэл хийх боломжоор ханган, амжилтын төлөө надаас дутахгүй мэрийж, хөдөлмөрлөсөн ханьдаа баярлалаа.

-Та их тайван, дөлгөөн юм. Бөхчүүд их сайхан дуулдаг юм билээ.

-Хүмүүс тэгж хэлдэг юм. Хөдөө явахдаа, сэтгэл санаагаар жаахан унасан үедээ ардын дуу сонсох сайхан шүү.

-Төрийн наадамд түрүүлэх зорилготой байсан гэсэн. Харин одоо дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?

-Одоогоор тэгэх, ингэх юм сан гэж бодож, төлөвлөж амжаагүй явна аа. “Дараа жил түрүүлнэ, аварга болно” энэ тэр гэж том амлаад яах вэ. Мэдээж юуны түрүүнд олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, арслан цолондоо эзэн болж явахыг хичээнэ. Шинэ цолны маань хүндэтгэлийн мялаалга, Тосонцэнгэл сумын наадамтай хамт энэ сарын 27-нд болно. Нутаг руугаа хурдхан явах юм сан гээд сэтгэл их догдолж байна.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Chin-T-Mac » Fri Nov 24, 2017 3:15 pm

Гоё нийтлэл байна...

http://www.ub.life/p/3538
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7615
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цогоо » Sat Nov 25, 2017 1:10 pm

Ёстой сайхан ярилцлага байна. Тэр Насаа багшийн уйлдаг хэсэг дээр сонин болж байна шүү. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17464
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Sat Nov 25, 2017 1:32 pm

Энийг дээр харсан... тэгээд зуны явдлыг бодохоор муухай л санагдсан... одоо тэ гайгүй эвтэй бдаг бга даа... энэ хоёр маань ккк... Насаа багш ч сайхан гар өглөө нь гарчихсан дэлгүүр хэсжийсэн гэсэн ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38823
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Sat Nov 25, 2017 1:45 pm

Hartsaga bolchhoor bn, deeguur unachlaa humuus, chi yav gsn yum shig bgan ug n.
Ghde Enkhbat uuruu deed hun nad dr mungu gargahgui biz gd hereggu hereggu gsn l gd bsn.
Eniig ghde yag naidvartai gj helj chadhgue, surag
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16013
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Sat Nov 25, 2017 2:57 pm

ер нь мөнгөөр цол авч байгаа гаруудыг ойлгохгүй юм..
тэгж цол аваад яана даа
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 715
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Sat Nov 25, 2017 6:28 pm

Nasaaraa duuduulna ter tsolooroo.
Nemeed uuruu neg ch tugrug gargahgui gol n
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16013
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Тошилоо » Sat Nov 25, 2017 7:18 pm

үхсэн нохойн оцгор
амьд явах хугацаандаа л дуудуулна биз
тэгж авсан цол гутамшгийг дааж явах мөн хэцүү еэ
буянаараа болог
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 715
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цогоо » Sun Nov 26, 2017 1:41 pm

Энэ "Үхсэн нохойн оцгор" гэж хаана гардаг эсвэл хаанахынхны хэлдэг үг вэ? Өмнө нь ганц хоёр хүн хэрэглэж байхыг харж байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17464
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Makaveli » Sat May 18, 2019 2:54 pm

Х.БАЯНМӨНХ: ДОПИНГ А.СҮХБАТААС ЭХЭЛСЭН БАЙЖ БОЛОХ ТАЛТАЙ



Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртлээ. Энэ талаар болон монгол бөхийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртсэнд баяр хүргэе. Монгол бөхийн бүх мэхийг судалж, бүгдийг тайлбарлан, зурагжуулж судалгаа хийнэ гэдэг маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил байх. Та хэдэн жил энэ судалгааг хийж үр шимийг нь өнөөдөр хүртэж байна вэ?

-Маш олон жилийн судалгааны үр дүн л дээ. Монгол бөхийн мэхийг зохиогоод гаргаад ирчихсэн зүйл огт байхгүй. Бүгд л олон зуун жилийн турш аав нь хүүдээ, ах нь дүүдээ, багш нь шавьдаа зааж сургаж, захиад, ард түмэн ард түмнээрээ дамжуулан монгол бөхийн мэхийг хадгалж ирсэн. Олон зуун жил мэхийн судалгаа хийгдээгүй. Үндсэндээ би сүүлийн 46 жил судаллаа. Хорь гаруй жилийн дараа дэд докторын зэрэг хамгаалсан. 25 жилийн дараа шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Үүнд маш өргөн хүрээтэй судалгааг хийсэн. Цаг хугацаа их зарсан. Хүч, хөдөлмөр их зарсан. 725 мэх байна гэдгийг нээгээд нэг бүлэгт зохиол гурван ном бичээд одоогийн байдлаар бэлэн болоод байгаа. Гэхдээ цаашаа мэх бас байгаа. Мэх судалж байх хоорондоо би юуг ойлгов гэхээр ер нь монгол бөх гэдэг аугаа баян түүхтэй. Монголын ард түмэн амьдралын бүх үйл ажиллагаа, хүсэл мөрөөдөл, монгол орны нүүдлийн мал аж ахуйн амьдрал ажил хөдөлмөр, хашаа хороо барих, хангал догшин морь мал сургах зэрэг бүх амьдралынхаа явцад үйлдэх хөдөлгөөний эв дүй өөрийнхөө санаа бодол гээд бүх зүйлээ монгол бөхөд шингээчихсэн. Монгол бөх бол аргагүй Монголын ард түмний дээд соёл, дээж юм. Хурга хаших ганц ажлыг л нарийн ажаад үзэхэд мэхийн олон техник явж байдаг. Энэ нь Монголын ард түмнээс урган гарсан соёл гэдгийг харуулж буй хэрэг. Тиймээс аргагүй монгол түмний түүхэн уламжлалын цогц гэж үзээд мэх судлах ажиллагаагаа эхэлж байсан.

-Анх мэхийг яагаад судлах болов?

-Ш.Ванчинхүү гэж Ховд аймгийн харьяат арслан хүн байсан. Ш.Ванчинхүү гуай анх монгол бөхийн мэхийн талаар хоёр гурван зүйлийг гаргасан. Өөр мэхийн тухай гарсан шинжлэх ухааны баримттай юм байдаггүй. Би судалгааныхаа ихэнх цагийг аргаа буруу хийснээс болоод алдсан үе бий. Яагаад гэвэл хуучны бөхчүүд гар мэх, гар хөлийн хавсарсан мэх гэсэн аргаар судалж байсан. Түүгээр судлахаар явахгүй болохыг хожим ойлгосон.

Гараараа мэх хийж байхад хөл орохгүй байна гэж байхгүй. Хөлөөрөө мэх хийж байхад гар орохгүй байна гэж байхгүй. Тиймээс энэ судалгааны арга ерөөсөө биш болсон. Сүүлд ямар арга олж авсан гэхээр монгол бөхийн зодог шуудаг дэлхийд байдаггүй энэ өмсгөл бол ерөөсөө барьж мэх хийх зориулалттай. Таван газраас барьцтай. Таван газраасаа мэх хийдэг. Барьцаар нь ялгаж мэхний судалгаа хийхэд судалгааны ажил маш эрчимтэй явж эхэлсэн. Би Монгол орны 21 аймаг 260 гаруй сумаар судалгааны ажлаа хийж явсан.

-Та өөрийн барилдсан барилдаанаа тоолж үзсэн үү, ойролцоогоор хэдэн удаа хэдэн хүнтэй барилдсан бол сонирхолтой тоо гарах байх даа?

-Нийтдээ би гадаад дотоодын 1100 гаруй тэмцээнд 13000 бөхтэй гар зөрүүлсэн тооцоо бий. Энэ туршлага дээрээ тулгуурлан Монголын өнцөг булан бүрд сумын бөх ч гэсэн эвгүй барьц, эвгүй хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл эзэмшсэн байдаг.

-Тэгэхээр газар нутгийн байршлаасаа хамаараад мэх өөр байна гэсэн үг үү?

-Газар нутгийн байршлаас хамаарч, орон нутгийн бөх хөгжиж байгаа соёл, ямар хүмүүс барилдааныг удирдаж ам гаргаж явна түүнийгээ бас дуурайдаг, тэр мэхээ ач холбогдолтой хэмээн ойлгож, нутаг орны аж ахуй эрхлэх онцлогоос хамаарна. Мөн нутаг орны байгалийн байдал, уул хадтай юу, гол мөрөнтэй юу, говь элсэн талтай юу гэдгээсээ хамааран нөлөөлөх нөлөө өөр. Ингээд газар нутаг бүрт өөр өөр өвөрмөц барьц, өвөрмөц мэх, өвөрмөц хөдөлгөөн нь мэхэндээ шингэсэн байдаг. Аргагүй монгол бөх ард түмний бүтээл. Хэний ч оролцоогүйгээр Монголын ард түмэн бүтээсэн, аугаа том соёл гэдгийг олж мэдлээ.

-Бөх гэдэг нэг талаараа бас тулааны урлаг шүү дээ. Тулааны мэхүүд хэр их байдаг, тэр мэхүүдийг цэрэг байлдааны сургалтад ашиглаж болох уу?

-Бүр нарийн яривал монгол бөхийн барилдаан гэдэг цэргийн урлаг, дайн дажин, өмч булаацалдах аян дайнд оролцох үйл хэрэг юм. Тэд нь бяр чадалтай, овсгоо самбаатай, зоригтой чадалтай, хурдан хөдөлгөөнтэй хүмүүс манлайлан толгойлж тэднийхээ сүр хүчинд бусад нь дагалддаг байсан. Энэ нь явсаар хээрийн зэрлэг араатныг гэрийн тэжээмэл болгон гаршуулж нэг овог жаахан эд хөрөнгөтэй болохоор түүнийгээ булаацалдах дайн өрнөнө. Тухайн үед илд зэвсэг гэж байгаагүй. Гардан тулаанаар шийднэ. Ингээд давсан буюу ялсан нэгнийгээ аялдан дагадаг байсан. Тиймээс бас нэгэн тулааны урлаг. Цэргийн сургалтад үндэсний бөх одоо ч бий. Ядаж л наадмаар цэргүүд хоорондоо барилдаад аваргаа тодруулдаг.

-Таны судалсан 725 мэх цаашид улам баяжин нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Мэх гэдэг хөдөлгөөний том илэрхийлэл. Миний судалгааны нэрэнд “Ов мэх” гэж бий. Тэгэхээр ов гэдэг үг мэх гэдэг үгтэй хамт оролцож явах ёстой. Овсгоотой, хөдөлгөөнтэй, мэдрэмтгий, сэргэлэн цовоо, шийдэмгий хүмүүс мэхээ хийж чаддаг. Тиймээс ов мэх хоёулаа хоорондын шүтэлцээтэй зүйл гэдгийг олж харсан. Мэх бол нэг хэсэгтээ устана. Одоогийн байдлаар манайд сууж өмсөх, сээрэн дунгуй гэдэг мэхийг хийхгүй их удсан. Гэтэл энэ нь хэсэг хугацааны дараа гараад л ирнэ. Хийдэг хүмүүс нь ч гарч ирнэ. Хариулт, хамгаалалтыг хийдэг бөх ч гарч ирнэ. Мэхүүд шилжилттэй хөдөлгөөнтэй, нэг хэсэг гарч ирээд дүрэм нь яаж өөрчлөгдөж байна түүндээ зохицон гарч ирээд эсвэл түр зуур ашиглагдахгүй болох, хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд давтагдаж байдаг.



-Та бөхийн маш олон төрлөөр барилдаж явсан монгол бөхийн амьд домог. Монгол шиг олон мэхтэй бөх байдаг уу?

-Монгол бөхөд хүрэх бөх байхгүй, харьцуулах аргагүй. Монгол бөх үнэхээрийн баялаг. Монгол бөхийн мэх тохойлдох, өвдөглөхөд унасанд тооцдог учир мэхийг маш чадамгай сурах шаардлагатай. Маш олон комбинацитай, давтамжтай. Ганцхан мэх хийгээд л хаячихдаг зүйл биш. Нэг өмсдөг хүн гараад ирэхэд нийтээрээ нэг хэсэг өмсдөг болох жишээний. Нэг хэсэг хошуурч бөөгнөрч, шилжиж байдаг жамтай. Мэхэнд байгаль цаг уур бас их нөлөөлдөг. Өндөр уултай, хад асгатай газрын бөх огцом мэхтэй, бяр ихтэй, ясархуу байдаг. Нам тал газрын хүмүүс хөдөлгөөнтэй. Уудам тал газар хөдөлгөөн нь илүү хангагдах боломжтой байдаг юм байна. Уултай газар хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал. Надад бөхийн судалгаа хийхэд бүх боломж хангагдсан. Би өөрөө барилддаг, багшилдаг, судалдаг болсон. Би чөлөөт бөх, жүдо, сонгомол бөх, самбо гээд бүгдийг нь барилдаж үзсэн. Бараг бүгдэд нь аварга болсон хүн шүү дээ. Энэ мэхийг судлах суурь бааз, үндсийг тавьж өгсөн. 725 мэхний зөвхөн зургийг нь авахад би арванхоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Зургийг боловсруулна. Бүгдэд нь тайлбар хийнэ. Миний гурван боть номонд нэг түм орчим бичлэг бий. Тэгээд десартациа 350 хуудсанд багтаан бичээд хамгаалсан л даа.

-Одоо хоёулаа монгол бөхийн хариуцлагын талаар ярьж эхэлье. Жишээ нь, сумотой харьцуулахад сумогийн Аваргуудын зөвлөл гэж бий. Тэд үндэсний бөхийнхөө өмнө маш том хариуцлагыг үүрдэг. Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөл гэж бий юу, аваргууд үндэсний бөхийнхөө өмнө хариуцлага үүрдэг үү?

-Аваргуудын зөвлөл гэж бий. Гэхдээ үндэсний бөхийн холбооны дүрмэнд заагаагүй. Тиймээс Аваргуудын зөвлөл гэсэн ёс төдий юм л байна. Тэгээд тэд нар урт хошуугаа барьдаг, нэг нэгэндээ илүүрхдэг байдал гарч ирээд асуудал шийдэж чадахгүй байна. Тиймээс би одоо монгол бөхийн ёс жудгийг, ёс суртахууныг жинхэнэ монгол бөхийн гарал үүсэл үндсэн агуулгатай нь холбож өгөхийг хичээж байна. Энд зургаан шинэчлэлт хийхэд хуучин хэв маягтаа орно гэдэг бодолтой явна.

-Өнөөгийн бөхчүүдийн ёс зүй хэр байгаа вэ?

-Монгол бөх маш ёс жудагтай. Ардын сурган хүмүүжүүлэх ухаан. Өвгөд дээдсийн маш өндөр ёс зүйтэй. Бөх хүнээ монголчууд маш их дээдэлдэг. Хоймортоо залдаг. Дээрээ суулгаж бурхан шиг шүтдэг. Яагаад гэвэл бөх хүн монгол хүний хамгийн дээд ёс суртахуунтай, хамгийн зөв шударга үйл явдалтай, ард түмний өмнө үнэнч шударга барилддаг, ард түмнээ эр зоригтой гайхам барилдаанаараа баясгадаг, ард түмнээ амьдрал тэмцэлд дуудаж байдаг тийм аугаа, маш том хэрэгсэл юм. Хамаг Монголын хаан төрийг байгуулахдаа Чингис хаан бөх толгойлуулж байсан гэдэг. Наадам хийж, цэрэг эрсээ баярлуулан хийморийг сэргээдэг байж. Ялалт байгуулаад ирэхээрээ бөх барилддаг. Хамаг Монголыг байгуулах гэж ядарч зовох үедээ Чингис хаан хажуудаа бөхчүүдээ л дагуулж явдаг байж. Дэв Тэнгэрийг үзэл бодол нэгдэхгүй болоод ирсэн цагт Чингис хаан түүнийг дуудсан. Дуудаад орж ирэхэд нь хэдэн үг солиод таарахгүй болохоор аваад гар борвийг нь бохируул, бөгсийг нь шороодуул, гадаа дөрвөн бөх бэлдчихсэн байгаа гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд бөх хүн Монголын төрт ёсыг буй болгох, улс их орон, төрийн үйл хэргийн төлөө маш үнэнч зүтгэж явсан төр ард түмний итгэлийг олсон баяр наадмын чимэг байжээ. Гэтэл өнөөдөр монгол бөхчүүдийн сахилга ёс зүй түүхэн уламжлалт зүйлийг асар уландаа гишгэж маш олон дутагдал гаргах болсон. Монгол бөхийн тэргүүлэх албыг мэдэх мэдэхгүй хүмүүс эзэгнэж байгаа. Дураараа авирлан асуудал шийдэж байгаа зэрэг янз бүрийн үйлдлүүд монгол бөхийн нэрийг доош унагаж байна. Одоо хамгийн шившигтэй нүүр хийх газаргүй болгож байгаа асуудал бол даваа бүрдээ шавдаг. Начин болон бусад цолыг худалдаж авдаг. Мөнгө өгдөг, авдаг гэсэн ийм их яриа гарах болсон. Би бол түүнд итгэхгүй байгаа. Гэхдээ олон түмэн яриад нийгмээрээ шуугьж байгаа асуудлыг мэдэхгүй хаачих вэ. Одоо сүүлийн үед ийм юмыг таслан зогсоох арга боловсруулаад явж байна л даа.

-Танд мэдэгдсэн юм байхгүй юу?

-Надад бол мэдэгдсэн юм байхгүй. Ярьдаг. Тэгж байна, ингэж байна гэж ярьдаг. Нүдээр үзээгүй, би ингэж байна гэдэгт нь итгэдэггүй. Одоо бараг итгэлтэй болох шахаж байна. Олон хүн олон удаа ярилаа. Худал зүйлийг мянга яривал үнэн болдог гэдэг шүү дээ. Би монгол бөхийн барилдааны шинжлэх ухааны ажлыг хийлээ. Нас ахилаа. Тиймээс монгол бөхийн барилдааны зургаан шинэчлэлд оруулах зорилготой явж байна. Энэ зургаан шинэчлэлийг хийвэл монгол бөх өөрийн хэв маягаа олно. Ард түмэндээ өөрийн гэсэн нэр хүндээ олно. Тэгэхээр гайхамшигтай сайхан бурхан шиг шүтдэг хүмүүс тэндээс гараад ирнэ.

-Ямар шинэчлэл хийх вэ?

-Түүнийг одоо хэлэх арга байхгүй. Одоо хэлчихвэл цөмөөрөө хагас дутуу хийгээд "Будаа идээд" дуусна. Жинхэнэ төгс хийж чадахгүй. Будлиулаад хаячихна.

Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай

-Бөхчүүдээс допинг илэрлээ гэж сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Дэлхийн бөхийн холбооноос гаргасан хориотой эм бэлдмэл хэрэглэх явдал А.Сүхбат аваргаас эхэлсэн гэх яриа байдаг. Энэ хэр үнэн, бодит зүйл вэ?

-Энэ үнэн байж болох талтай. Яагаад гэвэл бяр чадлаа нэмэгдүүлэх талаар олон улсын харилцаа их өргөжжээ. Дэлхийн даяарчлал явагдаж байна. Нэг улсад нэг тамирчин хэрэглээд бяр чадалтай болж байгаа зүйлийг дэлхий ертөнц даяар хүлээгээд авчих боломжтой болсон байна шүү дээ. Дэлхий түүнтэй тэмцэж байгаа. Монгол орон энэ допингтой тэмцэх ёстой. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ нь шударга бус зүйл. Хоёрдугаарт, манай шилдэг эрчүүдийн генийг алдагдуулах, эд, эсийн гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үр хүүхэд, удам судар, өөрийн бие организм гээд бүх зүйлд нь хортой нөлөөлж байгаа энэ нийгмийн том өвчин болж байна. Жишээд үзэхэд хар тамхитай ойртох эд. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Манайх бол Олон улсын олимпийн хорооны дүрмийн баримтлалын дагуу явдаг. Тэр буруу. Бид өөрсдөө хууль гаргах хэрэгтэй. Баяр наадмын тухай хуулийг 2016 онд батлан шинжилгээ авна гээд л заачихсан. Сүүлийн үед бөхчүүдийг сонгоод тэрнээс ав гэж дуудаад, илэрхээр нь барилдах эрхийг хасдаг. Шүүх хуулийн байгууллага хүний эрх зөрчдөг. Шүүхийн шийдвэрийн л үр дүн. Манай Монгол Улсад монгол бөхөд шүүхийн шийдвэр нь асар том дутагдалтай. Энэ бол маш бохир үйлдэл. Монгол бөхийн шударга ёс, ёс суртахуун, монгол бөхийн сайн сайхныг устгаж байгаа үйлдэл.

- Шинээр гарч ирж буй залуу бөхчүүд дээд үе, ахмад настнаа хэр хүндэлдэг вэ?

-Хүндэлнэ. Миний хувьд ямар ч залуу бөхөд үг хэлсэн анхааралтай сонсдог. Надтай л харьцаж байгаа залуу бөхчүүдээр төсөөлөхөд ахмад үеэ маш их хүндэлдэг юм байна. Үг сайн сонсдог, сайхан ёс жудагтай, ёс суртахуунтай байгаа юм байна гэж бодогддог. Зарим нэг үйлдлүүд бол дутагдал гардаг. Бөхийн цээртэй зүйлүүд гарч ирж байгааг дор нь зогсоох хэрэгтэй. Тэр допингийн асуудлыг бол Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулчих хэрэгтэй. Бүх бөхчүүдээс авах шаардлагатай. Тэгээд хяналттай хуулийн дор авна. Хуулиараа барилдах эрхийг хасах юмуу, цолыг хурааж авах гэх мэтээр шийддэг байвал зохино. Ингээд боловсронгуй нэг багц хууль болгоод оруулчих юм бол амархан шийдэгдэх асуудал. Жишээлбэл, манай бөхийн барилдааны хууль 21 жил өөрчлөгдөөгүй. Ямар ч холбооны дүрмэнд захирагдаагүй. Дөрвөн жил болоод л нэг өөрчилж байдаг. Хэлэлцэж засч байдаг тийм номтой. Ингээд яваад байхаар дутагдал үүснэ биз дээ. Энэ бол гажуудал. Нийтэд зориулсан юм байхгүй. Нэг хүнд зориулчихаад алдас болгочихоод бусад нь түүнийг нь хэрэглэдэггүй. Ийм бүдүүлэг зүйл хүртэл гарсан. Дураараа авирлах асуудал Үндэсний бөхийн холбоонд маш их байгаа.

-Энэ асуудлыг яаж цэгцлэх ёстой юм бол оо?

-Дүрмийг сайн сахиулах хэрэгтэй. Цэцдийн зөвлөлийн бага хурал байдаг. Түүнээс барилдааны дүрмийг сайн бод оод, бөхчүүдтэйгээ ярьж байгаад, мэргэжилтэн эрдэмтэд бүгдийг нь цуглуулаад сайн дүрмээ гаргаад, сахилга зөрчсөнийг хатуу шийтгэж, түүнийгээ баримтлуулж сурах хэрэгтэй. Тэгээд л нэг таньдаг хүн нь орохоор за яахав гээд барилдуулчихдаг. Жаахан шүүмжилэхээр “Боль, битгий барилдуул” гэх жишээний. Ийм л цагийн аясаар явж ирлээ. Нэг дүрэм баталсан бол дөрвөн жил түүнийгээ өөрчлөхгүй, ягштал баримтлах хэрэгтэй. Түүнээс нэг хүнд үйлчлээд нэг хүнд үйлчилдэггүй дүрэм байх ёсгүй. Ер нь аливаа нэгэн спорт дэлхийд ч бай, Монголд ч бай яаж амжилттай явдаг вэ гэхээр тоглоомын дүрмийг сайн зохиож өгөх хэрэгтэй. Тиймээс бөх барилдах дүрмийг нь сайн зохиож өгөх шаардлагатай. Тэгээд түүнийгээ ягштал биелүүлэх ёстой. Дэлхийн спортууд ч тийм л байдаг.

-Одоогийн дүрэм нь хэр тодорхой заалттай, ямар дүрэм байх уу?

-Дүрэм уг нь байна. Тэр нь хуучирсан. Хэдэн онд зохиогдсон, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Ямар дүрмээ баримтлах нь мэдэгдэхгүй. Олон жил хэлэлцээгүй. Бөхийн холбоо гэж Монголд одоо байхгүй. Зүгээр л эрх мэдэл, бөхийн өргөөг булаацалдсан хэдэн хүн байдаг болохоос бөхийг сайжруулъя гэсэн хүмүүс ерөөсөө байхгүй. Нэг нь нэг юм хэлээд л алга болдог. Тэгээд л худал хэлдэг. Тийм зүйл маш их дэлгэрсэн.

-Бараг хагас жил Монгол бөхийн өргөө үйл ажиллагаа явуулсангүй. Саяхнаас үйл ажиллагаа нь сэргэлээ. Цаашдаа Монгол бөхийн өргөөний асуудал хэрхэх бол?

-Ер нь бол Монгол бөхийн өргөөг булаацалдаад байгаа нэг ч хүн байхгүй. Худлаа тийм нэр өгч олон түмний толгойг эргүүлж байгаа болохоос өргөөг авах гэсэн хүн манай бөхчүүд, бөхийн хүрээнийхэн дунд нэг ч байхгүй. Эрх мэдэл булаацалдсан асуудал л үүссэн. Өөрөөр хэлбэл хууль дүрэм зөрчөөд нэг хэсэг нь дураараа байдаг. Бодвол түүнээсээ ашиг олдог юм байлгүй.

- Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө л өрсөлдөөд байгаа гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн төлөө. Тэр ажлыг явуулах эрхийн төлөөд л өрсөлдөөд байгаа. Эрх мэдлийг хуучин маягаар нь эзэмшээд дураараа, дүрэм номд баригдахгүй байхыг хүсдэг. Хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг ч юмуу, ашиг хонжоо хайдаг ч юмуу яадаг юм мэдэхгүй. Нэг тийм эрх ашиг байх шиг байна. Би бол тэнд ажиллаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. 17 жилийн дотор хяналтын шатны шүүхийн хоёр шийдвэр гарлаа шүү дээ. Тэгтэл ажлаа өгдөггүй. Шүүхдээд л ажлаа хийгээд байдаг.

- Монгол бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарыг ямархуу ажилласан гэж боддог вэ, монгол бөхийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсан гэж бодож байна?

-Монгол бөхийн хөгжлийн төлөө Р.Нямдоржийг би ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Тэр хүн өргөө барьж холбоо байгуулаад бөхийн төлөө их зүйл хийсэн. Ер нь их менежмэнт сайтай хүн юм. Өдийг хүртэл бөхийн өргөөг авч явсан. Гэхдээ бөх хүн биш учир бөхийн амьдралд орж үзээгүй. Өөрөөр хэлбэл бөх хүний дотоод ертөнцөт амьдралыг мэдэхгүй. Тэр хүн хэдэн хүний үгэнд ороод болох болохгүй юм их хийдэг. Арслангийн бодлогыг буруу зохиосон. Үүнээс болж арав гаруй жил арслан төрөөгүй. Түрүүлсэн бөхөд арслан цол өгнө гээд дүрэм гаргачихсан. Түрүүлж өгдөггүй. Тэгээд харцага, гарьд гэдэг хоёр цол нэмсэн. Энэ бол бөхийн түүхэнд байгаагүй зүйл. Нэг удаа орж ирээд гарсан байж болно. Шигшигдсэн дөрвөн цолоо л өгдөг баймаар. Тэр цолоо заримд нь өгдөг. Заримд нь өөр журмаар өгдөг. Алагчилж үздэг. Тэгээд яаж байна гэхээр бөхийн барилдааны жинхэнэ амин сүнс болсон зүйлийг мэдэхгүй учраас шинэчлэлт хийж чадаагүй. Зүгээр л нэг сонирхогч идэвхтэй хүний хийдэг зүйлийг номон дээр бичиж, дүрэм ном янз бүрийн зүйл гаргах ийм л зүйлүүд хийсэн.

-Арслангийн дүрмийг буруу баталснаас болж арван хэдэн жил арслан төрөөгүй гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд жил бүр өөр хүн түрүүлдэг боллоо. Олон аварга, арслан төрлөө. Энэ юутай холбоотой вэ, таны үед нэг бөх олон жил дараалан түрүүлж далай, даян дархан аварга болдог байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад авсан цолоо баталж чадах нь ховор болов?

- Миний үед бол өрсөлдөөнтэй байсан. Тэр үед би гурваас илүү дараалан түрүүлж үзээгүй. Би найман аварга, арван хэдэн арслантай үзэж байсан хүн шүү дээ. Сүүлийн үед өрсөлдөөний чадвар, бөхчүүдийн ур чадвар өсч байна. Нэг хүн давамгайлаад байх боломж алга болж. Судалж байна. Сайн муу талаа ойлголцож байна. Дараагийн асуудал нь дүрмийг шинэчлэхгүй бол шинэ цолтнууд төрөөд байгаа асуудалд жаахан сэжигтэй хандаж байна. Начин цолтны даваа их буруу байгаа. Үүнийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй. Наадмаас өмнө. Начны давааг мөнгө өгч худалдаж авдгийг устгачих маш амархан арга байна.

- Ямар арга байна. Түүнээсээ ганц нэгийг дурдвал?

-Түүнийг хурал хийж, бөхийн холбооны дүрэмд оруулж байж л өөрчилнө. Тэгэхгүй наана нь зарлачихвал эсэргүүцэл үүсчихдэг байхгүй юу.

-Тэгэхээр таны бодлоор Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр заавал бөх хүн л ажиллах ёстой гэсэн үг үү?

-Болж өгвөл бөх хүн байх ёстой. Бөх бөхдөө нэлээн ажил хариуцаж сурсан хүнийг бөхчүүд дундаасаа сонгоод томилох хэрэгтэй байгаа л даа.

-Таны хувьд бодсон хүн бий юу?

-Надад бол олон байна л даа. Тэрийг хурал болоход хэлэлцээд тунгаагаад сонговол хүн зөндөө бий.

-Та түрүүн хэлсэн, би 13000 гаруй хүнтэй нударга зөрүүлэн барилдсан гэж. Тэгэхээр тэр олон хүн дундаас сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Зөндөө бий. Миний барилдсан бөхчүүд дунд онгоцны инженер, үйлдвэрийн инженер, их эмч, багш, барилгачин, морин тэрэгчин, далайн тээвэрчин гээд байхгүй мэргэжлийн хүн байсангүй ээ. Энэ чинь юу хэлээд байна гэхээр төрөл бүрийн мэргэжлийн өөр өөр боловсрол мэдлэгтэй хүмүүс байгаа юм. Барилдаж байх хугацаанд бол барилдах дүрэм нь нэг. Боловсрол мэдлэг нь өөр өөр. Тэгээд тэр дүрмэнд хандах хандлага нь бүгд өөр. Тухайн үед дэвжээн дээр гараад гурав гурваар гурван үе барилдахад есөн минутын дотор тэр хүнийг таньж мэдээд зохицуулаад, дутагдалтай талыг нь ашиглаад, сайн талаас нь өөрийгөө авраад барилдааныг ялалтаар дуусгана гэдэг бол хүн хүнээс асар их авьяас шаардана. Секундээр уралдаж, оюун ухаанаа ажиллуулж, тэр хүнийг таних нь чухал. Өрсөлдөгч маань ийм хүчтэй, ийм мэхтэй, ийм талтай юм байна. Үүнд нь орж болохгүй. Үүнээс нь зайлж, тэр талдаа арай муу юм шиг байна, ийм мэхэнд тааруу бололтой үүнийг хийгээд ялах боломжтой юм байна гэх мэтчилэнгээр дотроо байнга бодлого боловсруулж байдаг. Ер нь бөх хүнээс нэг барилдаанд маш их ухаан шаарддаг. Янз бүрийн арга зальтай хүн гарч ирнэ. Ядраад үхэх шахаад за энэ муу шүү тэнхээгүй болох нь гэж бодоход л хоёр тахимаар аваад өргөөд чулууддаг хүн зөндөө бий. Баруун хөл рүү орох гэж байна даа гэж бодоход л хуураад зүүн хөлийг авдаг, айлган сүрдүүлдэг, өөрийнхөө мэхэнд дууддаг гээд элдэв дээдийн арга байна шүү дээ. Оноо авах дүрэм нь нэг ч, оноо авах олон арван арга хэрэглэхийг мэх гээд байгаа юм.

- Бусад спорт дээр ажиглагддаггүй мөртлөө үндэсний бөх дээр ялангуяа наадмаар, сүүлийн үед бүр заалны жижиг барилдаанд хүртэл халх, ойрадаараа ялгарах үзэл их боллоо. Яагаад адилхан зүс царай, хэл яриатай монгол хүмүүс байж увс, халх гэж ялгардаг болчихов?

-Энэ бол хэзээнээсээ тийм. Би бол үүний том жишээ нь. Би анх наадамд гарч байхад нэг, есийн харьцаатай байсан. Нэг нь би. Ес нь бусад бөхчүүд. Барилдаан дээр надтай нэг л бөх гарч барилдана шүү дээ. Би амлаад авахад нэг л хүнийг амлана. Дүрмээрээ л явна. Тэр хүмүүс тэгж л байг, шуугьж л байг. Бөх бол дүрмээрээ л явна. Хоёр хүн нэг хүнтэй барилдахгүй. Нэг нэгээрээ барилдана. Барилдах дүрэм журмаараа барилдана. Амлалт, оноолт хийгдэх журмаараа хийгдэнэ. Тэр хүмүүсийн хооронд юу болж байна, юу гэж хашгирч байна хамаа байхгүй. Тэр бөх өөрийн хийх ёстойгоо хийгээд л амжилтаа гаргаад, цол хэргэмээ аваад л өөрийнхөө хөдөлмөрийг түүхэнд үлдээгээд явах ёстой. Түүнээс болж гайтай юм байхгүй. Харин түүнээс болж нөгөө нутгийнхаа бөхчүүдийг сайн дэмжих, бэлтгэл хийлгэх, алдар гавьяа олгох, шагнах энэ ажлууд явж байх хэрэгтэй. Үүнд л бөхийн хөгжил явагдаж байна. Энэ жил Увс нуур галын хорин жилийн ой тохиож байгаа. Ойд зориулсан бөхийн барилдаан тавдугаар сарын 19-нд болно.

-Үүнээс болоод ард түмэн хагаралдаад байгаа юм биш үү. Наадмаар халх хүн түрүүлбэл Увсынхан муу хэлдэг. Харин Увсын хүн түрүүлбэл халхууд нь муу хэлнэ. Энэ үзлийг яаж болиулах вэ?

-Тэр бол үзэгч олон түмний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн л асуудал. Маргааш нь гарч яваад ойрад халхууд хоорондоо зодолддог асуудал нэг ч байхгүй. Цөмөөрөө найз нөхдөдөө баяр хүргэсэн, нэг нэгнийхээ найранд очсон, хадаг самбаагаа барилцсан, үнсэлцсэн, сүйд болсон хүмүүс л байдаг. Тиймээс миний хувьд бол тэр талцаж байгаа асуудал онцгой зүйл биш. Харин ч спортын өөрийн хууль талцуулж байх ёстой. Хөлбөмбөгт юу болдог билээ. Сагсан бөмбөгт яадаг вэ. Дэлхийд аймшигтай зүйлүүд сонсогддог. Тийм учраас үүнийг зөв ч гэж хэлэхгүй. Буруу гэж буруутгахгүй.

-Та багадаа хар бор ажил их хийж явснаас таны бөх болох суурь тавигдсан байх?

-Би арван насандаа өнчирсөн. Ээж минь хоёр эрэгтэй хүүхэдтэй. Нэг эгч минь сургуульд явчихсан. Нэг эгч хүнтэй суучихсан. Арван настай, арвантаван настай хоёр эрэгтэй хүүхэдтэй ээж минь хоцорсон. Нэгдэлд мал хариулж, сургуульд явна. Ах минь ажил төрөл хийж амьдралын төлөө тэмцсэн. Би арван настай даа ой цэвэрлэж мөнгө олж байсан. Манай нутаг Ховд аймгийг модоор хангадаг. Асар их хэмжээний мод банз хэрэгтэй. Ховд аймгийн тэрэг ирээд л миний ачсан дүнзнүүдийг ачаад явдаг байлаа. Жаахан хүүхэд их мод хийхээр мөчирт нь орооцолдоод явахын аргагүй болно. Түймэр гарна. Түүнийгээ жижиг сүхээр цохиод гал цоггүй, модгүй хол газар аваачиж овоолдог. Нэг модны ой цэвэрлэж овоолоход 240 хүн ажилладаг. Би тийм ажлыг л арван настайгаасаа хийж эхэлсэн. Барилгад ажиллаж байлаа. Шавар, ус зөөнө. Ууланд мод хийнэ гээд бага балчираасаа хүний хийдэг хар бор ажлуудыг бүгдийг хийсэн. Одоо бодоход хувь заяаны эрхээр намайг их спортод бэлтгэж байсан байна лээ. Би бол маш том суурьтай тамирчин. Тиймээс олон жил барилдаж чадсан. Ямар нэгэн тамирчныг бэлтгэхэд тэр бааз суурь их чухал. Тэр тамирчны суурь эхэндээ байшингаар ярихад маш том орон сууц барих хэмжээний хундаменттай байна. Сүүлдээ тэр нь хумигдаад нэг өрөө байшингийн хэмжээнд хүрдэг. Тэгэхээр тэр шаардлагыг миний амьдрал биелүүлж өгсөн.

-Гэвч та “Хагас зуун жилийн ганцаардал” хэмээх ном яагаад бичих болов. Төр ард түмний хайранд өлгийдүүлсэн хүн яагаад ганцаардах болов. Спортод ганцаардсан гэдэг утгаар бодож бичсэн юм уу?

-Үгүй. Ажил хөдөлмөр, амьдрал бүх зүйлд. Бөхийн спортын талбарт ганцаардсан. Хоёр хүн гарч барилддаг ч гэсэн ганцаардалд хүрдэг байхгүй юу. Түүнийг би хоёрдугаар дэвтэртээ маш тодорхой бичсэн. Жишээлбэл, арван настай байхдаа нэг өдөр ахтайгаа хамт хүүхдүүдэд зодуулаад, хувцас хунараа уруулаад, ээж минь өмөлзөөд хоёр эрэгтэй хүүхэдтэй, хань ижил нь өөд болсон ганц бие эмэгтэй хүн ихэр татаад уйлж байсан. Энэ мэт чинь ганцаардал. Үүнийг бол би тэмцлээрээ, ариун шударга хөдөлмөрөөрөө, хатуужилаараа давахаас өөр арга байхгүй. Нэгэнт давчихсан би түүнийгээ бахархаж бичихээс өөр арга байхгүй.

- Танд одоо хийж гүйцэтгэнэ гэсэн зүйл бий юу?

-Би одоо нэг зүйлд л санаа зовж байна. Миний нас 80 дөхлөө шүү дээ. Энэ хугацаанд амьдарч тэмцэж явахад санаж бодсон зүйлдээ бараг хүрсэн. Монгол бөхийг Монголын ард түмэн хэнтэй ч хуваахгүйгээр өөрсдөө бий болгосон юм. Зодог шуудаг өмсдөг бөх өөр дэлхийн хаана ч байхгүй. Унасан бөх дахиж барилдахгүй ганцхан дүрэм манайд л бий. Ийм хатуу журамтай эр хүний тэвчээр хатуужлыг сорьсон, эр хүнээс гарч болох бүх тэсвэр тэвчээр, эр зориг бүхнийг гаргуулдаг. Түүнийг биелүүлснээрээ түүхэндээ үлддэг. Ийм аугаа соёлыг Монголын ард түмэн бүтээчихсэн. Гэтэл энэ соёл минь одоо буруу замаар явчих гээд байна.

-Яг хэзээнээс буруу зам руу орсон гэж харж байна?


-Ер нь явдал дундаа аажим аажмаар буруу замаар их явсан даа. Барилдааны дүрэм журмыг дуртай цагтаа өөрчилдөг. Дөрөв, зургаагийн даваанд онооно гээд дүрэм гарсан. Нэг хоёр жил барилдаад л зургаагийн давааны оноолтыг болиулна гэсэн. Тэр ямар учиртай юм. Энэ бол монгол бөхийн завхрал байхгүй юу. Тэгээд л арслан цолыг түрүүлээгүй бөхөд өгөхгүй гэсэн. Дахиад 1024 бөх барилдаад ес давсан бөхөд арслан цол өгнө гээд л өгсөн. Эд бүгд цөм завхарлууд. Залуу үеийг залхааж байна шүү дээ. Монгол Улсын хууль, баяр наадмын тухай хуульд биччих л дээ, нэг л өгүүлбэр. Бичихгүй байж санаанаасаа хэдэн хүн гаргаад допингийн шинжилгээ авлаа, илэрлээ гээд хасчихдаг. Өөрөөр хэлбэл бөхчүүдээс допингийн шинжилгээг авахдаа дуртай цагтаа дуудаж авчирна. Болоо. Тийм хууль байхгүйгээр шүүхийн шийдвэр гаргаад эрхийг нь сэргээчихээд, дахиад барилдуулахгүй. Шүүхийн шийдвэрийг нь Бөхийн холбоо нь хүлээж авахгүй. Энэ дэлхий дээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ямар хүн байдаг юм. Долоон тэрбум хүнээс зургаан тэрбум гаруй нь шүүхийн шийдвэрээр л амьдарч байгаа шүү дээ. Сири, Иран, Ирак гээд тэр дайнтай улсууд яадаг юм. Тэгэхэд тэр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Арван хэдэн жил яваад амьдраад л байна. Өөрөөр хэлбэл, энэ бол маш том танхайрал. Монгол бөх, Монголын ард түмний соёлыг устгах, мөхөөх зүйл. Одоо начны найраа, авлига ороод ирвэл бүр юу ч үгүй болно. Авлига байгаа газар мөхдөг, сөнөдөг жамтай. Тэр эхэс дотроос нь ялзрал, үхжилийг авчирдаг байхгүй юу. Ийм юмнаас л салгаж дүрэмтэй, номтой болгох асуудал хэрэгтэй байгаа юм. Би ийм зүйлийн төлөө л одоо тэмцэж явна. Энэ чинь нэг ганцаардал биз дээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 2998
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Wed Aug 21, 2019 10:57 am

Тэвчээрийн тухай...

Монгол баяр

Монголд хоёр л том баяр бий, үндэсний... Шинэ жил энэ тэр ч яахав дээ, “Орос баяр”!

Өвөл хаврын заагт “Цагаан сар”, зуны ид сайхан цагт наадам хийж баярладаг. Энэ хоёр баяр ер нь “их төвөгтэй”. Олон, олон ёс заншил мөрдөх болдог, яагаад мөрддөг гэхээр мэдэж байгаа учраас тэр. Хэдийгээр хуульчлаагүй ч яг энэ хоёр баярын үеэр өнөө гаднаа сүрхий “орчин үежсэн” хүмүүс шал өөр болдог. Жинхэнэ “Монгол хүн” болдог гэх үү дээ! Халаалттай байшинд дээл өмсөх хэцүү гэж нийтийн сүлжээнд агсамнадаг ч настангууддаа бэлгэгүй үг хэлдэггүй, үнсүүлээд гардаг. Морь үзэх төвөгтэй гэдэг ч түрүү морьд барианд ороход нулимсаа цийлэгнүүлээд зангирч зогсдог. Хүмүүс өөрсдөө орчин үежсэн учраас төвөншөөгөөд байгаа болохоос уг нь сайхан баярууд. Тиймээс бид яаж ч байсан ёс заншлаа мөрдөж тэмдэглэдэг, тэгэх ч болно.

Харин сүүлийн үед энэ баяруудын дараа ардчилсан шүүмжлэл их өрнөдөг болсон. Гэхдээ энэ бол бас орчин үежсэн шүүмжлэл биш, нүүдэлчдийн араншингаар жилжингээ ярихаар хурааж хуримтлуулсан сонин сайхнаа гаргаж байгаа царай нь тэр! Албатай учраас (юм шиг биш шүү) ёс заншлаа дагаж мөрдчихөөд түүндээ түүртэж бухимдсан хүмүүс түүнийг баярын дараагаас илэрхийлж эхэлнэ. Баяр үед болохгүй, ёс уламжлалд харш учраас амаа хамхих “ёс”-той, тиймээс бүтэж үхэх шахна.

Сүүлийн жилүүдэд “наадам” илүү их хэм аманд өртдөг болжээ. Яг монгол баяр мөн үү, мөн. Гэхдээ бас орчин үеийн агуулгатай, наадмаар Ардын хувьсгалын ойг тэмдэглэдэг, тусгаар тогтнолын баяр. Харин энэ ойгоо эртний ёсоор эрийн гурван наадмаар мялаадаг тул дэлхийд хаана ч үгүй үндэсний баяр мөн. Октябрийн баяраар морь уралдуулахгүй, АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр бөх барилдуулж амьтны нэр өгөхгүй... яахав цацагт хяруул, хонь шилж иддэг нь төстэй байх.

Улсын их баяр наадмын дараа аймаг, сум бүр наадам хийнэ, аймаг сумын ой, байгууллагын ой, уяачдын, ургын баяр, овоо тахилгын наадам, бас цуглах шалтаг. Жишээ нь Америкт байгаа Монголчууд тэдний нүдээр бол “коммунист хувьсгалын баяр”-ыг коммунизмыг ялсан орны аль сайхан цэцэрлэгт тэмдэглэнэ. Бөх барилдана.

Америкчууд ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг асуувал “Коммунист хувьсгалын ойн баяр” гэж хэлэхгүй л дээ, наадам хийнэ л гэж таарна. “Наадам гэж юу юм бэ?” гэвэл эрт дээр үеэс Чингис хаан, түүнээс ч өмнө Модун шаньюйн үеэс тэмдэглэж ирсэн баяр гэж таараа. Юунд зориулдаг юм? Нээрээ юунд зориулсан байж таарах вэ?

Энэ жил наадмын нээлт үзсэн Герман найз маань “Ямар цэрэгжсэн баяр вэ?” гэж хэлсэн байна. Үнэндээ цэргийн баяр л даа, эртдээ цэргийн сорил мөн. Сур харваа бол мэдээж орчин үеийн буудлага, морин уралдаан бол тухайн үеийн төрөл цэргийн нэг морьт цэргийн бэлтгэл, бөх бол гардан тулаан! Энэ гурваар ид бах хийдэг учраас нүүдэлчид дэлхийг эзэлсэн. Түүнийгээ л санагалзаж байгаа юм. Ер нь тэгээд нүүдэлчид сав л хийвэл ноцолдож, уралдаж байдаг хойно.

Гадныхны нүдээр...

Нэгэнтээ Ази номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбоо (OANA) хэмээх байгууллагын захирлуудын зөвлөлийн хурлыг “Монцамэ” агенлаг зохион байгуулахдаа зочиддоо эрийн гурван наадам үзүүлжээ. Тэгэхэд ирж чадаагүй нь харамсаад хожуу дарга болсон надаас урилга их гуйдагсан. Түүнийг үзсэн Өмнөд Солонгосын “Ёнхап” агенлагийн захирал бараг гурван жил гайхан бодсон байх, “Монцамэ”-ийн дарга гурав солигдсоны дараа, намайг мөн хуралд оролцохоор Японд очиход оройн хүлээн авалт дээр учир асуудаг юм. Бид нэг ширээнд таарчихсан хэрэг л дээ. Өдөржин ажил ярьсан улс, хундаганы ард сонин хачин л ярьдаг... “Танай морин уралдааныг үзсэн, гэтэл барианд алхаж орж байсан. Тийм уралдаан байдаг юм уу?”

Би хэлэв. Манайх морины хурдаас илүүтэй сайн морины шандасыг шалгадаг юм л даа! “Шандас” гэж юу вэ? “Шандас” гэдэг бол тэсвэр, тэвчээр хурдын нийлбэр юм. Монголчууд морины хурдад дулдуйдаж дэлхийг эзлээгүй, харин тэсвэр тэвчээрт нь дулдуйдсан юм. Манай хоёр настай морь (даагыг ингэх тайлбарлахаас өөр яах билээ) 7 километр зайд уралдана, гараандаа яг тийм зайг хар гүйхээрээ туулж очно. Ингээд 14 км давхина шүү дээ. Харин хамгийн том морь (их нас) өдөртөө 100 шахам километр давхина. Энэ “шандас” бол морин цэргийн маневрлах чадварт хамгийн чухал үзүүлэлт. Гэтэл танай тойргийн уралдаанд ихдээ 6-9 километрт, ямар ч бартаа саадгүй замд дээд хурд үзүүлнэ дээ” гэвэл их ойлгож байна. Тэгээд “Надад ингэж нарийн тайлбарлаагүй л дээ” гэж байна. Мэдээж тийм бололцоо хомс л доо.

Тэгээд нум сумыг яагаад морин дээрээс харвадаггүйг, хамгийн гол нь бөх яагаад том, жижгээрээ ялгарахгүй хамаагүй барилдаж байгааг (шударга бус гэж үзэж байв) асуусан. Манайхан дарга нараар сур харвуулж үзүүлсэн юм билээ, маш хатуу нум байсан гэж байв. Манжийн үед манай морин харвааг хорьсон, тэр байтугай лам нарыг сур харвуулдаггүй байсныг хэллээ. Гэхдээ “Чингисийн чулууны бичигт” Есүнгэ мэргэн гэдэг хүн 330 гаруй алд газар буюу хагас километрт мэргэн харвасныг тэмдэглэсэн байдаг, тэгэхдээ зогсож харвасан байх гэж боддогоо хэлэв.

Харин бөхийн тухайд, тэр жингийн ялгааг манай “гадаад явж, гахай шувууны мах идсэн” хүмүүс ч, өөртэй нь адил ингэж их шүүмжилдгийг онцлон дурдав. “Гэхдээ хэрэв дайтвал болбол хоёр арми ижил жинтэй хүмүүсээ ялгаж тулалдуулах уу?” гэвэл их инээж байна. Энэ бол цэргийн л сургуулилт. Нарийндаа сургалт. Монголд жилдээ 1990-ээд оны тоогоор янз бүрийн наадамд 14 мянган бөх барилддаг байсан нь манай армийн байнгын бие бүрэлдэхүүнээс давсан тоо байсан гэвэл их гайхсан, тэгээд “Цэргүүд барилддаг уу?” гэж асуусан, “Барилддаг, өөрийн цолтой” гэвэл “Түрүүч, дэслэгч...” гээд эхэлж байна. Яаран “Үгүй, үгүй цэргийн начин, заан...”. Орчуулагч түгдэрсгээд “Дарга аа! Начин гэдэг чинь юу билээ? Амьтан уу? Шувуу юу?...” Хоёр хүнд тайлбарлах болдог юм...

Овоо удаан ярьсны эцэст ЁНХАП-ын дарга наадмын талаарх өгүүлэл, нийтлэл өгвөл бид агентлагийнхаа сэтгүүлд хэвлэж, хувьцаа эзэмшигч хэвлэлийнхэнд тарааж хүмүүст уншуулъя гэсэн санал тавьсан. Хэлсэндээ хүрсэн шүү!

Монгол бөх

Монгол бөх спорт мөн, биш гэж их маргаж байна. Үнэндээ спортоосоо илүү урлаг. Цол дуудах, гараа дэвээ, ам авах, цол дуудах, цол өргөх. Ямар ч спортод ийм урлагийн элемэнт байхгүй. Монголчуудын олон мянганы өв соёл үндэсний бөхөд шингэж үлдээд бидний үед хүрсэн.

Үнэндээ хар сүлдний тахилгын ёслолын бүх л элемэнт бий. Гэхдээ өөрчлөгдөөгүй биш өөрчлөгдсөн. Орчин үед ямар цусан тахил өргөлтэй биш, тиймээс догшин хар сүлдэнд сүлдэр зүүх биш, сүү өргөж харагддаг. Сүлдэр гэж юу юм гэвэл “Үзвэл үнс харвал хальс болчихдог эд” гэсгээд орхихоос. Энэ тахилын ёсны наадмын уламжлал одоо цагт нүдэн дээр өөрчлөгдөж байна. Сүүлийн 30 жилийн өөрчлөлт нь 300 жилийнхээс илүү байх.

Сумо үзчихээд л шуурхай барилдуулдаг болъё гэж хашгиралдсаар барьц сонгодог энэ тэр болгосон. Түүнээс өмнө намын шийдвэрээр хурдан барилдсангүй гэж хоёр Мөнхийг хасаж байсан. Энэ хоёрын хооронд ялгаа байхгүй, гэтэл орчин үежүүлж байна гэж тайлбарладаг. Хамгийн бөх мэддэггүй хүмүүс л хамгийн их өөрчлөлт хийсэн, хийлгэсэн. Эртний туульд гурван өдөр, гурван шөнө ач тач, амь наана там цаана тэмцэлддэг. Гурван өдрөө болъё гэхэд тун саяхан, маршалын үед Түвдэндорж аварга, Норов начин хоёр нэг өдрийн үдээс хойшжин барилдаад хаялцаж чадалгүй маргааш өглөө нь золгоод үдийн алдад хаялцаж байжээ.

Бөхийн цол дуудна гэж лайтай, түүгээр яах юм гэнэ. Уг нь тууль хайлж байгаа юм. Ямар ч туульд тулааны өмнө морь, баатар хоёрыг магтдаг, тэр л шүү дээ. Хүүхдүүддээ морь, бөхийн цолны учрыг хэлж өгөхийн оронд сувгаа солино. Эсвэл биеэ хөнгөлөхөөр гарна. Марко Поло тэмдэглэлдээ: ”Монголчууд байлдахын өмнө дуулж хуурдаад эхэлдэг, ирүүл гарч, ялсан тал нь түрүүлж довтолдог” гэж. Үүнийг концерт тоглож байгаа мэт боддог байх, манай орчин үеийнхэн. Үнэндээ тууль хайлж, морь, цэргээ магтаж зориг оруулж байгаа юм. Саяхан даа, Ховдын Сангийн хэрмийг дайрахын өмнө Парчин туульчаар “Бум эрдэнэ” хайлуулж цэргээ зоригжуулж байсныг А.Бурдуков тэмдэглэн үлдээжээ. Халимаг Жангарын 550 жилийн ойд зориулсан хэвлэлийн эхэнд генерал Городовиковын бичсэн өмнөх үгэнд “Халимгууд тулааны цагт Хонгорын бүлгийг хайлж, түүнд зоригжсон дайчид шөнө боловчиг морио тохож довтлоод, дайснаа хүүчээд гардаг байв” гэж бичсэн бий.

Халх бөх хангарьдын шинжтэй, өвөрлөгч бөх арслангийн шинжтэй гэж ярина. Хаана ч байсан хангарьд, арслан юм, тэр нь явсаар элин халин нисдгийг харуулах гэж онгоц шиг (элээ шиг) юм л харагдах. Үнэндээ бөх бол буй биеэрээ сүлд юм. Гараар дэвэх бол сүлдийг дүрсэлж байгаа хэрэг. Манжид орсноос хойш хөхөл сүлд үгүй болж, даавуу дэрвүүлдэг болсноор энэ ёс мартагдаж. Шувуу, арслан догонцож явдаг гэж хаа байх вэ дээ? Өвөрлөгч бөх ч бас л буй биеэрээ сүлд дүрсэлдэг. Эрт цагт зангианы оронд хадаг, хөхөл уядаг байж. Хадаг бол Төвдийн юм биш, Монголынх. Төвдүүд дарцаг л шүтдэг. Дайн тулаан мордож буй цэргийг үдэж мордуулахдаа Монголчууд яг биений хэмжээтэй түүхий торго барьдаг байж. Хадгар биеэ ороосон бол нэгд булрахгүй, хоёрт давхар хуяг. Сум орсон ч хадгийг нь эрчилж татаж гаргадаг байж.

Хар сүлдний тахилгын үед цагаан сүлднээс алаг сүлдийг зууч болгон илгээхэд бөх хүн түүнийг авч явдаг ба европчууд шиг хөл тавьж явах биш, харин нэг гартаа сүлдээ барьж, нэг хөлөөр догонцон сүлдээ дэрвүүлэн цэнгүүлж одуулдаг байж. Тэр дэрвэж буй бөх дэвэхдээ дүрсэлдэг. Хожим хөхөл сүлдгүй болсноос бөх хүн биеэр үзүүлэх болж. Тухайн үед “бөх” гэдэг нь барилддаг хүнийг заасан үг бус тусгайлан олгодог цол байсан юм. Монголчууд бөхөө дээдэлдэг гэдэг ийм учиртай, энэ овоо оносон үг. Үнэндээ Монгол бөхийн зан үйл, соёл, бэлгэдлийн судалгаа бараг л байхгүй, харин допинг, хэрүүлийн судалгаа боть ботиор нэмэгдэж байна.

Манж нар Монголыг эрхшээснээр умард, өмнөд Монголчуудын дотор соёлын ялгаа гаргаж. Хожим орос, хятадын нөлөөгөөр бичиг үсэг ч өөр болсон, хэл аялга ч ондоошсон. Өвөрлөгчид наадам бараг устаад сэргэж байна. Харин Монгол Улсад наадам хөгжсөн ч оросын нөлөө орсон. Нэгэн үе орос баатрууд шиг нэвсийсэн, морь үргэм нөмрөг хөдрүүлж үзсэн. Бүр хүн үзэх аргагүй уйтгартай тул засуулыг гоё хувцастай эмэгтэйчүүлээр солих “санал”-ыг Филотова гаргаж бараг л хэрэгжүүлэх шахаж, эцэст нь нөмрөгтэй л үлдсэн гэдэг.

Хэрэв нийгэм бужигнаж, хямарч эхлээд эцэстээ тулсан бол бөхөөр оролдож эхэлдэг нь жам болж. Манжууд ч, оросууд ч тэгсэн. Тэгээд эцэстээ Монголчууд бөхөө, соёлоо авч үлдсэн, энэ бол ялалт байсан. Коммуизмын төгсгөл үед “Монголчууд бөх барилдуулахгүй, мах зарахгүй болсон үед л бослого гаргана” гэж Оросууд шоолдог байсан гэдэг. Харин өдгөө бөхөө барилдуулж чадахгүй, махаа зарж чадахгүй болж байна.



Допинг ба бөх

Монгол бөхийн сойлго ондоо. Жин, бяр нэмж барилддаг. Хоол ундандаа шимтэй, хүч тамир оруулах, идээн, умдааныг хэрэглэнэ. Оёг суухгүй гэж хоолны засал ч хийнэ. Хүч тамир сэлбэх, ядаргаа тайлах цай, хоолны төрөл Монголд мундахгүй.

Харин бөхийн түгээмэл төрлүүд жин тэнцүүлж, хасаж, нэмж барилддаг. Ингэхдээ ойролцоо жингүүдэд хуваагддаг. Ижил тэнцүү жин, ойролцоо бяр, бэлтгэл сургуулилттай бөхчүүлийн хувьд сэргээш хэрэглэх нь илт тэнцвэргүй байдал авчрах учраас хориглодог. Спортын бусад төрлүүд ч цаг хугацаа, орон зайн тодорхой хязгаарлалттай учраас сэргээш тэнцвэргүй байдал бий болгож, шударга бус тэмцэл болохоос сэргийлдэг.

Гэтэл монгол бөх бол ондоо. Ноцолддог, унагадаг мэх хийдэг нь адил ч ёс уламжлал, соёлын хувьд тэс өмнөө зүйл. Жишээ нь Японы сумод нийтлэгээрээ хүнд жинтэй бөхчүүл барилддаг ч тэр хүнд жинтэнгүүдийн дундах жингийн ялгаа хэдэн арван кило байдаг. Түүнийг хамгийн шударга гэгддэг япончууд байтугай шударга бусыг хамгийн их шүүмжилдэг бид ч шударга биш гэж үздэггүй л дээ! Тэгвэл яагаад Монгол бөхөө тэгж шүүмжилдэг юм бол?

Нэгийн даваанд амны цэрэг аваргатай таарууллаа л гэдэг. Гэвч тэр “амны цэрэг” алсдаа аварга, арслан, заан болдог, бүгд л цэрэг байсан. Бөхчүүл цолон шунаж байна гэсээр “харцага”, “гарьд” гэдэг хоёр ч цол нэмсэн. Гэвч түүнийг нь тоож байгаа юм алга. Харин амны хөвгүүд “томчуулын торгон зодогны ханцуйны үзүүрт” хүрсэндээ бахархаад үлддэг. Барилдаан бүр сургамж, туршлага байдаг. Яг үнэндээ тэр “цэрэг” яаж ч сэргээш хэрэглээд аварга, арслангуудыг давахгүй, алсдаа юу юм гэхээс. Зүгээр, дүлий цэрэг харьсан аваргыг залчихсан тухай онигоо бол байдаг, гэхдээ онигоо бол үнэн биш.

Давсан бөх, нийт бөхийн тооноос шалтгаалаад 9-10 барилдах шаардлагатай. Одоо цаг шахсан тулд хоёр өдөрт. Сумо хэчнээн ачаалалтай ч өдөрт нэг л барилддаг. 10 барилдаан хийхийн тулд бөх хүн өөрийн биеийн байдал, мэх, сойлгодоо тохируулах, “толгойгоо ажиллуулах” их ухаан зарах шаардлагатай. Тэр тусмаа даваа өгсөх тусам ижил тэнцүү хүмүүстэй барилдах ёстой, өөрөөр хэлбэл энэ олон барилдааны төгсгөл хамгийн хүнд. Түүнд хүрэхийг эрмэлзэх, эцэстээ түүнийг давж гарах нь тэвчээр хатуужлын туйл юм. Монгол наадам шандас, шөрмөс, тэвчээр, хатуужлын наадам билээ.

Ийм бөхөд тийм бөхийн хорио цээр таарах уу? Яахав боддог л юм, Монгол бөхчүүлийг дэлхийн түгээмэл бөхийн төрлүүдэд оролцуулах эрмэлзэл байсан. Монгол бол бөхийн орон гэдгээ харуулах хүсэл эрмэлзэл одоо ч бий. Цагтаа манай бөхчүүл дэлхийн бөхчүүл байсан, одоо ч дэлхийн домгууд бий. Тиймээс бөхчүүлийг давхар дэлхийн түгээмэл бөхийн төрлүүдээр барилдахыг хуучин цагт захиргаадан шахаж байсан, барилддаг нь байсан, олонх нь үгүй. Хэрэв манай бөхчүүл бөхийн хоёр төрлөөр “хичээллэдэг” бол сэргээшийн асуудал шийдэгдэнэ. Түүнээс өөрөөр бид бол хэзээ ч арилгахгүй, манайхан хэцүү башир улс. Ялангуяа юуг ч сэргээш гэж үзэхэд бэлэн зэхээний дотоод хэрүүл тэмцэлтэй үед...

Н.Түвшинбаяр аваргыг харцага цол хүртдэг жил “Монцамэ” агентлагаас баярт мэдээ түгээв. Олимпийн аварга “харцага” цол хүртлээ гэж. Ираны дарга надаас асуув. Энэ “карцага” аварга гэсэн үг үү? гэж. “Үгүй, гэхдээ их том цол” гэвэл хамгийн том нь ямар цол вэ? гэж лавлав. “Аварга” гэвэл “Найдаан хэзээ аварга болох вэ?” гэж асуув. “Их л хэцүү дээ...” гэвэл “Яагаад олимпийн аварга танай аварга болж болдоггүй юм” гэж уцаарлах шинжтэй байж билээ. Иран бөхийн орон л доо! Өөрийнх нь аваргыг хаядаг олимпийн аварга яахаараа цөөн Монголын үндэсний бөхийн аварга болдоггүй билээ? гэж цухалдаж байхгүй юу!

Баруун ба зүүн

Монгол бөхөд яагаад зүүн тал нь манлайлдаг юм бол гэж бодож үзсэн үү? Дэлхийн түгээмэл ойлголтоор “баруун” нь голлодог биш үү? Саяхан Германаас ирсэн найз маань манайхны энэ “Ертөнцийн зүгээр бол...” гэдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Зүгээр л зүүн, баруун гэж болдоггүй юм уу? гэж байсан.

Монголчууд зүүнийг эрхэмлэнэ. Мориндоо морддог зөв тал нь европынхоор буруу тал л даа. Зүүн түмнийг хаан, баруун түмнийг жонон захирна. Гэтэл зүүн түмэн нь баруун талдаа, баруун түмэн нь зүүн талдаа байдаг. Тэгээд л европ газрын зураг харж, европ баримжаагаар өссөн хүмүүсийн толгой 180 градус эргэчихдэг. Монголчууд өдөр төөрнө гэж ойлгодоггүй байж, тиймээс шөнө зүгээ тогтооно. Чанх хойно алтан гадас гардаг тул тийг харж байгаад. Тиймээс европ зүгээс яг эсрэг болчихож байгаа юм. Яг энэ уламжлал бас бөхөд бий, зүүн манлайлна. Одоогийн энэ соёмбо сүлдний “нар зөв” нь “нар буруу” юм байгаа юм шүү дээ!

Гэтэл бөхөд баруун, зүүний ялгаа харагддаг болов. Гэхдээ нутгархалаар. Баруун зүүн талд хувааж барилдуулдаг ч баруун, зүүн нутгийн өрсөлдөөн болж болохгүй юм. Энэ бол мөчөөрхөл, тэмцлээс илүүтэй баяр, цэнгэл юм л даа. Баясуулагч, цэнгүүлэгч нь бөхчүүл маань юм л даа. Уран мэхийг уралдуулан хийж түмэн олноо баясгах учиртай.

Түүнээс талцал хэрэггүй. Монгол ар, өвөр, баруун болсон шалтгаан иймэрхүү талцал. Тэгээд бөх нь ар, өвөр, баруун болсон. Баруун Монголын “бух авалдаан”, (бух ноолдоон) өдгөө мөхмөл соёл болж. Учир нь баруун Монгол хядагдан сөнөөгдөж, таран бутарчээ. Түүнтэй хамт бөх нь мөхжээ. Халимагт ч алга, Зүүнгарт ч алга. Тэнд наадам хийж болохгүй, бусдын төр хорьдог. Монголын “бөх бол төр” гэдэг үнэн.

Өдгөө бүгдээрээ халх бөхөөр барилдаж байна. Үүнд баруун, зүүний ялгаа байхгүй. Уламжлалаа хадгалж үлдсэн, тэгэхдээ маш олон соёл, зан заншил, ёс журмыг өөртөө шингээсэн баяр бол Монголын Үндэсний их баяр наадам, бөх юм. Юу, юу шингэсний зах зухыг тун өчүүхнийг өмнө багтааж чадсан байх.

Бөхийн цолыг төрөөс олгож байна. Аймаг, сумдад ч төрийн захиргааны байгууллагаас олгож байгаа. Энэ баяр наадам бол Үндэсний ид хав, баяр бахдал, нэгдэл нягтралын баяр байх ёстой. Аваа, өгөө арцалдаан хэмхэлдээний талбар биш.

Төрийн ёс хүнд, зарлиг чанга байх ёстой. Өгөөд түмэн олноо баясган өгсөн цолыг эргүүлээд явна гэдэг ёс бус зүйл. Хууль бус гээгүй шүү, ёс бус! Тэр их баяр цэнгэл, бахдлыг буцаагаад хураах уу? Наадмын талаарх төрийн хуулинд хамгийн их ёс шингэсэн байдаг. Бас хуульчлаагүй ч дагаж мөрддөг ёс бий, тэр бол биднийг Монгол байлгадаг тэр л зүйл.

Бараг сонсдоггүй урт дуугаа бид зөвхөн наадмаар л ханатлаа сонсдог бөгөөд удтал сонссоны эцэст ямар гайхамшигт аялгуутай болохыг сэтгэл зүрхэндээ нэвшээчихсэн байдаг. Монгол наадмын бүх л зүйл урт, морин уралдааны зай, харвааны бай, бөхийн цол ч тэр. Төрийн хишиг соёрхол ч бас урт настай байх учиртай. Хэдий хатуу захиргаадалтын үе ч гэсэн Мөнхбат аваргыг гурав түрүүлэхэд л аварга цол өгч байсан юм билээ, хоёр түрүүлчихээд байхад нь улсын “хошой арслан” гэж зарладаг байсан гэдэг. Төр өгөхгүй бол өгөхгүй, харин өгвөл буцаахгүй ёстойг мэддэг цаг байж.Тиймээс Мөнхбат аварга дархлагдсан.

Монгол наадам бүхэлдээ ухаан, тэвчээр шаарддаг. Барилдаан тэвчиж буй бөх, уралдаан тэвчин буй даагыг хараад тэвчээртэй суудаг. “Баян ходоод”-ыг муулах биш өхөөрддөг. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай... гээд л! Ямагт сайн үг хэлж, сайхныг бэлгэдэж, сайныг санаж явдаг учраас л Монголын баяр бахдал юм. Ирээдүй сайхан болно оо гэж тарсан ард түмэн элдэв хэрүүл, хараалаас сэжиглэдэг.

Наадам бүр ард түмний сэтгэлд домог болж хадгалагддаг. Уулын хярд мод хийж байхдаа бид гурав урт өвлийн шөнийг бөх, сайн эр ярьж л өнгөрөөдөг байсан. Бөхчүүлийн цол зэрэг биш, аатай сайхан барилдаан нь, алдар нэртэйгээ ард түмний дунд үлддэг. Бөхтэй ард түмэн ийм л байдаг. Түүнээс хов жив, атаа, өгөө, авааг мартдаг, хаядаг. Хэрүүл уруул бол бөхийнх биш бөхөөр хооллодог, бөхчүүдээр хооллодог хүмүүсийн л ажил.

Тийм учраас бид бөхийнхөө асуудалд тэвчээртэй хандах ёстой. Аван саван савчдаг, хэрүүлч, ойворгон үндэстэн бол бид биш. Юмны үнэн мөн цаг хугацаагаар тогтоогддог. Урт байж болно, гэхдээ наадам бол тэвчээрийн соёл. Баяр бахдалдаа ханасан Монголчууд наадам тарахад “Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна” гэдэггүй бил үү?

http://baabar.mn/article/tewcheeriin-tukhai
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7551
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest