НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Jan 13, 2015 2:09 pm

Болдгэрэл wrote:Архангайхан дунд тариа байгаа байгаа. Би бол ёстой нутгийн ус гэж ярих дургүй. Зарим хүмүүс барилдааны дараа байнга нутгийнхаа бөхчүүдийг яасан ийсэн гэж асууж, бусад аймгийн бөхчүүдийг муулж, өөрийнхөө бөхийг илт унацан байхад унаагүй гэж гүрийж байгаа харагддаг. Ер нь энэ жалганыхаа үзлээс салчуул Монголоос хүнд жингийн бөмбөрцөгийн бөх төрөх үндэс болно доо. Жалганаасаа гарахгүй болохоор л үндэсний бөхийг хэдэн бизнесменүүд нь худалдаж аваад байна. Ирэх тав дахь өдөр Ярыгинд оролцох хүмүүс явна. Гэтэл зарим тамирчид зардлагүй л сууж байна ...

Уучлаарай Болдгэрэлээ Жалга довтой холбосон бол. Би харин ч жалга довны эсрэг байдаг. Би Увсад төрсөн гэлээ гээд нээх увсынхныг дэмжээд байдаггүй Дээхэн үед Аваргыгаа дэмждэг байлаа одоо Санжаа Содном 2ыг л хардын.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 09, 2015 1:07 pm

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Mar 09, 2015 1:33 pm

би их прий стайлтай хүн гэнэ шүү хаха нээрээ прий стайлтай хүн дээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 01, 2015 11:55 am

Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва:Бусдыг ялахын тулд эхлээд өөрийгөө ялах ёстой гэж боддог…

Монгол улсын өсөх идэр начин Рэнчинбямбын Пүрэвдагватай “Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдааны дараа уулзаж ярилцсан юм. Бусаддаа үлгэрлэн амжилт дүүрэн тогтмол барилдаж буй түүний барилдааныг үзэгчид үзэх тун дуртай. Дайчин эрэмгий, мэдрэмжтэй олон сайхан барилдаанаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн идэр начингийнхаа ярилцлагыг таалан болгооно уу?

-Монгол цэргийн баярын мэнд хүргье?

-За баярлалаа.

-Өнөөдрийн барилдаанаас хоёулаа яриагаа эхлэе. Барилдаан бүрт тогтмол барилдаж байгаад тань үзэгчид их л талархалтай байх юм билээ?

-Өө, яахав. Боломжоороо тогтмол оролцоод барилдаад явахыг боддог. Өнөөдөр эр цэргийн баярт зориулсан барилдаандаа сайхан барилдлаа. Цэргийн баярын барилдаан бөхчүүд олноор оролцсон сайхан том барилдаан болдог. Өмнөх жилүүдийн энэ барилдаанд би нэг түрүүлж, их шөвөгт нэг удаа шалгарсан байдаг юм.

-Бат-Орших харцага та хоёрын барилдаан ямархуу болов?

-Мэдрэх гэж байгаад уначихлаа /инээв/. Харцагын давхар шуудагнаас хашиж мордох мэхэнд нь өвдөг шороодсон. Бид ч цөөнгүй таарч барилдсан хоёр. Харцага сайн байна шүү. Бэлтгэл ч сайн байгаа бололтой.

-Та ч барилаанууд дээр амлуулахаас тунах нь дийлэнх болжээ?

-Өө, тийм. Тунаанд л ихэвчлэн үлддэг болсон. Залуу бөх байхад туначихаараа их баярладаг байсан. Тунах сайхан шүү. Амлах, амлуулахаас сэтгэл зүйн хувьд ч тэр туначих нь амар байдаг юм. Ер нь тэгээд барилдсан барилдаан бүртээ үзэгч олноо баярлуулж цэнгүүлж, өөрөө ч гэсэн дээшээ үзчих л бодолтой явдаг.

-Бэлтгэл жигдэрчихсэн, хий арилаад барилдахад ч амар байна уу?

-Одоо ч бэлтгэл сайтай хүн л сайн барилддаг болсон цаг. Бэлтгэлээ хийгээд л явж байна. Намар эртхэн бэлтгэлдээ орсон. Ер нь бөхчүүд ингэж эрт бэлтгэлдээ ордог болсон байна. Наадмын дараа хөдөөгүүр нэлээд явж, нутагтаа очиж хэд хоног амарч ирээд түүнээс хойш форм алдахгүй, жигдхэн бэлтгэлтэй байгаа даа.

-Та морь жилд чансаагаар бөхчүүдээ тэргүүлсэн байгаа. Энэ нь барилдаануудад тогтмол оролцохоос гадна амжилт нэлээд чамбай байсных биз ээ?

-Бөхийн холбоо болон ивээн тэтгэгч компаниуд залуучуудыг дэмжиж, зорилготой, тэмүүлэлтэй байх урам нэмж оноо чансаа гарган урамшуулдаг болсон нь их зөв санагддаг. Миний хувьд сүүлийн хоёр жил “Хамгийн олон даваатай бөх”-өөр тодорсон байгаа. Сая цагаан сараар “Чансаагаар тэргүүлсэн бөх”, “Хамгийн олон даваатай бөх” гэсэн хоёр шагнал гардсан. Цаашдаа ч бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад бүх юм болно доо.

-Энэ жилийн цагаан сараар үзэгчдийн зүгээс таныг түрүүлчих болов уу гэсэн таамаг нэлээд яригдаж байсан?

-Бөх ч өдөр өдрөөр өөр байдаг л даа. Яахав, сайхан барилдсаан.

-Наадам саяхан л болж байсан. Тэгсэн одоо дараагийн наадам хаяанд ирсэн байна. Таны хувьд өнгөрсөн жил цолоо баталсан?

-Тийм ээ. Улсын начин цолоо баталлаа. Бөх хүн цол аваад тэрийгээ батлана гэдэг их чухал асуудал гэж ойлгодог. Үнэ цэнэ нь ч өөр юм. Ер нь цолоо баталж чадсандаа их баяртай байгаа. Цолныхоо эзэн байх, цолоо дүүртэл барилдах гэдэг сайхан. Мэдээж дараа нь цолоо ахиулахын төлөө зүтгэнэ. Цаашдаа ч олон жил амжилтаа ахиулж, сайн барилдах юмсан гэж зорьж, мэрийж байна.

-Цолоо батлахдаа бас сайн заантай барилдаж давсан шүү?

-Тэгсэн. Батмөнх заан намайг гурван бөхөөс амалсан. Санасан мэхээ хийгээд сайхан барилдаж давсан даа.

-Батмөнх заантай таарах болов уу гэсэн таамаг, бодол байв уу?

-Байгаагүй ээ. Би тавын даваанд хоцрохоо алдаад.

-Тийм үү, яагаад?

-Дөрвийн давааны дараа завсарладаг шүү дээ. Тэр үеэр нэг ахындаа очиж цай хоол идчихээд иртэл тавын даваа эхэлсэн байсан. Яг цэнгэлдэийн гадаа ирэх үед намайг зарлаж байгаа нь сонсогдсон. Гүйсээр ороод бараг хамгийн сүүлд гарч барилдсан. Санаснаа хийгээд сайхан барилдчихъя л гэж бодоод гарсанаас тийм мэх хийе, тэгж барилдъя гэж бодож төлөвлөх завдал байгаагүй л дээ.

-Ямар мэхээр давсан билээ?

-Дунгуйлдаж татах мэхээр давсан байгаа.

-Таны даацтай сайхан хийдэг мэхүүдийн нэг дээ?

-Хийнэ ээ, хийнэ. Гучин хоёр мэхний нэг гэдэг шиг... Хүн өөртөө таарсан мэх сонгох нь зөв юм болов уу гэж боддог. Бэлтгэл дээр багагүй давтаж байсан мэхний маань нэг.

-Бас гартаа бүлтэй хүний хийдэг мэх үү?

-Гартаа бүлтэй гэхээс илүү мэдрэх, эгзэг таарах үед хийдэг гэж болно. Хүний хүчийг дагуулж татах мэх л дээ.

-Зургаагийн даваанд Батсуурь харцага /арслан/-тай хэрхэн барилдав?

-Барьц сонгуулаад унасан. Уг нь өөртөө давна гэсэн бодолтой гарсан. Тухайн өдөр унах л байсан шиг байгаа юм /инээв/.

-Хоёр, гурван удаа барьц сонголцсон байх шүү?

-Тэгсэн. Хөөрхөн барилдсаан, барилдсан. Гэхдээ улсын наадмын түрүү бөхтэй барьц сонголцох хэмжээнд тултал барилдсан болохоор дараа жил би ч гэсэн яагаад дээшээ барилдаж болохгүй гэж, боломж байгаа юм байна... гэсэн бодол өөрт их бодогдож байгаа.

-Та хоёрыг дотно найз гэж мэдэх юм?

-Батсуурь бид хоёр сайн найзууд. Бэлтгэл сургуулиа хамт хийнэ. Харин дэвжээн дээр гарахаараа өрсөлдөгчид. Магадгүй хамгийн ширүүн өрсөлдөгчид ч гэж болох байх.

-Та тахимаа өгөхдөө хонгон дээр нь нэлээд чанга алгадаад юм хэлж байгаа харагдсан. Юу гэж хэлсэн бэ?

-Түрүүлээрэй гээд л явуулсан. Ер нь давсан ч унасан ч учраа бөхдөө “Сайн барилдаарай” гээд дэм өгөх бас сайхан шүү дээ. Бөх хүний нэг сайхан жудаг гэж боддог. Найз маань ч цаашаа сайхан барилдаж түрүүлсэн.

-Наадам олон, нас залуу байна. Дараагийн зорилго чухал даа?

-Тийм ээ. Ер нь түрүү бөхчүүдийг харахад их сайхан байдаг юм. Ардын төрийнхөө наадамд түрүүлчихээд туг тойроод дэвж яваа бөхийг хараад сууж байхад хүртэл ямар сайхан байдаг билээ дээ, тийм ээ? Тийм зүйлийг бас бодоод мөрөөдөөд, хүсч, зорьж явна. Буян заяа нь ивээгээд сайн барилдах байлгүй дээ. Бурхан тэнгэр харж байгаа гэж боддог юм шүү дээ. Зөвхөн бодох, мөрөөдөх биш бэлтгэл сургуулиа сайн хийж байна. Эзэн хичээвэл заяа хичээх байх аа.

-Та ер нь их өндөр сэтгэл зүйтэй барилдах юм. Дайчин, эрэмгий. Эмээнэ, бэргэнэ гэсэн ойлголт бараг байхгүй байх аа?

-Ийм чанар спортын хүнд байх ёстой гэж боддог юм. Ямар нэг эргэлзээтэй, итгэлгүй гарах юм бол хэнийг ч ялахгүй. Тиймээс бусдыг ялахын тулд эхлээд өөрийгөө ялах ёстой. Өөрийгөө ялаагүй хүн бусдыг хэзээ ч ялахгүй гэж боддог.

-Та тэгвэл бөхийн дэвжээнд гарснаар хэзээ яг өөрийгөө ялж, энэ эрэмгий чанарыг олж авсан бол...?

-Ер нь бол яг ялчихсан гэхэд хэцүү. Олон жилийн хүч хөдөлмөр орох юм байна. Бөхийн амьдрал гэдэг их нарийн. Өөрийгөө ирлэж, ялахын төлөө зүтгэж л явна. Гуч суниагаад унах гэвэл орилж байгаад ч болсон 2-3 суниачих жишээтэй. Ингэж бага багаар өөрийгөө ирлэх нь зөв юм болов уу гэж боддог. Өөрийгөө бэлдэх, ирлэх энэ зан бага байхын л надад суусан шиг байгаа юм. Хажууд хүн 20 суниавал би 30 суниана, 30 суниаж байвал 40 суниачих юмсан гэдэг энэ чанар маань өдий хүртэл хадгалагдаад л явж байгаа.

-Анх бөх болох гээд хот орж ирснээс өнөөг хүртэл бэрхшээлтэй, халширмаар зүйлүүд бишгүй л тохиолдож байсан байх. Өнөөдөр тэр замуудыг эргээд харахад юу бодогддог вэ?

-Аварга БТДС-д ороод удаагүй залуу бөх байхдаа нэг удаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдах гээд бөхийн өргөөний гадаа эрт ирээд оочерлосон юм. Тэр үед сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд нэгээс дээш давсныг нь аймаг цэрэгт барилдуулдаг байлаа шүү дээ. Өглөө 10 цагт ирж оочерлосон боловч хасагдчихсан. Гарын даа Шижирбаатар ах “Чи чинь нэг давдаг билүү, юу билээ” гэж байгаад хассан. Тухайн үед их л шар гозойж байсан даа. Нулимс цийлэгнээд л, цүнхээ үүрээд буцаад эгчийнх рүүгээ гүйсэн. Тэр үеийг бодвол одоо сайхан байна аа /инээв/. Би хотод ирээд хөлөө олох гэж, бөх болох гэж зүтгэж явахдаа сайн ах эгч нарынхаа буянд өлсөх, цангахын зовлон үзээгүй. Гэртээ байгаа юм шиг л байдаг байлаа. Ер нь ах, эгч нарынхаа хайранд л бөмбөрч явсан гэх үү дээ. Аав, ээж маань ч гэсэн хөдөөнөөс үргэлж анхаарал, халамж тавина. Тийм болохоор шантрах үе нэг их гараагүй гэж боддог. Хамгийн гол нь бэлтгэл сургууль хийж, барилдах бүх боломжийг минь манай гэрийнхэн сайн хангаж байсан болохоор тэр. Тиймдээ ч өнөөдөр өдий зэрэгтэй барилдаад явж байна.

-Гэрийнхний хайр халамжаас гадна өөрийн багын суурь хүмүүжил бас нөлөөлсөн байх даа. Багадаа ер нь ямархуу хүүхэд байв?

-Их л шартай хүүхэд байсан. Үеийнхэндээ унахаараа уйлчихдаг. Бага нас маань аймгийн төв дээр өнгөрсөн. Бусад хүүхдүүдийн л адил гэр орныхоо ажилд тусална. Амралтаараа хөдөө очиж, ах эгч, эмээ өвөөдөө тусалдаг. Багын л ямар ч зүйлийг хийхдээ их шаргуу зантай. Аав маань Архангай аймгийн Булган, ээж Өгийнуур сумын харьяат хүмүүс.

-Өвөө тань бөх байсан гэдэг?

-Тийм ээ. Ээжийн маань аав аймгийн заан Шатар гэж хүн байлаа. Сайн барилддаг. Нутаг орондоо тун шаггүй барилддаг хэрнээ ийш тийш явж барилдаагүй юм билээ. Мөн аавын маань удамд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, а.а Гансүх тэргүүтэй олон сайхан бөхчүүд байна л даа. Хоёр талын бөхийн удамтай. Тэрэндээ ч бөх болсон гэж боддог.

-Тэгэхээр багаасаа л бөх болох мөрөөдөлтэй байжээ?

-Тэгэлгүй яахав. Ер нь манай монголчууд хүү төрвөл бөх болно, унага төрвөл хурдтай болно л гэдэг шүү дээ. Манай аав өөрөө бөхийн засуул хүн. Бөхийн хүрээнд багаасаа өссөн болохоор сайхныг нь мэдэрч, бөх болох хүсэл мөрөөдөл бадарч явсан хэрэг.

-Би бөх болох юм байна гэсэн урмыг анх ямар барилдаанаас мэдэрч байв?

-Би ер нь яагаад бөх болж болохгүй юм бэ.. гэж л их бодогддог байсан даа. Үеийн залуус сайн барилдахыг хараад “адилхан л бие хаатай, нас чацуу залуучууд сайхан барилдаад болж байхад би яагаад болохгүй гэж... би тэгэхэд үүнийг хаяж байсан шүү дээ, бэлтгэл сургуулиа сайн хийж байхад эднээс дутах юу байхав” гэх зэргээр өөрийгөө их ирлэдэг, дайчилдаг байв.

-Засуул руу гарахдаа гуяа улайтал нь чанга алгадаад гарч байгаа харагддаг. Өөрийгөө ирлэж байгаа л бас нэг чанар болов уу?

-Өө, тийм. Сэтгэл зүй л юм даа.

-Дүүгүүрдэх мэхийг нэлээд хийдэг байсан. Сүүлийн үед харин цөөрөөд байна уу даа?

-Одоо жинтэй хүмүүс ихэссэн байна. Бэртэл гэмтэл гэж зүйл байна. Бас хэдэн жил барилдаад ирэхээр хашир болох юм байна. Гэхдээ эгзэг таарвал хийнэ ээ, хийнэ. Надад ер нь тогтмол хийдэг мэх гэвэл ховор ш дээ. Тухайн үед ямар барилдаан болж, ямар эгзэг таарахаас шалтгаалж тохирох мэхийг хийгээд л барилдана. Бас ч үгүй тодорхой хугацаанд барилдчихлаа. Өдрөөс өдөрт мэдрэмж, туршлага сууж байгаа л гэж боддог.

-Барилдааны ямар арга барил танд тохирдог вэ?

-Би ихэвчлэн сэрвүүгээс барилддаг байсан. Харин одоо сэрвүүгээс барилдахад жаахан төвөгтэй болсон. Бүгд л золгооноос, барьц сонгооноос хаялцах байдалтай. Тиймээс золгооны барилдааны бэлтгэл нэлээд хийж байгаа. Яваандаа болно доо.

-Дээр нэг барилдаан дээр Гончигдамба та хоёр ямар гоё барилдваа. Таныг уначихлаа даа л гэж бодтол давчихсан байсан?

-Хааяа тийм барилдаан гарна аа. Тухайн үеийн мэдрэмж л байдаг. Хэн ч эвгүй байдлаас яаж ийгээд гарахын тулд тэмцэнэ. Тэр мэдрэмжийг олон жилийн бэлтгэл сургууль, хөлс хөдөлмөрөөр олж авдаг болов уу. Ямартай ч сайн мэдэрч чадсан болохоор давсан л даа.

-Тиймэрхүү их эмоцитой барилдааны үед ч юм уу, та сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж байгаа харагддаг. Тэгэхэд лав Гончигийг давчихаад босч ирээд гараа зангидаад нэлээд чанга хашгирсныг тань санаж байна?

-Сэтгэлийн хөдөлгөөнтэй л дээ. Тэрийгээ заримдаа өөрийн мэдэлгүй илэрхийлчихнэ. Спортын хүн ер нь сэтгэл хөдлөлтэй болчихдог юм шиг байна. Уг нь үндэсний бөх аль болох төлөв даруу байх спорт л доо. Олон хүн харж, үлгэр дуурайл авч байдаг болохоор бас тийм их хөөрүү зан хэрэггүй ч юм шиг. Гэхдээ хэнд ч сэтгэл хөдлөлөө өөрийн мэдэлгүй гаргачих үе байдаг. Төрийн наадам дээр ч тэр, бөхчүүд талбай дээр эмоцио гаргаж л байдаг. Түүний л нэгэн адил хааяа санасан мэхээ хийгээд сайхан барилдчихсан үедээ тиймэрхүү зан гаргадаг юм шиг байна лээ.

-Хааяа өөрөөрөө онгирмоор санагдах уу?

-Тэр тал дээр гайгүй, даруухан ш дээ. Хүн ямар ч явж болно, хамгийн гол нь өөрийн гэсэн бодолтой явах ёстой. Бидний араас бөх болох гээд хүсч тэмүүлж яваа залуучууддаа онгироод байвал ямар олиг байхав. Энэ сайн бөх шүү, сайхан бөх шүү гээд хайрлаж, хүндэлж байхад өөдөөс нь онгироод байвал бүр муухай. Онгироо зан олны итгэлийг нураана гэж боддог юм. Монгол бөх өөрөө хувь хүнээс их жудаг чанар шаарддаг гэж ойлгодог болохоор аль болох даруухан байхыг л хичээдэг дээ.

-Бие бялдар тань өдрөөс өдөрт хувираад сайхан болсоор байна. Биеэ ингэж хөгжүүлэхэд бас л их хөлс хөдөлмөр орж байгаа биз дээ?

-Би хүчний бэлтгэл хийгээд гурван жил болж байна. Энэ бэлтгэлээр тэсвэр тэвчээр олж авахын зэрэгцээ биеийн хөгжилд маань тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа л даа. Болдбаатар гэдэг багштайгаа л тулж ажиллаж байгаа. Хүчний талдаа их сайн багш байгаа юм. Багшийнхаа хий гэсэн болгоныг хийгээд л, ярилцаад, зөвлөөд л барилдана даа. Мэдээж хөдөлмөрлөж, зүтгэснийх бие хаа ч боломжийн хөгжиж байгаа.

-Одоо бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?

-Үндэсний бөхийн бэлтгэлээ Бөхбилэгт дэвжээн дээрээ, хүчний бэлтгэлээ Болдоо багштайгаа хийнэ. Хааяа чөлөөнд нь спортын ордон дээр чөлөөтийн бэлтгэл хийнэ. Ингэж явтал нэг л мэдэхэд сар, өдөр урсаад дараагийн наадам хаяанд ирчихсэн байна шүү.

-Чөлөөт гэснээс энэ жил чөлөөтийн УАШТ-нд орж байгаа харагдсан. Ер нь чөлөөтийн суурьтай билүү?

-Тийм ээ. Чөлөөт, үндэс хоёроор хавсарч бэлтгэл хийвэл сайн гэдэг болохоор боломж гарвал чөлөөтийн бэлтгэл хийх дуртай. Сүүлийн үед жин нэмэгдээд жаахан хөндийрсөн тал бий. Энэ жилийн улсын аваргад ямар ч бэлтгэлгүй ороод ялагдчихсан. Одоо удахгүй нэг олон улсын тэмцээн болно. Тэрэнд бэлдэж байгаад орох бодолтой байна. Би чинь чөлөөт суурьтай. Архангай аймгийн арслан Ч.Буян гэж аймгийнхаа бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан, олон сайхан алдар цуутай бөхчүүдийг төрүүлсэн буянтай багш байлаа. Тэр багшийнхаа отгон шавь нарынх нь нэг байж, өнөөдөр өдий зэрэгтэй барилдаад явж байгаа даа их баяртай байдаг.

-Буян багштайгаа хэрхэн танилцаж, багш шавь болсон тухайгаа дурсвал...?

-Аймгийн төвд байхдаа бөх болчих бодолтой, нэг найзыгаа дагаж очоод анх секцэнд бүртгүүлж байлаа. Багш маань биднийг бүртгэж авсан. Их л том биетэй хүн санагдаж билээ. Өвөөг минь таньдаг болохоороо “Өө, манай Шатарын зээ юм хүү байна” гээд их сайхан хүлээж авсан. Намайг чөлөөтийн бэлтгэл хийж эхлэх үед жин ер хасуулдаггүй байв. Би их ч туранхай хүүхэд байлаа. Тэр шийдэл, багш хүний алсыг харах ухаан их зөв байжээ гэд одоо бодогддог. Тухайн үеийн өсвөрийн алт, мөнгөн медалиар би яахав дээ, тийм ээ? Энэ мэтээр багшийнхаа ухаан, ач тусыг үргэлж бодож явдаг даа. Холын бодолтой, юмны учир мэдэх хүний шавь болж, бөхийн эрдмийнхээ суурийг тавиулсандаа баярлаад баршгүй. Даанч багш минь олон жил бидэнтэйгээ хамт явж чадсангүй. Багшийнхаа эрдэм ухааны зах зухаас би мэдрээд л хоцорсон доо.

-Та өнөөдөр үзэгчдийн хамгийн их дэмждэг бөхчүүдийн нэг болж чадсан байна. Үзэгчдийн тэр дэмжлэг, уухайнаас юу мэдэрдэг вэ?

-Энэ нь бөхчүүд биднийг хайрлаж байгаагаа илэрхийлж буй олны сайхан энерги гэж боддог. Нөгөө талаасаа биднийг их ирлэж, хурцалж байгаа юм л даа. Тийм болохоор үзэгчдээ аль болох хөгжөөж баясгаж, уухайн дунд нь байхыг боддог юм шүү дээ. Үзэгчид надад итгэж байгаа учраас дэмжиж байгаа шүү дээ. Тиймээс итгэлийг нь алдчихгүй юмсан гэж боддог. Одоо нийгэм их өөр болсон. Бөхчүүд, үзэгчдийн харьцаа харьцангуй нээлттэй. Наад зах нь барилдаан дээр ямар нэг болох, болохгүй зүйл гарлаа гэхэд үзэгчид тэр дор нь интэрнэтээр шүүмжлээд, сануулаад явчихдаг. Энд тэнд таарахад “Чи тэгсэн шүү, ингэсэн шүү” гээд л шууд хэлцгээдэг. Тэр бүхнээс авахаа аваад, гээхийг нь гээгээд л явдаг.

-Одоо бөхийн дэвжээнд таны үеийнхэн дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэр дундаас Пүрэвсайхан та хоёрыг гэхэд “хоёр Пүрэв” гээд л онцолж нэрлэх жишээтэй?

-Тийм шүү. Хоёр Пүрэв л гэнэ. Заримдаа намайг Пүрэвсайхан аа ч гэж дуудаж байдаг. Аягүй бол Пүрэвсайханыг Пүрэвдагваа ч гэж байж магадгүй. Үзэгчид өөрийн дэмждэг бөхөө, аль сайн барилдаж байгааг нь ярьж байдаг шүү дээ. Тиймээс залуу байгаа дээрээ, чадаж байгаа дээрээ үеийнхэнтэйгээ харгүй сайхан өрсөлдөөд, аль болох олон жил сайн барилдчих юмсан гэж боддог.

-Заримдаа их омголон зантай юм уу гэмээр санагддаг. Тийм омголон зангаасаа болоод алдах үе бас байсан л байх, тийм ээ?

-Байсан, байсан. Зөвхөн надад ч биш олон л бөхөд тийм үе байсан байх. Ер нь бөхийн спорт, эрчүүдийн өрсөлдөөн гэдэг чинь сонирхолтой шүү дээ. Нэгэнт л хүч, ухаанаа уралдуулах гэж энэ спортыг сонгосон хүн чинь олон л юмыг үзэж, даван туулах юм байна шүү дээ.

-Та түрүүн тогтмол хийдэг мэх цөөн гэж ярьсан. Одоо хийгээд сурчихмаар санагддаг мэх байна уу?

-Байна, байна. Барилдаан үзээд, эсвэл бөхчүүдтэй барилдаж байхад ч мэх сурсаар л байдаг. Би мэхийг хийгээд давтаад байхаас илүү харж байгаад сурах нь элбэг.

-Тийм үү, бас л сонин хэрэг байна шүү?

-Мэхийг хурдан сурна аа. Харин нэг мэх сурахаараа өмнөх мэхээ мартах гээд байдаг гэмтэй.

-Сэтгэлээс тань гардаггүй ямар барилдаан байдаг вэ?

-Унасан барилдаанууд л их бодогддог юм. Нэг унасан бөхдөө дахиад уначихвал бүр бодогдоод салахгүй. Би юун дээр алдав, дахиж унахгүйн тулд яахав гээд л... Өнөөдөр гэхэд Бат-Орших харцагад давхар золгооноос уналаа. Өмнө давхар золгооноос бараг унаж байгаагүй болохоор өнөөдөр яагаад уначихав... гээд л бодогдож байна. Дурсамжтай барилдаан гэвэл олоон, олон.

-Одоо өндөр, жин хэд байгаа вэ?

-Өндөр 183-184 см хавьцаа байдаг. Жин бас яахав ээ, хүчний бэлтгэл тодорхой хэмжээнд хийснийх жаахан нэмсэн. Одоо 125 кг орчим л байна.

-Жингээ санаагаараа бариад байж чадаж байна уу?

-Гайгүй шүү. Санаагаараа бариад байж чадна. Гэдэс гүзээ нэмчихгүй юмсан гэж бодоод бэлтгэлдээ анхаардаг. Учиргүй бодигийн бэлтгэл хийгээд биеэ ярзайлгаад байх нь гол биш үндэсний бөхөөр таарсан тохирсон бэлтгэлээ явахад бие өөрөө хөгжиж байдаг онцлогтой. Золгооноос татна, түлхэнэ, сууна өмсөнө гээд бүгд л хүчний бэлтгэл дээр хийгддэг дасгалууд барилдаан дээр явагдаж байдаг гэсэн үг. Би бол жин нэмэхийн эсрэг бодолтой явдаг.

-Хүчний бэлтгэлийн үзүүлэлтүүд хэр байна?

-Маш сайн байгаа. Жил жилд л хүч ахиад л байгаа шүү. Хүчний бэлтгэлээ сайн хийж байгаа, багш маань сайн ч хийлгэж байгаа.

-Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө санасандаа хүртэл барилдаж чадаж байна уу?

-Өөрийнхөө санасанд хүртэл барилдаж арай л чадахгүй байна. Миний санасан, зорьсон зүйл их хол байгаа. Гэхдээ хүрэхийн тулд чармайгаад зориод л явж байна даа. Ямар ч бөх өөрийгөө голдог гэж байгаа юм даа /инээв/.

-Тэгж байж л амжилт гардаг байх л даа. Сэтгэл ханах бол зогсолт биз дээ?

-Харин тийм.

-Та нарыг хаана бол хаана хүмүүс таниад л бүчээд авсан харагддаг. Байнга олны нүдэн дээр ил амьдрах нь хэцүү санагдах үе гарах уу?

-Гайгүй ээ. Хэнтэй ч мэнд устай, яриа хөөрөөтэй л явахыг боддог. Бараг хамаатан шиг болчихсон танилууд зөндөө шүү дээ. Зурагтаар эсвэл өргөөнд ирж үзээд тийм танил болчихсон. Заримдаа ах дүү шиг дуудаж ирээд л уулзана. Арай л загнахгүй /инээв/. Бөхчүүд маань ард олондоо тийм ойр дотно санагддаг болоод л тэр байх.

-Гэр бүлийнхээ тухай...?

-Манай эхнэр багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн харьяат бүсгүй бий. Манайх гурван хүүхэдтэй. Тамирчин хүний хамгийн гол түшиг тулгуур нь ар гэр байдаг. Бид нар чинь сувилалд байгаа юм шиг л асруулна шүү дээ. Тэгж байж амжилт үзүүлэх нөхцөл боломж бүрддэг юм билээ. Бөхийн спорт тийм ч амаргүй. Тэр болгоныг ойлгож дэмждэг сайн ханьтай болсондоо баярлаж явдаг юм.

-Ямар үед гэр бүлдээ арай түлхүү цаг зав гаргах вэ?

-За, даа. Хагас, бүтэн сайны үеэр л бага зэрэг зав гаргана даа. Барилдаангүй үед. Бусад үед бол өөрийгөө л асруулаад байх бололтой.

-Энэ жил бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байгаа. Ид барилдаж байгаа бөх хүний хувьд бөхийн холбооны ажил үйлсийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцана уу?

-Юуны өмнө МҮБХ-ны хамт олонд 25 жилийн баярын мэнд дэвшүүлье. Олон олон барилдаан зохиож байгаад нь талархаж явдаг. Харин шүүлтийн тал дээр зарим нэг асуудлууд байна аа. Тэрийг та ч мэднэ, би ч мэднэ. Үүнийг нэг зөв замд нь оруулаад шийдэж өгвөл зүгээр санагддаг. Бид чинь техник технологийн эрин зуунд амьдарч байна. Шинэ дэвшил гаргаж ирвэл зүгээр юм болов уу л гэж боддог. Тэрнээс засуулыг ч юм уу, хөлийн цэцийг ч юм уу буруутгаад байх хэцүү л дээ. Олон бөх зэрэг барилдаж байгаа үед харах, харахгүй үе байдаг л байх. Ямар техник биш. Үүнийг нэг засаад залруулаад явбал улам л олон үзэгчтэй, олон бөхтэй сайхан болох байх гэж боддог.

-Бөхөөс өөр зүйл сонирхохгүй байна уу?

-Завддаггүй юм аа. Тэгээд ч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж үг байдаг даа. Ойрын хэдэн жилдээ бөхийн төлөө бүх юмаа л зориулна гэж боддог. Дараагийн асуудлыг дараа нь шийднэ дээ.

-Саяхнаас Их засаг их сургуулийн бөх гэж зарлуулж байв уу даа. Өөр бас компаниуд байдаг байх аа?

-Алдар спорт хороо, ЗХ-ний 105-р анги, Херо холдинги компаний бөх. Их засаг их сургуулийн оюутан.

-Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Хууль, эрх зүйн ангид орсон. Энэ компаниудаас бүгдэнгээс нь цалин мөнгө аваад явсан зүйлгүй. Нэг нь миний сурдаг сургууль, нөгөө нь дэмждэг байгууллага. Эх орныхоо армид олон сайхан эрчүүдтэй мөр зэрэгцэн яваад баярлаж явдаг. Энэ дашрамд Алдар спорт хорооны хамт олон, Гансэлэм захирагчтай ЗХ-ний 105-р ангийн хамт олондоо цэргийн баярын мэнд дэвшүүлье...

-Сайхан ярилцсанд баярлалаа. Дараа дахин шинэ цолтойгоор энэхүү ярилцлага маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

ЯРИЛЦСАН С.БАДАМГАРАВ http://www.undesniibukh.mn
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Chiluun » Wed Apr 01, 2015 3:24 pm

Сайхан ярилцлага болжээ. Оруулсан Така-д баярлалаа. Удахгүй болох чөлөөтийн тэмцээн гэдэг нь Mongolia Open хэлсэн юм байна л даа. Уул нь их спортоор явсан бол Дагва шиг тамирчин сэтгэлзүйтэй хүн амжилт гаргах байсан байх гэж боддог. Өнгөрсөн бүтэн сайнд Заануудын барилдаантай Mongolia Open давхцаад бөхийн өргөөнд барилдаагүй харин Буянт Ухаад Солонгосыг хожиж хүрэл авч байна лээ. Дараа нь Тв хөтлөгчийн асуултанд чөлөөтийн бэлтгэл тогтмол хийж чадахгүй байгаа аргагүй дуртай болохоор орчихлоо гэж байсан.
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 01, 2015 3:38 pm

Харин тийн, тэр муу Солонгосыг машиндсан даа. Хэсгийн 1 барилдааныг нь бас харсан, дэвжээний зах нтр дээр гоё л мэдэрч барилдаж бна лээ. Хагас шигшээд харин тэр муу пандгар японд яаж ялагдсым бол доо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Wed Apr 01, 2015 3:49 pm

мундаг сэтгэл зүйтэй хүн шүү улсын наадмын түрүү байгаа байхаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Thu Apr 02, 2015 9:47 am

Нас нь овоо явчлаа л даа... ойрын нэг хоёр жилдээ л амжуулахгүй бол хэцүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38832
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Thu Apr 02, 2015 10:27 am

Мундаг сэтгэл зүйтэй хүн шүү. Тэмцээний өмнө та тэмцээнд орох уу? гэсэн чинь "Орвол түрүүлэх гэж л орно. Орохгүй бол дараа жил орно" гэж байсан. Японыг хожих боломж уг нь байсан даа. Даанч бэртэл нь сэдэрсэн байх
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Chiluun » Thu Apr 02, 2015 11:11 am

Болдгэрэл wrote:Мундаг сэтгэл зүйтэй хүн шүү. Тэмцээний өмнө та тэмцээнд орох уу? гэсэн чинь "Орвол түрүүлэх гэж л орно. Орохгүй бол дараа жил орно" гэж байсан. Японыг хожих боломж уг нь байсан даа. Даанч бэртэл нь сэдэрсэн байх


Дагва юун бэртсэн юм бол оо наадам дөхөөд байдаг муу мэдээ байна шүү
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 02, 2015 11:12 am

Хэсгийн барилдаанд нөгөө боолттой өвдгөө бариад нилээн удаан орилж хэвтсэн, гэхдээ тэрнээс хойш 2-3 барилдаан хийсэн, гайгүй л байх шиг бна лээ. Хүрэл дээр солонгостой бол янзын л үзэж байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 27, 2015 10:13 am

Улсын харцага Э.Оюунболд: Урмын чинь үгээр уулыг нураахын төлөө, учир зүггүй дайрахгүй, учрыг нь олж явна гэж л ард түмэндээ хэлье дээ.

Монголын үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн, сүүлийн үед олны анхаарлыг туйлын ихээр татаж буй залуу бөх, Монгол Улсын харцага Э.Оюунболдтой ярилцсанаа хүргэж байна.

-Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Бөх сонирхогч монголчууд өөрт чинь их итгэл найдвар хүлээлгэж байх шиг байна?
-Маш их баярласан. Над руу олон хүн утасдаж, баяр хүргэж, цаашид улам сайн барилдаарай гэж захисан. Улсын наадмаар л 1024 бөх барилддаг. Наадмын барилдаанд 1024 бөх барилдаад түрүүлсэн бөхөд аварга цол өгч байсан. Тийм учраас наадмын энтэй энэ барилдаанд түрүүлээд аварга болчих юмсан гэж бодож байсан. Хүнд хэлэхэд эвгүй ч, өөртөө маш бахдам бодол тээж барилдсан. Би ер нь амжилтад хүрэхийн төлөө энэ эрчээрээ явах юмсан, энэ формоо хадгалах юмсан, одоо л би болж байна даа гэсэн бодлоор л барилддаг. Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаанд Аварга сургуулийн бөхчүүд одтой байлаа. Бяртайдаа, хүчтэйдээ биш одтой байлаа. Бурхан харсан байж магадгүй. Энэ бүхний ард миний багш, миний аав ээж, миний хань, үр хүүхэд байж байдаг. Гэр бүл тогтворгүй бол хүн хэзээ ч амжилт гаргахгүй.
-Таны багш энэ амжилтад хүрэхэд их үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Миний багш Монгол Улсын начин Б.Адъяахүү. Сая 45 наснаас дээш бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн дээ. Би багшдаа маш их баярлаж явдаг. Анх 2007 онд хотод орж ирж багшдаа шавь орж бэлтгэл хийж эхэлсэн. Миний юу хийх, хийхгүйг зааж сургаж байдаг ганц хүн дээ.
-Мэдээж тэгэлгүй яахав. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Миний аав аймгийн начин Д.Энхтөгс гэж хүн бий. Миний ээж Алимаасүрэн гэж хүн бий. Би нэг дүүтэй. Аавын ах бас бөх хүн бий. Аймгийн начин. Улсад дөрөв давж байсан гэдэг юм билээ. Гэхдээ би тэр үед төрөөгүй байсан. Аавын хамгийн том ах Балданбэрээвэн хийдийн хамба лам байсан гэдэг. Тэр бүх хүнийг би дотроо бодож, залбирч, шүтэж явдаг. Миний ханийг н.Өнөржаргал гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Холоос эхнэр авсан. Миний хань сайн барилдаарай гээд л өглөө болгон цайныхаа дээжийг ургах нарандаа залбирч өргөдөг. Намайг аварга болоосой л гэж залбирдаг байх. Би гэхдээ юу гэж залбирсаныг нь асуудаггүй. Би эхнэрийнхээ ахтай их найз. Тэгээд ахаар нь дамжуулж танилцаад, миний эхнэр болох хүн юм байна гэж л сонгосон. Миний бат сайн ар гэр байж чаддаг, надад бүх зүйлээрээ тусалдаг. Анагаахын их сургуулийн тавдугаар курсын оюутан. Эмч болно. Бас надад сайхан хүү төрүүлж өгсөн. Миний хүү ой хоёр сартай. Эхнэр болон хүү, аав ээждээ маш их хайртай шүү.
-Та одтой байгаад түрүүлчихлээ гэж ярилаа. Харин би чамайг бяртайдаа, хүчтэйдээ түрүүлсэн гэж бодоод байна?
-Би тэгж бодохгүй байна. Бяртай байгаад түрүүлэхгүй байж болно. Харин би өөрийгөө түрүүлснийг зөв явсных, багшийнхаа үгэнд орсных, хүн болгоныг хүндэлснийх гэж боддог. Би ахмад хүмүүсийг маш их хүндэлдэг. Арвын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг давчихаад баярласандаа зүүн гараас нь адис авлаа. Тэр мундаг хүнийг давсан юм чинь би адис авах ёстой. Би бас аварга болохыг мөрөөдөж байгаа хүн. Миний мөрөөдөл биелэх болтугай гэж мөрөөдөж адис авсан. Би 35 нас хүртлээ энэ эрчээрээ хичээхийг л хүсдэг. Тийм цол авна гэж ярихгүй. Хичээгээд л явна.
-1024 бөхийн барилдаанд түрүүлнэ гэж бодож байв уу?
-Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг. Түрүүлчих юмсан л гэж бодож байсан. Өрсөлдөгч их чанга байлаа. Зургаагийн даваанд Р.Пүрэвдагва начинтай туналаа. Мундаг хүн шүү. Бас Б.Пүрэвсайхан гэж мундаг харцагатай туналаа. Ш.Мөнгөнбаатар гээд мундаг арслантай тунасан. Есийн даваа хүртэл тунаж үлдлээ. Энэ бүхнийг би бэлтгэлээ сайн хийсний үр дүн, миний багшийн ач юм болов уу гэж залбирч явж байна.
-Сүүлийн үед маш сайн барилдаж, шөвөгт л үлдээд байх болж. Нууц нь юунд байна вэ. Ямар бэлтгэл хийгээд байна?
-Бусад бөхчүүдтэйгээ адилхан л бэлтгэл хийдэг. Үндэсний бол үндэсний, штанг бол штанг. Энэ жил штангийн бэлтгэл маш их хийсэн. Штангийн багшдаа баярлалаа. Гэхдээ хэн нэгнээс илүү гарсан, нууц бэлтгэл хийсэндээ биш зүрх сэтгэлээ гаргаж, өөрийгөө бүрэн зориулж чаддаг минь ийм амжилтад хүргэж байгаа юм болов уу. Би үүнийг хийж чадвал тийм амжилтад хүрнэ гэж өөртөө маш их итгэл хүлээлгэсэн. Багшдаа амлалт өгсөн. 1024 бөхийн барилдаанд би түрүүлнэ гэж.
-Э.Оюунболд гэдэг хүн хэдийнээс Монголын ард түмэнд өөрийгөө таниулж эхлэв ээ?
-Би мэдэхгүй юм. Э.Оюунболд гэдэг хүн хэзээ, хэдэн оноос сайн барилдаж байгаа, сайн барилдах залуу шүү гэж хүндлэл хүлээх болсон цаг хугацааг ард түмэн л мэдэх байх.
-Өөрийн чинь хамгийн их хүндэлж явдаг бөхчүүд гэвэл?
-Б.Бат-Эрдэнэ аварга багшийгаа, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьдыг хүндэлнэ. Тэдэн шиг бөх болох юмсан, тэдэн шиг барилдах юмсан гэж бодож явдаг юм. Харин яг одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аваргыг маш их хүндэлдэг. Баярлаж явдаг. Бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн байх үед би эмээж л байсан. Гэхдээ эр хүн шиг барилдсан даа. Аваргын гүндүүгүй, бөх жудагтай занг нь би хүндэлдэг.
-Жудаггүй бөх гэж таны бодлоор ямар хүн бэ?
-Жудаггүй бөх гэж нэр цохож чадахгүй. Ер нь хүн хүнээ муулах муухай. Хүн хүнээ магтах бас муухай. Бүгд л адилхан тэмцэж яваа, дээсэн дөрөөн дээр дэлхийг донсолгоно гээд л явж байгаа эрчүүд. Тийм учраас би бүгдийг нь хайрлаж, бүгдийг нь дэмжиж, тунасантайгаа, амласантайгаа, амлуулсантайгаа барилдаад явж байна даа.
-Маргаантай барилдааны үед өөрөө их шазруун, бууж өгөх дургүй байдаг юм шиг санагдсан?
-Хөлийн цэц гэдэг хүмүүс байгаа. Тэр бүгдийн шийдийг л хардаг. Гэхдээ би өмнө нь их хэрүүлч байсан. Одоо алдаагаа зассан. Та давсан. Хайнцсан байсан ч гэсэн та давсан гэх байдлаар барилддаг болсон. Би улсын наадамд барилдаж байхдаа ч ойрхон унасан. Хэрүүл тэмцэл хийхгүй элэг бүсээ тайлж өгөх тийм зориг надад байна.
-Телевизээр харж байхад давсан бөхийг хөлийн цэцүүд унасан гэж үзэх тохиолдол олон. Ийм тохиолдолд ч гэсэн хөлийн цэцийн шийдвэрийг үг дуугүй дагах уу?
-Би хөлийн цэцийнхээ шийдвэрийг л хүндэлнэ. Давсан гэж хэрүүл хийхгүй.
-Барилдааны үед маргасан бөхтэйгээ дараа нь таарамж хэр байдаг вэ?
-Сайхан шүү дээ, бөхчүүд. Маргасан ч, зодолдсон ч ах нь ах, дүү нь дүү шигээ мэнд усаа мэдэлцээд л явж байдаг. Бөх хүн гэдэг хор санаж, өшөө хорсол тээж явах ёсгүй юм гэж би боддог.
-Хааяа үзэгчдийн зүгээс таагүй уур амьсгал ирэх, элдвээр хэлэх, ууж байсан ундааны саваа шидэх гэх мэт үйлдлүүд Бөхийн өргөөнд ажиглагддаг. Энэ бүхэн бөхчүүдэд ямар санагддаг бол?
-Монгол бөхийг үзэж сонирхож, шүтэж биширдэг залуучууд монгол бөхийн ногоон дэвжээ рүүгээ сав шидэж байхад надад эвгүй санагддаг. Монгол бөхийн ногоон дэвжээ ундааны савны бай биш шүү дээ.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь ямар бөх байна?
-Хүн болгон л хүчтэй өрсөлдөгч. Өнөөдөр тэр, энэ гэж хэлж чадахгүй. Хүн бүр л чадах чинээгээрээ бэлтгэлээ хийгээд, сайн барилдчих юмсан гээд явж байгаа.
-Унтаж байхдаа хүртэл барилдаж зүүдэлдэг гэж сонслоо. Үнэн үү?
-Тэгдэг. Миний хань хүртэл “Сэтгэл чинь тавгүй байна уу” гэж асуудаг юм. Гэтэл би сайхан унтаж амарч байхдаа л барилдаж байна гэж зүүдэлж унтдаг. Оюутан байхад найзтайгаа хамт хааяа унтдаг. Барилдаж зүүдлээд л найзыгаа өшиглөнө, гараараа чичнэ, уурлуулна. Ийм л хүн дээ.
-Одоо 22 настай гэхээр хэдэн наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн юм бэ?
-14 наснаасаа хичээллэж эхэлсэн. 2007 онд хотод орж ирээд шууд Адъяахүү багш дээрээ очиж шавь орсон доо. Бага байхаасаа барилдах маш их сонирхолтой. Аавыгаа хоргоогоод, мэх зааж өг гээд тайван суулгадаггүй байсан санагдаж байна. Бүр багаасаа л том биетэй хүүхэд байсан.
-Та нэлээд үг дуу цөөтэй юм шиг харагддаг ч нэлээд яриа хөөрөөтэй юм шиг санагдлаа?
-Намайг зарим хүмүүс үг дуу цөөтэй, яриа муутай гэж боддог юм билээ. Харин би яриа хөөрөөтэй, ер нь бол сайн ярина шүү. Заримдаа ярилцлага өгөхөөр чи хаана ингэж сайн ярьж сурсан юм гэж хэлдэг юм. Тэгэхээр гайгүй сайн ярьдаг юм шиг байгаа юм. Гэхдээ даруухан байхыг хүсдэг. Онгирч сагсалзахыг хүсдэггүй.
-Өөрт тань хийх дуртай, дархан мэх бий юу?
-Би мэх болгоныг хийхийг хүсдэг. Гэхдээ хийж чаддаггүй ээ.
-Хамгийн ойрын зорилго чинь юу байна?
-Ард түмэндээ хүндэтгэлтэй хандаж, хүндлүүлж сайн барилдахыг хүсч байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Гэртээ л амарна даа. Хааяа дэлгүүр хэснэ. Пүүз цуглуулах сонирхолтой. Нэлээд олон пүүзтэй.
-Бөх сонирхогч, уншигч олондоо хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?
-Намайг дэмжиж байгаа бүх хүнд маш их баярлалаа. Миний амьдрал энгийн л сайхан өрнөж байна. Тансаг амьдралыг хүсэхгүй. Дутагдалтай амьдралыг дутагдалгүй болгохын төлөө зүтгэж байна. Миний зорьсон зорилго биелэх болтугай гээд би өглөөний нарандаа залбираад явдаг. Урмын чинь үгээр уулыг нураахын төлөө, учир зүггүй дайрахгүй, учрыг нь олж явна гэж л ард түмэндээ хэлье дээ.

medee.mn Б.БУРМАА
Last edited by Takanohana_Nowitzki on Mon Apr 27, 2015 5:24 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Apr 27, 2015 3:21 pm

би гэгээрсээн болсон хүний ярилцлага байна даа ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Mon Apr 27, 2015 4:02 pm

Така наад сайт чинь ажил дээрээс блоктой юм аа. энд оруулж тус болооч
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 27, 2015 5:26 pm

champion wrote:Така наад сайт чинь ажил дээрээс блоктой юм аа. энд оруулж тус болооч

Пээ, надаас дүлий хүн бас байдгийм байжээ :ногоон:
Асуултууд нь шал модон, сонин асуултууд бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Tue Apr 28, 2015 8:56 am

Takanohana_Nowitzki wrote:
champion wrote:Така наад сайт чинь ажил дээрээс блоктой юм аа. энд оруулж тус болооч

Пээ, надаас дүлий хүн бас байдгийм байжээ :ногоон:
Асуултууд нь шал модон, сонин асуултууд бна.

:ногоон: тийшд хаа хамаагүй юм руу орохгүй ээ. зураг эн тр бол бараг үзэлтгүй шд. тэгээд чам шиг төсөөлж чаддаггүй болохоор бүүр дүлий ккк.
цонх руу ордог нь их юм дөө.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Apr 28, 2015 9:06 am

хэхэ та 2ийг бүүр өрөвдчихлөө
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue May 12, 2015 3:13 pm

Улсын арслан Н.Батсуурь: Үнэндээ намайг түрүүлнэ гэж хүмүүс бодоогүй шүү дээ

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж түрүүлэн УЛСЫН АРСЛАН цолтны ам бүлд багтсан залуу хүчтэн Намсрайжавын Батсуурийг "Харцага цолны хүндэтгэлийн барилдаан"-ы дараа шинэ дугаарынхаа зочноор урьж ярилцсан юм. Өвөө, авга ах хоёр нь улсын начин, аав нь улсын харцага, өөрөө арслан цолтой түүнийг удам залгасан сайн бөх гэж онцлох нь зайлшгүй.

-Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдрийн барилдаан ямархуу болов. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

-Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд дэвшүүлье. Шинэ он гарсаар харцага цолны хүндэтгэлийн барилдаанд анхлан зодоглочихоод явж байна. Барилдаан сайхан боллоо.

-Сая Оюунболд та хоёрын барилдаан юу болчихов?

-Аа, барьцны асуудлаас болоод жаахан маргаан гарсан. Үзэгчид соёл муу байна аа. Бөхийн дэвжээ рүүгээ ундаа усныхаа савыг шидээд, хогийн сав шиг болгочих гээд байх юм. Барилдах гээд төвлөрч ядан байхад хажуугаас элдэв юм шидэхээр сэтгэл зүйд хүртэл нөлөөлж байна л даа.

-Бэлтгэл жигдэрчихсэн байна уу?

-Жигдэрчихсэн, хэвийн үргэлжилж байна даа. Удахгүй цагаан сарынхаа бэлтгэлд гарна.

-Намар их эрт бэлтгэлдээ орсон дуулдсан, үнэн үү?

-Тэгсээн. Ер нь наадмын дараа 8 сарын 1 гээд л бэлтгэлдээ орчихсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөхсөн байсан болохоор жүдогийнхонтойгоо хамт цугларалтад гараад бэлтгэлээ эхэлсэн.

-Нээлтээс хойш барилдаан ч бараг алгасаагүй байх аа?

-Сая үндсэн хуулийн барилдааныг л алгаслаа. Бусдад нь боломжоороо л оролцож барилдлсан.

-Үзэгчид их дуртай байдаг. Том цолтнууд маань залуучууддаа үлгэрлээд тогтмол сайхан барилдахад...?

-Үндэсний бөх маань өөрөө хувийн шинж чанартай спорт. Тийм болохоор аль болох ирц сайтай барилдъя л гэж боддог.

-Жүдогийн тэмцээн уралдаан, үндэсний бөхийн барилдаанууд гээд ерөнхийдөө нэлээд ачаалалтай байдаг уу?

-Нэг их ачаалал мэдрэгддэггүй юм аа. Тохируулаад л, таарах бэлтгэлээ хийгээд л явж байгаа.

-Ер нь их спортоор хичээллэдэг бөхчүүд маань тэр чиглэлийн бэлтгэлээ түлхүү хийгээд байгаа тал ажиглагддаг?

-Би ойрын хоёр жилд үндэсний бөхөөрөө дагнасан бэлтгэл хийж байгаа.

-Тийм үү. Жүдо огт хийлгүйгээр үү?

-Тийм ээ. Сүүлийн нэг жилд жүдогийн бэлтгэл бараг хийгээгүй дээ. Адилхан л бэлтгэл болохоор барилдахад заавал жүдогийнх, үндэснийх гэж ялгараад байдаггүй. Хааяа жүдогийнхонтойгоо цугларалтад гарчихаад л...

-Жүдогийн хүнд жинд нэлээд барилдлаа. Анх аль жинд хүч үзэж байв?

-Анх залуучуудын улсын аваргад 73 кг-аас эхэлж барилдсан. Дараа нь 81-д барилдаж байгаад Япон явсан. Тэнд сурч байгаад ирэхэд жин 100 гараад явчихсан. Тэгээд л +100-д барилддаг болсон.

-Жүдогийн сургуульд явахаасаа өмнө секц дугуйланд хамрагдаж байсан уу?

-Би жүдогийн сургуульд яваагүй юм шүү дээ. Хэлний бэлтгэлд явсан. Хүмүүс Японд сурахаар явсан гэхээр сумо эсвэл жүдогийн сургууль гэж ойлгоод байдаг юм. Хоёр жил хэлний сургуульд сураад ирсэн дээ.

-Япон улсыг жүдогийн эх орон гэдэг. Тэнд байх хугацаандаа бага сага бэлтгэл хийж үзэв үү?

-Ажил, хичээл гээд бэлтгэл хийх боломж гараагүй.

-Ер нь бөхийн бэлтгэл хийж эхэлсэн үе гэвэл хэдий үеэс юм бэ?

-Багаасаа эхэлсээн. Жаахан байхад Сүхбат аварга, Гантогтох гарьд гээд ах нар ид байлаа. Тэд нарыг бараадаад, ихэвчлэн ард нь сууж бөх үзэх дуртай. Одоо энэ өргөөгөөр гүйлдээд байдаг бөхчүүдийн хүүхдүүд шиг хаана барилдаан болно, тэнд л оччихсон үзээд явж байдаг байв. Ах нарынхаа барилдааныг хараад тэд нар шиг л бөх болъё гэж боддог. Хэрдээ том зорилготой, том болоод бөх болно гэсэн мөрөөдөлтэй хүү байлаа.

-Тэр үед аав тань барилдах нь цөөрчихсөн байсан уу?

-Аав барилдахаа болих тийшээгээ хандчихсан байсан л даа. Гэхдээ аавыгаа дагаад жил болгон наадмын бэлтгэлд гарна. Энд тэндхийн барилдаанд явбал байнга дагаж явна.

-Бөхчүүдийн хүүхдүүд бөхөд арай өөрөөр дурлаж, татагддаг юм шиг ээ?

-Өссөн орчин их нөлөөлж байгаа юм л даа. Наадмын өглөө юм уу, цагаан сарын өглөө, ямар нэг том баяр ёслол болоход аав нар догдлоод, дээл хувцсаа өмсөөд гарахад цуг баярлаж хөөрөөд л их сайхан мэдрэмж төрдөг. Тэгээд л дуртай болчихдог шиг байгаа юм. Зодог шуудгаа эвхэж байгаа, малгай бүсээ дээш тавьж байгаа зэргээс эхлээд үндэсний бөхийн уламжлал, дэг жаяг бүхэн сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Жижиг гэхгүй олон зүйлд хүндэтгэлтэй хандах, дээдлэх гээд нэлээд зүйлийг үлгэрлэж, сургасан гэж боддог.

-Таны хувьд гурван үеийн удамтай бөх. Энэ бас том бахархал биз дээ?

-Тийм шүү. Өвөө маань анх улсад ирж барилдаж улсын цол аваад дараа нь манай аав, аавын ах хоёр цол авсан. Тэгээд л бөхийн гэр бүл болчихож байгаа юм. Бага байхад Мөнхбат аваргын Хакухо, Ганболд зааны Ганням, Баярсайхан зааны Тэмүүлэн, Бямбадорж зааны Заяамандах, би гээд ихэвчлэн бөхчүүдийн хүүхдүүд спортын ордны жижигхэн өрөөнд барилдаж ноцолдоод өнждөг байсан. Тэндээс л бөх болох хүсэл мөрөөдөл, зорилго эхэлсэн байх.

-Хэдийнээс тууштай бэлтгэлд оров?

-2009 оноос үндсэн бэлтгэл хийж эхэлсэн.

-Хэдэн настайдаа гэсэн үг вэ?

-22 настай. Анх дэлхийн аваргын цугларалтад бэлтгэл хангагчаар орж байсан. Дунд нь хоёр жил хэртэй тасраад Японоос ирээд үргэлжлүүлэн бэлдсэн.

-Анх жүдо руу орох тэр үед чөлөөт, самбо гээд сонголтууд байсан байх. Яагаад жүдог нь сонгох болов?

-Ер нь нэлээд олон секц дугуйланд явсан даа. Нэг их тууштай явахгүй. Тэгсгээд л орхичихдог. Чөлөөт, жүдо, сагс, гимнастик гээд янз бүрийн дугуйланд явж үзсэн.

-Гимнастикаар бас хичээллэж байсан юм уу?

-Бага сага л... спортын төв ордны ар талд байдаг спорт дугуйланд бас явж байлаа. Хүүхдийн сонирхолоор л юм юманд явчих гээд... Нэг зүйл гоё санагдахаар тэр лүү гүйж очоод л... Тэр болгон нөлөөлсөн байх. Ер нь спортын чиглэлээр явна гэсэн бодол түлхүү болсон.

-Жүдогийн юу нь сэтгэл ихээр татсан юм бол...?

-Жүдо ч гоё л доо, агуу спорт. Мэдрэмж өндөр өгдөг. Бэлтгэлээс бэлтгэлийн хооронд бараг унтаж чадахгүй шахуу л бэлддэг байв. Том том амжилт гаргаад сайхан барилдчих юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй л хүүхэд анх жүдо руу орсон. Гэхдээ хүнд жин бас амаргүй ээ. Ялангуяа над шиг 180 см өндөртэй хүн бол -100-д гэхээс биш +100-д жаахан жижигддэг юм.

- Анхныхаа амжилтыг жүдогоор гаргаж байв уу, үндсээр гаргаж байв уу?

-Хамгийн анх 2006 онд жүдогийн залуучуудын улсын аваргаас хүрэл аваад, тэр жилээ үндэсний бөхийн УАШБ-нд 5-р байрт шалгарч байсан. Тэр улсын аваргад хамт барилдаж байсан хүүхдүүдээс зарим нь улсын цолд хүрцгээсэн сайхан барилдаж байна. Бүрэнтөгс арслан, Лха-Очир начин, Заяамандах начин гээд...

-1988 оны луу жилтнүүдийн нэг үү, арслан?

-Үгүй ээ. Би 1987 оных.

-Тэр барилдаанаас хойш үндэсний бөхийн амжилтууд эхэлсэн үү?

-Үндэсний бөхийн анхны амжилт тэр л дээ. Улсын аваргад 5-д ороод урамшаад тэр жилээ сайн бэлтгэл хийгээд 2007 онд Ховдод очоод шууд аймгийн начин болсон. Аймгийн начин болсныхоо намар ганц нэг барилдаанд барилдчихаад Япон явсан. Тэгээд 2009 оны хавар ирээд үндсээр тууштай барилдаж эхэлсэн.

-Аймгийн начин цолтой байхдаа бас л их шуугиулдаг байсан шүү?

-Хоёр жил хэртэй аймгийн начин цолтойгоо барилдсан. Гоё цол л доо. Нугалааны даваанд дандаа томчуудтай очиж таардаг /инээв/. 2-3 даваад л зоолттой аварга, арслангуудтай таарна шүү дээ. Би одоо боддог юм. Дөрвийн даваанд том бөхтэй оноолт таараад “давах юмсан” гэж бодож очоод юу ч хамаагүй хийгээд л бужигнуулна. Одоо байр нь солигдчихсон. Залуучууд надтай яг тийм зоригоор ирж барилдаж байгаа юм чинь. Тухайн үед аварга, арслангуудад ядаргаатай л байдаг байсан шиг байгаа юм /инээв/. Тэр мэдрэмжийг мэдэрч байна гэх юм уу даа. Гэхдээ бас гайгүй ээ. Хэнтэй ч үзээд л явчихна.

-Тэр үед арслан болчих гээд бас нэлээд явсан уу?

-Тэгсэн. Аймгийн арслан болох гэж хар мянга явсан. Дурын хүн очоод авчихааргүй хэцүү цол шүү дээ. Нэг жил 4-5 аймгийн наадамд очиж барилдаад унаад л явж байсан. Бөх хатуу спорт шүү дээ. Улсын наадмаар гэхэд дөрвийн даваанд 3 удаа унаж байлаа. Би улсын цол авах учиргүй хүн юм болов уу ч... гэж бодох үе байсаан. Гэхдээ цаг хугацаа хүний бэлтгэл хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулийг үнэлдэг юм байна.

-Аавынхаа цолд хүрсэн тэр мөч бас сайхан байсан биз?

-Сайхан байсаан. 2013 онд жаахан бэртэл гэмтэлтэй байсан болохоор өөрийгөө тийм ч сайн барилдахгүй болов уу гэж бодсон. Харцага цолны болзол хангачихаад долоогийн даваанд Батмөнхтэй барилдсан. Батмөнх надаас арай илүү байсан шиг байгаа юм. Аргагүй л унасан даа.

-Аймгийн цолтой байхдаа улсын заан цолд хүрэх мөрөөдөлтэй гэж хэлсэн байдаг?

-Тийм ээ. Ер нь заан их сайхан цол. Манай удамд тийм цолтой бөх байхгүй болохоор ч тэр үү, сэтгэлд их буугаад байдаг байсан юм. Харин энэ жил яах аргагүй тэр даваагаар дайраад л өнгөрсөн. Заан аваад л цаашаа явчихсан шүү дээ, би /инээв/.

-Тэгсэн, тэгсэн. Тэгж шууд явах нууц юунд байв. Бэлтгэл тун сайн хийсэн үү?

-Ер нь юм юм жигдэрчихсэн, бэлтгэл ч сайн, сэтгэл зүй ч гайгүй. Хамгийн гол нь өөртөө их итгэлтэй байсан л даа. Наадмын сорилгоор ирж барилдахад ер нь гайгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Ерөнхийдөө барилдахаар цуцаа бага, хүчтэй ч юм шиг, хамаагүй барилдчихмаар юм шиг, жаахан ир орж ирсэн юм болов уу даа.

-Угийн бас задгайдуу барилдаантай?

-Тийм ээ. Тэр нь заримдаа ононо, заримдаа алдана.

-Энэ жилийн наадмын даваануудаа эргээд харахад ямархуу бодол төрж байх юм бэ?

-Дөрвийн даваа дууссаны дараа ам авах болтол хэсэг завсарладаг. Тэр үед л сайхан хоол цай идэж, хэсэг тайван амарч авсан. Тэгээд л барилдсан даа. Зургаагийн даваанаас хойших барилдаанууд их л хурдан болоод өнгөрчих шиг санагдсан. Давчихаад зөндөө ядарч орж ирээд буцаж гарч ядраад, бусдынхаа барилдааныг удаан харж суух чөлөө гараагүй болоод ч тэрүү их л хурдан хурдан яваад байх шиг санагдсан.

-Тэгж барилдахаар нэг бодлын “нерв” бага байна уу?

-Тэгсэн. Гарч ирээд амьсгаа дараагүй байхад шахуу л дараагийн хүнийг дуудаж байгаа юм. Хэнтэй хэрхэн барилдахав гэж бодохын завдалгүй л гараад, ороод байх шиг санагдсан. Хэрвээ удаан амрах чөлөө гарвал элдэв юм бодогдоод буруу зөрүү барилдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Сумо шиг дараа өдөр нь барилддаг бол хэцүү байх шүү?

-Харин тийм. Сумо чинь үнэхээр хэцүү спорт юм билээ. Нэг өдөржин нервтэнэ гэсэн үг. Ер нь нервгүй бөх гэж байхгүй л дээ. Дэвжээн дээр гараад нервтэй байх уу, нервээсээ гарч чадах уу гэдэг хүн хүний онцлогоос л шалтгаалах байх гэж боддог.

-Учраанууд ер нь чанга байсан биз. Тавын даваанаас эхлээд л?

-Тав гэлтгүй, хоёрын даваанаас эхлээд л чанга санагдсан. Ноднинхон л аймгийн арслан цолтой байхдаа хоёр дээр сумын заантай таарч байсан бол энэ жил улсын харцага гараад аймгийн харцагатай таарч байгаа юм. Одоо бөхийн цолтон ихэсчихсэн. Наадам жил жилд л чангараад явж байна. Үнэсний бөхөөр хичээллэж байгаа энэ олон залуучууд дотроос ихэнх нь чангараад л сайжираад л явж байгаа. Өрсөлдөөн бол бүр ихэсчихсэн шүү.

-Хамгийн хэцүү нь аль даваа байв?

-Хамгийн хэцүү нь үү? Мэдээж, түрүү булаалдах даваа л юм даа. Давбал түрүүлнэ, давахгүй бол үзүүрлэнэ гээд л... Тийм болохоор их л хянамгай барилдсан.

-Аль давааг давчихаад “би түрүүлж болох юм байна, ер нь түрүүлчихье” гэсэн бодол төрсөн бэ?

-Өмнөх даваагаа л бодож байсан болохоос биш би “яг түрүүлнэ” гэж барилдаагүй л дээ. Яахав, тэр өдөр миний арай илүү тэнгэртэй өдөр байсан болов уу гэж боддог юм. Бүгд ялгаагүй бэлтгэл сургууль хийгээд бэлдээд ирчихсэн улс. Хэн бэлтгэл сайн, одтой, хийморьтой байгаа нь давдаг хойно.

-Энэ жил ихэвчлэн ямар төрлийн барилдаан хийсэн бол...?

-Барьц сонголтоор хоёр, шуудагнаас хоёр, сэрвүүгээс 5-6 барилдсан байна лээ. Зургаа, долоогийн даваанд барьц сонгосон. Найм, ес дээр шуудагнаас давсан. Шөвгийн дөрвөн бөхөд барьц сонголт байхгүй болохоор хүний жинхэнэ бэлтгэлийн үр дүн, хүч хөлсийг шавхсан барилдаан гарч байгаа юм. Тэр дүрэм их таалагдсан. Хүмүүсийн жилийн хөдөлмөрийг тэгж дүгнэвэл зүгээр байгаа юм л даа. Тухайн бөх хичнээн бэлтгэл сайн байлаа гэхэд барьцны барилдаантай бөх гарч ирээд зуурч байгаад шодно гэвэл мөрийтэй тоглоомоор бол 50:50 хувийн аз сорьсон хэрэг болно гэсэн үг шүү дээ. Энэ нь жилийн бэлтгэлтэй хүнийг гайтуулах магадлал өндөр. Барьц сонголт надад ер нь таалагддаггүй юм аа.

-Аль нэг даваанд илүү цуцсан, ядарсан байдал мэдрэгдсэн үү?

-Мэдрэгдсэн, мэдрэгдсэн. Санжаадамбатай барилдахад хөл, гарын шөрмөс хоёулаа татаад зовж байж давсан шүү дээ.

-Заан цолны даваагаар дайраад өнгөрөх тэр хоромд ямар мэдрэмж төрж байх юм бэ?

-Бас нэг тайвширах шахсан л даа. Нутгийнхан бүгд ирчихсэн дасгалжуулаад, тал талаас сануулаад хэлээд, ганцаараа биш олуулаа байсан болохоор тайвширахаас хамгаалсан байх. Нутгийн ах нарын тусламж, түшгийг тэгэхэд л хамгийн их мэдэрсэн дээ.

-Яаж барилдаарай гэж зөвлөсөн бэ?

-Барилдааны тухайд нэг их тэг, ингэ гээгүй. Өөрийнхөөрөө л сайхан барилдчих гэцгээж байсан.

-Түрүүлэх үеийн тэр мэдрэмж бол үнэхээр гайхамшигтай байсан уу?

-Сайхан мэдрэмж. Ховорхон тохиох агшин. Ардын хувьсгалаас хойш 93 жилийн түүхэнд цөөхөн хүн улсын наадамд түрүүлсэн байдаг шүү дээ. улс, орон даяар барилдаж буй тэр олон бөхөөс улсад ганцаараа түрүүлнэ гэдэг нэг бодлын азтай хувь тохиол юм даа. Нөгөө талаас бэлтгэл их чухал нөлөөлсөн байх.

-Наадмын өглөө ямар нэг зөн совин татах ч юм уу, онцгой зүйл мэдрэгдсэн үү?

-Үнэндээ намайг түрүүлнэ гэж хүмүүс бодоогүй шүү дээ, тийм ээ?

-Тийм байх шүү?

-Цаанаасаа болох ёстой юм болдгоороо л болдог юм билээ. Тэрнээс биш надад өөрт тийм айхтар совин татаад мэдрэгдээд байсан зүйлгүй.

-Түрүүлэх мөчид аав тань очоод баяр хүргэхдээ баярлаж хөөрсөн гэхээс илүү саяны таны хэлдгээр болох ёстой юм болж байгаа юм шиг л уужуу харагдсан шүү?

-Аав тэгэхэд баярласнаа нэг их ил гаргаагүй байх. Дараа нь гэртээ ирсэн хойно их л баярлаж байгаа нь мэдрэгдэж байсан. Би боддог юм. Долгорсүрэн заан Сумъяабазар аваргыг барилдахад нервтээд их хэцүү байдаг гэж ярьсан байдаг. Тэрэн шиг хүүхэд нь барилдаж байх үед ямар ч аав бид нараас илүү нервтэж байгаа л даа. Тийм болохоор аав, ээжийгээ мэнд байхад нь баярлуулахын тулд чадах зүйл юу байна, тэрийгээ л харуулъя гэж боддог. Барилдах гэдэг залуу насны ажил. Тэгэхээр хожим харамсахааргүй л амьдрах ёстой гэж боддог. Хэрвээ би хэн нэгэнд буугаад өгчихлөө гэж бодоход сүүлд нь тэгэхэд барилдсан бол гэж тэгэх байсан, ингэх байсан гэж өөрөөсөө хоосон ам сонсож байхын оронд чадах хүртлээ барилдъя, үзье гэж боддог юм шүү дээ.

-Аав тань байнга хамт ирээд бөх үзэж харагддаг. Алдаа оноог сайн хардаг, хэлдэг байх даа?

-Насаараа л бөхөөр амьдарч яваа болохоор барилдаан үзэхгүй байж чаддаггүй байх аа. Зөвхөн намайг харах гэж биш сайхан барилдаан үзье гэж ирдэг болов уу. Тэр дунд хийморь явдаг байх л даа. Ер нь тэгээд 60 хүрч яваа хүн чинь бөхөө л үзэж суухаас яахав. Барилдааны үед гаргасан алдааг үнэхээр сайн харж байгаа юм. Өөрөө барилдаад, биеэрээ туулаад, мэдэрчихсэн хүн чинь арай л өөр. Зарим настай бөхчүүд “Яг барилдаан ойлгоод иртэл бие минь харьчихсан байдаг” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр мэдэрсэн зүйлээ хүнд бүр сайн хэлж өгөхийг бодох байлгүй дээ. Тийм болохоор ахмад бөхчүүдээс үг сонсох, юм дуулах сайн гэж боддог.

-Таныг их эвгүй барилдаантай бөх гэж хардаг. Зайлаад, бусгаад... Бодвол өөрийн унаган л арга барил явж байгаа байх даа?

-Тэгж хэлж болно оо. Ер нь хүний анх сурсан зүйл хадгалагдаад байж л байдаг. Мушгидаг хүүхэд байлаа гэхэд хэзээ ч хаана ч мушгиад л явчихна. Миний тэр бусгаа унаган мэх юм. Яг тулсан үед их хэрэг болдог шүү. Дархан мэх ч байж магадгүй. Өөрөө хийе гэж бодоогүй хэрнээ хийчихсэн байдаг юм. Энэ мэхээрээ давж, хаяж байсан үе зөндөө бий.

-Ер нь ямар мэх хамгийн их таалагддаг вэ?

- Хийж чадвал бүх л мэх гоё шүү дээ. Тэр бүхнийг өөрийн болгож авна гэдэг хэцүү. Ямар ч барьцнаас ямар ч мэхийг хийдэг байхыг боддог юм шүү дээ. Бүгдийг төгс эзэмшдэггүй юм аа гэхэд аль болох давтаад байхад ядаж л өрсөлдөгчөөс уг мэх ирлээ гэхэд тэрэнд нь унахгүй байх магадлалтай.

- Барилдаан дээр шинэ мэхний туршилт хийх үү?

-Заримдаа хийнэ ээ. Дуртай барьцаа аваад мэх туршаад байхад гэмгүй гэж боддог. Гэхдээ хааяа бодохоор бөхөө мэдээд байгаа ч юм шиг, заримдаа бөхийн талаар юу ч мэдэхгүй жаахан хүүхэд шиг санагддаг. Би ёстой болоогүй байна аа гээд өөрийгөө чамлана. Үнэндээ болоогүй л дээ. Бидний үеийнхнээс гэхэд төгс барилдаж байгаа хүн алга л даа. Өмнөх үеийн бөхчүүдийн бичлэгийг үзэхээр хаана нь ч хүрэхгүй юм шиг санагдах үе бий.

-Ямар харьцуулалтаар тэгж бодогддог вэ?

-Дээр үеийн бөхчүүдийн барилдааныг харахад дүрмээрээ тэвчээрийг нь их шалгадаг байж. Сайчууд нь яалтгүй шалгарлаар гараад ирдэг. Одоо бол дүрмэндээ тааруулаад барилдаан их өөр болчихсон, штанг их хийж байна. Штанг их хийдэг бяртай хүн л давна, хаяна гэсэн ойлголт их болчихсон. Дээр үед 2-3 цаг барилдах бол асуудал биш байсан байх. Одоо харин 2-3 цаг барилддаг бөх гэж огт байхгүй шүү дээ. Бас хуучны дэг, өв соёл жаахан алдагдаад байна уу даа гэж хардаг. Жишээ нь дархан аварга Өсөхбаяр барилдахад дөрвийн даваанд нэг дэрчгэр нөхөр гарч ирээд хөл гарыг нь өшигчөөд байвал ямар байхав. Цолныхоо эрх ашгийг бүрэн эдэлж чадахгүй байна уу л гэж бодоод байдаг юм. Бөхчүүд маань өөрсдөө энэ талаар бүгд анзаардаг хэрнээ нэгдэж хэлж чадахгүй байна л даа. Оноолттой болсноор найраа арилж байна гэсэн яриа байдаг. Найрахаа болвол оноолттой оноолтгүй найрч л байгаа.

-Найраа ер нь байна уу, таны ажигласнаар?

-Тэрийг мэдэхгүй шүү дээ. Байна гээд хэлж болохгүй, байхгүй гээд ч хэлж болохгүй, гэрч байхгүй юм чинь. Гэхдээ найраа гэхээс илүү нутгийн нэг том цолтой бөх залуу хүүхдийг “Сайн барилдах байх” гээд дэмжээд явуулах асуудал бол байна л даа. Энэ бол найраа биш гэж би боддог. Хэн нэгнийг цаашид сайн барилдах боломжийг нээгээд жаахан дэм өгөөд явуулчихад гэмгүй. Ганцхан бөх ч биш амьдрал дээр ч байдаг л асуудал.

-Та штанг хэр хийдэг вэ?

-Штанг хийдэггүй.

-Тийм үү, бүр огт уу?

-Огт хийж чаддаггүй юм. Их ядраад байгаа ч юм шиг санагддаг. Штанг хийдэг хүн цаанаасаа төрдөг юм болов уу гэж боддог юм шүү дээ. За өнөөдөр нэг штанг хийх юмсан гэж бодоод очихоор сарниад алга болчихдог /инээв/. Цээж түлхэлт ганц нэг хийнэ. Энэ бол залхуу хүний л дасгал шиг байгаа юм /инээв/. Суултанд бол дургүй.

-Таны жин, өндөр одоо хэд байна вэ?

-Жин 120-той л байна. Ахиу идэхээр 122 болчихоод л... Өндөр 180-181 орчим л байдаг.

-Таны жин огцом нэмэгдээд байх нь гайгүй юм биш үү?

-Аа, бас хоол ахиу идэхээр нэмчих гээд байдаг юм. Тэгэхээр бас байнга дуртай юмаа идээд байж чаддаггүй. Хүн нэг таргалчихвал амархан таргалаад байх шинжтэй юм билээ. 105 орчим байх үед нэг их нэмэгдчихгүй байлгүй гэж байтал 1-2 кг нэмсээр байгаад нэг л мэдсэн 120 болчихсон байсан. Ер нь жин нэг их нэмээд байх шаардлагагүй гэж санагддаг юм. 110 кг-тай байхад хүнд бярдуулахгүй гэж боддог.

-Барилдааны арга барилаа өөрчилмөөр санагддаг уу?

-Золгож барилдъя гэж бодоод л байгаа. Гэхдээ санасандаа хүрэхгүй л байна. Барилдаан бол бэлтгэлээс шалтгаалдаг. Тэрнээс биш яг одоо золгож барилдана, тэгж ингэж барилдана гээд төлөвлөөд байх нь ховор доо. Өөрийнхөөрөө л барилдах сайхан.

-Ойрмогхон жүдогийн тэмцээн уралдаан бий юу?

-Байхгүй. Цагаан сарынхаа барилдаанд л сайхан бэлдэе гэж бодож байгаа. Жүдогоор энэ жил бараг барилдаагүй.

-Сая улсын аваргад ороогүй юу?

-Ороогүй. Бэлтгэлээ бол хийж байгаа.

-Хойшид жүдогоороо барилдана биз дээ?

-Барилдана аа, барилдана.

-Мэдээж бөхийн багш гэвэл аав тань болов уу?

-Аав мөн. Бүр хамгийн анхны багш гэвэл Алдарын Ц.Хосбаяр багш маань юм. Намайг Монген цогцолбор сургуульд сурдаг байх үед багшаар ирээд бөхийн эрдэм зааж байлаа. Багш маань саяхан Гавьяат цол авсан. Энэ дашрамд багшдаа баяр хүргээд амьдрал, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн ерөөе. Бөхрүү ороод зөндөө олон багш нарын гар дамжсан даа. Жүдо, үндэсний бөх аль алинаар нь, Балжинням аварга, Гантогтох гарьд, Бумбаяр заан, Жамсран багш, шигшээгийн багш нар гээд олон багштай. Багш нар бүгд өөрсдөө барилдаж явсан улс. Өөр өөрсдийн онцлог, арга барилтай. Тэр бүхнээс нь өөртөө шингээж, сурч авахыг боддог.

-Саяхан нэг барилдаан дээр мундаг өмссөн дөө, тийм ээ?

-Өмсөөг би хааяа нэг хийдэг. Тэгэхдээ байнга хийгээд байж чаддаггүй юм аа. Хэцүү мэх шүү дээ.

-Харахад бол их гоё мэх?

-Харахад гоё л доо. Хийхэд хэцүү. Болвол хийхийг л боддог.

-Наадмын өмнө хүүтэй болсон гэж дуулсан?

-Яг наадмын өмнө биш л дээ. Таван сарын сүүлээр хүүтэй болсон. Манай эхнэрийг Наранжаргал гэдэг. Эхнэр, хүү хоёртойгоо ам бүл гурвуулаа амьдарч байна даа.

-Арслан өөрөө эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Хоёр эгчтэй, айлын бага хүү.

-Улаанбаатарын унаган хүүхэд үү?

-Улаангомд төрөөд Улаанбаатарт өссөн.

-Наадмын дараа нутагтаа очиж наадсан уу?

-Манай сумын 90 жилийн ой сайхан болсон. Сумынхаа ойд зодоглочихоод аймгийнхаа хэдэн сумдын ойд оролцсон. Ирэх зун аймгийн маань 90 жилийн ойтой. Наадам маань сайхан болох байх аа.

-Арслан цолтойгоо анх сумынхаа ойд гарсан байх нээ?

-Тэгсэн. Сумандаа анх барилдаад түрүүлсэн.

-Намраас хойш барилаануудад хэрхэн барилдсан талаараа?

-Яг санаандаа хүртэл сайхан барилдаж чадахгүй байна аа. Бага багаар сайжрахыг л бодож байна даа.

-Цолны пялуу гарах гэж бөхчүүд ярьдаг юм билээ. Мөн арслан цол хэр их ачаалал нэмсэн санагдаж байна?

-Улсын арслан бол том цол. Цолны үүрэг хариуцлага өндөр. Нэг үеэ бодвол цолондоо дасч байна. Анх барилдахад жаахан биеэ барих тал байсан. Харцага байх үеэс бол өөр л дөө. Наад зах нь үзэгчид аварга, арслан заавал сайн барилдах ёстой гэж боддог. Бөх ийм их хөгжчихсөн үед тэр бол хэцүү л асуудал. Хүн болгон л түрүүлэхийн төлөө барилдаж байгаа шүү дээ. Миний хувьд сайхан барилдаад явна л гэж боддог.

-Дараагийн зорилго?

-Эхний ээлжинд наадамдаа сайхан шөвгөрөе л гэж бодож байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрч сайхан барилдаарай.

-За баярлалаа.

Эх сурвалж: Бөх сонин. С.БАДАМГАРАВ
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Wed May 13, 2015 12:16 pm

бас нэг хэнэггүй яриатай нөхөр бололтой
суулт штанг нтрээ хийх хэрэгтэйшдээ нээх сонин бие харагдаад байдаг
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Max » Tue Jun 09, 2015 10:19 pm

Монгол Улсын өсөх идэр начин Гунаажавын Эрхэмбаяр: Муу начин гэж хэлүүлэхгүй юмсан
Вэбд орсон: 2008-04-30 01:01:26, Уншсан: 1903
1999 оны улсын баяр наадмаар дархан аварга Ж.Мөнхбат Сэлэнгийн Ч.Мөнхтогтохыг, дархан аварга Х.Баянмөнх Өмнөговийн Д.Төмөрбаатарыг тус тус начин цолд дөрөөлүүлэхэд “Хоёр Мөнх бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, цолтон цөөтэй аймгийн бөхийг улсын начин болголоо” хэмээн хошигнож байв. Арав хүрэхгүй жилийн өмнө ийн үнэлүүлж байсан хоёр аймгийн нэг Сэлэнгэ өдгөө ид хүч үзэж буй цөөнгүй улсын цолтонтой болж, наадмын галд бие дааж гарах хэмжээнд хүрчээ.

Тэдэн дундаас наадамд хоёр шөвгөрсөн нь Мандал сумын харьяат, өсөх идэр начин Гунаажавын Эрхэмбаяр юм. 2003 онд дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн тэрбээр их ой давхацсан 2006 онд цолоо баталж, начингуудынхаа дээхнүүр зогсох эрхтэй болсон. Энэ бүхэн нь санаандгүй амжилт биш гэдгийг жилийн турш болсон барилдааныг нэгтгэн дүгнэсэн “ТЦ”-ийн чансаанд эхний наймд орсноороо тэр баталж чадсан билээ.

Цаашид дахиад шөвгөрөх, цолоо ахиулах нөөц бололцоотой, бөхийн хорхойтнуудад ч ийн үнэлэгддэг улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг “ТЦ-ийн бөхийн өргөө” буланд урин уулзаж ярилцлаа. Тэрбээр Төмөр замын дээд сургууль дээр нутгийн залуучуудтайгаа бэлтгэлээ базааж байсан юм.

-Юуны өмнө танд гахай жилийн шилдэг найман бөхийн нэгээр тодорсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Монголынхоо олон хүчит бөхийн дундаас анх удаа шилдэг наймд багтсандаа бэлгэшээж байна. Нэг талаар бидний бүтэн жилийн хөдөлмөрийг танай сонины чансаа тайлагнаж байна гэсэн үг. Хожим үр хүүхдэдээ оны шилдэг бөх болсон гээд ярихад ч дурсамжтай шүү дээ.

-Та ер нь энэ чансааг хэдий үеэс анзаарч эхлэв?

-Оны өмнөхөн нэг өдөр бэлтгэл хийж байтал манай Буяа захирал (“Ноёд” группийн захирал Г.Буяндорж) утасдаад намайг чансаагаараа гуравт явж байна, үлдсэн хэдэн барилдаанд хичээгээд наймд багтана шүү гэж хэлсэн. Тэр үеэс л харж, өөрийнхөө байрыг хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарч ирсэн. Улсын цолтнууд оролцсон бүх барилдааныг оруулдаг болохоор үр дүн нь бодитой гардаг юм шиг санагдсан.

-Өнгөрсөн гахай жилд та хэрхэн барилдсанаа товчхон дүгнэвэл? -Улсын арслан болон начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хоёр барилдаанд түрүүллээ. “Витафит”-ийн барилдаанд үзүүрлэж, Баянзүрх уулын хишгийн их шөвөгт үлдсэн. Харин сүүлд бэлтгэлийн дэглэм алдагдаад хэдэн удаа доогуур даваанд явчихлаа. Наадмаар гурав давсан.

-Сар шинийн барилдаанд сайн хүч үзэж, шөвгийн наймд шалгарсан. Урьд нь хэр барилдсан билээ?

-Өмнөх жил нь мөн л тавын даваанд М.Өсөхбаяр начинтай тунаж даваад шөвгийн наймд үлдэж байлаа. Үүнээс урьд хоёр удаа 16-д шалгарсан.

-2006 онд начин цолоо баталж, гахай жилийн амжилтаараа шилдэг наймд шалгарснаар бөхийн хорхойтон олонд Г.Эрхэмбаярт цол нь багадаад ирлээ гэх хандлага бий боллоо. Харин таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Мэдээж хүн бүр л дээшээ явах зорилготой, үүний тулд бэлтгэлээ базааж барилдаж байгаа. Бодож санасан юм байлгүй яах вэ. Анх улсын наадамд тав давчихаад муу начин гэж хэлүүлэхгүй юмсан гэж боддог байлаа. Одоо бол цолоо ахиулахсан гэсэн хүсэл, эрмэлзэл тээж явдаг аа. Гэхдээ яг тийм цол авна гэсэн аархал, бардамнал алга. Наадмын ногоон дэвжээ ивээх байлгүй дээ.

-Наадмын дэвжээ ивээх гэснээс бөхийн аз, одын тухай та ямар бодолтой явдаг вэ? Бөхчүүд тэр өдрийн тэнгэр мэднэ гэж их ярьдаг…

-Од нь гүйх гэдэг ортой яриа. Сайн үедээ жаахан алдаа гаргаад унасан хүн олон. Бас бэлтгэл тааруу ч од нь гүйгээд цол авсан нь ч байгаа. Мэдээж үүн дээр бэлтгэлийн өнгө чухал. Бүтэн жилийн бэлтгэлийг наадмын хоёр өдөрт оргил үе нь байхаар ирийг нь тааруулах хэцүү. Энэ бол багш, дасгалжуулагчийн ур, ухаан юм даа. Хурдан морины уяа сойлгыг тааруулдагтай адил.

-Та барилдаад цөөнгүй жил боллоо. Уяулж сурсан морь гэдэг шиг одоо бэлтгэлийнхээ эрч, хэмнэлийг мэдэрч сурч байна уу?

-Үгүй дээ. Яг нарийн мэдэрч сураагүй л байна. Г.Элбэг багшийнхаа заавар, зөвлөгөөгөөр явж байна даа.

-Монголчууд улсын наадмын өглөө сэтгэл гэгэлзэж, догдлоод нэг л өөр мэдрэмж төрдөг. Харин бөхчүүд наадмыг хэрхэн угтдаг бол?

-Наадам баяр ч гэсэн бидний хувьд том тэмцэл. Хэнтэй яаж барилдах вэ гэж тактик, төлөвлөгөө л бодож, боловсруулж байдаг. Бүгд л амжилтын төлөө явж байгаа, хэрхэн барилдах нь өөрөөс шалтгаалах боловч уул, ус, аав, ээж, шүтээндээ залбирч амжилтаа даатгана. Ер нь бөхчүүд ёс заншлын хувьд мундаг шүү. Наадмын сайхан нь цол авах мөч. Миний хувьд 2001 оноос эхлэн долоон жил барилдаж, хоёр шөвгөрлөө. Дор уначихаар наадам жаахан тиймхэн байдаг.

-Таны улсын цол авсан наадмыг эргээд дурсъя. Зургаагийн даваанд хамт начны болзол хангасан Э.Батбаатартай тунаж хүч үзээд бараг хаяж яваад уначихсан. Харцага цолыг анх олгосон наадамд начинг алгасчих боломжоо алдсандаа харамсдаг уу?

-Нэгэнт уначихаад байнга түүнийгээ бодож, шаналаад яах вэ. Мэдээж жилд ганц болдог улсын наадмаар өвдөг шороодох нь харамсалтай. Дээр ярьсан аз, од л дутсан юм байлгүй.

-Цолоо баталсан жилээ та зүүн өвдөгтөө их зузаан боолттой байсан. Сүүлд бүр төмөр бэхэлгээтэй байсныг тань дуулсан. Хэзээ, яаж байгаад гэмтчихэв? Одоо бүрэн эдгэрсэн үү?

-2005 оны арваннэгдүгээр сард бэлтгэл дээр бэртсэн юм. Ц.Мягмарсүрэн заантай барилдах үедээ хөлд нь ороод өргөхдөө хөлөрсөн дэвжээн дээр халтираад даруулчихсан. Хөх хотоор явж эмчилгээ хийлгэж байж овоо болсон. Нутгийн ах нар, Буяа захирлын ачаар дахин барилдаж байна гэж боддог. Тэдний ачийг амжилтаараа хариулна даа. Магадгүй энэ гэмтэл миний барцдыг арилгасан уу, зун нь цолоо баталсан.

-Санаандгүй гэмтчихээд барилдаж чадахгүй явах үедээ чухам юу бодож байв? Дахиж дэвжээндээ гарахгүй байх вий гэсэн айдас байсан уу?

-Амьдралаа зориулж бөхийн тогоонд ороод олон жил бололгүй хүнд гэмтчихээр дахиж барилдаж чадахгүй болчих вий гэж айн, сэтгэлээр унаж байсан. Харин ах нарын дэмжлэгээр сайн эмчийн хүчинд хөл дээрээ боссон. Одоо гэмтэл ер нь гайгүй. Удаан хугацаанд өвдгөвчтэй барилдаад сурчихаж, барилдаан дээр хийдэг юм. Бэлтгэл дээр бол өвдгөвчгүй барилдаж байгаа. Сар гаруй гипстэй яваад таяганд оронгуутаа хэвтээ шахалт, гарын таталт зэрэг хөлөнд нөлөөгүй дасгал хийж эхэлсэн.

-Та дөнгөж начин цол хүртсэн үедээ яах ийхийн зуургүй хөл авчихдаг байсан. Одоо шуудагнаас түлхүү барилдаж байна аа? -Тэр үед 100 кг л байж. Жин нэмэхийн хэрээр хурд саарна. Тэгэхээр биеийнхээ онцлогт тохируулж л барилдаанаа өөрчилнө дөө. Одоо жин 128 кг орчим байгаа. Үүнээс дээш нэмэхгүй, харин 125 кг-д барих санаатай.

-Анх хэрхэн бөх барилдаж эхэлсэн тухайгаа ярина уу?

-Аав минь сумын заан цолтой, бөхөд их дуртай хүн байсан. Би зургаан хүүхдийн тав дахь, дөрвөн бандийн нэг нь. Аав хүүхдүүдээсээ нэгийг нь бөх болгочихсон гэж бодож явдаг байсан биз. Гэхдээ намайг начин болохыг харж чадалгүй өнгөрсөн дөө. Д.Цэнд-Аюуш заантай сайн найз байсан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заанаар дамжуулан ИШДС-д оруулсан. 1999 онд Г.Элбэг багш дээр очсоноор тууштай барилдаж эхэлсэн. 1997 оны зун Мандал хайрханы тахилга болоход би нэг даага уяж очлоо. Тэгэхэд сартай хар даага минь түрүүлж, өөрөө барилдаад гурав давсан. 20 хүрээгүй байсан би бөөн баяр гэртээ харьж байлаа. Тэр тахилгад барилдсан тухайн үед аймгийн арслан байсан Ш.Зоригт начин, дөрвийн даваанд намайг амлаж хаясан аймгийн заан Баатарсүрэн зэрэг нутгийн ах нарыг хараад тэдэн шиг бөх болохсон гэсэн хүсэл төрж билээ. Дөрөвдүгээр ангидаа М.Мижиддорж начингийн удирдлагад нэг жил чөлөөт бөхийн секцэнд явсан юм байна.

-Улсын начин цол авахыг аав минь харсан бол…гэж бодогдоно биз?

-Тэгэлгүй яахав. Одоо ч аавыгаа их үгүйлэх юм даа. Гэхдээ хорвоогийн жам юм болохоор эвлэрээд л амьдарч байна.

-Бөх, спорт гэдэг залуу насны юм. Та хэзээ нэгэн цагт бөхөө орхих байх. Тэр үед юу хийхээ бодож, төлөвлөсөн үү?

-Ер нь ид барилдаж, амжилтын төлөө явж байгаа хүнд давхар өөр ажил эрхлэх нь хэцүү. Бэлтгэлийн алдсан энергиэ амарч нөхнө. Харин ажил хийвэл хялайгаад явахгүй байх. Тиймээс би одоохондоо бөхөд бүх цаг, заваа зориулж явна. Бөхөө орхих цаг ирэх нь дамжиггүй. Би Цагдаагийн академид эчнээгээр сурч байна. 2001 онд ИШДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Хоёр мэргэжилтэй болсон хойно амьдарч болох байлгүй дээ.

-Хувийн амьдралынхаа талаар манай уншигчдад ярина уу? Гэр бүл, эхнэр хүүхэдтэй юу?

-Эхнэр, охины хамт амьдардаг. Охин гурван нас хүрч байна. Манай гэрийнхэн, ойр дотныхноос өөр хүн миний гэр бүлтэйг мэддэггүй байлаа. Буяа захирал, Г.Элбэг багш нар надаас эхнэртэй болж байна уу гэхэд би үгүй гээд нуудаг байсан. Бүр хүүхэдтэй болсон хойноо “баригдсан”.

-Таны “Ноёд” группийн бөх болохоор тэндээсээ цалин, хөлс авдаг байх. Гэхдээ цалингаас гадна барилдааны бай амьдралд нэлээн нэмэр болно биз? -Нэг үеэ бодоход заалны барилдааны бай гайгүй болжээ. Энгийн нэг барилдаанд шөвгийн наймд үлдэхэд 100 мянган төгрөг авдаг. Ер нь зөвхөн бай, шагнал гэлтгүй сүүлийн хоёр, гурван жилд бөх илт сэргэлээ. Нэг үе зааланд ороход үзэгчгүй, хоосон шахуу байсан. Бөх хүнд танхим дүүрэн үзэгч байх нь урам өгдөг.

http://www.mongolbukh.mn/modules.php?na ... le&sid=291
Max
 
Posts: 96
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Оргил » Sat Jul 18, 2015 3:46 pm

Батзаяа харцагын ярилцлага байна.. найрааны начин гэсэн муухай нэрнээс өөрийнхөө хөдөлмөрөөр уйгагүй зүтгэлээхээ салж чадсандаа миний найз..

http://www.medee.mn/main.php?eid=65754
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16869
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Jul 20, 2015 3:36 pm

хэхэ ёстой хайр хүрмээр хөөрхөн бөх шүү мөнчгөрөөрөө л харцага цолыг авлаа даа харцага цол сайхан цол шүү
ярилцлага өгч байхдаа жоохон хүү шиг л уйлж байсан
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Wed Aug 19, 2015 2:42 pm

2 Дархан аварга хамт суугаад нэвтрүүлэг хийжээ. Өсөхөө аварга Сүхбат аваргыг та миний өмнө эрэмблэгдээ гэж байна. Өсөхөө аварга овоодоо
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Wed Aug 19, 2015 2:52 pm

хаагуур хэдийгээр гарав
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9103
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby AG » Wed Aug 19, 2015 3:10 pm

Зооз Асуудал тэгвэл ингээд шийдэгдэх шив. Сайхан сенсаац, сайн ч зорилгодоо хүрлээ кк
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests