НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Wed Nov 19, 2014 11:14 am

Болдгэрэл wrote:
Dondogoo wrote:Бумбаяр зааны охинтой үерхдэг гээд байсан худлаа болж таарлаа шүү ккк
залуучуудаас хамгийн өндөр боловсролтойд орчих юм бишүү дээ :ногоон:

Тоохгүй байсан гэнэ лээ


Жаргалбаяр нь тоогоогүй юм уу? ккк майр үгэнд дуртай тээ :D
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Wed Nov 19, 2014 3:24 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:25 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Wed Nov 19, 2014 4:22 pm

тийм сайхан амьтад байдаг хэрэг үү.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Wed Nov 19, 2014 4:47 pm

харин ч бөхчүүлд хандтай байдаг гэсэншдээ Пүрэвсайханд бас хандтай байсан сураг байсандаг
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Wed Nov 19, 2014 5:06 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:32 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Wed Nov 19, 2014 7:38 pm

сонирхоод зургийг нь.олж үзэв шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Thu Nov 20, 2014 11:56 pm

User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Fri Nov 21, 2014 11:28 am

Дурсахуй булангийнхаа энэ дугаарт “Гарлаа, давлаа" хэмээх хоёрхон үгээр монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат дархан аварга Дарийн Дамдин агсны амьд сэрүүн ахуйдаа өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг толилуулъя.

-Бага насандаа барилдаж өсөөгүй хөдөөний хүүхэд гэж ховорхон байх. Аваргын хувьд ч асуултгүй биз дээ?

-Аа, тэр мэдээж шүү дээ. Арваад настай байхдаа л цамцаа хүү татаж, зодог шуудагархуу юм хийгээд үеийнхэнтэйгээ үзчихдэг байлаа. Өдөрт гол дээр очиж усанд шумбацгаана. Бие биеийнхээ цолыг дуудна. Одоо бодоход цолоо их л удаан дуудуулдаг байж. Мундаг л амьтан байсан юм байлгүй инээв.

-Удалгүй сумын наадмын аманд гарч эхэлсэн байлгүй?

-Тэгсээн. Барилдах бөөн хорхой. Ганц хоёр давахаас хэтэрдэггүй байсан юм. Харин цэрэгт явах жилээ анх сумынхаа, дараа нь Чандмань мандалын наадамд түрүүлчихээд нэлээд цээж түхэгэр амьтан хөрш сумын наадамд барилдаж шүдгүй Жамба гэж настай хүнд хууртсан юм. Уг нь бараг л унагасан юм л даа. Өөр нутгийнх гээд жаахан тийм юм орсон байх.

-Цэрэгт ирээд хотын комендатурт алба хааж эхэлсэн гэдэг билүү?

-Хязгаарын цэрэгт явна гэж нутгийнхаа нэг хошуучаас гуйгаад бараагүй. Хотод журам сахиулдаг анги л даа.

-Бие хаа томтой болохоор тань сонгосон юм байлгүй?

-Аа, тийм байх. Тэгээд л хуучин циркт болдог байсан цолгүй бөхчүүдийн барилдаанд анх зодоглолоо. Эсгий гуталтай гарсан. Тэр гутлын хоншоор гэж банхайсан юм инээв. Хүмүүс ч ямар янзын бөх гараад ирэв гэж гайхсан байх.

-Эхний даваанд үсрээд өгсөн үү...?

-Харин ч үзүүрлэсэн гээч. Тэгтэл циркийн мэргэжилтнүүд “Чи циркт дуртай юу” энэ тэр гээд асууж эхэллээ. Би ямар юм байдгийг мэдэх бүү хэл дуулаа ч үгүй хүн мэдэхгүй л гэлээ. Ингэж циркт хөл тавьсан түүх эхэлсэн юм.

-Тэгвэл наадмын торгон дэвжээнд анх хөл тавин зодоглох болсон үеэ дурсахгүй юу?

-Тэр хавраа голын цэнгэлдэхэд гарлаа. Нэгийн даваанд Ц.Чимэд-очир аваргын аманд очдог юм байна. Уначихлаа. Хоёрын даваанд хүний оронд гараад бас л сунаад өглөө дөө. Ингээд нэг давчихна гэсэн бодолтой гарсан хүн чинь бүр хоёр уначихдаг байгаа инээв.

-Тэгээд ч анх улсын наадамд зодоглож байгаа хүн айж цэрвээд хэцүү байсан биз дээ?

-БХЯ-ныхан намайг гайгүй ноцолдож магадгүй гэж бодсон юм байлгүй. Г.Цоодол арслан, Н.Гүржав заан хоёртой амралтанд явуулж бэлтгэл хийлгэсэн юм. Эхлээд ч тэр хоёрыг бардаггүй байв. Харин сүүлдээ овоо айж эмээхээ больж эхэлсэн. Ухаандаа чангарч эхэлсэн байхгүй юу.

-Энэ чинь хэдэн он билээ?

-1955 он. Энэ жилээ улсын наадамд зургаа давсан. Ээж ч намайг эргэж ирснийг хэлэх үү, бөөн баяр явлаа. Байнд авсан торгоо ээждээ өгтөл шууд л ганданд аваачаад өргөчихдөг юм.

-Ингээд л хойтон жилээс нь ёстой яралзуулж эхэлсэн гэдэг биз дээ?

-Өө, чадаагүй. Хоёрын даваанд Ц.Бадамсэрээжидэд унасан. Ингээд 1957 онд дахин зургаа давж, 1958 онд түрүүлсэн юм. Дараагийн жилүүдэд яаж барилдсаныг та нар бараг мэдэж байгаа биз дээ.

-Танай Цагаан-Үүр сумаас Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Та гээд л алдартай бөх олон төржээ. Газар нутгийн онцлог гэж байна уу?

-Манай суманд Тагнын урианхай, бас хойноос орж ирсэн нэлээд олон буриадууд амьдардаг байсан юм гэнэ билээ. Дээр нь Архангай, Өвөрхангай, Булган аймгийн одоогийнхоор бол жаахан сахилгагүй хүмүүс хил хязгаар манахаар нэг ёсондоо шийтгүүлээд тэнд ирдэг байж. Тэндээс л гаралтай гэж хөгшчүүл ярьдаг юм байна лээ. Сайн эрчүүдийн удам биз.

-Таныг яг гарч ирж байхад Монгол бөхийн дэвжээнд хэн, хэн манлайлж байв?

-Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Ж.Цэвээнравдан, С.Самданжигмэд, Г.Цоодол гээд л томчууд байлаа.

-Эдгээрээс хэнд олон унаж, хэнийг нь байнга хаядаг байв?

-Б.Түвдэндорж аваргатай огг барилдаж байгаагүй. Намайг амладаг ч үгүй байсан. Ц.Чимэд-Очир гуайд унасан. Улсын цолтой бөхчүүдээс С.Самданжигмэд гуайг анх өвдөг шороодуулсан. Цоодолтой өгөө аваатай л байсан.

-Таньтай нэг үед Ч.Бээжин, Ц.Дамдиндорж, У.Мижиддорж, Б.Жамъяндорж гээд олон сайхан бөх барилдаж байсан. Тэдний барилдааны онцлогийг хэлэхгүй юу?

-Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж их бяртай боловч жаахан будилуудуу. Түүнийг нь ашиглана даа. Хулгар Ц.Дамдиндорж болохоор их шартай. Шаагаад л авна шүү дээ.

-50-60-аад оны бөхчүүдийг шударга, сайхан барилддаг байсан гэж ярилцах нь бий?

-Олон газраас бөхчүүд ирдэг байсан болохоор үзэх нь байтугай сургийг нь ч дуулаагүй нөхөд ирнэ. Тэгэхээр юуны найраа, майраа байх вэ дээ. Тэгээд ч тэр үед хурдан барилдахыг л чухалчилна шүү дээ. Дээд дарга нар ч тэгж тушаал лүндэн буулгадаг байсан.

-Ер нь уяа бөх бараг байгаагүй юу?

-Шар Пэрэнлэй гэж нэг хүн байсан. Цус нь гоожоод л үзээд байдаг. ёстой салахгүй шүү дээ инээв. Гэхдээ 30 минутаас илүү удаан барилдаж байгаагүй ээ, хөөрхий.

-Дарга нар хурдан барилд гэдэг байсан учраас Дамдин аварга шаламгай барилддаг байжээ гэж ойлгож болох уу?

-Наадмын урд орой хурал хийж, хурдан барилдана шүү л гэнэ. Тэгээд ч миний хувьд хэнд нүдүүлж, зодуулаад зогсохыг хүсэх билээ дээ. Хурдан дуусгахыг л бодно. Мөн бие жижигтэй байсан болохоор хав бариулчихвал яах ч юм билээ гэж боддог байсан.

-Та хэр том биетэй байсан бол?

-Анх улсын наадамд түрүүлэхдээ 86 кг жинтэй байсан.

-Хэр бяртай бөх байв даа?

-Би шалихгүй ээ. Юм өргөх авьяастай. Хоёр гараараа 850 кг өргөдөг байсан.

-Тэр үеийн бөхчүүдийн сайхан чанар гэвэл?

-Хайнцана, булхайцна гэж бараг мэддэггүй байж. Ер нь хоёр бөх бараг зэрэг унана гэж байхгүй шүү дээ. Би түүнийг дийлэхгүй гэдгээ мэддэг хүн шууд тахимаа өгчихдөг байсан. Бараг будлиан гарахгүй. Хөлийн шүүгчээр Их монгол Шаравжамц гуай сууна. Тэр хүн “давсан” л гэж дуугарвал дуусна шүү дээ.

-Бууж өгөх асуудал гардаг байв уу?

-За, даа энэ чинь нэлээд сүүлд 1970-аад оны үед гарч ирсэн зүйл байгаа юм. Жилд сайн л бол ганц, хоёр начин төрдөг байлаа. Нутаг нуга гэхгүй бүгд л халз үзээд л дуусдаг байж.

-Улсад хэд хэд түрүүлчихсэн ид гаарч байх үедээ хэнд анх удаа унав?

-Тэр үед Ч.Бээжин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, С.Цэрэн гээд сайхан бөхчүүд гарч ирсэн. Цэрэнд анх АХ-ын 40 жилийн ойгоор гурван хөлөлсөн юм байна. Тоглолт хийж байгаад өсгийгөө гэмтээн эмнэлэгт хэвтээд наадмын урд өдөр гарч барилдсан юм.

-Монгол бөхийн хувьд өдий хүртэл уламжлагдан ирсэн ямар дэг жаяг байна вэ?

-Ахмад бөхчүүдээ хүндлэх ёсон юм уу даа. Бид ч Б.Түвдэндорж гуайгаас ухаан алдатлаа айдаг байлаа.

-Наадмын өмнө хурал хийдэг гэж ярьсан. Ямар шаардлага тавих вэ?

-Удаж болохгүй л гэнэ. Мөн усанд ор, шарх сорвиотой байж болохгүй, зодог шуудгаа угаа энэ тэр гээд олон юм ярина аа.

-Завханы урт гарт М.Лхагва гэж сайн бөх байсан гэдэг. Та гар зөрүүлж явав уу?

-Шоронгоос гарч ирээд барилдаж байхыг нь харсан. Сайхан зантай, цэвэрхэн бөх байв. Уг нь улсад түрүүлсэн, амжилт үзүүлсэн зэргийг нь тооцоод аварга цол өгчихмөөр хүн гэж боддог.

-Ахмад бөхчүүддээ чухам юунаас болж зэмлүүлдэг байв?

-Гайгүй дээ. Зарим нэг нь яаж хаяж байгаа нь мэдэгдэхгүй, нэг л дайрч бужигнуулсан хүн харагдах юм. чамд барилдааны урлаг гэж байна уу, ер нь чи луйварчин маягийн барилдаантай шүү гэж хэлж байсан хүн бий. Ийм л зэмлэл байж дээ.

-Ер нь сонин араншинтай бөхчүүд таарна биз?

-Амлаж аваад барилдах гээд өрөх үед өшиглөөд авах хүн тааралдаж байв. Ухаандаа амаллаа гэж уурлаж байхгүй юу.

Залуу байхад бөхчүүд “Намайг тойрчихоорой” гэж гуйдаг байсан бол нас ахиад ирэхээр “Аварга аа, намайг аваарай” гээд гуйдаг юм байна /инээв/.

-Жаахан сэтгэл дундуур явдаг зүйл?

-Гурав түрүүлж байж аварга цолоо авсан. Үйлдвэрчний эвлэлийн “доль” Цэрэндорж гэдэг хүн “Чамд хасах аварга гэдэг цол өглөө шүү” гэж хэлж байв.

ҮЭ-ийн нэгэн спартакиадаар 36 бөх шатарчилж барилдаад би түрүүллээ. Гэтэл бай шагнал, баярын бичиг өгдөггүй. Бусад хүнд бүр цол өгөөд байдаг. Учрыг асуутал таныг урилгаар барилдуулсан гэж хэлж билээ.

-Тэгвэл хамгийн их баярласан тохиолдол?

-Циркт байхдаа бараг бүх социалист орнуудаар явсан. Харин нэг удаа Итали явах болоод бидний тоглолтыг Ю.Цэдэнбал дарга үзэж хяналаа. Ингээд миний тоглолтын хэрэгсэл нэг тонн гэдгийг дуулаад онгоцонд хүнддэнэ хэмээн хөтөлбөрөөс хассан.

Гэтэл Цэдэнбал дарга “Харин Дамдинг явуулчих. Тэр нугардаг, хугардаг хүмүүстээ тусална биз" гэж билээ.

-Ингэхэд таныг байрныхаа шалыг будахдаа үүднээсээ эхлээд мухрынхаа өрөөний буланд шахагдаад зогсчихсон байсан тухай онигоо сонссон юм байна?

-За нэг тийм юм болох нь болсон юм шүү /удаан инээв/.

-Мөөеө аварга онигоо зохиох талаар шаггүй гэж байгаа биз?

-Аа, тэр чинь Дамдин п........ Баянмөнх п...... гээд явж өгнө шүү дээ. Нэг удаа Цэрэн, Мөнхбат бид гурав Сэлбэд амарлаа. Цэрэнг усанд явсан хойгуур Мөнхбат хоёр тарвага агнаж ирээд майхны үүдэнд тавьчихлаа.

Тэгсэн Цэрэн орж ирээд мэдэлгүй гишгэчихгүй юу, золиг чинь. “Ээ бурхан гончигсүм минь” гэж орилоод л хоёр бидонтой усаа шидчихдэг юм.

-Өөр хөгтэй юм юу тохиолдож байв?

-Аварга Ш.Батсуурь гүйдэг. Би гүйнэ. Улсын наадамд шөвөгт таараад ухасхийгээд ортол тас хийгээд л явчихсан. Хоёулаг мөргөлдчихөж. Дараа нь би гүйгээд хаячихсан юм.

Нэлээд хэдэн өдрийн хойнс тааралдаад “Чиний толгой тархи зүгээр үү” гэж байна Зүгээр л гэлээ. Гэтэл “Би гурван өдөр гүйлгээд үхэх шахлаа” гэж билээ. Тархи нь хөдөлчихсөн байж л дээ.

-С.Цэрэн аваргатай арай ойр дотно байв уу?

-Ойр дотно байсаг олон бөх бий. Цэрэн маань гүндүүгүй, гүдэсхэн их сайхан хүн байсан юм. Мөнхбат тэр хоёр Жаргалантад амарч байхад нь би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд, би ч яахав, өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п.... болоод л сууж байна хэмээн хөхөрч билээ.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Би таван хүүхэдтэй. Эхнэр Цэрэндулам маань Дорноговийн хүн. Хувь тавилангаар учирч 44 жил ханилж байна.

-Хүүхдүүдээс чинь Баяраагаас бусад нь барилдахгүй байна уу?

-Үгүй дээ. Баяраа сайн бөх. Ээж дээр минь өссөн юм. Харин хоёр зээ бий. Миний нэг охин Цэнд-Аюуш заантай суух гэж байгаад больчихсон юм. Түүний нэг хүүг гайгүй бөх болчих болов уу гэж хараад байгаа.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Fri Nov 21, 2014 11:30 am

orgil_ezo wrote:-С.Цэрэн аваргатай арай ойр дотно байв уу?

-Ойр дотно байсаг олон бөх бий. Цэрэн маань гүндүүгүй, гүдэсхэн их сайхан хүн байсан юм. Мөнхбат тэр хоёр Жаргалантад амарч байхад нь би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд, би ч яахав, өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п.... болоод л сууж байна хэмээн хөхөрч билээ.

Мөнхбат аварга нээрээ :ногоон: :ногоон: :ногоон:
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri Nov 21, 2014 4:10 pm

хахах сайхан гар юмаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 21, 2014 7:21 pm

:-o Марзан улсууд байжээ. Мөөеө бүр төсөөлөгдөж бшд, оройдоо наадаг бж л дээ 2 гар :ногоон: Тэгээл өглөө нь сайхан ааштай гар босож ирээл аваргаа гээл.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Mon Dec 01, 2014 8:05 pm

Улсын харцага Б.Пүрэвсайхан: Би улсын цолтой хүн. Чамд өгөхгүй шүү... гээд л яс үзэж давсан



-Монгол улсын харцага цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?

-За баярлалаа. Бөх сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд цолоо ахиулсан сайхан наадам боллоо. Энэ жилийн наадмаар хоёрын даваанд нэг аймгийн арслантай таарсан. Гуравд Амартүвшин харцагыг, дөрөвт Даваабаатар харцагыг, тавд Содномдорж харцагыг зургаад Азжаргал арсланг давж харцага цол авсан даа.

-Бэлтгэлээ Сүүж ууланд базаасан уу?

-Наадмын бэлтгэлээ Сүүж ууланд Бямбадорж заан, Батзориг ах, Адъяахүү багш нартайгаа базаасан. Ер нь жил бүр л энд гардаг юм. Ноднин хөлдөө бэртэлтэй жаахан зовиуртай барилдсан тал бий. Харин энэ жилийн тухайд элдэв бэртэл гэмтэлгүй, бэлтгэл сургууль ч сайхан байсан.

-Наадмын шөнө нойр чинь хүрэв үү?

-Манайхан наадмын өглөө бэлтгэлээсээ бууж ирсэн. Начин Батзаяа ах бид хоёрыг ирж явахад 7 шувуу яг өмнүүр нисээд гардаг юм. Бид хоёр “За нэг маань заан болох нь дээ" гээд л бэлгэшээж байлаа.

Би ер нь наадмаар харьцангуй тайван байдаг юм. Тэгсэн 11-ний шөнө нойр хүрэхгүй нэлээд хөрвөөсөн шүү. Маргааш яах бол, хэн хэнтэй таарах бол гэж баахан юм бодогдоод... Харин дэвжээн дээр гарахдаа эргээд тайвширчихсан.

-Содномтой тунах магадлалыг хэр тооцож байв?

-Ерөнхийдөө тавын даваанд Содном харцагатай таарах болов уу гэсэн бодолтой байсан л даа.

-Наадмаас өмнө та хоёр нэлээд хэд таарч барилдсан санагдана?

-Тэгсээн. Бөхийн өргөөнд 4-5 удаа таарч барилдсан. Би ихэвчлэн унаад л байсан. Тэгээд алдаан дээрээ дүгнэлт хийж барилдсан даа.

-Өмнө юун дээр алдаж унаад байсан юм бол...?

-Би ихэвчлэн шуудгаа алдаж унаад байсан л даа. Адъяахүү багш маань наадмаар "Чи шуудгаа алдаж болохгүй шүү. Тэгээд барьц сонгоод барилд” гэж зөвлөсөн. Тэр дагуу нь барилдаад л давсан.

-Долоогийн даваанд уначихаад их л гонсгор харагдсан. Харцага болчихлоо гэсэн тайвшрал лав харагдаагүй. Тэгэхээр заан цолонд их л шунаж барилдаж дээ гэж бодсон?

-Тийм ээ. Долоогийн даваа бол том даваа. Долоо дээр бараг Санжаадамба заантай тунах болов уу гэсэн юм бодоод сууж байсан. Заан цол авчих юмсан гэж хичнээн их хүссэн боловч өөрийнхөө барилдааныг гаргаж чадалгүй унасан болохоор харамсалтай байдаг юм билээ. Ер нь их хариуцлагагүй барилдаан хийсэн л дээ, тэгэхэд...

-Уг нь ямар тактикаар барилдъя гэж бодож гарсан бэ?

-Гарьдийг шуудганаас тэгж татдагийг нь өмнө ер харж байгаагүй юм билээ. Манайхан ч юм хэлээгүй. Гарахад “Чи барилдаанаа мэдэж байгаа юу” гэхэд нь би “Өмнө хоёр удаа барилдаж байсан. Мэднэ ээ” гээд л гарсан. Тэгсэн болоогүй. Гэхдээ цолоо ахиулсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид бэлтгэл сургуулиа сайн хийгээд цолоо дахин ахиулна гэж бодож байгаа.

-Төрийн наадамд түрүүлэх бодол төрж байна уу?

-Одоо ер нь бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад хэн ч улсын наадамд түрүүлэх боломжтой болсон байна. Тиймээс өөрийн нөхцөл боломжоо бүрэн дайчлан улсын наадамд түрүүлээд үзчих юмсан гэсэн бодолтой, зориод хичээгээд явж байна даа. Хамгийн гол нь бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад болох байх аа гэж боддог.

-Бохчүүд одоо бэлтгэлийг үнэхээр лут хийж байх шиг байгаа юм аа?

-Тийм байна. Аймгийн цолтой бөхчүүд нь улсын цолтноосоо илүү шахуу бэлтгэл хийдэг болчихсон. Ер нь заалны барилдаанд барилдаж байхад доогуур даваанууд их эвгүй байдаг болсон байна лээ. Дөрвийн даваанаас хойш арай гайгүй ч юм уу. Тийм мэдрэмж төрдөг.

-Наадмын дараа танай аймагт том даншиг наадам болсон?

-Тэгсэн. Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойн даншиг наадам. Гурван аварга очиж барилдсан, бас их онцлогтой сайхан наадам болсон шүү.

-Харцага цолтойгоо тэр наадамд анх барилдав уу?

-Үгүй ээ. Хэд хоногийн өмнө нь Дарви сумын 90 жилийн ойд барилдсан, сумандаа нэг наадамд барилдсан. Тэгээд өөр нэг их наадамд барилдаагүй дээ. Нутагтаа амраад бас ахын найр хуримын ажилтай явж байгаад л ирсэн.

-Танай гэрийнхэн Сэлэнгэдээ байна уу?

-Тийм ээ. Аав ээж хоёр маань Сэлэнгэ аймгийн Орхон сумд амьдардаг. Сэлэнгийн айл болоод бараг 6 жил болж байгаа юм уу даа.

-Аав нь барилдааны талаар юм хэлэх үү?

-Манай аав дуугардаггүй юм шүү дээ. Ахад даатгачихдаг байх. Ээж харин ер үзэж чаддаггүй гэдэг юм /инээв/. Гарч орж сүүгээ өргөөд л... Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний ард заан ах минь байна. Ахдаа маш их баярлаж явдаг.

Би 18-тай хот орж ирсэн. Батзориг ахындаа 5 жил амьдарсан. Ах сүүлийн ганц хоёр жилд бэлтгэл хийхгүй байгаа. Түүнээс өмнө бол байнга л хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байгаа.

Миний амжилт бол Батзориг ахтай салшгүй холбоотой. Барилдаан тараад л би ахынд очдог. Тэгээд бид хоёр баахан барилдана, ярилцана. Ах “Чи яагаад миний хавирааг хийхгүй байна аа” л гэдэг.

-Нээрээ тэр мэхийг нь сурах гэж оролдож үзэв үү?

-Уг нь сурах гээд оролдоод, давтаад л байгаа. Барилдаан дээр хийх гэхээр нэг л болж өгөхгүй юм. Нэг барилдаан дээр туршаад хийж үзсэн чинь унаад дахиж хавирахаа байчихсан. Би тэгж байгаад аягүй зориг муутай юм шиг байна лээ /инээв/. Тэгсэн мөртөө хийвэл хийчихээр боломжийн санагдаад байдаг.

-Нэгэнт л сурахаар давтаж байгаа бол барилдаан дээр туршаад баймаар юм биш үү?

-Заалны барилдаанд доогуур даваанд гэхээс дээр даваанд бол турших аргагүй л дээ. Сайн давтаж байгаад хавирна аа /инээв/.

-Заан өөрөө тэр хавираагаа мундаг хийдэг байсан даа?

-Ах өөрөө их өвөрмөц хийдэг. Бие бялдар нь ч бас өвөрмөц шүү дээ. Гуя түнхэндээ бяртай юм шиг байгаа юм.

-Тэр тахир хөлөнд л учир бий... гэж үеийнхэн нь ярьдаг юм билээ?

-Харин тийм. Солгой хөл нь их учиртай юм шиг байгаа юм.

-Намар эрт бэлтгэлдээ орж чадсан уу?

-Энэ жил нэлээд хожуу орсон шүү. Шинэ цол авчихсан болохоор барилдмаар санагдаад намар хэд хэд гарсан. Бэлтгэлгүй болохоор болж өгдөггүй юм билээ. Саяхан бараг 14 хоногийн өмнөөс л бэлтгэл овоо жигдэрээд явж байна даа.

Штангны бэлтгэлээ Хүч спорт хорооны Баттулга багштайгаа, дэвжээгээ Аварга дээд сургууль дээр Адъяахүү багштайгаа хийнэ. Үндэсний бэлтгэлээ нутгийнхаа бөхчүүдтэй Хилчиний шинэ зааланд хийдэг. Архангайхан, Өвөрхангайхан гээд ер нь бараг бүх бөхчүүд тэнд төвлөрсөн байна. Заал нь их дулаахан, сайхан заал байна лээ.

-Өчигдөрийн барилдаан /Монгол бахархалын барилдааны маргааш энэ ярилцлагаа авсан юм/ дээр дахиад л Содномдорж харцагтай туначихав аа?

-Тийм ээ. Бид хоёр наадмаас хойш анх удаагаа таарч барилдлаа. Ерөнхийдөө барилдаан маань золгооны барьцнаас шийдэгдэхээр байсан. Харцагыг нэлээд цуцчихсан юм болов уу гэж бодсон, үгүй байсан байна лээ.

Шуудагны барьцыг нь халалгүйгээр хаях гэж хэт яараад уначихлаа. Гэхдээ яахав ээ, дахиад зөндөө таарч барилдах юм чинь...

-Үзэгчид та нарын барилдааныг илүү их онцлоод байгаа нь мэдрэгддэг үү?

-Өчигдөр тэрийг их мэдэрсэн шүү. Би шуудагны барьц аваад мөргөөд явж байхад хүмүүс бүр шуугилдаад л явчихсан. Тэгэнгүүт би яараад... Уг нь мөргөөд зогсож байж байдаг хүн чинь гэнэт л учиргүй яараад, бушуухан давах гэж яваад уначихсан хэрэг. Харцага ч миний алдааг сайн мэдэрсэн л дээ.

-Бас Содномтой, эсвэл Пүрэвдагватай барилдахаар чинь үзэгчид их талцах юм. Бүр “хоёр Пүрэв” гэдэг нэршил ч гарсан бололтой?

-Үнэнийг хэлэхэд хүмүүс тэгж талцаад байгаа нь надад ер таалагддаггүй. Зүгээр нэг бөхөө үзэж дэмжихээс илүү дараа нь хэрүүл уруулын шинжтэй болгоод байгаа нь их онцгүй санагддаг.

Ер нь анзаараад байхад сүүлийн үед нутгархах үзэл арай л их болчихжээ. Уг нь үзэгчид чинь сайхан барилдаан үзэх гэж, бүх бөхөө дэмжих гэж ирдэг биз дээ?

-Тийм шүү. Сайхан барилдаан үзлээ дээ гэхээсээ илүү тэр нь тэгчихлээ, энэ нь ингэчихлээ гээд бөхчүүдийг муулах, гоочлох байдал сүүлийн үед бүр их болчихож...?

-Харин тийм. Барилдаан бол дэвжээн дээрээ л болоод, дэвжээн дээрээ л дуусдаг байх ёстой. Тэгэхэд барилдааны дараа тэгчихлээ, ингэчихлээ гэж олон юм ярьж, бичиж, бөхчүүдийг хооронд нь хагаралдуулах гэж хатгаад ч байгаа юм шиг... Нэг л сонин болчихжээ.

-Пүрэвдагва та хоёр цөөнгүй таарч барилдлаа. Ноднин таны даваа дамгайлж байсан. Энэ намар харин гурав ч уначихав уу даа?

-Тэгсэн. Ноднин би ихэвчлэн давчихаад байсан. Энэ жил харин Пүрэвдагва даваад байгаа /инээв/.

-Начин барилдааныхаа арга барилыг өөрчилсөн байна уу?

-Ерөнхийдөө бэлтгэл их сайн байна лээ. Бараг наадмын дараа шахуу эрт бэлтгэлдээ орсон дуулдсан. Ер нь бэлтгэл сайн бол барилдах зовлон биш л дээ. Бэлтгэлгүй барилдахаар л унаад байх шинжтэй.

Үзэгчид бас тэгчихгүй яав, ингэчихгүй яав гэж шүүмжилнэ. Гэхдээ барилдаан үзэх нэг өөр, барилдах бүр өөр л дөө. Барилдаан бол тэмцэл. Хэн илүү зүтгэсэн, хичээсэн нь давдаг юм чинь...

-Ер нь ямар бөх барилдахад хамгийн эвгүй байдаг вэ?

-Надад ч одоогоор тэр эвгүй, энэ эвгүй гэх зүйл нэг их мэдрэгддэггүй юм аа. Бүгд л гайгүй барилдаж болмоор санагддаг.

-Аймгийн цолтой барилдах, улсын цолтой барилдах хоёр өөр биз?

-Өөр шүү. Аймгийн цолтой байхад ихэвчлэн бэргэх маягтай. Ер нь сэтгэлзүйн бэлтгэл их өндөр байх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо бол өөр. Цол дагаж бяр гэдэг утгаараа ч юм уу, би улсын цолтой бөх, илүү байх ёстой, сайн барилдах ёстой гэсэн зарчим байдаг шиг байгаа юм.

-Барилдааны арга барил гэхээр шуудагнаас түрж хөөнө, хонгодно. Бас сүүлийн үед их өргөж цацах болжээ. Энэ ч их л бяртай байгаагийн шинж болов уу?

-Тэр яахав. Ганц нэг барилдаан дээр хийхээр орчихоод л байгаа юм. Одоо бэлтгэл сургууль жигдэрээд ирэхээр шуудагны барилдаан маань ерөнхийдөө сэргэчихнэ л дээ. Миний шуудагны барилдааны эх үүсвэрийг анх Адъяахүү багш л тавьсан юм шүү дээ.

/Сурв: Улс тунхагласнй ойн барилдаан дээр Пүрэвсайхан харцага их шөвөгт харцага Т.Өсөх-Ирээдүйг дээр өргөж цацан давсаныг үзэгчид сайн санаж буй биз ээ. Өсөх-Ирээдүй харцагыг баргийн бөх ингэж өргөөд, цацаад хаяачихаар биш билээ. Энэ бол залуу харцагын хэр бяртай, хэр иртэй байгаагаа харуулсан, мэдрүүлсэн торгон агшин байлаа/

-Одоо бөхчүүд нэгнийхээ барилдааныг сайн мэддэг болчихсон. Таныг шуудганд хүрвэл яггүй гэж мэдэж байгаа болохоор хамгаалах арга барил нь хэр нэмэгдэж байна?

-Бөхчүүд маань бие биенийхээ барилдаан дээр анализ их хийдэг болчихсон. Өргөөнд ирээд үзчихнэ, эсвэл зурагтаар Юнивишнээр ухраагаад үзчихдэг болсон байна. Би ер нь цөөхөн мэхтэй шиг байгаа юм.

Одоо олон мэх сурч, барилдааныхаа арга барилыг жаахан өөрчилье гэсэн бодолтой байгаа \инээв\. Золголгүйгээр барилдаанаа шийдчихдэг болвол зүгээр юм шиг санагддаг.

-Ер нь сэрвүүгээс “гоё барилдаан” их гардаг шүү дээ?

-Тийм шүү. Золгооны барилдаан бол нэг бол давна, нэг бол унана. Энд нэг юм ярихад манай бөхчүүдийн далбаа янз бүр байх юм.

-Уг нь өмсгөлийн стандарт гарчихсан. Бөхчүүдийг өмсгөлөө жигдлэх журам гарсан шүү дээ. Тэр сайн хэрэгжихгүй байна уу?

-Нэг хэсэг бөхийн холбооноос шалгадаг байсан шүү дээ Элэг бүс, гутлын хүлэг энэ тэр гээд л... Одоо бол эргээд задгайрчихсан нь анзаарагдаад байх шиг байна. Хүн болгоны зодогны ширээс нь өөр, утас нь өөр. Барьц авахад үнэхээр хэцүү.

-Утас өөр гэдэг нь бас мэдрэгдэх үү?

-Мэдэгдэнэ ээ. Зодог нь гэхэд янз бүр байгаа шүү дээ. Ухаадастай, ухаадасгүй гээд... Тэрэнтэй адил бас утас нь өөр өөр байна. Зарим нь хачин хатуу, бүдүүн утсаар ширчихсэн. Харахад л андашгүй. Дарайгаад... Хуруу байтугай, хумс ч орох аргагүй байдаг.

-Гарт халгаатай биз дээ, тийм ширээс?

-Барилдахад хэцүү л дээ. Адилхан л энэ спортыг сонгоод, энэ спортоор хичээллээд явж байгаа улс чинь нэгнийгээ хайрлах хэрэгтэй шүү дээ. Энэ бол тухайн хүний хүн чанар, жудагтай л холбоотой асуудал гэж боддог.

-Таныг жижгэвтэр биетэй бөх гэдэг. Гэхдээ барилдаан дээр огт жижгэдэггүй юм шиг санагддаг?

-\инээв\ Би өөрийгөө жижиг биетэй гэж хэлүүлэх ер нь дургүй. Яагаад гэхээр би тийм жижигхэнд ороод байхаар биш. Дундаж л нуруутай гэж боддог. Миний өндөр чинь 178 шүү дээ.

Барилдааны үед өөрт жижигдээд байгаа юм мэдэгддэггүй. Харин ч эвтэйхэн байдаг гэж болно. Өрөөд барилдахад ямар ч хүнтэй таардаг. /Сурв: Харцага хайрцаглаад л их сайхан өрдөгийг үзэгчид анзаарсан байх/

-Жин одоо хэдтэй байна вэ?

-110-тай л байна.

-Жин бол биендээ яг тохирсон байгаа юу?

-Намар нэлээд нэмчихсэн байсан. Одоо бага багаар хасагдаад хэвэндээ орж байна. Ер нь 107, 108-тай л байдаг юм. Жин нэмбэл тэрэндээ түүртэх гээд байдаг гэх юм. Хамгийн гол нь хурдтай байж л сайн барилдана шүү дээ. Залуу насыг гэдсээр чимэхгуй гээд л бэлтгэлээ хийгээд байгаа \инээв\.

-Гэдэстэй болохгүйн тулд хүчний бэлтгэл түлхүү хийх үү?

-Одоо үндэсний бөхөд хүчний бэлтгэл түлхүү хийдэг болчихсон. Ихэнх залуучууд үндсээ хоёр өдөр, хүчний бэлтгэлээ гурван өдөр хийх жишээтэй. Штангаар гарч ирж байгаа залуучууд ч байна.

Штанг их хийлээ гэхэд ард нь сунгалтыг маш сайн хиймээр юм билээ. Булчин нь штанг хийхээр татагддаг. Дараа нь сунгалт сайн хийвэл буцаад задарч өгдөг гэдэг юм. Манай зарим залуучууд хүч, повер талдаа голлож хийгээд хөдөлгөөн багатай, их хатуу болчихсон байдаг. Үндэсний бөхийн штанг бол арай өөр школтой юм билээ.

-Ер нь хэр бяртайгаа шалгаж үзэв үү?

-Үзээгүй. Надад тийм их бяр байхгүй байх аа. Би харин бэлтгэл дээр ч тэр хувцастайгаа барилдаж огт чаддаггүй юм. Заавал өмсгөлтэй барилдаж байж л хүн давдаг /инээв/.

-Зодог шуудаг хэр олныг сольсон бол...?

-Одоогоор тавыг л сольсон юм байна.

-Нэг өмсгөлийг хэдий хэр хугацааны дараа сольж байна?

-Зодог шуудаг хөлсөндөө агшаад, муудчихдаг юм. Ерөнхийдөө жил өнжөөд л солиод байх шиг байгаа юм. Бэлтгэл хийхгүй байж байгаад өмсгөлөө өмсөхөөр бариад байгаа юм шиг эвгүй болчихдог. Зарим бэлтгэлийн хувцас, өмсгөл биед дасчихдаг.

Тэрийгээ өмсөхгүй болохоор эвгүй санагдаад байдаг тал бий. Би хувьдаа биед эвтэйхэн хуучин далбаатайгаа барилдаад байхыг боддог. Яалт ч үгүй бариад байвал л солино. Бас жингээ нэг хэмжээнд барьчихдаг болохоор өмсгөл томдоод, жижигдээд байх нь ховор шүү.

-Ер нь цэнхэр өнгөнд дуртай юм аа даа?

-Аймгийн заан байхдаа ягаан далбаа өмсдөг байсан. Бусад нь цэнхэр. Надад ээлтэй өнгө. Ламаас асуусан чинь “цэнхэрээ өмс" гэсэн. Тэрнээс хойш дандаа л цэнхэр өнгийн зодог шуудаг өмсч байгаа юм байна.

-Монгол гутлаа хэр сольж байна?

-Хоёр дахиа л өмсч байгаа. Анх Нарантуул захаас нэг хар монгол гутал авч байсан. Тэр гуталтайгаа барилдаад аймгийн заан болсон. Аймгийн арслан болоход минь Батзориг ах заан болохдоо өмсч байсан монгол гутлаа “Ах нь энэ гутлаар олон бөх хавирч давж байлаа..." гээд өгсөн.

Би улыг нь солиулаад л өмссөн. Одоо болтол өмсдөг. Хөлд их эвтэйхэн байдаг юм.

-Ноднин жил ерөнхийлөгчийн цомын барилдаанд түрүүлж цом гардсан. Саяхан фэйсбүүкдээ тэр цомтой зургаа тавьсан байна лээ. Ерөнхийдөө энэ оны бас нэг зорилгоо тодорхойлж байгаа юм болов уу гэж бодохоор...?

-Мэдээж дотроо бас бодоод, зориод бэлтгэлээ хийж байгаа. Тэр өдөр хэн одтой, хийморьтой барилдсан аавын хүү авах байлгүй дээ, тэр цомыг. Монгол улсын ерөнхийлөгчийн цом болохоор бас бэлгэшээлтэй сайхан эд.

-Тэр чинь шилжин явдаг цом билүү?

-Тийм ээ. Түрүүлсэн бөхөд гардуулаад 14 хоноод буцаагаад авчихдаг юм билээ. 40 орчим кг жинтэй юм уу даа, нэлээд хүнд цом байна лээ. Өөрт үлдэх дурсгалын цом гээд тусад нь жижиг хувилбарыг нь өгсөн.

-Зун даншиг дээр танд жип машин гардуулж байсан. Тэр машинаа унаж байгаа юу?

-УИХ-ын гишүүн Бямбацогт ах маань шар өнгөтэй жип өгсөн. Унаж байгаа. Ахынхаа сайхан машиныг унаад цолоо ахиулна аа л гэж бодож явдаг.

Эрхэмбаяр аварга тэр наадмын орой хүлээн авалт дээр “Ах нь яг ийм өнгөтэй машин бэлгэнд аваад улсын наадамд түрүүлсэн. Дүү энэ машинаа унаад аварга болох байхаа” гэж хэлэхэд нь их сайхан санагдсан. Бид хоёрын машин яг адилхан өнгөтэй юм билээ. Балжинням аваргад бас нэг адилхан байдаг.

-Дүрэм хэр зөрчиж байна, цагдаа нар зогсоож байна уу?

-Би ч дүрэм их зөрчинө өө \инээв\.

-Тэгвэл торгуулийн хуудас “нисээд” л ирж байгаа биз дээ?

-Харин тийм. Торгуулаад л... Энд тэнд явахаар миний машин их содон байдаг юм билээ. Шар машин ховор байдаг ч юм уу, “Чи тэнд явж байсан, энд явж байсан” гээд мэдээлэл амархан тараад баригдчихаад байдаг юм, найз нөхдөд \инээв\.

-Ер нь голдуу тунаанд үлдчих юм. Цол ахисан ч тунасаар л байна. Ам авах боломж гарч хааяа гарч байна уу?

-Тийм шүү. Начин байхдаа ч тунаж л байсан. Харцага болоод ч тунасаар л байна. Тунаж барилдах ч сайхан л даа. Бодож санах юмгүй. Харцага болсоноосоо хойш ганцхан л удаа ам авч барилдлаа.

Харцага бол том цол. Гэхдээ жил бүр шинээр төрж байгаа аварга, арслан, гарьд, зааны дэргэд ам авах хэмжээний том цол биш болчихож. Улсын наадмаар гэхэд гурвын даваанд нугарах магадлалтай.

Тийм болохоор нугалааг өөрөө гаргаад явчихна. Тавын даваанд ам авна гэдэг бол бүр худлаа. Заалны барилдаанд бараг ам авах боломж гарахгүй байгаа юм чинь.

-Бөхөөс өөр зүйл сонирхож, дурлаж байна уу?

-Одоогоор ч бөхөөс өөр сонирхоод хийгээд байгаа юм алга аа. Хийдэг ажил нь бэлтгэл, барилдах. Гэр, бэлтгэл, гэр бэлтгэл гээд л байж байна.

-Гэр бүлтэй болсон уу?

-Одоогоор болоогүй л байна.

-Сайн барилддаг, олны танил бөх залууг охид хүүхнүүд их сонирхож байна уу?

-Аа, мэдэхгүй. Тийм юм нэг их мэдэгддэггүй шүү дээ \инээв\.

-Гэхдээ ойрмогхондоо гэр бүл зохиох талаар төлөвлөсөн зүйл байгаа биз дээ?

-Ойрмогхондоо юу? Төлөвлөж байгаа, төлөвлөж байгаа.

-Бөхчүүдийг эрт гэр бүлтэй болох хэрэгтэй гэдэг тал бий юу?

-Хүн болгон өөр өөрөөр л ярьдаг байх. Гэр бүлтэй болвол амжилт нь илүү сайжирдаг ч гэх юм уу, зарим хүмүүс хэлж л байдаг. Тэр талаар сайн мэдэхгүй байна аа.

-Эцэг эхээс хоёулаа гэдэг билүү. Ах нь барилдсангүй юу?

-Тийм ээ. Хоёулаа. Нэг ахтай. Манай ах барилдахгүй ээ. Жижиг биетэй.

-Аварга дээд сургуулийг төгссөн байх аа. Барилдахыг залуу насны ажил гэдэг. Яваандаа өөр мэргэжлээр суръя гэсэн бодол байдаг уу?

-Одоогоор тэр талаар бодсон юм ёстой байхгүй. Урд том зорилго байгаа.

-Ер нь бөх болох бүр багын хүсэл мөрөөдөл үү?

-Би уг нь арваа төгсөөд нягтлан болох гээд сонгочихсон, томилолтоо авчихсан байсан. Тэгсэн Батзориг ах хотоос очоод “Бөх удам дагадаг. Би удмаасаа чамайг бөх болгоно” гээд хот руу авчирч Адъяахүү багшийн шавь болгож өгсөн юм шүү дээ.

-Тэгвэл бөх болох талаар нэг их шимтэж байгаагүй гэсэн үг үү?

-Бас огт сонирходоггүй ч биш, яваад л байдаг байсан. Гавихгүй ч гэсэн секцэнд яваад, аймгийн аваргаас медаль авах гэх мэтээр...

-Барилдаагүй, бэлтгэлгүй үедээ юу хийх вэ?

-За даа, тийм үе ч ховор доо. Амралтын өдрүүдээр ихэвчлэн барилдаантай байж таардаг. Барилдаангүй өдрөө ууланд алхдаг. Нэг их зав чөлөө гараад байдаггүй. Залуу насанд завгүй байх сайхан биз дээ?

-Өмнөө том зорилго тавиад зүтгэж байгаа хүний хувьд олон зүйлээс татгалзах, өөрийгөө чөлөөлөх хэрэг гарна биз?

-Ерөнхийдөө наргих цэнгэх гэх мэтээс татгалзана шүү. Найз нөхөдтэйгээ уулзахдаа уулзана. Нийлэхдээ нийлнэ. Гэхдээ хэм хэмжээтэй. Заалны барилдаанд нэг гайгүй барилдчихаад дараа нь ууж идээд наргиж цэнгээд явчихвал нэмэргүй л дээ.

Би хувьдаа архи дарс бараг уудаггүй. Хүмүүс дарвиад ирэхээрээ “уучих” гээд шахвал “Та нар миний өмнөөс барилдаж өгөхгүй биз дээ" гээд л хэлчихдэг. Миний найз нөхөд бол ойлгоод байдаг юм. Олон дотор ойлгох нэг нь ойлгоно, ойлгохгүй зарим нэг хүн ч байна.

-Сайхан дуулах уу?

-Дуулдаггүй юм аа. Гэхдээ бас учиргүй солгой ч биш ээ. Хөдөө гадаа явж байхад, найр наадмын үеэр хүмүүс “Ая барь” гэвэл яалт ч үгүй барина даа /инээв/.

-Ямар төрлийн дуу хөгжим сонсох дуртай вэ?

-Зохиолын дуу сонсох дуртай. Машиндаа ихэвчлэн зохиолын дуу л соносож явдаг. Дуучин Л.Болдбаатарын дуунд дуртай.

-Адъяахүү багшийн унаган шавь. Багш тань их зүйл хэлж өгдөг үү?

-Манай Адъяа багш гар сайтай. Шавь нараас нь олон сайн бөх төрж байна. Бөхийг үнэхээр сайн мэдэрдэг. Барилдаан болгон дээр тэр чинь болж байна, энэ чинь болохгүй байна гээд байнга хэлж зөвлөнө. Бид нарыг хараад л мэдэрнэ шүү дээ. Багштайгаа хамт бэлтгэл хийх дуртай. Нэг л түшигтэй сайхан байдаг юм.

-Та хоёрын барилдаан бас төстэй юу?

-Магадгүй ээ. Манай багш чинь залуудаа их эртэй, хурдтай, тэсрэлттэй барилддаг байсан юм билээ. Одоо ч гэсэн бид нартай яс үзнэ шүү дээ. Багшийнхаа барилдаанаас сурах юм их бий.

-Батзориг зааны хүү Японд сумогийн сургуульд сурч байгаа гэлүү?

-Тийм ээ. Манай Жаагий Японд сумогийн ахлах сургуульд сурч байгаа. Сумогийн бэлтгэл үндэсний бөхийн бэлтигэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай юм билээ.

-Та сумогийн бэлтгэл хийж үзсэн юм уу?

-Би ноднин хавар дүү дээрээ нэг очоод ирсэн. Бэлтгэлийг нь хийж үзсэн. Манай үндэсний бөхийн бэлтгэл хажууд нь юу ч биш юм байна даа гэж бодогдсон.

-Түрүүн олон мэх сурч барилдаанаа өөрчилнө гэж байсан. Онцолвол ямар мэхийг сурчих юмсан гэж боддог вэ?

-Өмсөх мэхийг хийгээд сурчих юмсан гэж боддог. Жинхэнэ сонгодог мэх шүү дээ. Заалны барилдаанд нэг удаа туршаад үзсэн чинь давчихсан. Болохоор л юм билээ. Нэлээд сайн бэлдэж байгаад өмсдөг болно оо.

-Барилдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Би өөрийгөө жаахан характертай хүн юм болов уу гэж боддог, барилдаан дээр. Ер нь спортын хүн тийм байх нь зүгээр байх. Нэгэнт л барилдах гэж гарч ирсэн юм чинь. Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. ёстой хазахаас бусдыг хийх хэрэгтэй” гэдэг юм.

Аймгийн цолтой байх үед заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гээд зэмлэнэ \инээнэ\. Ахын хэлдэг үгнүүд намайг их ирлэдэг, нөлөөлдөг байх. Ер нь л явж барилдах гээд байдаг юм.

-Бас хэт их характер гаргавал үзэгчдэд шүүмжлүүлнэ шүү дээ?

-Үзэгчид бараг мэргэжлийнх болчихсон байдаг юм билээ. Би нэг хэсэг барилдахгүй байхдаа үзэгчдийн дунд суугаад бөх үзэж байхдаа анзаарсан. Тэд бөхчүүдийг аягүй сайн мэдэрдэг болчихсон байдаг юм билээ.

Одоо тийм мэх хийлээ гэхэд өнөөх нь яг л хийж байх жишээний. Үзэгчдийн хэлж байгаагаас бас бодмоор, тунгаамаар, шингээж авмаар зүйл их байдаг юм билээ.

-Манай бөхчүүд ойролцоо уначихаад хоёулаа гүрийчихдэг тал бий. Үнэхээр давсан унаснаа мэдрэхгүй үе байдаг юм уу?

-Зарим үед яалт ч үгүй унасан хаяснаа мэдэхгүй тохиол байдаг юм аа. Ойролцоо уначихсан үед... Би дээр Эрдэнэсайхан гээд аймгийн начин залуутай барилдахдаа ойролцоо газардаад үнэндээ давсан унаснаа ч мэдэхгүй байсан.

Хөлийн цэц “дахиад барилд” гэхээр нь барилдсан. Орой нь очоод бичлэг үзсэн уначихсан байна лээ. Тиймэрхүү тохиол байна аа, байна.

-Хааяа явмааргүй санагдаад ч юм уу бэлтгэлээ тасалчих үе байдаг уу?

-Би бэлтгэлээ ер нь тасалдаггүй. Багшийнхаа хэлснийг хийгээд болж өгвөл дээр нь жаахан нэмээд л гарна даа. Бэлтгэлээс л барилдаан шалтгаалдаг болохоор... Зарим барилдаан дээр мэдрээд, тэсрэлттэй мэх хийгээд гоё байдаг. Заримдаа мэдэрье гэж хичээгээд ч мэдрэхгүй үе байна. Энэ бүхэн бэлтгэлээс л шалтгаалдаг юм билээ.

-Зарим нэг барилдаан дээр бөхчүүдийн зүгээс даваа гуйх, яриа хөөрөө гарах уу?

-Хааяа нэг тийм тохиолдол гарна аа. Тийм үед шударга сайхан барилдахыг л боддог. Энэ зун харцага болсоныхоо дараа Дарвийн ойд очоод а.а Тайван найзтайгаа түрүү булаалдсан. Тэгэхэд хүмүүс “найздаа өгчих” гэх аястай байсан.

Тайван бол миний найзаас гадна манай хүргэн л дээ. Гэхдээ “Би улсын харцага цолтой хүн. Чамд өгөхгүй шүү” гэж хэлэн яс үзээд л давсан. Үзэгчид бөхчүүдийг шударга барилдсангүй гэж шүүмжилдэг хэрнээ өөрсдөө тиймэрхүү өнгө аяс гаргах тохиол байдаг шүү.

-Намар хоёр, гурван бөхийг нэр цохон допинг хэрэглэсэн гээд сонин хэвлэлээр нэлээд шуугисан. Тэр талаар таны бодлыг сонсъё?

-Тэр үед манай ахын хурим болоод би сумандаа явж байсан. Тэгсэн Батзориг ах утасдаад “Чамайг тэгээд бичсэн байн. Юу болоод байна аа” гэсэн. Би ч “Тийм юм байхгүй ээ ах” гээд огт тоохгүй байсан. Угаасаа надад тийм гаж буруу идэж уусан юм байх биш гээд...

Хотод ирсэн чинь сонин дээр бүр нэр цохоод бичсэн байсан. Сүүлд нь хөдөө орон нутагг залруулсан мэдээлэл хүрээгүй болохоор хөдөөнийхөн тэр хэвээр нь ойлгочихсон байгаа юм билээ. Саяхан манай найз саяхан хөдөө явсан чинь хүмүүс “Пүрэвсайхан допинг хэрэглэсэн гэлүү” гээд л асууж байна гэсэн.

Иймэрхүү асуудалд манай бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байдаг байгууллагынхаа хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлж ямар нэг тайлбар хийх хэрэгтэй байсан болов уу. Хүн гүтгэсэн сэтгүүлч нарт хариуцлага тооцож, сануулга өгсөн бол дараа иймэрхүү худал зүйл бичихгүй болов уу гэж боддог. Бас зарим сонин сайтынхан огт яриагүй зүйлийг ярьсан болгоод биччихсэн байх юм.

Наадмын дараа намайг “Ганбаатар гарьдыг амалсанд гайхсан" гэх ухааны юм бичсэн байсан. Том цолтой бөх хэнийг амлах нь эрхийн асуудал шүү дээ. Би сүүлд Ганбаатар гарьдтай таараад “Би тэгж хэлээгүй шүү” гэдгээ хэлсэн. Ингэж дур зоргоороо хүний яриагүй зүйлийг ярьсан болгож болохгүй байх аа.

-За баярлалаа. Өмнөө тавьсан том зорилгодоо хүрч сайн барилдаарай?

-Баярлалаа.

Ярилцсан: С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх” сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Dec 02, 2014 9:42 am

Гоё ярилцлага болжээ. :-D :-D :-D
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby goalman » Tue Dec 02, 2014 10:57 am

Сайхаан сайхан...Пүрэвсайхан харин даруу төлөв, ааш зан сайтай сайхан залуу байна лээ.Багадаа харин яахав ээ нээх сайн байгаагүй гэсэн нь үнэн гэсээн.Өндөр 178 гэчихжээ бас 170-172 л байгаа хэ хэ...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Sun Dec 07, 2014 1:29 am

Аймгийн арслан Б.Бат-Өлзий: Улсын наадамд түрүүлж, аварга болох зорилготой


-Хоёулаа ярилцлагаа таны төрж өссөн нутаг усны талаар эхэлье?

-Би 1992.06.08-нд Ховд аймгийн Зэрэг суманд малчин ардын гэр бүлд төрж өссөн. Айлын том хүүхэд. Доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Дүү Батцэнгэл Говь-Алтай аймгийн АУДС-ийн 3-р курст, Батчимэг Ховд их сургуульд 1-р курст сурдаг. Эрэгтэй дүү Бат-Орших сумандаа 9-р ангид сурдаг. Ээжийг Д.Замбагацэцэг гэдэг. Манайх төв рүүгээ орж өвөлжөөд бусад үед нь хөдөө мал дээрээ байдаг.

-Бага нас тань хаана өнгөрсөн бэ? Багадаа ямархуу хүүхэд байв?

-Хүүхэд ахуй насаа хөдөө сумандаа аав, ээжтэйгээ хамт өнгөрөөсөн. 9-р анги хүртлээ сумандаа суралцаж байгаад төгсөх жилээ хот руу ирж бөхийн сургуульд орсон.

-Аав чинь сумын заан цолтой гэсэн үү?

-Манай аав Б.Баярхүү 1971 онд төрсөн. Наймдугаар ангиа төгсөөд үйлдвэр нэгдэлд ажиллаад, цэрэгт явж ирээд барилдаж 1994 онд сумын заан болсон. Одоо барилдахаа больсон, сумандаа мал малладаг.

-Бөхийн спортыг яагаад сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л бөхөд их сонирхолтой байсан. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн дээ. Аав болон аавын дүү барилддаг сумын заан цолтой сум орон нутагтаа барилддаг. Эргэн тойрны хүмүүс барилддаг болохоор бөх болоход минь нөлөөлсөн болов уу.

-Бөхөд сонирхолтой хүүхэд хэний барилдааныг үзэж, тэр хүн шиг бөх болохыг боддог байв?

-Намайг бага байхад Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын аваргууд ид барилдаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга шиг бөх болохыг мөрөөддөг байсан.

-Хэдий үеэс барилдаж эхлэв?

-Багаасаа ноцолдох дуртай. Тавдугаар ангиасаа барилдаж эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Гэхдээ олигтой амжилт үзүүлээгүй. Сүүлд 2009 онд ахлах насанд өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аварга болсон юм.

-Анхны цолоо хаана хэзээ авч байв?

-2008 онд Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авч байсан. Тэр жилээ сумандаа барилдаж үзүүрлэж байсан.

-Аймгийн цол авахаасаа өмнө бөхийн өргөө болон ХААИС дээр болдог сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж байсан байх аа?

-Тэр үед аймгийн цол авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж байсан. Цуг барилдаж байсан сумын цолтнууд маань ихэнх нь аймгийн цол авсан байна. Би бөхийн өргөөнд нэг түрүүлсэн, ХААИС, Налайх, Төв аймгуудад болсон сумын заануудын барилдаанд 5-6 удаа түрүүлсэн байх шүү. Ерөнхийдөө тогтмол шөвгөрч барилдсан.

-Таны аймгийн наадамд үзүүлсэн амжилтыг харахад аймгийн начин, харцага, заан, арслан цолыг дэс дараалан авчээ. Нэг жилд хоёр, хоёр жилд дөрвөн цол авна гэдэг бас л ховор тохиолдол шүү?

-Миний хувь заяа юм уу гэж бодон өөртөө маш их баярладаг. Нэг жилд хоёр, хоёр жилд дөрвөн цол авлаа. Сумын заан байхдаа аймгийн начин болчих юмсан гэж хичээж барилддаг байсан.

Аймгийн начин болчихвол цааш сайхан барилдчихна гээд л... Яагаад ч юм аймагт барилдаад 3-4 жил гурав дөрвийн даваанд таслуулчихаад байсан. Цэргийн начин болоод аймагтаа очиж барилдан харцага болсон.

Өнөө жил аймагтаа арслан болно гэж очиж барилдаад үзүүрлэн арслан болж чадаагүй. Тэгээд Эрдэнэтэд очиж барилдаад түрүүлж аймгийн арслан хэмээх сайхан цолонд хүрсэн дээ.

-Аймгийн начин цол авна гэж бодож явсан хүү цэргийн начин цол авчихаад хэр их баярласан бэ?

-Маш их баярласан. Бэлтгэл сургуулилт ч сайхан жигдэрсэн байсан. Барилдсан барилдаан болгондоо одтой, өнгөтэй барилдаж байсан. Улс аймгийн цолтнуудын барилдаанд хүртэл хоёр давж байсан.

Бүх цэргиин наадмаар ганцаараа цэргийн начин болсондоо баярладаг. Нэгийн даваанд Завханы а.а Э.Зоригтбаатар, М.Баярсайхан нарыг гурвын даваанд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг, дөрвийн даваанд а.х.а Ч.Батчулуун (улсын начин), тавын даваанд а.а Д.Энхбатыг даваад а.х.а А.Алтанхуягт унасан.

-Өнөө жил аймгийн заан, арслан болсон наадмаа эргээд нэг дурсвал?

-Аймгийнхаа наадамд зургаагийн даваанд Говь-Алтайн шинээр аймгийн начин болсон Алтангэрэлийг, долоод харцага болсон Б.Анхжаргалыг давж үзүүр түрүүнд Б.Тайванд унаж, Тайван арслан болоод би заан болсон. Эрдэнэтэд нутгийнхаа аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж, аймгийн арслан болсон.

-Бөхийн спортод хөтөлж оруулж байсан анхны багш тань хэн бэ?

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат ШБТДС-ийн үндэсний бөхийн багш, дасгалжуулагч аймгийн начин Батбаатар гэдэг хүн. Би 2010 онд хотод оюутан болж ирээд л Шонхорт орж, Батбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Тус сургуулийг төгссөн байх аа. Танай ангиас барилдаж байгаа бөхчүүд байна уу?

-Би 2013 онд ШБТДС-ийг үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Сүхбаатарын аймгийн начин Мөнхбат, энэ жил шинээр аймгийн начин болсон Дундговийн Д.Энхболд, Ховдын Уртнасан, Баянхонгорын Г.Жамбалдорж, нар манай ангийнх. Мөн энэ жил Сүхбаатарт үзүүрлэсэн. М.Баасанбат манай ангид байж байгаад 4-р курсээсээ АБТДС руу шилжин орсон.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна?

-Үндэсний бөхийн бэлтгэлээ Их шавийн дээд сургууль дээр улсын харцага Г.Элбэг, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын удирдлага дор, Хүчний бэлтгэлээ “Алдар” спорт хороон дээр Мөнхтөр багшийн удирдлагад хийж байгаа.

-Бөхийн бусад төрлөөр барилдаж байхыг чинь хараагүй юм байна?

-Бусад төрлөөр нэг их сонирхож барилддаггүй. Гэхдээ чөлөөтийн бэлтгэл хийдэг. Насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн улсын аварга зэрэг ганц нэг тэмцээнд орж байсан.

-Өөрийн чинь барилдааны онцлог?

-Баруун талтай. Шуудагнаас шахаж татах түрж хөөх. Сүүлийн үед хонгодох мэхийг сурах бодолтой байгаа.

-Аймгийн бага цолтой бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлэх нь ховор. Өөрийн чинь хувьд ноднин аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн шүү дээ?

-Аймгийн цолтнуудын барилдаанд нэг дөрөвт, нэг наймд үлдээд ноднин хавар Замын-Үүдийн 20 жилийн ойн хаалтын барилдаанд хурц арслан Ш.Мөнгөнбаатартай үзүүр, түрүүнд үлдээд түрүүлсэн. Маш их баяртай байдаг.

-Бөх болох юм байна гэсэн урам зориг хэдий үеэс төрсөн бэ?

-Бөх болоод барилдаад явбал болох юм байна гэсэн бодол сумын заан болоход мэдрэгдсэн. Анх сумын заан цолоо авахад маш их баярласан. Бөх хүн амжилт ахих тусам хүн урам зориг орж, гайгүй барилдах тоолондоо л урам зоригийг авсаар байдаг гэж боддог.

Ер нь ноднин Замын-Үүдийн 20 жилийн ойд аймгийн харцага цолтой түрүүлж байсан. Шөвгийн дөрөвт үлдсэн, түрүүлж байсан энэ жил арслан болсон юм чинь улс аймгийн цолтнуудын барилдаанд яагаад шөвгөрч, түрүүлж болдоггүй юм гэж л бэлтгэлээ хийж байгаа.

-Улсын наадамд барилдаж амжаагүй байх аа. Энэ жил барилдана биз дээ?

-Улсын наадамд барилдаж үзээгүй. Энэ жил анхныхаа улсын наадамд барилдана даа.

-Санаанаас чинь гардаггүй барилдаан бий юу?

-Цэргийн наадмын барилдаанууд санаанаас гардаггүй. Тэр тусмаа цэргийн начны даваанд аймгийн арслан Д.Энхбатыг давж байсан барилдаан их дурсгалтай.

-Анх давж байсан улсын цолтой бөх хэн бэ?

-2012 онд Ховд аймгийн Дарви сумын баяр наадамд улсын начин И.Мөнхбаатарыг даваад дараагийн даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унаж байлаа.

-Биеийн өндөр жин хэдтэй байна?

-Өндөр 175 см, жин 115 кг байгаа. Жингээ энэ хэмжээндээ барьж барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Одоо барилдаж байгаа бөхчүүдээс үлгэр дуурайл авдаг бөх бий юу?

-Улсын аварга Г.Эрхэмбаяр багш барилдааны арга техникийг байнга зааж байгаа. Улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шиг хурц эрэмгий барилдаан гаргахыг боддог.

-Үеийнхээ бөхчүүдийн тухай яривал?

-Манай үеэс олон сайхан арслан төрсөн байна. Бид өсвөр үеэсээ л барилдаж эхэлсэн. Ихэнх нь аймгийн цол авцгаасан сайхан л барилдаж байна.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Амжсан. Манай гэр бүлийн хүнийг Гүррагчаагийн Энх-Амгалан гэдэг. Завхан аймгийн Идэр сумын харъяат. Бид нэг хүүтэй. Өсөх-Ирээдүй гэдэг. Манай хүү одоо ой найман сартай. Эхнэр хууль эрх зүйч мэргэжилтэй.

-Хүүдээ бөхийн нэр хайрласан юм аа дaа?

-Хүүхдээ төрсний дараа бөхийн нэр өгье гээд Өсөхбаяр гэж өгөх үү Өсөх-Ирээдүй гэж өгөх үү гэж бодож байгаад Өсөх-Ирээдүйг нь сонгосон. Сайхан нэр санагддаг юм.

-Залуу хүний ирээдүйн зорилгыг сонсвол?

-Бэлтгэл сургуулитаа сайн хийгээд улсын наадамд түрүүлэх, улсын аварга болохыг зорьж явна.

-Дотно найзалж, нөхөрлөдөг бөхчүүдийн тухай?

-Нутгийнхаа бөхчүүдтэй найзалдаг. Аймгийн начин Ш.Баяржаргал, Ц.Заяатүшиг гээд...

-Ярилцлагынхаа төгсгөлд өөрийг чинь бэлтгэл сургуулилт хийгээд явахад тусалж дэмжиж байдаг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Төрүүлж өсгөсөн аав, ээж, бэлтгэл сургуулилт хийгээд явахад тусалж дэмждэг “Монтед констракшн” ХХК ийн хамт олон Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн хамт олондоо бүгдэд нь баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

ХААИС-ийн оюутан С.Давааням Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby CAHAKA » Mon Dec 08, 2014 12:12 am

16-тай сумын наадамд тvрvvлдэг айн , шал панаалтай юм.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jugder_08 » Mon Dec 08, 2014 9:47 am

CAHAKA wrote:16-тай сумын наадамд тvрvvлдэг айн , шал панаалтай юм.


Манай босоо шонхор Лхагвадорж бүр багатайдаа бараг 14-тэйдээ сумын заан болсон байх шүү.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Mon Dec 08, 2014 2:38 pm

Манай Сүлдээ чинь бас л их залуудаа сумын заан болсон хүн шүү дээ... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Dec 08, 2014 9:53 pm

Пүрэвгарьд бүр 15-тай сумын заан болсон гэдэг байх шүү. 16-тай сумын заан болсон бөхчүүд зөндөө байгаа байхаа
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby CAHAKA » Mon Dec 08, 2014 11:05 pm

Сумын наадамд дан хvvхдvvд барилддаг юм уу?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Mon Dec 08, 2014 11:25 pm

нилээд хэдэн жилийн өмнө дашинчилэнгийн наадамаар 17 18 тай гэхээр залуу түрүүлж бсан.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Tue Dec 09, 2014 11:31 am

Бөхчүүд ер нь сумандаа багадаа л түрүүлдэг биз дээ Жамъянпүрэв бас 17-тойдоо түрүүлж байсан гэсэн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Tue Dec 09, 2014 11:43 am

Д.Сумъяабазар: Хэрвээ ам мэх таарвал “Битгий ху*” гээд л үзнэ

2001 оны наадмын дараагаар тухайн үед улсын заан цолтой Д.Сумъяабазараас энэхүү ярилцлагыг авч “Бөх” сонинд нийтлүүлж байснаа бөх сонирхогч та бүхэнд 13 жилийн дараагаар дахин хүргэж байна.



Таны гар бэртэлтэй байгаа юм байна. Хэзээ бэртчихээ вэ?
Улсын наадмын дараагаар манай аймгийн наадам долдугаар сарын 14-нд болсон юм. Тэр наадамд Мөнх-Эрдэнэ арслантай барилдахдаа хаяж яваад хажууд нь гараараа эвгүй тултал дарагдаад гэмтчихсэн юм.
Бэртэл хэр хүнд гэж эмч нар хэлж байна вэ?
Ясны гэмтэл болохоор хөнгөн гэж хэлж болохооргүй л байгаа бололтой. Ямар ч байсан эдгэтлээ сар гаруй болох төлөвтэй.
Наадам дуулиантай болж өнгөрлөө. Таны хувийн сэтгэгдэл ямар байна даа?
Яах вэ, 80 жилийн ойн наадам сайхан л боллоо. Гэхдээ хэлэх зүйл багагүй байна. Цолны найраа л гэхэд замбараагаа алдаж эхэллээ. Төрийн баяр наадмаар ингэж ард түмнээ, төр засгийн удирдлагуудаа хуураад байвал юу болох вэ? Энэ арай л замбараагаа алдаж байна гэж бодогдох юм. Үүн дээр л МҮБХ маш шийдвэртэй хатуу арга хэмжээ аваасай. Бид чинь дээрээ бас удирдлагатай, түүнийгээ дагах хэрэгтэй. Гэтэл одоо чинь МҮБХ-гоо хүндэлж, дагаж байгаа ч шинж алга. Нэг л эх захаа алдацгаасан улс болж байна.
Наадмаар та шинэ дүрмийн дагуу өмсгөлөө шинэчилсэн байсан. Таны зодог ягаан өнгөтэй байлаа. Өөрөө энэ өнгийг сонгож зодгоо хийлгэв үү?
Өнгө солих утга учиртай юм л даа. Уг нь би улаан зодогтой барилддаг шүү дээ.
Өсөхбаяр заантай тунаж тийм барилдаан болно гэж бодож байв уу?
Тунах нь тунана гэж бодож л байсан. Гэхдээ 16-д тэгж тунана чинээ ёстой санаагүй. Энэ жилийн бэлтгэл сургуулилт ч их сайн, их дээгүүр барилдана гэж бодож байсан. 80 жилийн ойгоор л сайн барилдахын тулд энэ жил би чөлөөтийн УАШТ, Азийн аваргыг ер нь орхиж, зөвхөн наадамдаа анхаарсан юм. Гэлээ ч хүсэхэд хясна гэгчээр бэлтгэл хэчнээн сайн байсан ч болсонгүй дээ. Болдоггүй юм болдоггүй л юм байна.
Өсөхөө заан таныг мордож давж л байсан. Гантогтох заан ч мордож хаяж байсан. Ер нь мордох мэх Өсөхөө заанаас ирэх юмаа гэдгийг та мэдэж байсан баймаар…?
Мордоо ирнэ гэж мэдэж байсан. Мордох мэх дээр л голлон хариуг бэлдэж байсан. Гэхдээ Өсөхөөг шууд мордоно чинээ бодоогүйдээ би тактикийн алдаа гаргалаа л даа… Тэрнээс биш би Өсөхөөг энэ удаад хаяна гэдэгтээ 100 хувь итгэж байсан. Талбайд гараад барилдахдаа ч их итгэлтэй байлаа. Түрүүн хэлсэнчлэн, болдоггүй юм болдоггүй л юм байна.
Та энэ жилийн наадамд нэлээд эрлэгдчихсэн ирсэн үү?
Ер нь их л бодолтой ирсэн дээ.
Өсөхөө заан та хоёр барилдааны цаг дуусаагүй байхад өөрсдийн хүсэлтээр шуудагдалцсан нь таны хувьд арай л эртэдчихсэн болов уу гэж хүмүүс ярих юм…?
Тийм ээ, тактикийн алдаа л гаргачихсан юм. Цаг нь арай болоогүй байсан байж мэднэ. Уг нь шуудагнаас болчих болов уу л гэж бодож байсан.
Та хоёр солгой золгосон нь…?
Би зүүн талдаа хутгаж, зүүн талдаа л татаж мэх хийдэг шүү дээ. Тэгээд өөрийнхөө талаар золгохдоо дан шуудагнаас давхар шуудганд шилжсэндээ тайвширсан нь л алдаа болчихов уу даа. Би тэгэхэд давхар шуудаг атгасан нь л буруу байж.
Наадмаар та бөхийн дүрмийн дагуу өмсгөлөө бэлдэж ирсэн цөөхөн бөхийн нэг байлаа. Гэтэл бусад бөхчүүд, тухайлбал, таны гол өрсөлдөгчид хуучин, дүрмэнд хориотой хэмжээтэй өмсгөлтэйгээ л барилдлаа. Энэ талаар танд юу бодогдож байв?
Ер нь Монгол үндэсний бөхөөр л барилдаж байгаа юм бол бөхийнхөө дүрэмд захирагдаж байх ёстой. МҮБХ-ноос өмсгөлийг ямар байх ёстой гэж заасан байна түүгээр нь л өмсгөлөө бэлдэх ёстой биз дээ. Аливаа зүйл шударга байх ёстой биз дээ. Гэтэл наадмаар харж байхад зарим бөхчүүдийн зодогны ширээс ч юм уу, шуудагны өргөн нь нэлээн л зөрүүтэй харагдаж байна лээ. Би наадмаар бүр метр авч очсон л доо. Жишээ нь, А.Сүхбаттай таарлаа гэхэд ямар ч байсан өмсгөлийг нь хэмжиж үзээд тохирохгүй бол солихыг шаардана гэж бодож метр авч очсон.
Өсөхөө заантай барилдахдаа та метрээр хэмжиж харагдаагүй. Тэгэхээр Өсөхөө зааных хэмжээндээ байсан хэрэг үү?
Би Өсөхөөтэй золгож барилдах болохдоо шуудгийг нь солиулсан шүү дээ. Тэр солиулсан шуудаг нь их өргөн, 17 см хувьцаа өргөн байсан байх.
Та Өсөхөө заанд уначихаад уйлж буй мэт харагдсан. Та тэгэхэд уйлсан уу?
Ерөөсөө надад хэцүү л байсан. Би тэгж унана чинээ санаагүй. Ер нь гараад барилдахад л хаячих юм байна шүү гэж өөртөө хэтэрхий итгэчихсэн байсан болохоор үнэхээр харамсалтай байсан. Хэрвээ их удаад, үнэхээр ядраад дийлэхгүй байсан бол харамсаад байх юм юу байх вэ. Тэгээд одоо бүтэн нэг жил хүлээнэ гээд бодохоор… Гэхдээ наадам ямар нэгээр дуусах биш. Нас залуу, наадам олон байна. Цаашдаа дотроо бодолтой, дороо суурьтай л хөдөлнө гэж бодох юм даа.
Өсөхөө заантай та сайн найз гэдэг. Наадмаар найз тань тааруу авир үзүүлж, өрсөлдөгчөө тийрчихлээ. Энэ тухай та чухам юу бодож, юу гэж дүгнэж байна даа?
Ер нь спорт гэдэг бол айхавтар тэмцэл явагдаж байдаг талбар шүү дээ.
Гэхдээ монгол бөх хоккей биш биз дээ?
Хоккей биш л дээ. Бөхчүүд дүрэмтэйгээ л сайн танилцмаар байгаа юм. Өсөхөөгийн хувьд А.Сүхбатыг тэгж өшиглөдөг буруу. Тэнд жаахан хүлээцтэй байж байгаад наадмын дараа эр хүний хувиар тооцоо хийж болох байсан. Монгол зон бүгдээрээ наадмаа үзэж байхад түүнийг нь хүндлэх хэрэгтэй байсан л даа.
Өсөхөөгийн оронд та Сүхбаттай барилдаж таараад адилхан байдалд орлоо гэхэд яах бол?
Би бол Сүхбаттай тэгж юм ярихгүй. Шууд гараад л дайрна. Ам мэх хийсэн л гээд байгаа юм. Ам мэх гэж юу байдаг юм бэ? Талбай дээр өрсөлдөгчид гэдэг чинь дайсан шүү дээ. Өсөхөө бид хоёр ч гэсэн хэчнээн найзууд гэхэд талбайд гараад дайснууд л болж үзэж байгаа шүү дээ. Тэрнээс биш талбайд гарч нялуурах гэж барилдаагүй. Ер нь Сүхбаттай Өсөхөө гараад юу ярих юм бэ? Ярих л хэрэггүй байсан байхгүй юу. Би үүн дээр Өсөхөөг хувьдаа зэмлэж байгаа.
Мөөеө аварга энэ тухай хэрэв өрсөлдөгч чинь барилдахгүй элдвийн зүйл яриад байвал “Битгий ху*” гээд л хэлчих хэрэгтэй гэсэн байсан…?
Тийм байхгүй юу. Хэрвээ Сүхбат Өсөхөөтэй үнэхээр ярьсан байгаад тэр нь надтай тааралдсан бол би Сүхбатад “Би чамтай тооцоо бодох гэж ирсэн” гэж л хэлэх байсан. Тэгэхээр нөгөө бөх чинь элдвийн авиргүй барилдана биз дээ.
Ер нь Өсөхөө Сүхбат хоёр үнэхээр ярьсан юм болов уу?
Би хүмүүсийн тэр дотоод зүйлийг мэдэхгүй юм. Харахад бол яах аргагүй өөд өөдөөсөө харж, өрж барилдаж байгаад л нэг нь хөлийг нь аваад хаясан. Юм ярьсныг нь сонсоогүй болохоор мэдэхгүй юм.
Өсөхөө заан танд тэр талаар яриагүй гэж үү?
Юм ярих нь ярьсан л юм шиг байгаа юм. Гэхдээ үүн дээр би бурууг Өсөхөөд өгч байгаа. Ер нь Сүхбаттай юу ярих юм бэ? Бөх хүн чинь дэвжээнээ гараад л өрсөлдөгчөө энэ чинь миний аав ээжийг алсан хүн гэж бодож барилдах ёстой гэдэг шүү дээ. Хамгийн гол нь төрийн наадмаа хүндлэх ёстой байсан болохоос биш тэр өшиглөдөг бол бас л спорт шүү дээ.
Наадмын өмнө хуралдсан “Их Эе” дээр та арслын цолыг олгох болсон эрэмбийн асуудлыг эсэргүүцэж, хурлын дарга дархан аваргууд руу хатуу үг хэлж байсан. Одоо энэ тухай ямар бодолтой байгаа вэ?
Яах вэ дээ, хүн чинь өөрийн гэсэн бодолтой байдаг биз дээ. Тэр хурал эхэндээ асуудлаа шийдээд, зөв л явж байсан. Харин цолны асуудал дээр очоод шийдэхдээ зааныхаа эрэмбээр ам авна гэхээр хэцүү болчихож байгаа юм л даа. Эрэмбэ тэгж гарна гэхэд ямар ч эрүүл хүнд шударга биш гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Түүн дээр би дургүйцсэн. Яагаад хоёр удаа үзүүрлэчихсэн хүний өмнө ганц удаа үзүүрлэсэн хүн орох гээд байгаа юм бэ гэдгийг л би ойлгохгүй юм. Би арслан цолныхоо болзлыг түрүүлж хангасан шүү дээ. Энэ талаар Өсөхөгөөс асуухад “Тийм ээ, чиний зөв. Тийм байх ёстой” л гэж байгаа юм. Тэрэн дээр дэндүү амбиц хөөсөн болохоор нь би аваргуудад дургүйцсэн. Тэрнээс биш би хүн дуугарах тоолонд хариуд нь үг хаяад байдаггүй шүү дээ.
Цэрэнпунцаг заантай энэ талаар ярилцаж үзсэн үү?
Пунцагаа ч дургүйцэхгүй л байгаа.
Хэрвээ наадмаар та авах ёстой арслан цолоо аваад, эрэмбээрээ барилдсан бол Өсөхөө заантай л гэхэд 16-д үлдээд тунахгүй, харин ч ам аваад бүр шөвгийн 4-т л тунах магадлалтай байсан. Тиймээс наадмын өмнө цол өгөөгүйд бухимдаж байв уу?
За яах вэ, ийм юманд ч бухимдаад яахав. Хурал дээр үзээд яах вэ, наадмын дэвжээн дээр л үзье гэж бодсон.
Та дархан аваргуудад ширүүн үг хэлснийхээ маргааш хуралд ирээгүй. Гэтэл яг тэр өдөр маргааныг шийдэж болох байсан шүү дээ?
Очоод дахиад л хэрүүл болно. Дахиад л хүнд муу хэлэгдэх хэрэг болно гэж бодоод очоогүй. Тэр өдөр “Яагаад үнэн юм гэж байдаггүй юм бэ” гэж бодоод л сууж байсан. Хурал удирдаж байсан хүмүүс өөрсдийгөө хэлмэглэж байсан гээд л яриад байдаг. Гэтэл мань мэт чинь жинхэнэ хэлмэгдэж байна.
Таныг тэгээд уурлаад үг хэлэхэд Давааням заан, Сэрээтэр начин хоёр загнаж зандарсан. Зэмлүүлээд юу гэж бодсон бэ?
Яах вэ, нэг талаасаа би түргэдээд алдаа гаргасан. Түүнийг минь хэлж байгаа хүмүүст би юу хэлэх вэ. Харин дараа нь хоёулантай нь уулзаад “Энэ чинь ийм учиртай зүйл шүү дээ” гээд хэлэхэд “Тийм ээ, наадахь чинь зөв. Гэхдээ чи зөв хэлэх ёстой байсан юм” гэж байсан.
Цолны эрэмбэ сүүлдээ таны хувьд эв зүйгээр шийдэгдээд ирэхэд Гантогтох заан наадмын комиссын дарга, хотын захирагч М.Энхболд гуайд өргөдөл бичээд “Хэрвээ ингэж эрэмбэлэх юм бол наадмыг хаяна” гэж мэдэгдсэн тухай яриа түгж байна. Энэ үед та юу бодож байв?
Яаж ч бодсон Гантогтох миний өмнө гарч ам авах эрх байхгүй шүү дээ. Заанаараа л байдаг юм байгаа биз. Гантогтоход арслан цол авах амжилт нь ч байхгүй, эрэмбэ ч байхгүй. Би үүн дээр Гантогтоход дургүй хүрч байгаа. Өөрөө залуу байж шударга байх хэрэгтэй шүү дээ. Үзүүрлэсэн л гээд байгаа. Гэтэл барилдаж үзүүрлэдэг болохоос барилдахгүй үзүүрлэнэ гэж юу байдаг юм бэ? “Жижиг” Сүхбат ч гэсэн хурлын дараа над руу утасдаад “Чамд ч гэсэн дэмий л байгаа биз дээ” гэж л байсан.
Сүхбат тэр хурлын дараа тань руу утасдсан юм уу?
Тийм ээ, “Тэгээд ер нь дэмий байгаа биз дээ” гэхээр нь би “Дэмий байна аа” л гэсэн. Өөрөө утасдаж хэлээд “Би Дагвасүрэн гуайн өрөөнд байна” гэсэн. Тэгээд намайг ирэхэд байхгүй байсан л даа.
Өсөхөөд уначихаад очиход аав тань юу гэж хэлсэн бэ. “Энэ жилийн наадмаар хүү минь А.Сүхбаттай л үзүүр түрүүнд үлдчих болов уу” гэж харж, ярьж байсан шүү дээ. Гэтэл хүү нь дор уначихдаг …?
Яасан болохгүй байна уу л гэж байсан.
Дүү Дагвадорж та хоёрын барилдааны амжилт хоорондоо амь нэгтэй мэт адилхан байдаг. Энэ удаад ч гэсэн таныг унахад дүү тань тавиас дээш хувийн амжилтдаа хүрэлгүй, сүүлийн өдрийн барилдаанд харамсалтай ялагдлаа. Та дээхнэ дүү бид хоёрын амжилт хүйн холбоотой мэт байдаг гэж хэлж байсан. Энэ удаад хүйн холбоотой нь бүр нотлогдов уу даа?
Дагвадорж миний барилдааныг сонсоод сэтгэлээр нэлээн унасан гэж ярьж байсан. Би уг нь наадмын өмнө Японд очиж, дүүтэйгээ хамт сар гаруй сайн бэлтгэл хийсэн. Ер нь ах дүү хоёрын амжилт хүйн холбоотой л байгаа юм.
Сэржбүдээ начин хэзээ нутагтаа ирэх вэ. Тэмцээн нь хэзээ дуусах вэ?
Бүдээгийн тэмцээн нь эхэлчихсэн байгаа. Наймдугаар гаргаад л нутагтаа ирэх байх аа.
Таныг хэтэрхий их хүчний бэлтгэл хийгээд хурд нь саарч, мэх нь цөөдөж байна гэж зэмлэх хүмүүс байдаг. Энэ тухай өөрөө юу боддог вэ?
Хүчний бэлтгэлийг хамаагүй хийвэл бие зуураад, уян хатан чанар муудаад ирнэ. Гэхдээ хүчний бэлтгэлгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр аль алийг нь тааруулж хийх хэрэгтэй.
Одоо хэн хүний мэдэх зургаан залуу хүчтэн Монгол бөхийн нэр хүнд ямар байхыг шийдэж байна. Та ч энэ зургаан хүчтэнд багтаж байгаа. Гэтэл энэ зургаан хүчтэнд маань нэр цэвэр яваа хүн ховор болчихлоо. Үүгээрээ зөвхөн энэ зургаан хүчтэн нэрээ сүрээ алдаж буй мэт боловч хэрэг дээрээ Монгол бөхийн нэрийг айхавтар унагаж байна шүү дээ. Энэ тухай та юу бодож байна вэ?
Энэ бол үнэн. Надтай уулзаж ярьж байгаа бараг бүх хүн бөхчүүдийн нэр хүнд ард түмний дунд айхавтар унаж буйг хэлдэг. Бөх гэдэг бол шударга ариун тэмцэл байх ёстой. Бөхийг ийм байлгахын төлөө МҮБХ маань дүрмээ чангалаад, түүнийг бөхчүүд бүгдээрээ дагах хэрэгтэй. Японы сумогийн холбоо маш хатуу дүрэмтэй тулдаа сайн хөгжиж байна шүү дээ. Гэтэл манай захын хэдэн цолтой бөхчүүд гарч ирээд л холбооныхоо шийдвэрийг үгүйсгээд, бүр дийлээд, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж байдаг ийм утгагүй заваан зүйлийг байхгүй болгомоор байгаа юм. Зарим нь ахмад бөхчүүдээ хүндлэлгүй, зөвхөн залуучуудын л барилдаан болгох гэлээ гээд байсан. Гэтэл тэр ахмад бөхчүүд чинь барилдаад, заваан юм хийгээд, үндэсний бөхийг ард түмний дунд нэр хүндгүй болгож байна шүү дээ. Заан цолыг ч ингэж авахгүй шүү дээ. Заан цол гэдэг чинь бас эр хүний шийр зааж байж хүрдэг цол байхгүй юу. Цолоо яаж авсан шигээ хүн чинь санаа сэтгэл өндөр сайхан барилдана шүү дээ. Гэтэл ингэж аваад байх юм бол юу болох вэ? Начин цол нь дүүрч, одоо заан цол чинь начин цолныхоо хэмжээнд очих гээд байна шүү пээ. Шинэчлэлтийг эсэргүүцээд байсан хүмүүсийг харахад ингэх гээд л МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцээд байсан юм байна л даа.
Таныг арслан гэж дуудахад “Би арслан биш шүү дээ. Битгий тэгж дууд. Ер нь тэр цол юу болж байна вэ?” гэж надаас хүртэл асууж байна. Энэ цолны тухай та ер нь ямар бодолтой явна вэ?
Надад бол заанаараа ч байсан хамаа алга. Сүүлдээ бүр ойлгохоо ч байлаа. Хэдэн хүмүүс мөнгө төгрөгний маргаан хийж, шүүхдэж байгаа юм шиг л өөрөө өөрсдийнхөө амбицийг хөөгөөд заваараад байх юм.
Ам мэх гэж Монгол бөхөд зайлшгүй байх зүйл үү. Та тийм мэхтэй таарч байв уу?
Ам мэх гэж юу байх вэ дээ! Хэрвээ ам мэх таарвал ёстой Мөөеө аваргын хэлдгээр “Хуцав аа” гэж хэлээд л үзнэ. Өөр юу ярих юм бэ.
Мөдхөн манай чөлөөтийн баг тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж эхэлнэ. Таны жинд Өсөхөө заан ДАШТ-д оролцох байх. Та бэлтгэл хангагчаар очих уу?
Гарын бэртлээ эдгээгээд д наймдугаар сарын дундуур бэлтгэл дээр очно. Тэгээд заавал Өсөхөөгийн бэлтгэл ч гээд байх юм үгүй, би ч өөрийнхөө бэлтгэлийг бас үнэн чанартаа хангаж л байгаа юм шүү дээ.
Танд өөр хэлэх зүйл юу байна вэ?
МҮБХ дүрэм журам гаргасан юм бол түүн дээрээ бат зогсох хэрэгтэй. Тэрнээс биш хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд л үймүүлж, ард түмний сэтгэлээр тоглоод байвал юу болох вэ? Төрийн наадам зүгээр нэг жижиг овооны наадам шиг энд тэндгүй бууж өгсөн шударга биш барилдаанаар дүүрчихлээ. Аймгийн наадамд ч гэсэн заавал тэр аймгийн бөх түрүүлэх ёстой юм шиг сэтгэхүй бүр төлөвшчихсөн. Тэгээд барилдаан бүр л нэг нэгэндээ бууж өгсөн зүйл болж хувирч байна. Гэтэл Монгол бөх маань ийм байгаа юм шүү дээ.
Аймгийн наадам гэснээс та эдүгээ Өвөрхангай аймгийн шилдэг бөх нь. Гэтэл энэ жилийн ойгоор Өвөрхангай аймаг наадмынхаа түрүүг өөр аймагт алдчихлаа. Хүмүүс Д.Сумъяабазар аймгийнхаа наадмын түрүүг авчихаж чаддаггүй… гэж хэлж байгаа. Энэ тухай та юу хэлэх вэ?
Яах вэ, болохгүй болоод л болоогүй биз. Гэхдээ амаараа барилддаг бөхчүүд шиг амаараа барилдсан бол авчих л байсан. Цэрэнтогтох аварга байж л байсан. Би зүгээр үзчихье л гэсэн. Тэгээд хаяж яваад л гар тулаад гэмтээчихсэн юм. Тэрнээс биш амаараа барилддаг Ганболд заан нар шиг амаараа барилдаад “Би авчихья” гэсэн бол би авчих л байсан. Гэтэл угаасаа тийм юм мэдэхгүй, дургүй болохоор тэгж чадахгүй юм. Тэгээд яахав, болоогүй л биз. Энэ жил ер нь хэл ам ихтэй байх шиг. Хүн алдаа гаргаж болно шүү дээ. Тэгтэл чинь аваргуудаа хүндлэлгүй, “Их Эе” дээр элдвээр хэллээ гээд байх юм. Эд нар чинь өөрсдөө буруу юм хийгээд байгаа юм чинь яаж хүндлэх юм бэ? Бид нар дотроо аваргуудаа хүндэлье гээд бодоод хичээгээд байхад бөхчүүдийн эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л зүтгээд байхаар яаж хүндлэх юм бэ?
Зургаан залуу хүчтэн маань хоорондоо ер нь хэр эвтэй байдаг вэ? Жишээ нь, та Гантогтох зааны тухай жаахан тааруу бодолтой л байна шүү дээ?
Гантогтох ч уг нь нуруутай, гайгүй залуу л даа. Тэгээд яагаад болдоггүй юм байгаа мэдэхгүй юм даа. Уг нь бид хоёр чинь хамтдаа бэлтгэл хийгээд л байдаг байсан. Бид харьцангуй дотно байдаг ч Өсөхөө, Пунцагаа хоёртой л би арай илүү дотно доо.
За, сайхан ярилцсан танд баярлалаа


Р.Мөнхдаваа /Р.Гэгээ/ “Бөх” сонин. 2001 оны долдугаар сарын дугаар 21.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Dec 09, 2014 12:29 pm

Аархуу байна доо
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Tue Dec 09, 2014 1:12 pm

Тэр жил ч нээрээ Гантогтох нэлээн новшийн зан гаргасан шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron