НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Postby avarga » Tue Oct 24, 2006 9:18 pm

Dornodiin zaan Dugarsuren gej sonsoogui yu?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Khosoo » Mon Nov 27, 2006 12:21 pm

Улс тунхагласны баярт зориулсан барилдаан болж Азжаргал түрүүлэн, Мөнгөнцоож үзүүрлэлээ..


Энэ Мөнгөнцоож бас нэлээн жудаггүй эр бололтой. Уг нь гайгүй юм байх гэж бодож байсын. ъкеке
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Mon Nov 27, 2006 5:26 pm

Юу болоов? Барилдаан vзээгvй надад яриад єгєєч
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby avarga » Fri Dec 01, 2006 4:36 pm

Khosoo wrote:Улс тунхагласны баярт зориулсан барилдаан болж Азжаргал түрүүлэн, Мөнгөнцоож үзүүрлэлээ..


Энэ Мөнгөнцоож бас нэлээн жудаггүй эр бололтой. Уг нь гайгүй юм байх гэж бодож байсын. ъкеке

Mungunhuyagtai holbootoi asuudlaas bolj tegj bna uu? bas unen esehii ni hen ch medehgui l dee...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Dec 22, 2006 3:28 pm

Нохойхүү нэрээр барилдсан нь нууц учиртай
2006.12.21 Бөх


Хуучин танил Говь-Алтай, Дархан-Уул аймгуудад нэг, нэг түрүүлж, нэг нэг үзүүрлэсэн Нанжидын Чонохүү арслан “Би 1966 онд Их ах Сочинтой барилдахдаа арслангийн тохой урьтаад шороодсон ч Н.Даваахүү / намын хорооны 1-р нарийн бичгийн дарга/ намайг унасан гэснээр үзүүрлэсэн юм. Гэтэл чи Эрдэнэпүрэвийг үзүүрлэсэн гэж эндүүрчээ” гэсээр орж ирлээ. Чонохүү Эрдэнэпүрэвтэй 4-т үлдээд барилдахдаа өмсөж хаясныг батлахаар бид “Хүүхдийн номын ордон”-г зорилоо. Арслангийн хэлсэн үнэн болов. Томоохон тэмцээн, аймгийн наадамд хэрхэн барилдсанаа толгойдоо “бичиж” хадгалсан түүний яриаг уншигчидтайгаа хуваалцъя. …Эл хульхан хөдөөгийн малчин хүү би 1963 оны өвөл улсынхаа нийслэлд барилдах эрх олж онгоцоор буулаа. Идэрчүүдийн улсын аваргын тэмцээн он дамнаж болсноос ганц нэгний нас хэтэрсэн мэт яриа гарсныг залруулж ойлгоосой. Нэр нь өөрчлөгдсөн ч одоо хүртэл тасраагүй энэ барилдааны анхныхад Архангайн Пүрэвжав түрүүлж, Булганы Цэвээн, Сэлэнгийн Найдан, Увсын Намжилдорж бид эхний таван байр эзэлж байлаа. 1964 оны зун манай Говь-Алтай аймгийн наадам хойшилж 8-р сард болсон юм. У/н Чинбат тэргүүтэй бөхчүүд хөрш Завхан аймагт очлоо. Би хоёр Пүрэвжавыг хаяад Бямбажав арсланд амлуулжунасан. Манайхаас у/н Чинбат, а/н Борван / Баян-Өлгийн арслан/ хоёр 16-д үлддэг юм. Бямбажав 1963 онд манай аймагт у/н Г.Баттогтохыг хаяж түрүүлэн а/а цол хүртсэн бөх л дөө. 8-р сарын эхээр Завханыхан манай аймгийн наадамд нэлээд сүрлэг ирлээ дээ. Хоёр дахь гараанд намайг Нохойхүү нэрээр, а/н Гиваапилыг з/б болгон а/а Дэлгэр Бямбажав нарын аманд гаргалаа.
-Өөрөө өмнө нь унаад нэрээ өөрчилж гарсан гэдэг ташаа байх нээ?
-Яалаа гэж дээ. Бөхийн онооныхон чамайг Дэлгэрт унавал Чонохүү нэрээр ахин барилдуулна гэсэн юм л даа. Наадмын өмнө а/а Лханаажав тэргүүтэй бөхчүүд “Уст чацранадид” амарч бэлтгэл хийсэн юм. Би халз дайрсан хүнд зөрж гүйдэг мэхийг тоо алдтал давтсаныхаа үрээр Дэлгэр арсланг хаясан. Давсны ард алга ташилт ахиад нижигнэхээр эргээд харвал Гиваапил Бямбажавыг өмсөж хаячихаад чанх хойшоо бөөрөнхий цагаан юм дэгдэж харагддаг байгаа. Харин Баянхонгорын Шаравсамбууг 4-ийн даваанаас а/а Дүгэрээ, Цэрэндолгор, Сочин, аварга Батсуурь нар амлаж цуварч унаад үзүүрт хүргэсэн юм. Шаравсамбуу Пүрэв зааныг өмсөөд тавихад барыдаа алдаагүй заан татагдан босоо буулаа. Шаравсамбуу ёс жудгаа гүйцээгээд тахимаа авахаар эргэхдээ ихэд гайхсан дүртэй харагдсан. Дахиж барилдахдаа заан шурдхийн хавлангуут салтаадаж өргөөд давсан. Намайг 2-ын даваанд Монхоожий заантай оноож, “Зааныг бууж өг” гэж онооныхон хэлсэн ч зөвшөөрөөгүй, би хялбар хаясан. Би 4-т хийлж, тавд а/з цолтныг давж Батсуурь аваргад унаж начин цол аваад их баярлаж билээ. 1965 оны 6-р сард аймгийн аварга шалгаруулах 27 бөхийн тойрогт түрүүлж а/з болсон жилийнхээ зуны наадмаар Номинчимэд арсланд унасан. Аймгийн гурван арслан Сочин, Дүгэрээ, Номинчимэд нар үлдээд цолны эрэмбээр Сочинг гоц мөргө гэтэл “Үгүй ээ, би барилдана” гэж хэлээд зөвшөөрсөнгүйд гоц мөргөсөн Дүгэр арслан халз урдаас гарч тугаа тойроод буцаж байж билээ. МҮБХ одоо үүнийг боловсронгуй болгон хэрэгжүүлдэг болсон байна лээ. Уламжлалын мартаж орхисныг сэргээх нь бас нэг ололт гэж хүүрнэв. Н.Чонохүүг 1964 онд төрөлх аймаг нь 20 жилийн ой тэмдэглэхдээ нэгийн давааны 2 дахь гараанд Дэлгэр арслангийн аманд оноохдоо Нохойхүү нэрээр гаргасан нь хэрэвзэй уначихвал жинхэнэ нэр / Чонохүү/ -ээр барилдуулах нууц бодлоготой байжээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Dec 22, 2006 3:31 pm

Аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ: Хүн зорилгогүйгээр юунд ч хүрэхгүй шүү дээ
2006.12.21 Бөх


Hac -20
өндөр-.78 см
жин-85 кг
-Төрж өссөн нутаг ус, бөхийн гараа, анхны багш, анхны амжилтаа дурсвал?
-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд төрж өссөн. 1998 оноос “Сахал” хэмээх а/н Ш.Рагчаа багшийнхаа удирдлаган дор үндэсний бөхөөр хичээллэж байгаад 6-р ангидаа хотод шилжиж ирэн у/н Баатаржав багшаар хоёр жил, Адъяатөмөр багшаар хоёр жил бөхийн эрдэм заалгасан. Одоо у/н Дашжамц багшийн шавь. 9-р ангид байхдаа Дархан хотод болсон өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, мөн тэр жилээ улсын аваргад түрүүлж “Шонхор” цол, дараа жил нь идэрчүүдийн улсын аваргаас хүрэл медаль авсан.
-Сумын заануудын барилдаанд түрүүлсэн үеэсээ олны анхааралд өртөж эхэлснийг чинь мэдэх юм байна, урьд нь МБӨ-нд барилдаж байв уу?
-2004 оноос АЦЦБЗБ-ийн барилдаанд аманд гарч байсан. “Ирээдүй цаг” барилдааны “сумын заан”-хад нь түрүүлснээр маш их урам зориг орсон шүү. Тэр ер нь өөрийн гэсэн онцлогтой сайхан барилдаан болсон. Дахиад тийм барилдаан болоосой гэж хүсдэг.
-Энэ жил нэг сарын дотор хоёр цол авсан билүү?
-6-р сарын 11 -нд болсон Бүх цэргийн наадмаар а/а Н.Ганбаатартай үлдэж ц/з цол, 20-иод хоногийн дараа аймгийнхаа наадамд а/з С.Багахүүг хаян 8 даван түрүүлж а/а цол авсан.
-Урьд нь сумын заан цолыг хаана авсан бэ?
-Ноднин жил манай сумын 80 жил болоод би 4-т у/н С.Баатар, а/а Даваанасан, а/а Л.Гантулга нартай үлдсэн юм. Тэгэхэд с/з цол өгсөн. Харин энэ жил сумандаа болон Тайширт түрүүлсэн.
-Улсын наадмаар яаж барилдлаа?
-Гурвын даваанд а/а Алтанхуягийн “өмсөх” мэхэнд унасан.
-Наадмын бэлтгэлд хаана, хэний галд гарав?
-Сүүж ууланд Говь-Алтай аймгийн бөхчүүдтэй у/н Б.Пүрвээ, Ду.Батбаяр нарын удирдлаган дор бэлтгэлээ хийсэн.
-Сурдаг гэсэн байхаа, хичээл ном, бэлтгэл сургуулилтаа яаж зохицуулж байна даа?
-10-р ангиа төгсөөд хоёр жил хэртэй сургууль соёлоос хөндийрсөн. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээллийн системийн удирдлагын ангид сурч байгаа. Одоо шалгалт шүүлэг гээд бэлтгэлээ тууштай хийж чадахгүй л байна. Хааяа “Хилчин” клуб дээр очиж бэлтгэл хийдэг. Харин хүчний бэлтгэлээ “Мустанг” клуб дээр а/н Ч. Баясгалан багштайгаа хамт хийж байна.
-Бизнес барилдаанд барилдаж байсан, ямархуу санагдсан бэ, бас АЦЦБЗБ-ийн барилдааны тухай…?
-Ер нь их зүгээр юм билээ. Түргэн шуурхай, уран хурц барилдаанууд олон гарч үзэгчдийн талархлыг хүлээж байсан. Би нэг барилдаанд нь 6-д үлдээд у/х Мөнгөнцоожид унасан. АЦЦБЗБ-ийн барилдаан бидний хувьд үргэжлийн бэлтгэл, сорил болдог. Барилдаан олшрох тусмаа чанартай, өрсөлдөөнтэй болж байгаа нь мэдрэгддэг.Энэ барилдааныг ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа хүмүүст баярлаж явдаг юм.
-Саяны Ардчилсан намын баярт зориулсан барилдаанд а/а Ш.Тогтохбаяртай тунасан. Олон удаа таарч байна уу?
-Тогтохбаяр ахтай бэлтгэл сургуулилт хамт хийж байсан ч том барилдаанд анх удаа таарч барилдлаа. Дан золгооноос давхар ачсан чинь зөрүүлээд аччихсан.
-Барилдаандаа хэр дүгнэлт хийдэг вэ, зарим бөхчүүл тэмдэглэл хөтөлж хадгалдаг гэх юм билээ?
-Хүн үргэлж л алдаа, оноон дээрээсээ суралцдаг гэдэг. Барилдааныхаа талаар дараа нь бодож, дүгнэх үе гаралгүй яахав. Гэр бүлийхэн маань тэр дундаа дүү маань барилддаггүй хэрнээ миний хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч болдог. Тэр үед тэгэх байсан юм, ингэх байсан юм гээд л. Бас ах маань с/з цолтой барилддаг хүн бий. Тэд нар маань үргэлж л надтай хамт барилдаанд минь дүгнэлт хийж, зааж, зөвлөж байдаг. Харин барилдааны тэмдэглэл нэг их хөтлөөд байдаггүй юмаа.
-Хамгийн их баярласан барилдаан…?
-Ц/з болох үе л юм даа. Тэр өглөө найз а/н Ч.Дагвадоржтойгоо хамт барилдахаар очихдоо ийм цол авна гэж ёстой санаагүй байсан болоод ч тэр үү их л баярласан.
-Найз нартайгаа таарч барилдах хэцүү юу?
-Хэцүү юм билээ. А/н Ч.Дагвадорж бид хоёр үй зайгүй сайхан найзууд. Аймгийнхаа наадамд 4-т үлдээд тунасан. Адилхан л зорилго, тэмүүлэлтэй болохоор харгүй сайхан барилдаад л давсан. Одоо үргэлж хэн хэндээ хамгийн ойр дотны зөвлөгч нь болж явдаг.
-Барилдааны өмнө сандрах үе байдаг уу?
-Гайгүй ээ. Өөрийгөө нэг их нервтүүлж, элдвийг бодолгүй сайхан унтаж амарч байгаад л барилдахыг хүсдэг, энэ тал дээр Дагваа маань сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлдэг шүү.
-Бөхийн удмын талаар асуухгүй өнгөрч болохгүй нээ?
-Удамтай. У/н С.Баатар миний авга ах, ээжийн маань аав сумандаа 7 түрүүлсэн с/з, өвөөгийн дүү Жамсран гэж а/а хүн байсан. Ээж маань Дарви сумын харъяат болохоор би ч бас Дарви сумыг нутгаа гэж боддог.
-Бөхийн спортдоо өөрийн гэсэн зорилготой биз дээ?
-Байлгүй яахав. Энэ спортыг насны хязгаартай гэдэг болохоор бага залуудаа тодорхой хэмжээнд өөрийгөө дайчлан чадах чинээгээрээ амжилтын төлөө хичээнэ гэж боддог. Хүн зорилгогүйгээр юунд ч хүрэхгүй шүү дээ.
-Хамгийн их хүндэлдэг бөхчүүд?
-Сүхбат аварга, Сумъяабазар аварга гээд л олон бөхчүүдийг хүндэлж явдаг. Тэр дундаа у/х Мөнгөнцоожийн барилдаан маш их таалагддаг. Түүн шиг бөх болохыг хүсдэг юмаа.
-Бөхчүүл чиний бодлоор?
-Үндэсний спорт учраас бөхчүүл маань ёс жудагтай, цол эрэмбээ их дээдэлж, ахмад үеэ хүндэлдэг, ард олныхоо хайр хишгийг даадаг байгаасай гэж боддог.
-Өөрийг чинь тусалж дэмждэг хүмүүст хандан сэтгэлийн үгээ хэлж болно шүү?
-Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон “Гуулин тал” компани, Төмөр хурандаа захирагчтай ХЦ-ийн 0131-р ангийн хамт олон, эрдэм, номын “А” үсэг заасан багш Сэржмаа, бөхийн багш Рагчаа, Дашжамц, Хоролсүрэн, хүчний багш Баясгалан нартаа, төрж өссөн Алтай нутгийн нийт ард түмэндээ намайг үргэлж дэмжиж түшиж явдагт тань баярлаж талархаж явдгаа уламжилья.
-Чамд баярлалаа. Хүссэн цолондоо хүрч, олон жил түмэн олноо баярлуулах сайн бөх болоорой гэж ерөөе.

С.Бадамгарав
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Dec 22, 2006 3:46 pm

Улсын арслан, уртын дууч Лувсанчимэдийн Сосорбарам: “Үгүй чи хэзээ муу байсан юм бэ…”
2006.12.21 Бөх


Солгой хонгодоод дайрчихдаг сод мэхтэй, түргэн барилдаантай Сосорбарам арсланг таньж, мэдэхгүй хүн Монголд ховор оо. Харин урлагийн тайзан дээр уртын дуу дуулж, олны цэнгээнд нийтийн бүжиг эргэж байхыг хараагүй нь олон байж мэднэ. ХААИС-ийг анх 1958 онд МУИС-иас өрх тусгаарлан байгуулахад оюутан болж, таван жилийн дараа төгсөөд тэндээ багшлан тавин жилийн нүүр үзэж буй буурал арслантай сувилуулж байх үед нь хөөрөлдлөө.
-Удмаараа уртын дуучид гэж сонссон ташаагүй байх аа?
-Тийм тал бий. Өвөг эцгийг өвчтэй байхад нь Осор гэдэг хүн дуулуулахаар иржээ. Өвөө эцэж туран хэрзийсэн гэдэг хачин аж. Шүдээ зуун босч тэрлэгээ өмсөж, бүсээ бүслээд ардаа түшлэгтэй завилж суугаад дуулахад ямаан тогоо жингэнээд явчихсан гэхээр гайхалтай дууч гэдэг асуултгүй. Манай нутгийнхан аавыгаа гол төлөв ажаа гэж хүндэтгэдэг юм. Ажаа маань өвөөг амьдралдаа арчаагүй гэдэгсэн. Аав наймаа панз хийж жаал зугаа юм цуглуулаад ирэхэд мөрийтэй тоглоод
алдчихаад хоосон сууж байдаг гэнэ лээ. Дээр үед мал тооллого зуны дэлгэр цагаар болдог байж. Малчид малаа тоолуулахыг баяр хэмээн үзэж бага шиг найр хийж, дуу хуур болдгоос өвөө тэднийг дагаад айл хэсч дуулаад явдаг, хүмүүс ч дуртай байсан гэдэг. Миний найз Гунгаажав хорооны даргаар хориод жил ажилласан хүн. Тугалтай ганц үнээгээ тоолуулах гэж байхдаа мах чанаж, архи сөгнөдөг байсан гэхээр тоочдыг дээд зэргээр хүндэлдэг төдийгүй монгол хүний сайхан чанар л даа.
-Ах чинь бас дуучин байсан гэл үү?
-Манай сумынхан архи амсдаггүй, айргаа уугаад найрлаад байдаг сан. Мишиг гэж их ном сайтай, алдартай дууч хүн байсан. Тэр хүн ах Лувсанцэрэнг “Хүүхэн хутагт”-ыг гурван янзаар гүйцээн дуулсан гээд маш их тоодог сон. Ах маань чадал муутай ч эвлэгхэн хоолойгоор дуулдаг сан. Баян-бараат сум Дундговийн Дэрэн, Дэлгэрцогт сумтай нутгийн зааггүй холилдон нутагладаг нь биднийг уртын дуу дуулж сурахад илт нөлөөлсөн дөө. Би та хоёрт нэг сонин юм яръя.
-Бололгүй яах вэ?
-Дундговийнхон дуу хуураар алдартай. Ардын жүжигчин Норовбанзад гуайн төрсөн ах Сосор Шаравжамц гэж байлаа. Эгч бид хоёрын дунд гурван ч үр нь үрэгдсэн болохоор аав, ээж 2 намайг гэдсэнд байхад “Эрэгтэй хүүхэд гарвал үрчлүүлнэ” гээд яг тохирсон байж. Хүн болж байвал хамаагүй гээд зүрхээ зүсүүлсэн улс хаширлаа биз. Хаврын ногоо цухуйх цагаар би гарчээ. Тэгтэл нөгөө хоёр нь идээ хадаг болоод ирж. Ээж маань ихэд хавчигнаж “Аваа ав” гэж зөвшөөрчээ. Аав буруу хараад дуугаа хураагаад суучихаж. Намайг том болсон хойно аав, ээж хоёр минь өгчихсөн бол мөн дүүрэх байжээ гэлцэх. Ээж маань Хэнтийн Галшарын хүн. Гэдсэнд ирсэн гэдэг юм. Ах нь Зуутын Соном гэдэг хүнтэй уулзахаар хоёр суманд сураг гаргасан ч уулзаж амжаагүй ээ.
-Та чинь хорь хүрэхтэй, үгүйтэй найрын ахлагчаар ажилласан гэл үү, уртын дуу сурахад чухал нөлөө үзүүлээ байх л даа?
-Тийм ээ, би чинь 21, 22-тойдоо улсын цол аваад нутаг орондоо Мишиг гуайг дагаж найрын ахлагч болсон хүн. Ямартаа улсын наадмын эхний 32-ын дүйзэд гардаг бас найрын гурван дугараа эхэлдэг эрэмбэтэн гэж нэр авах вэ дээ /инээв/. Найрын хөтөч амралт, хоол, дуулах… гээд бичигдээгүй дэг жаягийг тогтооно. Зөрчсөн нэгнийг хул дүүрэн айргаар торгоно. Шар Цэрэнчимэд гэж архи амсахаараа гайгүй агсам нэгэн байх. Нэг өдөр Төмөр-Утасын найранд агсамнаж гарав аа. Урт ташуур гозгонуулаад мориороо дайруулчих гээд, амьтан хүн үймж зугатаад сүйд ээ. Би тулж очингуут цулбуурдаад авлаа. “Чи яаж байна аа” гэвэл “Чамд хамаагүй. Би эд нарт…” гэж байна. Чамайг цохино гээд ташуураа эгц дээш доёгнуулахаар нь “Тэгээ тэг, чи ямар хотойлгох юм биш” гэтэл номхорч байж билээ. Залуугийн ааг юм байх даа. Тийм том, урт ташуураар дэлсүүлбэл юу үлдэх вэ. Найрын ахлагч гэдэг эвээр болохгүй нэгнийг хүчээр номхотгох учиртай. Бас нэг удаа Гэрэл тэргүүтэй хэдэн залуу үймүүлээд болдоггүй. Гүнд гэж аймаг, улсад нүцгэлдэг бөх “Найр завсарлуулж байгаад наад хэдээ хашраагаад өг” гэж шивнэлээ. Нөгөө хэд найр үргэлжлэх болтол суугаад үлдлээ. “Ороорой” гэвэл “Болоогүй ээ” гэж томрохоор нь хоёрынх нь мөрнөөс базаад гэрийн зүүн, баруун өөд түлхчихлээ. Нөгөө хоёрын булчин сүрхий өвдөө биз. Бүгдээрээ суугаад нам болж бид найрын дугараагаа ээлжлэн дуулцгааж эхэлсэн.
-Уртын дуу ер нь олон янзын аятай юм аа даа?
-Баруун, зүүн, төв халхын, бараатын, боржигоны гээд лав л 5 янз байх бололтой. Би нэг удаа сүрхий ичсэн юмаа. “Миний нутаг сайхан” тоглолт МБӨ-нд болж, төгсгөлийн шатанд би “Уяхан замбитив”, “Хэрлэнгийн баръяа”-г дууллаа. Төв, Өвөрхангайнхан урлагаар лут тэмцэлдэж Л.Цогзолмаа гуай, Н.Жанцанноров хоёр аймаг, аймгаа илт дэмжих хэцүү байсан даг. Завсарлагаар Лувсаншарав гуай “Сосорбарам аа чи саяны дуугаа хаанахын ямар аяар дуулав аа” гэдэг юм. Тэгтэл Норовбанзад гуай хажуунаас “Багшаа энэ уртын дуу чинь зохиолын дуу шиг ноотонд баригдахгүй, олон янзын чөлөөт аятай юм билээ” гэж тайлбарлалаа. Ухаандаа намайг илт хамгаалж байгаа хэрэг. Хөгжим мэддэг авъяастнуудад инээдтэй гэхээр дуулсан ч зууны манлай уртын дууч намайг хамгаалаад өнгөрсөн шүү. Аав маань “Эр бор харцага” -ыг давгүй дуулна. Дөмөнгийн Төмөр чинь манай нутгийн хүн. Энэ бүгдээс л суралцаж найрын цөөн дуутай болсон хүн дээ, би. Ах маань “Ар хөвчийн унага”-ыг аялаад “Миний дүү сурахгүй дээ” гэж илт чамладаг сан.
-Зохиолын дууг олон хоолойгоор дуулдаг шиг уртын Дууг тийн дуулахаар зарим дуучид дургүйцдэг гэж сонссон ?
-Ер нь уртын дууг дундаас нь таслах буюу өөр өнгөөр дуулахад үнэхээр дургүйлхдэг. Мишиг гуай бол бүр их дургүйцэн хэдэн шар хүүхнүүд дуу таслаад явчих юм гэдэг байж билээ.
-”Бараатын түмэн эх”-ийг бол баруун зүүнээс өрсөлдөн цуглартал сайхан дуулах мэдээж гэлээ сонин маань телевиз биш болохоор дууллаа гэж бичихээс цаашгүй. Та нэг хөгжилтэй юм ярих уу?
-Сэтгүүлч дүү битгий тохуурхаад бай. Манай сумын Цэдэв гэж малын эмчийг “философич” гэдэг сэн. Аймгийн төлөөлөгч нэгэн “Чамайг философич гээд байх юм. Чи тийм мундаг хүн үү” гэж асуухад ер түгдрэлгүй “Баруун европод биш ч Баянбараатдаа философич” гэж хэлээд таг дуугүй болгосон гэдэг. Ер нь иймэрхүү хөгжилтэй яриатай, задгай авъяастай хүмүүс бусдад нөлөөлдөг бололтой. Гадны газар амаа хамхиж яв гэдэг ч учиртай үг. Яг үүнтэй холбогдолтой биш ч залууст сургамжтай нэг зүйл хэлье
-Уртын дууч, хурц шаламгай барилдаанч арслангийн сургамж хэн хүнгүй хэрэгтэй л дээ?
-Тууварч Гомбодорж Сэлэнгэ аймагт малаа тушаачихаад:
Боохой Данзангаа бөх Бордооны морио хурдан гэдэг энэ аймгийнхны маргаашийн наадамд түрүүлэхгүйдээ яадаг юм бэ гэж агсагнажээ. Жар гарсан Данзан гуай Гомбодоржийг гуравт амлаж, ганцхан гуядчихаад дараагийн даваанд буугаад өгчихсөн гэнэ. Орой нь майхан хэсч яваад Гомбодорж “Та намайг яагаад амлав. Амьтан хүн хов зөөжээ дээ” гэж асуувал “Үгүй ээ, тийм юм байхгүй. Гэхдээ хүний газар амаа хамхиж явах зөв” гэж сургасан гэдэг. Данзан гуай тэргэний морио алдаад хэдэн залуусын хамт тэргэндээ мөс овойтол ачаад өөрөө мориныхоо оронд тэргэнд орж, залуучууд түржээ. Гэхдээ нөгөөдүүл бярыг нь сорьж түлхэх биш чаргуулджээ. Данзан гуай эргийг сэт татан гарч ирээд “Эрхбиш амьсгаатай амьтад гэж гаргаад ирлээ” гээд олзуурхаж зогссон гэдэг юм. Данзан гуайн тухай сайхан найраглал байдаг юм шүү.
-Таны саяны хэлснийг бяртай гэж өөрийгөө боддог бол 60 гарсан арслантай зүйрлэн бод гэж ойлголоо. Нэг ёсондоо бие тоохоос сэргийл гэсэн утгатай даг. Таны бөхийн танхим улам баяжаад байгаа юу?
-Би бөхийн кабинетаа хэд байгуулж, буулгаад байна. Бөхийн зургийг хүмүүс авчих юмаа. Өглөө ирэхэд зураг алга болсон байхаар зүрх савлаад хачин болох юм. Биеийн тамирын хичээлийг нэг үе үгүйсгэж байсан. Одоо үзэл бодол эрс өөр болсон шүү. Ер нь эрүүл биед саруул ухаан оршиж, эрдэм номыг шамдан сурахыг хөгшин залуу хэн ч үгүйсгэж болохгүй ээ.
-Та олон ном бичсэн, бас профессор цолтон байхаа, хамгийн сүүлд ямар ном бичив ээ?
-Энэ онд “Гамшгаас хамгаалах менежмент” ном бичиж хэвлүүлсэн. Үндсэндээ хоёр дахиа хэвлүүлээд байна. Ер нь 1986 оноос хойш иргэний хамгаалалтын сурах бичиг арваадыг дангаар болон нөхөдтэйгээ хамтран бичсэн. Дэд профессор цолтой, ахмад багш хүн. Сургуулийн маань 50 жилийн ой 2008 онд тохионо. Оюутан ахуйгаас сурлага, ажлын гараагаа эхэлсэн сургуулийнхаа ойг багш, оюутан, хамт олныхоо адил тодорхой бүтээл хийж угтана аа.
-Та бас шатар тоглодог, арслангууд дотроо дээгүүр ордог лутын нэг байх аа?
-Амгаа заан нэг өдөр Сосорбарам багшаа… гээд дуудахаар “Юу хэлэх гэсэн юм бол” гэж бодоод дөхтөл “Багш та мөн ч олон жил шатар тоглолоо. Ердөө сайжрахгүй хүн юм” гэдэг байгаа. Мөн айхтар доромжилж байгаа хэрэг шүү. Пүрэв заанд бол олон хожигдсон доо /инээв/.
-Таны барилдааны амжилтыг бүх хүн мэдэх учир энэ талаар ярилцсангүй. Бяр хүч гаргасан жишээ хэлэхгүй юу?
-Найз Доржпүрэв маань өвлийн идшээ авчирчихаад байшиндаа оруулж чаддаггүй гээд шөнө орой болсон хойно над уруу утасдлаа. Хүрч ирвэл адуу, үхрийн мах нойтон чигээр түнтийтэл чихсэн 6 том шуудай мах гэдэс дотортойгоо байна. “Хоёрхон явна. Юу байдаг юм бэ” гээд гурвыг нь үүрээд зүтгэлээ. Буцаж буухдаа яггүй халирч үлдсэнийг 2, 1-ээр зөөсөн. Үүнийг найз маань олои хүнд ярьсан байсан. Тэднийхийг 5 давхарт орсон хойно 140 литр айргийг үүрч гарахад хөл сөхөрчих гээд яггүй санагдаж, харих тийшээ болох нээ гэж бодогдож байсан шүү.
-Галдандагва начинг сайн байх үед хоёр жил дараалан амлаж хаясан яриа олон жил үргэлжилсэн байх аа?
-Бид хоёр самбын хүнд жинд нөгөөдүүлээ илт давамгайлах үе л дээ. 1969, 1970 онд зургаагийн даваанд амлаад давчихлаа. Тэгтэл Гааяа маань жил дараалаи амлалаа гээд уурладаг юм байна. Тэгэхээр нь би “Үгүй би энэ жил бэлтгэл дутуу, тааруу болохоор чамд унасан ч гомдолгүй гэж бодоод амласан юм” хэмээн учирлавал “Үгүй ээ, чи хэзээ муу байсан юм бэ” гэж хэлээд бөөн инээдэм
бслдог байгаа. Бидхоёр нэг жил хөдөөгүүр явж барилдаад найман барилдаан дараалан намайг түрүүлэхэд Гааяа сумын заанд амлуулж, хөлсөө гартал ноцолдоод дийлэхгүй болохоор дараагийн аймгуудад аймгийн цолтой гэж бичүүлээд барилдуултал хамаагүй өөр болоод явчихдаг байгаа. Өвөрхангайд 5 аймгийн уулзалт барилдаанд цол олгуулахаар холбогдох хүмүүстэй тохирч барилдуулбал 2-р байр эзэлж а/з цолыг анх аваад сайн сайн бөхчүүдэд түүртэхгүй болдог юм. Цол дагаж бяр гэдэг нэн учиртай үг шүү. Ярилцлагын төгсгөлөө я/н, доктор Д.Данзангийн уртын дууч арсланд зориулж бичсэн цөөн мөрөөр чимэглэв.

Л.Сосорбарам:

Тойргийн барилдаанд арай дөнгүүр үзэх санаатай
“Тоорой банди”-ийг гайгүй боломжийн аялах ухаантай.
Бяртай бөх байх нь яахав, хүн л явах бодолтой.
Баян тарган байх нь яахав, багш л байх хүсэлтэй.
Бараатын Со-г хэдэн бөх, хэсэг хүн таних нь танина.
Барилдчих зээ хэдэн охидоос минь төрөх нь төрнө…
Хэн хүнгүй тогтоочихоод хэрэгцээтэй цагтаа хэлж байхад илүүдэх юун.

Ш.Мягмар, Б.Цогтбаатар
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Цогоо » Fri Dec 22, 2006 10:19 pm

avarga wrote:Данзан гуай тэргэний морио алдаад хэдэн залуусын хамт тэргэндээ мөс овойтол ачаад өөрөө мориныхоо оронд тэргэнд орж, залуучууд түржээ. Гэхдээ нөгөөдүүл бярыг нь сорьж түлхэх биш чаргуулджээ. Данзан гуай эргийг сэт татан гарч ирээд “Эрхбиш амьсгаатай амьтад гэж гаргаад ирлээ” гээд олзуурхаж зогссон гэдэг юм.


-Амгаа заан нэг өдөр Сосорбарам багшаа… гээд дуудахаар “Юу хэлэх гэсэн юм бол” гэж бодоод дөхтөл “Багш та мөн ч олон жил шатар тоглолоо. Ердөө сайжрахгүй хүн юм” гэдэг байгаа. Мөн айхтар доромжилж байгаа хэрэг шүү. Пүрэв заанд бол олон хожигдсон доо /инээв/.


-Бид хоёр самбын хүнд жинд нөгөөдүүлээ илт давамгайлах үе л дээ. 1969, 1970 онд зургаагийн даваанд амлаад давчихлаа. Тэгтэл Гааяа маань жил дараалаи амлалаа гээд уурладаг юм байна. Тэгэхээр нь би “Үгүй би энэ жил бэлтгэл дутуу, тааруу болохоор чамд унасан ч гомдолгүй гэж бодоод амласан юм” хэмээн учирлавал “Үгүй ээ, чи хэзээ муу байсан юм бэ” гэж хэлээд бөөн инээдэм болдог байгаа.
Сайхан ярилцлага байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 21Grams » Sat Dec 23, 2006 6:30 am

-Тууварч Гомбодорж Сэлэнгэ аймагт малаа тушаачихаад:
Боохой Данзангаа бөх Бордооны морио хурдан гэдэг энэ аймгийнхны маргаашийн наадамд түрүүлэхгүйдээ яадаг юм бэ гэж агсагнажээ. Жар гарсан Данзан гуай Гомбодоржийг гуравт амлаж, ганцхан гуядчихаад дараагийн даваанд буугаад өгчихсөн гэнэ. Орой нь майхан хэсч яваад Гомбодорж “Та намайг яагаад амлав. Амьтан хүн хов зөөжээ дээ” гэж асуувал “Үгүй ээ, тийм юм байхгүй. Гэхдээ хүний газар амаа хамхиж явах зөв” гэж сургасан гэдэг.


[font=Tahoma]
Энэ бас их гоё. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:38 pm

Улсын начин Ц.Сумъяабэйс: Өөрөө начин болох гэж байсан минь бодогдоод цолгүй бөх амлаж чадсангүй
Г.БАЯРСАЙХАН (2007.01.08)
Ц.Сумъяабэйс начинг ард түмэн хайрлан хүндэлж явдаг. Бөх хүний даруу төлөв занг өөртөө шингээсэн, хүч бяр нь тэгширсэн энэ залуу начингаас бөх сонирхогчид илүү их амжилт хүлээж байгаа нь тодорхой. Сонин хэвлэлээр тэр бүр гараад байдаггүй түүнтэй уулзах гэж нэлээд хөөцөлдсөний эцэст шинэ он гарсны дараахан тухтай ярилцах завшаан олдсон юм. Начин маань өдгөө ХҮДС-д биеийн тамирын багш хийж байна.

-Багшийн ажил хийгээд удаж байна уу? Хүүхдүүдтэй ажиллахад хэр байна даа?
-1997 онд сургуулиа төгсчихөөд 1998 оны хавар нь багшаар орсон юм. Бага ангийн хүүхдүүдээс хамаагүй дээр л дээ. Ер нь ерөнхий боловсролын сургуулиас ирж байгаа хүүхдүүд бие бялдрын хөгжил тааруухан байдаг юм билээ. Тиймээс бүгдийг нь эрүүл чийрэг, бие бялдартай болгохын төлөө ажиллана даа. Манай сургууль биеийн тамирын хичээлд харьцангуй их цаг гаргаж өгдөг юм.

-Нэг хэсэг сүмогийн шигшээ багийн дасгалжуулагч хийсэн байх аа?
-2002 оноос хойш сүмогийн холбоонд ажиллаж байна. Нэг хэсэг ерөнхий дасгалжуулагч хийж байгаад өнгөрсөн жилээс дасгалжуулагч болсон.

-Энэ их ажлын хажуугаар бэлтгэлээ хийх зав гарч байна уу?
-Өглөө нь амжуулна даа. Мөн ажил цэгцрэхээр үдээс хойш бэлтгэл хийдэг юм.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилж, таны хүүхэд насны талаар сонирхоё. Завхан голын хөвөөн дээр өссөн хүүхэд усанд мундаг сэлдэг байлгүй.
-Хүүхэд нас минь Дөрвөлжин суманд өнгөрсөн. Манай нутаг их элстэй, халуун газар. Зунд нь өдөржингөө гол дээр өнжинө шүү дээ. Хамгийн гүн хэсэгт нь очоод л сэлдэг байж. Мөн чацарганы модтой болохоор чацаргана их түүнэ. Өвөл нь эсгий гутал дээр тэшүүр углаад гулгаж өгнө дөө.

-Одоо хуучнаа дурсаж усанд сэлэх, гулгах зав гарч байна уу?
-Долоо хоног бүр гэр бүлээрээ “Дельфин” бассейнд очиж усанд сэлдэг юм. Саяхан каток дээр очиж гулгаж үзлээ. Араараа явж чадахаа байснаас биш бусад нь мартагдаагүй байна лээ. Шинэ оны эхний өдөр л гэрийнхэнтэйгээ гулгасан юм.

-Бөхийн замд орсон түүхээсээ сонирхуулна уу? Хоёр талаасаа бөхийн удамтай гэж сонссон.
-Аль аль талаасаа бөхийн удам бий. Авга ах маань сумын заан хүн байсан. Нагац ах нар ч бас барилддаг, сумын заан цолтой хүмүүс бий. Түүнээс урагш барилддаг улсууд байсан. Ер нь манайхан гэр бүлээрээ биерхүү хүмүүс. Би доороо таван дүүтэй, айлын том нь болохоор бүхний түрүүнд л явдаг байж. Таван настай байхдаа таван литр ус үүрээд л явдаг байсан. Харин 7, 8-р ангид байхдаа дөчийн бидоноор ус зөөдөг байлаа. Багаасаа ус зөөж, түлээ модтой ноцолдож өссөн болохоор бие хаа задарч, барилдахад дөхөм болсон байх.

Би ч өөрөө багын барилдах дуртай хүүхэд байсан. Манай аймгийн Юнрэн багш барилдаан зохиогоод намайг бөхийн замд оруулж өгсөн дөө. Юнрэн багш маань Завханы олон залуусыг бөхөд оруулсан ачтай хүн. Дээр нь баруун таван аймагтаа хаана ч очоод барилдчихдаг муугүй бөх байсан. Би бөхөөр хичээллэж эхлээд 6, 7-р ангидаа аймгийнхаа хүүхдийн барилдаанд хоёр жил түрүүлсэн. Харин 9, 10-р ангидаа улсын аваргаар мөн хоёр түрүүлж, бөх болох урам орсон доо. 10-р ангиа төгсөх жилээ аймгийн начин болчихсон байлаа.

-Хотод хэзээ орж ирэв?
-1993 онд 18 настайдаа хотод орж ирээд тэр үеийн ҮБТДС-д Баянаа аваргын удирдлагад хичээллэж эхэлсэн. Завсраар нь самбо, жүдогоор жил орчим Ш.Чанарав, Д.Пүрэв-Очир багшийн шавь болж явлаа.

-Аймгийн арслан цолоо хэзээ авав?
-1996 онд нутагтаа аймгийн арслан болсон. Гурвын даваанд аймгийн заан И.Батсайхантай тунаж даваад дөрөвт аймгийн заан Алтангэрэлийг хаясан юм. Дараа нь а.а Чинзориг, а.а Мягмаржавыг давж үзүүр түрүүнд үлдсэн. Мягмаржав гуай одоо талийгаач болчихсон доо, их том биетэй сайн бөх байсан юм. Хамгийн сүүлд Мөнхтөр гэж аймгийн зааныг давж түрүүлсэн дээ. Аймгийн арслан болчихоод дараа жилээс нь улсын наадамд зодоглож эхэлсэн.

-Улсын наадамд анх барилдаад хэд давав? Тэр үед улсын цол бодолгүй тайван барилдсан байх.
-Гурвын даваанд П.Ганбаяр начинд унасан. Би 1997 онд “Хүч” спорт хорооны тамирчин болж Санжаасүрэн багшийн удирдлагад үндэсний бөхийн, Дашзэвэг, Батчулуун багшийн удирдлагад хүчний бэлтгэлээ хийдэг байсан. Наадмын өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай үлдэж үзүүрлээд, ерөнхийдөө гайгүй барилдаж байсан. Хүмүүс ч улсын цолд хүрэх бөхчүүдийн тааварт оруулаад эхлэхээр сэтгэл догдолдог юм билээ. Ер нь тэр үеэс хойш тууштай бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Таныг хараад байхад барилдаан дээр, энгийн үед ч их тайван санагдсан.
-Ер нь тайван талдаа байх шүү. Өссөн орчноос болдог биз дээ. Айлын том нь болохоор хүмүүжил сайтай хүүхэд байлаа.

-Дараа жилийн наадмуудад хэрхэн үзэв?
-1998 онд гурав даваад М.Жамьянпүрэв начинд унасан. Харин 1999 онд тавын даваанд Б.Гантогтоход унасан юм. Тэр жил наадмаас өмнөхөн аав маань өнгөрсөн болохоор өнждөг юм бил үү гэж бодож байгаад барилдаж дөрөв давж билээ.

-Улсын цол авсан 2000 онд ч их сайн байсан даа.
-Тэр жил бэлтгэл үнэхээр сайн байсан. Наадмын өмнөх хавар нь улсын цолтнуудын барилдаанд хамгийн муу барилдлаа гэхэд шөвгийн наймд үлддэг байлаа. Ид тууштай бэлтгэл хийж байсан үе дээ. Ц.Баярсайхан заанаар тав давж начин болчихоод зургаад А.Сүхбатад унасан. Тэр жил Сүхбат аварга анх удаа түрүүлж байсан. Наадмын түрүү бөхөд унасан болохоор билэгшээлтэй санагддаг боловч нөгөө талаар харамсдаг юм. Уг нь тэр жил дээшээ гайгүй барилдчих бодол байсан. Хоёр талд нь тахимдаад гүйцээж чадаагүй. Лавхан барьж байгаад барилдана даа гэж бодож байсан ч хөлөө алдаад уначихсан.

-Сүүлийн хэдэн жилийн наадмаар санасандаа хүртэл барилдаж чадсангүй.
-Начин болчихоод намар нь хөлдөө гэмтэл аваад хоёр жил гаран болж байж эдгэтэл дарааахан нь гуяныхаа махыг тасалчихсан. Энэ мэт аар саар зүйлээс болж ачаалалтай бэлтгэл хийж чадахгүй юм. Одоо бол гайгүй болсон. Барилдаад явах нас минь хугацаатай болохоор тууштай бэлтгэл хийж байгаад гайгүй үзчих бодол байна. Одоо наадамд бидний үеийн бөхчүүд л сайн барилдаж байна шүү дээ. Өнгөрсөн наадмаар уг нь цолоо баталчих бодол байсан. Тавын даваанд амлахаар хүн зөндөө байсан боловч өөрөө цол авах гээд зогсож байсан минь санаанд ороод цолгүй бөх амлаж чадаагүй юм. Тэгээд Ц.Цогтжаргал начинг амлаж барьц сонгуулаад унасан. Би ер нь шодолтод аз муутай хүн. Харин М.Баяржавхлан маань заан болж нутгийн олноо баярлууллаа. 39 жил тасарч байгаад 1994 онд Ц.Цэрэнпунцаг заан болсон бол 12 жилийн дараа ийнхүү дахин нэг заан цолтонтой болсон.

-Завханы хэдэн сайхан залуучууд сүүлийн үед бараг зэрэг азгүйтээд байна даа.
-Уг нь жил бүр л 2-3 хүн начны даваанд босч байгаа шүү. Бэлтгэлээ сайн хийгээд байвал удахгүй бөөнөөрөө улсын цолд хүрэх байлгүй.

-Тавын даваанд уначихаад нутгийн дүү нарынхаа нэгийг амладаг байж гэсэн бодол төрөв үү?
-Нутгийн залуусаа дэмжихийг бодолгүй яахав. Гэхдээ тэгж бодож барилдаж яах болох вэ дээ. Өөрийн ид барилдах үедээ сайхан үзээд явья гэж бодож байна.

-Та ер нь найраанд оролцож байсан уу?
-Найрааг хүмүүс янз янзаар л ярьж байна. Зарим нь нутгийн залуус болон шавь нараа дэмжих үүднээс амлаж байгаа бол зарим нь мөнгө төгрөг өгөлцөж, авалцаж байна л гэх юм. Миний хувьд найраа гэдэг зүйлд оролцож явсангүй өдийг хүрлээ.

-Танай нутгийн бөхчүүд бөөндөө нэгдсэн бэлтгэл хийж байна уу?
-Манай залуус М.Баяржавхлангийн удирдлагад ТЕГ-ын “Эрч” клуб дээр бэлтгэл хийдэг юм.

-Сэтгэлд хоногшиж үлдсэн барилдааныхаа талаар дурсана уу?
-Улсын цолгүй бөх байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүү булаалдаж байсан барилдаан сэтгэлд үлджээ. Тэр үед би хэний ч мэдэхгүй залуу байхдаа О.Балжинням аварга зэрэг 3-4 цолтонг унагасан болохоор их баярласан. Балжинням аварга ч тэр үедээ харих болоогүй их сайн байсан юм. Харин наадмаар нь зургаагийн даваанд А.Сүхбатад уначихаад их харамсаж билээ.

-Бөхөөр барилдаад явах нас хязгаартай. Та барилдахаа болихоор юу хийхээ төлөвөлсөн үү?
-Би өнгөрсөн жил эдийн засагч мэргэжлээр дээд сургууль төгссөн. Барилдахаа болихоор өөрийн гэсэн хувийн жижиг бизнес эрхлээд явах бодол бий. Өрх гэрээ гайгүйхэн аваад явж байвал улс орондоо оруулж байгаа хувь нэмэр болох биз ээ.

-Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?
-Миний ханийг С.Дэлгэрмаа гэдэг. Волейболын спортоор олон жил хичээллэсэн. Бид хоёр ханилаад 10 гаруй жил болж байна даа.

-Бөхөөс бусад спортод хоосонгүй биз?
-Ер нь бүх л спортоор үзчихнэ шүү. Сагс, волейбол, хүндийг өргөлт, ус, тэшүүр гээд оролдохгүй спорт үгүй. Хааяа чөлөөт цагаараа ан хийх сонирхолтой. Алахгүй ч гэсэн амраахгүй гэдэг шиг найз нөхдийгөө дагаж анд явдаг юм.

-Та хэр гэрийн эзэн бэ? Гэрийн ажилд туслалцдаг уу?
-Би ер нь гэр амьтай хүн. Амралтынхаа үеэр гэртээ л байх дуртай. Гэрийнхээ ажилд зохих хэмжээгээр тусална аа. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг амнаас уначихгүй хоол хийж чадах байх. Миний хийсэн хоолыг хүмүүс дуртай идэж байгаа харагддаг юм.

-Дүү нараас чинь барилдаж байгаа хүн бий юү?
-Тууштай хичээллэсэн нь үгүй дээ. Бүгд мэргэжил хөөгөөд явчихсан. Уг нь манай дүү нар өндөр, биерхүү хүмүүс байдаг юм. Манай хоёр бага дүү гэхэд надаас өндөр.

-Таны бахархал юу вэ?
-Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, төрийн далбаагаа мандуулж яваа тамирчдаараа бахархаж явдаг. Энэ хүмүүсийг л жинхэнэ од гэх байх. Түүнээс биш ганц хоёр удаа дуулаад CD гаргачихсан дуучныг од гэхэд хэцүү биз дээ. Мөн олон зуун жилийн баялаг түүхтэй, омог бардам монгол хүн болж төрснөөрөө бахархдаг даа.

-Одоо заалны барилдаануудад зодоглоно биз дээ?
-Бэлтгэл сургуулилтаа жигдрүүлж байгаад алгасахгүй барилдаж эхэлнэ дээ.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby 21Grams » Fri Jan 26, 2007 1:56 am

[font=Tahoma]
Хөөрөлдөх хором

2007.01.24 Бөх

Цээж нь яг л ургаа хад…

П.Дагвасүрэн бол биеийн бяраар у/а цол, оюуныхаар боловсролын доктор хүртсэн нэгэн гэдгийг манайхан мэднэ. Хэн хүнийг оносон ёж үг нь хатуу сонсогддог байж болох ч ухаарч дүгнэвэл ажил, амьдралд тустай нь олонтаа. Саяхан бидний хэдэн хүнд “Би ч бас хэдэн аваргын цээж тэвэрч үзсэн хүн шүү. Тэр дундаа Дамдин аваргынх бол ургаа цул хад тэврээд авах шиг санагддаг байлаа. Элэг бүсэнд хүрсэн гарыг гараараа дарж алдуулахад алганы дотор халуу оргиод явчихдаг юм. Мөн ч яггүй бяртай хүний ажил даа…” гэж хуучилсан юм.

Элэг бүсэнд хүрээд ч нэмэргүй

Бас нэг удаа өрөөнд өлгөөтэй Дамдин аваргын зургийг Мижиддорж арсланд зааж “Та ийм жаахан хүнийг хаяж дийлдэггүй сонин юм шүү” гэж хэлээд нүдээ ирмэв. Мижээ, уулга алдан сандарч “Үгүй их илүү юмыг чинь яаж ч болдоггүй юм билээ. Намайг элэг бүсэнд нь хүрч баривал хаяхгүй яадаг юм бэ гэж зоригжуулагсад олон байсаан. Би тэр ёсоор элэг бүсэнд хүрч барьж үзсэн л дээ. Гарын шуун дээр ганцхан дарж алдуулаад л дайрчихаад явдаг юм гэж чин үнэнээс үгүүлэх худлаа ярихыг цээрлэдэг өвгөдийн үлгэр дуурайл юутай үнэтэйг ахин бас ойлгосоон.

Бараагүй ээ, барьц тавилцсан бол…

“Оргодол арсланг түрүүлдэг жил таныг түрүүлэх магадлал өндөртэй байсан гэлцэх юм билээ” гэж Мижээ арслангаас сонирхвол “Би тэр жил онцгой сайн байсан бол үнээн. Гэхдээ Оргодолыг дийлээгүй болохоор тэр надаас илүү байсан мэдээж. Солгой хөлд дайрч ороход нь миний шуудагны уяа тасарсан юм. Засуулууд “барьцаа тавь” гэхэд тавиагүй нь миний буруу болсон байж мэднэ. Оргодолыг улсад анх барилдаад түрүүлсэн мэтээр бичсэн ньташаа зүйл. 1951 онд 3 даваад Хотонтын Лхагва начинд унахдаа ёстой л махалж орхисон юм шүү… Лхагва начинг хэн хүн санасанаараа хаядаггүй үе л дээ… гэсэн билээ.

Арслангийн хавираа

Чойжилсүран арслан өрөнгүүт өрсөлдөгчийнхөө баруун өсгий дээр тас буутал цохичихоод (хавирах) харалгүй дэвчихдэг сэн. Дээр хөөрсөн өрсөлдөгч нь ар дагзаараа унаж харагдавч бэртэж гэмтсэн хүн огт үгүй. Бас зариам нь “”Тархи мэдрэлийг сэргээдэг гээд цаашлуулдаг байлаа. Үнэн болов уу” гэж их эмч нэгнээс асуувал “Үгүй энэ сумогийнхан байшингийн хана мөргөдөг юм гэнэ лээ” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Зааны өмсөө
Дамдиндорж заантай өрж байгаа бөх нь өмсүүлэхгүй гэж байдгаараа хичээгээд, үзэгчид “Өмсөөрэй, өмсөөрэй” гэж хоолой нийлүүлэн хашгираад хачин юм болдогсон. Заан маань хэзээний өмсчихөөд төө тэнд дэвхрээд бууж байх. Мөн хачин шүү гэж үе насны цолтноос асуувал:
-”Тун гайхмаар. Том биетэй нь годройттол давалгүй дарж амжвал сүвээг нь толгойгоороо цахдан нумарч элдсээр хаях. Хай мөн гайхалтай шүү. Дархан мэх гэдэг энэ байх л даа..” гээд толгой сэгсэрч суув. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Sat Jan 27, 2007 2:55 pm

[web]http://www.mongolbukh.mn[/web] Za buhiin horhoitonguudaa mongol buhiin medeellin tuv gedeg http://www.mongolbukh.mn web site neegdsen bna shuu. Iim neg web hiih yumsan gej boddog baisiin. Ashgui neg mongol buhiin web sitetai bolloo... Bas margaash buhiin urguund buhiin sitetai bolsnii oin undesnii buhiin barildaan bolno gene... :wd:
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Khosoo » Sat Jan 27, 2007 10:44 pm

Ёстой сайхан сайт байна. миний хүсч байсан.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Ганзо » Mon Jan 29, 2007 7:40 pm

Сайхан сайт байна.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby 21Grams » Wed Feb 14, 2007 2:23 am

Монгол Улсын засуул Шаравдоржийн Баяраа: Японы сүмод барилдаж байгаа манай энэ шижигнэсэн залуучууд монголдоо үндэсний бөхөөрөө барилдсан бол

2007.02.13 Бөх

Бөх:-Та төрж өссөн нутаг ус, эцэг эхийнхээ талаар дурсана уу?
Ш.Б:-Би Архангай аймгийн Хашаат суманд Шаравжамцын 3 дахь хүү болон Номгон гэдэг газар төрсөй. Эцэг эхээсээ тавуулаа. Манай аав, ээж хоёр хоёулаа хөдөөний хүмүүсийн нэгэн адил мал маллаж өссөн хүмүүс. Манайх Өгийнуур суманд шилжин очиж амьдарч байхад аав маань тэнд нарийн бичгийн дарга хийдэг байсан. Миний аав у/а Мижиддорж гуайтай найзууд байсан даа.
Бөх:-Хүүхэдб айхдаа барилдаж байв уу?
Ш.Б:-Хүүхэд байхдаа хөдөөний хүүхдүүдийн н эгэн адил ноцолдож л явлаа. Түүнээс биш улсын цолонд хүртлээ барилдаж байсангүй. Манай аавын ах нуман Сэрээнэн гэж нутагтаа барилддаг хүн байсан. Миний төрсөн ах Мөнхбат гэж Өгийнуур суманд барилдаж с/з цол хүртсэн хүн бий.
Бөх:-Таныг бөхийн зураг цуглуулдаг гэж сонссон юм байна. Үүнээс өөр цуглуулдаг зүйл бий юу?
Ш.Б:-Би марк, шагай хоёрыг хүүхэд байхдаа цуглуулдаг байсан. Намайг цэрэгт явахад миний шагай 500 гаруй ширхэг болсон байсныг гэртээ үлдээсэн. Цэрэгт ирэхдээ 107-р ангид ирсэн тул тэндээс халагдахдаа ардын армийн 089-р ангид ахлах жолоочоор орсон. Тэндээ 25 жил тасралтгүй ажилласан. Би 1985 оноос бөхийн зураг цуглуулахын зэрэгцээ Спортын төв ордонд бөх үздэг болсон. Энэ үед би 40-50-иад зурагтай болчихсон байлаа. 1986 онд цасны баяраар Алдар спортын хорооны тамирчидтай цуг Хандгайт руу явсан. Энэ үед ц/н Тэгшээтэй анх танилцсан. Бид хоёр анх уулзаад би Тэгшээд чиний нэг гоё зураг надад өнгөтөөр байдаг юм чамд байгаа юу гэж асуухад: Надад хар нь байдаг би очиж үзье гээд шууд намайг дагаж манайд очиж миний зургуудыг үзсэн. Би ч гэсэн тэр өдрөө Тэгшээгийнд очиж түүнийг зургийг үзсэн. Тэгшээгийн зургийн альбом нь гэхэд ватум цаасыг голоор нь нугалсан юм шиг тийм том альбом байсан. Тэр дотор маш их зураг байсныг үзээд тэр үедээ Тэгшээ шиг ийм их зурагтай болох юмсан гэж бодсон. Үүнээс хойш Тэгшээтэй цуг зураг уйгагүй цуглуулсан. Тэгшээ шиг яг тийм том альбомтой ч болсон. Манай ангид байсан Баасанжав гэдэг хүн их зурагтай байсан. Мөн Сэлэнгийн Нарангэрэл бас их зурагтай хүн байлаа.
Бөх:-Та яаж тийм том альбомтой болсон юм бэ?
Ш.Б:-54 ширхэг бүтэн ватум цаасыг голоор нь нугалаад 108 хуудастай альбом болгоод зурагнуудынхаа хооронд кальк цаас хийгээд хадгалдаг. Одоо 20 орчим хуудас нь л хоосон байгаа.
Бөх:-Таны цуглуулдаг зураг чинь дандаа бөхчүүлийн зураг уу. Хэрвээ нууц биш бол зургуудаа хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ?
Ш.Б:-Миний цуглуулдаг зурагнууд бол дандаа бөхчүүлийн зураг. 1985, 1986 онуудаас эхэлж цуглуулсан. Одоо ч цуглуулж л байгаа. Одооны бөхчүүдийн зураг элбэг болжээ. Тэр үеийн бөхчүүдийн зураг ховор байж дээ гэж боддог. Түвдэндорж аваргын 1939 онд цэрэгт ирээд улсад 23 настай түрүүлсэн зургийг нилээн үнэтэй авсан. Тэр үеийн ханшаар 250 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед цэвэрлэгчийн цалин 180 төгрөг байсан үе шүү дээ. Миний цалин тэр үед 550 төгрөг байсан үе. Сарынхаа цалингийнхаа талаар нь зураг аваад гэртээ очиж л байлаа.
Бөх:-Тэр худалдаж авсан зургий чинь хэмжээ хэр зэрэг том бэ?
Ш.Б:-Ойролцоогоор 9×11 хэмжээтэй, хар өнгөтэй, зодог шуудаг нь хэрээс их багатай, нэг талын далбаа нь урагдчихсан тийм л зураг даа.
Бөх:-Та хэдэн онд засуул болсон бэ?
Ш.Б:-1987, 1988 онд Спортын төв ордонд С.Цоодол багшийн зааварлаж хэлснээр анх засуул хийсэн. Тэр үед Лүгдэв гуай, Пүрэвсүрэн гуай 2 зүүн, баруун талын засуулаар ажиллаж байсан үе шүү дээ. 1990 онд МҮБХ байгуулагдаад засуул, цэц, гарын даагийн шалгалт авч 10 хоногийн семинар хийхэд түүнд суусан. Бид нарыг та нар семинарт 10 хоног суухдаа ажлаасаа чөлөө авч суух бол МҮБХ-ноос чөлөөлсөн чөлөөний хуудас авч болно шүү гэж хэлсний дагуу Р.Нямдорж тэргүүний гарын үсэгтэй ажлаас чөлөөлөгдөх хуудас авч ажлаасаа чөлөөлөгдөж семинарт сууж байсан маань одоо болтол санаанаас гардаггүй юм. Семинарт суусны дараа шалгалт өгөөд засуул гэсэн үнэмлэх авч байж билээ. Энэ үе маань миний амьдралд тохиолдсон бас нэг дурсгалт үе маань шүү дээ гэж боддог.
Бөх:- Жолооч хүн чинь машиаа унаад ийш тийшээ их явдаг байсан биз дээ?
Ш.Б:-Би нэг удаа машиныхаа тоосыг арчаад зогсож байлаа. Гэтэл у/х Өвгөнхүү гуай миний ойролцоо ирчихсэн 089-р ангийн ЦА 55-08 гэсэн бор ногоон 53 машины эзэн хэн бэ гэсээр ирдэг юм байна. Тэр үед Өвөө “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч байсан үе. 1988 онд Төв аймгийн Баянчандмань суманд “Алдар” нийгэмлэгийнхнийг аваад галд гарахаар явах гэж байсан үе л дээ. Миний машинаар цэргийн том асар, гэр, ачаануудаа ачиж явах гэж манай ангиас зөвшөөрөл авсан юм байна лээ. Тэр галд Өвөөтэй хамт у/а Б.Ганбаатар, у/з Цэнд-Аюуш, Гочоосүрэн, у/н Баяраа (у/г), Бор (у/х), Чулуун, Дамдинбазар, Жавхлантагс, Эрдэнбаяр, цэрэг Ганболд (а/а), Нэмэхбаяр, Цэнгэлсүрэн (у/н), Дэлгэрбат (у/н) нар цуг галй гарч байсан.
Бөх:-Улсын цолтой бөхчүүдээс хэн хэнийг шүтэж биширч явдаг вэ?
Ш.Б:-Би Мөнхбат, Баянмөнх хоёр аваргыгаа монголд байтугай дэлхийд нэртэй бөхчүүд гэж боддог. А.Сүхбат аваргыг барилдаасай гэж боддог. Жижигхэн биетэй мөртлөө маш сайхан барилдаж ямар ч том хүний барьцыг ямар ч үед тавиулж чаддаг гайхамшигтай түргэн шаламгай мэхтэй гэж боддог. Манай ард түмэмд түүний уран барилдаан өгүүлэгдэж байна. Цэрэнтогтох аваргыг аварга болохдоо Дамдин аварга, 2 Мөнхийг ид байхдаа гурвуулангий нь дараалан даваад түрүүлсэн. Тэр үед энэ гурван аварга гурвуулаа дархалсан аварга байсан. Өсөхөө аварга, Цэрэнпунцаг заан хоёрыг сайн барилдаасай цолоо ахиулаасай гэж боддог. Залуу бөхчүүдэд үлгэр дууриалал болохоор бөхчүүд гэвэл сайхан даруухан жудагтай бөх гэх у/г Б.Гантогтох, у/з И.Доржсамбуу нар байна. У/з Баяржавхланг би бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл түүний өмнө ямар ч цол бэлэн байгаа гэж боддог. Сайн мэрийж барилдаарай гэж хэлмээр байна.
Бөх:-Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд таны хувьд хэр зэрэг барилдаж байна гэж боддог вэ?
Ш.Б:-Залуу бөхчүүд маш сайн барилдаж байна гэж боддог. Ц/а Бямбажав, а/а Соронзонболд, а/н Санжаадамба нарыг улсын цолонд ойрхон яваа гэж боддог.
Бөх:-Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох гээд л нэг үеийнхэн нэг хэсэг бужигнуулж байлаа шүү дээ. Одоо бас энэ хэд шиг улсын цолтой бөхчүүд бужигнуулахаа больж залуу бөхчүүд рүү шилжсэн байна. Энэ таны бодлоор яагаад ингээд тасалдах болсон гэж бодож байна ?
Ш.Б:-Японы сумод барилдаж байгаа манай энэ шижигнэсэн залуучууд монголдоо үндэсний бөхөөрөө барйлдсан бол манай үндэсний бөхийн барилдаан маш их сонирхолтой байхаас гадна эдгээр бөхчүүдийн дараагийн үе эд нар гарчихсан байх байсан гэж боддог. Яг бужигнуулах байсан халаа үе нь японы сумод хүчээ үзэж байна шүү дээ. Энүүнтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна.
Бөх:-Цол дууддаг засуулуудаасаа хэнийг илүү хүндэтгэдэг вэ?
Ш.Б:-Талийгаач Лонцойдорж засуулынхаа бөхийн цол дуудаж байсан үеийг дурсан санах дуртай. Одоо манай засуулуудаас Цогзолдорж, Пүрвээ, Чимэдравдан нар бөхийн цолыг сайхан дуудаж байна гэж боддог.
Бөх:-Танай хүүхдүүдээс бөх болох хүү бий юу?
Ш.Б:-Манайх 3 хүүхэдтэй. Хамгийн бага маань хүү. Түүний нэрийг Өсөхбаяр гэдэг. Би энэ нэрийг дээр үеийн ном, зохиолоос Дорнодод Өсөхбаяр гэж том биетэй хүн байсан гэж уншаад билэгшээгээд тэр хүнийг шүтэж энэ нэрийг өгсөн юм. Тэр хүний хийсэн бүтээсэн болгон нь маш их гайхамшигтай бөгөөд хүнд тус хүргэж байгаа тэр сайхан сэтгэл нь надад таалагдсан. Тэр хүн хүч бяраараа хэзээ ч хүнд дээрэлхэж байгаагүйгээс гадна цайлган цагаан хүн байсан юм билээ.
Бөх:-Таны санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, зургийн цомог чинь содон ховор зургаар дүүрэх болтугай.
Ш.Б:-Баярлалаа. Малчны цагаан сарын барилдаан ойртож байна Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Бөхчүүддээ бэлтгэлээ сайн хийгээд барилдаандаа идэвхтэй оролцож ард олноо цэнгүүлэн баясгаарай гэж ерөөе.

Ц.Болормаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Thu Feb 15, 2007 7:23 am

http://www.mongolnews.mn

Өгөө аваатай явсан үе тэнгийн арслангууд
Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЭНХМАА (2007.02.14)
“Алтан үеийнхэн”-ий энэ удаагийн зочноор “Бөмбөгөр ногоон”-ыхон биш бөхийн зүлэг ногоон дэвжээнд аваа өгөөтэй явсан үеийн хоёр арсланг урилаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хурц арслан Хөвсгөлийн Цагаан-Үүрийн харьяат Цэрэннадмидын Бадамсэрээжид гуайнх руу утас цохилоо. Хамтдаа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Гялдангийн Цоодол арслангийнд очиж хууч хөөрье гэсэн саналыг дуртай нь аргагүй зөвшөөрөв. Бадамсэрээжид арслангийнх Сансарт, Цоодол гуайнх аравдугаар хороололд. Өвгөн арслангуудын уулзалтад хөг нэмэх үүргийг бид соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун ахдаа үүрүүллээ.

Р.Ч: Улсын цолтой бөхчүүдээс хамгийн ахмад нь та хоёр болж байна уу. Цоодол арслан та хоёрт насаар хамгийн ойрхон нь хэн байна, одоо?
Ц.Б:Насаар ойрхон хүн байхгүй ээ. Авхиа бид хоёр л ганц хоёр насны зөрүүтэй байсан юм.

Р.Ч: Прага явдаг чинь Авхиа гуай та хоёр уу?
Ц.Б:Тийм. Тэр чинь 1955 он.
Р.Ч:Тэр жилийн наадамд та хоёр барилдаагүй байх нь ээ?
Ц.Б:Барилдаагүй. Оргодол хөтөлгөө морьтой давхиж ирж түрүүлээд начин, зааныг алгасаж арслан болсон жил шүү дээ.

Р.Ч:Та Оргодол гуайтай барилдаж байв уу?
-Оргодолын түрүүлдэг наадамд 256 бөх зодоглосон юм. Анх удаа сугалаагаар барилдсан жил л дээ. Бид Прагаас наашаа хоёр сар шахуу явж наймдугаар сар дөхүүлж ирээд наадмын сонин дуулж, Оргодол гэж нөхөртэй барилдаж үзэх юмсан гэж бодсон. Төв аймгийн Өнжүүлд байдаг гэнэ. Удалгүй улсын цолтой 32 бөх тойргийн барилдаан хийх зар тарлаа.

Тэгэхэд л Оргодолыг анх харсан. Дагжганасан айхавтар догшин нөхөр байна. Сугалаагаар надтай гуравдугаар тойрогт таарлаа. Би амархан хаячихсан. Тэгэхэд Дамдин түрүүлээд би үзүүрлэсэн. Дараа нь наадмаар нэг таарсан.

Р.Ч:1956 оны наадам уу?
Ц.Б: 1957 оных. Зургаа давчихаад хэнийг авахаа мэддэггүй ээ. Хууччуулаа аваад барилдчихсан байдаг.
Р.Ч:Оргодол гуайгаас жаахан бэргээ юү?
Ц.Б:Жаахан бэргэсэн. Тэгээд яахав, Оргодолыг дуудаад “Чамтай барилдана аа” л гэлээ. Манай засуул “Авах хүн олон байхад. Цаадах чинь хэцүү, дайраад ороод ирнэ шүү. Цээжээ дор байлгаарай” гэж байна. Барилдаан эхэллээ. Тэр намайг өргөөд индрийн зүг явж өглөө. Би ч түүний хүзүүн дээр хөндлөн л юм байв. Хөл дээрээ л буугаадахвал болох байгаа гэж бодож явлаа. Тэгээд буулгахад нь би ганцхан зайлаад тавьчихсан. Тэгсэн Оргодол “Яачихав аа” гээд их гайхаж байна. Би ч чулуу таарсан байх аа л гэлээ. Хожим нь түүнээс намайг шууд хаячихгүй индэр рүү яах гэж өргөж явсныг асуухад “Индрийн өмнө, дарга нарын урд аваачиж хаямаар санагдаад. Заавал намайг авч байхдаа яадаг юм гэж шаралхаж дургүй хүрээд” гэсэн шүү.

Image

Р.Ч:Цоодол арслан та хоёр улсын наадмын дэвжээнд олон таарсан уу?
Ц.Б:Бид хоёр ч таарсан. Цоодол намайг нэг, би түүнийг нэг хаясан юм. Бид хоёрын амжилт яг ижилхэн. Улсын наадамд нэг нэг үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт долоон удаа үлдсэн. 11-хэн жил барилдсан юм.
Р.Ч:Цөөхөн жил юм?
Ц.Б:11 жил барилдахдаа нэг нэг үзүүрлээд, бусдад нь шөвгөрсөн.

-Та хотын хүн болоод удаж байна уу?
Ц.Б:62 жил болж байна даа.

-Тэр үед Улаанбаатарын хамгийн өндөр барилга хаана байв?
-Хамгийн өндөр нь нэгдүгээр арван жил, Улаанхуаранд Ерөнхий сургуулийн байр байж. Хотын төвд. Өндөр хоршоо гэж хоёр давхар байшин. Тэр том байшинд орж үзэх гэж ангиасаа оргоод.

-Тэгээд орсон уу?
-Орсон орсон. Харин гарахдаа төөрөөд хаалгыг нь олохгүй жаал будилсан.

-Та цэргийн албанд татагдаад хотод иржээ дээ?
-Хязгаарын цэргийн ангид ирээд тэр чигээрээ Хязгаарын газарт байж байгаад Нийгмийг аюулаас хамгаалахад нэг ширээндээ 40 жил суугаад тэтгэвэрт гарч байлаа. Дараа нь Төлөвлөгөөний комисс энэ тэрд алба хаасан.

Цоодол арслангийнд ирлээ. Тэд ингэж нэг нэгнийдээ зочлоогүй арваад жил өнгөрсөн гэнэ. Наадмын талбай, Бөхийн өргөөнд л хааяа таардаг байснаа сүүлийн хэдэн жил Цоодол гуайн хөл муудаад гэрээс гарахаа больсноос хойш сургаас цаашгүй болсон аж. Найзыгаа ирнэ гэсэн сургаар арслан ч хөөрчихөж. Охиноо шавдуулж бууз хүртэл хийлгээд амжсан байлаа.

Г.Ц: Хурц арслан минь хүрээд ирдэг овоо доо. Би ч мартах нь санахаасаа илүү болсон өвгөн. Ерэн нас амаргүй юм байна.
Ц.Б: Та надаас хэд ах юм бэ. Луутай гэдэг бил үү?
Г.Ц: Би могой жилтэй. 1916 оных. Цагаан сарын өмнө төрсөн байх.
Ц.Б: Цагаан сар болох нь. Батлан хамгаалах яамныхан урив уу?

Г.Ц: Чимээгүй л байна шүү дээ. Намайг байгаа байхгүйг мэддэггүй юм болов уу?
Ц.Б: Юу гэсэн хэл вэ. Тэр байгууллагад 50 шахам жил ажилласан хүнийг дуудаад ганц аяга сүүтэй цай өгчихөж болдоггүй юм уу, тэд. Тэр Сономпил сайдад хэлэх юмсан.
Г.Ц: Уг нь би насаараа Ардын цэрэгт данстай явсан хүн шүү дээ. Одоо ч Бөхийн холбооныхон л мэдэхээс бусад нь ч… Өвөрхангайнхан цугладаг л бололтой. Би ч гэрээс гарахгүй болохоор хүн хартай уулзахгүй юм даа.

Ц.Б: Танай аймгийнхан залуу бөхчүүддээ унаа тэрэг гээд сүйд болдог юм байх нь билээ. Ганц үлдсэн өвгөн арсланг тоохгүй л байна даа. Би харин оны өмнөхөн нутаг яваад ирсэн.
Г.Ц: Өө тэгээ юү. Хүйтэн байна уу?
Ц.Б: Цаг агаар сайхан байна аа. Бөхийн чуулга уулзалт гэж хийгээд, намайг урьсан. 500-гаад төлөөлөгч цуглаад бөхийн залгамж халаа тасарлаа гэж ярилцаад их зүйл хийхээр төлөвлөж байна.

Г.Ц: Аргагүй ээ, нэг үе Чимэд-Очир, Бээжин, Дамдин гээд мундаг бөхчүүд байлаа.
Ц.Б: Одоо надаас дээш харах хүн алга. Нутгийнхан сайхан угтсан. Урин дулаан болохоор намайг хөл дүүжлэх унаатай болгоно гэсэн. Бас хөдөлмөрийн баатарт тодорхойлсон гэнэ.
Г.Ц: Тэгвэл чи баатар болох нь ээ.
Ц.Б: Тэр баатар ч яах вэ. Төрийн хишиг хангалттай хүртсэн. Соёлын гавьяат гэдэг том цол шүү.

-Цоодол арслан та хоёр хэдийд танилцсан юм бэ?
Ц.Б: 1947 оны наадмаар.
Г.Ц: Би чинь 1944 оны улсын заан байх аа, Сэрээжид ээ?
Ц.Б: Тэгэлгүй яах вэ. Та улсын заан болсоор бүтэн жаран өнгөрөөд явж байна.
Г.Ц: Тэр жил Түвдэндорж түрүүлж, Чимэд-Очир үзүүрлэж Чүлтэмсүрэн бид хоёр дөрөвт хоцорч байлуу. Хойтон нь дахиад бид дөрөв үлдсэн санагдана.

Ц.Б: Чүлтэмсүрэн арслангийн оронд Хөвсгөлийн Цэвээнравдан үлдсэн шүү дээ.
Г.Ц: Нээрэн тийм.
Ц.Б: 1947 оны наадам Батсуурийн цоордог жил. Түвдэндорж, Чимэд-Очир хоёр Прага явчихсан хойгуур Шаравын Батсуурь гэнэт тодорч, үзүүр түрүүд таныг хаяад түрүүлсэн шүү дээ.

Г.Ц:Чи гол дээр унтаад Батсуурийг хийлүүлчихээ биз дээ?
Ц.Б: Тавын даваанд хийлж байсан түүх аль ч засгийн наадамд байхгүй юм билээ. Бид хоёр дөрөв давчихаад, амлаж авдаг хүн байхгүй. Хооронд нь тунаагаад хаячихгүй юу. Тэгсэн нутгаас ирсэн хүмүүс дуудаад Туулын зах дээр аваачиж айраг цагаа, хоол ундаар дайлсан юм. Тэгсэн машины сүүдэрт хэвтэж байгаад унтчихаж. Батсуурь 11 цагт гарч зодоглоод хүлээсэн байгаа юм. Би дөрвөн цагт сэрсэн.

Бушуухан босоод зодог шуудгаа бариад гүйгээд очтол Батсуурь хий мөргөөд боорцгоо аваад явж байна аа. Дамба даргатай таарлаа, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга. “Хэн бэ чи, хаачаад ирэв” гэж байна. “Голын зах дээр унтчихжээ” л гэлээ. Тэгсэн тавын даваанд хийлүүлж болохгүй гээд бүтэн салаа цэрэг гаргаж Яармагийг самнуулсан байгаа юм. Голын захад унтаж байгаа хүнийг яаж олох вэ. Дамба гуай манай даргыг дуудаад “Би чамд арга хэмжээ авна, чи цэрэгтээ арга хэмжээ аваарай. Ганц цэрэг дэргэдээ аваад барилдуулж чаддаггүй яачихсан дэд хурандаа вэ” гэж Гүрбазар даргыг хангинаж гарсан.

Г.Ц:Тэр жил чи уг нь түрүүлэх байсан юм. Батсуурь сайн байгаагүй шүү дээ.
Ц.Б:Түрүүлэх боломжоо яах аргагүй алдсан л даа. Тэгээд намайг сахилгад гурав хоног хорилоо. Гүрбазар дэд хурандаагийн цолыг хурааж хошууч болгосон. Уг нь Дорж генерал намайг фестивальд явуулна гээд нэрийг минь өгчихсөн байж. Тэр ч байхгүй. Ийм л хатуу үе байсан юм. Гэхдээ дараа жил нь дахиад Батсуурь түрүүлж, та үзүүрлээ биз дээ.

Г.Ц:За би ч хольж хутгаж мэднэ шүү. Түвдэндорж, Чимэд-Очир хоёр чинь Батсуурь бид хоёрыг эзгүйчилж дээр гартлаа барилдсан гэж ил цагаан хэлж байгаад долоогийн даваанд амлаж авцгаасан. Бид ч хичээгээ биз. Нөгөө хоёрыгоо дарж унацгаалаа. Наймын даваанд би Хужааг /Чүлтэмсүрэн арсланг хэлж байна/, Батсуурь Цэвээнравданг залж дахин үзүүр түрүү булаалдсан. Би Батсуурийг бараагүй ээ. Одоо бодоход их сайхан наадам болсон юм. Харин бид хоёрын тунадаг чинь хэдэн он билээ?

Ц.Б: 1950 оны наадам. Долоогийн даваанд тунаад. Наймын даваанд би Чүлтэмсүрэн арсланд унаагүй юу.
Г.Ц: Чи 1952 оны наадмаар хурц арслан бол луу?
Ц.Б: Биш ээ. 1952 онд та долоогийн даваанд Батсуурийг хаяад, наймд Түвдэндоржид өвдөг шороодоогүй юу.
Г.Ц: Тийм тийм, би нээрэн түүний дараа нэг жил өнжөөд Түвдэнтэй дахиад наймд таарсан юм байна. Түвдэн ер нь хэцүү. Тэр жил та хоёр үзүүр түрүүнд үлдсэн. Тэгэхээр чиний хурц арслан болдог чинь тэр жил гэсэн үг.

Ц.Б: Хамгийн сонин нь бид хоёр адилхан арслан цолтой, бас адилхан 11 жил зүлэг ногоон дэвжээнд зодоглосон байдаг юм. Хоёулаа улсад хоёр хоёр үзүүрлэсэн. Таваас доош даваанд унаж байсан түүх байхгүй. Зүгээр ч нэг бөхчүүдтэй биш дөрвөн аварга, найман арслан, тоймгүй олон заан цолтонтой хүч үзэж байж энэ цолонд хүрцгээсэн хүмүүс. Одоо ч гэсэн хамгийн ахмад настай том цолтой нь бид хоёр л үлдэж. Одоогийн томчуудаас дархан аварга Баянмөнхийг та начин болгоо биз дээ?

Г.Ц: За үгүй дээ. Сүхбат нь харин нэг үе ирдэг байсан.
Ц.Б: Аваргад золгох хадаг олдохгүй байна гэж баймааргүй л юм даа. Таныг мартах учиргүй л хүн дээ.
Г.Ц: Зав нь болдоггүй биз дээ.
Ц.Б: Улсын цол авна гэдэг тэр үед ямар хэцүү даваа байлаа даа. Би анх барилдахдаа начин л болчихвол гэж боддог байсан.
Г.Ц: Чи начин аваагүй биз дээ?
Ц.Б: Шууд долоо даваад заан болчихсон юм. Нөгөө “сраз майор” гэдэг шиг. Би 23 насандаа Монгол Улсын арслан болсон.

Image

-Цоодол гуай та олон жил жолооч хийсэн. Тэр дундаа дандаа сайдын тэрэг барьж байсан гэдэг байх аа?
-Өө тэгсэн тэгсэн. Цэрэгт ирж жолооч болоод. Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, Санжийн Батаа, Батын Дорж гээд дандаа сайхан хүмүүсийн тэргийг барьж байлаа. Маршалын тэрэгний дараа орох хамгийн сүүлийн үеийн гоё машины жолоог мушгисан даа.

-Анх танилцахад Бадамсэрээжид гуай ямаршуу залуу байв?
-Сайхан залуу байсаан.

-Хүчтэй, мэхтэй сайн бөх үү?
-Хүчтэй гэхгүй ээ. Харин мэх сайтай. Хурдан сурамгай барилдана. Биеэр нэг их өндөрт орохгүй ч бие хаа сайхантай. Энэ чинь Хязгаарын, би Ардын цэргийнх. Манайхан хоорондоо бөхөөрөө өрсөлдөнө.

Ц.Б: Лхагвасүрэн жанжны бөх Цоодолыг долоо давуулалгүй авч хая гээд Чимэд-Очирт үүрэг өгнө. Хязгаарын цэргийн Бадамсэрээжидийг цааш нь ахиулалгүй авч хая гэнэ. Тийм л байсан. Гэхдээ их шударга тэмцэлдэнэ.
Г.Ц: Наадмын бэлтгэл хийхэд хүртэл хэн хаана яаж байна гэж асуулгаад л…

Ц.Б: Цоодол Лхагвасүрэн жанжны тэргийг барьж байсан. Жанжин Батлан хамгаалахын сайд. Дорж гуай манай Хязгаарын газрын дарга. “Хязгаарын газрын бөх юу идэж байна, үзээд ир” гээд Лхагвасүрэн жанжин тагнуул тавина. “Лхагвасүрэн бөхөө ямар бэлтгэлтэй гаргаж вэ” гэж Дорж генерал асуулгана. Өдөрт хоёр хонь идэж байна гэвэл бидэнд гурвыг өгнө. Дандаа жороо морь унуулж, том гэрт суулгана.

Бид арван хэдүүлээ ч гурван хонь яаж барах вэ, чанаад түмпэн дүүрэн мах гэрийн хоймроо тавьчихна. Нутгийн залуус, охид хүүхнүүд олон ирнэ. Тэд идэж уугаад таардаг байсан даа. Баахан дэмий ярьж инээж хөхөрсөн л улс байж. Нэг удаа яг тэгж олуул байхад Дорж генерал ирж таарлаа. “Хаанахын юун улс вэ. Бөхчүүдийн гэрт шаваад. Эднийг бүгдийг нь барьж шоронд хий” гэснээс хойш харин ирэхээ больсон.

-Та хоёр анх таарч барилдсан тухайгаа хуучлаач?
Г.Ц: Чи ярь.
Ц.Б: Анх би энийгээ зовоосоон. Манайхан Ардын цэргийн Цоодол чамайг амлана гэж байна гээд. Хоёулаа цэрэг, зургаа давчихсан. Долоогийн даваанд ам авахад нь дагаад л цохичихлоо. Мань эр ч намайг авч байна. Тэгээд Чимэд-Очиртоо “Намайг Цоодол арслан авчихлаа. Яаж барилдах вэ. Би ч өнгөрлөө” л гэлээ. Тэгсэн “Юу өнгөрлөө гэж. Чи чавганц, хүүхнүүдтэй ноцолдож цол авах гээгүй юм байгаа биз дээ. Арслан, аваргыг хаяж байж цолонд хүрнэ” гэсэн. Би ч дотроо бантаад л байлаа.

Тэгтэл наадам түр завсарлана гэж зарлаад Цэдэнбал дарга, Самбуу гуай хоёр гараад явчихлаа. Тэр хойгуур нь би циркийнхний байранд очлоо. Наадам тэгэхэд Яармагт болдог байсан юм. Циркийн буурал Төгс гэж бүсгүйтэй танилцаад байсан үе. Монголд агаарын гимнастик тоглодог ганц жүжигчин нь байсан юм. Тэднийхэн намайг манай хүргэн гээд сүйд. Хар шөл хийлгэж уугаад орон дээр нь хэвтчихнэ. Амарч байгаа нь тэр. Нэг сэрсэн гурван цаг болчихож. Яараад наадмын талбай руу гүйхээрээ очлоо. Бусад нь даваад явчихаж. Энэ ганцаараа намайг хүлээгээд, ууртай ч гэж жигтэйхэн байна. Гүрбазар дэд хурандаа чи дандаа ингэж байдаг гээд том ташуураар гүвдрүү гартал ороолгож өгөөд гаргасан.

-Та тэгээд даваа юу?
-Миний сээрэн дунгуй ид байсан үе. Барилцаад авсан ч давсан унаснаа мэдэхгүй байтал үзэгчид талбай руу түрээд ороод ирчихсэн “Наад цэрэг чинь давсан” гээд хашгиралдаж байсан. Цоодолыг харлаа. Нөгөө сайхан ухаа торгон зодогны ар нь нуль шороо, өөрийгөө хартал гайгүй ээ. Тэгээд л давж гэж бодсон. Энэ маань ч “За миний дүү сайн барилдаарай” гээд тахимаа өгсөн.

Бидний үед бууж өгөх найраа энэ тэрээ байгаагүй. Хэрэв хэн нэг нь намайг аваач гэвэл хөлийн цэц дээр дагуулаад очдог юм. “Наадах чинь цол гуйж явна, надтай тавьчих, намайг хаяад цолоо аваг” гэдэг үе байсан. “Цолыг гуйж авахгүй, гуядаж авдаг юм шүү дээ” гэж хэлээд хаячихдаг байж.

Г.Ц: Манай энэ мундаг мундаг. Бөх сайхан тайлбарлана.
Ц.Б: Тасралтгүй 35 жил тайлбарласан шүү. Тэгэхдээ хоёр удаа намаасаа шийтгүүлж, эрхээ хасуулсан.

-Ямар хэрэг тариа вэ?
-Үндэсний үзэл гаргадаг, нутгархдаг гэж. Нэг удаа бүр миний намын батлахыг хураана гээд. Би өгөөгүй. Түүнийхээ оронд бөх тайлбарлах эрхийг минь хас гээд гэдийчихсэн.

Өвгөд ийн хуучлав. Нар гудайж бүрэнхий болсон тул Бадамсэрээжид арслан гэртээ харихаар яарав. “Ханийн минь бие тааруу байгаа. Эртхэн очих минь” гэх түүнийг хориглож түвдсэнгүй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby avarga » Fri Mar 02, 2007 2:33 pm

Б.Баянбаатар: Наадамд тав давна гэдэг амар ажил биш
Ч.СҮХБААТАР (2007.03.01)
Нийслэлээс холгүй орших “Гачуурт” хороолол гэж бий. Анх 1962 онд байгуулагдахдаа Төв аймгийн Баянзүрх сумаас улбаалсан энэ хороолол 1972 онд Улаанбаатар хотыг сүүгээр хангах чиглэлтэй сангийн аж ахуй нэртэй болж өргөжсөн түүхтэй. Өдгөө 45 нас “зооглож” яваа Гачууртаас энэ хугацаанд улсын наадмын зүлэг ногоон дэвжээг чимэж явсан бөх цөөхөн.

Тэр тусмаа улсын цолонд хүрсэн хүчтэн ердөө л ганцхан. Тэр бөх хэн бэ гэдгийг уншигч та лав мэдэж байгаа. 1990-ээд оны үеийн чөлөөт бөхийн 90 кг-ын жингийн шилдгүүдийн нэгэнд зүй ёсоор орж явсан улсын начин Балганы Баянбаатар өдгөөг хүртэл Гачууртаараа овоглон яваа. Төрж өссөн нутгаасаа улсын цолонд хүрсэн ганц бөх гэдгээрээ бахархаж, бас начнаа хүндэтгэж үздэггүй Гачууртынхандаа гундуухан явдаг энэ эрхэмтэй уулзан цөөхөн хором хөөрөлдсөн юм.

-”Гачуурт”-аар овоглон яваа түүхээсээ эхлээд хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Манай аав, ээж хоёр Төв аймгийн Баянзүрх сумын хүмүүс. 1960-аад оны үед тэр сум хуваагдаж олон хэсэг болсон юм байна. Тэгээд 1962 онд Гачуурт сум байгуулагдахад тэд тэнд очин суурьшжээ. Би 1966 онд төрж долдугаар ангиа төгстөлөө тэнд байсан. Найрамдлын районы 48-р сургуулийг 1984 онд төгссөн юм. Хэдийгээр хотод ирж суурьшсан боловч Гачуурттайгаа байнга холбоотой явж ирлээ.

-Бөхчүүдтэй уулзаж байхад багадаа юм, юманд элдэвтэй байсан гэлцдэг. Та бас спорт тоглоом, энэ тэр гээд шаггүй хүүхэд байв уу?
-Би ерөөсөө бөхөд л дуртай, бөхөөрөө л хичээллэж ирсэн. 1979 онд манай сургуулийн биеийн тамирын Жамбалдорж багш Гачууртдаа бөхийн секц хичээллүүлсэн. Бөхөд дуртай цөөхөн хүүхэд явдаг байлаа. Ганц хоёр тэмцээнд оролцоно, нухуулчихна. Харин 1982 онд Монголын пионерын байгууллагын нэрэмжит тэмцээний 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж анхны том амжилтаа үзүүлсэн. Тэр үед Спорт сургалтын төвийн чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан А.Басхүү багшид үнэлэгдэн шавь нь болж явлаа. 1983 онд чөлөөтийн залуучуудын УАШТ-д 81 кг-д хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд Налайхын П.Сүхбат түрүүлж байсан.

-Чөлөөт бөхийнхөө амжилтаас сонирхуулах уу? 1990-ээд оны үед шаггүй хүч үзэж байсан санагдана?
-Аравдугаар ангиа төгсөөд 1984 онд чөлөөтийн улсын шигшээ багт үндсэн тамирчнаар орсон. Тэр жилээ БНАСАУ-д болсон “Нөхөрлөл” тэмцээнд орж дөрөвдүгээр байр эзэлсэн юм байна. 1986 онд “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд түрүүлж, СКДА-гаас мөнгөн медаль хүртсэн. 1987 онд МБАТС-аас бас мөнгөн медаль авчээ. 1991 онд улсын аварга болж, 1990, 1992 онд мөнгөн медаль зүүсэн. “Монгол говь” тэмцээнд 1991 онд үзүүрлэж, 1992 онд аваргалсан.

-Тив, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд чамгүй оролцож байв уу?
-Дан Колов, Ярыгин, Афганистан гээд олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан. Харин тив, дэлхийн дэвжээнд зодоглож үзээгүй. Манай жин өрсөлдөгч олонтой. Гавьяат тамирчин З.Дүвчин, П.Сүхбат нар л ээлжлээд яваад байдаг байлаа. Миний оргил үе 1990-1992 онд байж. Уг нь тэр үед том тэмцээнд орсон бол яах байсан бол гэж бодогддог юм. Тэгээд би чинь татаа, түлхээ байхгүй, бор зүрхээрээ явж ирсэн болохоор тив, дэлхийд үзэх хувь тохиогоогүй байлгүй.

-Сүүлийн үед үндэсний бөхийн барилдаанд зодоглож байгааг тань харсангүй. Ер нь барилдахгүй байнаа даа?
-Одоогоор гэр зуураа л байна. Сүүлийн нэг жил барилдаагүй. Өвчин эргүүлээд салдаггүй. Жил гаруй эмнэлгээр явлаа. Одоо ч бас хамаг бие хавантай, элэг, бөөр өвдөлттэй л явна.

-Дээхэн үед гашуун ундаа зооглочихсон яваатай чинь хэд хэд тааралдсан. Одоо огт амсахгүй байгаа гэж дуулсан?
-Одоо больсон. Дэмий эд. Амьдралын дайсан. Амсахгүй болсоор жил илүү болж байна. Хэдэн жил амьд явахаа бодохгүй бол болохгүй нь. Хэдэн сайхан эгч нар, авгай хүүхэддээ харагдаж явъя даа.
Сайн явахад садан мундахгүй гэдэг. Саар явахад нөхөд ч холдож зугатаад, ажил төрөл ч олдохгүй болчихдог юм байна.

-Аав, ээжийн талаас бөхийн удамтай, бяр, тэнхээтэй хүмүүс олон бий юу?
-Аав том биетэй ч барилдаж байгаагүй. Ахын гурван хүү гайгүй хүч үзэж байлаа. Аймгийн заан Д.Энхсайхан, цэргийн заан Д.Энхтөр, аймгийн арслан Д.Энхтайван нарыг бөхийг хорхойтнууд мэдэх байх. Одоо нэг эгчийн хүүхэд Э.Одгэрэл сүмод хүч үзэж байгаа. Манайх хоёр охинтой. Авгай маань “Баянгол” ресторанд тогооч хийдэг. Саяхан манайх Г.Ганбаатар гэдэг зээтэй болсон. Зээ маань л бөх болж магадгүй.

-Улсын наадамд анх хэдэн онд зодоглов. Хөдөөгөөр явж барилдаж байв уу?
-Улсын наадамд 1984 онд анх барилдаж гурав даваад дөрвийн даваанд гавьяат тамирчин Г.Батсүхэд өвдөг шороодсон. За тэгээд наадамд үзсээр яваад 1993 онд Монгол Улсын начин болсон. Тэр жил хоёрын даваанд Төв аймгийн “гуя” Загдсүрэн начинг, гуравт Ө.Эрдэнэ-Очир арсланг, дөрөвт Ж.Чулуун начинг давсан. Тавын даваанд Д.Дамдин аваргыг унагаж улсын цол хүртсэн. Д.Дамдин аварга намайг олон жил бор зүрхээрээ гүрийж яваа, улсын цолонд хүргэчихье гэж бодсон байх даа.
1987 онд дөрөвт Ж.Чулуун начинд унасан. 1989 онд тавын даваанд Ө.Тулгаа заанд унасан. 1991, 1992 онд гурвын даваанд Ч.Бямбадорж заан, Ч.Даваадорж харцагад өвдөг шороодсон. Харин 1984 онд үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-ий 17-18 насанд түрүүлж “Тулгат” цол авч байсан.

-Гачууртаас төрсөн ганц начингаа нутгийнхан чинь бурхан мэт шүтнэ биз. Тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг уу?
-Уг нь улсын цолтой ганц бөх нь. Харамсалтай нь Гачууртын засаг, захиргааныхан намайг мартчихсан бололтой. Наадамд тав давна гэдэг амар ажил биш. Нас байна, барилдааны жаахан туршлага бий. Гачууртаас бөх бэлтгэвэл болмоор санагддаг ч тэд намайг тоохгүй бололтой.
2002 онд Гачуурт 40 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Намайг уриагүй, харин би сэтгэлээрээ очиж бөх үзчихээд ирсэн. Харин миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 15-р хороо 40 жилийн ойгоороо халуун сав, үнэмлэхтэй өгч байсан. Төрсөн нутгаас дээр юм байна лээ.

-Б.Баянбаатар начингийн дархан мэх гээд өгүүлбэл…?
-Голдуу л хөл авна. Эв нь таарвал тонгорно. Тэгээд барилдаанаасаа л шалтгаална. Одоо хөл авдаг бөх ховорджээ. Энэ завшааныг ашиглаад танай сониноор дамжуулан надад туслаж дэмжиж явдаг “Морьт хангай” компанийн захирал Рэгзэн, Төв аймгийн ДШС-ний захирал Цогтсайхан, Засаг дарга Энхбат, найз Баасанцэрэн нарт баярлаж явдгаа илэрхийлье.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Fri Mar 09, 2007 12:23 am

Саяхан нэгэн сонинд "Ж.Мєнхбат, Х.Баянмєнх аваргууд 100 сая тєгрєгийн халз барилдаан хийх нь" гэсэн мэдээлэл гарч багагvй шуугиан дэгдээгээд байна.






Энэ тухай Монгол Улсын хєдєлмєрийн баатар, дархан аварга Ж.Мєнхбатаас тодрууллаа.

-Сайн байна уу, аварга аа. Таниас нэг зvйл тодруулах гэсэн юм?

-Юу юм бол доо.

-Баянаа аварга та хоёрыг 100 сая тєгрєгний халз барилдаан хийх нь гэж сонинд гарсан. Энэ арай vнэн юм биш биз дээ?

-Яалаа гэж. Хоёр хєгшин аварга ясаа хэмхчих гээгvй юм бол юу боллоо гэж ийм барилдаан хийх вэ. Нэг сонин дээр бид хоёрыг тэгээд биччихсэн байна лээ. Би тэр сониныхонтой нь зарга хийе гэж бодоод байгаа. Хоёр хєгшин аваргаа хооронд нь алалцуулж мажийлгах санаа тєрсен юм байлгvй, тэр хvмvvст. Би эхлээд Баянаатайгаа холбоо барина.

-Баянаа аваргаас юу асуух нь вэ?

-Чи арай тийм юм ярьчихсан биш биз гэж асууна. Гэхдээ манай Баянаа тийм зvйл ярих хvн биш л дээ. Би хоёр улсын наадамд есєн удаа таарч барилдахдаа дєрєв, дєрєв хаялцаж нэг удаа хасагдсан юм /1969 он/. Vндсэндээ бид хоёрын унаа даваа тэнцчихсэн. Одоо 60 гарсан насандаа хайнаа хагална гэвэл инээдтэй хэрэг болно биз дээ.

-Баянаа аваргатай хамгийн сvvлд хэзээ уулзсан бэ?

-Цагаан сарын ємнє тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяан дээр таарч гарч байгаа жилийнхээ єнгє, морь малны тухай ярьсан. Манай Д.Сэрээтэр /улсын харцага/ ардын багш гэсэн том цол авсан шvv дээ. Тvvний найранд бид хоёр мєн л уригдаж Сээеэгээ баахан магтаж байгаад гарсан.
Миний дотны хvмvvс тоглоом шоглоомоор "Та хоёр их мєнгєтэй байнаа. 100 сая тєгрєгєє 60, 40-єєр нь хувааж авах уу" гэхэд нь би мєчєєгєє єгєхгvй "Бид хоёр монгол бєхєд шинэ сургалт маягийн юм гаргах гэж байгаа. 2005 онд далай аварга А.Сvхбат, Г.Єсєхбаяр нар таван сая тєгрєгийн бооцоотой халз барилдаан хийж байсан. Хоёр залуу аваргынхаа энэ уламжлалыг vргэлжлvvлнэ" гэж хэлж байгаа юм /инээв/.

-Та хоёр хvvхдvvдийнхээ барилдааны талаар хуучилдаг уу?

-Манай М.Даваажаргалыг Баянаа сайн бєх л гэдэг юм. Би болохоор А.Сvхбат, Б.Гантогтох хоёрын тухай юм ярьдаггvй. Юу ярих вэ. Тэд чинь бид хоёроос тусдаа улс. А.Сvхбатыг зодог тайлахад хvмvvс янз бvрээр л хvлээж авсан байх. Миний хувьд бол жаахан харамссан. Яг ид аагиж барилдах насан дээрээ зодог тайлна гэдэг харамсалтай. Гэхдээ бэртэл гэмтэл нь сайн эдгэхгvй байгаа бол яаж барилдах вэ. Эрvvл мэндээ бодох нь залуу хvний хувьд зєв.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Цогоо » Fri Mar 09, 2007 1:35 am

хэхэ нээрээ тэр хоёр єдий насалсны дараа хайнаа хагална гэчихсэн явж байвал хєгийн харагдах байх даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 21Grams » Fri Mar 09, 2007 1:39 am

Р.Ч:Оргодол гуайгаас жаахан бэргээ юү?
Ц.Б:Жаахан бэргэсэн. Тэгээд яахав, Оргодолыг дуудаад “Чамтай барилдана аа” л гэлээ. Манай засуул “Авах хүн олон байхад. Цаадах чинь хэцүү, дайраад ороод ирнэ шүү. Цээжээ дор байлгаарай” гэж байна. Барилдаан эхэллээ. Тэр намайг өргөөд индрийн зүг явж өглөө. Би ч түүний хүзүүн дээр хөндлөн л юм байв. Хөл дээрээ л буугаадахвал болох байгаа гэж бодож явлаа. Тэгээд буулгахад нь би ганцхан зайлаад тавьчихсан. Тэгсэн Оргодол “Яачихав аа” гээд их гайхаж байна. Би ч чулуу таарсан байх аа л гэлээ. Хожим нь түүнээс намайг шууд хаячихгүй индэр рүү яах гэж өргөж явсныг асуухад “Индрийн өмнө, дарга нарын урд аваачиж хаямаар санагдаад. Заавал намайг авч байхдаа яадаг юм гэж шаралхаж дургүй хүрээд” гэсэн шүү.

[font=Tahoma]

Бас л аатай хvн байж шvv, Оргодол арслан. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby meesh » Fri Mar 09, 2007 12:34 pm

Морьтой явж байгаад дөрөөндөө чирэгдээд дор нь орж явахдаа мориныхоо хойд 2 хөлнөөс барьж атгаад зогсоож байсан гэнэ лээ Оргодол арслан.Мөн цолгүй шууд анх барилдаад арслан болсон хүн тэр жил юунаас ч болсон гэлээ томчууд барилдаагүй жил гэсэн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Жавхлан » Thu May 03, 2007 3:42 pm

Монгол үндэсний бөхийн түүхэнд Булганы Ишдоржийн Доржсамбуу гэдэг нэр “хүч түрэн” орж ирснээс хойш олон жил өнгөрч. Анх аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улмаар эр цэргийн албанд мордон ангийнхаа аваргад түрүүлж “Алдар”-т Б.Ганбаатар арслангийн шавь болсон тэрбээр “ТЦ”-т нэг бус удаа ярилцлага өгч байсан. Түүний хэрхэн барилдаж, ямар амжилт гаргаж байсныг манай уншигчид анддаггүй. Тийм болохоор бид энэ удаа заантай энгийн сэдвээр хоромхон хөөрөлдлөө.

-Саяхан Өмнөговь яваад ирсэн сураг дуулдлаа?
-Нисэх буудлын шав тавих ёслолын ажиллагаанд оролцоод ирлээ. Хүчит 32 бөх барилдаж би шөвгийн дөрөвт үлдсэн. Сайхан наадам болсон. Далай аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Ц.Мягмарсүрэн заан үзүүрлэсэн.

-”Авзага трейд” клубийн бөхчүүд шинэ заалтай болж бэлтгэл сургалтаа эрчимжүүлж байгаа сураг сонсогдсон?
-1996 онд Булганы бөхчүүд “Авзага трейд” клубт нэгдэн бэлтгэл сургалтаа явуулж эхэлсэн. Тэр үед Баянгол дүүрэгт манай багш Ж.Даваажав агсан, Ардын багш Д.Сэрээтэр нар биднийг дасгалжуулж байлаа. Өнгөрсөн жилээс Сүхбаатар дүүрэгт нэг заал бэлтгэн ажиллаж байна. Ер нь бол БТДС-д гол бэлтгэлээ хангаж байсан.

-Тантай ярилцаж байхад багш нараа байнга өгүүлэх юм. Одоо Булганы бөхчүүдийг та ахлаж байна уу?
-Биднийг өдий зэрэгт хүргэсэн багш нараа дурсалгүй яахав. Одоо Д.Сэрээтэр багш бидэнтэй байнга хамтран ажиллаж байгаа. Наадмын галд хамтдаа л гарна. Манай нутаг бөх сайтай шүү дээ. Тийм болохоор бөхийг дэмждэг хүмүүс олон бий. Манай үндэсний бөхөд ёс жаяг гэж эрхэм зүйл байдаг. Тийм болохоор залуучууд ахмадууд, дээд цолтой бөхөө хүндэлдэг сайхан уламжлалтай. Тэр ёсны дагуу манай гал наадмын бэлтгэлээ базаадаг.

-И.Доржсамбуу заан хэрхэн барилддаг, ямар мэх голдуу хийдэг гээд бөхийн хорхойтнууд андахгүй. Тийм болохоор энэ удаа тэр талаар яриа өрнүүлэхээ больё. Харин улсын цолонд хүрсэн барилдаанаа эргэн дурсвал ямар вэ?
-Анх улсын наадамд 1991 оноос эхлэн зодоглосон. 1993 онд Бүх цэргийн наадамд үзүүрлээд цэргийн заан цолтой болсон. 1994 онд улсын наадамд зодоглон дөрөв даваад тавын даваанд Д.Бумбаяр заанд өвдөг шороодсон. Тэр жил Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн. 1995 онд улсын наадамд гурвын даваанд П.Дагвасүрэн арслан, дөрөвт Д.Цэнд-Аюуш заан, тавд Б.Ганбаатар арсланг давж улсын начин цол хүртсэн.

-Тэр жил Өвөрхангайд улсын заан цол хүртлээ гээд шуугиулж байснаа больчихсон. Харин 2001 онд ард түмнийхээ хүслийг биелүүлж тэр цолондоо хүрсэн?
-Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү барилдаанд үлдээд үзүүрлэсэн. Улсын заан цол хүртлээ гээд бөөн юм болж, олон хүн баяр хүргээд л. Тэр наадмын дараа нутагтаа очиход манайхан их сайхан хүлээж авсан. Харин дараа нь “хүчингүй боллоо” гэсэн мэдээ сонссон доо. 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар улсын заан цол хүртэж, дүү Ёндонсамбуу маань начин цолтой болж сайхан наадсан.

-Дээхнэ үед манай сонины өдрүүдээр бид хамтдаа явж байхад И.Доржсамбуу, И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал гурав их сайхан дуулдаг санагдсан. Ер нь дуу хуурын удам бий юу?
-Аав л их сайхан дуулдаг хүн байсан. Манай Ёндонсамбуу бөхчүүдийн дууны тэмцээнд оролцож эхний гуравт орж байсан санагдана. Тэгээд ер нь манай бөхчүүд дуу, хуурандаа сайн шүү дээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Ан гөрөө, аялал гээд явж өгнө биз?
-Ан гөрөө ёстой байхгүй шүү. Анд ерөөсөө явж байгаагүй. Харин гэр бүлээрээ салхинд гарна. Би чинь гэр амьтай хүн.

-Багадаа барилддаг хүүхэд байсан уу. Яаж яваад монгол бөхийн их өргөөнд орчихов?
-Сумандаа найман жилийн сургууль төгсөөд Хишиг-Өндөр суманд есдүгээр ангид дэвшин суралцсан. Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон үзүүрлэсэн. 1987 онд юм байна. 1990 онд цэрэгт мордож 150-р ангид очсон. Ангийн аваргад түрүүлж армийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Шалиагүй ээ, урьдчилсан барилдаанд шалгарч шигшээ 16-д үлдсэн. Тэгээд бас бүтэлгүйтэн сүүл мушгисан. Тэр үед Б.Ганбаатар арслан “Алдар”-т авсан. Одоо хүртэл И.Ёндонсамбуу бид хэд “Алдар”-таа данстай яваа. Ер нь манай нутгийн ах, гавьяат барилгачин П.Мэндбаяр биднийг байнга дэмжиж байдагт баярлаж явдгаа энэ дашрамд өгүүлье. Мөн намайг “Алдар”-т авч үлдэн өдий зэрэгтэй бөх болгосон Б.Ганбаатар арсланд баярлаж явдаг даа.

-Танай сум улсын цолтой бөх олонтой юу?
-Манай аймаг улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор улсдаа эхний гуравт ордог. Олон сайхан бөхчүүдтэй, бөхийн удамтай нутаг. Манай Гурванбулаг сум аймгийнхаа баруун өмнөд хэсэгт оршдог. Сайхан нутаг бий. Одоогоор И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал бид гурав л улсын цолтой бөх нь болж байна. Цаашдаа улсын цолтой бөхчүүдийн тоо олон, олон нэмэгдэнэ.

-Ам бүл олуулаа юу. Та хоёроос өөр барилддаг хүмүүс бий биз?
-Аав, ээжээс есүүлээ. Дээрээ хоёр ах, гурван эгчтэй. Ёндон бид хоёроос өөр барилддаг хүн байхгүй ээ.

-Арваад жилийн өмнө уулзаж байхад ам бүл гурвуулаа байсан. Одоо өнөр өтгөн болсон уу?
-Ам бүл тавуулаа болсон. Хүүхдүүдийн том нь тавдугаар анги. Хоёр бага нь цэцэрлэгт. Одоо ч тэгээд энэ хэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх бөөн хообийтой.

-Сүүлийн үеийн барилдаануудыг хараад байхад улсын цолтой бөхчүүд нэг их оролцохгүй байх шиг?
-Хувь хүний өөрийнх нь асуудал биз дээ. Ажил төрөл, энэ тэр гээд шалтгаан байдаг байлгүй.

-Булганы бөхчүүд наадмынхаа бэлтгэлийг хаана базааж байна?
-Сүүлийн гурван жил “Тахилт” амралтын баазад хийсэн. Энэ жил хаана хийх нь одоогоор төлөвлөгдөөгүй байна.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 04, 2007 3:53 am

Гарлаа, өрлөө, давлаа

Нэгэн үе Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд эр бяраа гайхуулан хүч чадал уран мэхээрээ тодрон гарсан онцгой бөх бол Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум хуучнаар (Засагт хаан аймаг Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу даян дээрхийн отго шав Уйлган харуул) -ийн угуул Монгол улсын хөдөлмөрийн баатар даяар дурсагдах дархан авaрга гавьяат жүжигчин Дарийн Дамдин билээ.

Манай сонин та бүхэндээ цаг цагийг эзэлсэн их хүчтэнүүдийн түүх намтар амьд яриа, сонирхолтой домгуудыг нийтлэн гаргаж байгаа. Тэр дундаа ард түмэндээ амьд түүх болон үлдсэн хүчит бөхчүүдийнхээ тухай эргэн дурсахуй буландаа гарлаа, өрлөө, давлаа гэж ганцхан амьсгаагаар яригдаж нэвтрүүлэгч, шүүгчийг сандаргаж байсан хүчит аваргын тухай тэрэллээ. Хөвсгөл аймаг Цагаан Үүр сум байгалийн үзэсгэлэн бүрдсэн үлгэрийн сайхан нутаг. Энэ нутаг довноос халхын гурван аварга төрсөн нь нэн бахдалтай. Түүх сөхөж үзэхэд аварга битгий хэл арслан цолтой бөх ч төрөөгүй аймаг байх юм.

1931 оны ногоо хянзалж яргуй дэлгэрэх цагаар Уйлган голын хөвөөнөө нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо төрийн наадмын зүүний манлай их бөх байсныг хэн мэдэх билээ. Хүчит аваргатай би амьдралынх нь сүүлийн үе болох 1980 оноос хойш насан элтэл нь хүндэтгэн нөхөрлөж алт шиг баян сургааль, арвин баялаг намтраас нь сонсож гэргий Цэрэндулам эгчийнхээ сэтгэл шингэсэн цайнаас нь их уусандаа. Иймийн тул үзэг цаас нийлүүлэхэд их дөхөм байна. Аваргын үед олон хүчтэнүүд тодрон гарсан ч түүнийг өвдөг шороодуулсан нь цөөхөн байсан юм.

Их аврага Б.Түвдэндорж, эрийн сайхан Ж.Цэвээнравдан, уран барилдаант Ш.Батсуурь нарын мөрийг гишгэн гарч ирсэн энгүү хүчит бөхийнхээ амьд сэрүүндээ ярьсан яриа түүний үеийн хүчит бөхчүүдийнх нь дурсамжаас толилуулвал сонин байх болов уу.

-Аварга ийн ярьж байна: Миний бага нас хурга тугалтай ноцолцож, мод түлээ бэлтгэж, хашаа хороо барьж, Уйлган Зэрлэгийн голдоо умбаж, шумбаж өссөн. Манай нутгийн эрчүүд ер нь шөрмөслөг биерхүү захын нэг залуу гэхэд ам даваанд унах дургүй бөхөөрөө төрсөн юм шиг улс даа. Намайг бөх болоход ач буянаа өгсөн хүн бол нутгийн заан Гонгор, миний циркийн багш Монгол улсын гавьяат жүжигчин Дамдинсүрэн, Монголын үе үеийн бөхчүүд юм аа. Манай Гонгор зааны үндсэн мэх суганд сэжиж, хөл авах мэхийг өөрөөр нь заалган өвлөн авч мөн ч олон сайхан бөхийг өвдөг шороодуулж, түмэн цэнгэсэн төрийнхөө наадмын түрүүг авч, төрийнхөө соёмбот далбааг тойрч явлаа.

Барилдахаас гадна бие бялдрын хөгжил, бяд суухад Ханхын дамжлага баазад ачигч хийж байсан маань гол нөлөө болсон. Төрсөн нутгийн минь уул ус агаар намайг бөх болгосон. Мөн сайн барилдахад зайлшгүй нөлөөлсөн хүчин зүйл бол циркийн хүч тамирын дасгал минь байлаа. Ид залуу үедээ Буянт-Ухаад баярын тоглолт хийсний дараагаар шууд барилдан түрүүлж, баярын жагсаалд урлагын ажилтнуудаа төлөөлөн оролцож мөн л түүнийхээ дараа амсхийх чөлөөгүй барилдаж улсдаа түрүүлж байсныгаа одоо бодоход дурсгалтай санагддаг. Бөхөө магтаад, циркээ мартвал алдас болноо.
Аварга ер нь олон үггүй хэдэн үгийг хурдан бөөрөнхий хэлээр ярьчихаад их инээнэ, өөрийгөө магтах гэж үгүй, хаясан бөхөө биш унасан бөхөө л их магтаж ярина. Хор шар атаа жөтөө, эдэд шуналгүй гүндүүгүй нэгэн байсан сан.

-Монгол улсын арслан У.Мижиддорж: Би Дамдинтайгаа олон жил нөхөрлөсөн, олон наадмын тоосонд ч хамт явлаа. Хүн чанарын тухай ярих юм бол ховорхон заяах эр дээ, за гэвэл ёогүй, бид хоёр их тунасан сүүлдээ цолны ахиугаар аварга маань намайг олон амалсан. Бид чинь Дамдингаасаа бэргэж тойрч явсаар аргагүй таарч агуу хүчинд нь өвдөг шорооддог байлаа. Хүнийг муу хэлсэн хүнийг ёстой нэг нүдээрээ үзэхгүй, наг наг инээж шилэн хүзүүнээс нажигнатал атгаж их бяраа бидэнд гайхуулдаг, хүнтэй нөхөрсөг, найз олонтой даруухан, их л бүрэг хүн шүү дээ. Аваргатай эцсээ хүртэл юмаа дуустал барилдана гэж өөртөө зорилго тавиад очноо тэгээд юун тэр бодол нэг л мэдэхэд хуйлаад шидчихнэ биднээсээ гоц тасарсан бөх юм чинь аргагүй шүү дээ.

-Улсын хүндэт гарын даа С.Цоодол: Бид хоёр нэг оны цэрэг, сайн бөх, сайхан бөх гэвэл Дамдингаа л нэрлэнэ. Унасан, хаясан ч цэвэрхэн маргаад зогсож байхыг нь үзээгүй юм байна. 1961 он юмдаг улс хувьсгалын 40 жилийн ойгоор С.Цэрэн тэр хоёр үлдлээ. Аварга маань Цэрэнгийн хөлд орох гэсэн боловч цээжинд нь дарагдаж дөрвөн хөлөлсөн. Уг нь унаагүй юм шиг харагдсан. Гэхдээ өвдөг нь хүрсэн л дээ. Дамдингаас өөр хүн бол маргаад зогсчихно, тэгвэл манай хүн үгүй.

Энэ барилдааны үеэр ерөнхий хөлийн цэцээр их аварга Б.Түвдэндорж ажиллаж байсан бөгөөд Дамдинд “Чи унасан, наад өвдгөө хар” гэхэд Дамдин өвдөг рүүгээ нэг хараад гараараа илчихээд гүйж очоод тахимаа өгч байлаа. Сайхан жудаг юм шүү, хожим нь энэ тухай аварга дурсахдаа Түвдэн багш хэлээгүй бол би унаагүй гэж муухай зан гаргаж нөхрийг гомдоох байсан шүү гэж ярьж байж билээ. Аваргын энэ сайхан чанар ахмадаа хүндлэх дээд цолтны үгийг сонсодог сайхан занг одооны бөхчүүд өвлөж авмаар юм шиг санагддаг. Ид залуудаа шүд нь тачигнаад, учраа бөхөө хөөж байгаа нь нүдэнд одоо ч харагддаг юм.

Нилээн сүүлд дээ улсын наадмаар хүү Баяраагаа Мөнгөн арслантай шийдвэрлэх цолны даваанд барилдаж байхад нь бид нар “Аваргаа хүүдээ юм хэлээч” гэхэд яршиг, яршиг залуучууд өөрсдөө мэдэг гээд нуруугаа үүрээд алхчихсан юм. Хэрвээ бид нар байсан бол дэргэд нь очиж тэг ингэ гэж зааж сургаж амьтны дургүйг хүргэчих байсан даа. Үүнийг бичигч би аваргын ямар сайхан хүн чанартайг өөрийн биеэр үзсэн юмаа. Эхнийх нь манай бөхчүүдийн дунд гүндүүгүй сайхан зан, хүнд тусчаараа хүндлэгдсэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын аймгийн заан Дагвасамбуу гэж ах байлаа түүнийг бурхан болоход ажил явдал дээр нь хүндэтгэн ирж тэнгэрийн хүйтнийг ажирахгүй зуны шаахайтай зогсож байсан нь түүний хүн чанарыг илтгэнэ.

Тэгэхэд түүний жинхэнэ үерхдэг ирэх ёстой зарим нөхөд нь ирээгүй л байсан юм даа. Дараагийнх нь явдал бол даян аварга С.Цэрэнг бурхан болж эцсийн замд нь үдэх үеэр ах цолтой ах настай аварга ч гэсэн хөлд нь сөгдөн мөргөж адис авч байсан юм. Хүнийг хайрлаж нөхөрлөж чаддаг байсны нэг том гэрч энээ. Өөрийг нь бурхан болоход хичнээн их хүн цугласан гэж бодно. Түмний хайрыг даасан шиг дааж явсан бөх дөө.

-Дархан аварга хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат: Даньдгай (Дамдин аваргыг ингэж авгайлдаг) бид хоёр их “ходий” ах дүү хоёр шиг нөхөрлөсөн улс. Би улсын баяр наадамд ам авснаа хүртэл, тунах бөхөө ч ах аваргаасаа асуудаг байлаа. Хоёулаа “Хоршоолол”, “Соёл” нийгэмлэгийн бөхчүүд. Анх би аваргатай ингэж танилцсан сан. 1960-аад оны эхээр аварга Сүхбаатарын талбай дээгүүр хальсан цув өмсчихсөн нэгэн хүнтэй алхаж явна. Хүмүүс бүгд л эргэж хараад л тэр хөмсөг, хүзүү толгой байнаа байна тав алхаад л хүнтэй мэндлэх юм. Ийм сайхан бөх болох юмсан гэж би дотроо бодож явлаа.

Надад том жижиг их наадмуудад их түшиг болж явсан даа. Миний үлгэрлэн дуурайж тахин шүтэж явсан бөх ах нарын нэг бол яах аргагүй Дамдин. 1966 оны наадам үерийн жил шүүдээ төв цэнгэлдэх үерт автаад сүүлийн баридаануудыг “Алдар” нийгэмлэгийн спорт танхимд дуусгасан юм. Энэ үеэр би аваргатай дөрөвт үлдэж, аварга миний хоёр гарын шууны дээд талаас ханцуйдаж барьчихаад тавьдаггүй шүү, би муу арга хэрэглэж хивсний зах руу зүтгэж тавиуллаа.

Хоёр гар бадайрч гараа амрааж байж би хаялаа. Хэрэв цэнгэлдэх хүрээлэнд байсан бол би дуусахгүй юу. Мөн ч лувгар агуу амьтан шүү дээ. Би аваргаас та Зөвлөлтийн нэрт алиалагч Юрий Никулинтэй циркийн сургуульд хамт сурч байсан гэлүү гэхэд “Тиймээ, 1957 онд анх танилцсан тэр үед Октябрийн хувьсгалын 40 жилийн ой болж байсан үе Москвад 6 сар хамтарсан бэлтгэл хийлээ. Никулин 13, би 11 номерийн өрөөнд байрлана, бид хоёр халсан үедээ оросоор хамаагүй ярина ер нь хоёулаа ойлголцоно шүү. Намайг архинд 25 рубль өгч явуулна, хариулт нэхэхгүй би хармаалчихна. Би чинь хүнээс авбал өгөхөө мэдэхгүй, өгвөл авахаа мэдэхгүй тийм л буриад даа” гэж билээ тэгээд бодохоор сэтгэлдээ сүүдэргүй нэгэн байж дээ.

Гэргий Цэрэндулам: Бид хоёр цагаан төмөр ор, хоёр чемодантай айл гэр болж билээ. Манай өвгөн гоёж гоодно гэхгүй, ханийхаа буянаар олон сайхан хүнтэй уулзан учирч, газар үзэн нүд тайлж явлаа. Дамдин бид хоёр тавь гаруй жил амьдрахдаа бие бие рүүгээ муухай харж ам зөрж, гомдоох үг хэлж байсангүй. Нөмөр нөөлөг ихтэй энэ гэрийн ноён нуруу нь явлаа, одоо ч тэр сайхан ханийхаа нүүрийн буянг үр хүүхэд бид нар нь эдэлж сууна даа.

Нэгэн амьсгаагаар тайлбарлуулдаг нэрт авaргын хөргөө өндөрлөе. Уйлганы их аваргын алдар цолоо дуудуулсан их наадмын дэвжээнд Монгол бөхийн удам тасрах учиргүй.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 4:45 pm

Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Шавь минь түрүүлэхэд өөрөө түрүүлснээс илүү баярлалаа

-Бөхийн барилдаанд шинэ залуу бөхчүүд их одтой байна. Ялангуяа таныг тавын даваанд арай ч уначихгүй байх гэж бодож байсан шуу?
-Ноднин Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дөрөвт үлдсэн. Ер нь томхон барилдаанд дөрөвт үлдээд байгаа шүү дээ. Миний хувьд наадмаар бэлтгэл сайн хангагдсангүй. Хуучин бэртэл гэмтэл сэдрээд хориод хоног эмнэлэгт хэвтсэн. Бүрэн хэмжээний бэлтгэл сайн хангагдаж чадсангүй. Балиашигууд нутгийнхан барилд гээгүй бол хуучин гэмтэл сэдрээд байсан учраас барилдахаа больдог юм билүү гэж бодож байлаа.

-Энэ жилийн бөхийн өнгө ямар байна. Танай галаас арслан төрлөө. Сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Энэ жилийн бөхийн өнгө сайхан байна. Олон залуучууд сайхан барилдсан. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн бэлтгэл сайн байна. Манай хүүхдүүд ч сайн барилдлаа. Манай шавь Д.Мөнхбаатар Ж.Баяржавхлан хоёр заан цолоо баталж сайхан барилдаж нэг нь түрүүллээ. Багшийн хувьд шавь нь түрүүлэх шиг сайхан баяр хаа байх вэ. Өөрөө түрүүлснээс илүү баяртай байна. Улсын баяр наадамд түрүүлсэн шинэ арслан Д.Мөнхбаатар намайг Хөвсгөл аймагт явж байхад аав нь бөх болгож өгөөч гэж авчирч танилцуулсан. Би тэр үед “Алдар” нийгэмлэгт бэлтгэл хийж байсан. Тэгээд миний шавь болсон юм шүү дээ.

-Өмнөх улсын барилдаанд том цолтой бөхчүүд маань тогтвортой барилддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд наадмын таавар будилаантуулсан шинэ залуу бөхчүүд хүч түрэн орж ирэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ нь төвлөрсөн барилдаан их явагдаж бөхийн сургуулиуд ихээр байгуулагдаж байгаатай холбоотой. Мөн сүүлийн үед аймгууд бөхийн гал байгуулж байнга дэмждэг болжээ. Байнга бэлтгэлтэй байлгаж cap болгон бөхчүүдийнхээ бэлтгэлийг чангаруулж амжилт үзүүлэх тохиолдолд нь тамирчдаа урамшуулдаг амжилт гаргах нөхцөл бололцоог нь хангаж өгдөг зөв тогтолцоо руу шилжээд байна. Хамгийн гол нь аймгийн галууд монгол үндэснийхээ бөхийнхөө уламжилж ирсэн ёс жудаг, хүн төлөвшүүлдэг арга сургуульд нь их анхаарч хөгжүүлж байгаа нь их зөв зүйтэй зүйл юм. Үнэхээр залуучуудын бэлтгэл сайн байна. Дөрвийн даваанд л гэхэд олон цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. Барилдаан их нягт ширүүн өрсөлдөөнтэй боллоо.

-Бас таныг энэ жил Хэнтий аймгийн бөхийн гал байгуулсан гэж сонссон юм байна?
-Хэнтий аймгийнхаа залуучуудыг цуглуулаад “Сүүж” уулын амралтанд бэлтгэл хийлээ. Намраас “Аварга” дээд сургууль дээрээ байнгын бэлтгэл сургуулилтанд хамруулна. Мөн энэ жил анх удаа Хэнтий аймгийн “Сэцэн хааны гал” үүсгэж байгууллаа. Нутгийхан маань хотод улсын наадмаар морио уралдуулахад их хүндрэл бэрхшээлтэй байдгаас төвөгшөөгөөд уяачид маань олон хурдан хүлгээ төрийхөө баяр наадамд тоосыг нь өргөж чадахгүй бэрхшээлтэй байсан. Тийм учраас алдарт уяач Буяндэлгэр ах, “Хангай” компаний захирал Ганбат нар бусад нутгийн олон түмэн Хүй долоон худагт энэ жил морины анхны шавыг тавьж Хэнтий аймгийн туг сүлдийг ёслол төгөлдөр залсан. Манай уяанд Хэнтийгийн олон хурдан хүлгүүд ирснээс гавьяат малчин Цэрэндорж гуайн халзан азарга нь сайхан уралдсан.

-Ноднингийн даншиг наадамд таны морь айрагдсан байх аа?
-Миний бор азарга айрагдсан. Их бүсийн уралдаанд айрагдсан морьд Хархоринд болох “Их хурд”-д оролцох эрхээ авсан. Бор азаргаа “Их хурд”-д уяна гээд сая уралдуулсангүй.

-УИХ-ын гишүүн гээд их ажилтай байдаг. Тэгвэл морь уяна, барилдана гээд энэ их ажлыг амжуулах гэж хэцүүддэг байх даа. Ер нь ингэхэд таны мал хэдий хэрийн тоо толгойд хурч байна вэ?
-Морио өөрөө уяахаас илүү нутгийнханаа төрийн их баяр наадамд оролцох боломжийг нь гаргаж өгч байгаа юм. Манай нутагт хүргэн ах дүү нар маань миний морьдыг уядаг. Би чинь түмний хүн шүү дээ. Тиймээс түмэн олон ах дүү нар маань надад өгсөн хурдан сайхан хүлгүүд байна. Надад аав ээжээс уламжилж ирсэн хэдэн мал бий. Адуу гэхэд 300-400 гаруй байх шив. Хонь нэлээн олон бий.

sonin.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 4:47 pm

Монгол Улсын арслан Д.Мөнхбаатар: Багшийн маань олон түрүү авсан “Сүүж” уул ээлээ өглөө

Улсын наадмын түүхэнд одоогоос олон жилийн өмнө давтагдаж байсныг эргэн санагдуулсан ховорхон наадам боллоо. Харин тэрхүү түүхэнд бичигдэх наадмын манлай болж Хөвсгөл нутгаас 38 жилийн дараа МУ-ын арслан цол хүртсэн Д.Мөнхбаатартай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Хөвсгөл аймгаас 38 жилийн дараа МУ-ын арслан төрлөө. Мөн цагдаагийн хошууч цолоор энгэрээ мялааж давхар давхар баяр тохиолоо. Энэ жилийн наадмын сэтгэгдлээсээ ард түмэнтэйгээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд суугаа ээж, ах, дүү, нагац, авга, найз нөхөд, цагдаагийн хамт олон нутгийнхандаа маш их хайртай шүү гэдгээ уламжилж хэлмээр байна. Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо. Бөхийн буян заяа түшиж түрүүллээ. Сэтгэл их өндөр байна. Хөвсгөл нутгаасаа Бээжин арслангийн дараа төрж байгаа шинэ арслан нь боллоо.

-Арслан болсон энэ баярт мөчид бөхийн спортод хөтөлж оруулсан анхныхаа багшийн талаар дурсахгүй юу?
-Анх намайг бөхөд хөтөлж оруулсан хүн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Багш маань намайг 17 настай байхад хотод авчраад “Аварга” дээд сургуулийнхаа оюутны байранд оруулж бэлтгэл сургуулилт хийлгэж байсан. Тэгэхэд багш маань Гансүх, Жаргалсайхан бид хэдийг өөрөө хөдөөнөөс хотод авчирч байлаа. Манай нутгийн Батбаяр ах биднийг хооллож ундалж байсан. Тухайн үед юу ч мэдэхгүй хөдөөний хэдэн хүүхдүүд ирж билээ. Өдий зэрэгтэй яваа минь багшийн маань ач шүү дээ.

-Та зүлэг ногоон дэвжээнээ хэдэн жил зодоглож байна. Энэ жил “Сууж” уулын амралтанд бэлтгэлд гарсан гэсэн. Танд их ээлээ өгчээ?
-Би 2001 оноос хойш барилдсан. Дунд нь хоёр жил орчим завсарласан. Энэ жил “Сүүж” уул надад их ээлтэй байлаа. Анх барилдаж эхэлсэн цагаасаа хойш л энэ ууланд бэлтгэлд гарсан. Б.Бат-Эрдэнэ багшийнхаа олон жил түрүү авсан газар сайн барилдаад амжилт гаргахгүй ч гэсэн “Сүүж” ууланд гараад хийморио сэргээе гэж боддог байсан. Үнэхээр энэ уул миний хийморь лундааг сэргээж улсын том цолонд хүргэлээ.

-Та барилдаж эхэлснээсээ хойш бөхийн дэвжээгээ олон удаа сольсон. Энд ямар шалтгаан байсан бэ?
-Би эхлээд “Хүч” нийгэмлэгийн дэвжээнд барилдаж байгаад сүүлдээ “Шим групп”-ийн нэр дээр барилдах болсон.

-Та харцага Ганхуягтай дотны найзууд. Бас таны бөхийн сайн зөвлөгч чинь гэдэг?
-Харцага Ганхуяг ах маань надад маш их зөвөлгөөг өгч байсан. Бид хоёр бие биенээ ойлгодог болоод нэлээд хэдэн жил болж байна даа. Миний дотны сайн найз, нутгийн сайн ах төдийгүй бөхийн дасгалжуулагч багш гэж хэлж болно.

-Удахгүй Хөвсгөл аймагт Хангайн бусийн том даншиг наадам болно. Бас арслан цол хүртлээ. Нутгийнхандаа их том бэлэгтэй очих нь дээ?
-Тийм ээ. Хөвсгөл аймагт маань Хангайн бүсийн их том наадам болно. Нутгийн ард түмэн уул, ус минь намайг арслан цолонд хүрэхэд түшсэн гэж боддог.

-Зүлэг ногоон дэвжээнээ бөхөд хайртай ард түмнээ олон жил баясгаж уран мэхийг уралдуулан барилдаж яваарай гэж хүсэн ерөөе.
-Баярлалаа.Та бүхнийхээ итгэлийг алдахгүй барилдаж түмэн олноо баясгаж явах болно.

sonin.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 12 guests