НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bakhdal » Wed Oct 22, 2014 10:48 am

Болдгэрэл wrote:2 жилийн өмнө Дундговьд түрүүлж, хурц арслан болсон Баяржавхлан ах МҮБХ-той шүүхдэлцээд, асуудал дээд шүүх дээр яваа. Хурал нь энэ сарын 28-нд болох сурагтай байлээ. Ямар шийд гарах нь их сонин байна. Жавхаа ахын яриагаар бол хурц арслангаас бусад бүх цолтнууд нь цолоо авах 100 хувь боломжтой гэсэн. Харин хурц арсланг авах гэхээр хуульд байхгүй. Тиймээс гацчихаад байгаа юм билээ. Хөвсгөлд үзүүрлэдэг Бадамсамбуугийн Ганхуяг бол хоёр удаа найм давсан, тиймээс эрэмбэнд зургаад байх ёстой гэдэг үндэслэлээр бас шүүхэд өгчихсөн байгаа. Хуулинд аймгийн баяр наадамд 8 давсан бөхөд аймгийн арслан олгоно гэчихсэн байгаа. Ер нь энэ бүхэн МҮБХ ажлаа хийхгүй байгаатай л шууд холбоотой. Эртнээс энэ бүх асуудлыг шийдээд шинэ хуулийн төсөл өргөн барих байсан юм


Ерөнхийдөө тоогоо зөрчсөн учраас наадам бүхэлдээ хүчингүй бол хуулийн заалт байгаа. Хуулиар хэсэгчлэн хүчингүй болгох, хэсэгт нь цол олгох гэсэн асуудал байдаггүй юмаа. Тэгэхээр бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргана гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
Учир нь манай шүүх хуулинд үндэслэж шийдвэр гаргадаг.

Бас нэг асуудал. Болохгүй байгаа асуудал бүрийг бөхийн холбооруу чихэх хэрэггүй ээ. Тухайлбал ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БӨХИЙН ХОЛБОО өргөн барьдаггүй юм. Хуулийн төслийг үндсэн хуулиар эрх олгогдсон 3-хан /Ерөнхийлөгч, Засгийн Газар, УИХ/ сүбъект санаачилж, өргөх барих эрхтэй байдаг. Тэгэхээр бичхээсээ өмнө жаахан бод, унш, судал

Тэгэхээр бөхчүүдээр улс төрийн сурталчилгаа хийдэг /Улсын Их Хурлын гишүүд/, хуулиа мэдэхгүй аймгуудын засаг дарга нартай л хариуцлага тооцох хэрэгтэй. Харин ч бөхийн холбоо хууль хэрэгжүүлэх гэж, хууль бус зүйлтэй тэмцэж л байна л да. Гэхдээ чадал нь хуулиар хязгаарлагдаад байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Wed Oct 22, 2014 12:22 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:26 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Wed Oct 22, 2014 12:24 pm

...
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:31 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Thu Oct 23, 2014 12:37 pm

Монгол улсын шинэ начин Чулуунбаатарын Батчулуун: Начин ахынхаа зодгийг өмсөн барилдаад начин болсондоо их баярлаж, бэлгэшээж сууна



Шинэ цолтон булангийнхаа зочноор Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав дэвжээ, Багануур ХК-ны бөх, улсын начин Ч.Батчулууныг урьж ярилцлаа.

Начинг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний заряткаа хийж байхад нь зорьж очсон юм. “Шөнө хөдөөнөөс ирлээ. Ээжийнх маань хотоос 100 гаруйхан км зайтай. Үе үе ээж рүүгээ давхиж очоод ирдэг. Ах эгч дүү нар бүгд тусдаа гарсан. Ээж маань ганцаараа болохоор хааяа зав гаргаж очиж туслахгүй бол болохгүй байна" гэсээр начин яриагаа эхлэв.

Мөн “Манай хөдөөнийхөн чинь бие биенийхээрээ орж гарахаа бүр больжээ. Уг нь айл саахалтын хүмүүс нэгнийхээрээ ороод хол ойрын сонин сайхан хөөрөлдөөд, танай мал тэнд энд байна шүү гээд сураг ажиг дуулгаад сайхан л байдагсан. Одоо хотынхноос ялгаагүй гэр гэртээ зурагт үзээд бүгчихдэг болсон байна. Энэ ч бас буруу шүү” гэж хуучлахад нь санал нийлж суув.

Зөвхөн бидэнд л байдаг монгол ахуй, зан заншил, ёс суртахуун маань бага багаар алдагдаад л байх шиг санагдсаар...

-Юуны өмнө Монгол Улсын начин цол авсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-За баярлалаа.

-Чамгүй олон жил барилдаж байж улсын цолд хүрлээ?

-Улсын наадамд таван жил барилдаад зургаа дахь жилдээ цол авлаа.

-Гуч гарч байж улсын цолд хүрнэ гэдэг энэ цагт бас цөөхөн л тохиох завшаан юм даа?

-Би 33-тайдаа цол авлаа. Ер нь 30 гарч байж цол авсан бөх ховор талдаа л даа. Завханы Бадамдорж, Дорнодын Цогзолдорж гээд цөөхөн бөх хожуу цол авсан байдаг. Ер нь цолны төлөө олон жил зүтгэсэн л дээ. Ямар ч байсан бодож мөрөөдөж явсан цолоо авлаа, маш их баяртай байгаа.

-Тэр мөрөөдөлд хүрэх агшин мөн ч сайхан байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Бас л огшиж байна лээ. Нүдний нулимс гарчих гээд л... Гэхдээ арай уйлаагүй ээ.

-Тавын давааны барилдаан их хүнд барилдаан болсон байх аа. Хэдэн ч удаа барьц сонгов доо, та хоёр?

-Сайнбаяр заан бол сайн бөх юм. Дээрээс нь олон жил барилдаж байгаа туршлагатай. Жилийн жилд шөвгөрчих гээд байдаг бөх. Надаас хүссэн барьцаа авчих гээд л...

Би бас цол авах гол зорилгынхоо босгонд ирчихсэн, хаяхыг л бодно. Тэмцэл нэлээн өрнөсөн шүү. Сайхан ч барилдаан болсон. Гар их цуцсаан. Ямар ч байсан тэсч байгаад л давсан даа.

-Давбал улсын цол... гээд бодохоор байгаагаасаа байхгүйгээ хүртэл бүх л зүйлээ шавхахыг бодно биз дээ?

-Зарим хүмүүс барьц сонгохоор их амархан давчихдаг гэж бодоод байдаг. Ялангуяа том биетэй мань мэтийг өрсөлдөгчөө өргөөд л тавьчихна гэж боддог шиг байгаа юм. Гэтэл одоо ямар ч бөх тэр барьцыг яаж хамгаалахаа сайн мэддэг болчихсон. Жижиг биетэй бөх нь хамгаалж үлдээд давчих магадлал их болсон.

-Яг хэдэн удаа барьц сонголцсон билээ?

-Гурав, гурав. Зургаан удаа барьц сонгосон. Би яахав, арал чацныхаа жаахан илүүгээр давсан болов уу. Тэрнээс биш заан лут байсан шүү. Сайн бөхөөр тав давсандаа л маш их баярлаж байгаа. Бас барилдаж байх үедээ үзэгчдийн дэмжлэгийг их мэдэрсэн шүү.

Тэр ч надад нөлөөлсөн болов уу. Намайг барьцаа алдангуут л олон хүн “өө,өө” гээд л харамсаж байгаа нь дуулдана. Зааныг ч бас олон хүн дэмжиж байсан. Тэгэхэд “Би тийм сайн ч бөх биш дээ. Гэхдээ олон түмэн ийм сайхан дэмжиж байхад даваад цол авчих юмсан” гэж бодоод мэрийсээн.

Давчихаад начин боллоо гэхээс илүү хүчтэй өрсөлдөгч давлаа даа гэдэг бодол хамгийн эхэнд төрсөн. Тэгээд ойрхон зогсож байсан улсын харцага Л.Бадарч ахаас “Би давсан биз” гээд асуусан, давсаан, давсан л гэж байна. Яг дээр нь унаснаа мэдэж байсан ч баталгаажуулж авч байгаа хэрэг л дээ.

-Та хоёр өмнө барилдаж байсан уу?

-Зааны барилдааныг харж байснаас биш ёстой барилдаж байгаагүй юм байна лээ. Наадмын өмнө намайг авах магадлалтай хүмүүсийг тооцоход Сайнбаяр заан орж байсан л даа. Гэхдээ авахгүй ч байж мэднэ гэсэн бодол түлхүү байсан. Тэгээд л барилдсан даа.

-Та хоёрыг барьц тавилцах чөлөөнд нутгийн чинь бөхчүүд нэлээд зөвлөж байгаа харагдсан. Юуг голлож хэлсэн бол?

-Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй нутгийн бөхчүүд талбай руу хүрээд ирсэн, бүгд л зөвлөж байлаа. Зүүн талд нь сонгож болохгүй шүү гэж их хэлсэн.

-Сайнаа заан зүүн талдаа эвгүй юу?

-Зааны давуу тал. Зүүн талдаа хутгана, тахимдана. Ах нарынхаа хэлснээр барилдсан. Сүүлд нь үг сайн сонссон гэж магтаж байна лээ /инээв/.

-Дөрвийн даваанд бас чанга учраа таарсан байсан?

-Тэгсэн. А.Цацабшир харцага бид хоёр 90 жилээр бас дөрвийн даваанд таарсан. Гарангуутаа би хөөж яваад элэг бүс, сэнжиг авахын өмнө давхар хамуулан унаж байлаа. Энэ жил харин би барьц сонгуулаад араар нь хашиж мордоод давсан.

Бид хоёр чинь арал чацаар ойролцоо. Би жингээр арай илүү байх. Тэр өндөр хүнд барьц сонгуулах бас эвгүй л дээ. Тухайн үед би гайгүй мэдэрч барилдаж чадсан болохоор давсан гэж бодож байгаа. Харцага бас сайхаан. Уначихаад тахимаа өгөхдөө “За өвгөөн, хүссэн цолоо аваарай” гэхэд нь их сайхан санагдсан.

-Та өмнө цэргийн арслан болохдоо 100 хувь итгэлтэй байсан гэж хэлсэн байдаг. Энэ жил улсын цол авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-/инээв/. Мэдээж 100 хувь итгэлтэй байсан. Ер нь тамирчин хүн амжилтын төлөө итгэлгүй, өөрийгөө зориулахгүй бол юунд ч хүрэхгүй шүү дээ. Хэрвээ миний бэлтгэл дутуу байна, би муу байна гэж бодоод байх юм бол барилдаан гардаггүй юм билээ.

Өмнө надад улсын цол гэхээр их л хол, хэцүү санагддаг байсан бол энэ жил тав давчихаад явж байхад гайгүй санагдсан.

-Тэгэхээр та өмнө цол авна гэсэн итгэл бага байсан гэсэн үг үү?

-Ер нь итгэл ч, туршлага ч дутуу байсан юм байна лээ. Өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадахгүй, ихэвчлэн сэрвүү барьцнаас унасан байх жишээтэй. Хамгийн гол нь сэтгэлзүй байдаг юм байна. Уначихвал яана... гэж бодолгүй унасан ч надад алдах юм байхгүй гэсэн сэтгэхүйгээр л барилдсан.

Бид заалны барилдаанд хамаагүй л барилддаг шүү дээ. Тэрэн шигээ л барилдчих ёстой юм байна. Цол бодож нервтэх шал дэмий юм билээ. Хоёрын даваанд ч барилдаан гарахгүй байгаа юм чинь.

Би ноднин хоёр дээр Д.Энхбаяр арслантай барилдахад “За хоёр давчихвал, гуравт яах бол, дөрөвт яах бол” гээд их олон юм бодож гарсан. Наадмын өмнө бүр хэцүү шүү дээ. Бэлтгэл дээр эргэж ирсэн хүн болгон шахуу “За энэ жил л цол авахгүй бол болохгүй шүү” гээд хэлнэ.

Тэр нь бидэнд айхтар хүнд дарамт, нерв болж тусдаг. Тэр бүхнээс өөрийгөө чөлөөлж өгөх хэрэгтэй юм байна лээ. Энэ жил би зөвхөн урдах даваагаа л бодож барилдсан.

-Зургаагийн давааны барилдаан хэр болсон бэ?

-Ганбаатар гарьдтай барилдсан. Бид хоёр өмнө олон барилдсаан. Уг нь золгоод барилдчихъя гэсэн бодолтой гарсан. Гарьд ч үнэхээр сайн байна лээ. Би яахав, тав давчихсан. Сэтгэл нэлээд хөөрөлттэй.

Тав дээр хүнд барилдаан хийсэн болохоор тийм амархан сэргэж чадаагүй. Дээр нь миний гар нэлээд муудчихсан байна лээ. Барьж чадахгүй зүгээр л илээд байгаа юм чинь... Надад харамсах юм байхгүй ээ. Авах цолоо авчихсан. Дахиад олон наадам байна. Одоо цолоо баталж, ахиулахын төлөө сайхан барилдана л гэж бодож байгаа.

-Хүмүүс таныг “Наад зах нь улсын заан байхаар бөх” гэж ярьдаг юм билээ. Энэ нь таниас дахиад илүү зүйл нэхээд байна аа гэсэн үг биз дээ?

-/инээв/. Тэр бол ард түмний зүгээс өгч байгаа урам юм даа. Хэрэв начин болчихвол энэ заан байхаар бөх гээд, заан болчихвол арслан аварга болох бөх гэх жишээний. Гэхдээ мэдээж цаашаа цол ахихыг бодолгүй, хүсэлгүй яахав.

Хэдийгээр жаахан оройтож цол авсан байж болох ч цаашдаа дахиад хэдэн жил сайхан барилдчих нас байна, нөөц боломж ч байгаа гэж боддог. 40 хүрсэн ч сайхан, сайхан барилдаж байгаа бөхчүүд олон байна шүү дээ.

Дооёо гарьд, Рагчаа гарьд, Ду.Батбаяр начин гээд л... Бэлтгэлээ сайн хийгээд сайхан барилдана л гэж бодож байна. Түрүүчийн долоо хоногоос бэлтгэлдээ орсон байгаа.

-Сая Гиннесийн ойн барилдаанд бас сайхан барилдлаа. Шинэ цолтойгоо анх гарав уу?

-Наадмаас хойш хөдөө сумдын наадамд бараг 15-16 удаа барилдсан байх шүү. Бөхийн өргөөнд бол сая анх удаа гарлаа. Түрүү бөхтэй сайхан барилдаад л уналаа. Арслан сайн байна лээ.

-Улсын начин гээд дуудуулаад барилдахад ямар байна?

-Цолны ялгаа мэдрэгдэлгүй яахав. Олон жил хөлс хөдөлмөрөө зориулж явсаных цолд хүрээд улсын начин гээд дуудуулж байхад сайхан л юм байна. Зун хөдөө байхад хүн намайг “начин” гэж дуудаад юм яриад байхад нь би анзаарахгүй өөр тийшээ хараад хөглөсөн шүү /инээв/. Цолондоо дасаагүй. Одоо бол арай өөр өө.

-Анх улсын цолтойгоо ямар наадамд барилдсан бэ?

-Бүрэн сумын 90 жи­лийн ой долдугаар сарын 14-нд болсон билүү дээ. Тэнд анх улсын цолоороо дуудуулж барилдаад түрүүлсэн. Сайхан л юм билээ. Бүрэнгийнхэн ч бас цол аваад анх манай суманд ирж барилдлаа гээд баяртай байсан.

-Танай сумынхан бол бүр их баяртай байна уу, шинэ начинтай болсон гээд?

-Тэгэлгүй яахав. Манай Баяндэлгэр, Багануур хоёр чинь бараг нэг сум гэсэн үг. 12-ны оройноос эхлээд надруу байнга залгаастай, уулзах нь уулзаад баяр хүргэцгээсэн. Нутгийн минь олон бараг надаас илүү энэ цолыг хүсч байж дээ гэж бодоход бүр сайхан байсан.

Манай сум чинь түүхэндээ улсын цолтой бөх байхгүй. 5-6 аймгийн хурц арслантай. Тэр ах нар маань хүртэл өөрсдөө ирж надад баяр хүргэсэн их том хүндэтгэл санагдсан. Анхных нь болоод ч тэрүү их л баярлацгаасан даа.

Бас аав, ээж хоёрын маань нутгийнхан бөөн баяр. Ээж минь Хэнтийн Цэнхэрмандалынх. Бүх ах дүүс нь нутагтаа байдаг. Аав маань Говь-Алтайн Тайширынх. Тэндээс бас ах дүү нар маань утасдаад “Манайхан удамдаа анх удаа улсын цолтонтой боллоо” гээд баярлаж хөөрч байсан.

Ингээд зогсохгүй хаа хамаагүй Увс, Завханы таньж мэдэхгүй хүмүүс ч баяр хүргэж байна лээ. Тэгэхээр их л олон хүн намайг цол аваасай гэж дэмжиж, хүлээж суусан юм байна. Энэ цолыг би авсан болохоос ард түмний цол юм байна шүү гэж бодож, сүслэж байгаа даа.

Сүүлийн үед манай аймаг чинь бөхийн дэвжээ байгуулаад хамтарч цугларч бэлтгэл хийгээд сайхан байгаа. Дэвжээтэй болсоноос хойш Ок начин нэг, Батмөнх хоёр, би нэг шөвгөрлөө. Гэрэлт-Од начин, Бадам-Очир начин гээд ах нар маань сэтгэл их өндөр байх шиг байна лээ. Олон жил шөвөггүй явж байгаа аймаг олон л байгаа биз дээ.

-Танайхан чинь бэлтгэлийн сайхан баазтай болсон биз дээ?

-Тэгсэн. Бусад аймгийн дэвжээд яг тийм өөрийн гэсэн бааз одоогоор байхгүй л болов уу. Их сайхан тохижилттой газар бий. Одоо спорт заал нь баригдчихвал болох гээд байгаа юм. 100 хувь бөхчүүдийн мэдэлд байдаг.

Дуртай үедээ очоод бэлтгэл хийх боломжтой. М.Энхболд ах маань өөрөө санаачлага гаргаж нутгийн ах нар дэмжээд ийм сайхан дэвжээтэй болгож өгсөнд бөхчүүд маань их баяртай байгаа.

-Наадмын бэлтгэл энэ жил ямархуу байсан бэ?

-Сайн байсан шүү. Жилийн ерөнхий бэлтгэл сайн байх чухал л даа. Өвөл, хавар сайн ч барилдсан. Аймаг цэрэгт нэг гарна, улсын цолтнуудын барилдаанд бас барилдана. Ингэхээр бараг барилдаанаараа бэлтгэл хийчихэж байгаа юм.

-Цэргийн наадмаар Дашийг бараг давж яваад л уначихсан. Тэр бас их сонин барилдаан болсон шүү?

-Уг нь яг л дээр нь унаж явсан газар л даа. Нидэрээд яахав гэж бодоод хөндийрсөн чинь цээжин дор эргээд, босоод ирдэг юм. Миний алдаа л даа. Даш сайхан барилдаад цэргийн харцага болоод зун аймагтаа арслан болсон байна лээ.

Олныг баясгасан сайхан барилдаан болсон байх аа /инээв/. Уг нь би дахиад түрүүлчихье гэж бодож байсан.

-Аймгийн наадамд ч олон шөвгөрсөн дөө. Анх хэдтэйдээ аймагт барилдсан юм бэ?

-Өө, олон, олон. Би чинь 25-тайдаа анх аймгийн заан цол авч байлаа шүү дээ. 22-той сумын заан болсон.

-Тэгвэл цолнуудаа ер нь аажуу аваад яваа хүн юм байна даа?

-Тийм байна. Гэхдээ багадаа өсвөрийн улсын аваргад ороод, эхний аравдугаарт багтаж байсан үе бий. Аав минь эрт өөд болсон. Тэгээд ээж, хэдэн дүү нартаа тус дэм болох гээд сургууль соёлын мөр хөөлгүй, хөдөө хэдэн малаа хараад хэсэг байсан.

Ийм учиртай. Намайг цэрэгт яваад ирсний дараа 2001 онд хотоос Намшир багш, Өвгөнхүү харцага, Ганзориг багш гурав очиж авсан. Намраас нь чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэллээ. Хүүхэд байхдаа бас чөлөөтөөр бага сага барилддаг байсан юм.

2003 онд сумынхаа 80 жилээр сумын заан цол авсан. Нэг ах маань надад нас гэдэг чинь зүгээр л тоо байхгүй юу гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Бас Өвгөнхүү харцага “Би 23-тайдаа их спортоор хичээллэж эхэлсэн хүн” гэж ярьдаг юм.

Тэрнээс хойш өчнөөн л тэмцээн уралдаанд орж, сүүлдээ шавь нар бэлдэж бас хичнээн удаж байгаа билээ, тийм ээ? Тэгэхээр нас бол зүгээр л тоо юм. Хамгийн чухал зүйл сэтгэлзүй гэж ойлгосон.

-Гэртээ нэлээн олуулаа өссөн гэж дуулсан шүү?

-Манайх чинь бүр 12-уулаа шүү дээ. Дээрээ таван ах эгчтэй, дороо таван дүүтэй, дунд хүү нь. Олуулаа байх гоё шүү дээ, бужигналдаад.

-Бусад нь барилдахгүй байна уу?

-Барилдахгүй байна аа. Эрэгтэй нь гурав. Нэг ах, нэг эрэгтэй дүү бий. Дүү маань уг нь сонирхолтой. Барилдах гэхээр нэг л болохгүй байна. Тэгэхээр нь би “Хэрэггүй. Бэртэл гэмтэл авчихвал хэцүү. Зүгээр бөхөө үзээд, дэмжээд явж бай” гээд байгаа. Ах, эгч нарын хүүхдүүдээс барилдах байх аа.

-Ер нь бяралхаж барилдаад байгаа харагддаг?

-Мэдэхгүй ээ /инээв/. Бодвол бяртай юм байлгүй, хүмүүс л бяралхаж барилдаад байна гэдэг юм. Бяр байгаа бол тэрийгээ гаргаж л барилдалгүй яахав.

-Жин нэлээн нэмсэн үү?

-Нэмэгдэж байна. Жилд 5-6 кг нэмэгдээд, тал нь бэлтгэлээр алга болоод, тал нь үлдээд байх шиг байна. 2006 оноос хойш нэлээд нэмэгдсэн шүү. Барилдахаа болихоороо жингээ сайн хасна л даа.

-Одоо өндөр, жин яг хэдтэй байна аа, багын л өсгөлүүн байв уу?

-Өндөр 189 см, жин 152-153-тай байна. Багадаа ангийнхаа өндөр банди нарын л тоонд ордог байсан.

-Ямар мэхийг голлож хийдэг вэ?

-Би чинь дархан мэхгүй хүн шүү дээ /инээв/. Биеэ зөв суллаад, алдааг нь харж байгаад ихэнхдээ хүний мэхийг дагуулж л юм хийдэг юм уу даа. Нэг их айхтар тонгороод, хөмрөөд, хутгаад гэх мэтийн сонгодог мэх хийхгүй. Гэхдээ бас зүгээр зогсоод байхгүй.

-Багадаа бөхөөс өөр зүйл хүсч мөрөөдөж байв уу?

-Жолооч болно гэж боддог байсан. Арай томхон болоод бөх үздэг, сонирхдог болоод ирэхээрээ яалт ч үгүй “Бөх л болъё” гэж боддог болсон. Манай нутгийн бөх, аймгийн арслан Загдсүрэн гэж ах бий. Надад бөхийн гараа дэвээ, шаваа анх заасан хүн л дээ.

Бага байхдаа
-Одоо өндөр, жин яг хэдтэй байна аа, багын л өсгөлүүн байв уу?анх тэр ахын сургийг сонсоод олж хараагүй байж л “Тэр ах шиг гоё бөх болох юмсан гэж...” боддог байлаа. Тавдугаар ангид байх жилээ намар ахтайгаа хадланд гарлаа. Овоолчихсон өвсийг би 2-3 сэрээддэг байхгүй юу. Бухал биш шүү дээ. Надад бол их л том санагдаж байгаа юм.

Тэгсэн нэг их гоё дөрвөлжин биетэй залуу ирээд сэрээ авснаа өнөө их өвсийг минь ганцхан хатгаад шидчихсэн. “Пөөх ямар бяртай, мундаг хүн бэ” гэж бодож байлаа. Ахтай минь жаал бөх ярьж байгаад явахаар нь ахаасаа асуусан чинь “Загдсүрэн гэдэг бөх чинь энэ шүү дээ” гэж байна. Тэр өдрөөс хойш өнөө Загдсүрэн ах шиг бөх болох хүсэл бүр ассан даа.

Тэгэхэд Загдсүрэн ах хүрэн сийрсэн малгай өмсчихсөн явсан. Би гэртээ ирээд “заавал тийм малгай авна” гээд зүтгэчихсэн. Намар сэрүүнд сийрсэн малгай өмсөх хүн байх уу? Тийм байхад заавал авна гэж нэхээд л, би тийм эрх байсан ч юм уу, аав ээж хоёр минь яалт ч үгүй авч өгдөгсөн.

Тэр хүнээс үүдэлтэй бөх болох мөрөөдөл минь цааш хөгжөөд яваад байсан байна л даа. Начин болсныхоо дараа өнөө ах дээрээ очоод нөгөө малгайны түүхийг ярьсан чинь “Чи ямар сайн мэдэж байна аа. Надад нээрээ тийм малгай байдаг байсан” гээд инээж байна лээ. Ер нь бөх болъё гэж зүгээр нэг бодох биш, бүр шимтэн дурлах, бүр хайрлах ёстой юм билээ.

Хэрвээ би бөхөд тэгж дурлаагүй бол өнөөдөр огт өөр ажил мэргэжлийн, хэн ч таньж мэдэхгүй нэг нөхөр явж байх байсан. Би азтай, азтай. Ингэж бөхөд дурлаж, бөхөөр барилдаж, сайхан цол аваад явж байгаа нь миний дээдийн хувь гэж боддог.

-Начин дуу хууранд хэр вэ?

-Байхгүй, байхгүй. Дуунд ёстой явахгүй. Дугараа ирэхээр дуулж чадахгүй, харин айргаа уучихъя л гэдэг юм.

-Айраг сайн уух уу?

-Айрганд их дуртай. Бэлтгэл эхэлчихсэн үед уухаар бие жаахан сулраад байдаг гэм бий. Тийм болохоор наадмаас хойш есөн сар гартал л жаал уух юм даа. Нээрээ нэг сонин юм ярих уу? Би чинь энэ жил начны зодог өмсөж начин болсон хүн шүү дээ.

-Тийм үү. Хэний зодгийг өмсөө вэ?

-Цэргийн наадам дээр зодог маань жаахан сэмэрчихсэн байсан чинь Даш бүр ураад хаячихав аа, хөөрхий. Наадмын өмнө зодгоо солих гэсэн чинь зодог хийх газар олдоогүй. Бүгд захиалгатай гээд.

Тэгэхээр нь нөгөө урагдсан зодгоо ширсэн чинь нэмэргүй, дахиж задрах гээд байна. Тэгсэн манай Гэрэлт-Од начин “Ах нь бараг өмсөөгүй юм” гээд нэг зодгоо өгсөн. Өмссөн чинь яг таардаг юм. Ингэж начин ахынхаа зодгийг өмсөөд тав давчихлаа. Маш их бэлгэшээсэн, их ч баяртай байгаа.

-Та зодгоо ширчихдэг юм уу?

-Би эсгүүр нь байвал зодгоо өөрөө оёчихдог юм л даа. Нэг их гоё сайхан биш юм гэхэд өөртөө таарсныг оёчихно шүү. Одоохондоо гоё эсгэж л чадахгүй байгаа юм. Бас байнга оёод суучихаар хуян хөөрөөд хэцүү юм билээ. 4-5-ийг оёчихсон шүү. Эсгүүр сайтай бол гайгүй л юм билээ.

Яваандаа барилдахаа цөөрөөд ирэхээр зодог шуудаг оёно гэж бодож байгаа. Дээр үеийн бөхчүүд ихэвчлэн өөрсдөө оёод л өмсчихдөг байсан гээ биз дээ. Манай аймгийн “онгоц” Чойжамц гээд цэргийн хурц арслан бөх байсан. Тэр хүн намайг хүүхэд байхад өөрөө өмсгөлөө оёж сур гээд зааж өгсөн юм.

-Сонирхолтой мэдээлэл байна шүү. Ер нь санаанаас тань гардаггүй сургамжтай барилдаан байдаг уу?

-Анх сумынхаа наадамд өмдтэй гарч барилдаад хоёр давчихлаа. Хараад байсан чинь намайг дийлэх хүн алга байна шүү. Ганцхан хөгшин бөх барилдсан, тэр нь манай ангийн охины аав. Тэр ах бас намайг хараад “За өнөөдөр чамтай л барилдвал барилдах нь. Өөр ч үзчихээр хүн алга даа, дүү хүү” гэж байна.

Би дотроо хөгшин хүнийг эрхбиш давчих байлгүй ухааны юм бодоод л дагаж очоод мордчихсон чинь өнөө ах цаашаа яг унах гэснээ нэг хөл дээрээ дэнжигнээд хөмөрчихдөг юм. Би ч пад гээл яг дор нь орж байгаа юм чинь /инээв/.

Тэгсэн ангийн хүүхдүүд “Ангийнхаа охины аавыг дийлдсэнгүй” гэж шоолоод бөөн юм болсон. Тэр ер санаанаас гардаггүй юм. Их сургамжтай, хөгжилтэй явдал болсон. Бас тэр барилдааны дараа нутгийн маань хоёр хөгшин “Миний хүү битгий бөхөө хаяарай. Анх барилдаж байгаа хүн түрүү бөхөд унах сайн байдаг юм шүү дээ” гэж байж билээ.

-Бөхийн эрдэм заасан багш нарынхаа тухай ярих уу?

-Олон багштай хүн дээ. Анхны багш гэвэл нутгийн минь бөх Загдсүрэн ах байна. Бас манай Багануурын МУГТ О.Энхтайван багш байна. Намайг өсвөрийн улсын аваргад авч орж байлаа. Тэгээд Намшир багш дээрээ ирж дөрвөн жил бэлтгэл хийсэн.

Бүр гэр оронд нь амьдраад хоолыг нь идээд Намшир багшийн хүүхэд шиг хоёр жил хэртэй амьдарсан. Одоо ч холбоотой. 2008 оноос хойш Сэрээтэр багштай бэлтгэл хийсэн. Мөн Бадам-Очир начин, Гэрэлт-Од начин ах нар маань байна.

Отгонбаяр начин, Батмөнх заан нартайгаа байнга л барилдаанаа ярьж зөвлөөд явж байдаг. Манай аймгийн цолтой бөхчүүд нас нь ахиад бид нараас нэлээд тасарчихсан. Үе тэнгийн бид нар л бие биендээ нэмэр түшиг болоод явж байна шүү дээ.

-Хотод орж ирээд ямар нэг клуб, дэвжээнд харъяалагдаж байв уу?

-Анх хотод орж ирээд “Нарантуул” клубт тамирчин болж байлаа. Сайхансамбуу гуай чинь ийм клуб байгуулаад хөдөөнөөс барилдчихаар хүүхдүүд олж ир гээд Намшир багш, Өвгөнхүү харцага зэрэг хүмүүсийг явуулсан юм билээ.

Монголынхоо 6-7 аймгаар тойрч хүүхэд цуглуулсан гэдэг юм. Хэрвээ тэд нар намайг олж хараагүй бол би одоо хөдөө мал маллаад л явж байхгүй юу. Тиймээс би Сайхансамбуу гуайд бас баярлаж явдаг юм.

Тэр клубт хичээллэж байсан хүүхдүүдээс бас олон сайхан бөх төрлөө дөө. Баасандорж заан, Өсөхбаяр заан, Санжаадамба заан, бид нараас гадна аймаг, цэргийн цолтой залуучууд ч байгаа.

-Ноднин байх аа. Спорт хороод татан буугдах нь гэсэн чинь Батчулуун арслан “Тэгвэл мал дээр гарна аа” гэж байна гэсэн яриа дуулдсан. Нээрээ мал дээр гаръя гэж бодсон юм уу?

-/Инээв/. Тэр чинь онигоо байхгүй юу. Санжаадамба бид хоёрыг л хүмүүс явуулж байгаа юм. Бид хоёр чинь угаасаа л малчин гаралтай улс. Барилдахаа болихоороо мал дээр гарна аа гээд л тоглоом шоглоомоор хэлснийг хүмүүс тэгээд ярьчихсан байсан. Сүлд ч тэгээд татан буугдсан л даа.

Уг нь цөөхөн 30-аад л бөхтэй байсан шүү дээ. Сул цалин авдаг хүмүүс гэж ад үзээд л татан буулгачихсан. Үндэснийхээ юмыг ойлгохгүй хүмүүс нь ойлгодоггүй л юм байна. Би хувьдаа тэрнээс хойш өөр хорооны харьяалалд ороогүй л байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Тун удахгүй хүмүүсийн “нэхээд” байгаа улсын заан цолны эзэн болоорой гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?

-За баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд цолоо ахиулахын төлөө хичээнэ. Цолоо ахиулна гэдэгтээ ч итгэлтэй байна аа.

Ярилцсан С.Бадамгарав

Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Lenin » Tue Oct 28, 2014 1:58 pm

You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Oct 28, 2014 3:55 pm

ккк Батчулуун ч хээгүй гар байна даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 28, 2014 3:57 pm

Танай Даш зодгийг нь ураад хаяцан гэжийшд, ард нь бас хөөрхий нтр гэцэн :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Oct 28, 2014 4:00 pm

харин яриа нтр үнэн хөөрхөн ярьдаг юм байнашдээ хахаха бүүр нэг хүүхдээрээ яриатай нтр хахах нөгөө байгалиараа гэдэг шиг ккк
Даш одоо яажаан бээ зодог модгийг нь ураад
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 28, 2014 4:03 pm

Мөнгий нь авчаад унахгүй зовоогоод байсым блгүй дээ, ккк. Сая цолныхоо барилдаан дээр амлаж аваад үзэхгүй хаяна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby meesh » Tue Oct 28, 2014 4:04 pm

4-р ангийн боловсролтой гэсэн байх шүү. Муухан уншиж бичдэг гэж сонссон юм байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Oct 28, 2014 4:08 pm

манай бөхчүүд ч ихэнх нь иймэрхүү байгаа байх доо Бямбажав бас 4р ангийн боловсролтой гэдэг
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 28, 2014 4:51 pm

Бямбраа юу? Көөркөс. Баасанхүү л ёстой 3-4р анги гэсэн байсан өөрөө ярилцлага дээрээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Lenin » Thu Oct 30, 2014 12:54 pm

Санжаа Содном гээд дандаа л бага ангийн боловсролтой гэсэншд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Thu Oct 30, 2014 1:55 pm

Содном дээд сургууль төгссөн гэдэгшдээ Идэр билүүдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Thu Oct 30, 2014 2:27 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:30 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Thu Oct 30, 2014 2:34 pm

Болдгэрэл wrote:Санжаа ах нэгдүгээр ангийн боловсролтой байхаа. Нэгдүгээр ангидаа л бүрэн суусан гэдэг :D
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Thu Oct 30, 2014 2:40 pm

хахаха хөөрхийн бэ
Содном үкээ яахуу дээ ядаж 10аа төгссөн л юм байнашдээ бас суусан ч бай суугаагүй ч бай дипломтой гэдэг чинь өөр шдээ :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Nov 07, 2014 12:01 pm

Улсын арслан Ж.Хайдав: Яг үнэндээ Д.Галдандагва бид, хоёр “Мөнх”-ийн амны бөх байлаа

-Залуучуудын барилдаан танд ямар санагддаг вэ?

-Сүүлийн үед тэр энэ гэж хэлэх аргагүй болсон. Залуучууд сайн бэлтгэл хийж техникжчихсэн. Тиймээс хэн нь ч түрүүлж магадгүй. Гэхдээ улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг нэрлэж байлаа. Тэд тун онцгой байж болзошгүй.

Тэднийг нэрлэхээр хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал бас гарна. Тэгэхээр тааж болдоггүй юм энэ болоод байгаа. Дээхнэ дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг ид байхад энэ хоёрыг л нэрлэдэг байлаа.

Дараа нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар яригддаг болсон. Тэд бусдаасаа үнэхээр тасархай явсан юм чинь аргагүй л дээ. Тэгээд ч тухайн үед бөхийн бэлтгэл сургуулилт тэр бүр тууштай хийгдэж байгаагүй.

-Нөгөө байгалиараа барилдана гэдэг нь үү?

-Тийм. Морь уургалах, уулнаас мод бэлтгэх, буулгах, ачаа хөсөг татах зэрэг бидний гол бэлтгэл болдог байлаа. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөхийн клуб, дэвжээ байгуулагдсан байхад хэн сайн хөдөлмөрлөсөн нь дээшээ гарч барилдана. Мөн багаас нь тэмцээнд оролцуулахаар жигд хөгжихөөс аргагүй л дээ.

-Та сар шинийн барилдаанд хэдэн жил зодоглосон бэ?

-Олон жил барилдсан. Голдуу л шөвгийн найм, дөрөвт үлдэнэ. 1970 оны сар шинийн барилдаанд нэг үзүүрлэсэн. Тэгэхэд Ж.Мөнхбат аварга түрүүлж байлаа.

-Тэр үед У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн, П.Дагвасүрэн гээд олон мундаг арслангууд ид байв уу?

-Тийм. Бидний араас М.Мөнгөн гарч ирсэн.

-Зургаан залуу заан гэдэг шиг таны үеийнхэн ч ширүүн өрсөлдөгчид байсан болов уу?

-Яг тийм. Шижигнэсэн залуучууд байсан. Гэхдээ хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наадам болон бусад барилдаанд ээлжлээд түрүүлчихдэг байв. Тэгэхээр биднээс дээш гарч барилдах хүн ховор байсан.

Намайг 1963 онд ХААИС-д элссэний намар үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах барилдаан болсон юм. Би нэг их тоогоогүй хэрнээ барилдах гээд бүртгүүлчихпээ. Манай сургуулийн 644 бөх барилдсан. Тэдний дунд дүүгүүр Д.Гомбосүрэн, Ч.Бат-Очир нар байв.

Эхлээд оноолтоор барилдуулж байгаад сүүлийн 8 бөхийн тойргоор барилдуулчихсан. Би анх шахуу барилдаж байгаа болохоор өөртэйгээ таарсаныг даваад байна гэж бодсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэрнээс хойш жаахан урамшсан.

-Түүнээс өмнө барилдаж байгаагүй юм уу?

-Тийм. Наймдугаар ангид байхдаа ангийнхандаа бүгдэд нь унадаг байсан. Дээлээ урж ирчихээд ээждээ загнуулдаг байлаа. Харин аравдугаар ангид орсон чинь өнөө хэдийгээ авч шиддэг болсон байж билээ.

Өмнө нь олон барилдсан болохоор задарч л дээ. Тэр үед манай хажууханд арын дүйтэй нэг өвөгөн намайг харчихаад “Энэ ер нь барилдах шинжтэй шүү” гэж хэлдэг байсан. Түүнээс хойш л бөхийн спорт руу хөл тавьсан даа.

-Танд тухайн үед үзүүр түрүүнд үлдэх боломж байгаагүй юу?

-Байгаагүй. Тэр үед улсын аварга Хадбаатар ч байлаа. Аавын хаалга татахаасаа өмнө улсад нэг түрүүлчихээд, гарч ирээд дахиад түрүүлсэн. Тэр л хоёр завсарт гарвал гарах байсан байх.

-Хадаа аваргыг ясны бөх байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Хэрэв Хадаа буруу замаар ороогүй бол ямар ч байсан таван удаа улсад түрүүлэх байсан гэж би боддог юм. Арван хэдэн жил хэцүү нэртэд байсан. Энэ асар их хугацаа шүү дээ.

-Ахмад бөхчүүдийн талаар сонсох сайхан байна. Та тэд нарын хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөдөг байв?

-Х.Баянмөнх бид хоёр нэг нутгийнх болоод ч тэрүү, дотно. Бүр нэг жил хот бараадаж ирж билээ. 1961 онд зааланд барилдаан болоход Увсын нэр дээр барилддаг бөх бид хоёроос өөр байгаагүй.

Тухайн үед би арав, Баянмөнх долдугаар анги төгсөөд ирсэн байсан юм. Бид хоёрыг зааланд орж ирэхээр засуул болон ахмад бөхчүүд “Энэ хоёр гозгор хархүү юм дуулгана шүү. Сайн барилдах шинжтэй" гэж ярьдаг байлаа. Х.Баянмөнхөөс гадна улсын арслан Л.Сосорбарам надтай дотно.

-Сосорбарам арслантай хэрхэн танилцаж байв?

-Намайг ХААИС-д оюутан байхад Л.Сосорбарам манай сургуульд багшилдаг байсан. Тухайн үед ид ч барилддаг байсан. Намайг оюутан гэж бодолгүй, бөхийн тухай сайхан ярилцана, заана. Улсын заан У.Пүрэвээ ч надтай дотно байсан.

Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай бид хоёр бас сайхан найзууд. Барилдахаараа танихгүй юм шиг өрчихөөд барилдаан дуусахаар би чамд, чи надад унасан шүү гэж бодохгүй, инээлдээд л гарцгаана.

Гараад шагналынхаа мөнгөөр аль ойрхон дэлгүүрээс хиам, талх авч гараараа тасдаж хувааж идчихээд л харьцгаадаг байлаа. Тэр үед ресторан энэ тэр ховор. Архи бүр цээртэй.

-Та хэдэн онд начин цолны босго алхсан бэ?

-1965 онд улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давсан. Харин дараа жил нь С.Цэдэвсүрэн начинд тавын даваанд унасан. Түүнээс хойш дөрвөн жил начнаа баталсан.

Тэр үед Ө.Эрдэнэ-Очирт хэд хэд нухуулсан. Дараа нь Х.Баянмөнх бид хоёр хотоос холгүй майхан барин бэлтгэлээ сайхан хангасан. Гэтэл нэг их үер болж бидний бэлтгэлийн форм алдагдсан удаатай.

-Та арслан цолоо хэдэн онд авсан бэ?

-Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн гээд энэ цолыг олгосон юм. Түүхэн ойгоор гэсэн үг шүү дээ. Гэхдээ дараа жил нь цолоо хамгаалсан л даа.

-Зааны давааг алхчихаад дөрөвт үлдээд шууд арслан цол авна гэж та төсөөлөөгүй байсан уу?

-Төсөөлөөгүй. Заан цолны болзол хангачихаад наймын даваанд С.Цэрэн аваргатай таарахдаа би юу ч хийж чадахгүй унасан.

-Яагаад?

-Цолондоо ханачихгүй юу. Наадмаас хоёр хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд зориулж Тэрэлжид барилдаан болдог юм. Тэнд би С.Цэрэнг хаяж түрүүлсэн.

Түүнээс хойш энд тэндхийн наадмыг би түүсэн дээ, нэг хэсэг. Дараа жил нь улсын наадмаар С.Цэрэнтэй дахин таарч би давсан. Хүн хэтэрхий догдолж, баярлахаараа мэх хийж чаддаггүй юм билээ.

-Таныг ид байхад хоёр Мөнхөөс гадна Д.Дамдин аварга хариагүй байсан уу?

-1960-аад оны эхээр биднийг гарч ирэхэд Дамдин аварга ир нь жаахан буусан байсан. Улсын наадамд таван удаа түрүүлчихээд байсан цаг шүү дээ. Тэр үед Ж.Мөнхбат улсын заан цолтой байсан.

Харин Х.Баянмөнх 1963 онд улсын начин болж, тэр жилийнхээ спартакиадаар Л.Сосорбарам арслантай үлдэж түрүүлээд заан цол хүртсэн. Их түргэн хугацаанд өсч гарсан шүү.

-Таныг “хавираа Хайдав” гэж нэрлэдэг байсан юм билээ. Энэ таны унаган мэх үү?

-Ер нь тэгж хэлж болно. Хав дөрвөлжин барьцтай болчихвол хүний хурд тогтчихдог юм. Ийш тийш хурдан хөдөлж чадахгүй. Тийм үед би хавирдаг байсан. Намайг тийм барьцтай болохоор бөх сонирхогчид “Энэ барилдаан Хайдавынх боллоо” гэж хүртэл хүлээн зөвшөөрдөг байсан.

-Та ямар мэхэнд хамгийн сайн үлдэж чаддаг байв?

-Дэгээ хийсэн хүнд амархан ойчихгүй шүү. Тэгсэн хэрнээ шургаад ороод ирсэн хүнийг дагуулаад гуядчихдаг байсан. Улсын заан Ё.Ишгэн бид хоёр сайхан найзууд байлаа. Түүнтэй хэд хэд таарсан. Нэг удаа улсын аварга шалгаруулах барилдаан дээр таарваа.

Тэгээд над руу дайраад ороод ирэхээр нь дагуулаад тонгорчихсон. Тэгсэн өвдөглөж суучихаад босолгүйгээр надруу хараад байж билээ. Юу болчихов гэж бодсон байх л даа. Дараа нь надад “Ах лам ер нь эвгүй шүү” гэж байсан.

Манай Д.Сэрээтэр бараг хамрын нүхээр шургаж орчихоор айхтар нөхөр байлаа шүү дээ. Харин Д.Түвшин заан суганд гараа хийчихвэл дайраад хамаад явчихна. Бид тэрийг нь мэддэг болохоор сугаа хавчаад л өрдөг байлаа. Их л хурдтай, бяртай байсан хэрэг.

-Та нэлээд эрт зодог тайлжээ?

-Зодог тайлах юу байх вэ, барилдахаа л больсон юм. Хөгширсөн хойноо барилдахаар биеийн гоо сайхан алдагдана. Тэгээд ч залуучуудад зам тавьж өгөх хэрэгтэй. Гэхдээ барилдахаа больсоны дараахан ч гэсэн бөх үзээд сууж байхад давчихмаар бөх цөөнгүй харагддаг л байсан.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Хөгшин маань манай залгаа сумынх. Хадам аав ээж манай аав ээжтэй нэг сургуульд ажилладаг байсан юм. Эртний танилууд. Хөгшин маань халдвар судлалын үндэсний төвд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. С.Наряд гэдэг. Байгууллагынхаа тэргүүний ажилтан, магистр, профессор ч гэнэ үү, олон шагнал авсаан.

-Хүүхдүүдийн хувьд?

-Хоёр охин, нэг хүүтэй байсан. Том охиноо алдчихсан юм аа, ах нь. Одоо охин Нэргүй, хүү Баярхүү нар маань бий.

-Хүүгээ бөх барилдуулъя гэсэн бодол байсан уу?

-Байсан. Сумогоор хэсэг явуулсан. Гэр орноосоо хол, бэртэл гэмтэл гээд хэцүү юм билээ. Тэгээд буцаагаад аваад ирсэн. Уг нь сайхан бие хаатай залуу бий.

У.Баярсайхан

Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 07, 2014 12:07 pm

Гарчигт нь байгаа өгүүлбэрийг нь ярилцлагаас нь хайгаад олоогүй. Хүү нь тэгвэл бараг Дагваа нтрийн үед л сумод явж дээ. 30 нилээн гарсан яваа л гэж харагддаг шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Nov 07, 2014 12:12 pm

Хурц арслан Н.Жаргалбаяр: Бөхийн спортоос шантрах сэтгэл надад байхгүй, өөртөө том зорилго тавьсан...

-Хоёулаа ярилцлагаа таны төрж өссөн, нутаг усны талаар эхлэе?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж өссөн. Мандалын унаган хүүхэд.

-Багадаа ямархуу хүүхэд байв. Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?

-Миний бага нас сумандаа өнгөрсөн. Манай сум чинь бусад сумыг бодвол хүн ам их, хөгжил цэцэглэлт сайн, улсын тэргүүний сумдын нэг. Би таван нас хүртлээ хөдөө байж байгаад сумын төв рүү орж, сургуульд орж байсан. Багаасаа л хөдөөний хүүхдүүд юу хийдэг билээ. Тэр бүгдийг хийж өссөн.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс хоёулаа. Дороо нэг дүүтэй. Манай дүү Анагаах ухааны дээд сургуульд оюутан.

-Өөрийг чинь улсын начин Д.Нэгдэлийн хүү гэдгийг мэднэ. Аавынхаа барилдааныг хэр сайн мэдэх вэ?

-Манай аав 1979 онд улсын арслан Ө.Эрдэнэ-Очироор тав давж, улсын начин цол хүртэж байсан. Аавынхаа барилдааныг яг хажуугаас нь өөрийн нүдээр харж байгаагүй. Хүн амьтнаас аавынхаа барилдааны талаар сонсож, ганц нэг барилдааны бичлэг үзэж байсан.

Жижиг биетэй мөртлөө шуудагнаас сайн барилддаг, хүнд их бярдуулдаггүй, зүүн баруун аль ч хөлийг авчихдаг ер нь элдэвтэй, барилдаанч бөх гэж үеийнхэн нь ярьдаг. Аав маань чөлөөт бөхийн шигшээ багт туслах дасгалжуулагч хийж байсан. Чөлөөт бөхийн ОУХМ цолтой.

-Аав тань хаана ажиллаж амьдарч байна вэ?

-Одоо Орхонтуул суманд амьдардаг. Тэтгэвэртээ гарчихсан л даа.

-Аав нь барилдааны талаар хэр зөвлөдөг вэ?

-Хүмүүс ярихдаа аавыг заан цолонд хүрчих хэмжээний бөх байсан гэж ярьдаг. Миний хүү бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд аавынхаа авч чадаагүй цолыг аваарай гэж их захидаг.

-Бөхийн гэр бүлд өссөн болоод бөхийн спортыг сонгов уу? Аль эвсэл...?

-Багаасаа бөх их сонирхдог, улсын наадам эхэлнэ, зурагтны өмнө очоод л суучихдаг байсан. Тэр үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргууд ид байлаа. Гэхдээ би барилдана гэж бодож байгаагүй.

Манай сумын, жудогийн ОУХМ, аймгийн заан Баатарсүрэн ах 2009 онд намайг “Чи улсын начны хүүхэд юм чинь барилдах уу” гээд Мандал суманд наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд дээр аваачиж, бөхийн гал гэж юу байдаг, бөхчүүд бэлтгэл яаж хийдгийг анх үзүүлж байсан.

Анх тэгж наадмын бэлтгэл сонирхож очихдоо дээгүүрээ зодог шуудагтай, доогуураа бакал өмсөөд л бэлтгэл хийж байсан. Тэр үед одоогийн улсын начин Ч.Баянмөнх ах аймгийн арслан цолтой байсан. Баянаа ахыг хараад барилдах урам зориг их орж байлаа.

Тухайн үед “Энэ хүн шиг бэлтгэл сургуулилт хийвэл барилдаж болох юм байна” гэж бодогдсон. Тэгээд тэр намраа хотод оюутан болж ирээд ҮБТДС-д оюутан болсон доо. Тэр үед Сэлэнгээс, дөч гаруй залуучууд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багш дээр бэлтгэл хийж эхэлсэн юм. Одоо тэднээс арваад залуучууд үлдсэн, тогтмол бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Тэдгээр залуус эхнээсээ цолонд хүрч байна уу? Нэрлэвэл...?

-Эдгээр залуусаас улсын цолтой бөх хараахан төрөөгүй байна. А.а Б.Уугандаваа, а.х А.Мөнхтүшиг, а.н.н Н.Энхжаргал, а.н Д.Төрболд, с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар бид хэд байна.

-Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-Барилдаж эхлээд таван жил болж байна. 2010 оны намраас бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.

-Анх ямар цол авч байв?

-2010 онд Орхонтуулын Ж.Галбадрах ах аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан. Тэгээд нутагтаа цолны мялаалга наадам хийж, сумын заан, начин цол олгох барилдаан зохион байгуулахад үзүүрлэж, сумын начин цол авч байсан.

-Бөхийн спортод оруулсан анхны багш чинь хэн байв?

-Миний анхы багш гэвэл улсын харцага Т.Өсөх-Ирээдүй. Оюутан болж ирээд л багшийнхаа удирдлага дор дөрвөн жил бэлтгэл хийгээд явж байна. Т.Өсөх-Ирээдүй багш бид нартай их тулж ажиллаж, бидний төлөө маш олон зүйл хэлж, зааж өгдөг.

-Ээжийн тань тухай асуумаар санагдлаа?

-Манай ээжийг М.Оюунцэцэг гэдэг. Мандал сумын харъяат. Ээжийн аав, ээж хоёр Шивэрт, Орхироо гээд байдаг. Тэндхийн унаган хүмүүс. Ээжийн талд бөхийн удам байхгүй. Харин өвөө том биетэй, өндөр хүн бий. Одоо 90 гарсан өндөр настай.

-Таны барилдааны онцлог?

-Би чинь өндөр биетэй хүн учраас барилдахдаа хөлөө алдчихвий, золгоонд хүрч барилдвал надад ашигтай гэж боддог. Гэхдээ бүх хүнтэй золгож барилдана гэж байхгүй шүү дээ. Сүүлийн үед багш нартайгаа яриад сэрвүү барьцнаас барилдах тал дээр анхаарч байгаа.

-Одоо барилдаж буй бөхчүүдийн дотор нэлээн өндөрт орно. Багын л өндөр хүүхэд байв уу?

-Багаасаа ээжийнхээ удмыг дагаад ч тэрүү, өндөр хүүхэд байсан. Нэгдүгээр ангид орохоосоо эхлээд нэгд зогсдог, арван жилд байхдаа сагс их тоглодог байсан.

-Биеийн жин хэдтэй байна. Жингээ нэмье гэсэн бодол байна уу?

-Жин 105 кг тай байна. Жилээс жилийн хооронд өвлийн бэлтгэл хийгээд дунджаар 3-4 кг нэмдэг. Сүүлийн үеийн бөхчүүд амжилт гаргахад жин их нөлөөлдөг болж. Жингээ нэмж барилдвал надад ашигтай давуу талтай байх.

Гэхдээ жин нэмэх дургүй янзтай. Яагаад гэхээр манай аав яргай, тарган биш, дунд зэргийн биетэй хүн. Тэр онцлог нь удамшаад ч тэр үү, нэг их таргалж өгөхгүй байна. Уг нь жингээ 125-130 хүргэчих юмсан гэж боддог.

-Сэлэнгийн баяр наадамд жил дараалан шөвгөрсөн байх аа?

-Тэгсэн. Би чинь 2011 онд Ерөө сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авсан. Тэрнээс хойш аймагтаа 3 жил дараалан шөвгөрөөд байгаа. 2012 онд аймагтаа улсын начин Д.Амаржаргал (агсан) -аар тав давж аймгийн начин цол аваад, зургаад аймгийн заан Э.Саранбаатарт ахад унасан.

Уг нь нэлээн дээш үзнэ, түрүүлнэ гэсэн зорилготой байсан. Уначихаад хор, шар нэлээн хөдөлсөн шүү (инээв). Тэр жил Б.Уугандаваа ах түрүүлж, аймгийн арслан болсон.

Ирэх жил заавал түрүүлнэ гэсэн зорилготой бэлтгэлээ хийгээд аймгийн заан Б.Эрдэнэбаяр ахаар найм даван түрүүлж, аймгийн арслан болоод, энэ жил өмнө унаж байсан аймгийн заан Э.Саранбаатар ахаар найм даван дахин түрүүлж, хурц чимэг хүртээд байгаа.

-Хурц чимэг хүртээд хэр их баярлав...?

-Би чинь сэтгэл хөдлөл багатай хүн. Энэ жил улсын наадамд барилдах гэснээ “эрэмбээ ахиулахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод аймагтаа барилдсан. Дотроо эрэмбээ ахиулъя гэсэн зорилго тавин барилдаад, тэрэндээ хүрсэндээ баяртай байлаа.

Гэхдээ сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй. Хүн болгонд өөртөө тавьсан томоос том зорилго байгаа. Тэрэндээ хүрэхийн тулд наана нь сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй гэж боддог.

-Эрэмбэ нэлээн дээшилсэн биз? Аймгийн арслан, хурц арслан хоёрын хоорондын ялгаа хэр байна?

-Өө ялгаа их байлгүй яахав. Би МҮБХ-ноос гаргасан эрэмбээр 10-д жагсаж байна лээ. Өмнө арслан байхдаа 140 гарч зогсож байсан. Эхний 10-т зогсоно гэдэг бол маш том хариуцлага гэж бодож байна. Хурцлана гэдэг чинь арслан байснаас хамгийн наад зах нь ам авах дээр ажиглагдана.

-Аймгийн цол авахаасаа өмнө сумын заануудын барилдаанд хэр барилддаг байв?

-Сумын заануудын барилдаанд алгасалгүй тогтмол барилддаг байсан. Т.Өсөх-Ирээдүй багш барилдаан алгасалгүй тогтмол барилд, давахдаа гол нь биш, барилдаан гэдэг чинь чамд асар их туршлага болно гэж захидаг. Би сумын заануудын барилдаанд 2 удаа л тав давж байсан.

-Өсвөр үе, залуучуудын УАШТ-нд барилдаж байв уу?

-2010 онд хотод оюутан болж ирээд бэлтгэл хийж эхлэхэд миний өсвөр нас хэтэрчихсэн байсан. Дөнгөж ирээд удаагүй байсан болохоор тэмцээн уралдаанд оролцож чадаагүй.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2012 онд ШБТДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо ҮБТДС-д магистрт сурч байна.

-Танай ангиас одоо барилдаж байгаа бөхчүүд бий юу?

-Аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, аймгийн арслан Д.Энхбаяр, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн начин С.Бат-Үүл, Г.Хишигбат, О.Очбат бид хэд нэг ангийнхан.

-Бөхийн спортоор хичээллэж, барилдаж болох юм байна гэсэн урам зориг хэдий үеэс төрөв?

-2010 онд бэлтгэл сургуулилт хийнэ гэж хөдөөнөөс орж ирээд Баянзүрх хайрханы хишиг барилдааныг үзэж байсан. Тэр барилдаанаар том цолтой бөхчүүд залуу бөхчүүдэд ямар үлгэр дуурайлал үзүүлдэг, яаж барилддаг, ёс жаягийг хараад барилдах урам зориг орж байсан.

-Шантарч байсан үе бий юу?

-Өөртөө зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шантрах гэсэн сэтгэл зүрх надад байдаггүй. Нэгэнт л энэ спортоор хичээллэснийх оргилд нь хүрэхийн тулд бэлтгэлээ хийгээд явж байна. Хэзээ нэгэн цагт бөхөөр хичээллэсний үр дүн гарна гэж боддог.

-Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн үү? Ямар горимоор хийж байна вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Увс нуур дэвжээний бөх гэж гарч байгаа. Увс нуур дэвжээний бэлтгэл өнгөрсөн долоо хоногт эхлээд арай жигдэрч амжаагүй байна.

Одоохондоо сагс, хөл бөмбөг тоглох, кросс гүйгээд л байж байна. Ноднин манайх долоо хоногийн гурван өдөр нь хүчний бэлтгэл, хоёр өдөр нь барилдааны бэлтгэл хийдэг байсан.

-Бөхийн бусад төрлөөр барилддаг уу?

-Одоо ер нь үндэсний бөхөөр барилдахаас гадна давхар их спортоор хичээллэвэл амжилтанд хүрдэг болсон байна. Миний хувьд жудогийн бэлтгэл хийдэг. Ганц нэг удаа улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд оролцож байсан болохоос тогтмол бэлтэл хийгээд тэмцээн уралдаанд ордоггүй.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Манай гэр бүлййн хүнийг Эрдэнэсувд гэдэг. Бид нэг нутгийнх.

-Ямар мэхийг голлож хийдэг вэ?

-Би золгооноос барилддаг. Сүүлийн үед сэрвүү барьцнаас барилдах, өөрийн бие раманд тохирсон тахимдах, суйлах зэрэг мэхийг хийж байгаа.

-Санаанаас гардаггүй болон харамсаж явдаг барилдаан бий юу?

-2012 онд аймгийн наадмын зургаагийн даваанд а.з Э.Саранбаатар ахад унасан барилдаанд их харамсдаг. Тэр жил түрүүлнэ гэсэн зорилготой байсан.

Санаанаас гардаггүй барилдаан гэвэл би 2013 онд Дорноговь аймгийн наадамд очиж барилдаад одоогийн а.а Б.Гончигтавхайд хөлөө алдчихаад бүр нарийсгуулчихсан бараг цээжин дээрээ гаргачихсан байж байгаад хайчилж унагааж байсан. Тэр барилдаан сэтгэлд үлдсэн дээ.

-Дотно найзалж нөхөрлөдөг бөхчүүд хэн хэн байна?

-Дэвжээний бөхчүүдтэйгээ дотно найзалдаг. Увс нуур дэвжээнээс а.а Х.Оргилболд, а.х Ц.Мөнхбаяр, с.з Түмэн, Таван хан дэвжээнээс а.а Б.Уугандаваа, а.н Д.Төрболд, сумын заан Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Батмөнх, Жанболат нартай найзалдаг.

-А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг авсан байх аа?

-Өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаанаар аваргын нэрэмжит шагналыг авсан. Тэр том аварга хүнээс шагнал авсандаа маш их баярлаж байгаа. Тэр шагналыг аваад маш их урам зориг орсон.

Тэр хэмжээгээрээ өөрийгөө их дайчилж байгаа. Би цагаан сарын барилдаан дээр нэгийн даваанд а.а Ч.Баасанбат, хоёрт у.н Б.Баянмөнх, гуравт у.н Ш.Уламбаяр нарыг даваад, дөрөвт С.Мөнхбат аваргад унасан.

-Багш нарынхаа заавар зөвлөгөөг барилдаан дээр бүрэн гүйцэд биелүүлж чадаж байна уу?

-Апь болох биелүүлэхийг хичээдэг. Багшгүй хүн амжилтанд хүрнэ гэж байхгүй. Тамирчин хүн гэдэг чинь багш нарынхаа зааж, зөвлөж хэлсэнтэй өөрийн бодол санааг уялдуулж байж амжилтанд хүрнэ шүү дээ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Бэлтгэл жигдрээд ирэхээр чөлөөт цаг бараг гарахгүй дээ. Зав гарвал агаар салхинд гарч, сагс тоглодог.

-Ярилцлагынхаа төгсгөлд ойр дотны болон, тусалж дэмждэг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Сэлэнгэ нутгийн ард түмэн болон, Увс нуур дэвжээний удирдлагууд, намайг тусалж, дэмжиж байдаг хүмүүстээ баярлаж таларжаж явдгаа хэлье.

Мөн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, у.г Б.Гантогтох, у.з Д.Бумбаяр нарын багш нартаа баярлаж явдгаа хэлье.

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri Nov 07, 2014 12:19 pm

Бумбаяр зааны охинтой үерхдэг гээд байсан худлаа болж таарлаа шүү ккк
залуучуудаас хамгийн өндөр боловсролтойд орчих юм бишүү дээ :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Fri Nov 07, 2014 9:22 pm

Dondogoo wrote:Бумбаяр зааны охинтой үерхдэг гээд байсан худлаа болж таарлаа шүү ккк
залуучуудаас хамгийн өндөр боловсролтойд орчих юм бишүү дээ :ногоон:

Тоохгүй байсан гэнэ лээ
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Fri Nov 07, 2014 10:49 pm

ер нь бөх хүүхэдтэй бөхийн удам л гэдэггүй юм бол бөхийн охинтой гэрлээд дэмий дээ хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10199
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Mon Nov 10, 2014 2:44 pm

http://www.youtube.com/watch?v=ZNbLEf8D2LU
Манайхан энэ нэвтрүүлгийг үзсэн үү? Гарьд цол аваад ердөө 8 сарын 10нд Ийм сайхан сэтгэлтэй багш байдагаа. Гэртээ байлгаад л
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Tue Nov 18, 2014 11:29 pm

Чөлөөт бөхийн ОУХМ, Аймгийн арслан Н.Золбоо: Аймгийн арслан цолтой бөх давчихлаа гээд бөөн баяр болж байсан

-Хоёулаа ярилцлагаа аав, ээжийн тань тухай яриагаар эхэлье?

Манай аав Баянмөнхийн Нацагсүрэн гэж хүн байсан. 2007 онд өөд болсон. Залуудаа хувиараа юм хийж байсан. Ээжийг минь Ц.Алтантуяа гэдэг. Химийн багш мэргэжилтэй, одоо гэр зуур байгаа.

-Эхээс хэдүүлээ билээ?

-Эхээс хоёулаа. Ноднин жил манай дүү төрсөн.

-Төрж өссөн, нутаг ус, бага насныхаа тухай ярина уу?

-Би 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Ханын материалд өссөн дөө. Багаасаа ус, түлээтэй ноцолдож өссөн минь бөх болоход тус дөхөм болсон байх гэж боддог.

-Аавынхаа нутгаар овоглож барилддаг юм уу?

-Үгүй ээ. Ээжийн аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат хүн байдаг. Аавын аав Дундговь аймгийн гаралтай хүн гэсэн. Би бас сайн мэддэггүй юм аа.

-Бөхийн спортыг сонгосон шалтгаан тань юу байв?

-Багаасаа бөхөд дуртай, бөх их үздэг байсан.Зургаан залуу зааны барилдаан тэр дундаа Д.Сумъяабазар аваргын барилдааныг их үзнэ. Аварга шиг бөх болохыг хүсдэг байлаа. Монгол эрэгтэй хүүхэд болгон л бөх болохыг бодож, мөрөөдөж өсдөг шүү дээ. Сайхан бие хаа заяаж өсгөсөн ээж аавын буянд сайхан барилдаж явна аа.

-Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-2004 онд 73-р сургуульд элсэж ороод 73-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Дандарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Үндэсний бөхөөр 2007 оноос барилдаж эхэлсэн.

-Бөхийн удам бий юу?

-Өвөөгийн аав нь барилддаг хүн байсан гэсэн. Бөхийн удмаа нарийн сайн мэдэхгүй.

-Бөхийн спортод хөтөлж оруулсан багш тань хэн бэ?

-Үндэсний бөхөөр анх улсын заан О.Одгэрэлийн удирдлага дор бэлтгэлээ хийж байсан. Одоо улсын харцага Д.Батболдын удирдлаганд үндэсний бөхийн бэлтгэлээ, штангын бэлтгэлээ О.Одгэрэл багштайгаа хийдэг.

Манай ах О.Одгэрэл багштай найзууд. Тэгээд намайг 2007 оны улсын наадмын бэлтгэлийн үер танилцуулж, багш шавийн барилдлагатай болж байсан. Би Сүүж ууланд бэлтгэлд гарчихаад 2007 оны аймгийнхаа өсвөр бөхийн барилдаанд түрүүлж байсан.

2007 оны намраас Хүч спорт хорооны зааланд одоогийн улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нарын хамт бэлтгэл хийж эхэлсэн. Багштайгаа хамт долоо дахь жилдээ бэлтгэл хийгээд явж байна.

-Анх ямар цол, хаана авч байв?

-2008 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авч байсан. Тэрнээс хойш зөндөө олон аймгийн наадамд барилдсан. 2009 онд Залуучуудын Азийн аваргын тэмцээн давхцаад аймгийн наадамд барилдаж чадаагүй. Тэрнээс хойш аймгийн наадамд барилдаж 2013 онд аймгийн заан болж байсан.

-Аймгийн цол авахаасаа өмнө сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж байсан байх аа?

-Би сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 1 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 удаа 4-т, 1 удаа 3-т үлдэж байсан. Тэмцээн уралдаан гээд зарим барилдаануудад барилдаж чадаагүй тал бий.

-Өнөө жил нутагтаа арслан болсон. Хэн хэнийг давж түрүүлэв?

-Гурвын даваанд аймгийн начин Бат-Ирээдүйг, дөрөвт аймгийн харцага Энхбаатар, тавд аймгийн арслан Давж.Батбаяр, зургаад шинээр начин болсон Г.Жамбалдоржтой тунаж даваад, долоод аймгийн заан М.Батцэнгэлийг, наймд аймгийн арслан Б.Бат-Амгаланг давж түрүүлэн, аймгийн арслан болсон.

-Ноднин жил бас Б.Бат-Амгалан арслан та хоёр үлдээд та унасан шүү дээ? Энэ жил арслантай яаж барилдъя гэж бодов?

-Ноднин хоёулаа арслан болно гэж очоод би уначихсан. Ер нь буруу тактиктай барилдсанаас унасан л даа. Энэ жил Б.Бат-Амгалантай “тэгж барилдана" гэсэн тооцоо байсан. Сэрвүүгээс барилдъя гэсэн бодолтой, бэлтгэл сургуулилт ч сайн байсан. Сайхан барилдаж, түрүүлсэндээ баяртай байгаа.

-Унаж байсан барилдаандаа дүн шинжилгээ хэр хийдэг вэ?

-Дүн шинжилгээ хийлгүй яахав. Багш нартайгаа ярилцана, юун дээр алдав гээд л... Бөх хүн барилдаандаа дүн шиншилгээ хийхгүй бол дараа дараагийн барилдаандаа унаад л байна шүү дээ.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2012 онд ИЗОУИС-ыг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-Саяхан болж өнгөрсөн Морь жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааны аймгийн цолтнуудын барилдаанд танай Их богд дэвжээний аймгийн цолтнууд түрүүлсэн. Өөрийн чинь хувьд яаж барилдав?

-Хавар болсон зооноос гарах барилдааны үеэр улсын аварга шалгаруулах тэмцээн давхцаад эхний хэдэн тойрог барилдаж чадаагүй. Сүүлийн хэдэн тойрогт барилдаад манайх зооноосоо нэгээр гарсан.

Намар болсон шигшээ барилдаанд таарсан бүх багаа ялж түрүүллээ. Би ч ДАШТ-ний бэлтгэлд гарчихсан бэлтгэл сайтай байсан. Би хувьдаа 16 барилдаж 16 давсан. Манайх Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатартай барилдсан.

Булгантай зоондоо барилдчихсан байсан. Шийдвэрлэх барилдааныг Сүхбаатарын багтай хийсэн. Ялвал нэгд ялагдвал гуравт орох байлаа. Манайх Сүхбаатарыг 9:7 харьцаатай, нэгхэн тооны зөрөөтэйгээр хожсон.

-2013 онд аймгийн заан болчихоод улсын наадамд ирж сумын заан цолтойгоо бүртгүүлэн барилдаж байсан. Тэр анхны улсын наадам чинь уу?

-Өмнө барилдаж байсан. 2010 оны улсын наадамд анх барилдаж нэг даваад, хоёрын даваанд улсын харцага Ч.Чулуунбаатарт унаж байсан. 2013 оны улсын наадамд мөн нэг даваад, улсын харцага Ж.Амартүвшинд унасан.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна вэ?

-Шигшээ багийнхаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэлээ Д.Батболд харцага дээр, штанг О.Одгэрэл, чөлөөт Дандар багш дээрээ хийж байгаа.

-Өөрийн чинь барилдааны онцлог?

-Сэрвүүгээс сугадаж барилддаг. Сэрвүүгээс хөл авах, хүмүүсийг хөдөлгөж барилдах сонирхолтой.

-Бөхийн спортоос шантарч байсан үе бий юу?

-Шантрах үе зөндөө байсан л даа. Нэг наадамд түрүүлнэ гэж зорьж очоод доогуур даваанд унахдаа би бөх болохгүй юм байна гэж боддог байсан. Одоо бол тийм юм байхгүй л дээ. Багаасаа л бөх болно гэж бодсоных том цол авна гэж боддог.

-Одооны бөхчүүд дан ганц үндэсний бөхөөр барилдаад амжилт гаргахад хэцүү болж, та чөлөөт бөхийн хүнд жинд амжилттай барилдаж байгаа бөхчүүдийн нэг. Хэзээнээс чөлөөтөөр хичээллэв?

-2004 оноос барилдаж эхэлсэн. Би багадаа жин ихтэй хүүхэд байсан. Багш жингээ хас гээд олон удаа жингээ хасч байсан. Жин хассаны хүчинд сайхан барилдаад явж байгаа гэж боддог.

-Чөлөөтөөр хэр олон багш дамжсан бэ?

-Ганцхан Ж.Дандар багшийнхаа удирдпага дор одоо болтол явж байгаа

-Чөлөөт бөхөөр гаргаж байсан анхны амжилт?

-Анх тэмцээнд ороод л хожигдчихдог байсан. 2005 онд СХД-ийн АШТ-нд 58 кг-ын жинд ороод хүрэл медаль авч байсан. Тэр миний анхны медаль.

-Амжилтуудаасаа үргэлжлүүлэн яривал... Тив, дэлхийн тэмцээн уралдаанд ямар амжилт үзүүлж байв?

-2009, 2010 онд залуучуудын УАШТ-нд түрүүлсэн, 2010 онд насанд хүрэгчдийн УАШТ-нээс хүрэл, 2011 онд насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн, 2012 онд насанд хүрэгчдийн УАШТ сфартакиадаас мөнгө, 2013 онд мөн мөнгөн медаль, 2014 онд медаль аваагүй. 2011 онд Ази тивийн АШТ-нээс 96 кг-д хүрэл, 2014 онд мөнгөн медаль 120-д авсан. Сая ОХУ-д болсон Дмитрий Коркийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, Кемеровын ОУТ-нээс мөнгөн медаль авсан даа.

-Жингийнхээ өрсөлдөгч нарын тухай. Монголын хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байна?

-Одоо 125 д бэлтгэл хийж байгаа хүн цөөхөн л дөө. Ж.Чулуунбат начин бид хоёр л хийж байгаа юм чинь. Заримдаа Ч.Ганзориг ах, Б.Одгэрэл арслан нар ирж хийнэ. Тэр хэд л байна даа. Тэмцээн болонгуут Б.Гончигдамба гарьд, Р.Пүрэвдагва начин нарын бөхчүүд орж ирдэг.

-Чөлөөтөөр анх хэдэд барилддаг байв?

-Хамгийн анх 54-д барилдаж эхэлсэн. Зургадугаар ангидаа 60 кг-тай, том биерхүү, цулцгар хүүхэд байсан.

-Чөлөөт бөхийн дүрэм өөрчлөгдөөд удаагүй. Дүрмэндээ дассан биз дээ?

-Дүрмэндээ ер нь дасчихсан шүү. Ноднингоос эхпээд бэлтгэл сургуулилтаа дүрмэндээ зохицуулаад хийж байна. Анх 2 минутаар 3 үе барилддаг байсан. Одоо 3 минутаар 2 үе барилдаж байгаа. Хэн ачаалал даах чадвартай (мотортой гэж ярьдаг) нь үлдэж байна.

-Одоо үндсэн жин хэд байна?

-Сая тэмцээнд явахад 120 орчим байсан. Замдаа ядарсан юмуу одоо 115 кг-тай л байна.

-Барилдаан таардаггүй бөх бий юу?

-Ер нь нэг хүнтэй олон таарч байгаагүй дээ. Ганц хоёр таараад өгөө аваатай л байдаг. Г.Эрхэмбаяр аваргад гурав унаад байгаа юм байна.

-Өнөө жилийн улсын баяр наадмын тухай яривал...?

-Энэ жил угаасаа манай аймгийн наадам даншигтай гээд даншгаараа аймагт барилдах байх гэсэн бодолтой, улсын наадамд гайгүй барилдана гэсэн том зорилго тавиад бэлтгэлээ хийсэн. Наадмын бэлтгэлдээ гарчихсан байсан чинь наана цол өгөх наадмаа хийхээр боллоо гээд...

Тэгж яваад аймагтаа арслан болчихоод ирсэн. Аймгийн заанаараа барилдсан бол гурав давах юм бол гурван аваргын нэгтэй таарна гэж бодож байлаа. Арслан болчихоод ирсэн чинь оноолт өөр таараад хоёрын даваанд а.х.а Б.Одгэрэлийг давсан.

Бэлтгэл энэ жил сайн байсан ер нь л урагшаа дайрч, давшаад барилдчихъя гэсэн бодолтой, гурвын даваанд а.а Б.Гончигтавхайг даваад, дөрвийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт шуудагнаас шахаж татуулаад унасан.

-Залуу хүний ирээдүйн зорилгыг сонсвол. Өөрийгөө хэр дайчилдаг вэ?

-Өө өөрийгөө дайчлалгүй л яахав. Тамирчин хүн өөрийгөө дайчлахгүй бол амжилтанд хүрнэ гэж байхгүй шүү дээ? Бөх болгон л том зорилго тавьж дээшээ барилддаг байх.

Би төрийн наадамд түрүүлж, монгол улсын аварга цол авна гэж боддог. Чөлөөт бөхөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчихлаа. Олимп, дэлхийн тэмцээнээс медаль авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хичээн хийж байна.

-Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцоод явж байхад хөгжилтэй зүйл олон тохиолдоно биз?

-Хөгжилтэй зүйл олон тохиолдолгүй яахав. Нэг удаа манай найз бид хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байгаад дэлгүүр хэсчихсэн явж байгаад бид хоёр маяглаад л гадаад дотоодоор яриад л чадахгүй байж.

Манай хүн худалдагч хоёр ойлголцдоггүй. Манай хүн “Dо уоu sреаk Еnlish” гэсэн чинь худалдагч нь “Үеs” гэсэн чинь манай хүн за за гэснээ яваад өгдөг юм. (инээв)

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай эхнэрийг Мөнхжаргалын Уянга гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. ОТИС-ыг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Бид нэг охинтой. Халиун гэдэг. Ой гарантай.

-Хэзээнээс “Мөнхийн үсэг” группийн бөх болсон бэ?

-Ноднин 2013 оны 2 сард би компанигүй гээд явж байсан чинь у.х Д.Батболд ах чамайг би компаньтай болгоё гээд яриад... Тэр үед Батболд ах хөлөндөө хагалгаа хийлгэчихсэн, суга таягтай явдаг байсан.

Намайг компанид оруулах гээд Мөнхийн үсгийн үүдэнд машинтайгаа ирээд би Батболд ахыг үүрээд орж байсан. Тэгээд Батцэцэг, Ганбат захирлуудтай уулзаад анх орж байсан л даа. Мөнхийн үсэг группт ороод удаагүй байхдаа Данколовын нэрэмжит гранпри тэмцээнд яваад мөнгөн медаль авч байсан. Ээлтэй сайхан компани.

-Анх давж байсан улсын цолтой бөх хэн бэ?

-Анх давж байсан улсын цолтой бөхийг сайн санахгүй байна. Аймгийн цолтой бөх гэвэл одоо энэ Увсын барилдаанд аймгийн арслан Н.Ганзоригийг давж байсан. Аймгийн арслан цолтой бөх давчихлаа гээд бөөн баяр болж байсан (инээв).

Увс нуур дэвжээний бөхчүүдийн барилдаан дээр юм байна. Тэр барилдаанд анх дан Увсын бөхчүүд барилддаг байсан. Би Одгэрэл заан багштайгаа бэлтгэл хийдэг болохоор Увсын Хяргасынх, манай хамаатан гээд очоод барилдчих гэж багш үг зааж өгөөд очиж барилдан, гурав дээр а.а Б.Бадарчид унаж байсан юм.

-Заал танхимын барилдаанд ямар амжилттай барилдаж байна?

-Улс аймагт нэг удаа долоод, аймаг цэрэгт гурван удаа наймд, улс аймагт 16-д хоёр удаа үлдсэн байна лээ.

-Их богд дэвжээнээс сар бүр барилдаан зохион байгуулдаг. Энэ нь та нарын барилдааны амжилтанд багагүй нөлөөлж байна гэж боддог?

-Өө тэгэлгүй яахав. Барилдаан дээр барилдах, бэлтгэл дээр барилдах өөр. Сар болгон барилдаан зохиогоод сайхан барилдаад ирэчээр биеэ барих нь ч гайгүй болоод ирнэ.

-Таныг өнөө жилийн улсын наадмаар “Аврагч” спорт хорооны бөх гэж зарлаж байсан?

-Тиймээ. Би уг нь “Хүч” спорт хороонд харъяалалтай байсан. Одоо ОБЕГ-ын авто баазад харъяалагдаж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд ойр дотны хүмүүс, болон тусалж дэмждэг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

Улсын заан О.Одгэрэл, улсын харцага Д.Батболд нарын багш нартаа болон, үндэсний шигшээ багийн хамт олон, Мөнхийн үсэг групп, ОБЕГ-ын авто баазын хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

С.Давааням Эх сурвалж: "Бөх" сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests
cron