НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Postby Nomer 7 » Wed May 17, 2006 9:24 pm

дэмий тэгэх юм бол Наадам гэдэг баярын vнэ цэн алдагдан гэж бодож байна
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby 21Grams » Tue May 30, 2006 12:39 am

Б.Бат-Эрдэнэ: Төрийн ажлаа ч, бөхөө ч хамтад нь авч явна

2006.05.26 Өнөөдрийн монгол

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй тойргоо эргээд ирсэнийх нь дараа ярилцлаа.
-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч албан томилолтоор зүүн бүсийн аймгуудад ажиллаад ирсэн. Мөн Та энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтаж, бас далимд нь тойргийнхоо сонгогчидтой уулзлаа. Явсан газрын сонин, хэнтийнхний аж амьдрал, хаваржилтын талаар яриа өрнүүлье.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүүн гурван аймагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар яваад ирлээ. Өсөж төрсөн унаган нутагтаа очиж, надад өндөр итгэл хүлээлгэсэн сонгогчидтойгоо уулзаж амжлаа.
Хэнтийчүүдийн хувьд энэ жил амжилт бүтэялээр арвин байна. Угийн уйгагүй хөдөлмөрч малчид маань малаа таван төрөл дээр нь өсгөж, хагас сая төл хүлээж авсны зэрэгцээ аймаг орон нутгийн удирдлагууд ч олон ажлыг хийж бүтээжээ. Бид УИХ-аар батласан “Төсвийн тухай хууль”-д хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж амжуулсан. Хэнтий аймаг болон зүүн чиглэлд явж байгаа Мянганы замын бүтээн байгуулалтад төсвийн тодотголд 8.2 тэрбум төгрөг, Батширээт сумыг өндөр хүчдэлтэй холбох зардал, Өмнөдэлгэр сумын өргөтгөлийн 640 сая төгрөг суулгах зэргээр томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээд байгаа. Мөн аймгийн хэмжээнд үүссэн өрийн асуудлыг шийдүүлэх талаар Засгийн газартай хамтран идэвх чармайлт тавьж ажиллаж байна.
Хэнтий нутгаар цас зуд багатай, өвөлдөө өнтэй байсан хэдий ч хавар урт болж, малчид нэлээд хүнд бэрхшээлийг даван тууллаа. Нөгөөтэйгүүр Дадал, Биндэр сумдад ОХУ-аас дамжин ойт хээрийн түймэр гарсан. Энэ байдалтай газар дээр нь яаралтай арга хэмжээ авах зорилгоор манай Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан У.Хүрэлсүх, тэргүүн комиссар П.Даш нар узэж танилцаад шуурхай арга хэмжээ авлаа. Аймгийн хэмжээнд иргэд боломжийн хэрээр хүч, бололцоогоо дайчлан ажиллаж байсан хэдий ч салхины хурд болон түймэрт автсан талбай их учраас хүчрэхгүй байсан.
Тиймээс төвөөс хүч нэмэгдүүлэн шуурхай ажилласны үр дүнд цаг алдалгүй унтрааж амжсан ч их хэмжээний хохирол учирсан. Эзэн Богд Чингис хааны төрж, мэндэлсэн Дадал сумын нутгийг гэрэл цахилгаан хүргэх, сэргээгдэх эрчим хүчээр хангахаар Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар бага оврын станц суурилуулж, мөн төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа. Мөн холбоо харилцаа, мэдээллийн технологийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Сумдад холбоог хөгжүүлэх, Мобиком, Скайтелийн сүлжээнд холбох боломжууд нээгдлээ.
-Орон нутагт тулгамдаж буй ямар асуудлуудыг шийдэж чадав. Иргэдийн амьжиргааны төвшин ямар байна?
- Мэдээж хөдөөгийн иргэдийн тулгамдсан асуудлуудын нэг бол ажилгүйдэл, ядуурал. Хөдөлмөрийн насны хүмүүс ажил хийхийг хүсэвч, ажлын байр олддоггүйгээс өрхийн орлогоо нэмэгдүүлж чадахгүй, ядуурч байна. Гэмт хэрэг зөрчил, архидан согтуурах, нийгмийн ёс суртахуунтай холбоотой сөрөг ур дагаврууд их газар авчээ. Хэнтий аймгийн хувьд малын хулгайн гэмт хэрэг ихээхэн зовоож байна.
Эдгээр асуудлыг цогцоор шийдвэрлэхийн тулд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон жил ажилласан ахлах байцаагч, дэд хурандаа Хүрэлбаатартай хамт газар дээр нь очиж УИХ-аас батлан гаргасан зарим хуулиудад эргэж харахаар, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ямар санаа бодол байгаа талаар иргэдийн санаа бодлыг сонсож, төрийн захиргааны байгууллага болон ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар арга хэмжээ авлаа. ЦЕГ-аас 17 заалт бүхий 02 тоот албан даалтавар гаргаж, Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлж, энэ оны 12 сард үр дүнг тооцохоор болсон. Энэ мэтчилэн авч хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүнг үзэж танилцаад ирлээ.
-Түймэр, хуурайшилт, цөлжилт зэрэг байгалийн рамшгийн улмаас иргэдийн амьдралд ихээхэн хохирол учирсан нь тодорхой. Үүнтэй холбогдуулан тойргийн сонгогчиддоо ямар бодит туслалцаа үзүүлэв?
-Ард иргэдээс санал хүсэлт байнга тавьдаг. Эдгээр хүсэлтийг тодорхой хэмжээнд, хуулийн хүрээнд түргэн шуурхай барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа. Ихэвчлэн оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн асуудал мөн хуурайшилт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотой бэлчээрийн хомсдол, усан хангамжийн асуудлууд хурцаар тавигддаг.
Тийм учраас УИХ-ын гишүүд бид тал талаасаа ярилцаж байгаад 2006 оны төсөвт гурав орчим тэрбум төгрөгийг шинээр худаг ус гаргах, хуучин гаргасан худагуудаа засварлахад зориулахаар шийдвэрлэсэн. Мөн хөдөөгийн цагдаа, хэсгийн төлөөлөгчдийн орон тоо дутмаг байдаг, төсөв хүрэлцээгүй, сумын цагдаагийн төсөв аймгийн цагдаагийн төсөвт ч, сумын ЗДТГ-ын төсөвт ч тусгагдаагүй дунд нь орхигдсон хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг УИХ-д хүсэлт тавьж энэ жилийн төсвийн тодотголоор 150 сая төгрөгийг цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, хэсгийн төлөөлөгчдийг унаажуулах, холбооны техник хэрэгслээр хангахад зориулахаар суулгаж өгсөн.
-Хэнтий нутгийн хувьд ашигт малтмалын хууль төрөхийн өмнө иргэдийн санаа бодол ямар байна. Мөн төрийн түшээгийн хувьд таны санал ямар байдаг вэ?
-Ашигт малтмалтай холбоотой асуудал ард иргэдийн санаа зовоодог асуудлын нэг. Хэнтий аймагт эмх замбараагүй байдал үүсэх нь харьцангуй бага. Бор-Өндөрийн жоншны үйлдвэртэй холбоотой газрын нөхөн сэргээлт, гүний усны хэрэглээ, байгаль экологийн хувиралт өөрчлөлт, газар нутаг, малын бэлчээрийг шахах болсонтой холбоотой асуудлууд хурцаар хөндөгддөг.
Мөн шинээр нээгдсэн Баргилтын төмрийн орд газарт үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор тэндээ хүдрийг шууд ачиж байна гэсэн гомдол шүүмжлэл ирдэг. Энэ талаар Үйлдвэр, худалдааны сайдад асуулга тавих болно.
Бусад сумдад алт олборлодог жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ гор горхи, ой модыг сүйтгэх, нөхөн сэргээлт хийдэггүй тухай мэдээлэл бий. Сумын ард иргэдээс “Ашигт малтмалын хууль”-д саналуудаа өгсөн.
Ер нь аливаа улс орон оршин тогтноно гэдэг ард түмэн, газар орон дээр л тулгуурладаг. Нийт газар нутгийн 40-өөд хувийг хайгуулийн цөөн хэдэн лиценз эзэмшигчид эзэмшиж байгаа нь эмгэнэлтэй юм. Тэдний ихэнх нь хайгуулын лицензээ ашиглалтынх болгох зорилготой. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстой. Үүнд олон түмний санаа бодлыг сонсох, хууль санаачлахдаа онцгой анхаарах хэрэгтэй.
-Ерөнхийлөгч иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хөгжлийн асуудлыг онцолж ярьсан. Танай аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, газарзүйн байрлалыи хувьд ч таатай орчин бүрдсэн болохоор орон нутгаа хөгжүүлэх ажилд илүү дөхөмтэй санагдсан. Та энэ талаар юу хэлмээр байна?
-Хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарах
-Хан Хэнтий нутгийнхан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан энэ жилийг их бүтээн байгуулалтын жил болгон ажиллаж байгаа юм байна. Үүнд таны оролцоо их байгаа байх?
-Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож, зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд наашаа анхаарлаа хандуулж байна. Их Эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутгийн ард иргэд бид бүхэн энэ их ойг бахархалтайгаар тэмдэглэх үүрэгтэй. Тиймээс аймгийн нийт ард иргэд, төр захиргааны байгууллагууд, нутгийн зөвлөл идэвх санаачлагатай ажиллаж, хөрөнгө мөнгө хуримтлуулж их зүилийг бүтээж байна.
Төрөөс их ой угтсан арга хэмжээнд анхаарлаа хандуулж, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин бид гурав, зүүн бүсээс сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтарч зөвхөн ойн нэг жилийн хугацаанд үзэгдээд өнгөрөх бус нэлээд урт удаан хугацааны бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө мөнгө зарцуулахаар улсын төсөвт тусгуулсан. Энэ хүрээнд эхний байдлаар 300 орчим сая төгрөг тусгасан.
Үүгээр Чингис хааны төрж мэндэлсэн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Угсаатны зүйн музей”-н цогцолбор, мөн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнгийн хөдөө аралд Монгол Улсын анхны гал голомт Нийслэл гэж хэлж болох аварга хотын туурь орчимд Япон-Монголын эрдэмтдийн “Шинэ зуун” төслийг хэрэгжүүлэх шинжилгээ судалгааны төв байгуулахаар ажиллаж байна. Аймгийн төвд Чингис хааны хөшөөг барих ажилд ихээхэн хөрөнгө шаардлагатай учраас энэ удаад түр хойшлуулж, уг хөрөнгийг Дадал сумын Тэмүжиний хөшөө, Угсаатны зүйн музейг байгуулахад зарцуулахаар болсон. Ер нь дутуу дулимаг юм хийсэнд орвол чухал дурсгалт газартаа үнэхээр цогц зүйлийг барьж байгуулах нь чухал. Анх 2005 онд 60 сая төгрөг төсөвлөж байсан. Үүнийг 1962 онд Дадал суманд босгосон Чингис хааны хөшөө болон 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн үеэр босгосон чулуун хөшөөг сэргээн засварлахад зориулсан. Тэгвэл одоо өөрсдийн хүч оролцоогоор үүнээс тав дахин өсгөж, 300 орчим сая төгрөгийг төвлөрүүллээ.
-Албан томилолтын үеэр To вангийн бүтээсэн Жанрайсигийн хэвтээ сэрэг дүрээс гадна “Буурал түүхийн жимээр” Бурхан халдун хайрханыг тайж тахилаа. Нутгийн хүний хувьд та үүнд ямар сэтгэгдэлтэй байв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхаасаа “Буурал түүхийн жимээр” аяллыг санаачилсан. Би үүнд’ эхнээс нь оролцсон. Өнгөрсөн жилийн аяллаар манай нутгийн Хэрлэнгийн хөдөө арал, шашин түүхийн дурсгалт газар болох Балдан бэрээвнэн хийдийг үзэж танилцсан. Үүнд хэвлэл мэдээлийн болон шинжлэх ухааны байгууллагуудын асар өргөн хүрээтэй баг оролцдогоороо чухал ач холбогдолтой аялал болдог. Гадаадын эрдэмтэд ч Эзэн Чингис хаантай, энэ их ойтой холбоотой асуудлыг ярихад Хэнтий нутаг, Хэрлэнгийн хөдөө арлын тухай ярихгүй өнгөрөх аргагүй гэж онцолдог.
Өнөө жилийн аялал түүхэнд тэмдэглэн үлдсэн дурсгалт газруудыг үзэж баримтжуулах, өөрөөр хэлбэл амь оруулах аялал болсон. Тэр нутагт тоглож өссөн ч гэсэн бид өөрсдөө мэдэхгүй ‘дурсалт газруудад гэрэлт хөшөө босгоход оролцсон нь чухал ач холбогдолтой, буянтай сайхан үйлс боллоо гэж бодож байна. Эл аялал 1189 онд Чингис хааныг хамаг Монголын хаанаар өргөмжилсөн Цэнхэр мандалын нутаг дахь Хар зүрхний Хөх нуур хүртэл үргэлжилсэн. Бурхан Халдун уул бол хамаг монголчуудын сүр сүлд, шүтээн уул. Чингис хаан “Бурхан Халдунг өглөө бүхэн мялааж, өдөр бүхэн тахиж байя. үүнийг ургийн урагт мэдтугэй” гэж зарлигдсан байдаг. Тиймээс 1995 оноос төрийн тахилгатай уул хэмээсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж Төрийн тэргүүн өөрөө очиж тахисанд нутгийн ард олон талархаж байгаа.

-Төрийн түшээгээс гадна дархан аваргатай уулзсаных бөх ярихгүй байж боломгүй санагдана. Энэ жилийн наадмаар их ой тохиож 1024 бөх барилдах нь. Та зодоглох уу, бэлтгэлдээ гарсан уу?
- 2003 онд УИХ-аас батласан “Баяр наадмын тухай хууль”-д төрийн баяр наадамд 512 бөх барилдахаар тооцож гаргасан. Энэ жил их ой тохиож, нэг даваа нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарна. Бөхчүүдийн цол, эрэмбээр ам авахтай холбоотой техникийн өөрчлөлт орох нь га^Ьаагүй. Тиймээс Их Монгол Улс байгуулагдсан 80(Гжилийн ойн их баяр наадамд гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид ирж оролцох сайхан наадам болно.
-Энэ наадамд монгол туургатан бөхчүүдийг оролцуулж болдоггүй юм уу гэдэг дээр хүмүүс янз бүрийн санал гаргаж байх шиг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол туургатнууд монгол үндэснийхээ барилдаанд оролцож барилдахад болохгүй юм байхгүй гэж би хувьдаа боддог юм. Халимаг, Буриад, Тува, Өвөр монголын бөхчүүд ирж оролцсоноор барилдаан улам сонирхолтой болно. Биднээс ялгаагүй, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн өв соёл учраас оролцох ёстой болов уу гэж санадаг. Гэхдээ хууль эрх зүйн талаас нь анхаарч үзэх, эргэж харах зүйлүүд бий. Миний хувьд энэ жилийн наадамд барилдана. 2004 онд УИХ-ын сонгуулийн ажил гээд бэлтгэл алдсан. Түүнээс хойш ажлынхаа хажуугаар хэчнээн цаг оройтсон ч гэсэн байнгын тогтмол бэлтгэлтэй байгаа. Зарим хүмүүс намайг барилдаанаасаа хөндийрсөн гэж үздэг бололтой. Гэхдээ миний бэлтгэл сайн байгаа. Хамт барилдаж, бэлтгэл хийж байгаа бөхчүүд маань намайг хэр бэлтгэлтэй , ямархуу байгааг бүгд мэдэж байгаа.


У.Оргилмаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Wed Jun 21, 2006 4:32 pm

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Дархан аврага Х.Баянмөнх: Баянмөнх л наадмын талбайд ирэхгүй бол яамай гэж баярлах чинь өнгөрсөн шүү

2006.06.21 Дээдсийн хүрээлэн Print This Post/Page

-Сүүлийн үед Бөхийн холбооноос таны тухай янз бүрийн зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах болсон. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Тэр аргагүй шүү дээ. Учир нь би Бөхийн холбооныхоны үндсэн эрх ашгийг хөндөж байгаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэд нарын Монгол бөхөд хийсэн шинчлэл гээд байгаа зүйл нь бүгд буруу байсан. Харин би тэдний хийсэн энэ бүх зүйл буруу юм гэдэг үндэслэлийг нь гаргаад зөв замруу нь оруулахыг зорьж байна. Ингэхээр үзэл бодлын хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс л тэд хэвлэлээр янз бүрийн юм бичиж байна.
-Та начны найрааг бүрэн устгана гэж байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь үгүйсгээд байх юм. Энэ талаар…
-Тэр начины найрааг устгах хүсэлгүй хүмүүс. Өөрсдийн гэсэн эрх ашигтай. Жил болгоны Улсын баяр наадмаар тав арван төгрөг барьж явдаг. Зарим нэг нь хүнийг начин болгож өнгө нүүр засдаг ч юм уу. Иймэрхүү хүмүүс зөндөө байгаа. Уул нь Төрийн наадам авилгалгүй л болох ёстой. Би түүний төлөө явж байна. Түүнээс надад хувийн эрх ашиг байхгүй. Тэд өөрсдийнхөө хийсэн зүйлийг үхлүүд хамгаалах бол сонин биш. Ард түмэн түүнийг ойлгохтойгоо байгаа. Миний хувьд Шинжлэх ухааны байгууллагаар социологийн судалгаа хийлгэж байна. Тэр бол баталгаатай гаргадаг. Түүнээс ямар дүгнэлт гарах вэ гэвэл ард түмэн начны найрааг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Оновчтой арга хэмжээ, начны найрааг ганц далайлтаар устгах, авилгал хээл хахууль, тэр бузар юмыг устгах зүйлийг хүн гаргаад ирчихсэн байхад түүнийг үгүйсгээд байна гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ.
-Начинаар зогсохгүй зааны ч найраа бас гардаг биз дээ…
-Начины найраа гаргаад ирвэл зааны найраа чинь начины найраан дээрээ тулгуурлаад гараад ирэх байхгүй юу. Энэ жил энэ хэвээр нь оруулвал начин, харцага, зааны найраа бүгд гарна.
-Таныг Бөхийн холбооныхон уламжлалт аргыг эвдэх гээд байна гээд байгаа шүү дээ.
-Би бол уламжлалыг сэргээх гээд байгаа. Би бөх хүн. Зүгээр нэг барилддаг бөх биш бас судлаач хүн. Энэ зүйлийг гаргаж ирэхдээ би бүтэн дөрвөн жил сараар бол таван жил бөхөөс ангид байж байж энэ ажлыг хийсэн. Намайг зүгээр нэг бөхийн дэвжээн дээр очихгүй болохоор баярлаад байхын хэрэггүй. Би тодорхой зорилготой, тодорхой хугацаатай, хийсэн ажилтай яваа шүү. Түүнээс биш та нар бөхийн газар очихгүй бол яамай гээд баярлаад байх чинь өнгөрсөн шүү. Надад эргэж буцах зам байхгүй. Би энэ явдаг чигээрээ дуустлааявна, Би ямар ч нэг амцлийг хийж байж мэднэ. Би Бөхийн төлөө төрсөн хүн, бөхийнхөө тухай ярьж хийх ёстой. Надад өөр юм хийх хэрэг алга.
-Танай холбоо бөхчүүлд цол өгсөн гэсэн. Ямар үндэслэлээр цол өгөх болов?
-Тэгэхээр миний өгсөн, нэрлээд байгаа цол бол Монгол бөх ийм байх ёстой юм гэдгийг л зарласан. Өнгөрсөн хугацаанд цолтой бөхчүүдийн хооронд хоёр, цолгүй бөхчүүдийн хооронд хоёр гээд дөрвөн барилдаан хийлээ. Шагнал урамшил, дүрэм ном, алдар цол, цаг хугацаа ийм байх ёстой гэдгийг л харуулсан. Монгол бөх өнөөдөр ямар хэмжээнд байх, яавал нийгмийн эрх ашигт нийлж нийт иргэдийнхээ ашиг сонирхолыг хангасан, бөхчүүд, үзэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсан ийм шинэчлэлийг би туршиж үзэж байгаа юм. Намайг цол өгчихлөө гээд хашгираад байна. Би цол өгдөг хүн биш, өгөх ч үгүй. Тэгэхдээ ийм байх ёстой гэсэн туршилт хийсэн. Харин нарийн ярих юм бол Бөхийн холбооны Нямдорж өөрөө цол өгдөг хүн шүү дээ. Монголын ард түмний хамгийн ихээр дээдэлдэг нүгэл хилэнц, худал хуурмаг явдлыг хийдэггүй, ахас дээдсээ хүндэтгэдэг.Монголын түүхэн уламжлал ёс жаягаа дээдэлдэг ганц зүйл маань “Цагаан cap” байдаг. Гэтэл сүүлийн хоёр цагаан сарын барилдааныг энэ бөхийн холбоо хоёуланг нь будилуулж өглөө шүү дээ. Эхний удаад Нямдорж өөрөө цол өгсөн. Бат-Эрдэнэд “Бүх аврагуудын манлай аврага” гэдэг цол өгсөн. Тэр одоо тийм цол бөхөд байх ч үгүй, Нямдорж түүнийг мэдэж өгөх ёсгүй. Харин хэрвээ өргөмжилж байгаа юм бол бүх аврагуудыг хооронд нь өрсөлдүүлэх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл олон түмний санал асуулга явуулах зэрэг ямар нэгэн шатаар хэлэлцүүлэгдэх ёстой. Түүнээс зүгээр л нэг нь босоод цол өгч болохгүй. Гэтэл үүгээрээ тэр бусад аврагуудыг үгүйсгэсэн, доромжилсон, өөрийгөө хэт их өндөрт өргөн ийм л юм хийсэн хүн. Харин би ард түмэндээ энэ бол туршилт шүү гэдгийг зарлаад барилдуулсан. Тийм байх ч болно. Цаашдаа бол миний хэлж хийж байгаа зүйл бүгд хэрэгжих болно. Яагаад гэвэл ёстой юм ёстой газраа л очно. Өнөөдөр бол яахав эд нар ямар нэг арга залиар ямар нэг лобби зохиогоод янз бүрийн юм яриад явж байг. Тэдний энэ урт настай юм биш.
-Та шинэ дүрмээрээ дөрвөн удаа бөх барилдууллаа гэлээ. Бөхчүүд таны санаанд хүртэл барилдаж чадав уу? Тэд өөрсдөө ямаршуухан сэтгэгдэлтэй байгаа бол?
-Ер нь бол нэг удаагийн барилдаанд 150-200 шахам бөх барилдлаа. Ингэхэд хамгийн сүүлийн аймаг цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанд сурын бөхчүүд шахаанд бараг орсонгүй. Хоёрхон бөх сурын шахаанд орлоо. Үүнээс харахад бөхчүүд биеэ дайчилж, сурын шахаанд орж элдвийн юм болохоосоо өмнө барилдааныг шийдэж чадаж байна. Ийм эхлэл гарч байгаа нь харагдаж байна шүү дээ. Бай шагнал нь өндөр түргэн шуурхай байгаа болохоор бөхчүүд их урамтай байгаа. Хэрэв ийм байх юм бол бид барилдаад байх л хэрэгтэй гэж бүгд ярьж байна. Аймаг, цэргийн цолтой бөхчүүд улсын начин цолыг яаж өгөх санал дээр бүгд гарын үсэг зурсан байна. Одоо бөхчүүдийн 95, 96 хувь нь орчихсон. Ямар нэгэн шалтгаанаар 10 шахам бөхчүүд л ороогүй байгаа.
-Бөхчүүлд байнгын өндөр бай шагнал өгч чадахгүй гэж ярьж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бөхчүүлд өгч байгаа мөнгийг одоогоор бизнесменүүдээс гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ тэр мөнгийг яаж олох вэ гэдгийг маркетинг менежмент хийж байж олно. Байнга бөхчүүдэд өндөр бай өгч байх асуудлыг бид тооцоолоод бодчихсон байгаа. Энэ бол миний нууц. Эд нар тэртээ тэргүй хийж чадахгүй. Тиймээс өөрсдөө хийж чадахгүй болохоороо өгч чадахгүй гэж яриад байгаа юм. Өөр хүн хийгээд өгөхийг хэн байг гэх юм. Хийх л хэрэгтэй зүйл.
-Та бөхийн барилдааныг камераар хянаж байх талаар ярьж байгаа. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Бид дөрвөн цэцийн хажууд дөрвөн камер тавиад барилдаанаа хийж үзлээ. Хальс энэ тэр гээд зардал их ордог юм байна. Камеруудаа аваад мэргэжлийн хүн бэлдчихсэн тохиолдолд боломжтой. Үнэхээр шүүгчид босоод өөрийн харсан юмаа баталгаажуулаад камертаа хараад шийд өгчихнө. Энэ бол хэрэгжих бүрэн үндэстэй. Гэтэл Нямдорж физик энэ тэрд таардаггүй гэж ярьж байна лээ. Энэ үгнээс би их ичиж байгаа. Дэлхий даяар физик мэддэггүй хүмүүс техникийн дэвшил хийгээд байгаа юм уу? Ганцхан Монгол бөхийн холбооны дарга л физик мэддэг юм уу? ямар учиртай юм мэдэхгүй. Нямдорж бол өөрөө шуудагдуулах өөрөөр хэлбэл шоо хаяж араас нь тэврүүлэх аргыг их олон хүнээс асууж судлаж байж хийсэн гэж хэлж байгаа. Гэтэл энэ бол асар их бүдүүлэг юм. Спортод бол хоёр бөх өөрснийхөө амжилтаар ялимгүй жаахан юмаар ч гэсэн аль илүүгээрээ давах ёстой. Түүнээс ядарчихсан хоёр хүнийг нэгэнд нь май гээд хамаг барьц өгчихдөг юм гэж хаа ч байх ёсгүй. Энэ аргыг хуулийн аргаар шийдсэн юм. Р.Нямдорж бол өөрөө хуулийн хүн шүү дээ. Хуулинд хэргийг тулган хүлээлгэх юм байдаг. Түүнтэй адил энэ бол тулган унагах л юм шүү дээ. Ер нь тэгээд Нямдорж, Данзан эд нарын хийж байгаа, бичиж байгаа зүйлийг хараад байхад тэд 16 жил бөх үзсэн л хүмүүс юм байна. Түүнээс цааш юм алга. Уг нь бол 16 жил юм хийчихсэн хүн чинь юм яринаа даа.
-Бөхийн өргөөнд барилдуулахгүй байгаа. Та Бөхийн өргөөнд бөх барилдуулах саналаа тавьсан уу?
-Үнэхээр Бөхийн өргөөнд барилдуулахгүй байгаа шүү дээ. Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын ордон зэрэг газруудаар л барилдаж явна. Би бол Бөхийн өргөөнд бөх барилдуулах санал тавьсан. Тэд миний саналыг хүлээж авах байтугай бөх барилдуулна гэсэн өдөртэй тулгаж бөх зарлаад их тэвдэж байгаа шүү дээ эд нар. Юунд нь тэвдээд байгаа юм. Бөхийн өргөөндөө барилдуулаад аль нь зүгээр байна гэдгийг бүгдээрээ харъя л даа. Харахгүй, барилдуулахгүй гээд байхыг бодоход энэ өөрт нь эвгүй байгаагаас тэгж байгаа байх. Би Бөхийн өргөөг ард түмний мэдэлд улсын мэдэлд байх хэрэгтэй гэж бодож байгаа. Түүнээс Нямдоржийн удирдаж байгаа холбоо хоёрын алинд ч өгөөд хэрэггүй. Тэд намайг Бөхийн өргөөг авах гээд байна гэж айгаад байх шиг байгаа юм.
-Нямдорж гуай нэгэн ярилцлагандаа Баянмөнх аврага гэр бүлийн холбоо байгуулчихсан гэж ярьсан байсан. Энэ талаар…
-Би өөрийнхөө хүү хүргэнтэйгээ нийлж үүнийг санаачилсан нь үнэн л дээ. Санаачлах гэдэг бол өөр хэрэг. Нямдорж ч гэсэн өөрийнхөө дүү Даваанямтайгаа нийлж энэ бөхийн холбоог санаачилсан шүү дээ. Санаачлаад байгуулж байгаа цааш нь аваад явах хоёр чинь өөр зүйл. Өөрөөр хэлбэл манай холбооны удирдах зөвлөлийн гучин хүний бүрэлдхүүнд би багтаагүй л байгаа. Тэгэхээр санаачилахын хувьд бол хүүхэдтэйгээ ч байна уу, хүргэнтэйгээ ч байна уу найз нөхөдтэйгээ ч байна уу хамаагүй үзэл санаа нийлсэн хүмүүс саиаачлана.
-Хүмүүс наадмын барилдааныг “Цагаан сар”-ын барилдаан шиг утгагүй юм болоод өнгөрчих юм биш байгаа гэж санаа зовж байна л даа…
-Би бас л олон түмэнтэйгээ адил тэгж зовж байна. Аягүй бол тавын даваанд тийм олон начин төрөх юм бол үзэгч олон түмэн хүлээхгүй шүү. Гарах нь гарна. Цэнгэлдэх буух нь бууна гэсэн тийм дүр зураг надад харагдаад байгаа байхгүй юу. Цагаан сарын барилдаан дуусахад тийм байдал илэрсэн шүү дээ. Одоо тэр хэвээрээ л байгаа.
-Энэ тал дээр та ямар нэг арга хэмжээ авах уу?
-Энэ жилийн наадмын тухайд би Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-д бүх тооцоо, судалгаа, баримттай ийм асуудал бэлдээд байна. Би энэ наадмаар ямарч байсан начины найрааг л устгаж өгнө. Үүнийг зарим нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ нь Бөөсийг нь аргачихвал Монголыг дэлхий танихгүй гэдэгтэй санал нийлдэг хүмүүсийн ааш араншин л даа.
-Наадам дэндүү ойртож байна. Ямар нэгэн шалтгаан хэлээд хулээж авахгүй бол яах вэ?
-Тэр шалтгаан хамаагүй. Начин цолыг түүнчлэн Монгол бөхийг авилгалаас ангижруулахын төлөө зорьж яваа хүн. Ер нь спортод авилгал байхгүй. Энэ бол олон улсын олимпийн үзэл санаа юм. Спортод авилгалыг нэвтрүүлж байгаа явдал бол Олон улсын энх тайван, харилцан бие биенээ ойлголцох, хамтран ажиллах олон улсын эрх ашгийг зөрчиж байгаа зүйл. Спорт бол ариун юм. Тийм учраас спортод авилгал орж ирнэ гэдэг бол маш хортой. Иймээс үүнийг болиулчихаж болохгүй юм байхгүй. Үүнийг болиулаад тамирчид бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж өнөөдөр би бүтэн жилийнх нь барилдааны чансааг гаргаад өнөөдөр 10 бөхийг улсын начин цолонд тодорхойлчихоод байна. Энэ бол бүгд үндэслэлтэй, баримттай зүйл. Ингэвэл бөхчүүд хохирохгүй. Цаашдаа энэ жишгээр явна. Наадам цэвэр болно. Харин үүнийг тер хүлээж авахгүй бол төр авилгалыг дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Би ийм л асуудал тавьж байгаа. Тийм болохоор хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
-Энэ асуудал дээр таныг Tөp засгийнханыг сүрдүүлсэн гэж бичсэн байсан…
-Сүрдүүлэх юу байх вэ Би бол үнэнийг л хэлж байгаа хүн. Надаас сүрддэг хүн, төр засаг гэж байхгүй. Харин үнэнд бол төр засаг маань жоохон юм бодох л ёстой. Гэхдээ энэ төр засаг хүлээж авдаггүй юм аа гэхэд дараагийн төр засаг хүлээж авах болно. Би үүнийг баттай мэдэж байна. Төр засаг бас нэр төрөө бодох хэрэгтэй байлгүй. УИХ-ын гишүүдийг би юу ч ойлгохгүй, сайн муу хоёрыг ялгаж чадахаа больчихсон хүмүүс гэж бодохгүй байна. Р.Нямдорж төрийг иргэнийхээ тавьсан саналыг хүлээж авдаггүй төр гэж хэлээд байгаа. Харин би бол төрийг тийм болчихоогүй байх гэж бодож байна. Ямар ч байсан би асуудлаа тавина. Асуудал тавьсаны дараа түүнд яаж хандана түүнээс л хамаарч зохих хэмжээний дүгнэлтээ өгнө. Ард түмэн харж байна. Бид амьд байна. Нүдээр харж, чихээр сонсож байна.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Н.Будсүрэн
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby chukcha2002 » Wed Jun 21, 2006 5:21 pm

Баянаа аварга нээрээ Гантогтоход арслан цол єгчихсєн гээд байсан, би арай ч худлаа байх гэж бодож байсан чинь vнэн байсан бололтой догоо
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Thu Jun 22, 2006 12:51 am

Gehdee naad deer chine turshiult maygaar QgsQN gej baina
ARai ch tegj duraaraa avirlaj bolomgui yum daa Tegeed ch Ulsiin Tsolnii Komiss ni batlaagui baihad ter tsolooroo barildah ni yu l ol
Baynaa avargiig ih hundetgedeg ch gesen haayaa haayaa
bas jaahan huuhed shig yum hiih yumaa
za saihan yariltslaga tavisan deerhi gishuund bayrlalaa suuliin uyiin saihan medeelel baina sport tsonkhiinhon bas ch QQr yuumaa
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby zizou » Mon Jul 24, 2006 2:41 pm

7 sariin21 22 23nd Orhon aimagt Erdenet hot baiguulagdsanii 30n jiliin oin bayar naadam saihan bolj ungurluu.Niit 256 buh barildsanaas Usuhbayar avarga turuulj 6say,Altan tsomoor shagnuulg,uzuurlesen Dorjsambuu 4say tugruguur shagnuulav.Ug naadamd shine arslan Azjargal Avarga Baljinnyam Batzorig g.m ulsiin aldartai olon buhchuud barildlaa.
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby chukcha2002 » Mon Jul 24, 2006 4:08 pm

Шагнал нь ямар єндєр юм бэ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby zizou » Thu Jul 27, 2006 4:05 pm

chukcha2002 wrote:Шагнал нь ямар єндєр юм бэ.

Tiim shu 30jiliin oi geed ch teruu bas l ih mungu shu.Gehdee bas manai Erdenet chin huurhuun chadaltai shu de
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby Айвенго баата » Thu Jul 27, 2006 5:55 pm

Эртээдийн МАХНын ойгоор түрүү бөхийн шагнал 10 саяд хүрсэн гэж дуулсан юм байна.үнэн худалыг мэдку
Айвенго баата
 
Posts: 37
Joined: Sun Jul 23, 2006 10:09 am
Location: Yag chinii hajuud chamaig haraad yum bodood suujinaa

Postby Khosoo » Tue Aug 08, 2006 10:59 pm

Сая дэлхийн бараг номер нэг спортын сэтгүүл Спортс иллюстрэйдэд, CNN ийн сайт ухаж байтал энэ зураг гарч ирэхээр нь гоё санагдчихлаа. хэхэ...Ингээд бас гараад байвал яамайдаа...

Image

линк нь

http://sportsillustrated.cnn.com/multim ... ent.8.html
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Wed Aug 09, 2006 6:03 pm

Гоё зураг байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Wed Aug 09, 2006 9:17 pm

Тайлбар нь: Сэлэмтэй хүнтэй харьцах аргаа олохгүй байгаа бололтой.

хэхэ, хошин зураг болгочихсон тууж явна шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Mon Aug 14, 2006 8:34 pm


Бөх судлаач Б.Гомбо: “Женко” Баттулга Мөнх-Эрдэнэ арсланд 40 саяыг, Цэрэнтогтох аваргад залуу бөх Ганхүү 45 саяыг өгч начин болсон


2006.08.14


Сүүлийн хэдэн жил бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж аварга Х.Баянмөнх нар бие биенийгээ “Бөхийг шинэчилж начны найрааг арилгаж чадахгүй, би л чадна” хэмээн хэрүүл хийж байгаа билээ. Харин энэ хоёр эрхэм хоёулаа бөхийн шинэчлэл начны найрааг арилгаж чадахгүй талаар Бөх судлаач Б.Гомбо сонирхолтой ярилцлага өглөө.
-Бөх сонирхогчид Нямдорж тэргүүн, аварга Баянмөнх нарын хэрүүлийг хоёр талиан дэмждэг. Та гэнэт гуравдах талаас нь ярьж байнаа. Энэ хоёрыг яагаад бөхийг шинэчилж чадахгүй гэж үзэж байна.
-Энэ хоёр эрхэм бөхийн төлөө тодорхой юм хийсэн гавъяатай хүмүүс мөн. Харин одоо бол юу ч хийж чадахгүй тухайн үед үүргээ гүйцэтгээд гавъяа байгуулаад хийдгээ хийчихсэн хүмүүс. Энэ хоёр эрхмийн хэрүүл бол бөхийг шинэчлэх биш бөхийн өргөө гэдэг мөнгөний машиныг л булаацалдаж байгаа хэрэг. Бөхийн өргөө гэхэд ямар ч хэрэггүй түм буман орон тоо гаргаад, Нямдоржийн хүнээр дүүргэсэн байгууллага болсон. Бөхийн холбоо төрийн бус байгууллага болохоос Нямдорж тэргүүний хувийн компани биш сүүлдээ бүр Говь-Алтайн дуучдын концертын заал болгочихсон байгаа. Нямдорж өөрөө Говь-Алтайн хүн . Та бөхийн өргөөнд болж байгаа тоглолтын тал хувь нь Говь-Алтайн дуучдын тоглолт болсон баримтыг ч үзэж болно. Монгол маань 21 аймагтай гэтэл нөгөө 20 аймгаас яагаад ганц Говь-Алтайн дуучид хямд, хөнгөлөлттэй дуулж байдаг юм. Гэтэл энэ бөхийн өргөө Монголын бөхийн холбооных болсноос Говь-Алтай бөхийн холбооноо биш шүү дээ. Үүнийг Баянмөнх аварга олж харчихаад Ганболд заан тэргүүтэй Увсын бөхчүүдтэй бөхийн холбоог булааж авах гэж янз бүрээр үзээд аргаа бараад өөр холбоо байгуулаад л явж байна. Холбооны хоёр тэргүүн Нямдорж Баянмөнх аварга хоёр бие биенийхээ муу муухайг гайхаж өөрийнхөө холбоог сайн сайхан хэмээн мэтгэлцэж байгаа ч хоёулаа бөхийг шинэчилж чадахгүй.
-Начны найрааг арилгах гэж 4 давааг оноолттой болгоод энэ жил начин маш бага төрлөө гэж бөхийн холбооны тэргүүн яриад байгаа ш дээ?
-Юу ярьж байгаа юм. Цэрэнтогтох аваргад Ганхүү гэдэг залуу 45 саяыг, Мөнх-Эрдэнэ арсланд “Женко”-гийн Баттулга 40 саяыг өгч Баянжаргал гэдэг залууг, харцага Бэгзсүрэнд Баярмагнай 40 саяыг, харцага Батбаатарт Батжаргал 25 саяыг өгсөн Цогзолдорж Одгэрэл заанд 30 саяыг өгсөн гээд таван начин найраагаар начин цол авсан нь баталгаатай. Ийм л наадам болсон. Гэтэл Бөхийн холбооны тэргүүн их сайхан шударга наадам боллоо гээд байдаг. Бүр 1-2-ын давааг оноолтынхонтой тохирч найрч давсан Мөөөө аваргыг тэгж найраагаар хоёр давсан нь зөв гээд баахан магтсан байх жишээтэй. 4-ын нугалаа нь начны найрааг багасгах бус бүр амархан болгож байгаа юм. Цэрэнтогтох аварга 4-т таарах найруулсан залууг Ганбаатар арслан 3-т аваад унаад өгчихөж байгаа юм. Өнөөх нь 4-ийн нугалаан дээр Цэрэнтогтох аваргад хэвтээд өгөх жишээтэй. Энэ жил хамгийн их найраа гарсан 3-ын даваанд улсын цолтой тавин хэдэн бөх 500 мянгаас 3 сая төгрөг авч начин горилсон залууст унаж өгсөн.
-Харцага гарьд гээд шинэ цол бий болгож шөвгөрсөн чансаагаар нь эрэмбэлдэг болсноор найраа багасна гэж байгаа ш дээ?
-Чансаагаар эрэмбэлдэг нь зөв, шинэ цолны хувьд амьдад нь өгөөд нас барсанд нь өгдөггүй энэ бол хэлмэгдүүлэлт. Нэг наадамд 6 давж өсөх идэр чимэгтэй начин болсон 2 хүн байхад нас барсанд нь нөхөөд өгчихгүй, амьдад нь өгдөг тийм **н** хууль гэж байж болох уу? Нас барсан хүнд бүгдэд нь нөхөн олгох ёстой. Социализмын үед ойн үеэр 6 давсан бөхөд арслан цол олгож ч байсан. Тэгэхээр 1921 оноос хойш бүх наадамд түрүүлсэн бүх бөхөд аварга цол, үзүүрлэсэн бөхөд арслан, шөвгийн дөрөвт үлдсэн бөхөд заан цол, шөвгийн наймд үлдсэн бөхөд харцага, шөвгийн 16-д үлдсэн бөхөд начин цол олгох ёстой. Тэгэхгүй 1024 бөх барилдахаар өмнө нь барилддаг 512 бөх дээр 512 залуу бөх нэмэгдээд л сул даваа л нэмэгдэхээс өөр чанарын ялгаа байхгүй болж байгаа юм. Гэтэл энэ жилийн начингууд гэхэд 5 давсан нь 4 л давсан гэсэн үг шүү дээ. Харин харцага болсон 2 бөх л 5 давсан гэсэн үг. Тэгээд ч 10 давсан бөхөд ямар цол олгох нь тодорхойгүй болсноос энэ жилийн наадам хуулиа зөрчиж байх жишээтэй. Дэлхийн олимпийн аваргад тэд давсан гэдэггүй түрүүлсэн л бол аварга болдог шүү дээ.
-Барьц сонгуулдаг болсныг их зөв шударга зүйл гээд байгаа?
-Энэ бол ёстой хэлмэгдүүлэлт. Хоёр бөх тогтсон хугацаанд хаялцахгүй бол хэн идэвхтэй бөхөөр нь хоёр гарыг нь дотор талаар нь бариулж давхар шуудагдуулах ёстой. Нэг бөх нь хаях гэж хөөсөөр нэг нь зугтаж зугтаж барьц сонгоод хаячихдаг тохиолдол олон байна. Гэтэл хүний идэвхи зүтгэлийг дэлхийд үнэлдэггүй ямар ч бөх байдаггүй. Өмнө нь идэвхээр шууд барилдуулалгүй давуулдаг байсан нь буруу л даа. Хэзээ ч хаанахын ч бөхөд хажуугаас нь бариулдаг ёс ч байхгүй, дүрэм ч байхгүй. Дээр нь тэр шоо маш “но”-той. Энэ жил гэхэд шоог би тэгш гэж хэлчихээд сондгой буухаар би сондгой гэж хэлсэн гэж дайрч зүтгэж хөлийн цэцийг сүрдүүлж байгаад хаясан жишээ байгаа. Үнэхээр хоёр бөх хэн нь ч идэвхгүй байвал хоёр бөхөд төө хэрийн улаан хөх өнгийн хавтан сонгуулж хоёр талдаа улаан хөх өнгөтэй хавтан шидэж шийдэх хэрэгтэй хэнийх нь өнгөөр бууна. Тэр нь давхар шуудаг авдаг байх хэрэгтэй. Үзэгчид ч харна. Баянаа аваргын тэр сумо шиг сурын шахаа бол шал дэмий юм. Зааланд барилдлаа гэхэд хоёр удаа үзэгчид рүү ухарч тулсан тохиолдолд идэвхгүй гэж үзэж нөгөө бөхөд давхар шуудаг өгөх жишээтэй. Одоо бол бөхчүүд уран мэх уралдуулахгүй зөвхөн араар нь тойруулж барьсан барьцнаас яаж хаях вэ, яаж тогтох вэ гэдэг бэлтгэлийг хийсээр наадам хүргэдэг болоод байгаа. Энэ мэх бол Бат-Эрдэнэ аваргын мэх үүнийг аваргад зориулж гаргасан гэдэг ч үнэний хувьтай.
-Таны үзэж байгаагаар тэгээд найрааг яаж арилгах вэ?
-Энэ бол маш амархан 512 бөх барилдлаа гэхэд эхний 256 бөхийг цолны эрэмбээр 1-256 хүртэл жагсаагаад Мөнхбат аваргаас эхлээд эрэмбээрээ дараагийн 256 бөхөөс шууд сугалж нэр таарсан бөхтэйгөө барилдана гэсэн үг. 256 дахь бөхөд нэг бөх үлдэх жишээтэй. Энэ бол эрэмбэ байна уу байна, ам байна уу байна. Аварга нь аварга сугалахгүй даваа бүрт ингэж явсаар түрүү үзүүр хоёр бөх үлдэхэд барилдах нь зөв. Энэ бол амлах худлаа барилдах бууж өгөх явдал эрс багасна. Яг даваа эхлэхээс өмнө сугалуулаад шууд гарч барилдах. Барилдаан дундуур бөхчүүдийг уулзуулахгүй байх. Эмчийн дэргэд янз бүрийн хүн байлгахгүй байх хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд бөхийн барилдаан маш булхайтай болдог. Нэг нь түрүүлж уначихаад байхад дахин барилдуулдаг. Допинг хэрэглэсэн байхад шийтгэдэггүй. Зодолдож тийрэлцэж байхад шийтгэдэггүй Бөхийн холбоо гэж байх уу? Энд улсын наадам жилд ганц болдог наадам, Монголын 10-аад телевизийн 30-40 камер талбайг хэсэгчилэн хуваарилж аваад бичихэд маргаантай барилдааны бичлэгийг үзээд шийдчих хэрэгтэй.

Т. Мөнхтөр
Last edited by 21Grams on Fri Aug 18, 2006 1:23 am, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Tue Aug 15, 2006 5:12 am

Зөв саналууд тусгагджээ. Зидан хүн мөргөөд торгуулж байхад Баяржавхлан хүн шанаадаад торгуулах ёстой. Хөлбөмбөг бөх гэж адилхан л спортууд. Аль аль нь жаахан үзүүштэй талаараа муу болоод байгаа. Саяны дэлхийн аварга гоолгүй яав аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Thu Aug 17, 2006 2:42 am

Єсєхєє аварга сvvлд Баяржавхланг бас л эвгvй тоншчихоод босоод явчихна лээ. Эрчvvд нэгэндээ ухамсарын шанаа єгч болно л доо. Гэхдээ єєрсдийг нь харж баярлах гээд ирчихсэн ард тvмнийхээ ємнє ингэх хэрэггvй л баймаар. За энэ ч яахав, шийдэгдэж болох асуудал.
Гомбо гуай харин найрааг аймаар илчилж ярьсан байна шvv. Энийг алга болгоно гэдэг ч хэцvv асуудал аа. Ингэж явсаар vндэсний бєх утгаа алдаад, vздэг хvн байхгvй болвол яана даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby chukcha2002 » Thu Aug 17, 2006 5:35 pm

Уг нь vндэсний бєх жаахан жааханаар ахиад л байгаа юм. Малгай, залаа, цолны амжилтын эрэмбэ, барилдааны хугацаа, бас мєнгєн шагналын хувьд хvртэл асуудал наашилж яваа л гэж би боддог. Нийгэм, цаг хугацаатай уялдаад харин удаан явагдаж байгаа юм.

Тvргэлvvлэх хvсэл хvн бvгдэд байлгvй яахав. Жишээ нь мєнгєн шагнал, цалин пvнлvv... Энэ чинь хvмvvсийн амьдралтай шууд холбоотой. Зах зээл худалдан авах чадвартай бол угаасаа юм аяндаа дагаад хєгждєг байх. Манайд хvмvvсийн амьдрал бага багаар сайжирч байгаа болохоор дагаад бага багаар л єсєх байх даа, тэрнээс шууд сумо шиг мєнгє авах хэмжээнд дараа жил ч, 5 жилийн дараа ч, 10 жилийн дараа ч очихгvй.
Монголчууд хэзээ япончууд шиг амьдралтай болно тэр vед л тийм шагнал авна. Тэрнээс Баянаа аваргын холбоо шиг цэнгэлдэхэд vзэгчгvй барилдаан хийгээд арав хорин сая тєгрєгийн шагнал єгєєд явна гэдэг бол эрvvл бус.

Барилдааны тал дээр барьц сонгох гэдэг хэрvvл байнаа. Бат-Эрдэнэ аваргад зориулж гаргасан ч гэх шиг. хэхэ. Тэгвэл энэ барьцны "vр шимийг" Бат-Эрдэнэ аварга бус Сvхбат эдэлж Баагий аваргыг барьц сонгон давж 2 дахиа тvрvvлж байлаа. Барьц сонгодог гээд байдаг Єсєхєєгєєс ч тvрvvлж барьц сонгож тvрvvлсэн хvн бол Сvхбат. За ингэхээр одоо хэн нэгэнд зориулж гаргасан гэж ярих дэмий байгаа биз дээ. Хэн шодоод дийлсэн нь л авдаг барьц.
Тэгээд Баянаа аварга нэг хэлсиймаа: - Барьц сонгох бол орчин vеийн спортод байхгvй гажуудал гэж. Гэтэл орчин vеийн бєхийн спортод чєлєєт бєх багтахгvй хэрэг vv? Чєлєєт бєхєд оноо авалцахгvй тэнцэх тохиолдолд эхэндээ шодоод дийлсэн хvний талаар цээжээр тэвэрч золгуулдаг байснаа, бvр сvvлдээ шодоод дийлсэн бєх хєлийг нь авч эхэлж байгаа шvv дээ...

Гэх мэтчилэнгээр одоогийн vндэсний бєхийн байдлыг авч vзвэл харин ч сайжраад, дээшлээд л байгаа юм. Харин тvргэлvvлэх хvсэл бvгдэд бий, гэхдээ энэ нь нийгмийн байдал, хvмvvсийн амьдралтай нягт уялдаатайгаар удаандуу хурдаар дээшилж байгааг бас ойлгох хэрэгтэй.

Гадаад орнуудад єндєр хєгжсєн спортыг одоо бvгд л vзэж сонирхож байгаа. Тэдэнтэй vндэсний бєхєє шууд харьцуулахдаа ямар амьдралтай, ямар нийгэмтэй ард тvмэн хэр удаан хугацаанд тийм болгож хєгжvvлсэнийг нь бага ч болов санаж байгаарай.

Илымжинoв яалаа даа, Халимагт Уралан гээд хєлбємбєгийг лут багтай болох гэж мєнгє хаяаад л байсан, одоо хаа байна? Тэнд хvмvvсийн амьдрал болоогvй байгаа болохоор оцойж овойж чадахгvй байна.
Абрамович яагаад Чукоткадаа цэнгэлдэх бариад том багтай болж болохгvй, Английг зvглэв... заза тайлбарыг нь єєрсдєє хийчэх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 6:38 pm

Чөлөөт бөх ч дээ... Бас л энэ барьц сонгодог иймэрхүү асуудлаасаа болж, дүрмэн дээрээ сайн зохицож чадахгүйн гайгаар шууд уналтанд орж байнашд... Ер нь 3 олимпийн дараа, 201. оны олимпийн хөтөлбөрөөс хасагдах байх шүү... Одооноос ч ОУОХ шахаж байгаа... Жин зэргийг нь багасгаад...

Ер нь тэгэхээр шийдэх арга байна у... Барьц сонгохоос өөр хувилбар..
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 21Grams » Fri Aug 18, 2006 1:14 am

Барьц сонгохлоор чадалтай нь биш, азтай нь даваад байгаа юм аа. Надад бол ээлжлvvлээд золгуулаад байсан нь дээр санагддаг. Ямар ч байсан нэг нь мэх хийж давна шvv дээ. Барьц сонгочихоор барилдаан гарахгvй, давах барьцаа аваад л давчихаж байгаа юм. :-)
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Fri Aug 18, 2006 1:25 am

Авилгач бөхчүүдийг ард түмэнд зарла

2006.08.17 Ардын эрх


-”Үндэсний бөхийн энэ арчаагүй үйлдлийг бид “найраа” хэмээх ” найр тавих” гэсэн утгатай эвтэйхэн үгээр энхрийлчихсэн болохоос үнэндээ бол цолны хийрхэлд автсан бөхчүүдийн ” авилгын үйлдэл” гэдэг уг нь хэнд ч ойлгомжтой-

Наадам өндөрлөөд сарынхаа ойтой золгож байх энэ үед шинэ аварга, арслан төрж, нэг бөх нь дэвжээгээ орхиж, нэлээд хэд нь хэрүүл, маргаан хийж, нутаг ус болон талцсан наадмын “но” улам гаарч эхэллээ. Заримыг нь баярлуулж, цаадуулыг нь бухимдуулсан цолтнуудын түрүүч амтгүй начин, мөнгөтэй начин, азтай начин гэхчлэн ард түмнээс шинэ “чимэг” авч орхиж. Гэтэл “шинэ чимэгтэй” начингууд өдийд найр хийнэ гэж тодорон хэнээр; хэдэн төгрөгөөр мялаалгуулахаа тооцоолоод завгүй яваа байх даа. “Үндэсний бөхийн энэ арчаагүй үйлдлийг бид “найраа” хэмээх “найр тавих” гэсэн утгатай эвтэйхэн үгээр энхрийлчихсэн болохоос үнэндээ бол цолны хийрхэлд автсан бөхчүүдийн “авилгын үйлдэл” гэдэг уг нь хэнд ч ойлгомжтой. Энэ жилийн наадамд ард түмнийхээ нүдэн дээр “авилгын баатар” болж, сая саяар мөнгө өгөлцөж, авалцсан бөхчүүдийн талаар чөлөөт хэвлэлүүд дараах байдлаар бичжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давсан Өвөрхангайн П.Ганхүү гэж залуу түүнд 45 саяыг, Д.Мөнх-Эрдэнэ арсланг унагаасан Баянхонгорын Б.Баянжаргал 40 саяыг, Говь-Алтайн Н.Баярмагнай харцага Ц.Бэгзсүрэнд 40 саяыг, Дорнодын Д.Цогзолдорж Д.Одгэрэл заанд 30 саяыг, Архангайн М.Батжаргал харцага Э.Батбаатарт 25 саяыг өгч начны босгоор алхсан гэхчлэн. Ингээд бодохоор тавын даваанд цээж шидлэх эрчүүдийн дээлний цаана бяр амтагдсан бие биш мөнгө үнэртүүлсэн хуурамч зан л нуугдаж байж гэмээр. Гэтэл сая саяар нь өврөө түнтийлгэх тэдний хэн нь хэн бэ гэдгийг наадамчин олон хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг. Үнэндээ бол хэзээ нэгэн цагт начин болж болох ч өнөөдөртөө заалны барилдаанд ховор давдаг П.Ганхүү нас дээр гарсан аваргаар яаж давсан нь тодорхой, үзэгчид байтугай бөхчүүд ньч танихгүй шахам Б.Баянжаргал гэж эр ямар аргаар начин болсон нь ойлгомжтой, Н.Баярмагнай ч гэсэн дээ начны эрэмбэтэй хүн мөн үү, биш үү гэдэг дээр хүмүүс үг хэлдэг л юм байна лээ. Цол авах гэж яарсан залуус, цолонд хүрэх гэсэн тэдний бодлоор бизнес хийх томчууд нь ч тэр. Бүгд л биднийг доромжлоод сурчихаж. Жил, жилийн наадмын дараа яригддаг найрааны энэ “заваан” яриа үнэн хүчээр цол хүртэж, наадамчдын магнайг тэнийлгэсэн заримыгаа бас хөлдөө чирдэг. Гайгүй барилдсан бусаддаа халгаатай гэсэн үг л дээ. Энэ жилийн начингууд гэж ирээд л, жилийн жилд цол хүртэгсэд дашраараа муу хэлүүлэх. Энэ мэтээр бүхэл бүтэн нэг улсын үндэсний гэж өргөмжилдөг спортын нэр хүндийг хэдэн халтар төгрөгөөр хэмжин, халаасалж яваа тэдэнтэй хэн, хэзээ хариуцлага тооцох нь бүрхэг байсаар олон наадам өнгөрөх бололтой. Уг нь саяхан цагдаагийн байгууллага бөхчүүдийн найрааны тухай бүр тодруулбал, авилга авсан талаар шалгаж байгаа, 45 сая төгрөг өгч, авалцсан бөхчүүдийг удахгүй зарлана гэж хэвлэлээр мэдээлсэн ч холбогдох газраас тодруулахад, Цагдаагийн ерөнхий газрынхан “Ийм хэрэг манайд ирээгүй. Хэрэв ирвэл авилга, хээл хахуулийн хэрэг гэдгээр нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгана” гэсэн бол УМБГ-ынхан бас л “Ийм гомдол ирж байгаагүй. Шалгагдсан хэрэг ч байхгүй. Ер нь энэ талаар хүмүүс ханддаггүй. Шалгаж, илрүүлэхэд төвөгтэй” гэсэн утгатай хариулт өгөв. Тэд мэдсэн ч мэдэж болдоггүй, харсан ч хэлж болдоггүй бололтой. Өгсөн, авсан хүмүүс нь үнэнээ хэлэхгүй. Үзсэн, харсан хүмүүс нь гомдол гаргадаггүй болохоор цагдаагийнхан бөхчүүдтэй тулж харьцах хэцүү юм байх. Гэтэл энэ улаан цайм авилгын хэлбэрийг хэн зогсоох ёстой юм бэ. Өнгөрсөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа шигшээ баг нь дэлхийн аварга болчхоод ирэхэд Италийн хууль, хяналтын байгууллагынхан өөрийн улсын харьяаллын зарим багийнхаа авилгын хэрэгт холбогдсоныг нь зарлаж, зэрэглэлийг нь бууруулж, “Ювентус”-ээс Италийн аварга гэдэг цолыг нь хүртэл хураасан. Энэ хэргийг тэдний хууль, хяналтынхан багийн менежерүүдийнх нь яриаг утсаар чагнаж байгаад л илрүүлсэн гэнэ лээ. Ингэхдээ тэд хөлбөмбөгчдийн шүүгчдийг худалдаж авсан, хууль бус бооцоо тавьсан, тохиролцооны тоглолт хийсэн зэрэг үйлдлийг илчилж, тэднийг авилгын хэрэгт буруутгаж, шийтгэсэн. Үүн шиг манай хууль хяналтынхан яагаад хүнээс далд байтугай олон түмний нүдэн дээр найр тавьж, мөнгө өгч, авалцаад , байхаа бөхчүүдийг үнэн мөнөөр нь хэлж, үндэсний спортоо аврах гарц хайж болдоггүй юм бол. Эхэндээ улсын цолтой, олны танил хэдэн бөхчүүдийн нэр хүнд унаж, хэсэгтээ пээ, паа болно биз. Гэвч эцэстээ харин алдар хүндээр дөрөөлсөн бөхчүүдийн найраа гэгчийг арилгах алхам болох бус уу. Бөөн мөнгөний асуудал үүсгэж, авилгын хэлбэрийг өөгшүүлээд, нэг бол дэвжээн дээрээ, ард түмний нүдэн дээр хэрүүл, маргаан болсоор, эцэстээ бөхчүүд өөрсдөө энэ байдлыг эсэргүүцэж зодог тайлж эхэллээ. Үндэсний бөхийн холбоо нь дийлэхгүй, өгч авалцдаг ёсыг нь дэмждэг ивээн тэтгэгчид нь бууж өгөхгүй, хууль, дүрэмдээ захирагдахгүй үндэсний бөхийн энэ солиорлыгхэн таслан зогсоож, ард түмний цэнгэлийг аварч гарах хэрэг вэ? Авилгач бөхчүүдийг нэрлэж, ард олноос уучлал гуйлгая. Үгүй бол хэдэн бөхчүүд нь мөнгөнд тушигдсаар, үндэсний цэнгэл сөнөж мэдэх нь, яваандаа.

Б.Бадмаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Tue Aug 22, 2006 3:08 am


УИХ-ын гишүүн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Худлаа барилдлаа дэмий ярихын оронд халз барилдаан надтай зохиочих


Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн отгон наадам хэдхэн хоногийн өмнө Хэнтийн Хөдөө аралд сүр дуулиантайхан болж өнгөрлөө. Нутгийнх нь тэнгэр дор болж байгаа түүхт ойн даншиг наадам гэдэг үүднээс гишүүн Б.Бат- Эрдэнэ яахын аргагүй хамгийн хүндтэй зочдын нэг байсан юм. Харин аварга маань хэзээний гүндүүгүй зангаараа хүндэт зочин гэхээсээ илүү тэр л нутаг нугаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд наадмын зохион байгуулалтанд илүүтэй анхаарч өөрийн уран мэхт барилдаанаа хүртэл үзүүлж чадсангүй. Энэ мэтээр баяр наадмын эргэн тойрон дахь онцлох үйл явдал хийгээд өөртэй нь холбоотой бүхий л дуулиануудад Б.Бат-Эрдэнэ аварга дэлгэрэнгүй хариулт өглөө. “Зиндаа” сонины “Редакцийн зочин” буланд уригдсан аварга Б.Бат-Эрдэнэ сүүлийн хэдэн жил ийм илэн далангүй ярилцлага өгөөгүй болохоо илэрхийлж байсан.

-Хэрлэнгийн хөдөө аралд болсон даншиг наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ нутгаас төрж гарсан аварга, төрийн түшээгийн
хувьд тэр дундаа наадмын зохион байгуулах комисст ажилласан хүний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?
Хэрлэнгийн хөдөө арлын их баяр цэнгэл даншиг наадам их өргөн дэлгэр болж өнгөрлөө. Монголчуудын хувьд энэ газар ямар чухал нутаг вэ гэдгийг сайн мэдэж байсан учраас энэ хөндийд их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд баяр наадам зохион байгуулах хэрэгтэй гэж манай нутгийн иргэд, олон түмнээс санал хүсэлт захидал их ирж байсан. Энэ баяр наадмыг МУ-ын Засгийн газраас хөрөнгө мөнгийг хангалттай хэмжээнд гаргаж зохион байгуулсан. Таван аймаг, нийслэлийн есөн дүүрэг маш идэвхтэй оролцлоо. Улсын баяр наадмаар л гэхэд есөн дүүрэг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хотхон байгуулж байсан бол хөдөөгийн иргэд тэр бүхнийг үзэх боломжгүй байсан. Тиймээс яг тэр хотхоныг Хөдөө арал дээрээ байгуулж наадамчин олонд үзүүллээ. Нутаг дэвсгэр дээр нь зохион байгуулагдаж байгаагийн хувьд манай Хэнтий аймгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй сайн оролцсон гэж бид үзэж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөг гурвуулаа оролцсон. Түүнээс гадна монгол улсад зорьж ирсэн төрийн хүндтэй зочид, гадаадын жуулчид түүхэн чухал газар нь болж байгаа наадмыг үзэх боломжийг гаргаж өгснөөрөө их онцлог. Баяр наадам маань хэд хэдэн чухал онцлогтой буюу баярын үеэр их хаадын түүхтэй холбоотой зан үйлийн ёслол үйлдсэн. 99 цагаан гүүний сүүн цацал өргөх, сүргийн манлай шарга азаргыг сэтэрлэх гэх мэт. Хэрлэнгийн хөдөө арал дээр “Их аварга” хотын туурийг судлах эрдэм шинжилгээний Япон Монголын хамтарсан экспедицийг цаашид ажиллах боломжоор хангах үүднээс судалгааны төв болох “Чингис хааны их орд” төвийн шав тавих ёслол болсон. Энэ төвийг энэ жил барьж байгуулна. Мөн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар “Их аварга” ордны туурийг тойруулсан гурван км орчим бат бэх үзэмжтэй хашаа барих ажлыг хийх болоод байна. Энд их эзэн Чингис хааныг хаан ширээнд нь залсан, дараа дараагийн их хаадыг хаан ширээнд нь суулгаж байсан маш чухал газар төдийгүй их хаан маань монгол улсынхаа төрийг энэ газраас төвлөн удирдаж байсан түүхтэй газар. Тиймээс эрдэм шинжилгээ судалгааны бүрэн хэмжээний цогцолбор байгуулах цаашдаа Хэрлэнгийн хөндийг хүн төрөлхтний соёлын өв “Юнейско”-д оруулахаар зорьж байгаа. Мөн энэ баяр наадмын үеэр зүүн бүсийн хурдан морины уралдаанд зургаан насны морьд уралдаж хүчит 128 бөх барилдлаа. Г.Өсөхбаяр аварга, Азжаргал арслан нарын хүчит бөхчүүд, олон сайхан мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж шагайн тойром боллоо. Түүнээс гадна БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, салбар комиссын дарга Мишигжав гуай зохион байгуулж 40 хүний бүрэлдэхүүнтэй чуулга, уран сайхны тоглолт болж наадамчин олноо баярлуулсан. ҮХЯ-ны сайд Б.Жаргалсайханы ихээхэн дэмжлэгээр Хэрлэнгийн хөдөө арлын үдэш сайхан цэнгүүн боллоо. Мөн морь бөхийн бай шагналд ихээхэн хэмжээний мөнгөн хандив өгсөнд талархаж байна. Тиймээс энэ наадмыг сайхан болгоход хүчин зүтгэл гаргасан бүх хүнд Хэнтийчүүдийн баяр талархлыг дэвшүүлж байна.
-Түүнчлэн таны төрсөн нутаг гэдгээрээ их онцлог байсан шүү дээ. Бага балчир үеэс тань таныг мэдэх олон настан буурлууд тантай гар
барьж, учран золгож байсан. Та ч хүмүүстэй гар барьж наадмын төв асрыг тойрсон. Ямар сэтгэгдэл төрж байв?
Миний хувьд Хэрлэнгийн хөдөө арал буюу Дэлгэрхаан суманд наймдугаар ангиа төгсч энэ нутгийн уул ус агаар, нутгийн өргөн олон түмний дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн хүн. Тиймээс нутгийнхаа, Хэнтийчүүдийнхээ итгэлийг хүлээж төр түших хариуцлагатай үүрэг гүйцэтгэж явна. Тэрнээс гадна гэр бүлийнхээ хамт “Аварга тосон” рашаанд амрахаар жил бүр ирдэг. Тэнд миний багадаа тоглож өссөн найзууд, айл аймаг байсан хүмүүс, ах дүү нар маань амьдардаг. Анх 1990 онд “Монголын Нууц Товчоо” зохиогдсоны 750 жилийн ойн даншиг наадам, 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан гээд миний амьдрал, спорт, бөхтэй холбоотой сайхан дурсамжууд энэ нутаг усанд минь байдаг юм. Тиймээс ард түмэнтэйгээ уулзаад гар бариад явж байхад үнэхээр сайхан байсан. Хэрлэнгийн Хөдөө арал монгол төрийн голомт болохыг тогтоосон.
-Сонгогчид тань тэнд олон байсан. Ямар ажил амжуулсан амжилтаар тэдэнтэйгээ уулзсан бэ?
Сонгуулийн хугацаанд тодорхой зүйлүүдийг хийхээр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байгаа. Батширээт сумыг өндөр хүчдэлтэй холбох, Өмнөдэлгэр сумын сургуулийн өргөтгөлийн 640 сая төгрөгийн төсөв, бусад сумуудад баригдах ёстой эмнэлэг сургууль гээд энэ бүхэн маань амжилттай хэрэгжиж байгаа. Дэлгэрхаан суманд соёл спортын төв барьж байгуулна, нэг жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон түмэндээ тайлан болгоод сонинд хэвл үүлээд иргэдийнхээ гар дээр тавьдаг уламжлалтай. Энэ жил ч ялгаагүй тэгэх болно. Нөгөө талаар манай Хэнтий аймаг их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас төр засгаас онцгой анхаарал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл аймаг орны хөгжлийн гол түлхүүр болсон дэд бүтцээ хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг оруулж байгаа. Мянганы замын хэвтээ чиглэлийн зам бүрэн хэмжээгээр Өндөрхааныг холбохоор болсон. Бид Багануураас Хэрлэн хүрэх, Мөрөн сумаас Өндөрхаан хүрэх нийт 58 км замын хөрөнгийн асуудлыг Японы буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлээд эрчимтэй ажиллаж байна. Дадал суманд Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар сэргээгдэх эрчим хүчний станцыг байгуулж өгсөн. Гэхдээ ойрын хугацаанд үлдсэн хоёр сум болох Дадал, Норовлинг өндөр хүчдэлд холбох талаар ярьж байгаа. Холбоо харилцаа мэдээллийн хувьд бараг бүрэн хангагдаж байгаа гэхэд болно. Энэ мэт олон зүйлийг нэрлэх байна. Хийх зүйл ч их байна. Мөн Чингис хаанытүүхэн дурсгалт газруудад гэрэлт дурсгалын хөшөө босгосон. Аймгийн төвд хүрэл хөшөө барих гээд нэлээн их хөрөнгө мөнгийг тусгуулж өгсөн. Мөн Дадал суманд Тэмүүжиний бага нас угсаатны түүхийн музей барьж байгуулахад хөрөнгө төсөвт суулгуулсан байгаа.Орон нутгийн төсвийн хөрөнгө, иргэд аж ахуйн нэгжийн хандив туслалцаатайгаар аймагтаа ёслол хүндэтгэлийн өргөө, Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Энэ бүхэн хийгдсэний үндсэн дээр Хэнтий нутагт аялал жуулчлал хөгжих ирээдүй харагдаж байна. Эзэн Чингис хааны өлгий нутгийнхан Хэнтийчүүд маань их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа бүхий л ажилд ихээхэн идэвх зүтгэл санаачилгатай хамтарч ажилласанд баярлаж байна.
-Зам барихад хүндрэл их. Гэсэн хэдий ч өмнө нь хэдэн цаг явж байж нутагтаа хүрдэг байв?
Зам тавигдаагүй байхад аймгийн төв ороход 10 шахам цаг явж хүрдэг байсан. Налайхаас цааш үнэхээр хүнд байсан. Одоо аймгийн төв ороход гурван цаг гарантай яваад л хүрч байна. Ингэсний үр дүнд манай залгаа аймгууд болох Дорнод, Сүхбаатарынхан замаа дагаад Өндөрхааныг дайрч явдаг боллоо. Н.Энхбаяр ерөнхийлөгчийг соёлын сайд байхад, хожим ерөнхий сайд байхад нь хүртэл “Манай Хэнтий рүү хэзээ зам тавигдах гэж байна” гэж байнга нэхэж байдагсан. Гэтэл тэр хүсэл мөрөөдөл тийм ч хол биш байсныг та бүхэн харсан байх.
-Та өөрийнхөө хүч чадал, эр бяр, дайчин чанараараа Дархан аварга болсон хүн. Харин төрийн түшээ болсноор өөрийн тань хичээл зүтгэлээс хамааралгүйгээр ажил бүтэхгүй байх явдал тохиолдож байна уу?
Бөх байна гэдэг хэдийгээр ганцаараа түрүүлж байгаа ч гэсэн цаад талд нь хичнээн олон хүний сэтгэл зүтгэл байдагтай адил өнөөдөр хийж бүтээж байгаа ажил маань ч дандаа олныхоо дэмээр бүтдэг; Тиймээс надтай мөр зэрэгцэн байгаа гишүүд маань энэ нутаг орны төлөө тал талаасаа дэмжиж тусалж явдагт баярлаж байдаг. Сая л гэхэд Хэрлэнгийн хөдөө арал монгол төрийн тулгыг тулсан энэ нутгийн шаргал тоосыг хөдөлгөхгүйгээр энэ их ойг өнгөрүүлж болохгүй гэж нутгийн буурлууд хэлж байсан. Их монгол улсын 800 жилийн ойг тэмдэглэж байхад Хан Хэнтий нутагт 60-хан сая төгрөг төсөвлөчихөөд Хэрлэнгийн хөдөө аралд морин аялал зохион байгуулахаар хязгаарлаж яаж болох вэ гэж бусад гишүүд маань хүртэл хэлж байсан. Тиймээс хүн ганцаараа биш хамтаараа ажиллаж байж үр дүнд хүрдэг.

Ямар ч бөх намайг амар аваад хаячихгүй л болов уу.

-Таныг Зүүн Бүсийн Даншигт зодоглох байх гэж ард түмэн хүсэн хүлээж байсан ч та барилдаагүй. Арай Монголын тулгар төр байгуулагдсаны түүхт ойд барилдаад зодог тайлахаар шийдсэн юм биш биздээ?
Миний хувьд бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг учраас дараа дараагийн томоохон барилдаануудад барилдана. Энэ удаа тэр том баяр наадмыг юхион байгуулах комисст орж жиллаж байгаа. Ийм том баяр наадмыг зохион байгуулна гэдэг иш том хариуцлага, цаг хугацаа иаардсан ажил байсан учраас энэ баяраараа зодоглож чадсангүй. Юм гэдэг цаанаа рниртай хардаг юм байна даа гэж би их бэлгэшээж байгаа. Их насны морины уралдааны эхний гуравт Хэнтийн гурван морь дараалаад ороод ирлээ, шаалан насанд айрагдлаа, взарганы уралдаанд манай Хэнтий аймгаас хоёр азарга айрагдлаа. Тиймээс наадамчин олон маань үүнд үнэхээр сэтгэл өндөр байгаа. Хэнтийн морьд дотроосоо манай Өмнөдэлгэр сумаас дөрөв таван айргийг нь авсан. Манай нутгийн олон түмнээс бэлэглэсэн миний бор азарга айргийн тавд орж ирлээ. Энэ бол юмны учир ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй холбон ойлгож баярлаж байгаа. Миний хувьд моринд тэгтлээ шимтээд морь мал худалдаж аваад өдөр шөнөгүй морио дагаад байдаг хүн биш. Нутаг орны олон түмнээс өгсөн хурдан хурц буянууд ихэнх нь өөрийнхөө эзэд дээр байдаг. Энэ жилийн айрагдаж байгаа азаргыг үрээ байхад нь нутгийн уяач Алтангэрэл маань бэлэглэж байсан. Өнгөрөгч жил их хөвчийн наадамд аман хүзүүдсэн хурдан хүлэг.
-Хүний хийморь лундаа гэж яах аргагүй байдаг. Та арай бай шагналаа эзэнд нь тэр чигээр нь өгчихсөн юм биш биз дээ?
/инээмсэглээд/ Алтангэрэл маань “Та олонтой газар нутаг усныхаа нэрийг гарга” гээд өргөмжлөлийг нь шагналын дээжтэй өгсөн. Намайг анх улсын наадамд түрүүлсэн жил манай нэгдэл нийгэм адуун сүргээсээ сумынхаа наадамд аман хүзүүдэж байсан хурдан халтар хээр азаргыг бэлэглэж байсан. Тэр халтар хээр азарга маань аймгийнхаа наадамд олон удаа айрагдаж сумынхаа 50 жилийн ойгоор түрүүлж байсан сайхан адуу бий. Бусад нутгийн өргөн олон түмнээс өгсөн хурц буянгуудын ихэнх нь өөрсдийн адуун сүрэгтээ байдаг.
-Тэр их адуун сүргээ цуглуулж уях бодол хэзээ ч төрж байсангүй юу? Нэг их цуглуулъя гэж боддоггүй юм. Зарим нэг хэсгийг нь цуглуулчихсан манай хүргэн ах дээр байдаг. Миний найз Цэнхэрийн Сандагдорж хурдан хар азарганыхаа үрийг надад өгсөн нь өөрийнхөө сүрэгт байж л байна. Ер нь цуглуулах юм бол нэлээн хэдэн юм бий. Манлай уяач Онгуу ах маань аваргуудын барилдаан зохион байгуулахад радиогоор хурдан хүрэн халзан үрээ бэлэглэлээ гэж цахилгаан явуулж байсан. Тэр үрээ шүдлэн насандаа Хардал жанжин бэйсийн наадамд аман хүзүүнд орж ирж байсан алдарт хүлэг. Одоо Онгуу ах дээр нэг азарга адуу маань бий дээ. Өнгөрөгч цагаан сарын
барилдаанд таныг худал барилдсан гэх шуугиан тасралтгүй гарсан. Гэсэн хэдий ч та аралтай, бяртай аварга болохоо харуулж энэ
жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдсан.
-Энэ эрч хүчээрээ барилдаад л байна гэж бодно биз?
Их спортоор хичээллэж байсан хүний хувьд зайлшгүй бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Тиймээс байнгын бэлтгэл сургуулилт хийж томоохон барилдаан наадмуудад сайн барилдана гэж бодож байгаа. Надтай хамт бэлтгэл хийдэг бөхийн хамт олон намайг хэр
зэрэг ямар түвшинд байгаа гэдги йг бүгдээрээ мэдэж байгаа. Зарим нэг хүн зориудаар яриа хөөрөө гаргаад байгаа юмуу даа гэж бодох юм. Гэхдээ тэгж дэмий ярьж байхын оронд халз барилдаанаа надтай зохион байгуулчихвал илүү бодитой юм биш үү.
-Аварга хүний л үг байна. Ард түмэн үүнийг уншаад танаар бахархах нь дамжиггүй. Залуу бөхчүүдтэй халз барилдахад төвөгшөөхгүй байх нь ээ?
-Намайг амар аваад хаячихгүй л болов уу.
-Дархан аварга хүний тань хувьд асууж байгаа юм шүү. 50,60 насыг зооглочихоод улсын баяр наадамд барилдаад байх утгагүй гэх
хүмүүс бий. Та тэдгээр хүмүүсийг буруутгаж зүрхлэхгүй байх л даа?
Одоо бол нийгмийн амьдрал маань маш их эрчимтэй болсон нь олон юман дээр харагдах боллоо. Тиймээс хүмүүс маш богино хурацаанд эрчимтэй бэлтгэл сургуулилт хийгээд эрчимтэй амжилт таргаад өёр амьдралын хэлбэр лүү шилждэг болж. Нөгөө талаар бөхийн олон сургуулиуд байна, хүүхэд залуучууд маань монгол бөхөөр хичээллэх сонирхол их байгаа учир өрсөлдөөн их болж.
-Хэнтийн Хөдөө аралын даншиг наадамд Г.Өсөхбаяр аварга, Азжаргал нарын хүчит бөхчүүд барилдсан. Их ойн хүндэтгэлтэй арга
хэмжээнээс гадна Их аварга таныг хүндэлж очсон гэж нутгийн олон ярьж байсан?
Тэдэндээ их баярлаж байгаа. Бөхчүүд уламжлал соёл зан заншил, төр түмнийхээ буян заяанд сүсэглэдэг гэж би ойлгож явдаг. Тиймээс очиж барилдсан бүх бөхчүүд тэр бэлгэ дэмбэрлээ бодож Даншиг наадмын дэвжээн дээр гарах юмсан гэж зорьж очсон болов уу. Манай ах морь уяж байсан учраас сумын ард дэнж дээр байрласан байсан юм. Тиймээс бөхчүүдээ тэнд хүлээж авч байрлуулъя гэж монгол хүн, бөх хүний хувьд бэлгэ өрөөлөө бодож сум орон нутгийн удирдлагуудтай ярьж байгаад цэцэрлэгийн хүүхдүүдийн сайхан гэрт бөхчүүдээ байрлуулсан. Тиймээс тэр их сүлд хийморь буян заяа оршсон болов уу.
-Та бол Хан Хэнтий нутгаас төрсөн цагийг эзэлсэн Их аварга. Харин сүүлийн үед улсын цолтой бөхчүүд танай нутгаас төрөхгүй байна гэсэн эмзэглэл байгаа нь нууц биш?
Цэцэн хан буюу Хан Хэнтий нутгаас даншгийн их олон аваргууд төрсөн түүхтэй. Хүдэр даян аварга Өсөхбаяр, Мөр Ренчин, босоо Самдан аварга гээд олон бөхчүүдийг нэрлэж болно. Хэнтий нутгаас бөхчүүд бэлтгэх зорилгоор “Аварга” дээд сургуулийгбайгуулсан. Салбарыг нь аймгийн.төвийн нэгдүгээр сургууль дээр байгуулсан байгаа. Бусад сумуудад секц дугуйлан хичээллүүлж байна. Бид энэ жил баяр наадмын өмнө Цэцэн ханы галын нэг эхлэл болгож Хэрлэнгийн хөдөө аралдаа сум болгоноос хоёр залуу бөхийг дуудаж монгол бөхийн барилдааны арга ухаан, уламжилж ирсэн сайхан жудаг ёс, хүн болгох уламжлалт ухааныг зааж сургах анхны эхлэлийг нь тавьсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх болно оо.
-Та олон жил бөхийн манлай болж явсан. Дээр үед бөхийн байнд ховор нандин чихэр жимсгэнэ өгдөг байсан гэдэг. Ер нь бай шагнал бөхчүүдэд хэр сэтгэлийн эрч хүч хайрладаг бол?
Бөх морины бай шагналыг түүх үзээд байх юм бол дандаа ёс бэлгэдлийг бодсон бай байдаг. Жишээ нь цай хадаг, есөн цагааны бэлгэдэл ч байдаг юмуу. Тэрнээстухайн бөхийн амьдралд нь овойж оцойхоор юм өгч байсангүй юм болов уу. Манай ард түмэн ухаантай улс болохоор хүний сэтгэлийг эвдэх зүйлсийг бай мөрийнд тавьж байгаагүй юм болов уу. Сүүлийн үед зах зээл болж нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ өөр болж байгаа учраас гадаадын спортуудыг дуурайж, шохоорхох болж. Гэтэл манай Монгол улс тэр түвшинд хүрсэн илүү, хүмүүсийн маань аж амьдрал ямар байгаа билээ гэдгийг бодох л асуудал. Монгол Бөх хүн, уяач хүн хэдэн зууныг
дамжаад үнэн сэтгэл, сүжгийг бодож баяр наадамдаа оролцож ирсэн. Харин амьдрах арга нь өөр байсан юм. Түүнээс бөхийнхөө бай мөрийгөөр, морио уралдуулаад бай шагналаар нь амьдардаг хүмүүс төдийлөн байгаагүй болов уу гэж би боддог.
-1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон даншиг наадамд 768 бөх барилдаж байсан. Гэтэл өнөөдрийн энэ их том ойд 128 бөх барилдсан нь учир дутагдалтай биш үү. “Бөхийн холбоо” энэ тэр гэж маргалдаж мэтгэлцээд байдаг зүйлтэй холбогдуулж ойлгох хүмүүс ч байх шиг байна?
1990 оны даншиг наадмаар улсын алдар цол өгч байсан юм. Харин өнөөдөр улсын баяр наадмын хуулиар улсын баяр наадмаас өөр ямар ч наадамд цол олгохгүй гэсэн заалт бий. Түүнээс гадна бөхчүүд олон барилдаанд хуваагдсан. Таван толгойн барилдаан, Өмнөговийн Оюу толгой дээр, баруун талын хэд хэдэн наадмууд ойр ойрхон болсонтой холбоотой болов уу. Зарим нэг нь амраад явчихсан байж болох талтай.
-Та тэгвэл ямар цол авч байсан юм бэ?
Наадамд түрүүлж Даян аварга цол аваад даншигт түрүүлээд сарын дараа Дархан аварга цол авч байсан.

Азжаргалын өсгийлдөх мэх ирэхгүй байх гэж би буруу тооцсон

-Өнгөрөгч наадмаар та арслан Азжаргалыг амлан авсан. Таныг өөрийнхөө эрчинд уначихлаа, зарим нэг нь Азжаргалын дархан мэхэнд
орчихлоо гээд элдвээр бичсэн. Түүнийг энэ мэтээр сайн барилдахад Бат-Эрдэнэ аваргын залуу үе бодогдож байна гэж ярих хүмүүстэй ч
таарсан шүү?
Манай нэг хэсэг залуучууд жигд сайн байгаа.’Тэдэн дундаас Азжаргал үнэхээр сайн байна. Цол дагаж бяр нэмэгддэг гэдэгчлэн сайн барилдах ёстой. Монгол бөхийн нэг онцлог бол том цол авч ам авах эрхийг олж авна гэдэг их чухал байдаг. Өөрөөр хэлбэл начны хэмжээнд ам авах, арслангийн хэмжээнд ам авах гэдэг өөрт нь маш том боломж нээгдэж байгаа. Азжаргал нас залуу нягт сайн барилддаг. Багшийн дээд сургууль дээр Сэрээтэр багшийн дугуйланд бид хамт бэлтгэл сургуулилт хийдэг. Барилдааныг нь мэдэх болохоор амлаж авсан. Өсгийлдэх бол түүний дархан унаган мэх. Барилдаан нэлээн удсан учир тэр мэх ирэхгүй гэж тооцсон алдаа надад бий. Нөгөө талаар монгол бөхийн уламжилж ирсэн сайн сайхан зан суртахуун, хүнд байх сайхан чанаруудыг төгс эзэшсэн залуучуудын нэг гэж холоос харж явдаг. Тийм ойрхон хамт байж яваагүй ч таван үгнээсээ андашгүй байдаг даа.
-Та бидний энэ ярилцлага “Редакцын зочин” гэсэн манай сонины эрхэм хүндтэй буланд нийтлэгдэхээс гадна “Зочин” номонд маань орно. Харин таны хувьд түмэн олны аварга, төрийн түшээгийн хувьд хэзээ нэгэн цагт өөрийнхөө талаар ном туурвина гэж боддог уу?
Өөрийн дурсамж номоо хэвлүүлэх боломж надад гарах байх гэж би бодож байгаа. Монгол бөхийн түүхтэй холбоотой монголын ард түмний бүтээсэн агуу их өв соёлын тухай түүх сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйл үүдийн талаар олон түмэнтэй санаа бодлоо хуваалцахсан гэж бодож явдаг. МҮБХ-ноос зохион байгуулсан эрдэм шинжилгээний цуврал хуралд илтгэл тавьж оролцсон. Их монгол улсыг байгуулж чадсан монгол үндэстэн гэж ямар агуу ард түмэн болохыг, чухамхүү хүч чадлын нууц нь юундаа байсан. Ингэхдээ “биеийн бөхөөр нэгийг дийлнэ, билгийн хүчээр олныг дийлнэ” гэж Чингис Хааны сургаснаар Монгол үндэстний хүчтэй чадалтай байсан нь дотоод сэтгэлийнх нь эрч хүч, хатуужил тэвчээр бие биенээ хайрлах хүндлэх, эв эөийг эрхэмлэх, ах захаа дээдлэх, захирах захирагдах ёсыг чанд сахих, андгай тангарагтаа үнэнч байдаг зэрэг үнэ цэнэтэй зүйлстэй нь холбож үзэх ёстой юм.
-Таныг нэг их яриа биш байх гэж бодож байсан чинь харин ч яриасаг талдаа юм уу даа?
Ээж маань нэг их олон зүйл яриад байдаггүй хүн байсан. Би ээжийгээ дуурайсан талдаа. Багш хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түмэн олныг төлөөлж байгаа төрийн түшээ хүн учраас байнга ярих шаардлага гарах юм. Тэрнээс нэг их яриад байх дуртай биш.

Хүн энэ нартын хэдхэн жилд арьсандаа олон өөрчлөгдөх хэрэггүй

-Хуучин хэвлэлийнхэнтэй та нэг их ойр байгаагүй. Тэгээд ч ярих нэг их дуртай байгаагүй учраас сэтгүүлчдээс хөндий байсаар ирсэн. Харин төрийн түшээ болсноосоо хойш их нээлттэй болж байгаад тань олзуурхаж байгаа шүү?
/инээм-сэглээд/ Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийнхэн маань ардчилсан нийгэмд хамгийн хүчтэй дуу хоолой байж ард түмнийхээ эрх ашгийг илэрхийлж байх нь гарцаа байхгүй. Тиймээс сэтгүүлчид маань ард түмэнд үнэн зөв мэдээлэл, хүргэж байдаг хамгийн
чухал хариуцлагатай албыг залгуулж явдаг хүмүүс юм. Бас их хүнд мэргэжил. Энэ бүхнийг сайтар мэдэж, ойлгож байдгийн хувьд сэтгүүлчид та бүхэнтэй байгаагаараа л байж харьцдаг. Ер нь хүн энэ нартын хэдхэн жилийн дотор арьсандаа олон өөрчлөгдөх хэрэггүй болов уу.
-Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг байх аа. Дуугүй байх тусам тань “Үнэхээр ч Бат-Эрдэнэ аварга буруутай юм болов уу” гэх
бодол тээх нь ил үү тохиох байх?
Бокс тоглож байгаа хоёр хүнийг их сайхан тоглож байна гэж хэлэхээс хүн нь хэн бэ гэдэг талаас хардаггүй. Гэтэл монгол бөх өөр юм. Хоёр бөх барилдаж байхад ард түмэн “Хүн нь хэн бэ, бөхийн барилдаан нь ямар юм бэ” гэж хоёр талаас нь харж байдаг. Наадмын талбай дээр үзэгчдийн өмнө төдийгүй хаа нэг газар гаргаж байгаа ямар нэгэн авиргүй зан төрх, үйлдлийг ард түмэн шүүмжлэлтэйгээр хүлээж авч дүгнэлтээ хийдэг. Тиймээс энэ 20 жилийн хугацаанд Бат-Эрдэнэ аварга ямар хүн бэ гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа учраас ямар нэгэн юм хэлээгүй, юу ч хэлдэггүй. Ямар нэгэн зүйл тохиолдоход миний бодол, залбирал дутаж байна даа гэж санадаг. Тиймээс одоо би юу хэлэхэв дээ.
-Тан руу яаж ч дайрч, элдвээр хэлж байсан ч яг л энэ хэвээрээ байх гэж үү. Нэг талаар харамсаж байна шүү?
Тэгж л яваад дуусъя даа гэж бодож байгаа шүү дээ. / инээмсэглэв/ Буруу ч байж болох юм.
-Тэгэхээр та дэндүү ариуссан хүн байх нь ээ?
Тийм юм байхгүй дээ. /инээв/ Хүлээц тэвчээр бол хүмүүний дээдийн чимэг гэж буурал дээдэс бидэнд сургасан шүү дээ.
-Тантай ярилцаж суухад монгол ёс заншил, төрт ёс гэж их дурдагдлаа. Энэ ч үүднээс
таныг их сүсэг бишрэлтэй гэж боддог. Нутагтаа суварга бүтээсэн талаар тань нутгийн олон ярьж байсан?
Миний төрсөн Өмнөдэлгэр сумыг хуучин Мэргэн гүний хошуу гэж нэрлэдэг байсан юм. Тэнд Хүүхэн Хутагтын хүрээ гэсэн алдартай хүрээ байсан юм билээ. Тэр хүрээнд манай ээж багадаа шавилан сууж байжээ. Ээж минь их дээр үөд бурхан болсон юм шүү дээ. Манай ээжтэй хамт хүрээнд сууж байсан, айл аймаг байсан буурай маань “Энэ хүрээний газар дээр дахиад орон хийд босно гэдэг өдий. Тиймээс Сангийн далайн эхэн дээр суварга байгаад үгүй болсон газарт суварга бүтээгээрэй” гэж надад хэлсэн юм. Түүнийх нь дагуу тэр хийдэд өвөө нь шавилан сууж байсан Б.Цолмон болон олон сүсэгтэнтэйгээ нийлж Бодь Суварга бүтээсэн. Гандантэгчэнлин хийдийн хамба ламаас асууж заалгаад суварга байсан газар нь суваргаа бүтээсэн. Одоо нутгийн зон олон очдог, мөргөдөг буяны газар болсон доо.
-Хархоринд таны нэртэй хийд байдаг шиг санах юм?
/удтал инээгээд/ Тэр чинь Эрдэнэ зуу хийд. Би хувьдаа нэрээ орчин үеийн нэр гэж боддог байсан юм. Тэгээд Хархоринд явж байтал тэнд “Бат-Эрдэнэ зуу хийд” гээд байхыг хараад өөрийнхөө нэрийг шашин соёлтой холбоотой нэр болохыг нь мэдэж авсан түүхтэй. Түрүү жил Өндөр гэгээний мэндэлсэн газар олон суварга босгоход өөрийнхөө хандиваар нэг суварга бүтээсэн.
-Ээжтань хийдэд шавилж байсан гээд бодохоор их ном эрдэмтэй хүн байсан байж таарна. Гэхдээ хүүхэд гаргахгүй, ном эрдмээ хөөнө
гэсэн хүмүүс л хийдэд шавилан суудаг байсан юм биш үү. Бат-Эрдэнэ гэдэг нэрийг танд хэн өгсөн тухай та асууж байсан уу?
Манай ээж Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд. Ээжийн аав нутаг орондоо угсаа гаралтай хүн байсан юм билээ. Ээжийн дээр хоёр ах байж байгаад 10 хүрээд хүн болж чадаагүй, тэгээд ганц охин гарахаар нь хүүхэн хутагттай танил байсан тул даатгаж өгсөн юм билээ. Тэгээд 16 нас хүрээд гэртээ ирсэн гэдэг. Манай ээж 30 хүрч байж манай том эгчийг гаргаж байсан, би ээжийнхээ 43-тайд нь гарсан отгон хүү нь. Тиймээс ээж маань шашин соёлоо дээдэлсэн хүний хувьд эрдэмтэй номтой хүнээс асууж энэ нэрийг өгсөн болов уу.
-Та үүх түүх, удам судраа их сайн мэддэг юм байна. Харин хүүхдүүд тань удам судрынхаа талаар асууж мэдэхийг хүсэх юм уу?
Бид хүүхдүүддээ сайн хэлэх ёстой юм. Бид сайн сайхан зүгт нь үргэлж хөтөлж, зааж сургаж явах ёстой юм даа.
-Зааж сургахаас гадна тамирчин хүн учраас асар их хүлээцтэй байдаг юм болов уу гэж бодогдлоо?
Тийм шүү. Биеийн тамир, үндэсний спорт гэдэг эр хүнийг үргэлж чангалж хатуужуулж биө бялдрыг эрүүл чийрэг болгохоос гадна хатуу хөтүү бүхнийг давж туулах сэтгэлийн хаттай болгож өгдөг. Тиймээс амьдралд тохиолдох бүх л саад бэрхшээлийг даван туулж өөрийгөө төдийгүй гэр бүл, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж айлын дайтай авч явах чадлыг суулгадаг.
-Үнэхээр гайхалтай сонсогдож байна. Энэ ч үүднээс дүгнээд үзэхээр танай гэрт хэрүүл маргаан ховор гардаг байх, тийм үү?
/инээмсэглээд/ Гэр бүл гэдэг бие биенээ ойлголцсон, ямар нэгэн алдаа эндэгдлээ уучилж чаддаг, итгэж чаддаг байх нь чухал.. Гэр бүлийн хүрээнд хичнээн сайн сайхан байна тэр хүрээгээрээ аз жаргалтай байдаг. Гэр бүлд хэн нэг нь ямар нэг байдлаар бухимдаад байх юм бол тэр өдөртөө магадгүй хэдэн долоо хоног ч хэцүү байж болно. Тиймээс гэр бүлийн хүрээн дэх сайн сайхан байдал их чухал.
-Бөх хүний охидоос бяр хүчтэн төрдөг гэж манай ард түмэн ярьдаг. Охид чинь том боллоо. Ач зээгээ харах юмсан гэсэн хүсэл төрнө биз?
Охид маань төр түмнийхээ буян заяагаар эрүүл энх өсөж байгаад баярлаж явдаг. Тиймээс хүүхдүүдээ сайн хүн болгох юмсан, хүн хийчих юмсан гэж бусад эцэг эхийн адил санаа тавьж байдаг. Бөх хүний охидоос удам дамждаг гэдэг. Манай монголчууд морь бөхийн удам их хардаг, шинждэг шүү дээ.
-Та уншсан ч байж мэднэ, уншаагүй ч байж магадгүй. Хакухо Даваажаргал, танай охин хоёрыг гэр бүл болно гэж хэвлэлээр шуугьсан. Тэр
битгий хэл түүн шиг хувь ерөөл монгол бөхөд байхгүй гэж залбирч байсан олон бөхтэй таарч байлаа Сайн мэдэхгүй байна. Манайхан гэр бүлээрээ ойр дотно айлууд биш. Мөөеө аваргыг хүндэлнэ, Даваажаргалыг аавыгаа дагаад явдаг жаахан хүүхэд байхаас нь мэднэ. Түүнээс хүүхдүүд бие биенээ танихгүй шүүдээ.
-Таны ярианд хүн хүн байх ёстой гэсэн үг их анзаарагдаж байна. Үүнээс үзэхэд залуу бөхчүүдийн гаргаж байгаа янз бүрийн зан авир, ёс
суртахууны доголдлыг олж хараад хүн шиг хүн болоогүйд нь жаахан харамсал тээдэг үү?
Монголын өнөөдрийн нийгмийн байдалтай нь аваад үзэхэд бөхчүүд харьцангүй маш сайн байгаа. Эзэн Чингис хааны үеэс монгол бөх олон эрсийн манлай, үлгэр дуурайлал байсаар ирсэн тухай мэдээ баримт үлдсэн байдаг. Тэр уламжлалыг барьж яваа. Сүүлийн үөд сонин сэтгүүл ганц нэг хүмүүсийн асуудлыг нийт бөхчүүдэд нялзаахгүй бичдэг болж байна. Тиймээс хүмүүс тэр бүхнийг уншаад хэн нь хэн бэ гэдгийг сайтар ялгаж салгах болсон. Энэ их чухал юм шүү. Нэг нь буруу зүйл хийвэл бүгдийг нь хамруулж бичдэг байсан үзэгдэл арилж тэр буруу үйлдэл гаргасан хувь хүнд нь чиглэж, тодорхойлж бичиж байгаа нь зүйн хэрэг юм.

Цаашдаа монгол бөхийн нэр хүндийг авч явах залуу бөхийг дэмждэг

-Танд зориулсан их сайхан дуу зохиогдсон. Тэр бүхнийг сонсоход сэтгэл сэргэнэ биз. Ер нь дуу хууранд хэр дуртай вэ?
Манай Хэнтий нутаг дуу хуурын өлгий нутаг учраас сайхан дуунд дуртай. Олон сайхан дуучин, төрийн шагналт гавьяат жүжигчид төрсөн. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай маань Чингис хааны одонгоор энгэрээ мялаалаа. Эрдэнэбатынхаа дуулсан дуунуудыг сонсож бас дуулах дуртай. Би чинь хүн л юм болохоор хүмүүстэй адилхан инээнэ, дуулна, уйлна.
-Нээрээ л таныг Их аварга гэдэг үүднээс эгэл хүн шиг зүйрлэхээ больчихсон нь мэдрэгдлээ. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
Ялангуяа спортын хүн чинь урлагийн хүнтэй адилхан уян зөөлхөн болчихдог юм байна. Би 21 настайдаа Балжиннямтай тавын даваанд тунаад начин болоод ирсэн чинь улсын заан Мягмар, Дашжамц начин, Лхагва-Очир харцага нар тойроод зогсчихсон уйлаад байхаар нь надад их эвгүй, их сонин санагдаж байсан. Гэтэл тэр маань өнөөдөр надад өөрт хүрээд ирж. Барилдаж байгаа бөхийг хараад, нэг сайхан амжилтыг харахаар хамаг сэтгэл зүрх огшоод ирэх шиг болдог. юм. Хамгийн сүүлд Өвөрмонголчуудын хийсэн “Чингис хаан” кинон дээр тэр их хаан ач хүүгээ бурхан болсныг хараад хэлж байгаа үг, уй гашууг нь үзэхэд нулимс унагасан шүү.
-Ерөнхийлөгчөөр ахлуулсан аяллын багийнхан саяхан Алтай Таван Богдод авирсан. Таныг тэр бүрэлдэхүүнд багтсан гэж байсан ч та ямар учраас яваагүй юм бэ?
Би тэр бүрэлдэхүүнд ороогүй байсан. Яг үнэнийг хэлэхэд тэр өндөр оргилд авирна гэдэг санаанд багтахгүй юм билээ. Өмнө нь бол Бурхан халдун, Богд хаан уул, Өндөрхаан ууландаа залбирч хүрч байсан. Харин Алтай Таван Богдын тэр их ноён оргилд гарахын тулд бэлтгэл хийх хэрэгтэй. Тодорхой цаг хугацаа “Говь” ХК-ийг авах гэж байгаа гээд элдвээр бичсэн. Үнэхээр тийм их хөрөнгө мөнгөтэй
холбогдоод байдаг хэрэг үү?
Тийм юм байхгүй ээ. Ер нь намайг маш олон байшинтай, хашаатай болгосон. Яахав ашдын бэлгээс амны бэлэг гэдэг юм. Болох биз дээ. Монгол хүний хувьд ямар нэгэн илүү дутуу юм харах тансаг өндөр хэрэглээг чухалчилдаггүй, хүмүүсийн л адил байдаг. Тиймээс янз бүрийн зүйлд оролцохгүй. Намайг 100 сая төгрөг Бүтээн байгуулалт хөгжлийн сангаас авсан гэж бичсэн байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Манай Мөнхбаатар гэдэг хүүхдийг ивээн тэтгэдэг компани нь байсан. Ноднин заан болсных нь дараа “Чингис хаан” банкны Сайнцогт над руу яриад өөрийнхөө бөх болгоё гэсэн санал тавьж, надаар дамжуулахыг хүссэн. Тэр үед компанийх нь эзнийг өөртэй нь дуудаж авчраад саналыг нь асуухад “Эндээ баймаар байна” гэж байсан. Тэрийг нь хэлсэн. Тэрнээс надад өөрөөр уулзаж учирч байсан юм байхгүй. Надад 100 сая төгрөг зээлж авах шаардлага ч алга. Бас дугуй зардаг компанийн диллер боллоо, архи спиртний үйлдвэртэй ч гэх шиг. Ер нь ард түмэн маань намайг мэдэж байгаа учраас тэр болгонд хариу хэлээд байдаггүй юмаа.
-Мөнхбаатар гэснээс түүнийг та дэмжиж, заан болгосон байх аа?
-Би тэрийг тухайн үед олон түмэндээ хэлсэн шүү дээ. Над дээр 15-тай аав ээж нь авчирч өгсөн хүүхэд, өдий зэрэгт хүргэсэн учраас цолонд хүргэе гэж бодсон гэж.. Энэ бол монгол бөхөд байсан зүйл. Хэрвээ цолтой, ам авдаг ийм хэвээрээ байх юм бол энэ хэвээрээ үлдэх л зүйл байх гэж бодож байгаа. Тэр нь зориудын зохион байгуулалттай үгсдэг найруулдаг, мөнгө сангатай холбоотой болох юм бол буруу. Тиймээс монгол бөхийн түүхэнд нутгийнхаа залуу бөхийг, цолонд хүрэхээр бөхийг дэмждэг, тунаанаас нь гаргадаг. Гэхдээ тэр дэмжиж байгаа залуу бөх цаашдаа монгол бөхийн нэр хүндийг хэр авч явж чадах вэ гэдгийг нь харж дэмждэг уламжлалтай.
-Ам авах гэснээс та хамгийн анх ам авч байсан үеэ дурсаач?
-Ер нь том цолонд хүртлээ тунаж барилдаж байсан учраас том цолтой болоод ам авна гэдэг тунаж барилдахаас ч хэцүү юм шиг санагдаж байсан. Тэгэхээр тэр бол монгол бөхийн өөрөө бие дааж зөв шийдлийг олох чадвар суулгадаг зүйл юм билээ. Ам авна гэдэг зөвхөн дийлэх дийлэгдэхдээ ч биш бүх талыг бодолцож, тооцож үздэг. Дараа дараагийн даваанд ямар нөлөө үзүүлэх богэдэг үүднээс зөв шийдэл гаргахад хүргэдэг.
-Та өнөөдрийг хүртэл “Хүч” нийгэмлэгээр овоглож яваа.Олон газар таныг өөрийн компанийн нэр дээр болгох санал тавьж байхыг
мэднэ. Яагаад та “Хүч” нийгэмлэгээс өрх тусгаарладагтүй юм бэ. Хандив, цалингаа бодсон ч тэр…?
-18 настай цэрэгт ирсэн үеэсээ л би “Хүч” нийгэмлэгт ирсэн. Тухайн үед Аюулаас хамгаалах яам гэж том байгууллага байж байгаад цагдаагийн байгууллага руу шилжсэн юм. Тэр цагаас хойш хаашаа ч хөдлөөгүй өнөөдрийг хүртэл явж л байна. “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд олон газар өөрийнхөө компанийн бөх болгох урилга, заллага өгч байсан. Бараг л аав ээжийнхээ өврөөс гарсан даруйдаа энэ хамт олон дээрээ ирсэн болохоор энэ хүмүүсээсээ холдож чадаагүй.
Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа.

Н.Энхманлай Т.Хаанаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Fri Sep 22, 2006 2:10 am

[font=Tahoma]
Зүрхээрээ туг тахиулсан Хамуут заан

2006.09.21 Бөх

Хамуут заан гэж олноо алдаршсан Гэндэнгийн Лувсаншарав цагийг эзэгнэсэн цуутай бөх байлаа. Шинэ төрийн идэвхтэй дайчин, түүхийн шарласан шастирт намтраа мөнхлөн үлдээсэн тэр эрэлхэг эр ардын баатар. 1932 он. Баруун гурван аймагт дэгдсэн эсэргүүний хөлд эгэл жирийн хүмүүс өртөж байснаар барахгүй нэгэн өрх бүлийн дотор элэг нэгтнүүд өстөн болж хөлөө гэдсэндээ хийлцэхэд хүрч байв. Энэ үед нэгэн эцгийн хоёр хүү талцаж тэмцээд ах нь дүүгийнхээ зүрхийг сугалж шар тугаа тахисан эмгэнэлт хэрэг гараад хэдэн арван жил алслан өнгөрсөн ч хэн ч юу ч мартаагүй ээ. Арбулаг сумын хамтралын даамал, хувьсгалт намын гишүүн Лувсаншарав, эсэргүү шар цэргийн жанжин Хөх Жав хоёрын хэрэг болохыг хууччуул сайн мэднэ.
Лувсаншарав хүү “Туулай малгайт” хочтой, орхимж мөрөвчилж, дуганд сууж, утгыг нь үл мэдэх төвд ном үзнэ. Ном цээжлэхээсээ гудамж хэсэж үеийнхэнтэйгээ ноцолдох, айл хэсч шагай шүүрэхийг эрхэм болгож байв. Барилдахын хорхойтой, гудамжаар зүгээр нэг явж байсан бандийг дуудаж, гуйж барилдаад чанга унагачихаад уйлуулаад явуулна. Өөрөөсөө олон ах лам нартай барилдаад өгөө, аваатай л байв. Он жил алгуурлан өнгөрсөөр Лу хүү барилдсаар, хүүг дийлэх хүн ч ховордсоор л байв. “Түгийн дамжаа” гэдэг цагийн хурал ойртож байтал нэг түрэмгий ламтай гудамжинд зодолдоод түүнийг гайгүй сайн залхаасан нь хийдийн хамба, цорж нарын сонорт хүрч хэрэг бишдэв. Лувсаншаравыг Түгийн дамжаанд ирсэн олон хуврагийн өмнө торлогдох болж, дуганч нараас тэнхээтэйг нь сонгож шийтгүүлэх болов. Бадриун чийртэй гарын далайлт буух тусам Лу хүүгийн нүцгэн нуруу гөвдрүү үсэрч байв. Торлогдсон хэдэн хүн цуцаж, бургасан саваа /бэрээ/ сэмэрсээр хугарахад сая шийтгэл зогсов. Хөдөлж чадахаа больсон Лу хүүг зиндааныхан нь дамжлан аваачиж хамаг биеийг нь давстай хар цайгаар шавшиж сувилав. Гурав хоног ээлжлэн сувилав. Түгийн дамжаа өндөрлөж, наадам хийх болоход олныг гайхшруулсан нэг явдал болсон нь өнөөх сувилуулаад хариугүй хэвтэж байсан Лувсаншарав барилдахаар ирээд зодоглож байжээ. Торлогдуулсны улмаас бие нь шарх сорви болж хамуурсан залуу хүүгийн цээжинд хүрч чадах хүчтэн нэг ч гарсангүй. Ингэж бяр нь амтагдаж байв. Үгүй ер өө, энэ хамуутай шар хүү яггүй эр байхнээ гэж хурсан олон шагшин гайхна. Түгийн дамжааны наадамд Лувсаншарав түрүүлжээ. Тэр хүү булчин шөрмөс зангирсан чийрэг, хангарьдын дэвэлтээр гардаг, барилдахдаа хурц, шаламгай баруун гар, хөл хоёртоо дархан мэхтэй байв. Барилдах бүрдээ хуучны хашир бөхчүүдээр арга мэх заалгадаг байжээ. Лувсаншарав, Хайдав хэмээх мэх сайтай хашир бөхөөс зөвлөгөө авч нэг тэгнээ айргаар харамж болгож байжээ. Хошууны Норов тулгат гэдэг бөх барилдаж арай чүү нэг хаясан боловч дахин барилдахаасаа халгаж бушуухан явжээ. Нэг жилийн наадамд Далай жанжин гүний Жигжид арслан, Хамуут заан хоёр үлдээд түүнийг даацтай хийж давсанд Ний бэйсийн годон Дампил даншгийн арслан : “Хонины шөлөнд цадсан хүү ийм байдаг юм” гэж хашгирахад Далай гүн “Хотол хошууг минь хоосноор нь дайрлаа” гэж уурлан хэдийнээ зодог тайлсан өвгөн бөхийг олны өмнө банздуулж байсан гэдэг. Хамуут заан нэг үедээ Засагт ханы хорин хошуунд босоо бөх байжээ. Тэрээр 1931 ондЗб насандаа Хөвсгөл аймгийн түрүүлсэн анхны арслан. Арбулаг сумын нутагт төрж өссөн нэгэн. Дүү Лувсаншарав хувьсгалын үйл хэрэгт үнэнч зүтгэдэг тул эсэргүү хөх Жав ахынхаа тугийг зүрхээрээ тахисан ч хойч үедээ, бөхийн түүхэнд мөнхөрсөн нэгэн. Түүний амьдрал ээдрээтэй, эгзэгтэй, сургамжтай бас дууриалтай. Манай нэг нэрт яруу найрагч:
Амьд хэрнээ үхсэн хүн байх юм
Үхсэн хэрнээ амьд хүн байх юм гэж шүлэглэснээр Лувсаншарав үхсэн хэрнээ амьд хүн шиг нэгэн. Түүний дурсгалыг Хөвсгөлийнхөн мөнхжүүлэхээ мартуузай.

Ж.Гун-Аасүрэн /ахмад багш-сэтгүүлч/[/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Wed Sep 27, 2006 5:57 pm

Т.Єсєх-Ирээдvй: Эрдэнэ вангийн сорилгоос хойш Сэлэнгийн бєхчvvд энэ жил анх удаа нэгдсэн

Ж.БАТМӨНХ (2006.09.27)


Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, ардын хувьсгалын 85 жилийн их ой давхцсан 2006 оны vндэсний их баяр наадам ойрын жилvvдэд байгаагvйгээр ард олонд сэтгэлийн цэнгэл эдлvvлж, наадамчин тvмэн тун єєдрєг хангалуун буцацгаасан билээ.

Сvvлийн vед тvгээмэл болсон “тохиролцоотой” бус, vнэн хvчийг vзэж, бяр шавхсан барилдаан энэ жилийн баяр наадмыг чимсэн нь ийнхvv ємнєх жилvvдийнхээс илvv эерэг сэдвээр ярих юмтай болгосон хэрэг. Тавын даваанд улсын цолгvй 25 бєх боссоноос ердєє найм нь шєвгєрсєн нь дээрхийн баталгаа. Тиймээс ч ард олон шинэ цолтнууддаа тун ам сайтай байгаа.

Энэ бvхнийг дурдахын учир гэвэл энэ жилийн их баяр наадмаар улсын начин цол хvртсэн долоон залуугийн нэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Зоос” банкны бєх Тvвдэндоржийн Єсєх-Ирээдvйтэй уулзаж ярилцсан юм. Бєхєд хорхойтой Монголын ард тvмэн тvvнийг олон жил начны тааварт оруулж, улсын цолтны дайтай, нэрэндээ дvйсэн єсєх ирээдvйтэй бєх єє хэмээн итгэл хvлээлгэж, харж суусан.

Тэрбээр их ойн тvvхт баяр наадмаар гурвын даваанаас нутгийн ах, “дvvгvvр” хэмээн ард олондоо алдаршсан Ч.Мєнхтогтох, Євєрхангай аймгийн Єлзийт сумын харьяат Л.Наранбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Д.Батболд нарын хvчтэй, элдэвтэй, цолоо батлахаар зvтгэж явсан начингуудыг орхиж, зодог ємссєн бvхэн хvрээд байдаггvй улсын цолд хvрсэн билээ.

-Улсын наадмаас хойш хєдєє, орон нутагт болсон даншиг, бvсийн наадмуудад тєдийлэн харагдсангvй…
-Нутагтаа амраад барилдаануудад зодоглосонгvй. Харин саяхан Цагааннуур сумын сургуулийн ой, Баруунхараагийн заалны нээлтэд зориулсан барилдаанд хvч vзсэн.

-Таныг наадамчид цєєнгvй жил начны тааварт оруулсан. Энэ жил улсын цолд хvрэхэд олон хvн єєрєєс тань дутахгvй баярласан биз ээ. Энэ бvхэн танд хэр мэдрэгдэж байна вэ?
-Намайг залуу бєх байхад л хvмvvс улсын цол авна хэмээн итгэл хайрладаг байсан. Улсын наадамд дєрєв дэх жилдээ барилдаж, олон тvмнийхээ хvлээлгэсэн тэр их итгэл найдварыг биелvvлэн, улсын начин цол хvртсэндээ туйлын баяртай байна. Наадмын дараа нутагтаа очиход Сэлэнгийн ард олон энэ мєчийг удаан хvлээсэн нь мэдрэгдэж, намайг тун сайхан хvлээж авсан. Цаашдаа тэднийхээ итгэлийг дааж, амжилттай барилдахыг хичээнэ ээ.

-Дєрєв дэх удаагаа улсын наадамд барилдсан гэлээ. Энэ жилийн барилдаануудыг тань наадамчин олон тод санаж буй нь лавтай. Ємнєх жилvvдэд хэрхэн хvч vзэж байсан билээ?
-Нэг удаа тавын даваанд, хоёр удаа гуравт унасан. 2003 онд энэ жил vзvvрлэж, улсын арслан болсон Д.Азжаргалтай гурвын даваанд тунаж євдєг шороодсон бол дараа жил нь Ц.Цэрэнпунцаг гарьдад тавын даваанд амлуулаад бараагvй. Єнгєрсєн жил гуравт Булганы Н.Тvвшинбаяртай тунаж унасан.

-Улсын цол авсан бєхчvvд нутаг орондоо бэсрэг наадам зохион байгуулж, ард олонтойгоо хуваалцдаг нь одоо бараг заншил болжээ…?
-Би найр наадамд тийм ч дуртай биш. Олны жишгийг дагаж цолны мялаалгаа хийсэн. Гэхдээ бэсрэг наадмыг би єєрєє биш, нутгийн ард олон минь зохион байгуулсан. 32 бєх барилдсанаас аймгийн шинэ арслан Б.Золбаяр тvрvvлж, аймгийн арслан Б.Сvхбаатар vзvvрлэлээ. Мєн хоёр насны морь уралдсан.

-Одоо улсын цол хvртсэн энэ жилийн баяр наадмын талаар ярилцая. Наадмын бэлтгэлээ хаана базаав?
-Энэ жил Сэлэнгэ аймгийн нутгийн зєвлєл, бєхийн холбоо нутгийнхаа бєхчvvдийг нэгтгэн гал байгуулж гаргасан. Улсын харцага Н.Саранцогт ахалж, улсын цолтой тав, аймгийн арслан тав нийт 30 гаруй бєх гарсан юм. Миний хувьд урьд нь “Алдар”-ын галд бэлтгэлээ базаадаг байсан. 1800-аад оны сvvлчээр Эрдэнэ вангийн сорилго гэж болж байснаас хойш Сэлэнгийн бєхчvvд нэгдэж наадмын бэлтгэлд гараагvй юм билээ.

Нутаг орноороо овоглож, єєрсдийн галаа байгуулсны vр дvн vv, энэ жил Сэлэнгийн бєхчvvд сайхан наадлаа. Г.Эрхэмбаяр начин цолоо баталж, би шинээр улсын цол аван, аймгийн арслан хоёр, заан, начин тус бvр нэг тєрєн гарсан. Энэ бvхэн Сэлэнгэ тvмний бєхєє гэсэн сэтгэл, дэмжлэгтэй салшгvй холбоотой. Энэ дашрамд Сэлэнгэ аймгийн бєхийн холбооны тэргvvн, УИХ-ын гишvvн асан Р.Содхvv болон бусад хvмvvст нутгийнхаа бєхчvvдийн ємнєєс талархал илэрхийлье.

-Ямарваа нэгэн гал байгуулагдаад дэвжээ болж хvрээгээ тэлэх нь тvгээмэл. Сэлэнгийнхэн энэ замаар явах уу?
-Аравдугаар сарын дундуур аймгийн бєхийн холбооны хурал болно. Тэр vеэр энэ асуудлыг хэлэлцэж, дэвжээ, клуб байгуулахаар бол нэрийг нь тогтох байх. Сэлэнгийг бєхгvй гэдэг сvvлийн жилvvдэд хэд хэдэн цолтон тєрлєє. Цаашдаа цол авах залуус олон байна. Нэгэн vе “Боохой Данзангаа бєх гэдэг, Бордооны морио хурдан гэдэг” хэмээн манай нутгийнхныг тохуурхдаг байлаа. Тэгвэл бєхєд сэтгэлтэй ард олныхоо дэмээр тэгж хэлvvлэхээргvй болсон. Бєхийн тєлєє зvтгэдэг хvмvvс дэмжээд єгєхєєр тухайн нутагт бєх яаж хєгждєгийг Говь-Алтай, Сэлэнгэ аймгаас харж болно.

-Сэлэнгийн гал байгуулагдсан эхний жил та улсын цолд хvрлээ. Бэлтгэлийн єнгє хэр байсан бэ?
-Одоо бєхчvvд байнгын бэлтгэлтэй, барилдааны нягтрал, хурд єндєр болсон. Тиймээс галд гарсан 20-иодхон хоногт наадмын бэлтгэлээ хангаж чадахгvй. Ер нь наадмын гал гэдэг бєхчvvд сэргэлт авч, тактикаа боловсруулдаг vе юм. Би єєрєє самбо, жvдо бєхєєр хичээллэдэг болохоор бvтэн жилийн бэлтгэлтэй байсан.

-Улсын цол авахаар зvтгэж яваа бєхчvvдэд дєрвийн давааны оноолт гэдэг “толгойны євчин”. Ихэнх нь хэнтэй таарах бол гэсэн тооцоо хийдэг гэж байсан. Таны хувьд хэдэн жил улсын наадамд хvч vзсэн болохоор багцаа байв уу? Таамаг хэр зєрсєн бэ?
-Бэлтгэл сайн байвал ямар ч бєхтэй хvч vзнэ. Тиймээс би тийм тооцоо, таамаг ер хийгээгvй. Гэхдээ улсын наадам жилд ганц удаа болдог учир тун хариуцлагатай барилдах хэрэгтэй. Yндэсний бєхєд “Унахад хоёр тєє” гэсэн vг бий. Yvнийг бодоод даваа бvрт хариуцлагатай, хичээж барилдсан даа.

-Таны хувьд урьд нь начны даваанд босч байсан удаатай. Олон жил цолны тєлєє барилдсан бєхчvvд “нервтээд” амархан уначихдаг дутагдалтай байдаг гэдэг. Энэ жил танд улсын цол хэр их бодогдсон бэ?
-Их спортоор хичээллэж байсных надад сэтгэлийн хєдлєл, догдлол бараг байдаггvй. Унасан ч нэг их харамсаад байхгvй, тэгээд л явчихна. Гэмшил нь их хойно илэрдэг. Би наадмын ємнє нэг сонинд ярилцлага єгєхдєє “Намайг цол авахад муу начин гэж лав хэлэхгvй” гэж ярьж байлаа. Энэ мэтчилэн сэтгэлзvйн хувьд ч єєрийгєє бэлтгэн, цолны тєлєє дайралтаа эртнээс хийсэн.

-Тавын даваанд хvчтэй начин Д.Батболд таныг амласан. Бас л цолоо батлах, ахиулах эрмэлзэлтэй, чадалтай бєхчvvдийн нэг…?
-Тийм шvv. Ємнєх жил нь улсын цол хvртсэн, хvчтэй начин. Тавын давааны тєгсгєлд Т.Амартvвшин, М.Єсєхбаяр бид гурваас намайг амласан. Унавал дахиад бvтэн жил хvлээх, давбал начны босгыг алхах байсан тул хариуцлагатай барилдаж, дархан мэх хутгаагаараа євдєг шороодуулсан даа.

-Тавын даваанд улсын цолгvй 20-иод бєх гарахад наадамчин олон 2001 оны тvvх давтагдах нь гэж байсан. Гэвч бvхний таамаг зєрж, ердєє найм нь цол хvртсэн. Та Д.Батболд начинтай єрж байхдаа тэр олон залуу унаж байхыг анзаарсан уу?
-Чухал даваа ирээд байхад юу гэж бусдыг харах вэ. Зєвхєн барилдаанаа бодож, анхаарлаа тєвлєрvvлсэн. Начин болсон заримыг нь цэнгэлдэхэд зарлахыг сонссон. Тавын даваанд гарахын ємнє єєрєє давах юмсан гэхийн зэрэгцээ Д.Цогзолдорж ахыг начин болоосой гэж бодож байсан.

-Орхонтуул сум бєхийн тvvх хэр нутаг билээ?
-Би сумынхаа дєрєв дэх улсын начин. Гэхдээ бvтэн жарны дараа сумаасаа улсын цол авч байгаа юм билээ. Ер нь аймгийн цолтон олонтой.

-Бєхчvvдээс хэдэн жилийн ємнєх наадам, барилдаануудынх нь тухай асуухаар нэлээн бодолхийлдэг. Харин та бvгдийг тодорхой хэлэх юм. Тэмдэглэл хєтєлдєг юм уу?
-Барилдаандаа дvн шинжилгээ хийх vvднээс тэмдэглэл хєтєлнє. Самбо, жvдогоор барилддаг хvмvvсийн ихэнх нь ингэж тэмдэглэл хийдэг.

-Єсєх-Ирээдvй гэсэн нэр нэлээн дээрээс бєх сонирхогчдын танил болж, медальтнуудын нэрс дунд байх болсон. Хэзээ бєхєєр хичээллэж эхэлсэн бэ?
-Манай аймагт жил бvрийн намар сурагчдын дунд “Алтан намар” гэдэг урлаг, спортын наадам болдог. Би багадаа бєх ер барилддаггvй, хааяа нэг гар бємбєг тоглодог байсан.

1998 онд буюу сургууль тєгсєх жилээ “Алтан намар”-т сумынхаа волейболын багт орж тоглосон юм. Тэгэхэд vндэсний бєхийн тэмцээнд оролцох хvvхдийн нас хэтэрсэн гээд хасагдаж, намайг оронд нь барилдуулсан. Анх удаа барилдаад гуравдугаар байрт шалгарч билээ. Тэндээс аймгийн БТСХ-ны бєхийн багш Д.Эрдэнэбат гэж хvн надад бєхєєр хичээллэх санал тавьж, єдгєєгийн амжилтад хvрэх замд хєтєлсєн.

Уг нь би хоёр талаасаа бєхийн удамтай. Гэвч бєх сонирхдоггvй, сургууль тєгсєхдєє барилдаж эхэлсэн нь энэ. Ээжийн талд Чvлтэмийн Цэрэндорж гэж 1940-єєд онд барилдаж байсан улсын начин бий. Аавын талд “Тамсагийн босоо хар” гэж алдаршсан цэргийн заан Б.Сосорбарам гэдэг хvн байсан гэдэг. Миний аав Дундговь аймгийн Сайхан-Овоо сумынх. Гэхдээ би тєрсєн нутаг Орхонтуул сумаараа овоглож явдаг.

-Бєхєєр хичээллээд хамгийн анх ямар тэмцээнд оролцов? Хэзээнээс амжилт гаргаж эхэлсэн бэ?
-Д.Эрдэнэбат багш дээр очоод хоёр сарын дараа самбо бєхийн єсвєр vеийн УАШТ-д 81 кг-д оролцож тvрvvлсэн. Жvдогоор “Женко”-гийн С.Мєнхбатад ялагдаж мєнгєн медаль авч байлаа. Тvvнээс хойш УАШТ, нэрэмжит тэмцээнvvдээс нийт 50 гаруй медаль аваад байна. Оюутны УАШТ-д гурав тvрvvлсэн. Сvvлийн хоёр жил vндэсний бєхєд тvлхvv анхаараад самбо, жvдогийн амжилт жаахан суларсан. Одоо бэлтгэлээ сайн базааж, их спортдоо анхаарлаа хандуулна.

-Оюутны УАШТ-д ямар сургуулийн нэрийг гаргаж байв даа? Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-2002 онд “Шонхор” БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр тєгссєн. Одоо БХИС-д эчнээгээр суралцаж байгаа.

-Нэгэн vе самбо, жvдогийн хvнд жинд оролцсон л бол бараг медальд хvрдэг байсан. Харин одоо чамлахааргvй олон єрсєлдєгчтэй боллоо…?
- +100 кг бараг хамгийн олон бєхтэй жин болоод байна шvv дээ. Дээр нь бvгдээрээ шахуу улсын цолтой. Улсын заан Б.Ганбат, Х.Мєнхбаатар, М.Баяржавхлан, улсын начин Д.Пэрэнлэйдорж, М.Єсєхбаяр гээд л.

-Та аймаг, цэргийн цолтой болон залуу бєхчvvдийн барилдааныг зохион байгуулах зєвлєлийн гишvvн байсан. Улсын цол хvртсэнээр одоо “анагаах”-д гарах эрхгvй. Зарим нэг улсын цол хvртсэн бєх энэ барилдаанд дахин гарахгvй гэхээр заримдаа харамсах юм гэж байсан. Таны хувьд…?
-Yнэхээр vзvvштэй сайхан барилдаан олон гардаг, залуу бєхчvvдийн улсын цолд хvрэх нэг шалгуур юм. Єнгєрсєн жил бєхчvvд єєрсдєє санаачлан МYБХ-ны дэргэд зєвлєл байгуулснаар барилдаан улам сонирхолтой, сайхан болсон. Би єєрєє энэ зєвлєлд зар, сурталчилгаа хариуцсан менежерийн vvрэг гvйцэтгэдэг, одоо ч хийж байгаа. Улсын цол авлаа гээд энэ зєвлєлийг орхиж болохгvй. Анх санаачилж, зохион байгуулалцаж явсны хувьд vйл хэргээ vргэлжvvлнэ. Цолны ялгаатай болсноос адилхан залуучууд шvv дээ, бид. Би энэ барилдаанд таван жил хvч vзлээ. Дунд нь цєєн хэдэн барилдаан єнжсєн байх.

Эхний барилдаан vзэж байхдаа “хэрвээ би зодоглосон бол…” гэж бодогдсон шvv. Тэрнээс харамссан юм байхгvй. Нэгэнт цолтой нь тэнд барилд гээд дэс, дараа тогтоосноос хойш яах вэ дээ. Шат шатандаа бэлтгэлээ сайн хийж барилдах хэрэгтэй.

-МYБХ-ноос vзэгчдийн шvvмжлэлд єртдєг дvрмийг сайжруулахын тулд янз бvрийн туршилт хийсэн. Тухайлбал, “Ирээдvй цаг” барилдаан. Энэ бvхний талаар ямар бодолтой байна?
-МYБХ-ноос явуулж буй бодлогыг дэмждэг. Монгол бєх гэдэг ёс заншил, уламжлалыг шингээсэн агуу спорт боловч цаг vеэ дагаад єєрчлєгдєх нь зvйн хэрэг. Орчин vеийн хvмvvс цагийг эрхэмлэдэг болсон. Тиймээс ч нєхцєл, байдалдаа зохицуулж дvрэмдээ єєрчлєлт хийж байгаа. Энэ жилийн наадам сайхан боллоо гэж хvмvvс ярьж байна. Энэ бол даваа бvрийг цолтой болгож, шєвгєрсєн амжилтаар нь эрэмбэлэх болсны vр дvн шvv дээ.

-Та “Алдар” спорт хороо, “Зоос” банкны бєх гэж зарлуулдаг. Армийн клубт хэзээ элсэв? “Зоос” банк Сэлэнгийн бєхчvvдийг тvлхvv анхаардаг юм шиг…?
-1998 онд хотод ирээд самбо бєхийн дэлхийн дєрвєн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсрангийн удирдлагад хичээллэх болсноор “Алдар”-т данстай болсон. Мєн 189 дvгээр ангид алба хашдаг. Улсын цол хvртээд дэслэгч цолоор шагнуулсан. Одоо ангидаа биеийн тамирын албаны даргаар ажиллаж байна.

“Зоос” банк хоёр жилийн ємнє залуу бєхчvvдийг дэмжих зорилгоор єєрийн нэр дээрээс барилдуулах болсон. Тэднээс би анхлан улсын цол авлаа. “Зоос” банкны нэр дээр барилддаг олон залуу бий. 2-3 нь л Сэлэнгийнх байх.

-Таныг бєхийн талаар ном бичиж байгаа гэж дуулсан. Хэзээнээс бєх судлалыг шимтэн сонирхох болсон бэ?
-Ер нь багаасаа номд хорхойтой байсан даа. Сургуулийн номын санд миний уншаагvй ном vлдээгvй. 1999 онд анх Б.Батсvх гуайн номыг уншаад бєхийн материал цуглуулдаг, сонирхдог болсон. “Сэлэнгэ нутгийн бєхчvvд” гэж нутгийнхныхаа тухай номыг нэлээн дєхvvлсэн байсан. Гэвч єєр нэг хvн яг ийм ном гаргаж байна гэхээр нь больсон. Цаашдаа энэ чиглэлээр судалгаа vргэлжлvvлэн хийх болно.

-Сvvлчийн асуултыг танд vлдээе.
-Ар гэр амжилтын тvлхvvр гэдэгтэй спортоор хичээллэдэг хvн бvр санал нийлэх биз ээ. Миний эхнэр Г.Хулан одоо МУИС-ийн эрхзvйн магистрантад сурч байгаа. Охин Є.Халиун гурван настай. Миний одоо гаргаад буй амжилт тэдэнтэй минь салшгvй холбоотой.

-Ярилцлага єгсєнд баярлалаа. Танд спортын болоод уран бvтээлийн єндєр амжилт хvсье.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby 21Grams » Sat Oct 21, 2006 6:16 pm

Аваргатай барилдана гэдэг халуун цог атгахтай л адилхан

2006.10.20 Тэргүүн


Барилдаан таараагүй бөхчүүд байдаг. Сүхбат аварга бол Бат-Эрдэнэ аваргын хувьд хуйлран урсах үер, дүрэлзэн түймэрдэх гал л гэсэн үг. Дөрвөн удаа үзүүрлэснийхээ эцэст анх удаа түрүүлж аварга цол хүртсэн. Сумъяабазарын хувьд Өсөхбаяр аварга бол оройд нь мацаж мөлхөөд ч үл гарч чадах мөсөн уул мэт билээ. Ямар сайндаа Д.Эрдэнэбат заан,
-Оргилболдтой барилдахад тэлж алчих гээд, Даваадорж харцагатай барилдахад данхраадаж алчих гээд ёстой хэцүү гэх вэ. Улсын наадамд таван жил дараалан түрүүлсэн дархан аварга Д.Дамдинг ид үед нь хаядаг бөх тун ховорхон байсан гэдэг юм. Харин улсын наадамд дөрвөн удаа дөрөв давсан ч улсын начин болж чадаагүй Булган аймгийн арслан “Задгай шар” хэмээх Лхагвадорж л Дамдин аваргыг өвдөг шороодуулдаг байсан тул барилдахаасаа жийрхдэг байжээ.
-Дамдин аваргыг ид иртэй үед нь хаядаг байсан бөх бий юу? гэж Ө.Эрдэнэ-Очир арслангаас тодруулахад,
-За даа, ер нь үгүй талдаа Дамдин гарлаа, дайрлаа, давлаа л байсан хүн шүү дээ. Харин “Задгай шар” Лхагвадоржид л хэдэн удаа унасан юм. Тэгээд Дамдин аварга түүнийг амладаггүй байсан нь Бат-Эрдэнэ аварга “жижиг” Сүхбатыг амладаггүй байсантай ижил юм уу даа. Одоо бодоход Задгай шар яг Сүхбат шиг хурдтай, мэхэндээ хүчтэй бөх байсан юм гэж хариулсан. Дархан аварга Мөнхбат эхэн үедээ ганцхан бөхөөс бэргэдэг байсан нь Л.Сосорбарам арслан аж. Ямартаа Мөөеө аварга түүнтэй барилдахаар гарч ирчихээд хоёр гуяа байн байн алгадахад Сосорбарам арслан дотроо “Намайг айлгах гэсэн юм байх даа” гэж бодсон гэдэг. Гэтэл Мөөеө аварга түүнээс айгаад айдсаа мэдэгдэхгүй гэхдээ тийнхүү хоёр гуяа улайтал алгадаж байсан юмсанж. Хожим Мөөеө аварга,
-Айсандаа миний гуя чичрээд байлаа. Түүнийгээ танд мэдүүлэхгүйн тулд гуяа алгадаж айдсаа үргээж байсан нь тэр хэмээн Сосорбарам арсланд ярьсан байдаг юм. Энэ тухайд Сосорбарам арслан,
-Мөөеө, Баянаа хоёр ид залуу байхдаа надаас жийрхдэг байсан юм гэвэл одоогийн залуус итгэхгүй. Энэ өвгөн өөрийгөө худлаа магтаж байна гэх байх л даа. Хоёр их аваргын зүрхэнд шар ус хуруулж явсныг минь мэдэх бөхчүүд одоо өвгөрч дээ. Аваргууд ч үгүй гэхгүй болов уу. Аварга болсон хойноо л надаас эмээхээ больсон гэж ярьж байв. Тэр ч байтугай тэрбээр Мөнхбат аваргын хөлийг нь авчихаад унасан үеэсээ л “За за. Би хаашдаа давахгүй юм байна” гэж боддог болсноос хойш барилдаан гаргаж чадахгүй болсон гэнэ лээ. Улсын наадамд нэг удаа үзүүрлэсэн У.Мижиддорж арслан тавь, жараад оны үед цөөхөн бөхөд л унасан халхын хүчтэний нэг билээ. Харин түүний айдаг ганц бөх нь Дамдин аварга байв. Тэрбээр улсын наадамд Дамдин аваргатай долоон удаа таарч барилдахдаа долууланд нь өвдөглөжээ.
-1956, 1957 оны наадмуудад би Дамдинтай хоёр тунаж барилдаад ойчсон. Тэгээд л Дамдинтай хүч үзэх иртэй үеийн минь барилдааны өрсөлдөөн огтолж түүнээс хойш Дамдинтай барилдана гэхээс халуун цог барихтай адил санагддаг болсон доо. 57 оны улсын наадмын зургаагийн даваанд намайг хаячихаад Дамдин тахимаа авахаар ирэхдээ ихэд өрөвдсөн байдалтай намайг нэг харснаа баруун хацар дээр минь үнсчихээд явсан. Тэр явдал санаанаас гардаггүй юм гэж ярьсан билээ. Барилдаан таардаггүй өөрт нь “аранга” болдог өрсөлдөгчөө ямар ч бөх амлаж авахаас зайлсхийдэг бөгөөд аргагүй тунавал хамаг хүчээ шавхаж байж л сая давдаг эсхүл ойчдог ажээ. Балжинням аваргын хувьд Бат-Эрдэнэ аварга хамгийн таардаггүй өрсөлдөгч байсан агаад улсын наадамд 9 удаа таарахдаа есүүлэнд нь шорооджээ. Гэхдээ аргагүй их хүчинд нь ааглуулж өвдөг шороодох, барилдаан таардаггүй эвгүй бөх хоёрт бас ялгаа буй ажгуу. Өөрөөсөө бяр, биеэр тааруухан учраадаа ойчих нь хэнд ч байдаг явдал. Энэ бол барилдааны эв таарахгүй буйн л шинж бололтой.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Oct 21, 2006 6:25 pm

Түрүүлэх тааварт орсон бөхчүүд бүгд азгүйтэж, цэргийн бөх Цэрэнгийн од нь гийжээ

2006.10.20 Тэргүүн

1961 оны улсын баяр наадмаас дөрөв хоногийн өмнө анх удаа Монголын бүх ард түмний спартакиад болж 28 бөх тойргоор барилдахад Ж.Чойжилсүрэнд арслан Ж.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир, Г.Дэмүүл, Т. Зундуй нарт заан цол олгожээ. Улсын наадамд таван жил завсаргүй түрүүлсэн Д.Дамдин аваргаас наадамчид жаахан уйдаж шинэ аварга төрөхийг тэсч ядан хүлээж байв. Батсуурь аварга харих тийш хандаж явсан ч шөвгийн наймд дархан үлдэх чадалтайгаа байсан ба наадамчид “тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж заан, улсад нэг үзүүрлэсэн Ж.Чойжилсүрэн арслан, хурдтай мэхтэй Ц.Бадамсэрээжид арслан, У.Мижиддорж заан, Ч.Бээжин заан нарын нэгийг л ирээдүйн аварга бвлох байх гэж таамаглацгааж байлаа. Тэдний араас Мөнхбат, Сосорбарам, Эрдэнэ-Очир, Санжаа, Дэмүүл нарын залуу заанууд хүчтэй түрэн гарч байсны дундаас Мөнхбат заан чухам л “Богд хан уулын ар, өвөрт хоёуланд түрүүлнэ” гэж хэлэн алдаад аархаж явав. Халхын сайн бөхчүүдийг бараг л цөмий нь хазайлгаад байсан түүнд түрүүлэх ганцхан хүсэл байжээ. Тэгээд ч наадмын урьдхан улсын заан цол хүртсэн тул арслан болохыг бодож байв. Наадмын тавын даваанд бяртай, биетэй Эрдэнэ-Очир зааныг давсан түүнд үеийнхэн нь л хатуу учраа байснаас бус харьж яваа ах бөхчүүд бол гарын үзүүрээр ширвээд хаяхаар санагдаж байсан аж.
Зургаагийн даваанд Дамдин, Батсуурь аваргуудаас эхлэн цолны эрэмбээрээ ам авсаар Мөнхбат зааны ээлж ирэхэд Дорнодын Ч.Дугарсүрэн начинг амласан байна. Уг нь тавын даваа дуусах үеэр Дугарсүрэн мачин Мөнхбат, Эрдэнэ-Очир, Зундуй нар дээр ирж,
-За дүү заанууд минь ахыгаа битгий аваарай. Ах нь арван жилийн өмнө гучин настайдаа ирж барилдаад начин болсон юм. Энэ жил цолоо ахиулчих санаатай л ирлээ. Та нар миний хүүхдээс ялгаа юу байх вэ. Аргагүй тунавал сайн үзчихье… гэж хэлжээ. Тэр үед Дугарсүрэн начин дөчин настай, Мөнхбат заан дөнгөж харин настай байв. Гэтэл Дугарсүрэн начинг тэгж хэлэхэд явсны хойно Мөнхбат заан,
-Гуядаж авдаг цолыг гуйж авдаг юм уу? хэмээн шаралхан дуугарчээ. Хэрэв Дугарсүрэн начинг авахгүй бол нэгэн үеийн Цэрэн начин, Зундуй заан хоёрын нэгийг амлахаас аргагүй байсан тул Мөнхбат хаширлаад тэднийг тунаагаад өвгөн начинг амлачихжээ. Түрүүлэх санаа цээжиндээ тээсэн хэн ч нас харьж яваа бөхийг амлах нь мэдээж. Тэгээд ч түрүүлэх бөхийг амлах нь мэдээж. Тэгээд ч түрүүлэх бөхийн тааварт орсон залуу бөхчүүдээс Мөнхбат л ганцаараа үлдсэн байлаа. Өөрийг нь амласныг мэдээд Дугарсүрэн начингийн царай хувьсхийж,
-Аа, тийм бий, сайхан үзчихье л дээ гэж дуугарчээ. Гутлын түрийгээ алгадаад шазруухан гарч ирсэн ахмад бөх барьц өгөхгүй тойрч зугтаад байв. Спартакиадаар Мөнхбатад ойчсоноо сайн санаж байсан нь лав. “Суран хар” хочтой Дугарсүрэн начин их догшин хурц барилддаг хүн. Мөнхбат ч ялгаагүй. Нэлээд удсаны хойно Дугарсүрэн начин гэнэт халз дайрмагц Мөнхбат заан дэгээддэг талаараа шуудагдаж бариутаа “За чи ингээд зугатаарай” гэж хэлээд дэгээ орох гэтэл харьмал начин нөгөө хөл рүү нь ганцхан дайраад хаядаг ажээ. “Өвгөн” начинд хөлөө алдан өргүүлж унасандаа итгэж чадаагүй залуу аатай заан хэсэг зуур юу болоод өнгөрснийг ойлгосонгүй. Харин ахмад начин гүйж ирүүт тахимаа авчихаад нэг сүрхий жуумалзаад тарвага даллан гүйж яваа анчин аятай дэвээд алга болсон гэдэг. Хачирхмаар нь энэ наадамд түрүүлэх бөхийн тааварт ирсэн Мөнхбат, Сосорбарам, Дэмүүл, Санжаа нарын залуу заануудаас зөвхөн Зундуй, Мөнхбат хоёр л тав давж, Жамъяндорж заан шөвгийн дөрөвт үлдсэн гэдэг. Харин хэний ч цээжинд нэр нь ороогүй цэргийн бөх С.Цэрэн начин тавын даваанаас эхлэн Зундуй заан, Дугарсүрэн начин, Бээжин заан, Дамдин аварга нарыг цувуулан давж түрүүлээд заан, арслан цолыг алгасч шууд “Аварга” болсон түүхтэй. Гэхдээ БХЯ-ны сайд Ж.Лхагвасүрэн генералын тушаалаар Т.Зундуй заан зургаагийн даваанд Цэрэнд унасан түүх бий. Бас Дамдин аварга дөрвөн хөллөснөөс биш ойчоогүй гэлцдэг юм.
Ямартаа ч 1961 оны улсын наадам “Шороотой”, “аатай”, соньхон л наадам болсон бөлгөө.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Цоомоо » Sun Oct 22, 2006 2:11 am

Мөөеө аваргын ааг, омгийн тухай үлгэр домог шиг ярианууд олон л байдаг. Давс хужир нэмэгддэг л байх.
Гэхдээ ч тэгээд ихэнх нь л үнэн байдаг юм шиг байна лээ.
Өөрөө бол хэлж байсан, хамгийн гол нь сэтгэлзүйн дайралт гэж.
Өөрөө дотроо бол айж байсан ч гаднаа өөр дүр эсгэдэг байсан гэж байсан...
Тэгээд тэр Дугарсүрэн нь заан болсон юм болов уу даа, хөөрхий...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests